Лекц  2
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Лекц 2

on

  • 11,347 views

 

Statistics

Views

Total Views
11,347
Views on SlideShare
11,309
Embed Views
38

Actions

Likes
2
Downloads
222
Comments
1

1 Embed 38

http://must-setgelsudlal.blogspot.com 38

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Лекц  2 Лекц 2 Presentation Transcript

  • Лекц №2
    Сэтгэл судлалын судалгааны зарчим ба аргууд
  • Сэтгэл судлалын судалгааны аргуудыг судалгаа шинжилгээнд хэрэглэхэд зайлшгүй мөрдөж байх тусгай зарчмууд байдаг юм. Эдгээр зарчмыг судалгаанд удирдлага болгон ашигласнаар судалгааны үр дүн үнэн бодитой болдог. Сэтгэцийг судлахад сэтгэл судлалд олон зарчмыг баримталдаг. Судалгааны зарчмыг ерөнхийд нь үндсэн болон туслах гэж ангилдаг.
  • Судалгааны үндсэн зарчим
    А. Сэтгэцийн үзэгдлийг объектив нөхцөлд үнэн зөв судлах зарчим
    Хүний сэтгэцийн амьдралыг судлахдаа тухайн хүний орчин, үйл ажиллагааны нөхцлийг түүний зан байдал, биеэ авч яваа байдал, оюун ухааны түвшинтэй нь нягт холбон судлах шаардлагатай. Хүний зан төлөв, авьяас билэг нь амьдралын явцад төлөвшин тогтдог бөгөөд түүнгүйгээр хүнийг зөв оношлох, тодорхойлох боломжгүй юм.
  • Б. Сэтгэцийн үзэгдлийг түүний хөгжил хөдөлгөөнд судлах зарчим
    Сэтгэцийн үзэгдэл нь тодорхой насны үечлэл, амьдралын өөрчлөлт бүртэй нягт холбоотой хувьсан өөрчлөгдөж байдаг. Хүний сэтгэлзүйн онцлог хувьсаж өөрчлөгдөж байх ба орчны шууд тусгал болж байдгийг судалгаанд анхаарах шаардлагатай.
  • В. Сэтгэцийн үзэгдлийг хүний гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнтэй нягт холбон судлах зарчим
    Хүн харилцаа ба үйл ажиллагааны явцад хөгжиж байдаг зүй тогтолтой ба нөгөө талаар хүний үйл ажиллагаагаар түүний онцлог илэрч байдаг. Тухайлбал хийсэн бүтээсэн зүйл, зохиол бүтээл, хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаа зэрэг нь хүнийг илэрхийлж байдаг.
  • Г. Сэтгэцийн үйл ажиллагааг түүний нэгдэлд нь судлах зарчим
    Сэтгэцийн үзэгдлүүд нь өөр хоорондоо салшгүй нэгэн бүхэллэг зүйлийг бүрдүүлж байдаг. Тухайн хүнийг бүрэн зөв танин мэдье гэвэл сэтгэцийн үзэгдлийг иж бүрэн судлах шаардлагатай болдог.
  • Судалгааны аргыг ангилах нь
    Судалгааны аргыг эрдэмтэд янз бүрээр ангилдаг. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг ангилал нь оросын эрдэмтэн Е. С Кузьминагийн ангилал юм.
    А. Туршилт судалгааны аргууд
    Ажиглалт
    Бичиг баримт судлах
    Асуулга
    Төрөлжсөн аргууд /социометр, контент анализ/
    Бие хүнийг судлах аргууд
    Туршилтын арга
    Б. Загварчлалын арга
    В. Удирдан хүмүүжүүлэх аргууд
  • Ажиглалтын арга
    Шинжлэх ухааны судалгааны аргуудаас хамгийн эрт үүссэн арга юм.
    Хүний сэтгэцийн үйл ажиллагааны олон талт илрэл, түүний үүсэж явагдах нөхцөл, зүй тогтлыг тодорхой зорилго чиглэлтэй, тусгай төлөвлөгөөтэйгээр жирийн байгаа нөхцөлд нь судлах аргыг ажиглалтын арга гэнэ.
  • Шинжлэх ухааны ажиглалтын арга нь өдөр тутмын амьдрал дээр хүмүүс бие биенээ ажиглан, дүгнэлт үнэлгээ өгөх байдлаас чанарын хувьд ялгаатай. Тухайлбал шинжлэх ухааны ажиглалт нь зорилго, зорилтоо дэвшүүлэн таамаглал, судлах зүйл болоод ажиглах арга, процедур зэргийг нягт тооцсон тусгай төлөвлөгөөний дагуу явагдана.
  • Ажиглалтын аргын хэлбэрүүд
    Ил ажиглалт. Судлуулагчдад судалгааны зорилго, зорилт тодорхой үед яригдана.
    - Далд ажиглалт. Судалгаа явуулж байгаа зорилго, нөхцөл зэрэг нь судлуулагчдад тодорхойгүй үед яригдана.
    - Дотроос ба гаднаас ажиглах. Судлаач ажиглалт явуулахдаа тухайн бүлгийн гишүүн болох, эсвэл бүлгийг хөндлөнгөөс ажиглахтай холбоотой яригдана.
  • Ердийн ба нөхцөл үүсгэж ажиглах. Судлаач нөхцөл байдлыг байгаа орчинд нь эсвэл зориудаар нөхцөл үүсгэн түүнд хэрхэн хандахыг нь судалж болдог.
  • Ажиглалтын аргын ололттой болон дутагдалтай тал
    Ажиглалтын аргаар судалгаа явуулахад зөвхөн судалж буй үзэгдлийг төдийгүй түүнээс илүү өргөн хүрээтэй мэдээллийг олж авч болдог. Харин судалгааны үр дүнд судлаачийн хувийн үзэл бодол нөлөөлөх хандлагатай, түүнээс гадна цаг хугацаа их шаарддаг зэрэг дутагдалтай талууд бий. Сүүлийн үед ажиглалтын аргын дутагдлыг багасгах зорилгоор янз бүрийн техник хэрэгсэл өргөн ашиглаж байна.
  • Тестийн арга
    Сэтгэл судлалын тест гэдэг нь нэг загварын даалгаврыг хийж гүйцэтгэсэн үр дүнгээр бие хүний шинж чанар болон мэдлэг чадварыг тодорхойлох судалгааны аргыг хэлнэ.
    1868 онд Английн Фишер өөрийн суралцагчдын мэдлэгийг шалгах зорилгоор анх хэрэглэсэн. Харин тестийн онолын үндэслэлийг боловсруулсан эрдэмтэн бол Ф. Гальтон. Нэр томьёог анх шинжлэх ухаанд хэрэглэсэн нь Дж. Кеттел
  • Тест хэрэглэхэд хяналт тавих үндсэн шалтгаан нь мэргэжлийн хүн шаардлагатай үед зөв хийх явдал юм.
    Агуулгын хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар тохироц чанар алдагдахаас сэргийлэх
    Мэргэжлийн хүн явуулах ө.х. тухайн тестийн үр дүнг зөв тооцох, гарсан үр дүнг өөрөө хариуцах чадвартай хүн явуулах ёстой.
    Тестийг хянах шаардлага, тестийн агуулга, үр дүнг нууцлахтай холбоотой яригдана.
  • Тест явуулахад анхаарах зүйл:
    Судалгаа явуулж буй хүний бэлтгэлээс хамаарна. Тест явуулахын өмнө байж болох бүх санамсаргүй зүйлийг тооцох хэрэгтэй. Заавартай холбоотой бэлтгэлд ганцаарчлан болон бүлгээр явуулах аль ч үед урьдчилан танилцсан байх, мөн хэрэглэгдэх багаж материалын бэлтгэл
  • Тестэнд тавигдах шаардлага
    Судалгааг зорилго, зорилттой явуулах
    Судалгааны объект, судлах зүйлээ зөв сонгох, таамаглалтай явуулах
    Судалгааны түүврийг сонгох
    Судалгааны итгэлтэй байдлыг хангах
    Үндэслэлтэй байдлыг хангах
    Математик статистик тооцоог боловсруулж, үнэн зөв магадтай байхад анхаарах
    Тестийн стандарт байдлыг хангах
    Нийгмийн болон ёсзүйн шаардлагыг хангах
  • Сэтгэлзүйн тестийг ангилах нь
    Амжилт үр дүнгийн тест. Туршигдагчийн мэдлэг чадвар дадал олсон байдлыг тодорхойлдог.
    Оюун ухааны тест гэдэг нь туршигдагчийн оюун ухааны коэффициентийг тогтооход чиглэгдсэн тест
    Бүтээлч байдлын тест.
    А. Бүтээлч бие хүний амьдралын туршлага, бодгаль онцлогийг тодорхойлох
    Б. Бүтээлч сэтгэхүйг судлах тестүүд байна.
    Бие хүний тест
    Тусгалын тест
  • Асуулгын арга
    Бэлтгэсэн тусгай асуултанд хариулт авах хэлбэрээр явагдах аргыг асуулгын арга гэнэ. Анкетийн аргыг анх Английн эрдэмтэн Ф. Гальтон эрдэмтдийн хөгжих нөхцөл болон тэдний оюун ухааны чанарыг илрүүлэх зорилгоор анх хэрэглэсэн.
  • Хэлбэрүүд
    Ярилцлагын болон анкетийн
    Ярилцлагын арга- Стандарт ба стандарт бус гэсэн 2 хэлбэртэй. Стандарт гэдэг нь төлөвлөгөөний дагуу урдаас бэлтгэсэн асуултанд хариулт авах, стандарт бус гэдэг нь тухайн нөхцөл байдлаас хамааран чөлөөт ярилцлага явуулах арга юм.
  • Стандарт аргын ололттой тал нь:
    судалгаагаар авсан баримтуудыг өөр хооронд нь харьцуулж болдог
    асуултыг урдаас бодож боловсруулсан учир логик алдаа багатай.
    Гэвч урдаас хатуу томьёологдсон асуудал зарим тохиолдолд ойлгомж муутай байдаг.
  • Стандарт бус аргын ололттой тал нь:
    Судалгааны нөхцөл байдлаас хамааран асуулт гаргана.
    Чөлөөт ярилцлага хийж байгаа учир үр дүн бодит байдалд нийцэж, үндэслэгээ сайтай болох талтай.
    Арай уян хатан шинжтэй бөгөөд хүмүүсээс илүү өргөн хүрээний мэдээлэл авах боломжтой
    Гэвч тавьж байгаа асуултуудын дэс дараалал томьёолол зарим тохиолдолд буруу байснаас хариулт үр дүнд нөлөөлж болох талтай.
  • Анкетийн арга:
    Нээлттэй
    Хаалттай
    Хагас нээлттэй
    Нээлттэй асуулт гэдэг нь тухайн асуултанд ямар ч хэлбэрээр хариулт өгч болох асуулт
    Хаалттай гэдэг нь тухайн асуултанд байж болох бүх хариултыг жагсаасан асуулт
  • Асуултуудын агуулга
    Ерөнхий байдлыг мэдэхэд чиглэсэн асуулт /овог, нэр, нас, хүйс, мэргэжил, ажилласан жил, гэр бүлийн байдал г.м./
    Хүний өнгөрсөн үе ба одоо хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнгийн тухай асуултууд
    Хүмүүсийн санал бодол, үнэлэлт, урам зориг, сэтгэлийн хөдөлгөөн, зан байдлын хэм хэмжээтэй холбоотой асуулт
    Хүмүүсийн чиг зорилго, аливаад хандаж буй хандлага харьцааг илэрхийлсэн асуулт
  • Асуулт зохиох, судалгаа явуулах дүрэм шаардлага
    Асуулт хоёрдмол утгатай байж болохгүй
    Нэмэлт тайлбаргүйгээр утга санаа нь шууд ойлгогдохоор байх
    Судалгааны зорилготой холбоогүй асуулт байх шаардлагагүй
    Хариулж байгаа хүнд буруу ойлголт төрүүлэх, дургүй хүргэхүйц асуулт байж болохгүй
    Асуултаа хэтэрхий урт өгүүлбэрээр томьёолохгүй байх