Your SlideShare is downloading. ×
4 lekts
4 lekts
4 lekts
4 lekts
4 lekts
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

4 lekts

7,288

Published on

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
7,288
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
143
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Ph док Я. Баярхүү / Лекц № 4 Үржил 1. Үржлийн тухай ерөнхий ойлголт 2. Бэлгийн бус үржил 3. Бэлгийн үржил 4. Үр тогтолтын тухай 5. Өсөлт хөгжлийн тухайҮржлийн тухай ерөнхий ойлголт: Үржил буюу нөхөн үйлдвэрлэлт нь амьдралынтүгээмэл шинж чанаруудын нэг юм. Үржил, амьд биеийн хөгжлийн зөвхөн тодорхой үедявагдана. Хэрэв аливаа нэгэн зүйлийг бүрдүүлэгч бүх амьд бие үр удмаа нөхөн үйлдвэрлэхчадварыг алдвал тэр зүйл байгаль дээр оршин тогтнохоо больж сөнөдөг. Иймд үржил болямар нэг амьд зүйлийн байгаль дээр тасралтгүй амьдран оршин тогтнох ба үр удмаазалгамжлан хадгалах нөхцлийг хангана. Үржлийг дараах байдлаар ангилна. Үүнд: - Бэлгийн бус үржил - Бэлгийн үржилБэлгийн бус үржил: Нэг эст бие махбодид митоз, олон эст бие махбодууд вегетатив,өөрөөр хэлбэл биеийн хэсгээр буюу их биеийн бүлэг эсүүдээр үржил явагдана. Нэг эстургамал, амьтад бэлгийн бус үржил дараах хэлбэрээр үржинэ.  Хуваагдах  Олон дахин хуваагдах (шизогони)  НахиалахМитоз хуваагдлаар нэг эст бие махбод үржинэ. Эхлээд бөөм митозоор хуваагдаж, дараа ньцитоплазм тасархайтан хуваагдана.Шизогони буюу олон дахин хуваагдах үржлийн үед эсийн бөөм маш түргэн хугацаандолон дахин хуваагдаж эцэст нь цитоплазм үүссэн бөөм бүрийг тойрч тасархайтанхуваагдана.
  • 2. Нахиалах үржлийн үед эхлээд эх эсийн гадаргууд бөөм бүхий жижиг булцуу үүснэ.үүссэн нахиа эх эсийн хэмжээнд хүртэл томорч аажимдаа түүнээс тасарч сална. Үржлийннахиалах хэлбэр хөрөнгөний мөөг ба нэг эст амьтадад ажиглагдана. Спор үүсэх үржил нь нэг эст амьтдад, спортонд тохиолдоно. Спор үүсэх ньтэдгээрийн амьдралын эргэлтийн тодорхой үе шат мөн. Спор бол тусгай бүрхүүл бүхийүржих чадвартай эс юм. Зарим бактери бэлгийн үржлийн дараа спор үүсгэх чадвартайбайдаг. Бактерийн спор үржихийн тулд биш, харин биеэ хамгаалахын тулд үүсдэг учиролон эст ургамал ба нэг эст амьтдын спороос биологийн онцлогоор ялгаатай.Бэлгийн үржил: Бэлгийн үржлийн биологийн давуу тал нь эцэг эхийн аль алинд байгааудамшлын үнэт материал нэгдэн нийлж генетикийн шинэ мэдээллийг үүсгэн өмнөхөөсдавуу шинж чанарыг бий болгох боломжийг бүрдүүлж байгаад оршино. Бэлгийн үржлийнүндэс нь бэлгийн процесс юм. Түүний мөн чанар эцэг эхийн генетикийн мэдээлэл нэгдэннийлж тэндээс шинэ шинж чанар бүхий үр удам үүсэж хөгжихөд байгаа юм. Ургамалдбэлгийн эс боловсруулах үржлийн тусгай бүтэц байдаг бол амьтны бэлгийн эс нь бэлгийнбулчирхайд боловсорч хөгжинө. Биеийн ба бэлгийн эсийн хооронд өвөрмөц ялгаа байдаг.Үүнд: биеийн эс митоз хуваагдлаар өөрөө өсөж олширхоос гадна мейоз хуваагдалд оржбэлгийн эсийг үүсгэдэг. Харин бэлгийн эс ингэж хуваагдах чадвар байдаггүй учир зөвхөнүр тогтоход оролцож шинэ бие махбод үүсгэх үүрэгтэй байна. Зарим тохиолдолд өөрхоорондоо бүтэцийн хувьд ялгаагүй хоѐр гамет нийлж эвсэл үрийг үүсгэдэг. Иймтохиолдлыг изогами гэнэ. Нэг биед эр эм бэлгийн эс аль аль нь үүсэхийг гермафродитизм (манин) гэнэ. Жинхэнэ гермафродитизм хүний зарим шимэгчдэд ажиглагддаг. Хөврөлийн хөгжлийн гажуудлаас шалтгаалан хүнд янз бүрийн хэлбэрийн манин үүсэж болно. Харин жинхэнэ манин хүн ховор тохиолдоно. Үр тогтолт нь бэлгийн үржлийн онцгой шинж мөн боловч заримдаа үр тогтоогүй өндөг эсээс шинэ бие үүсэж хөгжих онцгой шинжийг хадгалсан амьтад байдаг. Энэ үзэгдлийг партеногенез гэнэ. Партеногенезүржлээр зөгий, олон тооны шимэгчид үрждэг.
  • 3. Бэлгийн эсийн үүсэл: Эр эм бэлгийн эс үүсэж, өсөж, ялгаран хөгжих үзэгдлийггаметогенез гэнэ. Сперматогони гэж нэрлэгдэх биеийн эсээс эр бэлгийн эс, овогони хэмээхэсээс эм бэлгийн эс үүсэж хөгжих бөгөөд энэхүү үзэгдлийг тус тусад нь сперматогенез,овогенез гэж нэрлэдэг. Гаметогенез нь мейоз хуваагдлын механизмаар зохицуулагдана.Сперматогенез: Хөгжил гүйцсэн эр бэлгийн эсийг сперматозоид гэнэ. Сперматогенезийг өсөх боловсрох хэлбэржих гэсэн гурван мөчлөгт хуваана. Хэлбэржиж бие гүйцсэн сперматозоид толгой хүзүү, сүүл гэсэн хэсгээс бүтнэ. Толгойнхэсэг нь акросома ба бөөмөөс тогтох бөгөөд бөөм нь гаплоид тооны хромосомыг агуулдаг.Сперматозоидын хүзүү буюу дунд хэсэгт центроиль, митохондри оршино. Овогенез: Хүн ба сүүн тэжээлт амьтанд өндгөн эс боловсрох ажиллагаа тэднийг төрөхөөс өмнө эхэлдэг. Хүний өндгөвчийн цэврүүнд байрлах том бөөмт эсүүдийг овогони гэнэ. Түүнээс анхдагч овоцит үүснэ. Анхдагч овоцит цаашид мейозын I хуваагдалд орно. Шингэн ихтэй том эсийг хоѐрдогч овоцит гэх бөгөөд жижгийг нь анхны цөөрүүлэгч бие гэнэ.Эр бэлгийн эс хоѐрдогч овоцитод нэвтэрмэгц тэрхуваагдаж гаплоид тооны хромосом бүхий овотидба хоѐр дах цөөрүүлэгч биеийг үүсгэнэ. Энэ үеданхны цөөрүүлэгч бие мөн хуваагдаж хоѐр болсонбайна. Ийнхүү нэг ээлжийн овогенезийн эцэстцаашид ялгаран хөгжиж эм бэлгийн эс үүсгэхчадвартай ганц овотид, гурван цөөрүүлэгч бие үүснэ. Цөөрүүлэгч бие үүссэнээрхромосомын тоо гаплоид байдалд орохоос гадна эм бэлгийн эсэд тэжээлийн бодис
  • 4. хуримтлах боломжийг олгож байгаа юм. Цөөрүүлэгч биес хоѐрдогч овоцитын нэгэн адилгаплоид хромосомтой байх боловч тэд бэлгийн эс болон хөгжиж чадахгүй.Үр тогтолт: Эцэг эхийн удамшлын материалыг агуулсан эр эм бэлгийн эс нийлж шинэбие үүсэхийг үр тогтолт гэнэ. Үр тогтолт нь - бэлгийн - үржлийн гэсэн хоѐр үндсэн үүрэгтэй. 1. Эцэг эхийн ген үр удамд дамжиж өөр хоорондоо хольцолдон шинэ найрал үүсэхэд чиглэгддэг 2. Өндөг эсийн цитоплазмд явагдах урвалыг өдөөж үр тогтсон эс цаашид үргэлжлэн хөгжиж шинэ бие махбод үүсгэхэд оршино.Амьтны үр тогтолт өөр хоорондоо ихээхэн ялгаатай байх боловч дараах хэдэн түгээмэлчанартай. Үүнд: - эр эм бэлгийн эс уулзаж бие биеэ сонжих , энэ бол чанарын хяналтын үе - сперматозоид өндөг эс рүү нэвтрэх ажиллагааны зохицуулга, энэ бол тоон хяналтын үе юм. - Эр эм бэлгийн эсийн генетикийн материал нийлж холилдох - өндгөн дэх бодисын солилцоо идэвхижиж, цаашид хөгжихөд бэлтгэгдэхСперм бэлгийн замд 24-72 цаг амьд байх чадвартай. Энэ хооронд үр тогтохгүй болспермүүд аяндаа хайлж алга болно. Хөгжлийн тухай ойлголт: Амьтны хөгжлийг судалдаг ухааныг эмбриологи гэнэ. Хөгжил гэдэг бол амьдралын туршид тасралтгүй үргэлжлэх процесс юм. Хөгжил нь хоѐр үндсэн үүрэгтэй. 1. Хөгжлийн явцад янз янзын үүрэг ажиллагаа бүхий эсүүд үүсч, нэг үеийн туршид явагдах үйл явцын эрэмбэ дараалалыг тогтоодог. Үр тогтсон ганц эсээс
  • 5. булчингийн мэдрэлийн, цусны, арьсны гэх мэт бүх төрлийн эд эрхтний эс үүсч хөгждөг. Үүнийг ялгарах хөгжил гэнэ. Ялгаран хөгжсөн эсүүд эрэмбэ цэгцэд орж, өсөж эд эрхтэнг үүсгэхийг морфогенез гэнэ. 2. Эр эм бэлгийн эс нийлж үр тогтсон тэр үеэс нэгэн биеийн хөгжил эхэлдэг. (онтогенез) Хїний хєгжлийн їе шатууд Тєрєхєєс ємнєх їе Тєрсний дараах їе Бэлгийн бойжилын їе Эвсэл їрийн їе Хєврєлийн їе Нас бие гїйцэх їе ургийн їе хїїхэд нас Нярай їеӨсөлт: Амьтай бүхэн өсөх чадвартай. Хөгжил өсөлт хоѐр хоорондоо салшгүй холбоотой.Өсөлтийн бүх шатлал нь биохимийн идэвхижилтэй салшгүй холбоотой. Өсөлт гэдэгойлголтыг тодорхойлохдоо нэг талаас ямар ч амьтан ургамлын тухайд хэмжээний хувьдтомрох нөгөө талаас өсөлттэй хамааралтай бодисын солилцооны идэвхжлийг харгалзанүзэх нь зүйтэй. Өсөлт эерэг сөрөг хоѐр янз байж болно. Анаболизм нь давамгайлж байвалэерэг, катаболизм давамгайлж байвал сөрөг өсөлт гэнэ. Өсөлтийг хэлбэрээр нь изометрийнба аллометрийн гэж ялгаж болно. Изометрийн (isos-ижил) өсөлт гэж биеийн янз бүрийнхэсэг харьцангуй ижил хурдтай өсөхийг хэлнэ. Энэ тохиолдолд өсөлтийн улмаас биеийнгадаад хэлбэр өөрчлөгдөхгүй. Тухайн эрхтэний өсөлт, биеийн бусад хэсгийн өсөлтийнхурдтай тохирохгүй байхыг аллометрийн (allos - өөр) өсөлт гэнэ. Аллометрийн өсөлтийнүед биеийн харьцаа өөрчлөгдөж байдаг.

×