лекц №3

1,460 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
1,460
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
416
Actions
Shares
0
Downloads
24
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

лекц №3

  1. 1. 1.Судалгааны төрөл, хэлбэр, аргачлалАсуудал дэвшүүлж шийдвэрлэх, өөрчлөлт, шинэчлэлт хийхбүхий л үйл ажиллагаа нь судалгаа шаарддаг.Судалгаа нь аливаа асуудал, тулгамдсан зорилтыг оновчтойшийдвэрлэхийн тулд эрчимтэй төлөвлөж хамтранхэрэгжүүлэх шинжилгээний ажил юм.Судалгаа нь нэгэнт гарчихсан шийдвэрийг үндэслэлээрхангахад бус харин уг шийдвэрийн биелэлтийн байдал, түүнднөлөөлж байгаа хүчин зүйлийн төлөв байдал, шалтгааныгтодруулахад чиглэгддэг.Судалгаа нь шинээр гарах шийдвэрийг ул суурьтайүндэслэлээр хангах, баталгаажуулах онцлогтой байдаг.•Судалгааг:•Тодорхой асуудлыг учирлаж тайлбарлах•Хэлэлцэж тохиролцох, шийдвэр ба санаагаа бататгах•Сөрөг уршигтай шийдвэрийг хэрэгжүүлэх үйл явцыгсаатуулах•Мэдлэг олох, учир байдлыг ойлгох зорилгоор явуулдаг.
  2. 2. • Судалгаанд анхаарах:•Мэдээлэл цуглуулж судалгаа хийж байгаа үедээ олсон баримтмэдээлэлдээ ямар нэгэн урьдчилсан дүгнэлт, тайлбар хийхээс зайлсхийх•Цуглуулж байгаа мэдээллийнхээ үнэн зөвийг сайтар нягтлан шалгаж, эхсурвалжийг тухай бүр тэмдэглэж байх•Мэдээллийг шалгахад нөлөөлж байдаг хувийн итгэл үнэмшил, үнэлэмж,заншил зэрэг онцлогт автахгүй байх зэрэг болно.•Судалгааг явуулахын тулд:•Юуг судлах•Түүнийг судлах болсон шалтгаан•Судалгаанд ямар арга барил хэрэглэх•Судалгааг хэрхэн зохион байгуулах•Судалгааг хэн ямар зохион байгуулалтаар хэрэгжүүлэх гэж байгаагтодруулна.•Судалгаа явуулах дэс дараалал:•Асуудлыг дэвшүүлэх, төсөөлөх•Шалтгааныг тодруулах•Судалгааг явуулах үйл ажиллагааг сонгох, гаргах•Судалгааг явуулах•Асуудлыг шийдвэрлэх, дүгнэх зэрэг ерөнхий үе шатаар хэрэгжүүлдэг.
  3. 3. 1. Судалгааны хэлбэрүүд Судалгааг хэлбэрийнх нь хувьд нөхцөл байдлын судалгаа, урьдчилсанбайдлын судалгаа, үндсэн судалгаа, хэсэгчилсэн судалгаа, шинжээчийнсудалгаа гэж ангилдаг.• Объектын судалгааны хэлбэрүүд• Нөхцөл байдлын судалгаа• Урьдчилсан судалгаа• Үндсэн судалгаа• Хэсэгчилсэн судалгаа• Бодлогын судалгаа• Нөхцөл байдлын судалгаа нь ихэвчлэн тухайн асуудалтай холбоотойгадаад орчин, тухайлбал эдийн засаг, хууль эрх зүйн зохицуулалтын орчин,нийгэм соѐлын орчин, технологи, олон улсын хүчин зүйлийн нөлөөллийгсудлахад чиглэгддэг. Шинээр бий болгох гэж байгаа тодорхой объектын хувьд нөхцөл байдлынсудалгаанд байршлын хүчин зүйлийг мөн судалгааныхаа хүрээндбагтаадаг. Өөрөөр хэлбэл, өөрчлөлт шинэчлэлттэй шууд бус холбогдолбүхий орчны судалгааг нөхцөл байдлын судалгаа гэж нэрлэдэг. Нөхцөл байдлын судалгаа нь өөрчлөлтийн гадаад орчин бүрэлдсэн эсэх,нөгөө талаас өөрчлөлт нь гадаад орчиндоо хир зохицож байна гэдгийгтогтооход чиглэгдэнэ.
  4. 4. Нөхцөл байдлын судалгаа нь:• Эдийн засгийн макро орчны судалгаа• Хууль эрх зүйн орчин• Нийгэм соѐлын орчин• Технологийн орчин• Олон улсын орчин• Байршлын хүчин зүйл Нөхцөл байдлын судалгааны үр дүнд гадаад тааламжтай орчин байгаа ньтогтоогдвол судалгааны дараагийн шатанд шилжинэ.• Урьдчилсан байдлын судалгаа нь өөрчлөлтийг хэрэгжүүлэх олонхувилбаруудыг гаргаж түүн дотроосоо сонголт хийхэд үндсэндээчиглэгддэг. Энэ шатанд түүхий эд материал, технологи техник, хүн хүч,үйлдвэрлэл үйлчилгээний зохион байгуулалт, дэд бүтцийн хангамжийнасуудлыг олон хувилбараар авч үзэх бөгөөд хэрэв технологи техникийнхувьд боломжтой бол түүний үр ашгийн тооцоог хийж харьцуулсны үндсэндээр сонголт хийх үе шат юм. Өөрөөр хэлбэл, энэ үе шат нь төсөл бодитойэсэх, хэрэгжих үндэслэлтэй эсэхийг тодорхойлох үе шат юм. Урьдчилсан байдлын судалгаа, шинжилгээний явцад сонгон авсанхувилбараа нарийвчлан тодотгож тогтоох, төлөвлөх үе шат нь үндсэнсудалгааны явцад хийгдэнэ. Урьдчилсан байдлын судалгаа нь өөрчлөлтийг хэрэгжүүлэх олонхувилбаруудыг гаргаж түүн дотроосоо сонголт хийхэд үндсэндээ
  5. 5. Урьдчилсан байдлын судалгаанд:• Түүхий эд материал• Техник, технологи• Ажиллах хүчин болон шаардагдах ур чадвар• Үйлдвэрлэл үйлчилгээний зохион байгуулалт• Дэд бүтцийн хангамжийн асуудлыг олон хувилбараар авчүзнэ. Урьдчилсан байдлын судалгааны үр дүнд хэрэгжүүлэхболомжтой бол үр ашгийн тооцоог хийх буюу төсөл бодиттойэсэх, хэрэгжих үндэслэлтэй эсэхийг тодорхойлох үе юм.• Үндсэн судалгаа. Төсөл хэрэгжүүлэхэд ямар нөөц хэрэгтэй,үүнийгээ хэн хэзээ хэрхэн яаж бүрдүүлэх, үйлдвэрлэлүйлчилгээний удирдлага зохион байгуулалт нь ямар байхзэргийг тодорхой болгож үйлдвэрлэлийн болоод маркетингийнпрограммаа боловсруулж энэ үндсэн дээр зардал ба хөрөнгөоруулалт, ашиг орлого, үр ашгийн тооцоог хийснээр үндсэнсудалгааны үе шат дуусна.
  6. 6. Үндсэн судалгаанд төсөл хэрэгжүүлэхэдшаардагдах:• Ямар нөөц хэрэгтэй• Хэн хэзээ хэрхэн олж авах• Үйлдвэрлэл үйлчилгээний удирдлага зохионбайгуулалт ямар байх зэргийг тодорхойлох• Үйлдвэрлэл болон маркетингийн бодлого,хөтөлбөрөө боловсруулах• Зардал ба хөрөнгө оруулалт• Ашиг орлого, үр ашгийн тооцоог хийнэ. Үндсэн судалгааны явцад төсөл хэрэгжих эсэх ньэргэлзээтэй бол нарийвчилсан, хэсэгчилсэн судалгааявуулах, нарийн мэргэжлийн шинжээч, судлаачдыгтатан оролцуулж судалгаа хийх шаардлага гардаг.
  7. 7. 1. Судалгааны материал цуглуулах, боловсруулах•Бэлэн мэдээлэл цуглуулах арга•Төр болон харьяалах байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэр•Статистикийн байгууллагаас гаргасан мэдээ баримт•Өмнө хийгдсэн судалгааны материал•Архивын эх материал•Өөрсдийн тодорхой аргачлалаар мэдээлэл цуглуулах арга•Ажиглалт хийх•Сурвалжилга хийх•Санал асуулт явуулах•Үзлэг хийх•Танилцах аялал, уулзалт зохиох•Нөхцөл байдлыг турших арга•Нэг буюу хэсэгхүмүүсийг дагаж ажиллах•Туршилт хийх•Өөрийн дадлага туршлагаа ашиглах•Зураг авалт (аудио, видео, фото хронометраж буюу ажлын зураг авалт,хэмжилт)
  8. 8. • Бусдын санал тандах арга• Цуглаж хэлэлцэх• Бүлгээр ажиллах• Оюуны довтолгоон хийх• Судалгааны аргуудын ангилал• Тоон судалгааны аргууд (баримт цуглуулж, тоон шинжилгээ харьцуулалтхийх)• Чанарын судалгааны аргууд (лаборатори)• Бусад судалгааны аргууд• Судалгааны материал цуглуулах бусад арга• Хувийн туршлага Тухайн судлаач хүн ямар нэг асуулга бэлтгэхдээ өөрийн туршлага болонтухайн хүрээний мэдлэгээ ашиглах нь илүү үр өгөөжтэй байна.• Өөрийгөө хянах Тухайн байгууллагын хүмүүсээр тодорхой хугацаанд өдрийн тэмдэглэлхөтлүүлэх арга юм. Энэ нь хүмүүсийн үйл ажиллагааг үнэлэх, үр өгөөжтэйзохион байгуулахад ашигтай.• Ажиглалт хамтарч хийх Судлах байгууллагынхаа хүмүүстэй хамтарч ажиглалт хийх ньсудлаачаас тухайн байгууллагын бодит үйл ажиллагааг судалж мэдэхэд үрөгөөжтэй.
  9. 9. • Ажлын судалгаа Үйл ажиллагааны явцыг ажлын байран дээр ажиглалтын янзбүрийн аргаар судалж нэлээд нарийн мэдээлэл цуглуулахболомж олгоно.• Хяналт ба шалгалт Судалгааны энэ арга нь архивын хуучин материалуудадсудалгаа хийхтэй холбоотой. Түүнээс шалгалт нь тодорхойнөхцөл байдалд үнэлэлт өгөхөд ач холбогдолтой.• Туршилт Мэдээлэл болон боломжтой санааг хөгжүүлэхийн тулд янзбүрийн туршилтуудыг явуулах нь судалгааг гүнзгийрүүлж уламтодорхой болгоно. Туршилтыг тодорхой хугацаанд явуулна.Судалгааны материал цуглуулах аргуудын хялбаршуулсанбүлэглэл хийж хүснэггээр харуулъя.
  10. 10. Хүснэгт 3.1 Судалгааны материал цуглуулах аргууд  Статистикийн байгууллагаас гаргасан мэдээ баримт цуглуулах 1.Баримтын судалгаа  Өмнө хийгдсэн судалгааны материал буюу мэдээлэл ашиглах цуглуулах  Архивын эх материал  Ажиглалт хийх 2. Өөрсдөө тодорхой  Сурвалжилга хийх аргачлалаар мэдээлэл  Санал асуулт явуулах цуглуулах  Үзэж танилцах, ажлым зураг авалт хийх  Танилцах аялал, уулзалт зохиох  Нэг буюу хэсэг хүмүүсийг дагаж ажиллах 3. Нөхцөл байдлыг  Туршилт хийх турших  Өөрийн дадлага туршлагаа ашиглах  Зураг авалт  Цуглаж хэлэлцэх 4. Бусдын санал тандалт  Бүлгээр ажиллах  Оюуны довтолгоон хийх
  11. 11. Баримтын судалгаанд холбогдох төр,төрийн бус байгууллага болон шинжилгээсудалгааны байгууллагуудын номынсангийн катологийг шүүж үзэх болон энэчиглэлийн мэдээллийн үйлчилгээүзүүлдэг байгууллагад хандаж болно. Өөрсдөө тодорхой аргачлалаармэдээлэл цуглуулахад тодорхойаргачлал, бэлтгэл ажил шаарддаг бөгөөдсудалгааны үр өгөөжийг сайжруулдагүндсэн аргын нэг юм.

×