мэндчилгээ
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

мэндчилгээ

on

  • 6,057 views

 

Statistics

Views

Total Views
6,057
Views on SlideShare
6,057
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
24
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

мэндчилгээ мэндчилгээ Document Transcript

  • Мэндчилгээ Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч ардын Багш нараа, Энэрэл хайраар үр хүүхдээ өлгийдөж байдаг эрхэм хүндэт Эцэг,эхчүүд ээ, Сурч мэдэхийн их тэмүүлэл болсон алдрай бяцхан Хүүхдүүд, оюутанзалуус аа, 2011 оны 9 дүгээр сарын 1- энэ өдөр манай улсын цэцэрлэг, сургууль,коллеж, их, дээд сургуулиудад хичээлийн шинэ жилийн анхны хонхны дууцангинаж, монгол эх орон маань хүүхэд багачууд, оюутан залуучуудын инээд,баяслаар цалгиж, хичээлийн шинэ жил эхэлж байна. Монголын төр, айл өрх, иргэн бүр чамбайлан бэлтгэж, хүндэтгэл ѐслолоордүүрэн тэмдэглэдэг эрхэм баярын нэг нь жил бүрийн хичээлийн шинэ жилийннээлтийн баяр байдаг билээ. Эрдэм номын энэ их баярыг тохиолдуулан манай улсын хүүхэд, залуучууд,эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтнуудТа бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийнмэндчилгээ дэвшүүлье. Эрдэм номын их аянд мордох гараа, дундрашгүй их мэдлэгийг олж авахцагийн эхлэл болсон хичээлийн шинэ жилийн босгон дээр эрдмийн дөрөөнд анхдөрөөлж, нэгдүгээр ангид элсэн орж буй 47,0 мянган багачууддаа болон ажилмэргэжлийн сонголтоо хийж оюутан хэмээх эрхэм алдрыг хүртэж буй 36,0 мянганзалуустаа хичээлийн шинэ жилийн мэндийг дахин хүргэе. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 864 цэцэрлэгт 167,0 мянган бяцханүрс, ерөнхий боловсролын 760 сургуульд 514,7 мянган сурагч багачууд,мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 71 төвд 53,3 мянган залуус, 102 их, дээд
  • сургуульд 170 мянган оюутнууд сурч, эрдэм номын гэгээн өргөөнд маань 40,0мянган эрдэмтэн багш нар ажиллана. Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд 18,4 мянган суудалтай54 сургуулийн хичээлийн байр, 5,7 мянган ортой 76 цэцэрлэгийн барилга, 2,3мянган ортой 24 дотуур байрны барилга, 35 спорт заалны барилгыг шинээр барьжашиглалтад оруулсан бөгөөд үүнд 155.8 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. 2011онд 11088 суудал бүхий 24 сургуулийн барилга, 3170 ор бүхий 33 цэцэрлэгийнбарилга, 850 ор бүхий 7 дотуур байрны барилгыг шинээр барьж ашиглалтадоруулна. Мөн салбарын барилга байгууламжид 10,8 тэрбум төгрөгөөр 217 барилгабайгууламжид засвар шинэчлэл хийж, 6,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж,тавилга хэрэгсэл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2011-2012 оны хичээлийн жил нь ерөнхий боловсролын үйлчилгээнийчанар, өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх 7 жилийн хугацаандхэрэгжүүлэх бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогын бодит үйлажиллагааг хэрэгжүүлж эхлэх жил болно. Энэхүү бодлогын шинэчлэл нь монголхэл, үндэсний зан заншил, өв соѐлоо эзэмшиж, эрхэмлэн дээдэлсэн, өв тэгшхүмүүжилтэй, дэлхий хэмжээнд өрсөлдөх боловсролтой монгол иргэдийг бийболгоход чиглэгдэнэ. Бага, дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд бага, дунд боловсролынсургалт дахь олон улс даяар нийтлэг мөрддөг хичээлүүдийн сургалтын агуулга,хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх, уг хөтөлбөрийндагуу ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарын мэргэжлийг дээшлүүлэх,давтан бэлтгэх, сурах бичгийг шинэчлэх, багш бэлтгэх их, дээд сургуулиудынсургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийгөөрчлөх, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох,боловсролын институцуудын чадавхийг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ. Энэ хичээлийн жилд Кембрижийн ерөнхий боловсролын олон улсынхөтөлбөртэй уялдуулан 5, 10 дугаар ангийн Математик, Физик, Хими, Биологи,Англи хэл, Байгалийн шинжлэлийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг шинээрболовсруулж, аймаг, нийслэлээс сонгогдсон 30 лаборатори сургууль дээртохироцыг шалгах ажлыг эхлүүлнэ. Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын үйлчилгээгбий болгох зорилтын хүрээнд Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр, Англи,Монгол хэл хос хэл дээр хичээллэдэг төрийн өмчийн 30 сургуулийг аймгийн төвбүрд 1, Улаанбаатар хотод 9-ийг байгуулах бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилдУлаанбаатар хотод 2 сургуулийг шинээр нэмж байгуулна. “Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай” хуулийгшинээр батлууллаа. Уг хуулиар Сургалтын төрийн сангаар дамжуулан санхүүгийндэмжлэг үзүүлэх болон гадаадын их, дээд сургуульд хувийн зардлаар суралцаж,эх орондоо үр бүтээлтэй ажиллаж буй иргэдийн зардлын тодорхой хэсгийг төрөөс
  • буцаан олгох, оюутанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар бодожсургалтын тэтгэлэг олгох гээд оюутнуудынхаа суралцах, ажиллах боломжийгнэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэх болсоноо шинэхичээлийн жилийн босгон дээр Та бүхэндээ дуулгаж байгаадаа таатай байна. Мөн 2011 онд сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжийг одоомөрдөгдөж буй журмын дагуу үзүүлэхээс гадна “Хүний хөгжил сан”-гаас сургалтынтөлбөрийн зохих хэсгийг үргэлжлүүлэн олгоно. Засгийн газрын тэтгэлэг, хоѐр улсын Засгийн газар хоорондын гэрээхэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд гадаад орны их, дээдсургуульд эрдмийг өвөрлөхөөр 800 гаруй оюутан маань хөлгийн жолоо залаадбайна. Эрхэм хүндэт, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчдээ, Сайн багш хөгжлийн үндэс суурь гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг. Хүнардаа боловсролжуулах, үндэсний хөгжлийн эх сурвалж болсон боловсролтой,үндэсний ѐс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн,шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэмүүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ. Монголын төр, Засгийн газраасбагш нар Та бүхнийг бүтээлчээр ажиллаж, сайн сайхан амьдрахад шаардлагатайорчин нөхцлийг бүрдүүлж, байнга дэмжин ажиллана. Багш нарын мэргэжлийг байнга, тасралтгүй дээшлүүлдэг мэргэжилдээшлүүлэх байнгын үйл ажиллагааг хэрэгжүүлэх Багшийн хөгжлийн ордонг энэхичээлийн жилд ашиглалтад оруулна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарыгзөөврийн компьютерээр хангана. Багш нарын бодит орлогыг харгалзан багш нарыг зээлийн орон сууцтайболгох чиглэлд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • 2011-2012 оны хичээлийн жилд сурагчдаа хөгжүүлж төлөвшүүлэх, сургалтыншинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх, багшаа хөгжүүлэх, сургалтын орчныг сайжруулахадхөрөнгө хүчээ төвлөрүүлэн ажиллах болно. Оюунлаг, Чадварлаг, Бүтээлч, шинэ эриний МОНГОЛ ХҮН-ийг төлөвшүүлэхгол цөм, тулах цэг нь болсон багш, боловсролын ажилтнууд Та бүгдэд эрүүл энх,амжилт, бүтээлийг хүсэн ерөөе. Эрхэм баян-эрдэм ном дэлгэртүгэй. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР