• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Microsoft power point
 

Microsoft power point

on

  • 4,876 views

MTMC

MTMC

Statistics

Views

Total Views
4,876
Views on SlideShare
4,814
Embed Views
62

Actions

Likes
17
Downloads
0
Comments
1

5 Embeds 62

http://onontuul.ucoz.com 46
http://teacher.sur.mn 7
http://www.teacher.sur.mn 5
http://auboker.blogmn.net 3
http://www.blogmn.net 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel

11 of 1 previous next

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • tataj avahaar bolgood uguuchee
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Microsoft power point Microsoft power point Document Transcript

    • Microsoft Power Point програм Э.Ононтуул 1
    • Microsoft Power Point програмын ажиллах зарчим, цонхны бүтэц Microsoft Power Point 2007 Microsoft Power Point нь компьютер ашиглан үзүүлэн таниулах материал бэлдэхэд зориулагдсан Microsoft Office програмын иж б үрдэлд багтдаг хэрэглээний програмын нэг. Microsoft Power Point програмын ажлын хуудсыг PRESENTATION гэж нэрлэх б өгөөд энэ нь SLIDE -уудаас тогтох ба файл нь .pptx өргөтгөлтэй байдаг. Энэ програмын ажиллах зарчим нь Microsoft Word болон Microsoft Excel програмуудтай адилхан тул зөвхөн энэхүү програмыг ашиглан хэрхэн үзүүлэн танилцуулга бэлдэх талаар үзье. Идэвхитэй слайд Текст оруулах талбарууд Слайдууд Home цэсний командууд Slides – слайдуудтай ажиллах командууд New Slide – шинээр слайд нэмэх. Командын суман дээр дарахад слайдын бтэц буюу ү агуулгын сонголтууд гарч ирэх б өгөөд тэдгээрээс шаардлагатайгаа сонгоно. Мөн дараах командууд байна. Duplicate Selected Slide – сонгосон слайдыг хувилах Slides From Outline – өөр програм дээр хийгдсэн файлуудаас оруулах Resue Slides – өөр танилцуулгын слайдуудаас оруулах Layout – слайдын бүтэц буюу агуулгыг өөрчлөх Reset – слайдыг анхны хэлбэр загварт нь оруулах Delete – идэвхитэй байгаа слайдыг устгах Paragraph – параграфтай ажиллах командууд Column – текстийг баганад хуваах Text direction – текстийн бичигдэх чиглэл Align text – текстийн нүдэн дэх байрлал Convert to SmartArt – текстийг диаграм болгон х өрвүүлэх Drawing – дүрстэй ажиллах командууд Insert цэсний командууд Illustrations – Photo Album – зургийн цомог үүсгэх New Photo Album – шинэ цомог үүсгэх File/Disk – зураг оруулах New Text Box – текст оруулах 2
    • Picture Options Captions below All pictures – бүх зургийн доор гарчиг оруулах All pictures black and white – бүх зургийг хар цагаан болгох Pictures in album – цомгийг зурагнууд. Дээшээ болон доошоо харсан суман дээр даран зурагнуудын дарааллыг өөрчлөх боломжтой бөгөөд Remove товчин дээр даран зураг хасч мөн болно. Picture layout – зургийн агуулга буюу нэг слайданд хэдэн зураг оруулах, зураг гарчигтай байх эсэх зэрэг сонголтууд байна. Frame shape – хүрээний төрөл Theme – загварын сонголтууд Дээрх тохиргоонуудыг хийгээд Create товчин дээр даран цомгоо үүсгэнэ. Edit Photo Album – үүсгэсэн цомогт өөрслөлт хийх Link – холбоос үүсгэх Hyperlink – текст, зураг, үрсэнд холбоос үүсгэх. Холбоос үүсгэх объектоо д идэвхижүүлээд энэхүү командыг өгнө. Ингэхэд командын харилцах цонх нээгдэх бөгөөд түүнд дараах тохиргоог хийнэ. Link to – холбоосын төрөл Existing File or Web Page – файл болон вэб хуудастай холбох Холбох файлаа сонгох хэсэг Холбох вэбийн хаяг бичих талбар Place in This Document – өөрийн слайдууд холбох Холбох слайдаа сонгох хэсэг Create New Document – шинэ танилцуулга үүсгэх холбоос 3
    • Шинээр үүсэх файлын нэр E-mail Address – электрон шуудангийн хаягтай холбох Электрон шуудангийн хаягаа бичих Электрон шуудангийн гарчиг Өмнө ашиглаж байсан хаягууд Action – Холбоос оруулах None – Холбоосыг хүчингүй болгох Hyperlink to – Холбоос хийх Next Slide – дараагийн слайданд шилжих Previous Slide – өмнөх слайданд шилжих First Slide – эхний слайданд шилжих Last Slide – сүүлчийн слайданд шилжих End Show – тоглолтыг зогсоох Slide – дурын с айданд шилжих гэх мэт л холбоосыг хийж болно. Run Program – Програмтай холбоос хийх Run macro - Макротой холбоос хийх Object action – Объекттой холбоос хийх Play sound – Холбоосонд дуу оруулах Highlight click – Холбоос дээр дарахад гэрэлтэх Media Clips – дуу, клип оруулах Movie – кино, клип оруулах Sound – дуу оруулах Design – танилцуулгын загварыг өөрчлөх командууд Page setup – цаасны тохиргоо хийх Themes – слайдын загварын сонголтууд Colors – загварын өнгийг өөрчлөх Fonts – фонт өөрчлөх Effects – объектуудад эффект оруулах Background – слайдын фон буюу дэвсгэр өнгөний тохиргоо Background Styles – дэвсгэр өнгийн эффектийн сонголтууд Hide background Graphics – загварын фонны зургийг нууцлах Animations – хөдөлгөөний тохиргооны командууд Preview – слайданд орсон хөдөлгөөнийг урьдчилан харах 4
    • Animations – слайдын текст, зураг гэх мэт объектуудад х өдөлгөөн дагалдуулах Custom Animation – сонгосон объектод хөдөлгөөн оруулах Transition to This Slide – слайданд хөдөлгөөн оруулах Slide Show – танилцуулга тоглууллах командууд Start Slide Show – тоглолтыг эхлүүлэх командууд From Beginning – нэгдүгээр слайдаас эхлүүлэн тоглуулах From Current Slide – идэвхитэй байгаа слайдаас эхл үүлэн тоглуулах Custom Slide Show – тоглуулах дарааллын тохиргоо хийх Set Up – тохиргооны командууд Set Up Slide Show – слайдыг тоглуулах тохиргоо Hide Slide – слайдыг нууцлах Record Narration – бичлэг хийх Rehearse Timings – танилцуулга тоглуулах хугацааг тохируулах Use Rehearsed Timings – тохируулсан хугацаагаар тоглуулах Monitors – дэлгэцийн тохиргооны командууд Resolutions – дэлгэцийн нягтралыг тохируулах View – харагдах байдлын командууд Presentation Views – танилцуулгыг харах горимууд Normal – хэвийн горим Slide Sorter – слайдуудыг эрэмбэлэх горим Notes Page – слайдын тэмдэглэлийн хуудсыг харуулах Slide Show – танилцуулгыг тоглуулах Slide Master – слайдын мастер слайдын горим Handout Master – танилцуулга хэрэглэгчийн гарын авлага Notes Master – тэмдэглэлийн мастер Color/Grayscale – өнгөний тохиргоо Color – өнгөтөөр дүрслэх Grayscale – хар саарал өнгөөр дүрслэх Pure Black and White – зөвхөн хар ба цагаан өнгөөр дүрслэх 5
    • Microsoft Power Point програмд танилцуулга үүсгэх болон слайдтай ажиллах Танилцуулга хийхэд доорх зүйлийг анхаарах хэрэгтэй. 1. Танилцуулга нь нүүр хуудастай байх. Үүнд танилцуулгын сэдэв, илтгэгчийн нэр гэх мэт зүйлс байна. 2. Нэг слайданд 6-с дээш мөр оруулахгүй байх. Их шахсан текст хийх нь уншигдахад хэцүү учир аль болох товч бөгөөд тодорхой текст оруулаад илтгэгч нь танилцуулгаа үзүүлэхдээ дэлгэрүүлэн тайлбарлана. 3. Бүрэн өгүүлбэр оруулахгүйгээр товч бөгөөд тодорхой үгс оруулах 4. Ихэвчлэн зураг болон ойлгомжтой хөнгөн диаграмаар утга санаагаа илэрхийлэх нь тохиромтой. 5. Танилцуулгын загвар дизайнөнгө нь сэдэвтээ тохирсон байх хэрэгтэй. Хэтэрхий олон өнгө оруулбал үзэгчдийн сонирхолыг бууруулдаг муу талтай. 6. Шаардлагатай хэсэгтээ тохирсон Animation оруулах Microsoft Power Point програмд шинээр танилцуулга үүсгэхдээ Office button – New командыг ашигладаг б өгөөд танилцуулга үүсгэх хэд хэдэн арга байдаг. Үүнд:  Blank and Recent – Хоосон болон өмнө ашиглаж байсан загвараас сонгон үүсгэх  Installed Templates – Бэлэн жишээ агуулга бүхий загвартай танилцуулга үүсгэх  Installed Themes – Бэлэн загвартай танилцуулга үүсгэх Дээрх сонголтуудаас хэрэгцээтэйгээ сонгон танилцуулга үүсгэнэ. Танилцуулга нь слайдуудаас б үрдэх бөгөөд слайдууд нь өөртөө текст, зураг, хүснэгт, график, диаграм болон дуу, бичлэгийг агуулсан т өрлүүдтэй байна. Танилцуулганд слайд нэмэхдээ Home – Slides – New Slide командыг сонгох б өгөөд уг командыг өгөхөд слайдын төрлийн сонголтууд гарч ирнэ. Тэдгээр сонголтуудаас шаардлагатайгаа сонгоход сонгогдсон төрлийн слайд нэмэгдэнэ. Title Slide – Нүүр слайд. Танилцуулга бүр нь нүүр слайдтай байх шаардлагатай б өгөөд түүнд танилцуулгын гарчиг, илтгэгчийн нэр гэх мэт мэдээлл үүд байна. М өн үүнийг дэд бүлгийн гарчигийг слайдад ашиглаж болно. Title and Content – Гарчиг болон объекттой слайд. Объектонд нь х үснэгт, график, диаграм, зураг болон дуу бичлэг орно. Section Header – Дэд бүлгийн гарчигийн слайд Two Content – Хоёр объект агуулсан слайд Comparision – Харьцуулж зэрэгцүүлсэн объекттой слайд Title Only – Зөвхөн гарчигтай слайд Blank – Хоосон слайд Content with Caption – Тайлбартай объекттой слайд Picture with Caption – Тайлбартай зурагтай слайд Дээрх бүтэцтэй слайдуудыг нэмэхээс гадна дараах байдлаар слайдуудыг нэмж болно. Үүнд: Duplicate Selected Slides – Сонгосон слайдыг хувилж нэмэх 6
    • Slides from Outline … – Өөр програм дээр хийгдсэн файлуудаас оруулах Resue Slides – Өөр танилцуулгын слайдуудаас оруулах Content-той слайд нэмсэн тохиолдолд слайданд 6 сонголт бүхий товчнууд байх бөгөөд эдгээр нь: - Insert Table буюу хүснэгт үүсгэх - Insert Chart буюу график оруулах - Insert SmartArt буюу диаграм үүсгэх - Insert Picture буюу зураг дуудан оруулах - Insert Clip Art буюу зургийн цомгоос зураг дуудан оруулах - Insert Media буюу дуу, клип оруулах Мөн дээрх объектуудыг Insert цэсний командуудаар дуудан оруулж болно. Хэрвээ слайдын б үтцийг өөрчлөх шаардлага гарвал Home – Slides – Layout командыг ашиглана. Харин илүү слайдаа устгах шаардлага гарвал Delete командыг ашиглана. Танилцуулгыг загварыг өөрчлөх Үүсгэсэн танилцуулгын загвар өнгө үзэмж нь таницуулгын агуулгад тохирохгүй мөн таны санаанд нийцэхгүй байвал түүнийг дараах байдлаар өөрчилж болно. Үүний тулд Design цэсний командуудыг ашиглана. Themes - Таницуулгын загварыг б үрэн хэмжээгээр нь өөрчлөх. Хэрвээ зөвхөн нэг слайдын загварыгөөрчлөх болбол шаардлагатай загвар дээр хулганы баруун товчийг дарахад гарч ирэх цэснээс Apple to Selected Slides гэсэн командыг сонгоно. Colors – Сонгосон загварын өнгийг өөрчлөх. Хэрвээ сонгосон загварыг хэлбэр нь таалагдаад өнгө нь таалагдахгүй байвал энэхүү команаар өнгийг нь өөрчлөх боломжтой юм. Fonts – Сонгосон загварын үсгийн фонтыг өөрчлөх Effects – Сонгосон загварын эффектийг өөрчлөх Background – сонгосон загварын дэвсгэр буюу арын фоныг өөрчлөх Background Style – дэвсгэр өнгийн загварыг өөрчлөх Hide Background Graphics –слайдын загварын дэвсгэрийн зургыг нууцлах Мастер слайд Мастер слайд нь слайдын гарчиг, текст, харагдах хэлбэрийн загвар бүхий слайд бөгөөд танилцуулгын слайд бүрд уг загвар ашиглагдана. Мастер слайдын загварыг өөрчилж болох ба түүнд ажлын слайд бүрд гаргах мэдээлэл, зураг дүрс (байгууллагын нэр, лого) зэргийг оруулж болно. Мастер слайд нь 3 төрөл байна. Yүнд:  Slide master – слайдын мастер  Handout master – гарын авлагын слайд  Notes master – илтгэгчийн тэмдэглэлийн слайд 7
    • 8
    • тулд: Slide Master буюу слайдын мастер Slide master – ийг ашиглан хэрэглэгч өөрийн загварыг үүсгэх боломжтой. Үүний 1. View – Presentation views – Slide master командыг сонгоход слайдын мастер слайдууд гарч ирнэ. 2. Слайдын бүтэц бүр дээр өөрийн хүссэнээр өөрчлөлтүүдийг хий. Үүнд дэвсгэр зураг, лого, оруулах. өн текстийн байрлал, өнгө, хэмжээ, фонт болон М хэлбэрийг нь өөрчилж болно. өөрчилсөний дараа Slide Master – 3. Шаардлагатай мастер слайдын загварыг Close – Close Master View командыг сонгон мастер слайдын горимоос гарна. 4. Ингээд шинээр слайд нэмж оруулахад таны зохиосон загвартай слайдууд нэмэгдэх болно. Мастер слайдууд Мастер слайдын ажлын горим Handout Master буюу гарын авлагын слайд Танилцуулгыг үзэгчдэд зориулан хэвлэж гаргахад тохируулна. Нэг хуудсанд хэдэн слайд хэвлэх, слайдын дэвсгэрийг хэвлэх эсэх гэх мэт тохиргоонуудыг хийж болно. 9
    • Нэг хуудсанд хэдэн слайд багтаахыг тохируулах Notes master – илтгэгчийн тэмдэглэлийн слайд Илтгэгч нь илтгэлээ тавихдааөөртөө зохиулан тэмдэглэл хийж болох бөгөөд үүнийг энэхүү мастер слайдаар гүйцэтгэнэ. Note Master горимд шилжихэд үндсэн слайдын доор тэмдэглэл хөтлөх слайд гарч ирэх бөгөөд түүн дээр шаардлагатай тэмдэглэлээ оруулна. Жишээ нь тухайн слайдыг үзүүлэх явцад тайлбарлах нэмэлт тайлбараа оруулах гэх мэт. Слайд болон объектод хөдөлгөөн оруулах Танилцуулганд хөдөлгөөн оруулахын тулд Animations цэсний командуудыг ашиглана. Энэхүү цэсний командууд нь 3 хэсгээс тогтоно. Үүнд: • Preview – Хөдөлгөөнийг урьдчилан харах • Animations – Объектонд хөдөлгөөн оруулах • Transition to This Slide – Слайданд хөдөлгөөн оруулах Объектонд хөдөлгөөн оруулах 1. Хөдөлгөөн оруулах гэж буй объектоо сонгон идэвхиж үүл 2. Animations – Animations – Custom Animations командыг сонго. 3. Ингэхэд гарч ирэх харилцах цонхны Add Effect товчин дээр даран хөдөлгөөнөө сонго. 4. Хөдөлгөөн сонгосны дараа Modify ... хэсэгт хөдөлгөөний тохиргоо гарч ирэх бөгөөд үүнд: a. Start – хөдөлгөөний эхлэл 10
    • on click – хулганы товч дарахад хөдөлгөөн эхлэх With Previous – өмнөх хөдөлгөөнийг дуусахад үргэлжлэн хөдөлж эхлэх After Preious – заасан хугацааны дараа хөдөлгөөн эхлэх b. Direction – хөдөлгөөний чиглэл c. Speed – хөдөлгөөний хурд 5. Олон объектонд хөдөлгөөн оруулсан тохиолдолд хөдөлгөөнүүдийн дараалал Modify тохиргооны доод хэсэгт гарч ирэх б өгөөд тэдгээрийн дарааллыг Re-Order командын сумтай товчлуураар өөрчилнө. - Шаардлагагүй хөдөлгөөнийг устгахын тулд хөдөлгөөнөө сонгон идэвхижүүлээд тус цонхны Remove товчин дээр дарж устгана. Слайданд хөдөлгөөн оруулах 1. Слайданд хөдөлгөөн оруулахын тулд Animation – Transition to This Slide командыг ашиглана. Энэхүү командын хэсэгт хөдөлгөөний төрлүүд байрлах бөгөөд тэдгээрээс шаардлагатайгаа сонгоно. 2. Transition Sound – хөдөлгөөн эхлэхдээ ямар нэгэн дуу чимээ гаргаж болдог бөгөөд эндээс дуугаа сонгоно. 3. Transition Speed – хөдөлгөөний хурд 4. Хийсэн тохиргоо зөвхөн сонгогдсон слайданд ордог бөгөөд бүх слайданд оруулахын тулд Apply to All товчин дээр дарна. 5. Advance Slide – хөдөлгөөний эхлэлийн тохиргоо - On Mouse Click – Хулганы товч дарахад эхлэх - Automatically After – Заасан хугацааны дараа эхлэх Дуу, клип оруулах Microsoft Power Point програм нь танилцуулгандаа дуу, клип болон хөдөлгөөнт зураг оруулдагаараа онцлог талтай юм. Эдгээрийг оруулахын тулд Insert – Media Clip бүлгийн командуудыг ашиглана. Movie – хөдөлгөөнт зураг, кино болон видео бичлэг оруулах - Movie from File - хөдөлгөөнт зураг, клип, кино болон видео бичлэгийн файлыг дуудан оруулах. Өөрөөр хэлбэл компьютер дээрээ хадгалсан файлуудаа дуудан оруулна. - Movie from Clip Organizer … - Office-ийн бэлэн хөдөлгөөнт зураг болон видео бичлэгийг дуудан оруулах Sound –Дуу оруулах - Sound from File … - дууны файлыг дуудан оруулах - Sound from Organizer … - Office-ийн бэлэн дууг дуудан оруулах - Play CD Audio Track – Аудио CD-нээс дуу тоглуулах - Record Sound … - дууны бичлэг хийх Дуу оруулах командыг өгөхөд шууд тоглогдох эсэхийг асу улсан цонх гарч ирэх б өгөөд түүнд Automatically нь слайд нээгдэхэд автоматаар тоглогдох, When Clicked нь дууны Icon 11
    • дүрсэн дээр дарахад тогтож шаардлагатайгаа сонгоно. эхлэх гэсэн сонголтууд байх бөгөөд тэдгээрээс Дуу оруулсан тохиолдолд слайданд нэмэгдэж гарч ирнэ. Дуугаа оруулсаны дараа дууны тохиргоо хийх Sound Tools нэмэлт цэс нээгдэх б өгөөд түүнд дараах командууд байна. Play – Дуу тоглуулах Preview – урьдчилан сонсох Sound Options – дууны тохиргоо Hide During Show – танилцуулгыг тоглуулах явцад харагдах эсэхийг тохируулна. Loop Until Stopped – дууг зогсоох хүртэл давтан тоглогдоно. Play Sound – дуу тоглох тохиргоо. Дууг дараах байдлуудаар тоглуулах боломжтой. Automatically – автоматаар тоглогдож эхэлнэ. When Clicked дээр дарсан тохиолдолд тоглож эхэлнэ. Play Across Slides – дараагийн слайд гарахад тасрахг үйгээр тоглогдох Аудио CD-нээс дуу тоглуулах командыг сонгосон тохиолдолд дараах тохиргоог хийнэ. Start at track - эхлэх дууны дугаар End at track - дуусах дууны дугаар Time – хугацаа Loop until Stopped – дууг зогсоох хүртэл үргэлжлэн давтагдан тоглогдох Hide Sound icon during slide show – танилцуулгыг тоглуулахад харагдах эсэхийг тохируулах Дууны бичлэг хийх Name – бичлэгт нэр өгөх хэсэг - хийсэн бичлэгийг тоглуулах - зогсоох - бичлэг хийх 12