Global food science

  • 933 views
Uploaded on

 

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
933
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
1

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн [email_address] 2009.10.08
  • 2. Олон улсын зарчим
    • НҮ-ий ХХААБ, ДЭМБ болон хөгжлөөр тэргүүлэгч улс гүрнүүд хүнсний технологийн шинжлэх ухааны стратеги, тэргүүлэх чиглэлийн зарчим:
    • хүнсний баталгаат байдал food security - ыг цогцоор хангах
    • хүн бүрт хүнс хоол хүртэмжтэй, хангамж жигд, тогтвортой
    • бүтээгдэхүүн нь чанар, эрүүл ахуйн хувьд ямар нэг эрсдэлгүй
    • найрлага, шимт чанараараа хүний эрүүл мэндийг дэмждэг, элдэв өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлдэг байх
  • 3. Хүнсний технологийн шинжлэх ухаан
    • Үндсэн зарчим
    • Техникийн шинжлэх ухааны нэг салбар
    • Биологи, хими, физик, инженерийн ухааны ололтод тулгуурлана
    • Техник, технологи гэж ярихдаа “техникийн шинжлэх ухаан” –ыг ойлгодог бол “технологи” гэдэг ойлголт нь үйлдвэрлэлийн арга, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийн багтаана
    • Хүнсний технологийн шинжлэх ухаан нь маркетингийн онолоор бол хэрэгцээ, эрэлтийг цөм болгож, шинжлэх ухааны логикоороо хүнсний технологийн хөгжлийн хандалгын чиг баримжаа
    • Зарим гажуудал
    • “ хүнс судлал” гэж шинжлэх ухааны аль чиглэлд хамаарах нь үл ойлгогдох томъёолол
    • Судалгаа, шинжилгээнд “эмчилгээний хүнс хоол” голлох хандлага газар авч, үүнд нь бизнесийнхэн болон хэрэглэгч төөрөгдсөөр байна.
    • Мөн “хүнс үйлдвэрлэл” гэдэг ерөнхий нэрийн дор хүнсний үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн асуудал бүрхэгдсэн
    • шинжлэх ухааны зардлын ихэнх нь хөдөө аж ахуйд зориулагдаж байгаад шүүмжлэлтэй хандах хэрэгтэй
  • 4. Хүнсний хангамж, хүртэмж
    • Тэргүүлэх чиглэл:
    • түүхий эдийн байгаа нөөцийн ашиглалт
    • шинэ эх үүсвэр нээн илрүүлэх
    • байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнээр гадаад зах зээлд өрсөлдөх
    • Одоогийн байдал:
    • малын 95%-ийг гадаа гар аргаар нядалж, жил бүр 10-15 мянган т дотор мах , бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн, 5-6 мянган т цус үрэгдүүлдэг
    • ХАА-д үйлдвэрлэсэн сүүний 97%-ийг түүхийгээр зардаг
    • Үр тариа, төмс, ногооны гүн боловсруулалтын технологи хэвшээгүй
  • 5. Биотехнологи
    • хүнсний түүхий эдийн нөөц ашиглалтыг дээшлүүлэх үндсэн арга нь биотехнологи, хаягдалгүй технологи
    • хүн амын 36% нь хүнс хоолны дуталтай манай орны хувьд “өртөг хямдтай хүнсний технологи”-ийн талаар өргөн хэмжээний судалгаа, туршилт хийх нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн нэг
    • энэ талаар манайд зарим үр дүн нь үйлдвэрлэлд нэвтэрч байгаа ч шинжлэх ухааны далайцтай хөтөлбөр болж чадахгүй байна.
    • Дэлхийд хүнсний нөөцийн асуудал хурцдаж байгаа энэ үед манай орны хүнсний уламжлалт бус түүхий эд, байгалийн нөөц - давуу тал
  • 6. Мембран технологи хаягдалгүй технологи
    • малын цус, сүүний шар ус, жимс, ногооны шүүс зэрэг биологийн шингэнүүдээс шимт бодисуудыг цэврээр ялган авах
    • хэрэглээний шаардлагад нийцүүлэн холестрин, саахар, бусад амтлаг нүүрс ус, тосны агууламжгүй, эсвэл бичил бодисын тодорхой агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх
    • Ундны ус цэвэршүүлэх
  • 7. Гэрлийн цацрал, цахилгаан соронзон долгион
    • махан бүтээгдэхүүнийг нэл улаан туяаны цацралаар боловсруулахад аминдэмийн бүрэлдэхүүнд хувирал гарахгүй
    • хэт ягаан туяаны цацралын үйлчлэлээр тосонд А аминдэм, сүүнд Д аминдэм нийлэгжүүлдэг
    • түүхий эдэд дэх төрөл бүрийн бичил биетний тоог багасгах, устгах үйлдлийг ийм цацрал ашиглан 20 0 С-т гүйцэтгэж болдог
    • хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг уртасгахад дулааны хүчтэй үйлчлэлээс татгалзаж, ионжуулагч цацралын технологийг Япон, БНСУ, БНХАУ-д өргөн хэрэглэх болжээ.
    • Хэт өндөр давтамжтай дуу авианы үйлчлэлээр хүнсний бүтээгдэхүүнд эмульс үүсгэх, шингэн орчин хатуу биетийг жижиглэх, биологийн идэвхит бодисыг хандлах, хүнсний шингэнийг тунгалагжуулах
    • Хүнсний бүтээгдэхүүний пастеризаци, стерилизацийг хэт өндөр давтамжийн дуу ашиглан нам температурт гүйцэтгэж болохыг бид 1990 оны дундуур тогтоосон, ийм дууны давтамжийг ашиглан Asp.niger - ийн өсөлт, үржлийг эрчимжүүлж, целлюлоз, целибиоз ферментүүдийн ялгаралтыг нэмэгдүүлж, хаягдал усан дахь эслэг бодисыг ус, СО 2 болгон задалж болдог
  • 8. Дулаан-масс солилцоо
    • хөргөсөн мах шинэлэг байдлаа удаан хугацаагаар хадгалдагтай
    • Жимсийг -30 0 С-тай болтол огцом хөлдөөж, уг температурт хадгалан тээвэрлэх технологи
    • Огцом хөлдөөсөн бүтээгдэхүүнийг цахилгаан соронзон оронд агшин зуур гэсгээхэд шимт бодисын алдагдал, жингийн хорогдол багасна
    • Лиофилизаци буюу хөлдөөж, хатаах технологи нь байгалийн сублимаци үзэгдэлд тулгуурласан манай мах борцлох уламжлалт аргаас эх үүдэлтэй, одоо энэ технологийг төрөл бүрийн фермент, биологийн идэвхит нэгдлүүд, бичил биетний биомасс үйлдвэрлэхэд эрчимтэй ашиглаж байгаа
  • 9. Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй
    • дэлхийн зах зээлд сүүлийн 20 жилд эрчимтэй нэвтэрч байгаа хүнсний зүйл бол генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн, нанохүнсний бүтээгдэхүүн
    • хүн төрөлхтөн байгалийн унаган бүтээгдэхүүн рүү улам бүр тэмүүлж байна, Монголд нөөц, боломж байна
    • удмын өөрчлөлттэй бүтээгдэхүүн, нанохүнсний бүтээгдэхүүнийг таньж, тодорхойлох нь тулгамдсан асуудал
    • Генийн өөрчлөлттэй цагаан будаа, төмс, улаан лооль, шар буурцаг тодорхой орон зай эзлэж байна
    Үнэт чанарын өөрчлөлт Технологийн өөрчлөлт Урьдчилан таамаглах аргагүй үр дагавар Янзбүрийн харшил Эсийн өөрчлөлт Хоруу чанар Генийн болзошгүй илрэл
  • 10. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хяналт
    • Ген шилжүүлсэн дэс дараа,генийн тогтворжилт, экологит үзүүлэх нөлөө
    • Химийн найрлага, биологийн үнэт чанар, шингэц амьтан дээр, хоруу чанар амьтан дээр, харшлын шинж чанар, эсэд нөлөөлөх үйлчилгээ, дархлалын шинж чанарт нөлөөлөх, эсийн нөхөн төлжилтөд үзүүлэх нөлөө
    • Мэдрэхүйн болон хэрэглээний шинж чанар, технологийн үндсэн горимууд
  • 11. Нанобүтээгдэхүүн-үзэл бодол
    • бүхнийг чадагч ид шид
    • хүнс, хоолны шим зүйг төгөлдөршүүлэх чиглэлээр ашиглах ирээдүй байна
    • нанохэсэг, бүтцийг ашигласнаас хүний эрүүл мэндэд эрсдэл, хор нөлөө үзүүлэх үйлдвэрлэл ч байж болно
    • хүнсний нанобүтээгдэхүүн хүнд хор нөлөөгүй, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй гэж нотолж байгаа эрдэмтэн одоогоор алга
    • бас нанотехнологийн ирээдүйг хэн ч үгүйсгэхгүй байгаа
    • нанотехнологи, хүнсний нанобүтээгдэхүүний талаар удмын өөрчлөлттэй бүтээгдэхүүний нэгэн адил “хэт үнэлсэн”, эсвэл “айж, болгоомжилсон” байдал тэнцвэртэй хэлбэрт байна гэж дүгнэж болох юм.
    • зөвхөн чамирхал мода, мөнгө салгах арга
    • Энд үнэний хувь байгаа боловч эхний тохиолдол шиг хэтрүүлэх үндэслэл байхгүй.
    • Алс хэтээ харж чаддаг зарим компаниудад нанотехнологи йн алба эртнээс ажиллаж, байгууллагадаа богино хугацаанд ашиг оруулж, стратеги, бодлогоо тодорхойлох болжээ.
    • Нанотехнологийн бүтээгдэхүүн нь арав, мянган тонноор гарахгүй, энд атом, молекулаас хавьгүй нарийн зүйлийг судлах шаардлагатай нь илтгэлээс ойлгомжтой.
    • наносудалгааны үр дүнд цоо шинэ зүй тогтол, хандлага гарч, шинжлэх ухааны цар хүрээг тэлсээр байна. Ийнхүү нанотехногийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл нэгэн зэрэг хөгжиж байна.
  • 12. Хүнс хоолны үүрэг Хүнс хоол Энерги Эсийн матриал Биологийн идэвхит хүчин зүйлс
  • 13. Хооллолт, шим зүй
    • Үндсэн зарчим
    • “ Эрүүл хооллолт”-бие махбодийн хэрэгцээт шимт нэгдэл, бодисууд, ашигтай бичил биетнийг зохистой хэмжээгээр агуулсан, эрүүл ахуй, ариун цэврийн ямар нэг эрсдэлгүй хүнс хоолыг хувь хүн өөрийн онцлогт нийцүүлэн хэрэглэх
    • зохицуулагч үйлчлэлтэй уламжлалт болон шинэ бүтээгдэхүүний технологийн судалгаа, шинжилгээ
    • Монголчуудын “гэдэс цайлгах” уламжлал нь гэдэсний ашигтай микрофлорыг пробиотик бичил биетнээр баяжуулах, тэдгээрийн үйлчлэлийг ээзгий, ээдэм, ааруул, хурууд зэрэг пребиотик бүтээгдэхүүнээр дэмжих зорилготой “эрүүл хооллолт” -ын арга хэмжээ
    • Манайд цөөнгүй бүтээл бий, уламжлалт аргын мөн чанарыг илрүүлэхэд бус, харин уламжлалыг магтан дуулахад зарим судлаачдын анхаарал төвлөрч байгаад шүүмжлэлтэй ханддаг
  • 14. Шинжлэх ухааны судалгааны үндсэн чиглэл
  • 15.