Microsoft Project програм нь юу хийдэг вэ?      Төсөл боловсруулах ажлыг монголчууд маань нэг үеэ бодвол дажгүй хийдэг бол...
Хүн хүч, багаж хэрэгсэл, машин техник, эд материал зэргийг нөөц гэсэн ойлголтод оруулж ойлгожболно. Жишээ нь танай байгуул...
амжилт олох магадлал асар өндөрсөнө. Иймэрхүү олон нийтэд зориулсан үйл ажиллагаагсанхүүжүүлэх сонирхолтой олон улсын байг...
Иймэрхүү зүйлсийг програм ашиглахгүйгээр хийхэд маш хүндрэлтэй. Гэвч нилээд зохионбайгуулалт сайтай газруудад яаж ийгээд х...
өдрүүд, улс даяар амардаг баяр наадмууд тохиолдож болзошгүй юм. Шахуу төлөвлөгөөтэй үед нэгөдрийг алдаж тооцно гэдэг үхлий...
АЛХАМ 4:Харин одоо бол ажлуудынхаа харилцан хамаарал болон өмнөх алхмыг нь тавьж өгөх хэрэгтэй.Өмнөх харилцан хамаарал бол...
СайжруулалтMicrosoft Office-ын сүүлийн хувилбар дээр Microsoft Project-ын шинэ өргөтгөл болох Microsoft OfficeProject Serv...
Upcoming SlideShare
Loading in...5
×

Microsoft project 2007

2,611

Published on

1 Comment
4 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
2,611
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
0
Comments
1
Likes
4
Embeds 0
No embeds

No notes for slide

Microsoft project 2007

  1. 1. Microsoft Project програм нь юу хийдэг вэ? Төсөл боловсруулах ажлыг монголчууд маань нэг үеэ бодвол дажгүй хийдэг болчихжээ. Бүгдл яаж ийгээд төслөө хийчхэж дөнгөж байна. Харин хамгийн чухал хэсэг болох түүнийгээхэрэгжүүлэх, хянах, үр дүнг нь үзэх ажил ихэнхдээ орхигддог. Ер нь хэлэх амархан хийх хэцүүгэгчээр төслийг амжилттай хянаж удирдах хамгийн хэцүү юм. Microsoft Project програм нь энэхүү хүнд ажлыг амжилттай хийхэд танд туслах болно. Үдсэнүүрэг нь Төслийг удирдах явдал билээ. Энэ ангиллын програм хангамжууд дотор эхний байрандордог программ хангамж билээ. Төслийг боловсруулах, төлөвлөх, нөөцийг тодорхойлох, удирдах,зорилт болон ажиллагаануудыг хянах, ашиг орлогыг тодорхойлох, тооцоолох, ер нь нийтажиллагааг хянах удирдах, анализ шинжилгээ хийхэд чиглэгдэнэ. Эхний хувилбар Windows 1.0хувилбарт зориулагдан гарч байсан байх юм. 87 онд эхний хувилбар гарсан. Түүнд төслийг удирдах шаардлагатай бүх багаж хэрэгсэл хангалттай бий. Харин та бидтүүнийг сайн эзэмшиж сурах нь л чухал юм. Програм нь юуны өмнө хамгийн гол зангилаа бүхий төслийн цагийн хуваарь, гол ажлуудынгинж, ажиллагаануудын арга зүй болон 3 дахь нэмэлт коднуудыг ажиллуулах боломжтой. Цагийнхуваарь нь нөөцөөр зохион байгуулагдах бол гинжийг Gantt-ийн диаграмаар харуулна. Түүнчлэн голнь Project програм нь ялгаатай төвшний хэрэглэгчдэд төвөггүй ажиллана. Өөрөөр хэлбэлхэрэглэгчид янз бүрийн төвшний эрхтэй байх бөгөөд маш том төсөл дээр энэ нь маш чухал юм.Дээд төвшний эрхтэй тухайлбал ерөнхий захирал хүн төслийн бүхий л хэсэгт чөлөөтэй нэвтэрчзасвар өөрчлөлт оруулах бол менежер хүн ихэнх хэсэгт нэвтэрч чадах боловч бас л ихэнхэд ньзасвар оруулж чадахгүй юм. Ингэж хэрэглэгчдийг ангилах нь төсөлд чухал ач холбогдолтой ньойлгомжтой. Хэрэглэгчид өөрсдийн эрхээрээ хандаж өгөгдлийг харах, оруулах, засварлах, устгахэрхийг эдлэх юм. Програмд календарь, хүснэгтүүд, шүүлтүүр, талбарууд бий. Эдгээрийг төслийнудирдагч өөрийн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн янз бүрээр өөрчилж болох ажээ. ПРОГРАМЫН ОНЦЛОГХэрвээ төслийнхөө бүхий л мэдээллүүдийг зөв бөгөөд хангалттай оруулж өгч чадвал програм бүхийл шаардлагатай тооцооллуудыг ядах юмгүй хийх болно. Харин мэдээллүүдийг оруулна гэдэг тийм чамар зүйл биш. Жишээ нь барилга барих аварга төсөл байлаа гэхэд ширхэг хадаас, кг цемент, литрусны зах зээлийн ханшийг зөв оруулах ёстой болно. Түүнчлэн төсөлд оролцож байгаа бүхий лхүмүүсийн эрх үүрэг, хийх ажлуудыг зөв тооцоолж оруулах шаардлагатай. Төсөлд орж байгаатухайн дэд ажлын нөөцүүд, хийгдэх ёстой ажлуудыг програм автоматаар тооцоолж цаг хугацаатайуялдуулан үнэ цэнийг нь гаргаж чадна. Бүх ажлуудыг дэд хэсгүүдэд хуваах бөгөөд эдгээрийгүнэлгээгээр ангилах боломжтой. Нөөцийг тодорхойлох тусгай багаж, хэрэгсэлтэй бөгөөд та нилээдих хүч хөдөлмөр зарцуулж бий болгосон нөөцийн тухай мэдээллээ өөр төсөлд ч хэрэглэж болно.Эсвэл хэд хэдэн төслийн дунд хэрэгжих нөөцийн сан үүсгэж болно. Нөөц гэж юу вэ гэхээр
  2. 2. Хүн хүч, багаж хэрэгсэл, машин техник, эд материал зэргийг нөөц гэсэн ойлголтод оруулж ойлгожболно. Жишээ нь танай байгууллага 20 ажилчидтай, 2 машинтай гэж бодъё. Танайх зэрэг 2 төсөлхэрэгжүүлж байгаа бол дээрх нөөцөө хэрхэн 2 төсөлдөө зэрэг мөртлөө үр дүнтэй хэрэглэжзарцуулах вэ гэдгийг Project програмын тусламжтайгаар маш сайхан тооцоолж чадна гэсэн үг. Нөөцболгонд зориулан тусгай календарь гаргаж болдог. Та ямар нэгэн нөөцийг хэрэглэх шаардлагатайболбол тухайн нөөцийн календарийг харах хэрэгтэй. Тэндээс та тухайн нөөц хэзээ чөлөөтэй болох,хэн түүнийг ажиллуулж чадах гэх мэт мэдээллүүдийг авна. Түүнчлэн нөөцийн зардал гэж бий.Хэрвээ та барилга барих төсөл хэрэгжүүж байгаа бол кг цементийн үнэ, ширхэг тоосгоны үнэзэргийг зөв оруулбал Project таны төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шууд л гаргаад өгнө.Түүнчлэн дэд хэсэг болгонд шаардлагатай мөнгө эсвэл нөөцийг гаргаж чадна. Нөөц болгон хэдхэдэн ажил, зорилго, ажиллагаанд ашиглагдаж чадах бол эсрэгээрээ ажиллагаа болгонд хэд хэдэннөөц хэрэглэгдэж болох юм. Нөөцийн календарийг үндэслэн таны төслийн тухайн ажил хэзээ эхэлжхэзээ дуусах боломжтойг танд маш ойлгомжтойгоор харуулна. Ингэхээр Project програм дээр нөөц гэсэн ойлголт маш хүчтэй яригддаг юм. Бүхий л нөөцийгтусгай хэрэгслээр тодорхойлж шаардлагатай мэдээллүүдийг оруулах хэрэгтэй. Хэдий чинээ үнэнзөв, нягт оруулж чадвал таны төсөл төдийчинээ магадлал өндөртэйгөөр тооцоологдоно. Projectдээр төсөл боловсруулахдаа хэзээ ч дуусдаггүй, тийм физикийн материалуудыг тодорхойлж өгчболдог. Ийм материалууд байгаа тохиолдолд танаас зарим тооцоолох ур чадваруудыг шаардажмэдэх юм. Яагаад гэвэл ийм түүхий эд байгаа төсөлд оролцож байгаа бол тухайн дэд ажилднөөцөөс хэр их орж хэрэгжих вэ гэдгийг тооцоолоход хүндрэл гарна. Иймээс MS Project нь заримонцлогтой материалууд шаарддаг төсөлд хэрэглэхэд тохиромжгүй байх нь бий. Project програмыгфизик материал шаарддаггүй төслийг боловсруулахад гойд сайхан таардаг. Жишээ нь програмхангамж боловсруулах төслийг Project дээр дэндүү сайхан хийж болно. Яагаад гэвэл програмхангамжийг хувилахад физик материалын зардалгүй юм. Харин пиво үйлдвэрлэлээ гэхэд физикматериалгүйгээр хувилах ямар ч боломжгүй билээ. Гэхдээ мэдээж та өөрөө бодож байгаад бүх лтөсөл дээр Project програмыг үр дүнтэй хэрэглэж болно. Мэдээж төгс юм гэж байхгүй болохоорзарим дээр нь тохиромжгүй ч, зарим дээр нь яг л зориулж хийсэн мэт зохицно. БАГА ЗЭРГИЙН МАГТААЛ Давуу талыг нь онцолж хэлэхгүй бол танд сэтгэгдэл төрөхгүй байж магад.Орчин үеийн бизнест төсөл гэсэн үг том байр суурь эзлэх болсон гэдгийг өмнө дурдсан. Заавалтөсөл ч гэхгүй ер нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол төсөл бичих нь илүү зүйтэй,найдвартай болох юм. Жишээ нь та Монгол дахь тамхи татдаг хүмүүсийн тухай иж бүрэн судалгааавах нилээн том ажиллагаа явуулж болох юм. Гэтэл танд энэ ажиллагааг явуулахад нилээдхэмжээний хөрөнгө шаардлагатай болно. Судалгаа авах нь нилээд том ажил болох тул маш сайнтөсөл бичих хэрэгтэй. Хэрвээ та сайн төсөл бичиж дөнгөвөл түүнийгээ үзүүлээд хөрөнгө олоход
  3. 3. амжилт олох магадлал асар өндөрсөнө. Иймэрхүү олон нийтэд зориулсан үйл ажиллагаагсанхүүжүүлэх сонирхолтой олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд зөндөө олдоно. Хамгийнгол нь та олдсон хөрөнгөө зөв зарцуулж үйл ажиллагаагаа сайн явуулан тодорхой үр дүнд хүрэхёстой. Ингэхийн тулд та төслөө маш сайн удирдаж, хянаж, зохион байгуулах ёстой. Хэрвээ тахариуцлагатай, ажлаа сайн явуулдаг хүн бол Microsoft Project програмыг ашиглан төслөө сайнудирдах сонирхол заавал байна. Project бол төслийг хамгийн үр дүнтэй сайн удирдан зохион байгуулах, төлөвлөх, хянаххамгийн хүнд үйл ажиллагаанд тань туслах хамгийн шилдэг програмуудын нэг юм. Би гэртээажилладаг эсвэл жижиг бизнес эрхэлдэг юм чинь энэ програм танд хэрэггүй гэж бодож байна уу?Ёстой том эндүүрэл. Project-оор заавал том гэхгүй ер нь төлөвлөх учиртай бүхий л ажиллагаагоруулж удирдаж хянаж болно. Хэдхэн алхамтай өчүүхэн ажлаас эхлээд хамгийн том бизнесийнтөслийг хүртэл энэ програмаар удирдаж болох юм. Яг үнэндээ Project програм нь сурахад ихамархан. Харамсалтай нь Монголд эсрэгээрээ сурахад их хэцүү, ойлгомжгүй програм гэсэндүгнэлтийг өгсөн байх юм. Гэхдээ энэ програмын тухай гарын авлага, ямар нэгэн монгол хэл дээрхмэдээлэл их ховор байгаа нь түүнийг ийнхүү хүнд програм гэсэн тодотгол авахад хүргэсэн байжболох юм. Анхны алхамMicrosoft Project дээр ажиллах анхан шатны зөвлөмжүүдЮуны өмнө ямар ч төсөл байлаа гэсэн үйл ажиллагаануудын хэлхээс байх ёстой. Зарим ньдавхардаж явж болох бол зарим нь зөвхөн тухайн ажил дууссаны дараа үргэлжлэх ёстой. Зарим ньдундаа завсарлага авч болох бол заримыг нь маш түргэн хугацаанд дуусгах шаардлага гарч болно.Ер нь тухайн төслийн онцлогоос хамааран ямар ч сонирхолтой шаардлага бий болж болно. Энэбүхэнд бэлэн байж програмыг зөв удирдан ажиллуулах ёстой. Project дээр хийх ерөнхий үйлдлүүд гэвэл: Хийх ажлуудын жагсаалт гаргах Цагийн хуваарь тогтоох Шаардлагатай нөөцүүдийг тодорхойлох Төсөлд оролцох бүхий л хүмүүс, ажилтнуудыг тогтоох Ажлуудын гинжин холбоог тогтоох Төсөл хэрэгжих явц бүрийн өгөгдлүүдийг програмд оруулах Төрөл бүрийн график диаграм, үзүүлэнгүүдийг бэлтгэн гаргах Төслийн нийт явцыг удирдан хянах Шаардлагатай үед засвар өөрчлөлт оруулах Онцгой үед шийдвэр гарган төсөлд өөрчлөлт оруулах
  4. 4. Иймэрхүү зүйлсийг програм ашиглахгүйгээр хийхэд маш хүндрэлтэй. Гэвч нилээд зохионбайгуулалт сайтай газруудад яаж ийгээд хийдэг байх. Word, Excel гэх мэт програмуудыг ашиглаадердийн хүснэгт үүсгэн ажиллаж болох боловч зориулалтын мэргэжлийн програм байхад ингэх ньутгагүй юм. Гар аргаар тооцоолол хийхэд ажлуудыг жагсаан тухайн ажлыг хийх өртөг болонхугацааг зоож тавихаас хэтэрдэггүй. Гэтэл энэ нь томоохон бөгөөд асар их хариуцлагатай төсөлдээр үнэхээр хангалтгүй юм. Амьдрал дээр хариуцлагагүй төсөл байдаг гэж үү? Хамгийн жижигтөслийг хүртэл амжилттай дуусгая гэвэл анхаарал хандуулахаас өөр аргагүй билээ. Аливаатөслийг хянана гэдэг бол цагтаа дуусгахаас гадна зардлыг төлөвлөсөн хэмжээнд барих, болзошгүйаюулыг урьдчилан олж харах, тохирсон шийдвэрийг цаг тухайд нь гаргах, чанартай гүйцэтгэх,нөөцүүдийг удирдах, эрсдэлтэй үед эрсдэлийг зайлуулах гэх мэт олон асуудлыг цогцоор нь зөв зүйтэй шийдэх ёстой юм. Жишээ нь орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүллээ гэж бодъё. Танай байгууллагад өндөр зэрэглэлийн барилгын инженер ердөө хоёрхон байгаа бол энэхүү 2 хүнээ хамгийн эвтэйхнээр яаж үр бүтээлтэй ашиглах вэ гэсэн хүндхэн бодлого бодох ёстой болно. Хэрвээ програмын гаргаж өгсөн график дээрээс яагаад ч хугацаандаа амжихгүй нь тод харагдаж байвал дахин өөр хүн хөлслөх шийдвэрийг гаргах учиртай юм. Энэ болтун чухал шийдвэр байгаа биз. Чухам ингээгүйгээс л барилгыг хугацаанд нь барьж амжихгүй бөгөөдерөнхий менежер хүн хүч дутагдалтай байсан гэсэн шалтгаан хэлэн таны амыг хаах юм. Ингэх ньбосст мэдээж таалагдахгүй бөгөөд та бүхэн цагт нь дуусгаж чадаагүйгээс хэтэрсэн хоног тутамдторгууль төлөх болно шүү дээ. Ер нь аливаа төсөл дээр хүн хүч хамгийн их анхаарах ёстой нөөцбайдаг юм. Гэтэл монгол менежерүүд энэ байдлыг хамгийн бага анхаарах нь харамсалтай үр дүндхүргэж болзошгүй онц аюултай алдаа билээ.Ингээд Project програм дээр төслөө оруулах анхан шатны алхмуудыг танд ойлгомжтойгоортайлбарлах гэж оролдъё. АЛХАМ 1MS-Project дээр хийх хамгийн анхны алхам бол Төслийнхөө эхлэх огноог тодорхойлохоос эхэлнэ.Төслийн эхлэх огноо нь анхны утгаараа таны бичиж өгсөн бүхий л ажлын хувьд эхлэх огноо ньболдог. Харин та ажлуудаа дараалалд оруулж харилцаа холбоог нь тавьж өгвөл огноонууд өөрболох нь ойлгомжтой. Хэрвээ эхлэх огноог тавьж өгөхгүй бол MSProject нь компьютер дахьодоогийн огноог шууд авдаг. Хэрвээ төсөл чинь нилээд урт хугацаанд үргэлжлэх бол Календарьүүсгэж, огноонуудаа сайтар тохируулаарай. Яагаад гэвэл төсөл үргэлжлэх хугацаанд амралтын
  5. 5. өдрүүд, улс даяар амардаг баяр наадмууд тохиолдож болзошгүй юм. Шахуу төлөвлөгөөтэй үед нэгөдрийг алдаж тооцно гэдэг үхлийн шарх л гэсэн үг шүү. АЛХАМ 2:Дараагийн хийх алхам бол бүхий л хийгдэх ажиллагаа, даалгавруудаа жагсааж бичих явдал юм.Зүүн багана угаасаа энэ жагсаалтад зориулагдсан байгааг та шууд ойлгох байх. Ажлуудыгжирийтэл жагсааж бичих ч гайгүй байх. Тэгвэл ажлуудыг зохион байгуулах л хамгийн төвөгтэйбайдаг. Ажлуудыг багцалж эрэмбэлэх хэрэгтэй. Түүнчлэн аль нь алиныг нь дуусахад эхлэх ёстойгсайн тооцоолж чадвал маш сайн. Зүүн талд байгаа жижиг суман дээр ажлуудыг баруун тийшболгож дэд ажлуудыг үүсгэж болно. Энд л таны хамгийн их анхаарах болон туршлага шаардаххэсэг юм. Ажлуудыг эрэмбэлж багцлах нь маш хэцүү. Хэрвээ ямар ч алдаагүй багцалж чадвалкомпьютер дахь төсөл чинь маш сайхан хэрэгжих болно. Цаашдаа тайлан, тооцоолол бүгд машсайн хийгдэнэ. Харин алдаа ихтэй оруулбал явцын дунд мэдээж засвар өөрчлөлт оруулж болохболовч ингэх аваас бүхий л тооцоолол дагаад өөрчлөгдөнө гэдгийг анхаараарай. АЛХАМ 3:Ажлуудаа бүгдийг жагсаасан бол шаардлагатай нөөцүүдээ тодорхойлохын сацуу ажил бүрийнтөсөв үнэлгээг тооцоолж тавьж өгнө.АНХААР: Дуусах хугацаа болон үргэлжлэх хугацааг оруулахгүй.Хэрвээ таны төсөл ямар нэгэн үйлдвэрлэдэг бол цагт хичнээн ажил хийх бай хэрэглэх нөөцийг ньтодорхойлоод өгчих хэрэгтэй. Ингэхэд л програм автоматаар хичнээн өдөр зарцуулах вэ гэдгийгтооцоолоод гаргачихна. Ажлын багтаамжийг оруулах шинэ багана нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй боланхны Gantt-ын формат дээр тэр багана харагддаггүй. Харин тодорхой хугацаанд үргэлжлэх ажилбайх аваас Fixed duration буюу тодорхой хугацаа гэсэн үзүүлэлтийг оруулж өгнө. Харин ингэжоруулаагүй бүхий л ажиллагаа нөөцөд тулгуурлаж тооцоологдоно. Ажлын нэр дээр давхардарснаар утга оруулах цонх гарч ирнэ. Доод хэсэгт байгаа нөөцийн хэсгээс Fixed work, fixed units(хүн), fixed duration (хугацаа) гэх мэтээс сонгож болно. Хэрвээ анхны удаа төслийнхөө утгуудыг оруулж байгаа бол энэ хэсгийг ашиглааднөөцийнхөө нэрийг бичиж өгөх хэрэгтэй. Танай төсөлд мэдээж онцгой төрлийн нөөцүүд ордог лбайж таараа. Жишээ нь хүн хүчээ тооцоолж байхад төсөлд оролцох хүмүүсээ ур чадвар,мэргэжлээр ангилж нөөцийнхөө нэрийг бичиж болно.Ийнхүү нөөцүүд болон ажлын багтаамжуудыгоруулсны дараа програмын харуулж байгаа хугацаа санаанд чинь нийцэж байгаа эсэхийгшалгагтун. Хэрвээ болохгүй байвал нөөц хуваарилалт болон ажлын багтаамжуудынхаа утгуудыгөөрчлөх хэрэгтэй.
  6. 6. АЛХАМ 4:Харин одоо бол ажлуудынхаа харилцан хамаарал болон өмнөх алхмыг нь тавьж өгөх хэрэгтэй.Өмнөх харилцан хамаарал бол их сонирхолтой ойлголт юм. Ямар нэг ажил эхлэхийнхээ өмнө өөрнэгэн ажлыг заавал дуусгасан байхыг шаарддаг гэх үү дээ. Ихэнхдээ л иймэрхүү бүтэцтэй байдаг.Гэхдээ заавал дуусгасан байх албагүй ч гэсэн ямар нэгэн ажлыг эхлүүлсэн байх ч юмуу тодорхойхувь нь биелэгдсэн байх гэх мэт шаардлага тавигдаж болно шүү дээ. Мах төмсөө болсны дараагурилаа хийдэг шиг гэх юм уу даа. Ийнхүү энэ утгуудыг оруулж өгсний дараа Tracking Gantt гэжнэрлэгдэх график харагдана. Ер нь Tracking Gantt график нь төслийн нийт ажиллагааг их сайханхарагдуулж төсөөлөл өгч чаддаг. Энэ графикийг харж байгаад төсөлдөө засвар оруулах юм байвалоруулж болно. Таны төсөл хичнээн ч том, олон мянган жижиг ажлуудтай байлаа гэсэн Project дээрэнэ бүхнийг оруулж тооцоолж чадах учиртай. Аяндаа та Project дээр ажиллаад эхлэхээрээ энэбүхнийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл харахад илүү эвтэйхэн болгож жижигрүүлэх ч юмуу, янзлаадхэвлэх хэрэгтэй. Print preview хийснээр ажлын график чинь хуудаснуудад хуваагдаад харагдажбайгааг та ажиглаарай. Хэвлэсний дараа цааснуудаа ирмэгээр нь наагаад л болоо. Маш том төсөлдээр энэхүү графикийг нилээн их янзлах хэрэгтэй болдог. Гэвч залхуурах хэрэггүй. Хичнээн сайнянзалж, эвтэйхэн болгоно цаашдаа төдийчинээ амар байдаг. Туршлагатай хүн янзалсан графикийгнэг хараад л бүхий л зүйлсийн үнэн зөв төсөөллийг авч маш сайн мэдээлэлтэй болж чаддаг.Түүнчлэн хамгийн чухал замуудыг тодорхойлж өнгөөр ялгасан бол түүнийг анхааралдаа авчсаадгүй гүйцэтгэх талаас нь бодолцох учиртай. 2-4 хүртэлх алхмууд нь давтагдаж болно. Өөрөөрхэлбэл төслийг боловсруулж байхад шинээр ажил гарч ирэх нь хэвийн үзэгдэл юм. Тэгвэл мэдээжажлынхаа жагсаалт руу нэмнэ. Ингээд ажлууд бүрэн гүйцсэн тохиолдолд танд маш сайхантөлөвлөгөө бүхий төсөл бий болжээ АЛХАМ 5:Одоо мэдээж төслөө дахин хянах нь зүйтэй. Ажлуудын жагсаалт гүйцсэн, харилцан хамаарал ньбодитой, ажиллах боловсон хүчнийг зөв тооцоолсон, ажлын үнэ цэнэ зүйтэй, нийт цаг хугацаа ньтанд таарч байвал Төлөвлөгөөгөө хадгалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Төслийн явц байдлыг харуулжэхэлнэ. Энэ график нь танд маш сайхан дүрслэл бүхий график үзүүлэх болно. Ажлуудын жагсаалт,хэн хэзээ ямар ажил хийх ёстой зэрэг нь тодорхой харагддаг.
  7. 7. СайжруулалтMicrosoft Office-ын сүүлийн хувилбар дээр Microsoft Project-ын шинэ өргөтгөл болох Microsoft OfficeProject Server ба Microsoft Project Web Access-ыг танилцуулсан юм. Project Server нь Project-ынөгөгдлийг хадгалах ба SQL дээр суурилсан өгөгдлийн сантай юм. Энэ серверийг ашигласнаархэрэглэгч интернэтийг ашиглан бааздаа нэвтэрч төслийнхөө өгөгдөлд хандах боломжтой болно.Тэгвэл Web Access нь тусгай эрхтэй хэрэглэгчдийг таньж Project Server рүү хандах боломжийголгоно. Энэ нь асар том төсөл дээр маш их тустай юм. Олон хэрэглэгчтэй, тэдгээр нь энд тэндбайдаг томоохон төслүүд дээр нэг сервер дээр бүх төслийнхөө материал, боловсруулалтыгтавьчхаад түүн рүүгээ дэлхийн хаанаас ч гэсэн хандан холбогдож өөрийн даалгаврыг авахболомжтой болж байгаа нь сайхан хэрэг биш гэж үү. Microsoft Office Project Server 2007 нь WindowsSharepoint Services-тэй нягт сайхан хамтран ажиллахаар зохион бүтээгджээ. Өөрийн компьютердээрээ Project Workspace-ийг ашиглан янз бүрийн өөрчлөлт оруулсан бол сервер дээрх өгөгдөлдөөтэрхүү өөрчлөлтийг шууд шингээж өгч болно. Сонирхолтой нь Project нь бие даан зарагддаг байсанболовч сүүлийн үед Office багцад орох болсон юм байна. Яг л PowerPoint, Visio зэрэг програмуудхэрхэн Office руу орсон билээ, яг л түүн шиг Office багц маань бүл нэмж байгаа нь энээ. Анхаарал тависан та бүхэнд баярлалаа.

×