Лекцийн сэдэв 1: Санхүүгийн эрх зүйн тухай ойлголт, хэм хэмжээ, зарчим
1. Санхүүгийн эрх зүйн тухай ойлголт
2. Санхүүгийн ...
Төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн санхүү
Төрийн өмчийн оролцоотой хувийн өмчийн аж ахуй нэгжүүдийн санхүү
Төсвийн ба тусгай...
4. Төрийн болон нутаг дэвсгэрийн санхүүгийн үйл ажиллагааны зарчим, түүний
эрх зүйн үндэс
5. Санхүүгийн хяналт шалгалт гэс...
А. Төрийн эрх бүхий байгууллагаас хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг
төлөвлөгөөтэйгээр зохих зориулалтын дагуу хариу төлбөртэй...
Энэ хэм хэмжээ нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын
ердийн хүсэл зоригийн илэрхийлэл байдаггүй. Харин матер...
хэмжээний гипотез нь хэдийд ч хэрэглэж болохоор ямагт гарцаагүй тодорхой нөхцлийг
заасан байдгаараа өвөрмөц онцлогтой байд...
1. Төрийн санхүүгийн үйл ажиллагааны чухал зарчмын нэг бол ардчилан
төлөвлөн удирдах ѐсны зарчим бөгөөд энэ нь санхүүгийн ...
хураах татвар хураамжийн талаарх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт
тавих нэг үндсэн хэлбэр нь бүртгэл тооцоо болдог. Энэ ...
төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа,
хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаар...
Төсвийн эрх зүйн процессын хэм хэмжээ нь төсвийн эрх зүйн субъектуудын
материаллаг эрхийг хэрэгжүүлэх зохион байгуулалт эр...
хэмжээг тогтооно.
4.

Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль

5.

Татварын ерөнхий болон бусад хууль нь төсви...
төсөв, түүний эрх захирагчдад хүлээлгэх хариуцлагын үндэслэлийг тогтоосон байна.
Улсын нэгдсэн төсвийн тогтолцоо нь харилц...
Төсвийн төсөл зохиох эрх зүйн үндэслэлийг монгол улсын төсвийн тухай хууль
УИХ болон ЗГ-ын тухай хууль бусад эрх зүйн акта...
Лекцийн сэдэв: 3

Монгол Улсын албан татварын эрх зүйн ерөнхий
ойлголт

Татвар гэдэг бол улсын төсөвт /эсвэл заагдсан тохи...
-

Хүн амын орлогыг зохицуулах боломжийг татвар өөртөө агуулдаг. Энэ нь хэт
өндөр орлогыг хязгаарлахад чиглэсэн эсвэл хөнг...
-

1. Хүн амын орлогын татвар
2. Бууны албан татвар
3. Нийслэл хотын албан татвар
4. Нохойны албан татвар
5. Өв залгамжлал...
татварын тухай хуульд албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ нь 0-2400000
төгрөг бол 10% нь 2400001-4800000 бол 20% ...
консулийн албаны ажилтнуудын амьдардаг байшин барилга нь хөрөнгийн
татвараас чөлөөлөгдөнө.
3. Нийгмийн бодлогын шинжтэй хө...
Иргэдээс банкаар үйлчлүүлэх явдлыг баталгаажуулсан хууль зүйн баталгаа
мөн
Банкны харилцааг төрөөс тогтоосон, хамгаалж бай...
бүрдэнэ. Банкны эрх зүйн зохицуулалтын тушаах буюу үүрэг болгосон
зөвшөөрөх буюу эрх олгосон хориглох зөвлөх гэсэн үндсэн ...
зэрэг үндсэн асуудлуудын үүсэл хөгжил, зүй тогтол, онцлог, боловсронгуй болгох
шаардлага, арга замыг хэрхэн судлах тухай а...
4. Банкны

харилцааны

зарим

нь

банкны

болон

санхүүгийн

байгууллагуудын хамтран гаргасан хууль дүрмээр зохицуулагдаг ...


Олон

улсын

хэмжээнд

үйл

ажиллагаагаа

явуулдаг

бусад

байгууллагууд


Бусад байгууллагууд болно.

Банкны эрх зүйн...
даргын мэдүүлснээр УИХ 6 жилийн хугацаагаар томилно. Монгол банкны ерөнхийлөгч,
тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчий...
-

Аливаа иргэн, хуулийн этгээдийг ашиг сонирхлыг төлөөлөх

-

Өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бу...
Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг
хэлнэ.
Иргэдийн мөнгө, хөрөнгийг гуйвуулах, ...
3. Хууль тогтоомжид заасан бусад баримт бичиг зэрэг болно. Банкны дүрмэнд дор
дурдсан зүйлийг заавал тусгана. Үүнд
Банкны ...
2. факторингийн үйлчилгээ - зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс
мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээ...
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
лекц сэз
Upcoming SlideShare
Loading in...5
×

лекц сэз

7,233

Published on

1 Comment
16 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
7,233
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
0
Comments
1
Likes
16
Embeds 0
No embeds

No notes for slide

лекц сэз

  1. 1. Лекцийн сэдэв 1: Санхүүгийн эрх зүйн тухай ойлголт, хэм хэмжээ, зарчим 1. Санхүүгийн эрх зүйн тухай ойлголт 2. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний ойлголт, бүтэц 3. Санхүүгийн эрх зүйн зарчим 1. САНХҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Санхүүгийн эрх зүй гэдэг нь төрөөс өөрийн зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, хуваарилах, ашиглах, захиран зарцуулах, хянан шалгах үйл ажиллагааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг хэлнэ. Санхүүгийн эрх зүйн бусад салбар эрх зүйгээс ялгагдах өөрийн зохицуулах зүйл, зохицуулалтын аргатай байдаг. Санхүүгийн эрх зүйн зохицуулах зүйл гэж санхүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцааг хэлнэ. Уг нийгмийн тодорхой төрлийн харилцаа нь төрөөс мөнгөн хөрөнгийг хуримтлуулах /татвар, гаалийн харилцаа/, хуваарилах /төсвийн харилцаа/, ашиглах, захиран зарцуулах /төрийн удирдлага, санхүүжилтийн үйл ажиллагаа/, хянан шалгах /санхүүгийн хяналт шалгалт, аудитын үйл ажиллагаа/ үйл ажиллагаа хамаарна. Төрийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн хэрэгсэл нь төрийн байгууллагуудаас батлан гаргаж буй санхүүгийн эрх зүйн актуудаар илэрлээ олно. Өөрөөр хэлбэл төрийн санхүүгийн үйл ажиллагааны гол зохицуулагч нь эрх зүй бөгөөд санхүүгийн бүхий л ажиллагааг үйл явцыг хэрэгжүүлэх хууль зүйн хэлбэрийг эрх зүйн шинжлэх ухаан санхүүгийн эрх зүй гэсэн салбар эрх зүй судална. Санхүүгийн эрх зүйн судлах зүйл нь бусад салбар эрх зүйн нэгэн адил өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий нийгмийн тодорхой харилцаа байна. Санхүүгийн эрх зүйн зохицуулалтын арга гэж санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдод нөлөөлөх хууль зүйн хэрэгсэл, арга барилын нийлбэр цогцыг хэлнэ. Санхүүгийн эрх зүйн харилцааг эрх зүйн зохицуулалтын императив буюу захирамжлах аргаар зохицуулна. САНХҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО Монгол улсын төрийн санхүүгийн тогтолцоог улсын төвлөрсөн мөнгөн хөрөнгийн санг хуримтлуулах, хуваарилах, ашиглах, зарцуулах үйл ажиллагааны зорилго, чиглэл, эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, агуулга мөн чанар зэргээс хамаарч дараах төрөлд ангилан авч үзнэ. Үүнд: Улсын төвлөрсөн төсөв
  2. 2. Төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн санхүү Төрийн өмчийн оролцоотой хувийн өмчийн аж ахуй нэгжүүдийн санхүү Төсвийн ба тусгай сан Даатгал, түүний төрөл бүрийн хэлбэр Төв банк ба түүний санхүүжилт бүхий арилжааны банкны зээл Сангууд нь төвлөрсөн ба төвлөрсөн бус байж болно. Өөрөөр хэлбэл санхүүгийн эрх зүй нь төрөөс өөрийн зорилгоо биелүүлэх, үүргээ гүйцэтгэхийн тулд төвлөрсөн мөнгөн санг бүрдүүлэх, хуваарилах, ашиглах, зарцуулах явцад үүсэх нийгмийн болон эдийн засгийн тодорхой харилцааг зохицуулж байдаг ба энэ нь дараах байдлаар илэрлээ олдог байна. Үүнд: Улсын төвлөрсөн хуримтлалын санг байгуулах зорилгоор үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах, төрийн санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад Мөнгөн хөрөнгийн санг хуримтлуулах, хуваарилах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаатай холбоотой харилцаагаар Үндэсний орлогын хуваарилалт, ашиглалттай холбоотой харилцаагаар Үндэсний хуваарилалт ашиглалттай холбоотой үүссэн төв, орон нутгийн төвийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан , иргэдийн хоорондын харилцааны явцад Эдгээрт тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад үүссэн нийгмийн хэсэг харилцаагаар илрэн гарна. Санхүүгийн эрх зүйн систем нь санхүүгийн тогтолцоотой нягт холбоотой байх боловч өөрийн гэсэн дотоод системтэй бие даасан салбар эрх зүй юм. Санхүүгийн эрх зүйн систем нь өөрийн зохицуулж байдаг нийгмийн тодорхой хэсэг харилцааны төрөл онцлогоороо ялгагдах эрх зүйн олон төрлийн хэм хэмжээнээс бүрдэнэ. Тухайлбал: нэг хэсэг хэм хэмжээ нь төрийн санхүүгийн үйл ажиллагааны үндсэн зарчим, түүний эдийн засгийн ба эрх зүйн хэлбэр, санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын эрх хэмжээ, улсын санхүүгийн систем, санхүүгийн хяналт шалгалт, төрөл түүнийг хэрэгжүүлдэг арга хэлбэр зэргийг тогтоох явцад үүссэн нийгмийн харилцааг зохицуулдаг байна. Өөрөөр хэлбэл төрийн санхүүгийн үйл ажиллагааны явцад үүссэн нийтлэг шинж чанартай харилцааг зохицуулдаг хэм хэмжээнүүдийг санхүүгийн эрх зүйн ерөнхий ангийн хүрээнд авч үзнэ. Санхүүгийн эрх зүйн ерөнхий анги нь: 1. Санхүүгийн үйл ажиллагаа, түүний арга, хэлбэр, улсын санхүүгийн систем, санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн байгууллага, тэдгээрийн эрх хэмжээ. 2. Төрийн санхүүгийн эрх зүйн зохицуулах зүйл, судлах арга, систем, эх сурвалж 3. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ, харилцаа
  3. 3. 4. Төрийн болон нутаг дэвсгэрийн санхүүгийн үйл ажиллагааны зарчим, түүний эрх зүйн үндэс 5. Санхүүгийн хяналт шалгалт гэсэн хэсгээс бүрдэнэ. Санхүүгийн эрх зүйн тусгай анги 1. Монгол улсын төсвийн эрх зүй 2. Монгол улсын татварын эрх зүй 3. Хөрөнгө оруулалт, эрх зүйн зохицуулалт 4. Зээлийн эрх зүйн зохицуулалт 5. Банкны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт 6. Монгол улсын мөнгөн гүйлгээний эрх зүйн зохицуулалт 7. Валют ба үнэт цаасны эрх зүйн зохицуулалт 8. Нийгмийн даатгалын эрх зүйн зохицуулалт 9. Төрийн өмчийн ААН-ийн санхүүгийн эрх зүйн байдал 10. Олон улсын санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс Монгол улсын санхүүгийн эрх зүйн систем бол тухайн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг нийгмийн харилцааны агуулга, мөн чанараар тодорхойлогддог хоорондоо харилцан уялдаа холбоотой, нийтлэг шинжтэй боловч өөрийн өвөрмөц онцлог бүхий институтуудын нэгдэл юм. Төрийн санхүүгийн эрх зүй нь хуваарилалтын болон хяналтын чиг үүрэгтэй бөгөөд эдгээр харилцан хамаарал бүхий үйл явц юм. Санхүүгийн хуваарилалтын чиг үүрэг нь: 1. Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого, цэвэр орлогыг хуваарилах, дахин хуваарилахтай холбогдсон харилцааг хангах 2. Орлого хуримтлалыг бий болгох 3. Мөнгөн хөрөнгийн сан үүсгэн байгуулах гэх зэрэг болно. Эдгээрийн мөн чанар нь дараах хэлбэрээр илрэлээ олдог байна. Үүнд: төрийн зүгээс аж ахуй нэгжүүдтэй харилцахдаа улсын төвлөрсөн төсвийн орлогод зохих төлбөр заавал төлүүлэх аргыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл байгууллага аж ахуй нэгж, иргэдийн хооронд үүссэн харилцаанд эдгээр субъектүүдийн орлогоос ашиг хэлбэрээр, албан журмын аргаар /татварын/ хуульд заасан хугацаанд төсвийн тодорхой хувийг бүрдүүлэх явцдаа улсын сан хөмрөгийг бүрдүүлнэ. Тэрчлэн үүнд хувийн мөнгөн хадгаламж, эд мөнгөний хонжворт сугалаа, облигац буюу бонд, бусад үнэт цаас гаргах зэргээр иргэд, байгууллагын сул чөлөөтэй мөнгийг сайн дурынх нь үндсэн дээр авч хэрэглэх, мөн улсын тэмдэгт, хил гаалийн хураамж, иргэдийн сайн дурын болон хариуцлагын даатгал, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, эдгээртэй холбогдсон төрөл бүрийн сан зэрэг төсвийн гадуурх сангаас авах татварыг мөнгө хуримтлуулах аргад хамааруулж болно. Төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийн хуваарилалтыг:
  4. 4. А. Төрийн эрх бүхий байгууллагаас хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг төлөвлөгөөтэйгээр зохих зориулалтын дагуу хариу төлбөртэй буюу төлбөргүйгээр хуваарилах арга буюу санхүүжилт Б. Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаанд хариу төлбөртэйгээр ашиглуулах арга буюу зээл гэсэн хоѐр үндсэн аргаар хэрэгжүүлдэг. Эдгээр нь эх үүсвэр, ашиглалтын зорилго, санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцсон талуудын эрх зүйн байдал зэргээс хамаарч олон төрөлд хуваагдах бөгөөд эд хяналтын үүргүүдийн туслалцаатайгаар санхүүгийн үйл ажиллагаа улам төгөлдөржинө. Хяналтын чиг үүрэг нь хуваарилалтын чиг үүргээс үүдэн гарна. Энэ үүрэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого, цэвэр орлогыг хуваарилах явцад бий болох мөнгөн хөрөнгийн зориулалт, зарцуулалтанд тавих хяналтаар илэрнэ. Ө.ө.х хянах үйл явц бол санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд мөнгийг хуримтлуулах, хуваарилахдаа хөрөнгө мөнгө, материал түүхий эд, нөөцийг хууль зүйн дагуу хэрхэн ашиглаж, зарцуулж байгааг хянан шалгах явдал байдаг. 2. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний ойлголт, бүтэц Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ гэж төрийн мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, хуваарилах, ашиглах, тэдгээрт хяналт тавих явцад үүссэн харилцааг зохицуулахын тулд төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, мөн тэдгээрийг зөрчилдөх явдлаас хамгаалж, улмаар санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдын баримталбал зохих зан үйлийн дэг журмыг хэлнэ. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний захиран тушаасан шинж нь тэдгээрт эрх зүйн харилцаанд оролцогчдын заавал дагаж мөрдөх журмыг тогтоосон байдлаар илэрдэг. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ нь дараах онцлогтой. Үүнд: Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ бүхий актыг төр, түүний эрх олгосон тусгай байгууллага тогтоож өгнө. Төрийн санхүүгийн хүрээний үйл ажиллагааны үндсэн харилцаа, түүнээс уламжлан үүссэн бусад харилцааг санхүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг нь түүний онцлог мөн. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээг зөвхөн түүнийг батлан гаргасан субъект буюу түүний дээд шатны эрх бүхий байгууллага хүчингүй болгох өөрчлөх эрхтэй. Гагцхүү хууль тогтоогчдод өөрчлөх эрх нь олгогддог онцлогтой. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ ямагт нийтийн ашиг сонирхлын агуулгатай байдгаар зарим салбар эрх зүйн хэм хэмжээнээс ялгагдана.
  5. 5. Энэ хэм хэмжээ нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын ердийн хүсэл зоригийн илэрхийлэл байдаггүй. Харин материаллаг үндэстэй хүсэл зоригийн илэрхийлэл болж байдаг. Хэм хэмжээг тогтоохдоо эдийн засгийн бодит боломжид үндэслэж хязгаарлагдсан байдаг. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ эдийн засгийн нормчлолын шинжийг нэлээд хэмжээгээр агуулсан байдаг. Санхүүгийн материаллаг болон процессын хэм хэмжээ нь нэгэн зэрэг тогтоогдож материаллаг хэм хэмжээг санхүүгийн процщссын хэм хэмжээний тусламжтай нийтийн амьдралд хэрэгжинэ. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээг үндсэн чиглэл, хууль зүйн агуулга, гол шинж чанар, зохицуулж байгаа асуудлыг нь харгалзан хэд хэдэн төрөлд ангилдаг байна. Үүнд: 1. Хэм хэмжээнд зохицуулагдаж байгаа нийгмийн харилцаанд оролцогчдын байдлаар: Төсвийн байгууламж, төсвийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоосон хэм хэмжээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын эрх хэмжээг зохицуулсан хэм хэмжээ Улсын орлогын эх үндсийг тогтоосон хэм хэмжээ Улсын зээллэгийн эрх зүйн үндсийг тогтоосон хэм хэмжээ Банкны зээлийн эрх зүйн үндсийг тогтоосон хэм хэмжээ Бүртгэл, тооцоо мөнгөн гүйлгээний эрх зүйн үндсийг тогтоосон хэм хэмжээ 2. Хууль зүйн агуулга буюу эрх зүйн харилцаанд оролцогчдын баримтлах зан үйлийн ямар журам тогтоосон нь үндэслэн санхүүгийн эрх зүйн хэм хэмжээг. Үүрэг болгосон Хориглосон Эрх олгосон буюу зөвшөөрсөн Зөвлөсөн хэм хэмжээ гэж ангилдаг. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний бүтэц нь хоорондоо харилцан нөхцөлдсөн, харилцан хамаарал холбоо бүхий тодорхой журмын бүтэц хэсгүүдийн дотоод байгуулалт хэм хэмжээний элементүүдийн нэгдэл юм. Санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний бүтэц нь гипотез, диспозиц, санкц гэсэн хэсэгт хуваагдана. Тухайн хэм хэмжээгээр тогтоосон журмыг биелүүлэхдээ санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдоос удирдлага болгох буюу зайлшгүй харгалзан баримтлах нөхцлийг заасан хэсгийг гипотез гэнэ. Үүгээр санхүүгийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх орон зай, цаг хугацаа, хэрэгжүүлэх үйлдэл, үйл явцыг тодорхойлсон байдаг. Санхүүгийн эрх зүйн хэм
  6. 6. хэмжээний гипотез нь хэдийд ч хэрэглэж болохоор ямагт гарцаагүй тодорхой нөхцлийг заасан байдгаараа өвөрмөц онцлогтой байдаг. Санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдоос заавал биелүүлэх зан үйлийн журмыг заасан хэсгийг диспозици гэнэ. Диспозици нь санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдоос тодорхой үйлдэл хийх буюу эсвэл татгалзах /хориглох/ нөхцлийг тогтоосон байдаг. Санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдын зан үйлийг урамшуулсан буюу шийтгэсэн хэм хэмжээг санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний санкц гэнэ. Ер нь ихэнхи тохиолдолд санхүүгийн эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэл ямагт санхүүгийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтын явцад илэрдэг. Энэ тохиолдолд зөрчлийн хэмжээ, үр дагавар, шинж зэргийг харгалзан зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд санхүүгийн эрх зүйн хэм хэмжээний санкцын зорилго оршино. Санкц нь: Хүү торгууль Зээлийн хөрөнгийг хаах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг зогсоох Хугацаандаа төлөөгүй татвар, хураамжийг албадан гаргуулах Хөрөнгийн дутагдлыг мөнгөөр нөхөн төлүүлэх Онцгой дэглэм тогтоох гэсэн үндсэн төрлүүдээс бүрдэнэ. 3. Санхүүгийн эрх зүйн зарчим Санхүүгийн эрх зүй нь өөрийн зохицуулах зүйл зохицуулалтын аргадаа нийцсэн өөрийн гэсэн зарчимтай бөгөөд энэ нь түүний онцлог шинжийг илэрхийлнэ. Санхүүгийн эрх зүйн зарчмыг үйлчлэх хүрээ мөн чанараар нь Ардчилан төлөвлөн удирдах зарчим Санхүүгийн үйл ажиллагаанд олон түмнийг байнга өргөнөөр оролцуулах зарчим Хууль дээдлэх зарчим Бүртгэл тооцоо хяналт шалгалтын зарчим Ил тод байх зарчим Санхүүгийн эрх зүйн эдгээр зарчим тус бүрийн онцлогийг товч авч үзье.
  7. 7. 1. Төрийн санхүүгийн үйл ажиллагааны чухал зарчмын нэг бол ардчилан төлөвлөн удирдах ѐсны зарчим бөгөөд энэ нь санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа төрийн дээд доод шатны байгууллагуудын эдлэх эрх хэмжээг тодорхойлох үндэслэл болно. Өөрөөр хэлбэл тус улсын санхүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр санхүүгийн үйл ажиллагааны явцад төрийн байгууллагуудын эдлэх эрх хэмжээний ялгааг тогтоож, тэдгээрийн баримтлах зарчмыг тодорхойлдог. Энэ нь тухайн үйл ажиллагааны ардчилал, төвлөрөл хоѐрыг нарийн чанд хосолж, түүнийг боловсронгуй болгоход чиглэгддэг. 2. Санхүүгийн үйл ажиллагаанд олон түмнийг оролцуулах зарчим нь санхүүгийн үйл ажиллагаанд олон нийтийн төлөөлөгчидийг хуулиар ттогтоосон эрх хэмжээний дотор аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд оролцох нөхцлийг хангахад чиглэгдэх учиртай. Энэ хүрээнд улсын төсөв төсвийн гүйцэтгэлийн тайлангаас эхлээд тухайн байгууллагын төсөв санхүүгийн байдал, тэрчлэн засгийн газрын санхүүжилт, хөрөнгө оруулалт зэргийг аль болох олон нийт хамт олны хараа хяналт тэдгээрийн идэвхтэй оролцоон дор зохион байгуулах нь чухал юм. Үүнийг тухайн байгууллага түүний удирдлага нэр хүндтэй байхын үндсийн үндэс гэж үздэг. 3. Хууль дээдлэх зарчим нь санхүүгийн талаархи хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх журмыг тогтоосон санхүүгийн эрх зүйн хэм хэмжээн дээр үндэслэн хэрэгжинэ. Хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх явд бий болдог нэг үндсэн асуудал бол санхүүгийн сахилга бөгөөд энэ тухайн үеийн эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон зан үйлийн дэг журмыг санхүүгийн эрх зүйн харилцаанд оролцогчдоос нарийн чанд сахин биелүүлж түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хууль зүйн үндэслэлийг тогтоосон ойлголт юм. Төрийн өмнө хүлээсэн төлбөрийн үүргээ аж ахуй нэгж байгууллага иргэдээс хугацаанд нь биелүүлэх, банкнаас авсан зээлийн хөрөнгийг хугацаанд нь зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх, бэлтгэн бэлтгэн нийлүүлэгч захиалагч байгууллагын хоорондын тооцоог цагт нь хийж байх, гэрээний сахилгыг сахих, мөнгөн хөрөнгийг төлөвлөгөө болон зохих хэрэгцээнийх нь дагуу зарцуулахыг санхүүгийн сахилга шаардана. Санхүүгийн сахилга нь төсвийн орлого, зарлагыг хуваарилах /төсвийн сахилга/ тооцооны салбарт баримтлах дэх журам /тооцооны сахилга/-г тусгасан эрхийн хэм хэмжээнд үндэслэнэ. 4. Санхүүгийн хэм хэмжээнд баримтлах нэг үндсэн зарчим нь бүртгэл тооцоо нь аж ахуй нэгж, байгууллагаас өөрийн төсвийн болон зээлийн хөрөнгийг хэрхэн ашиглаж, холбогдох зарлагуудыг хугацаанд нь санхүүжүүлж, санхүү зээлийн сахилгыг нарийн чанд сахин биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагаас төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсөвт төлөх төлбөрүүдийг хууль тогтоомжийн дагуу төсвийн орлогод оруулж байгаад болон аж ахуй нэгж, хүн амаас
  8. 8. хураах татвар хураамжийн талаарх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих нэг үндсэн хэлбэр нь бүртгэл тооцоо болдог. Энэ бүгдээс үзвэл бүртгэл тооцоо хяналт шалгалт нь ямагт нэг утга агуулгатай өөр хоорондоо харилцан уялдаатай байна. 5. Санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөгөөтэй явуулах зарчим нь юуны урд улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвийн орлого, зарлагын хэмжээ, зээлийн хөрөнгийн нөөц түүний зарцуулах журам, төрийн өмчийн аж ахуй нэгжийн санхүү, даатгалын сан, бэлэн мөнгөний зарлагын хэмжээ зэргийг зүй зохистой төлөвлөж явуулахад чиглэгдэнэ. Тэрчлэн уг зарчим аж ахуй нэгж, байгууллага бүх төрлийн сан байгуулах төсөв хуваарилах, ашиглах явцад ч зохих биелэлээ олдог. Санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөгөөтэй явуулах зарчим нь ардчилсан төлөвлөн удирдах ѐсны зарчимтай салшгүй холбоотой бөгөөд улсын төвлөрсөн төсөв салбарын санхүүгийн төлөвлөгөө батлах явцад илэрлээ олдог. 6. Практик дээр угаасаа ил тод байх зүй тогтолтой мөнгө санхүүгийн үйл ажиллагааг удирдлага субектив /явцуу/ ашиг сонирхлынхоо үүднээс нуух буюу аль болох далд явуулах гэсэн оролдлого давамгайлдагаас санхүүгийн эрх зүйн үндсэн зарчмууд зөрчигдөж, удирдлага нь алдаа дутагдал гаргадаг байна. Лекцийн сэдэв 2: Монгол Улсын Төсвийн Эрх Зүй  Төсвийн тухай ойлголт  Төсвийн эрх зүйн эх сурвалж  МУ-ын төсвийн байгууламж  Төсвийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс “Төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр,
  9. 9. төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг хэлнэ. Хууль зүйн утгаараа төсөв гэдэг нь УИХ болон орон нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллага ИТХ-аас баталсан төрийн болон засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн мөнгөн хөрөнгийн төвлөрсөн санг хуримтлуулах, хуваарилах, захиран зарцуулах санхүүгийн нэгдсэн төлөвлөгөөний тухай хууль юм. Төсвийн эрх зүй гэдэг нь МУ-ын төсвийн байгууламж, төсвийн орлого зарлагын бүрэлдэхүүн, тэдгээрийг хуваарилах журам, төрийн ба орон нутгийн эрх бүхй байгууллагуудын эрх хэмжээ, төсвийн пхоцесс, түүний зохих үе шат дахь үйл ажиллагаа зэргийг зохицуулж байдаг санхүүгийн эрх зүйн хэм хэмжээнүүдийн нийлбэр цогц юм. Төсвийн эрх зүйн харилцааг хамрах үйл ажиллагааных нь хүрээгээр дараах төрөлд ангилна. Үүнд: - МУ-ын төсвийн байгууламж буюу төсвийн тогтолцоо, түүний бүтэц, төрөл зарчмыг тогтоох - Төсвийн орлого зарлага, тэдгээрийн бүрэлдэхүүн, орлого зарлагыг хуваарилах - Төсвийн салбар дахь төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд төсвийн эрх мэдлээ хэрэгжүүлэх - Төсвийн төсөл зохиох, хянан хэлэлцэх батлах, түүний гүйцэтгэлийг хангаж тайлагнах явцад үүссэн харилцаа тус тус хамаарна. Төсвийн эрх зүйн харилцаанд оролцогчдод нөлөөлөх шинжээр нь төсвийн эрх зүйн хэм хэмжээг үүрэг болгосон, хориглосон, эрх олгосон хэм хэмжээ гэж ангилна. - Үүгээр болгосон хэм хэмжээ нь субъектын идэвхитэй зан үйлийг зохицуулах буюу тодорхой үйл ажиллагаа хийхийг үүрэг болгоно. - Хориглох хэм хэмжээ нь төсвийн сахилга хууль ѐсыг зөрчих үйлдэл хийхгүй байхыг үүрэг болгодог. - Эрх олгосон хэм хэмжээ нь аливаа субъект хууль тогтоомжоор тогтоосон хүрээнд төсвийн харилцаанд оролцогч бие даан тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгодог. Төсвийн эрх зүйн хэм хэмжээг зохицуулж буй нийгмийн харилцааны агуулгаар нь материаллаг, процессын гэж ангилна. Төсвийн эрх зүйн материаллаг хэм хэмжээ нь МУ-ын төсвийн байгууламж, төсвийн орлого, зарлага, тэдгээрийн төрлүүд, тухайн эрх зүйн субектууд тэдний эрх хэмжээ болон холбогдох бусад харилцааг зохицуулдаг.
  10. 10. Төсвийн эрх зүйн процессын хэм хэмжээ нь төсвийн эрх зүйн субъектуудын материаллаг эрхийг хэрэгжүүлэх зохион байгуулалт эрх зүйн хэлбэрийг тогтоодог. Төсвийн хөрөнгө хуримтлуулах, хуваарилах, зарцуулах түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх явцад үүссэн харилцаанд оролцдог хуулиар олгосон эрх эдэлж, үүрэг хүлээж түүнээс үүсэх үр дагаварыг хариуцах чадвартай этгээдийг төсвийн эрх зүйн харилцааны субъект гэнэ. Төсвийн эрх зүйн харилцааны субъектэд дараахь этгээдүүдэд хамаарна. Үүнд: - Монгол улс - Төр түмний хууль тогтоох, болон шүүх эрх мэдэл түүнийг хэрэгжүлэхэд оролцдог бусад байгууллага - Эдийн засаг нийгэм төрийн асуудал эрхэлсэн яамд - Засгийн газрын эрхэлсэн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч агентлагууд - Аймаг нийслэл сум дүүргийн Засаг дарга иргэн хуулийн этгээд тус тус хамаарна. Төсвийн эрх зүйн эх сурвалж. Төсвийн эрх зүйн хэм хэмжээний илрэх хэлбэрийг төсвийн эрх зүйн хэм хэмжээ гэнэ. Уг сурвалжийг хууль зүйн хүчин чадал, хамран зохицуулж байгаа нийгмийн харилцааных нь цар хүрээг харгалзан дараах төрөлд ангилна. 1. МУ-ын Үндсэн хууль. Төрийн санхүү зээл албан татвар мөнгөний бодлогыг тодорхойлж УИХ, Засгийн газар, төрийн бусад байгууллага, орон нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллагын төсвийн эрхийг хуульчлан тогтоосон. 2. МУ-ын төсвийн тухай хууль. Энэ нь төсвийн эрх зүйн үндсэн эх сурвалжын нэг юм. МУ-ын төсөв түүний бүрэлдэхүүн орлого зарлагын төсвийн байгууламж, улсын тогтолцоо, бүтэц, төсвийн төсөл зохиох, хянах батлах, тайлан гаргах, энэ талаар холбогдох төрийн байгууллагуудын эдлэх эрх хэмжээ зэрэг асуудлыг хуульчлан зохицуулсан. 3. Төсвийн эрх зүйн нэг үндсэн эх сурвалж нь УИХ-ын чуулганаар жил бүр баталдаг. МУ-ын тухай оны төвлөрсөн төсвийн тухай хууль юм. Энэ хуулийн онцлог нь тухайн төсвийн жилд хүчин төгөлдөр үйлчилдэг. Уг хуулиар улсын төвлөрсөн төсвийн тухай оны орлогын нийт дүн, нэр төрлийн хэмжээ, зарлагын нийт дүн, түүний дотор цалин цалин хөрөнгө оруулалт, нийтийн ерөнхий үйлчилгээний зардал, төсөв төвлөрүүлэн захирагчийн санхүүжилт, тэтгэврийн даатгалын сан болон аймгийн төсөвт өгөх нөхцөлд хөрөнгийн
  11. 11. хэмжээг тогтооно. 4. Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль 5. Татварын ерөнхий болон бусад хууль нь төсвийн эрх зүйн эх сурвалж мөн. Эдгээр хуулиар татвар түүний төрөл, татвар ноогдуулах татвараас чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл, журам, татварын талаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтны эдлэх эрх хэмжээ, татварын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлыг хамран зохицуулна. 6. Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон тогтоол нь татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. 7. Татварын ерөнхий газраас татварын хууль тогтоомжийг амьдралд хэрэглэх аргачилсан заавар, журам батлах бөгөөд энэ нь төсвийн эрх зүйн эх сурвалж болно. 8. Улсын Дээд шүүхийн тогтоолоор татварын хуулиудыг хэрэглэх явцад зайлшгүй шаардлагтай бөгөөд холбогдох аж ахуйн нэгж байгууллагаас заавал дагаж мөрдөх хууль зүйн албан ѐсны тайлбарыг баталдаг. Энэ нь төсвийн эрх зүйн эх сурвалж болно. Монгол улсын төсвийн байгууламж Төрийн байгууламж нь тус улсын төрийн байгууламжийн хэлбэрт үндэслэсэн байна. Монгол улсын төсвийн байгууламж нь тус улсын төсвийн нэгдсэн тогтолцоо, түүний зарчим, мөн чанар, бүтэц, төсвүүдийн хоорондын орлого зарлагыг хуваарилах энэ явцад баримтлах зарчим, орлого, зарлагын бүтэц хэлбэрийг хамарсан санхүүгийн эрх зүйн институт юм. Төсвийн тухай хуульд зааснаар монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв орон нутгийн төсвөөс бүрдэнэ. Улсын болон орон нутгийн төсвүүдийн хоорондын харьцаа нь харилцан адилгүй байх бөгөөд тэдгээр нь бие даасан шинжтэй өөр өөрсдийн зарлагыг нөхөх орлогын эх үүсвэрүүдтэй байдаг. Монгол улсын төсвийн тогтолцоо, түүний зохион байгуулалтын үндэсийг үндсэн хууль, монгол улс төсвийн тухай хуулиар тодорхойлсон түүний үндсэн зарчмуудыг хуульчлан тогтоосон. Төсвийн тухай хуулиар улсын төсвийг төрийн удирдлагаар хангах явцад гадаад дотоод шатны төсвүүдийн харилцан уялдаа холбоо тэдгээрийн хооронд баримтлах зарчим, бие даасан байдлыг тууштай хангах, түүнийг дээд шатны төсөв, тэдгээрийн төсөв захирагчдын эрх мэдлийг хэрэгжүүлэх улмаар улсын төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах явцад доод шатны
  12. 12. төсөв, түүний эрх захирагчдад хүлээлгэх хариуцлагын үндэслэлийг тогтоосон байна. Улсын нэгдсэн төсвийн тогтолцоо нь харилцаа холбоотой боловч өөрийн өвөрмөц онцлог бүхий төсвүүдээс бүрдэнэ. Үүнд:  Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх төсвийг нэгтгэсэн төсөв  Улс аймаг, нийслэл сум дүүрэг тус тусын төсвүүд өөрөөр хэлбэл эдгээр нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг нийгэм соѐлын болон төрийн байгуулалтын шинжтэй бусад арга хэмжээг зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай мөнгөн хөрөнгийг хуримтлуулж зарцуулах явдал тухайн шатны төрийн болон орон нутгийн шатны өөрөө удирдах ѐсны байгууллагуудын мэдэлд төвлөрч байдгаараа онцлогтой. Төсвийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс Төсвийн үйл ажиллагаа нь төсвийн төслийг зохиох, гүйцэтгэлийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, гүйцэтгэлийн тайланг зохиож, батлах үед үүссэн эдийн засаг, эрх зүйн харилцааны явцад хэрэгжинэ. Төсвийн үйл ажиллагааны бүхий л үе нь төсвийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана. Эдгээр хэм хэмжээ нь жил бүр төсвийн төлөвлөлт, эрх бүхий байгууллагаар хянан хэлэлцэж батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах зэрэг нэг маягийн үе шатаар тогтмол давтагдах бөгөөд тухайн төсвийн үйл ажиллагааны үе шат бүрд оролцдог субъектүүдийн үүрэг эрх мэдэл, баримтлах зарчим, эрх үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх хууль зүйн болон эдийн засгийн үр дагавар буюу хариуцлага хүлээх үндэслэлийг тогтооно. Төсвийн үйл ажиллагаа нь онгол улсын төсвийн тухай хууль, УИХ-ын болон ЗГ-ын тухай, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох эрх зүйн бусад актын дагуу хэрэгжинэ. Төсвийн тухай хууль үйлчлэх хугацааг төсвийн жил гэнэ. Энэ нь тухайн оны 1-р сарын 1-ээс мөн оны 12-р сарын 31-ийг дуусах хугацааг хамаарна. Төсвийн үйл ажиллагааны үндсэн шинж нь төсвийн нэгдмэл байдал, түүний төлөвлөгөөтэй, хууль ѐсны, бодитой, ил тод байх зарчимаар илэрнэ. Төсвийн үйл ажиллагаа нь дараах үеэс бүрдэнэ. Төсвийн төсөл зохиох Төсвийн төслийг хянан батлах Төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах Төсвийн гүйцэтгэлийг тайлан гаргаж батлах
  13. 13. Төсвийн төсөл зохиох эрх зүйн үндэслэлийг монгол улсын төсвийн тухай хууль УИХ болон ЗГ-ын тухай хууль бусад эрх зүйн актаар зохицуулна. Санхүүгийн хууль тогтоомжийн үндсэн дээр төсвийн төслийг зохиох бөгөөд энэ нь төрийн хууль дээдлэх зарчмын бодит илрэл юм. МУ-ын төсвийн тухай хууль тогтоомжоор төсөл зохиох эрх бүхий субъектын эрх үүргийг тодорхойлон тогтоосон төсвийн төслийг боловсруулах явцад төрийн байгууллагуудаас эдлэх бүрэн эрх нь: Төсвийн төслийг хэрэгжүүлэх батлуулахаар УИХ, иргэдийг төлөөлөгчдийн хуралд оруулах эрх УИХ түүний байнгын хороо, иргэдийн ЯТөлөөлөгчдийн хурлын хуралдаанаар Засгийн газар, засаг даргаас оруулсан төсвийн төслийг хянан хэлэлцэж, зохих нэмэлт өөрчлөлт оруулах буюу буцаах эсэхтэй холбоотой бүрэн эрхийн нэгдлийг илэрхийлдэг. Үндсэн хуульд зааснаар улсын төсөв батлах нь УИХ-ын, Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нутаг дэвсгэрийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийн тайланг хянан хэлэлцэж батлах нь тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал юм. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөв батлахдаа улсын төвлөрсөн төсвөөс аймаг нийслэлийн төсөвт, аймаг нийслэлийн төсвөөс сум дүүргийн төсөвт өгөх татаасын хэмжээг гаргах бөгөөд үүнийг төсвийн нэгтгэл гэж хуульд тодорхойлсон, УИХ-ын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар төсвийн төслийг ил санал хураалтаар олонхийн саналаар батална.
  14. 14. Лекцийн сэдэв: 3 Монгол Улсын албан татварын эрх зүйн ерөнхий ойлголт Татвар гэдэг бол улсын төсөвт /эсвэл заагдсан тохиолдолд төсвийн бус тусгай санд/ эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаа, хувь хэмжээгээр хувь хүн хуулийн этгээдийн зайлшгүй, хууль зүйн хувьд буцалтгүй төлөх төлбөр гэж ерөнхий утгаар авч үзэж болно. Жишээ нь: Татварын ерөнхий хуульд: хууль тогтоомжийн дагуу иргэн аж ахуй нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд, тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хэрэгслийг албан татвар гэнэ. Үүнтэй холбоотойгоор төрийн санхүүгийн бодлогод гүйцэтгэх татварын үүргүүдийг дараах товч байдлаар авч үзвэл: - Татвараар дамжуулан улс орны нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах тодорхой салбарыг хөгжүүлэхэд түлхэц болдог. Татварын тусламжтайгаар хэрэглээг зохицуулах боломжтой. Манайд үйлчилж байгаа онцгой албан татвар түүний өндөр хувь хэмжээ нь тухайн татвар ногдуулсан барааны эрэлт хүн амын худалдан авах чадварт шууд нөлөөлдөг. Энэ чанар нь тухайлсан бараа тээврийн хэрэгслийн импорт экспортын зохицуулалтанд шууд нөлөө үзүүлдэг.
  15. 15. - Хүн амын орлогыг зохицуулах боломжийг татвар өөртөө агуулдаг. Энэ нь хэт өндөр орлогыг хязгаарлахад чиглэсэн эсвэл хөнгөлөлт үзүүлэх замаар амьжиргааны түвшин багатай иргэдийг дэмжих шаардлагыг харгалзсан байж болно. Монгол улсын татварын эрх зүй нь татварын тогтолцоо, албан татвар хураамж, төлбөрийн нийтлэг зарчим, татвар төлөгчийн эрх үүрэг, хариуцлага, улсын татварын алба, татварын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Татварын хууль тогтоомж нь үндсэн хууль нийцүүлэн баталсан татварын тухай хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актаас бүрдэнэ. Хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагын орлого, эд хөрөнгө бараа, ажил үйлчилгээ тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Хууль тогтоомийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, аж ахуй нэгж байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. Төрийн өмч /иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц зэрэг/-ийг ашиглуулсны төлөө иргэн аж ахуй нэгж байгууллагаас авч, улс орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар нь Орон нутгийн, улсын татвар гэж ангилдаг. Улсын татвар гэж Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг тогтоосон бөгөөд мана улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг хэлнэ. Орон нутгийн татвар гэж айма, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувь хэмжээг нь тогтоож тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татварыг хэлнэ. Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2001 оны 11 сарын 16-ны өдрийн хуульд зааснаар Улсын татварт 1. 2. 3. 4. 5. 6. Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татвар Гаалийн татвар Нэмэгдсэн өртгийн албан татвар Онцгой албан татвар Авто бензин дизелийн түлшний албан татвар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хамааруулсан бөгөөд Орон нутгийн татварт
  16. 16. - 1. Хүн амын орлогын татвар 2. Бууны албан татвар 3. Нийслэл хотын албан татвар 4. Нохойны албан татвар 5. Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар 6. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 7. Улсын тэмдэгтийн хураамж 8. Ус рашаан ашигласны 9. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 10. Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж 11. Байгалийн ургамал ашигласны төлбөр 12. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 13. Агнуурын нөөц ашигласны төлбөр, амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж 14. Газрын төлбөр 15. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг хамруулан ойлгоно. Хүн амын орлогын болон бууны, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт орон нутгийн татварт хамруулаад байгаа олон татварын хэмжээг УИХ-аас тогтоож орон даяар мөрдөж байна. Парафискалитет гэсэн ойлголт татварын эрх зүйд гарч ирсэн. Парафискалитет гэдэг нь төрийн засаглалийн төв болон захиргааны биш нийтийн буюу хувийн эрх зүйн хуулийн этгээдэд ашигтайгаар эдийн засаг нийгмийн зорилгоор тогтоосон заавал төлөх хураамжийг хэлнэ. Татварын субъект гэдэг нь тухайн төрлийн татварыг төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд хувь хүнийг хэлнэ. Татварын ерөнхий хуульд зааснаар хуулийн дагуу татвар ноогдох орлого, эд хөрөнгө тодорхой эрх бүхий эсхүл эд хөрөнгө эзэмшиж, байгаа дараах иргэн аж ахуй нэгж байгууллага татвар төлөгч байна. МУ-ын иргэн Тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн харьяалалгүй хүн МУ-д орлого олж байгаа оршин суугч бус этгээд Тус улсын нутаг дэвсгэрт байгаа дотоод гадаадын аж ахуй нэгж байгууллага сан Тус улсад орлого олж байгаа гадаадын аж ахуй нэгж байгууллагын төлөөлөгчийн газар. Татварын объект гэдэг нь татвар ногдуулах үндэслэл болсон орлого эд хөрөнгийн эрх зэргийг хэлнэ. МУ-ын татварын хуульдз татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ тодорхой эрх газар, байгалийн баялаг ашигт малтмалын нөөц хамаарна гэжээ. Харин татварын хувь хэмжээ гэдэг нь татвар ногдуулах нэгжид тогтоосон татварын хэмжээ юм. Татварын хувь хэмжээг тарифын аргаар зохицуулдаг. Энэ нь татвар ногдуулах тодорхой хэсгийг тарифаар зохицуулсан хэсэг нь хувь хэмжээ нь болно. Татварын шатлал гэдэг нь тухайн төрлийн татварт тарифын аргаар тодорхой үе шаттайгаар хувь хэмжээ тогтоож байгаа хэлбэр юм. Жишээ нь: Хүн амын орлогын албан
  17. 17. татварын тухай хуульд албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ нь 0-2400000 төгрөг бол 10% нь 2400001-4800000 бол 20% нь 4800001 түүнээс дээш бол 40%-иар ногдуулна гэх мэтээр хувь хэмжээг шатлан тогтоож өгчээ. Татварын хөнгөлөлт Татварын хөнгөлөлт бол татварын хэмжээний адил татварын бодлогыг хэрэгжүүлэх үр ашигтай хэрэгсэл болдог. Бүрэн буюу хэсэгчилсэн татвар төлөхөөс чөлөөлөх хөнгөлөлтийг хуулийн этгээд хувь хүмүүст мөн тогтоосон шаардлагыг хангасан этгээдэд олгодог. Хөнгөлөлтийг санхүүгийн хуулиудаар тогтоохоос гадна төрийн байгууллага олгоно. Тодорхой категорийн татвар төлөгч буюу татвар ногдох зүйлийг татвар төлөхөөс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх хуулиар тогтоогдсон санхүү-эдийн засгийн хэрэгслийг татварын хөнгөлөлт гэнэ. Татвар төлөхөөс бүрэн чөлөөлнө гэдэг нь татвар төлөгч хуульд заасан үндэслэлээр татвар ногдох ашгаа /зүйлээ/ бүрэн хэмжээгээр өөртөө үлдээж өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулах эрхтэй гэсэн үг. Жнь: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар жилийн борлуулалтын орлого нь сая төгрөг хүрэхгүй байвал энэ төрлийн татвар төлөхгүй байхаар заасан. Татвар төлөхөөс хэсэгчлэн чөлөөлнө гэдэг нь татвар төлөгч хуульд заасан үндэслэлээр татвар ногдох зүйл /орлого ашиг/-аа багасгасан хэмжээгээр өөртөө үлдээнэ гэсэн үг юм. Татварын ерөнхий хуульд зааснаар хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараах хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө. 1. Ногдуулсан татварыг хорогдуулах 2. Татварын хувь хэмжээг бууруулах 3. Татвар төлөгчийг дэмжих, үйл ажиллагааг нь урамшуулах зорилгоор тодорхой зориулалт бүхий татварын хөнгөлөлт үзүүлэх 4. Тогтоосон дээд хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө бараа ажил үйлчилгээг татвараас чөлөөлөх 5. Татвар төлөгчийг татвараас чөлөөлөх 6. Татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх 7. Хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт гэжээ. Үүнээс дүгнэвэл татварын хөнгөлөлт гэдэг нь татварын хагасыг нь төлнө гэсэн үг харин татвараас чөлөөлнө гэдэг нь татвар огт төлөхгүй гэж ойлгож болно. Татварын хөнгөлөлтийг түүний бий болсон нөхцөл байдал үйлчлэх хүрээнээс нь үүдэн дараах төрөлд ангилдаг. 1. Түүхэн уламжлалын шинжтэй хөнгөлөлт. Жишээ нь: дэлхийн олон оронд сүмийн эд хөрөнгө, лам хүний өмчийг татвараас чөлөөлдөг. 2. Олон улсын эрх зүйн шинжтэй хөнгөлөлт байдаг. Жишээ нь: Дипломат ба консулын харилцааны тухай 1961 оны 8 сарын 18 мөн Венийн конвенц-д зааснаар гадаад улс албан ѐсны төлөөлөгчийн газарт олгосон болон элчин
  18. 18. консулийн албаны ажилтнуудын амьдардаг байшин барилга нь хөрөнгийн татвараас чөлөөлөгдөнө. 3. Нийгмийн бодлогын шинжтэй хөнгөлөлт ихтэй байдаг. Бэлэвсэн хүмүүс өндөр настан тахир дутуу хүмүүст татварын янз бүрийн хөнгөлөлт үзүүлдэг. Францад 60-аас дээш насны хүнийг орон сууцны татвараас чөлөөлдөг. Тахир дутуу хүмүүст /АНУ, Канад/ олон төрлийн хөнгөлөлт олгодог байна. 4. Бизнесийн үйл ажиллагааны чиглэлийн олон хөнгөлөлт бий. Өмчийн хэлбэрийн улсын үйлдвэрийн газрыг чөлөөлөх иргэний харъяалалаар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих гэх мэт. МУ-ын татварын хууль тогтоомж дахь хөнгөлөлт, чөлөөлөлт - Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт Хүн амын орлогын албан татвар дахь хөнгөлөлт, чөлөөлөлт Аж ахуй нэгж дахь орлогын албан татварын хууль дахь хөнгөлөлт, чөлөөлөлт МУ-ын гаалийн албан татвар дахь хөнгөлөлт МУ-ын Онцгой албан татвар дахь хөнгөлөлт чөлөөлөлт МУ-ын Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль дахь хөнгөлөлт, чөлөөлөлт Лекцийн сэдэв: 4 Банк, банк бус санхүүгийн байгууллагын эрх зүйн зохицуулалт 1. Банкны эрх зүйн ойлголт, тогтолцоо 2. Монгол банкны эрх зүйн зохицуулалт 3. Арилжааны банкны эрх зүйн зохицуулалт 4. Банк бус санхүүгийн байгууллагын эрх зүйн зохицуулалт Банкны эрх зүйн ойлголт. Санхүүгийн эрх зүй нь төрийн эрх бүхий байгууллагаас мөнгөн хөрөнгийн нөөцийг хуримтлуулах, хуваарлах, хяналт тавих явцад үүсч байгаа нийгмийн болон эдийн засгийн тодорхой харилцааг зохицуулах учраас банкны эрх зүй нь санхүүгийн эрх зүйн салбар юм. Банкны эрх зүй нь: Нийгмийн түүхэн зайлшгүй үзэгдэл мөн Нийгмийн эрх ашигт үйлчилдэг чухал хэрэгсэл Банкны талаархи хүний эрх, эрх чөлөөг бататгасан эрх зүйн хэм хэмжээний нэгдэл
  19. 19. Иргэдээс банкаар үйлчлүүлэх явдлыг баталгаажуулсан хууль зүйн баталгаа мөн Банкны харилцааг төрөөс тогтоосон, хамгаалж байгаа бөгөөд заавал биелэгдэх эрхийн хүлээлгэдэг актууд хууль зүйн зөрчигдсөн хүчин тохиолдолд чадал бүхий хэм төрийн цээрлэл хэмжээнүүдээр тодорхойлогдоно. Банкны эрх зүй нь бусад салбар гэх эрх зүйтэй ямар нэгэн байдлаар холбогдох бөгөөд дараах салбар эрх зүйтэй шинж чанар агуулгаараа зарим талаар холбоотой байна. Үүнд: 1. Үндсэн хуулийн эрх зүйгээр банкны эрх зүйн харилцааны үндсийг бататган бэхжүүлдэг бөгөөд банзны эрх зүйн харилцаанд төрийн эрх барих дээд байгууллагуудын эдлэх бүрэн эрхийг тодорхойлдог байна. 2. Захиргааны эрх зүй захиргааны байгууллагын гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд төрийн захиргааны байгууллагаас банзны талаар баримтлах бодлого түүний удирдлагатай холбогдсон асуудал, банкны эрх зүйн зөрчлийг тодорхойлох, түүнд захиргааны хариуцлага хүлээлгэх зэрэг нь захиргааны эрх зүйтэй холбоотой. 3. Иргэний эрх зүй нь өмчийн харилцааг зохицуулах явцдаа банкны харилцаа дахь төлөөлөл, итгэмжлэл гэх мэт олон асуудалтай холбогддог бөгөөд банкны эрх зүй дахь эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. 4. Санхүүгийн эрх зүйн төвлөрсөн мөнгөн санг бүрдүүлэх, хуваарлах ашиглах, зарцуулах явцад үүсэх санхүүгийн харилцааг зохицуулах бөгөөд энэ нь үндэсний орлогыг хуваарлах, мөнгөн санг хуримтлуулах, хуваарилах, ашиглах, зарцуулах үүнтэй холбоотой байгууллага болон эдгээрд тавих хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх явцад үүсдэг. Банзны эрх зүйн зохицуулах зүйл нь банзны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, хамгаалагдаж, баталгаажиж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцаа болно. Энэ харилцаа нь банкинд мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, хуваарилах, ашиглах, төлбөр тооцоог хийх, валютын үнэт зүйлийн нөөцийг ашигтайгаар хадгалах тэдгээрт хяналт тавих, банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг үйл ажиллагаанаас
  20. 20. бүрдэнэ. Банкны эрх зүйн зохицуулалтын тушаах буюу үүрэг болгосон зөвшөөрөх буюу эрх олгосон хориглох зөвлөх гэсэн үндсэн аргуудыг ашигладаг. Банкны эрх зүйн үүргийг зохицуулах чиг үүрэг хамгаалах чиг үүрэг гэж хуваадаг. Банкны эрх зүйн зарчим: Банкны эрх зүй хэм хэмжээг бүтээх хэрэгжүүлэх хэрэглэх бүхий л үйл ажиллагаанд банкны эрх зүйн субъектууд удирдлага болговол зохих үзэл бодлын нийлбэр цогцыг банзны эрх зүйн зарчим гэнэ. Банзны эрх зүйн зарчмыг нийтлэг ба тусгай гэж ангилна. Нийтлэг зарчимд дор дурдсан зарчмууд орно. Үүнд: - Хүний үндсэн эрхийг дээдлэх зарчим - Хууль ѐсны зарчим - Төрийн байгууллагатай харилцан хамтран ажиллах буюу зохицуулах зарчим - Шинжлэх ухаанчаар хандах зарчим - Олон улсын эрх зүйн хэм хэмжээ анхдагч байх зарчим Тусгай зарчимд дор дурдсан зарчмууд орно. Үүнд - Монгол улсын эдийн засгийн ашиг сонирхлыг хангах - Банкны журам зохицуулах ялгавартай зарчим - Банкны үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгээр явуулах зарчим - Бүртгэл тооцоо, хяналт шалгалтын зарчим - Банкны хууль тогтоомжийн материаллаг ба байцаан шийтгэх ажиллагааны болон журмын хэм хэмжээний нэгдлийг хангах зарчим. Банкны эрх зүйн тогтолцоо: банкны эрх зүйн зохицуулах зүйл элементүүдийг бүрдүүлж тэдгээр нь зохих эрэмбэ дараалалд орон банкны эрх зүйн тогтолцоог бий болгоно. Энэ нь салбар эрх зүйн болон шинжлэх ухааны тогтолцооноос бүрдэнэ. Салбар эрх зүйн тогтолцоо: энэ нь банкны эрх зүйн нийтлэг болон тусгай асуудлуудыг эрх зүйн бие даасан салбар болох нь хувьд тодорхой эрэмбэ дараалалд оруулан зохицуулж байгааг ойлгоно. Шинжлэх ухааны тогтолцоо: Банкны эрх зүй нь хууль зүйн шинжлэх ухааны салбар болохын хувьд уг эрх зүй, түүний харилцаа, хэм хэмжээ, институт, эх сурвалж
  21. 21. зэрэг үндсэн асуудлуудын үүсэл хөгжил, зүй тогтол, онцлог, боловсронгуй болгох шаардлага, арга замыг хэрхэн судлах тухай асуудлууд энд багтана. Банкны эрх зүйн харилцаа Банкны эрх зүйн харилцаа гэдэг нь банкинд мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, хуваарилах, ашиглах, зарцуулах үүнтэй холбоотой байгууллага тэдгээрийн албан тушаалтан, иргэдийн хоорондын харилцааг болон эдгээрт тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад үүсч байгаа нийгмийн харилцаа нь банкны хууль тогтоомжоор зохицуулагддаг харилцааг хэлнэ. Банкны эрх зүйн хэм хэмжээнүүд нь дараах харилцааг зохицуулдаг. Үүнд: - Банкны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээнд үүссэн харилцаа - Төрийн мөнгөний бодлогыг Төв банкнаас /Монгол банк/-аас хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа - Валютын зохицуулалтын талаархи харилцаа - Улсын эрднэсийн нөөцтэй холбоотой харилцаа - Мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцооны харилцаа - Банзны үйл ажиллагаанд хяналт тавих, банкинд албадлагын арга хэмжээ авах зэрэгтэй холбогдсон харилцаануудыг тус тус зохицуулна. Банкны харилцааны онцлог шинж нь: 1. Банкны харилцаа нь зохион байгуулагдаж, зохицуулагддаг харилцаа бөгөөд зохион байгуулагч, зохицуулагчийн төр юм. Төрийн байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хууль эрх зүйн актууд гаргах замаар банкны бодлогыг бий болгож, тэр бодлогынхоо дагуу зохицуулдаг 2. Банкны харилцаанд оролцогч нэг субъект нь банкны байгууллагууд өөрсдөө бөгөөд энэ нь банкны харилцааг төрийн болон захиргааны шинжтэй болгодог. 3. Банкны харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын гаргасан эрх зүйн актуудаар зохицуулагддаг учир банкны харилцаа нь эрх зүйн шинжтэй байдаг.
  22. 22. 4. Банкны харилцааны зарим нь банкны болон санхүүгийн байгууллагуудын хамтран гаргасан хууль дүрмээр зохицуулагдаг учир мөнгөний шинжийг агуулдаг. Банкны эрх зүйн харилцааны төрөл. Банкны эрх зүйн харилцаа нь оролцогч субъектээсээ шалтгаалан ерөнхий ба тодорхой тусгай төрлүүдтэй байж болно. Үйлчилж буй хугацаанаасаа хамаарч банкны эрх зүйн харилцаа нь байнгын ба түр байж болно. Банкны эрх зүй нь байнгын харилцаа нь уг харилцаанд оролцогч этгээдүүд оршин тогтнож байгаа нөхцөлд үйлчилдэг бол банкны эрх зүйн түр харилцаа нь тухайн харилцаанд тусгагдсан аливаа нэг үйлдэл хийгээгүй тохиолдолд бий болдог. Банкны эрх зүйн харилцаа нь гүйцэтгэж байгаа үүргээсээ шалтгаалж зохицуулах, хамгаалах гэсэн 2 чиг үүрэгтэй. - Зохицуулах чиг үүрэг нь уг харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх, үүрэг хийж буй үйлдлийг банкны эрх зүйн актуудын үндсэн дээр зохицуулж нийгмийн харилцааг банкны системд банкны харилцааны хүрээнд эмхлэн цэгцэлж хөгжүүлэх зорилготой. - Хамгаалах чиг үүрэг нь банкны эрх зүйн хууль тогтоомжуудыг зөрчсөн тохиолдолд илэрч энэ харилцааны тусламжтайгаар банкны хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг тогоодог. Банзны эрх зүйн харилцааны бүрэлдэхүүн нь субъект, объект, агуулгаас бүрдэнэ. Банзны эрх зүйн субъект нь эрх зүйн хэм хэмжээг хэрэглэн банкны эрх зүйн харилцаанд оролцож буй этгээд байхад банкны эрх зүйн харилцааны субъектыг эрх зүйн харилцааны бодит оролцогч гэнэ. Банкны эрх зүйн харилцааны субъект нь иргэд байгууллага байж болно. Банкны эрх зүйн харилцааны субъект нь  Монгол улсын иргэн  Гадаад харьяат  Харьялгүй хүн ба хоѐрдмол харьяалалтай хүн байна. Банзны эрх зүйн харилцаанд оролцогч байгууллагуудыг дараах байдлаар ангилна.  Банкны байгууллага  Тус улсын нутаг дэвсгэрд байгаа эх орны болон гадаадын өмчлөлийн байнгын ба түр орших бүх төрлийн байгууллагууд
  23. 23.  Олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг бусад байгууллагууд  Бусад байгууллагууд болно. Банкны эрх зүйн харилцааны обьектын материаллаг ба материаллаг бус гэж ангилна. Банкны эрх зүйн харилцаа нь агуулгын хувьд материаллаг ба хууль зүйн гэсэн 2 төрөлд хуваагддаг. Материаллаг агуулга нь харилцаанд оролцогч субьектуудын бодит хандлага байдлыг илэрхийлдэг бол хууль зүйн агуулга нь тухай этгээдийн банкны хууль тогтоомжоор эдэлж болох эрх үүргийг илэрхийлнэ. Банкны эрх зүйн харилцаа үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болох үндэслэл нь хууль зүйн факт юм. - Үйл явдал нь банкны эрх зүйн хэм хэмжээг зөрчих, хариуцлагаас чөлөөлөгдөх эсэх гэх мэт асуудлууд орно - Үйлдэл нь хүний хүсэл зоригоос хамаарах эрх зүйн бус нөхцөл байдал юм. Төв Банк буюу Монгол банкны эрх зүйн зохицуулалт Төв банкны хуулиар Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны бүрэн эрх түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн мөнгөний бодлогыг Төв банк /монгол банк/-наас хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Төв банк /монгол банк/-ны тухай хууль тогтоомж нь үндсэн хууль, банкны тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудаас бүрдэнэ. Монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг МУ-ын Төв банк гэнэ. МУ-ын төв банкыг Монгол банк гэнэ. Монгол банкны үндсэн зорилт нь төрийн мөнгөний бодлыг хэрэгжүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, банк хоорондын төлбөр тооцоог шуурхай болгох, улсын валютын үнэт зүйлсийн нөөцийг ашигтай хадгалах, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж, түүнийг уялдуулан зохицуулахад оршино. Монгол банк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монгол банкийг УИХ-аас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө харицан тайлагнах бөгөөд Монгол банкны Ерөнхийлөгчийг УИХ-ын
  24. 24. даргын мэдүүлснээр УИХ 6 жилийн хугацаагаар томилно. Монгол банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилохдоо түүний эдийн засаг, банк санхүү удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ѐсзүй ажлын туршлагыг харгалзана. УИХ Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг дор дурдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ. - Арилжаа банкны хувьцаа эзэмшигч болсон - Монгол банкны эрх ашигт харш үйлдэл гаргасан - Биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломгүй гэсэн уг тушаалаас чөлөөлж өгөхийг хүссэн - Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн - Гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон - Ашиг сонирхлын бусад зөрчил үүссэн Монгол банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар үүрэгт ажлаа чөлөөлөхөөс хойш 1 жилийн дотор банкны удирдах албан тушаалтанд ажиллахыг хориглоно. Монгол банкны ерөнхийлөгчийн дэргэд тус банкны зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа асуудлыг хэлэлцэж, зөвлөх эрх бүхий монгол банкны зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно. Монгол банкны захирлуудын зөвлөл болон банкны тухай хууль, хоблогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн “монголбанкны захирлуудын зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу үйл ажиллагаагаа явуулна. Монгол банкны ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах баталгаагаар хангагдана. - Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагтай бусад хангамж эдлэх - Уналга холбооны хэрэгслээр хангагдах Гадаадад зорчих, байх хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдлэх Хуулиар тогтоосон бусад баталгаа зэрэг болно. Монгол банкны албан тушаалтан дараах үйл ажиллагаа эрхлэхийг хоргилоно.
  25. 25. - Аливаа иргэн, хуулийн этгээдийг ашиг сонирхлыг төлөөлөх - Өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох - Банк, иргэн, хуулийн этгээдийн дансны үлдэгдэл, түүний гүйлгээ, тэдгээрийн хоорондын гэрээ, хэлцэл, банкны үйл ажиллагааны талаархи албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, танилцуулах - Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаанууд болно. Монгол банк өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ. - Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах - Эдийн засаг дах мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах мөнгөний бодлого боловсруулж хэрэгжүүлэх - Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх - Банкны үйл ажиллагаанд хяналт тавих - Гадаад валютын улсын нөөцийн эзэмшиж, зохицуулах явдлууд тус тус болно. Монгол банк төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлийг хэрэгжүүлэхдээ мөнгөний нийлүүлэлтийг оновчтой зохицуулж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор инфляцийн тодорхой түвшинд барих санхүү банкны салбарыг тогтворжуулах, банкны бүтцийн өөрчлөлтийг өргөжүүлэн гүнзгийрүүлэх бодлогын чанартай арга хэмжээнүүдийг авахад өөрийн үйл ажиллагаагаа чиглүүлдэг болно. Арилжааны банкны эрх зүйн зохицуулалт Монгол улсын банкны тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон олон нийтийн байгууллага, энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд, иргэн банк байгуулах эрхтэй. “банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг
  26. 26. Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ. Иргэдийн мөнгө, хөрөнгийг гуйвуулах, хөрөнгийн илүүдэлтэй хэсгээс хөрөнгийн илүүдлийг татан төвлөрүүлэх, зээл олгох зэрэг хуулиар хориглоогүй бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй санхүүгийн зуучлалын байгууллагын арилжааны банк гэнэ. Банк байгуулах зөвшөөрлийг Монгол банк олгоно. Мөн гадаад оронд банк байгуулах, банкны салбар төлөөлөгчийн газар байгуулахад Монгол банк зөвшөөрөл олгоно. 1. Банк байгуулахад үүсгэн байгуулагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 2. Банк үүсгэн байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл 3. Банк үүсгэн байгуулсан гэрээ 4. Банкны дүрэм 5. Банк байгуулах эдийн засгийн үндэслэл 6. Үүсгэн байгуулагч болон тухайн банкны дүрмийн сангийн 10 буюу түүнээс дээш хувийн эзэмших этгээдийн нэр, хаяг, хувь нийлүүлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны сүүлийн 2 жилийн хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан 7. Монгол банкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны удирдлага, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи тодорхойлолт тус тус болно. Дээрх бичиг баримтын бүрдэл дутуу буюу тодорхой бус байна гэж үзвэл монгол банк дээрхи бичиг баримтын хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй. Шаардлагтай гэж үзвэл монгол банк нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, банкны удирдлагтай холбоотой асуудлаар шүүх, хууль хяналтын байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно. Гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл авахад дээрхээс гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж монгол банкинд өгнө. Үүнд: 1. Монгол улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газраа байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр 2. Банк, санхүүгийн бүртгэгдсэн болохыг нотлох баримт, хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан
  27. 27. 3. Хууль тогтоомжид заасан бусад баримт бичиг зэрэг болно. Банкны дүрмэнд дор дурдсан зүйлийг заавал тусгана. Үүнд Банкны оноосон нэр оршин байгаа газар хаяг Эрхлэх ажил үйлчилгээний хүрээ Дүрмийн сангийн хэмжээ Банк удирдлага, зохион байгуулалтын бүтэц Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах журам Дотоод хяналтын албаны ажиллах журам Банк, банкны ажилтны нэр хүндийг хамгаалах аюулгүй байдал нийгмийн баталгааг хангахтай хоблогдсон асуудлууд зэрэг болно. Банкны дүрмэнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг тухай бүр Монгол банкинд мэдэгдэж бүртгүүлнэ. Банк байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл бусад баримт бичгийг Монгол банк хянахдаа дор дурдсан шаардлага хангасан эсэхийг нь тогтооно. Үүнд: 1. Банкны үйл ажиллагааг тогтвортой үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний дүрмийн сангаас бүрдсэн өөрийн хөрөнгөтэй эсэх 2. Банкны гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд бусад удирдлагын мэдлэг боловсрол болон туршлага нь банкны үйл ажиллагааг үр ашигтай шударгаар явуулахад хангалттай эсэх мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирал нь банкны удирдлагын шалгуурыг тус тус хангасан эсэх. 3. Тухайн банкийг байгуулснаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх зэрэг болно. Банк байгуулах зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг монгол банк байгуулахыг хүсэн үүсгэнэ. Банк бус санхүүгийн байгууллагын эрх зүйн зохицуулалт Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа 1. зээл;
  28. 28. 2. факторингийн үйлчилгээ - зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагаа 4. төлбөрийн баталгаа гаргах; 5. төлбөр тооцооны хэрэгсэл гаргах; 6. цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ; 7. гадаад валютын арилжаа; 8. итгэлцлийн үйлчилгээ; 9. богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх; 10.хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх. 11.үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл 1. тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх; 2. өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх; 3. иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх; 4. чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах; 5. банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах.

×