Томуугийн цар тахал
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Томуугийн цар тахал

on

  • 443 views

 

Statistics

Views

Total Views
443
Views on SlideShare
443
Embed Views
0

Actions

Likes
1
Downloads
1
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Томуугийн цар тахал Томуугийн цар тахал Presentation Transcript

  • СУРГАЛТЫГ  • “ШУВУУНЫ  ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН  ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ  ЗОХИОН  САЙЖРУУЛАХ  ” ТӨСӨЛБАЙГУУЛАГЧ • “ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ” ТББ • ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН  СЭДЭВ ЦАРТАХАЛТАЙ  ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ ТӨРӨЛ • СУРГАЛТЫН МАТЕРИАЛ 1
  • ХОЁРДУГААР БҮЛЭГ.2
  • Хичээлд ногдох цаг Хуудасны дугаар3 Хоёрдугаар бүлэг. Òîìóóãèéí öàðòàõàë § Томуугийн H5N1 цартахлын аюул § Томуугийн цартахлын бэлэн байдал § Цартахлын үе шатууд § Цартахлын үед гүйцэтгэх арга хэмжээ 3
  • ТОМУУГИЙН H5N1 ЦАРТАХЛЫН АЮУЛH5N1 омог нь эсрэгтөрөгчийн хувьд цоо шинэ, хүний бие махбодид үзүүлэх үйлчлэл нь нэн хоруу,  хүнээс хүнд эрчимтэй дамжин халдварлах чадвар олж авах боломжтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, ДЭМБ‐аас 1997 онд нийт улс орнуудад хандан дараагийн цартахалд бэлэн байхыг  сануулж, “зайлшгүй ирэх аюул” нэрээр уриалга гаргасан юм . УЛС ОРНУУДАД N5H1 ВИРУС ХАЛДВАРЛАСАН БОЛОН НАС БАРСАН  ХҮНИЙ ТОО Хүн амын дунд томуугийн вирүсийн шинэ омог буй болон хүнээс хүндтархаж, бүх насны хүн өртөн нийгмийн бүх салбарын үйл ажиллагааг хямралдхүргэхийг “ цартахал” гэнэ. 4
  • ТОМУУГИЙН ЦАРТАХЛЫН БЭЛЭН БАЙДАЛ• Болзошгүй цартахлын үед ажиллах маш сайн төлөвлөгөө шаардлагатай .• Цартахлын бэлэн байдал нь зайлшгүй шаардлагатай тусламжүйлчилгээгээр хангах, цартахлын улмаас нийгэм эдийн засагт учрах хорхохирлыг бууруулахад дэм үзүүлэх болно.• Тандалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хязгаарлагдмал,хүн амын эрүүл мэнд, хоол тэжээлийн түвшин ерөнхийдөө тааруу байдаг ядууулс орнуудад цартахал хамгийн их хохирол учруулдаг. ЦАРТАХЛЫН ҮЕ ШАТУУД ДЭМБ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, дэс дарааг тодорхойлох зорилгоор “ТОМУУГИЙН ЦАРТАХАЛД БЭЛТГЭХ ДЭЛХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г боловсруулсан юм. • Төлөвлөгөөний үе шат бүр нийгмийн эрүүл мэндийн үндэсний болон олон улсын арга хэмжээтэй нягт уялдсан. • Үе шат бүрд авч хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаа нь тухайн улс орны эпидемиологийн нөхцөл байдлаас шалтгаалан дэд бүлгүүдэд хуваагдсан. • Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөнд тусгасан хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг улс орон бүр үндэснийхээ төлөвлөгөөнд тусган оруулахыг ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа. Эдгээр үе шатуудыг доор тоймлон харуулав. 5
  • • ДЭМБ-аас боловсруулсан Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатууд НЭГ: ЦАРТАХАЛ ХООРОНДЫН ҮЕ 1-р үе шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэвшинж илрэхгүй. Хүний биемахбодид өвчин үүсгэсэн томуугийн вирүсийн хэвшинж амьтдаас илэрч болно. Амьтдад илэрлээгэхэд хүнд халдварлах болон өвчин үүсгэх эрсдэл нь маш багад тооцогдоно. 2-р үе шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэвшинж илрэхгүй. Гэхдээамьтдын дунд орчилдож буй томуугийн вирүс хүний биед өвчин үүсгэх бодит эрсдэл бий болно. ХОЁР: ЦАРТАХЛЫН ТҮГШҮҮР ҮЕ 3-р үе шат Вирүсийн шинэ хэвшинж хүний биед халдвар үүсгэнэ, гэхдээ халдвар хүнээсхүнд дамжихгүй, маш ховор тохиолдолд ойрын хавьталд халдана. 4-р үе шат Хүнээс хүнд хязгаарлагдмал байдлаар халдсан, тархалт нь байршмал жижигголомтууд бүртгэгдэнэ. өөрөөр хэлбэл вирүс хүний бие махбодид сайн дасан зохиоцоогүйбайгааг илтгэнэ. 5-р үе шат Өргөн цар хүрээтэй голомтууд бүртгэгдэх хэдий ч халдвар хүнээс хүнд тархахүйл явц байршмал шинж чанартай хэвээр байна. ө.х. хүний бие махбодид дасан зохицохвирүсийн чадвар нэмэгдэж байгаа боловч тэрхүү чадвар нь төгс бүрэлдээгүй байгааг илтгэнэ. ГУРАВ: ЦАРТАХЛЫН ҮЕ 6-р үе шат Hийт хүн амын дундах вирүсийн тархалт эрс нэмэгдэж, хүнээс хүнд халдвардамжих чадвар нь тогтвортой болно. ДӨРӨВ: ЦАРТАХЛЫН ДАРААХ ҮЕ Цартахал хоорондын үед буцаж ирнэ. 6
  • 2005 онд ДЭМБ-аас боловсруулсан Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатуудын загварчлал Цартахал Цартахлын Үе шат 6 сэрэмжлүүлэгЦартахлын Үе шат 3-5 Цартахлын өмнөх үе дараах үеҮе шат 1-2 Хугацаа 7
  • 2005 ОНООС ХОЙШ H5N1 вирүс Ази тивд тархсан, цартахлын заналхийлэл нэмэгдсэн, томуугийнвирүс судлалд дэвшил гарсан, лаборатрийн оношлогоонд амжилт гарсан, шинэвакцин, эм бэлдмэл, түүний дотор вирүсын эсрэг бэлдмэл боловсруулсан, H5N1вирүсын эсрэг олон улсын нөөц бэлтгэгдсэн, технологийн хөгжлийн зэрэгцээцартахалд гүнзгий дүн шинжилгээ хийгдэж, цартахлын үед мэдээлэл солилцох,харилцан туслах арга замууд сайжирч байна. H5N1 вирүсээр шувууны томуу дэгдэхэд олон улс орон цартахалд бэлтгэх чухалтуршлага хуримтлуулжээ.2008 ОНД ДЭМБ-ААС БОЛОВСРУУЛСАН Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатуудын шинэчилсэн загвар 8
  • ДЭМБ: Цартахлын үе шатуудыг дахин хуваарьлаж тэдгээрийн тодорхойлолтыгөөрчлөхөөр, туршлага дээр тулгуурлаж, үе шатуудын тодорхойлолтыг энгийн бөгөөднарийн боловсруулсан байна.Цартахлыг төлөвлөх зорилгоор үе шатуудыг: 1-3 дугаар үе шат нь бүхэлдээ цартахалд бэлтгэх үед хамаарна. 4 дүгээр үе шат нь өмнөх гурван үе шатаас чанарын хувьд ялгаатай бөгөөд цартахлынзаналхийлэлд ойртсон. 5-6 дугаар үед цартахалтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардана. Энд Цартахлын оргил үе, цартахлын дараах үе хамаарагдаж байна. Цартахлын дараа хоёрдогч цартахал үүсэх боломжийг мартаж болохгүй. ҮЕ ШАТ БҮРД ДАРААХ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА: Үе шат 1-3:• Томуугийн цартахалтай тэмцэх ба бэлтгэх төлөвлөгөөг сайжруулах,шалгах, эмхэтгэх;• Хүн амыг цартахалд бэлтгэх, эмнэлгийн асуудлуудыг шийдвэрлэх талаармэдээллийн стратегийг боловсруулах нэвтрүүлэх, жишээлбэл: халдвартархалтын хяналт.• Эрүүл мэндийг хамгаалах системийг бүхэлд нь бэхжүүлэх, цартахалын үедсистем нь ачааллыг тэсвэрлэх чадвартай байх. 9
  • Үе шатны үргэлжлэл ҮЕ ШАТ 4: • ДЭМБ-тай хамтарч халдварын голомтоос гадагш тахал тараахгүй байх; • Тахлын дэгдэлтийн тухай мэдээллийг шуурхай цуглуулж, дамжуулах; • Халдвар үүсэх голомтын талаарх мэдээллийг олох, мэдээллийг боловсруулж тараах хяналтын албыг бэхжүүлэх; ҮЕ ШАТ 5-6: • Өвчлөл болон нас баралтыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахын тулд нийгмийн бүх нөөц бололцоог дайчилж, зохицуулах, мөн түүнчлэн цартахлын улмаас үүссэн нийгмийн болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх; • Урьдчилсан тооцоог үндэслэлтэй хийж , хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглахын тулд цартахлын байдал, вирүс судлалын чадавхи, эмнэлгийн үйлчилгээний онцлогийг харгалзан үзэх; • Халдвар тархалтыг бууруулах арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх; Цартахлын оргил үеийн дараа • Дараагийн болзошгүй цартахлын давалгааны үед шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлэх; • Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналт хийх талаар шаардлагатай арга хэмжээ авах; Цар тахлын дараа • Бий болсон туршлагад үндэслэн цар тахалтай тэмцэх, бэлтгэх үндэсний төлөвлөгөөг сайжруулах; • Цартахалд нэрвэгдэгсдэд сэтгэлзүй, нийгмийн тусламж үзүүлэх;10
  • ЦАРТАХЛЫН ҮЕ, ШАТНЫ АНГИЛАЛ, МОНГОЛ Д/д Үе шат Үйл явц Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй. Цартахлын өмнөх үе 1-р шат Харин хүний халдварын шалтгаан болж болох томууны <<А>> хэвшинжийн дэд хэвшинж Нэгдүгээр үе амьтдын дунд эргэлтэнд байх боломжтой. Амьтдын дунд эргэлтэнд байх нь хүнд халдварлах, өвчлөх эрсдэл бага үе юм Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй. Гэвч 2-р шат эргэлтэд байгаа амьтдын томууны <<А>> хэвшинжийн вирүсийн дэд хэвшинж хүнд өвчин үүсгэх эрсдэлтэй үе 3-р шат Томууны вирүсийн шинэ дэд хэвшинжээр хүн халдварласан хэдий ч хүнээс хүнд тархахгүй, Цар тахлын түгшүүр үе маш ойрын хавьталд байсан хүмүүс өвчлөх цөөн тохиолдол ажиглагдах магадлалтай үе Хоёрдугаар үе 4-р шат Хүнээс хүнд дамжин халдварласан цөөн тохиолдол бүртгэгдэж, тархалт нь тухайн газар нутгаар хязгаарлагдаж, томууны вирүс хүнд дасан зохицох чадвар бага байх үе Хүнээс хүнд дамжсан нилээд тохиолдлууд бүртгэгдсэн ч тархалт нь тухайн газар нутгаар 5-р шат хязгаарлагдсан хэвээр, харин вирүс хүнд илүү дассан ч цартахлыг үүсгэх аюулд хүрээгүй байх үе хамаарна Гуравдугаа Цар р үе 6-р шат Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх үе тахлын үе Дөрөв дүгээ р үе Цартахлын дараах үе Цартахлын өмнөх үеийн нөхцөл байдал руу эргэн орох үе хамаарна11
  • • ЦАРТАХЛЫН ҮЕД ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ Цартахлын үе шатны тэргүүн зэргийн ач холбогдолтой зорилт нь халдварын хэлхээгтаслан зогсоох явдал болно. Цартахлын омгоор үүсгэгдсэн өвчлөлийн анхны голомтыг эрт хугацаанд ялгантодорхойлсон эсэх, өвчлөлийн дийлэнх хувийг илрүүлж чадахаас ажлын үр дүн хамаарна. ТАНДАЛТ Цартахал дэгдсэн үеийн тандалт дараах үйл явдлуудыг хамарч, хянадаг байхшаардлагатай. цартахлын омгоор үүсгэгдэх томуу өвчний сэжигтэй, онош батлагдсан тохиолдлыгэмнэлэгт тусгаарласан эсэх, тэдгээрийн нас баралт, нийгмийн нэн шаардлагатай үйлчилгээ эрхэлдэг салбарын хүнхүчний ажлын ирц (ажил таслалтын хувь), томуугийн улирлын ердийн болон цартахлын омгийн вакцины хэрэглээ, цартахлыномгоор бэлтгэсэн вакцины урвал хүндрэл, уг вакцины үр дүнг хожим судлан тогтоох, шаардагдах тоо баримт, пневмококкын вакцины хэрэглээ болон түүнтэй холбогдон гараххүндрэл, вирүсийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлийн хэрэглээ болон түүнтэй холбогдон гарах урвалхүндрэл. Түүнээс гадна мэдээ, мэдээллийг нэгтгэн, эргэн мэдээлэх, шийдвэр гаргах түвшиндтанилцуулах механизмыг тусгасан байх ёстой. Өвчлөлийн мэдээг үндэсний түвшин болон ДЭМБ руу өдөр тутам мэдээлж байх зайлшгүйшаардлагатай. 12
  • ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЛТ A(H5N1) вирүсийн халдварын сэжигтэй болон онош батлагдсан тохиолдолд оношлогоо эмчилгээ хийх, эмнэлзүйн ажиглалт хяналт хийх шаардлагын үүднээс эмнэлэгт заавал тусгаарлан хэвтүүлнэ. Өвчтөн болон түүний гэр бүлийн гишүүдэд хувийн ариун цэвэр, халдварын эсрэг дэглэмийн талаар сургалт хийсэн байна. Хүчилтөрөгчөөр хангах, амьсгал дэмжих эмчилгээг гүйцэтгэнэ. A(H5N1) вирүсийн халдварын сэжигтэй өвчтөнд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр нейраминидазын саатуулуурыг яаралтай уулгах . ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫГ ХАМГААЛАХ Өвчтөнтэй харьцдаг эрүүл мэндийн ажилтнууд амны (N-95 ба түүнтэй адилтгах) хаалт, урт ханцуйтай өмсгөл, нүүрний хаалт, нүдний шил өмсөх ёстой. Өвчтөнтэй шууд харьцаж ажилладаг болон өвчтөн байгаа орчинтой хүрэлцэж ажилладаг хүмүүсийн тоог боломжийн хэрээр хязгаарлах хэрэгтэй. Халдвар авах өндөр эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэдэг эмнэлгийн ажилтнууд нөлөөллийн өмнөх сэргийлэлтэнд хамрагдсан байх шаардлагатай.13
  • Шинж тэмдгийн илрэл бүхий өвчтөнийг судлах Томуугаар өвдсөн хүн өвчний шинжтэмдэг илрэхээс өмнө халдварыг хамтбайгаа хүмүүстээ тараасан байдаг учраастүүний хавьтлыг мөрдөн судлах замаартомуу өвчнийг хянахад маш түвэгтэй. Хилийн хяналт Өвчний нууц үе (2 хоног) халдвартай байх үе (3-4 хоног) үргэлжлэх хугацаа тун богино байдаг. АЦХаХ өвчний дэгдэлтийн үед онгоцоор зорчигчдын эрүүл мэндийг биеийн халуунхэмжигч багажийн тусламжтай хянан шалгаж байсан. Тэр үед биеийн хэм нь хэвийн хэмжээнээс илүү зорчигчдыг тухайн улсын хилээр нэвтрэнорохыг хориглож байсан. Нисэх буудал бүрийн дэргэд халуунтай зорчигчийг саатуулан, оношилж эмчлэх үүрэгбүхий эмнэлэг ажиллуулж байсан. Гэхдээ биеийн халуун хэмжигч хэт ягаан туяаны аппарат нь томуу өвчний шинж тэмдэгбүхий өвчтөнийг л илрүүлж чадна. Нууц үеийн төгсгөл шатнаа байгаа, халдвар хамгийн ихтараах эрсдэлтэй өвчтөнийг илрүүлж чадахгүй. 14
  • Эрүүл ахуй, халдваргүйтгэл Ханиаж найтаахдаа амаа дарах гэхчлэн “амьсгалын эрүүл ахуйн” наад захын шаардлага нь хяналтат судалгааны үр дүн гэхээсээ илүү практик амьдрал дээрх бодит үр дүнгээс урган гарсан байна. Томуугийн вирүс гадаад орчинд амьдрах чадвараа хадгалдаг бөгөөд гар болон бөөлжсөөр дамжин халдварладаг хэмээн үздэг. Эрдэмтдийн хийсэн хяналтат судалгаагаар, гар угаалт нь амьсгалын доод замын халдварын тархалтыг бууруулахад чухал үүрэгтэй болох нь харагджээ. Судалгаанд зонхилон вирүсийн халдварыг судалсан, харин томуугийн халдвар бага хувийг эзэлж байсан байна . Тэдгээрээс зөвхөн томууг онцгойлон авч үзсэн судалгаа байгаагүй ажээ .15
  • Эрсдлийн мэдээлэл Мэдээлэл, харилцаа холбооны эрсдэлийг зохицуулах стратегийг цартахлын янз бүрийн үе шатанд дасан зохицох чадвартайгаар боловсруулах шаардлагатай. Цартахлын үед ажиллаж чадах хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй мэдээллийн хэрэгслийг сонгон тодорхойлох хэрэгтэй. Мэдээллийг хүн амд хүргэх нэвтрүүлэгчийг цартахал хоорондын үед бэлтгэн томилж, цартахлын дараагийн үе шатуудад тэр хүндээ уг сэдвийг хариуцуулах нь зохимжтой байдаг. Мэдээллийн эх үүсвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, үнэн магадтай (ДЭМБ, ХӨСҮТ г.м) байх ёстой. Олон нийтэд айдас цочрол төрүүлэхээс зайлсхийн, прагматик мэдээллээр хангах нь чухал16
  • 17