багануур дүүрэг

2,085
-1

Published on

1 Comment
1 Like
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
2,085
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
39
Comments
1
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

багануур дүүрэг

  1. 1. БАГАНУУР ХОТ Гүйцэтгэсэн: КГД – III П.Ананд Ч.Алтаншагай Б.Фатиха Б.Чулуун- Эрдэнэ Ч.Энхбаясгалан
  2. 2. БАГАНУУР ДҮҮРЭГ БАГАНУУР НЬ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН НЭГ ЮМ. ЗАСАГ ЗАХИРГААНЫ 5 ХОРООТОЙ. НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН НЭГ БИЛЭЭ. БАГАНУУР НЬ ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВЬД УЛААНБААТАР ХОТЫН ХЭСЭГ БОЛОВЧ ТӨВ БА ХЭНТИЙ АЙМГИЙН ХИЛ ДЭЭР ОРШИХ "ХОТ" ЮМ. АНХ 1980 ОНД БАГАНУУРЫН ОЙН БОЛОН МОНГОЛ УЛСЫГ НҮҮРСЭЭР ХАНГАХ ТОМООХОН СУУРИН ГАЗАР БОЛЖ БАЙГУУЛАГДЖЭЭ.ТУС ДҮҮРЭГ НЬ МОНГОЛ УЛСЫНХАМГИЙН ТОМ АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨВҮҮДИЙН НЭГ БӨГӨӨД МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ АРВАН ХОТЫН НЭГ БАЙХ БОЛОМЖТОЙ. ХҮН АМ НЬ 2011 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР 27036 БӨГӨӨД 620.2 КМ² ГАЗАР НУТАГТАЙ.
  3. 3. ТҮҮХ  Багануур дүүрэг нь Түшээт Хан аймгийн дархан Чин ван Пунцагцэрэнгийн хошуунд харъяаглагдаж байсан байна. 1924 оны 7-р сард Баяндэлгэр сумыг байгуулжээ. Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр Нүүртэйн хөндийд доод цэрдийн галавын үед одоогоос 120-130 сая жилийн өмнөөс үүсч тогтсон нүүрсний орд газрыг 1924-1926 онд Б.М.Круппетский нүүртэйн 5 сувгийн депрессийн хил доторхи хүрэн нүүрсний илэрц байгааг анх заан тогтоожээ. 1974-1975 онд Баяндэлгэр сумын Нүүртэйн нүүрсний орд газарт бүрэн хэмжээгээр хайгуул хийж нөөц тогтоох ажил хийгдэж эхэлсэн.
  4. 4.  . Энэ ажлыг зөвлөлтийн геологийн Дархан дахь салбарын Ё.Мартовицкий даргатай зураг төслийн ангийн геологич хайгуулчид амжилттай хэрэгжүүлж "Бага-гүн" нуурын орчимд 482 цооног өрөмдлөг хийжээ. Нэг өдөр геологи хайгуулын ажилчдын хурал болж геологи хайгуулын ангийн дарга Беляков нутгийн ажилчдаас "Бага- гүн"нуурын нэрийг асуухад тус ангид туслах ажилчнаар ажиллаж байсан Б.Жамъянсүрэн өөрийнхөө хэмжэээнд "Малое Озеро" гэж орчуулан хэлснээр газрын зураг дээр тэгж тэмдэглэсэн. "Малое Озеро"-г манайхан Багануур гэж орчуулан тэр нэрээр Багануурын нүүрсний уурхай Багануур дүүрэг, Багануур хот гэж нэрлэх болсон түүхтэй. 1978 оны 2-р сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Бага-гүн нуурын зүүн хөндийд Түр ил уурхайн гэр контор, сахиул С.Дүүдээ гэрээ барьж шавыг тавилцснаар Их уурхайн анхны гал ассан билээ.
  5. 5.  Талын цасан дээр анх боссон сахиулын гэр ганцаараа удсангүй хэдхэн хоногийн дараа шинэ уурхай барих Эрдэнэт хотыг барьж байгуулсан "Медьмолибденстрой" барилгын удирдах газрын харъяа зөвлөлтийн барилгачид нүүдлийн 20 вагон, 3 жижиг байшин авчиран байрласнаар Нүүртийн хөндийд ажил амьдралын гараа эхэлсэн түүхтэй. 1960 оноос БНМАУ Зөвлөлт Орос, Чех, Герман зэрэг орнуудтай хамтран Монгол орон даяар хайгуулын ажил эрчимтэй хийж эхэлснээр 1973 онд Багануурын нүүрсний нөөцийг олжээ. 599800000 тонн хүрэн нүүрсний арвин нөөцийг илрүүлсэн нь Багануур дүүргийг байгуулах үндэс нь болсон билээ. Тиймээс 1980 оны 02 сарын 14-ны өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болгон байгуулсан түүхтэй.
  6. 6.  Улс орон Монгол  Нийслэл Улаанбаатар  Дүүрэг Багануур  Хороо (4) 1 -4 дугаартай 4 хороо  Газар нутаг 620.2 км²  Хүн ам (тоол.) 2010 онд 22,210 хүнА  Хүн ам (тооц.) 2012 онд 27,440 хүн  Өрх (тооц.) 2011 онд 7,570 өрх айл  - Байшин хор. 42% = 3,160 өрх  - Гэр хороол. 58% = 4,410 өрх  Нягт сийрэг 44.2 хүн/км²  Нутгийн олон Багануурынхан  1980 он Багануурын район үүссэн  1992 он Багануур дүүрэг болсон  Цагийн бүс Улаанбаатарын цаг (НЗНЦ+8)
  7. 7. Дэд бүтэц  Тээвэр  Багануур нь Багахангайд гол замтай нийлдэг Монголын төмөр замын салаа замын төгсгөл болдог тээвэрлэдэг гол ачаа нь Багануурын нүүрсний уурхайгаас олборлодог нүүрс юм. Мөн Монгол улсын хэвтээ тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг ба Улаанбаатар-Багануур гэсэн чиглэлд 130 км орчим урттай хатуу хучилттай замтай.  Эрчим хүч  Төвийн эрчим хүчний системд холбогддог ба Улаанбаатар дэд станцаас 220кВ цахилгаан дамжуулах 2 хэлхээт агаарын шугамаар холбогддог. Багануур 220/110/35кВ дэд станц, 110/6кВ Хот, Төв, Галуут дэд станцаар цахилгаан эрчим хүчийг дамжуулдаг байна. Мөн 200гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны станц ажиллаж байна.  Мэдээлэл холбоо  Улаанбаатар хотоос Миком, Мобинет, Рэйлкомын өндөр хурдны шилэн кабелиудад холбогдсон. Цахилгаан холбоо компанийн 7021 дугаарлалттай тоон системийн суурин утасны сүлжээтэй бөгөөд Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайлын үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдсон.  Эдийн засаг  Дүүргийн хамгийн том аж ахуйн нэгж бол Багануур ХК юм. Мөн Багануур дүүрэгт Монхимо ХХК нанобиотехнологийн үйлдвэрлэл явуулж байна.  2008 оны метилийн спиртийн хордлого  2007 оны 12 сарын 31-нд Багануурт төвтэй архи үйлдвэрлэгч компани шаардлага хангахгүй, метилийн спирт агуулсан архи үйлдвэрлэснээс болж 14 хүн нас барж, маш олон хүн эмнэлэгт хэвтэх болжээ. Үүний улмаас Улаанбаатарт архи согтууруулах ундааны худалдааг түр зогсоож хоол хүнсний аюулгүй байдлын асуудал илүү тодоор тусгагдах болсон байна.
  8. 8. Нутаг дэвсгэрийн тухай Багануур дүүрэг нь УБ хотоос 130 километрийн зайд оршдог. 62020 мян.га газрын 51835,04 га газрын 83,57% нь ХАА, түүний 51265,18 га нь бэлчээрийн талбай, 9167,45 га буюу 14,78 га газар нь хот суурины, 429 га буюу 069% зам шугам сүлжээний газар, 480,25 га буюу 0,77% нь ойн сан бүхий газар, 94,015% нь усан сан газар бүхий нутаг, 14,26 буюу 0,02% нь улсын тусгай хэрэглээний газар , дотроо орон нутгийн тусгай хамгаалтын газар болох Хэрлэнгийн ай сав хэсэг эзэлдэг ажээ.
  9. 9. Уур амьсгалын тухай  Багануур дүүргийн нутаг дэвсгэр нь Хэнтийн уулархаг мужийн баруун өмнөд хэсэгт байрлах ба уур амьсгалын хувьд чийглэгдүү хүйтэвтэр мужид оршино. Цаг уурын ажиглалтын олон жилийн дунджаас харвал жилийн дундаж температур нь -5.0 хэм буюу жилийн хамгийн хүйтэн 1-р сард цельсийн хасах 21.8 хэмээс хасах 31.8 хэм зарим тохиолдолд хасах 39.5 хэм, хамгийн халуун 7 сард дундаж нь +12.8-20.6 хэм, хамгийн их утга нь 32.1 хэм хүрдэг тохиолдол ажиглагджээ. Хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа 100- 120 хоног байгаа нь ургамлын ургах үеийн дулаан тийм бага бишийг нотолно. Эдгээрээс харвал тус дүүргийн агаарын температурын хэлбэлзэл улирлын зааг саруудад хэт хэлбэлзэж, дундаж саруудад харьцангүй тогтвортой байна. Чийгийн хангамжаар Багануур дүүргийн нутаг дэвсгэр нь харьцангуй чийглэгдүү бүсэд тооцогдоно. Жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ба 2002 онд 208.1 мм тунадас унасан нь бусад жилүүдийнхээс бага байжээ. Хур тунадасны 50-70 хувь нь дулааны улиралд унадаг. Жилийн дундаж салхины хүч 3.4 м/сек бөгөөд зонхилох чиглэл нь баруун болон баруун хойт зүг. Салхины хамгийн сул хүч 6-р сард эрчимжилт ихтэй үе нь 4,5 сарууд байна.
  10. 10. Ус зүй, усан хангамжийн тухай  Багануур дүүргийн нутаг дэвсгэрт гадаргын уст цэг 44 байгаагаас гол горхи 10 буюу 20.2 хувь, рашаан 3, булаг 25 буюу 60.3 хувь, жижиг нуурууд 6 буюу 19.5 хувийг тус тус эзэлж байна. Эдгээрээс хамгийн том нь Хэрлэн гол ба ус хураах талбай 7350 км2 байна. Хэрлэн гол нь гол мөрниы ай савын хувьд Номхон далайн ай савд харъяалагдах бөгөөд Хэрлэн голын урсац нв Мөнгөнморьт сумын нутагт урсац нь бүрэлдэж, Багануурын нутагт урсацын алдагдал нэмэгддэг. Жилийн урсацын бүрэлдэхүүний хувьд нийт урсацын 26 хувь нь ул хөрсний урсац, 8 хувь нь хайлсан цасны урсац, 64 хувь нь хур борооны урсац тус тус эзэлдэг. Дулааны урсац Багануур дүүргийн орчимд 6740*109 калори байна. Мөн Хэрлэн гол нь усны чанарын ангиллаар боломжийн цэвэр зэрэглэлд хамрагдаж, Номхон далайн ай савын голуудын дотор хамгийн их бохирдож байгаа голд тооцогдох болсон байна.  Монгол орны гол мөрнийг усны горим, урсацын жилийн доторх хуваариалт, өндрийн хамаарал зэрэгтэй уялдуулан 4 үндсэн төрөл, 9 төрөл, 18 дэд төрөлд хуваадаг. Багануур дүүргийн голуудын хувьд ХАнгай-Хэнтий нурууны голуудын үндсэн төрлийн Хэнтийн нурууны төрлийн Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын дэд төрөлд хамаарагдана. Харин усны эрдэсжлийн мужлалын хувьд Хэнтийн нурууны зүүн хажуугаас эх авсан голуудын мужид багтана. Гидрогеологийн мужлалын хувьд улирлын дунд зэргийн тэжээлтэй мужид хамаарагддаг ажээ.
  11. 11. Ургамлын тухай  Багануурын ургамал нь ойт хээрийн болон хадлан бэлчээрийн шивээт хялгана, агь, халгай, гашуун ерхөг, согоовор, далан түрүү, шивэл, ширэрс, мангир, өлөн өвс, үнэгэн сүүл, дааган сүүл, өвслөг голлон ургадагаас гадна бууцны хар мөөг, цагаан түрүү, хөх дэгд, царван, ганга, таван салаа, алтан гагнуур, хүрэн толгой, алтан харгана зэрэг ургадаг байна. Тэрчлэн луйл, хамхуул, шарилж зэрэг хогийн ургамал элбэг ургадаг. Энд ургаж байгаа ургамал нь таван хошуу малын голлох тэжээлд ордог тул адуу үхрийн бэлчээрт маш тохиромжтой гэж үздэг. Ан амьтан, загас, жигүүртэн шувуудын тухай  Амьтны аймгаас үнэг, хярс, чоно, мануул зэрэг махчин амьтад цөөн үзэгдэхээс гадна мэрэгчдээс бор туулай, тарвага, зурам, үлийн цагаан оготно, хулгана нэлээд элбэг тохиолддог. Сүүлийн үеийн ажиглалт судалгаагаар тарвага нь бусад ан амьтдаас арьс махны ашигтай амьтан тул, үүнээс болж эрс цөөрчээ. Бор гөрөөс, зээр гүйгүүл маягтай амьдардаг, суурин байдаг гэж үзэх боломжгүй юм. хил залгаа нийлэх сумдын орчим аргаль угалз ойрхон үзэгдэх нь бий.
  12. 12.  Шувуууны тухай  Махчин шувуудаас бүргэд, тас, хэрээ, элээ, хоѐр төрлийн нүүдлийн сар, суурин сар, шонхорын төрлөөс начин шонхор, суурин шувуудаас тагтаа, улаан хошуут байдаг байна. Хэрлэн голын ай сав нутаг, Багануур орчмын нутаг, Их, Бага гүн, Аягын амны нууранд, ус намгийн нүүдлийн шувууд жил бүр дунджаар 3000 гаруй тоо, толгой ирж зусан өндөгөө гаргаад ангаахай, дэгдээхэйгээ өсгөн намар буцдаг байна. Үүнээс ихэнх нүүдлийн шувуудын нугасны төрлийн галуу, хун, нугас, ангир, тогоруу, тоодо г 80-85 %-ийг эзэлдэг ба эдгээр шувуудыг ангилбал 5 багийн, 8 овгийн, 9 төрлийн, 26 зүйлийн, 2062 тоо толгой ус намгийн шувууд тоологдсон байдаг байна. Зарим жил өвөгт тогоруу ирдэг, маш ховор төрөлд тооцогдох болсон Улаан номонд орсон хар тогоруу хоѐр зүйлийн ангир, тоодог ирж байжээ.
  13. 13.  Ашигт малтмалын тухай  Боржин чулууны эвдрэлээс тунаж үлдсэн элс, хайрга зэрэг барилгын орд материал нэн элбэг. Уурхайн карьерийн цагаан шороо /прослогтой/ их хэмжээгээр гардаг Барилгын дүүргэгч материал хөнгөн блок угааж хийж хийхэд тохиромжтой эсэхийг Япон улсруу явуулж туршихад сайн гэсэн дүгнэлттэй хариу иржээ. Хужиртайн гэр хорооллын орчмын шавар тоосго хийж болох ордын илэрч буй ажээ.  Дунд төрмөлийн эрины үед дотоодын тэнгис, нуур тогтож, боржин чулууны эвдрэлээс тунамал чулуулаг үүсч, мөн түлшний төрлийн нүүрсний ашигт малтмал бий болжээ. Нүүрсний давхаргын зузаан дунжаар 10-17 м боловч 3-р давхарга нь төв хэсэгтээ 25-98 м хүртэл зузаардаг бөгөөд нүүрсний уналын өнцөг нь 10-20м градус юм.  Багануурын нүүрсний орд газрын нүүрс нь: Б2 маркийн хүрэн нүүрсний ангилалд багтах ба 33% -ийн чийглэгтэй,13-20%-ийн үнслэгтэй, 3300-3600 ккал/кг дулаан гаргах чадалтай бөгөөд голлож эрчим хүчний чиглэлээр ашигладаг.
  14. 14.  Хөшөө дурсгалын түүхээс  "Монголын нууц товчоо" -ны түүхээс үйл явдал болдог хамгийн ойрхон газруудаас зүүн хойд зүгт Мөнгөнморьт суманд оршдог Эрэг-Бүрэг буюу Бүрэг-Эрэгт Монголын Нууц Товчооны 91-р зүйлийн түүхэн үйл явдалд зориулсан гэрэлт чулуун боржигон хөшөө, Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуур, мөн Хөгшин хүрээний туурь, баруун өмнө зүгт Бага гүний овоо, Нарангийн баруун хойшоо Хушинга - Хайрхан сайн эрсийн тэмдэгт галын хайрхан, Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурь Аягын ам, Хишигдоржийн зохиосон Багануур хөшөө өндөрлөг, Д.Эрдэнэбатын санаачлага хөрөнгөөр Захиргааны ордны өмнө боссон Д.Нацагдоржийн хөшөө түүний нэрэмжит талбай, хүүхэд залуучуудын паркын дундах эрийн гурван наадмын харваач, бөх, хурдан морины хөшөө, 3-р хорооны нутаг дэвсгэр дээр Дулааны станцын инженер техникийн ажилчдад зориулсан боржин чулуун хөшөө зэрэг дурсгалуудтай.Дүүргийн соѐлын ордонд Багануурын түүхэн хөгжлийн музей, Дүүргийн номын сан байрладаг бөгөөд музейн танхимд үлэг гүрвэлийн толгойн яс, хуучны эд өлгийн зүйлс, Ж. Туяагийн зурсан Багануурын тухай уран зургууд бий.
  15. 15.  БАГАНУУР ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС  1978.04.01-Анхны тэсэлгээ хийж ил уурхайн амыг нээн хөрс хуулж эхлэв.  1978.09.01-БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Багануурын хороо байгуулагдаж хорооны төвийг "Нүүрст" гэж нэрлэжээ.  1978.10.04-Багануур Багахангайн төмөр замын ажиллагаа нээгдсэн байна.  1978.05.02-Шатахуун түгээх станц байгуулагдсан.  1978.07.15-Цэцэрлэг, хүүхэд саатуулах нэгдүгээр комбинат  1978.07.16-Дүүргийн хүний их эмчийн салбар 1980 оны 04.17-нд нэгдсэн эмнэлэг болсон/  1978.08.05-Багануурын дүүргийн анхны иргэн Сундуйн Өлзийбаяр мэндэлжээ.  1978.08.15-Эмийн сан  1978.09.01-Анхны бага сургууль  1978.09.01-Цэцэрлэг , хүүхэд саатуулах 2-р байр
  16. 16.  1978.09.27-Монгол ажилчдын захиргаа  1978.09.29-Багануурын Ил уурхайн орон тооны бус МАХН үүр ҮЭХ ,МХЗЭ үүр  1978.10.01-Худалдаа бэлтгэлийн анги /1980.11.15 худалдаа бэлтгэл нийтийн хоолны контор болов/  1978.10.27-Банкны хэлтэс  1978.11.27-Цахилгаан шугам сүлжээний салбар /1985.04.01 БЗӨБЦШС газар болов/  1979.01.02-Цагдан сэргийлэх групп / 1980.11.25 Цагдан сэргийлэх хэлтэс болов/  1980.02.14-БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Багануур хороог Багануур район болгосон  1980.03.02 -Нүүрсний Ил уурхайн Намын хороо  1980.05.09-Шинэ хотын гудамжинд Улаан-Үд, Мөнгөн морьтоос авчирсан анхны 56 мод зөвлөлтийн барилгачид тарьжээ.  1980.12.12-Дулааны цахилгаан станц
  17. 17. Ш. Дулмаа " Багануур" Отрын адуу багшран байдаг Онгон тэнүүн нүүрэнтийн хөндийд Орд харш сүндэрлэн гялбасан Орчин цагийн хот босчээ Дэлхийн зураг дээр шив шинэхэн Дэлгэрэх хөгжилд ив, илхэн Хар алтаар элбэг баян Хамгийн залуу энэ хотын Юм бүхэн шинэ гэж Ертөнц даяар андахгүй ээ Галвыг туулах арвин сантайгий нь Гаднын хэн ч маргахгүй ээ Уран зэрэглээ наадсан талд Уурхайн хот цайвалзан байна Уянга найргийн өлгий болсон Ус нутаг нь ч сайхан байна Нарны дор сүндэрлэн боссон Нас залуу энэ хотын Намтар түүх гэгээн үйлс Найрамдлын шимээр дэгжин байна Газар дэлхийн гүн хэвлээс Гал, цахилгаан уудлан авахаар Аварга ахлагч хүзүү сунган Атар хөрсийг утган байна Догшин байгалийн эзэн болсон Домог цуут манай үеийнхэн Ахан дүүсийн гар ухаанаар Аварга үйлс цогцлоож байна Хар алтны арвин сангаас Халуун илч гийн цацарч Ууган зохиолчийн найргийн галыг Улс орондоо бадраан байгаа Байгалийн мэлмий Гүн галуутай Багануур биш их нуур байна Ундарга нь татрахгүй тэр урсгал Ус биш эрчим хүч байна Шинэ хотынх нь гудамжаар явахад Шил толь шиг өнгөтэй байна Шижгэр бүтээлийн эздийг харахад Шимтэн ажиллах нь бахтай байна Хуучин хүүгийн ус нутаг Шинэ хүмүүсийн өлгий болжээ Хуур лимбийн эгшиг хосолсон Хурдан хөгжлийн талбар болжээ Хоѐр нуурынхаа саруул дэнжээс Оддын тэртээх алсыг харж Хотол олныхоо ирээдүйн хөгжлийг Огторгуй тийш даллан дуудсан Ууган зохиолчийн зөн билэг Улс орны минь ирээдүй байна Урган боссон шинэ хот Урагшлах хөгжлийн дэнлүү байна
  18. 18. АШИГЛАСАН МАТЕРИАЛ:  www.google.mn  Анхаарал тавьсанд баярлалаа

×