• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
лекц №1
 

лекц №1

on

  • 5,799 views

 

Statistics

Views

Total Views
5,799
Views on SlideShare
5,799
Embed Views
0

Actions

Likes
3
Downloads
0
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    лекц №1 лекц №1 Document Transcript

    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Сэтгэл судлалын судлах зүйл, салбарууд 1. Сэтгэл судлалын судлах зүйл, зорилт 2. Сэтгэл судлалын салбаруудСэтгэл судлалын онолын үзэл баримтлал Сэтгэл судлалын судлах зүйл, зорилт Сэтгэл судлал гэдэг үг анх 16-р зууны үед шинжлэх ухаанд орж ирсэн боловч бүр 19-р зууны 2-р хагаст бие даасан шинжлэх ухаан болжээ. Үүнээс өмнө эртний сэтгэгчдийн үеэс философийн хүрээнд хүний зан араншин, ой тогтоолт, сэтгэхүй, ухамсар зэрэг сэтгэцийн олон үзэгдлийн талаар янз бүрийн сургаалууд гарч байжээ. Хүнийг таних гэсэн эдгээр оролдлогуудыг ахуйн сэтгэлзүй гэж үзэх нь ч байсан байна. Эртний сэтгэгчид хүний зан араншин, хөдөлгөөнийг удирдан зохицуулдаг аппаратын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлдэг байжээ. Тухайлбал байшинг хүн гэж үзвэл түүнд оршин суугч нь сэтгэц, морь-бие, унаж яваа нь сэтгэц, хөгжим-хүн гэвэл хөгжимчин нь сэтгэц гэх мэтээр тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл бие сэтгэц 2-ыг салган ойлгодог байсан байна. Харин 17-р зууны үед Францын эрдэмтэн Р. Декарт хүний оюун санаа оролцолгүйгээр гаднаас өгсөн ямар ч цочроолд булчин дангаараа хариу өгөх чадваргүйг батлаад цочроол уураг тархинд дамжин тэндээс булчинд сэрэхүйг дамжуулснаар хөдөлгөөн үүсгэдэг гэж үзсэн байна. Үүний дараагаар оросын эрдэмтэн И. М Сеченов 1863 онд “Тархины рефлекс” гэсэн бүтээлдээ гадаад орчноос мэдрэхүйн эрхтэнд үйлдэл үзүүлэхэд мэдрэхүйн эрхтэн уг үйлдлийг төв мэдрэлийн тогтолцоонд хүргэж сэрэл үүсгэнэ. Эндээс төвөөс буцах мэдрэлийн сувгаар дамжин булчинг хөдөлгөөнд оруулна хэмээн сэтгэцийн механизмS S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä болон рефлексийн нумын талаар шинжлэх ухааны үүднээс оновчтой тайлбар хийсэн байна. Энэ үеэс Германд анхны туршилтын лабораториуд байгуулагдаж эхэлсэн зэрэг нь сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болоход гол нөлөө үзүүлсэн байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь сэтгэцийг судалдаг бөгөөд сэтгэц /психика/ нь psyche буюу грекийн сүнс, сэтгэл санаа, эрвээхий гэсэн үгнээс гаралтай юм. Сэтгэл судлалын судлагдууныг эртний Грекийн домогт гардаг Психеятай холбон тайлбарлах нь ч бий. Сэтгэц гэсэн ерөнхий нэр нь түүхэн хөгжлийн 4 үе шатыг дамжин одоогийн шинжлэх ухааны судлагдууны хэмжээнд хүрсэн байна. А. Сэтгэл судлалын судлах зүйл нь түүхэн хөгжлийн эхэн үед сүнс, сэтгэл санаа гэсэн зүйлс дээр төвлөрч байсан. Б. Сэтгэц гэдгийг сэтгэхүй гэдэг утгаар ойлгож байсан. Гэхдээ сэтгэх гэдгийг одоогийн тодорхойлолтоор биш аливаа амьд биеийн гадаад цочроолыг сэрж мэдрэх, хүлээн авах гэдгийг ойлгож байсан. Энэ үед сэтгэл судлалын том том сургуулиуд гарч ирсэн. Гештальт, Вюрцбург, Психоанализ г.м. В. Сэтгэл судлалын судлах зүйл нь ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар зан байдал дээр төвлөрч байсан. Зан байдал гэдэг нь ямар нэг гадаад цочроолд хариу үйлдэл үзүүлж байгаа байдал юм. Г. Сэтгэл судлал нь бодит ертөнцийн хийсвэр тусгал болох сэтгэцийг судалдаг. Сэтгэцийг үзэх хандлагууд дээрх үеүдэд мөн өөр өөрөөр тодорхойлогдож байсан. Тухайлбал сэтгэц нь зөвхөн хүнд байдаг гэж үздэг антропопсихизм, бүх материйн шинж гэх панпсихизм, зөвхөн амьд материйн шинж гэх биопсихизм, мэдрэлийн тогтолцоотой амьтдад яригдана гэж үздэг нейропсихизм зэрэг хандлагууд байжээ.S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Сэтгэц нь процесс, байдал, шинжээр тодорхойлогдоно. Сэтгэцийн процесс гэдэг нь сэтгэцийн үзэгдлийн өөрчлөлт, хөдлөлзүйд явагдаж байгаа процесс юм. Үүнд: сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодохуй, сэтгэхүй, хэл яриа орно. Эдгээрийн тусламжтайгаар хүн хүрээлэн буй орчноо танин мэддэг учир танин мэдэхүйн процесс ч гэдэг. Сэтгэцийн байдал гэдэг нь уг процесс явагдах цаг зуурын шинжийг тодорхойлох түр зуурын үзэгдэл. Үүнд: урам зоригийн шинжүүд орно. Сэтгэцийн шинж гэдэг нь уг процесс шинж чанарынхаа иж бүрдэлд тухайн хүнийг тодорхойлох тогтвортой шинж. Темперамент, зан төлөв, авьяас чадвар. Сэтгэцийн процесс, байдал, шинж, харилцаа, үйл ажиллагаа зэрэг нь хүний өдөр тутмын амьдралыг бүрдүүлж байдаг. Сэтгэл судлалын салбарууд 19-р зууны 2-р хагаст бие даасан шинжлэх ухаан болсноосоо хойш сэтгэл судлал нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 4-5 жил тутам шинэ салбар гарч байдаг гэсэн тоо байдаг. Одоогоор 100 гаруй салбар чиглэлээр хөгжиж байна. Ерөнхийд нь суурь болон хавсарга, ерөнхий болон тусгай гэж ангилж болох юм. Суурь - Хэн ямар үйл ажиллагаа хийж байна гэдгээс үл хамааран ерөнхийдөө хүний сэтгэлзүй, зан байдлыг ойлгох, тайлбарлахад чиглэсэн салбар. Ерөнхий сэтгэл судлал. Хавсарга - Ерөнхий сэтгэл судлалын ололт амжилт дээр тулгуурлан амьдрал, практикт байдаг хүний үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг салбарууд. Ерөнхий – Шинжлэх ухааны бүх чиглэлийн хөгжилд адилхан чухал асуудлыг шийдвэрлэдэг салбарууд.S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä  Тусгай - Нэг буюу хэд хэдэн бүлэг үзэгдлийг танин мэдэхэд чиглэсэн салбар юм.  Удамшлын сэтгэлзүй. Сэтгэц ба зан байдлын удамшлын механинзм болон генотипоос хамаарах хамаарлыг судалдаг.  Дифференциаль сэтгэлзүй. Хүмүүсийн бодгаль ялгааг илрүүлэх, хүмүүжил төлөвшлийн урьдач нөхцлийг тодорхойлох Нас зүйн сэтгэл судлал. Нэг наснаас нөгөөд шилжих үед гарч буй өөрчлөлтийг судалдаг.  Дээрх 3 салбар нь хүүхдийн сэтгэцийн хөгжлийн хуулийг ойлгох шинжлэх ухааны үндэс юм.  Нийгмийн сэтгэлзүй. Нийгмийн янз бүрийн бүлэг, тухайлбал гэр бүл, сургууль, сурагчдын хамт олны дунд бие биетэйгээ харилцах явцад үүсч буй харилцаа хандлага, нийгмийн үзэгдлийг судалдаг.  Сурган хүмүүжүүлэх сэтгэлзүй. Сургалт, хүмүүжилтэй холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн судалдаг. Сургалтын аргыг үндэслэх, боловсруулах, янз бүрийн насны хүүхдийг хүмүүжүүлэх асуудлыг голчлон судалдаг.  Эмгэг сэтгэл судлал. Сэтгэцийн эмгэгийн үед танин мэдэхүйн процесс болон бие хүний хувьд гарч буй өөрчлөлтийг судалдаг.  Хуулийн сэтгэлзүй. Хүнд ѐс суртахууны хэм хэмжээ, зан байдлын дүрмийг эзэмшүүлэх асуудлыг судална. Шүүхийн сэтгэлзүй. Мөрдөн байцаалтын явцад бие хүнийг судлах, гаргаж буй зан төлвийг ажиглан тайлбарлах асуудлыг судална. Эдгээрээс гадна гэр бүлийн, харилцааны, улс төрийн, бие хүний, нөлөөллийн, цэргийн, удирдлагын, спортын, инженерийн, мэргэжлийн, боловсролын, угсаатны сэтгэл судлал, сэтгэц оношилгоо, сэтгэл засал зэрэг олон салбарыг дурдаж болох юм. Сэтгэл судлалын онолын үзэл баримтлалS S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Сэтгэл судлалд өөр өөрийн асуудлыг томьѐолсон олон урсгал чиглэлүүд гарч ирсэн. Бие даасан салбар болоход гол үүрэг гүйцэтгэсэн урсгал нь бүтцийн сэтгэлзүй юм. Гол төлөөлөгчид нь В. Вундт, Г. Эббингауз, Г. Титченер, О. Кюльпе нар юм. Ер нь сэтгэл судлалын орчин үеийн хандлага 1879 оноос эхэлсэн гэж үздэг. Учир нь энэ үеэс Герман болон Америкад сэтгэл судлалын лабораториуд байгуулагдаж эхэлсэн. Функциональ сэтгэлзүй. Гол төлөөлөгч нь Энджелл, Кеттел, У. Джеймс г.м. Бихевиоризм. 1913 онд үндэслэсэн. Дж. Уотсон, Б. Скиннер, Ч. Толмен, К. Халл, А. Бандура г.м. Сэтгэл судлалын судлах зүйл нь зан байдал. Зан байдал нь S-R гэсэн томьѐоллоор хэрэгжинэ. Гадаад цочроолд зөвхөн хариу үйлдэл үзүүлэх төдийгүй суралцах зүй тогтолд хэд хэдэн хууль зарчмыг томьѐолсон. Гештальт сэтгэлзүй. Вертхеймер, Коффка, Э. Келѐр, К. Левин г.м. Хэлбэр, дүрс гэсэн утгатай. Хэсгүүдийн нийлбэр бүхэлтэйгээ үргэлж тэнцүү байхгүй. Гештальтууд өөрсдийн судалгааны ажлын хүрээнд хүртэхүйн процесс болоод юмс үзэгдэл, обьектийг хүртэхэд гардаг алдааг нарийвчлан судалсан байдаг. Психоанализ. Үндэслэгч З. Фрейд. Бие хүний бүтэц /id, ego, super ego/, Эдипийн комплекс зэрэг зан төлвийг ойлгох, тайлбарлахад чиглэсэн олон сургаал боловсруулсан. Гуманизм. Үндэслэгч А. Маслоу, К. Роджерс. Бие хүн өөрийгөө хөгжүүлэх,хүндэтгэх нь нийгмийн хөгжлийн нэг чухал хэсэг юм.Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал Зигмунд ФрейдS S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Фрейд психоанализийг үндэслэсэн бөгөөд хүний тайлагдашгүйасуудлуудыг тайлбарлах оролдлого хийснээрээ олны анхаарлыг татсан. Түүнийүзэл онолыг А.Адлер, К.Г.Юнг, К.Хорни, А.Фрейд, Э.Эриксон нар үргэлжлүүлэн,неофрейдизмын урсгалыг хөгжүүлсэн. Фрейд алдаатай үйлдэл, ид, эго, супер эго, ухамсартай, ухамсаргүй,ухамсрын доорх, ухамсрын өмнө, либидо, зүүд, зөн билэг, гипноз, эдип болонэлектрийн комплекс, бэлгийн болон түрэмгийлэх хэрэгцээ, невроз, шаханзайлуулах арга /катарзис/ зэрэг ойлголтуудыг тодорхойлсон. Зигмунд Фрейд 1856 оны 5 сарын 6 нд Чехийн муж болох МоравийнФрейбургт (одоогийн Прибор хот) төржээ. Түүний эцэг Якоб Фрейд (1815-1896)арьс ширний наймаачин байсан бөгөөд эх Амала Фрейд (1835-1930)-тэйФрейдийн төрсөн жил гэрлэсэн байна. Фрейд бол Амалагийн анхны хүүхэд,харин Якобын 3 дахь хүү. Якобын том хүүхдүүд болох Эмануэль, Филипп нартэдэнтэй цуг амьдарч байсан. Эмануэлийн хүүхдүүд болох Джон, Паулин нартайФрейд тоглож өсжээ. 1857 онд Фрейдийн дүү Жулиус төрсөн. Хожим Фрейд“Жулиус болон Джонтой харилцаж байсан харилцаа маань миний дараадараагийн харилцааны элементүүдийг тодорхойлж өгсөн юм” гэж хэлсэнудаатай. 1858 онд охин дүү Анна нь төржээ. 1860 онд тэдний гэр бүл АвстрийнВена хотод шилжин ирсэн. Фрейд хурц ухаан, юмыг тогтоох, цээжлэх, түүнийутга учрыг тунгаах чадвараараа ах дүү нарынхаа дотроос гойд ялгарч байсанучраас эцэг эх нь хүүгийнхээ ирээдүйг бодон тусад нь өрөө, ширээ гаргаж биедаалган суулгаж, хичээл зүтгэлийг нь хөгжүүлэх талаар анхаарч байсан. Тэрбээр 17 настайдаа буюу 1873 онд гимназийг онц дүнтэй төгсөжВенийн Их сургуульд орж анагаахын салбарыг сонирхож эхэлсэн. Мөн үүнийсацуу тэрээр түүх, улс төр, гүн ухаан судалдаг байсан бөгөөд үүндээ хөтлөгдөннийгэм-түүхийн шинжлэх ухааны оюутны холбоонд элссэн нь хожим нь соѐлхөгжлийн чиг баримтлалаа бүтээхэд нөлөөлсөн юм. 1876-1882 онуудадГ.Гельмгольц, Э.Брюкке нарын удирддаг амьтдын физиологийн лабораторидажилласан бөгөөд энэ үед физиологийн асуудлуудыг судлан сонирхож байв.Г.Гельмгольцын сургуульд суралцсанаар З.Фрейд өөрийн онолын үндэспсихоанализ, мөн сэтгэл судлалын салбарын асуудлуудыг боловсруулсан. 1887-1888 онуудад гипнозыг сонирхон судалсан. 1889 оноос кокаинышинжийг судалсан. 1891 онд “Афазийн тухай” гэсэн номоо гаргасан. 1893 ондS S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóäБрейертэй хамтран “хий өвчнийг судлах нь” гэсэн ном гаргасан. 1895 оноос зүүднойрны асуудлыг судлан 1900 онд “Зүүдний тайлбар” зохиолоо бичсэн. Мөнневрозыг эмчлэх янз бүрийн аргуудыг хайж байсан бөгөөд хий өвчний тухайлекц унших болсон. З.Фрейдын сонирхолтой лекц ярилцлага хэвлэгдэж, олны анхаарлыгтатсанаар энд тэндгүй психоанализын нийгэмлэг, холбоод байгуулагдах болов. Фрейд, түүний хамтран зүтгэгчид зүүдийг тайлбарлах, хүмүүсийн хийжбуй ухамсартай, ухамсаргүй үйл хөдлөлд анализ хийн, түүнийг эмчлэх арга замхайж байлаа. Хүнийг биемахбодийх нь хувьд биш, хүнийх нь хувьд нөлөөлөхѐстой гэж үзэж байсан. Хүний дотоод ертөнц, сэтгэл санаанд болж буй янзбүрийн зөрчил, хүсч тэмүүлсэн зүйл нь биелээгүй үед сэтгэл санаанд хэрхэннөлөөлөх, хүний хүсэл эрмэлзэл, бодит ертөнц хоѐрын хоорондох зөрчил зэрэгтанхаарлаа хандуулсан. Хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь төрөлхийн зөн билэг, тодруулбалбиологийн энерги болох либидо гэж үздэг. Энэ энерги нь 1-рт, үр удмаа үлдээх/бэлгийн хэрэгцээ/, 2-рт, сүйтгэх /түрэмгий хэрэгцээ/ юм. Хүн эхний 6 жилдтөлөвшдөг. Бодит амьдрал дээр хүн дээрх 2 хэрэгцээгээ ухамсарладаггүй. Хүндсэтгэлийн тэнхээний ямар ч эрх чөлөө байдаггүй. Хүний зан байдал түүнийбэлгийн болон түрэмгий сэдлээр бүрэн шалтгаацсан байдаг. Дээрх 2 сэдлийг idгэж нэрлэсэн. Дотоод ертөнцөд юу ухамсарлаж байгаагаа мэдэх боломжгүйбөгөөд алдаатай үйлдэл, зүүд зэрэг нь хүний талаар илүү тодорхой ойлголтөгдөг. 1. Хөгжлийн ораль үе. /Төрөхөөс 1.5 нас хүртэл/ Хүүхдийг хөхөөртэжээхээс татгалзах нь өөртөө итгэлгүй, хэт идэвхтэй, харин 1.5 наснаас дээшбол идэвхгүй, шударга, бусдаас хамаарсан болгоно. 2. Хөгжлийн аналь үе. /1.5-3 нас/ Эрүүл ахуйн дадалд суралцах үеднь хүүхдийг бүдүүлгээр шийтгэх нь шунахай, хэт цэвэрч, нямбай болгоходнөлөөлнө. Харин үүнд эмх замбараагүй хандах нь нямбай бус, хэт өгөөмөр,бүтээлч бие хүн болгоход нөлөөлнө.S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä 3. Фалличный шат /3-6 нас/ Хүүхдийн хувьд маш чухал шат бөгөөдЭдипын комплекс /Электра/ яригдана. Бие хүний бүтэц дэх 3 инстанц /id, ego, super-ego/ хоорондоо байнгазөрчилдөх бөгөөд эдгээр зөрчлөөс үүдэлтэй ачааллаа арилгах үүднээсхамгаалах механизм боловсруулдаг. Хамгаалах механизмд: - шахан гаргах - таагүй мэдрэмжийн бурууг бусдад тохох - хийсэн буруу үйлдлээ багасган тайлбарлах- сублимаци /бэлгийн болон түрэмгий сэдлээ нийгмийн дасан зохицсонхэлбэрээр илэрхийлэх/Эдипийн комплексЭдип эртний грекийн домогт гардаг. Фив хотын хаан Лая, хатан хаан Иокастнарын хүү. Эдипыг төрөхөд оракул хаан эцэгт нь хүүгээ үгүй хийхийг зөвлөдөг.Учир нь тэрээр Лаяг алж, эхтэйгээ суух юм байна гэдэг. Хаан хүүгээ араатандтасчуулахаар орхидог. Гэвч малчид түүнийг олж, Эдип гэж нэрлэсэн. Коринфхотод хүргэж өгсөн.Эдип том болсон хойноо өөрийн гарлын талаар мэдээд хувь заяагаа аврахыгоролддог. Замаар явж байгаад нэгэн хөгшинтэй хэрэлдэж, түүнийг алдаг. Энэхөгшин нь түүний жинхэнэ эцэг Лая байсан. Фив хотод ирээд Сфинкстэйтаарсан. Үхлийн заналхийлэл дор нэгэн оньсого таах ѐстой байв. Ямар амьтанөглөө 4 хөл дээрээ, өдөр 2 хөл дээрээ, орой 3 хөл дээрээ явдаг вэ? Өөрийнхөөамьдралын 3 үе шатын талаар ярихад тэрээр суллагдсан. Фивийн оршинсуугчид түүнийг хаанаар өргөмжилж, хатан хаан Иокасттай суулгадаг. 2 хүү, 2охинтой маш жаргалтай амьдарч байтал оракул 2 нүглийг нь хэлсэн. Эцгээхөнөөсөн, цус холилдсон. Үүнээс болж Иокаст галзуурч үхдэг, харин Эдип нүдээсохолдог. Өөрийн охин Антигонтойгоо хэрмэл байдлаар амьдардаг.ЭлектраS S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóäТрояны аян дайнд грекийн төвд байсан Микен-Аргосын хаан АгамемнонЭлектрийн эцэг байсан. Агамемнон Клитемнестр нар Орест гэдэг хүүтэй,Ифигения, Электра гэдэг 2 охинтой байсан. Эхийнхээ хорон санааг мэдээд үүнднь саад болох юм юу ч хийж чадаагүй. Эцгийнхээ өшөөг авахын тулд ахыгааятган эхийгээ болон түүний хамтрагч Эгист нарыг алсан. Виктор ФранклАмьдралын утга учрын эрэлдМэдрэлийн өвчин түүхэн цаг үеүдэд өөрийн онцлогтой гарч ирдэг. АНУ-дсудалгаа явуулахад өвчний 20% нь хүнлэг чанараас үүдэлтэй гэсэн үр дүнгарсан байна.Амьдралын утга учир юу вэ?Маслоугийнхаар эхлээд биологийн хэрэгцээ г.м-ээр тайлбарладаг. Гэтэламьдрал дээр энэ бас зөрчигддөг. Биологийн хэрэгцээ бүрэн хангагдсан хүмүүстч утга учиргүй зүйл их бий.Амьдралын утга учрыг олж болохоос зохиож болохгүй. Үүнийг олж чадахгүй болхүн амьдралдаа аль нэг утгагүй зүйлийг барьж авдаг, эсвэл хийсвэр утга учрыгбий болгодог. Иймээс хүн хий хоосон мөрөөдөх эсвэл санаашрах, худалжүжиглэх явдал гардаг. Амьдралын утга учрыг хүн заавал олох ѐстой. Үүнд хүнчанар чиглүүлж байдаг. Утга учрыг олоход улам төвөгтэй болж байна. Нийгэмхөгжихийн хирээр мэдээлэл, хүний сонирхол баялаг агуулгатай болж байна.Үүнд живэхгүй байх ѐстой.Амьдралын утга учир нэгдүгээрт, ямар нэгэн зүйл бүтээх, хоѐрдугаарт,эргэцүүлэх, хэн нэгэн хүнд хайртай болох гэх мэт байж болно. 1. 1952 онд бүтэн сайн өдөр цаг удаан өнгөрдөг гэж 26% нь хариулж байсан ба харин хэдэн жилийн дараа 37% нь ингэж хариулах болсон. Бүтэн сайны, ажилгүйдлийн г.м-ээр нэрлэдэг өвчний талаар бичсэн. Хүн ямар нэг юм хийж байгаад хийх юмгүй болох зэрэг үед амьдрал утга учиргүй мэт мэдрэмж төрдөг. Утга учрыг олж, түүнийг хэрэгжүүлжS S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä байна гэдэг нь хүн өөрийгөө илрүүлж хэрэгжүүлж байх гэсэн үг. Хүний амьдралын 3-н хэмжүүр 2. Оюун санаа 3. Эрх чөлөөХариуцлага юм гэж үзсэн. Альфред Адлер /1870-1937/Бие хүний тухай бодгалийн онолАдлерийн үзэл баримтлалын тулгуур нь хувь хүнийг нийгмийн орчноостусгаарлаж болохгүй гэсэн санаа юм. Иймээс зан байдлыг нийгмийн мөн чанар,учир шалтгаантай нь холбон тайлбарлах хэрэгтэй гэж үздэг. Түүний гол санаань Фрейдийн үзлийн эсрэг сэдвүүдийг агуулсан байдаг гэж тайлбарладаг учиртүүний бодгаль сэтгэл судлалын үндсэн ойлголтыг авч үзье.Хувь хүн хуваагдашгүй өөрийн зохилдлогоо бүхий нэгдмэл зүйл мөн учирухамсарт ба үйлдлийн нэгдэлд нь авч үздэг. Хүний амьдрал төгс төгөлдрийнтөлөө идэвхтэй тэмүүлэл мөн. Хүмүүс хувийн ач холбогдол бүхий зорилгодоохүрэхийн төлөө ямагт тэмүүлж байдаг. Тавьсан зорилгодоо хүрснээр амьдралдбайр сууриа олдог.Хувь хүн бүтээлч нэгэн цул зүйл, мөн чөлөөт ухамсарт идэвх хүний ялгагдахонцлог, мөн амьдралынхаа эзэн байх боломжийг олгож байдаг.Адлер үзэхдээ, хувь хүний нийгмийн харьяалал, хүний бүхий л зан үйл ньбүхэлдээ нийгмийн орчинд бүрэлддэг ба хүн нийгэм хоѐрын зохистой нэгдэлхамтын ажиллагаа зайлшгүй юм, харин тэдгээрийн хоорондын зөрчил болүүсмэл зүйл гэсэн. Хувийн субьектив байдал хүн өөрийхөө талаар болонорчныхоо талаар ямар үзэлтэй байдгаас зан үйл шалтгаална. Хүмүүс зорилгооөөрөө бодож төлөвлөнө.Бодгаль сэтгэл судлалын үндсэн зарчмууд - Бусдаас дутуу гэдгээ мэдрэх мэдрэмж ба түүнийг залруулахуй: Хүн өөрийнхөө сул тал эд эрхтэний согогийг нөхөхийг эрмэлзсэнээр уламS S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä сайн хөгждөг. Бусдаас дутуу байгаагаа мэдрэх мэдрэмж хүүхэд байхаас нь төрдөг. Иймд бусдаас илүү байхын төлөө тэмцэл нь амьдралын төлөө хүний сэдлийн үндсэн хүч болж байдаг гэж Адлер үздэг. Өөрөөр хэлбэл дутуу дулимгийн хам шинж бий болоход нөлөөлж байгаа гурван зүйл байдаг гэж Адлер үздэг. - Эд эрхтэний дутуу дулимаг байдал: хүүхдийн аль нэг эрхтэн согогтой байвал хүүхэд сэтгэл зүйн хувьд дутуугаа гүнзгий мэдэрдэг. - Хүүхдийн хэт халамжлал: хүүхдийг хэт эрхлүүлэх, түүний өмнөөс бүхнийг хийснээр өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадваргүй болгоно.Хүүхдийг гадуурхах, хол хөндий харьцах: эцэг эхдээ шоовдорлогдсон хүүхэдбусдад хэрэгтэй, хүний хайр хүлээсэн, хүнд үнэлэгддэг хүн болно гэсэн итгэлгүйЯваандаа бусдаас давуу гэдгээ мэдрэх мэдрэмж, нийтлэг байдлын мэдрэмж нь хүний зан үйлийн бас нэг хөдөлгөгч гэсэн санаа оруулсан.Карен Хорни /1885-1952/ 1. Эцэг нь онгоцны ахмад байсан. Өөрөө эцэгтээ дургүй байсан учир Фрейдын Эдипын комплекс гэсэн ойлголтыг няцааж байв. Эцэг эхийн харилцаа, цагт нь хооллож, ундлахгүй зэргээс үүдэн суурь түгшүүр хүүхдэд хуримтлагдана. Суурь түгшүүрийн эсрэг хамгаалах механизм нь аюулгүй байдалд тэмүүлсэн ухамсаргүй сэтгэл хөдлөл бий болдог. Өөрийгөө хамгаалснаар хүмүүс рүү, хүмүүсийн эсрэг түрэмгий, түүнчлэн хүмүүсээс зайлсхийсэн хэв шинжтэй болно. Түүнчлэн “би”-г 2. Бодит “би” 3. Төгс “би”Бусдын нүдээр “би” хэмээн авч үзсэн. Карл Густав Юнг /1875-1961/Бие хүний хөгжлийн аналитик онолS S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóäФрейдтэй нэгэн адилаар хүний ухамсарт бус дур хүсэл түүний зан үйлд ямарнөлөөтэй байна вэ гэдгийг судалсан. Хувийн үл ухамсарлахуй, хамтын үлухамсарлахуй, эго гэсэн ойлголт оруулсан. Эго нь ухамсрын төв. Хувийн үлухамсарлахуй гэдэг нь урьд өмнө хэзээ нэгэн цагт ухамсарлагдаж байсанболовч одоо мартагдсан. Хамтын үл ухамсарлахуй гэдэг нь бие хүний хамгийнгүн давхарга ба бүх хүн төрөлхтөний хувьд ижил агуулгаар тодорхойлогдоно.Бие хүний хөгжлийн гол эх үндэс нь төрөлхийн сэтгэл зүйн хүчин зүйл. Хүн эцэгэхээс удамшлаар дамжуулан архетип авдаг. Архетип нь зүүд, зөгнөл, урлаг, утгазохиол, архитектур, шашинд хэрэглэдэг билэг тэмдэг болон туссан байдаг.Хүн бүрийн амьдралын утга учир нь төрөлхийн архетипыг тодорхой агуулгаарилэрхийлэх явдал юм. Юнгийн үзлээр хүн бүхий л амьдралын туршидтөлөвшдөг. Бие хүний бүтцэд ухамсаргүй ноѐлж байдаг. Ухамсаргүйг хамтынухамсаргүй бүрдүүлнэ. Хүний дотоод ертөнц нь бүрэн хийсвэр шинжтэй. Өөрийндотоод ертөнцийг зөвхөн зүүд, урлаг соѐлд хандах хандлагаар нээж болно.Архетип ньБаг- хүн бусадтай харилцахдаа хэрэглэдэг маскАнима-Эр хүнд байдаг эмэгтэй шинжАнимус-Эмэгтэй хүнд байдаг эршүүд шинжСүүдэр-“Би”-гийн харанхуй тал, ѐс суртахуунгүй, дааж давшгүй, амьтан чанарБи-ухамсаргүйн бүх тал зохицон илрэх тогтвортой бие хүн35-40 насанд бие хүн өөрийгөө хөгжүүлэх дээд шатанд хүрэх ѐстой.Хүний хөгжил нь хувийн шинж чанараараа самость болгох механизмаарявагдана. Самость гэдэг нь сэтгэцийн үйл ажиллагааг бүхэлд нь зохионбайгуулж, нэгтгэн, дахин давтагдашгүй амьдралыг бий болгоход оршино. Оршинтогтнох 2 арга зам нь экстраверси, интроверси. Мэдээлэл боловсруулах 4 хэвшинжийг тодорхойлсон. /сэтгэх, мэдэх, сэрэх, зөн билгийн/Эрих Фромм Хүний зан байдлыг тодорхой үеийх нь соѐлын нөлөөтэй холбон тайлбарласан.S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
    • Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóäГ.Салливен /1892-1949/“Áè” òîãòîëöîî 1. Ñàéí áè /áèé áîëãîõ ãýæ òýì¿¿ëæ áóé ä¿ð/ 2. Ìóó áè /ìóó ç¿éëýýñ çóãòààæ áóé ä¿ð/ 3. Áè áèøªºðèéí ìóó-ãèéí òàëààð òºñººëºë íü ò¿ãø¿¿ðèéí ýõ ñóðâàëæ. Õ¿í áóñàäòàéõàðèëöàõ ÿâöàä ìóó áè ¿¿ñäýã. Ìóó áè èõ áîë ººðèé㺺 áóðóóòãàäàã. Ýðèê ÁåðíÕ¿íä îëîí õ¿ñýë çýðýã òºðíº. ªºðèéí õ¿ñëèéã áèåë¿¿ëýõ ãýõäýý ººðòýéãýý,áóñàäòàé çºð÷èëäºæ áàéäàã. Çàðèì õ¿íèéã ò¿ãøýýíý. Çàðèì õ¿ì¿¿ñèéã ýíý íü îãòçîâîîäîãã¿é. ßìàð íýã õ¿ñýë òºðºõã¿é áîë çîâîõã¿é. Òðàíñàêò àíàëèç.S S1 1 3 Ä. Öîãçîëìàà