Your SlideShare is downloading. ×
  • Like
  • Save
Mental retardation - mn
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Now you can save presentations on your phone or tablet

Available for both IPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

Mental retardation - mn

  • 1,028 views
Published

Oyunii homsdliin ueiin bieiin shinjuud

Oyunii homsdliin ueiin bieiin shinjuud

Published in Health & Medicine
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
1,028
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
2

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Оюуны хомсдлын үеийн биеийн шинжүүд
  • 2. Гавал ясны гадаад хэлбэрийнгажиг – Дискрани Шинж тэмдгийн хувьд:Хөлөг онгоц хэлбэрийн толгойЦамхаг хэлбэрийн толгойБогино толгойУрт толгойБичил тархиГавал ясны нарийсалт
  • 3. Хөлөг онгоц хэлбэрийн толгой – скафоцефало, скафокефалиСум хэлбэрийн заадас цаг хугацаанаасаа түрүүлж ясжсанаасгавал яс дух шанааны хэсгээрээ томорч духанд бөх үүснэ. Иймгавал яс хөлөг онгоцны мод шиг хэлбэртэй болно.
  • 4. Scaphocephaly. There is premature fusion of the sagittal suture as shown by the line of sclerosis andridging at the site of what should be an open suture (white arrow) resulting in a restriction of growthperpendicular to the suture and an exaggeration of growth parallel to it (scaphocephaly).The coronal (black arrow) and lambdoid sutures (yellow arrow) are still open.
  • 5. Цамхаг хэлбэрийн толгой – акроцефали Гавал яс бүх заадсаараа хугацаанаасаа түрүүлжясжсанаас зулай руу чиглэн өснө. Үүний улмаас шовгор хэлбэрбүхий өндөр гавал ястай болно.
  • 6. Богино толгой – брахицефали, брахифали Гавал яс титэм заадсаараа хугацаанаасаа түрүүлжясжсанаас хоёр хажуу тийшээ өргөн, дух дагзны чиглэлд богинохэмжээтэй болсныг богино толгой гэнэ.
  • 7. (A) In brachycephaly, both coronal sutures fuse prematurely, producing a broad short head and often some degree of orbital hypertelorism
  • 8. Урт толгой – долихоцефали, долихофали Хавчиг толгой буюу эрэг дух бүхий гээдэн толгойтойболохыг урт толгой гэнэ. Гавал тархины дээр дурьдсан гажгууддизостозын оюуны хомсдолтой өвчтөнүүдэд ажиглагдана.
  • 9. Бичил тархи – микроцефали, микроэнцефали, микрокефали Биений бусад хэсэг том багаараа хэвийн хэмжээтэй байхадгавал яс болон уураг тархи жижиг болохыг бичил тархи гэнэ.Оюуны хомсдолтой бүх хүмүүсийн 3-10%-д бичил тархиажиглагддаг. Шалтгааныг нь харгалзан бичил тархийг дотор ньанхдагч, хоёрдогч гэж ангилна.
  • 10. Анхдагч жинхэнэ бичил тархи Уураг тархины удамшил дамжсан дутуу хөгжлийг жинхэнэбичил тархи буюу удамшлын бичил тархи гэнэ. Ийм бичилтархитай хүмүүсийн биеийн өсөлт хэвийн авч уураг тархи хийгээдгавал тархины өсөлт нь дутуу, хэмжээ нь жижиг, хэлбэр нь зөв,гавал ясны тойрог нь 28.5-47.5 см хэмжээтэй. Хэмжээний хувьдгавал ясны үстэй хэсэг, нүүрэн тал, духны хэсэг гурвын өөрхоорондын харьцаа алдагдана. Мэдрэлийн голомтот органикшинжүүд хийгээд хэд хэдэн эрхтний төрөлхийн гажиг согогууд үлажиглагдана.
  • 11. • At right, an MRI image of the brain of a child with microcephaly (nearly 3 years of age). At left, an MRI image of the brain of a normal child of approximately the same age.
  • 12. Хоёрдогч бичил тархи Ямар нэг өвчин эмгэгийн улмаас үүссэн жижиг тархийгхэлнэ. Хоёрдогч бичил тархитай хүмүүсийн уураг тархи болонгавал ясны хэмжээ нь жижиг, хэлбэр нь зөв биш, бас биеийн өсөлтнь дутуу байж болно. Үүний зэрэгцээ уналт таталтын хамшинж,мэдрэлийн голомтот органик шинж хийгээд хэд хэдэн эрхтнийтөрөлхийн гажиг согогууд илэрч болно. Хоёрдогч бичил тархи ньмуурын хашгирааны хамшинж, ХХХХУ хамшинж, улаанууд хэмээхөвчний шалтгаантай эмбриопати зэрэг өвчнүүдийн үед үүсч болно.Бичил тархитай өвчтөнүүдэд ихэвчлэн хүнд хэлбэрийн оюуныхомсдол илэрнэ. Бичил тархины нэг хувилбар бол гавал яснынарийсалт юм.
  • 13. Гавал ясны нарийсалт – краниостеноз Гавал яс заадсуудаараа хугацаанаасаа түрүүлжзалгагдсаны улмаас түүний хөндий багтаамж багасч уураг тархибүх талаасаа болон зарим хэсгээрээ гавал ясандаа шахагдандарагдана. Гавал ясны нарийсалтын үед бичил тархи, ТДДИхамшинж, мэдрэлийн голомтот органик шинжүүд, уналт таталтынхамшинж болон оюуны хомсдол хослон илэрч болно. Гавал яснынарийсалтаар нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүн өвчилж болно. Элэмгэг тархины үрэвслийн үед ажиглагдаж болно.
  • 14. Том толгой – макроцефали буюу усан тархи, гидроцефали Гавал ясны зай хөндийнүүдэд, тухайлбал тархиныбүрхүүлүүдийн зай завсарт буюу тархины ховдлуудад тархинугасны шингэн их хэмжээгээр хуримтлагдсанаас гавал яс данхайнтомрохыг усан тархи гэнэ. ТДДИ хамшинж илэрнэ. Тархинысудсууд өргөснө. Тархины венийн судсууд бас өргөснө. Тархиныховдлууд томорно. Гавал яс тэлэгдэн нимгэрнэ. Зулай битүүрэхгүйбайж болно. Усан тархитай өвчтөнүүдэд ажиглагдах содонөөрчлөлтүүдийн нэг бол “шингэж байгаа нар”-ны шинж тэмдэгхэмээх өвөрмөц харц юм. Нүд дээрээсээ дарагдаж нүдний алимсууснаас буюу нүдний эвэрлэг хэсгийн доод тал, доод зовхиныцаана байрласнаас жаргаж байгаа нартай адилтгамаар харцтайболно. Усан тархи нь үр хөврөл ургийн болон хар бага насныхүүхдийн онтогенез хөгжлийн явцад бий болсон тархины үрэвсэл,тархины хордлого хийгээд тархины гэмтлийн улмаас үүсч болно.Бас уураг тархины төрөлхийн дутуу хөгжил буюу тархиныудамшлын шалтгаантай хатингаршлын үед мэдрэлийн дутуухөгжилтэй эд эсийн оронд тархи нугасны шингэн үүсч болно. Иймэмгэгийг идэвхигүй усан тархи хэмээн нэрлэх явдал бий. Иймхэлбэрийн усан тархи бий болсон үед гавал яс томролгүй жижгэрчбичил тархи үүсч болно.
  • 15. Нүүрний галбирийн содон шинжүүд Нүүрний галбирыг содон хэлбэрээр өөрчилсөн шинжтэмдгүүд тодорхой шалтгаантай зарим оюуны хомсдлын үедажиглагдаж болно. Ийм оюуны хомсдлын тоонд Дауны өвчин,муурын хашгирааны хамшинж, гипотиреоз, Пфаундлер-Гурлерийнөвчин зэрэг эмгэгүүд орно.
  • 16. • Clinical features of a patient with Cri du Chat syndrome at age of 8 months (A), 2 years (B), 4 years (C) and 9 years 6/12 (D)
  • 17. Нүдний содон шинжүүд Удамшлын болон үр хөврөлийн эмгэгтэй холбогдсон заримоюуны хомсдлын үед нүдний талаас өвөрмөц шинжүүд илэрчболно. Гомоцистенури өвчний үед нүдний болрын байршилт гажих,Патаугийн хамшинж болон улаануудын шалтгаантай үр хөврөлийнэмгэгийн үед бичил нүд буюу микрофтальмитай болох,гомоцистенури, галактоземи, Лоренс-Муна-Бидлягийн хамшинжхийгээд улаануудын шалтгаантай үр хөврөлийн эмгэгийн үеднүдний болор бүдэгших шинжүүд ажиглагдана.
  • 18. Чих хатуу буюу дүлий болох Ийм шинж нь микседем, Патаугийн хамшинж, Эдвардсынхамшинж болон Пфаундлер-Гурлерийн өвчний үед илэрнэ.
  • 19. Зүрхний төрөлхийн гажиг Ийм гажиг нь Дауны өвчин, улаануудын шалтгаантай үрхөврөлийн эмгэг, Патаугийн хамшинж, Эдвардсын хамшинжхийгээд Лоренс-Муна-Бидлягийн хамшинжийн үед олон хуруу/полидактили/-тай болох буюу илүү хуруутай болох, Аперийнхамшинж хийгээд улаануудын шалтгаантай үр хөврөлийн эмгэгийнүед хам хуруу /синдактили/-тай болох гажгууд үүсч болно.
  • 20. Арьсны содон шинжүүд Тодорхой шалтгаантай зарим оюуны хомсдлын үедарьсанд өвөрмөц шинжүүд илэрч болно. Хартнопийн өвчний үедарьс баржгар улаан болох, Рудийн хамшинжийн үед загасны хайрсшиг эвэрлэг болох, микседемийн үед арьс хуурай хаванлаг болох,фенилкетонури өвчний үед арьс цайвар болох шинжүүдажиглагдана.
  • 21. • Rud syndrome - Fig. 1. (A and B) Cranio-facial dysmorphisms such as biparietal microcephaly, horizontal palpebral fissures with blepharophimosis, prominent root and nasal bridge, bulbous nasal tip with hypoplastic nasal wings, hypertelorism, thin upper lip, fleshy and everted lower lip, are illustrated. (C and D) Moderate ichthyosis at the lower limbs.
  • 22. Үсний содон шинжүүд Зарим хэлбэрийн оюуны хомсдлын үед үсний өвөрмөцшинжүүд илэрч болно. Микседемийн үед үс хуурай хийгээдхугарамтгай болох, фенилкетонури өвчний үед үс хожгор болохшинжүүд илэрнэ.
  • 23. Биенээс содон үнэр ханхийх шинжүүд Фенилкетонури өвчний үед адууны хашааны үнэртэйадилтгамаар өвөрмөц үнэр, лейцинозийн үед шатсан сахарын үнэргэмээр содон үнэр өвчтөний бие, шээснээс ханхийнэ.
  • 24. Өндөр нуруу Өндөр нуруу буюу урт чац оюуны хомсдолтой хослох ньХУУ хамшинж болон ХХХХУ хамшинжийн үед ажиглагдаж болно. • XYY /jacobs syndrome/
  • 25. Одой буюу тарваган өсөлт Одой өсөлт зарим хэлбэрийн оюуны хомсдлын үед,тухайлбал муурын хашгирааны хамшинж, гипотиреоз болонПфаундлер-Гурлерийн өвчний үед илэрнэ.
  • 26. • Cri-du-Chat Syndrome - 6 and 16 years old