• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
 

5 3 гэр бүл төлөвлөлт

on

  • 10,252 views

 

Statistics

Views

Total Views
10,252
Views on SlideShare
6,122
Embed Views
4,130

Actions

Likes
12
Downloads
0
Comments
4

20 Embeds 4,130

http://must-setgelsudlal.blogspot.com 4041
http://must-setgelsudlal.blogspot.kr 17
http://webcache.googleusercontent.com 16
http://www.must-setgelsudlal.blogspot.com 13
http://must-setgelsudlal.blogspot.ru 10
http://must-setgelsudlal.blogspot.jp 6
https://www.facebook.com 4
http://must-setgelsudlal.blogspot.nl 3
http://must-setgelsudlal.blogspot.fr 3
http://must-setgelsudlal.blogspot.cz 3
http://must-setgelsudlal.blogspot.se 2
http://must-setgelsudlal.blogspot.com.es 2
http://must-setgelsudlal.blogspot.com.au 2
http://must-setgelsudlal.blogspot.it 2
http://must-setgelsudlal.blogspot.tw 1
http://must-setgelsudlal.blogspot.ch 1
http://must-setgelsudlal.blogspot.in 1
http://must-setgelsudlal.blogspot.de 1
http://feeds.feedburner.com 1
http://must-setgelsudlal.blogspot.co.uk 1
More...

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel

14 of 4 previous next Post a comment

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    5 3 гэр бүл төлөвлөлт 5 3 гэр бүл төлөвлөлт Presentation Transcript

    • Гэр бүл төлөвлөлт D.SW09D003 Д.Заяа D.HW09D051 Э.Насандэлгэр
    • Гэр бүл гэж юу вэ?Гэр бүл гэж 2 ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо юм.Гэр бүл гэж эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэсэн, эцэг эх, үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм.Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ.Гэр бүл нь нийгэмд үр удмаа үлдээх, гэр бүлийн гишүүд бие биеийнхээ төлөө анхаарал халамж тавих, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэсэн үндсэн 3 үүргийг хүлээдэг байна.Мөн хүүхдийг амьдрал хөдөлмөрт бэлтгэх, ѐс заншлаа дээдлэн хүндэтгэх, оюун санааг нь хөгжүүлэх, тусч энэрэнгүй болгон төлөвшүүлхэд чиглэгддэг байна.
    • Гэр бүл төлөвлөлт гэж юу вэ?• Гэр бүл төлөвлөлт гэдэг бол хүүхэд төрүүлэх явдлыг гэр бүлийн хосууд төлөвлөн зохицуулахыг хэлнэ.• Гэр бүл төлөвлөлтөөр төрүүлэх хүүхдийн тоо болон тэдгээрийн хоорондын зайг тодорхойлох эрхийг гэр бүлд өөрт нь даатгадаг юм.
    • • Гэр бүл төлөвлөлтийг ухамсартайгаар эцэг эх болох явдал хэмээн ойлгож болно. Хэвлийд хүүхэд олохоос эхлэн тээж төрүүлэх эсвэл жирэмслэлтээс сэргийлэх болон үр хөндүүлэх зэрэг нөхөн үржихүйн үйл ажиллагаанд хяналт тавьж гэр бүлд хүүхэд төрүүлэх, эс төрүүлэх, хүүхэд хоорондын зайг зохицуулахаар гэр бүл төлөвлөлт хэрэгжинэ.
    • Дэлхийн хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийгсахин хамгаалах үүднээс дэлхийн гэр бүлтөлөвлөлтийн нийгэмлэг 1952 онд Энэтхэг улсынБомбей хотноо байгуулагдан өдгөө 184 оронд үйлажиллагаагаа явуулж байна.
    • • Хувь хүн, гэр бүлийн хос бүрийг жирэмслэлт, төрөлтийг зохицуулах эрхээр хангах нь гэр бүл төлөвлөлтийн үзэл санааны үндэс юм. Эрүүл мэнд, хүний эрх, хүн ам зүй хэмээх 3 үндсэн шинж нь гэр бүл төлөвлөлтийг бүрдүүлж байдаг.
    • Гэр бүл төлөвлөлт нь:- Төрөлт хоорондын зай 2-3 жил байх,- Нэг гэр бүл 3-4 хүүхэдтэй байх,- 18-аас өмнөх болон 35 наснаас хойших төрөлтийг хязгаарлах,- Анхны хүүхдийг 19-25 насны хооронд төрүүлэх нь зүйтэй юм.- Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх тохиромжтой нас нь 22-40- Эрэгтэй хүний эцэг болох тохиромжтой нас нь 22-45 байдаг байна.- Эрт гэрлэх нь нийгмийн хийгээд биеийн талаас зохимжгүй юм,нялхаараа төрүүлсэн үр амьдрах чадвар суугаагүй байдаг гэдгийгтогтоожээ.- Бага насанд хүүхэд төрүүлэхэд жирэмсний хугацаанд элдэв хүндрэлгарах нь цөөнгүй.- Эрт гэрлэснээс бэлгийн үйл ажиллагаа эрт харьж, цагаас өмнө өтөлдөг.
    • Гэр бүл төлөвлөлт нь:- Хүний хувийн онцлог, амьдралын нөхцөлөөс эрт гэрлэж болох авч эртгэрлэх нь бие сэтгэл төлөвшин тогтоход муугаар нөлөөлдөг.- 28-30 насанд анхныхаа хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний биемахбодид насны дагуу өөрчлөлт гарснаас янз бүрийн хүндрэл өгдөг.- Хэтэрхий оройтож гэрлэх нь үр удамд муу нөлөөтэй.- 50-иас дээш насны эрэгтэй, 40 өнгөрсөн насны эмэгтэйгээс төрсөнхүүхэд зүрх, мэдрэлийн төрөлхийн согог, бусад ерөнхий гажигтай төрдөгнь ажиглагджээ.- Ойрын төрөл хүмүүс гэрлэвэл сэтгэц-мэдрэлийн хүнд өвчтэй хүүхэдтөрнө. Үүнээс гадна эдгээр хүмүүс ихэнхдээ үргүй болдог байна.
    • Гэр бүл төлөвлөлт нь:-ГБТ-ийн сэтгэл зүйн зарим асуудал:- Гэр бүлд эрүүл саруул, соѐлч боловсон хамтын сэтгэл зүй бүрэлдэнтогтсоноор л үр хүүхдийг эсэн мэнд өсгөн хүмүүжүүлж чадна.- Эцэг эхчүүд үр хүүхэддээ гэр бүлийн үүрэг роль, харилцаа, хариулага,оршин тогтнох үндэслэл, төлөвлөлт зэргийн ач холбогдлыг ойлгуулах явдалгэр бүлийг өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэхэд чухалүүрэгтэй.- Эцэг эх асран хамгаалагчид эр эмийн болон бэлгийн харьцааны тухайасуултанд чөлөөтэй хариулах боломжийг цаг ямагт эрж хайх нь өнөөдрийнгэр бүл төлөвлөлтөнд асар их ач холбогдлыг өгнө.
    • Гэр бүл төлөвлөлт нь:- Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл нилээд залуужиж байгаа нь:1. Хүн амын өсөлтийг хурд.2. Эр эмийн хоорондын харилцаа урьд өмнөхөөс соѐлтой болсон.3. Өсвөр үеийнхний бэлгийн бойжилт урагшилсан.Гэр бүл амгалан тайван бол нийгэм төлөвшиж, аюулгүй, сонирхолтойамьдралын үндэс тавигдана.Охид хөвгүүдийн боловсрол, хүмүүжил, хөдөлмөрийн тэгш бус байдалхэтэрч, гэрлэлт оройтох, эсвэл хэт эрт гэрлэх, эцэггүй хүүхэд олшрох,БЗХӨ ихсэх, гэр бүл салалт өсөх зэрэг олон асуудлууд газар авч байгаа.
    • Гэр бүл бологсодын 10 төөрөгдөл• Нэгдүгээр төөрөгдөл • Сайн хүнтэй сууснаар өөрийнхөө сул талаас салж чадна гэсэн бодол... • (Жишээ нь өөртөө итгэлгүй ичимхий байдал өөрөө өөрийгөө голох) • Энэ бол худал зүйл... • Өөрийн сул талаас салах хамгийн гол арга бол түүнтэйгээ тууштай тэмцэх явдал юм.
    • • Хоѐрдугаар төөрөгдөл • Хэрвээ тэр танд үнэхээр л хайртай юм бол таны төлөө зан чанараа сайжруулан арчилж чадах ѐстой... • БАЙЖ БОЛОХГҮЙ.... Бусдын төрөлхийн араншанг өөрчлөх гэж хичээх нь гэр бүлийн харилцааг улам дордуулна.
    • •Гуравдугаар төөрөгдөл•Жинхэнэ хайр бол үүрдийн дурлал юм...•Хайр, дурлал хоѐр нь өнгөц харахад нэг ойлголт юм шиг боловч үнэнхэрэгтээ хүний сэтгэл хөдлөлийн хоѐр өөр хэлбэр.•Дурлал нь ихэвчлэн бодит байдлаас илүү мөрөөдөл, уран сэтгэмжин дээртулгуурласан байдаг. Дурласан залуус бие биенийхээ муу муухай талыголж харахаа байж сайн сайхан зан чанарыг хэт өсгөн сэтгэлдээ дүрсэлжтүүндээ итгэдэг.Гэр бүл бологсод нь цаг хугацаа өнгөрөх тусам бие биенийгээ бодитоорүнэлж, цэгнэж эхэлдэг. Аливаа хосын хувьд дурлал нь нэг янз байдаг болхайр нь янз бүрийн гэр бүлд янз бүрээр илэрдэг.•Хайр гэдэг бол үнэнч сэтгэл, харилцан бие биеэ хүндэтгэх явдал. Заримхосын хувьд эр эмийн явдал хайрыг хэмжих гол хэмжүүр болдог болзарим гэр бүлд энэ асуудал хоѐрт тавигдаж бие биеийгээ халамжлах,дэмжих явдал нэн тэргүүнд тавигддаг.
    • •Дөрөвдүгээр төөрөгдөл•Хайрт чинь таныг ямар ч үед ойлгох ѐстой...•Ихэнх хосуудын төөрөгддөг гол төөрөгдөл нь хэрвээ тэр надад үнэхээрхайртай юм бол намайг үг хэлээгүй байхад ч ойлгох ѐстой гэж боддогявдал юм. Тэд хайртаасаа бараг л телепат чадвар шаардаж дутуу хэлсэнүг, битүү үг, уруулын хөдөлгөөн, нүүрний хувирлаар намайг ойлгох ѐстойгэж бодоцгоодог.•Жишээ нь ийм асуултанд нэгэн залуу гэр бүл ингэж бичжээ. “Биэхнэртэй хайртай, үүнийг тэртээ тэргүй миний эхнэр ойлгож байгаа” гэжбичжээ.Гэтэл эхнэр нь үүнийг уншаад “Манай нөхөр надад хайртай гэж хэзээ чярьж байгаагүй. Тэр намайг аль эрт хайрлахаа больсон байх” гэж бодожбайна гэж хэлжээ. Харин нөхөр нь “Би түүнийг хэзээ ч хуураагүй, оройболгон гэртээ ирж хонодог, бидний сексийн харьцаа ч тун дажгүй. Тиймболохоор заавал түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй гэж бодожбайсан” гэжээ.
    • •Тавдугаар төөрөгдөл•Хос хоѐр амьдралыг нэг л янзаар харсан цагт лсайн гэр бүл үүсдэг...•Энэ бол шал дэмий үг. Эхнэр нөхөр хоѐр бол өөр өөрхүмүүс, аль аль нь өөрийн үзэл бодолтой байх эрхтэй. Тэдхүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлийн төсвийг төлөвлөхзэрэг асуудлууд дээр өөр өөр үзэл баримталж болно. Нэггэр бүл аливаа асуудал дээр цаг үргэлж санал нэгтэй байнагэж хэзээ ч байдаггүй.
    • •Зургаадугаар төөрөгдөл•Хэрэлдэж маргалддаг гэр бүлийнхэн хэзээ нэгэн цагтсалдаг...• Гэвч амьдрал дээр цаг үргэлж хэрэлдэж маргалддагмөртлөө өөрсдийн гэр бүлийг аз жаргалтай гэж тооцдогхүмүүс олон байдаг. Хажуугийн хүмүүс эд нар яаж хамтамьдарч чадаж байна вэ гэж гайхдаг. Заримдаа хэрэлдэжмаргалдах нь гэр бүлийн хоѐрыг улам илүү ойртуулдаг. Тэрч бүү хэл бараг маргалддаггүй, үлгэр жишээ гэр бүлийнхэнхүртэл битүүхэндээ дотроо хэрэлдэж маргалдах юмсан гэжбоддог боловч үүнийгээ ил гаргадаггүй.
    • •Долоодугаар төөрөгдөл•Сайн гэр бүлийнхэнд бие биеэсээнууцлах зүйл байж болохгүй...•Өөрийнхөө тухай зөвхөн үнэнийг ярьцгаадагулсууд бие биеэ илүү сайн ойлгодог боловчүүнээсээ болж тэд илүү хүнд хэцүү асуудал,бэрхшээлтэй тулгардаг. Иймээс тэд байнгауурлаж, бодит байдал ба хүсэл мөрөөдөл ньнийцээгүйгээс болж гутарч гуньж явдаг.
    • •Наймдугаар төөрөгдөл•Гэр бүлийн бэлгийн амьдрал аажимдаа мөхдөг...• Дур тачаал нь зүгээр л өөрөө унтарч байгаа хэрэг биштүүнийг гэр бүлийн гишүүд өөрсдөө санаатайгаарунтраадаг. Хэрвээ гэр бүлийнхэн бие биеэ сексийн хувьдхүсч мөрөөдөхөө байсан бол энэ гэр бүлд сэтгэл зүйншийдвэрлээгүй асуудал байгаар харуулж байна. Ихэвчлэнхүмүүс эхнэр ба нөхрийнхөө сэтгэлд нийцээгүй үйлдлийгэсэргүүцэж түүнийг хүсэхээ байсан гэж ойлгохыгэрмэлздэг.
    • •Есдүгээр төөрөгдөл•Таны амьдрал санаанд чинь нийцэхгүй бол гэр бүл чинь бүтэлгүйболжээ гэсэн үг...•Бид бүр хүүхэд байхаасаа л эхлэн өөрийн амьдралд тохиолдсон болж бүтээгүй,санаанд нийцээгүй бүхий л асуудлуудын гэм бурууг эцэг, эх, найз нөхөд, ойрдотныхоо хүмүүст тохож заншсан байдаг. Бидний амьдрал ямар байх нь зөвхөнөөрсдөөс маань шалтгаална гэдгийг нас биед хүрэхдээ ухаарч эхэлдэг боловч бидүүнийг хүлээн зөвшөөрөх тун ч дургүй байдаг шүү дээ. Тиймээс хань ижилтэй болсонхүмүүс хэрвээ аж амьдрал нь болж бүтэхгүй бол үүний бүхий л гэм бурууг гэрбүлийнхээ хүнд тохдог. Ер нь ч аливаа зүйлийн бурууг өөрсдөө хүлээснээс, бусдадтохох нь хамаагүй амар байдаг шүү дээ. Өөрийн гэм бурууг тохох хамгийнтохиромжтой хүн нь мэдээж гэр бүлийн чинь хүн байж таарна. Ажил төрөл бүтэлгүйбол гэр бүлийн хүн буруутай, сэтгэл санаа хямарвал бас л гэр бүлийн хүн буруутай,ор хөнжлийн явдал санаанд хүрэхгүй бол мөн л гэр бүлийн хүн буруутай гэхмэтчилэн бид бүхий л юманд эхнэрээ буруутгадаг. Ингэж өөрийн бурууг ханьижилдээ тохох нь ухаалаг явдал биш юм. Ингэснээрээ та хайртаасаа улам бүрхолдож, өөртөө дүгнэлт хийж амьдралаа сайжруулах боломжоо алдахад хүрнэ.
    • •Аравдугаар төөрөгдөл•Та гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулдихээхэн хүч чармайлт гаргаж байвал таны гэр бүл бүтэлгүйболсон гэсэн үг...•Гэр бүлийнхээ амьдралыг цэцэглүүлэхийн тулд маш их чармайххэрэгтэй. Бат бэх гэр бүлийг бий болгохтой адил хэцүү асуудалбайдаггүй. Сайн гэр бүл гэдэг өөрөө бий болдоггүй. Олон арванжилийн турш зарцуулсан хүнд хүчир чармайлтын үр дүнд бийболно. Хэдий чинээ ихээр чармайна гэр бүл чинь төдий чинээ батбэх болно. Гэр бүл болсон хүмүүс хайр сэтгэлээ авч үлдэхийн тулдмаш олон юманд суралцах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрбүлийн гишүүд нь бие биеэ харилцан ойлголцож сурахын тулдасар их тэвчээр, эр зоригийг шаарддаг.
    • Эвтэй хосуулын бие биедээ хэлдэг 5н үг..."Бид энэ бүхнийг хамтдаа туулна.“Саад бэрхшээлгүй амьдрал гэж үгүй. Харин тулгарсан бартаа бүрийгхэнтэй, яаж даван туулж байгаагаас л амьдралын утга учир мэдрэгддэг.Жишээ нь хайрт чинь чамд ажлаасаа халагдсан тухайгаа, эсвэл эхлүүлсэнтөсөл нь “унасан” тухайгаа хэлэх юм бол, та хоѐрын хайр ямар чзовлонгоос илүү хүчтэй гэдгийг үгээрээ үйлдлээрээ харуулахад чамд 5секундээс ч бага хугацаа бий. Үүр цайхын яг өмнөхөн хамгийн харанхуйбайдаг гэдэг хэлцийг сана.
    • Эвтэй хосуулын бие биедээ хэлдэг 5н үг... "Чи минь ийм ажилд надаас илүү сайн ш дээ.“Эвтэй хосууд бие биенийхээ давуу талыг дэмжиж, өөрсдийнхөөсул талыг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв нөхөр чинь хоол хийхдээчамаас илүү сайн бол, хааяа ч болов зай тавьж, энэ үгийг хэлээд,түүнд өөрийнхөө чадварыг харуулахад нь тусал. Тэгээд амттайхоол хийж өгсөнд нь талархаарай. Түүнийхээ чамаас давуу шинжчанаруудыг хайрлаж өөгшүүл.
    • Эвтэй хосуулын бие биедээ хэлдэг 5н үг... "Би ууртай байна.“Нэг нэгэндээ зүрх сэтгэлээ бүрэн нээгээгүй байгаа хосуудынихэнх нь уурлах үедээ “Зүгээр ээ”, “Юу ч биш” гэж хэлээд дуугаахураах юм уу утсаа салгаж маргаанаас зугтаадаг. Энэ ньцаагуураа түүний өмнө сул дорой байдлаа харуулахаас эмээсэн,эсвэл түүнд уурлах эвээ олохгүй байна гэсэн үг. Хүн хэн нэгнийхажууд бүрэн тухтай байгаа үедээ уураа шууд гаргаж чаддаг юм.Маргаантай нүүр тул. Гэхдээ мэдээж хэтрүүлж болохгүй.
    • Эвтэй хосуулын бие биедээ хэлдэг 5н үг... "Юу болоод байгааг надад хэлээч, хонгор минь.“Маргалдах гээд байвал зүгээр л чин шударгаар ярилцсаннь хамаагүй дээр. Энэ үгийг хэлснээрээ чи хамтрагчдаа“Юу ч болсон бай, би сонсоход бэлэн, бас дэргэд чиньбайхад бэлэн” гэдэг дохиог илгээж байгаа юм.
    • Эвтэй хосуулын бие биедээ хэлдэг 5н үг... “Миний буруу.”Өөрийнхөө мэдрэмжийг хамтрагчдаа мэдэгдүүлэхээс айсанхүмүүс л утасны мессеж, юм уу и-мйэлээр чин сэтгэлийн, чухалүгсийг хэлдэг. Компьютер юм уу утасны дэлгэцнээс “Намайгуучлаарай” гэдэг үгийг уншихаас, чихээрээ сонсох нь хамаагүйойр мэдрэмж төрүүлдэг. Эвтэй хосууд бие биетэйгээ уулзажярилцахаас цааргалдаггүй. Бас өөрийнхөө бурууг хүлээхээсзугтаадаггүй. Энэ нь тэр хүнд өөрийнхөө мөн чанарыгхаруулахаас айхгүй байгаагийн шинж юм.
    • Сайхан хайранд саад болдог муу зуршил1. Хүн бүрийг өөрсдийнхөө хэрэгт хутгах Зарим хүмүүс өөрсдийн гэр бүл, найз нөхдөө хувийн амьдралаасаа холуур байлгаж чаддаггүй. Нөхөртэйгөө хийсэн хэрүүлийн деталь бүрийг найзууд чинь мэдэх албагүй. Магадгүй тэр маргааны дараа чи хайртыгаа уучиллаа ч, найз бүсгүйчүүд чинь хамтрагчид чинь муу санасан хэвээр хоцрох болно. Эсвэл найзуудаас чинь хэн нэг нь өөр хүнд та хоѐрын тухай ярьж, хайрт чинь өөрсдийнхөө тухай хүмүүст ярилаа гэж уурлах болно. Өөрийнхөө амьдралыг өөрөө л авч яв.
    • Сайхан хайранд саад болдог муу зуршил2. Маргаандаа шударга бус хандах Хос болгон хоорондоо үг зөрдөг. Энэ бол маргаангүй үнэн. Гэвч зөрчилдсөөр байх, зөрчилдөөнийг шийдвэрлэх гэж оролдох хоѐр өөр юм. Хэн нэгний эмзэг сэдвээр оролдох, хувийн нууцыг нь сөргүүлж хэлэх нь чамайг шударга бус гэдгийг харуулж байгаа юм. Хэрэлдэнэ гэдэг бүдүүлэг зан гаргах эрхтэй болно гэсэн үг биш. Хичнээн уур чинь хүрсэн байсан ч, хэрүүлийн дундуур хэлсэн үг чиний тэр хүнийг хэр үнэлдгийг харуулна. Магадгүй тэр хэлсэн үгийг чинь мартаж болох ч, чиний түүнд төрүүлсэн мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Тиймээс эелдэг бай.
    • Сайхан хайранд саад болдог муу зуршил3. Хэзээ ч түрүүлж уучлал гуйхгүй байх Уран цэцэн үгтэйнхээ ачаар ямар ч асуудлыг үргэлж өөрийнхөө зөв, эсрэг талынхаа буруу болгож дуусгадаг авъяастай бүсгүйчүүд бий. Гэхдээ төрөлхийн мэтгэлцэх чадвартай ийм эмэгтэйчүүд хайр дурлалын тал дээр яагаад амжилтыг олдоггүй гээч? Тэд хэзээ ч өөрийнх бурууг хүлээдэггүй юм. “Их мэдэгч”-тэй үерхэх хэнд ч таатай санагдахгүй нь мэдээж. Чамайг байнга гомдоодог хирнээ түүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нэгэнтэй хамт байвал тэр харилцаа Титаникаас хурдан мөхнө. Тийм биш гэж үү? Хайртыгаа хэлэх үггүй болгож чаддагтаа бардах хэрэггүй шүү.
    • Сайхан хайранд саад болдог муу зуршил4. Үргэлж хожимдохХэрэв чи түүнээр өөрийгөө хүндлүүлэхийг хүсч байвал, чи бас түүний цаг завыг хүндлэх ѐстой юм. Үргэлж болзооноосоо хожимдох нь түүнийг чухалчилж үздэггүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ зуршлаа засахгүй бол чи нэг л өдөр өөрөө түүнийг хүлээгээд хоцорч мэдэх юм. Гэхдээ ганцаараа...
    • Сайхан хайранд саад болдог муу зуршил5. Өөрийгөө хайхрахаа болих Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ нь өөрийгөө хайхрахаа болихоос өөр юм шүү. Харилцааны эхний үед бид бүгд л гадаад төрхөндөө анхаардаг ч, түүний дэргэд тайван байдаг болмогцоо , өөрөөр хэлвэл түүнийг өөртөө дурласан гэдэгт бүрэн итгэлтэй болмогцоо гоо сайхандаа анхаарал хандуулахаа больж эхэлдэг. Буруу л хөдөлж байна даа. Мэдээж болзох болгондоо хөлөө өвтгөдөг өндөр өсгийтийг углаж, бүтэн цаг тольны өмнө эргэлдэх хэрэггүй л дээ. Гэхдээ анх түүнтэй уулзахдаа ямар тачаангуй, ялдам эмэгтэй байсан, яг тэр чигээрээ үлдэхийг эрмэлзээрэй. Өөрийгөө зөнд нь хаях нь хамтрагчид чинь өөрт нь таалагдах гэж хичээхээ больсон, эсвэл өмнөх сайхан бүсгүй зүгээр л “баг” байсан гэдэг 2 ойлголтын аль нэгийг өгнө. Ядаж л уруулаа өнгөлчих. Тэгэхгй бол тэр чиний өмнөх дүр төрхтэй адилхан бүсгүйг эрж эхэлнэ шүү.
    • Сайхан хайранд саад болдог муу зуршил6. Хамтрагчаа голох (“Түүнээс илүү нь надад олдоно!”) Хэн нэгэнтэй дэр хуваана гэдэг бэлэг болохоос биш ял биш. Нэг хүнтэй удаан байгаад ирэхээр эхлээд түүнд яагаад дурласнаа бид мартаж орхидог юм. Хэрэв бид түүнийг үл тоомсорлож эхэлвэл тэр өөрийг нь үнэлдэг, хүндэлдэг, хайрлаж чаддаг өөр нэгнийг хайна. Өөр бүсгүйд чиний залууг чамаас илүү инээмсэглүүлэх боломжийг бүү олго.
    • Эцэг эхчүүдийн хүүхэддээ хэлдэг буруу үгс"Яагаад гэвэл би том хүн.“"Чи юу ч хийсэн бай, би чиний талд зогсох болно.“"Чи энэ бүхнийг ойлгоход дэндүү балчир байна“ "Чи намайг боль л гэсэн бол болих ѐстой.“ "Танай эгч чиний насан дээр наадахыг чинь хийж чаддаг байсан юм.“"Чи лав миний хүүхэд биш байх аа.“ "Намайг үхсэн хойно тэгээрэй.“ "Аавыгаа ирэхээр л наадхаа бол.“ "Чи надад ямар их дарамт болж байна гээч.“"Найзуудаас чинь л болж байгаа юм."
    • Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа...