Your SlideShare is downloading. ×
0
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
лекц №10
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

лекц №10

13,329

Published on

3 Comments
7 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
13,329
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
395
Comments
3
Likes
7
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ЛЕКЦ №10Сэтгэлийн хөдөлгөөн ба мэдрэмж Сэтгэлийн тэнхээ
  • 2. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ УХАГДАХУУН Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нь emereo буюу хачирхуулах, гайхуулах гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Харин англи хэлний Оксфордын толинд mouvier – хөдөлгөөнд орох гэсэн франц үгнээс гаралтай гэж тайлбарласан байдаг. Хүмүүсийн зүгээс эргэн тойронд байгаа эд юмс, болж буй үзэгдэл, байгаль ертөнц, бусад хүмүүс, нийгэмд хандах хандлага болон тэдний практик үйл ажиллагааны үйл явц, үр дүнг дотоод сэтгэлдээ шууд тусгаж мэдрэх хэлбэрээр илэрч гардаг сэтгэцийн онцгой төрлийн хийсвэрлэл юм. 1884 онд Жеймсийн “Сэтгэлийн хөдөлгөөн гэж юу вэ?” гэсэн бүтээл бичигдсэнээс хойш шинжлэх ухааны түвшинд судлагдаж эхэлсэн.
  • 3.  Сэтгэл хөдлөл, мэдрэмж нь сэрэл, хүртэхүй, төсөөлөл, ер нь хүний танин мэдэхүйгээс ангид байна гэж үгүй. Сэтгэлийн хөдөлгөөн нь зөвхөн дохио зангаагаар төдийгүй, булчингийн тонусын түвшинд илэрдэг. Янз бүрийн зөрчил, неврозын үед хүний хөдөлгөөн хөшүүн, удаан болдог бол сэтгэл санаа өөдрөг үед хүний үйлдэл хөдөлгөөн түргэн байдаг.
  • 4. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ Юуны өмнө бодит байдал, хэрэгцээ 2-ыг холбох үүрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөний тусламжтайгаар хүмүүс хоорондоо ойлголцож байдаг. Хэл соѐл нь өөр ч гэсэн дохио зангаа, нүүрний хувирлаар илрэх сэтгэл хөдлөлийг таньж болдог. Эдгээрийг сэтгэлийн хөдөлгөөний мэдээлэл дамжуулах үүрэг гэнэ. Үүнээс гадна сэтгэлийн хөдөлгөөн нь организмд гадаад орчин хэрхэн нөлөөлж буйг дохиолох, үйл ажиллагааг сэдэлжүүлэх /урам хугарах, идэвх орох г.м./, орчин тойронд болж буй үйл явдалд үнэлгээ өгөх, хүнийг өдөөх, түүнчлэн хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Батжуулах үүрэгтэй, ө.х сэтгэл хөдөлсөн үеийн үйл явдлыг хүн амархан тогтоож, удаан хадгалдаг. Үйл ажиллагааны явцад илэрч эргээд түүнд нөлөөлж байдаг
  • 5. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦЛОГ Сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрч буй хүний харьцаа хандлага нь ямагт субьектив хувийн шинжтэй Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний амьдралын бүхий л үйл ажиллагаатай холбоотой илэрнэ Бие организмын үйл ажиллагаанаас хамаарахын зэрэгцээ эргээд түүнд нөлөөлж байдаг.
  • 6.  Мэдрэмж гэдэг нь ямар нэгэн бодит зүйлийн талаархи төсөөлөлтэй холбоотой илэрнэ. Мэдрэмж нь хүний мэдлэг, оюуны үнэт зүйл зэрэгтэй холбоотой ба байнга хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Түүхэн шинжтэй. Янз бүрийн улс орон, үндэстэнд соѐл иргэншлээс хамааран мэдрэмж нь өөр шинжтэй байж болно. Хүний амьдралд төлөвшлийн, сэдэлжилтийн зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
  • 7.  Хүний мэдрэмж хөгжиж боловсронгуй болсоор хэд хэдэн түвшинд хуваагдана. Мэдрэмж бие хүний ерөнхий хөгжлийн ялангуяа түүний сэдлийн хүрээг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Төрөл бүрийн мэдрэмжийн хэлбэртэй сэтгэл хөдлөлийн эерэг шинж илрэлийн нөлөөгөөр бие хүний хэрэгцээ, сонирхол батжин тэлж байдаг. Сэтгэлийн мэдрэмж зөвхөн хүнд илэрдэг бол сэтгэлийн хөдөлгөөн нь хүн ба амьтанд аль алинд нь илэрдэг
  • 8.  Альтруизм /өгөөмөр/ Хувиа хичээх Үйл ажиллагааны Өөрөөрөө бахархах Танин мэдэхүйн Түүнчлэн оюун ухааны, ѐс суртахууны, гоо сайхны г.м.-ээр ангилдаг.
  • 9. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛБЭРҮҮД А.Н Леонтьев сэтгэлийн хөдөлгөөнийг 3 ангилсан байдаг. Сэтгэл хөдлөл, аффект, мэдрэмж. Аффект нь хүчтэй, харьцангуй богино хугацааны, хөдөлгөөний болон висцераль илрэлтэй. Сэтгэлийн хөдөлгөөн нь арай удаан, заримдаа гадаад илрэл багатай, төсөөллийн үндсэн дээр үүсдэг. Мэдрэмж нь сэтгэлийн хөдөлгөөний хандлагыг тогтвортой илэрхийлдэг гэж тайлбарласан.
  • 10.  АНУ-ын сэтгэлзүйч К.Изард үндсэн ба үүсмэл гэж ангилаад үндсэн сэтгэл хөдлөлд сонирхол ба догдлол, гайхашрал, зовлон, шаналал, дургүйцэл, үзэн ядалт, айдас ичгүүр, гэмшлийг оруулжээ. Сэтгэлийн хөдөлгөөнийг вегетатив хариу илрэлээр нь стеник (хүнийг өдөөж байгаа), астеник (сааталд оруулдаг) гэж ангилдаг. Мөн илрэлээр нь эерэг болон сөрөг сэтгэлийн хөдөлгөөн гэж ангилдаг.
  • 11. ИЛРЭХ ХЭЛБЭР: Аффект. Цухалдал нь хүний зан үйлд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж байдаг сэтгэл хөдлөлийн онцгой шинж бөгөөд зан үйлийн эхэнд биш харин төгсгөлд хуримтлагдан тэсэрч байгаа мэт илэрдгээрээ нэн онцлогтой. Үйлийн эхэн үеийн дотоод өдөөлт, түлхэц, сэдэлжилт хичнээн хүчтэй байгаад төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд урьдаас илүү их хүч хөдөлмөр зарцуулах шаардлагатай болох тусам тэр хэмжээгээр эцсийн үр дүн буурч, цухалдал өсөн нэмэгддэг хэмээх нийтлэг зүй тогтол үйлчилж байдаг.
  • 12.  Стресс. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв шинжийн нэг салшгүй хэсэг болсон цухалдлын нэг тод илрэл бол стресс юм. Стресс нь маш урт удаан хугацааны туршид хүний сэтгэл санааны гүнд байнгын ачаалал, ихээхэн хүчтэй бухимдал хуримтлагдсанаас болж сэтгэл хөдлөлийн түвшинд хүний мэдрэлийн тогтоц хэт ядаргаанд орох үйл явц юм. Хүний үйл ажиллагааны зохицуулалтыг алдагдуулахаас гадна зан үйлийг тогтвор муутай, хэвийн бус шинжтэй болгодог. Стресс удаан хугацаагаар үргэлжилбэл зүрх судасны өвчин, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, нойргүйдэх зэрэг олон төрлийн өвчний эх үндэс болдог. Мэдрэмж, сэтгэл санааны байдал, дур хүсэл, шунал зэрэг сэтгэлийн хөдөлгөөний илрэлүүд хүний зан үйлийг идэвхжүүлэх төдийгүй, чиглүүлэх, зохион байгуулах, дэмжих үүрэг гүйцэтгэдэг явдал юм. Үүнээс гадна фрустраци, урам зориг, түгшүүр, айдас, баяр хөөр г.м.
  • 13. СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР ҮЗЭЛ БАРИМТЛАЛ Сэтгэл хөдлөлийн асуудлыг маш олон эрдэмтэд судалж байсан. Ч.Дарвин 1872 онд “Хүн ба амьтдын сэтгэлийн хөдөлгөөний илрэл” бүтээл бичсэн. Гадны гэнэтийн цочроолд дээд амьтад болон хүн ойролцоо хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь амьдралын орчинд дасан зохицох нэг үндсэн механизмтай гэдгийг баталж өгсөн. Ч.Дарвины сэтгэлийн хөдөлгөөний тухай сургаалыг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч, судалгааг нь үргэлжлүүлсэн. Тухайлбал К.Ланге, У.Жеймс нар бие организмын байдал сэтгэлийн хөдөлгөөнд шууд нөлөөлдөг талаар үзэл дэвшүүлсэн. “Юм инээдтэй харагдаж байгаа болоод бид инээж байгаа биш, бид инээж байгаа учраас тэр зүйл инээдтэй харагдаж байна” гэдэг.
  • 14. ЯМАР ҮЕД СЭТГЭЛ ХӨДӨЛДӨГ ВЭ? Вилюнас: Хүнд ямар нэг утга учиртай юм тохиолдоход сэтгэл хөдөлдөг. Р.С Лазарус: Нэг талаас аюул занал, нөгөө талаас түүнээс зугтаах боломжгүй үед үүсдэг. Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь нүүр царай, хөдөлгөөн үйлдлээр гаднаа илрэх нь төрөлхийн шинжтэй. Мөн тэдгээрийг хүртэн хүлээн авах, таних авьяас билэг хүмүүст генийн шугамаар уламжлагдан ирдэг. Гэхдээ сэтгэл хөдлөлийн гадаад илэрхийлэл бүхэн төрөлхийн байдаггүй гэдгийг санах нь чухал. Хүний амьдралын явцад сургалт, танин мэдэхүй, хүмүүжлийн нөлөөгөөр бий болно. Тухайлбал: дохио зангаа, соѐл зан заншлын шинжтэй сэтгэл хөдлөл, сэтгэлийн хямралт байдлын гадаад илэрхийлэл байдаг.
  • 15. EQ EMOTIONAL QUOTIENT Сэтгэлийн хөдөлгөөний боловсрол, сэтгэлийн хөдөлгөөний чадвар, нийгмийн оюун ухаан г.м. үгстэй ойролцоо утгатайӨөртөө анализ хийх чадвар – өөрийгөө ойлгох, тодорхойлохӨөрийгөө үнэлэх, хүндлэх чадварӨөрийгөө хянах чадварӨөрийгөө хэрэгжүүлэх чадвар – зорилгоо ухамсарлах, амжилтанд тэмүүлэхХарилцах чадварЭмпати- бусдын дотоод ертөнцөд нэвтрэхХямралыг даван туулах чадварАмьдралын баяр баясгалантай, өөдрөг байх чадвар
  • 16. ЗӨВЛӨГӨӨ Сэтгэл санаа өөдрөг байлгах хамгийн сайн “сэтгэл засалч” бол амжилт юм.  Амжилтанд хүрэхийн тулд:  Ажлаа төлөвлөж сур;  Хүрч болохуйц зорилго тавь;  Зорилгоо зөв томьѐол; Нөхцөл байдлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүлээн авах чадвараа сайжруул. Хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй. Бүх асуудлыг 2 хуваа.  Таны оролцоотой шийдэх асуудал  Та юу ч хийх хэрэггүй асуудал.  Эхний бүлэг асуудлыг та хийх хэрэгтэй юу үгүй юу гэдэгтээ эргэлзэлгүйгээр шууд л барьж аван шийдвэрлэх хэрэгтэй.  Харин хоѐр дах бүлэг асуудлыг та шийдэх хэрэггүй учир түүний төлөө зовох хэрэггүй.
  • 17.  Өдөр бүрийг инээх зүйлтэйгээр өнгөрүүл. Ямар нэг инээдтэй зүйлийн талаар унш, хар, сонс, ярь. Өөрийгөө шоолон инээх, хошигнох чадвартай бай. Өдөр бүр өөрийгөө хэд хэдэн удаа урамшуулж бай. Өдөр бүр өөрийн хамгийн дотны хүндээ хайртайгаа хүлээн зөвшөөрч бай. Долоо хоногт 2-3 удаа хөлөртлөө биеийн тамирын дасгал, биеийн хүчний ажил хийж бай. Ууранд ч сууж болно. Долоо хоногийн хагас өдрийг өөрт таалагдсанаараа өнгөрүүл. Бүр танд “утгагүй” зүйл ч хийж болно. Цагийг хайрла, юунд ч битгий дэмий үр. Зүй бус гуйлтанд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй.
  • 18. СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ Хүн зөвхөн гадаад орчныг хүртэж, хүлээн аваад зогсохгүй, түүнийг өөрийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан өөрчлөх гэж оролддог. Хүн өөрийгөө хүрээлэн байгаа орчинтой ийм үйлдэл хийхдээ өмнөө тодорхой зорилго тавьж, түүнийгээ биелүүлэх идэвхтэй үйлд татагдан ордог. Хүний өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх үйл ажиллагаа нь шулуун шууд замаар явагдахгүй бөгөөд тэр нь ямар нэгэн тодорхой саад бэрхшээлтэй учирч, түүнийг даван туулах чадвар, арга, дэвшүүлэн тавьсан зорилгоо биелүүлэх идэвхтэй үйл ажиллагааны явцад сэтгэлийн тэнхээ хөгжинө.
  • 19.  Түүхэн үйл явцын талаас хүний сэтгэл санааны үзэгдлийг судлах явцдаа Аристотель зориг, зоригийн үйл гэсэн нэр томьѐог шинжлэх ухааны хүрээнд оруулж ирсэн. Хүмүүнлэг үзэл нийгэмд дэлгэрэх болсон үеэс сэтгэлийн тэнхээг сонирхон судлах болсон. 18-19-р зууны үед сэтгэл судлалын гол судлагдахуун нь сэтгэлийн тэнхээний асуудалд чиглэж байв.
  • 20.  Сэтгэлийн тэнхээ гэдэг нь тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бэрхшээлийг даван туулах чадварыг хэлнэ. Сэтгэлийн тэнхээ нь хүн зөвхөн өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, түүнд хүрэхэд тохиолдох саад бэрхшээлийг даван туулах чадвараас гадна хүн ямар нэг зүйлээс татгалзах, өөртөө хориг тавих, биеэ барих, өөрийгөө эзэмдэх чадваруудаар илрэн гардаг сэтгэцийн шинж юм.
  • 21.  Шинж чанар: Шийдвэр гаргах хэрэгжүүлэхэд хүч анхаарал хандуулах. Сэтгэлийн тэнхээний мөн чанар нь олон төрлийн сэдлүүдийн хоорондын тэмцлээр тодорхойлогдоно. Ийм учраас гол сэдлээ гол бус сэдлээс ялгах шаардлагатай. Шийдвэр гаргахад өрсөлдөөнтэй, янз бүрийн дур сонирхол зэрэг бий болох ба сэтгэлийн тэнхээний хүч хэрэгтэй болно. Өөрийгөө хязгаарлах, гол чухал зорилгодоо захирагдах шаардлага гардаг. Урьдчилсан төлөвлөгөөтэй байх. Сэтгэлийн тэнхээний үйлдэл бол ухамсарлагдсан чиг зорилготой үйлдэл. Зоригийн шинж чанарын дээд түвшин нь оюун ухааны тодорхой зорилго, зан суртахууны үнэт зүйлс, итгэл үнэмшил, үзэл санааны төлөвшлийг шаардаж тэр бүхэнд тулгуурлана. .
  • 22.  Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зоригтой байх. Хүн төрөлхтөний түүхэнд зоригийн хүчээ дайчлахгүйгээр амжилтанд хүрсэн нэг ч хүн байдаггүй. Ер нь төлөвлөсний дагуу үйл ажиллагаа амжилттай болж, тодорхой үр дүнд хүргэсэн зоригийн үйлийн дараа хүмүүст ѐс зүйн болон зан суртахууны шинжтэй сэтгэл ханамж, үүргээ биелүүлсэн гэдэгтээ бахархах сэтгэл зайлшгүй төрдөг. Өөрөө өөрийгөө ялан дийлэх. Ер нь хүний зоригийн үйл цөөнгүй тохиолдолд ялан дийлэх, нөхцөл байдлыг гартаа оруулах зорилгод биш өөрийгөө даван туулах асуудалд чиглэсэн байдаг. Энэ нь юуны өмнө хөөрүү, биеэ барих чадвар султай, сэтгэлийн хөдөлгөөндөө амархан хөтлөгддөг хүмүүст хамаарна. Ухамсарлагдсан зорилго, тэмүүлэл Сэтгэхүйтэй холбоотой Идэвхээр илэрдэг
  • 23.  Хүний үйл ажиллагаа гүйцэтгэх явцад тохиолдох саад бэрхшээл нь гадаад дотоод гэсэн 2 хэлбэртэй. Гадаад талын саад бэрхшээл нь хүнээс өөрөөс нь хамаарахгүй бөгөөд тодорхой бодит нөхцөл байдлаас урган гардаг байна. Ж: байгал, цаг уурын байдлаас үүсэн гарч болно. Харин гадны үйл ажиллагаанаас хамаарахгүй, хүнээс өөрөөс нь хамаарч буй нь дотоод саад бэрхшээл. Ж: залхуу, айж зүрх алдах г.м.
  • 24.  Зоригийн үйлдлийн үе шат. Зоригийн үйлдэл нь тодорхой зорилго чиглэлтэй, системтэй явагдах процесс юм. Зоригийн үйлдлийг энгийн, нарийн гэж хуваахаас гадна зоригийн үйлдлийн бэлтгэл шат, гүйцэтгэх шат гэж 2 хуваана. Зоригийн үйлдлийн бэлтгэл шат Энэ шатанд хүн өмнөө тодорхой зорилго тавьж, түүнийгээ ухамсарлах процесс явагдана. Зорилго сайтар ухамсарлагдсан байх нь үр дүнд хүрэх нэг нөхцөл юм. Зорилгоо биелүүлэх арга замыг сонгон авч шийдвэр гаргаснаар энэ үе дуусдаг.
  • 25.  Зоригийн үйлдлийн гүйцэтгэх шат Энэ шатанд хүн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ба үйлдлээ үнэлж дүгнэх ажиллагаа явагдана. Энэ шатыг дотоод үйлдлийн ба гадаад үйлдлийн шат гэж хуваадаг.
  • 26. ЗОРИГИЙН ЧАНАРУУД Зоригийн дотоод бүтцийг илэрхийлсэн зүйлийг зоригийн чанарууд гэнэ. Зорилго эрмэлзэл, бие даасан чанар (хүн өөрийн санаачилгаар замыг өөрөө эрж олж, бусдын туслалцаагүйгээр зорилгоо биелүүлэх чадвар, мөн хүний итгэл үнэмшилдээ тууштай хандлага) шийдэмгий чанар (зорилгыг түргэн бөгөөд ухаалаг, үндэстэй сонгон авч, түүнийг биелүүлэх арга замыг түргэн тодорхойлох, хэрэгцээтэй үед богино хугацаанд зоримог шийдвэр гаргах чадвар), тэсвэр хатуужил (саад бэрхшээлийг давж гарах чадвар), биеэ барих, өөрийгөө эзэмдэх чадвар (өөрийн зан байдлыг хянаж, сэтгэл хөдлөлөө зохицуулах, өөрийгөө удирдан чиглүүлэх чадвар), эрэлхэг чанар (аюулыг сөрж гарах чадвар), сахилга бат, дэг (өөрийн биеэ авч явах байдлыг нийгмийн хэм хэмжээ, хууль дүрэм, ѐс суртахуунд нийцүүлэх чадвар)
  • 27. ТА ӨӨРИЙГӨӨ ЭР ЗОРИГТОЙ ХҮН ГЭЖ ХЭЛЭХ ҮҮ? Дараах асуултанд удаан бодолгүйгээр “тийм” үгүй” “заримдаа” гэсэн хариулт өгнө үү. Та өөрт чинь огт сонирхолгүй ажил хийж байтал ажлаа орхиж, завсарлах зайлшгүй шаардлага гарч иржээ гэж бодъѐ. Ийм нөхцөл байдал, цаг алдсан зэргээс үл хамаарч та эхэлсэн ажлаа шуурхай дуусгаж чадах уу? Та амралтын өдрөө сургуулийн жижүүр хийх гэх мэт урьд нь огт бодож төлөвлөөгүй гэнэтийн ажилд дайчлагдах болоход нэг их хүчлэхгүйгээр сэтгэл дундуур байдлаа даван туулж чадах уу? Та ахуйн хүрээнд юм уу ажил дээрээ ямар ч нөхцөлд сэтгэлийн хөөрөлд автахгүй байж, нөхцөл байдлыг эрүүл ухаанаар, бүх чиглэлээр бодитой үнэлэхийн хамт биеэ бүрэн барьж чаддаг уу?
  • 28.  Хэрэв танд эмч цагаан хоолны дэглэм барь гэсэн бол та хангалттай урт хугацаанд тэр бүгдийг сахин биелүүлж чадах уу? Та орой унтахдаа өглөө эрт босно гэж төлөвлөсөн даруйдаа тэр хугацаандаа, цаг үргэлж босч чаддаг уу? Та гэмт хэргийн гэрч болбол тэр газраас явахгүй байж байгаад цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгч чадах уу? Та захидал хүлээн аваад тэр дор нь хариуг нь бичдэг үү? Та онгоцоор нисэх юм уу шүдний эмчид үзүүлж байхдаа сэтгэлдээ буусан айдсыг нэг их хүч гаргахгүйгээр тэр дор нь даван туулж, дээрх шийдвэрээ гэнэт өөрчлөхгүй байж чадах уу?
  • 29.  Уух аргагүй айхтар гашуун амттай эмийг эмч танд заавал уу гэвэл та эмчийн зааврыг ягштал биелүүлж чадах уу? Та сэтгэл хөөрсөн үедээ өгсөн амлалтаа биелүүлэхэд чинь маш их ажил удахаар байсан ч ѐсоор нь биелүүлж, хэлсэн амандаа хүрдэг үү? Та урьд нь огт очиж байгаагүй, мэдэхгүй газар, орон руу гэнэт явах бол эргэлзэхгүй явж чадах уу? Та өглөө босох, хооллох, хичээллэх болон бусад ажлын талаарх цагийн хуваариа ягштал мөрддөг үү? Та номын сангаас ном аваад эргүүлж цагт нь өгөхгүй байгаа хүмүүст дургүйцдэг үү? Нэн сонирхолтой нэвтрүүлэг телевизээр гарч байсан ч та урьдын адил ажлаа хойш тавилгүй хийсээр байдаг уу? Хэрүүл маргааны үед “нөгөө тал” юу ч гэж гүтгэж доромжилж байсан та амаа хумхиж, тэвчиж чадах уу?
  • 30. ҮР ДҮНГ ТООЦОХ Тийм – 2, заримдаа – 1, үгүй – 0 оноо тавина. 0-12 оноо байвал: Таны зоригийн үйлийн хөгжил сул байна. Та өөрт чинь ямар ч ашиггүй, заримдаа яггүй төвөг учруулж болохоор байхад хүртэл хөнгөн хялбар, амархан сонирхол татсан зүйлийг л барьж авдаг. Амлалтаа цагт нь биелүүлэх гэж биеэ дайчилдаггүй байсаар нэгэнт дасчихжээ. Ийм зан байдал танд өөрт чинь маш их төвөг чирэгдэл учруулдаг байна. Магадгүй, таны зан байдлын ийм онцлог зоригийн үйлээс гадна бас амиа хичээх зантай зарим талаар холбоотой байж болно. Иймээс та өөрийн зан төлвийн эдгээр сул талуудыг өөрчлөхийг хичээх ѐстой. Ингэвэл та амжилтанд хүрэх болно.
  • 31.  13-21 оноо: Таны зоригийн үйл дунд зэрэг хөгжсөн. Хэрэв таны замд ямар нэгэн хүндрэл бэрхшээл тохиолдоход та тэр бүхнийг даван туулахын тулд өөрийгөө дайчилж эхэлдэг. Харин түүнийг тойрч гарах боломж харагдвал та тэр боломжийг л хамгийн түрүүнд ашигладаг байх. Та бусдад ямар нэгэн зүйлийг амлах дургүй, харин амласан зүйлээ биелүүлдэг онцлогтой. Таагүй юм уу сонирхолгүй ажлыг та амандаа үглэн байж гүйцэтгэдэг. Өөрөө сайн дураараа нэмэлт ачаалал хүлээн авахыг та хүсдэггүй. Иймээс одоогийхоос илүү өндөр амжилтанд хүрэхийн тулд та өөрийн зоригийн шинж чанарыг дээшлүүлж, тэр чиглэлээр дасгал сургууль хийх хэрэгтэй.
  • 32.  22-30 оноо: Таны зоригийн үйл зохих хэмжээнд сайн хөгжсөн гэж үзнэ. Бусад хүмүүс танд ямар ч үед найдаж болно. Та өөрийн хүлээсэн үүрэг амлалтаа ягштал биелүүлдэг. Та шинэ үүрэг даалгавар хүлээн авах, алсын аялалд гарах, ажлын ачаалал нэмэгдэхийн алинаас ч айж эмээдэггүй. Гэхдээ таны зарчимч, хатуу байр суурь бусдын дургүйг хүргэх тал бий. Хэнд ч гэсэн зоригийн шинж чанар сайн төлөвшсөн байхын хамтаар аливаа асуудлаар уян хатан, ухаалаг байр суурь баримтлах, бусдад аядуу зөөлөн хандах, хүнлэг байх зэрэг зан чанарууд чухал гэдгийг санаж байгаарай

×