Сургалтын аргууд

5,090 views

Published on

need you

Published in: Education
0 Comments
5 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,090
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
146
Comments
0
Likes
5
Embeds 0
No embeds

No notes for slide

Сургалтын аргууд

  1. 1. Идэвхитэй сургалтын аргууд,түүнийг хичээлд хэрэглэх боломж 1.Бүтэцчилсэн Танилцуулга арга (Ausubel, 1973).Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь танилцуулах энэ арга нь сурагчдын анхаарлыгтөвлөрүүлэх, тэдний сурах сонирхлыг бий болгох, гол асуулт, санааг дэвшүүлэхзорилготой байдаг билээ. Ингэснээр хичээлийн буюу сурахуйн зорилго бий болох юм.-Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыгтөвлөрүүлэхэд чиглэсэн билээ. Үндэслэл: Хүүхэд өөрийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийгэзэмшдэг гэсэн онол дээр суурилж байна. Хэрэв ихэнх сурагчдын тухайн сэдэвтэйхолбоотой өмнөх мэдлэг дутагдалтай, хангалтгүй байх тохиолдолд багш тэдэнд энэхүүмэдээллийг өгч тэднийг шинэ мэдлэг эзэмшихэд нь бэлтгэх ѐстой. БүтэцчилсэнТанилцуулга арга нь энэ холбоосыг бий болгоход багшид тусална.Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыгтөвлөрүүлэхэд чиглэсэн билээ Дасгал: Алхам 1: Хичээлийг эргэн санаж, сурагчдад сонирхолтой ба танил байхсанаанууд ба асуудлуудыг тодорхойлно уу? Ямар шинэ үг хэллэг ба зарчмыг сурагчид энэхичээлээр ойлгож эзэмших талаар бодож жагсаан бичнэ үү? Алхам 2: Сурагчдын сонирхлыг өрнүүлэх зураг, хүснэгт диаграм, болон бусадхолбогдох зүйлийг бэлтгэнэ үү? Алхам 3: Сэдвийн гол санааг тодруулсан тайлбар яриаг таван минутад багтаан өгнө үү? Алхам 4: Багш яриагаа аль болох сонирхолтой, сурагчдыг идэвхжүүлсэн хэлбэрээр хийх ѐстой. Үүний тулд асуулт асуух, саналаа хэлэх боломжийгсурагчдад олгож бай. Алхам 5: ―За одоо харцгаая‖ гэх мэтээр сурагчдад хүлээлт бий болгож бай.Тусгал:Бүтэцчилсэн танилцуулга аргыг аль болох товч, богино байлгахыг хичээгээрэй.Энэ нь хичээлд идэвхтэй оролцоход сурагчдад дөхөм болох мэдээллийг л өгөх зорилготойба сэдвийг бүхлээр нь танилцуулна гэсэн үг биш юм. 2.Бидний мэдэж буй зүйл- Бидний мэдэхийг хүсч буй зүйл- Бидний шинээр мэдсэн зүйл: “Мб-Мх-Шм” арга.
  2. 2. “Мб-Мх-Шм” аргыг үндсэн хичээлийг таницуулахад хэрэглэх боломжтой. Энэ аргыгхэрэглэснээр сурагчид: - хичээлийн сэдвээр юу мэдэж буйгаа тодруулах - танин мэдэхүйн асуулт дэвшүүлэх - асуултад хариулт олох идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог юм.Үндэслэл: Энэ танилцуулж буй сургалтын арга нь идэвхтэй сурахуйНь оролцоогүй идэвхгүй сурахуйгаас илүү үр нөлөөтэй гэсэн зарчимд тулгуурлаж байна.Сурахуй илүү үр дүнтэй болох нөхцлүүд гэвэл: 1) өмнөх мэдлэгтэйгээ холбоос бий болгож чадсан үед, 2) асуудал дэвшүүлж идэвхтэй эрэл хийх буюу зорилготой байх, 3) шинээр эзэмшсэн мэдлэг, мэдээллээ тусгаж авах зэрэг болно. Дээрх арга ньэдгээр нөхцлүүдийг бий болгох юм.Дасгал: Алхам 1: Хичээлийн гарчгийг багш сурагчдад мэдэгдэх ба энэ сэдвээр мэдэж буйзүйлээ санахыг сурагчдаас хүснэ. Үүний тулд сурагч бүр цаасан дээр эсвэл дэвтэртээөөрийн мэдэж буй зүйлийг жагсаан бичсэний дараа цуг сууж буй сурагчтай харилцанярилцана. Алхам 2: Багш самбарт ―Мб-Мх-Шм‖ хүснэгтийг зурна. Алхам 3: Багш сурагчдаас мэдэж буй зүйлээ хэлэхийг хүсэх ба –―Бидний мэдэжбуй зүйл‖- хүснэгтэд жагсаан бичнэ. Багш бичих явцдаа санаануудыг бүлэглэж болох юм. Алхам 4: Эхний хүснэгтийг бичиж дуусмагц сурагчдаас тухайн сэдвээр мэдэхийгхүсэж буй зүйлээ хэлэхийг хүснэ. -Бидний мэдэхийг хүсч буй зүйл? -хүснэгтэд сурагчдынасуултууд ба санаааг тэмдэглэх ба багш ч өөрийн асуулт, санааг нэмж болно. Алхам 5: Харин үүний даар сурагчдад сэдвийг тарааж өгч уншуулах эсвэл багшсэдвийг тайлбарлаж ярих гэх мэт хэлбэрээр хичээлийн гол үе шат үргэлжлэх юм. Сэдэвтэйтанилцах үедээ дэвшүүлсэн асуултуудад хариулт олох болон шинэ мэдээлэлд анхаарлаахандуулахыг сурагчдад сануулаарай.Алхам 6: Үүний дараа багш сурагчдын анхаарлыг – Мх – хүснэгт дэх асуултуудадхандуулах ба –Шм- хүснэгтэд сурагчдын олсон хариултуудыг бичнэ. Дараа нь бусад шинэмэдээллийг нэмж бичнэ. Үнэлгээ: Энэ хичээлээр сурагчдын сурахуйг үнэлэх гурван арга байгаа юм.
  3. 3. 1) Багш сурагчдын оролцоог ажиглах боломжтой ба багш хичээл хэр амжилттай болсонталаар хамгийн түрүүн мэдэж байх ѐстой. Сургалтын шинэ арга хэрэгжүүлэхэд багш,сурагчид хоѐулаа суралцах хэрэг гардаг гэдгийг багш нар санаж байх нь зүйтэй.Багш аргуудыг хэрэгжүүлэхэд сурагчдад ямар сэтгэгдэл төрсөн талаар асууж ярилцажболох юм. ссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссОйлгомжгүй зүйлбайсан эсэх? Аль хэсэг илүү амар хялбар байсан ? Хамгийн үр дүнтэй санагдсан зүйл? гэхмэт2) Сурагчид хичээлийн агуулгыг хэрхэн эзэмшсэн буюу текстийг хэрхэн ойлгосон байдалдүнэлгээ өгөх хэрэгтэй. Хичээлээс сурагчид өөр ямар шинэ мэдээлэл ба зарчмуудыгсуралцсан талаар асууж байгаарай. Эшлэл бичүүлэх эсвэл богино тест бөглүүлэх аргаарсурагчдын ойлголтыг шалгах ба жишээлвэл дараахь асуултуудыг асуух боломжтой юм.--3) Багш сурагчдын сэтгэн бодохуйг үнэлэх ѐстой. Энэ хичээлээр бол дэвшүүлсэнасуудлаар байр сууриа илэрхийлэх болон үндэслэл дэвшүүлэх чадвар юм. Энд сурагчдын5 минутад гүйцэтгэсэн бичвэрийг багш ашиглах юм. Шалгуурууд нь: - Сурагч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн эсэх ? - Байр сууриа хоѐр болон түүнээс дээш үндэслэлээр дэмжсэн эсэх? - Сурагчийн баримталсан байр суурь ба дэвшүүлсэн үндэслэл, учир шалтгаан нь хоорондоо холбоотой эсэх? гэх мэтТусгал: МБ-МХ-ШМ арга нь мэдээлэл бүхий сэдэв танилцуулах хичээлд хэрэглэхэд илүүтохиромжтой байдаг. Хичээлийн сэдвээр сурагчдын өмнөх мэдлэг хангалтгүй тохиолдолддээрх аргыг сэдвийг танилцуулж сэдэл үүсгэх зорилгоор ашиглах боломжтой ба өмнөөгсөн хичээлд энэ зорилгоор ашигласан гэдгийг та бүхэн анзаарсан байх.Бидний мэдэж буй зүйл- Бидний мэдэхийг хүсч буй зүйл- Бидний шинээр мэдсэнзүйл: тухайн сэдвээр сурагчдын мэдэж байгаа зүйлийг сэргээн сануулахаас гадна танинмэдэхүйн асуулт дэвшүүлэх алхам билээ. 3:ХАМТЫН УНШЛАГА – ХАМТЫН ЯРИЛЦЛАГА арга. Хамтын уншлага ба ярилцлага нь (Vaughn and Estes, 1986; Steele and Meredith,1997) хичээлийн сэдвийг хоѐр сурагч догол мөрөөр буюу хэсэг хэсгээр нь ээлжлэн уншижнөгөө сурагчдаа гол утгыг нь ярьж өгөх арга билээ.
  4. 4. Үндэслэл: Хамтран сурахуйн энэ арга нь сурагчид бие биеийн сурахуйд идэвхтэйхандахын зэрэгцээ хичээлийн сэдвийн гол агуулгыг ойлгоход нь дэмжлэг үзүүлэх явдалюм.Дасгал: Алхам 1: Ач холбогдол бүхий мэдээлэлтэй текст, бичвэрийг сонгоно. 3-аасдээшгүй өгүүлбэрээс бүтсэн догол мөр бүхий байвал сайн ба эсвэл багш өөрөө текстийгхэсгүүдэд хувааж тэмдэглэж болно.Алхам 2: Хэрэв сурагчид энэ аргыг хараахан эзэмшээгүй бол багш эхлээд тайлбарлажүзүүлэх хэрэгтэй. Үүний тулд: a) Багш текстийн эхний хэсгийг чанга дуугаар сурагчдад уншиж өгсний дараа гол утгыг нь ярьж өгнө. Энэ бол дасгалын эхний хэсэг юм. Гол утгыг тайлбарлахдаа уншсан хэсгийнхээ чухал мэдээллийг нь дамжуулахад анхаарахын зэрэгцээ эх текстээс арай богино, цөөн үгээр илэрхийлэх ѐстой гэдгийг сурагчдад хэлж өгнө. b) Үүний дараа текстийн энэ хэсгийн талаар асуулт асуухыг сурагчдаас хүснэ. Багш сурагчдын асуултад хариулт өгнө. Энэ бол дасгалын хоѐр дахь хэсэг юм. Дараа нь сурагчид үүргээ солино.Алхам 3: Одоо сурагчдыг хоѐроор хамтран ажиллахыг урина. Нэг сурагч нь текстийнэхний хэсгийг нөгөө сурагчдаа уншиж өгөхийн зэрэгцээ гол утгыг нь ярьж өгнө. Энэхэсгийг тодорхой хугацаанд гүйцэтгэх ба багш сурагчид дасгалыг хэрхэн гүйцэтгэж буйгхянахын тулд хэдэн сурагчдаар гол утгыг нь яриулна. Тайлбар дэмжлэг хэрэгтэй болсурагчдад багш тусална. Одоо нөгөө сурагч асуулт асууж хариулт авна. 2-3 сурагчийгасуултаа хуваалцахыг хүсэх ба хэрэв асуулт оновчтой бус байвал багш нэмэлт тайлбар өгчтусална.Алхам 4: Ийнхүү дасгалыг бие даан гүйцэтгэх дадал, чадвартай болсны дараа сурагчидхосоор бие даан ажиллана. Текстийн догол мөр буюу хэсэг бүрийн дараа сурагчид үүргээсольж байхыг сануулаарай.Тусгал: Хүнд сэдвийг уншиж ойлгоход нь энэ арга сурагчдад их дөхөм болдог талтай юм. 4:ҮНЭТ ЗҮЙЛИЙН ТЭНХЛЭГ аргаДэвшүүлсэн асуудлаар сурагчдын санал бодлыг өрнүүлэхэд Үнэт зүйлийн тэнхлэг аргыгашигладаг. (тухайн асуудлаар олон байр суурь байх боломжтойн зэрэгцээ хичээлийнсэдэвтэй уялдаатай байх хэрэгтэйг багш анхаарах ѐстой).
  5. 5. Үндэслэл: Аливаа асуудлаар хүмүүс өөр өөр байр суурьтай байх нь хэвийн зүйл гэдгийгбагш сурагчдад ойлгуулах ѐстой ба санал бодлоо илэрхийлж хамгаалах боломжийгсурагчдад олгож байх нь зүйтэй. Үнэт зүйлийн тэнхлэг арга нь сурагчдын анхаарлыгчухал асуудалд хандуулж, энэ асуудлын талаар бодож үзсэний үндсэн дээр өөрийн байрсууриа тоймлож илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг тайлбарлах, бусдын үзэл бодлыгсонсоход чиглэнэ.Хугацаа: Үнэт зүйлийн тэнхлэг аргыг 15 минутад гүйцэтгэх боломжтой.Дасгал: Алхам 1: Багш нийт ангид хандан асуултыг дэвшүүлнэ. Гэхдээ уг асуултад―Тийм‖, ―Үүй‖ гэсэн хариулт өгөх боломжтой байх нь зүйтэй. Жишээ нь.: ―Байгальорчныг хамгаалах нь чухал уу? Эсвэл иргэдийн өнөөдрийн хэрэгцээг хангах нь чухал уу? ―Алхам 2: Эхлээд сурагч бүр асуудлыг өөртөө эрэгцүүлж хариултаа томъѐолно.Алхам 3: ―Байгаль орчныг хамгаалах нь чухал‖ гэж үзэж буй нэг сурагч ангийн нэгбуланд очиж зогсоно. Харин ― Иргэдийн хэрэгцээг хангах нь илүү чухал‖ гэж үзэж буй нэгсурагч ангийн нөгөө буланд очиж зогсоно.Алхам 4: Үүний дараа нийт сурагчдыг өөрийн хариултын дагуу дээрх хоѐр сурагчийн альнэгтэй нийлж зогсохыг хүснэ.Алхам 5: Ингээд 2 бүлэг дотроо тухайн асуудлаар өөрсдийн байр сууриа хуваалцажярилцлага өрнүүлнэ. Хэрэв санал зөрөлдөөнтэй байгаа нь илэрвэл нөгөө бүлэг рүүшилжинэ.Алхам 6: Бүлэг дотроо өөрсдийн байр суурийг томъѐолохын зэрэгцээ үзэл бодлоохамгаалах үндэслэл дэвшүүлэн танилцуулахад бэлтгэнэ.Алхам 7: Багш бүлэг бүрээс нэг сурагчийг өөрсдийн байр сууриа танилцуулж товчтайлбарлахыг хүснэ. Үүний дараа өөрийн бодлоо өөрчилсөн сурагч бүлгээ сольж болохюм.Тусгал: Үнэт зүйлийн тэнхлэг аргын тухайд гэвэл сурагчдад өөрийн үзэл бодлооилэрхийлэх болон бусадтай санал, бодлоо хуваалцах боломж олгож буй нь сурагчдынхувьд их сонирхол төрүүлдэг. Түүнчлэн байр сууриа илэрхийлж бүлэгт хуваагдах нь бассурагчдад ач холбогдолтой санагддаг байна.5.ТҮРГЭН БИЧВЭРаргаТүргэн бичлэг нь сэдвийн дагуу богино хугацаанд өөрийн байр суурийг илэрхийлэндүгнэж бичих дасгал юм.
  6. 6. Үндэслэл: Түргэн бичлэг нь тухайн үед өөрийн үзэл бодлыг буулгах эссэ бичлэг юм.Хэлэлцүүлгийн үеэр ихэвчлэн маш олон санаа дэвшигддэг ба гэтэл зарим чухал санаагбичиж тэмдэглээгүйн улмаас мартагдах нь байдаг. Түргэн бичлэг аргыг хэрэгжүүлэхэдбичлэгийн хэлбэрт нэг их ач холбогдол өгддөггүй ба харин санаануудаа бүрэн буулгахадилүү анхаардаг.Хугацаа: Түргэн бичлэгийг 5-10 минутад гүйцэтгэдэг. Энэ дасгалыг хичээлийн эхлэл,дунд ба төгсгөл аль ч хэсэгт ажиллах боломжтой.Дасгал: Алхам 1: Тухайн асуудлаар сурагчид маш товч эссе бичих ба өгсөн хугацаандбие даан бичих ѐстой гэдгийг багш тайлбарлаж хэлнэ.Алхам 2: Сэдэв ба хугацааг багш хэлнэ.Алхам 3: Сурагчид эссэ-гээ өөрсдөө хадгалах ба эсвэл багш авч хичээлд үнэлгээ өгөхдөөашиглаж болно.6.Юу гэж? Тэгээд юу гэж? Одоо юу гэж?Энэ арга нь зөгнөлт ба мэдээлэлт текстийн үзэл санааг хэрэгжүүлэх арга юм.Үндэслэл: Сурагчийн хичээлээр сурсан зүйл нь тэдний амьдралаас тасархай байдаг талаарбагш нар гомдоллодог. ―Алив чухал санааны үр нь түүнээс үүдсэн үйл явц байх ѐстой‖хэмээн эрдэмтэн Паоло Фрэйре үздэг. Юу гэж? Тэгээд юу гэж? Одоо яах гэж? арга ньхичээлээр олж авсан мэдлэг, мэдээлэл ба бодит амьдралын юмс, үзэгдлийн хоорондынхолбоог сурагчдад харуулахад чиглэдэг. Энэ арга нь текстийн гол санааг ойлгох, түүнийпрактик үр дагаврын талаар бодох, улмаар өөрийн хувьд хэрэгжүүлэх алхам хийх явдалюм.Хугацаа: Бэлтгэл хугацаа 15 минут байх боловч цаашдын үйл ажиллагаанаас хугацаашалтгаална.Дасгал: Сурагчид текстийг урьдчилан уншиж танилцан гол утга санаааг нь ойлгосныдараа энэ дасгалыг гүйцэтгэнэ. Текстээс авсан мэдээлэлдээ үндэслэн одоо бид юу хийжболох талаар багш сурагчдаас асууна. Багш самбарт дараахь хүснэгтийг аль болох томоорзурна.Юу гэж? Тэгээд юу гэж ? Одоо юу гэж?Юу гэж? хүснэгт рүү зааж тухайн сэдвээс ойлгосон хамгийн чухал санаануудыгнэрлэхийг сурагчдаас хүснэ. Хэсэг хугацаанд богино хэлэлцүүлэг өрнүүлсний дараа ―Юугэж?‖ хүснэгтэд гол санаануудыг жагсаан бичнэ.
  7. 7. Тэгээд юу гэж? хүснэгт. Эдгээр санаанууд яагаад чухал болох талаар бодохыг сурагчдаасхүснэ. Яагаад чухал байна вэ? Хүмүүсийн амьдралд ямар өөрчлалт авчирч байна вэ? Энэталаар богино хэлэлцүүлэг өрнүүлсний дараа “Тэгээд юу гэж?” хүснэгтэд голсанаануудыг тэмдэглэнэ.Одоо юу гэж? хүснэгт. Энэ удаа багш сурагчдаас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бид юухийж чадах талаар саналаа хэлэхийг сурагчдаас хүснэ. Багш –Бодол санааны өрнөлт‖дасгалыг ашиглах боломжтой. Жишээлвэл, байгаль, орчны бохирдлыг бууруулах сэдэвтэйхолбоотой бол авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд: - Сурагчид хог, хаягдлаа ил задгай хаяхгүй байх тухай гэрээ батлан хэрэгжүүлэх - Хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалсан зурагт хуудас бүтээж олон нийтийн газруудад хадах - Нэг амралтын өдрийг орчин тойрноо цэвэрлэх, тохижуулах өдөр болгох гэх мэт Тусгал: Хичээлийн сэдвээс санаа авч зохион байгуулж хэрэгжүүлэх боломжтойүйл ажиллагаануудын талаар багш сайтар бодож үзэх хэрэгтэй. Бие хүүхдийн хөгжил,төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх алхмууд байх нь чухал байдаг. Нөгөө талаас энэ нь анги,хамт олноор гүйцэтгэх жижиг төсөлт ажил болох нь ч байдаг. Юу гэж? Тэгээд юу гэж ?Одоо юу гэж? хүснэгтийг тодорхой хугаааны турш ангийн хананд байрлуулвал хичээлээрэзэмшсэн мэдлэг, мэдээлэл ба ба сурагчдын үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоогсурагчдад сануулсаар байх юм. 7.Бодол санааны өрнөлтТухайн сэдвээр аль болох олон санааг дэвшүүлэх арга юм.Үндэслэл: Энэ арга нь тухайн асуудлаар аль болох олон, аль болох хоорондоо ялгаатайсанал, бодлыг нийт сурагчдыг тэгш оролцуулан дэвшүүлэх явдал ба дэвшүүлж буйсанаануудыг огт шүүмжлэхгүй байхад анхаарна.―Бодол санааны өрнөлт‖ арга нь сурагчдын ―оюун санааг нээх‖-эд тусалдаг ба энгийн үедтэр бүр санаанд орохгүй зүйлийг ч энэ аргаар илрүүлэх нь байдаг. Санаа бүр чухал, зөвбайх албагүй ч нэг санаанаас өөр шинэ санаа урган гарах нь байдаг гэдгийг мартажболохгүй юм. Бодол санааны өрнөлт дасгалыг хичээлээр олонтоо хэрэглэх нь сурагчдынсэтгэлгээг задалж өгөх ач холбогдолтой.Бүлгийн хэмжээ: Бодол санааны өрнөлт дасгалыг анги нийтээр, баг хэсгээр, хосоор,сурагчид бие даан гэх мэт олон хэлбэрээр хийх боломжтой.
  8. 8. Хэрэглэгдэхүүн: Бодол санааны өрнөлт явуулахад самбар, шохой, эсвэл үзэг, цаас байхадхангалттай.Хугацаа: Бодол санааны өрнөлтийг 10 минут буюу түүнээс бага хугацаанд явуулна.Дасгалын явц: Алхам 1: Бодол санааын өрнөлт хийх аргыг сурагчдад тайлбарлана.Алхам 2: Багш асуудал буюу сэдвийг маш тодорхой танилцуулна.Алхам 3: Асуудлыг шийдвэрлэх талаар бодох хугацааг сурагчдад өгнө.Алхам 4: Санаагаа хуваалцахыг сурагчдаас хүснэ. Бие биеийн дэвшүүлсэн санаагшүүмжлэхгүй гэдгийг сурагчдад сануулахын зэрэгцээ бусдын санаанд тулгуурлан санаадэвшүүлэх боломжтой гэдгийг хэлээрэй. Жагсаан бичсэн санаануудыг уншиж өгч болно.Энэ үе шатанд санаануудыг дэлгэрүүлж тайлбарлах хэрэггүй.Алхам 5: Сурагчдын дэвшүүлж буй санаануудыг үргэлжлүүлэн самбарт жагсаан бичнэ.Алхам 6: Одоо сурагч бүр тусдаа дахин 1-2 шинэ санаа дэвшүүлж дэвтэртээ тэмдэглэхийгхүснэ. 8.Хамтран бодол санааны өрнөлт хийхЭнэ нь Бодол санааны өрнөлт аргын нэг хувилбар юм. (De Bono, 1973), Эхлээд сурагчбүрийг тухайн дэвшүүлсэн асуудлаар өөрийн санаануудыг дэвтэртээ тэмдэглэхийг хүснэ.Үүний дараа хоѐр сурагч өөрсдийн санааг харилцан хуваалцах ба шинэ санааг жагсаалтаднэмсний дараа ангийн нийт сурагчдад танилцуулах ба багш самбарт тэмдэглэх боломжтойюм.Зөвлөмжүүд:Бодол санааны өрнөлт арга нь сурагчдын уян хатан, идэвхтэй сэтгэлгээг хөгжүүлэхэд машдөхөм үзүүлдэг бөгөөд энэ сэтгэлгээг латерал сэтгэлгээ гэж нэрлэх нь байдаг. Эхний үедхийсвэр сэдэв авч дасгал хийж энэ аргыг сурагчдад эзэмшүүлдэг туршлага багш нарындунд байдаг. Жишээ нь: багш сурагчдад саваа мод харуулаад үүнийг ямар, ямар зорилгоорашиглаж болох вэ? хэмээн асууна. Үүнд: Цас, элс, шороон дээр юм бичих, зурах Таяг болгож тулах Хивс, дэвсгэр мэтийн зүйлийн шороог гүвэхэд Могойг үргээж зайлуулахын тулд өвс, бутыг цохих Ямар нэг юмны өндөр, урт, өргөнийг хэмжихэд Заагуур модны оронд хэрэглэх
  9. 9. Ус гэх мэт шингэн зүйлийг хутгах Саваагаар байлдаж тоглох гэх мэт . 9.АСУУЛТЫН САМБАРАсуултын самбар гэдэг нь хэлэлцүүлгийн үед сурагчдаас дэвшүүлсэн асуултуудыг томхуудас цаасанд тэмдэглэж ангийн хананд байрлуулна гэсэн үг юм. Хэлэлцүүлгийн үед 1-2сурагч том хуудас цаасанд эсвэл энгийн дэвтрийн хуудаснаа бүх сурагчдын дэвшүүлж буйсонирхолтой асуултуудыг жагсаан бичээд дараа нь ангийн хананд эсвэл ангийн булан гэхмэт самбарт байрлуулна. Эсвэл хэлэлцүүлгийн өмнө ангийн хананд том хуудас цаасыгхадаж, самбарын үзэг дэргэд нь тавьж бэлтгэнэ. Ингээд сурагч бүр дараахь үйлажиллагаанд оролцох явцад өөрийн дэвшүүлсэн асуултаа уг хуудсанд бичнэ. Үүнд: - хэлэлцүүлэгт оролцох - текст унших, ярилцах - бичгийн даалгавар гүйцэтгэх - турших, дүгнэлт гаргах гэх мэтҮндэслэл. Сонирхолтой сэдэв унших, гайхал төрүүлэх үйл явдлууд, ном зохиол, зураг,харилцан яриа зэрэг нь хүний сониуч занг өдөөж улмаар сонин асуултууд урган гарчбайдаг. Тэгэхээр ийм асуултууд нь сурахуй ба сургалтын голт зүрх нь байдаг юм.Асуултын самбар арга нь сурагчдын төрөлхийн сониуч байдлыг өдөөх гол зорилготойгоосгадна: • сурагчдын оролцоог маш идэвхжүүлэх ба нөгөө талаас багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлдэг • асуултуудад багш хариулахаас гадна сурагчид хариулт өгөх бололцоотой ба ингэснээр сурагчид илүү бүтээлч бодитой үйл ажиллагаанд татагдан оролцох юм. Харин илүү сайн асуулт дэвшүүлсэн эсвэл зөв хариулт өгсөн сурагчдыг сайшаах боломж багшид олдоно. • үүний зэрэгцээ аман асуултыг бичгээр болгон хэлбэржүүлэх нь бас ашигтай бөгөөд зарим асуултыг бичгийн ажлын сэдэв болгон авах ч боломжтой байдаг. • сурагчдын сониуч зан, сонирхолд тулгуурласан хичээлийн төлөвлөгөөг зохиох суурь болж чадах юм.Дасгалын явц: Асуултын самбар-ыг хүүхдийн гар хүрэх, аль болох чөлөөтэй газарбайрлуулна. Багш сурагчдын асуултуудад хариулах цаг зав, боломж муутай үед энэ аргыг
  10. 10. хэрэгжүүлэхэд тустай. Нөгөө талаас багш бүхнийг мэдэгч байх албагүй тул сурагчдадхамтран ажиллах боломж олгох нь зүйтэй. Зав чөлөөтэй үедээ сурагчид асуулт ба нэрээбичих ба ийнхүү сурагчдын асуултууд хуримтлагдсаар байх юм. 3-4 долоон хоногийндараа багш эсвэл сайн дурын туслах сурагч асуултуудыг хувилж ангийн нийт сурагчдадтараах ба анги нийтээр асуудлуудтай танилцаж хамтран хариулах явцад сурагчид санаабодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Санамж: Асуултуудыг ангилж болох ба үүний тулд хоѐр ангилал дэвшүүлнэ.Судалгааны асуултууд: Ийм асуултад хариулахын тулд энциклопеди, интернэт, ном,сэтгүүл унших шаардлагатай болдог. Жишээ нь: Нарны гадаргууны температур хэд вэ?Туршилт хийж хариулах асуултууд: Эдгээр асуултад хариулахын тулд сурагчидтуршилт хийх, тооцоолох, хувиргаж үзэх гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Гэхдээ дундсургуульд туршилтын асуултаас судалгааны асуултыг илүүд үздэг байдал ажиглагддаг.Туршилтын асуутын жишээ: Халуун ус ба хүйтэн ус хоѐрын аль нь хурдан уурших вэ?Асуултын самбарын асуултуудад сурагчдаар ийнхүү анализ хийлгэж, ангилуулж байхшаардлагатай ба энэ нь эргээд сурагчдын асуулт дэвшүүлэх чадварт сайнаар нөлөөлнө.Дараагийн арга нь сурагчдын асуулт дэвшүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. 10.АСУУЛТ ДЭВШҮҮЛЭХ НЬАсуулт дэвшүүлэх аргыг (Pearce, 1999, 2003) хичээлийн жилийн эхэнд танилцах дасгалболгон ашиглах боломжтой юм.Дасгалын явц: Алхам 1: Сурагчдыг жижиг бүлгүүдэд хуваасны дараа бүлэг бүрд ―хачинзүйл‖-ийг тарааж өгнө. ―Хачин зүйл‖ нь элдэв дүрс, хэлбэртэй чулуу, модны үндэс,цахилгаан хэрэгслийн ойлгомжгүй хэсгүүд, ургамлын үр, юунд хэрлэгдэгийг нь хэлэхэдхэцүү багаж, хэрэгслүүд гэх мэт зүйлүүд байх юм.Алхам 2: Сонгож авсан ―хачин зүйл‖-дээ сурагчид багаар хэлэлцэн нэр өгнө.Алхам 3: ―Хачин зүйл‖-ээ зургаар дүрслэх эсвэл бичгээр тайлбар өгнө.Алхам 4: Дүрсийн доор нь хоѐр багана зур. Эхний багананд ―Хачин зүйл‖-ийн талаар альболох олон асуултуудыг жагсаан бичнэ. Хоѐр дахь багананд асуултуудад хариулт олох эхсурвалжуудыг жагсаан бичнэ.Алхам 5: Багууд ажлаа гүйцэтгэсний дараа ангийн бусад сурагчдад ажлаа танилцуулна.Баг бүр өөрийн ―хачин зүйл‖ –ээ үзүүлж асуулт ба эх сурвалжуудыг дурьдана. Эхсурвалжууд гэвэл: ном, интернэт, багш, эцэг эх, гэр бүлийн гишүүд, мэргэжилтэн
  11. 11. судлаачид гэх мэт билээ. Зарим сурагчид туршилт хийж асуултын хариултыг нь олохбололцоог нэмж дурьдах байх.Алхам 6: Одоо анги нийтээрээ ямар асуултын хариуг туршилт хийж олох боломжтойталаар ярилцаж сонгоно. Ямар туршилт хийх талаар тодруулан авч хэлэлцснээр сурагчдынсэтгэн бодохуй илүү идэвхтэй өрнөнө.Алхам 7: Бэлэн тоо, баримтаар хариулах асуултаас илүү эрэл хайгуул руу хөтөлсөн асуултдэвшүүлэх, ийм асуултад хэрхэн хариулах арга замыг багш сурагчдад харуулахаданхаарах ѐстой. ―Тийм‖ эсвэл ― Үгүй‖ гэх хариулт шаардах асуултаас харьцуулалт,дүгнэлт, анализ хийхийг шаардсан асуулт руу аажмаар шилжих хэрэгтэй байдаг.Алхам 8: Туршилтаар хариултыг нь олох боломжтой асуултыг жишээлвэл, ― . . . . ньболомжтой юу?‖, ―. . . . . . . . . . . . . .вэл ямар үр дүн гарах вэ?‖ ―.. . . . . . ээс бид хэрхэнсэргийлэх вэ?‖ гэх мэтийн асуултууд сурагчдыг эрэгцүүлэн бодох үйлдэл рүүхөтөлдгөөрөө чухал ач холбогдолтой байдаг.Санамж: Багш сурагчдад ―амьд‖ уншлагыг үлгэрлэн харуулах нь их чухал байдаг.Жишээлэхэд, номын хэсгээс чанга дуугаар унших ба чухал санаан дээр зогсолт хийх,асуулт асуух, хэрэв боломжтой бол багш асуултаа Асуултын самбарт бичих зэрэгүйлдлийг сурагчдад багш өөрөө үлгэрлэн үзүүлэх юм. Нэгэн зохиолыг жишээлэн авахад: ―Нэгэн хүү хээрээс могой барьж гэртээ авчирдаг ба эцэг, эхээсээ ихэд гуйсны ачаар гэртээбайлгах зөвшөөрөл авдаг билээ. Гэтэл хүүгийн дүүд торонд байгаа могой маш ганцаардажбайгаа сэтгэгдэл төрмөгц могойтой тор руу өөрийн хайртай мэлхийгээ хийсэн байна. Гэвчхүүгийн хайртай мэлхий ор сураггүй алга болжээ. Багш энэ хэсгийг унших явцдаа ― Могоймэлхий иддэг юм бол уу? Хэрэв тийм бол могой мэлхийг яаж барьдаг юм бол? Мэлхий альхэр хол үсэрдэг юм бол? ?‖ гэх мэтээр асуултуудыг сурагчдад дуулдахаар хэлнэ. Үүнийзэрэгцээ асуултуудыг Асуултын самбарт бичнэ. Энэ загвараар цаашид текстийг сурагчидбие даан эсвэл хамтран унших ба асуултууд дэвшүүлэн Асуултын самбар-т тэмдэглэнэ.Ингэснээр сурагчид уншиж буй зүйлийн талаар эрэгцүүлэх боломж гарч байгаа юм.Асуултын самбар аргыг ямар ч хичээлд хэрэглэх боломжтой. Тавдугаар ангийнхичээлүүдээр Асуултын самбар аргыг хэрэгжүүлсэн жишээг доор үзүүлье. Математик: Нэг жилд хэдэн секунд байдаг вэ? Уран зохиорл: Хэрэв зохиолын энэ баатар …. . . бол яах байсан бэ?
  12. 12. Нийгмийн ухаан: Александрын номын сан тэр үеийнхээ хүмүүст хэр чухал ачхолбогдолтой байсан бэ?Урлаг: Уран зураг хүн төрөлхтөнд юу өгсөн бэ? Тусгал: Асуултын самбар аргыг Мб-Мх-Шм- аргатай хавсран хэрэглэхэдтохиромжтой байдаг ба сургалтын төлөвлөгөөг сэдэвчилж боловсруулах үед чухал ачхолбогдолтой байдаг. Энэ аргын хамгиын энгийн хэрэглээнь гэвэлсурагчид уншсан сэдэв,хичээлтэйгээ холбоотой асуултыг тус самбарт бичиж ангийн нөхөдтэйгээ хуваалцах вм.Ангийн сурагчид хамтран сурахуйн бүлгүүдэд хуваагдаж, бүлэг дотроо сурагч бүр өөрийнүүрэгтэй /ахлагч, мэдээлээл цуглуулагч, сургалтын хэрэглэгдэхүүн хариуцагч, тэмдэглэлхөтлөгч байх ба сурагчид үүргээ хэсэг хугацааны дараа сольж байх ѐстой.) Сурагчидбүлгээрээ шинэ хичээл, сэдвээ хамтран хэлэлцэж, чухал асуултуудаа Асуултын Самбартбичиж байх боломжтой юм. Багш нар ч гэсэн хичээлийн сэдвээр асуулт нэмэх, сурагчдынасуултад тайлбар өгөх нь зүйтэй. Асуултын самбар нь тодорхой нэг сэдэвт зориулагдсанбайх нь бий.Хичээлийн сэдвээр маш чухал асуудал дэвшигдсэн тохиолдолд, жишээ нь: ―Хөрснийэлэгдэл‖ сэдвээр сурагчид судалгаа хийх, мэдээлэл хайх, хамтран сурахуйн бүлгээражиллах, хэлэлцүүлэг явуулах гэх мэт үйл ажиллагааны явцад дэвшигдсэн асуултуудыгдээрх самбартаа бичнэ. Асуултын самбарт бичсэн асуултууд нь сурагчдын сурахуйгидэвхжүүлдэг ба зарим тохиолдолд тухайн асуудлаар ажиллах шинэ бүлэг үүсэх ньбайдаг. Ахлах ангийн сурагчдын хувьд бол тухайн сэдвээр хүйсийн тэгш байдал, цөөнхийн хэрэгцээ ба оролцоо, ДОХ-ын халдвар, амьдрах ухаан, байгаль орчныг хамгаалах асуудлууд, даяарчлал, хүний ба хүүхдийн эрх, гэх мэт нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудад анхаарлаа хандуулах, улмаар сурах бичгээс бусад эх сурвалжуудаас мэдээлэл эзэмших чадвараа хөгжүүлэх ач холбогдолтой байдаг. Асуултын самбарт асуулт дэвшүүлж бичих нь сурагчдад нөгөө талаас асуудал дэвшүүлэх чадварыг бий болгоно. Нээлттэй асуулт нь шүүмжлэлт сэтгэлгээ ба идэвхтэй сургалтын үндэс болдог ба энэ утгаараа хаалттай асуултаас илүү ач холбогдолтой байдаг юм. Жишээ нь: ―ДОХ-ын халдвар нэмэгдэхэд нөлөөлж буй орон нутгийн хүчин зүйлүүд юу вэ?‖ гэсэн асуулт нь ―ДОХ-ын тархалтын шалтгаан юу вэ?‖ гэсэн асуултаас
  13. 13. илүү сурагчдын мэдлэгийг нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлнө. Тийм/Үгүй асуулт ба нээлттэй асуултын харьцааг аль болох зөв байлгахад багш анхаарах ѐстой. Жишээ нь: ―ДОХ хүүхдэд аюултай юу? ― гэдэг асуулт нь ― ДОХ хүүхдүүдэд ямар аюул учруулж байна вэ?‖ гэдэг асуулттай холбоотой юм. Асуултын самбарт асуултуудаа бичихийн өмнө сурагчид хоорондоо асуултаа ярилцахыг дэмжээрэй. ―Шүүмжилдэг найз‖- хэрэгтэй гэдгийг сурагчдад зөвлөж байх ба нөхдийнхөө санал бодолд хүлээцтэй хандахын зэрэгцээ зөв, аядуу шүүмжлэл хэзээ ч чухал байдаг юм. 11.Чиглүүлэгтэй уншлага:Зохиол ба мэдээлэл бүхий текст уншиж, ойлгоход сурагчдад туслах энэ аргыг хичээлийнМэдлэг бүтээх үе шатанд ашигладаг.Үндэслэл: Чиглүүлэгтэй уншлага арга нь сурагчдад текстийн гол санааг ойлгох, утгыгангийн сурагчидтай ярилцах боломж олгодог давуу талтай.Бүлгийн хэмжээ: Энэ аргыг 8-25 сурагчтай ангид хэрэглэхэд илүү зохимжтой байдаг ба25-аас олон сурагчтай үед сурагчдын оролцоо буурах талтай байдаг.Хугацаа: Энэ дасгалыг гол төлөв 30-40 минутад гүйцэтгэдэг.(хичээлийн удиртгал хэсэг: 5-10 минут; мэдлэг бүтээх үе шат: 15-20 минут;шинэ хичээлийн тусгал: 5-10 минут). Их мэдээллийг агуулсан текст дээр ажиллах үед хэд,хэдэн хичээлээр хуваан ажиллах боломжтой ба жишээ нь: эхний хичээл Удиртгал хэсэгбайх, Мэдлэг бүтээх үе шат нь хоѐр ба гурав дахь өдрийн хичээл болон Тусгал хэсгийгдөрөв дэх өдрийн хичээлээр гүйцэтгэх арга зам юм.Дасгалын явц: Алхам 1: Удиртгал хэсгийн үед ба сурагчдын сонирхлыг төрүүлж,идэвхжүүлэх нэгээс хоѐр аргыг хэрэглэх боломжтой ба тухайн сэдвээр сурагчдын мэдлэг,мэдээллийг сэргээх, сэдвийн гол гогцоо үгүүдийг танилцуулах зэрэг болно. Энэ нь Утгынзураг болон гогцоо үгээс текстийн утгыг тааварлах дасгал юм.Алхам 2: Чиглүүлэгтэй уншлага дасгалыг хичээлд хэрэглэхийн өмнө багш урьдчилантекстийг гол утга, санааны дагуу хэсгүүдэд хуваасан байх ѐстой. Хэсэг бүрд гол санааг ньойлгуулахад дөхөм үзүүлэх асуултыг бэлтгэнэ. 1. Текстийг сурагчид зогсолттой уншина. 2. Асуулт бүхий уншлага (АБУ) арга: Сурагчид текстийг чимээгүй унших ба багшийн асуултад хариулт өгнө.
  14. 14. 3. Сурагчид хариултаа текстийн тохирох хэсгийг уншиж баталгаажуулна.Алхам 3: Сурагчид ойлголтоо баталгаажуулж, улмаар шинэ мэдлэг, мэдээллээ хэрэглэхбололцоо олгох дасгалыг багш сурагчдаар ажиллуулж хэвших нь зүйтэй. Ихэнх хичээлдэнэ нь гэрийн даалгавар байдаг. 1. Дүрүүдийн талаар санаа бодлоо хуваалцахын тулд Бод- хамтар- хуваалцдасгалыг и ажиллана. 2. Зан чанарын зураглал дасгалыг шинэ мэдлэг, мэдээллийг хуваалцахад хэрэглэх боломжтой. 3. Зан төлөвийн хүснэгтийн дагуу гол дүрүүдийн талаар таамаглал дэвшүүлэх.Тусгал: Текстийг зогсолтгүй үргэлжлүүлэн уншихын оронд тодорхой асуултанд хариултолох зорилготой унших нь сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыгбагш нар анзаарсан нь мэдээж билээ. Сурагчид асуултын хариуг олохдоо ямагт баяртайбайдаг ба олон янзын хариулт, санаа бодлыг сонсох нь тэдний хувьд ямагт сонирхолтойбайдаг. 12.Чиглүүлэгтэй уншлага – Сэтгэн бодохуйн дасгалЧиглүүлэгтэй уншлага – Сэтгэн бодохуйн дасгал (Stauffer, 1970) нь зохиол уншижойлгоход сурагчдад их тус болдог арга юм. Энэ арга нь мэдээж Чиглүүлэгтэй уншлага -аргатай төстэй боловч асуултууд нь илүү чөлөөтэй ба текстийг бүрэн ойлгохыгчухалчилдаггүйгээрээ нилээд ялгаатай юм. Сурагчид Чиглүүлэгтэй уншлага аргыг сайнэзэмшсэний дараа энэ аргыг хэрэгжүүлэхэд хялбар болдог ба сурагчдад бие даантаамаглал дэвшүүлэх боломж олгодог билээ.Бүлгийн хэмжээ: Дөрвөөс дөч хүртэл сурагчид.Хэрэглэгдэхүүн: Текстийг сурагчдын тоогоор олшруулах ба тэмдэглэл хийх цаас ба үзгээсурагчид бэлтгэсэн байна. Хугацаа: Дасгалыг 15-30 минутад гүйцэтгэнэ. Дасгалын явц: Алхам 1: Текстийг дөрвөөс таван хэсэгт хувааж тэмдэглэнэ.Зогсолт хийх хэсэг нь текстийн гол утга санааг илэрхийлэх хэсгүүдтэй давхцах ѐстойгэдгийг санаарай.Алхам 2: Самбарт эсвэл самбарын цаасан дээр доор өгсөн хүснэгтийг зурж бэлтгэнэ.Сурагчдад текстийг зогсолттойгоор хэсэгчлэн уншина гэдгийг тайлбарлаж хэлнэ.Текстийн дараагийн хэсгийг уншихгүй байхыг тэдэнд анхааруулаарай. Текстийн хэсэг
  15. 15. бүрийн дараа цааш ямар үйл явдал өрнөх талаар сурагч бүр өөртөө таамаглалдэвшүүлсний дараа дараагийн хэсгийг унших ѐстой юм.Алхам 3: Сурагчид зохиолын нэрийг буюу сэдвийн гарчиг, зохиогчийн нэрийг уншина.Номын хавтасны зургийг үзэх ба номын нэрийг уншина. Үүний дараа энэ зохиолд юунытухай өгүүлэх саналыг нь багш сурагчдаас асууна. Сурагчдын санааг ―Юуны тухайөгүүлэх вэ?‖ хүснэгтэд багш тэмдэглэнэ. Сурагчдаас яагаад ингэж бодож байгаа талаар ньлавлаж хариултуудыг ―Яагаад?‖ хүснэгтэд бичнэ.Алхам 4: Одоо сурагчдаас текстийн эхний хэсгийг уншихыг хүснэ. Зогсолт хийх хэсэгтхүрмэгцээ өөрсдийн дэвшүүлсэн таамаглалыг зохиолын хэсэгтэй харьцуулна. ―Зохиолдөгүүлсэн зүйл?‖ хүснэгтэд сурагчдын хариултыг багш тэмдэглэнэ.Алхам 5: Багш сурагчдын дэвшүүлсэн таамаглалыг уншиж өгөх ба аль нь зохиолын үйлявдалтай тохирсон болохыг ярилцана. Түүнчлэн сурагчдаас таамаглалыг зөв болохыгхаруулсан зохиолын хэсгийг уншиж өгөхийг хүснэ.Алхам 6: Одоо зохиолын дараагийн хэсэгт юуны тухай өгүүлэх талаар сурагчид таамаглалдэвшүүлж ―Юуны тухай өгүүлэх вэ?‖ хүснэгтэд бичнэ. Харин ―Яагаад ‖ хүснэгтэдсурагчдын нэрлэж буй шалтгаануудыг тэмдэглэнэ. Сурагчид текстийн дараагийнхэсгүүдийг чимээгүй бие даан унших ба хэсэг бүрийн дараа өөрийн таамаглалаа зохиолынүйл явдалтай харьцуулж үзнэ. Энэ мэтээр зохиолыг сурагчид бие даан уншиж дуусгана.Алхам 7: Төгсгөлд нь ―Зохиолд өгүүлсэн зүйл?‖ хүснэгтэд сурагчдын хариултыг бичих бахичээлийн эхэнд дэвшүүлсэн таамаглалуудыг зохиолд өгүүлсэн үйл явдалтай харьцуулжүзнэ.Чиглүүлэгтэй уншлага ба сэтгэн бодохуйн дасгал арга Юуны тухай Яагаад ? Зохиолд өгүүлсэн өгүүлэх бол? нь ?Зохиолын нэр,гарчгийг уншсаныдарааЭхний хэсгийгуншсаны дарааХоѐрдугаархэсгийг уншсаны
  16. 16. дараа 13.Хэс/Царц /Хамтар (Kagan, 1994) арга нь тодорхой нэг сэдвээр бусадсурагчидтай хамтран ажиллаж маш тодорхой зөв хариултыг олох юм.Үндэслэл: Сурагчдыг анги дундуур чөлөөтэй явахыг зөвшөөрөх нь тэднийг сэргээж,сониуч занг нь өдөөж магадгүй юм. Хамтран ажиллах сурагчаа өөрсдөө сонгох нь тэдэндхарилцааны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн ба асуудал шийдвэрлэхэд багаар хамтранажиллах чадвартай болоход нь бас дөхөм үзүүлэх зорилготой билээ.Шаардагдах хугацаа: Хэс /Царц /Хамтар дасгалыг 2-3 минутад маш хурдан хийх ѐстой.Дасгалын явц: Алхам 1: Багш хичээлээс өмнө нэг буюу хэд хэдэн асуултыгдэвшүүлсэн байх ѐстой.Алхам 2: Дасгал гүйцэтгэх зааврыг урьдчилан олшруулж сурагч бүрд өгөх нь эмхзамбараагүй байдлаас сэргийлдэг. Багшийг ―Хэс‖ гэж хэлмэгц сурагчид суудлаасаа босожанги дундуур явна. Багшийг ― Царц‖ гэж хэлэхэд сурагчид зогсох ба ―Хамтар‖ гэж хэлэхэдхамгийн ойр байгаа сурагчтай хамтарч баг болно.Алхам 3: ―Хэс‖ гэж хэлээд сурагчдад нэг минутын хугацаа өгөх ба ―Царц‖ гэмэгцсурагчид зогсон ―Хамтар- гэмэгц хоѐроор баг үүсгэнэ.Алхам 4: Одоо сурагчид хосоор хамтран сууж дасгалыг багшийн өгсөн хугацаандгүйцэтгэнэ. 14.Текстийг кодолж унших ньТекстийг кодолж унших арга нь текстийн агуулгын хамгийн чухал мэдээллийн дагуубагш өөрийн урьдчилан дэвшүүлсэн асуултуудыг сурагчдад өгөх ба сурагчид текстийгуншихдаа тэрхүү мэдээлэл бүхий хэсэгт тэмдэг тавина.Үндэслэл: Тодорхой мэдээллүүдийг текстээс олох болон асуултад хариулт олох зорилгодэвшүүлэн унших нь сурагчдын унших сонирхлыг дэмжиж буй хөшүүрэг болдог.Текстийг тэмдэглэл хийн унших арга нь чухал мэдээллүүдийг илүү анхаарч ойлгоходдөхөм үзүүлдэг.Шаардагдах хугацаа: Текстийг кодолж унших арга нь эх текстийг шууд уншихаасойролцоогоор 25% илүү цаг зарцуулдаг.Дасгалын явц: Алхам 1: Сурагчдаар уншуулах текстээс чухал 4-5 мэдээллийг урьдчиланбагш баримжаалсан байх ѐстой ба мэдээлэл бүрийг тэмдэглэх онцлог тэмдэгийг бодожолсон байна.
  17. 17. Алхам 2: Текстээс ямар ямар мэдээлэл хайхыг нь багш сурагчдад жишээгээр ч юмуусайтар тайлбарлаж ойлгуулна. Мэдээллийн хэсэг бүрд ямар код хийхийг хэлж өгнө.Алхам 3: Сурагчид текстийг унших ба харандаагаар текстийн захад тохирох код буюутэмдэглэгээг хийнэ.Алхам 4: (Заавал биш): Энэ хэсгийг заавал ажиллах шаардлагагүй ба харин түрүүлждасгалыг гүйцэтгэсэн сурагчдаар хийлгэх боломжтой. Цааснаа эсвэл дэвтэртээ код тэмдэгбүрд нэг мөрөөр бодож хүснэгт үүсгэнэ. Хосоор ажиллан зохих тэмдгийн доор текстээсолсон мэдээллийг доош жагсаан бичнэ. 15.Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн аргаЗөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга (Slavin, 1994) нь сурагчид бие биедээ туслах боломжолгодог. Эл аргыг текст унших, илтгэл сонсох, багаар судалгаа хийх зэрэг үйлажиллагааны үед хэрэглэнэ. Хамтран сурахуйн аргуудын нэг болох Зөр- Эвлэ буюуэвлүүлгийн арга нь хоѐр өөр багаар ажиллах боломжийг олгодог онцлогтой. Эхний багийгбид Үндсэн баг гэж нэрлсэн ба хоѐр дахь ажлын хэсгийг бид Шинжээчдийн баг хэмээннэрийдэж байна. Хичээлд бэлтгэх явцдаа даалгаврын хуудсыг багш бэлтгэх ѐстой юм.Үндэслэл: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга хичээлийн сэдвийг бүрэн ойлгожэзэмшихэд сурагчдад ихэд дөхөм болдог. Сурагчид эхлээд тексттэй танилцах ба өөрийндугаарын дагуу тухайн асуудлаар ―Шинжээч‖ болох ѐстой юм. Сурагч бүр хичээлдидэвхтэй оролцохын зэрэгцээ ―багшлах‖ боломж олдож байгаа юм.Үндсэн баг: нь 4 хүртэл сурагчтай байх нь тохиромжтой. Үндсэн багаар 2-3 долоохоногийг турш хамтран ажилласан байх ѐстой ба тус багт эрэгтэй, эмэгтэй болонсурлагаар ялгаатай түвшний сурагчдыг аль болох зохистой харьцаатай оруулах нь зүйтэй.Багаар ажиллах арга барилд сурагчдыг уйгагүй сургах нь багшийн сургалтын үр нөлөөгдээшлүүлэх ач холбогдолтой болно.Шинжээчдийн баг нь 4-5 сурагчийн бүрэлдэхүүнтэй байх нь зохистой. Үндсэн багийнтоо нь ангийн сурагчдын тооноос хамаарах бол Шинжээчдийн багийг тухайн асуултынтоогоор үүсгэх тул Шинжээчдийн багт хэтэрхий олон сурагчид ажиллахад хүрвэл нэгасуудлаар хэд хэдэн Шинжээчдийн баг үүсгэн зохицууулах юм.Хугацаа: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга нь хичээлийн 45 минутад багтах боловчүүнээс бага хугацаанд гүйцэтгэх боломж бас байдаг. Шинжээчдийн багаар 8 минутажилласны дараа үндсэн багтаа эргэн ирсэн багийн гишүүн бүр 4 минутад сэдвээ ―заана‖
  18. 18. гэвэл нийт 24 минут болж байна. Ангийн хичээлийн цагийг хэмнэхийн тулд урьдчилантекстийг гэрээр уншуулах нь зүйтэй. Эсвэл өмнөх хичээлэээр танилцуулвал Зөр- Эвлэбуюу Эвлүүлгийн аргыг хэрэгжүүлэхэд хугацаа нэмэгдэнэ.Хэрэглэгдэхүүн: Шинжээчдийн багт зориулсан асуултыг урьдчилан бэлтгэнэ.Асуултуудыг самбарт бичих ба сурагч бүрд текстийн хувийг өгнө. Зарим тохиолдолдсэдвийг багш амаар өгүүлэх, уншиж өгөх, болон бусад аргуудыг бүтээлчээр хэрэглэх аргазамыг хайгаарай.Дасгалын явц: Алхам 1: Багш ―Шинжээчдийн‖ хуудсыг бэлтгэнэ. Багш унших сэдвийнгол агуулгыг товч танилцуулахын зэрэгцээ сурагчдын сурах үйл ажиллагааг чиглүүлжөгөх асуултуудыг самбарт бичнэ. Багш асуултыг Үндсэн багийн гишүүдийн тоогоор буюу4-5 асуулт бэлтгэх ба асуулт бүр текстийн тодорхой хэсэг буюу агуулгатай уялдаатай байхѐстой.Алхам 2: Багш сурагчдыг 4-5 гишүүн бүхий Үндсэн багуудад хуваана. Баг бүрийг эрэгтэй,эмэгтэй сурагчид болон сурлагын түвшнээр ялгаатай хүүхдүүдээр бүрдүүлэхийгэрмэлзэнэ. Үндсэн багаар ажиллаж сурагчид бие биедээ хичээлийн хэсгүүдийг ―заах‖ тулэнэ баг ихэд ач холбогдолтой. Иймээс Үндсэн багийн гишүүд бие биедээ хүндэтгэлтэйхандах ѐстой юм. Үндсэн багийн сурагчид наад зах нь гурваас доошгүй долоо хоногийнтурш хамтран ажилласан сурагчид байх нь зүйтэй. Баг, хэсгээр ажиллах бусад дасгалынүеэр эдгээр сурагчид хамтран ажилласан байна гэсэн үг юм.Алхам 3: Багш Үндсэн багийг бүрдүүлэх эхний үед багийн гишүүдэд бие биеийг илүүсайн мэдэх бололцоо олгохын тулд багуудаар нүүр хагарах эсвэл баг бүрдүүлэх дасгалыгажиллуулна. Баг бүрдүүлэхэд сайнаар нөлөөлдөг аргуудын нэг нь ―багийн уриа‖ зохиохдасгал байдаг. Багуудад гурван минут өгөх ба хугацаа дуусмагц багууд ангийнхандаа―Багийн уриа‖-гаа танилцуулах юм. (Энэ хичээлийн төгсгөлд өгсөн бие халаахдасгалуудыг харна уу)Алхам 4: Сурагчид хичээлийн сэдвийг уншина. Сэдвийг багш сурагчдын тоогооролшруулсан байвал зохистой эс тэгвээс сэдвийг багш амаар өгүүлэн ярих юм.Алхам 5: Багш асуултыг танилцуулах ба сурагчдыг Шинжээчдийн багт урина. Үүнийдараа багш асуултуудыг самбарт бичих эсвээс асуултын олшруулсан хувийг сурагч бүрдөгнө. Багш сурагчдаар 1-4 хүртэл тоолуулж Шинжээчдийн багийг үүсгэн ангийн альболомжтой хэсэгт хуваарилан суулгана. 1-р сурагчид нэг баг, 2-р сурагчид нөгөө баг гэх
  19. 19. мэтээр баг үүсгэнэ гэдгийг санаарай. Үүний дараа багш баг бүрийн хэлэлцүүлгийнХөтлөгчийг сонгоно. Асуултыг дугаарын дагуу багуудад өгөх боломжтой авч солбихбайдлаар өгөх арга ч байдаг.Алхам 6: Одоо ингээд Шинжээчдийн багууд тус тусын асуулт дээр ажиллаж ―хичээлзаах‖-ад бэлтгэнэ. Шинжээчдийн багийн гишүүд асуултыг авч хэлэлцэн хэрхэн заахталаар ярилцах ба үүний тулд эхлээд багийн гишүүн бүр сэдвийг уншин тухайн асуултадхамааралтай хэсгийг олно. Багуудын ажиллах хугацааг багш сурагчдад хэлж өгнө.Шинжээчдийн багийн гишүүд тухайн мэдээллийг ямар аргаар Үндсэн багийн сурагчдадойлгуулж ―заах‖ талаар ярилцаж тохирно. Үндсэн багтаа эргэж ирээд хамгийн гол ньасуултын хариултыг ярьж өгөх ѐсгүй ба харин үүний оронд өөрийн багийн гишүүдээрасуултын хариуг олуулах аргыг Шинжээчдийн баг бодож олох ѐстой гэдгийг сурагчдадсайтар ойлгуулаарай. Шинжээчдийн багуудын ажлын үеэр багш анги дундуур явжбагуудад туслах ѐстой.Алхам 7: Асуултыг хэрхэн ―заах‖ –аа тогтсон Шинжээчид одоо өөрсдийн Үндсэн багтааэргэж ирэх ба ээлжээр багийн ажлыг удирдан явуулна. Шинжээч бүр 4-5 минутынхугацаанд багийн гишүүдээр тухайн асуултыг хэлэлцүүлнэ. Шинжээчийн гол зорилго болхичээлийн тухайн хэсгийг багийн гишүүдэд бүрэн гүйцэд ойлгуулах явдал ба үүний тулдасуулт асууж хариулт авах, тайлбарлуулах, дасгал ажиллуулах зэрэг аргуудыг хэрэглэнэ.Алхам 8: Үйл ажиллагааг үнэл. Дасгалын үеэр сургачдын оролцоо хэр байсан талаарсурагчдын саналыг сонсох ба хэрхэн сайжруулах талаар ярилц.ҮНЭЛГЭЭ: Хамтран сурахуйн уриа бол ‖Хамтын хариуцлага ба Хүн бүрийн оролцоо‖юм. Энэхүү урианны гол утга нь амжилттай сайн сурахад сурагч бүр бие биеийн өмнөхариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Нөгөө талаас сурагч бүр өөрийн сурах үйл ажиллагаандхариуцлагатай хандах ѐстой гэсэн үг билээ. Сургалтын төгсгөлд мэдээж сурагч бүршалгалт өгч, мэдлэгээ тус бүрдээ үнэлүүлнэ гэдгийг ч мартаж болохгүй юм. Тэгэхээр багшбагийн үйл ажиллагааг үнэлэхээс гадна сурагч бүрийн хөгжил, дэвшил оролцоог үнэлжбайх ѐстой.ЗӨВЛӨМЖ: Багаар ажиллах үед сурагчдын анхаарлыг өөр зүйлд хандуулах, дараагийнүе шатад шилжүүлэх зэрэгт бэрхшээл тулгардаг тул багш тодорхой дохиог ангид хэрэглэжзанших нь зүйтэй байдаг. Жишээ нь: Багш 2 гараа өргөж тас, тас дуугаргахад бүх сурагчидхийж буй зүйлээ зогсоож, багшид анхаарлаа хандуулах гэх мэт. Иймэрхүү дохио зангааг
  20. 20. багш өөрөө зохиож сурагчидтайгаа хамтран хэрэгжүүлж хэвшвэл цаг хэмнэх ачхолобгдолтой. 16.ХАМТРАН СУРАХУЙН БАГИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬХамтран сурахуйн багийн гишүүдийн үүрэг тодорхой бол багийн үйл ажиллагаа илүү үрдүнтэй байдаг. Багийн гишүүд үүргээ тодорхой хугацааны дараа сольж байх нь сурагчдыголон төрлийн үйл ажиллагаанд сургах ач холбогдолтой юм.Үндэслэл: Хамтран сурахуйн багийн гишүүдэд тодорхой үүрэг ноогдуулах нь багийн үйлажиллагаанд сурагч бүрийн ухамсартай оролцоо зайлшгүй гэдгийг ойлгуулах аргахэрэгсэл болно. Сурагчид багаар ажиллах чадвар эзэмшихэд цаг хугацаанаас гаднахүүхдийн өөрийн хандлага, хүсэл эрмэлзэл маш чухал билээ. Багаар ажиллах нь хамтынажиллагааны зарчмыг эзэмшүүлдгээрээ сурагчдын цаашдын амьдрал, ажилд эерэг нөлөөүзүүлнэ.Бүлгийн хэмжээ: Хамтран сурахуйн сургалтын багийн гишүүдийн үүргийг нийтсурагчдад тайлбарлах ба багийн үйл ажиллагааны үеэр дадлага хийх боломж гарах юм.Дасгалын явц: Алхам 1: Сурагчдад дараахь үүргүүдийг танилцуулна :Асуулт дэвшүүлэгч: Асуулт дэвшүүлэгч нь багаар гүйцэтгэх үйл ажиллагааг гишүүдэдтанилцуулах үүрэгтэй. Энэ танилцуулгаас багийн амжилт шалтгаалах тул анхааралтайхандах ѐстой. Урамшуулагч: нь багийн гишүүдийн ажлыг дэмжих үг хэлэх ба оновчтойасуулт асуусан ба зөв хариулт өгсөн сурагчдыг магтан урамшуулах үүрэгтэй. Багийнажилд багийн бүх гишүүдийн оролцоог бий болгоход анххаарч зарим сурагчдаас санаабодлыг нь лавлаж асуудаг байна.Хянагч: нь багийн гишүүд даалгавраа бүрэн ойлгож, ажиллаж байгаа эсэхийг хянажчиглүүлнэ.Илтгэгч: нь багийн ажлыг бусад сурагчдад танилцуулах үүрэгтэй.Цаг хянагч: нь дасгалыг гүйцэтгэх хугацааг хянах ба багийн үйл ажиллагаа цагтаадуусахыг хариуцна.Алхам 2: Дээрх үүргүүдийг дэс дараатайгаар танилцуулах ба үүргийг тайлбарлаад хэрхэнгүйцэтгэхийг үзүүлнэ.Алхам 3: Сурагчдаас тухайн үүргийн талаар саналыг асуух ба ямар нэг өөрчлөлт оруулахшаардлагатай эсэхийг ярилцаж тодруулна.
  21. 21. Алхам 4: Сурагчдад үүргүүдийг танилцуулсны дараа бөгш сурагчдаас 1-4 (5) хүртэлтоолохыг хүсэх ба багийн гишүүдийн үүргийг дугаарын дагуу онооно.Алхам 5: Багийн гишүүдийн идэвхтэй оролцоог хангахын тулд Илтгэгчийг дасгалыггүйцэтгэсний дараа сонгоно.Тусгал: Багийн гишүүдийн үүргийг ямагт сольж байх ѐстой ба багийн сурагч бүр өөрийндугаартай байснаар багийн ажил эхлэхэд багш энэ удаа ямар дугаартай сурагч ямар үүрэггүйцэтгэхийг хэлж өгөх боломжтой болдог. Нилээд хэсэг хугацаанд багш сурагчдыгийнхүү багийн ажлын үүргийг гүйцэтгэхэд дасгаж суралцуулах хэрэгтэй байдаг. Сурагчбүр дээрх үүргүүдийг сайн гүйцэтгэгч болсноор багийн ажлын үр дүн дээшилэх юм. Энэарга нь багийн үйл ажиллагаанд бүх гишүүдийн оролцоог бий болгох, зохионбайгууллалттай ажиллах чадварыг хөгжүүлэх, үүргээ ухамсарлан, хариуцлагатай хандахзан төлөвийг эзэмшүүлэхэд бас нөлөөтэй билээ. Гэхдээ энэ үүргээр сурагчийн оролцоохязгаарлагдахгүй ба даалгавар, дасгалыг гүйцэтгэхэд багийн бүх гишүүд идэвхтэйоролцогч- суралцагч байна гэдгийг сануулаарай. 17.Хамтран сурахуйн дүрэм Хамтран сурахуйн дүрэм нь багийн үйл ажиллагаанд оролцож буй сурагчдындагаж мөрдөх ѐс зүйн хэм хэмжээ юм.Үндэслэл: Багийн ажлын үед мөрдөх ѐс зүйн хэм хэмжээ ба сурагч бүрийн хүлээх үүрэг,хариуцлагыг ойлгуулж тодруулахад Хамтран сурахуйн гэрээ чиглэнэ.Бүлгийн хэмжээ: Хамтран сурахуйн дүрмийг ангийн нийт сурагчдын дунд хэлэлцүүлэнболовсруулж хүчин төгөлдөр болгосны дараа багийн үйл ажиллагаанд мөрдөж сурагч бүрдаган биелүүлнэ.Дасгал: Алхам 1: Багш сурагчдыг өөрийн Үндсэн багаар суухыг хүснэ. Багийн гишүүдхоорондоо ярилцаж багаараа хамгийн сайн гүйцэтгэсэн нэг ажлаа бодож олно. Энэ ньбагаар ажиллахад ихэд урамтай байж, даалгаврыг сайн гүйцэтгэхэд хүн бүрийн оролцоомаш идэвхтэй сайн байсан гэсэн үг юм. Үүний дараа ийнхүү сайн ажиллахад юу, юу чухалнөлөөтэй болох талаар баг бүр ярилцаж, бусдад энэ талаар өгөх звлөгөөнүүдийг жагсаажбичнэ.Алхам 2: Багш баг бүрийг нэг санаа нэрлэхийг хүсэх ба багш тэдгээрийг самбарттэмдэглэнэ. Дараа нь багш самбарт бичигдээгүй нэг санааг нэмж хэлэхийг багуудаасдахин хүсэх ба шинэ санаануудыг самбарт нэмж бичнэ
  22. 22. Алхам 3: Бүх багууд саналаа хэлсний дараа багш самбарт бичсэн зүйлийг сурагчдадуншиж өгөх ба эдгээр санаанаас үндэслэн Хамтран сурахуйн дүрэм боловсруулах ѐстойгтайлбарлана. Хамтран сурахуйн дүрэм нь багийн ажлын үед сурагч бүрийн идэвхтэйоролцоог бий болгоход чиглэсэн 4-5 заалттай байхад хангалттай юм. Самбарт бичигдсэнсанаануудыг бүгдээр хэлэлцэн ач холбогдол багатай санаануудыг хасах ба адил төстэйсанаануудыг нэгтгэж, үг хэллэгийг нь засаж сайжруулснаар 4-5 заалт бүхий Хамтрансурахуйн дүрэм бэлэн болох юм.Санамж: Хамтран сурахуйн дүрэмд дараах санаануудыг тусгахад анхаараарай: сурагч бүрийн оролцоог чухалчилна хэн ч давамгайлах байр суурьтай байх ѐсгүй багаар даалгавар гүйцэтгэх үед хэн ч өөр зүйл хийхгүй бусдыг үл хүндэтгэх байдал гаргахгүй ба сайн сонсогч байх бие биеийн үзэл бодлыг хүндэтгэнэАлхам 4: Хамтран сурахуйн дүрэмтэй байх нь чухал ба сурагчид даган биелүүлжхэвшихэд сурагч бүрийн чармайлт, бас цаг хугацаа хэрэгтэй нь мэдээж билээ.Багш самбарт ―М- хүснэгт‖ зурна. Хүснэгтийн эхний мөрөнд дүрмийн нэг заалтыг бичнэ.Жишээ нь: Сайн сонсогч байх. Энэ нь юу гэсэн үг вэ?Алхам 5: Бусдын яриаг анхааран сонсож буй хүний төрхийг тайлбарлан хэлэхийгсурагчдаас хүснэ. Жишээ нь: Өгүүлэгч рүү харах, толгой дохих гэх мэт.Алхам 6: Бусдын яриаг анхааралтай оснсогч байх талаар сурагчдын санал бодллыгсонсоно. (Өгүүлэгч ганцаар ярих ба бусад нь ―Аан‖, ―Тийм шүү‖гэхчлэн хэлдэг)Алхам 7: Өгүүлэгч байх талаар сурагчдын санал, бодлыг сонсоно. (Өгүүлэгч нь их чухалүүрэгтэй. Өгүүлэгч өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэх мэтчилэн ярилцана.).Алхам 8: М-хүснэгт-ийн дагуу бүх заалтууд дээр ажиллааад хүснэгтүүдийг ангийн ханандбайрлуулна.Алхам 9: Хамтран сурахуйн дүрмээ үргэлж санаж хэрэгжүүлж байхыг сурагчдаасаахүсээрэй. Сурагчдыг багаар ажиллах үед багш анги дундуур явж багуудын ажлыг ажиглахявцдаа Хамтран сурахуйн дүрмийг хэрхэн даган биелүүлж байгааг анзаарах хэрэгтэй.Жишээ нь: (анхааралтай сонсох, сурагчдын хоорондын яриа эелдэг, найртай байх, хэннэгнийг буруутгахгүй, эрс шүүмжлэхгүй, г м). Хамтран сурахуйн дүрмийг сурагчидголдуу маш сэтгэл хангалуун хүлээж авч хэрэгжүүлэхийг эрмэлздэг тул багш тохиолдол
  23. 23. бүрийг анзаарч сайшааж байх хэрэгтэй бөгөөд нөгөө талаас багш өөрөө ч эдгээр дүрмийгдаган биелүүлж сурагчиддаа үлгэрлэж байх ѐстой.Тусгал: Хамтран сурахуйн дүрмийг боловсруулах ба хэрэгжүүлэхэд тодорхой цагзарцуулах нь зүйтэй юм. Энэхүү дүрмээ хэрэгжүүлэх нь багийн үйл ажиллагааны үрнөлөөг дээшлүүлэх, сурагчдын хоорондын харилцааг зохистой байлгах зэрэг ачхолбогдолтой байдаг билээ.Санамж: Багаар ажиллахад сурагчдын оролцоо тэгш биш байх нь ямагт тулгарч байдагбэрхшээлтэй асуудал юм. Илүү нээлттэй, яриа сурагчид багийн ажлын үед давамгайлах ньбайдаг бол зарим сурагчид нь төрөлхийн дуугай зантай байдаг. Гэтэл ийм дуугай сурагчидүнэтэй санал дэвшүүлэх боломжтой тул багийн ажилд бүх сурагчид хувь нэмрээ оруулжбайж илүү үр дүнд хүрнэ гэдгийг сурагчдад сайтар ойлгуулах ѐстой. Энэ ач холбогдлынталаар байнга биш ч үе үе сурагчдад хэлж сануулж байх нь зүйтэй. 18.Үзгээ тавь-Үгээ хэл Хамтран сурахуйн стратеги нь багийн гишүүдэд дасгал гүйцэтгэх цагийг адилхэмжээгээр оногдуулахад тусалдаг.Үндэслэл: Хамтран сурахуйн бүлэгт аль нэг сурагч нь санаандгүйгээр давуу оролцох ньтохиолддог ба бусад сурагчид идэвхгүй оролцох нь байдаг.Үзгээ тавь - Үгээ хэл арга нь хамтран сурахуйн багийн гишүүдийн тэгш оролцоогхангахад чиглэсэн ба багш сурагч бүрийн оруулсан хувь нэмрийг үнэлэх боломж олгоно.Бүлгийн хэмжээ: Энэ аргыг 3-10 сурагчтай багаар ажиллахад илүү тохиромжтой юм.Хугацаа: Энэ аргыг тусгайлан цаг гаргаж хэрэгжүүлэх албагүй ба хичээлийн явцадхэрэглээд явах юм.Дасгал: Алхам 1: 3-7 сурагчийн бүрэлдэхүүнтэй хамтран сурахуйн бүлгээр ажиллах үедөөрийн хувь нэмрийг оруулсан сурагч үзгээ ширээний голд тавина.Алхам 2: Үзгээ ширээний голд тавьсан сурагч багийн бүх сурагчид үзгээ тавьж дуусталдахин үг хэлэхгүй байх зарчимтай юм. Багийн ажлын амжилт бол бүх гишүүдийн тэгшоролцоо тул хэн нэг нь бусдын өмнөөс бүх ажлыг хийх ѐсгүй билээ. Нөгөө талаас хэн нэгнөгөө хүний өмнөөс сурах үүрэг байхгүй тул сурагч бүр өөрөө хичээж шинэ мэдлэг,мэдээллийг эзэмших ѐстой юм. Багш хичээлийн явцад энэ нөхцлийг бий болгож өгөхүүрэгтэй.
  24. 24. Алхам 3: Хэрэв тухайн үед сурагчид хэлэх, нэмэх зүйл байхгүй бол тэр сурагч ―Өнжлөө‖гэж хэлээд үзгээ ширээний голд тавина.Алхам 4: Харин багш анги дундуур явангаа ширээнээс нэг үзгийг авч энэ үзэгний эзэнямар хувь нэмэр оруулсныг асуух боломжтой.Санамж: Хэсэг бүлгээр ажиллаж ямар нэг сэдвээр хэлэлцүүлэг хийх үед сурагчдыноролцоог бий болгох өөр нэг арга нь бөмбөг, үзэг, ном дамжуулах арга юм. Бөмбөг авсансурагч л саналаа хэлэх ба бусад нь түүнийг анхааралтай сонсох ѐстой. 19.Тойрч яв- Тодруулж ярилцХичээлийн Удиртгал хэсэгт санал бодлоо солилцох арга юм.Үндэслэл: Энэ арга нь маш богино хугаацаанд аль болох олон хүнтэй өөрийн санаа,бодлоо хуваалцах боломжийг сурагчдад олгодог. Түүнчлэн сурагчдыг маш идэвхжүүлдэгба хичээлийн сэдвээр сэдэл төрүүлэх үр дүнтэй арга юм.Бүлгийн хэмжээ: 20- ба түүнээс дээш .Хэрэглэгдэхүүн: Ангийн сурагчид чөлөөтэй явах зай талбай хэрэгтэй.Дасгал: Алхам 1: Хичээлийн сэдвээр сурагчдыг эрэгцүүлэн бодохыг багш сурагчдаасхүснэ.Алхам 2: Үүний дараа сурагчдыг босч ангийн чөлөөтэй зай руу гарч хүүхдүүдийндундуур чөлөөтэй явахыг хүснэАлхам 3: Багш алгаа нэг удаа ташин ―Зогс‖ дохио өгнө.Алхам 4: Багшийн өгсөн сэдвээр сурагч бүр өөрт хамгийн ойр байгаа хүүхэдтэй саналаасолилцоно.Алхам 5: Нэг минутын дараа багш алгаа хоѐр удаа таших ба сурагчид яриагаа зогсоожанги дундуур явж эхэлнэ.Алхам 6: Багш дахин алгаа нэг удаа таших ба сурагчид зогсож өөрт хамгийн ойр байгаасурагчтай санал солилцоно.Алхам 7: Энэ байдлаар дахин нэг удаа ажиллаж болно.Алхам 8: Ийнхүү гурван удаа яриа өрнүүлсний дараа багш сурагчдыг сууудалдаа эргэнсуухыг хүснэ.Алхам 9: Багш 3-4 сурагчаас саналаа хуваалцахыг хүснэ. Сурагч хичээлийн сэдвээр өөрттөрсөн санаа, асуулт зэргийг хуваалцах ба багш тэдгээрийг самбарт бичнэ.
  25. 25. Алхам 10: Үүний дараа эдгээр дэвшигдсэн асуулт, санаануудаас багш ангийн сурагчидтайхамтран хамгийн чухал санаануудыг нь ялгах боломжтой ба эндээс хичээлийн дараагийнүе шат руу шилжих юм. 20.“Хэсэг нь хэс / Нэг нь үлд ”Ангийн сурагчдад тухайн сэдвээр санал, бодлоо хуваалцах боломж олгох дасгал юм.Үндэслэл: “Хэсэг нь хэс /Нэг нь үлд арга нь олон хүүхэдтэй ангид сурагчид санал,бодлоо богино хугацаанд хуваалцах боломж олгодог. Энэ арга нь хамтран сурахуйн аргахэрэгсэл бөгөөд чухал ач холбогдолтой мэдээллийг бусдад өгөх ―Шинжээч‖-ийн үүргийгсурагчдад ноогдуулж байгаагаараа ач холбогдолтой юм.Бүлгийн хэмжээ: 4-5 сурагчтай бүлгээр гүйцэтгэхэд илүү үр дүнтэй боловч ангийнсурагчдын тооноос хамааран хэдэн ч бүлэг үүсгэж болно.Хэрэглэгдэхүүн: Бүлэг бүрд том хуудас цаас ба самбарын үзэг тарааж өгөх нь зүйтэй басурагч бүр бусад бүлгээс сурсан зүйлээ тэмдэглэх үзэг, дэвтрээ бэлтгэнэ.Хугацаа: Энэ аргад сурагчид суралцахад хугацаа шаардагдах боловч цаашид сурагчид өөрбүлэг үүсгэхэд нэг их хугацаа зарцуулахгүй болдог.Дасгалын явц: Алхам 1: Хамтран сурахуйг хэрэгжүүлэхийн тулд багш 4-5 сурагчийнбүрэлдэхүүнтэй ―Үндсэн баг‖-ийг үүсгэдэг.Алхам 2: Багш цагийн зүүний дагуу ангийг тойруулан ширээнүүдийг дугаарлана.Сурагчид түүнчлэн 1-4 эсвэл 5 хүртэл тоолно.Алхам 3: Багш сурагчдад асуудал эсвэл даалгаврыг өгнө.Алхам 4: Сурагчид 10-15 минутад ажилласны дараа багш 1-р сурагчдыг дараагийн ширээрүү шижихийг хүснэ. ( Нэгдүгээр ширээнээс 2-р ширээ рүү, 2-р ширээнээс 3-р ширээ рүүгэх мэтээр).Алхам 5: Нэгдүгээр сурагчид байраа сольсны дараа хоѐр дугаартай сурагчдыг суудлаасаабосож нэгдүгээр ширээний 2-р сурагч гуравдугаар ширээ рүү, 2-р ширээний хоѐрдугаархүүхэд дөрөвдүгээр ширээ рүү гэх мэтээр 2 алгасан шилжин сууна. Гурав дугаартайсурагчид 3 ширээ алгасан сууна. 1-р ширээнээс дөрөвдүгээр ширээ рүү гэх мэт. Дөрөв батав дугаартай сурагчид шилжин суухгүй байрандаа үлдэнэ.Алхам 6: Ширээ сольж суусан ―Зочин‖ сурагчид ширээндээ үлдсэн үндсэн багийнгишүүдээс асуултад ямар хариулт өгсөн талаар сурвалжлага авна. ―Зочин‖ сурагчидасуулт ба хариултыг нямбайлан тэмдэглэж авах ба эргээд өөрийн үндсэн багийн гишүүдэд
  26. 26. тайлбарлаж өгөх үүрэгтэй. Ширээний үндсэн багийн сурагчид хариултаа аль болохдэлгэрэнгүй сайн тайлбарлаж өгөх ѐстой.Алхам 7: 5-7 минутын дараа ―зочин‖ сурагчид өөрийн ширээ рүү буцах ба багийнгишүүдэд сурч мэдсэн зүйлээ сурагч бүр 3 минутын хугацаанд танилцуулна.Тусгал: ―Хэсэг нь хэс/Нэг нь үлд‖ арга нь сурагчдад өөр ширээнд очиж өөр багтайажиллах боломж олгодог тул тэдэнд таалагддаг. Сурагчид сурвалжлага өгөх болон багийнгишүүддээ бусдаас сурсан, мэдсэн зүйлээ тайлбарлаж өгөх дуртай байдаг. Дасгал хийхдарааллыг сайтар ойлгуулах буюу дасгалыг хэд хэдэн удаа давтан хийвэл сурагчид байраабогино хугацаанд солих чадвартай болдог. Сонирхуулж хэлэхэд Танзанид 80 шахамсурагчтай ангийн сурагчид ердөө 10 секундийн хугацаанд амжиж суудлаа сольсон нь энэномын зохиогчдын гайхлыг төрүүлсэн билээ. 21.Санаагаа наймаалцЭнэ нь дэвшүүлсэн асуудлаар нотолгоо дэвшүүлэх замаар асуудлыг олон талаас авч үзэнсурагчид санал, бодлоо солилцох хамтран сурахуйн дасгал юм.Үндэслэл: Аливаа асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж үндэслэл, нотолгоодэвшүүлэн хамгаалах чадвар нь ардчилсан нийгэмд маш чухал чадвар билээ. Нөгөө талаасөөрийн үзэл бодлоос өөр байр суурь баримтлах чадвар нь асуудлыг олон талаас нь авчүзэн зөв шийдвэрт хүрэх нөхцлийг бүрдүүлэх нэг чухал алхам юм. Энэ арга нь сургачдадшүүмжлэлт сэтгэн бодохуйн чадварыг эзэмшүүлэхэд дөхөм болно.Бүлгийн хэмжээ: 4 сурагчийн бүрэлдэхүүнтэй багаар ажиллахад илүү тохиромжтой баангид хэдэн ч баг байх боломжтой юм.Хэрэглэгдэхүүн: Сурагч бүр тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгтэй байна.Хугацаа: Ойролцоогоор 20 минут.Дасгалын явц: Алхам 1: Багш сурагчдыг дөрвөөр багуудад хуваах ба хэлэлцэх асуудлыгөгнө. Асуудал нь ―Тийм‖, ―Үгүй‖ хариулт бүхий байхад анхаараарай.Алхам 2: Сурагчид дэвшүүлсэн асуудлыг багаар хэлэлцэх ба асуудлын талаар нэгдсэнойлголттой болж энэ асуудал яагаад чухал талаар санаагаа дэвшүүүлнэ.Алхам 3: Үүний дараа багш багийн сурагчдыг 1, 2, 3, 4 гэж дэс дарааллаар тоолохыгхүснэ. 1 ба 2 –р сурагчид асуудлыг зөвшөөрөх буюу ―Тийм‖ гэсэн байр сууриас хамгаалжнотолгоо дэвшүүлнэ. 3 ба 4 дугаартай сурагчид асуудлыг эс зөвшөөрөх буюу ―Үгүй‖ байрсууриас нотолгоо дэвшүүлэн хамгаална гэдгийг тайлбарлан хэлнэ.
  27. 27. Алхам 4: Дээрх байдлаар сурагчид хоѐр хоѐроор баг үүсгэж дараагийн таван минутынхугацаанд хамтарч ажиллан өөрсдийн байр суурийг нотлох үндэслэлүүдийг боловсрууланбичнэ.Алхам 5: Таван минутын дараа баг бүр өөрийн байр суурьтай ижил байр суурьтай бусадбагуудыг олж санал бодлоо гурван минутын хугацаанд солилцож шинэ нотолгоо,үндэслэлийг тэмдэглэж авна.Алхам 6: Багш хугацаа дууссаныг мэдэгдэх ба багийн 2 гишүүн эргэн ирж шинээр авсанмэдээллээ солилцоно. Үүний дараа багийн 2 гишүүн өөрсдийн байр суурийг хамгийн сайнхамгаалах нотолгоонуудыг сонгон авч мэтгэлцэхээр зэхнэ. Мэтгэлцэхийн өмнө багуудтухайн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн мэдэгдэл ба түүнийг дэмжсэн 2-3сайн нотолгоо бэлтгэсэн байх нь чухал гэдгийг багш сануулна.Алхам 7: Таван минутын дараа, багийн гишүүдийг үндсэн багийн 2 гишүүнтэй нийлжасуудлыг авч хэлэлцэхийг багуудаас хүснэ. Мэтгэлцээнийг аль нэг тал өөрийн байр сууриаилэрхийлж нотолгоонуудаа танилцуулан эхлүүлэх ба эсрэг баг үүний дараа өөрийн байрсууриа илэрхийлж нотолгоонуудаа танилцуулна. Үүний дараа талууд эсрэг багийннотолгоонур

×