зөвлөмж
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

зөвлөмж

on

  • 2,423 views

 

Statistics

Views

Total Views
2,423
Views on SlideShare
2,306
Embed Views
117

Actions

Likes
0
Downloads
29
Comments
0

5 Embeds 117

http://hongorooharitsangui.blogspot.com 72
http://sarnai-2012.blogmn.net 41
http://www.blogmn.net 2
http://bayar7998.blogmn.net 1
http://hongorooharitsangui.blogspot.de 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft Word

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

зөвлөмж зөвлөмж Document Transcript

  • Цагийн менежемент 1. Цагийн менежментийн тухай, түүний ашиг тус 1.1 Цагийн менежмент гэж юу вэ? Бид бүгдээрээ л бүтээлч, үр бүтээмжтэй амьдрахыг хүсдэг. Түүнийхээ зэрэгцээ амьдралын сайн сайхныг амсаж, зугаатай байхыг ч тэмүүлдэг. Гэвч энэ хоѐр хүсэл хоорондоо тэр бүр нийцдэггүй. Учир нь бүх зүйл цаг хугацаа болон түүнийг яаж ашиглаж буйгаас шууд хамаардаг.Цаг хугацааны тухайд үндсэн гэж хэлж болох зарчмууд бий. Үүнд:-Хүн бүрт өдөрт их ч биш, бага ч биш, яг 24 цагийг зарцуулах эрх өгөгддөг.-Цаг хугацааг өмчлөх, зээлдэх, хадгаламжинд хийх боломжгүй. Цаг бол өглөө, өдөр, орой гэдгээс илүү тодорхойгоор хоногийг тэмдэглэхухаалаг хэрэгсэл юм. Эрт дээр үед цаг хугацааг нараар, сүүдрээр хэмждэг байсанбол өнөө үед бид цагийг хэрэглэдэг болсон. Хэмжих хэрэгсэл нь ямар ч байлаагэсэн цагийг зохицуулах, хянах, менежмент хийнэ гэдэг боломжгүй хэрэг. Цаг хугацаа нэгэн чигт урсаж байдаг. Угтаа бид цагийн менежмент гэж ярьжбуй нь өөрсдийн амьдралын үйл явдлуудаа л зохицуулна гэсэн үг юм. Гэхдээхэлэхэд амархан байгаа учир бусдын адил цагийн менежмент гэж ярьдаг.Хоѐрдугаарт та өөрөө цаг хугацааны хүрдний гол нь юм. Цагийн менежмент болхүмүүсийн боддог шиг таны эргэн тойронд буй юмсыг өөрчлөх явдал биш. Энэ ньтаныг болон эргэн тойрны юмсдаа хандах таны харилцааг өөрчилдөг. Амжилтандхүрсэн хүмүүс үүнийг мэддэг бөгөөд өөрсөддөө ашигтайгаар хэрэглэдэг. Та ч басингэж чадна. Цагийн сайн менежментийн үр ашиг нь их юм. Цагаа сайн зохицуулдаг хүмүүс олон зүйлийг амжуулж, стресст бага өртөн, хүмүүстэй сайн харилцаа тогтоон, өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байж , дуртай зүйлдээ их цаг зарцуулж чаддаг байна. Та ч бас ийм байж болно. Харин бүх зүйл танаас шалтгаална. Цагийг зөв удирдах явдал хүний хувийн амьдрал болон ажилд тун чухал.Өөрийн цагийг зөв удирдах нь өөрийгөө удирдах гол цөм болохоос гаднабайгууллагын менежер болоод хүн нэг бүрийн хувьд маш чухал ур чадвар юм.Өөрийнхөө өмнө тавьсан зорилтыг хангахын тулд цагийг үр нөлөөтэй ашиглахтухай асуудлыг цагийн менежмент гэнэ.БСГазрын дарга Ч.Отгонбаяр Page 1
  • Цагийн менежемент Цагийн менежментэд дараах зүйлийг оруулдаг:  Ажил үүргийг тэргүүлэх ач холбогдолоор нь эрэмбэлэх : Үнэлгээ хийх жагсаалт гаргах  Өөрийгөө зохион байгуулах: Өдрийн тэмдэглэл хөтлөх, үйл ажилгаагаа жагсаах , төлөвлөх бодох Хувь хүн өөрийн хувийн зохион байгуулалт муутай байх нь өөртөө төдийгүйбусдад ч асуудал бэрхшээл үүсгэдэг “Ер нь би менежерийн хувьд ямар үүрэгтэйвэ?, юу миний цагийг дэмий үрдэг вэ?, Үүнээс ангижрахын тулд яах вэ? Өөрийгөөхэрхэн зохион байгуулалт сайтай байлгах вэ?” зэрэг асуултуудыг өөртөө тавьжбайх нь зүйтэй.1.2. Цагийн менежментийг сайн хийхийн ашиг тус Хүн цагийн менежментийг сайн хийх нь өөрт ба хамтран зүтгэгч, найзнөхдийн хувьд хамгийн ашиг тустай зүйл байх болно. Цагийн менежментийг сайнхийхийн зарим нэг үр ашигтай талыг дурдвал: o Өөрийн хүсч буй зүйлийг хийх цаг хугацааг бий болгоно o Таны бэлэн байдлыг нэмэгдүүлнэ o Таны шийдвэр гаргах чадвар сайжрана o Ажлын тань бүтээмж үр ашиг үр нөлөө дээшлэнэ. o Таны үүрэх аливаа эрсдэлийг багасгана o Таны ажлыг хөнгөвчилнө o Таны амьдарлийг хялбар болгоно o Таны эрүүл мэндийг сайжруулна o Таны ядаргааг тайлна o Таны стрессийгбагасгана 2. Цаг ашиглалтыг төлөвлөх Өөрийнхөө цагийг системтэй арга замаар төлөвлөх нь нэн чухал. Менежерболоод ажилчдын аль аль нь цаг зав муутай байдаг учир цагийн боломжийг сайнашиглах нь онцгой чухал юм.Өөрийн цагийг системтэйгээр төлөвлөхдөө : Тэргүүлэх ач холбогдол өгсөн үйл ажиллагаануудыг оруулсан өдрийн тэмдэглэл хөтөлж сурахБСГазрын дарга Ч.Отгонбаяр Page 2
  • Цагийн менежемент Өдөр бүр хийх ажлын жагсаалтыг гаргах. Хийж дуусгасан ажил үүргийг тусгайлан тэмдэглэх. Унших ур чадвараа сайжруулах. Юуг уншихаа сайтар бодож сонгох. 7 хоногийн аль нэг хугацаанд төлөвлөлтөд зориулсан тусгай цаг гаргах. Таны цаг заваас хэдий хугацааг авахыг тооцоолохын тулд аливаа ажил үүргийг хийж дуусгах эцсийн хугацааг заавал тодорхой заах. Цаг ашиглалтыг яаралтай, яаралтай бус, чухал гэсэн ангилалаар төлөвлөөдчухал бөгөөд яаралтай хийх ажил үүргийг тэр дор нь гүйцэтгэх хэрэгтэй. Ингэхдээтэдгээрийг сайн гүйцэтгэхэд хангалттай цаг шаардлагатай. Чухал боловч яаралтайбус ажил үүргийг зохих ѐсоор хийх цаг бий болтол хойшлуулж болно. Яаралтай ажил болон чухал ажил гэдгийн ялгааг сайтар ойлгохын тулд“Цагийн менежмент”-ийн матрицыг харах хэрэгтэй. Энэхүү матрицаас харахад,бидний хийдэг бүхий л ажил үндсэн дөрвөн талбарт л хуваагддаг байна. Бид амьдралын хаа бүхий л цаг хугацааг дараах 4 талбарт зарцуулдаг байна. Талбар 1 Энэ бол цаг нь тулчихсан чухал ажлуудын талбар. Хугацаа нь болсонтайлангаа өгөх, эвдэрсэн машинаа засах, маргааш өглөө хэлэлцүүлэх ѐстойилтгэлийнхээ танилцуулгыг бэлтгэх, хүүхдээ цэцэрлэгээс нь цагаас нь хоцролгүйхүргэх авах гэх мэт алба амины маш олон ажил энэ талбарт бичигдэнэ.Энэ талбар дээр сайтар ажиллаж сурах хэрэгтэй. Эндээс бид олон ажлуудынхооронд менежмент хийх, аливааг амжуулах, богино хугацаанд хурдтай, үрбүтээлтэй ажиллах тэсвэр тэвчээрт суралцаж ихээхэн туршлага хуримтлуулдаг.Хэрэв 1-р талбарыг тоохгүй бол “амьдаараа үхнэ” гээч л болно. Гэхдээ нэг зүйлийганхаарах хэрэгтэй. Хэнэггүй, удаан хойрго, хувийн төлөвлөгөө, зохион байгуулалтмуугаасаа болж эртхэн хийчихэж болох олон ажлуудаа энэ талбарт оруулаад ирдэг.Эцсийн дүндээ хэн ядардаг билээ? Бид өөрсдөө л шүү дээ. Талбар2 Харин энэ бол цаг нь тулаагүй боловч чухал ажлуудын талбар. Энэ болЧанар. Энэ талбарт бид урт хугацааны төлөвлөгөөгөө хийж, боломж, аюулуудыгурьдчилан тооцоолж, асуудлуудаас урьдчилан сэргийлж, оюун санаагаа тэлж,мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, ур чадвараа сайжруулж байдаг. Тухайлбал, дээдсургуульд элсэн орох шалгалтдаа бэлдэх, чухал хурал зөвөлгөөний бэлтгэл ажлыгхангах, томоохон хөрөнгө оруулагчид танилцуулах тайлангаа бэлтгэх гээд л олонажлуудыг оруулж болно.Хэдий чинээ их цаг хугацааг үүнд зарцуулна, төдий чинээБСГазрын дарга Ч.Отгонбаяр Page 3
  • Цагийн менежементхийх ажлуудын маань эцсийн үр дүн чанартай гардаг. Хэрэв бид энэ талбарыг үлтоомсорловол Талбар-1-ийн хэмжээ томорч, тэр хэмжээгээр бидний ядрах,сульдах, бүтэлгүйтэх нь нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл чухал ажлуудаа цагийг ньтулгахгүйгээр хийх тусам цаг нь тулсан чухал ажлуудын маань тоо буурах болноЕр нь тэгээд аливаа ажлын цагийг нь тулгахгүй байх хамгийн шалгарсан арга болбэлдэх, төлөвлөх арга билээ. Эцэст нь дүгнэхэд, бид Талбар-1-д захирагдажамьдрах биш, харин Талбар-2-ыг захирч сурах хэрэгтэй. Талбар3 Талбар-3-ыг Талбар-1-ийн “хий үзэгдэл” гэж нэрлэж болно. Энэ бол цаг ньтулсан хэрнээ чухал биш ажлууд. Үүнийг “Өөрийгөө хуурах талбар” гэж нэрлэж чболно. Цаганд түрэгдэж, сэтгэл түгшиж, салхи татуулан сандарсаны нүргээн ньчухал бус ажлуудыг чухал мэт харагдуулж эхэлдэг. Эцэс төгсгөлгүй утасныдуудлага, хэрэгцээгүй хэрнээ ар араасаа хөврөх уулзалтууд, урилгагүй зочид гэхмэт.Үндсэндээ энэ бол бид бусад хүмүүсийн цаг нь тулсан чухал ажлуудыг хийхэдтусалж, харин өөрийгөө Талбар-1-ийнхээ ажлуудыг хийж байна гэж эндүүрдэгталбар юм. Харамсалтай нь, бидний ихэнх нь Талбар-3 дээр ихэвчлэн талбар 3 дээроршиж байдаг нь тоогүй хэрэг юм. Талбар4 Энэ талбар бол цаг нь тулаагүй, чухал биш ажлуудыг илэрхийлнэ.Товчхондоо “Бүтэлгүйтлийн талбар” гэж нэрлэж болох. Мэдээж бид үргэлж эндбайдаггүй ч ихэвчлэн Талбар-1 болон Талбар-3-ын хооронд л холбирч явдаг.Тэгээд бүр байдал бишдээд ирмэгц амиа аврахын тулд Талбар-4-т орж ирдэг.Тэгэхээр энд юу багтаж байна вэ?Онцын шаардлагагүй, ихэвчлэн зүгээр суух,эсвэл зугаа цэнгэл хөөх “ажлууд” багтана.Зөвхөн зугаа цэнгэл ч биш, үр өгөөжгүйном унших, телевизийн утга учиргүй нэвтрүүлгүүдийг суваг солин үзэх, эсвэлажлын цагаар хэрэгцээгүй хов жив ярьж, буу халах зэрэг бол яах аргагүй Талбар-4-ийн цаг үрэгчид. Энэ бол хүнийг мохоож, иргүй болгодог талбар. Эргээд сайнхарах юм бол амьдралын ихэнх хэсэг нь балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөнбагагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийнхэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг. Одоо та энэхүү матрицыгхараад өнгөрсөн өдрүүдэд юу хийснээ санахыг хичээгээрэй. Эсвэл өнгөрсөн 6-рсарынхаа амьдралыг бүхэлд нь дүгнэвэл эдгээрийн алинд нь харьяалагдаж байнавэ? Таны цаг эдгээр 4 талбарын алинд нь илүүтэй зарцуулагдсан байна вэ?БСГазрын дарга Ч.Отгонбаяр Page 4
  • Цагийн менежемент Харин одоо ирээдүйд хийхээр бодож төлөвлөсөн ажлуудаа эдгээр 4-тхуваагаад жагсаагаад үзнэ үү? Ирэх онд өгөх мэргэжлийн шалгалтаас эхлүүлээдалбан тушаал ахих, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах, байрныхаазасварыг хийх, хүүхдийнхээ дараа жилийн сургалтын төлбөрийг хуримтлуулах,уншвал зохих ном, зуны амралтаа өнгөрүүлэх санаа гээд л бүхий л зүйлсээбичээрэй. Ингэхдээ, Талбар-1 болон Талбар-3 дээр хуваарилах ажлууд дээрээболгоомжтой хандаарай. Ихэнх хүмүүс цаг нь тулсан ажил бүхнээ чухал гэжтөөрөлддөг. Үнэн чанартаа энэ бол огт өөр хоѐр зүйл шүү дээ. Цаг нь тулсан бүхэнчухал байж чаддаггүй. Үүнийг ялгах хамгийн хялбар арга нь “Энэхүү ажил чиньтаныг хэтийн, эрхэм зорилгоо биелүүлэхэд тань үнэтэй хувь нэмэр болж чадахуу?” гэсэн асуултыг асуух юм. Хэрэв “Үгүй” гэж хариулахаар бол Талбар-3-ттэмдэглээрэй. 3. Цагийг зөв ашиглах тухай Хүн өөрийгөө зөв удирдахын тулд дагаж мөрдөх хамгийн эхний дүрэм болчухам юуны учир энд байгаагаа ухамсарлаж, зөвхөн зөв зүйлийг хийх явдал юм.Үүнийг үр нөлөөтэй үйл ажиллагаа гэнэ. Зорилтоо хангахад туслах ажил үүргээтэргүүлэх ач холбогдолоор нь эрэмбэлэх хэрэгтэй.Хоѐр дахь дүрэм нь аливаазүйлийг зөв хийх явдал юм. Үүнийг үр ашигтай үйл ажиллагаа гэнэ. Үүний тулдхүмүүс нэг бол Реактив арга хэлбэрээр ажиллах бөгөөд энэ нь болж буй бүхэндзохицохын тулд өөрийнхөө болон бусдын хийсэн алдааг засах гээд завгүй ажиллахтухай ойлголт болно. Эсвэл хүмүүс Проактив арга хэлбэрээр буюу нөхцөлбайдлыг гартаа оруулах, санаачилга гаргах, хянах, өөртөө болон байгууллагадаазориулан ирээдүйг өөрчлөхийн төлөө ажилллах ѐстой болно. Ажлын цагийг үр ашиггүй дэмий үрэхэд хүргэдэг зүйлс юу болохыгхүмүүсээс асуухад тэд хэт олон зочин болоод утасны дуудлага, зохион байгуулалтмуутай уулзалтууд зохих журмаар нь төлөөлүүлэн гүйцэтгүүлэхээр хуваарилаагүйажил үүрэг, тодорхой бус үүрэг болоод эрх мөн хувийн сахилга бат муу байх зэрэгшалтгаантай санал нийлж байсан байна. Цагийг дэмий үрэхэд хүргэдэг хамгийнтүгээмэл шалтгаанууд болоод тэднийг шийдвэрлэх арга замуудын талаар та бүхэндор бичсэнийг уншиж болно. Энэ бүхнийг уншиж хамт ажиллагчидтайгаа болондаргатайгаа ярилцах замаар цагийг тань дэмий үрдэг бүхнээс татгалзахыгхичээгээрэй- Хаалга тань хаалттай ч бүгдийг ор гэсэн шиг “нээлттэй” байгаа юм биш биз?БСГазрын дарга Ч.Отгонбаяр Page 5
  • Цагийн менежементТаныг аливаа зүйлд анхаарлаа төвлөврүүлэн ажиллах гэж байтал хаалгыг чиньолон хүн тогшиж, тантай уулзахыг хүсэж байгаагаа хэлж байна уу? Надад бүү саадбол гэж хамт ажиллагчдадаа хэл. Хэрвээ та тэднийг болоод бусад хүмүүсийн оржирэхийг нь зогсоож чадахгүй бол өөр нэг газар очиж ажиллах хэрэгтэй- Гаднаас утсаар ярих гэсэн хүмүүсээс зайлсхийх нь хэцүү байдаг гэхдээнайзууддаа болон хамаатнууддаа оройн цагаар ир гэж хэл тэдэнтэй үдийн цайнызавсарлагаар уулзахыг хичээ хэн нэгэн тантай уулзахаар ирсэн үед босч зогсохзамаар уулзалтын хугацааг багасгах юм уу уулзалтын эхэнд уулзах хугацаагаатодорхой болгож эсвэл нэгэн зүйлийг яаралтай хийж дуусгахаар төлөвлөсөнболохоо түүнд ойлгуул “таныг явахаас өмнө би ийм нэг ажил амжуулмаар байна”гэх мэт өгүүлбэр хэлж уулзалтаа дуусгахыг хичээ.- Таны удирдлагад байдаг ажиллагчид танд их саад болдог бол учир шалтгааныг ньолоод ямар нэгэн арга хэмжээ ав. Менежментийн арга барилыг ашигла. Зөвхөнтөлөвлөгөөнд тусгасан зүйлийг хийж чадахгүй. Эсвэл төсөв хүрэлцэхгүй асуудалгарсан үед өөрт чинь мэдээлэл өгөхөөр ирэх ѐстой гэдгийг ажилтнууддаа ойлгуул.Тэд байсхийгээд л ямар нэг мэдээлэл авъя, зөвлөгөө хэрэгтэй гэх мэтээр тантайуулзах гээд байдаг бол танд менежментийн асуудал тулгарчээ гэсэн үг. Тэд алдаагаргахаасаа айсан юм болов уу? Энэ бүгдэд та “тийм” гэж хариулж байвал удирдахажилтны хувьд та ямар нэг зүйл хийх шаардлагатай болжээ гэсэн үг.Ирсэн хүмүүсийг хүлээн авах, ажилтнуудтайгаа богино уулзалт хийх нь таныажлын л нэг хэсэг. Энэ тохиолдолд та тэднийг цаг дэмий үрэгчид гэж үзэх ѐсгүй.БСГазрын дарга Ч.Отгонбаяр Page 6
  • Цагийн менежемент ДАД-ын агуулга1. Цагийн менежментийн тухай, ашиг тус. 1.1.Цагийн менежмент гэж юу вэ? 1.2 Цагийн менежментийг сайн хийхийн ашиг тус2. Цаг ашиглалтын талаарх судалгаа3. Цаг ашиглалтыг төлөвлөх4. Цагийг зөв ашиглах тухай5. Санал, дүгнэлтБСГазрын дарга Ч.Отгонбаяр Page 7