0123

1,997 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,997
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
61
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

0123

  1. 1. Сэдэв :Байгалийн гамшиг
  2. 2. Индонезид нүүрлээд буй байгалийн гамшиг үргэлжилсээр
  3. 3. Индонезид нүүрлээд буй байгалийн гамшиг үргэлжилсээр• Индонезид нүүрлээд буй байгалийн гамшиг дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Эрдэмтдийн сэрэмжлүүлснээр галт уулын дэлбэрэлт дахин долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ бол түр зуурын дэлбэрэлт биш, харин аажмаар, удаан хугацаанд болох гамшиг гэнэ. Богино хугацаанд хоёр ч удаа давтагдсан хүчтэй дэлбэрэлтийн улмаас одоогийн байдлаар 470 хүний амь нас эрсдэж, 235 сая иргэн гэр оронгүй болоод байна. Харин хамгийн сүүлийн мэдээллээр олон улсын болон орон нутгийн чиглэлийн бүх нислэг нь зогсжээ.
  4. 4. Байгалийн гамшиг гэдэг нь: Олон хүний амь нас үрэгдэн эрүүл мэндээрээ хохирох иххэмжээний эд хөрөнгө сүйдэх байгаль экологийн тэнцвэр алдагдахүзэгдийг хэлнэ. 1974 онд Венесуэлийн Каракаст болсон олон улсынбага хурлаас байгалийн гамшигт 15 үзэгдлийг оруулсан. Үүнд:• Газар хөдлөлт• Далайн шуурга• Галт уулын дэлбэрэлт• Ган зуд• Хүчтэй салхи шуурга• Хөрсний нуралт• Ой хээрийн түймэр• Аянга• Цөлжилт• Цаг уурын өөрчлөлт зэрэг орно.
  5. 5. Эдгээр байгалийн гамшигаас Монгол оронд элбэг тохиолддог зарим гамшигуудыг тодорхойлбол: • Түймэр: Цаг агаар хурайшсанаас түймэр гарах үзэгдэл их байдаг. Манай орны бүх нутаг дэвсгэрийн 15% нь ой байдаг. Монгол улсын нийт нутгийн 55.6% нь ой ба тал хээрийн түймэрт өртөмтгий нутагт багтдаг. 1998 онд 132 удаа түймэр гарсанаас болж байгаль орчин дэд бүтцэд хохирол учирч 3-н тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх ой мод мал сүрэг түймэрт өртжээ. Гал түймэр ихэвчлэн хүний үйл ажилллагаанаас үүдэлтэйгээр гарч байна. Ой хээрийн түймэр, галын түймэр, гүний түймэр гэх мэт олон янз байна. Түймрийн аюулаас сэргийлэхийн тулд ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулах, галтай тэмцэх хүч хэрэгслийг бэлэн байлгах шаардлагатай.
  6. 6. Шороон болон цасан шуурга:• Сүүлийн жилүүдэд болсон хүчтэй шороон ба цасан шуургыг цаг уурын өөрчлөлтөй холбоотой гэж үзэж байна. 1996 оноос 1997- онд Монгол орны нутаг дэвсгэрийн 20%-ийг хамарсан зуд болон цасан шуурганы улмаас 600.000 гаруй толгой мал хорогдсон бөгөөд дэд бүтцэд учруулсан хохирол нийлээд 10 гаруй тэрбум төгрөгний алдагдалд оржээ. Агаарын хуйларсан хөдөлгөөнийг хэмжээгээр нь бага хэмжээний /хуй, салхи /, дунд зэрэг, хүчтэй буюу цасан шуурга гэж ангилдаг ба хүчтэй салхи нь 28мс, цасан шуурга нь 15мс -ээс дээш байна. Үргэлжлэх хугацаа нь 6-хоногоос дээш, алсын бараа 2км-ээс бага болох үзэгдлийг нэн аюултай үзэгдэлд хамруулдаг.
  7. 7. Ган ба Зуд• Агаарын болон хөрсний чийг багассаны улмаас үр тарианы ургац алдах, малын бэлчээр хомсдон хүндрэл учрах явцыг хэлнэ. 1986-97 оны хооронд манай улсын зарим аймаг жил бүр гантай байсан ба нутаг дэвсгэрийн нилээд хэсэг нь гангийн бүсэд ордог бөгөөд үүний 4/1 орчим нь 2 буюу 3-н жил тутамд ганд нэрвэгддэг. Экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөл бий болоход хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг байна.• Цас их хэмжээгээр орсноос мал бэлчээрлэж чадахгүйд хүрэх, төв суурин газарт үйлдвэрлэл аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэнийг зуд гэж нэрлэнэ. Мөн харын зуд гэж байдаг. Өвөл, хавар малын ундны хэрэгцээг хангах цас байхгүйгээс мал харангатаж харын зуд бий болдог.
  8. 8. Оросын ган, Монголын зуд
  9. 9. Үер• Томоохон гол мөрний ус эргээсээ хальж хүчтэй бороо орсний улмаас уулын гуу жалгаар ус буух нөхцөл бүрдэхийг хэлнэ. Үерийг дотор нь: - Гол мөрний үер - Урын үер (богино хугацаанд хүчтэй аадар орсноор гуу жалгаар ихээхэн хэмжээний ус буух ) - Шар усны үер (томоохон хэмжээний уул нурууны цас хайлсаны улмаас үүсэх )
  10. 10. Австралид 150 жил тохиогоогүй үер болжээ Байшингууд үерт автсан учир байшингийн дээвэр дээр хоргодож байгаа хүмүүсийг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлж байгаа юм байна. Цаг уур судлаачдын өгүүлснээр, энэ бүс нутагт сүүлийн 150 жил ийм их хэмжээний хур тунадас унасан тохиолддол гараагүй гэнэ.
  11. 11. Байгалийн гамшигийн нөлөөг багасгахын тулд:• - Байгалийн гамшигтай холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг сайжруулах - Цөлжилт, байгалийн гамшигийн эсрэг тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах - Байгалийн гамшигийн даатгалын тогтолцоог бий болгох - Байгалийн гамшигийн менежментийн үндсэн чадавхийг дээшлүүлэх - Нэгэнт байгалийн гамшигт өртсөн тохиолдолд Иргэний хамгаалалтын бэлэн байдал зарлаж хүн, малын хохирол багасгахыг хичээн ажиллах. - Мөн газар хөдлөлт, түймэр, үер гэх мэт гамшигийн дараа нөхөн сэргээлт явуулахын тулд олон нийтийг байгаль орчныг хамгаалж, сэргээхэд сургаж , гэгээрүүлэх, тэднийг оролцуулах ажлыг төр засгаас дэмжих нь чухал. - Иймд нэг талаас эдийн засгийн боломжийг дээшлүүлэх, нөгөө талаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагуудыг зөв зохистойгоор уялдуулж чадахуйц иж бүрэн бодлогыг төр засгаас боловсруулж хэрэгжүүлэх ёстой.
  12. 12. • Оросын нутагт хамгийн гамшиг дагуулсан цунами 1952 оны арваннэгдүгээр сарын 4-5-ны шөнө болж, Алс Дорнодын Памушир арлын Северо-Курилск хотыг арчин сүйрүүлсэн гэнэ.• Орчин үеийн ихээхэн сүйрэлтэй цунами нь 2004 оны арванхоёрдугаар сарын 26-ных юм. Сумартра арлын ойролцоо Энэтхэгийн далайн нүнд болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунами Зүүн өмнөд Азийн хэдэн орноор дайрч зарим газарт 30 метрийн өндөртөй давалгаа ирж байлаа. Цунамийн үр дагавар нь Өмнөд Америк ба Ла-Маншийн хоолойд мэдрэгдсэн байна. Амь үрэгдэж, сураггүй болсон хүмүүсийн тоо 300 мянга орчим байжээ.
  13. 13. Энэ сүйрлийн дараа цунами нэг биш удаа Номхон ба Энэтхэгийн далайн эргийг дайрч байв. 2007 оны дөрөвдүгээр сарын 2-ний өдөр 10 метрийн өндөртэй давалгаа Соломоны арлын Таро ба Гизо гэх хотыг усанд авахуулж, эргийн тосгодыг урсгасан байв. Газар хөдлөлтийн төв нь эдгээр арлуудаас 300 км-ын зайд Энэтхэгийн далайн ёроолоос 10 километрийн гүнд байлаа.Галт уулын дэлбэрэлтээр цунами үүссэн жишээ нь 1883 онд ИндонезийнКракатау галт уул дэлбэрсэн тохиолдол юм. Асар хүчтэй дэлбэрэлт далайнёроолыг хөдөлгөн 40 метрийн өндөртэй давалгааг үүсгэж байжээ. Газархөдлөлтийн дараа Литуйн боомтын булангийн усанд 900 метрийн өндрөөс300 сая шоо метрийн хэмжээтэй мөсөн голын хэсэг нуран унасан байна.Булангийн усанд 600 метрийн өндөртэй ус цацагдан хөөрч давалгаагүүсгэлээ. Асар том давалгаа булангаар гүйж, уулын энгэрийн мод бутыгбулгалан урсгаж байжээ. Энэ үеэр сүйрлийн төвөөс 10 км-ыг зайд гурванхөлөг онгоц байсныг нэгийг нь давалгаа арал дээгүүр 20 метрийнөндөртэй мод, хадыг давуулан шидсэн гэдэг.
  14. 14. “Дэлхийг солироос харь гаригийнхан аварсан”Зуу гаруй жилийн өмнө манай дэлхийг харь гаригийнхан аварсан.Сибирийн эрдэмтэн Юрий Лавбин ингэж үзэж байна. Манай дэлхий рүүасар том сүүлт од дөхөж ирхэд харь гаригийн өөрийгөө золиослогч хөлөгдундуур нь орсон байна. Үүний үр дүнд маш хүчтэй дэлбэрэлт болжсолир хэдэн хэсэг хуваагдаж Сибирьт таран унасан ба хамгийн томыг ньТунгусын гэж нэрлэсэн юм.
  15. 15. Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтүүд• 2004: Indian Ocean earthquake and tsunami. Газар хөдлөлтийн хүч: 9.2, Нас барсан хүмүүсийн тоо: 230,000
  16. 16. 1985: Mexico (Mexico City). Газар хөдлөлтийн хүч: 8.1, Нас барсан хүмүүсийн тоо: 10,000, Хохирлын мөнгөн дүн ($сая): 4,000
  17. 17. Японы цунами-гийн дараа хий алдагдсанаас болж гарсан дэлбэрэлт.
  18. 18. 3-р сарын 11-нд болсон Япон дахь Цунамигийн дараа далайн ус эргэн хэвэндээ орж байна.
  19. 19. Цунами-Япон
  20. 20. 2008: Sichuan Province. Газар хөдлөлтийн хүч: 8.0, Нас барсан хүмүүсийн тоо: 68,000, Хохирлын мөнгөн дүн ($сая): 20,000
  21. 21. 1995: Japan (Kobe). Газар хөдлөлтийн хүч: 7.2, Нас барсан хүмүүсийн тоо: 6348, Хохирлын мөнгөн дүн ($сая): 200,000
  22. 22. 1989: USA (California, San Francisco). Газар хөдлөлтийн хүч: 7.0, Нас барсан хүмүүсийн тоо: 68, Хохирлын мөнгөн дүн ($сая): 6,000
  23. 23. Эх нутгаа элсэн цөлөөр солих гэж үү…
  24. 24. Торнадо хар салхи дэгдэж 10 хүн амиа алдлааАНУ-ын Миссисипи мужид Торнадо хар салхи дэгдэж 10 хүн амиа алдаж, 1500гаруй хүн орон гэргүй болжээ. Шинжээчид одоогоор хэдэн ам.долларын хохиролучраад байгааг тогтоогоогүй байна.
  25. 25. Хар салхинд 351 хүн амь үрэгджээМьянма улсын Ирэйвэйди голын дагуух нутаг болон нийслэл Янгоныгдайрсан хар салхинд 351 хүн амь үрэгдсэн талаар Засгийн газрын албаныхүмүүс мэдээлэв.Тус улсын телевизийн мэдээлнээр Янгоны тэнгэр дэхь хар салхины ул мөродоог хүртэл арилаагүй байгаа аж. "Нагрис" хар салхи дайрсан бүс нутгаар20 мянга орчим сууц эвдэрч сүйдэн 90 мянган хүн орох оронгүй болжээ.
  26. 26. Катрина хар салхи Катрина хар салхи нь Атлантын далайн хар салхины улирлын 2005 оны анхны 5- р зэргийн хар салхи байв. Атлантын хөндийд учирсан хар салхиудаас 6-д бичигдэх хүчтэй хар салхиар рекорд тогтоов. 2005 оны 8 сарын 25-нд Флорида мужийн Майами хотын хойгуур Катрина 1-р зэргийн хар салхиар газардаж хэдэн арван хүний аминд хүрэн ойролцоох нутгаар хуй салхи дэгдээхэд хүргэжээ. Мексикийн буланд хүчээ аван 5-р зэргийн хар салхи болсон ч эх газар ойртох тусам хүч суларч 8 сарын 29-нд 3-р зэргийн хар салхиар Луйзиана мужийн эргийг мөргөв. Албан ёсны мэдээгээр 1383 хүн амь үрэгджээ. Мөн 4000 гаруй хүн одоо хүртэл сураггүй байна.
  27. 27. Зуд“Энэ бол байгалийн зуд биш бидний байгальтайгаа хайхрамжгүй, үл ойшоон харьцсаны илрэл”
  28. 28. Ган
  29. 29. Аянга цахилгаанШирүүн аадар борооны үеэр үүсдэг байгалийн нэг үзэгдэл бол сүртэйгээрмурилзан гялалзах аянга цахилгаан байдаг. Аянга цахилгаан нь зарим тохиолдолдгалт уулын дэлбэрэлт болон шороон шуурганы үед ч үүсдэг. Харанхуйлан сүүдэртэхтүнэр харанхуй үүлсээр бүрхэгдсэн тэнгэрт галт могой адил сүрдэм, аймшигтайхарагдах аянга цахилгааны хурд цагт 220,000 км хүрэх бөгөөд температурын хувьдцельсийн 30,000 градуст хүрдэг байна. Энэ температур нь элсийг шил болтолхайлуулж чадах хэмжээний халуун юм. Жил бүр дэлхий даяар аянга цахилгаантай16 сая орчим шуурга болдог байна.
  30. 30. Дорнод, Сүхбаатарт аянга бууж, түймэр гарчээЗүүн аймгуудын нутагт дуу цахилгаантай бороо орж, аянга буусны улмаасөнгөрсөн мягмар гаригт Дорнод Сүхбаатар аймгийн нутагт дөрвөн түймэр гарчээ.Улсын хилээс 5км зайд орших Сүхбааиар аймгийн Дарьганга сумын нутагЭмээлтийн даваа гэх газар аянга буусны улмаас хээрийн түймэр гарсан байна. Тусмэдээлийн дагуу хилийн цэргийн ангийн албан хаагчид таван машинтай ажиллажунтраажээ. Мөн өдрийн 17.30 цагт Дорнод аймгийн Матад сумын Тойромынмалын суурин гэдэг газар аянга бууж хээрийн түймэр гарсан байна. Хилчидтүймрийг цаг алдалгүй унтраасан ч хэдэн цагийн дараа тус газраас зүүн урагш 10-аад км газарт орших Хонгорын овоонд дахин аянга бууснаас түймэр гарчээ.
  31. 31. Саудын арабын элсэн шуургаСаудын арабын нийслэл Riyadh хотод 2011 оны 3 сарын 10-нд болсон асархүчтэй элсэн шуурганы үеэрх фото зургуудыг сонирхно уу. Монголд иймюм болдоггүй нь бидний аз юм да.
  32. 32. АНУ-д хүчтэй цасан шуурганы улмаас 15 хүн амиа алдав АНУ-ын Висконсин, Миннесота, Мичиган болон Индиана муж улсад хүчтэй цасан шуурга болсны улмаас 15 хүн амиа алджээ. Одоогийн байдлаар дээрх мужуудад автозамын хөдөлгөөн хаагдаж, хэдэн арван машин хунгарт суусан байна. Шуурганы улмаас АНУ-ын төвийн нутгуудад бараг 1 метр зузаан хунгар тогтсон бөгөөд цасан шуурга өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн оройноос эхлэн шуурч, зүүн нутгийг чиглэжээ
  33. 33. Чикаго Лейкийн дэргэдэх 2-р сарын цасаншуурга
  34. 34. Дэлхийн дулааралдэлхийн дулаарал дор хаяж мянган жил үргэлжлэх бөгөөд үүний улмаас3000 он гэхэд Антарктидийн баруун хэсгийн мөс хайлна
  35. 35. Венеци живсээр байгааг батлавУсан дээр баригдсан хосгүй хот Венеци "живсээр", мөн зүүн зүг хөдөлсөөрбайгааг АНУ-ын эрдэмтэд тогтоогоод байна. Шинэ судалгаа,шинжилгээнээс үзэхэд, Венеци хотын усан гудамжнуудын усны түвшинжил бүр дөрвөн мм-ээр нэмэгдсээр байгаа аж. Энэ нь дэлхийндулааралтай холбоотой болохыг тогтоогоод байна.
  36. 36. Сүүлийн 100 жилийн хугацаанд газрын гадарга дахь агаарын хэм 10-аарнэмэгдсэн. Энэ бол маш их хэмжээ юм. Дэлхий дээр гарч буй хар салхи,шуурга, үер, ой мод түймэрт автаж буй зэрэг нь бүгд дэлхийн дулаарал бидний нүдний өмнө явагдаж байгааг харуулж байгаа хэрэг гэж шинжээчид үзэж байна.
  37. 37. Шуурга Перт хотын 100 мянган хүнийг гэрэлгүй болговМөндөр, салхи дагуулсан хүчтэй шуурга Австралийн Перт хотын 100 мянганхүнийг гэрэл цахилгаангүй үлдээлээ. Даваа гаригийн орой эхэлсэн хүчтэйшуурганы улмаас Перт хотын нийтийн тээвэр ба нисэх тээврийн хөдөлгөөнмягмар гаригт тасалджээ. Гольфын бөмбөгийн хэмжээтэй мөндөр машинышил толийг хагалан, байшингийн дээврийг цоолсон байна. Пертэд 40 мм-ийн тундас унасан нь хэдэн арван байшинг усанд живүүлж, газрын нүүдлийггаргажээ. Хотын нэгэн эмнэлгийн хүлээн авахын дээвэр нурснаас тэндхийнхүмүүсийг нүүлгэх ажил гарав.
  38. 38. Казакстанд-мөндөр
  39. 39. Аварга мөндөр• Энгийн нэгэн мөндөр гамшгийн хэмжээнд хүрэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ тохиолдолд мөндөрийн хэмжээ ихээр нэмэгдсэн байдаг. 1986 оны хавар дэлхийн мөндөрийн хамгийн өндөр хэмжээтэй бүс хэмээн нэрлэгддэг Бангладешын Gopalganj-ны хотод гамшгийн цохилт болсон юм. Мөндөрийн ширхэг бараг 1 кг жинтэй байсан бөгөөд 92 хүнийг үхэлд хүргэсэн.

×