Your SlideShare is downloading. ×

Insurance RDBMS

1,122

Published on

0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,122
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Даатгалын онлайн систем Удиртгал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Онолын хэсэг 1.1 Даатгал, даатгалын үйл ажиллагаа 1.2 Даатгалын компаний даатгах үйл ажиллагааны тогтолцоо ХОЁРДУГААР БҮЛЭГ: Судалгааны хэсэг 2.1 Монголын даатгалын зах зээл 2.2 Даатгалын компаний бүтцийн судалгаа ГУРАВДУГААР БҮЛЭГ: Төслийн хэсэг 3.1 Хэрэглэгчийн шаардлага 3.1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл 3.1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог 3.1.3 Хэрэглэгчийн функциональ шаардлага 3.1.4 Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт 3.2 Архитектурын сонголт 3.2.1 Үйлдлийн системийн сонголт 3.2.2 Програмчлалын систем сонголт 3.2.3 3.3 Програмчлалын хэлний сонголт Системийн шинжилгээ 3.3.1 Ерөнхий диаграм 3.3.2 Объектын холбоосын диаграм 3.3.2.1 Объектын холбоосын диаграм 3.3.2.2 Объектын холбоосын диаграмын дэлгэрэнгүй 3.3.2.3 Объектын холбоосын диаграмын өргөтгөл Ерөнхий дүгнэлт Ашигласан материал 1
  • 2. Даатгалын онлайн систем УДИРТГАЛ Аливаа хөгжил дэвшил тэр дундаа мэдээллийн технологийн хөгжил дэвшил нь хүн төрөлхтөний оюуны хэрэгцээ, өдөр тутмын амьдралд үйлчилж цаг хугацаа, орон зайн саад бэрхшээлийг арилгаж байна. Мэдээллийн эрин зуун гэгдэх өнөө үед шинжлэх ухаан, техник технологи, эрх зүй, эдийн засгийн хувьд нэгдэн ойртож дэлхий даяар хоорондын хамаарал, мэдээлэл солилцооны боломж аль хэдийнээ бүрэн нээгдсэн билээ. Үүнээс үүдэн олон арван төрийн болон төрийн бус ихэнх байгууллага, компаниуд өөрийн байгууллагын онцлогт тохирсон онлайн програм хангамжийг бүтээлгэн ашиглаж үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд үүний гол шалтгаан нь байгууллагын бүх л үйл ажиллагааг гар ажиллагаа, цаасан хөтлөлтүүд зэрэг хуучны аргаас салган, аль болох түргэн шуурхай, хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ үйлчилгээгээ хүргэх, ямар нэгэн алдаа дутагдал, явдал чирэгдэлгүй явуулах боломжийг бүрэн гүйцэлдүүлэх явдал юм. Эдгээр олон төрлийн байгууллагуудаас манай улсад маш ихээр дэлгэрч байгаа даатгалын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг сонгон авсан бөгөөд энэ даатгалын компаний иргэдэд үйлчилдэг даатгалын бүтээгдэхүүнүүдийг онлайн системд шилжүүлэхээр сонгон авлаа. 2
  • 3. Даатгалын онлайн систем Сэдвийг сонгосон үндэслэл : Монгол оронд ардчилсан нийгэм хөгжиж иргэд орон сууц, хувийн хашаа байшин, автомашин зэрэг хувийн эд хөрөнгөтэй болсон. Энэ шалтгаантай уялдан иргэд хувийн эд хөрөнгөө эрсдлээс хамгаалахын тулд өөрт хэрэгтэй даатгалын үйлчилгээг авахын тулд зайлшгүй даатгалын компани дээр очих шаардлагатай болдог. Даатгалын компаниудын хувьд хэрэглэгчдэдээ даатгалын үйлчилгээг хүргэхийн тулд Улаанбаатар хотын бүх дүүрэг, Монгол орны боломжтой аймаг сумдад салбар төвүүдээрээ үйл ажиллагаагаа шуурхай хүргэхийг зорьдог боловч даатгалын үйл ажиллагаа өнөөдрийн түвшинд даатгалын ач холбогдлыг ойлготол иргэдэд хүрч чадахгүй байна. Иймээс онлайн даатгалын системийг зохион байгуулснаар иргэд даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй шууд танилцах, ажлын цаг хамаарахгүйгээр хүссэн үедээ даатгуулах, цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна өөрийнхөө санхүүгийн боломждоо тохируулан хураамжаа сонгох боломжтой болно. Өөрөөр хэлбэл заавал өөрийн биеэр даатгалын компани дээр ирэхгүйгээр гэр, ажил, орон нутаг, гадаадаас гээд хаанаас ч интернэтээр дамжуулан даатгалын тодорхой үйлчилгээг авч онлайнаар даатгалын хураамж гэх мэт төлбөр тооцоогоо хийх бүрэн боломжтой болно. Нөгөө талаас өндөр хөгжилтэй орнуудад аль хэдийн дэлгэрч хэвийн зүйл болсон орчин үеийн энэ үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагын үүднээс энэ сэдвийг сонгосон. Иргэдэд зориулагдсан даатгалын бүтээгдэхүүнүүдээс иргэдийн хамгийн их даатгуулдаг даатгалын бүтээгдэхүүнийг сонгон авч онлайн систем болгохыг зорьсон. Үүний гол шалтгаан нь Монгол улсад заавал даатгуулах даатгалын үйлчилгээ хуульчлагдаагүй бөгөөд анх удаагаа авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалыг заавал даатгуулах бүтээгдэхүүн болгох хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж байгаатай холбогдуулан жолоо барьж байгаа иргэн бүр даатгуулах шаардлага гарч даатгалын компаниудын ачаалал ихэснэ. Үүнтэй холбоотойгоор даатгалын үйлчилгээг иргэдэд зардал чирэгдэлгүй хүргэхэд онлайн даатгалын систем зайлшгүй шаардлагатай. Судалгааны ажлын зорилго : Энэ судалгааны ажлын зорилго нь даатгалын үйлчилгээ тэр дундаа иргэдийн хамгийн их даатгуулдаг даатгалын бүтээгдэхүүнүүдийн үйл ажиллагааг хөнгөвчилж онлайн хэлбэрт шилжүүлэхэд оршино. 3
  • 4. Даатгалын онлайн систем Судалгааны ажлын зорилт :  Даатгалын үйл ажиллагаа буюу даатгах, даатгуулах процессыг судлах  Иргэдийн хамгийн их авдаг даатгалын бүтээгдэхүүн тэдгээрийн төрөл, даатгалын хураамж төлөх хувь, даатгалын зүйл, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн олговор зэрэг даатгалын асуудлыг судлах  Монгол орны нөхцөлд ашиглагдаж буй онлайн даатгалын системүүдийг судлах  Дээрх системүүдийн давуу талуудыг шингээсэн, өөрийн гэсэн онцлог давуу тал бүхий, судалгааны обьектын хэрэгцээ шаардлагыг хангасан онлайн системийг боловсруулах Судалгааны ажлын объект: Ард даатгал компани нь Их Британийн Whittington групптай хамтарсан, ажиллагаагаа даатгал явуулдаг, өндөр нөхөн хөгжсөн төлбөрийг орны барууны менежментээр орнуудад үйл хэрэглэдэг аргачлалаар тооцдог, эрсдэл ихтэй даатгалыг богино хугацаанд давхар даатгалын борлуулалт хийдэг, Монголын даатгалын зах зээл дээр 15 жил А зэрэглэлтэй ажиллаж байгаа, байгууллага болон иргэдэд даатгалын 50 гаруй бүтээгдэхүүнийг санал болгож даатгалын үйл ажиллагааг явуулдаг Монголын томоохон даатгалын компани юм. Сэдвийн судлагдсан байдал : Монгол даатгал компани өөрийн даатгалын бүтээгдэхүүнд зориулсан онлайн даатгалын системийг зохион байгуулж ашигласан. Даатгалын компани бүр өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүнүүдтэй бөгөөд Ард даатгал компани өөрийн бүтээгдэхүүнүүдийн онлайн даатгалын системийг урд нь ашиглаж байгаагүй. Судалгааны ажлын шинэлэг тал: Даатгалын зах зээл дээр ажиллаж байгаа хувийн хэвшлийн компаниудаас анх удаа иргэдийн хамгийн түгээмэл даатгуулдаг бүтээгдэхүүнд зориулсан онлайн даатгалын системийг зохион байгуулж байгаагаараа шинэлэг судалгааны ажил болно. Судалгааны ажлын практик ач холбогдол : Иргэд даатгалын үйлчилгээг авахын тулд заавал даатгалын компани дээр очих шаардлагагүй интернэт орж байгаа дурын газраас даатгалын үйлчилгээг авах боломжтой болно. Судалгааны хүрээ: Ард даатгал компани 4
  • 5. Даатгалын онлайн систем 1. ажиллагаанаас бусдад учруулсан хохирлоо даатгалын компаниар нөхөн төлүүлэх эрх олгодог. 2. Нэг жолоочийн хувьд өр төлбөрт орохоос хамгаалагдана. 3. Тухайн даатгалын жилд нөхөн олговор аваагүй ч таны төлсөн хураамж өөр нэгнийг өр төлбөрөөс чөлөөлж байгааг мэдэхэд илүүдэхгүй. 4. Хэрэв та тухайн даатгалын жилд нөхөн төлбөр аваагүй бол таны даатгуулсан жилээс хамаарч хураамжийн 20 хүртлэх хувийг эргүүлж танд өгөх эсвэл дараа жилийн хураамжийн дүнгээс хөнгөлөлт үзүүлнэ. Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх боломжтой бөгөөд үүийг гэрээгээр тохиролцоно. Мөн та ажлын, хувийн ямар ч тээврийн хэрэгсэл унаж явсан жолоочийн хариуцлагын даатгал нь танд бүрэн үйлчилнэ. 1.1. Даатгалын компаний даатгах үйл ажиллагааны тогтолцоо Даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг даатгалын үйл ажиллагаа гэнэ. Даатгагч Хохирлын тархалтыг хүлээн авч боломж нь бүрдвэл нөхөн төлбөр хийж магадгүй Даатгалын баталгаа Даатгалын хураамж Хохирлын тархалтыг даатгалын компанид шилжүүлэх маягаар рискээ багасгана, аюулгүй байдалд итгэх итгэлтэй болно Үр дүн Үр дүн Даатгалын хураамж авах Даатгуулагч Хохирол Даатгалын компанид даатгалын хураамж төлөх 5
  • 6. Даатгалын онлайн систем ХОЁРДУГААР БҮЛЭГ: СУДАЛГААНЫ ХЭСЭГ 2.1. Монголын даатгалын зах зээл Монгол улсын даатгалын салбарт 2008 оны байдлаар 16 компани ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан даатгалын гэрээний үндсэн дээр даатгуулагчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хариуцлагыг тохиолдож болзошгүй эрсдэлүүдээс богино болон урт хугацаагаар даатгаж даатгалын үйл ажиллагааг явуулж байна. 6
  • 7. Даатгалын онлайн систем 2.2. Даатгалын компаний бүтцийн судалгаа Даатгалын компаниудын бүтцийн тухай - Олон улсын практикт даатгалын компаниудыг бүтэц зохион байгуулалтын хувьд доорхи байдлаар ангилдаг. Бие даасан даатгалын компани - Энэ нь зөвхөн даатгалын үйл ажиллагааг жинхэнэ утгаар явуулдаг, эрсдлийг хамгийн зөв тараан байрлуулдаг мэргэжлийн компаниуд байдаг. Каптив компаниуд - Том групп, бүлэглэлүүд татвар бага төлөх, даатгалын хураамж хэлбэрээр мөнгөн хөрөнгийг группын дотор байрлуулах зорилгоор өөрийн мэдэлд даатгалын компани байгуулдаг хэлбэр юм. Энэ нь группын хувьд ашигтай боловч эрсдлийг хангалттай тараан байршуулах боломж багасах төдийгүй хэрэв хангалттай давхар даатгалгүй бол эрсдлийг тараах биш харин ч группын дотор төвлөрүүлдэг аюултай юм. Монгол улсын хувьд ихэнх даатгалын компани каптив бүтэцтэй буюу томоохон группын харьяанд багтдаг учир өнөөгийн дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хямралын үед даатгуулагч нарыг эрсдэлд учруулах аюулыг бий болгож байгаа юм. Даатгалын компаний удирлага зохион байгуулалтын бүтцийн схем Захирлын зөвлөл Ерөнхий захирал Амь насны даатгалын менежер Боловсон хүчний менежер Менежерын туслах: даатгал Менежер: галын даатгал Менежер: тээврийн даатгал Менежерын туслах: ажил олгогчийн даатгал Ерөнхий даатгалын менежер Маркетингийн менежер Менежерын туслах: хувийн даатгал Санхүүгийн менежер Менежерын туслах: андератинг ба претенк Менежер: хариуцлагын даатгал Менежерын туслах: үйлдвэрлэгчийн хариуцлага даатгал 7
  • 8. Даатгалын онлайн систем ГУРАВДУГААР БҮЛЭГ: ТӨСЛИЙН ХЭСЭГ 3.1. Хэрэглэгчийн шаардлага 3.1.1. Хэрэглэгчийн тухай мэдээлэл Манай улс зах зээлийн эдийн засагт шилжснээр даатгалын салбар бие даан чөлөөтэй хөгжих бололцоог нээж өгсөн билээ. Ингэснээр Монголын даатгалын тухай хууль баталж, хувийн даатгалын компаниуд хөгжих таатай хуулийн орчин бий болсон юм. Ард даатгал ХХК нь 1994 онд байгуулагдсан 15 жилийн турш үндэсний хэмжээнд даатгалын үйлчилгээ үзүүлж буй анхны хувийн даатгалын компани бөгөөд 2004 онд Их Британий Виттингтон групп хөрөнгө оруулалт тус компанид хийснээр гадны хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болжээ. Виттингтон нь 400 үйлчлүүлэгчдийн 5 тэрбум хэмжээний групп юм. гаруй ажилтан ажиллагсадтай, 3 тивийн ам долларын даатгалын нөөцтэй томоохон Тус групп нь даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад санхүүгийн болон менежментийн туслалцаа үзүүлдэг бөгөөд мэдээллийн технологи, хүний нөөц, бизнесийн төлөвлөгөө, хууль дүрэм журам, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгдөг юм. Виттингтон Групп нь манай улсын даатгалын салбарт хөрөнгө оруулснаараа дараах үр өгөөжийг авчирна гэж бид үздэг. Үүнд: • Монголын даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах эхлэлийг тавьж байгаа бөгөөд даатгалын зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх; • Хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн санал болгох; • Виттингтон Групп нь Аюулгүйн Зөвлөлийн үүргийг гүйцэтгэж энэ утгаараа олон улсын даатгалын зах зээлд санхүүгийн хувьд найдвартай давхар даатгагч болон брокеруудтай хамтран ажиллахад хяналт тавих; • Хүний нөөцийн бодлогыг улам боловсронгуй болгож, ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх; • Олон нийтэд даатгалын ач холбогдлыг өргөнөөр ойлгуулж, тэднийг даатгалд хамруулах цогц хөтөлбөр боловсруулах; • Орчин үеийн мэдээллийн технологийг Монголын даатгалын салбарт нэвтрүүлэх зэрэг болно. 8
  • 9. Даатгалын онлайн систем Эрхэм зорилго:  Шинэлэг менежментээр шинэ бүтээгдэхүүн гаргах,, чанартай үйлчилгээ үзүүлэх, орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэх замаар олон улсын түвшинд хүрсэн хамгийн орчин үеийн даатгалын мэргэжлийн шилдэг компани болох  Даатгалын салбарт ямагт манлайлагч байх  Санхүүгийн чадварыг цаг ямагт өсгөн нэмэгдүүлэх Давхар даатгалын программ: Ард даатгал компани нь байгуулагдсан цагаасаа давхар даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Агаарын хөлгийн хариуцлага, Хөрөнгийн даатгал, Гүйцэтгэгчийн бүх эрсдэл, Барилга угсралтын бүх эрсдлийн даатгал, Электрон тоног төхөөрөмжийн даатгал, Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний даатгалыг олон улсын давхар даатгалын компаниудад давхар даатгуулдаг. Хүний нөөц: Ард даатгал компанид даатгалын зах зээл дээр 10 гаруй жил ажилласан өндөр мэдлэг туршлагтай мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилладаг. Компанийн 27 ажилтан Их Британи, Герман, Сингапур, ОХУ, БНХАУ-д даатгалын сургалт семинарт хамрагдсан. Мөн 12 ажилтан дотоод болон гадаадын нэр хүнд бүхий их дээд сургуулийг магистр зэрэгтэй төгссөн бөгөөд 2 ажилтан Лондонгийн даатгалын институтийн олон улсын даатгалын зах зээл дээр ажиллах эрхийн сертификаттай. Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2008 оны ажлын үр дүнгээр даатгалын компаниудыг шалгаруулж даатгалын зах зээл дээр анх удаа Даатгалын компаниудын үнэлгээг гаргалаа.Энэхүү үнэлгээгээр Ард Даатгал ХХК нь 15 компаниас 3-р байрт ороод байна. Даатгал нь байгууллага, хувь хүмүүс хураамж төлснөөр үүсэх мөнгөн сангаас тэдгээрийн заримд тохиолдох аливаа аюул эрсдлийг хөнгөлж, хохирлыг барагдуулахад оршино. Товчоор хэлэхэд, даатгал гэдэг нь эрсдлийг тарааж багасгах систем юм. 9
  • 10. Даатгалын онлайн систем 3.1.2. Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог Энэ системийн эцсийн хэрэглэгчид нь даатгалын үйлчилгээг интернэтээр авах хэрэглэгч буюу даатгуулагч, даатгалын менежер, системийг тодорхой мэдээллээр хангах системийн админ байна. Эцсийн хэрэглэгчид нь манай системд хэрхэн оролцох болон даатгалын системийн үйл ажиллагаа хэрхэн явагдахыг ерөнхийд нь дүгнэн дараахь диаграмыг байгууллаа. 10
  • 11. Даатгалын онлайн систем 3.1.3. Хэрэглэгчийн функциональ шаардлага Системийн админы шаардлага a. Даатгалын тухай мэдээллээр системийг хангах Нэмэлт: Даатгалын ангилал, даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг системд оруулах b. Даатгалын тухай мэдээлэлд шинэчлэлт хийх Нэмэлт: Даатгалын ангилал, даатгалын тухай мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд шинэчлэлт хийх c. Даатгалын менежерүүдийн бүртгэл хийх Нэмэлт: Системийн хэрэглэгч болох даатгалын менежерүүдэд системийг ашиглах нэр, нууц үг олгох ба шаардлагатай мэдээллүүдээр нь бүртгэл хийнэ. d. Даатгалын менежерүүдийн бүртгэлтэй ажиллах Нэмэлт: Системийн хэрэглэгч болох даатгалын менежерүүдийн бүртгэл өөрчлөгдсөн эсвэл тухайн даатгалын менежер ажлаас гарсан тохиолдол зэрэгт шаардлагатай мэдээллүүдийг засварлах, устгах, хайлт хийх үндсэн үйлдлүүдээр хангагдсан байна. Даатгуулагчийн шаардлага a. Даатгуулагч системийг интернэтэд холбогдсон дурын газраас даатгалын үйлчилгээ авах Нэмэлт: Даатгуулах хүсэлтэй ямарч иргэн хүссэн даатгалын бүтээгдэхүүнүүдээс сонголт хийн онлайн даатгалд даатгуулах боломжтой. b. Даатгалын ангилалууд болон шаардлагатай мэдээллүүдийг авах Нэмэлт: Системээс даатгалын зүйл, даатгалын ангиллууд, тэдгээрийн ашигтай тал, даатгалын тохиолдол, хувийн зүгээс шаардагдах материал, даатгалын үнэлгээ, төлөх хураамжийн хувь, төлөх хураамжийн хэмжээ, даатгуулж болох хугацаа гэсэн мэдээллийг харна. c. Даатгуулагч даатгалд хамрагдахад зайлшгүй шаардлагатай хувийн мэдээллүүдийг системд оруулах Нэмэлт: Даатгуулагч дараах мэдээллүүдийг системд оруулна. Үүнд: овог, нэр, хүйс, РД, байнгын хаяг, харъяалал, гар утас, гэр эсвэл ажлын утас, имэйл хаяг. d. Даатгуулагч өөрийн сонгосон даатгалын бүтээгдэхүүнд шаардлагатай мэдээллийг системд оруулах 11
  • 12. Даатгалын онлайн систем Нэмэлт: Жолоочийн хариуцлагын даатгал гэсэн бүтээгдэхүүнийг сонгосон бол дараах мэдээллүүдийг оруулна: Үүнд: Жолоочийн үнэмлэхний дугаар, жолоочийн үнэмлэхний ангилал, тээврийн хэрэгслийн марк, арлын дугаар, үйлдвэрлэсэн он, улсын дугаар, даатгал эхлэх огноо, даатгал дуусах огноо, даатгалын үнэлгээ. e. Даатгуулагч системээс даатгуулсан даатгалын бүтээгдэхүүнийхээ гэрээтэй танилцах Нэмэлт: Тухайн даатгуулсан даатгалын бүтээгдэхүүний гэрээ үнэн зөв бөглөгдсөн эсэхийг нягталж үзнэ. Мөн даатгалын гэрээнд заасан нөхцлүүдтэй танилцана. f. Даатгуулагч гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг төлж гэрээ баталгаажих Нэмэлт: Тогтоосон үнэлгээгээр хувь тооцогдсон даатгалын хураамжийг цахим карт ашиглан онлайнаар төлбөр хийснээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно. g. Даатгуулагч даатгуулсан гэрээгээ электрон хэлбэрээр хүлээн авах Нэмэлт: Даатгуулагчийн хувийн мэдээлэлд бүртгэгдсэн и-мэйл хаягаараа уг даатгалын компанитай байгуулсан гэрээг хүлээн авна. h. Даатгуулагч гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд и-мэйл хаягаараа энэ тухай мэдээллийг хүлээн авах i. Даатгуулагч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах Нэмэлт: Даатгуулагч даатгалын хугацаа дуусгавар болохоос өмнө ямар нэгэн шалтгааны улмаас гэрээг цуцлах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулж болно. Даатгалын менежерийн шаардлага a. Өөрийн нэр нууц үгийг ашиглан нэвтрэн орох Нэмэлт: Нэр нууц үгийг системийн админаас авна. b. Даатгуулагчдын мэдээллийг хүлээн авах Нэмэлт: Системээс мэдэгдсний дагуу системд онлайнаар бүртгүүлсэн даатгуулагчдын мэдээллийг хүлээн авч тухайн даатгуулагчийн системд оруулсан мэдээлэл дээр үндэслэн даатгалд хамруулах эсэхийг тогтооно. Даатгалд хамруулахгүй байж болох эсвэл үндэслэл: Жишээлбэл: Жолоочийн хариуцлагын даатгал: 12
  • 13. Даатгалын онлайн систем  өндөр настан эсвэл насанд хүрээгүй  жолоодох эрхийн зөрчилтэй  өөрийн ангилалд тохирсон тээврийн хэрэгслийг жолооддоггүй Даатгалын хураамж өсөх үндэслэл: Жишээлбэл: Жолоочийн хариуцлагын даатгал:  туршлага дутмаг  хот хооронд байнга тээврийн хэрэгсэл жолооддог  дурын тээврийн хэрэгсэл жолооддог Даатгалд хамруулахдаа даатгалын хураамжийг бууруулах буюу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл: Жишээбэл: Жолоочийн хариуцлагын даатгал:  даатгалын бүтээгдэхүүнийг 3 болон түүнээс дээш жил сонгон даатгуулж байгаа  3 болон түүнээс дээш жил даатгуулахдаа даатгалын хүчинтэй хугацаанд даатгалын ямар нэгэн тохиолдол үүсгээгүй c. Даатгал хамруулахаар тогтоогдсон даатгуулагчийн мэдээллийг хянах, баталгаажуулах Нэмэлт: Даатгал хамруулахаар тогтоогдсон даатгуулагчийн мэдээллийг хянаж үзсний үндсэн дээр цаасан дээр хэвлэн авч, баталгаажуулан даатгуулагчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу даатгалын гэрээний баталгаажсан хувийг илгээнэ. d. Тайлан гаргах  Онлайнаар даатгуулсан даатгуулагчдын тоо баримтыг агуулсан тайлан Нэмэлт: Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийнх нь даатгуулсан хугацаанаас хамаарсан даатгуулагчдын тоог агуулсан тайлан гаргана.  Онлайнаар даатгуулсан даатгуулагчдаас даатгалын хураамжинд төлсөн орлогын тайлан Нэмэлт: Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийнх нь даатгуулсан хугацаанаас хамаарсан орлогын тайлан гаргана. 3.1.4. Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт Даатгагч: Хохирлыг төлөх хариуцлагыг өөр дээрээ хүлээн авагч бөгөөд даатгалын санг зохион байгуулах, зарцуулах эрхийг эзэмшигч байгууллага буюу хуулийн этгээд. Энэ нь даатгалын компаниуд юм. Олон улсын даатгалын нэр томъёо нь андеррайтер. Монгол улсын хуулинд Монгол улсын нутаг дэвсгэр 13
  • 14. Даатгалын онлайн систем дээр даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан ашгийн төлөө компанийг даатгагч гэж заасан байдаг. Даатгуулагч: Даатгалын хураамж төлөгч бөгөөд даатгалын тохиолдол үүссэн үед хуулийн дагуу эвсэл гэрээний үндсэн дээр нөхөн олговор авах эрх бүхий хуулийн этгээд буюу хувь хүн байдаг. Даатгалын зүйл: Эд хөрөнгийн даатгалд энэ нь материаллаг – байшин барилга, машин, гэрийн хөрөнгө гэх мэт объектууд байдаг. Даатгалын үнэлгээ: Материаллаг эд хөрөнгө, ашиг сонирхол зэрэг даатгалын объектын даатгагдсан үнэ. Даатгуулж буй эд хөрөнгийн болоод эд хөрөнгийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийн хэмжээ юм. Даатгалын гэрчилгээ буюу гэрээт баталгаа: Даатгуулагчийн эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгасныг баталж, даатгагчаас олгох даатгалын гэрээ байгуулсныг баталсан, даатгалын нөхцлүүдийг тусгасан албан ёсны баримт бичиг юм. Даатгалын тохиолдол: Учирсан үед нь даатгагч даатгуулагчид төлбөр хийх шаардлага гарч ирдэг тэр үйл явдлыг даатгалын тохиолдол гэдэг (зөвхөн даатгуулагчид ч биш, даатгуулагдсан этгээд, хожигч этгээд эсвэл гуравдагч этгээд гэх мэт байж болдог). Даатгалын тариф (хураамжийн тариф): Энэ нь даатгалын үнэлгээнээс авах хувь хэмжээ бүхий даатгалын үйлчилгээний төлбөрийн хэмжээ юм. Даатгалын тариф нь даатгалын сан бүрдэлтийн үндэс болдог. Заавал даатгалын төрлүүд дэх (эрүүл мэндийн, тээвэрлэгчийн гэх мэт) даатгалын тариф нь хуулинд тогтоогдсон байдаг. Сайн дурын даатгалд даатгалын тариф нь актуар тооцооллын үндсэн дээр тооцоологддог. Эдийн засгийн агуулгаараа даатгалын тариф нь даатгагдах эрсдлийн үнэлгээ байдаг. Даатгалын хураамж: Даатгалын сонирхлын төлбөр, өөрөөр хэлбэл даатгагдах эрсдлийн үнэлгээний мөнгөн хэлбэр юм. Даатгалын хураамжийг даатгуулагч нь даатгагчид хуулийн дагуу эсвэл байгуулсан гэрээний дагуу төлдөг. Эдийн засгийн агуулгаараа даатгалын храамж нь (даатгачийн хувьд) эрсдлийн үнэ болон даатгалын үйл ажиллагаа явуулах зардал хоёрын нийлбэр байна. Даатгалын хураамжийг нэг удаагаар эсвэл хувааж төлнө. Хураамжийг шууд буюу урьдчилгаа маягаар төлөх нь даатгалын харилцаанд шууд орсныг гэрчилдэг бөгөөд хувааж хэсэг хэсгээр төлөх төлбөр нь (сар, улирал болгон) 14
  • 15. Даатгалын онлайн систем нийт даатгалын хугацааны туршид хийгдэх бөгөөд үүнтэй адил утгатай шимтгэл болон төлбөр хэмээх хэллэгүүд хэрэглэгддэг байна. Даатгалын хугацаа: Даатгалын гэрээ хүчинтэй байх хугацаа бөгөөд хураамж төлөгдсөний дараагийн өдрөөс эхэлнэ. Даатгалын хугацаа нь даатгалын тохиолдол учирсан үед эсвэл даатгуулагч хураамжаа төлөхгүй байх тохиолдолд эцэс болно. Даатгалын гэрээний хугацаа гэрээнд өөрөө заагаагүй тохиолдолд хуулийн дагуу 365 хоногоос хэтрэхгүй байна. 3.3.2. Объектын холбоосын диаграм 3.3.2.1. Объектын холбоосын диаграмын хураангуй 15

×