Your SlideShare is downloading. ×
монгол ардын аман зохиолын учир
Upcoming SlideShare
Loading in...5

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

монгол ардын аман зохиолын учир

10,352

Published on

Published in: Education
0 Comments
3 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total Views
10,352
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
137
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

• 1. Монгол ардын аман зохиолын учир
Монголчууд бичиг үсэгтэй болсноос хойш аман зохиолын зүйлийг тэмдэглэж ардын унших бичиг дээр бичгийн маягаар эмхэтгэж үе улируулан ашигласаар ирсэн байна.

• Ардын аман зохиол гэж юу вэ? Түүний онцлог шинж
• 2. Хөдөлмөрчин ардын үзэл санааны тусгал, оюуны билгийн илрэл болж хамт олны дунд амаар зохиогдоод уламжлан дэлгэрсэн уран үгийн бүтээл туурвилыг ардын аман зохиол гэнэ.
Аман зохиолын мөн чанар нь:

• Нийгмийн материал баялгийг үйлдвэрлэгчдийн оюун санааны туурвил мөнд оршино.
• 3. Хөдөлмөрчин олны нийгмийн амьдрал хөдөлмөр тэмцлийн бүхий л туршлагыг яруу сайхнаар нэгтгэн дүгнэдэгт оршино.
• 4. Хөдөлмөрчин ардын ертөнцийг үзэх үзэх үзэл ёс суртахуун юруу сайхны хүсэл сонирхлыг хурцаар илэррхийлдэгт оршино.
Ардын аман зохиолын тусгай онцлог нь түүний нийлэг шинж чанартайд бий. Тухайлбал, үгийн урлагийн аман бүтээлийн хэлбэртэй, хөдөлмөрчин ардын нийлэг үзэл суртлын үүрэгтэй, тэдний оюуны соёлын цогцолбор мөн байдаг нь ардын аман зохиолын өвөрмөц онцлог мөн болно. Аман зохиол бол орчлонгийн алив юмны нэг адил түүхэн үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, аман зохиол түүхэн үе бүхэнд нэг янзаараа байсангүй. Тухайн нийгмийн бүтэц байгуулал түүний доторхи хөдөлмөрчдийн байдал, бүрэлдэхүүн тэдгээрийн түүхэн хөгжлийн онцлог зэргээс шалтгаалан аман зохиолын агуулга хэлбэр гүйцэтгэдэг үүрэг, түүнчлэн овог ястан аймаг улс үндэстэн хүн төрөлхтний соёлд эзлэх байр суурь зэрэг нь цөм улиран хувирсаар иржээ.

• Аман зохиолын ардач, ангийн чанар
ААЗохиол бол нийгмиын үзэгдлийн хувьд ангит нийгэм үүсэхээс өмнө үүсэж гарсан тул ангигүй нийгэм болох хүй нэгдэл овгийн нийгмийн хамт олны нэгдмэл амьдрал үнэн байдлыг тусгаж анх ангийн шинж чанаргүй байсан боловч нийгмийн цаашдын хөгжлөөр эсрэг тэсрэг ангиуд үүсэхийн хамтаар нийгмийн үнэн байдлын тусгал болсон ардын аман зохиолд энэхүү ангит нийгмийн шинж чанар тусаж ангийн чанартай болсон байна. Жишээлбэл хар шар феодалын эсрэг чиглэсэн хөдөлмөрч ардын үзэл санаа хурц илэрсэн төрөл зүйлээс дурдвал:
“Ноён урваач
Нохой шарваач” гэх буюу
“Уут уут мөнгөөрөө улсаа худалдсан сайдууд гуай
Дэнс дэнс мөнгөөрөө дэлхийгээ худалдсан сайдууд гуай”
“Бууран тэмээ байтлаа бурантгаа юундаа сунгаа вэ
Бурханы ламбагуай байтлаа бүсгүй юундаа хөөгөө вэ” гэх мэт дуу байдаг.
Аль нэгэн улс үндэстний төрийн тулгуур, улсын үндэс болсон хүн амын ерөнхий олонхийг “ард” гэдэг. Монголын феодалын нийгмийн тийм ерөнхий олонхи нь малчин ардууд байлаа. Иймд монгол ардын аман зохиолын ихэнхийг малчин ардууд ухаан билгээрээ бүтээсэн нь илэрхий. МААЗ-д зөвхөн феодалын нийгмийн үед холбогдох бүтээл туурвил ороод зогсохгүй, мөн түүнээс өмнөх ангигүй нийгмийн буюу хүй нэгдэл, овог төрлийн нийгмийн хамт олны бүтээл туурвил хамаарагддаг. Жишээ нь “Эрхий мэргэн” домог үлгэр, “Цуутын цагаагч гүү” зэрэг зарим амьтдын болон шидэт үлгэр “Улсын эх-нагац, усны эх булаг” гэх мэт зүйр үгс, монголын олонхи баатарлаг туулд тэргүүтэн ордог байна.

• Аман зохиол бол хамт олны бүтээл мөн
“Ардын аман зохиол” гэсэн нэр томъёоны дотроос “аман” гэсэн тодотгол нь ардын уран үгийн зохиолын анги-нийгмийн мөн чанарын өөр нэгэн чухал талыг тэмдэглэсэн байдаг байна.

• Аман зохиолыг ардын дотроос тэдний нийтийн санаж бодсон хүсэж эрмэлзсэнийг хурцаар ухамсарлаж урнаар илэрхийлж чадах саруул ухаан, ард түмнийхээ оюун санаа, уран сайхны ололт амжилт, уламжлалыг сайтар эзэмшсэн цэцэн билэгт хүн сая “амаар” зохиолж чаддаг байна.
• 5. Тийнхүү аман зохиолыг ардын цэцэн билэгтэн үеэс үед уламжлан дэлгэрүүлэхдээ өөрсдийн авъяас сонирхол, хувийн онцлог, цаг орчныхоо байдалд нийцүүлэн улам баяжуулж, зохих хувь нэмрээ оруулдаг дээрээс тэрхүү бүтээлийг чухамхүү “хамт олны дунд” зохиогдсон. Ард олны аманд оршин тогтнож байдаг нь аман зохиолын нэн чухал онцлог мөн. Амаар уламжлан дэлгэрдэг учраас ардын аман зохиолын олонхи бүтээлийн анхны зохиогч нь мартагдан, хамт олны бүтээлийн чанартай байдаг байна. Цаашилбал үеэс үед дамжин уламжилдгийн учраас аман зохиолын бүтээлд үе бүхний нөлөө орж, элдэв үеийн хүний амьдрал ухамсрын хувьслыг тусгасан агуулгын олон үе давхарга бий болдог байна. Жишээлбэл “Хүний юмаар хүүдэгнэх, Хүцгэний хөсөгөөр оодогнох” гэсэн эртний моголын зүйр үг бидний үед “Хүний юмаар хүүдэгнэх, Хүүтэй цайгаар оодогнох” гэх буюу эсвэл “Хүний юмаар хүүдэгнэх, Хөсрийн модоор баадагнах” гэх зэргээр хувирсан байдаг байна.
• 6. Ардын аман зохиолын үндэсний өвөрмөц шинж
Аман зохиолд ардач чанарын илрэн илрэн гарах тухайн ард түмний түүхэн хөгжлийн бодит нөхцөлөөс шалтгаалсан тодорхой хэлбэрийг ардын аман зохиолын үндэсний өвөрмөц шинж гэнэ. Иймд аман зохиолын ямар ч бүтээл хөдөлмөрчин олны нийтлэг чанарыг илэрхийлж байдгаараа бас үндэсний өвөрмөц шинжийг хадгалсан байдаг. Жишээлбэл эртний Азийнхны “Хэрээний домог” үлгэрт хэрээ олон шувуудын хамт тэнгэрийн бүрхүүлийг цоолж гэрэл тусах цоорхой гаргаснаар нарыг бий болгон орчлонгийн хүмүүсийг хүйтэн харанхуйгаас аварсан тухай гарч байхад Монголын домог үлгэрт эрхий мэргэн харваач энэ дэлхийд гарсан долоон нарны зургааг нь нэг нэг сумаар харваад хүн ургамал амьтанг хатар үхэхийн аюулаас аварсан тухай гардаг. Энэ нь хоёр ард түмэн өөр өөр цаг уур, орон нутгийн өөр өөр нөхцөлд амьдарч байсны уран яруу тусгал болно.

• Монгол аман зохиолын төрөл зүйл
Монгол аман зохиолд домог-үлгэр, тууль, үлгэр, дуу, домог, оньсого, зүйр цэцэн үг гэх мэт олон төрөл зүйл багтдаг юм.

• Домог үлгэрийн тухай, түүний онцлог
Орчлон ертөнц хүний нийгмийн юм, үзэгдэл тэргүүтэнг танин мэдэж тйлбарлах эртний хүний эрмэлзлийг тусгаж, аяндаа ухамсаргүй уран сэтгэмжээр зохиогдсон аман өгүүлэлт хүүрнэлийн зохиолыг домог үлгэр гэнэ. Монголын домог үлгэр аливаа домог үлгэрийн нэгэн адил хүн өөрийнхөө дүрээр байгалийг хүнчлэн сэтгэж түүний үзэгдлийг ер бишийн хүчин чадалт бие хүний буюу амьтны зоригийн илрэл мэтээр ухаарч түүнийгээ тэнгэрчлэн шүтэж агсан эртний хүниы гэнэн сэтгэлгээний үр дүнд маш эрт балар цагт үүсчээ. Аливаа зохиол бүтээлийн уран сайхны онцлог нь уран сэтгэмжээр санаанаас зохиосон зүйлс нь жинхэнэ үнэн байдал мөн гэж итгэгдэхээр үнэмшилтэй болсон эсэхэд байна. Өөрөөр хэлбэл домог үлгэрийн уран сайхны үнэн ба үнэн байдал хоёрын харвцаа холбооны адилтгалын учир зүйн үнэмшүүлэх чадалд домог үлгэрийн уран сайхан нь оршино. Жишээлбэл тэмээний эврйиг буга зээлдэн аваад эргүүлж өгөөгүйн учир домог үлгэр нь тэдгээр амьтдын биеийн зохицолыг ард түмэн ургуулан бодохсэтгэхүйн үнэмшүүлэх чадалд байна.

• Ерөөл магтаал
Монгол түмний дунд зохиогддог иргэний болон олон нийтийн аливаа баяр ёслол, хурим, найрын ёслол, зан үйл ажил хөдөлмөрийн үйлийг ерөөл, бэлэг, магтаалын үг, шүлэггүйгээр авч үзэх боломжгүй юм. Ерөөл нь ард түмний аж байдал ажил хөдөлмөрийн үйлийг тусган магтаж ирээдүйнх нь сайн сайхныг зөгнөсөн утгаар зохиогдож иргэний ба олон нийтийн баяр ёслолын үед хэлэгддэг тусгай хэлбэрийн уран шүлэг юм. Ерөөлийг хэлдэг тусгай дэг ёс бий. Ерөөлийг тусгай мэрэгшсэн ерөөлч хэлдэг. Ерөөлийг хэлэхэд найрын дууны нэгэн адил “зээ” хэмээн эхэлдгээс гадна ерөөл төгсөхөд хэлдэг тогтмол түрлэгийн үг бий. Халхад ерөөл хэлж дуусахад найрчин олон “тэр ерөөл бат сайхан орших болтугай” гэж нийтээр түрэн хэлдэг. Ерөөл нь Түмэн өлзий бүрдсэн түгээмэл сайхан өдөр гэж эхэлдэг заншилтай бөгөөд өлзий гэдэг нь дуусашгүй аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлэгдсэн утгатай юм. Аль ч ерөөлд нийтлэг хэрэглэгддэг тогтмол төгсгөл бий. Ийм төгсгөлд элбэг баян амьдралынхаа чухал нөхцөлийг юу гэж үзэж байсанаас дурдвал:
Өвөлд нь өгнөж
Зунд нь сөгнөж
Үрсийг нь эрт гаргаж
Чагтыг нь орой мулталж
Хатирч хүрэхгүй бэлчээртэй
Хайж барахгүй малтай
Харваж гүйцэхгүй зэлтэй
Дайраад ирэхэд далай шиг
Буцаад ирэхэд булаг шиг байхыг билэгдэн ерөөсөн төгсгөл элбэг байдаг.
Бэлэг дэмбэрлийн үгс нь янз бүрийн ёслол зан үйл ажил хөдөлмөрийн үйлсэд сайн сайхныг хүссэн сэтгэлийн илэрхйилэл болгон хэлдэг богино шүлэг юм.
Магтаал нь тухайн дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг. Ерөөлтэй зарим талаараа төстэй магтаалыг

• Зан үйлийн магтаал
• 7. Уул усны магтаал
• 8. Аж байдлын магтаал
• 9. Таавар
Хүүхэд залуусын оюун сэтгэхүйг хөгжүүлэх, түүний чадварыг сорьж шалгахад чиглэгдсэн бодлого тааврыг зохион хойч үеийнхнээ хүмүүжүүлсээр ирсэн. Оньсогыг бодвол уран дүрслэл цэцэн хэллэг шүлгээр бага, сэгтэхүйн үйлдэл хийхэд зориулагдсан сонирхолтой, математик танин мэдүүлэх бодлогын шинжтэй байдаг. Дотор нь: тооны, учир зүйн, хэл зүйн гэж 3 ангилдаг. Жишээлбэл:

• Нэг зуун лан, нэг зуун боорцог. Гэлэн арван боорцог идэх, гэцэл таван боорцог идэх, банди тал боорцог идэх бол хэдэн гэлэн, хэдэн гэцэл, хэдэн банди байв? ( матемаматик буюу тооны)
• 10. Нэг хүн, хонь, байцаа, чоно 3-ыг хэрхэн гол гаргах вэ? (утга зүйн)
• 11. Найман “хай”, дөрвөн “ж” –г малын эрхтэнээс ол. ( хэл зүйн )
• 12. Ертөнцийн гурав
Байгаль ертөнцийн юмс үзэгдлийн дотроос шинж төлөвөөрөө нийтлэг 3-н зүйлийг онцлон ард түмний амьдрал нийгэм түүхийн туршлага, танин мэдэхүйн дүгнэлтийг гурван мөрөөр илэрхийлэн зохиогдсон уран шүлгийг “ертөнцийн гурав” гэнэ.

• Зүйр цэцэн үг
Зүйр цэцэн үг хүний аж төрөлд нийгмийн чиг баримжаа, мөрдлөг болгох зорилгоор ард түмний нийгмийн аж төрөл хөдөлмөр тэмцлийн аль нэг талын түүхэн туршлагыг цөөвтөр үгээр товч уран оновчтой илэрхийлсэн тогтмол бүтэцтэй үг хэллэг. Жишээ нь: Эрхийг сурахаар бэрхийг сур

• Оньсого
Оньсого гэдэг нь ардын аман яруу найргийн товч хураангуй бүтээлийн төрөл зүйлийн нэг бөгөөд хүний ухаан билгийг шалгаж бодох сэтгэх чадварыг хөгжүүлэхэд зориулагдсан танин мэдэх сэтгэлгээний түүхт хөгжлийн үр дүнг тусгасан гүн, дэлгэрэнгүй утгатай, яруу ёгт хэлбэртэй асуудалт асуулт юм. Монгол оньсогын хамгийн том түүвэр хагас түм гаруй оньсого багтаасан байдаг. Оньсогыг ерөнхийд нь 1. Сав ертөнцийн

• Шим ертөнцийн
• 13. Хүнийг нийгэм талаас нь гэж ангилж болно.
Сав ертөнцийн тухай оньсого нь тэнгэр газар, дэлхий сансар огторгуйг дүрслэн хэлсэн байдаг. Жишээ нь: “Аавын дээлийг алдалж болохгүй Ээжийн дээлийг эвхэж болохгүй” (тэнгэр, газар)
Аливаа хүний эцэг, эх ээлтэй дулаан ачтай уудам хүн. Тэднийхээ дээлийг бид нөмөрч, дэвсэж тоглон наадахад ямар том гэдэг нь мэдрэгддэг. Оньсого нь тухайн цаг үед хэрэглэгдэж байгаа үгсийн сангаар баяжиж шинэчлэгдэн зохиогдож урын сан нь баяждаг. Жишээ нь:
“Алтай хангайн ард арван түмэн адуу гэнэ
Цойлсон долоо гэнэ
Цугласан зургаа гэнэ
Цуварсан гурав гэнэ
Хар цагааныг ялгасан хоёр гэнэ
Хаягдаж хоцорсон нэг гэнэ.” Үүнийг уншихад нэлээд эрт дээр үед зохиогдсон нь харагдаж байна. “Жин торго захгүй Жижиг сувд нүхгүй” торго гарснаас хойш зохиогдсон оньсого байна. “Галд шатдаггүй Усанд живдэггүй” ШУ-ны 3н төлөв тодорхойлогдсон цаг үед зохиогдсон оньсого байна гэдгийг ямар ч хүн уншаад мэдэрнэ.
Шим ертөнцийн тухай оньсого: ургамал, амьтан, хүний бие махбодийн тухай дүрсэлсэн байдаг. Ургамлыг амьтантай, амьтанг ургамалтай, ургамал амьтанай хүнийг гэх мэт зүйрлэж зохиосон байдаг. Жишээлбэл:
“Шар хүзүүтэй хонь орой дээрээ нүдтэй” (шар будаа)
“Цагаан тахиа ногоон сүүлтэй” (сонгино)
“Баруун талд бамбай цэцэг” (гэрийн эзэн)
“Зүүг талд зүрхэн цэцэг” (эзэгтэй)
Хүнийг нийгмийн талаас нь: ухамсар, оюун сэтгэхүйг онцлон хүний үйл ажиллагаа, үйлдлийг онцлон дүрсэлсэн оньсого. Жишээ нь:
“Цээл нүхэнд цэцэн тарвага” (гэрт байгаа хүн)
“Дэн их авдар Дэлгэр их шастир” (хүний толгой, тархи, ухаан)
“Барааны ард баршгүй сэтгэл” (Хүний сэтгэл)

• Дуу
Хүн амсан эдэлж байгаа элдэв сэтгэлээ дуу хоолойн аялгуу эгшиг, айзам холбоогоор дамжиггүй илтгэсэн ардын аман яруу найргийн нэг төрлийн (гол төлөв уянгын) бүтээлийг дуу гэнэ.

• Тууль
Монголын ардын баатарлагийн тууль бол овог аймгийн хамт олны ( хүй элгэний) ялагдашгүй хүч, сайн сайхан чанар шинж, мөрөөдөл хүслэнгийн биелэл болсон аугаа их баатрын гавъяат үйлс ололт ялалтыг хайлан хүүрнэсэн төгөлдөр их найраглал мөн байдаг гэж нэгэн бүтээлийн хувьд нь тодорхойлж болох юм.

• Үлгэр
Хүнд сургамж болох утга агуулгатай, тэдний хүсэл найдлагыг илтгэсэн зориудын (ухамсарт) уран сэтгэмжээр зохиогдсон, гол төлөв үргэлжилсэн үгээр хүүрнэн өгүүлэх аман зохиолын төрлийг үлгэр гэнэ.