Your SlideShare is downloading. ×
Лекц 1
Лекц 1
Лекц 1
Лекц 1
Upcoming SlideShare
Loading in...5

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Лекц 1

16,135

Published on

1 Comment
5 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
16,135
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
338
Comments
1
Likes
5
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

• 1. Сэтгэл судлалын судлах зүйл, салбарууд
1.Сэтгэл судлалын судлах зүйл, зорилт
2.Сэтгэл судлалын салбарууд
3.Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал
1.Сэтгэл судлалын судлах зүйл, зорилт
Сэтгэл судлал гэдэг үг анх 16-р зууны үед шинжлэх ухаанд орж ирсэн боловч бүр 19-р зууны 2-р хагаст бие даасан шинжлэх ухаан болжээ. Үүнээс өмнө эртний сэтгэгчдийн үеэс философийн хүрээнд хүний зан араншин, ой тогтоолт, сэтгэхүй, ухамсар зэрэг сэтгэцийн олон үзэгдлийн талаар янз бүрийн сургаалууд гарч байжээ. Хүнийг таних гэсэн эдгээр оролдлогуудыг ахуйн сэтгэлзүй гэж үзэх нь ч байсан байна.
Эртний сэтгэгчид хүний зан араншин, хөдөлгөөнийг удирдан зохицуулдаг аппаратын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлдэг байжээ. Тухайлбал байшинг хүн гэж үзвэл түүнд оршин суугч нь сэтгэц, морь-бие, унаж яваа нь сэтгэц, хөгжим-хүн гэвэл хөгжимчин нь сэтгэц гэх мэтээр тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл бие сэтгэц 2-ыг салган ойлгодог байсан байна. Харин 17-р зууны үед Францын эрдэмтэн Р. Декарт хүний оюун санаа оролцолгүйгээр гаднаас өгсөн ямар ч цочроолд булчин дангаараа хариу өгөх чадваргүйг батлаад цочроол уураг тархинд дамжин тэндээс булчинд сэрэхүйг дамжуулснаар хөдөлгөөн үүсгэдэг гэж үзсэн байна.
Үүний дараагаар оросын эрдэмтэн И. М Сеченов 1863 онд “Тархины рефлекс” гэсэн бүтээлдээ гадаад орчноос мэдрэхүйн эрхтэнд үйлдэл үзүүлэхэд мэдрэхүйн эрхтэн уг үйлдлийг төв мэдрэлийн тогтолцоонд хүргэж сэрэл үүсгэнэ. Эндээс төвөөс буцах мэдрэлийн сувгаар дамжин булчинг хөдөлгөөнд оруулна хэмээн сэтгэцийн механизм болон рефлексийн нумын талаар шинжлэх ухааны үүднээс оновчтой тайлбар хийсэн байна.
Энэ үеэс Германд анхны туршилтын лабораториуд байгуулагдаж эхэлсэн зэрэг нь сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болоход гол нөлөө үзүүлсэн байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь сэтгэцийг судалдаг бөгөөд сэтгэц /психика/ нь psyche буюу грекийн сүнс, сэтгэл санаа, эрвээхий гэсэн үгнээс гаралтай юм. Сэтгэл судлалын судлагдууныг эртний Грекийн домогт гардаг Психеятай холбон тайлбарлах нь ч бий.
Сэтгэц гэсэн ерөнхий нэр нь түүхэн хөгжлийн 4 үе шатыг дамжин одоогийн шинжлэх ухааны судлагдууны хэмжээнд хүрсэн байна.
А. Сэтгэл судлалын судлах зүйл нь түүхэн хөгжлийн эхэн үед сүнс, сэтгэл санаа гэсэн зүйлс дээр төвлөрч байсан.
Б. Сэтгэц гэдгийг сэтгэхүй гэдэг утгаар ойлгож байсан. Гэхдээ сэтгэх гэдгийг одоогийн тодорхойлолтоор биш аливаа амьд биеийн гадаад цочроолыг сэрж мэдрэх, хүлээн авах гэдгийг ойлгож байсан. Энэ үед сэтгэл судлалын том том сургуулиуд гарч ирсэн. Гештальт, Вюрцбург, Психоанализ г.м.
В. Сэтгэл судлалын судлах зүйл нь ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар зан байдал дээр төвлөрч байсан. Зан байдал гэдэг нь ямар нэг гадаад цочроолд хариу үйлдэл үзүүлж байгаа байдал юм.
Г. Сэтгэл судлал нь бодит ертөнцийн хийсвэр тусгал болох сэтгэцийг судалдаг.
Сэтгэцийг үзэх хандлагууд дээрх үеүдэд мөн өөр өөрөөр тодорхойлогдож байсан. Тухайлбал сэтгэц нь зөвхөн хүнд байдаг гэж үздэг антропопсихизм, бүх материйн шинж гэх панпсихизм, зөвхөн амьд материйн шинж гэх биопсихизм, мэдрэлийн тогтолцоотой амьтдад яригдана гэж үздэг нейропсихизм зэрэг хандлагууд байжээ.
Сэтгэц нь процесс, байдал, шинжээр тодорхойлогдоно. Сэтгэцийн процесс гэдэг нь сэтгэцийн үзэгдлийн өөрчлөлт, хөдлөлзүйд явагдаж байгаа процесс юм. Үүнд: сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодохуй, сэтгэхүй, хэл яриа орно. Эдгээрийн тусламжтайгаар хүн хүрээлэн буй орчноо танин мэддэг учир танин мэдэхүйн процесс ч гэдэг. Сэтгэцийн байдал гэдэг нь уг процесс явагдах цаг зуурын шинжийг тодорхойлох түр зуурын үзэгдэл. Үүнд: урам зоригийн шинжүүд орно. Сэтгэцийн шинж гэдэг нь уг процесс шинж чанарынхаа иж бүрдэлд тухайн хүнийг тодорхойлох тогтвортой шинж. Темперамент, зан төлөв, авьяас чадвар.
Сэтгэцийн процесс, байдал, шинж, харилцаа, үйл ажиллагаа зэрэг нь хүний өдөр тутмын амьдралыг бүрдүүлж байдаг.
2.Сэтгэл судлалын салбарууд
19-р зууны 2-р хагаст бие даасан шинжлэх ухаан болсноосоо хойш сэтгэл судлал нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 4-5 жил тутам шинэ салбар гарч байдаг гэсэн тоо байдаг. Одоогоор 100 гаруй салбар чиглэлээр хөгжиж байна.
Ерөнхийд нь суурь болон хавсарга, ерөнхий болон тусгай гэж ангилж болох юм.
Суурь - Хэн ямар үйл ажиллагаа хийж байна гэдгээс үл хамааран ерөнхийдөө хүний сэтгэлзүй, зан байдлыг ойлгох, тайлбарлахад чиглэсэн салбар. Ерөнхий сэтгэл судлал.
Хавсарга - Ерөнхий сэтгэл судлалын ололт амжилт дээр тулгуурлан амьдрал, практикт байдаг хүний үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг салбарууд.
Ерөнхий – Шинжлэх ухааны бүх чиглэлийн хөгжилд адилхан чухал асуудлыг шийдвэрлэдэг салбарууд.
Тусгай - Нэг буюу хэд хэдэн бүлэг үзэгдлийг танин мэдэхэд чиглэсэн салбар юм.
Удамшлын сэтгэлзүй. Сэтгэц ба зан байдлын удамшлын механинзм болон генотипоос хамаарах хамаарлыг судалдаг.
Дифференциаль сэтгэлзүй. Хүмүүсийн бодгаль ялгааг илрүүлэх, хүмүүжил төлөвшлийн урьдач нөхцлийг тодорхойлох
Нас зүйн сэтгэл судлал. Нэг наснаас нөгөөд шилжих үед гарч буй өөрчлөлтийг судалдаг.
Дээрх 3 салбар нь хүүхдийн сэтгэцийн хөгжлийн хуулийг ойлгох шинжлэх ухааны үндэс юм.
Нийгмийн сэтгэлзүй. Нийгмийн янз бүрийн бүлэг, тухайлбал гэр бүл, сургууль, сурагчдын хамт олны дунд бие биетэйгээ харилцах явцад үүсч буй харилцаа хандлага, нийгмийн үзэгдлийг судалдаг.
Сурган хүмүүжүүлэх сэтгэлзүй. Сургалт, хүмүүжилтэй холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн судалдаг. Сургалтын аргыг үндэслэх, боловсруулах, янз бүрийн насны хүүхдийг хүмүүжүүлэх асуудлыг голчлон судалдаг.
Эмгэг сэтгэл судлал. Сэтгэцийн эмгэгийн үед танин мэдэхүйн процесс болон бие хүний хувьд гарч буй өөрчлөлтийг судалдаг.
Хуулийн сэтгэлзүй. Хүнд ёс суртахууны хэм хэмжээ, зан байдлын дүрмийг эзэмшүүлэх асуудлыг судална.
Шүүхийн сэтгэлзүй. Мөрдөн байцаалтын явцад бие хүнийг судлах, гаргаж буй зан төлвийг ажиглан тайлбарлах асуудлыг судална.
Эдгээрээс гадна гэр бүлийн, харилцааны, улс төрийн, бие хүний, нөлөөллийн, цэргийн, удирдлагын, спортын, инженерийн, мэргэжлийн, боловсролын, угсаатны сэтгэл судлал, сэтгэц оношилгоо, сэтгэл засал зэрэг олон салбарыг дурдаж болох юм.
3.Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал
Сэтгэл судлалд өөр өөрийн асуудлыг томьёолсон олон урсгал чиглэлүүд гарч ирсэн.
Бие даасан салбар болоход гол үүрэг гүйцэтгэсэн урсгал нь бүтцийн сэтгэлзүй юм. Гол төлөөлөгчид нь В. Вундт, Г. Эббингауз, Г. Титченер, О. Кюльпе нар юм.
Ер нь сэтгэл судлалын орчин үеийн хандлага 1879 оноос эхэлсэн гэж үздэг. Учир нь энэ үеэс Герман болон Америкад сэтгэл судлалын лабораториуд байгуулагдаж эхэлсэн.
Функциональ сэтгэлзүй. Гол төлөөлөгч нь Энджелл, Кеттел, У. Джеймс г.м.
Бихевиоризм. 1913 онд үндэслэсэн. Дж. Уотсон, Б. Скиннер, Ч. Толмен, К. Халл, А. Бандура г.м. Сэтгэл судлалын судлах зүйл нь зан байдал. Зан байдал нь S-R гэсэн томьёоллоор хэрэгжинэ. Гадаад цочроолд зөвхөн хариу үйлдэл үзүүлэх төдийгүй суралцах зүй тогтолд хэд хэдэн хууль зарчмыг томьёолсон.
Гештальт сэтгэлзүй. Вертхеймер, Коффка, Э. Келёр, К. Левин г.м. Хэлбэр, дүрс гэсэн утгатай. Хэсгүүдийн нийлбэр бүхэлтэйгээ үргэлж тэнцүү байхгүй. Гештальтууд өөрсдийн судалгааны ажлын хүрээнд хүртэхүйн процесс болоод юмс үзэгдэл, обьектийг хүртэхэд гардаг алдааг нарийвчлан судалсан байдаг.
Психоанализ. Үндэслэгч З. Фрейд. Бие хүний бүтэц /id, ego, super ego/, Эдипийн комплекс зэрэг зан төлвийг ойлгох, тайлбарлахад чиглэсэн олон сургаал боловсруулсан.
Гуманизм. Үндэслэгч А. Маслоу, К. Роджерс. Бие хүн өөрийгөө хөгжүүлэх, хүндэтгэх нь нийгмийн хөгжлийн нэг чухал хэсэг юм.