хүүхдийн хүмүүжил

11,062 views

Published on

Published in: Education
1 Comment
3 Likes
Statistics
Notes
• yaj tatajawa awhiin be
Reply
Are you sure you want to  Yes  No
Your message goes here
No Downloads
Views
Total views
11,062
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
214
Actions
Shares
0
Downloads
186
Comments
1
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

хүүхдийн хүмүүжил

1. 1. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд багш, сургалтын байгууллагын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх арга зам
Б.Цэрэндолгор /англи хэлний багш/
“Надад хүүхдийн зүрхийг өг, би түүгээр
юу ч хийж чадна!” Песталоззи
Манай улсад 2010 оны байдлаар сургуулийн 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь сургууль гэр бүлийн орчинд зодуулж, дарамтанд орж байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт тавьсан илтгэлдээ дурдсан. Дээр дурдсан тоон үзүүлэлтүүд нь өнөөдөр монгол хүүхдүүд ямар орчинд аж төрж, ямар хүмүүжил олж байгааг харуулах чухал баримт юм. Харамсалтай нь энд хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлж байгаа хүчин зүйлс огт дурдагдаагүй. Тиймээс хүүхдийн нийгэмшил, хүмүүжил,  төлөвшилд эергээр нөлөөлөх хүчин зүйлсийн талаар сургалтын гол байгууллага болох дунд сургуулиуд авч үзэх шаардлагатай болж байгаа юм.
Дээрх шаардлагын үндсэн дээр хүүхдийн төлөвшил, хүмүүжилд багш, сургалтын байгууллагууд хэрхэн нөлөөлдөг, тэрхүү нөлөөллийг сайжруулах ямар боломж байгаа тухайд өөрийн саналыг хуваалцахаар энэхүү илтгэлийг толилуулж байна.
Хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг олон хүчин зүйл байдгаас гэр бүлийн уур амьсгал, сургууль, цэцэрлэгийн орчин, найз нөхөдтэйгээ харилцах харилцаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, амьдарч буй орчин, ард түмний соёлын нөлөө зэргийг энд жишээлэн дурдаж болно. Энэ удаад бидний дэлгэрүүлэн авч үзэх хүрээ бол хүүхдийн хүмүүжил дэх сургууль болон багшийн нөлөө билээ.
Манай түүх, нийгмийн ухааны боловсролын стандартын дагуу суралцагчдын нийгэмших, иргэнших зорилт нь:

Энх тайванч үзэл санааг дээдлэх
2. 2. Бусдыг хүлээн зөвшөөрөхүйц харилцааны хэм хэмжээ эзэмших
3. 3. Нийгмийн болон хувийн үүрэг, хариуцлагыг өндөр ухамсарлан хэрэгжүүлэх
4. 4. Хүний эрх, эрх чөлөөг ухамсартай эдлэх
5. 5. Ёс зүйн болон хууль, эрх зүйн, хэм хэмжээг баримтлах
6. 6. Хүний нэр төр, алдар хүнд, үнэ цэн, бусдын соёл, шашныг хүндэтгэх
7. 7. Нийгэм, улс төр, хувь хүний асуудалд хүлээцтэй, иргэнлэг хандах, оновчтой шийдвэр гаргах1 зэрэг чадварууд байх аж.
8. 8. Гэтэл бодит байдалд бидний төгсгөсөн сурагчид бүгдээрээ иргэний эрх, үүргээ ухамсарладаг, бусдыг хүндэтгэдэг, хариуцлагатай иргэд болдог нь эргэлзээтэй. Хүүхдүүд архидан согтуурах,  мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох
9. 9. 1 “Түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт” УБ., 2004., 11-12-р тал

зэрэг байж болшгүй муу үйлд холбогдож байна. Хэдийгээр хичээлдээ сайн боловч  зан байдлын хувьд доголдолтой сурагчид олон байдаг. Ийм байдлын нэг буруутан нь тэдэнд биеэрээ үлгэрлэх үүрэгтэй багш нар та бид билээ.Доктор Эрдэнэчулууны 2005 онд хийсэн судалгаагаар хүүхдэд таалагддаггүй багшийн сул тал нь харилцааны соёлгүй байдал гэж сурагчдын 65%, заах арга барил муутай байх гэж 49%, амьдралын түвшин, царай зүс, гадаад үзэмжээр ялгаварладаг байх гэж 38% нь үзжээ.2 Харин багшийн үнэт чанарт сурагчдын 23,5% нь харьцааны соёлтой байдал, 20,8% нь хичээлээ сайн заах чадвар, 16,8% нь хүнлэг чанарыг нэрлэжээ. Харин 2010 онд /97-р сургуулийн сурагчдаас/ авсан судалгаагаар аль нэг хичээлдээ дургүй байх шалтгаан чинь тэр хичээлийг заадаг багштай холбоотой юу гэсэн асуултанд сурагчдын 60% нь тийм, 32% нь үгүй, 8% нь бусад гэж хариулсан. Таны бодлоор багшийн нэр хүндийг унагадаг гурван гол дутагдал юу вэ гэсэн асуултанд судалгаанд оролцсон сурагчдын 27% нь харилцааны доголдол, 22% нь багш нарын заах арга барил муу байх, 20% нь сурагчдыг ялгаварладаг, 19% нь шударга бус үнэлдэг, 7% нь багш нар авилга авдаг, 3% нь багш нар сурагчдынхаа итгэлийг алддаг, 3 хувь нь бусад гэсэн хариулт өгчээ.
Судалгаануудын дүн бидэнд багш нар сурагчдадаа маш муу үлгэр дууриал үзүүлдгийг харуулж байна. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр иймэрхүү хандлагатай багш нарын үгийг сонсож, үйлдлийг нь ажигласаар байвал хүүхэд өөрийн санаагаагүйгээр өөрөө тийм хүн болно. Бид ямар байна хүүхдүүд маань тийм болон хүмүүждэг.
Тиймээс багш нар өгч байгаа мэдлэг, зааж байгаа дамжуулан сурагчдаа зөв төлөвшүүлэх, үүний тулд хүмүүжлийн эерэг аргуудыг сонгон ажилдаа мөрдлөг болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Багш хүн сурагчдын хүмүүжилд хоёр замаар нөлөөлдөг. Юуны түрүүнд ангид, ээлжит хичээлийн үеэр сурагчидтайгаа харилцах харилцаа, биеэ авч байдлаараа тэдэнд үлгэрлэж байдаг. Түүнээс гадна хичээлийн бус цагаар сурагчидтайгаа ажиллах, тэдний дунд сургалт, үйл ажиллагаа явуулах замаар сурагчдынхаа ямар хүн болоход нь нөлөөлөх боломж багш нарт байдаг.
Хичээлээс гадуурх ажлыг багш урьдчилан төлөвлөж ямар ч байдлаар явуулж болдог бол ээлжит хичээлийн явцад хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж байдаг нь бидний тэр бүр анзаардаггүй сэдэв. Бид ихэнхдээ ээлжит хичээлийнхээ зорилгыг мэдлэг олгох болон цөөн хэдэн чадвар төлөвшүүлэхээр тодорхойлдог. Гэтэл багш болон сурагчдын хэн хэн нь анзаардаггүй бодит зүйл бол багш нар ээлжит хичээлийнхээ үед ч гэсэн сурагчдынхаа хүмүүжилд нөлөөлж байдаг явдал юм. Германы эрдэмтэн Бартийн судалгаагаар багш нар хичээлийн 45 минутанд 200 гаруй шийдвэр гаргаж, 15 орчим зөрчлийг шийдвэрлэдэг байна. Тиймээс багш зөв шийдвэр гаргах нь хүүхдүүддээ зөв үлгэрлэх үндэс болно.

Боловсрол нь хүүхдийг доор дурдсан зүйлсийг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх ёстой.

2 Байгалмаа. Ч “Багш нарын хөгжлийнхөө хэрэгцээг тодорхойлсон судалгаанд хийсэн анализ” Лавай сэтгүүл УБ., 2004/1., 50-р тал.
Үүнд:

Хүний эрх
10. 10. Эцэг эх
11. 11. Соёл, хэл, үнэт зүйлс
12. 12. Амьдарч буй орныхоо үнэт зүйс, өөрийн төрөлх эх орон болон бусад соёл
13. 13. Байгаль орчин.3

Эдгээрийг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх гол арга нь хүний эрхийн тухай, байгаль орчны тухай, соёл, шашны тухай лекц унших, сургалт зохион байгуулах явдал огт биш юм. Нэг, хоёр удаагийн семинараар сурагчид бусдын үзэл бодлыг хүндэтгэх, эцэг эхээ хайрлах, эх дэлхийгээ хамгаалах хэрэгтэй тухай сонсох нь төдийлөн үр дүнтэй биш. Харин багш нар нь өдөр бүр үлгэрлэж, өөр дээрээ жишээлэн харуулж байх нь хавьгүй үр дүнд хүрнэ.
Хүмүүжлийн эерэг арга гэдэг бол хүүхэд бүр хүндэтгэл хүлээн амжилттай суралцахуйц таатай, үр нөлөө сайтай орчин бүрдүүлэн хэвшүүлэх явдал юм.1
Өөрөөр хэлбэл, та бид хүмүүжлийн зөв арга барилыг багшлахуйн бүхий л үйл ажиллагаатайгаа хослуулах хэрэгтэй. Үүнд:

Хичээлээ заах
14. 14. Сурагчдаа үнэлэх
15. 15. Тэдэнтэй харилцах
16. 16. Хоорондынх нь харилцааг зохицуулах гэх мэт.

Хичээлээ зааж байхдаа сурагчдаа хэрхэн хүмүүжүүлэх вэ?
Энэ асуултанд хариулахын тулд та дараах асуултанд шударгаар хариулаарай.
Багш чинь таны алдсан зүйлийг хэлж загнавал та хичээлээ сайн хийх үү, эсвэл алдаагүй зүйлийг чинь хэлж өгвөл сайн хийх үү? Буруу хэлвэл шийтгэнэ гэж эмээж байгаа үедээ сайн хийх үү, алдаа гаргавал цохино гэж айхгүй байгаа үедээ сайн хийх үү? Багш чинь таныг хичнээн мундаг болохыг чинь хэлж байвал урамтай хичээллэх үү, юу ч хийж чадахгүй мулгуу амьтан гэж дуудуулбал урамтай хичээллэх үү?
Хэрвээ магтуулж байвал хичээлээ сайн хийх урам зориг төрнө гэж бодож байвал тэр чинь зөв. Хүүхдүүд айсан үедээ айдас түгшүүрээ зохицуулах гэж хичээсээр байгаад хичээлдээ анхаардаггүй, бүрэн ойлгож чаддаггүй. Тэд тайван амгалан байхдаа л юм сурдаг. Эндээс тэд зөвхөн хичээлээ ойлгохгүй байгаад зогсохгүй хожим хойно бусдыг дээрэлхэж доромжилж болдог гэсэн ойлголттой болдог. Бие махбодын шийтгэлийн хүүхдэд учруулж буй хохирлыг таньсан 120 гаруй орон сургуульд бие махбодын шийтгэл хэрэглэх явдлыг хориглосон байна.4
Цаашилбал, дунд сургуулийн сурах бичгүүдэд хийсэн контент анализын
3,4 Ж. Е. Дюррант “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” УБ., 2010., 31, 32-р тал
судалгаагаар сурах бичгүүдийн үг хэллэг хүртэл хүүхдийн ухамсарт сөргөөр нөлөөлдөг тухай дүгнэлт гарсан байна. Энэ бодлогыг бод, нэг дээр нэгийг нэм, хоорондоо ярилц, нөхөж бичигтүн гэсэн захиран тушаах хэлбэрийг даалгаврууд нь хүүхдийг багаас нь бусдыг түрэмгийлэх, захиран тушаах хандлагатай болоход нөлөөлдөг аж. ,
Сурагчдыг үнэлэхдээ тэднийг хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?
Үнэлгээ бол багшийн өгөх ёстой, сурагчийн авах ёстой хамгийн гол зүйл. Гэтэл
судалгаагаар хүүхдүүдийн 19% нь багш нар шударга бус үнэлдэг гэсэн байна. Үнэлгээ шударга байх нь сурагчдыг багшдаа итгэдэг, хэн нэгнийг хардаж сэрддэггүй, шударга хүн болон төлөвшихөд нэн тустай. Тиймээс бид сурагчдаа үнэлэхдээ хүүхэд бүрийн онцлогийг харгалздаг, тэдний хөгжлийн ялгаатай түвшнүүдэд хүндэтгэлтэй ханддаг байх нь зөв юм. Эрих Фромын хэлснээр бол тэд “Энэ минийх” гэж хэлэх тийм амьдралын орчинтой, “Би” гэж хэлэх өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байхыг бас хүсдэг. Хэрэв хүүхэд үргэлж шүүмжлүүлдэг бол, бусдыг шүүмжилж, буруутгаж сурдаг. Хэрвээ шоолуулж, гутаалгаж өссөн бол, бүрэг, ичимхий болж хүмүүждэг.5
Сурагчидтай харилцах багшийн харилцаа болон тэдний өөр хоорондынх нь харилцаа хүмүүжилд нь хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхэд харилцаагаар дамжуулан өөрийгөө нийгмийн гишүүн болохыг мэдэрдэг. Багшийн үүрэг бол хүүхдэд  харилцааны чадвар эзэмшүүлэх,  хичээлдээ идэвхтэй оролцоход нь тусалж дэмжих, насанд хүрэгчдийн эерэг харилцааг биеэрээ үлгэрлэн үзүүлэх, хүндэтгэлтэй харилцааны загвартай танилцах боломжийг бүрдүүлэх явдал юм. Сурагчдын өөр хоорондынх нь харилцааг ажиглах, хянах, зөвлөх замаар харилцааны зохистой хэм хэмжээнд сургах нь тэднийг хойшдоо хүлээцтэй, хариуцлагатай, шударга бие хүн болон төлөвшихөд дэм боно.
Ингээд төгсгөлд нь хүүхдийн хүмүүжилд багш, сургуулийн гүйцэтгэх үүргийг талаар өөрийн дэвшүүлсэн санаагаа танилцуулъя. Үүнд:

Багш нар хүмүүжлийн эерэг аргуудыг багшлах үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэвших. Шавь нараа хувь хүн талаас нь таньсан, тэдэнтэй хошигнодог, тэднийг алдаа хийсэн үед нь ч гэсэн хүндэлдэг болохоо харуулдаг, тэднийг сонсдог, тэдэнд итгэдэг тухайгаа хэлдэг, алдаагаа засах боломж олгодог, аливаа зөрчлийг хүчирхийлэлгүй шийдвэрлэдэг багш нар сурагчдадаа зөвхөн сайн зан байдлыг үлгэрлэж байгаа нь тэр юм.
17. 17. Сургууль сурагчдаа хичээлээс гадуурх цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангах. Хичээлийн бус цагаар янз бүрийн арга хэмжээ явуулах нь хүүхдийг зурагт үзэх, гадуур тэнэх, интернетээр дэмий зугаацах зэрэг зүйлсээс хол байлгадаг. Сургууль бол хүүхдүүдийн сурах идэвх сонирхлыг төрүүлдэг, очих дуртай газар нь байх ёстой. Үүний тулд сургуулийн удирдлага сурагчидтайгаа холбоотой шийдвэр гаргахдаа тэдний саналыг харгалздаг, урлагийн, зургийн, мэтгэлцээний, спортын, оёдлын зэрэг янз бүрийн дугуйлангууд хичээллүүлдэг байвал хүүхдүүд сургууль руугаа яардаг, тэнд очоод үр дүнтэй зүйл хийдэг болно.
18. 18. 5 Дороти Нолт “Хүүхэд орчноосоо сурдаг”
19. 19. Сурагчдад өөрсөддөө холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжийг өгч, тэдний оролцоог дэмжих. Хүүхэдтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээ, үйлдэлд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үзэх ёстой тухай НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3-р зүйлд тусгасан байдаг. Хэрвээ хүүхдийн санаа бодлыг сонсож, дэмжиж байвал тэр өөрөө өөрийгөө хүндэлж сурдаг.
20. 20. Сургууль багш нарын ёс зүйн асуудалд нарийн чанд хандах. Багшийн ёс зүйн зөрчлийг үр дүнтэй арилгах, цаашид дахин гаргахгүй байх тухайд анхаарч тодорхой дүрэм журмуудыг баримтлуулан ажиллуулах нь зүйтэй.

Дээрх бүгдийг дүгнээд илтгэлээ Дороти Нолтын хэлсэн хүүхэд орчноосоо сурдаг гэсэн үгээр төгсгөж байна.
Ашигласан материал

Байгалмаа. Ч “Багш нарын хөгжлийнхөө хэрэгцээг тодорхойлсон судалгаанд хийсэн анализ” Лавай сэтгүүл УБ., 2004/1
21. 21. Ж. Е. Дюррант “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” УБ., 2010
22. 22. “Түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт” УБ., 2004