Your SlideShare is downloading. ×
Lec3
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Lec3

227
views

Published on


0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
227
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. ВИЗУАЛ БЕЙСИКИЙН ӨГӨГДЛИЙН ТӨРЛҮҮД 1. Өгөгдлийн төрлүүд 2. Визуал бейсикийн үйлдлүүд математик үйлдлүүд логик үйлдэл 1. Өгөгдлийн төрлүүд Өгөгдлийн төрлийг тоон, мөр, тусгай гэсэн үндсэн 3 хэсэгт хуваадаг. Тоон өгөгдөлтэйажиллахад тоон төрлийг, тексттэй ажиллахад мөр төрлийг, бусад тусгай төрөлтэй ажиллахбол тусгай төрлийг ашиглана. Мөр төрөл нь тэг эсвэл олон тэмдэгтийн дараалал юм. Визуалбейсикт тогтсон ба хувьсах урттай гэсэн хоѐр мөр төрлийг хэрэглэдэг. Мөн өгөгдлийн төрөлд variant төрөл бий. Variant төрөл нь өгөгдлийн төрлийг дурынтөрлөөр зарлах төрөл юм. Үүнийг өгөгдлийн нэг төрлийг нөгөө төрөлд хувиргахадхэрэглэдэг. Визуал бейсикийн өгөгдлийн төрлүүдийг дараах хүснэгтээр харуулья. Төрлийн Төрөл Утгын хязгаар товчлолByte Byte 0-255 хооронд орших бүхэл тооBoolean Bln Үнэн (True) эсвэл худал (False) гэсэн утга авнаInteger Int -32768-ээс 32767 хүртэл утга авах бүхэл тоон төрөлLong Lng -2,147,483,648-ээс 2,147,483,647 хүртэл утга авах төрөлCurrency Cur -4’922’337’203’685,477.5808-аас 4’922’337’203’685’477.5807 хүртэл утга авнаSingle Sng -3.402823Е-38-ээс 3.402823Е+38 хүртэл утга авах хөвөгч таслалтай тоон төрөлDouble Dbl -1.7976313486232Е-308-ээс 1.7976313486232Е+308 хүртэл утга авах давхар нарийвчлалтай, хөвөгч таслалтай тоон төрөлDecimal Dec 28 оронтой аравтын бутархай утга авах төрөлDate Dte Огноо ба хугацааны утга авах төрөлString Str 0-ээс 65500 хүртэл утга авах тоо, тэмдэгтийн зэрэгцээ %, &, ^ гэх мэт тусгай тэмдэгтүүдийг агуулах төрөлVariant Var Дурын буюу үл мэдэгдэх төрөлтэй үед хэрэглэх төрөлUsertype - Хэрэглэгчийн дурын төрөлObject Obj Формууд ба удирдах элемнетүүд шиг өгөгдлийн тусгай төрөл Визуал бейсикийн тоон төрлийг тодотгохдоо тусгай тэмдэгтүүдийг тухайн тооны ардбичнэ. Жишээ: Long 15&, Long 15&, Double 15#, Currency 15@
  • 2. Визуал бейсикт хувьсагч ганцхан өгөгдлийн төрөлд байна. Хувьсагчийгтодорхойлохдоо түүний төрлийг нэртэй нь хамт тодорхойлно. Үүнийг хувьсагчийг зарлахгэдэг. Хувьсагчийг зарлахдаа дараах шаардлагыг анхаарах хэрэгтэй: хувьсагчийн нэр 40 тэмдэгтээс хэтрэхгүй; үсэг, тоо болон доогуур зураасаас бүрдэнэ; эхний тэмдэгт заавал үсэг байх ѐстой; түлхүүр үгийг хэрэглэж болохгүй. Хувьсагчийг зарлахдаа Dim түлхүүр үгээр зарлах бөгөөд энэ нь програмыгажиллуулахад тухайн хувьсагчийг санах ойд байрлуулна. Өөрөөр хэлбэл, Dim нь тухайнөгөгдлийн төрлийн хэмжээгээр санах ойг хуваарилна гэсэн үг. Бичигдэх ерөнхий хэлбэр: Dim <хувьсагчийн нэр> As <хувьсагчийн төрөл> Жишээ нь Dim Num As Integer нь Num нэртэй хувьсагчийг integer буюу бүхэл тоонтөрлөөр зарлаж байна. Энэ хувьсагч нь санах ойд 2 байт зай эзлэх бөгөөд хүрэлцээтэй зайбайгаа эсэхийг үйлдлийн систем тодорхойлно1. Ижил нэртэй хувьсагчуудыг ижил процедуртзарлаж болохгүй2. Хувьсагчийг яаж ашиглахаас хамааран Dim-н байрлалыг тодорхойлно. Хэрвээ форм,модулийн эсвэл стандарт модулийн хамгийн дээд талд Option Еxplicit-г бичиж өгвөлтэдгээрээс ашиглахаас өмнө бүх хувьсагчийг, зарлахаас өмнө нэрийг нь ашиглаж болох батэр нь variant төрөлтэй. Dim-г тухайн үзэгдэлт процедурт тодорхойлсон бол түүний зарласанхувьсагч нь локал байна. Харин кодын ерөнхий хэсэгт тодорхойлсон бол тэр хувьсагч ньглобал хувьсагч буюу програмын хаанаас ч хандаж болох хувьсагч байна. Dim-г мөн publicгэж тодорхойлох ба глобал хувьсагч, прожектын бүх модулд хамаарна. Стандарт модулдзарласан хувьсагчдын бараг ихэнх нь глобал хувьсагч бөгөөд public-аар зарлагддаг. Жишээ нь: Dim intDistance As Integer Dim sngPrice As Single Dim dblWidth As Double Мөр төрлийн хувьсагчийг дараах байдлаар тодорхойлно: Dim <мөр төрлийн хувьсагчийн нэр> As String Энд, <мөр төрлийн хувьсагчийн нэр> нэртэй мөр нь 0-65500 урттай байна. Мөрийнуртыг тодорхой уртаас хэтрэхгүй байхаар тодорхойлж болно.1 Тухайн хувьсагчийг тодорхойлсны дараа үйлдлийн систем санах ойд хангалттай зайтай үед тухайн хувьсагчийн санах ойнхаягийг тодорхойлно гэсэн үг.2 Хоѐр хувьсагчийг ижил нэртэйгээр ижил процедурт зарлаж өгч блохгүй.
  • 3. Dim strFirstName As String*20 Энд strFirstName хувьсагчийн авах мөрийн урт нь 0-20 хооронд байна. Ижил төрөлтэй хэд хэдэн хувьсагчийг дараах байдлаар зарлаж болно: Dim A As Integer, C As Integer, D As Integer Хувьсагчид оноох хэлбэр нь дараах хэлбэртэй байна: <Хувьсагчийн нэр> = < илэрхийлэл> Энэ нь удирдах элемент, хувьсагч эсвэл өөр объектод утга оноох хэлбэр юм. Еxpressionнь хувьсагч, үсэгчлэл эсвэл математик илэрхийлэл байж болно: intAge = 25 sngLength = 22.7 sngLength =”twenty two point seven” Жишээ нь: Private Sub cmdNew_Click() cmd.Caption = “Click here!” End Sub Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахадтүүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна. Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахадтүүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна. Private Sub cmdButton_Click() picBox.Cls picBox.Print “hello” today = “03/18/10” picBox.Print today End Sub Програмын үр дүн: hello 03/18/10 2. Визуал бейсикийн үйлдлүүд Математик үйлдэл: Визуал бейсикт хэрэглэгдэх математик операторууд (+, -, *, /) ньбусад хэлнийхтэй адилхан тодорхойлогддог. Зэрэг дэвшүүлэх оператор нь (^), хоѐрилэрхийлэлд (& ба +)-г хэрэглэнэ. Харьцуулах оператор: Өгөгдлийн утгуудыг өөр хооронд нь харьцуулах ба үр дүн ньүнэн эсвэл худал үйлдэхүүн болно.
  • 4. > - эрс их < - эрс бага >= их юм уу тэнцүү <= бага юм уу тэнцүү = тэнцүү <> ялгаатай Харьцуулах оператор нь тоон болон үсэгт илэрхийлэлд мөн удирдах элементүүдийнутга, хувьсагчдад хэрэглэгдэнэ. Түүнчлэн нэг трөлийн тоог нөгөө төрөлтэй, аль нэг төрлийнмөрийг нөгөө хэлбэрийн мөртэй харьцуулахад хэрэглэж болно. Логик үйлдэл: Визуал бейсик нь бусад програмчлалын хэлтэй адилхан логикоператортой: And логик ба If (A>B) and (C>D) Хоср талын илэрхийлэл үнэн бол үнэн үйлдэхүүн, худлаа байвал биелэхгүй. Or логик буюу If (A>B) or (C>D) Хоѐр талын илэрхийллийн аль нэг нь биелж байвал үнэн үйлдэхүүн, худлаа байвал биелэхгүй. Not логик үгүйсгэл If Not(strAns = Энэ нь үнэн эсвэл худал үр дүнгийн эсрэг “Yes”) үйлдэхүүн. Хэрвээ strAns үнэн байвал Not нь үгүйсгэж худал болгож харгалзах үйлдлийг хийнэ. Жишээ: (3 < n) And (n < 12) илэрхийлэл нь энэ нөхцөлүүд хоѐуулаа биелнэ гэсэн үг.