Your SlideShare is downloading. ×
0
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
Upcoming SlideShare
Loading in...5

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

амьддаа би биеэ хайрла

545

Published on

0 Comments
2 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total Views
545
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
1
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

• 1. Амьддаа бие биеэ хайрла
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг.

• 2. О.Дашбалбар
Сэдэв: О.Дашбалбарын намтар, уран бүтээл
Зорилго: Зохиолчийн амьдрал, уран бүтээлтэй танилцаж,зохиолд нь задлал хийн ярилцах
Зорилт:
К1: Зохиолчийн амьдралтай танилцах
К2: Зохиол бүтээлийн онцлогийг ярилцах
К3: Зарим шүлэг, яруу найргийг сонгон задлах
К4: Зохиолчийн зохиол бүтээлүүдтэй танилцаж,
хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс зохиолчийн зохиол бүтээлийн талаар мэдээлэл цуглуулах

• 3. 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сум Дарьганга нутагт мэндэлсэн.
1972 онд Дарьганга суманд наймдугаар ангиа төгссөн.
1974 онд ЗХУ-ын Омск хотод ХАА-н ТМС-д суралцсан.
1975 онд Сүхбаатар аймгийн төвд 10-р ангиа дүүргэсэн.
1980 онд (23 нас) Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ шүлгээ бичсэн
1984 онд (27 нас) М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн.
1984-1987 он хүртэл МЗЭ-ийн хорооны гадаад харилцааны хэлтэст орчуулагч-редактор.
1987-1990 онд “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан.
1990-1991 онд ХААЯ-нд мэргэжлийн зохиолч.
1991-1996 онд Соёлын яамны харъяа Монголын Буддын соёлын төвийн захирал.
1996 онд (39 нас) Монголын Уламжлалын нэгдсэн намаас УИХ гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцсэн

1999 онд (42 нас) цэл залуугаараа нас барсан.

• 4. Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
• 5. Сайхан эх орон минь…
• 6. Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
• 7. Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
• 8. Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
• 9. Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
• 10. Монгол нар алтлаг өнгөөр нүд гялбуулж
• 11. Миний Гангабаатар хүү шиг инээнэ.
• 12. Нар туссан шаргалхан уулсын чинь хормойд эрхэлье, эх орон минь
• 13. Нас буянаа хайрла, уулс минь…
• 14. Яруу эгшиг зүрхэнд шингээж үдшийн агаарт болжмор жиргэнэ.
• 15. Янжинлхамтай ханьсаж сэтгэлийн дотор алтан ятга эгшиглэнэ.
• 16. Хот айлын яндангаар суунаглах утаа
• 17. Холын уулсын бэлд цэнхэр хөшиг татаж,
• 18. Хонь ямаа майлалдан, үхэр мөөрөхөд тунгалаг агаар цалгина.
• 19. Үнэхээр сэргэлэн багачуудын цовоо дуун голын урсгалыг хөгжөөж
• 20. Үл мэдэгхэн сэвэлзэх сэвшээнд нарсны орой сортолзоно.
• 21. Өвс ногооны үнэртэй миний салхин сэтгэл
• 22. Үдшийн торгомсог агаарт ууснам … үлгэрийг би мэднэ!

ЁС СУРТАХУУНЫ ДЭЭД ҮНЭТ ЗҮЙЛС БУЮУ
“АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА”

Үнэт зүйлсийн тогтолцоог яруу найргаар тайлбарлах нь:
• 23. Яруу найрагч О.Дашбалбарын /1955-1999/ “Амьддаа бие биенээ хайрла,хүмүүс ээ” хэмээх сургаалын шүлгийг ёс суртахууны үнэт зүйлсийн эерэг ба сөрөг хандлагын үүднээс тайлбарлаж бүрэн болно.
• 24. . Энэ шүлэг яруу найрагчийн “Оддын аялгуу” /1984 он/ хэмээх анхны шүлгийн түүвэрт хэвлэгдсэн харин 1980 онд Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байх үедээ зохиосон гэдэг.

Яруу найрагчийн амьд ахуйдаа дурсан ярьснаар ”Москвад оюутан байх үедээ бурханы шашин, христосийн шашинхоёрыг зэрэгцүүлж их уншдаг байлаа. Нэгэн удаа “Библи” уншиж суухдаа энэ шүлгийг бичих санаа орж ирсэн тухайгаа” хуучилж байжээ.

• 25. Амьддаа бие биеэ хайрла

Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ
• 26. Алив сайхнаа бусдаас битгий харамла
• 27. Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
• 28. Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх

Д.Нямсүрэн
Реквием /О.Дашбалбарт/
Ар цармын хайлаасанд
Алаг шаазгай шагширлаа
Аймаг явсан хойгуур
Дүү минь ирээгүй байгаа
“Алтан Богдын шилд
Алтан гургалдай жиргэнэ”
Алтан гургалдайн хоолойд
Нуугдсийм биш байгаа
Шамбалын орны үүдээр
Шаргал туяа татлаа
Шандат цайдмаа орхисон
Шавь минь биш байгаа
“Шар хадны дээгүүр
Шар солонго татлаа”
Зэв үгэнд намнуулсан
Зээрэн дүү минь биш байгаа
Шархтай шархгүй гөрөөс ба хүн
Дүү чи бидэн хоёроо гэж ...

• 29. 4 мөрт

Бөөрөнхий энэ орчлонгийн бөөрөн
• 30. дээр нь амьдарна

Бөөн цагаан үүл шиг нүүж л
яваад дуусна
Манантай энэ орчлонгийн магнай
дээр нь амьдарна
Мартахын аргагүй түүнийгээ хайрлаж
яваад л дуусна

• 31. Агсам тавимаар хорвоо
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа

Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд

шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам
тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ

• 32. Би огт гунихгүй
Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл

Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

Залуус дүү нартаа хүргэх үг
Vзээд енгерех амьдралыг мєнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дvv минь!
Єнгє энэ алаг хорвоо дээр
Єєрийн сайндаа чи тєрєєгvй!
Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Єндєр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шєнє, зэлэн дээр жихvvцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан ермий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ.
Єр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Євєл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

• 33. Эгмий чинь яс хугарахад аавын тань цээж евдеж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv...
Ширхэг ширхэгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!
Євлийн шене талд яваа аавыгаа vе vе санаарай,
Єєрєє чи дулаан хєнжилдєє хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хєдєлж, олж хураасан бvхнээ
Зарж vрж, беен бєєнеер нь чамд л харамгvй илгээх юм.
Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хєлсийг уух хэрэггvй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан юм шvv!
Vр хvvхэд тєрлєє гэж баярлаж явах цагтаа
Vсэн буурал єтгєсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног єдрvvдийг жаргалтай vлдээ ч, дvv минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай!

• 34. Орчлонгийн шуугиан, амьтан хvний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хvv минь" гэсээр босож ирнэ.
Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хегшин яахаа мэдэхгvй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нvд нь гялалзаж
Малгайгаа емсеж, нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ.
Тєрсєн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Тегелдер орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
Модон тагштай єрєм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертєнцєєр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сvрэг, толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи...

• 35. ''Моод хєєсєн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
Монгол дээлтэй, хєдєєгийн бор бvсгvйг хайрлана!
Євгєн хорвоод зуун жил амьдрахгvй ч, хогшил хураагчаас
Євлийн шєнє моддыг єрєвддєг аавыгаа илvv ойлгоно чи!
Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хєгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.
Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шvv!
Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч єршєєх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм єгєх хэрэггvй,
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй!
Аль алинаар нь тэд дутаагvй!

• 36. Эрт цагт гэрээсээ гарсан "єєрийгєє" л
Ээж, аав хоёртоо хvргэж ег!
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хегшчvvлд vгvй ээ!
Учир мэдэхгvй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг месен хариулж
Амтатыг идvvлж, єнгєтийг емсгеж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндvvрч явлаа.
Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хvvтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!

• 37. Чи зэмлэл хvлээж, зэргийн нєхєддєє орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хєєрхєн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгvй...
Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд vvнээс илvv гавъяаг ах нь мэдэхгvй ээ!
Vзээд єнгєрєх амьдралыг мєнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Єнгє алаг хорвоо дээр
Єєрийн сайндаа чи тєрєєгvй!
Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Єндер их тавилан хайрласаи аав, ээждээ баярла!

1987 он.

Миний эх орон- Миний л нутаг- миний л өмч
“Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март. Хэзээ нэгэн цагт чамайг өвөг дээдэс минь гэнэ”
• Айх аюул ертөнцөд тоолж баршгүй олон ч, аав ээж хоёрыгоо л ачилж чадсангүй гэж айнам.
• Аврага могойн хор аврах эм болох буй Амтат сайхан бал алах хор ч болох буй.
• Цаг хугацаа цоо шинэ хийгээд мөнхийн хуучин. Цаглашгүй үхэл мөнхийн шинэ болоод эхнээсээ хуучин.
• Хэрээ хар, хун цагаан гэвч, аль нь бузрыг яахан мэднэ.
• Монгол ардын уртын дуу бол монголчуудын нууц тарни, нууц шившлэг, мянга мянган жилийн онцгой туурвил мөн.
• Олон жижиг тулаанд би ялагдах бүрт сүүлийн том тулаанд ялах хүчээ авч буйгаа мэдэрнэм.
• Харах мэлмийгүй гэж хүнийг бүү басамжил. Хан орчлонг зөвхөн нүдээр хардаг юм биш.
• Хайр гэгч биед шунахыг бус нигүүлсэхийг хэлнэ.
• Өөрийн чинь аврал өрөөл бусдыг аврахад бий. Өөр аврал үгүй.

• 38. • Харийн олон эрдэмтнийг номтой гэж үл айнам. Хажуу айлын чавганцаас үг сонсоогүйдээ л айнам.
• Ирэх цаг гэгч Одоо цагт багтаж, Өнгөрсөн цагтай сүлэлдэнэ.
• Итгэл, сэтгэл, хайр, уур аль аль нь хилтэй. Илүү дутуу алхах эрх чамд бас хориотой.
• Гараараа тэвэрье гэхэд цөм хов хоосон, хаашаа ч юм арилдагсан.
• Монгол дэлхийн хүчирхэг гүрнүүдийг өөрөө буй болгосон. • Уншигчдийн түвшинд тохируулж, тэдэнд таалагдахын тулд бичнэ гэдэг яруу найрагчийн хувьд гэмт хэрэг мөн.
• Авгай хүүхнээс уйдаж болно. Алдар хүндээс уйдаж болно. Амьдралдаа нэг л юмнаас үл уйдна. Монгол минь, Танаасаа.
• Хэлэхийн өмнө тунгаах нь монгол ёс. Хэлсэн хойноо хэзээ ч буцахгүй нь монгол ёс.
• Жинхэнэ авьяасыг ид цэцэглэхээс нь өмнө дарж авах нь авьяасгүй хүмүүсийн гол ажил байдаг юм.
• Орон зай, цаг хугацааны эрхшээлд бус, харин түүнийг өөртөө багтааж амьдар.
• Оюут мэргэд хилэгнэвч бүү ай. Гай лав тарихгүй. Огоот мунхаг инээвч бүү итгэ. Лай удах нь үнэн.
• Үлэмж мэргэн судрыг үл ойшоох нь Үнэр анхилуун цэцгийг үхэр зулгаахтай адил.
• Эрдэмгүй толгой бол эзэнгүй гэртэй адил.

• Хүнээс аваагүй миний нутаг, Хүнд өгөхгүй ганцхан нутаг- Миний Монгол.

Гэрийн даалгавар
1. О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг бүрэн эхээр нь дэвтэртээ бичээд цээжил
2. Интернетээс О.Дашбалбарын намтар, уран бүтээлтэй холбоотой мэдээ мэдээлэл олж ирж бусаддаа танилцуулах