SlideShare a Scribd company logo
1 of 11
Download to read offline
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ БА ХӨГЖИЛ
Лхагвасүрэн.Ж
Сум дундын 7-р шүүхийн шүүгч
Төр буюу хааны эрх мэдэл, дур зоргыг хязгаарлаж, эгэл ардын эрх чөлөөг
хамгаалах тухай үзэл санаа Английн 1215 оны Магна Харт1
-аас эхлэлтэй гэж
үздэг. Тус баримт бичгийн 39 дүгээр зүйлд “Чөлөөт иргэнийг хүчин төгөлдөр
шүүхийн шийдвэр, хуульгүйгээр хорьж, баривчлах аливаа хэлбэрээр эрх чөлөөг нь
хязгаарлах, өмч хөрөнгийг нь булаах, бусад хэлбэрээр хүч хэрэглэхийг хориглоно.”
гэж зааснаар тусгалаа олжээ. Хүний эрхийг хүндэтгэж хамгаалдаг, хэрэгжих
нийгэм эдийг засаг, эрх зүйн баталгааг бүрдүүлж соѐлыг төлөвшүүлэх үйл хэрэг
тухайн цаг хугацаанд адилгүй байсан ч гагцхүү төр хүний эрхийг хамгийн ихээр
зөрчих боломжтойг ухаарсан цагаас эрх зүйт хуульд захирагдсан төрийг бий
болгох үзэл санааны эрэл хайгуул үргэлжилж байна.
Засаг төрийн үүрэг бол хүн бүрийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль
тогтоомжийг мөрдүүлэх, бусдын эрх чөлөөнд саад болохгүй байх нөхцлийг
бүрдүүлэх явдал юм. Илтгэлийн зорилго маань ерөөсөө л энэ юм. Өөрөөр хэлбэл
хүний эрхийг хангаж чадвал нийгмийн хөгжил аяндаа бий болно. Өнөөдөр манай
нийгэмд хамгийн ихээр ажиглагдаж байгаа үзэгдэл бол иргэнийхээ үндсэн эрхийг
эдлэх боломжийг бүрэн дүүрэн хангаагүйгээс иргэн хүний эрх чөлөөтэй амьдрах
хүсэл, тэмүүлэл төрийн өмнө хүчин мөхөсдөх байдал юм. Иймээс төр дур
зоргоороо аашлах бус ухаалаг байх, иргэний эрхийг хамгаалах, хуулийг зөвхөн
тунхаглал бус хөгжих эрхийн боломж гэж харах нь зүйтэй юм гэсэн санааг энэхүү
илтгэлээр гаргахыг хичээсэн билээ.
Эрх чөлөө бол хүний хөгжлийн суурь мөн
Хүний хөгжил нь хүмүүсийн өөрсдийн хүч чадавхи, нөөц бололцоог бүрэн
дүүрэн хөгжүүлж, улмаар өөрсдийн ашиг сонирхол, хэрэгцээг хангахуйц
1
1215 онд Англид бүтээгдсэн, Магна Хартыг хамгийн эртний “эрх чөлөөний баримт бичиг” гэж дэлхий
нийтээр хүлээн зөвшөөрдөг.
амьдралыг бүтээн босгох тэрхүү боломж бололцоог илэрхийлсэн хөгжлийн чиг
хандлага юм.
Хөгжлийг харах энэхүү хандлага нь хүний чөлөөт байдал буюу эрх чөлөөнд
үндэслэнэ. Хүнөөрийнхөө амьдралд хамааралтай асуудлыг шийдвэрлэхэд
оролцох, өөрөө өөрийнхөө амьдралыг сонгохын тулд эрх чөлөөтэй, бусдаас
хамааралгүй, бие даасан байх ѐстой. Эрх чөлөөгүй хүн сонголт хийж,
сонголтынхоо үр шимийг хүртэх тухай ойлголт байж чадахгүй. Энэ утгаараа
хөгжил, хүний эрх хоѐрын нэгдмэл чанар, нийтлэг үнэт зүйл тодорхой болдог
байна. Хүний хөгжлийн тухай ойлголт олон улсын түвшинд хүний эрх, сонголт,
хэрэгцээг бүхэлд нь хамарсан үзэл баримтлал болон тогтож, дэлхийн улс орнууд
сүүлийн хорь гаруй жилийн хугацаад ерөөсөө хөгжлийн зорилт нь ч, хөдөлгөгч хүч
нь хүний хөгжил юм гэдэг үзэл, итгэл үнэмшилд нэгдээд байна.
Үүний тулд хүний сонголтоо илэрхийлэх чадварыг бий болгох, бий болгосон
чадварыг нь амьдралдаа үр ашигтай ашиглах боломжийг нэмэгдүүлэх асуудлууд
хамаарна. Эрүүл саруул, эрдэм боловсролтой болох, хангалуун сайхан
амьдрахбаталгаа, улс төрийн эрх чөлөө, цэвэр ариун байгаль орчин, хүний болон
нийгмийн тэгш эрх эдлэх зэргээр хөгжил илэрхийлэгдэнэ.
Хүний хөгжлийн илтгэлийг санаачлагч Махбуб Үл Хаг2
-ийн хэлсэнчлэн
хөгжил гэдэг хамгийн энгийнээр хэлбэл сонголт хийх бололцоог нэмэгдүүлэх явдал
бөгөөд хүний чадавхийг нэмэгдүүлэх нь сонголт хийх бололцоог нэмэгдүүлнэ гэсэн
үг бөгөөд энэ нь эрүүл амьдрахаас эхлээд ажил, мэргэжил, мэдлэг боловсрол,
оролцоо, үзэл бодол зэрэг өргөн хүрээг хамардаг гэж үзжээ.
Чөлөөт, ардчилсан нийгэмд иргэн хүний аз жаргалтай, хэнээс ч хараат бус
оршихуйн үндэс нь өмчлөх эрх, хувийн өмчгэх үзэл байдаг. Эдийн засгийн хувьд
бие даасан байхын хэрээр бид өнөөгийн нийгэмд хүссэн зүйлээ худалдан авч,
хүссэн үйлдвэрлэлээ эрхлэх боломж иргэн хүнд нээгддэг. Энэ ч утгаараа эдийн
засаг, зах зээлийн систем нь эрх чөлөөтэй уялдаж байдаг болов уу. Чөлөөт
сонголт хийх эрх чөлөө, боломж байвч ямар ч орлогогүй бол тэрхүү иргэн эрхээ
хэрэгжүүлж чадахгүй. Хэн илүү чадвартай, мэдлэгтэй нь өнөөгийн нийгэмд байр
2
Пакистаны нэрт эрдэмтэн, Хүний хөгжлийн илтгэлийг санаачлагч
сууриа олж тэр чинээгээр өөрийгөө үнэлүүлж нийгэмд тодорхой хэмжээний байр
сууриа олж авч, түүгээрээ эдийн засгийн эрх чөлөөт байдлаа бий болгож байна.
Нобелийн эдийн засгийн шагналт, Харвардын их сургуулийн профессор
Амартяа Сэн “Эдийн засгийн эрх чөлөө гэдгийг зөвхөн чөлөөтэйгээр эдийн засгийн
харилцаанд оролцох эрх зүйн орчин биш, бас үүний хажуугаар энэ боломжийг
ашиглах эдийн засгийн чадавхи гэж ойлгох нь зүйтэй хэрэг” гэсэн санаа
дэвшүүлсэн байдаг. Энэхүү тодорхойлолтоос үзэхэд эрх гэж зөвхөн нэг орчин биш
тэр боломжийг ашиглах чадавхи бас байх ѐстой гэсэн санаа гарч ирж байна.
Тэгэхээр ядуурлаас эхтэй зовлон нь эрх чөлөөний хязгаарлалт болж байдаг. Хэрэв
ядуурал л шударга бус эдийн засгийн өрсөлдөөний улмаас бий болж байгаа бол
тэр нь нийгмийн тогтвортой байдалд нөлөөлнө. Өмч хөрөнгөгүй хүн нь өөртөө
хариуцлагатай хандаж чаддаггүй урсгалаараа амьдардаг. Өөрийнхөө авъяас, цаг
хугацаа, хүч хөдөлмөрийг заран байж бий болгосон баялаг нь зөвхөн тухайн хүнд
л хамаардаг.
Иймд иргэнийхээ эрх чөлөөт байдлыг хангаж, хөгжиж дэвших чадавхийг
дээшлүүлэх нь ардчилсан төрийн нэн тэргүүний зорилт байх ѐстой болж байна.
Эрх чөлөөний үзэл санаад асар том хувьсгал хийж, эрх чөлөө бол хүнээс
салшгүй зүйл гэсэн ойлголтыг бий болгосон Жон Локк “Хуулийн зорилго бол эрх
чөлөөг үгүйсгэх буюу хязгаарлахад оршдоггүй, харин ч түүнийг хамгаалж,
өргөжүүлэх явдал мөн” гэж үзсэнээрээ төрийн эрх мэдэл нь хувь хүний эрх чөлөөг
хангахад оршдог болохоос бус учир шалтгаан, уг үндэс нь биш юм гэсэн ойлголтыг
гаргаж ирсэн билээ. Үүнийг хамгийн энгийнээр хууль бол хатуу тогтоосон дүрэм,
журам биш гагцхүү хувь хүний хүний хүсэл зоригийг мэдэрч, боломжийг нээгч, хэн
нэгний дур зоргоос хамгаалагч болж харин хувь хүмүүсийн хүсэл эрмэлзэл,
амьдрах арга нь олонхийн ашиг сонирхол буюу хөгжилд хүрэх замыг бий болгодог
болов уу.
Ютилитарианчууд3
эрх чөлөөний үзлийг туйлын ихээр талархан дэмждэг
байсан ба тэд эрх чөлөө нь олон хүмүүсийн ашиг сонирхлыг хангаж чадна гэдэгт
итгэж байв. Тэдний нэг болох Жереми Бентамын тодорхойлсноор чөлөөт нийгмийн
үр дүн бол “хамгийн олон хүнд хамгийн их аз жаргалыг” олгох явдал юм гэжээ.
3
Олонхийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн бүх зүйлийг зөвтгөдөг үзэл,
Гэхдээ төр олон хүмүүсийг аз жаргалтай амьдруулах гэхээсээ хувь хүнийг хэрхэн
аз жаргалтай байлгах боломж, эрх чөлөөг нь бий болгоход анхаарах
шаардлагатай болдог. Адам Смит4
-ын “үл үзэгдэгч гар”-ын онол ѐсоор хувь хүн бүр
өөрийнхөө төлөө тус тусдаа ажиллахад үр дүнд нь “үл үзэгдэгч гараар
удирдуулсан мэт өөрийн анхлан зориогүй үр дүнд нэг мэдэхэд хүрдэг” байна. Эрх
чөлөөтэй хувь хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангахын тулд бусад хүмүүстэй
хамтран ажиллахад хүрдэг бөгөөд тэр нь нийгмийн ашиг сонирхолд нийцэж,
нийтийн сайн сайхныг хөгжүүлдэг. Энэ ертөнцөд хүн өөрийн хүслийг хангахын тулд
бусдын хүслийг хангах ѐстой болдог. “Үндэстнүүдийн баялаг бүтээлдээ А.Смит
“Махны худалдагч, пиво эсгэгч, талхчин нар өглөгч, сайхан сэтгэлтэйдээ бидэнд
оройн хоол бэлдэж өгч байгаа юм биш. Тэд өөрсдөд нь ашигтай болохоор л тэгэж
байгаа юм” хэмээсэн байдаг. Нийгэм дэх олон сайхан зүйл хүмүүсийн анхнаасаа
зориогүй үйл ажиллагааны үр дүнд бий болсон байдаг бөгөөд Адам Фергусон
үүнийг “хүмүүсийн төсөөллийн бус, харин үйл ажиллагааны үр дүн” гэж
тодорхойлсон байна.
Нөгөө талаар хөгжил ганц эдийн засгийн биш хувь хүн болон нийгмийн
тогтолцоотой шууд холбоотой гарч ирдэг. Тодруулбал, хөгжилд хүн бүр оролцсон
байх ѐстой буюу оролцоо, хөгжлөөс хүн бүр хүртсэн байх ѐстой буюу тэгш байдал,
хөгжил үргэлжилж байх баталгаатай байх буюу ардчилсан, эрх зүйт төр зарчим,
үзэл санаатай шууд холбоотой байна. Тухайлбал хамгийн наад зах нь иргэд
сонгох, сонгогдох эрхээ эдлэхдээ нэр дэвшигчийн талаар харьцуулан дүгнэлт хийх
чадвартай байж сая сонголт хийж чадна. Боловсролтой, мэдлэгтэй байх нь энэ
чадварыг бүрдүүлэхэд чухал. Хүмүүсийн сонголтыг эдлүүлэхэд чадавхи зайлшгүй
боловч эдгээр чадавхийг ашиглах боломжууд нь мөн адил байх ѐстой. Жишээ нь,
хүмүүс зөв сонголт хийх чадвартай байсан ч чөлөөт бөгөөд шударга сонгууль
явуулах боломж байхгүй бол зөв сонголт хийгдэхгүй. Эндээс сонголтыг өргөжүүлнэ
гэдэг чадавхи, боломж хоѐроос хамааралтай гэж үзэхээр байна.
Хүмүүс нэр төртэй аж төрөх, өөрсдийн амьдралаа өөрчлөх чадавхийг
бүрдүүлэх нь хүний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол цөм нь бөгөөд энэ нь
Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц
4
Сонгодог эдийн засгийн ухааныг үндэслэгч, Шотландын эдийн засагч философич (1723-1790)
бодлогын гол тулгуур үндэс болсон. Энэхүү цогц бодлого нь бүх иргэдэд
шаардлагатай боловсрол олгох, чанартай, эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх
зорилготой юм.
Хүний хөгжих эрх ба Монгол Улсын Үндсэн хууль
Аливаа ард түмэн бол үндэсний жинхэнэ баялаг бөгөөд хүмүүс эрүүл саруул
аж төрж, урт удаан наслах, бүтээлчээр ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг
бүрдүүлж өгөх явдал нь хөгжлийн үдсэн зорилго байдаг.
Хүн төрөлхтөн эд баялаг, материаллаг зүйлсийг бий болгохын төлөө зорьж
тэмүүлэн ирсэн боловч хөгжил дэвшил бол бүхлээрээ хүний төлөө гэдгийг мартаж
орхисон байдаг. Макро түвшинд эдийн засгийн өсөлтийг хангах гэж хичээхдээ хүн,
ард түмний хөгжлийн тухай яриа хэлцэл, маргаан хэлэлцүүлгийг гээгдүүлсээр
ирсэн. НҮБ-аас 1990 онд анх гаргасан “Хүний хөгжлийн илтгэл” нь дээрх хандлагыг
өөрчилж, хөгжлийг үзэх үзэл, хөгжлийг бий болгох арга замыг өөрчилсөн гэж үздэг.
Хүн бүхэн өдөр бүр эдийн засаг, улс төр, нийгэм, соѐлын харилцаанд их
бага хэмжээгээр оролцож олон янзын сонголтыг хийдэг. Иймд хөгжлийн эцсийн
зорилго бол их баялаг бүтээх эсвэл өсөлтийн өндөр түвшинд хүргэхэд бус харин
сонголт хийх өргөн бололцоог хүн бүхэнд хүртээх явдал юм. Өөрөөр хэлбэл нэг
талаас хүний хөгжил нь сонголтуудыг өргөжүүлэх үйл явц, нөгөө талаас тэрхүү
сонголтуудыг өргөжүүлснээр хүрэх үр дүн гэж ойлгож болно.
Монгол Улсын Хүний хөгжлийн индекснь 1995 оноос хойш тууштай өсөж
ирсэн. 2011 онд тус улсын хүний хөгжлийн индекс нь 0.653-т хүрсэн бөгөөд 187
орноос 110-д жагсаж дунд түвшний хүний хөгжилтэй орон гэж тодорхойлогдох
болсон. Хүний хөгжлийн индексээр Монгол Улсын өмнө орсон орнуудаас тус улс
нь 2000 оноос 2010 оны хооронд хамгийн хурдтай /жилд 1,49 хувь/ өссөн байна.
2010 оноос хойш хүний хөгжлийн индекст тэгш бус байдлыг оруулан тооцдог
болсон бөгөөд ингэснээр манай улсынхувьд 14 хувийн бууралттай гарсан байдаг.
УИХ-аас 2005 онд Мянганы хөгжлийн зорилт баримт бичгийг баталсан бауг
зорилтыгхэрэгжүүлэх суурь нөхцөл болох ардчилсан засаглал, хүний эрхийг
дэмжсэн есөн зорилтыг баталсан цөөн орны нэг юм. Мянганы хөгжлийн зорилтын
хэрэгжилтийн үндэсний илтгэлд /2009/ дурдсанаар 2015 он гэхэд есөн зорилтоос
зургаа нь хэрэгжих боломжтой гэжээ. Хэрэгжилт хоцрогдолтой байгаа зорилтуудад
ядуурлыг бууруулах, жендерийн тэгш байдлыг хангах болон ус, ариун цэврийн
байгууламжийн зорилтууд орж байна. Манай улсын хувьд ядуурал хүний эрхийн
зөрчлийн ноцтой шалтгаан, үр дагавар болоод байна. Мянганы хөгжлийн зорилтын
дагуу 2015 он гэхэд ядууралын түвшинг 2 дахин буюу 18 хувь хүртэл бууруулах
зорилт тавьсанболовч ядуурал буурахгүйгээр барахгүй 30 хувиас хол давсан ба
хүн амын орлогын тэгш бус байдал улам гүнзгийрч, хотын ядуу хүн ам, гэр оронгүй
хүмүүс, хөдөлмөр эрхэлж буй хүүхэд, өрх толгойлж буй эмэгтэйчүүдийн тоо ихсэх
хандлагатай болсон.
Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улс олон улсын олон талт 240 гаруй гэрээнд
нэгдэн орсноос хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйтэй холбоотой 60 гаруй, НҮБ-ын
хүний эрхийн суурь найман гэрээний долоог нь соѐрхон баталжээ.
Монгол Улс нь олон улсын гэрээг соѐрхон баталсан буюу нэгдэн орсон
тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил
үйлчлэх тухай манай Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасан. Энэ нь өөрийн
соѐрхон баталсан буюу нэгдэн орсон олон улсын гэрээгээ биелүүлэх үүргээ ард
түмэн, дэлхийн улс орнуудын өмнө хүлээхээ баталсан баталгаа юм.
1992 оны Үндсэн хуульд Монгол Улсад хууль ѐсоор оршин суугаа хүн бүр
хууль, шүүхийн өмнө эрх тэгш, эрх зүйн этгээд байх, үндэс, угсаа, хэл, арьсны
өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан
тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхахгүй
байх зарчим, хүний салшгүй эрхүүдийг баталгаажуулсан юм. Түүнчлэн Монгол
Улсын иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх
хөрөнгө шударгаар олж авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрүүл мэндээ
хамгаалуулах, сурч боловсрох, шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа
уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, түүнчлэн итгэл үнэмшилтэй байх,
шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөтэй байх, эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий
хандахаас хамгаалуулах болон бусад эрх, эрх чөлөөг Олон Улсын хүний эрхийн
Биллд нийцүүлэн тунхагласан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
“Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон
бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн
эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Эндээс
үзвэл хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нь төр засгийн сайн санааны үйлс
бус, харин Үндсэн хуулиар төр засагт ард түмнээс ногдуулсан үүрэг гэж ойлгох нь
зүйтэй юм.
“Хүний эрхийг зөрчих явдал улс орны хуулийн эрх мэдлээс гадуур бус харин
улс орны дотоодод, голчлон төр засаг, иргэдийн хооронд үүсдэг” гэж Харвардын
Их сургуулийн профессор, хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхийлэн судалгаа
хийдэг багш Хэнри Ж.Штайнер гэдэг хүн хэлсэн байдаг. Хүний эрхийг хангах
төрийн үүрэг нь дан ганц тухайн улс хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хууль болон
бусад хуульдаа зааж өгөх, түүнчлэн хүний эрхийн талаар олон улсын гэрээнд
элсэн орох явдлаар хязгаарлагддаггүй. Харин тухайн улсад хүний эрх, эрх чөлөө
нь үндэсний болон олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан эсэх, гүйцэтгэх эрх
мэдлийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хязгаарлах эрсдэл гарахаас
сэрэмжлэх чадавхитай эсэх, зөрчигдсөн тохиолдолд сэргээх шударга шүүхийн
тогтолцоо ажиллаж чадаж байгаа эсэхээс хамааран хүний эрх, эрх чөлөө
хангагдах шалгуур болдог.
Үндсэн Хуульд заасан ѐсоор төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн
засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг
зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө
хүлээсэн. Гагцхүү ардчиллын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч л хуулиар эрх
олгосон тохиолдолд төрийн зүгээс иргэний үндсэн эрхийг хөндөж болно.
Хуульгүйгээр төрийн байгууллага ч тэр, шүүх ч тэр иргэнийхээ үндсэн эрхийг
хөндөх ѐсгүй. Харин энд зайлшгүй баримтлах ѐстой зарчим бол хязгаарлалт нь
үндсэн эрхийг хэдий чинээ хөндөхөөр байна төдий чинээ хуулиар тогтоосон эрх
зүйн үндэслэл нь тодорхой байх ѐстой. Үүнтэй зэрэгцэн үндсэн эрхийг хязгаарлах
тохиолдол бүрийг нийтээр хүлээн зөвшөөрсөн төрийн эрхэм зорилгоор зөвтгөж
болно. Тухайлбал нийгмийн дэг журмыг сахин хамгаалах, нийт иргэдийн сайн
сайхан байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэрэг нь
Үндсэн хуульд тусгалаа олсон байдаг. Түүнээс биш нийгмийн тодорхой хэсэг, аль
нэг улс төрийн хүчин, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс
үндсэн эрхэд халдаж үл болно.
Төрөөс үндсэн эрхийг хязгаарлахад зайлшгүй баримтлах ѐстой үндсэн
хуульт ѐсны бас нэг шаардлага бол эрх зүйт ѐсны үндсэн зарчмуудыг хүндэтгэх
явдал юм. Тухайлбал хэн нэг хувь хүнээс эрх чөлөө, ардчилал, энх тайваны эсрэг
онц аюултай гэмт хэрэг үйлдсэн байлаа ч гэсэн хууль зүйн туслалцаа авах, ямар ч
тохиолдолд хараат бус шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хасч болохгүй. Үүнээс
үзэхэд Үндсэн хуульд заасан дээр дурдсан эрхүүд нь шүүхээр хамгаалагдаж,
зөрчигдсөн тохиолдолд сэргээгдэх боломж нь ямар нэг нөхцөл, дэг журам
шаардахгүйгээр шууд хэрэгждэг эрх зүйн соѐл, дэг журам үндсэн хуульт ѐсны
хөгжлийн нийтлэг чиг хандлага болж байгааг анхаарах хэрэгтэй болж байна.
Ийнхүү дээр дурдсанчлан манай улс хүний эрхийг хангах, хамгаалах талаар
2000 оноос хууль, эрх зүйн хүрээнд болон бодитой олоналхмуудыг хийж байгаа
боловч энэ нь зөвхөн Засгийн газар, УИХ-ын байгууллагын үүрэг гэхээсээ илүү
орон нутаг, нутгийн захиргааны байгууллага, анхан шатны нэгжид ажиллаж байгаа
албан тушаалтан, төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, үйл ажиллагаанаас
илүү хамааралтай болж ирж байна.
Нэг талаар төр захиргааны байгууллага, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд
хүний эрх, эрх чөлөөний асуудлыг анхаарахгүй байсантай холбоотой байж болох ч
Засгийн газар хүний эрхийг ханган, хамгаалах, хэрэгжүүлэх, дэмжих үүргийг олон
улсын хууль, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хүлээн хэрэгжүүлнэ гэдэг
боловч үйл ажиллагаандаа хүний эрхийн дүгнэлт хийдэггүй, орон нутгийн
захиргаа, иргэдийн хурал хүний эрхийг хангах хамгаалах үүрэг хариуцлага
хүлээдэггүй байдал нөлөөлж байна. Үүний улмаас төрийн захиргааны байгууллага,
нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд аливаа хуулийн хэрэгжилтийг хянахдаа хүний
эрхийн асуудлыг орхигдуулж, хуулийн хэрэгжилтийн хяналтыг зөвхөн төрийн
байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа
эсэхэд чиглэж, төрийн үйлчилгээ хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулж
байгаа эсэхэд анхаарахгүй байдал ажиглагддаг.
Энэ нь Засгийн газрын хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах,
хэрэгжүүлэх олон улсын болон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж
чадахгүй байгаа мэт дүр зургийг бий болгож байгаа тул хүний эрхийн боловсролыг
сайжруулах, ялангуяа төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг
дээшлүүлэх тал дээр дорвитой ажил хийхийг зүй ѐсоор шаардаж байна.
Цаашид хүний хөгжлийн болон хөгжих эрхийн тухай үзэл баримтлалуудыг
улам бүр баяжуулан, нэгтгэсний үр дүнд эрхэд суурилан хөгжих дараах
зарчмуудыг хүний эрхийн өмнө үүрэг хүлээгчид буюу төрийн байгууллага, орон
нутгийн нутгийн захиргааны байгууллагуудад санал болгож байна. Үүнд:
Нэг. Хүмүүс зөвхөн үйлчилгээ хүртэгч, идэвхигүй хүлээн авагч бус харин
хөгжлийн гол оролцогц болохыг хүлээн зөвшөөрөх,
Хоѐр. Хувь хүн, бүлэг, нийтлэгүүдийг гэгээрүүлэх, үйл явцад нь дэмжлэг
үзүүлж, тогтвортой байдлыг нь хангах,
Гурав. Хөгжлийн үр дүн болон хөгжилд хүрэх үйл явцад нэгэн адил ач
холбогдол өгөх, хяналт үнэлгээ хийх,
Дөрөв. хөгжлийн хөтөлбөрүүдийг нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдсан
эмзэг бүлгийнхэнд илүү чиглүүлэх, ялгаатай байдлыг бууруулахад анхаарах,
Тав. Хөгжлийн бүх оролцогчдын хариуцлагатай байдлыг дэмжих зэрэг
болно.
Дүгнэлт
Хүний эрх гэдэг нь товчхондоо хүн болж төрсний хувьд заяагдсан ямар
нэгэн ялгаатай байдлаас үл хамааран эдэлвэл зохих эрх, эрх чөлөөг хэлдэг байна.
Хүний эрх нь хүнийг нэр төртэй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ,
шаардлага оршихуйн үндэс юм. Хүний эрх нь ялгаварлалгүй, салшгүй, харилцан
хамааралтай хүн бүрт түгээмэл байдаг. Хүний эрх, эрх чөлөө нь төрөөс иргэддээ
өгч байгаа өглөг биш, харин олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Үндсэн хууль, бусад
хууль тогтоомжоор хүн бүр эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломж, нөхлийг
баталгаажуулдаг байна. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүн бүрт
хүртээмжтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх механизм бол төр юм. Төр нь хүний эрх,
эрх чөлөөг хуульчлан баталгаажуулахаас эхлээд зөрчигдсөн тохиолдолд
хамгаалах, хүний эрхийг хангах талаар хууль, тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх
үүрэгтэй.
Дээр дурдсанчлан манай улс хүний эрхийг хангах, хамгаалах талаар 2000
оноос хууль, эрх зүйн хүрээнд болон бодитой олон алхмуудыг хийж байгаа боловч
энэ нь зөвхөн Засгийн газар, УИХ-ын байгууллагын үүрэг гэхээсээ илүү орон нутаг,
нутгийн захиргааны байгууллага, анхан шатны нэгжид ажиллаж байгаа албан
тушаалтан, төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, үйл ажиллагаанаас илүү
хамааралтай болж ирж байна. Дархан-Уул аймаг нь 2009 онд Монгол Улсын
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-
2021 он)-д тулгуурлан Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)-
ыг боловсруулан баталсан. Уг баримт бичигт хүний хөгжилд тулгуурлан нийгэм,
эдийн засгийн хөгжлийг тодорхойлсон бөгөөд хөгжлийн тэргүүлэх чиглэлийн эхэнд
“хүнийг бүх талаар нь хөгжүүлнэ” заасан байна.
Иймд орон нутгийн иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө
эдлэх боломжийг хангах, эрхийн талаар нэгдсэн стандарттай болох, энгийн
иргэдэд үйлчилж буй төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, тэнд ажиллаж буй хүний
эрхийг хамгаалагч, албан хаагчдын хүний эрхийн талаар мэдлэг, мэдрэмжийг
дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Иргэдийнхээ хөгжил,
боловсролд хэр их анхаарна төдий хэмжээгээр орон нутгийн нийгэм, эдийн засгийн
хөгжил тэлэх болно.
Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, урт хугацааны
тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөр, үзэл баримтлал нь хүний эрх, чөлөөг
дээдлэх, түүний үнэт зүйлийг шингээсэн, иргэнийхээ, хүнийхээ хөгжлийг хангасан
байх нь чухал юм. Хөгжлийн бодлого нь аливаа улс төрийн хүчин төрийн эрх
барьж байгаагаас үл шалтгаалан урт удаан хугацаанд хэрэгжих нөхцөл нь өнөөдөр
ажиллаж, амьдарч байгаа болон ирээдүйд төрөх иргэнийхээ хүсэл, тэмүүлэл,
үндсэн эрхийг хэрхэн хангаж, тусгасан байдлаар тодорхойлогдоно гэж үзэж байна.
Ном зүй
1. Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он
2. Магна Харти
3. Хүний хөгжлийн индекс, 2013, 2014 ХЭҮК
4. Монгол Улсын Мянганы хөгжлийн сорилт
5. Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2021/
6. Хүний эрхийн товч тайлбар, 2012, ХЭҮК
7. Хөгжил ба эрх чөлөө, Амартия Сэн, 2014
8. Үндсэн хуульт ѐсны хөгжил, түүний чиг хандлага, Ч.Өнөрбаяр, 2014
9. Хүний эрх сэтгүүл, 2012, 2013

More Related Content

What's hot

эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вээрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вэShine Naran school
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Shine Naran school
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймtolya_08
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хуульNyamka Nmk
 
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвархөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадварЮ. Янжинлхам
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
сонирхлын бүлэг
сонирхлын бүлэгсонирхлын бүлэг
сонирхлын бүлэгKhongor Bukhtsooj
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлZaya G
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйBachkana Enhbat
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнPsychology Psy
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрjavzandulamts
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsAltangerel Bilguun
 

What's hot (20)

эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вээрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
 
улс төр
улс төрулс төр
улс төр
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
Logic
LogicLogic
Logic
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвархөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
сонирхлын бүлэг
сонирхлын бүлэгсонирхлын бүлэг
сонирхлын бүлэг
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүй
 
лекц
лекцлекц
лекц
 
Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөн
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
 

Similar to Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил

Similar to Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил (20)

хүний эрх гэж юу в1
хүний эрх гэж юу в1хүний эрх гэж юу в1
хүний эрх гэж юу в1
 
хүний эрх гэж юу
хүний эрх гэж юухүний эрх гэж юу
хүний эрх гэж юу
 
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлхүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
 
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлхүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
 
хүний эрхийн-боловсрол-гэж-юу-вэ
хүний эрхийн-боловсрол-гэж-юу-вэхүний эрхийн-боловсрол-гэж-юу-вэ
хүний эрхийн-боловсрол-гэж-юу-вэ
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээл
 
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооМэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
Erh zui ba erh chuluu
Erh zui ba erh chuluuErh zui ba erh chuluu
Erh zui ba erh chuluu
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Communism vs democracy
Communism vs democracyCommunism vs democracy
Communism vs democracy
 
Nu 9 r angi
Nu 9 r angiNu 9 r angi
Nu 9 r angi
 
Ardchilaliin tuhai uhagdahuun
Ardchilaliin tuhai uhagdahuunArdchilaliin tuhai uhagdahuun
Ardchilaliin tuhai uhagdahuun
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил

  • 1. ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ БА ХӨГЖИЛ Лхагвасүрэн.Ж Сум дундын 7-р шүүхийн шүүгч Төр буюу хааны эрх мэдэл, дур зоргыг хязгаарлаж, эгэл ардын эрх чөлөөг хамгаалах тухай үзэл санаа Английн 1215 оны Магна Харт1 -аас эхлэлтэй гэж үздэг. Тус баримт бичгийн 39 дүгээр зүйлд “Чөлөөт иргэнийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульгүйгээр хорьж, баривчлах аливаа хэлбэрээр эрх чөлөөг нь хязгаарлах, өмч хөрөнгийг нь булаах, бусад хэлбэрээр хүч хэрэглэхийг хориглоно.” гэж зааснаар тусгалаа олжээ. Хүний эрхийг хүндэтгэж хамгаалдаг, хэрэгжих нийгэм эдийг засаг, эрх зүйн баталгааг бүрдүүлж соѐлыг төлөвшүүлэх үйл хэрэг тухайн цаг хугацаанд адилгүй байсан ч гагцхүү төр хүний эрхийг хамгийн ихээр зөрчих боломжтойг ухаарсан цагаас эрх зүйт хуульд захирагдсан төрийг бий болгох үзэл санааны эрэл хайгуул үргэлжилж байна. Засаг төрийн үүрэг бол хүн бүрийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг мөрдүүлэх, бусдын эрх чөлөөнд саад болохгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Илтгэлийн зорилго маань ерөөсөө л энэ юм. Өөрөөр хэлбэл хүний эрхийг хангаж чадвал нийгмийн хөгжил аяндаа бий болно. Өнөөдөр манай нийгэмд хамгийн ихээр ажиглагдаж байгаа үзэгдэл бол иргэнийхээ үндсэн эрхийг эдлэх боломжийг бүрэн дүүрэн хангаагүйгээс иргэн хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл, тэмүүлэл төрийн өмнө хүчин мөхөсдөх байдал юм. Иймээс төр дур зоргоороо аашлах бус ухаалаг байх, иргэний эрхийг хамгаалах, хуулийг зөвхөн тунхаглал бус хөгжих эрхийн боломж гэж харах нь зүйтэй юм гэсэн санааг энэхүү илтгэлээр гаргахыг хичээсэн билээ. Эрх чөлөө бол хүний хөгжлийн суурь мөн Хүний хөгжил нь хүмүүсийн өөрсдийн хүч чадавхи, нөөц бололцоог бүрэн дүүрэн хөгжүүлж, улмаар өөрсдийн ашиг сонирхол, хэрэгцээг хангахуйц 1 1215 онд Англид бүтээгдсэн, Магна Хартыг хамгийн эртний “эрх чөлөөний баримт бичиг” гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.
  • 2. амьдралыг бүтээн босгох тэрхүү боломж бололцоог илэрхийлсэн хөгжлийн чиг хандлага юм. Хөгжлийг харах энэхүү хандлага нь хүний чөлөөт байдал буюу эрх чөлөөнд үндэслэнэ. Хүнөөрийнхөө амьдралд хамааралтай асуудлыг шийдвэрлэхэд оролцох, өөрөө өөрийнхөө амьдралыг сонгохын тулд эрх чөлөөтэй, бусдаас хамааралгүй, бие даасан байх ѐстой. Эрх чөлөөгүй хүн сонголт хийж, сонголтынхоо үр шимийг хүртэх тухай ойлголт байж чадахгүй. Энэ утгаараа хөгжил, хүний эрх хоѐрын нэгдмэл чанар, нийтлэг үнэт зүйл тодорхой болдог байна. Хүний хөгжлийн тухай ойлголт олон улсын түвшинд хүний эрх, сонголт, хэрэгцээг бүхэлд нь хамарсан үзэл баримтлал болон тогтож, дэлхийн улс орнууд сүүлийн хорь гаруй жилийн хугацаад ерөөсөө хөгжлийн зорилт нь ч, хөдөлгөгч хүч нь хүний хөгжил юм гэдэг үзэл, итгэл үнэмшилд нэгдээд байна. Үүний тулд хүний сонголтоо илэрхийлэх чадварыг бий болгох, бий болгосон чадварыг нь амьдралдаа үр ашигтай ашиглах боломжийг нэмэгдүүлэх асуудлууд хамаарна. Эрүүл саруул, эрдэм боловсролтой болох, хангалуун сайхан амьдрахбаталгаа, улс төрийн эрх чөлөө, цэвэр ариун байгаль орчин, хүний болон нийгмийн тэгш эрх эдлэх зэргээр хөгжил илэрхийлэгдэнэ. Хүний хөгжлийн илтгэлийг санаачлагч Махбуб Үл Хаг2 -ийн хэлсэнчлэн хөгжил гэдэг хамгийн энгийнээр хэлбэл сонголт хийх бололцоог нэмэгдүүлэх явдал бөгөөд хүний чадавхийг нэмэгдүүлэх нь сонголт хийх бололцоог нэмэгдүүлнэ гэсэн үг бөгөөд энэ нь эрүүл амьдрахаас эхлээд ажил, мэргэжил, мэдлэг боловсрол, оролцоо, үзэл бодол зэрэг өргөн хүрээг хамардаг гэж үзжээ. Чөлөөт, ардчилсан нийгэмд иргэн хүний аз жаргалтай, хэнээс ч хараат бус оршихуйн үндэс нь өмчлөх эрх, хувийн өмчгэх үзэл байдаг. Эдийн засгийн хувьд бие даасан байхын хэрээр бид өнөөгийн нийгэмд хүссэн зүйлээ худалдан авч, хүссэн үйлдвэрлэлээ эрхлэх боломж иргэн хүнд нээгддэг. Энэ ч утгаараа эдийн засаг, зах зээлийн систем нь эрх чөлөөтэй уялдаж байдаг болов уу. Чөлөөт сонголт хийх эрх чөлөө, боломж байвч ямар ч орлогогүй бол тэрхүү иргэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй. Хэн илүү чадвартай, мэдлэгтэй нь өнөөгийн нийгэмд байр 2 Пакистаны нэрт эрдэмтэн, Хүний хөгжлийн илтгэлийг санаачлагч
  • 3. сууриа олж тэр чинээгээр өөрийгөө үнэлүүлж нийгэмд тодорхой хэмжээний байр сууриа олж авч, түүгээрээ эдийн засгийн эрх чөлөөт байдлаа бий болгож байна. Нобелийн эдийн засгийн шагналт, Харвардын их сургуулийн профессор Амартяа Сэн “Эдийн засгийн эрх чөлөө гэдгийг зөвхөн чөлөөтэйгээр эдийн засгийн харилцаанд оролцох эрх зүйн орчин биш, бас үүний хажуугаар энэ боломжийг ашиглах эдийн засгийн чадавхи гэж ойлгох нь зүйтэй хэрэг” гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. Энэхүү тодорхойлолтоос үзэхэд эрх гэж зөвхөн нэг орчин биш тэр боломжийг ашиглах чадавхи бас байх ѐстой гэсэн санаа гарч ирж байна. Тэгэхээр ядуурлаас эхтэй зовлон нь эрх чөлөөний хязгаарлалт болж байдаг. Хэрэв ядуурал л шударга бус эдийн засгийн өрсөлдөөний улмаас бий болж байгаа бол тэр нь нийгмийн тогтвортой байдалд нөлөөлнө. Өмч хөрөнгөгүй хүн нь өөртөө хариуцлагатай хандаж чаддаггүй урсгалаараа амьдардаг. Өөрийнхөө авъяас, цаг хугацаа, хүч хөдөлмөрийг заран байж бий болгосон баялаг нь зөвхөн тухайн хүнд л хамаардаг. Иймд иргэнийхээ эрх чөлөөт байдлыг хангаж, хөгжиж дэвших чадавхийг дээшлүүлэх нь ардчилсан төрийн нэн тэргүүний зорилт байх ѐстой болж байна. Эрх чөлөөний үзэл санаад асар том хувьсгал хийж, эрх чөлөө бол хүнээс салшгүй зүйл гэсэн ойлголтыг бий болгосон Жон Локк “Хуулийн зорилго бол эрх чөлөөг үгүйсгэх буюу хязгаарлахад оршдоггүй, харин ч түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн” гэж үзсэнээрээ төрийн эрх мэдэл нь хувь хүний эрх чөлөөг хангахад оршдог болохоос бус учир шалтгаан, уг үндэс нь биш юм гэсэн ойлголтыг гаргаж ирсэн билээ. Үүнийг хамгийн энгийнээр хууль бол хатуу тогтоосон дүрэм, журам биш гагцхүү хувь хүний хүний хүсэл зоригийг мэдэрч, боломжийг нээгч, хэн нэгний дур зоргоос хамгаалагч болж харин хувь хүмүүсийн хүсэл эрмэлзэл, амьдрах арга нь олонхийн ашиг сонирхол буюу хөгжилд хүрэх замыг бий болгодог болов уу. Ютилитарианчууд3 эрх чөлөөний үзлийг туйлын ихээр талархан дэмждэг байсан ба тэд эрх чөлөө нь олон хүмүүсийн ашиг сонирхлыг хангаж чадна гэдэгт итгэж байв. Тэдний нэг болох Жереми Бентамын тодорхойлсноор чөлөөт нийгмийн үр дүн бол “хамгийн олон хүнд хамгийн их аз жаргалыг” олгох явдал юм гэжээ. 3 Олонхийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн бүх зүйлийг зөвтгөдөг үзэл,
  • 4. Гэхдээ төр олон хүмүүсийг аз жаргалтай амьдруулах гэхээсээ хувь хүнийг хэрхэн аз жаргалтай байлгах боломж, эрх чөлөөг нь бий болгоход анхаарах шаардлагатай болдог. Адам Смит4 -ын “үл үзэгдэгч гар”-ын онол ѐсоор хувь хүн бүр өөрийнхөө төлөө тус тусдаа ажиллахад үр дүнд нь “үл үзэгдэгч гараар удирдуулсан мэт өөрийн анхлан зориогүй үр дүнд нэг мэдэхэд хүрдэг” байна. Эрх чөлөөтэй хувь хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангахын тулд бусад хүмүүстэй хамтран ажиллахад хүрдэг бөгөөд тэр нь нийгмийн ашиг сонирхолд нийцэж, нийтийн сайн сайхныг хөгжүүлдэг. Энэ ертөнцөд хүн өөрийн хүслийг хангахын тулд бусдын хүслийг хангах ѐстой болдог. “Үндэстнүүдийн баялаг бүтээлдээ А.Смит “Махны худалдагч, пиво эсгэгч, талхчин нар өглөгч, сайхан сэтгэлтэйдээ бидэнд оройн хоол бэлдэж өгч байгаа юм биш. Тэд өөрсдөд нь ашигтай болохоор л тэгэж байгаа юм” хэмээсэн байдаг. Нийгэм дэх олон сайхан зүйл хүмүүсийн анхнаасаа зориогүй үйл ажиллагааны үр дүнд бий болсон байдаг бөгөөд Адам Фергусон үүнийг “хүмүүсийн төсөөллийн бус, харин үйл ажиллагааны үр дүн” гэж тодорхойлсон байна. Нөгөө талаар хөгжил ганц эдийн засгийн биш хувь хүн болон нийгмийн тогтолцоотой шууд холбоотой гарч ирдэг. Тодруулбал, хөгжилд хүн бүр оролцсон байх ѐстой буюу оролцоо, хөгжлөөс хүн бүр хүртсэн байх ѐстой буюу тэгш байдал, хөгжил үргэлжилж байх баталгаатай байх буюу ардчилсан, эрх зүйт төр зарчим, үзэл санаатай шууд холбоотой байна. Тухайлбал хамгийн наад зах нь иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэхдээ нэр дэвшигчийн талаар харьцуулан дүгнэлт хийх чадвартай байж сая сонголт хийж чадна. Боловсролтой, мэдлэгтэй байх нь энэ чадварыг бүрдүүлэхэд чухал. Хүмүүсийн сонголтыг эдлүүлэхэд чадавхи зайлшгүй боловч эдгээр чадавхийг ашиглах боломжууд нь мөн адил байх ѐстой. Жишээ нь, хүмүүс зөв сонголт хийх чадвартай байсан ч чөлөөт бөгөөд шударга сонгууль явуулах боломж байхгүй бол зөв сонголт хийгдэхгүй. Эндээс сонголтыг өргөжүүлнэ гэдэг чадавхи, боломж хоѐроос хамааралтай гэж үзэхээр байна. Хүмүүс нэр төртэй аж төрөх, өөрсдийн амьдралаа өөрчлөх чадавхийг бүрдүүлэх нь хүний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол цөм нь бөгөөд энэ нь Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц 4 Сонгодог эдийн засгийн ухааныг үндэслэгч, Шотландын эдийн засагч философич (1723-1790)
  • 5. бодлогын гол тулгуур үндэс болсон. Энэхүү цогц бодлого нь бүх иргэдэд шаардлагатай боловсрол олгох, чанартай, эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Хүний хөгжих эрх ба Монгол Улсын Үндсэн хууль Аливаа ард түмэн бол үндэсний жинхэнэ баялаг бөгөөд хүмүүс эрүүл саруул аж төрж, урт удаан наслах, бүтээлчээр ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж өгөх явдал нь хөгжлийн үдсэн зорилго байдаг. Хүн төрөлхтөн эд баялаг, материаллаг зүйлсийг бий болгохын төлөө зорьж тэмүүлэн ирсэн боловч хөгжил дэвшил бол бүхлээрээ хүний төлөө гэдгийг мартаж орхисон байдаг. Макро түвшинд эдийн засгийн өсөлтийг хангах гэж хичээхдээ хүн, ард түмний хөгжлийн тухай яриа хэлцэл, маргаан хэлэлцүүлгийг гээгдүүлсээр ирсэн. НҮБ-аас 1990 онд анх гаргасан “Хүний хөгжлийн илтгэл” нь дээрх хандлагыг өөрчилж, хөгжлийг үзэх үзэл, хөгжлийг бий болгох арга замыг өөрчилсөн гэж үздэг. Хүн бүхэн өдөр бүр эдийн засаг, улс төр, нийгэм, соѐлын харилцаанд их бага хэмжээгээр оролцож олон янзын сонголтыг хийдэг. Иймд хөгжлийн эцсийн зорилго бол их баялаг бүтээх эсвэл өсөлтийн өндөр түвшинд хүргэхэд бус харин сонголт хийх өргөн бололцоог хүн бүхэнд хүртээх явдал юм. Өөрөөр хэлбэл нэг талаас хүний хөгжил нь сонголтуудыг өргөжүүлэх үйл явц, нөгөө талаас тэрхүү сонголтуудыг өргөжүүлснээр хүрэх үр дүн гэж ойлгож болно. Монгол Улсын Хүний хөгжлийн индекснь 1995 оноос хойш тууштай өсөж ирсэн. 2011 онд тус улсын хүний хөгжлийн индекс нь 0.653-т хүрсэн бөгөөд 187 орноос 110-д жагсаж дунд түвшний хүний хөгжилтэй орон гэж тодорхойлогдох болсон. Хүний хөгжлийн индексээр Монгол Улсын өмнө орсон орнуудаас тус улс нь 2000 оноос 2010 оны хооронд хамгийн хурдтай /жилд 1,49 хувь/ өссөн байна. 2010 оноос хойш хүний хөгжлийн индекст тэгш бус байдлыг оруулан тооцдог болсон бөгөөд ингэснээр манай улсынхувьд 14 хувийн бууралттай гарсан байдаг. УИХ-аас 2005 онд Мянганы хөгжлийн зорилт баримт бичгийг баталсан бауг зорилтыгхэрэгжүүлэх суурь нөхцөл болох ардчилсан засаглал, хүний эрхийг дэмжсэн есөн зорилтыг баталсан цөөн орны нэг юм. Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн үндэсний илтгэлд /2009/ дурдсанаар 2015 он гэхэд есөн зорилтоос
  • 6. зургаа нь хэрэгжих боломжтой гэжээ. Хэрэгжилт хоцрогдолтой байгаа зорилтуудад ядуурлыг бууруулах, жендерийн тэгш байдлыг хангах болон ус, ариун цэврийн байгууламжийн зорилтууд орж байна. Манай улсын хувьд ядуурал хүний эрхийн зөрчлийн ноцтой шалтгаан, үр дагавар болоод байна. Мянганы хөгжлийн зорилтын дагуу 2015 он гэхэд ядууралын түвшинг 2 дахин буюу 18 хувь хүртэл бууруулах зорилт тавьсанболовч ядуурал буурахгүйгээр барахгүй 30 хувиас хол давсан ба хүн амын орлогын тэгш бус байдал улам гүнзгийрч, хотын ядуу хүн ам, гэр оронгүй хүмүүс, хөдөлмөр эрхэлж буй хүүхэд, өрх толгойлж буй эмэгтэйчүүдийн тоо ихсэх хандлагатай болсон. Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улс олон улсын олон талт 240 гаруй гэрээнд нэгдэн орсноос хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйтэй холбоотой 60 гаруй, НҮБ-ын хүний эрхийн суурь найман гэрээний долоог нь соѐрхон баталжээ. Монгол Улс нь олон улсын гэрээг соѐрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх тухай манай Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасан. Энэ нь өөрийн соѐрхон баталсан буюу нэгдэн орсон олон улсын гэрээгээ биелүүлэх үүргээ ард түмэн, дэлхийн улс орнуудын өмнө хүлээхээ баталсан баталгаа юм. 1992 оны Үндсэн хуульд Монгол Улсад хууль ѐсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, эрх зүйн этгээд байх, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, хүний салшгүй эрхүүдийг баталгаажуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, түүнчлэн итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөтэй байх, эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандахаас хамгаалуулах болон бусад эрх, эрх чөлөөг Олон Улсын хүний эрхийн Биллд нийцүүлэн тунхагласан билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон
  • 7. бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Эндээс үзвэл хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нь төр засгийн сайн санааны үйлс бус, харин Үндсэн хуулиар төр засагт ард түмнээс ногдуулсан үүрэг гэж ойлгох нь зүйтэй юм. “Хүний эрхийг зөрчих явдал улс орны хуулийн эрх мэдлээс гадуур бус харин улс орны дотоодод, голчлон төр засаг, иргэдийн хооронд үүсдэг” гэж Харвардын Их сургуулийн профессор, хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхийлэн судалгаа хийдэг багш Хэнри Ж.Штайнер гэдэг хүн хэлсэн байдаг. Хүний эрхийг хангах төрийн үүрэг нь дан ганц тухайн улс хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хууль болон бусад хуульдаа зааж өгөх, түүнчлэн хүний эрхийн талаар олон улсын гэрээнд элсэн орох явдлаар хязгаарлагддаггүй. Харин тухайн улсад хүний эрх, эрх чөлөө нь үндэсний болон олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан эсэх, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хязгаарлах эрсдэл гарахаас сэрэмжлэх чадавхитай эсэх, зөрчигдсөн тохиолдолд сэргээх шударга шүүхийн тогтолцоо ажиллаж чадаж байгаа эсэхээс хамааран хүний эрх, эрх чөлөө хангагдах шалгуур болдог. Үндсэн Хуульд заасан ѐсоор төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн. Гагцхүү ардчиллын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч л хуулиар эрх олгосон тохиолдолд төрийн зүгээс иргэний үндсэн эрхийг хөндөж болно. Хуульгүйгээр төрийн байгууллага ч тэр, шүүх ч тэр иргэнийхээ үндсэн эрхийг хөндөх ѐсгүй. Харин энд зайлшгүй баримтлах ѐстой зарчим бол хязгаарлалт нь үндсэн эрхийг хэдий чинээ хөндөхөөр байна төдий чинээ хуулиар тогтоосон эрх зүйн үндэслэл нь тодорхой байх ѐстой. Үүнтэй зэрэгцэн үндсэн эрхийг хязгаарлах тохиолдол бүрийг нийтээр хүлээн зөвшөөрсөн төрийн эрхэм зорилгоор зөвтгөж болно. Тухайлбал нийгмийн дэг журмыг сахин хамгаалах, нийт иргэдийн сайн сайхан байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэрэг нь Үндсэн хуульд тусгалаа олсон байдаг. Түүнээс биш нийгмийн тодорхой хэсэг, аль
  • 8. нэг улс төрийн хүчин, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс үндсэн эрхэд халдаж үл болно. Төрөөс үндсэн эрхийг хязгаарлахад зайлшгүй баримтлах ѐстой үндсэн хуульт ѐсны бас нэг шаардлага бол эрх зүйт ѐсны үндсэн зарчмуудыг хүндэтгэх явдал юм. Тухайлбал хэн нэг хувь хүнээс эрх чөлөө, ардчилал, энх тайваны эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдсэн байлаа ч гэсэн хууль зүйн туслалцаа авах, ямар ч тохиолдолд хараат бус шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хасч болохгүй. Үүнээс үзэхэд Үндсэн хуульд заасан дээр дурдсан эрхүүд нь шүүхээр хамгаалагдаж, зөрчигдсөн тохиолдолд сэргээгдэх боломж нь ямар нэг нөхцөл, дэг журам шаардахгүйгээр шууд хэрэгждэг эрх зүйн соѐл, дэг журам үндсэн хуульт ѐсны хөгжлийн нийтлэг чиг хандлага болж байгааг анхаарах хэрэгтэй болж байна. Ийнхүү дээр дурдсанчлан манай улс хүний эрхийг хангах, хамгаалах талаар 2000 оноос хууль, эрх зүйн хүрээнд болон бодитой олоналхмуудыг хийж байгаа боловч энэ нь зөвхөн Засгийн газар, УИХ-ын байгууллагын үүрэг гэхээсээ илүү орон нутаг, нутгийн захиргааны байгууллага, анхан шатны нэгжид ажиллаж байгаа албан тушаалтан, төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, үйл ажиллагаанаас илүү хамааралтай болж ирж байна. Нэг талаар төр захиргааны байгууллага, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хүний эрх, эрх чөлөөний асуудлыг анхаарахгүй байсантай холбоотой байж болох ч Засгийн газар хүний эрхийг ханган, хамгаалах, хэрэгжүүлэх, дэмжих үүргийг олон улсын хууль, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хүлээн хэрэгжүүлнэ гэдэг боловч үйл ажиллагаандаа хүний эрхийн дүгнэлт хийдэггүй, орон нутгийн захиргаа, иргэдийн хурал хүний эрхийг хангах хамгаалах үүрэг хариуцлага хүлээдэггүй байдал нөлөөлж байна. Үүний улмаас төрийн захиргааны байгууллага, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд аливаа хуулийн хэрэгжилтийг хянахдаа хүний эрхийн асуудлыг орхигдуулж, хуулийн хэрэгжилтийн хяналтыг зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд чиглэж, төрийн үйлчилгээ хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулж байгаа эсэхэд анхаарахгүй байдал ажиглагддаг. Энэ нь Засгийн газрын хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хэрэгжүүлэх олон улсын болон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж
  • 9. чадахгүй байгаа мэт дүр зургийг бий болгож байгаа тул хүний эрхийн боловсролыг сайжруулах, ялангуяа төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх тал дээр дорвитой ажил хийхийг зүй ѐсоор шаардаж байна. Цаашид хүний хөгжлийн болон хөгжих эрхийн тухай үзэл баримтлалуудыг улам бүр баяжуулан, нэгтгэсний үр дүнд эрхэд суурилан хөгжих дараах зарчмуудыг хүний эрхийн өмнө үүрэг хүлээгчид буюу төрийн байгууллага, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудад санал болгож байна. Үүнд: Нэг. Хүмүүс зөвхөн үйлчилгээ хүртэгч, идэвхигүй хүлээн авагч бус харин хөгжлийн гол оролцогц болохыг хүлээн зөвшөөрөх, Хоѐр. Хувь хүн, бүлэг, нийтлэгүүдийг гэгээрүүлэх, үйл явцад нь дэмжлэг үзүүлж, тогтвортой байдлыг нь хангах, Гурав. Хөгжлийн үр дүн болон хөгжилд хүрэх үйл явцад нэгэн адил ач холбогдол өгөх, хяналт үнэлгээ хийх, Дөрөв. хөгжлийн хөтөлбөрүүдийг нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдсан эмзэг бүлгийнхэнд илүү чиглүүлэх, ялгаатай байдлыг бууруулахад анхаарах, Тав. Хөгжлийн бүх оролцогчдын хариуцлагатай байдлыг дэмжих зэрэг болно. Дүгнэлт Хүний эрх гэдэг нь товчхондоо хүн болж төрсний хувьд заяагдсан ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран эдэлвэл зохих эрх, эрх чөлөөг хэлдэг байна. Хүний эрх нь хүнийг нэр төртэй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ, шаардлага оршихуйн үндэс юм. Хүний эрх нь ялгаварлалгүй, салшгүй, харилцан хамааралтай хүн бүрт түгээмэл байдаг. Хүний эрх, эрх чөлөө нь төрөөс иргэддээ өгч байгаа өглөг биш, харин олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хүн бүр эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломж, нөхлийг баталгаажуулдаг байна. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүн бүрт хүртээмжтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх механизм бол төр юм. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулахаас эхлээд зөрчигдсөн тохиолдолд хамгаалах, хүний эрхийг хангах талаар хууль, тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
  • 10. Дээр дурдсанчлан манай улс хүний эрхийг хангах, хамгаалах талаар 2000 оноос хууль, эрх зүйн хүрээнд болон бодитой олон алхмуудыг хийж байгаа боловч энэ нь зөвхөн Засгийн газар, УИХ-ын байгууллагын үүрэг гэхээсээ илүү орон нутаг, нутгийн захиргааны байгууллага, анхан шатны нэгжид ажиллаж байгаа албан тушаалтан, төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, үйл ажиллагаанаас илүү хамааралтай болж ирж байна. Дархан-Уул аймаг нь 2009 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2007- 2021 он)-д тулгуурлан Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)- ыг боловсруулан баталсан. Уг баримт бичигт хүний хөгжилд тулгуурлан нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлсон бөгөөд хөгжлийн тэргүүлэх чиглэлийн эхэнд “хүнийг бүх талаар нь хөгжүүлнэ” заасан байна. Иймд орон нутгийн иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг хангах, эрхийн талаар нэгдсэн стандарттай болох, энгийн иргэдэд үйлчилж буй төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, тэнд ажиллаж буй хүний эрхийг хамгаалагч, албан хаагчдын хүний эрхийн талаар мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Иргэдийнхээ хөгжил, боловсролд хэр их анхаарна төдий хэмжээгээр орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил тэлэх болно. Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөр, үзэл баримтлал нь хүний эрх, чөлөөг дээдлэх, түүний үнэт зүйлийг шингээсэн, иргэнийхээ, хүнийхээ хөгжлийг хангасан байх нь чухал юм. Хөгжлийн бодлого нь аливаа улс төрийн хүчин төрийн эрх барьж байгаагаас үл шалтгаалан урт удаан хугацаанд хэрэгжих нөхцөл нь өнөөдөр ажиллаж, амьдарч байгаа болон ирээдүйд төрөх иргэнийхээ хүсэл, тэмүүлэл, үндсэн эрхийг хэрхэн хангаж, тусгасан байдлаар тодорхойлогдоно гэж үзэж байна. Ном зүй 1. Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он 2. Магна Харти 3. Хүний хөгжлийн индекс, 2013, 2014 ХЭҮК 4. Монгол Улсын Мянганы хөгжлийн сорилт
  • 11. 5. Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2021/ 6. Хүний эрхийн товч тайлбар, 2012, ХЭҮК 7. Хөгжил ба эрх чөлөө, Амартия Сэн, 2014 8. Үндсэн хуульт ѐсны хөгжил, түүний чиг хандлага, Ч.Өнөрбаяр, 2014 9. Хүний эрх сэтгүүл, 2012, 2013