(Ger bulin hariltsaa)
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

(Ger bulin hariltsaa)

on

  • 4,900 views

 

Statistics

Views

Total Views
4,900
Views on SlideShare
2,280
Embed Views
2,620

Actions

Likes
1
Downloads
30
Comments
0

14 Embeds 2,620

http://must-setgelsudlal.blogspot.com 2552
http://must-setgelsudlal.blogspot.kr 19
http://www.must-setgelsudlal.blogspot.com 12
http://must-setgelsudlal.blogspot.ru 11
http://must-setgelsudlal.blogspot.nl 9
http://must-setgelsudlal.blogspot.jp 6
http://must-setgelsudlal.blogspot.cz 2
http://must-setgelsudlal.blogspot.se 2
http://must-setgelsudlal.blogspot.com.au 2
http://must-setgelsudlal.blogspot.tw 1
http://webcache.googleusercontent.com 1
http://must-setgelsudlal.blogspot.de 1
http://must-setgelsudlal.blogspot.fr 1
http://must-setgelsudlal.blogspot.com.es 1
More...

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

(Ger bulin hariltsaa) (Ger bulin hariltsaa) Presentation Transcript

  • Гэр бүлийн харилцаа
  • Гэрлэлт гэж юу вэ? • Гэрлэлт гэдэг бол ирээдүйн амьдралын аз жаргалын эхлэл. Та үүнийг яаж төсөөлдөг вэ? Ямар байгаасай гэж хүсдэг вэ? Бид та бүхэнд гэрлэлтийг хэдхэн өгүүлбэрээр, хөгжилтэй байдлаар маш товчхоноор тайлбарлая.
  • Зөвхөн түүний тухай бодно.
  • Түүнийг гэртээ ирэхэд нь гэрийн шаахайг нь авчирч өгнө
  • Бие биедээ сайхан санагдах өхөөрдсөн нэр өгнө
  • Нэг зүйлрүү тэмүүлж амьдарна
  • Хамтдаа дэлгүүр хэснэ
  • Түүнийгээ тэвчээртэйгээр хүлээнэ
  • Хамтдаа TV-н нэг суваг үзнэ.
  • Асуудлаа хамтдаа шийдвэрлэнэ
  • Насан туршдаа хамтдаа байна
  • Гэрлэх зорилгын талаap явуулсан сэтгэл судлаач Мацковскийн судалгаагаар: • Хvvхэдтэй болж удам угсаагаа vргэлжлvvлэх-66% • Эсрэг хvйсийн хvнтэй дотны харилцаатай байх хэрэгцээ-37% • Гэр бvлээр дамжуулан хvн єєрчлєгдєн, тєлєвшд єг-27% • Ганцаардлаас ангижрах зорилготой-26% • Шинэ амьдрал бvтээх зорилготой-24 % • Хайртай хvнээсээ хагацахыг хvсээгvй учраас- 19% нь гэр бvл болсон гэж хариулсан байна.
  • Гэр бүл гэж юу вэ? • Гэрлэлтийн үр дүнд бий болсон тодорхой эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг “гэр бүл” гэнэ.
  • Танай гэр бүл аль төрөлд нь багтаж байна вэ? • Гэр бүлийг: 1. Ардчилсан гэр бүл: Энэ гэр бүл нь их хайрлаж сургамжилдаг бөгөөд ийм гэр бүлийн хүүхдүүд нь “ѐс журамтай” хүүхдүүд болж өсдөг. 2. Дарангуйлагч гэр бүл: Сургамжилдаг ч гэсэн хайр дутуу гэр бүлийн хүүхдүүд нь “өөртөө итгэх итгэлгүй” хүүхдүүд болж өсдөг. 3. Замбараагүй гэр бүл: Ихээр хайрладаг боловч сургамж дутмаг гэр бүл буюу урсгалаар явагч бөгөөд хүүхдүүд нь “хүмүүжилгүй” болно. 4. Анхаарал тавьдаггүй гэр бүл: Энэ гэр бүл нь сургамж ба хайр дутмаг гэр бүл бөгөөд хүүхдүүд нь “тайван биш, ширүүн, аймхай хүүхдүүд болж өөрсдөдөө итгэх итгэлгүй “ болно.
  • BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт  BQ-г дээшлүүлэх аргаас: • Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй • Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй • Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал • Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд • Эцэг эхийн зүгээс хүүхдийнхээ аливаа асуудалд тэвчээр гаргах нь хамгийн чухал....
  • Гэр бүлийн харилцааг ангилах нь 1. Уламжлалт гэр бүлийн харилцаа. Энэ нь эцгийн эрхт харилцаа. 2. Орчин үеийн гэр бүлийн харилцаа. Энэ нь 2 талаас байгуулдаг гэрээний харилцаа. Эхнэр нөхөр хоѐр бие биенийхээ сэтгэлд нийцэхгүй буюу өөрөөр хэлбэл тавьсан болзол нь хангагдахгүй бол харилцан тохиролцосны үндсэн дээр салдаг. 3. Библийн дагуух гэр бүлийн харилцаа. Энэ нь хоѐр талаас байгуулсан амлалтын харилцаа юм. Эхнэр нөхөр хоѐр болзолгүйгээр бие биенээ хайрлаж, хүлээн зөвшөөрч, хүлээцтэй хандах ѐстой харилцаа байдаг. Энэ харилцаа бол Христэд итгэгч хүмүүсийн гэр бүлийн харилцаа юм. 4. Библийн дагуух гэр бүл дэхь эцэг эх ба үр хүүхдийн харилцаа. Энэ нь нэг талаас байгуулсан амлалтын харилцаа юм. Үр хүүхдийнхээ санал, шийдвэрээс үл хамааран эцэг эх өөрийнхөө зүгээс ямар ч болзол үл тавин тэднийг хайрлаж, хүлээн зөвшөөрч байдаг харилцаа юм.
  • Эхнэрийн урмыг хугалдаг үгс * Бүхэл өдөржингөө юу хийсэн юм? * Хүүхдүүд чинь яахаараа ийм байдаг байна аа? * Чамайг сонгосон нь миний буруу байжээ. * Яасан мулгуу юм бэ? * Чи өөрөө нэг мөнгө олоод үз. * Яахаараа хадмыг ингэж дуурайсан байдаг байна аа? * Нүүрээ будсан будаагүй адилхан ш дээ. * Юу ч мэдэхгүй бол чимээгүй байж бай. * Чи юу мэддэг гээд ингээд байгаа юм бэ? * Дуугүй хоолоо хий. * Чи надад юу хийж өгсөн юм бэ? * Юмыг жаахан мэдэрч цаг үетэйгээ нийлж амьдар. * Хичнээн хэлээд нэмэргүй юм аа?
  • Нөхрийн урмыг хугалдаг үгс: * Чиний цалин хэд вэ? * Чи ганц удаа ч гэсэн гайгүй байж чаддаг билүү? * Тэгнэ ч гэж бодсон юм аа. * Цаашдаа яаж амьдрах юм бэ? * Танайхан яагаад ийм байдаг юм бэ? * Үнэгүй юманд дэндүү дуртай. * Чамайг халагдаж л таараа гэж бодсон юм аа. * Нөгөө хэн бас тушаал дэвшсэн гээ биз дээ. * Хүүхдүүд чинь чамайг юу гэж ярьдгийг мэдэх үү? * Чи хэзээ сайн байсан юм бэ?
  • Эхнэр нөхрийн харилцаанд гаргадаг алдаа * Санхүүгийн асуудлаа харилцан ярилцахгүй буруу захиран зарцуулах. * Чөлөөт цагаа хамт өнгөрүүлэхгүй байх. * Үнэт зүйлийн зөрөлдөөнөөс * Зан төлөв, төрх араншингийн ялгаатай байдлаас үүдэн гаргадаг алдаа * Өөр өөрсдийн эцэг эхийн санаа бодол, уламжлалыг хадгалах, дагаж мөрдөхийг урьтал болгох * Гэр бүлийн үүргийн уламжлалт хувиарлалтаас болж маргалдах * Бусдын хажууд нэг нэгнийгээ шүүмжлэх * Зөрчил маргааны бурууг бие биендээ тохох * Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх * Нэг нэгнийхээ дутагдалтай талыг буруутгаж шүүмжлэн, ширүүнээр хэлэх * Өөртөө итгэлгүйгээс болж ханитайгаа чөлөөтэй харилцаж чадахгүй байх * Хэн нэгнийхээ албан тушаал, нэр хүндэд атаархах * Гэр бүлийн үнэ цэнийг ялгаатай мэдэрдэгээс үүсэх зөрчил
  • Хүүхдийг хэрхэн муу хүмүүжүүлэх вэ?1. Зориггүй, өөртөө итгэлгүй хүүхэд хүмүүжүүлэх 4. Хүүхдээ худлаа хэлүүлж сургах аргаарга Тэдэнд хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж амлаХийсэн зүйлээс нь заавал алдаа дутагдал хайж ол Хүүхдийнхээ хажууд бусдад худлаа ярь.Тэднийг хөршийнхөө болон садан төрлийнхөө сайн Буруу зүйл хийгээд, буруугаа хүлээсэн ч гэсэн зод.хүүхэдтэй харьцуул. Үнэнийг хэлбэл зодОлны өмнө алдааг нь хэлж ичээ. Хүүхдээ худлаа хэдэхэд мэдээгүй юм шиг өнгөрөө.Түүний чармайлтыг басамжил 5. Хүүхдийг залхуу, хариуцлагагүй болгох арга2. Авъяас чадваргүй, бүрэг ичимтгий хүүхэдхүмүүжүүлэх арга Тэдэнд үүрэг хариуцлага бүү хүлээлгэ.Хүүхэддээ хоолыг нь сайн идүүл, хувцас гутлыг нь Амьдралд хөдөлмөрлөж мөнгө олох нь хамгийнта өмсүүл. хэцүү байдаг гэдгийг ойлгуул.Аливаа зүйлийг ганцаараа хийхийг бүү зөвшөөр. Хөдөлмөрлөхгүйгээр ч илүү сайхан амьдарч болно гэж үргэлж сануул.Таны туслалцаагүйгээр өөрөө юу ч хийж чадахгүйгэдгийг нь сануул. Хөвөлмөрлөх нь хэцүү, уйтгартай гэдгийг тэдэнд харуул.Хүүхдэдээ хэт их анхаарал тавь, юм бүхнийг нь тахий. 6. Бие муутай хүүхэд өсгөх арга3. Хүүхдийг зөрүүд болгох арга Илүү их анхаарал тавь. Өвтгөхгүйн тулд хаашаа ч бүү гарга.Хүүхдийнхээ хүссэн болгоныг нь биелүүл Жаахан л тавгүйтвэл шууд эм уулгаТэдэнд үргэлж тоглоом, бэлэг авч өг. Агаарт гарах, зугаалахыг хатуу хориглоЮу л хүснэ, зөвшөөр Үргэлж бэлэн хоол өг. Хоол боловсруулах гэжХийсэн бүхнийг нь шагнаж бай. гэдсийг нь бүү зовоо.Дураар нь байлгаж эрхлүүл Үргэлж хамгаалж бай
  • Зодох нь хүүхэд хүмүүжүүлэх арга мөн үү?  Хүүхдийг ЗОДОХГҮЙ байх учир шалтгаан 1. Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүүхдийн хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. 2. Бие махбодын шийтгэл эцэг эх, хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийдэг. 3. Хүүхдийг зодож шийтгэх нь тэднийг хүчирхийлэгч болгох аюултай. 4. Хүүхдийг айлгаснаар тэдэнд зөв хүмүүжил олгохгүй. 5. Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг. 6. Байнга зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үздээ.
  • Хүүхдээ хүмүүжүүлэх арга • 1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө • 2. Хүүхдийнхээ сайн талыг олж харж хөхүүлэн дэмж • 3. Сахилгажуулахдаа түүнийгээ байнга шаард • 4. Хүүхэддээ цаг гарга • 5. Хүүхэддээ үлгэр жишээ үзүүл • 6. Хүүхэдтэйгээ хамтарч шийдвэр гарга • 7. Хүмүүжүүлэх аргаа үе үе өөрчил • 8. Хүүхэддээ ямарч нөхцөлд хайртай гэдгээ харуул • 9. Эцэг эхийн хувьд та бас бие хүн гэдгээ сана
  • Хүүхдийн хүмүүжил дэхь эцэг эхийн үүрэг  Эцэг эх байхыг Зарим нь дасгалжуулагч, зарим нь цагдаа, зарим нь найз нөхөр, бурхан шиг байх явдал ч гэж үздэг. Эцэг эхчүүдийн үүрэг нь: • 1. Асран хамгаалагч • 2.Зохицуулагч • 3. Эх сурвалж байх явдал
  • Эхнэр нөхрийн хоорондын харилцааны дүрэмЭрчүүдийн баримтлах зарчим Эмэгтэйчүүдийн баримтлах зарчимЭхнэртээ үе үе цэцэг бэлэглэж бай Гэр орноо цэвэр үзэмжтэй, аятай тохитойХөндлөнгийн хүний дэргэд эхнэрээ хэзээч дулаан уур амьсгал бүрдүүлэх тал дээр битгий шүүмжил байнга хичээж байЯмарч нөхцөлд эхнэрийнхээ санаа Нөхөр чинь өнөөдөр түүнд ямар хоол сэтгэлийг ойлгож, ядарч зүдэрсэн уурлаж өгөхийг мэдэхгүй байх хэмжээнд хүртэл цочимдсон үед туслахыг хичээж бай хоол унд бэлтгэдэг байхАмралтын цагынхаа талыг ч гэсэн Мөнгө төгрөгөөр гачигдах үедээ эр эхнэртэйгээ өнгөрүүлж бай нөхрийгөө буруутгахгүй байхХоол унд бэлтгэхдээ эхнэр чинь ээжийг Нөхрийнхөө ээж, төрөл төрөгсөдтэй эв чинь эсвэл найзын чинь эхнэрийг найртай амьдрахыг хичээж бай гүйцэхгүй байлаа ч тэдэнтээ бүү Та нөхөртөө таалагддаг өнгө загварын харьцуулж бай хувцсыг сонгож байгаарайЭхнэрийгээ магтан сайшаах, түүгээр Нөхрийнхөө сонирхолыг ойлгохын тулд бахархах бололцоо бүрийг алдалгүй өдөр тутмын сонин сэтгүүл, шинэ гарсан ашиглаж бай. ном, зохиол шинэ зүйлийг уншиж судлажЗавтай үедээ тусалж, хааяа амралтын бай. өдрөөр өглөөний цай бэлдэж өгч Эр нөхөртөө магтаал урамшууллалын байгаарай. үгийг харамгүй хайрлаж байгаарай.
  • Гэр бүлийн хүчирхийлэл • Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь бусдыгаа өөрийн эрхшээлд байлгах зорилгоор эрх мэдэл, хүч чадлын давуу байдлаараа далайлгаж, эрхшээлдээ оруулахыг хэлдэг.
  • Гэр бүлийнхүчирхийлэл ньдараахь төрөлтэйбайдаг.1. Биеийн хүчний дарамт2. Сэтгэл санааны хүчирхийлэл3. Эдийн засгийн дарамт шахалт4. Бэлгийн хүчирхийлэл Үүнд ихэвчлэнхүүхэд эмэгтэйчүүдөртдөг.
  • Гэр бүл салалтын үе шат Гэрлэлтийг цуцлах нь хэд хэдэн үе шаттай:• Бие махбодийн салалт: Хосууд хуулиар салах боломжийн тухайгаа бодох бөгөөд энэ үед тэдний харилцаа хязгаарлагдаж, тусдаа амьдарч эхэлдэг. Гэхдээ үүнийг хүнд нөхцлөөс гаргах цорын ганц арга гэж үздэггүй.• Сорилтын үе: Энэ үед асуудлаа нээлттэй ярилцаж, тус тусдаа амьдарна. Энэ байдал нь тэдний хоорондын харилцаан дахь зөрчлийг намжаах бөгөөд нэг ѐсны сорилт болдог.• Хууль ѐсны салалт: Энэ нь удаан үргэлжилсэн зөрчил дуусвар болж бие даасан амьдрал эхэлнэ гэсэн үг. Хуулиар салах нь нарийн үйл явц бөгөөд үндсэн хоѐр үе шатнаас бүрдэнэ.
  • Гэр бүл салалтын хүүхдэд үзүүлэх нөлөө * 1 хүртэлх нас: Эцэг эхийн харилцаанд зөрчил гармагц тэд уцаартай болж хоол унд нойрондоо муудах зэрэг байдал илэрдэг. * 1-2 нас: Тэд айдас түгшүүрт орж хэн нэгэнд хаягдсан мэт сэтгэгдэл төрнө. Хуруугаа хөхөх, орондоо шээх зэрэг үзэгдэл ажиглагдана. * 3-5 нас: Эцэг эх нь салсанд өөрийгөө буруутгаж, сэтгэл нь шархална. Эцэг эхдээ хаягдсан мэт бодол төрж, тэдэнд итгэх итгэл нь алдарна. Хүмүүжлээр доголдож эхэлдэг. Ах эгч, найз нартайгаа харилцахдаа зөрүүд ааш араншин гаргана. * 6-8 нас: Эцэг эхийн салалтыг тодорхой хэмжээгээр ойлгоно. Тэдэнд сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлж эцэг эхдээ хаягдлаа хэмээн шаналдаг. Хурц ширүүн аашилж, идэвхигүй байдалд шилжинэ, нойр хоолондоо муудах тал бий. * 8-10 нас: Тэд эцэг эхдээ гологдож, хаягдлаа гэж бодно. Гэхдээ тэдэнд уураа тэр бүр гаргахгүй. Эцэг эхийнхээ харилцааг сайжирна гэдэгт дотроо итгэдэг. Уйтгар гунигтай болж, амархан цочиж, айж эмээх болно. Ирээдүйнхээ төлөө санаа зовж, найз нөхөдтэйгөө тоглох, сургуульдаа явах дургүй болох бөгөөд салан задгай, санаа бодол нь эмх цэгцгүй болж улмаар хоолондоо муудах үеч гарч болно. * 10-12 нас: Эцэг эхийнхээ салсан бодит шалтгааныг ойлгоно. Эцэг эх, хүүхэд бие биедээ харилцан уурлаж уцаарлах нь бий. Найз нөхөдтэйгөө харилцаагаа өөрчилж улмаар худал хэлэх, элдэв ааш араншин гаргаж цаашлаад хулгай ч хийж мэднэ. * 12-18 нас: Эцэг эхийн байдлыг ажиглана. Сэтгэлээр унаж уур уцаартай, уйтгар гунигтай нэгэн болно. Гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч ганцаараа байхыг эрхэмлэдэг.
  • Салалтын эцэст болох эерэг ба сөрөг тал Эерэг тал Сөрөг тал •Гэр бүлд бий болсон сөргөл- дөөнөөс •Гэрлэлт болон гэр бүлийн бусад зайлсхийх болно. харилцаа хязгаарлагдана. •Гэр бүлийг задралд оруулж буй сөрөг •Ганцаардал бий болж, гуньж гутрах, нөлөөллийг таслан зогсооно. урам хугарч, амьдрах сонирхолгүй •Шинэ шинэ ашиг сонирхол бий болно. болно. •Амьдралаа хэвийн авч явах боломж •Гомдол хорсол, өс хонзон авах, сэтгэл бий болно. төрж, бусдын сэтгэлийг зовоох үзэгдэл •Гэрлэхдээ алдсан зүйлээ ухаарч, гарч болно. шийдэгдээгүй зарим асуудал •Архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэж, шийдэгдэнэ. цагийг дэмий өнгөрөөх зуршил бий •Шинэ боломж, хэтийн төлвийг эрж болж, даамжрах явдал ихэснэ. олох, ирээдүйн шинэ төлөвлөгөөтэй •Өөртөө хүйтэн хөндий хандах болно. мэдрэмж үүснэ. •Чөлөөт байдал •Хүүхдийн сэтгэц мэдрэлийн үйл а- •Гэр бүлийн дотор эхнэр "нөхрийн" жиллагаанд муугаар нөлөөлнө. ноѐрхол, бүдүүлэг хэрцгий, зан ааш, •Хүүхэд эсрэг хүйсийн хүнтэй харилцах үүрэг биелүүлэхтэй холбоотой харилцаа, зан аашийн сөрөг ачааллуудаас чөлөөлөгдөнө. шинжүүдийг эзэмших нь их. •Дахин гэрлэх нааштай сэтгэл төрөхгүй байж болно.