хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

on

  • 14,266 views

 

Statistics

Views

Total Views
14,266
Slideshare-icon Views on SlideShare
14,263
Embed Views
3

Actions

Likes
9
Downloads
440
Comments
2

1 Embed 3

https://twitter.com 3

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel

12 of 2

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл Document Transcript

    • ШУТИС, КТМСХөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл Г.Сайнзаяа Улаанбаатар хот 2012 он
    • Хөдөлмөр эрхлэлтНийтлэг утгаараа хөдөлмөр эрхлэлт нь хөлс орлоготой эсэхээс үл хамааран зорилготой үрашиг бүхий хөдөлмөрийн бүх төрөл хэлбэрүүдийг хамааруулан авч үздэг.Явцуу утгаараа хөдөлмөр эрхлэлт нь иргэд хөдөлмөрийн болон иргэний гэрээ хэлцэлбусад үндэслэлээр байнгын орлоготой хөдөлмөр эрхэлж байгаа үйл ажиллагаа юм.Хөдөлмөр эрхлэлт гэдэг нь хүн ам хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцохтойхолбоотойгоор гарч байгаа харилцааг илэрхийлэгч эдийн засгийн категори бөгөөд хүн амхөдөлмөрийн үйл явцад хэр зэрэг оролцож байгааг нийгэмд шаардлагатай ажиллагчдынзэрэгцээ, хувийн хэрэгцээний хангамж, ажлын байрны үнэ, ажиллагчдын орлогын түвшинзэргийг хамруулсан ойлголт юм.Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллага ажил эрхлэлтийн түвшинг ажилэрхлэлт/хүн амын харьцаагаар тодорхойлдог. Энэ статистикийн харьцаа нь тухайн улсынажиллах насны хүмүүсийн ажиллаж буй хэмжээг тодорхойлдог. Олон улсын хөдөлмөрийнбайгууллагаас сүүлийн нэг долоо хоногт дор хаяж 1 цаг ажилласан хүнийг ажилтайдтооцно гэжээ. Ерөнхийдөө 70-аас дээш хувьтай бол өндөр, 50-иас доош бол доогуурүзүүлэлттэйд тооцогддог. Бага үзүүлэлттэй орнууд ихэвчлэн Хойд Америк, ОйрхиДорнодод байрладаг. Ажил эрхлэлтийн түвшин ихэвчлэн эрэгтэй хүмүүсийнх эмэгтэйгээсөндөр байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эрчүүдийн хувьд буурч, эмэгтэйчүүдийн хувьд өсөххандлагатай болсноор ялгаа нь багассан.Хөдөлмөрийн үзүүлэлтүүд - Хөдөлмөрийн хүчний оролцооны төвшин Улс орны ХЗЗ-д идэвхтэй оролцдог буюу ажил эрхэлж байгаа эсвэл ажил идэвхтэй хайж буй хөдөлмөрийн насны хүн амын тоог хөдөлмөрийн хүчний оролцооны төвшинг тодорхойлоход ашиглана. Энэ үзүүлэлт нь бараа таваарын үйлдвэрлэл, үйлчилгээнд идэвхтэй оролцох боломжтой хөдөлмөрийн хүчний нийлүүлэлтийн харьцуулсан хэмжээг илэрхийлнэ. Хөдөлмөрийн хүчнийг нас, хүйсээр бүлэглэн авч үзснээр тухайн улс ороны эдийн засгийн идэвхтэй хүн амын тархалтыг судалж болно. - Хөдөлмөр эрхлэлт, хүн амын харьцаа Хөдөлмөр эрхлэлт, хүн амын харьцаанаас ажлын байр бий болгох эдийн засгийн чадамжийн тухай мэдээллийг авах боломжтой. Энэ үзүүлэлт нь ажилгүйдлийн төвшнөөс илүү нарийвчилсан мэдээллийг өгдөг болох нь олон орны туршлагаар нотлогдсон. Хэдийгээр ерөнхий өндөр үзүүлэлттэй харьцаа нь гол төлөв эерэг үр дүн авчирдаг ч энэ үзүүлэлт нь дангаараа зохистой хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ эсвэл түүний алдагдлыг тооцож үнэлэхэд хангалтгүй. Тиймээс цалин хөлс, ажлын цаг, албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт, хагас хөдөлмөр эрхлэлт, ажлын нөхцөл зэрэг үзүүлэлтүүдэд үнэлгээ өгөхөд нэмэлт үзүүлэлтүүд шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлт ба хүн амын харьцаа нь хүйсийн ялгаатай байдалд суурилсан тодорхой сонирхлын харьцаа бөгөөд хөдөлмөр эрхлэгчдийн
    • хүйсийн харьцаанаас хөдөлмөр эрхлэлт дэх жендерийн ялгаатай байдлын тухай мэдээллийг авах боломжтой.- Албан тушаалаар ангилсан хөдөлмөр эрхлэлт Албан тушаалаар ангилсан хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээр 1. Цалинтай ажилчид, 2. хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 3. өрхийн хөдөлмөр эрхлэгчид /гэр бүлийн гишүүн бүр хөдөлмөр эрхэлж буй/ гэсэн үндсэн 3 хэсэгт ангилна. Хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар нь ангилах явдал нь ХЗЗ-ийн түлхүүр үзүүлэлтүүдийн хэлбэлзэл, улс орны хөгжлийн төвшин зэргийг ойлгоход тусалдаг. Олон жилийн туршид улс орны хөгжлийг даган газар тариалангаас аж үйлдвэр, үйлчилгээний салбар уруу хөдөлмөр эрхлэлт шилжсэнтэй холбогдуулан цалинтай ажилчдын тоо өсч, урьд нь газар тариалангийн хөдөлмөр эрхэлж байсан хувиараа болон өрхийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурч байна. Энэхүү хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар ангилах аргачлал нь 1933 онд батлагдсан хөдөлмөр эрхлэлтийн албан тушаалын олон улсын ангилал дээр суурилсан бөгөөд энэ нь тухайн үед бусад хувь хүн эсхүл албан байгууллагатай ил болон ил бус хэлбэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар нь ангилдаг. Ингэж ангилснаар эдийн засгийн эрсдлийн зэрэг, хувь хүн болон ажлын байрны харилцан хамаарлын давуу тал, тухайн ажилтны бусдыг захирах, зохион байгуулах эрх мэдлийн төрөл зэргийг илрүүлдэг.- Салбарын хөдөлмөр эрхлэлтЭнэ үзүүлэлтээр хөдөлмөр эрхлэлтийг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ гэсэнгурван ерөнхий салбарт хувааж салбар тус бүрийн нийт хөдөлмөр эрхлэлтэнд эзлэххувь хэмжээг илэрхийлдэг. Улмаар энэ үзүүлэлт нь ерөнхий салбарууд дахь хөдөлмөрэрхлэлтийн өсөлт бууралтыг харуулдаг бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй эдийнзасагтай улс хоорондын төвшний ялгаа болон хөгжлийн хандлагыг илэрхийлдэг.Салбарын хөдөлмөр эрхлэлтийн урсгал нь хөдөлмөрийн бүтээмжийн хандлагад дүншинжилгээ хийх нэг чухал хүчин зүйл болдог. Учир нь салбар доторх бүтээмжийнөсөлтийг багаас өндөр бүтээмжтэй салбарт шилжих шилжилтийн үр дүнд гарсанбүтээмжийн өсөлтөөс ялгаж үзэх шаардлагатай. Эдийн засгийн үйл ажиллагааявуулдаг эдгээр салбаруудыг “Бүх төрлийн эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэнявуулдаг олон улсын аж үйлдвэрийн ангиллын сдандарт, 1968, 1990 онуудад шинэчлэнгаргасан 2, 3-р нэмэлт засварын дагуу тодорхойлдог.- Албан бус хөдөлмөр эрхлэлт Нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амаас хэд нь албан бус хөдөлмөр эрхэлж буйг энэ үзүүлэлтээр тооцоолон гаргадаг. Эдийн засгийн хэмжээ, өсөлтийн хувьд албан бус хөдөлмөр эрхлэлт нь хөгжиж буй болон зарим хөгжингүй эдийн засагтай орнуудын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралын салшгүй нэг хэсэг болдог. Хүн ам хурдацтай өсч хотжилт эрчимтэй явагдаж буй орнуудад өсөн дэвжиж буй хөдөлмөрийн хүчний ихэнх хувь нь албан бус салбарын үйл ажиллагаанд хамрагдах хандлагатай байдаг. Уг үзүүлэлтийг бусад үзүүлэлтээр тодорхойлж чадаагүй ажилгүйдлийн төвшин, улирлын шинжтэй хагас ажилгүйдэл зэргийг багтаасан хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлоход ашиглана. 15
    • дахь удаагийн хөдөлмөрийн статисчигчдын олон улсын чуулга уулзалтаар албан бус салбар нь бие даасан өрхийн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгж гэж тодорхойлсон байдаг. Албан бус эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй хөдөлмөрчдөд тодорхой хугацаанд, албан бус салбарын хүрээнд багтах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дор хаяж нэг нэгжид ажиллаж буй бүх хүмүүсийг албан тушаал, үндсэн болон үндсэн бус ажилтай эсэхийг үл харгалзан энэ үзүүлэлтэд багтаан авч үздэг. Хөдөлмөрийн статисчигчдын олон улсын чуулга уулзалтаас гаргасан шийдвэрээр улс үндэсний онцлогтой хувилбарыг хүлээн зөвшөөрдөг. Үүний үр дүнд тухайн үзүүлэлтийн тухай мэдээлэл нь гол төлөв үндэсний хэмжээний тодорхойлолт болон албан бус эдийн засгийн хэмжүүр дээр суурилсан байдаг. - Идэвхгүй байдлын төвшин Идэвхгүй байдлын төвшинг хөдөлмөр эрхэлдэггүй, ажил эрж хайгаагүй, хөдөлмөрийн хүчинд тооцогддоггүй хүн амын хувиар илэрхийлнэ. Хөдөлмөрийн хүчний хүн амд тооцогддог, идэвхгүй байдалд байгаа 25-54 насны хүмүүс сонирхлынхоо дагуу ажил эрхэлдэггүй байж болно. Хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой энэ насны хүмүүс нь зохих төвшинд боловсрол эзэмшсэн, тэтгэврийн насанд хүрээгүй боловч яагаад идэвхгүй байгаа шалтгааныг нээж илрүүлэх нь чухал юм. Эмэгтэйчүүдийн идэвхгүй байдлын төвшингөөр тухайн улсын нийгмийн ѐс заншил, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хүчний талаарх хандлага, гэр бүлийн ерөнхий бүтэц, зохион байгуулалт зэргийг дэлгэрэнгүй мэдэж болно. Идэвхгүй байдлын хувь хэмжээн дээр тухайн холбогдох бүлгийн хөдөлмөрийн хүчний оролцооны хувь хэмжээг нэмэхэд нийт 100 хувь болно. Энд үндэсний хэмжээнд мэдээлж боловсруулсан мэдээлэл болон тооцоог хоѐуланг нь багтаасан бөгөөд даатгалын хувьд газар зүйн хязгаар байхгүй гэсэн үг юм.Монгол Улс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. 2011 оны 10дугаар сарын 21- ны байдлаар 57176 ажлын байр шинээр бий болсон. Үүний 11058 буюу20% нь барилгын салбарт, 9858 буюу 18% нь ХАА, ойн аж ахуй, засаг барилт, анагнуурын салбарт, 7261 буюу 13% нь бөөний болон жижиглэн худалдаа, засварүйлчилгээний салбарт шинээр ажлын байр бий болоод байна. АжилгүйдэлНийгэм эдийн засгийн идэвхитэй хүн амын нэг хэсэг нь өөрийнхөө ажиллах хүчийгашиглаж чадахгүй байхыг ажилгүйдэл гэнэ.Ажилгүйчүүд гэдэг нь ажил эрхлэж, орлого олохгүй байгаа бөгөөд ажил хийхэд бэлэнбайгаа, сүүлийн 4 долоо хоногийн турш ажил идэвхитэй хайж байгаа хүмүүсийг хэлнэ.(Олон улсын Хөдөлмөрийн байгууллага)Ажилгүйдлийн түвшин гэдэг нь ажилгүйдлийн тархалт бөгөөд нийт ажиллах хүчийгажилгүйчүүдийн тоонд хувааж тооцдог. BusinessWeek 2011 онд “Дэлхий даяар 2000 гаруйсая хүн ажилгүй байна, өндөр үзүүлэлт, хөгжингүй орнуудын гуравны нэг, хөгжиж буйорнуудын тал хувьд нь ажил эрхлэлтийн түвшний өсөлт буурч байна” гэжээ.
    • Ажилгүйдлийн учир шалтгаан, үр дагавар, шийдлүүдийн талаар олон онолын хандлагуудбайдаг. Сонгодог эдийн засаг, шинэ сонгодог эдийн засаг, Австрийн эдийн засгийнонолууд зах зээлийн эдийн засаг бол ажилгүйдлийг шийдэх арга хэмээн маргадаг. Эдгээронолууд нь хөдөлмөрийн зах зээлийг гаднаас нь нөлөөлдөг эвлэлүүд, хөдөлмөрийн доодхөлс, татвар ба бусад зохицуулалтууд гэх мэт гадны нөлөөллүүд нь ажил эрхлэлтийгидэвхигүйжүүлдэг гэж үздэг. Кейнсийн онол нь ажилгүйдлийн давтагдах шинж чанарыгтодруулж, гадны нөлөөллүүднь цомхотголын үеэрх ажилгүйдлийг багасгана гэж үздэг.Ажилгүйдлийн үндсэн төрлүүд: - Бүтцийн. Эдийн засгийн бүтцийн асуудлууд, үр ашиггүй байдал хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж, нийлүүлэлт эрэлтэд зөрөө гардаг. - Сонгодог. Цалин зах зээлийн тэнцвэрт цэгээс өндөр тогтоогдсоноос болж ажил горилогчид эрэлтээс давдаг. - Мөчлөгийн. Өөрөөр Кейнсийн гэж нэрлэдэг. Ажиллахыг хүссэн хүн бүрийг ажиллуулах боломжгүй буюу зах зээлд хангалттай нийлмэл эрэлт байхгүй үед үүсдэг. - Зайлшгүй. Эдийн засгийн хэт их хадгаламж, муу хувийн хөрөнгө оруулалтаас болж ажиллагчид зайлшгүй ажлаас халагдаж, шинэ ажил олох боломжгүй болдог. - Сайн дурын. Ажилтан нэг ажлаас нөгөө ажил руу шилжих эсвэл ажил хайж байх үеийн ажилгүйдэл юм. - Нуугдмал. Албан ѐсны статистикийн мэдээнд ороогүй ажилгүйдэл. - Урт хугацааны. Европын Холбооныхоор нэг жилээс дээш үргэлжилсэн ажилгүйдлийг хэлнэ. Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн шинжилгээНийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Яамны Мэдээлэл хяналт-шинжилгээ, үнэлгээнийгазраас гаргасан зарим статистик мэдээлэл дээр тулгуурлан МУ-ын хөдөлмөр эрхлэлтийнбайдалд шинжилгээ хийлээ.Хүснэгт 1-д 2006-аас 2010 оны хүн амын ажил эрхлэлтийн ерөнхий байдлыг харуулсанбайна. Хүн ам нэмэгдэж байгаагийн хэрээр хөдөлмөрийн насны хүн амын тоо, эдийнзасгийн идэвхитэй хүн амын тоо ч нэмэгдсээр байна. Хэдий тийм ч ажиллагчдын тоо 2009онд буурсан байна. Гэвч 2010 онд эргэн нэмэгдсэн ч ажиллагчдын тоо 2008 оныхоосбуурсан нь ажиглагдаж байна. Хүснэгт 1. Хүн амын ажил эрхлэлт 2006 2007 2008 2009 2010 Хөдөлмөрийн насны хүн амын тоо 1619.60 1642.20 1688.70 1704.40 1863.40 Эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 1042.80 1054.00 1071.50 1137.90 1147.10 Ажиллагчдын тоо 1009.90 1024.10 1041.70 1006.30 1033.70 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 32.90 29.90 29.80 38.10 38.30
    • Ажилгүй иргэдийн тоо 257.6 261.4 267.5 131.60 113.40 Ажиллах хүчний оролцооны түвшин 64.40% 64.20% 63.50% 66.80% 61.60% Ажил эрхлэлтийн түвшин 62.40% 62.40% 61.70% 88.40% 90.10% Ажилгүйдлийн түвшин 3.20% 2.80% 2.80% 11.60% 9.90%Ажилгүй иргэдийн тоо 2009 оноос огцом буурч, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоонэмэгджээ. Зураг 1-д харууулснаар ажиллах хүчний оролцооны түвшин 2010 онд 5 гаруйхувиар буурсан боловч ажил эрхлэлтийн түвшин тогтмол хэвээр байна (Зураг 2). Зураг 1. Ажиллах хүчний оролцооны түвшин Зураг 2. Ажил эрхлэлтийн түвшинАжилгүйдлийн түвшин 2009 оноос огцом нэмэгдсэн нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоонэмэгдсэнтэй холбоотой.
    • Зураг 3. Ажилгүйдлийн түвшин Хүснэгт 2-т 2000-аас 2008 он хүртэлх нийт ажиллагчдын бүтцийг насны бүлгээр харууллаа. Хэлбэлзлийг илүү тодорхой харуулахын тулд насны бүлэг бүрийг хувийн жингээр нь авч үзэв. Хүснэгт 2. Ажиллагчдын тоо, насны бүтцээр 2000 2001 2002 2003 <16 1776 0.22% 2095 0.25% 2142 0.25% 1891 0.20% 16-19 92064 11.38% 83680 10.05% 81348 9.34% 86888 9.38% 20-24 135590 16.76% 133822 16.08% 131713 15.13% 136834 14.77% 25-29 134674 16.65% 137712 16.55% 144844 16.63% 147333 15.90% 30-34 125272 15.49% 127212 15.28% 137564 15.80% 146796 15.84% 35-39 108689 13.44% 114830 13.80% 124862 14.34% 130389 14.07% 40-44 89509 11.06% 94344 11.34% 102998 11.83% 114721 12.38% 45-49 54726 6.76% 63403 7.62% 69392 7.97% 76520 8.26% 50-54 37557 4.64% 39524 4.75% 42423 4.87% 48835 5.27% 55-59 20536 2.54% 24455 2.94% 25126 2.89% 28439 3.07% 60+ 8594 1.06% 11204 1.35% 8369 0.96% 7892 0.85% Бүгд 808987 100.00% 832281 100.00% 870781 100.00% 926538 100.00% 2004 2005 2006 2007 2008 1189 0.13% 370 0.04% 532 0.05% 194 0.02% 142 0.01% 83191 8.75% 81507 8.42% 82570 8.18% 77744 7.59% 72791 6.99%137228 14.44% 135066 13.95% 142736 14.13% 139526 13.62% 146046 14.02%147228 15.49% 151421 15.64% 155062 15.35% 156850 15.32% 159978 15.36%147362 15.51% 151850 15.68% 156463 15.49% 158372 15.47% 164046 15.75%133320 14.03% 136552 14.10% 143051 14.16% 145584 14.22% 150289 14.43%117389 12.35% 117193 12.10% 124558 12.33% 127872 12.49% 129433 12.43% 85040 8.95% 94502 9.76% 101230 10.02% 106211 10.37% 109488 10.51% 56338 5.93% 58954 6.09% 63750 6.31% 67129 6.56% 67792 6.51%
    • 32782 3.45% 33774 3.49% 34001 3.37% 39122 3.82% 37279 3.58% 9215 0.97% 7124 0.74% 5967 0.59% 5453 0.53% 4411 0.42%950282 100.00% 968313 100.00% 1009920 100.00% 1024057 100.00% 1041695 100.00% Зураг 4-өөс харахад насны бүлгүүдийн эзлэх хувь ерөнхийдөө тогтмол байгаа ч багахан өөрчлөлтүүдийг харж болохоор байна. 16-19 насныхны эзлэх хувь тогтмол буурч байгаа бол 45-49 болон 50-54 насныхан тогмол нэмэгдэж байгаа нь харагдаж байна. 40-44 ба 55- 59 насныхан мөн адил тогтмол бага өсөлттэй байна. Харин 20-24 ба 25-29 насныхан тогтмол бага бууралттай байна. Үүнээс харахад, 29-өөс доош насныхны хөдөлмөр эрхлэлтийн хувь буурсаар, харин 40-өөс дээш насныхных тогтмол өссөөр байна. Зураг 4. Ажиллагчдын бүтэц, насны бүлгээр 2007, 2008 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тооноос харахад бага зэрэг буурсан байна. Гэвч эдгээр онуудад ажилгүйчүүдийн түвшин ижил байсан. Аж ахуй эрхлэх сургалтанд хамрагдсан хүний тоо 2 гаруй дахин өссөн байна. Хүснэгт 3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, үйлчилгээний төрлөөр 2007 2008 Ажилд зуучлан оруулсан хүний тоо 53575 53355 Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 76484 70264 Мэргэжлийн сургалтанд хамрагдсан хүний тоо 22739 20773 НХА-д хамрагдсан хүний тоо 17132 17161 Бүртгэлтэй ажилгүйчүүд 30796 29813 ХЭДС-аас зээл авсан хүний тоо 5738 8176
    • Ажил олгогчийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 1702 1905 Бизнес инкубаторын үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 170 105 Аж ахуй эрхлэх сургалтанд хамрагдсан хүний тоо 9603 22972 Бүгд 217939 224524 Зураг 5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, үйлчилгээний төрлөөрХөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоог бүсээр судлахадбаруун бүс болон Улаанбаатараас бусад бүсийн тоо хэмжээ нэмэгдсэн байна.
    • Зураг 6. . Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, бүсээр ДүгнэлтМонгол улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин дундаж үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийнжилүүдэд тогтвортой өсөлт мэдэгдэхгүй байна. Ажилгүйдлийн түвшин 2009 оноос огцомнэмэгдсэн байна. Тиймээс ч 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгонзарлаж, 60000 шинэ ажлын байр гаргасан байна.Ажилгүйдэл залуучуудын дунд ихэсч, ахмад насныхан илүү ажиллах болсон байна. Энэ ньхөдөлмөрийн зах зээл дээрх шаардлагатай мэргэжил, ур чадвартай эрэлтийг хангажчадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай болонтусгай мэргэжлийн ажлын байр эрчимтэй нэмэгдэж байгаа ч ийм мэргэжлээр төгсөгчдийнтоо өсөлтийг нь гүйцэхгүй байна.