• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Шувууны томуу
 

Шувууны томуу

on

  • 2,080 views

 

Statistics

Views

Total Views
2,080
Views on SlideShare
2,080
Embed Views
0

Actions

Likes
1
Downloads
35
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Шувууны томуу Шувууны томуу Presentation Transcript

    • СУРГАЛТЫГ •“ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ЗОХИОН САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛБАЙГУУЛАГЧ •“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ” ТББ СЭДЭВ •ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ ТӨРӨЛ •СУРГАЛТЫН МАТЕРИАЛ 1
    • НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.ТОМУУГИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ СЭДЭВ: 3. ШУВУУНЫ ТОМУУ 2
    • СЭДЭВ: 3. ШУВУУНЫ ТОМУУ ДЭД ГАРЧИГ ногдох цаг Хуудасны Хичээлд дугаар Дэд гарчиг1. Шувууны томуугийн хоруу чанар2. Шувууны томуугийн вирүс3. Шувууны томуугийн вирүсийн байгалийн эзэд4. Шувууны томуугийн тархалт5. Шувуун сүрэгт тархах6. Хүнд дамжин халдах7. Хөхтөн бусад амьтанд дамжин халдах8. Øóâóóíû òîìóóãèéí эìíýë ç¿éí øèíæ òýìäýã9. Шувууны томуугийн хүний өвчлөл 3
    • 1. ШУВУУНЫ ТОМУУГИЙН ХОРУУ ЧАНАР Шувууны томуугийн вирүсийн байгалийн эзэд нь усны шувууд бөгөөд уг вирүс уснышувуунд эмгэгтөрөх чадвараа алдаж, халдвар нь ихэнх тохиолдолд эмнэл зүйн шинжтэмдэггүй явагддаг байна. СУЛ ХОРУУ ЧАНАРТАЙ ШУВУУНЫ ТОМУУГИЙН ВИРҮС ---(СХШТВ – LPAIV – lowpathogenic avian influenza virus) байгалийн эзэн болох усны зэрлэг шувуудаас гэрийнтэжээвэр шувуудад дамжиж халдварлахад ихэнхдээ эмнэл зүйн хувьд хөнгөн халдварүүсгэнэ. НЭН ХОРУУ ШУВУУНЫ ТОМУУ---- (НХШТ:- HPAI - highly pathogenic avian influenza)нь гэрийн тэжээвэр шувуудад гэнэтийн хүнд явцтай, бүх биеийн өвчин үүсгэх бөгөөд бараг100 % үхэлд хүргэдэг. Мөн шувууны томуугийн Н5, Н7 вирүсээр сэдээгдсэн сул хоруу шувууны томуу (СХШТ:LPAIV-low pathogenic avian influenza) -г яаралтай мэдээлэх өвчинд тооцдог. Учир нь LPAIVнь HPAI болох магадлалтай . HPAI ховор тохиолддог байсан бөгөөд 1959 оноос одоог хүртэл дэлхий дээр 24томоохон дэгдэлтийг бүртгэжээ. 1997 оноос урьд Өмнөд Хятадад үүссэн гэж таамаглаж буй HPAI А/H5N1/ дэдхэвшинжийн омог зүүн өмнөд Азийн гэрийн тэжээвэр шувуунд энзоот хэлбэрээр тархахдаахөхтөн амьтдад (муур, гахай) халдварлаж зүйлийн саадыг давсан нь томуугийн халдвартихээхэн анхаарахад хүргэсэн байна. 4
    • Томуугийн вирүсийг вирүсийн хэв шинж, Уг вирүсийг ялгасан амьтны зүйлийн нэр 2. ШУВУУНЫ (хүнээс ялгасан вирүсийн омогт бичихгүй), вирүсийн ялгасан газар орны нэр, сорьцын дугаар, ялгасан он ТОМУУГИЙН (буюу оны сүүлчийн хоёр цифр) гэсэн бичиглэлээр илэрхийлдэг. Тухайлбал Гонконгт шувууны томуугийн ВИРҮС хүний өвчлөлөөс ялгасан омгийг А/HK/156/97(H5N1) гэж тэмдэглэсэн байна. ДЭМБ-ийн туслалцаатайгаар Шведийн хааны институтед Шведийн нэрт фотозурагчин Леннард Нильссон электрон микроскопоор шувууны томуугийн вирүсийн фотозургийг авчээ. Томуугийн вирүс нь долоон хэсэг,нэг-утаслаг, сөрөг РНХ агуулсан, гадуураадугтуй буюу суперкапсид бүрхүүлтэй,бөмбөлөг юм уу, утаслаг хэлбэртэй нянболно. Томуугийн вирүсүүдorthomyxoviridae овгийг бүрдүүлэх бөгөөднүклеопротейн болон матрикс уургийнх ньэсрэгтөрөгчийн төрхөд үндэслэн А, В, Сгэсэн гурван хэв шинж болгон хуваадаг.Шувууны томуугийн вирүс нь томуугийнвирүсийн А хэвшинжид хамаарна. Томуугийн А, В вирүсүүдийнэсрэгтөрөгчийн гол тодорхойлогч ньхемагглютинин, нейраминидаз хэмээхвирүсийн суперкапсидыг нэвт гарсан хоёртөрлийн гликопротейн юм. Энэ хоёруургийн сэртэнгийн эсрэгтөрөгчийн төрхдээр үндэслэн томуугийн А вирүсийгхемагглютинины 16 (H1-H16),нейраминидазын 9(N1-N9) дэд хэв шинжболгон хуваадаг. Томуугийн вирүсийн 3D загвар 5
    • ЗУРАГ ДЭЭР ЯГААН ӨНГӨӨР ЭРҮҮЛ ЭСИЙГ, ХӨХ ӨНГӨӨР ТҮҮНИЙГ ДОВТОЛЖ БУЙ ВИРҮСИЙН ХЭСГИЙГ ҮЗҮҮЛЭВ. 1. Томуугийн вирүс эсийн гадаргуу дахь өвөрмөц рецептор молекулыг таньж наалдах нь хемагглютининийгурвалсан молекул(тример)-ын үүрэг болно. Томуугийн вирүсийн өвөрмөц эсийн рецептор нь эсийн гликопротейнхэлхээний төгсгөлийн сиалийн (N-ацетил буюу N-гликолил нейрамины) хүчлийн уламжлалууд байдаг. 2. Төгсгөлийн сиалийн бүлгийг олигосахарид бүлэгтэй холбогч сахар болох галактоз нь α2-3, эсвэл α2-6холбоогоор холбогддог . Эзэн организмын төрөл бүрийн эс, эд нь сиалийн бүлгийг холбогч олигосахаридыннайрлага, бүтцээрээ өөр хоорондоо ялгардаг. Энэ нь томуугийн вирүс зүйл-өвөрмөц үйлчилгээтэй, өөрөөр хэлбэлшувууны томуугийн вирүс байгалийн нөхцөлдөө бол шувуудад л үржих хандлагатай байдгийг нөхцөлдүүлнэ 6
    • 3. Саадыг давж дамжин халдварласан томуугийн вирүсийн хемагглютининий эсийнрецептортой наалдах хэсэг бүтцийн өөрчлөлтөнд ордог байна. Томуугийн вирүсийн эсийнрецепторын молекул бүтцийн ялгааг дараах зурагт загварчлан үзүүлэв Шувууны томуугийнвирүс нь сиалийн бүлэг α2-3 холбоогоор олигосахарид суурьтайгаа холбогдсон эсийн рецептортнаалдах чадвар сайтай байх бөгөөд ийм рецептор нь шувууны эндодермийн гаралтай(уушиг, гэдэсний дотор ханын) эпители (хучуур) эсүүдэд элбэг байдаг. 4 Шувууны томуугийн вирүс ердийн нөхцөлд шувуудын амьсгалын болон хоолболовсруулах замд бугшин орших хандлагатай байдаг нь үүгээр тайлбарлагдана.. Гэтэл хүнийтомуугийн вирүс бол сиалийн бүлэг нь α2-6 холбоогоор холбогдсон эсийн рецепторт наалдахидэвхи сайнтай байдаг. Ийм рецептор хүний амьсгалын замын цэлмэнт эпители эсүүдэдхамгийн элбэг байдаг. 5 Шувууны томуугийн вирүс хүнд шууд дамжин халдах идэвхи сул байгааг энэ үзэгдлээртайлбарлах хандлагатай байна. Гэхдээ хүний цагаан мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл нь хүнийтомуугийн вирүсийн α2-6 холбоот рецептороос гадна бага хэмжээгээр шувууны томуугийнвирүсийн (α2-3 холбоот) рецептор агуулдгийг олж тогтоожээ. Тахианы амьсгалын замд ч басбага хэмжээгээр хүний томуугийн вирүсийн рецептор байдаг ажээ. Энэ нь шувууны томуугийн вирүс хүнд хааяа халдварлах чадвартай байдгийн учигболж байгаа юм. 6 Гахайн болон бөднө шувууны амьсгалын замын салст бүрхүүл томуугийн вирүсийнхоёр төрлийн рецепторыг хоёуланг нь адилхан хэмжээгээр агуулдаг тул хоёр төрлийнвирүсээр, өөрөөр хэлбэл хүний болон шувууны томуугийн вирүсүүдээр нэгэн зэрэг халдвар авахболомжтой, ингэснээрээ томуугийн вирүсийн генүүд холилдож ре-ассортаци болох нөхцлийгбүрдүүлдэг гэж үздэг байна 7
    • Томуугийн вирүс-євєрмєц эсийн рецепторын бүтцийн загвар (Gambaryan 2005, Томуу 2006,47) 8
    • Вирүс эсийн рецептороо таньж наалдсаны дараа эсрүү нэвтэрч клатрин-хамааралт болон үл хамааралт механизмаар эндосомын тогтолцоонд орно. Энд вирүсийн матрикс 2 (М2) уураг идэвхжиж, рН 5.0 орчим нөхцөлд М2 уургийн ионы сувгаар протон шахагдахэнергийн хүчээр вирүсийн матрикс 1 (М1) болон тример хемагглютининий хоорондоо хэлхэлдсэн холбоос өөрчлөгдөнхемагглютинин 2 (НА2) молекулын липофилик (липидсэг) шинжтэй “гагнаас” (фузиогенек) домайн нь эндосомынмембраныг хайлуулан түүнийг вирүсийн мембрантай нийлүүлнэ ( . Ингэснээр РНХ-ийн 8 сегмент, түүнийг бүрсэн нуклеопротейн (N) давхраасбүрдэл болох вирүсийн цөм бүрхүүлээсээ чөлөөлөгдөн эсийн цитоплазмд орно. Вирүсийн цөм цааш эсийн цөм рүү зөөвөрлөгдөж, тэнд вирүсийн болон эсийн хүчинзүйлсийн нарийн зохицолдоот үйлчлэлээр вирүсийн РНХ сегментүүд репликацид орж,вирүс өвөрмөц м-РНХ-г нийлэгжүүлж эхлэнэ Вирүсийн РВ1, РВ2, РА уургууд нэгдэн РНХ-хамаат РНХполимераз (RdRр) ферментийг бүрдүүлснээр вирүсийн РНХсегментүүд транскрипцид орж, м-РНХ нийлэгжих хэв нийлэгжүүлэх, репликацид орж олшрох бололцоо олгоно. Вирус-өвөрмөц мРНХ хэв дээр нийлэгжсэн вирүсийн N уургууд нь репликацид орж олширсон вирүсийн РНХ сегментүүдийг таньж, мушгиа үүсгэнбүрэх бөгөөд N уургуудыг М1 уураг таньж эсийн мембранд шигдсэн НА ба NА молекултай холбож, вирүсийн вирион бүрэлдэхявцыг эхлүүлнэ. Бүрдэл болсон вирүсийн цөм нь эсийн мембраныг гадагш түрж “нахиалах”хэлбэрээр вирион (бүтэн вирүс) болон боловсроно. Тааламжтай нөхцөл бүрдсэн үедтомуугийн вирүсийн репропукци нь харьцангуй хурдан бөгөөд 10 хүрэхгүй цагийн дотор нэгбүрэн орчил явагдана. Томуугийн вирүс репликацид орох явцдаа хувьсан өөрчлөгдөх чадвартайбөгөөд үржлийн нэг орчлын хугацаанд ≥5 х 10-5 нуклеотид өөрчлөгдөх хурдтайгаармутацид ордог байна. 9
    • • Шувууны томуугийн вирүсийн байгалийн эзэд Усны зэрлэг шувууд, нэн ялангуяа Anseriformes (галуутан: нугас, галуу), Charadriiformes(хиазтан: цахлай, хиазат) овгийн шувууд нь томуугийн А хэвшинжийн вирүсийн бүх төрлийнагуулагч болдог тул байгаль дахь гол нөөцлүүр нь юм . Ер нь бүх төрлийн шувууд томуугийн вирүст мэдрэг гэж үздэг боловч зарим төрлийнтэжээвэр шувууд, тухайлбал: тахиа, цацагт хяруул, гургуул, бөднө томуугийн вирүст нэнмэдрэг болно. Шувууны томуугийн А вирүс нь байгалийн эзэддээ эмгэг үүсгэдэггүй.Өөрөөр хэлбэл, хам-амьдрал (симбиоз) үүсгэн оршин тогтнодог . Эзэн организм, вирүс хоёр харилцан бие биендээ хор хүргэхгүйгээр тэнцвэржсэн байдалд,вирүс идэвхтэй үржсээр байдаг. Тиймээс эдгээр эзэн организм болох шувууд сангасныхаа граммтутамд 108,7 х 50% өндөг халдварлуулах тун (50%) хүртэл вирүс ялгаруулж байдаг байна Энэ ялгарсан вирүс нь орчноор дамжин мэдрэг шувуудад халдварлавал нэн хөнгөнхэлбэрийн өвчлөл үүсгэх юм уу, эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр үрждэг ажээ. Ийм төрхтэйвирүсийг сул хоруу шувууны томуугийн вирүс (LPAIV-low pathogenic avian influenza virus) гэдэг. LPAIVнь өндөглөгч шувуудын өндөгний тоог бууруулах, махны зориулалтын тэжээвэр шувуудынжингийн өсөлтийг бага зэрэг сааруулах төдий өөрчлөлт бий болгодог Гэхдээ Н5, Н7 дэд хэвшинжийн сул хоруу омгууд нь шинэ эзэнд дамжин халдварлаж,дассаныхаа дараа өндөр хоруу омог (HPAIV-highly pathogenic avian influenza viruses) болонхувиралд орох чадвартай. 2005 оны хавар HPAIV H5N1-ээр сэдээгдсэн эндэгдэл өндөртэй шувууны томуугийн дэгдэлтБНХАУ-ын баруун хойд хэсэг , Монгол улсын хилийн өмнө этгээд Цинхай буюу Цайдам нуурын савгазарт гарч олон мянган шувуудыг хиаруулсан билээ 10
    • Шувууны томуугийн хүний өвчлөл гэж оношлогдсон өвчтнүүдийн тал илүү нь нас барсан нь ямар их гамшиг учруулж болохыг харуулна. Тэдгээр өвчтнүүдийн ихэнх нь хүндээр өвчилж эмнэлэгт хандсан. Амьсгалын дутагдалтай нэг бүлэг өвчтнүүдэд үхэлд хүргэх байдал дунджаар 5 өдрийн дараа (1–16 хоног) илэрч байсан. Рентген зурагт завсрын эдийн нэвчдэс, янз бүрийн хэлбэрийн (нэг дэлбэн, олон дэлбэн, нэг хажуугийн, 2 хажуугийн байршилтай) дэлбэнгийн нэвчдэст толбо харагддаг.• ШУВУУНЫ ТОМУУГИЙН ТАРХАЛТ2003 -аас 2009 он хүртэлх хугацаанд гэрийн тэжээвэр шувуу, зэрлэг шувуудад А/H5N1/-ээр үүсгэгдсэншувууны томуу 62 улсад илэрчээ . Үүнээс 50 улсад гэрийн тэжээвэр шувуу А/H5N1/-гаар үүсгэгдсэн шувуунытомуугаар өвчилжээ . (хаалтанд шувууны тоо)ҮҮНД:Вьетнам (2535), Тайланд (1141), Египет (1084), Бангладеш (308), Индонези (261), Турк (219), Румыни (163), Орос(149), Хятад (97), Mяaнмaр (93), Энэтхэг (76), Нигери (65), Солонгос (59), Пакистан (51), Украин (42), Саудын Арав(29), Афганистан (22), Камбож (Кампучи) (21), Кувейт (20), Судан (18), Лаос (18), Малайзи (16), Польш (10), Израиль(10), Япон (9), Венгри (9), Палестин (8), Гонконг (8), Герман (8), Гана (6), Бенин (6), Toгo (4), Чех (4), Cоte dIvoire(4), Буркины Фасо (4), Их британи (3), Ирак (3), Албани (3), Нигер (2), Непал (2), Азербайжан (2), Швеци (1), СербиMoнтeнeгрo (1), Казахстан (1), Иордани (1), Иран (1), Франц (1), Djibouti (1), Дани (1), Камерун (1). улс байна.Дараагийн Слайдаас графикаас үзнэ үү 11
    • Улсын нэр 2535 Òàйëàíä 1141 1084 Áàíãëàäåø 308 261 Òóðк 219 163 Орос 149 97 Mяaнмaр 93 76 Íèãåðè 65 59 Ïàêèñòàí 51 42 Ñàóäын Àðàâ 29 22 Êàìáîж 21 20 Ñóäàí 18 18 Ìàëàéçè 16 10 Èçðàèëü 10 9 Âåíãðè 9 Ãîíêîíã 8 8 2003 оны сүүл үеэс 2009 оны 3 дугаар сарын 31 8 хүртэлх хугацаанд гэрийн тэжээвэр шувуу Ãàíà 6 6 Toгo 4 4 шувууны томуу (H5N1)-гаар өвчилсөн 50 улс Cоte dIvoire 4 4 Их áðèòàíè 3 3 Àëáàíè ( 3 2 Íåïàë 2 2 Øâåöè 1 1 шувууны томуу (H5N1)-гаар өвчилсөн Êàçàõñòàí 1 гэрийн тэжээвэр шувууны тоо 1 Èðàí 1 1 Djibouti 1 0 500 1000 1500 2000 2500 3000 12
    • • Шувуун сүрэгт тархах LРАIV нь усны зэрлэг шувуудын сүрэгт тогтвортой эргэлтэнд байдаг. Энэ эргэлт нь хоол боловсруулах замын (faecal- oral) халдварын хэлхээгээр явагдана.Томуугийн вирүс хөхтөн амьтдад (хүн, гахай, адуу г.м) амьсгалын замаар дуслын (аэрозоль) халдвархэлбэрээр зонхилон тархдаг бол шувуун сүрэгт шувуунаас шувуунд хоол боловсруулахболон амьсгалын замаар дамжин тархахаас гадна шувууны сангасаар бохирдсонус, тэжээлийн тэвш зэрэг хэрэглэгдэхүүнээр дамжин халдаж болдог онцлогтой. Шувууны томуугийн вирүс нь гадаад орчинд, ялангуяа ил задгай усанд халдварлуулахчадвараа удаан хугацаагаар хадгалж чаддаг онцлогтой (Stallknecht 1990a+b; Lu 2003). 17ОС илусанд шувууны томуугийн вирүс халдварлуулах чадвараа 100 гаруй хоног хадгалах чадвартайбөгөөд –50ОС-т бол хязгааргүй удаан хугацаагаар халдварлуулах чадвараа хадгалдаг. Дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын сэрүүн бүсийн тогтмол нуурууд хөлдөхөдшувуудын сангасаар усанд орсон шувууны томуугийн вирүсүүд халдварлуулах чадвараахавар мөс хайлтал хадгалдаг байна. Нүүдлийн шувуудын шинэ үр төл нь дараа жилийн хавар дээрхибохирдсон усаар дамжин, халдвар авдаг ажээ. Ийм маягаар шувууны томуугийн вирүс нь ил задгай усанд их удаан хугацаагаар хадгалагддагбөгөөд ингэснээрээ томуугийн вирүсийн нэн эртний хувилбар, шинэ генотипүүд холилдох, зэрэгцэнорших нөхцлийг бүрдүүлдэг байна. 13
    • Шувууны томуугийн эмгэг жам, тарвалзүйн хэлхээ тэмдэглэгээ: LPAIV----------------------------------сул хоруу шувууны томуугийн вирүс, HPAIV----------------------------------нэн хоруу шувууны томуугийн вирүс, HA –------------------------------------хемагглютинин, “зүйлийн саад” (species barrier)---------------------Сум нэвт гарсан цэглэсэн шугамаар 14
    • Н5 болон Н7 LРАIV гэрийн тэжээвэр шувуудын сүрэгт халдварлан дамжих нь энэ дэд хүрээнийНРАIV үүсэх хэлхээний эхлэх цэг болдог. Усны зэрлэг шувуудаас шувууны томуугийн вирүс гэрийн тэжээвэр шувуудад халдварлах нь:1. Гэрийн тэжээвэр шувууд задгай бэлчээрлэдэг байх, гэрийн тэжээвэр шувуудын ус, хүнс нь зэрлэгшувуудын сангасаар бохирдох явдал юм (Capua 2003; Henzler 2003;).2. Шувууд вирүс ялгаруулж буй амьтантай шууд хүрэлцэх, эсвэл тэдний ялгадас, вирүс агуулсанматериалаар бохирдсон эд зүйлс (abiotic vector)-ээр дамжуулан халдвар авдаг.3. LРАIV нь гэрийн тэжээвэр шувуунд дамжин халдварласны дараа дасан зохицох үе шат буюу тийм үешатгүйгээр шувуудын биед эрчимтэй үржиж, их хэмжээгээр, голдуу сангасаар нь ялгарснаар сүргийн доторболон бусад сүрэгт дамжин халдварлах бололцоотой болно.4. НРАIV нь LРАIV-ээс нэгэнт үүссэн л бол мөн л дээрх замаар дамжин тархана.5. “Амьд” зах (”wet” market) хэмээх нэр авсан амьд шувуу, амьтан зардаг , хүн ихтэй, задгай зах ньшувууны томуугийн вирүс дамжин тархахыг хурдасгадаг нэг нөхцөл юм (Shortridge 1998; Bulaga 2003;). Шувууны фермүүдэд био-аюулгүй ажиллагааны чанд дэглэм тогтоох нь: Вирүсээр бохирдсон багаж хэрэгсэл, унаа тэрэг, хоол хүнс, тор, хувцас зэргээр шувуунытомуугийн халдвар механик замаар дамжин тархахыг таслан зогсоох үр дүнтэй арга юм. 1999/2000 онд Итали улсад гарсан шувууны томуугийн нэг эпизоотын үед хийсэн судалгаагаархалдвар тархах эрсдэл нь: халдвар авсан шувуун сүрэгтэй шууд хавьталд орсноор 1%, шувууг нядлахаар махкомбинатруу тээвэрлэх явцад 8.5%, халдвар гарсан фермээс нэг км радиуст байгаа хөрш аж ахуйнуудаар 26.2%, хүнс тэжээл, дэвсгэр, нядалсан мах ачдаг машин тэрэг зэргээр 21.3%, ажиллагсад, аж ахуйн хэрэгсэл зэрэг бусад шууд бус замаар 9.4% байжээ ( 15
    • 6. ХҮНД ДАМЖИН ХАЛДАХ Шувууны томуугийн вирүс хүнд дамжин халдаж өвчин үүсгэх нь харьцангуй ховор үзэгдэлболовч дараах слайдад байгаа хүснэгтэд 2003 оноос 2009 онд шувууны томуугийнА(H5N1) дэд хэвшинжийн вирүсээр үүсгэгдсэн томуугаар хүн өвчилж, нас барсан тохиолдлынсудалгааг үзүүлэв. (ДЭМБ-ын албан ёсны мэдээ-2009 оны 4 дүгээр сарын байдлаар) Зүүн өмнөд азид 1997 оноос шувуун сүрэгт эрчимтэй тархаж эхэлсэн Н5N1 НРАIV-тэйтулгарсан хүний тоо хэдэн саяар тоологдож байхад, өвчлөл нь 400 гаруйхан байгаа нь(хэдийгээр энэ тоо аажмаар өссөөр байгаа боловч) А/H5N1/ халдвар хүнд дамжин тархахэрчим харьцангуй бага байгааг харуулж байна . Н5N1 НРАIV-ийн Азийн хувилбар хүнд өвчин үүсгэсэн тохиолдол анх 1997 онд Гонг-конгтбичигдсэн . Хүний томуугийн энэ дэгдэлт нь “амьд” захын шувуудын дунд H5N1 HPAIV дэгдэлтүүсгэсэн тохиолдолтой холбоотой байсан бөгөөд 18 хүн өвчилснөөс 6 нь нас барсан ажээ. Н5N1 вирүсээр халдвар авсан шувууг арчилж торддог, эсвэл тийм шувууны ялгадсаарбохирдсон эд зүйлстэй харьцдаг хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй болох нь шувуунытомуугаас эхтэй, хүний энэ дэгдэлтийн үед хийсэн эпидемиологийн судалгаагаар илэрчээ. Хүн халдвар авах эрсдэл нь өвчтэй шувууг устгах, нядлах,өвчтэй шувууны махыг болгох,хоол хийхэд эрс ихэсдэг байна. 16
    • 2003 оноос 2009 онд шувууны томуугийн А(H5N1) дэд хэвшинжийн вирүсээр хүн өвчилж, нас барсан тохиолдол (ДЭМБ-ын албан ёсны мэдээ-2009 оны 4 дүгээр сарын байдлаар) 2003 2004 2005 2006 2007 2008 2009 Бүгд Улс Өвчил- Өвчил- Өвчил- Өвчил- Өвчил- Өвчил- Өвчил- Өвчил- барсан барсан барсан барсан барсан барсан барсан барсан Нас Нас Нас Нас Нас Нас Нас Нас сөн сөн сөн сөн сөн сөн сөн сөнАзербайжан 0 0 0 0 0 0 8 5 0 0 0 0 0 0 8 5Бангладеш 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 1 0 Камбож 0 0 0 0 4 4 2 2 1 1 1 0 0 0 8 7 БНХАУ 1 1 0 0 8 5 13 8 5 3 4 4 7 4 38 25 Djibouti 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 1 0 Египет 0 0 0 0 0 0 18 10 25 9 8 4 12 0 63 23 Индонез 0 0 0 0 20 13 55 45 42 37 24 20 0 0 141 115 Ирак 0 0 0 0 0 0 3 2 0 0 0 0 0 0 3 2 БНЛАУ 0 0 0 0 0 0 0 0 2 2 0 0 0 0 2 2 Мяанмар 0 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0 Нигериа 0 0 0 0 0 0 0 0 1 1 0 0 0 0 1 1 Пакистан 0 0 0 0 0 0 0 0 3 1 0 0 0 0 3 1 Тайланд 0 0 17 12 5 2 3 3 0 0 0 0 0 0 25 17 Турк 0 0 0 0 0 0 12 4 0 0 0 0 0 0 12 4 Вьетнам 3 3 29 20 61 19 0 0 8 5 6 5 3 3 110 55 Бүгд 4 4 46 32 98 43 115 79 88 59 44 33 22 7 417 257 Тайлбар: 1. Өвчилсөн хүний тоонд нас барсан хүний тоо агуулагдана. 2. ДЭМБ лабораторийн шинжилгээгээр батлагдсан өвчлөлийг мэдээнд оруулна. 3. Хугацаа нь өвчлөл эхэлсэн үед хамаарагдана. 17
    • 2003 оноос хойш H5N1 вирүсээр томуугаар өвдөж нас барсан хүний тоо, өссөн дүнгээр 250 250хүний тоо 217 200 158 150 100 79 50 36 4 0 2003 2004 2005 2006 2007 2008 2009 он 2003 оноос хойш H5N1 вирүсээр томуугаар өвдөж нас барсан хүний тоо, өссөн дүнгээр 18
    • 7. ХӨХТӨН БУСАД АМЬТАНД ДАМЖИН ХАЛДАХ ШУВУУНЫ ТОМУУГИЙН ВИРҮС ХӨХТӨН БОЛОН БУСАД АМЬТАНД ДАМЖИН ХАЛДВАРЛАХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ. ИНГЭЖ ХАЛДВАРЛАСАН ВИРҮС НЬ ШИНЭ ЭЗЭНД ДАСАН ЗОХИЦСОНЫ ДАРАА ТАХАЛТ ТАРХАЛТ ҮҮСГЭХ ЧАДВАРТАЙ ВИРҮСИЙН ШИНЭ ХУВИЛБАР ҮҮСГЭЖ БОЛНО. ЯЛАНГУЯА ГАХАЙН ТОМУУГИЙН ВИРҮС ИЙМ “ЗҮЙЛ ДАМЖСАН” ТАРХАЛТАНД ОЛОНТАА ОРОЛЦДОГ. Европын гахайн сүрэгт шувууны томуу-төст А/H1N1/ вирүс байнгын эргэлтэнд байдаг бөгөөд хүний болоншувууны томуугийн ре-ассортант Н1N2 вирүсийг 1992 онд Их Британид илрүүлсэн нь цааш тархах хандлагатайбайгаа ажээ Мөн АНУ-д “сонгодог” Н1N1 вирүс, хүний Н3N2 вирүс болон шувууны дэд хэвшинжийн генүүд холилдсонгурвалсан ре-ассортант Н3N2 омгийг илрүүлсэн байна. Шувууны гаралтай гэж үздэг Н1N7, Н4N6 дэд хэвшинжийн вирүсийг гахайн сүргээс мөн ялгаж байжээ. Шувууны угшилтай Н9N2 омгууд БНХАУ-ын Дорнот хэсгийн гахайн сүрэгт нутагшмал хэлбэртэй тархсанажээ . Гахайнаас гадна адуу, далайн зарим хөхтөн амьтан шувууны томуугийн вирүсээр халдвар авдаг байна. Шувууны томуугаар үхсэн тахианы түүхий махаар тэжээсэн зоопаркийн бар болон муурын багийн бусадзарим том махчин амьтад А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн халдвар авсан тохиолдол Тайландад гарчээ. Зоопаркийн энэ амьтдын өвчлөл эмнэлзүйн хүнд илрэлтэй, үхэл өндөртэй байжээ. Уг зоопаркт А/Н5N1/ дэдхэвшинжийн вирүсийн халдвар муурнаас мууранд бас дамжиж тархсан байна. Энэ бол муурын багийн (Felidae)амьтад томуугаар өвчилсөн тухай анхны мэдээлэл юм. Европ гэрийн муурыг туршлагын нөхцөлд А/Н5N1/ дэдхэвшинжийн дэд хэвшинжийн вирүсээр халдварлуулж болдгийг мөн саявтар мэдээлжээ . Мөн Вьетнамын Үндэсний зоопаркт төрсөн мангустын багийн виверра (Viverra civetta: civet-cat) хэмээхмахчдын овгийн жижиг хөхтөн Н5N1 вирүсийн халдвар авч хүндээр өвчлөн үхсэн тухай мэдээ байна. Энэхалдварын эх уурхай нь тодорхойгүй бөгөөд зэргэлдээ торонд байсан ижил зүйлийн 20 виверра халдвар аваагүйбайжээ. Зарагдаж буй тахианы 20% нь А/Н5N1/ дэд хэвшинжийн дэд хэвшинжийн вирүсийн халдвар авсан ньнотлогдсон Гонг-Конгийн “амьд” зах дээр байсан харх, молтогчин зэрэг мэрэгч хөхтөн амьтдаас шувуунытомуугийн вирүс огт илрээгүй байна (S. 19
    • 2003 ОНООС ХОЙШH5N1 ШУВУУНЫ ТОМУУ ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР БОЛОН НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ДУНД ГАРСАН УЛС ОРОН (2008 ОНЫ 8 ДУГААР САРЫН 15-НЫ БАЙДЛААР) 20
    • 2003 оноос хойшH5N1 шувууны томуу гэрийн тэжээвэр Эпидемиологи болон нүүдлийн шувуудын дунд гарсан улс орон (2008 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар) Шувуун сүрэгт 2003 оны сүүлчийг хүртэл НРАI нь гэрийн тэжээвэр шувуудын сүрэгт ховор тохиолдох өвчин гэж үзэж байв.Шувууны томуугийн эдгээр эпизоотын дийлэнхи нь европ, америк тивд бүртгэгджээ. дэгдэлтийн дийлэнхи ньгазарзүйн хувьд хязгаарлагдмал хүрээнд тархсан бөгөөд 5 дэгдэлт нь хэд хэдэн фермийг хамарсан бол зөвхөн нэгэпизоот нь л хэд хэдэн улс орныг хамарчээ. Өмнөх бүх дэгдэлттийн аль нь ч 2004 оны азийн А/Н5N1/ дэд хэвшинжийн дэд хэвшинжийн вирүсээрүүсгэгдсэн шувууны томуугийн дэгдэлтийн хэмжээнд хүрээгүй байна . НРАI дэгдэлт нь одоог хүртэл томуугийн вирүсийн зөвхөн н5, н7 дэд хэвшинжийн омгуудаар сэдээгджээ. 2003 оны сүүлчийг хүртэл , НРАI дэгдэлтүүд нь өвчтэй шувууг буюу тийм шувууны махыг хууль бусаар худалдсан буюу хулгайгаар хил давуулсан, Хүний (жуулчин, цагаачин г.м.) нүүдэл суудалтай холбоотойгоор вирүсийг санамсаргүй механикаар дамжуулснаар халдварласан байлаа. 2003 оны сүүлчийн хагасаас НРАI дэгдэлт цоо шинэ төрхтэй болж эхэлсэн юм. 2003 оны 12 дугаар сараас 2004 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд А/Н5N1/ НРАIV-ээр сэдээгдсэн гэрийн тэжээвэр шувууны эпизоот БНСУ, Вьетнам, Япон, Тайланд, Кампучи, Лаос, Индонез, БНХАУ зэрэг Зүүн болон Зүүн өмнөд Азийн олон оронд тархсан билээ. Энэ эпизоотыг таслан зогсоох гэсэн оролдлогууд олигтой амжилтанд хүрсэнгүй. Тахалт тархалтыг таслан зогсоох зорилгоор дээр дурьдсан улс орнуудад 150 сая гаруй гэрийн тэжээвэр шувуудыг устгасан боловч Н5N1 вирүс нь одоог хүртэл Индонез, Вьетнамын бараг бүх дэвсгэр нутаг, Кампучи, Тайланд, Лаос, БНХАУ-ын зарим хэсэгт нутагшмал тархалттай гэж үзэж байна. 21
    • Эпидемиологи үргэлжлэл 2005 ОНЫ 4 ДҮГЭЭР САРААС ШУВУУНЫ ТОМУУГИЙН А/Н5N1/ ДЭД ХЭВШИНЖИЙН ВИРҮСИЙН ЭПИЗООТ БАС НЭГ ШИНЭ ТҮВШИНД ГАРЧ,2005 ОНЫ 7-8 ДУГААР САРД ШУВУУНЫ ТОМУУГИЙН А/Н5N1/ ДЭД ХЭВШИНЖИЙН ВИРҮСЭЭР СЭДЭЭГДСЭН ТОМООХОН ДЭГДЭЛТ ХЯТАД ХОЙДМУЖ,ОХУ-ЫН БАРУУН СИБИРЬ, КАЗАКСТАН, МОНГОЛД НҮҮДЛИЙН ШУВУУДЫН СҮРЭГТ ГАРСАН БИЛЭЭ. ТӨВ АЗИАС ОЙРХИ ДОРНОТ, АФРИК ЧИГЛЭСЭН ШУВУУНЫ НҮҮДЛИЙН ЗАМ Н5N1 ВИРҮСИЙН ХАЛДВАР ЗЭРЛЭГ ШУВУУДЫН СҮРЭГТ ЦААШТАРХАЖ 2005 ОНЫ СҮҮЛЧ ГЭХЭД ТУРК, РУМЫН, ХРОВАТ, КРЫМЫН ХОЙГ ХҮРЧ, 2006 ОНД ЕВРОПЫН БУСАД ОЛОН ОРОН, АФРИК ТИВИЙН ЗАРИМОРОНД ХҮРТЭЛ ДАМЖИН АРХЖЭЭ. Монгол, Хроватаас бусад бүх улс оронд А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсээр сэдээгдсэн дэгдэлт нь гэрийнтэжээвэр шувууд, нүүдлийн шувуудын аль алиныг хамарсан болно. Гэрийн тэжээвэр шувуудын анхны тохиолдлууд нь усны шувууд нүүдэллэн ирж буусан нуур, түүнийг тойрсон намаг, цөөрөмд ойр буюу тэнд нүүдлийн шувуудтай холилдсон нөхцөлд гарч байжээ. Дурьдсан баримтууд нь А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийг усны нүүдлийн шувууд тарааж байна гэж үзэх үндэслэл болж буй боловч, хэрэг дээрээ бол А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийг үхлүүт буюу үхсэн усны зэрлэг шувуудаас л ялгасан байна. Тиймээс нүүдлийн усны шувуудын сүрэг дэхь А/Н5N1/ дэд хэвшинжийн дэд хэвшинжийн вирүсийн эволюци, халдвар тараахад нүүдлийн шувуудын үүрэг роль бүрэн төгс тодорхой болж чадаагүй байна. Нүүдлийн усны шувууд Н5N1 вирүсийн халдварын нууц үедээ юм уу, өвчилсөн үедээ алс нүүдэллэх боломжтой гэдэг нь тодорхой болоод байгаа юм. БНХАУ-д хээрийн бор шувуунаас А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн шинэ генотипийг илрүүлсэн байна . Уг омгийг анх ялгасан бор шувуунд болон туршлагын халдварлалт хийсэн гэрийн нугасанд А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн шинэ генотип эмнэлзүйн ямар ч илрэл өгөөгүй ажээ. Харин уг вирүсээр тахиаг халдварлуулахад НРАI үүсгэж байсан байна. Уг газар оронд байсан болжморын сүргээс А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн хэд хэдэн генотип илэрсэн тул А/Н5N1/ дэд хэвшинжийн вирүсийн эдгээр шинэ хувилбар нь томуугийн одоо мэдэхгүй байгаа шинэ дэд хэвшинжийн вирүстэй хуучин А/H5N1/ дэд хэвшинжийн реассортаци болох замаар үүссэн байж болох юм гэж таамаглаж байна. Бор шувуу амьдралынхаа хэв маягийн улмаас гэрийн тэжээвэр шувуу болон нүүдлийн зэрлэг шувуудын аль алинтай холилдож вирус зөөвөрлөн эвцэлдүүлэх үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа нь одоо судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. 22
    • Эдийн засгийн хор уршиг HPAI-ийн дэгдэлт нь, тусгаар фермерүүдэд ч, шувууны аж ахуйд бүхэлд нь ч, тухайн дэвсгэр нутгийн эдийн засагт ч асар их хор хөнөөлт үр дагавартай. HPAI халдварын улмаас тэжээвэр шувууд үхэж үрэгдэх, өвчний тархан дэлгэрэхийг таслан зогсоохын тулд халдвар эхэлж гарсан болон голомтод байгаа сүргийг устгах шаардлагатай болдог нь бас эдийн засгийн ихээхэн алдагдалд оруулаад зогсохгүй хүн амын хүнс тэжээлийн хангалт ч багагүй доголддог. Эдийн засгийн энэ дам дарамт нь хөгжиж буй ядуу буурай орнуудад бүр ч мэдэгдэм их хохирол учруулдаг. Учир нь шувуун сүрэг нь хөгжиж буй олон орны хүн амын уургийн хэрэгцээг бараг дангаараа хангадаг. HPAI нэгэнт л дэгдэлт хэлбэрээр гарч эхэлсэн бол халдварын тархалтыг таслан зогсоох нь тун ярвигтай бөгөөд авч буй арга хэмжээний эцсийн үр дүн нь хэд хэдэн жилийн дараа л харагддаг байна . HPAI-тай тэмцэх, сэргийлэх арга хэмжээ Эдийн засгийн асар их хохирол учруулдаг тул HPAI-тай тэмцэх, сэргийлэх асуудалд дэлхий нийтээронцгой анхаарал тавьж, хатуу чанга хяналт тавих хууль эрхийн орчин бий болгожээ . HPAI-тай тэмцэх аргахэмжээ нь бүс нутгийн онцлогтой. HPAI гэсэн баталгаатай тохиолдол гармагц халдвар гарсан болон халдваравсан байж болох шувуун сүргийг толгой дараалан устгаж, халдварыг голомтонд нь дарах хатуу арга хэмжээавдаг. Ийм устгах арга хэмжээг халдвар гарсан ферм, аж ахуйн нэгжээс тодорхой зайны (ЕвропынХолбооны улсуудад бол 3-10 км радиус) дотор авч хэрэгжүүлдэг. Халдвар гарсан болон халдвар авсан шувууны аж ахуйнуудад хөл хорио тогтоож, өвчтэй болон халдваравсан шувуудыг яаралтай устгаж, хаягдлыг халдвар тараах нөхцөлгүйгээр устгах нь (шатаах) стандарт аргахэмжээ болно . HPAI гарсан үед амьд шувуу болон шувууны бүтээгдэхүүнийг муж нутгийн болон улсын хилээрнэвтрүүлэхийг зогсоодог. Мөн тэжээвэр шувуудын сүрэгт LPAI илэрсэн бол үүсгэгч нь огцом хувирлаар HPAIV болон өөрчлөгдөхэрсдэл өндөртэй Н5, Н7 вирус мөн эсэхэд хяналт тавьж, дээрхи дэд хэвшинжүүд мөн бол халдвар авсаншувуун сүргийг мөн л яаралтай устгах шаардлагатай. 23
    • HPAI-тай тэмцэх, сэргийлэх арга хэмжээ үргэлжлэл ХАЛДВАР АВСАН ШУВУУН СҮРГИЙГ УСТГАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗАРИМ ТОХИОЛДОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БЭРХШЭЭЛ УЧИРДАГ. ҮҮНД: 1. АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ШУВУУН СҮРГИЙН НЯГТШИЛ ИХ ӨНДӨР БОЛ 2. ХАШААНДАА МАЛЛАДАГ ЦӨӨН ШУВУУТАЙ АЖ АХУЙН ОЛОН НЭГЖ БАЙГАА БОЛ Шувууны аж ахуйнуудад шувууны томуу нэн хурдан тархдаг тул сэргийлэх устгалын арга хэмжээ ч заримдаа хоцордог. Тодруулга: HPAIV гарсан тохиолдолд зөвхөн өвчилсөн, халдвар авсан шувуудыг төдийгүй, тодорхойрадиусын доторхи бүх шувуудыг устгах арга хэмжээ авах нь шувууны том том аж ахуйнуудтай хот орон газартхэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ ийм арга хэмжээ нь шувууны аж ахуйнуудыг сүйрэлд оруулахаас гадна “хамгаалахбүс”-т байгаа эрүүл шувуудыг устгах үйл ажиллагаанд хүн амын тодорхой хэсэг “ёс зүйн эсэргүүцэл” үзүүлэхэд чхүргэдэг. Тухайлбал, 1999/2000 онд Италид гарсан шувууны томуугийн нэгэн дэгдэлтийн үед өвчлөл гарсан, халдвархүрсэн байж болзошгүй аж ахуйнууд төдийгүй эхлэл тохиолдлоос 1 км радиуст байгаа бүх аж ахуйнуудын шувуудыгустгаж сэргийлэх арга хэмжээ авсан байна. Гэвч энэ дэгдэлттэй тэмцэх ажил 4 сар гаран үргэлжилж, 13 сая шувууустгахад хүрсэн ажээ (Capua 2003). 2003 онд Голландад, 2004 онд Канадад өвчлөл гарсан аж ахуйн нэгжийн гадуур хэдхэдэн км-ын радиуст халдвар аваагүй шувууг ч устган “хамгаалах бүс” үүсгэх арга хэмжээг авсан нь Голландад 30 сая,Канадад 13 сая шувууны аминд хүрчээ. 1997 онд Гонг-Конгт 3 хоногийн дотор (12 дугаар сарын 29, 30 ба 31-нд)гэрийнбүх шувуугаа (1.5 сая) устгах арга хэмжээ авсан байна. Шувууны аж ахуйг уламжлалт аргаар эрхэлдэг, гэрийн тэжээвэр шувууд нь чөлөөтэй бэлчиж, нүүдлийн зэрлэгшувуудтай холилдох буюу ус, хүнсээ хуваалцаж байдаг хөдөө тосгодод шувуу устгаж өвчлөлийг таслан зогсоох ийм аргахэмжээг хэрэгжүүлэх нь ихээхэн төвөгтэй. Нүүдлийн зэрлэг нугасны сүрэг гэрийн тэжээвэр нугасан сүрэгтэй холилдох дуртай байдаг бөгөөд энэ нөхцөл ньшувууны томуу тархан дэлгэрэх нэг нөхцөл болдог (WHO 2005). Ийм байдал нь шувууны томуугийн нутагшмал халдвар үүсэхнөхцөл юм. HPAI нутагшмал хэлбэрт орох нь шувууны аж ахуйнуудад ихээхэн дарамт учруулдаг. Улс орны шувууны ажүйлдвэрүүдэд огт хохирол учруулахгүйгээр шувуу устгаж сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжгүй. Хөгжиж буйорнуудад бол энэ арга хэмжээ нь зөвхөн шувууны аж ахуйнуудад төдийгүй, хүн амд хүнс тэжээлийн доголдол үүсгэдэг учир өөрарга зам эрэлхийлэхээс аргагүй болгодог. Ийм нөхцөлд вакцинжуулалтыг нэмэлт арга хэмжээ болгож хэрэгжүүлэх шаардлагатулгардаг. 24
    • Эмнэлзүйн илрэл, явцЭмнэлзүйн илрэл Эмнэлзүйн явц H5N1 òîìóóãèéí ýõíèé øèíæ òýìäýã íü: 1. Рентген зурагт завсрын эдийн нэвчдэс, янз бүрийн хэлбэрийн (нэг дэлбэн, олон дэлбэн, нэг хажуугийн, 2 хажуугийн байршилтай) дэлбэнгийн нэвчдэст толбо харагддаг. 38 õýìýýñ äýýø õàëóóðàõ,òîëãîé ºâäºõ, áèåýâã¿éðõýõ, áóëчèíãààð ºâäºõ, õîîëîé òîðîõ, õàíèàõ Эцэсдээ, рентген зургийнáà õàìðûí ñàëñòûí ¿ðýâñëèéí øèíæ¿¿ä (àìüñãàëûí өөрчлөлт хоёр хажууруу нэвчин эмнэл зүй нь амьсгалын цочмохоногг дутлынäýýä çàìûí ¿ðýâñëèéí øèíæ èëýðäýãã¿é), õîäîîä хамшинжээр илэрдэг.ãýäýñíèé ººðчëºëò¿¿ä, íàëèõíû ¿ðýâñýë çýðýãáàéäàã. 2. Хиймэл амьсгал хийх үед хавирга гэмтвэл өвчтөний цээжний гялтангын хөндийд хий орж (пневмоторакс) болно. Оäîî ýðãýëòýíä áàéãàà õ¿íèé òîìóóãèéí Уушгины гялтангийн хөндийд шингэн хурах нь ховор байдаг.H1N1,H3N2 âèð¿ñèéí îìîãóóä ч èéì ºâчëºë¿¿ñãýäýã. 3. 1997 онд гарсан дэгдэлтийн үед өвчний хүндрэх явцыг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь: өндөр нас, эмнэлэгт Íèéòëýãäñýí õî¸ð àæèãëàëòàíä ñóóëãàëò хожуу хэвтэх, амьсгалын доод зам гэмтэх ба захын цусанд цагаан, эс тунгалаг эс цөөрөх зэрэг байв.äàâàìãàéëñàí áºãººä àìüñãàëûí òàëààñàìüñãààäàõààñ ººð ýìíýëç¿éí èëðýëã¿é áàéæýý. 4. Энэ тохиолдолд зургаагаас доош насны өвчтнүүдэд цус гоожих, халуурах зэрэг ноцтой бус амьсгалын цочмог Óñàðõàã ñóóëãàëò íü óóøãèíû øèíæ òýìäýã шинжүүд өөрөө аяндаа багасаж, эдгэрдэг байжээ. Гэтэлãàðàõààñ ºìíº èëýðäýã . сүүлийн үеийн мэдээлэлд нярай болон бага насны хүүхдэд А/Н5N1/ шувууны томуугийн халдвар үхлийн эндэгдлээр төгсөх Øóâóóíû òîìóóãèéí H5N1-èéí õ¿íä õýëáýðýýð нь элбэг болов.ºâчëºãñäийн ëåéêîöèòûí òîî áóóðàõ, ëèìôîöèò 5. А/Н5N1/ вирүсийн омог ялгаад 10 гаруй жил болсонáóóðàõ, ýëýãíèé ¿éë àæèëëàãàà ãýìòýñíèéã боловч хүнд тохиолдох шувууны томуугийн эмнэл зүйнèëýðõèéëýõ ýëýãíèé ôåðìåíòèéí èäýâõæèë ºíäºðñºæ, онцлогийг бүрэн судлан тогтоож чадаагүй байна.öóñíû á¿ëýãíýõ õóãàöàà óðòñàõ, Ẻðíèé ¿éë Тодруулга: Шувууны томуугийн хүний өвчлөл гэжàæèëëàãààíû ººðчëºëò èëýðäýã. Ëèìôîöèòèéí òîî íü оношлогдсон өвчтнүүдийн тал илүү нь нас барсан. Тэдгээрáóóðàõ ºâчíèé õ¿íä õýëáýðò îðæ áàéãààãèéí ãîë өвчтнүүдийн ихэнх нь хүндээр өвчилж эмнэлэгт хандсан байдаг.¿ç¿¿ëýëò áîëäîã. Амьсгалын дутагдалтай нэг бүлэг өвчтнүүдэд үхэлд хүргэх байдал дунджаар 5 өдрийн дараа (1–16) илэрч байсан. 25
    • АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА 26