eh  hyy hed  2 hyin  holbootoi baidag.yalangya  1 -3 nas hyrtel  byr  ilyy baidag. herev  ehiinhn  am  tsangaval  hyyhed c...
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
20110509
Upcoming SlideShare
Loading in...5
×

20110509

2,990

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
2,990
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
16
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "20110509"

  1. 1. eh  hyy hed  2 hyin  holbootoi baidag.yalangya  1 -3 nas hyrtel  byr  ilyy baidag. herev  ehiinhn  am  tsangaval  hyyhed chin hohoo  esvel  hooloo ideh gej bna gesen yg.  herev  ehn  jaahan  daarval  hyyhed chin  daarch bna, hyvtsas  omsgoh  heregtei gesen yg.hyyhed  shono  yilaad  baival  saitar  hoollono.  manai  ard  tymen  tsochoogiin  gargaj  davs  shirgeedeg  eson bii. <br />Huuhdiin humuujil etseg ehiin handlagas eheldeg <br />Written by Хунчаан Должинсүрэн    Wednesday, 03 February 2010 09:48 0-5 нас хүртэл хүүхдийг хаан шиг байлга гэдэг. Гэхдээ энэ үгийг шууд тусган авч хэрэгжүүлвэл хариуцлагагүй, дур зоргоороо л хүнийг төлөвшүүлэх магадлалтай. Хүүхдээ ер тоомсорлодоггүй, зөнд нь орхидог эцэг эхчүүд ч бий. Өвс ногоо мэт "өөрөө " өссөн хүүхэд ямаршуу хүн болох нь тодорхой. Цэцгэнд усалгаа шаардагддаг шиг хүүхдэд байнга анхаарал, халамж хэрэгтэй. ЭЦЭГ ЭХЭД АСРАГЧТАЙГАА ХАРЬЦАХАД ӨГӨХ БЯЦХАН ЗӨВЛӨМЖ Өөрсдийн санаанд таарсан сайн асрагч олох нь гэр бүлийн хүндхэн ажлын нэг байдаг. Ялангуяа зарим эцэг эхчүүд энэ тал дээр их сэтгэлийн хөдлөл, өндөр шаардлагаар ханддаг. Эцэст нь хангалттай сайн хүнээ олсны дараа таны асрагч танай гэрийн нэгэн гишүүн болж, энэ ажилдаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүн болгон хүсдэг билээ. Хэрэв та шинэ асрагчаа ажилдаа ирсэн анхны өдрөөс нь эхлэн хангалттай хэмжээнд дэмжиж, туслах юм бол танай гэр бүлд үл ойголцол арилж, сайхан уур амьсгал тогтоно гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд асрагч гэдэг бол тантай цуг танай хүүхдийг өсгөж буй хамтрагч гэдгийг байнга санах хэрэгтэй. Асрагч тань аз жаргалтай, ажилдаа дуртай байвал танай хүүхэд ч бас аз жаргалтай өсөн торних шууд хамааралтай гэдгийг санаж асрагчтайгаа сайхан харьцаатай байхыг үргэлж хичээх хэрэгтэй.Бид асрагч ажилд зуучлах ажлын явцад олон эцэг эхээс зөвлөгөө, судалгаа авч байсан бөгөөд энэ бүхний эцэст дараах үндсэн 7 жижиг зөвлөгөөг та бүхэнд хичээнгүйлэн дамжуулж байна.1. ИРЭЭДҮЙН АСРАГЧДАА ТАВИХ ШААРДЛАГАДАА БОДИТОЙ ХАНДААРАЙЭхнээс нь өөсрдийн ямар хүлээлт, шаардлага тавьж байгаагаа асрагчтайгаа хуваалцаарай. Тавих шаардлагуудаа бодит байдалд тохируулж, байх ёстой гэдэг дүрэм журмуудаа анхнаас нь тодорхойлоорой. Учир нь зарим ээжүүд асрагчийг ажилд орсон өдрөөс нь эхлэн үйлдэл болгоныг нь өөртэйгээ харьцуулан хянаж, урган гарах ялгаатай үйлдэл болгонд тавгүйтдэг. Иймээс та эхнээсээ өөрсдийн баримталдаг гол зарчмуудыг тодорхойлж, танилцуулах нь зөв харилцаа бүрдэхэд чухал үүрэгтэй.Нэгэнт та 2 маань зарчимууд дээрээ тохиролцсон бол энэхүү дүрэм журмаа марталгүй дагаж мөрдөөрэй. Мэдээж цаашид шинээр оруулах шаардлагатай, нэмэх, хасах, засах зүйлүүд дээрээ асрагчтайгаа зөвшилцөхөө бүү мартаарай.2. ХАРИЛЦАА ХАРИЛЦАА ХАРИЛЦААХарилцаа бол хамгийн чухал нь! Асрагчтайгаа өдөр бүр, байнгын харьцаатай байж чадаж байна уу? Таны бяцхан үр, асрагчтайгаа өдрийн турш юу хийсэн, ямар хоол идсэн, зан араншин нь өдрийн турш ямар байв гэх мэтчилэн өдөр бүр мэдэх шаардлагатай зүйлс мундахгүй шүү дээ. Хүүхэдгүй биечлэн ярилцах нь заримдаа хоорондын үл ойлголцлыг арилгах сайхан боломж олгодог. Мэдээж энэхүү ярилцлагын гол зорилго нь бие биеэндээ гомдоллох, асуудал үүсгэхэд биш ажил үүрэгтэй холбоотой хоёр талын энгийн яриа хэлбэртэй байх хэрэгтэй. Асрагчтайгаа харьцахгүй байх нь уг хүндээ үл тоогдох, гэр бүлд өөрийг нь зарц хэлбэрээр харах вий гэсэн хамгийн элбэг тохиолддог айдсыг бий болгодог.3. ХИЙСЭН АЖИЛД НЬ УРАМ ХАЙРЛААРАЙУрмаар тэтгэх нь өндөр цалин өгөхөөс ч илүүтэй хүнд эрч хүч хайрладаг. Хэрэв танай асрагч ажлаа сайн хийж байвал та урам хайрласан үг, өгүүлбэр хэлэхэд танаас бяцхан цаг зарцуулагдах ч, цагийг нь олвол ихээхэн үр өгөөжтэй байх болно. Мөн цалингаас гадуурх нэмэлт урамшуулал мэдээж асрагчдаа талархах сэтгэлийн сайхан илэрхийлэл байх болно. Нэмэлт урамшуулал нь ихэвчилэн жилийн эцэст, эсвэл түүний ажилд орсон өдрийг тохиолдуулан, эсвэл чухал баяр ёслолын үеэр байвал их тохиромжтой байдаг. Мэдээж заавал бэлэн мөнгө байх албагүй шүү дээ, өөрт нь зориулагдсан, түүнд хэрэгтэй бэлгээр түүний хөдөлмөрийг урамшуулахад илүүдэхгүй.4. ХҮҮХДИЙНХЭЭ НҮДЭН ДЭЭР ТҮҮНИЙГ ДЭМЖЭЭРЭЙХамгийн чухал зүйлсийн нэг бол хүүхдийнхээ нүдэн дээр түүнд туслаж, дэмжиж байгаагаа харуулах явдал юм. Хүүхэддээ асрагч гэдэг хүнийг хүндэлж байгаа, тэр хүн их чухал хүн болохыг ойлгуулж байгаа явдал юм. Асрагч тань хүүхдэд заавар, зөвлөгөө өгч байхад нь шууд битгий хориглож, зөрчилдөөрэй. Хэрэв шаардлагатай бол хүүхдээсээ хол, эсвэл дараа нь хэлэлцээрэй. Учир нь хүүхэд тань асрагчаа хүндэтгэх, түүнд итгэх итгэлцэл маш чухал юм. Хэрэв хойшид асрагч тань таны эзгүйд хүүхэд тань зохисгүй зан авир гаргасан талаар хэлсэн бол энэ талаар ажлаа тарж ирээд хүүхэдтэйгээ ажиллах хэрэгтэй. Учир нь ээс, асрагч 2 нь хамтран ажилладаг нэг багийн хүмүүс юм гэдгийг түүнд ойлгуулах нь чухал.5. ТҮҮНИЙ ХУВЬ ХҮНИЙХ НЬ ТАЛААС ХҮНДЭТГЭЭРЭЙЭнэ асуудал ялангуяа гэрт тань амьдарч, ажиллаж байгаа асрагчдын хувьд нэн чухал.Түүнд зориулсан түгжигддэг тусгай шүүгээ, орчин гаргаж өгснөөр энэхүү асуудлыг зохицуулж болно. Мөн гэрт амьдарч буй асрагч 24 цагийн үйлчилгээтэй гэж ойлгох нь буруу юм. Хэдийгээр танай гэр бүлтэй цуг амьдарч, ажиллаж байгаа ч гэсэн өөрийн гэсэн бяцхан орчин, өөрийн гэсэн амрах цаг хугацаатай байхыг ямар ч хүн хүсэх нь гарцаагүй. Тиймээс түүний амарч байх үед түүний тусламж гарсан тохиолдол бүрт түүнээс эелдгээр асуугаарай. Мөн өөрийн хүүхэддээ асрагчийн амарч байх хооронд үймүүлэхгүй байх, түүний хувийн эд зүйлсээр тоглохгүй байхыг сануулаарай.6. ШУДАРГА ЦАЛИНИхэнхи асрагчийн ажил хийж байгаа эмэгтэйчүүд хойноо үр хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдардаг, ар гэрээ тэжээх гэж ирсэн бүсгүйчүүд байдаг. Гэтэл зарим эцэг эхчүүд асрагчийн ажил хийж байгаа хүмүүст бага цалин өгөх, илүү цагаар ажиллуулах ёстой мэтээр ханддаг. Гэтэл бага цалинтай, сэтгэл ханамжгүй асрагчтай байснаараа илүү их эрсдэл хүлээж байгаагаа тэр бүр ойлгодоггүй. Иймээс асрагчийн ажил хийж байгаа хүндээ үнэлэгдээгүй, тоогдоогүй гэсэн сэтгэгдлийг битгий үлдээгээрэй. Иймээс та шударга цалин олгож, түүнтэй хүндэтгэлтэй харьцаж байх нь хүүхдийнхээ аз жаргалтай өсөхөд оруулж буй таны хөрөнгө оруулалт гэж ойлгоорой.7. ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАРЬЦАЖ БАЙГААТАЙ АДИЛХАН ХАРЬЦААРАЙАсрагч тань танай гэр бүлийн доторх бүхий л нууц, дотоод харилцаан дунд байх нэгэн гишүүн болно. Танай гэр бүлийн аз жаргалтай мөч, амьдралд тохиолдох зарим нэгэн хүнд шалгуурт ч бас асрагч тань та бүхэнтэй цуг байх болно.Гэр бүлийн баяр хөөрөө түүнтэй хуваалцаж, түүний амьдралд тохиолдох хүнд хэцүү шалгуурт нь дэмжиж туслаарай. Төрсөн өдрийн бялуу, бяцхан үдэшлэгт түүнийг оролцуулж, өөрсөдтэйгээ адилхан баярлуулаарай. Түүний үр хүүхэд, ар гэрийнхний талаар асууж, санаа тавиарай. Түүнд тавьсан анхаарал, хүндэтгэлийн хариуд өөрийн үнэнч хөдөлмөрөөр та бүхэнд эргэн хариу бaрих болно.<br />Esee bichih zovlomj - Document Transcript<br />Эсээ бичихэд чинь сануулгаАзийн бусад орон англи хэлийг eeрийн хоёрдахь хэлээ болгосон байдаг бeгeeд ерeнхий боловсролын сургуулийн сурагчдыг англи хэлний хичээлээр олсон мэдлэгийнх нь хvрээнд тeрeл бvрийн сэдвээр англиар эсээ бичvvлдэг байна. Нэг хичээлийн жилд нэг сурагч дунджаар 180200 орчим эсээ бичдэг байна. Энэ тохиолдолд багш сурагч бvртэй маш сайн тулж ажиллах бeгeeд тэдний алдаа, оноог хэлж eгдeг байна. Ийнхvv эсээ бичсээр мэргэшсэн сурагчид барууны eндeр хeгжилтэй орны мастер, докторын сургалтад эсээ бичих гэж манай оюутнууд шиг тархиа гашилгаж, цаг заваа vрдэггvй. Энэ нь Монголын сургалтын технологид vгvйлэгдээд байна.Эсээ муу болох шалтгаанЭсээнд vг илvvдэхVг дутахСул vг их ашиглахТэмдэг нэр, тооны нэр их ашиглахЭртний vг ашиглахVг буруу сонгохНайруулга зvйн алдааСэдвээсээ хэтэрхий хазайхЛогик утга зvй, дэс дарааллын алдаа гаргахЗeв бичих дvрмийн алдаа гаргахЗvйрлэл, ишлэл, уянгын халилыг буруу vед ашиглахМонголоороо сэтгээд англиар бичихХавсарсан нийлмэл eгvvлбэрийн гол ба гишvvн eгvvлбэрийг хооронд нь буруу холбохЭсээний бичсэн санаагаа давтахЭсээнд бичсэн санааг тeгсгeл хэсэгт vл дэмжихХvндэтгэлийн vгийг илvvдvvлэхЭтгээд vг хэллэг ашиглахАнгли хэлний eгvvлбэрийн цагийг буруу ашиглахХэт нуршуу байх гэх мэтДээрх алдаа эндэгдлийг аль болох гаргахгvй байх ёстой.Эсээ бичих аргаАнглиар эсээ бичиж сурахын тулд хамгийн тvрvvнд монгол хэлээ сайн судал. Vvний дараа англи хэлний чадвараа сайжруул. Ингэж чадвал эсээг бичиж сурахад хялбар болно.Эсээ бичих I vе:Эхлэл хэсэгЭнэ хэсэг бол эсээний эхлэл хэсэг юм. Аливаа хvмvvс ялангуяа барууны мастер, докторантурын багш нар энэ хэсгийг илvv анхааралтай уншиж цааш унших эсэхээ шийддэг байна. Энэ хэсэгт эсээний товч агуулга утга санааг аль болох ойлгомжтой, сонирхол татахуйц уншаад баймаар байдлаар тусгаж eг.II vе: Энэ хэсэгт эсээний хамгийн гол гол утга санаа тодорхой тоо баримт, жишээ, уран дvрслэл, зvйрлэлээр илэрхийлж бичих хэрэгтэй. Энэ хэсэг бол тухайн хvний эсээ бичих чадварыг харуулдаг толь юм. eeрeeр хэлбэл, эсээ бичиж сурахад эзэмшсэн бvх чадвар энд туссан байна.III vе: Тeгсгeлийн хэсэгИх биеийн хэсэгт бичсэн зvйлсийг аль болох дэмжиж баталсан eгvvлбэрvvд энэ хэсэгт орсон байна.IV vе: Дvгнэлтийн хэсэг <br />Дээр бичсэн vеvдийн талаархи vзэл бодол дvгнэлтээ маш сайн ойлгомжтой, цeeн eгvvлбэрээр илэрхийлнэ. Ийнхvv эсээгээ бичээд дууссаны дараа алдаа гарсан эсэхийг сайн няглах хэрэгтэй. Хэрвээ бичсэн эсээ чинь таны сэтгэлд vл нийцвэл дахин бичих хэрэгтэй.Эссэ бичих агуу бєгєєд санаанд оромгvй долоон сануулга1.Таны эссэг Олимпийн шvvгчид дvгнэхгvйЭссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бvрт оноогоо хасуулдаг Олимпийнусан сэлэлт, эсвэл уран гимнастикийн vзvvлбэр биш.Эссэг гартаа улаан vзэг барьсан харгис шvvгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хvлээж буй багш профессор уншина. Энэ хvн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дvгнэлт хийх бєгєєд бvр ихдээ “энэ залуу надад vнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.2.Танд нэг гоц санаа байх ёстойЭнэ нь эхний зєвлєгєєнєєс урган гарна. Эссэг уншигч хvн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга тvмэнтээ таарах /бєх барилдах нь намайг анхаарлаа тєвлєрvvлэхэд сургасан, эмээгийн vхлээс болж сарнай vнэртдэг болсон, би бусдад тус хvргэхийг хvсдэг учраас эхлээд єєртєє туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой vнэлгээ авахгvй л болов уу.Vнэндээ, дэвшvvлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.3.Гол санаа тань єєриймсєг бєгєєд нvсэр биш байх ёстой“Том сэдэв”ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хvний ерєнхий зан тєрх гэх мэт илэрхий нvсэр гарчигаас гадна “ёс суртахуун”аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Єєрийн гэсэн, агуулга тєгєлдєр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хєндєн ярих гэж байгаа бол санаанд оромгvй, євєрмєц бєгєєд єєртєє тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.Амжилтгvй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань vгvй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгvй, єгєємєр хvн байсныг дурсан санасан.Арай илvv хувилбар: Нагац ах Харриг нас барах vед эцэг, эх маань надад анх нас бие гvйцсэн хvн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхvv гунигт мэдээг дуулгасан юм.Сануулга: Зєв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шvv дээ/, таны тухай єрнєх ёстой. Иймд та аль болох тодорхой хvрээнд єєрийн тухай єгvvлэн бичвэл зохино. Ийнхvv бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон єсєн дэвших тэмvvлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” єгvvлэгдэхvvн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны єсєн хєгжих хvсэл тэмvvлэл, чадвар дэвшлийн тухай юм.4.Vлгэр1: Сул чєлєєтэй бай, бvv тэвдБагш профессорууд танд олонтаа зєвлєх боловч та ямарч дасгал, сургуулалтгvй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жvжигчин адил балмагдана. Ер нь зурах, жvжиглэх нь хvн бvр хийж чадах зvйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгvйгээр барахгvй ажил. Бичих ч бас vvнтэй мєн адил. Та єєртєє итгэлтэй болсон нєхцєлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хvнээс зєвлєгєє авсаны дараа л сая сэтгэл єег болно гэсэн vг.5.Vлгэр2: Сул чєлєєтэй бай, бvv тэвдТа єєрєє чухам хэн бэ? Бид єєрсдєє бие хvний хувьд олон тєлєєлєл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бvлийн хувьд нэг, найз нєхдийн хувьд нэг, албан ёсны vйл явдалд нэг, мєн ганцаардсан vедээ бас нэг єєр бие хvн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroidаар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илvvд vзэх бол. Та  <br />стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дvрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хvрэхэд хамгийн дєхємтэй Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хvн гэдгийг харуулах дvрийг сонгоно гэсэн vг юм.6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол тvvнийгээ гээж болохгvйЯмар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл тєрvvлэхvйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хvсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. єсвєр насныхны зовинол, ичгvvргvй явдлууд багш хvнд тун залхмаар байдаг тул vvнээс зайлсхийх хэрэгтэй.Та ямар нэг зvйлд сэтгэл татагддаг бол тэрхvv сэтгэл, итгэл vнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дvvдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мєн л хошигнол, сонирхолтой яриа, тvvх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр єєрийн тухай аливаа чухал мэдээллийг хvргэж чадвал багшид vнэлэгдэх боломж тань тєдийчинээ нэмэгдэнэ.7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр vр нєлєєтэй хийгээд чамирхуу хэрэгсэлХарилцан яриа, ишлэл Тааруухан хувилбар: Миний тєгєлдєр хуурын багш, хатагтай Фон Крабб зєвхєн тєгєлдєр хуур тоглохыг заагаад зогсохгvй амьдралд хэрэгтэй олон зєвлєгєєг хичээлээрээ єгсєн юм. Тvvний англи хэл нэг их сайнгvй бєгєєд байгаа байдал нь хуучинсаг боловч би тvvнийг vргэлж санах болно. Илvv хувилбар: “Алекс, чамайг тєгєлдєр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хvмvvсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зєв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бvр анхныхаа єдєр л тvvний араас єєр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бємбєг” гэж дуудахгvй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч тvvнийг хvндэтгэж бас эмээдэг байсан. Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан єгvvлбэл утга тєгс болж vл чадна. Хоёр дахь бичилт тvvний дутагдал биш, иш татсан зvйлээр илvv байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт єгч, тvvний талаар аятайхан сэтгэгдэл тєрvvлж байна. Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц тvлхvvр нь юм. Танд илvv хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргvй. Vvнийг их сургуулийн профессорууд ч тэр бvр чаддаггvй. Гагцхvv ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дvрийн vгийг олж иш татвал єєрт тань тустай. Жишээ: Эдгээр єгvvлбэрийн аль нь илvv вэ?А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нєгєє хэсэгт нь томоохон эдлэн газар бvхий байшингуудтай том хотын захын нэгэн дvvрэгт суудаг. Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн vзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бvхий Линколны эдлэнд амьдардаг.Сануулга: Хоёр єгvvлбэрийн Б нь арай илvv байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагvй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пvvст ажилдаг” гэж бvv бич. Vvнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр. Мэдээж аливааг хэт дэлгэрvvлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишvvнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгvймэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.Кембрижийн Их Сургуулийн эссэн vйлчилгээний албаны заавраас.ЭССЕ бичих (эссэ)   бол   бодитой   шалтгаан   бүхий   аль   нэг   асуудлын   талаар   бясалгаж   төсөөлсөн   хувийн   дүгнэлт   сэтгэгдлээ   өөрийн   үгээр чөлөөтэй   илэрхийлсэн   задгай   зохиомжтой,   уран   яруу   хэллэгтэй   бага   хэмжээний   эргэцүүлэл,   найруулан   бичлэг,   бодомжийн  <br />таталбар, зохиол юм. ЭССЕ гэдэг нь "оролдлого, найруулал, тойм таталбар" гэсэн утгатай франц үг. Оюунлаг хүний бие даасан сэтгэхүй, танин мэдэхүйн чадамж цар хүрээний чадавх, бололцооны чухамхүү шалгуур нь ЭССЕ. Эсээ бол оюун ухааны чөлөөт эрэл хайгуулыг олон өнцгөөс нь цэцэн задгай ухаанаар илэрхийлсэн хэлбэр юм. Эсээний онцлог нь уран нийтлэл, уран зохиолын амьд дүрслэг, оновчтой яруу сонсголонт хэл найруулгаар, гүн ухааны бодрол, бясалгал, бодол эгрэцүүлэмж оруулж, судалгаа шинжилгээний   дүгнэлт   таамаглал   дэвшүүлж,   төрөл   бүрийн   сэдвээр   баримтуран   сайхныг   шүтэлцүүлэн   бичдэг   гэж   судлаач Д.Баттогтох бичсэн байдаг. ЭСЭЭГ ЯЭЖ бичих ВЭ? Асуудал дээрээ тогтож сэдвээ сонгох, эргэцүүлж бодох, төлөвлөх, судлах, бичих, шалгах, бичсэнээ төгс болгон сайжруулах гэсэн үе шаттайгаар бичнэ. Эсээ нь дараах бүтэцтэй байдаг: Оршил: Тухайн сэдвйг сонгосон үндэслэл, мөн чанар, өөрийн бодол зорилго, түлхүүр нэр томъёонд өгсөн товч тодорхойлолт байна. Үндсэн   хэсэг:   Цуглуулсан   материал   (үзэл   бодол,   загвар,   баримт)   дээрээ   үндэслэн   сэдвийн   үндэслэл,   аргумент   (учирлал), баримтыг   нээн   харуулах.   Тухайн   сэдвээр   гаргасан   дүн   шинжилгээ,   нотлох   няцаах   үндэслэл,   шалтгаан,   өөрийн   байр   суурийг үндсэн   агуулга   болгон   харуулна.   Логикийн   хувьд   тодорхой   үндэслэхийн   тулд   аргументийг   тодорхой   жижиг   хэсэг,   гарчиг байдлаар оруулж болно. Дүгнэлт: Өөрийн дэвшүүлсэн санаа, гаргасан үндэслэлийг маш товч байдлаар ерөнхийд нь дүгнэнэ. Ямар Эсээг сайн эсээ гэх вэ?. Эсээг үнэлэх үндсэн шалгуур нь: 1.  Алив эсээний чанар нь а.Сэдвийн сонголт, түүний дагуу баримт материалын бүрдэлт Боловсруулалтын чанар (бүтэц, дараалал, шалтгаан) в. Үндэслэл (аргументация) гэсэн хоорондоо холбоотой гурван хэсгээс хамаарна 2.Тодорхой, ойлгомжтой байх (оршил, бүтэц зохиомж, логик холбоо, хэл найруулга) З.Агуулга, онолын мэдлэгийн уялдаатай байх (мэдлэгийн асуудалд тулгуурласан байдал, жишээ баримт, нотолгоо, гол санааг тусгасан, авсан ишлэл) 4.Бүтээлч шүүмжлэлтэй хандсан санаа агуулсан байх. (Гол санаануудыг гаргаж өөр хооронд нь сөргүүлж тавьсан байдал, хувийн бодол, өвөрмөц санаа туссан, асуудал дэвшүүлсэн, дүгнэлт гаргасан байдал) Сайн бичсэн эсээнээс эзэмшсэн мэдлэг дээрээ тулгуурлан тодорхой асуудлаар бичигчийн өөрийн байр сууриа илэрхийлж нотлох, эсвэл няцаах, бие даасан бүтээлч үндэслэл гаргах чадвар харагддаг. Бүтэц, логик дэс дараалал сайтай, агуулга үндэслэл нь бүрэн гарсан, дэвшүүлсэн үндсэн санаагаа өөрийн үнэн, хатуу, уран гоё хурц үгээр товч тодорхойлсон, нотолгоо, няцаалт, ишлэлийг оновчтой хийсэн, шинжилгээ, сэтгэл зүрхэнд удтал хоногших содон гүнзгий мэргэн санаа дүгнэлттэй, уран дүрслэл, уншицтай амьд хэл найруулгатай бол сайн эссе болно. Эсээний агуулгаас бичигчийн мэдлэгийн цар хүрээ, бүтээлч хандлага бүрэн харагддаг учир гадаадын томоохон сургууль, олон улсын байгууллагууд ЭССЕ бичүүлж шалгаруулалт хийдэг.  <br />зөвлөгөө<br />1. Өглөө болгон босоод хүүхдүүдтэйгээ инээмсэглэн “Сайхан амарсан уу миний сайхан хүү минь” гэж мэндлэн үнсэж байна. Ингэснээрээ таны хүүхэд хүнд сайхан үг хэлж сурна. 2. Оройн хоолоо идэхдээ ширээгээ тойрч суун хүүхдүүдийнхээ өдөр яаж өнгөрсөн тухай ярьж тэднийг анхааралтай сонсож сууна. Ингэснээрээ таны хүү гэр бүлийн нэг гишүүн гэж өөрийгөө мэдэрээс гадна нэгэнт бүх зүйлээ багаасаа яриад сурчихсан болхоор шилжилтийн насандаа ч гэсэн төвөггүй бүх зүйлээ таньд ярьж байх болно. 3. Хичээлээ хий гэж үглэх хэрэггүй. Харин гэдсэнд байхаас нь л эхлэн өдөрт 10 мин ном уншиж өгч байна. Ингэснээр таны хүү номонд дуртай болж, бусдаас илүү ухаантай хүүхэд болно. Та өөрөө ч гэсэн нэг сэдэв сонгон авч өдөрт 30 мин ном уншиж байвал жилийн дараа та энэ сэвдээр мэргэшинэ шүү дээ. 4. Хүүхэддээ амалсан амлалттаа заавал биелүүлж байна. Ингэснээр таны хүү хүнд хэлсэн бүхнээ биелүүлж байх ёстой гэсэн хүмүүжил олж авна. 5. Хүүхдээ гараараа хэзээ ч бүү зодож бай, харин модон хусуураар гарыг нь зөөлхөн цохиж бай. Ингэсэ... <br />[дэлгэрэнгүй<br />Бие даалтын даалгавар<br />10-р анги<br />1. Цагт нэрийн нөхцөлийг нэрлээд утга үүргийг тайлбарла<br />2. Албан бичгийн найруулга гэж юу вэ?<br />3. Тусах үйл үг гэж юу вэ?<br />4. Хүүрнэмж гэж юу вэ? <br />5. Сонин нийтлэлийн найруулга гэж юу вэ?<br />6.Захын дэлгэрүүлэгч гишүүн гэж юу вэ?<br />7. Үгийн утгын зүйлчлэл <br />8. Бүхэлзүйжсэн холбоо үг <br />9. Утгазүйжсэн холбоо үг<br />10. Найрах хамжих арга гэж юу вэ?<br /> Монгол зар сурталчилгааны хэлний тухай асуудалд   <br />Гарчиг: Монгол зар сурталчилгааны хэлний тухай асуудалд    Хүний нийгэм болоод хэл хоорондын харилцааг судалдаг хэлшинжлэлийн салбар ухааныг нийгэм хэлшинжлэл гэдэг. Энэ ухаан нь асар өргөн хүрээтэй, хүний нийгмийн арьс өнгө, гарал үүсэл, нийгмийн анги давхарга, хүйс, институтийг хамардаг бөгөөд хүний хэлний өөрчлөлт, хувирал хэрхэн явагдаж байгааг судлах зорилготой байдаг.Бид монгол хэлийг нийгэм хэлшинжлэлийн талаас судлах зорилгоор “тусгай зориулалтын хэл” буюу “language for special purposes” болох зар сурталчилгааны хэл найруулга, жүжгийн хэл найруулга, шинжлэх ухааны хэл найруулга, хошин шогийн хэл найруулга, мэдээлэл, технологийн хэл найруулга, хэвлэл мэдээллийн хэл найруулга, хуулийн хэл найруулга, улс төрийн хэл найруулга, спортын хэл найруулга, эмнэлгийн хэл найруулга, зүйр цэцэн үгийн хэл найруулга, телевизийн хэл найруулгыг судлах зорилгоор эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж эхлээд байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди “Бүх нийтээр бичигтэн болох НҮБ-ын 10 жил”-ийн арга хэмжээний үеэр манай нийт багш нар, эрдэмтэн мэргэд, судлаачдад “Монгол хэлнийхээ яруу сонсголонт, гүн утгат сонгомол онцлогийг судлан баяжуулж “чихнүү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээрээ “гандан бууршгүй бүтээл туурвиж, уран зохиол, сэтгүүл зүй, хэл шинжлэлээ хөгжүүлэн зохион бүтээх, хэвлэл мэдээллийн хэл найруулгыг болор мэт тунгалаг байлгахын төлөө үзгээ хурцалж, үгээ билүүдэн, болхи бүдүүлэг, буруу хазгай үг хэллэгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн талбар, дэлгэцийг ариутгаж, “өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёлоо” мандуулахыг”[1] уриалсан билээ.Харин энэ үгүүлэлд зар сурталчилгааны хэл гэж юу болох, монгол хэлэнд хэрхэн хөгжиж байгаа талаар цухас боловч дурдахыг зорьлоо. Зар сурталчилгааны хэлний тухай ярихын өмнө зар сурталчилгаа гэдэг ойлголтыг товч боловч тайлбарлах хэрэгтэй болов уу.Монгол зар сурталчилгааны хэлний талаар одоогоор судалсан хүн ховор байна. Монгол зар сурталчилгааны хэл найруулгын асуудал бол монгол хэлний найруулгын төрөлд нэгэн чухал бүрдэл хэсэг байх ёстой гэж үзэж байна.Зар сурталчилгаа буюу англи хэлний advertisement / advertising гэдэг үг нь хандах, чиглэх гэсэн утгатай латин үгээс гаралтай аж. Зар сурталчилгаа буюу реклам гэдэг ойлголт бол сонголт хийх, сонголт хийлгүүлэх гэсэн ухагдахуунтай холбоотой. Сонголт хийх хүний өмнө хоёроос доошгүй юм байж байж сонгох тухай асуудал гарна. Сонголт хийгч, сонголт хийлгүүлэгч хоёрын эрх ашиг үүсэх ба эндээс сонголт хийлгүүлэгч нь олон учир өрсөлдөөн бий болно. Чухам ийм өрсөлдөөний үед зар сурталчилгаа жинхэнэ утгаараа үйлчлэх юм. Сонгох шаардлагагүй үед зар сурталчилгаа хэрэггүй. Тухайлбал, социалист тогтолцооны үед буюу 1990-ээд оноос өмнө бидэнд үндсэндээ зар сурталчилгаа байсангүй. “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн”, “Малаа таван төрөл дээр нь өсгөе”,”Арвин ургац хураая”, “Сурлагын өндөр амжилт гаргацгаая”, “Бүх ард түмний спартакиадад амжилттай оролцоцгооё” гэх мэт уриалсан дуудсан утгатай хэдэн лозунг эс тооцвол зар сурталчилгаа, өрсөлдөөн үндсэндээ байгаагүй.Монгол Улс 2002 оны 5 дугаар сараас “Зар сурталчилгааны тухай хууль”-тай болж “Зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа (цаашид бүтээгдэхүүн гэх) –ны зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”[2] хэлнэ гэжээ.Үнэхээр зар сурталчилгаа бол нэг талаас хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцэх ёстой мэдээлэл, нөгөө талаас өрсөлдөх зах зээлийг нэмэгдүүлэх хэрэгсэл юм. Зар сурталчилгааны талаар хэд хэдэн зарчим байдаг. Үүний зарим нь хэлтэй холбоотой, зарим нь шууд холбоогүй. Тухайлбал, зар сурталчилгааны хэл нь маш тодорхой, товч, ойлгомжтой, маш богино хугацаанд хүний оюун санаанд бууж чадах, хүний анхаарал татаж чадах, үнэн, хэт шинэ биш, гудамжны биш байх шаардлагатай. Тухайлбал гудамжны том самбарын бичвэр нь жолоо барьж яваа хүн 3 секундэд уншиж амжих боломжтой байх ёстой гэнэ.Өөрөөр хэлбэл зар сурталчилгааны хэл бол товч тодорхой, ойлгомжтой, хүний анхаарлыг татах чадвартай мэдээллийн хамгийн хураангуй хэлбэр байх ёстой. Зар сурталчилгаа хэдий чинээ үнэнд ойр байна, төдий чинээ ашиг олох магадлал өндөр байдаг аж. Хэрэв чи худлаа хэлэх юм бол чи дахиад тэдэнд хэзээ ч хэрэг болохгүй гэж үздэг аж. Абрахам Линколн хэлэхдээ, “Та бүх хүнийг зарим үед хуурч чадна, зарим хүнийг үргэлж хуурч чадна, харин бүх хүнийг дандаа хуурна гэж байхгүй[3]” гэжээ.Зар сурталчилгааны хэл нь ерөнхийдөө магтсан, сайшаасан эерэг хандлагатай, илэн далангүй, тухайн бүтээгдэхүүний өвөрмөц байдлыг тодотгосон байх ёстой. Үг нь ихэвчлэн хурц, тод, бодитой байхаас гадна шилжсэн утгатай, дүрслэлээр илэрхийлсэн байж болох юм. Мөн дуу, хөг, аялга зэрэг авиан зүйн боломжуудыг ашиглах боломжтой. Аливаа хэлний хэлзүйн тодорхой бус хэлбэрийг их хэрэглэсэн байдаг. Тухайлбал, Х –ээс илүү юу ч байхгүй гэж хэлж байгаа боловч Х нь юунаас илүүг нь хэзээ ч хэлдэггүй нь зар сурталчилгааны хэлний онцлог юм. Зар сурталчилгааны хэлэнд нөлөөлдөг өөр нэг зүйл бол үсгийн хэв буюу фонт байдаг. Дүрс буюу хэв нь анхаарал татах нэг гол зүйл болдог. “Хүмүүс зургийг бичвэрээс салгаж хардаггүйтэй адилхан бичвэрийг зургаас салгаж хардаггүй. Өөрөөр хэлбэл бичиг нь дүрс бүтэх нөхцөл болдог гэсэн үг”[4].Зах зээлийн гол хөдөлгөгч хүч нь цэвэр өрсөлдөөн байдаг учраас өрсөлдөөнд өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах, өөрийнхээ зах зээлийг олж авах ганц хэрэглүүр нь зар сурталчилгаа байдаг. Харин зар сурталчилгааны амин сүнс нь сэтгэлгээ, хэл хоёр байдаг аж. Зар сурталчилгааны гол зорилго бол бараа, бүтээгдэхүүнийг зарах, борлуулах зах зээлийг олох билээ. Зар сурталчилгааг бид өнөөдөр гадаа гудамжинд, дэлгүүрт, сонин хэвлэлээс, радио, телевизээр сонсож, үзэж байгаа. Тоолбол хэдэн зуу хүрнэ, өдөр ирэх бүр энэ тоо улам ихсэж, нэмэгдэж байгаа.Зар сурталчилгааг тусгай цаасаар, хаяг адресаар, ил захидлаар, тараах материалаар, каталогоор, наалт, баглаа боодлоор, үнийн хавчуургаар, тасалбар, тэмцээн уралдааны хувцас, хэрэглэлээр гэх мэт маш олон зүйл дээр хийж болдог. Манай улсад ч энэ хэлбэрүүд аль хэдийн бий болжээ. Мөн дээрх нүдээр үзэх хэлбэрээс гадна чихээр сонсох хэлбэр болох уриа лоозон, дуу чимээ, гудамжны чимээ, шуугиан, зэрэг радио телевизийн зар сурталчилгааны хэлбэрүүд байж болдог юм байна.Хэдийгээр зар сурталчилгаа нь ихэнхидээ худалдаа, үйлчилгээний чиглэл зорилготой байдаг боловч хэл шинжээчид доорхи дөрвөн зүйлд хуваадаг аж. Үүнд, худалдааны зар сурталчилгаа буюу trade advertising, жижгэлэнгийн зар сурталчилгаа буюу retail advertising, нэр хүндийн зар сурталчилгаа буюу prestige advertising, мэдээллийн зар сурталчилгаа буюу classified advertising[5] гэж дөрөв ангилжээ. Энэ бол эцсийн эцэст тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны байдлаар нь ангилсан хэрэг.Бид энд дээрх ангилалд таарах монгол зар сурталчилгааны үг хэллэгийн авч үзье. Тухайлбал, худалдааны зар сурталчилгаанд, өөрийнхөө үндсэн бүтээгдэхүүнийг борлуулж, зарж худалддаг үйлчилгээний компани, аж ахуйн нэгж, байгууллагууд орно. Үүнд, “Эргэлзэх хэрэггүй бидэнд итгэ” Авзага Трейд ХХК, “Европ стандарт, шилдэг чанар” Алтай констракшн ХХК, “Таны хүсэл мөрөөдөл, бидний хүсэл мөрөөдөл” Ооранж Таун, “Алсын хараатай амьдарцгаая” Спирт бал бурам ХХК, “Гоёо ямагт нэг алхамын өмнө”, Тэмээний ноос ХХК, “Баталгаат хүнс бидний хэрэглээ” Улаанбаатар гурил ХХК, Жижиглэнгийн зар сурталчилгаанд, дотоодын болон гадаадын томоохон компаниудын төлөөлөгч, борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагуудын зар сурталчилгааны үг, хэллэг, уриа орно. Үүнд: “Эрч хүч – эдийн засгийн хэмнэлт” Бриж групп, “Шинэ бараа, шилдэг сонголт” Марко ХХК, “Мөрөөдлийн тансаг орчин Мишээл төвөөс” Мишээл төв, “Эрхэмсэг оршихуй энгийнээс” Хөгжил Трэйд ХХК, “Ирээд, унаад, харьцуулаад үз” Дако ХХК, “Баталгаат эм, таны эрүүл мэнд” Тун Эрдэнэ Фарм ХХК, “Бид танд эрүүл мэнд, цог жавхлан, мөнхийн залуу нас бэлэглэнэ” Цоглог төв, “Сэтгэл баясгасан үйлчилгээг та зөвхөн Gold-оос мэдрэх болно” Гоулд ресторан, “Сарабол танд баяр баясгалан бэлэглэх болно” Сарабол ресторан, “Бид энд тухлав, зоог барив, бидний салшгүй орчин” Делхи Дарбер гэх мэт.Нэр хүндийн зар сурталчилгаанд улс төрийн намууд, банкууд, хадгаламж зээлийн хоршоод, даатгалын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, сургууль, сургалтын төвүүдийн уриа, ишлэл, зар сурталчилгааны үг, хэллэг багтана. Жишээ нь: “Таны төлөө, Тантай хамт” МАХН, “Өнөөдрийн дарамтыг хална, өрх гэрийг тэтгэнэ” Эх орон ардчилал эвсэл, “Бид боломж олгоно, та бүтээж чадна” БННам, “Танд ойрхон, Түмэнд итгэлтэй” ХААН Банк, “Итгэл, хөгжил” Эрэл Банк, “Таны амжилт, бидний зорилго Капитрон банк, “Харилцагч бүрийн төлөө” Монгол шуудан банк, “Бид цаг хугацааны эргэлтэд таны итгэлийг алдахгүй” Анод Банк, “Хөгжил дэвшилд хамтдаа” Худалдаа Хөгжлийн Банк, “Ард түмний банк” Анод Банк, ““Бидний найдвартай үйлчилгээ Таны итгэлийг төрүүлнэ”, “Сайхан амьдралыг хүн бүрт...” Гүүд Лайф ХЗХ, “Нэг зоос 1000 зоосны ... үндэс” Азийн Хөгжлийн Сан ХЗХ, “Бидний дэмжлэг танд, таны итгэл бидэнд” Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан, “Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэцгээе” Ачит Финанс ХЗХ, “Шуурхай, боловсон, найрсаг” Баян-Өндөр сан ХЗХ, “Зорь, итгэ, бүтээ” ЗИБ ХЗХ, “Итгэл найдвар-ололт амжилтын үндэс” Төв Азийн Хөрөнгө оруулалт, ХЗХ, “Итгэлцэл – бизнесийн амжилт” Кредит Лизинг ХЗХ, “Өнөөдрийн хуримтлал – ирээдүйн баталгаа” Хонгор сан, “Та дэвж, бид дэмжье” Дэвж сан, “Мянга сонсохоор нэг үз” Абсолют төв, “Мэдлэг бол эрч хүч” Планет Менежмент ХХК, “Хэлтэй бол хөлтэй, бас мөнгөтэй” Олон Улсын хэлний төв, “Чингис хааны хэл – Монгол хэл” Олон Улсын Монгол Судлалын Сургууль,Мэдээллийн зар сурталчилгаанд, хэвлэлийн компани, сонин хэвлэл, зэрэг компани, аж ахуйн нэгжийн зар сурталчилгаа багтана. Үүнд: “Итгэл, зүтгэл, итгэл найдвар...” Сод Пресс, “Таны шинэ сонголт” Нано ХХК, “Сална гэж үгүй...” Баян монгол Капитал, “Бидний уриа бусдаас хямд” Өнгөт хэвлэх үйлдвэр, “Бага төлж, их ярья” Статус Ком, “Интернетийн ертөнцийг тантай холбоё” Скай Линк ХХК, “Ирээдүйн шийдлийг өнөөдөр” Интерактив ХХК, “Таны жаргалтай дурсамж”, “Дижитал технологи амьдралын шинэ өнгө” Фужи фильм, “Таны дуртай хөгжим, таны клубт” Ривэр Саундс, “Тэнгэр хол, газар хатуу цагт ... Танд ойрхон” Монгол даатгал, Даатгагдсан хадгаламж, даатгагдсан ирээдүй” Улаанбаатар хотын банк, “Аз таны гарт” Лото, “Даатгуулчихлаа” Ард даатгал ХХК гэх зэрэг болно.Дээрх зар сурталчилгааны үг, хэллэгээс үзвэл эдгээр үг, хэллэг нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үйлчилгээний мөн чанарыг харуулсан харьцангуй тогтвортой шинжтэй боловч бас хөдлөнгө байгаа нь тодорхой байна. Мөн аливаа хэлний зар сурталчилгааны хэлэнд илүү их хэрэглэгддэг, давтамж ихтэй үг, хэллэгүүд байдаг аж. Тухайлбал английн телевизийн зар сурталчилгаанд хамгийн их ордог 20 үгэнд new, good, better, best, free, fresh, delicious, full, sure, clean, wonderful, special, crisp, fine, big, great, real, easy, bright, extra, safe, rich зэрэг тэмдэг нэр, make, get, give, have, see, buy, come, go, know, keep, look, need, love, use, feel, like, choose, take, start, taste[6] зэрэг үйл үгс маш их хэрэглэгддэг гэнэ. Дээрх монгол үг, хэллэгээс харвал мөн халах, тэтгэх, шийдэх, дэмжих, туслах, хамтрах, холбох, нэгдэх зэрэг үйл үг, итгэл, найдвар, хөгжил, дэвшил, амжилт, бүтээл, зүтгэл, хүч гэх зэрэг нэр үгс, таны төлөө, итгэл найдвар, хөгжил дэвшил, амжилт бүтээл, шинэ сонголт, найдвар, итгэл зүтгэл, эрч хүч, гэсэн ойролцоо утгатай хоршоо үгүүд олон давтамжтай хэрэглэгдэж байгаа нь аливаа хэлний зар сурталчилгааны эцсийн зорилго нэг байдаг гэдгийг батална.Монгол хэлний зар сурталчилгааны хэлийг ажиглахад найруулгын үндсэн алдаа болох “баримтын, логикийн, хэлзүйн, гоо зүйн, үг буруу сонгосон, үг илүүдсэн, үг дутсан, яруу хэрэглүүр оновчгүй сонгосон, нэг үгийг давтсан, үгийн өнгө ая гажсан”[7] найруулга зүйн үндсэн алдаанууд байнга гаргаж байна. Энэ удаа бид тэр болгоныг шүүн хэлэлцсэнгүй. Энэ нь өнөөдөр зар сурталчилгааны хэл найруулгыг дагнан хийдэг мэргэжлийн байгууллага байхгүйтэй холбоотой байж болох юм. Тийм учраас одоо МУИС, БИС-ийн болон бусад их дээд сургуулийн монгол хэлний ангид сурч байгаа оюутнуудын нэг төрлийн шинэ ажлын орон зай энд байгаа гэдгийг оюутан, багш нар ойлгож, анзаарч сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгад зарим өөрчлөлт оруулахад болохгүй гэх газаргүй.Монгол Улсад зар сурталчилгаа ихэнхи нь төрөлх монгол хэлээрээ явж байгаа боловч зарим гадаадын компаниуд өөрсдийн байгууллага, аж ахуйн нэгжийн зар рекламыг монгол улсын нутаг дэвсгэрт англи хэлээр явуулах нь түгээмэл байна. Жишээ нь: “We are with you all the way” Air China, “Back in Dirt” Wagner Asia, гэх мэт. Энэ нэг талаас англи хэлийг дэлхийн нийтийн хэл гэх, нөгөө талаас эдгээр компаний бодлого, харилцагч нарын боловсролтой холбоотой байх үндэс бий.Энэхүү үгүүлэлдээ бид зар сурталчилгааны хэл гэж юу болох, монгол хэлэнд зар сурталчилгааны хэл хэмээх бүлэг үгс нэгэнт бий болсоныг батлахын сацуу судалгааны эргэлтэд оруулж, хэлшинжлэлийн болон найруулгазүйн үүднээс зөв бурууг цэгцлэн хэлж, цаашид зар сурталчилгааны хэл бий болоход мэргэжлийн үүднээс туслах тэр ч байтугай мэргэжлийн хүмүүс бий болох цаг нь болсон гэдгийг хэлэхийг зорив. Эрдэмтэн мэргэд болгоох буй за.ResumeIn this article the author presents a general theoretical understanding of the language of advertising, proposes several ideas and proves with certain evidences that it is developing in the Mongolian language. He has drawn up the conclusion that the Mongolian language of advertising is an element of Mongolian stylistic. Ишилсэн номзүй1. Angela Goddard “The Language of Advertising” Routledge, 20032. Цэгмидийн Сүхбаатар “Монгол хэлний найруулгазүй” УБ., 20023. “Зар сурталчилгааны тухай хууль” 2002 оны 5-р сарын 30, УБ4. David Crystal “The Cambridge Encyclopedia of Language”, London, 19965. “Хаяг реклам нь нийслэл хотын соёлын чухал хэсэг мөн” УБ., 2003[1] “Хаяг реклам нь нийслэл хотын соёлын чухал хэсэг мөн” ШУА, ХЗХ, УБ., 2003, х.9[2] “Зар сурталчилгааны тухай хууль” 2002 оны 5 дугаар сарын 30, УБ., Өдрийн сонин, N162[3] “Advertising for Dummies” Gary Dahl, London, 2001, p.9[4] Angela Goddard “The Language of Advertising” Routledge, 2003, p.14 [5] David Crystal “The Cambridge Encyclopedia of Language” 1996, p. 390[6] David Crystal “The Cambridge Encyclopedia of Language” London, 1996, p. 391[7] Ц.Сүхбаатар “Монгол хэлний найруулгазүй” УБ., 2002, х.85-86лекц: Зочлох соёл   <br />Гарчиг: лекц: Зочлох соёл   Анд нөхдөө гэртээ урьж байгаа гэрийн эзэд өдрийн хоол, үдийн зоогийн алинд нь урьж байгаа болон ямар хувцас өмсвөл зохилтойг урьдчилан мэдэгдэнэ. Айлд зочлон очихдоо сэтгэл өөдрөг, цовоо сэргэлэн байж анд нөхөдтэйгээ уулзан хүүрнэлдэж хөгжилдөн баясахын тулд өмнө нь сайтар унтаж амарч, ядаргаагаа гаргасан байна. Гэрээсээ гарахын өмнө толины өмнө очиж гадна төрх байдал, хувцаслалтаа дахин нягтлан, такси, хувийн хөнгөн тэргээр биш нийтийн тээврийн хэрэгслээр очих бол яг цагтаа хүрэхийн тулд цаг хугацаагаа зөв тооцоолно. Гудамжаар явахдаа хос хоёр бол эрэгтэй нь эмэгтэйнхээ зүүн гар талд хоёр эрэгтэй байвал аль залуу нь зүүн гар талд явна. Зам халтиргаатай, замын ажил хийгдэж байвал эрэгтэй хүн явган замын гадна талд алхана. Хэрэв гурвуулаа явж байгаа бол эмэгтэй нь юм уу ахмад настан нь голд нь алхана. Хэрэв хоёр эмэгтэй нэг эрэгтэй байвал эрэгтэй нь голд явбал ярьж хөөрөхөд ч эвтэйхэн байдаг. Хэрэв дөрвөн хүн байвал хос хосоороо хуваагдан явах нь зохимжтой. Үүнд эмэгтэйчүүд юм уу нас ахмад нь өмнө нь явна. Шатаар явах өнөөгийн дүрэм эрт дээр үеийнхээс ялгаатай болжээ. Тухайлбал 19-р зуунд шатаар өгсөхдөө эмэгтэй хүний хөөрхөн хөлийг санамсаргүй харчихаж болзошгүй гэж үзэн эрэгтэй нь заавал өмнө нь явдаг хатуу дэг байжээ. Гэтэл одоо үед шатаар өгсөхдөө эрэгтэй хүнийг нэг гишгүүр ард алхаж, шаардлагатай үед эмэгтэй хүнийг түшихэд бэлхэн алхана. Шатаар буухдаа эрэгтэй нь эмэгтэйнхээ өмнө нь алхаж эмэгтэй хүн гэнэт бүдэрлээ гэхэд туслахад бэлхэн явна. Анд нөхдийндөө ирж хаалгыг зөөлөн цохих юм уу хонхны дарна. Эрэгтэй хүн бэлэглэхээр авчирсан цэцгээ ороож авчирсан боодлоос нь суллаж гэрийн эзэгтэйд барьна. Үүний дараа л гадуур хувцсаа тайлна. Үүнд гэрийн эзэн эхлээд эмэгтэйчүүдэд, дараа нь эрэгтэйчүүдэд хувцсаа тайлахад нь туслана. Айлд тамхи татаж юм уу халамцуу орж болохгүй._________________________________________Мэддэг нь мэддэггүйдээМэддэггүй нь мэддэгээсээ Хүмүүжил хүнийг бүтээдэг   <br />ЗохиогчМэдээлэл HYPERLINK "http://hicheel.forumotion.com/u12" ☺GilleTTe☻АхлагчБичлэгийн тоо: 1376Нас: 20Байрлал: home.php?id=bedroomУриа: Гэрлийн хурдаар...<br />Үнэлсэн: 39<br />Гарчиг: Хүмүүжил хүнийг бүтээдэг   Мяг 7 сар 14 2009, 21:06Хvний хорвоод амьдарч, хvж дэлхийгээр хєндлєн гулд газар тамгалан алхахын тулд хvнд хоёр хєл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бvтэн тєрvvлсэн эцэг, эхийн ач. Хvний хорвоог туулах нэгэн насанд хоёр хєлнєєс дутуугvй хэрэгцээтэй єєр хоёр зvйл бий. Нэг нь, хvний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нєгєєх нь, хvн шиг хvн байхад сайн хvмvvжил хэрэгтэй. Боловсрол, хvмvvжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггvй. Тэдгээрийг хvн єєрийгєє хvчлэн дайчилж, хичээн зvтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.Нэгэн гvн ухаантан “Хvн тєрдєг юм биш ээ. Буй болдог юм. Миний бvх амьдрал, ний нуугvй хэлэх юм бол, ердєє л тєгсгєл хязгааргvй хvмvvжих vйл явц юм” гэж хэлжээ. Хvн тєгсгєл хязгааргvй хvмvvжих vйл явцдаа хvн болж тєлєвшдєг байна. Хvvхдийг зэрлэг араатан хvмvvжvvлж, дєрвєєс дээш жил болбол хvн дvрстэй амьтан болж хувирна. Ийм хvн дvрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хvvхдийн кино бишгvй бий. Хvнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхvv ид шидтэн нь хvмvvжил билээ. “Хvмvvжил бол аугаа их vйл хэрэг. Тvvгээр хvний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хvн болох багаасаа, хvлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гvн учир утгатай vг.“Хvний хvмvvжил тvvний тєрсєн цагаас эхэлдэг. Нялх хvvхэд хэдийгээр ярихгvй, сонсохгvй байдаг ч гэсэн, аль хэдийнээ суралцаж эхэлдэг. Туршлага сургалтаас ємнє буй болдог” гэж нэрт сэтгэгч хэлсэн байна. Хvvхдийн хvмvvжилд хамгийн гол хvмvvс бол эцэг, эх. Бvх аав, ээж хvvхдээ шилдэг сайн хvн болоосой гэж хvсдэг, vvний тєлєє чадах бvхнээ зориулдаг. Эцэг эхчvvд vр хvvхдээ хvмvvжvvлэхдээ айлгах, дураар нь тавих хоёр туйлыг сонгож ашиглах нь элбэг. Хvvхдийг айлгаж хvмvvжvvлнэ гэдэг нь сайн арга ерєєс биш.Хvvхдvvдийг айлгах замаар тэдэнд зєвхєн жигшvvрт муу чанар, бялангач зан, хулчгар шинж, эрх тушаал хєєцєлдємтгий байдлыг тєлєвшvvлнэ. “Номхотгох, дарангуйлах, хvчирхийлэх замаар олдсон бvхэн хэврэг хуурамч бєгєєд найдваргvй байдаг”. Хvvхдийг хэт их эрхлvvлж, эрх дураар нь байлгаад байвал хосгvй сайн хvн болчих юм шиг тєєрєгдєл зарим эцэг, эхэд бий. Энэ бас зєв арга биш. “Хэрэв хvvхдvvдэд юу хvссэнээ хийхийг, дээр нь ямар нэг гайхамшигийг мєрєєдєн тэнэг зvйл vйлдэх бололцоо олгох юм бол бид хvмvvжлийн хамгийн муу аргыг хэрэглэж байгаа хэрэг бєгєєд улмаар тэдэнд аливаа муу бvхний эх сурвалж болох тэвчээргvй, биеэ тоосон, цор цор хийх муухай зуршлыг буй болгодог” хэмээн аугаа их Г.Гегель хэлсэн байна.Эцэг, эхчvvд єєрсдийн амьдралын туршлага, vг хэл, vйл хєдлєлєєрєє vр хvvхэддээ хvмvvжлийн тулгын чулууг нь тулж єгнє. Хамгийн чухал хvмvvжлийг хvн єєрєє олж авна. Хvмvvжлийн эд эсийг бvрдvvлэгч нь багш сурган хvмvvжvvлэгчид, vерхдэг найз нєхєд, амьдардаг орчин, тоглодог тоглоом, vздэг кино, уншдаг ном. Ажил хєдєлмєрийн амтыг мэдэрч байж ажилсаг, хєдєлмєрч зан чанар тєлєвшинє. Сайн хvмvvжилтэй болох нь сайн боловсролтой болохын адил хvvхэд залуусын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгvй хvсэл мєрєєдєл нь байх учиртай. Сайн хvмvvжилтэй байж л сайн сайхан амьдралыг цогцлооно.Хvмvvжлийн доголдолтой хvний амьдрал нь ч доголдолтой, ажил vйлс нь ч доголдолтой. “Хvмvvжил хvнийг єєрийг нь бvтээдэг” юм. Сайн хvмvvжилтэй хvн мэдээж сайн хvн. Сайн хvмvvжил хvнийг хальтрахад нь тулж, хазайхад нь тvшиж, єндийхєд нь тусалж, єєд нь татна. Тvvгээр зогсохгvй “сайн хvмvvжил нь хvнийг муу хvмvvжилтэй хvмvvсээс маш найдвартай хамгаална”.Vг яриа бол хvмvvжлийн асар хvчтэй зэвсэг мєн. Гэхдээ сайн зvйлд vгээр хєтлєхєєс vлгэрлэж дагуулах нь илvv vр дvнтэй. Сурган хvмvvжvvлэгч А.С.Макаренко хvvхэд хvмvvжvvлэх vйлстээ vгийн ур чадварыг vлгэрлэн vзvvлэх аргатай гайхалтай хослуулж чаддаг байсан гэнэ. Тэрээр “хэцvv хvvхдvvдтэй” ажилладаг байв. Хvvхдvvд сургуульд сурахын зэрэгцээ єєрсдийн хэрэгцээний тємс ногоо, жимс, жимсгэнээ тарьж, арчилж ургуулан хурааж авна.<br />Хүмүүжил хүнийг бүтээдэг<br />Гарчиг: Re: Хүмүүжил хүнийг бүтээдэг   Сургалтыг хєдєлмєртэй хослуулсан нь харж хандах хvнгvй, орон гэргvй орхигдсон хvvхдvvдэд боловсрол олгохын зэрэгцээ хєдєлмєрийн хvмvvжил тєлєвшvvлэхэд онцгой хэрэгтэй ажил байжээ. Нэг удаа хэдэн хvvхэд алим боловсрох яагаа ч vгvй, тvvхийгээр байхад нь нэлээдийг зулгааж авч байгаад хvмvvжvvлэгч багшдаа баригджээ. Буруу хэрэг хийсэн хvvхдvvдийг А.С.Макаренко дуудаж ухаарлын номлол сургамжаа айлддаг нь энэ сургуульд ёс юм шиг тогтсон заншил. А.С.Макаренко дээр дуудагдана гэдэг хvvхдvvдийн хувьд хамгийн хvсэшгvй зvйлийн нэг. Хэрэг тарьсан хvvхдvvд хэзээ дуудах бол гээд тvгшээд хvлээгээд байж. Их удаан айж тvгшин хvлээсэн боловч дуудсангvй.Намар боллоо. Хvvхдvvд ургацаа хураалаа. Ургац хураасны дараа ургацын баяр хийж хvн бvрт ургацын дээжээсээ єгдєг уламжлалтай, хvvхдvvдийн хvсэн хvлээдэг єдєр. Єдрийн хоолон дээр хvvхэд бvрийн ємнє єєрсдийн нь хувь болох амтат жимс таваглан тавьсан байлаа. Нєгєє хэргийн эздийн ємнєх таваг хов хоосон. Бидэнд яагаад жимс байхгvй байна гээд дор бvрнээ шуугилдан гомдоллов.Яг тэр vед нь А.С.Макаренко орж ирлээ. Та нарт яагаад жимс байхгvй байна гэв vv? Та нар єєрсдийнхєє жимсийг аль эрт хураачихсан шvv дээ гэж тэр нухацтай нь аргагvй хэллээ. Бидний ичсэн, зовсон гэдэг туйлгvй. Тvvнээс хойш бид тийм буруу хэрэг дахин хийгээгvй ээ. Манай сургуульд ч ийм явдал давтагдаагvй гэж нєгєєдvvлийн нэг нь хожмоо их нэр хvндтэй хvн болоод дурсамжиндаа єгvvлсэн байна.Миний нэг унгар найз “Тоглоомоор дамжуулан хvvхдэд техникийн сэтгэлгээ тєлєвшvvлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж билээ. Бид тухайн vедээ ямар дэмий сэдэв сонгоо вэ гэж шvvмжлэх аястай байснаа бvтээлийг нь уншаад хэчнээн чухал сэдэв болохыг нь хагас хугас ойлгосон. Тоглоомоор хvvхдийн авьяасыг нээж болно. Тоглоомоор дамжуулан хvvхдэд танин мэдэхvйн зєндєє зvйлийг таниулж мэдvvлнэ. Тоглоомоор хvvхдийн зан авирын тєлєвшилтийг залж чиглvvлэх боломжтой. Хvн єєдтэй хvмvvжихийн чухал vндэс нь тvvний зан авирын тєлєвшилт. Тоглоом хvvхдийн хvмvvжилд маш чухал нєлєєтэй. “Хvvхдийн тоглоомонд асар гvнзгий утга бий” гэж их зохиолч Ф.Шиллер хэлсэн нь зvгээр ч нэг vг биш.Хvvхэд аливаа юмыг сайн талаас нь хардаг, ямагт гэрэл гэгээтэй талыг нь эрж хайдаг сайхныг мэдрэх мэдрэмжтэй, сайн сайхан руу тэмvvлэх тэмvvлэлтэй болгон хvмvvжvvлэхэд онцгой анхаармаар. “Сайхан мэдрэмж бvхий хvмvvжилгvйгээр єв тэгш хvнийг єсгєн бойжуулж болохгvй”.Эх нь хvvхдийнхээ биеийг тєрvvлэхээс ухааныг нь тєрvvлдэггvй гэдэг. “Хэнээс тєрсєн нь бус, хэнтэй нийлдэг нь л хvний жинхэнэ мєн чанарыг тодорхойлно” гэх vг бий. Найз нєхдєєр нь чи чухам хэн бэ гэдгийг жишиж дvгнэдэг нь аль ч vндэстний нийтлэг vнэлэмж. Муу хvн сайнтай нєхєрлєвч тєдийлєн сайжирдаггvй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэнэ. Хортой будаа ганцханыг vйхэд л хоол чинь бvхлээрээ хор болдог шиг хvн нэг л буруу зvйлд оролцоод эхэлбэл хvмvvжил нь бvхэлдээ хорлогдож болохыг мэд. “Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан” байдгийг залуу хvн бvр мэдэж байх учиртай.Хvvхэд залуусыг зєвхєн муу занд сургахгvй байхад хvмvvжил хэрэгтэй тєдийгvй бас тэднийг сайн талаар єєрчлєхєд хvмvvжил зайлшгvй шаардлагатай. “Хvмvvсийг єєрчлєхийн тулд тэднийг хайрлах хэрэгтэй. Тvvнд vзvvлэх нєлєє нь тэдэнд зориулсан хайр халамжаас шууд хамааралтай байдаг”. Тэгээд ч хvмvvжлийн гол vvрэг нь хvнийг ямар ч нєхцєлд хvн байхаар бэлтгэх явдал юм. Хэчнээн хvнд сорилт шалгалт, бэрхшээл хvндрэл учирлаа ч гэсэн хvнээрээ vлдэж чадах хvн байх нь залуус та нарын амьдралдаа мєрдєх зарчим болох ёстой.“Хvмvvс бол сайн арчилж тордохгvй бол олигтой ургадаггvй ургамал юм” гэж хэлсэн ухаантны зvйрлэл бий. Ер нь муу хvмvvжилтэй хvнийг дахин хvмvvжvvлэхээс хэцvv зvйл гэж vгvй. Буруу єсгєсєн хvvхэд бухын хvзvvнээс хатуу гэж манай євєг дээдэс тунчиг зєв онож хэлсэн байна. Гэхдээ буруу єсгєсєн, муу хvмvvжилтэй хvн бvрийг бvрмєсєн алдагдаж гvйцсэн, тэд тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээний сvvл газар хvрэх vед л засрах байхдаа гэж vзэж зєнд нь хаяж болохгvй.Тэдэнд хvн ёсоор хандаж, тусалж дэмжих хэрэгтэй. Хvн єєрєє хичээж, єєрийгєє ялан дийлэх сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж чадах юм бол ямар ч муу зан авир, муу хvмvvжлийг засч залруулж болно. Мэдээж хэрэг тодорхой цаг хугацаа шаардагдана. Шарсан жоомыг хэвийн хоол гэж идэж дасах хvртэл хугацаа хэрэгтэй байдгийн адил юм. Хvн буруу дадлаас салж, зєв дадалтай болсноор єєрийгєє болон бусдыг зовоохоо болино.Хvнийг хvмvvжvvлэхэд гардаг том, жижиг алдаа зєндєє бий. “Хvмvvжvvлэхэд гардаг хамгийн том алдаа бол залуу хvнийг бие даан сэтгэхэд сургадаггvй явдал”. Хvvхэд бvрт єєрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Тvvнийг нь томчуул єєрсдийнхєє чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал байхгvй гэдэг.Ямар ч vед, ямар ч асуудлаар алтан боломжууд хvvхэд, залуус та нарыг хvлээж байдаг гэдэгт итгээрэй. Харин алтан боломжууд та нарын нvдэнд биш, оюун ухаанд чинь харагдаж байдгийг мэдэцгээ. “Бvх бvтээлээс хамгийн гайхамшигтай сайхан нь сайхан хvмvvжил олсон хvн байдаг”. Хамгийн гайхамшигтай сайханд хvрэх боломж хvн бvрт бий. Яагаад гэвэл “хvн бvр сvvлчийнхээ єдрийг хvртэл єєрийгєє хvмvvжvvлж байх ёстой”.  Монгол бичиг   Монгол бичигҮндсэн зурлагаЭгшигГийгүүлэгчн, м, л, б, рха, хэ, га, гэза, жа, йата, даца, часа, шав, п, ф, к, з, ж, ц, лх, хДэвсгэр үсэг | нгДасгалуудын хариу<br />Эхлэл<br />Үндсэн зурлага<br />Эгшиг <br />Гийгүүлэгч <br />Дэвсгэр үсэг | нг<br />Зөв бичих дүрэм <br />Уншиж давтах<br />Урт эгшиг<br />Хос эгшиг<br />Дасгалуудын хариу<br />Татаж авах<br />Шинэ бичлэгүүд<br />Цагаан толгой, тоо (зураг)<br />Уншиж давтах<br />Нэрийн тийн ялгал<br />Холбоосууд<br />Бүтээгчийн блог<br />Монгол бичиг блог<br />Монгол бичиг тооцоолуурт<br />Миний эргэн тойронд блог<br />Галзуу хүмүүсийн өдрийн тэмдэглэл<br />Нээлттэй онлайн Монгол хэлний тайлбар толь бичиг<br />Дусал блог<br />Монгол бичгийн мэссэнжэр<br />Монгол бичгээр блогууд<br />Гэгээн Монгол<br />Та доорхи дэлгэцэн дээр бичээд бичсэнийгээ шууд хувилж авч болно. Түүлбарын зүүн өнцгийн товчин дээр дарж бичих дэлгэцээ бүрэн хэмжээгээр нь ашиглаарай!<br /> HYPERLINK "http://mongol-bichig.dusal.net/46/tavtai-morilno-uu%21-.html" Тавтай морилно уу! <br />(монгол бичгийн хичээл, mongol bichig surah) <br />Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлЧин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэСонсох бүр яруу баялгийг гайхан баясчСод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би !Урьдын бэрх цагт улс монголын хэт заяагУйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэнӨөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэнӨрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэтМөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрчХөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалтХөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину! ...<br />хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) бичин үлдээжээ.<br />Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг маань бидний амьдарч буй эрин хүртэл тээж авч ирсэн оюуны үнэт өв Монгол бичгээ (Монгол бичгийн хичээл, mongol bichig surah) сурч мэдье, мэддэг нэг нь сэргээж харъя гэсэн хүмүүс мэдээж миний адил олон байгаа байх гэдэгт итгэж, тэдэндээ энэ веб хуудсаа зориулж байна. Монгол бичгийн бичлэг дуудлага хоёр зөрүүтэй байдаг. Гэхдээ бид Англи хэл дээр ч ингэж зөрүүтэй бичигддэгийг мэднэ. Гэхдээ энэ нь Англи хэлийг дэлхийн олон нийтийн харилцааны гол хэл болоход, хэрэглэхэд ямар ч саад нөлөө үзүүлээгүй билээ. Үүнтэй адилханаар Монгол хэлний (Монгол бичгийн хичээл, mongol bichig surah) дүрэм, эгшиг зохицох ёс оо мэдвэл энэ бичлэг дуудлагын зөрүүг ойлгоход тийм ч хэцүү биш билээ. Доорхи цагаан толгойн хүснэгтэд эгшгийг цэнхэр, гийгүүлэгчийг хар, дэвсгэр үсгийг улаан өнгөөр тэмдэглэснийг анхаарууштай.<br /> HYPERLINK "http://mongol-bichig.dusal.net/" l "thumb" <br />Гийгүүлэгч в, п, галиг үсэг<br />Монгол цагаан толгойн (PDF) хүснэгтийг томоор нь эндээс үзнэ үү!Хэрэв та монгол бичгээ компютертаа суулгахыг хүсвэл доорхи линкүүдээс татаж аваад, зааврыг нь эхлээд сайн уншиж суулгууштай.1. OpenOffice.org дээр “МОНГОЛ БИЧИГ”-ЭЭР БИЧВЭР БИЧИХ2. Geseree-ийн Хүрээ, Урга, Улаанбаатар үсгүүд 3. Borjigin Jirumtu -ын Classical Mongolian font samples Жишээ болон дасгалуудын олонхийг Монгол бичиг(монгол бичгийн хичээл, mongol bichig surah), Цагаан толгой номоос түүвэрлэн авав. Дээрх номнуудын тусламжгүйгээр энэ онлайн хуудас орших боломжгүй байсныг дурдъя. Алдаатай болон буруу зөрүү бичсэн зүйл мэр сэр байж болохыг би үгүйсгэхгүй. Та надтай холбоо барьж энэ алдаатай зүйлийн талаар өөрийн санал бодлоо хэлж зөвлөвөөс би их талархаж хурдан хугацаанд алдаатай зүйлсийг засч залруулахыг хичээх билээ. За ингээд та бүхэнд монгол бичгээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) сурахад тань их амжилт хүсье! <br />Та эндээсээ шууд дараагийн хуудас руу орж болно. <br />Өсвөр насны охидын сэтгэлзүйн 9 онцлог   <br />Гарчиг: Өсвөр насны охидын сэтгэлзүйн 9 онцлог   Ням 5 сар 02 2010, 16:25Өсвөр насныхан хэмээх тодотголд 12-18 насны охид хөвгүүдийг хамруулан авч үздэг. Эдгээр өсвөр насны охид хөвгүүдэд эерэг сөрөг сэтгэлзүйн олон өөрчлөлтүүд гардаг.Тухайлбал:1. Өөрийн хүсэл мөрөөдлийг тодорхойлон түүнийгээ хэрэгжүүлэхийг оролдож эхлэх,2. Өөрийнхөө хувь хүний дахин давтагдашгүй шинжийг өөр хэн нэгэнтэй адилтгах,3. Бусадтай амархан зөрчилдөх. Энэ нь өөрийгөө бусдад ойлгуулах гэсэн хүсэл эрмэлзлийн далд хэлбэр юмаа,4. Хэт биеэ өмөөрөх, өөрийнхөөрөө байхыг эрмэлзэх,5. Амархан уурлаж бухимдах,6. Хэт их мөрөөдөмтгий байх,7. Бүх асуудалд ижил тэгш байх эрхтэйгээр оролцохыг хүсэх,8. Том хүн болсон мэтээр өөрийгөө төсөөлөн бодож аливаа асуудалд бие даан шийдвэр гаргахыг эрмэлзэж томчуудын шүүмжлэлтэй тулгарах,9. Өөрийнхөө гадаад төрхөд эмзэг, хэт шүүмжлэлтэй хандах, үүнийг өөрчлөх хүсэл бодол хүчтэйгээр төрнө, энийг дагаад сэтгэлээр унаж гутрах, доогуур үнэлэмжтэй болох,Өсвөр насны охид хөвгүүд ялгаагүй аливаа нэгэн эрсдэл бүхий зан үйл рүү амархан татагдаж орох магадлал маш өндөр төдийгүй зөв чиглүүлж чадвал эерэг зөв хүн болж төлөвших эсэх нь эцэг эхчүүд та бидний оролцооноос хамаарах чухал үе юм./Хань/<br /> <br />Гарчиг: Re: Өсвөр насны охидын сэтгэлзүйн 9 онцлог   1. Өөрийн хүсэл мөрөөдлийг тодорхойлон түүнийгээ хэрэгжүүлэхийг оролдож эхлэх,2. Өөрийнхөө хувь хүний дахин давтагдашгүй шинжийг өөр хэн нэгэнтэй адилтгах,3. Бусадтай амархан зөрчилдөх. Энэ нь өөрийгөө бусдад ойлгуулах гэсэн хүсэл эрмэлзлийн далд хэлбэр юмаа,4. Хэт биеэ өмөөрөх, өөрийнхөөрөө байхыг эрмэлзэх,5. Амархан уурлаж бухимдах,6. Хэт их мөрөөдөмтгий байх,7. Бүх асуудалд ижил тэгш байх эрхтэйгээр оролцохыг хүсэх,paah ene 7 yag nadaa taarch bna geech<br />

×