Nom900
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Nom900

on

  • 1,597 views

 

Statistics

Views

Total Views
1,597
Views on SlideShare
1,122
Embed Views
475

Actions

Likes
0
Downloads
1
Comments
0

12 Embeds 475

http://orgiliin.blogspot.com 400
http://orgiliin.blogspot.ru 23
http://www.orgiliin.blogspot.com 21
http://orgiliin.blogspot.com.au 15
http://orgiliin.blogspot.kr 7
http://orgiliin.blogspot.in 2
http://orgiliin.blogspot.se 2
http://orgiliin.blogspot.jp 1
http://www.orgiliin.blogspot.kr 1
http://www.blogger.com 1
http://orgiliin.blogspot.com.br 1
http://orgiliin.blogspot.cz 1
More...

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Nom900 Nom900 Presentation Transcript

    • Ном дотор ЗАМ бий... Монгол хүүхдийн ном - 2013 9 Эсээ 9 Илтгэл 9 Фото зураг Улаанбаатар хот 2013 он
    • Эмхэтгэсэн Л.Отгонсүрэн БШУЯ Б.Цасанчимэг БМДИ Б.Хишиг-Ундрал Орчуулагч, яруу найрагч Я.Мөнхжин Сүхбаатар дүүргийн 45-р сургуулийн сурагч О.Цэвээнравдан Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн сурагч Редактор Б.Насанбаяр БШУЯ-ны СБТГ-ын дарга Дизайнер Б.Тамир ÁÈÒÏÐÅÑÑ ÕÕÊ-ä õýâëýâ. Óòàñ (976) 11 311322 Óëààíáààòàð õîò 2013
    • Өмнөх үг Хүүхдүүд номын тухай бичжээ. Харин бид хүүхдүүдийн тухай бичмээр байна. Номыг гайхаж, хайрлан энхрийлж, заримдаа ихэд сэтгэл түгшин уншсан тэдний мөрөөдөл, болгоомжлол, бидэнд хэлсэн үгүүд нь гайхалтай. С.Эрдэнийн “Нарантогоруу” өгүүллэгээр кино хийхээр шийдсэн Архангайн охин Э.Булган, “Төрүүлж өсгөсөн гөрөөс ижий”-г тэгтлээ өрөвдсөн Өлгийн Б.Отгонбаяр, “Үзэхийн хязгаар”-ыг хэнээс ч илүү үзэж чадсан Орхоны Г.Болор-Уянгын мэдрэмжийг бид хүндэтгэж байна. “Малын хөлийн тоос”-ыг уншаад аварга тоос сорогч олохоор шийдсэн Өмнөговийн А.Хүслэн, “Тунгалаг тамир”-ын Эрдэний орчин үеийг төсөөлөн бичсэн Сүхбаатар аймгийн Б.Мандухай, “Танихгүй эмэгтэй захидал”-ыг уншаад ангийнхаа хөөрхөн охидоос уучлал хүссэн Увсын хөвгүүн Д.Гантогтохын сайхан сэтгэлээр бахархаж байна. Бас Робинзон Крузо бодит хүн үү, зохиомол дүр үү гэдгийг тийм нухацтайгаар авч үзсэн Ховдын А.Сувд-Эрдэнэ, Увсын Зүүнхангай сумын сургуулийн “Номын хүрдэн” багийн сурагчид, П.Пүрэвсүрэнгийн “Өшөө” өгүүллэгт задлал хийсэн Баянхонгорын охин Б.Ичинхорлоо, түүний найз нарын хичээнгүй зан, ур чадварыг гайхаж байна. Багш нарт нь гүн талархал илэрхийлье. Сонгинохайрхан дүүргээс эсээгээ ирүүлсэн Б.Мөнгөнтуулын чихэвчний тухай бичсэнийг уншаад өсвөр жаахан хүүхдүүдийг өрөвдөхийн зэрэгцээ С.Эрдэнийн “Хайрын нарсан төгөл”-өөс нэгэн зүйлийг ухаарсан Дорнод нутгийн охин Э.Батцэцэг бидэнд чухам юу уриалсныг ойлгомоор байна. Та нар Говь-Алтай аймгийн 5 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхний “Алтан загасны үлгэр”, Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэгийн “Гахайн гурван тоорой”-г үзээд инээхгүй байж чадахгүй. Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн Д.Эрхэсийн “Эмила”, Орхон аймгийн 17 дугаар сургуулийн 4б ангийнхны бүтээсэн “Болдоггүй бор өвгөн”, Увсын О.Анхбаярын “Өнхрүүш”-ийг харсан хэн ч болов айна. Тэгээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн 4д ангийн П.Аззаяагийн яаж зогссоныг, Сэлэнгийн охин Б.Эрдэнэсүх ямар жоготой инээж байгааг хараарай. Айхтар эмгэн, зальтай шаазгайн дүрийг үүнээс илүү яаж бүтээх вэ. Хүүхдүүд ийнхүү номын тухай бичиж, түүгээрээ дүр бүтээж байна. Тэд унших тусмаа хөгжиж, өөртөө итгэлтэй болсоор байгаа. Тэд бодож, гуниглаж, жаахан түгшиж, хөөрөн баярлаж байхдаа хэчнээн сайхан, ямар гоо үзэсгэлэнтэй болсноо мэдэхгүй. Тэд ном дотор байгаа зам дээр гарч, хамтдаа тайван итгэлтэйгээр урагшилж байна. Тэд бол та нар бөгөөд бидний найдвар, зөөлөн сэтгэл, басхүү хатан зориг билээ. БШУ-ны сайд Л.Гантөмөр
    • АРХАНГАЙ АЙМАГ 99 99 99 99 99 99 Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган: С.Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ Архангай аймаг, “Өлзийт” сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Э. Намуундарь: Малын хөлийн тоос уу? аль эсвэл... Архангай аймаг, “Хүмүүн” сургуулийн 9д ангийн сурагч Г.Юмчинсүрэн: Суут жаран сэтгэгч Архангай аймгийн “Хүмүүн” нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Ж. Мөнхцэцэг: Заан залуудай юу? Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийн 10в ангийн сурагч Б. Нацаг, О. Мөнхзул: Степан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал” Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Улаанмуна: Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Архангай аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. Одоохондоо мөрөөдлөөсөө өөр унаагүй, зорилгоосоо ондоо өмчгүй эгэл жирийн сурагч, ээж аавын эрх охин Булган миний бие есдүгээр ангид сурдаг. Өсвөр насны хүүхэд би сэтгэлдээ нэгийг бодож,хоёрыг эргэцүүлэн С.Эрдэнэ гуайн уянгын өгүүллэгийг уншаад дээд зэргийн уянгатай, нарийн мэдрэхүй, ухаарал, эмзэглэл дүүрэн сэтгэлийн өчлийг нь мэдэрсэн. Тэрбээр нүүж яваа үүлс,өвс ногоо,нуурын долгис,тэнгэрийн цэнхэр өнгө, уулсын сүрлэг намуун төрх, адуу янцгаах, гэрийн тооноор утаа суунаглах, утасны шонгийн оройд шувуу суух, навчис унахад дурлаж, амьдралаас агшин зуурын гоо сайхан бүхнийг нь мэдэрч, амталж, тэрхүү яруу сэрлээ бидэнд дамжуулжээ. Тиймээс ч түүнийг “уянгын” зохиолч гэж нэрлэсэн байх аа. Хүн болгонд шүтэн биширч явдаг зохиолч, яруу найрагч байдаг. Би өгүүллэгүүдийг нь уншаад С.Эрдэнэ гуайг биширсэн. Үгээр амьдралыг, гэхдээ зөвхөн сайхан өнгийг нь зурсан Ардын уран зохиолч С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болж, СУИС-ийн 4 жүжигчний ангид сураад, кино бүтээнэ гэж бодож байгаа. Нэг өдрийн үйл явдал нь яг л үлгэр мэт өрнөж, нутгийнхаа нар, тогоруудтай салах ёс хийж, амраг бүсгүйдээ ямар их хайртай гээд л санаа бүрээс нь салахын аргагүй. Амьдрал гэдэг жаргал зовлон хоёр хосолсон байдаг юм шүү гэдгийг далимд нь бас өгүүлээд амжсан нь бахархмаар. С.Эрдэнэ гуайд “Наран жаргах нь сайхан харагддаг хэрнээ наран мандах нь түүнд яагаад сайхан харагддаггүй юм” болоо? гэж би өөрөөсөө асуусан шүү. Эв журам, нөхөрлөл хайрын үнэ цэнэ Эх орон, эрх чөлөөний үнэ цэнэ Жаргах наран, цэн тогоруудын ганганаа Намайг дуудах нь үйлс бүтээхийн үнэ цэнэ. “Наран тогоруу” өгүүллэгийг надтай хамт жаргаасанд баярлалаа, танд.
    • Архангай аймаг, “Өлзийт” сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Э. Намуундарь Малын хөлийн тоос уу? аль эсвэл... Тоост энэхэн хорвоод хүн болж төрнө гэдэг ховорхон боломж. Энэ ховорхон олдох боломжийг олж төрчихөөд нэг тохиох амьдралаа торго шиг, эсвэл тоос шиг байлгах нь хүмүүн биднээс л шалтгаална. Би зохиолч С. Эрдэнийн “Малын хөлийн тоос” өгүүллэгийг уншлаа. Энэ өгүүллэгт жирийн малчин бүсгүй Чанцал, түүний хоёр хүү, тууварчин Балбар, өвгөн Сугар нарын дүр гардаг. Өгүүллэгт ээдрээт амьдралын дунд хүний зан төрх, санаа бодол, хүсэл эрмэлзэл, хайр сэтгэлийн үнэн нь аяндаа ялгаран гардаг жамтайг хурц зөрчилт үйл явдлаар дамжуулан дүрслээд, хүнийг гоё үг, бэл бэнчингээр нь бус,хөдөлмөр зүтгэлээр нь үнэлэх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна. Энэ өгүүллэгийн гол дүр Балбар гадаад намба төрх, царай зүс, бие бялдар сайтай, сайхан монгол эр хүн боловч түүний зан араншин, дотоод сэтгэл, хүн чанар нь ямар вэ гэдэг нь түүний үйл хэрэг, үг ярианаас нь тодхон харагддаг. Жишээ нь: Балбар Чанцалынд ирээд хоол цай идэж уусныхаа дараа Чанцалын хийж өгсөн архийг хоёр завжаараа савируулан ууж байгаа хэсэг, мөн Чанцалыг үнээнд гарсан хойгуур орыг нь засаж тухалсан байдал, “Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо таргалж байна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад, муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаагаад буцдаг хэрэг ээ” гээд буянт мал сүргээ өеөдмөр гэж хараан ярьж байгаа зэргээс нь түүний муу хүн болох нь надад харагдаж байна. “Өеөдмөр” гэдэг үгийг Монгол үгсийн тайлбар тольд “Амьтны туранхайрч ядрах зэргээр хөдөлж ядах,байн байн унах” гэж тайлбарласан байна. Хотынхны ходоодыг өөхөөр таглах гэдгээр хүнийг хүн гэж боддоггүй, сурсан мэдсэн нь хомс, өөрийгөө хэт өргөмжилдөг онгироо сагсуу хүн болох нь илэрхий. Иймээс Балбар худал хуурмаг амьдарч, хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа нэгэн байхад хөх номин тэнгэр нь хөрст ногоон газраасаа улам холдсон мэт уужимсан цэлийсэн намрын улиралд тууварчин Балбарын худал гоё үгэнд хууртаж,эцэс сүүлд нь сэтгэлийн зовлонд унаж буй итгэмтгий цайлган бүсгүй Чанцал бол хуурамч амьдралын мананд төөрсөн, хуудуутай хорвоогийн тоосонд дарагдсан эмэгтэй ажээ. Харин олон жил мал тууж,малын хөлийн тоосонд дарагдаж яваа өвгөн Сугар нь “Мал дагавал ам тосдоно” гэсэн ардынхаа сайхан сургаалыг дагаж, үнэн мөнөөр амьдарч, төрийнхөө хишиг буяныг дагаж яваа буурал билээ. Ингээд бодохлээр юу ч гэмээр юм дээ. “Санаа зөв бол заяа зөв. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэе дээ. 5
    • Архангай аймаг, “Хүмүүн” сургуулийн 9д ангийн сурагч Г.Юмчинсүрэн Суут жаран сэтгэгч Суут жаран сэтгэгч номыг уншаад би их зүйлийг тунгаан боджээ. “Нээрээ л тийм шүү дээ” гэх итгэл үнэмшил төрж,энэ агшинд туурвилд багтсан алдартнууд,тэдний амьдралын алдаа оноо,бидэнд захисан сургаал бүгдийг нь бичиж үлдээмээр байвч, эрхэм Таныг энэ номыг өөрөө олоод уншаасай гэж хүсэж байна. Тэгвэл та амьдралыг арай өөр өнцгөөс харж юуны магад вэ... Байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн Фалес: Нэгэн удаа хүмүүс түүнийг ядуу хэмээн дооглож доромжилжээ. Энд өгүүлэх түүхээс үзвэл,зүгээр ч нэг тохуурхаж доромжлоод зогсоогүй бололтой. Түүнээс хойш гүн ухаантан маань хэдэн жилийн турш тэнгэр, од гараг шинжсэн байна. Нэгэн хавар маш арвин ургац бүхий жил гарахыг урьдчилан мэдээд Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авснаар, тариалан боловсорч гүйцэх үед асар их орлого олон баяжжээ. Дээрх баримтаар би танд тариалан эрхэлж баяжаасай гэсэн санааг дэвшүүлээгүй нь мэдээж, харин Фалес шиг агуу тэвчээртэй байгаасай,тэгж гэмээнэ та ялна гэж хэлмээр санагдсаных 6 юм шүү. Гүн ухаантан Биантын төрөлх хот дайсны цэрэгт эзлэгдэхэд хүмүүс хамгийн үнэ цэнэтэй бүхнээ үүрээд дүрвэцгээжээ. Ганцхан Биант л юу ч авалгүй явжээ. Үүнд хачирхсан хотынхны асуултад тэрээр “Би өөрийн гэх юм бүхнээ авч яваа нь энэ шүү дээ” гэж хариулсан тухай мөн өгүүлжээ. Эрдэм номтой болох ахул түүнээс үнэтэй хөрөнгө үгүй аж. Амьдралд хамгийн хүнд ачаа бол “Хоосон цүнх” гэж англичууд ярьдаг гэсэн. Насны багад жаахан уншиж ухаарах сан гэж би бас бодсон. Тархи гэх эрдэнэсийн авдарт байгаа үнэт чулуугаа бид яагаад, юунд, хэнд алдах гээд байна вэ? Нөгөө л компьютер тоглоом, гар утас, фээсбүүк зэрэг хорлон сүйтгэгчдэд. Харин энэ ном тэр чигээрээ ухааны далай мэт. Тиймээс найзууд аа, Та бүхэн уншаарай. Ухааны ундрагаас нь өөрөө уудлан, ирээдүйн Нобелын шагналтан, Фалес, Пифагор, Солон зэрэг дэлхийн суутнуудын нээж чадаагүйг бусдаас түрүүлж нээе!!!
    • Архангай аймгийн энэ ахлах С. Эрдэнэ гуайнЕБС-ийн өгүүллэгээрАрхангай аймгийн “Хүмүүн” нэгдүгээр би том болоод кино бүтээнэ. ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ сургуулийн 11а ангийн сурагч Ж. Мөнхцэцэг 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Заан залуудай юу? Оршил хэсэг Энэ романыг монголын үргэлжилсэн үг, киноны нэрт зохиолч,яруу найрагч,орчуулагч,эрдэмтэн Бямбын Ринчен зохиосон юм. Тэрээр оршилдоо: “Өдгөө үсэн буурал болж, насны наран хэлбийж буй үеэс, эрдэмтэн багш нарыг шүтэн олсон хэлний шинжлэл, аман зохиол, угсаатны зүйн талаар гуч илүү жил оролдон цуглуулсан зүйлээ биеэ баахан танагтай байгаа дээр боловсруулан, хөндий цээжиндээ ургасан үзэгдлээ цааснаа буулгахдаа мөхөс биеийн алжаахыг хатуужин бичиж, хэдэн эхт юм үүсгэснээс, эхний нь дэс дараагаар нухаж үзье хэмээн балар эртний чулуун зэвсгийн үеэс сэдэвлэсэн энэ “Заан Залуудай” гэдгийг урьдаар дуусгахаар зорьлоо. Чулуун зэвсгийн үеийн манай дээдэс, өндөр өвгөс байгалийн түмэн бэрхшээлийн дунд чадал мөхөс, мэдлэггүйхэн, зэвсэг хэрэгсэл нэн ядуу, асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хүчин үзэгдлийн үнэн учрыг мэдэхгүй боловч хөдөлмөрийн хүчээр мичнээс хүн болж, бидний одоогийн үед зүгэлсэн анхны мөр гаргасан тэр үеийг дүрслэн үзүүлэхдээ надад сонин санагдсан билээ” хэмээн бичсэн байдаг. Энэхүү романд балар эртний түмэн харанхуйн үед бас буман мэдэхгүйн дунд оршин байсан балрын хүмүүс, тэр мөртөө мөн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хөгжлийн зүг чадан ядан, унан тусан зүтгэж явсныг нь уран сайхнаар дүрслэн үзүүлсэн байдаг. Түлхүүр үгс: Хирс, чулуун зэвсгийн үе, бөөгийн шүтлэг, шар махчин, Залуудай, отог Сэдвээ сонгон авсан учир: Энэ сэдвийг сонгон авсан учир шалтгаан нь: 1. Анх нэр нь миний сонирхолыг татсан. 2. Надад Б.Ринчен зохиолчийн зохиол, роман, шүлэг зэргүүд нь их таалагддаг. 3. Би энэхүү романыг уншиж үзээгүй байсан болохоор төдийлөн сайн мэдэхгүй учир илтгэл бичих далимдаа уншиж, мэдэж авахыг хичээсэн. 4. Энэ романы оршил буюу Б.Ринчен зохиолчийн бичсэн оршил хэсэг нь маш их таалагдсан учир өөрийн илтгэлдээ оршлоос нь ишлэл татсан билээ. 5. “Заан залуудайг” уншаад эртний чулуун зэвсгийн тухай роман гэдгийг мэдээд ерөөсөө энэ романыг сонгон авч мэдэхгүй зүйлээ мэдэж, мэдлэгийнхээ хүрээг дээшлүүлье гэж бодсоны үр дүнд сонгосон юм. Илтгэлийн үндсэн хэсэг “Заан залуудай” роман нь гучин нэгэн бүлэгтэй юм. Үүний хоёрдугаар хэсгийг жаран таван оны долоон сард зохиолч Б.Ринчен Хан уулын их тэнгэрийн амнаа эхлээд, Чехословак улсын Карловын Вары гэдэг рашааны газар биеэ сувилуулах зуур үргэлжлэн бичсээр Баян-Өлгий аймгийн төв зочид буудалд есөн сарын хорин дөрвөнд гүйцээн бичсэн байдаг. Дээр эртний чулуун зэвсгийн үеийн тухай дэлхийн уран зохиолд роман тууж болгон бичсэн зүйл нэг их олонгүй. Монголын уншигч нарт сонирхуулахсан гэж Английн нэрт зохиолч Уэлс Хэр эртний “Угломи, Уяа хоёр” гэдэг балар эртний туужаас орчуулан нийтэлж байснаа гүйцээн гаргаж чадаагүй. Зохиолч романдаа соёл боловсрол,зан заншил,үзэл мэтээс ертөнцийг үзэх үзлийн хүрээ хэмжээ зэргийн байдлыг үзүүлэх гэж нэг их зориогүй юм. Харин гагцхүү уншигчийн сонирхол татах 7 7
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган ямар нэгэн явдал,зодоо,нүдээ,дайсагнах аймаг болон араатан,эмс охид булаалдсан элдэв сонин явдал төдийхнийг сэдэвлэн бичсэн байдаг. Зарим номоос “Заан Залуудайн” эхний хэсэгт бэрх явдал тохиолдоод байтал сүүлийн хэсэгт амар тайван найрлаж барьж байсан явдал гардаг нь балар эртний цагт байж боломгүй мэтээр бодож буй магад. Хаврын тарчиг цагаараа адгуус хүртэл эцэж турдаг, зовж зүдэрдэг байтлаа намрын тэнүүн цагт гэдэс гарч тосон таргатай болж, цатгалан тайван цаг үе байдаг атал, дээр цагийн чулуун зэвсгийн хүн ан адгууснаас дор хавар ч үхэж,намар ч хатаж байсан гэж үзэх баримтгүй. Тэр ч байтугай эрт балар чулуун зэвсгийн хүний үлдээсэн зураг дүрс, баримал мэтийг үзэхэд, найрлан цэнгэж, бүжин наадаж байсан байдлын дүрс зураг хөрөг баримал манай үед уламжлан ирсэн зэргийг товч дурьдах нь зүйтэй. Судалгааны хэсэг Юуны өмнө судалгаанд оролцсон багш сурагчдадаа баярлалаа. Судалгааны асуулт Б.Ринчингийн “Заан Залуудай”зохиолыг хэр мэддэг вэ? Зохиолын аль хэсэг нь таалагдсан бэ? Яагаад? Зохиолоос авууштай тал нь юу байсан бэ? Судалгаанд 67 хүн оролцсоноос Зохиолыг сайн мэддэг 28 сурагч,13 багш -Бага зэрэг мэддэг 8 сурагч,3 багш 8 8 -Огт мэдэхгүй 15 сурагч байлаа. Зохиолын аль хэсэг нь таалагдсан бэ? гэсэн 2 дахь асуултад судалгаанд оролцогчдын 97 хувь нь романы адал явдал болон элдэв сонин учралын тухай өгүүлсэн нь таалагдсан гэжээ. Мөн чулуун зэвсгийн хүмүүсийн амьдрал ахуй ёс заншлын талаар мэдэхгүй зүйлээ мэдэж авсан гэж хариулжээ. Эргийн бургасанд суун чагнаваас Үелзэн урсах Туул голын ус нь Эртний домог шивнэн ярих мэт Үймрэх сэтгэлээ тогтоон Наран гэрэлд нүдээн аниваас Балар үеийн үзэгдэл ургаад Надаар хэлмэрч хийж түүхээ Багачуулд уламжлах гэсэн мэт..... гэж энэхүү романд бичсэн байдаг. Тиймээ Бямбын Ринченгийн зүрх сэтгэлийн үгсээ цаасан дээр буулгасан нь бидэнд сонирхолтой роман болон бидний дунд алдаршсан билээ. Эндээс бид чулуун зэвсгийн үеийн өвөг дээдсийн аж байдал, жаргалтай сайхан амьдрал, хөдөлмөрийн хүчээр бичнээс хүн болж одоогийн үед зүглэсэн анхны мөр гаргасан тэр үеийг мэдэж болох юм. Эцэст нь хэлэхэд энэ роман ертөнцийг үзэх үзэл нь түүнээс үндэслэн орчин тойрны байгаль ертөнцийн түмэн үзэгдэл, эртний хүмүүсийн дүр байдал, зовлон жаргал, баяр гуниг зэргийг харуулсан бүтээл гэж үзэж байна.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр Архангай аймгийн Хотонт сумынбүтээнэ. би том болоод кино ЕБС-ийн 10в ангийн ЕБС-ийн Нацаг, О. Мөнхзул 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын сурагч Б.9а ангийн сурагч Э.Булган Степан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал” Захидлын хэлбэрийг уран зохиолд ашиглан санаагаа уран яруу илэрхийлсэн нь. Захидал нь санал бодол,сэтгэл зүрхээ солилцох үгийн урлаг болохыг сурагчдад энэ зохиолоор дамжуулан ойлгуулахад энэхүү илтгэлийн зорилго оршино. 1.Оршил хэсэг 2.Судалгааны хэсэг 3.Судалгааны үр дүн 4.Дүгнэлт Захидал бол хүний сэтгэл зүрх бодол санааг бусдад дамжуулдаг. Үүнийг энэ зохиолд охин зохиолч залууд дурлан түүнд зориулсан сэтгэл зүрх, бүхийл амьдрал нь захидал болон очиж буйгаар дүрслэгддэг. Захидлаа уран яруу дүр дүрслэлийг ашиглан, итгэл найдвар, хатуужил, тэсвэр тэвчээр, сэтгэлийн өнгө аясыг шингээн бичсэн байдаг. Зохиолын гол утга санаа нь нэгэн бүсгүйн амьдралын утга учир, бэрхшээл, сэтгэл зүрхний нандин учгийг захидалд багтаан харуулсан байна. Захидлыг бичихэд өргөн агуулга оновчтой санааг гарган уран яруу бичих нь хамгийн чухал байдаг бөгөөд хүний хэл яриа сэтгэхүй хөгжиж байдаг. Үүнийг даган зөв найруулан бичих алдаагүй бичих зэрэг чадвар сайжирдаг. Үзэл бодлоо хэн нэгэнтэй хуваалцах, илэрхийлэх зэрэгт энэхүү зохиол үнэтэй хувь нэмэр оруулах нь тодорхой байна. Иймээс сурагч бүр энэ зохиолыг уншин гол зүйлийг ухаарч мэдэхээс гадна захидал гэдэг утга төгөлдөр бүрэн дүүрэн бичигдэж байж сая үүргээ гүйцэтгэдэг байна гэдгийг ойлгоно. Учир нь хожуу ч гэсэн зохиолч залуу бүсгүйн захидлаас ухаарч байгаагаас харагдаж байна. Орчин үеийн бидний үе тэнгийнхэн болон ах дүү найз нөхөдтэйгөө тэр бүр захидлаар харилцдаггүй болсон харилцах гэдэг нь мессеж нэртэй дүрмийн алдааны цуглуулга болжээ. Эндээс бидний судалгааны агуулга гарч ирж байна. Судалгааны хэсэг: Асуулт -1 Хүүхдүүд бид захиддлыг /мессеж/ ашиглан санаа бодлоо солилцдог уу? а. бүгд б. зарим нь в. харилцдаггүй Асуулт -2 Захидлаа алдаагүй бүрэн дүүрэн бичиж чаддаг уу? а. тийм б. зарим тохиолдолд в. үгүй Судалгаанд ахлах ангийн 60 сурагч оролцлоо. Судалгааны үр дүн: Асуулт -1 а. Буюу бүгд гэдэгт 100% Асуулт -2 Тийм -10% Заримдаа -25% Үгүй -65% Дээрх үр дүнгээс үзэхэд орчин үед хүүхдүүд бид үзэл бодлоо захидлаар илэрхийлэхдээ тэр бүр бүрэн дүүрэн зөв оновчтой илэрхийлдэггүй болох нь харагдаж байна. Мессежээр харилцаж буй жишээ: Hi sо sa уu bn yu hjin. Zawt bol gard ir. Baу. Зөвөөр бичвэл: сайн байна уу. Сонин сайхан юу байна? Юу хийж байна. Завтай бол гараад ир. Баяртай. 9 9
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Бидний уншиж судалсан зохиолоос харахад захидлыг ашиглан үзэл бодол хайр сэтгэлээ бүрэн дүүрэн илэрхийлж улмаар хүний сэтгэлийн утсыг хөндөн зөв замд нь чиглүүлж болдог юм гэдгийг ухаарлаа. Одоо үед интернэтээр танилцах, захидлаар харилцах тохиолдол элбэг байдаг боловч тэр бүр оновчтой үг хэллэг хэрэглэн алдаагүй бичих чадвар сул байдаг нь судалгаанаас харагдаж байна. Харь үг хэрэглэн хамаагүй товчлон бичсэнээр эх хэлний найруулга учир зүйд доголдол гарч баян тансаг найруулга устаж үгүй болоход хүрч байна. Олон сайхан ном зохиолд захидлыг ашиглан үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Бидний энэ зохиол нь үргэлжилсэн үгийн зохиол бол яруу найргийн хэлбэрээр бичсэн Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглал бий. Энэ мөн хот хөдөөгийн залуусын сэтгэлийн үгийг дамжуулж буй захидал гардаг. Энэ захидал ямар яруу тансаг хэллэгтэй болохыг бид мэднэ. Сайхан хотын хөөрхөн хархүү сайн байна уу. Тэнэгэр говын тэмээчин бүсгүй би сайн байна. Ийм сайхан яруу тансаг хэлээ эрлийзжүүлэн устгахгүйн тулд захидлаа зөв бичиж санаа бодлоо солилцох нь чухал юм. Захидал нь нандин сайхан баян тансаг үгийн урлаг билээ. Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Улаанмуна Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” Байгалийн шалгарлын хуулиар хүчтэй нь үлдэж, хүчгүй нь мөхдөг. Чоно гэдэг хийморилог амьтан арга ухаантайд тооцогдож, байгалийн хүчинд мөхөсдөлгүй олон мянган жил амьдарсаар ирсэн. Чоныг аз хийморьтой, эр зоригтой амьтан гэж талын нүүдэлчид үзсээр ирсэн юм. Иймээс ч Монголчуудыг Бөртэ чоно, Гоо марлаас үүсэлтэй гэж “Монголын нууц товчоо”-д өгүүлсэн байдаг нь зүгээр ч нэг домог биш болов уу? Чонын зан араншин, амьдралын онцлог, амьдралын төлөө тэмцэл зэрэг олон зүйлийг Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоос уншиж мэдлээ. Үр удмаа үлдээхийн тулд өөрийн сонгосон гичий чонын төлөө ширүүн тэмцэлд орж,хосын амьдралаа 10 10 эхлүүлж, хамтаар амьдарч, үр зулзагаа тэжээж өсгөн амьдарсан тухай уг номд өгүүлжээ. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэж ярьдагчлан Дулаан хайрханы хүү чоно нутгаасаа алс хол явж, ан гөрөө хийж хоолоо олж идэж байгаа нь өөрийн байгаа газраа мэдэгдэхгүйг хичээснийх билээ. Чонын шунахай, өршөөлгүй, ховдог сэтгэлийг “Хоёр залуу чоно гэдсээ цадмагц дахин хонь руу орж, аль амандаа дайралдсаныг барилан хаях болов” гэж энэ зохиолд гаргасан байна. Чонын хараа, хамар маш сайн хөгжсөн бөгөөд хэдэн уулын цаанаас үнэр авч,харж чаддаг гэнэ. Жишээлбэл: Бэлтрэгийг алж устгасан анчныг үнэрээр нь таньж очоод өшөөгөө авсан тухай хөгшин чонын
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган бодлыг дүрсэлсэн билээ. Зохиолд өгүүлснээр “...Өвлийн гүйдлээс буцах замдаа нэгэн бод малын шинэхэн сэг дээр санамсаргүй очсоноос болоод өлөгчин хойд хөлөө хавхлуулжээ. Гайтай тэр хавхнаас хөлөө авах гэж үйлээ үзсэний эцэст хүн ирэх бараанаар тэр хөлөө тас хазаж мултарсан нь ямар их зоригтой эрэлхэг дайчин амьтан бэ? гэдгийг харуулж байна. “Айхтар ширүүн бороо орохыг хөгшин чоно л сайн мэдэх бөгөөд тэр завшаанд ойрхон зуураас ам тосдож болно гэдэгт бат итгэнэ” гэж зохиолд бичсэнээр чоно борооноор хоол идшиндээ хүрдэг тухай өгүүлдэг. Энэ зохиолын бас нэг гол баатар Цэрэнчимэд гэгч эр борооноор тасарч уруудсан хонинд орсон, чоно тус бүрийн нас шүд, бяр хүч, тоо байг гарынхаа алгыг харах мэт дэлгэрэнгүй мэдэж байгааг зохиолд дүрсэлсэн байна. Мөн “идсэн даруйд нь хөөхөөр идсэнээ амаараа гаргаж орхиод л гүйцэгдэхгүй болдог. Гурав дахь хоног дээр л идсэн нь шингэж яаж ч чаддаггүй баригддаг”гэх зэргээр монгол эрчүүдийн ан ав хийх, байгаль газар орноо мэдэх, амьтны зан араншинг ажиглах арга ухааныг зохиолд тусган харуулжээ. Чонын авын үеэр Дулаан хайрханы залуу чононууд бүгд алагдаж, харин хоёр хөгшин чоно амьд үлдсэн үйл явдлаар аливаа амьтанд амьдралын туршлага ямар чухал зүйл гэдгийг өгүүлж байна. Чоныг хүмүүс дээдлэн, шагайг нь биедээ авч явж аз хийморийг бэлгэшээдэг. Тэр байтугай,уран бүтээлчид хүртэл “Чоно” хэмээн хамтлагаа нэрлэсэн тохиолдол байдаг. Манай ард түмэн энэ амьтны нэрийг дуудахаас цээрлэж “урт сүүлт”, “хангай”, “боохой” гэх мэтээр дууддаг нь түүний аюулаас болгоомжилж байгаа хэрэг бөгөөд чоно агнах нь хэр баргийн эрийн хийдэг ажил биш гэнэ. Анчдын ярианаас сонсоход “Чоно илүү тэнгэртэйд нь алагдаж, ижил тэнгэртэйд нь үзэгддэг” гэдэг үг олонтоо сонсогдоно. Чоно нь бэлтрэгүүдээ ан ав хийж суртал нь тэжээх ба зарим үед барьсан ангаа (хурга, тарвага) мэт жижиг ангаас эхлэн амьдралын замыг зааж сургадаг. Чоно маш хашир амьтан гэнэ, ирэхдээ хэзээ ч нэг замаар ирдэггүй, мөрөө төөрүүлж, өөр өөр замаар ирдэг байна. Чоныг зарим улс бүрэн устгаснаас ан амьтдынх нь дунд элдэв өвчин тархаж, дахин үржүүлж бий болгосон тохиолдол ч байдаг гэнэ. 11 11
    • Фото зураг Архангай аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, 16. Архангай аймгийн Цэцэрлэг сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ ба нугасны арван дэгдээхий” ЕБС-ийн 4 дүгээр ангийн сурагчид “Цоохор тахиа үлгэр 16. Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЕБС-ийн 4 дүгээр ангийн сурагчид “Цоохор Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЕБС-ийн 4 дүгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар 17. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд Х.Андерсен тахиа ба нугасны арван дэгдээхий” үлгэр нугасны арван ангийн сурагчид “Цоохор тахиа ба цэцэрлэгийн хүүхдүүд Х.Андерсен “Зэрлэг хун” үлгэр “Зэрлэг хун” үлгэр дэгдээхий” үлгэр 12
    • БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ 99 99 99 99 99 99 Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 2 дугаар сургууль, 11а ангийн сурагч Л.Эрдэнэбулган: Номтой нөхөрлөх нь Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Б. Отгонзаяа: Зуун дамжиж итгэл даасан Итгэлт Баян- Өлгий аймгийн 2дугаар сургуулийн 8а ангийн сурагч Б.Отгонбаяр: Төрүүлж өсгөсөн гөрөөс ээж Баян–Өлгий аймгийн 2 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Т. Алтангэрэл: Номтой нөхөрлөе Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар сургуулийн 11B ангийн сурагч А.Мөлдөржан: Номтой нөхөрлөх нь Баян-Өлгий аймгийн ”Бастама” бүрэн дунд сургуулийн 10а ангийн сурагч Х.Елик: Номын тухай миний бодол Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 2 дугаар сургууль, 11а ангийн сурагч Л.Эрдэнэбулган Номтой нөхөрлөх нь Би 11-р ангийн сурагч. Дараа хавар сургуулиа төгсөж, амьдралын далайд сэлүүрдэнэ. Миний ээж багш. Намайг багад “Ном их унших хэрэгтэй. Ном уншихаар ухаан бодол тэлж,амьдрах арга барил эзэмшинэ. Бидний үеийнхэн ном уншихаас өөр юм хийдэггүй л байсан” гэхэд нь би “Ээж минь, та ямар үед амьдарч байгаагаа бодооч, телевизийн энэ олон суваг байхад ном уншиж яах юм бэ” гэж билээ. Одоо бодоход ямар их цаг хугацааг хий дэмий өнгөрөөв дөө гэж өөрийгөө шүүмжилдэг юм. Хүн 70 насаллаа гэхэд 25550 хоног амьдардаг гэнэ. Үүний 20-23 жилийг унтаж өнгөрөөдөг. 6-7 жилийг алхаж,мөн 6-7 жилийг аав,ээжийн асрамжинд байдаг гэсэн тооцоо бий. Ингэж тооцвол хүн ердөө л 35 хүрэхтэй үгүйтэй жилийг бид ажиллаж, сурч өнгөрөөдөг байх нь. Бид халаасандаа байгаа хэдэн төгрөгийг өглөө, оройгүй тоолоод байдаг мөртлөө амьдарч байгаа цаг хугацаагаа ингэж тооцдоггүй. Унтаж амрах, найрлах зугаалах, залхуурч хойш суухад л ихэнх цагаа үрээд байгаа мэт. Энэ дэмий өнгөрөөсөн цагтаа ном уншсан бол суутнаа байг, харин зөв амьдрах байсан биз гэж бодогдсон. В.Шекспир: Ном надад хаан ширээнээс үнэтэй гэжээ. Элдэв сургаал оршвой номд: Өндөр ууланд шат юм шүү ном тань Өргөн далайд сал юм шүү ном тань Харанхуй мунхагт зул юм шүү ном тань Харгуй замд газарч шүү ном тань Бөглүү замд хүнс юм шүү ном тань Бүгд газар хөтөч шүү ном тань Ядрахын цагт үл орхих янаг юм шүү ном тань Ямар ч үед хулгайд үл автах эрдэнэ шүү ном тань гэж сургасан байдаг. “Орших уу, эс орших уу?”, “Сэтгэж байна, тэгэхээр би оршиж байна” Оршъё гэвэл сэтгэ. Сэтгэе гэвэл унш. Хүн уншихаа болихоор сэтгэхээ больдог гэдэг. Би уншиж эхэллээ. Тэгэхээр би одоо оршиж байна. Ном дор мөргөмүү. 13
    • Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Б. Отгонзаяа Зуун дамжиж итгэл даасан Итгэлт Цаст Алтайн бэлд орших баруун хягаарын нэгэн сургуулийн жирийн нэг сурагч би улирлын амралтаар гэртээ харих замдаа нэгэн малчны айлд дөрөө мулталлаа. Гэрийн эзэгтэй нохой хорив. Гэрийн эзэн гаднах ажлаа амжуулаад ирэх хооронд түүний уншиж байгаад тавьсан Монгол Улсын төрийн хошой соёрхолт зохиолч Ч. Лодойдамбын “ Тунгалаг тамир” романыг гарчиглалаа. Зохиолч ”Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?” гэдэг асуулт тавиад түүндээ монголын ард түмний амьдрал тэмцлийг түүх болон дуунд мөнхөрсөн Тамирын голын хөндийд өрнөж буй үйл явдлаар харуулжээ. Энэхүү зохиолын баатруудаас миний сэтгэлд Итгэлт баяны дүр тодхон эргэлдэнэ. Зохиолч Д. Нацагдорж баян Дагдан /“Цагаан сар ба хар нулимс”/, Б. Ринчен Лодой баян /“Үүрийн туяа”/ зэрэг харгис хатуу, хариг харамч, хүнийг өрөвдөх, хайрлах, дэмжих, туслах сэтгэлгүй , дарлагч мөлжигч баячуудын дүрийг бүтээсэн бол Ч. Лодойдамба урьд өмнө дүрслэгдээгүй, хүнийг зарцлах, хөрөнгөжиж 14 баяжихын арга эвийг сайн олсон, ямар ч нөхцөлд хэнтэй ч зохицож чаддаг, овжин ухаалаг баян хүний дүрийг Итгэлтээр гаргасан байна. Өөрийнх нь хэлдгээр “ суусан газраасаа шороо атгахгүй юм бол Итгэлт баян Итгэлт биш болно” гэдэг зарчимтай хүн юм. Итгэлт нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд жинхэнэ “нүдээ олсон” дүр мэт санагдана. Пүүс компаний эзэд, хоршоолол хамтралын дарга нар бүр цаашлаад сум аймгийн удирдлагууд ч санаа авмаар дүр билээ. Иймээс ч зохиолч амьд ахуйдаа: “ Романы гуравдугаар дэвтрийг бичнэ. Итгэлт Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд шалгарч ирнэ. Мянгат малтан болно” гэж хэлснээс үзэхэд Итгэлтийг шинэ цаг үетэй зохицож чадсан ер бусын арга ухаантайг харуулахаар төлөвлөж байсан нь илэрхий. Ном хураасан айлд буян хурдаг гэдэгчлэн миний найзын аавынд аргагүй л Итгэлт баяны арга ухаан, буян заяя хурж дээ хэмээн бодсоор мориндоо мордлоо.
    • Баян- Өлгий аймгийн 2дугаар сургуулийн 8а ангийн сурагч Б.Отгонбаяр Төрүүлж өсгөсөн гөрөөс ээж Ноён хутагт Равжаа нэгэн удаа эхээсээ төөрсөн гөрөөсний янзага нэгэн бутны сүүдэр бараадан хэвтэж байхыг үзээд хоёр шавьдаа: -Үүнийг эхэд нь хүргэж өг гэжээ. Тэр хоёр өнөө янзагыг авч явж байгаад нэг хэсэг гөрөөсний зам тосуулан тавичхаад хүрээд иржээ. ``Өнөө янзагаа яав`` гэж асуухад:`Эхэд нь хүргэж өгөөд ирлээ,эхийгээ хөхөж байна” гэж худал хэлжээ. Хутагт байдлыг ажиглан мэдээд хоёр шавийнхааа энэ бүтэлгүй явдлаас санаа авч: “Төрж өсгөсөн гөрөөс ээж” шүлгээ бичсэн гэдэг. Үдэд дайраад өнгөрөх үүл ч бол Үтэрхэн зуур сэрүүцүүлэх байтал Унаж сургавал эмнэг даага ч бол Уран гол шиг жороо болох байтал Өнөд ханилсан үеийн нөхөд минь Өдий суугаад юундаа хууралцах Ултай сэтгэлээр ханилсан амраг нөхөд минь Урамгүй юундаа хууралцана. Итгэл даах гэдэг хамгийн хэцүү. Тусмаа зөв зам мөрт одуулсан багшийн итгэлийг даах тун амаргүй. Шавьдаа итгэх багшийн үнэн сэтгэл бас шавиа таних багшийн ухаан байсан. Энэ ухааныг шавь нь гүйцээгүйгээр барахгүй өөрийн аргацаах тэр өчүүхэн сэтгэлээ харуулжээ. Итгэлийг олж авахад их зүтгэл, их хугацаа зориулах ч харин алдахад юу ч хэрэггүй,нэг л буруу үйлдэл, үг энэ бүхнийг нурааж, үгүй хийж чадна. Ухаантай хүн итгэлийг алдах вий гэхээс айна. Багш хүн шавиа хуурамч сэтгэл тээх вий гэхээс айна. Ерөөс сонссон нь мундахгүй атлаа Ёс журмаас гажуу явбал Ёс сургаалыг гажаасанд унаж Ерөөсөө сонссоны хэрэг гарахгүй ээ. Энэ үг хүүхдэд ч хамаатай, итгэлд их, бага гэж байхгүй ээ. Хүний итгэлийг алдах нь хүүхэд бидэнд ч муухай. Мөн энэ зохиолыг уншихад орчлон дэлхийд төрүүлж, алтан нарыг харах хувь хайрласан ээж минь бас бодогдлоо. Ээж минь бас л номын багштай адил сайн сайхныг хийвэл улам туяаран гэрэлтэж, саар мууг хийвэл сэтгэл нь бүүдийн харанхуйлна. Ээждээ шүүдрийн мянган дуслаар цай чанаж өгч чадахгүй ч, эрдэмд шамдан, ихийг сураад, сэтгэлд нь баяр баясал, инээд хөөр авч ирэхсэн дээ. Ээжийгээ заавал мөнгөөр баярлуулах нь гол нь биш, ажилд нь тусалж дэмжиж, дандаа баярлуулж яваарай. Нас дээр нас нэмж толгойд тань цас буужээ. Нартын наран хүртэл таны нүднээс холджээ. Намайг л сайн явбал үлгэр жаргасан ч хамаагүй Насныхаа эцсийг хүртэл хүүгийнхээ төлөө зүрх нь цохилох Миний муу буурал ээж 15
    • Баян–Өлгий аймгийн дугаар сургуулийн Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн ахлах С. Эрдэнэ гуайн энэ2 өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 7б ангийн сурагч Т. Алтангэрэл ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Номын ач Эрдмийн үүдийг нээж ороход Энгүй тусалсан ном билээ. Алтан өргөөнд алхаж ороход Ачлал өгсөн ном билээ. Ном гэдэг үгийг юугаар ч сольшгүй нандин үг. Бид бүхний оюун ухаан,амьдрал номоос эхэлдэг. Ном бол бидний ирээдүй юм. Эрдэмтэй хүн болохыг хүсвэл ном сайн унших хэрэгтэй. Гэрээрээ дүүрэн номтой ч номыг ашиглаж чаддаггүй хүмүүс бий. Ном бол ариун цэвэр эрдэм ном, бол бид бүхэнд ирээдүй, амьдралын эрч хүч зэвсэг болдог. Ном бүхнээс ухаарлыг олж, хичээлдээ сайн сурч их мэдлэг олж авах нь цөөнгүй. Ном хүүхэд бүхэн бие дааж, өөрийгөө хөгжүүлэх багш юм. Том болж мөрөөдлөө биелүүлэх ачтан юм. Ирээдүйн мэргэжилтэн болохыг хүсвэл ном сайн уншиж ойлгож тогтоож авах нь зүйн хэрэг. Оргил өөдөө мацахад түшиг болсон ном билээ. “Эрдэмгүй хүн харанхуйтай адил” гэж Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Номоос зүйр үг, оньсого, таавар, шүлэг, дуу хүртэл олж уншдаг. Би ном их унших дуртай. Бид хэдэн зуун жилийн тэртээх түүхийг номоос л олж уншдаг. Чингис хааны түүхийг номоос л олж мэдсэн шүү. Номтой нөхөрлөе Ном бол та бидний хамгийн сайн нөхөр билээ. Хүн болгонд үнэнч анд номтой нөхөрлөхийг уриалж байна.Сайн сайхан амьдралын гуниг зовлон,аз жаргал өртөөлөн биднийг ном л хүлээж авч, сэтгэлийн утсыг хөндөж янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлж мөн мэдлэг мэдээлэл өгч байдаг шүү дээ. Ухаан тэлж уудам ертөнцөөр аялахыг хүсвэл ном л унших хэрэгтэй.Номд байхгүй юм гэж үгүй. Английн нэг аялагч монголын орчин үеийн яруу найраг Д. Нацагдорж зохиолчийн “Миний нутаг” шүлэгт –ийг уншихад миний монгол орны үзэсгэлэн тансаг газруудаар аялаад ирсэн мэт санагдлаа гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил номны тухай түүх хууч яриа зөндөө байдаг. Ганцхан шүлэг ийм их мэдрэмж гоо сайхныг бэлэглэж байна шүү дээ. Ингээд бодоход “Ном” гэдэг үнэхээр агуу зүйл байдгийн илрэл юм. Бид хорвоо дэлхийг бүхэлд нь харахыг хүсвэл ном л бидэнд тусална. Монгол Улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нь “ Номтой нөхөрлөе” гэсэн уриалга гаргасан ба энэ нь ч нүдээ олсон гэж 16 16 бодож байна. Яагаад гэвэл бид 21-р зууны шинэ үеийн ирээдүй. Бид хэтэрхий их нэг зүйл үрүү туйлширч болохгүй, интернет ашиглаж бие биетэйгээ дэлхийн хаанаас ч гэсэн холбогдож байгаа нь сайшаалтай ч,юм болгон хоёр талтай. Бид хүссэн бүх мэдээллээ интернетээс авна гэдэг буруу ойлголт. Интернетийн мэдээллийг хэн тавьдаг юм бол гэж бодож байгаа бол хэрэглэгчид хоорондоо мэдээлэл солилцох замаар, мөн интернетийн мэдээллийг ч гэсэн номоос бичдэг юм шүү дээ. Тийм учир бид ном уншиж,зөв мэдээлэл авч номын амтанд, шимтэж ухаан мэдлэгээ тэлцгээе. Интернет хэрэглэх нь хялбар гэж бодож байвал, үгүй шүү найзууд аа. Бид ямар нэгэн мэдээ сурвалжаар эх хувилбар үндэслэлд дуртай байдаг билээ. Тийм учир бид ном бол эх хувь нь, үндэслэж авсан эхлэл нь, харин интернет бол хувилбар нь гэдгийг мэдэх хэрэгтэй шүү. Ухаан далай номноос эхтэй,номын ач тус дэлгэр их гэдгийг бүгдээрээ ухамсарлаж номтой нөхөрлөе, хүмүүс ээ.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрБаян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар би том болоод кино бүтээнэ. сургуулийн 11B ангийн сурагч А.Мөлдөржан 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Номтой нөхөрлөх нь “Ном гэж юу болох, түүнтэй нөхөрлөхийн ач холбогдол” гэсэн ойлголтуудын хүрээнд өөрийн үзэл бодлоо дамжуулан хүргэхийг зорилоо. Энгийн бүхэн агуугаар эхэлдэг Агуу бүхэн энгийнээр төгсдөг. Одоогоос нэг мянга нэг зуун жил гаруйн тэртээ цаасан дээр хэвлэгдсэн анхны ном манай өмнөд хөршид гарснаар соёлын хөгжлийн эхийг тавьсан түүхтэй билээ.Уг номын нэр нь "Алмаазан судар” байсан ажээ. Энэ үеийн түүхэн замналаас улбаалан”НОМ” хэмээх аугаа их гайхамшиг нь хүн төрөлхтний оюуныг алмааз эрдэнэ адил гэрэлтүүлэн гийгүүлж, хөгжүүлэн дэвжүүлэх хөтөч нь болсоор иржээ хэмээн сурагч би хувьдаа боддог. Магадгүй дэлхий дахин дах мянга, мянган хүмүүн надтай санал нийлэх биз ээ. ”Ном” гэгдэх энэхүү ухагдахууны талаар үе,үеийн суут эрдэмтэд өөрсдийн гэсэн үзэл баримтлалтай байдаг бөгөөд үүний илэрхий нэгэн жишээг дурдвал МУ-ын нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуай нэгэн удаагийн ярилцлагадаа бидний үеийнхэн "Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үгийг өмнөө ухаршгүй зорилго мэт тавьж түүнийгээ баримтлан шүлэг мэт цээжээр хэлдэг байсан юм. Харин өвөг дээдсийнхээ энэ их авьяас билгийг өнөөгийн Монголын хойч үе улам их өргөжүүлэн хадгалсаар байгаа хэмээн өгүүлсэн ажээ. Залуу андууд минь номыг амтархан уншицгаая. Гэхдээ тааралдсан ном болгоныг толгой дараалан уншаад бай гэсэн үг биш шүү. Хэрэгтэй номоо уншиж,хэрэг болох зүйлээ авч сурах тухай сурагч би хувьдаа зөвлөж байна. Ийм чадварыг номтой найзалсан залуу хүн болгон аяндаа чадамгай эзэмшинэ. Ном хэмээх хөлөг онгоцонд тухлан сууж ухааны хөлгүй далайгаар хүссэн хэмжээгээрээ хөндлөн гулд зорчин,цэнгэлийг эдлэх боломж өдгөө залуу хүн бүрт тэгш заяасан байна. Энэ боломжоо дүүрэн ашиглацгаая, найзууд аа. Өөрөө уранхай, нөхөөстэй дээл эгэлдэргэлэх мөртлөө гэртээ байх ном судраа торго хоргойгоор баринтаглан дээдэлдэг судар номын өндөр соёлтой монгол түмний үр сад гэдгээ хүүхэд залуус та нар үргэлж санаж, сайн уламжлалыг тасалж болохгүй гэдгээ эгнэгт ухаарч явах хэрэгтэй. Ямар ч хүн хэрэгцээнийхээ хэрээр ашиглаж болох үнэт зүйлс ном шүү.Та нарын шимтэн дурлаж байгаа компьютерийн технологи болон интернэт түргэн хурдацтай хөгжсөнөөр 1990-ээд оны сүүлээр хүн төрөлхтөн E-book буюу цахим номтой нөхөрлөж эхэлсэн. Энэ бол ном соёлын салбарт гарсан хувьсгал байв. Энэ гайхалтай номыг орон зай,цаг хугацааны ялгаагүйгээр уншигчдад маш түргэн шуурхай хүргэх шинэ зам зурайн тодорлоо. Та нар дэлхийн аль ч өнцгөөс дөнгөж хэвлэгдсэн номыг ямар нэг татвар, төлөөс, тээвэрлэлтийн зардалгүйгээр цахим хэлбэрээр унших боломж бүрдсэн.Тухайлбал: Цахим ном өмнө төрсөн ах, эгч нараасаа олон давуу талтай. Хэрэгцээт мэдээллийг нүд ирмэх зуур хайж олж чадна. Цахим номыг хадгалахад илүү дутуу орон зай, шүүгээ тавиур хэрэггүй. Түүнээс гадна цахим номыг бага гэрэл, тэр ч бүү хэл харанхуй орчинд уншиж болно. Нүд чинь ядраад, залхуу чинь хүрвэл цахим номыг уншигч програм нь чанга дуугаар уншаад өгнө. Гагцхүү ашиглаж хэрэглэж сурах хэрэгтэй. Хүүхэд залуус та бид дээрх аргачлалуудаас дор хаяж номыг уншаад ойлгодог, улмаар бичигдээгүйг ургуулан бодож ойлгодог чадвартай тийм л ирээдүй рүү тэмүүлэх хэрэгтэй. Тийм ч үүднээс сурагч би өнөөдрийн энэхүү эсээгээ бэлтгэсэн юм. Ном дор мөргөмү. 17 17
    • С. Эрдэнэ гуайн энэ”Бастама” бүрэн дунд том болоод кино бүтээнэ. Баян-Өлгий аймгийн өгүүллэгээр би сургуулийн 10а 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган ангийн сурагч Х.Елик Номын тухай миний бодол Энэ сэдвийг бичих болсон зорилго маань хүүхдүүдийг ном уншихад,өөрсдийн чөлөөт цагуудыг зөв өнгөрүүлэхэд уриалах юм. Миний бодлоор ном гаднаас нь харахад жирийн цаас хэлбэртэй боловч тус үсэг нь алтнаас ч үнэтэй юм. Ном уншдаггүй хүн цонхгүй харанхуй өрөөнд байгаа мэт,сохор хүн шиг,бүдүүлэг мунхаг байдаг байх аа. Өөрөөр хэлбэл ном их уншвал чи ертөнцийг өөр нүдээр харах болно гэсэн үг юм. Эрт дээр үеэс хүмүүс номтой ойр дотно байсан. Үүнийг бидэнд эртний олдворуудаас гарсан судар шашдирууд илэрхийлэх бөгөөд тэднийг хэрхэн ариун гэж үздэг байсан нь торго баринтагт ороож хадгалдаг байснаас нь мэдэж болно. “Номын нөхөр болох нь хамгийн нэр төрийн хэрэг”гэж би боддог. Би ном унших дуртай. Эрт дээр үеэс хүмүүс “Ном бол ертөнцийг харах цонх мөн”гэж үзэж байсан. Галилео Галилей, Альберт Энштейн, Аристотель зэрэг эрдэмтэн, доктор, судлаачид бүгд номын ач буянаар судалгаа шинжилгээ явуулж,эрдэм боловсролоо гүнзгийрүүлж ирсэн түүхтэй. Манай ээж олон номтой ба номын их цуглуулгатай.Намайг бага байхаас эхэлж ном их уншихыг зөвлөдөг байсан. Би 5 наснаас эхэлж “Цагаан толгой”-н үсгүүдийг цээжилсэн ба уншиж чаддаг болсон төдийгүй ном унших ямар сонирхолтойг мэдэрсэн. ”Ном уншсан хүний тархи хөгждөг”,-гэж би боддог. Ном уншдаггүй хүүхдүүдэд номыг яаж уншуулах вэ? “Зарим хүүхдүүдийн огт ном уншдаггүй нь юуг мэдүүлэх вэ? Тэд нар залхуу юу, номонд дургүй юу? Тэд нарт номыг яаж уншуулж, хайрлуулах вэ?” гэсэн нийгмийн ноцтой асуудал үүсч байна.Тэд нарын ном унших идэвх нь найз-нөхөд, гэр бүл, багш, хүмүүжил, амьдарч байгаа орчин, амьдралын хэв маягаас шууд хамаарна. Миний бодлоор ямар ч номыг бичсэнийхээ дараа хэвлэхдээ доторх 3 эсвэл 4 хуудасны нэгэнд онигоо эсвэл хөгжилтэй зураг, таавар, 18 18 логик бодлого нэмж хэвлэж гаргавал аль ч хүүхэд илүү сонирхож унших болно. Хүүхдийн эмч,мэргэжилтнүүд хүүхдийн оюун ухааны төвшин эцэг, эхээс удамшихаас гадна орчны нөлөөнөөс ихээхэн шалтгаалдаг болохыг тогтоожээ. Иймд хүүхдийн оюун ухааны хөгжилд сургуулийн өмнөх нас маш чухал бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ 3 наснаас эхлэн нийгэмшүүлэх хэрэгтэй. Мөн мэргэжилтнүүдийн дүгнэснээр хүүхэд сургуулийн өмнөх насандаа гэр бүлийн орчноос ихээхэн зүйлд суралцдаг бөгөөд эцэг эх нь огт ном уншдаггүй гэр бүлд өссөн хүүхэд том болоход ном унших дургүй байдаг гэжээ. Иймээс хүүхдийг бага наснаас нь номтой ойр дотно байлгах хэрэгтэй. Учир нь эцэг эх нь ном уншдаг хүүхдүүд анхаарлын төвлөрөлт сайтай, юмыг ойлгон ухаарах нь илүү хялбар байдаг. Эцэг эх нь ном уншдаггүй гэр бүлд өссөн хүүхэд багаасаа номтой нөхөрлөөгүйн улмаас сургуульд ороход түүнд ном хөндий санагдаж, гэрийн даалгавар хийх, хичээл давтах гэх мэт нь түүнд тулгасан ял мэт санагддаг болохыг тогтоожээ. Ном хуучирвал яах юм бэ? Зуунаас зуунд, жилээс жилд хадгалагдаан ирсэн үлгэр, домог, шүлэг, оньсого, таавар зэрэг нь зөвхөн номоор ба амаар дамжин хүрч байдаг билээ. Ном хоцрогдоно гэж үгүй. Иймд хуучин номыг урж, хаяхын оронд цуглуулан аймгийн номын санд хандивлах ажил зохиовол илүү үр дүнтэй гэж үзэж байна. Олон цагаар гар утсаар оролдож, зурагт үзэж, РС тоглоом тоглохын оронд чөлөөт цагтаа ном уншиж,уншсан номныхоо тухай мэтгэлцээн явуулан номын нөхөр байх, идэвхтэй ажил зохиох цаг нэгэнт болжээ. Сурагчдын дундаас гарч байгаа янз бүрийн гэмт хэрэг нь огт ном уншдаггүй болсонтой холбоотой болов уу? Илтгэлийнхээ төгсгөлд та бүхэнд ”Бага гэлтгүй ном уншиж, номын ач тусыг мэдээсэй” гэж үнэн сэтгэлээсээ уриалж байна.
    • Фото зураг Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн 32. Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сурагчид. Дүрийн тоглолтууд сурагчид. Дүрийн тоглолтууд 19 32. Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сурагчид. Дүрийн тоглолтууд
    • БАЯНХОНГОР АЙМАГ 99 Баянхонгор аймаг, “Баянцагаан“ сумын "Эрдмийн ундраа" сургуулийн 9а ангийн сурагч П.Цэрэндолгор: Ертөнцийн өнгө 99 Баянхонгор аймаг. “Номгон” ахлах сургуулийн 8а ангийн сурагч Ц.Мажигсүрэн: Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоос төрсөн бодол... 99 Баянхонгор аймаг. “Хүрээмарал” сумын 8а ангийн сурагч Б.Лувсандорж: Эрт балар цагаар аялах боломж 99 Баянхонгор аймгийн ”Номундалай” сургуулийн 11д ангийн сурагч Б.Ичинхорлоо, М.Мөнхзаяа: П.Пүрэвсүрэн “Өшөө”өгүүллэг (Доригийн дүр) 99 Баянхонгор аймгийн ”Баянцагаан” сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Л. Ганчимэг: Амьдралын төлөөх улиан 99 Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч Ц.Энххүрэл, Б.Зундуйсодном: П.Пүрэвсүрэнгийн “Өшөө” өгүүллэгээс ухаарахуй... Баянхонгор аймаг, “Баянцагаан“ сумын "Эрдмийн ундраа" сургуулийн 9а ангийн сурагч П.Цэрэндолгор Баянхонгор аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Ертөнцийн өнгө Хорвоо өнгөтэй юу? Үгүй. Амьдрал өөрөө олон өнгөтэй болохоор хорвоогийн өнгө гэдэг ойлголт түгээмэл байдаг. Яагаад? гэж асууж магадгүй. Учир нь хүний амьдрал эрээнтэй бараантай, жаргалтай гунигтай байдагт л гол асуудал оршном. Хүн амьдралдаа буруу зөрүү сонголт хийж, алдаж онодог. Би аз жаргалтай амьдрах,аз жаргалгүй амьдрахаа өөрөө л шийднэ. Хорвоо ертөнцийн хамгийн сайхан нь хүн хүнээ хайрладагт оршино гэж миний бие үздэг билээ.. Зохиолч С.Эрдэнийн "Хулан бид хоёр" зохиолд “Хулан бол сар шиг сайхан, салхи шиг тогтворгүй амьтан”, харин Цамба бол “догшин сүртэй, ирвэсийнх шиг жоотгор шар нүдтэй, буржгар хүрэн үстэй,дундуураа ховилтсон урт эрүүтэй,майгавтар богинохон 20 хөлтэй, нударга үргэлж зангидаж явдаг хүн” гэж гардаг. Цамба Хулан хоёр нь эсрэг тэсрэг хүмүүс бөгөөд амьдралын хоёр өөр өнгийг зурж үзүүлсэн нь зохиолын нэг онцлог юм. Хуланг би цагаан өнгөөр харин Цамбыг хар өнгөөр төсөөлж байна. Цагаан хар нийлбэл саарал өнгө гардаг шиг тэр хоёрын амьдрал ч саарал өнгөтэй байсан. Цамба Хулантай аз жаргалтай байгаагүй ч, хамтдаа байсан хором бүр үнэ цэнэтэй гэдгийг Цамба ойлгосон бол... Харин Хулан бол амьдралаа эхээс төрөхөөс өөрт оногдсон хувь тавилан гэж боддог эгэл даруу бүсгүй хүний дүр юм . Амьдралын жаргал зовлон, ертөнцийн худал үнэнийг илтгэх хар,цагаан хоёр өнгө бол Цамба,Хулан хоёр юм гэсэн үнэт санааг зохиолч дэвшүүлжээ гэж би ойлголоо.
    • Баянхонгор аймаг. “Номгон” ахлах сургуулийн 8а ангийн сурагч Ц.Мажигсүрэн Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоос төрсөн бодол... Хүн байгаль хоёрын шүтэлцэн амьдрах зүй тогтол их нарийн. Байгаль жам жаягаараа он жилийн урсгалд онгон дагшнаа хадгалан ирсэн байхад, хүмүн бид дэлхий ертөнцийн оюун ухаант эзэн нь гэж цээжээ дэлдэн, шуналдаа хөтлөгдөн мөс чанараа, өөрийгөө гээж, байгаль дэлхийгээ үгүй хийсээр, ирээдүйгээ хөнөөсөөр. Гэвч хүн төрөлхтөн байгалийн өмнө сөхөрч унах нь дамжиггүй. Тэгвэл оюун ухаант хүн биднээс илүү тэнгэрлэг гэмээр амьтан байх юм. Энэ бол чоно хэмээх адгуус. ...Хар багаасаа сонсож, уншиж өссөн үлгэрт чоныг арзгар шүдтэй, саарал зүстэй, ховдог, өлөн, харгис, тэнэг, болхи гэж гардаг байлаа. Арай томхон болоод чонын тухай сонсоход өвөг дээдэс минь нэрийг нь хүртэл хэлэхээс эмээж “Боохой”,”Саарал”,“Хангай” хэмээн цээрлэж, мөн энэ амьтнаас удам угсаагаа гаралтай гэж бэлгэшээдгийг мэдэх болсон. Харин “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг уншаад түүний ухаан, амьдралын зүй тогтол тэр чигээрээ ЧОНОН УХААН-ХҮН УХААН болохыг ойлгож, гайхаж бас биширч сууна. - Дулаан Хайрханы хүү чоно бол эр хүн. Хорвоогийн жам ёсоор ижлээ олон үрийн зулай үнэрлэн баясаж, бэрх хатуу амьдралыг ханийн заяагаар туулж яваа эр хүн гэлтэй. - Дулаан Хайрханы хүү чоно бол эцэг хүн. Харах тусам өхөөрдөм, үнэр нь хүртэл сайхан үрсийнхээ төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэж яваа өмөг түшигтэй эцэг хүн гэлтэй. - Дулаан Хайрханы хүү чоно бол сайн хань. Хорвоог ханьсан туулж, харамгүй сэтгэлээ түүндээ зориулж, өнө удаан жилийг хамт өнгөрүүлж яваа сайн хань гэлтэй. - Дулаан Хайрханы хүү чоно бол өвөө. Үр ачдаа түшигтэй, тэднийгээ амьдралд сургаж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн хат суусан, амьдралын туршлагатай буурал гэлтэй. Чоно заяаны түүх боловч амьдралыг зураглан буй энэхүү зохиолоос чоныг биш хүнийг харж байгаа юм шиг сэтгэл төрж, амьтан чинь ийм аугаа билүү? хэмээн гайхаж, түүний ухааныг биширч, өрөвдөн хайрлаж байлаа. Хүмүн бид түүнийг гүйцэх болов уу? 21
    • Баянхонгор аймаг. “Хүрээмарал” сумын 8а ангийн сурагч Б.Лувсандорж Эрт балар цагаар аялах боломж “Заан залуудай” зохиолд би бусад зохиолоос илүү дуртай. Зохиол эхлээд л намайг хэдэн мянган жилийн өмнөх Туул голын хөндийд догшин хирсийн дайралтад өртсөн Чонос овгийнхны бууцанд аваачна. Ингээд би эртний хүмүүстэй цуг аварга сэлмэн шүдэт бар, арслан арслан заан, агуйн баавгай авлаж, өвчүүн завь, салаар Байгаль нуур хүртэл аялж, эртний овог омгийнхон Монголчуудын өвөг дээдсийн ёс заншилтай танилцаж, шар махчингуудтай байлдаж хоёр ботийн турш зүрх догдлон баярлаж түгшин өнгөрлөө Үнэхээр гайхалтай... “Хээр уйлахгүй юм шүү. Хээр хөдөө уйлж болохгүй,араатан амьтан халддаг” гэсэн Залуудайн эмээгийн сургаал одоо ч эмээ өвөөгийн минь хэлж захидаг үг юм. Зохиолд гарч буй хүмүүсийн нэр их сонин. Залуудай. Мазаалай. Туулайхүү. Мангина, Паалиа, Оодой. Алцгар. Пянтуу. Арваалж гээд л. Үнэхээр л хэдэн мянган жилийн өмнөх балар эртний хүмүүс ийм нэртэй байсан байх гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. “Заан залуудай” романаас эртний хүмүүсийн ёс заншлыг дэргэд нь очсон юм шиг мэдэж болно. Жишээ нь: “Ам барих ач” гэж үг байдаг. Эртний хүмүүс 22 нас хөгширч нүүдлийн ая даахаа болиод ирэхээрээ ах дүү омог нэгтнээ цуглуулан найр хийж баярлаад улс олондоо захиа үгээ өгүүлээд өөрийн дураар нас хальдаг байсан аж. Ач хүү нь өвгөн настандаа уураг сүүл үмхүүлээд шаантаар гудран хахуулж төрөл арилжуулдаг байсан тухай Ринчен гуай гайхалтай үнэмшилтэй бичсэн байдаг. Бас энэ зохиолоос хүний ёс, нөхөрлөл, бие биенээ энэрэн хайрлах, хүн гэдэг бие биений нөмөр нөөлгөнд амьдардаг болохыг ч ойлгож мэдлээ. Би өөр нэг гадаадын зохиолчийн “Галын эрэлд” хэмээх сонин ном уншсан. Гэхдээ л Ринчен гуайн “Заан залуудай” аль ч талаараа түүнээс хамаагүй дээр. Чаддаг бол энэ зохиолоор адал явдалт кино хийвэл ямар сайхан бэ? Эрдэмт мэргэн хүмүүс эрт балрын мянга мянган жилийн өмнөх амьдралыг ч оюун ухааны хүчээр харж чаддаг ажгуу. Үүнийг би “цаг хугацааны машин” гэж нэрлэмээр санагдлаа. Дахин дахин цаг хугацааны машинаар эрт балар, эсвэл ирээдүй хойчид аялах боломж олгосон номдоо мөргөмүү.
    • С.Баянхонгор аймгийн ЕБС-ийн ахлах Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрБаянхонгор аймгийн ”Номундалай” бүтээнэ. би том болоод кино сургуулийн 11д ангийн сурагч Б.Ичинхорлоо, М.Мөнхзаяа ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган 1. Архангай П.Пүрэвсүрэн “Өшөө”өгүүллэг (Доригийн дүр) Монгол улсын төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн нь 1938 оны 02 сарын 20 нд Баянхонгор аймгийн “Баацагаан” суманд төрсөн. 20 настайгаасаа уран бүтээлээ эхэлсэн бөгөөд олон сайхан бүтээл туурвиснаас “Өшөө”, “Шувууны хараал” зэрэг өгүүллэг нь уншигчдын таашаал хүлээсэн. Шилдэг сайн зохиолч гэдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг дотроос нь нэвт харсан юм шиг мэдэрч бичиж, дүрийг чадварлагаар үгээр урлан бүтээсэн байдаг.Түүний бүтээсэн олон сайхан дүрийн дундаас бид “Өшөө” өгүүллэгийн Доригийн дүрийг онцолъё. 1. Зохиолд хийсэн задлал: Зохиолд өгүүлснээр Дориг зургаан жил хил хайчин харуулын алба хааж,улмаар хил дамнасан дээрэмчидтэй нийлж,олон жилийн дараа нутагтаа ирэхдээ харгис хэрцгий нэгэн болсноор барахгүй тэжээсэн чонондоо бариулж жам бусаар хорвоог орхиж байгаа тухай гардаг. Зохиолд Доригийн гадаад төрхийн тухайд “Гэгээ таттал яралзсан том цагаан шүдтэй,өтгөн хар хөмсөг нь зовхийг нь дарснаас болсон мэт жийхгар хар нүдтэй, хулмайсан хоёр чих нь ар тийшээ наалдсан юм шиг хар хүрэн нүүртэй хүдэр зузаан эр байлаа” “…Хүнээс үр төрдөг байхад надаас эрлэгийн элч төржээ...” “… Арьсыг нь толгойд нь хүртэл ширхийтэл хуу татав ..” “…Чихнийх нь угаар тас огтлон аваад хөөрхий нүцгэн амьтныг сул тавилаа...” “…Дориг уур шарандаа багтрах шахаж болжмор шүүрч байгаа бүргэд шиг барин авч өвдөглөн дараа нь аманд нь алчуур чихэн, хамаг хувцсыг нь хүү татан нүцгэлээд балбаж...” Түүний харгис хэрцгий зан чанарыг “…Өөрийг нь амьсгалынхаа эцсийг хүртэл хүлээсэн эхийнхээ шарилыг эргэсэнгүй…” “…Гэрийн сүүдэрт унтаж байгаад дээрээ гарч тонгочсон ишгийг хоёр хөлөөс нь шүүрэн авч газар савж орхиод цааш эргэн хурхирч ...” “…Согтоод ирэхээрээ аль тааралдсан хүнд гарын тэнхээ, ташуурын амт үзүүлэх болов...” Бусад дүрээс Доригт хандах хандлага: Нутгийнхан нь:” Хэн хүнгүй өөрөөс нь далд бол нэрийг нь мартсан мэт “Хулман чоно” гэцгээх болсон юм...” Эцэг нь: ”…Хүнээс үр төрдөг байхад надаас эрлэгийн элч төржээ. Нутаг усандаа ийм нүгэлтэн өсгөсөн надад там л хаалгаа нээх биз...” Эхнэр нь: ”…-Амиа хорломоор байна. Даанч энэ хоёр хөгшнийг яалтай билээ...” Түүний бардам, дээрэлхүү зан чанарыг “…Эцгийнхээ нас барсныг дуулаад Одоо яая гэхэв. Ганц хүн айл болдоггүй гэдэг дээ. Нэг юм олж авахаас биш гэж хэлжээ...” “…Та хоёрын адсаганууд чоно байтугай хонь ч гүйцэхгүй биз...” “…Амьдаар нь хуулна даа чамайг... гэв” “…Муу хар гударга. Ингээд цусал, сайхан байна уу? Өшөө гэж энэ...” “…Муу гударга юугаа дуудаав...Хүн унтуулахгүй гэж үглэн пид пид хийтэл балбана...” 23 23
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган “…Дагиймаа орчин тойрны хувьсгал өөрчлөлтийг ухааран сэтгэж Доригийг үзэн ядах сэтгэлийн хорслоо нууж чадахгүй болж байлаа...” Энэ бүгдээс үзэхэд Дориг бол харгис хэрцгий аливааг хайрлах сэтгэлгүй хүний мөсгүй хүн юм.Тиймдээ ч зохиолд тэжээсэн чонодоо бариулж амь насаа алдаж байгааг: ”…Дориг огт хөдлөхгүй, бодвол унтаж байгаа бололтой. Чоно эзэндээ ойртоод оцойн сууж байжээ. Жаахан байснаа эзнийхээ дээрээс даран унах шиг болжээ. Доригийн хоёр гар годосхийн өндийснөө чоноо тэврэх шиг болон дахин унав... Түүний хоолойг чоно тас хивж толгойг нь их биеэс нь бараг салгасан байжээ. Өөрийнхөө заяа жаргалыг өөрөө үгүй хийсэн тэр хүнээс хээрийн саарал эхийнхээ болон өөрийн өшөөг ингэж авсан юм…” хэмээн дүрсэлжээ. Зохиолч гол санааг илэрхийлэхдээ зохиолын дүрээр дамжуулан хүн байгалийн шүтэлцээг тод гаргасан юм. Монголчууд бид чоныг эрхэмлэн дээдэлсээр ирсэн билээ. Чоно бол амьдралын төлөө эцсээ хүртэл ов заль, мэргэн ухааны ачаар тэмцэж чаддаг амьтан юм. Тиймдээ ч зохиолч зохиолдоо Доригийн дүртэй чонын дүрийг харьцуулан бичжээ. Чононд хүртэл эхээ хайрлах сэтгэл, аугаа их тэвчээр байдаг бол харин Доригт хэнийг ч хайрлах нинжин сэтгэл огт үгүй амьтнаас дор байгааг харуулжээ. 2. Зохиолоос үүдсэн эргэцүүлэл: Дориг анхнаасаа ийм хэрцгий, балмад хүн байсан гэж үү? Бид энэ зохиолыг уран зохиолын хичээлээр унших явцад хийсэн ярилцлагаас дүгнэхэд, Доригийг жигшээгүй хүн байгаагүй. Хүнээс ийм араншин гарна гэдэг санаанд багтамгүй санагдаж байсан. Гэвч нэлээд бодсоны эцэст бас ч,бодууштай зүйл байгааг анзаарсан юм. Зохиолд Дориг цэрэгт явахаас өмнө зан чанар нь ямар байсан гэдэг нь эцэг эхийнх нь түүнийг хүлээж буй сэтгэл,нутаг усны 24 24 ард түмэн нь түүнд хандах хандлагаар илэрч байдаг билээ. Тэгвэл түүний зан чанар яагаад өөрчлөгдөх болсон шалтгааныг ухаарах нь чухал юм. Үүнийг хэд хэдэн талаас нь бодож эргэцүүлж болох юм. 1. Сэтгэлийн гүнд нь, цусанд нь нуугдаж байсан төрөлх чанар нь гадны нөлөөгөөр сэргэв үү. Чойвоо гуай:  Үг дуу цөөтэй  Уруу нүдтэй  Янхигар хар өвгөн  Хүний нүүр харна гэж бараг байхгүй  Айлд орж ирвэл галын зуух руу харж, тамхи татаж сууж байгаад л гараад явчихдаг  Эмгэн нь бас л үг дуу цөөтэй,үргэлж эрхи эргүүлж, ам нь өмөр өмөр хийж байна.  Тэднийх чухам “дуугүй дүмбэд” гэмээр л дотор нь чанга дуугарвал гэр нь хийсчих гээд байгаа юм шиг чимээгүй айл.  Маш нам гүм,хэн нэгнийг үгүйлсэн гунигтай,хүйтэн.... 2. Ээж аавын олгосон, цаашилбал тэр нутгаас олж авсан хүмүүжил яс маханд нь шингэсэн хүмүүжил байж чадаагүй учраас амархан буруу замаар оров уу.  Хэзээ хийсэн нүгэл юм бол? Хүнээс хүн төрдөг байхад надаас эрлэгийн элч төржээ. Нутаг усандаа ийм нүгэлтэн өсгөсөн надад там л хаалгаа нээх биз.  Муу хөгшин минь азтай хүн байж,ийм үртэй байснаа үзсэнгүй. Yүнийг элийртлээ санан мөрөөдөж суусан олон жил, асгаруулсан их нулимс, уншсан маань, эх хүний далай сэтгэлийг бурхан болгоож, диваажинд аваа болов уу гэж бодох юм.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган  Нутаг усны ах дvv нар минь намайг өршөөгөөрэй. Yхсэнээс хойш нэрийг минь мартаж үзээрэй... 3. Аргагүй хүнд хэцүү алба байсан учраас бусдад дээрэлхүүлэхгүй амиа аргалахын тулд ийм байдалд хүрэв үү. 4. Хэзээ хэн хэлснийг мэдэхгүй ам дамжсан ярианд итгэж айж эмээх болсон хүмүүсийн хандлагаас болсон уу.  ”… Тэр харуулын албыг зургаан жил хаасан боловч юм vзэж, нvд тайлах гэж харийн нутагт олон жил суусан гэж ярина. Гэтэл муу юм модон улаатай гэгчээр тvvнийг нэгэн шивнээ яриа дагаж ирсэн нь "Дориг харуулын албанаас халагдаад хил дамнасан дээрэмчидтэй нийлж,өчнөөн жил тэнэхдээ гэм зэмгvй олон хvний аминд хvрч, нvгэлт олзоор цадаж явсан хvн гэнээ" гэх бөлгөө….” 5. Түүний олзноос хуваалцан өмгөөлж хамгаалах нутгийн удирдлагуудаас уу.  Өөрийг нь амьсгалынхаа эцсийг хүртэл хүлээсэн эхийнхээ шарилыг ч эргэсэнгүй, харин хамгийн түрүүнд хошуу ноён захирагчид бараалхан тал засч амжжээ. Юутай ч Дориг хүнээс гарамгүй зан ааш гаргасан ч түүний дотны хүмүүс түүнийг өөрчлөх талаар огт бодоогүй зөвхөн нэг талаас харсан нь буруу үйлдэл байсан байж болох юм. Нутаг хошууны дарга нар түүний өгсөн мөнгөнд цадаж түүнийг өөгшүүлсэн, аав нь хүүгийнхээ зарц мэт байсан, найз нөхөд нь ч түүний байдлыг сайхан хэмээн итгүүлж чадсан,нутгийн олон нь айж хөндий хандсан гээд тухайн үеийн хүмүүсийн харьцаа нь түүний энэ байдалд багагүй нөлөөлсөн нь гарцаагүй. Хэрэв хичээсэн бол өчүүхэн төдий ч болов гэгээ байсан гэдэг нь харагдаж байдаг.  Дориг бог мал, адуугаа хоёр айлд өгөөд: - Yхэж үрэгдвэл би нэхэхгvй. Энэ зэргийн гарз намайг хотойлгохгvй, өсөж үржвэл чамлахгүй, өөрийнхөө юм шиг эдэлж хэрэглэж бай. Би алс газар явлаа. Энд тогтож суух арга алга. Эргэж ирвэл тэр биз, алга болбол та нарынх болог гэж эгэл хүн шиг гунигт дуугаар ярьж хэдэн аяга шимийн архи балгаж халаад "Чоноо ч суллаж тавина, хээрийн амьтан хээртээ жаргалтай гэдэг дээ. Энэ бүхнээс дүгнэхэд: Монголчууд бид эрт дээр үеэс үр хүүхдэдээ амьдралын зөв хэвшил, зөв амьдрах арга ухаан, хүн байх мөн чанарыг багаас нь сургамжлан захидаг билээ. “Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүүхдийг багаас нь зааж сургаж зөв хүн байх эхлэлийг тийм санаа бодлыг гүн суулгаж өгөх,түүнд залуучууд ухамсартайгаар суралцах нь бидний үүрэг гарцаагүй мөн. Аль ч нийгмийн үед хүний зан авир яаж ч өөрчлөгдөж болох. Хэдийгээр “Дуудах нэрийг эцэг эх өгч дуурсах алдрыг бид өөрсдөө олдог” ч зан чанар,ёс суртахууны доголдолтой гээд ямар ч муу зан авиртай хүнийг бид өөхшүүлэх, бүх зүйл нь ганцхан тэр хүний буруу мэт бодох, яг яагаад ийм болсон нарийн учрыг олж харахгүй байх нь хүмүүс бидний гол алдаа юм. Тиймээс Дориг мэт ийм зуу зуун хүнийг зөвхөн тэдний буруу мэт сэтгэн үл тоох нь маш том алдаа. Засаж залруулах,тэднийг зөв хүн болгох нь бидний нийгмийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл Дориг буруутай хэдий ч, бид зөвхөн түүнийг жигшихээс гадна Доригуудыг төрүүлж байгаа орчны хүмүүс нь ч, цаг үе нь ч алдаагаа олж хардаг байх хэрэгтэй юм. Өнөөгийн нийгэмд ч эд хөрөнгө эрх мэдэл шуналаас болж хүний мөс чанар ихэд алдагдаж байна. Үүний үр дүнд “Хүн гэдэг нэг хэсэг нь өөрийн амьдралаа өөрөө сүйтгэж,нөгөө хэсэг нь өөрөө ч ухааралгүйгээр хамтран сүйтгэлцэж” амьдралын мөн чанарыг үл ухаарч байгаа нь юутай харамсалтай. Хүний амьдралд муу үйл,муу үг, муу сэтгэлээс илүү хэрэггүй зүйл байхгүй бөгөөд хүн гэгч алив сайхныг сэтгэж бодох тусам амьдрал цэцэглэн хөгждөг учиртай. Энэ нь юунаас ч илүү хүүхэд насанд, хүүхэд бидэнд л хамаатай. 25 25
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. Баянхонгор аймгийн ”Баянцагаан” сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Л. аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган 1. Архангай Ганчимэг Амьдралын төлөөх улиан "Амьдрал аа гэж "... ирээд л хүмүүс ярьдаг даа. Бас хүний амьдралд жаргал, зовлон хослон байдаг гээд л ярьдаг. Энэ нь ч үнэний ортой гэж би боддог. Хүний амьдралын эрээн бараан зүйлүүд барагдашгүй юм. Жаргалыг нь эдэлж зовлонг нь зөөллөн амьдардаг хүмүүний амьдрал гайхалтай. Би "Хөгшин чоно ульсан нь" гэдэг зохиолыг уншлаа. Чоно гэдэг энэ амьтан сүрдмээр, хэрцгий, харгис амьтан атлаа хүмүүн бидэнтэй адил амьдралын төлөө тэмцэж, хүмүүн бидэнтэй адил хайрлаж, дурлаж, хүмүүн бидний адил хүсэл зорилго, тэмүүлэлтэй байдаг нь үнэхээр гайхмаар. Надад зохиолын энэ хэсэг нэгийг өгүүлэх шиг боллоо. "... Охины дараа залуу азарган ирэв" Тэрээр толгой лантгар, хошуу мантгар, цээж занхгар, бөгс тонтгор, тэр мөртөө хөл богино. Үзтэл өө зөөгий нь зассан шагай шиг боловч үнэн чанартаа чонын ухаан охор, хөдөлгөөн, муутайн шинж тэмдэг бөгөөд гэтэл бас зан байдал базаалтай биш, хүнээр жишээлбэл: ам бардам ажилд муу, идэх унтах талаар хэнээс ч илүүтэй ийм нэгэн өөдгүйхэн амьтан байжээ" хэмээсэн нь чоноор дүрслэн хүн чанарыг илэрхийлсэн нь таалагдлаа. Мөн ухаан мэдрэлд нь ганцхан өлөгчин, өлөгчний гоо сайхан бие. Ингэж чоно тачаал шуналын ширүүн галд уналаа. Тачаал шунал хэчнээн их болохын хэрээр хармын сэтгэл төчнөөн бий болох тул өлөгчнийг бусдаас харамлан үс арьсаа уралцах юу ч биш болсноор барахгүй хамгаас аюултай гэж үздэг хүн өөд дайрахаасаа буцамгүй байжээ" гэсэн нь" нөгөө дурлал сохор гэдэгтэй л адил байгаа юм. Адгуус ч гэлээ хүмүүн бидэнтэй л адил 26 26 дурлаж, бүр юуг ч хийхээс буцалтгүй болдог ажээ. "Чоно бол нэг ёсны гунин гутрахыг үл мэдэх амьтан юм. Гэвч тэрбээр хоёр нүдээ тас анин үхсэн мэт хэвтэх нь гутарч буй нь ажээ. Нүдэнд нь өлөгчин, өлөгчний цог жавхлан, түүний суух,босох,архиран,сунан харайлгах зэрэг нь үзэгдэнэ. Чоно гэхээр л амьтдыг барьж, хүмүүст гай зовлон авчирдаг гэж боддог....гэтэл энэ хэсгийг уншаад өрөвдөх шиг боллоо. Тэд бидэнтэй адил дотоод сэтгэлтэй. Үнэхээр гайхмаар ингээд бодохоор хүмүүс бид чинь тэгээд адгуусаас юугаараа өөр болж байна" гэхээр гагцхүү оюун ухаанаараа л өөр болж таарч байгаа юм. Тиймээс бид адгуусаас ялгагдах энэ ганцхан зүйлээ дээдлэх хэрэгтэй юм байна яаж вэ гэж үү? Тун энгийн оюун ухаандаа муу муухайг төсөөлөх бус үргэлж сайн сайхныг бодон тунгааж, төсөөлж түүндээ хүрэхийн төлөө тэмүүлэх гэдэг нэрээ маш нэр төртэйгээр авч яваа хэрэг болно. Гэтэл өнөө үед, одоогийн энэ бодит амьдралд адгуус хүмүүнээс илүү болж шүү дээ. Гайхаж байна уу та бүхэн. Гайхаж суухын оронд нэгийг бодож, хоёрыг ухаарах хэрэгтэй. Хэн ч өнөөдөр баг өмссөн чөтгөр болохыг хүсэхгүй л байгаа тиймүү? Тиймээс цаг, мөч өөрчлөгдөн буй хорвоо ертөнцийн өмнө хүмүүн гэгч амьтан амьдралын төлөө "чимээгүй магадгүй хашгирч ульж байна. Харин Дулаан өвөрт улих хөгшин чонын улиан он цагийг дамжиж зүрхэнд сонсогдсоор ... Ай амьдрал аа гэж ... Ай хүмүүн гэгч амьдын чөлөөнөө тэмцэлдсээр...
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч Ц.Энххүрэл, Б.Зундуйсодном 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган П.Пүрэвсүрэнгийн “Өшөө” өгүүллэгээс ухаарахуй... 1. Зохиолын тухайд: Хүн төрөлхтөн энэрэнгүй хүмүүнлэг сэтгэлгүй л бол адгуус амьтнаас ер ялгарах юм алга. Хэзээ хэрхэн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх вэ? Үүнийг ухааруулахыг зорьсон зохиолын нэг бол “Өшөө” өгүүллэг юм. “Өшөө” өгүүллэгийг 1980 онд Баянхонгор аймгийн уугуул П.Пүрэвсүрэн зохиолч бичсэн бөгөөд 1990 онд гарсан ардчилсан хувьсгалын угтал болон өрнөлтийн нийгэм, улс төрийн нөлөөллөөр туурвил зүйн хувьд чөлөөт нөхцөлд туурвих боломжийг ашиглан нэг үзэл баримтлалд тулгуурлалгүй олон ургальч өнцгөөс харж бичсэн гэж боддог. Магадгүй арай өмнө бичсэн бол Д.Намдагийн “”Хөгшин чоно ульсан нь” зохиолын адил 20 гаруй жил “хоригдох” хувь заяатай байхыг хэн ч үгүйсгэхийн аргагүй. Зохиолч маань гүн гүнзгий сэдвийг бус их энгийн аль ч нийгмийн үед байсаар л байгаа “зүйл”-ийг оюун ухаанд шингэтэл, дүрийг сэтгэлд хоногштол дүрсэлсэн. Энэхүү зохиол нь Чойвоо хөгшний Дорги хил хайчийн харуулын албанд зургаан жил алба хааж халагдаад, гэртээ ч ирэлгүй хил дамнасан дээрэмчидтэй нийлж, өчнөөн жил тэнэхдээ хүн чанараа алдаж нутагтаа ирсний дараа нэгэн удаа чөдрийнх нь морийг идчихсэн гичий чоныг барьж нялх бэлтрэгийг нь харуулж байгаад амьдаар нь арьсыг нь хуулж алан,өнөөх бэлтрэгээ тэжээж өсгөхөд бэлтрэг том болоод Доргийг өөрийг нь багалзуурдан хороож, эхийнхээ болон өөрийнхөө өшөөг авч байгаа эмгэнэлт явдлыг өгүүлсэн. Дорги гэгч энэ эр эхээс төрөхдөө бусдын адил төрсөн атал он жилийн эргэлтэд эх эцгийн гараас хол явахдаа хүн чанараа алдаж, хоер хөлт адгуус шинжид шилжсэн байжээ. Хэдэн жил алга болоод гэртээ ирэхдээ өөрийг нь амьсгалынхаа эцсийн мөч хүртэл хүлээсэн эхийнхээ шарилыг ч эргэсэнгүй, бас аавыгаа өөд болоход “Одоо яая гэхэв дээ, ганц хүн гал болдоггүй гэдэг дээ. Нэг юм олж авахаас биш” хэмээн ямар ч сэтгэл зовнилгүй өтгөн хар хөмсөгөө зангидан хэлдэг нь үнэхээр сэтгэл өвдмөөр. 2. Зохиолоос “олсон” ухаарал: Энэ зохиолоос олон зүйлийг харж болох ч зөвхөн өшөөт сэтгэлийн тухай хэрхэн илэрхийлснийг нь,юуг ухааруулахыг зорьсныг нь онцлон эргэцүүлж үзлээ. Анх 40 мянган жилийн тэртээгээс оюун ухаант хүн үүсч / Homosapiensis/ орчин цагийн хүний байдал бүрэлдэж, хүний нийгэм бүрэн утгаараа бий болж хүнлэг ёсонд суралцаж, амьтдаас “бодож сэтгэх, хөдөлмөрлөх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, барих чадвар”аараа ялгарсан байхад Дорги гэгч харин аль эрт балрын өмнө оюун ухаанаас арчигдсан, хүнд байхад зохисгүй араншинг өөртөө бий болгосон байх юм. Өшөө хорсол нь хүнийг алгуурхнаар дотроос нь хэмлэдэг. Хамгийн эртний шашин болох Буддизмын сургаалд Нисваанисын таван хороос /шунал, уур, мунхаг, омог, атаа/ бие сэтгэлээ ангид байлгах ёстой хэмээн сургадаг. Тэгвэл “өшөө” гэж юу вэ? Миний бодлоор өшөөрхөг зан нь энэхүү 5 хорыг өөртөө шингээсэн ойлголт бөгөөд адгуус амьтанд илүү хөгжсөн, сэтгэх чадварын болхи хөгжилтэй амьд биеийн шинж юм. Хүмүүс гэгч үүнээс хол байж, сэтгэлийн амирлангуйг эрхэмлэж, сэтгэл санаагаа тайван хөгжүүн байлган өөрийхөө үйл хэрэг амьдралыг эерэгээр удирдан зохицуулах ёстой нь энд зөрчигдсөн байна. Гэвч... Бид “Өшөө” өгүүллэгийг уншиж судлах явцад ангидаа өрнүүлсэн ярилцлагаас ажиглахад дараах зүйлүүд ажиглагдаж байсан. 27 27
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган а. Хүүхдүүдийн олонх нь Доргийг ихэд жигшиж байсан. б. “Хэн нэгэн хүн чамайг гомдоовол яах вэ,өшөө авах уу?” гэсэн асуултад 90 орчим хувь нь “авна” гэж хариулж, үүнийхээ шалтгааныг хүнд сул дорой харагдахгүйн тулд, дээрэлхүүлэхгүйн тулд, тэр хүнд сургамж болгохын тулд, сэтгэлийн бухимдлаа тайлахын тулд ... гэх мэтээр янз бүрээр тайлбарлаж байв. Гэхдээ хэтрүүлэхгүй, “зөв аргаар” гэж хариултаа зөвтгөж байсан юм. в. “Өшөө авснаар ямар үр дүн гарч байна?” гэсэн асуултад тодорхой хариулт өгч чадаагүй. 28 28 Эцэст нь ярилцлагын үр дүнд өшөө авч эхэлбэл тасралтгүй гинжин холбоо үүсч, ямар ч үр дүнд хүрэхгүй бөгөөд харин ч сөрөг үр дагавар ихтэй гэдэгтэй санал нэгдсэн юм. Мөн хэн нэгэн хүнээс өшөө авмаар санагдвал түүнийг уучлах, эсвэл огт тоолгүй орхих нь ямар ч өшөө авалтаас илүү гэсэн “шилдэг” аргыг олсон билээ. Иймд хүн төрөлхтөнд өшөө хорсол хэмээгч зүйл огт байх ёсгүй бөгөөд бусад амьд биетээс ялгах хүн, хүнлэг гэсэн нэрийг авч яваа гол утга учраа хадгалах нь нийгэмшсэн бидний эрх үүрэг билээ. Өшөө авч яах юм бэ, хүн л бол хүн, бид чинь хоорондоо ав адилхан шүү дээ.
    • Фото зураг Баянхонгор аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 5. Баянхонгор аймгийн ЕБС-ийн 5 дугаар ангийн сурагчид. “Бяцхан цамхаг” үлгэр Баянхонгор аймгийн ЕБС-ийн 5 дугаар ангийн сурагчид. “Бяцхан цамхаг” үлгэр 29
    • БУЛГАН АЙМАГ 99 99 99 99 99 Булган аймаг. “Хутаг-Өндөр” сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э. Ариунбат: Би бол – эр хүн Булган аймаг. “Хишиг-Өндөр” сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч П.Батбилэг: Ээдрээт амьдралын тоос Булган аймаг. “Хутаг-Өндөр” сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Анхзаяа: Хөх чоно - Тэнгэрийн амьтан Булган аймгийн Булган сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч У.Осоржам: Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь Булган аймгийн Хишиг-өндөр сумын 11Б ангийн сурагч Б.Наранчимэг: Загалмайлсан эцэг ба Төгс удирдагч Булган аймаг. “Хутаг-Өндөр” сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э. Ариунбат Булган аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Би бол – эр хүн Эмээл дээр ургасан уул атлаа Элгэнд чинь багтсан толгод Эр хүнийг хайрлаж яваарай. Б.Лхагвасүрэн Миний амьдрал зохиол мэт... Би өөрөө гол баатар нь. Гэхдээ миний амьдралыг зүйрлэшгүй үнэнээр нь бичсэн нэгэн зохиолыг уншаад зүүд, зөн хоёрын дундуур өөрийгөө эрэн хайж энэхүү эсээг бичиж сууна. Сүүнд бялуурсан хурга ишиг, аль эсвэл цэцгэнд дарагдсан зун ямархан жаргалтай байдгийг хүн болгон мэднэ дээ. Өглөөний нар шиг тунгалагхан бага насандаа амьдралыг ийм их жаргалаар дүүрэн байдаг хэмээн төсөөлж, айл гэр болон тоглохтой адил гэж бодож явжээ. Намайг аравхан настай байхад аав минь орчлонгийн 30 мөнх бусыг үзэж, одот тэнгэрийн орныг зорьсон. Амьдралын сайн сайхныг үзэх балчирхан насандаа хайр, хагацал, харууслын сүүдэр ийм хүчтэй дайрна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Одоо бол амьдрал гэдэг тоглож болдоггүй тоглоом гэдгийг ухаарч байна. Би гурван хүүхэдтэй айлын бага нь төдийгүй гал голомтыг нь залгах ганц хүү нь юм. Тиймээс өрхийн тэргүүн болж аавынхаа үлдээсэн гал голомтыг айлын дайтай авч явна гэж зүрхнийхээ гүнд өөртөө амласан . С.Эрдэнийн уянгын өгүүллэгүүдийг сөхөн харж суухдаа хамгийн түрүүнд “Эр хүн” зохиол нүдэнд тусаж, “Яаж би жинхэнэ эр хүн болох вэ?” хэмээн шимтэн уншиж, тэр бяцхан хүүг өөрийн эрхгүй өрөвдөж нулимс унагалаа. “Өнчин хүний зовлонг өнөр хүн ойлгохгүй, өлсгөлөн хүний зовлонг цатгалан хүн мэдэхгүй” гэдгийн адилаар туулаад өнгөрсөн зовлон минь ижилхэн байсан учраас
    • би ийнхүү эмзэг хүлээж авсан ч байж болох л доо. С.Эрдэнэ зохиолч маань яг л намайг хараад, миний амьдралыг биччихсэн юм шиг хүний сэтгэлийн эмзэг мөртлөө нандин тэр хэсгийг эрэлхийлж, хайж, хатгаж бичсэн нь аугаа зохиолчийн нарийн мэдрэмж юм уу?, аль эсвэл өөрөө ийм амьдралыг туулсан юм болов уу? Одоо би арван таван настай. Бие жижигхэн боловч бэлчээрийнхээ хэрээр ээждээ тус нэмэр болох сон гэж хичээдэг. Аавынхаа унадаг байсан мотоциклыг унаж,ээжийгээ 15 км-ын цаана байдаг ажилд нь явган гүйлгэлгүй хүргэж өгдөг болсон. Өнгөрсөн намар танил ах нараа дагаж,аар саар ажилд нь тусалж,өвлийнхөө түлшний модоо бэлдүүлсэн. Ээж минь маш их баярлаж “Миний хүү эр хүн болжээ” гэж баярлаж догдолсондоо уйлж билээ. Энэ бол миний өөрийн чадлаараа олсон хамгийн том шагнал билээ. Ингээд бодохоор Бибаатар бид хоёрын амьдралын тойрог ижил байжээ. Мөн Бибаатар шиг аавынхаа хийсэн үйлийг үргэлжлүүлж алс холын орныг зорих ч юм билүү. Олон аавын хүү бид хоёр шиг өнчрөлийн мананд төөрч, өр зүрхээ шаналгахгүй байгаасай. Айл бүрийн үр хүүхэд аз жаргалаар дүүрэн, элэг бүтэн жаргаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм. Ижил тавилантай хүүхэд байвал амьдралд өвдөг сөхрөхгүй байхыг зөвлөе. Өнөөдөр чи уйллаа ч, маргааш чи инээнэ. Амьдралд итгэл дүүрэн явах ёстойг би бүрэн дүүрэн ухаарлаа. Босоогоороо унасан эцгийнхээ үргэлжлэл учраас босоо хийморьтой явах учиртай. “Би бол эр хүн шүү дээ” хэмээн өөрийгөө зоригжуулъя. Монголын эрчүүд эр хүн шиг байгаасай. 31
    • Булган аймаг. “Хишиг-Өндөр” сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч П.Батбилэг Ээдрээт амьдралын тоос ”Хун галуу, нагал навчит хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал татлаа, тулах уу?” гэж адтай хашхирав. Нөгөө нь нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал гээч хэмээн согтуурахад цөмөөрөө “ха-ха-хо-хо” гэж бүдүүн нарийн дуугаар хөхрөлдвөл, Чанцал бөөн хар юманд бөглөрсөн давчидсан цээжээн дарж сүүрс алдаад гэрээс холдон явав. Нар шингэж, цагаан гэгээ туссан үе байлаа . Хүний тухай ярина гэдэг юутай сайхан билээ дээ. “Малын хөлийн тоос” өгүүллэгийг уншихад халуун нар зулай дээрээс шарж, олон малын хөлөөр боссон зунгаг тоос нүдэнд үзэгдэж, үхэр малын хөлс шивтэр, халуун бууцны хоолой хорсгом үнэр ханхлах шиг болдог. Хөнгөн чийрэг алхаатай,жавхаатай боловч хуурамч овжин инээмсэглэлтэй,шалиг Балбар ноомой даруу уяхан зөөлөн,догдлонгуй ичимтгий Чанцал хоёрын дүр сэтгэлд буудаг. Хүний амьдрал эрээнтэй бараантай үргэлжилж өнгөрсөн одоо ирээдүйд гэсэн гурван цагаар хэмжигдэнэ. Өвгөөс өвлөсөн малчин заяа өдгөө дээдлэгдэх малчин ухаан тэнэгэр монголын говь нутаг тэнцүүлж, орших хангайн нутаг дундуур нь үргэлжлэх дуусашгүй их талыг Борогчингийн хөндий хэмээнэ. Балбарын нар энэхэн орчлонд жаргасан л бол дахиад хэзээ ч замбуулинд мандахгүй ч байж мэдэх ба нар шингэх гэсэн үгээр төлөөлүүлж хоёр туулай хөөсөн хүн хоосон үлддэгийн үлгэрээр уншигч 32 олон түмэндээ сургаалыг давхар давхар хэлж өгснөөрөө давуу тал бий болгож, олон өгүүллэгүүддээ сургамжийг агуулж чадсан байдаг. Жишээ нь “Өвгөн шувуу”, ”Наран гарав уу”, ”Сэрүүн дуганы мөхөл” гэх мэт зохиолд илүү тусгасан байдаг. Үүгээр нь дамжуулж уншигчид үр хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох юм. Энэхүү зохиол дээр Балбар шуналтай завшигч бүхнийг хээл хахуулаар шийддэгээр гардаг нь тухайн үеийн нийгмийн бодит байдлыг харуулж чадсан юм. Гэвч Чанцалын дүрээр сайхан сэтгэл сайн санаагаар ирээдүйг өвөртөлж яваа жирийн малчин бүсгүйг харуулж чадлаа. Балбарын өврөөс гарлаа гээд Чанцалын сэтгэл дордохгүй харин ч бүдэг замаар тод гэрэл рүү алхах том аз жаргал буй аж. Бүсгүйн сонголт хоосон мөр дагаагүй, энэ бол байгалийн зохилдлого юм шиг. Энэ өгүүллэгт хүнийг хуурамч гоё үг, бэл бэнчингээр нь бус, хөдөлмөр зүтгэлээр нь үнэлэх ёстой гэсэн энэ үнэнийг зохиолч гярхай ажиглаж сэтгэлд хоногштол харуулсан юм. Говь хангайн толионоос хайр жаргааж гэгээ татуулсан амьдралаар зуун алгасан түүх амирлаж бурхад мэндэлж бурхан болсон ч бид үгийг нь магнайдаа өргөж, үе бүрийг нь зүрхэндээ тээж явна. Нар шингэж, үдшийн гэгээ туссан үе байлаа.
    • С.Булган аймгийнгуайн ахлах ангийн Эрдэнэ ЕБС-ийн энэ өгүүллэгээр Булгантом болоод кино бүтээнэ. би аймгийн Булган сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч У.Осоржам сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь Өлөгчин гэдэг үг бол гоо үзэсгэлэнт эмэгчин чоно гэсэн үг мөн. Өлөгчин гэдэг үг хүмүүсийн сонорт ямагт олиггүй сонсогддог үг мөн. Мэдээж надад ч бас тийм л санагддаг. Харин чонын хувьд гоо үзэсгэлэн гэх утгыг агуулсан гоёмсог үгсийн нэг юм. Үүнийг батлахын тулд Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоос жишээ дурдъя. “ ... Уул өлөгчин хошуу шовх, хүзүү урт, хөл цэх бөгөөд зэгзгэр, биеийн ерөнхий байдал тэгш хурдлахын хувьд бүр ч онцгой. Иймд энэ өлөгчин ёстой үзэсгэлэнт өлөгчин мөн” гэх зэргээр эмэгчин чонын гоо үзэсгэлэнг дурдсан нь өлөгчин гэдэг үгийг хараалын үг биш болохыг батална. Өлөгчин гэдэг үгийн утгыг монгол хэлний тайлбар толиноос харвал: “нохой зэрэг зарим араатан амьтны эмэгчин” хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл: чонын хувьд үзэсгэлэнт эмэгчин чоно гэсэн үг юм. Мөн өлөгчин гэдэг үгийг эмэгтэй хүнийг басамжлан доромжлох утгатай хараалын үг гэж тайлбарласан байна. Гэхдээ энэ нь ердөө шилжсэн утга юм. Эндээс үзэхэд ямар нэгэн зүйлийг нэрлэсэн үгийг утга шилжүүлэн хэрэглэж болдог байна. Хүмүүс хар яриандаа утга шилжүүлэн хараалын үг болгон ашигласан үг нэлээд олон бий.Тухайлбал “гичий” гэдэг үгийг мөн л утга шилжүүлэн хараалын үг болгон ашигласан байдаг. Гэтэл энэ үгийн үндсэн утга нь өлөгчин гэдэг үгтэй адил эмэгчин чоно /гичий чоно/ -ыг нэрлэсэн үг юм. Зохиолч энэхүү зохиолоороо дамжуулан үгийн үндсэн утга болон шилжсэн утгын ялгааг харуулах гэсэн биз. Эргэн өлөгчин гэх үгийн асуудал руугаа оръё. Тиймээс “өлөгчин” гэдэг үгийг утга шилжүүлэн доромжлох утгатай үг болгон хэрэглэснээс биш зохиолд үндсэн утга нь “Үзэсгэлэн гоо эмэгчин чоно” гэдэг утгаар дүрсэлжээ. Үүнээс гадна утга шилжүүлэн хэрэглэсэн үгсийг ялган таньж үндсэн утгаар нь хэрэглэж хэвшвэл зохистой юм шиг надад санагдлаа.Нэрт зохиолч Ц.Дамдинсүрэн гуай: “Номын утга нь тэнгэр мэт агуу,дэлхий мэт өргөн,далай мэт гүн Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт” хэмээн шүлэглэсэн байдаг. Иймээс номын утгыг ухааран ойлгож, “өлөгчин” гэдэг үгтэй адил хэрэглэгдэж байгаа үгсийг уншсан номноос олж харах монголынхоо арвин баялаг үгийн сангаас суралцах нь далайгаас сувд шүүрэхтэй адил чухал гэдгийг найз нартаа ойлгуулахыг зорьсон юм. Д.Намдаг зохиолч маань “Хөгшин чоно ульсан нь” зохиолоо үгийн гайхамшгаар урлан бидэнд ухаарал хайрлан бичсэн байна. Үг бүхний цаад утгыг ухаж ойлгон монгол хэлний үгсийн арвин сангаа баяжуулан хэрэглэхгүй бол цөөн хэдэн үгийн тоонд эргэлдсэн “модон” хэлтэй болох бус уу?! 33 33
    • Булган гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. С. Эрдэнэаймгийн Хишиг-өндөр сумын 11Б ангийн сурагч Б.Наранчимэг. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Загалмайлсан эцэг ба Төгс удирдагч Марио Пьюзо Төгс удирдагч байхын тулд дагалдагч нартай байх ёстой. Дагалдагч нартай байхын тулд тэдний итгэлийг олох ёстой. Загалмайлсан эцэг ба Төгс удирдагч Орчин үед хэвлэгдэн гарч буй онолыг баримталсан оюуны хөгжил, чадамжийн тухай мөн заавар зөвөлгөөний номнууд нь хүмүүст төдийлөн үр дүнгээ өгч чаддаггүй. Харин бодит амьдралаас сэдэвлэсэн ном зохиолууд нь илүү үр дүнгээ өгдөг бөгөөд хүний ном унших сонирхлыг төрүүлж, ухаарч хөгжих боломжийг олгодог. Тийм ч учраас би амьдралд илүү ойр, ойлгоход хялбар талаас нь энэхүү номыг сонгон уншлаа. Загалмайлсан эцэг,төгс удирдагч,амжилт,авьяас чадвар,эд хөрөнгө,эрх мэдэл. Хүн төрөлхтөнд айдас хүйдэс аймшгийг сануулдаг гэмт хэргийг ертөнцөд нар тусгах боломжтой. Энд хүн чанар, хүчтэй удирдагчид байгаа учир тэд дэлхий дахиныг чичрүүлж чаддаг. Гагцхүү зөв залах чиглүүлэх.... “Аливаа бэл хөрөнгө хэтэрхий их бол гэмт хэргээс эх сурвалжтай” хэмээн зохиол гардаг.Үүнээс үзвэл: Эд хөрөнгө, эрх мэдэл хэтэрхий их байна гэдэг ямарваа нэгэн хор уршгийг байнга дагуулж байдаг. Яг л дэлхий нарыг тойрч, сар дэлхийг тойрдогтой адил. Хүн эд хөрөнгө, эрх мэдлийг эрх мэдэл гэмт хэргийг харин гэмт хэрэг өөр бас хэн нэгнийг дагуулж байдаг. Үүнийг хүний сүлжээ гэж бодъё. Хорвоо ертөнц дээрх сая сая хүмүүс зөвхөн энэ л сүлжээг дамжин амьдардаг бол та түүнд өртөж яваа гэвэл хамгийн түрүүнд юу хийх вэ? Энэ асуултыг таны оюуны санд үлдээе. Миний уншсан ном энэ асуултын эсрэг нь. Энэ зохиолыг 34 34 эхлээд уншихад гэмт хэргийн ертөнцөд цус асгаруулсан дайн үргэлжлээд л байх юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Гэвч энэ бодол минь буруу байж гэдгийг номоо уншиж дууссаны дараа л ойлгосон юм. Нэг.Миний бодол ба зохиолчийн үндэслэл Хүн хүндээ итгэж найдах, хүн хүнээ хүндэтгэн хайрлах бас хүн хүндээ захирагдан удирдуулах гэх мэт төгс хүний ялангуяа удирдагч хүний мөн чанарыг энэхүү зохиол маань тод томруунаар дүрсэлжээ.Энэ чухал зүйлийг бидэнд ойлгуулж,суралцах боломжийг олгосон энэхүү номын зохиолч эрхэм Марио Пьюзогийн талаарх бяцхан мэдээллийг танилцуулья. Марио Пьюзо нь Итали гаралтай АНУ-д амьдардаг хүн бөгөөд олон шилдэг бүтээлээрээ бусдын хүндэтгэлийг хүлээж чадсан чадварлаг зохиолч юм.Түүний бүтээлээс дурьдвал “Ахмад Бладын адал явдал”, ”Илдний шуурга”Хар нүх ба шинэ ертөнц” гэх мэт олон шилдэг бүтээл бий. Миний уншсан “Загалмайлсан эцэг” романыг 1969 онд туурвисан юм.Тэрээр зохиол бүрдээ Итали хүний зан ариншин, авьяас чадвар зэргийг тухайн үеийн дайн тулаан бүртэй уялдуулан тодотгож амьдралын мөн чанарыг тусгасан нь түүнийг ямар чадварлаг зохиолч болохыг нь баталсан гэлтэй. Хоёр.Төгс удирдагч ба итгэл найдвар Хүний амьдрал итгэл найдвар хайр дурлал дээр тогтдог. Бусдын итгэлийг олж авна гэдэг хаан болсонтой л адил. Дон Корлеоне яг л үүнтэй адил хаан.Тэр хүн бүхний хүссэн зүйлийг хийж тэдний итгэл найдварыг олж авдаг бөгөөд тэдний хувьд бол Загалмайлсан эцэг нь байсан юм.Түүний ажлаа яаж хийдгийг хэн ч мэдэхгүй.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Гагцхүү илчлэгдэхээс өмнө... Энэ том нууцыг түүний гэр бүлийн өмгөөлөгч Том Хейген, түүний гурван хүү бас түүний дор ажилладаг цөөхөн хэдэн албатууд л мэднэ. Дон Корлеониос гуйсан хүсэлт бүхнийг тэр ямар ч аргаар хамаагүй биелүүлж өгдөг байв. Гэхдээ чухам ямар аргаар гэдэг нь бүгдэд нууц байсан юм. Энэ нууцыг дэлгэвэл тэр бол алуурчин бүр алуурчдын толгойлогч. Гэвч би энэ номыг шимтэн уншиж суух бүрдээ түүний ямар агуу удирдагч байсныг мөн ямар хүнлэг энэрэнгүй хүн бэ гэдгийг нь гайхан биширч байсан юм. Яг л бидний хүндлэн дээдэлдэг төгс удирдагч Чингис хаан шиг... Их эзэн Чингис хаантайгаа адилтгасаны учир нь Чингис хаан өөрийн дотны хүмүүст итгэл хүлээлгэж шилдэг албат бүхнийхээ хайр хүндэтгэлийг олж бусдыг татах, удирдах гоц авьяастай нэгэн байсан. Удирдагч байхын тулд дагалдагч нартай байх ёстой. Дагалдагч нартай байхын тулд тэдний итгэлийг олох ёстой. Дон Корлеоне яг л үүнтэй адил нөхдөдөө үнэнч тэдний итгэлийг олж чаддаг мөн л төгс удирдагч юм.Түүний хамгийн гол авьяас нь аливаа зүйлийг хоёр нүүдлийн цаана тооцоолох чадвар юм. Гурав. Миний бахархал Энэ зохиолд Дон Корлеонийн ямар сайн удирдагч, бусдыг татах чадвартайг нь дүрсэлсэн нэг хэсэг нь би түүнийг хүндэтгэх бас нэг шалтгаан болсон юм. Хотын хэрмэн хананы дэргэд овоорсон хээрийн догшин омог аймгийнхнийг хараа салгалгүй ширтэж суухад хүрсэн эртний эзэд хаад лугаа адил эрхэм Корлеоне өөрийн асар уудам эзэнт улсын хилийн чанадад болж буй бүхэнд анхаарал тавина.Тэрбээр Германд Гитлер засгийн эрхэнд гарч, Испани улс мөхөн унасан, Англичуудтай Мюнхенд хэлцэл хийсэн зэрэг үйл явдлуудыг ихэд сонирхон ажиглаж хорвоо ертөнцийг юу юугүй дэлхийн дайны эргүүлэгт хаях гэж буйг урьдаас харж чаджээ. Эрхэм Корлеоне жинхэнэ дипломат хүний зангаар хамтран зүтгэгчид, үзэл санаа нэгтэндээ хандан уриалга гаргаж Лос Анжелос, Сан Франциско, Кливленд, Чикаго, Филадельфи, Майамид суурьшан нутгийнхаа иргэдийг зөвлөгөөнд дуудлаа.Тэрбээр эцсийн эцэст томоохон намуудын хоорондын зөвшлийг хангаж чадсанаар нясванисыг тэвчсэн аргад найдсан шиг гэмт хэрэгтний нийт ертөнцөд энх тайван, эв эеийг авчирав. Дөрөв. Хүний сүлжээ Тэр ийм л үнэн ч шулуун шударга зантай бусдадаа нөлөөлхүйц хүчин чадалтай алсын хараатай төгс хүн байсан юм.Түүний энэ сайн чанарыг ажиглавал нэг улсыг ч биш,бүр дэлхий дахиныг ч захирч удирдах төгс авьяас юм. Тэр уучлалт гэдгийг огт мэддэггүй нь түүнийг бусдад үлгэр дууриал болох сул тал нь ч байсан байж магадгүй юм. Уучлах гэдэг ухааных гэдэг шүү дээ. Ямар ч ажлыг хийхдээ тэр эхлээд санал тавьдаг. Хэрвээ саналыг нь хүлээж авахгүй бол дотны хүн эсвэл өөрийг нь золиослодог. Энэ бол түүний эд хөрөнгөтэй болох дөт арга зам. Энэ магадгүй түүний нурж унах шалтгаан байсан байх. Тэр бүх асуудлаа зөвхөн дотоод сэтгэлийн хүчээрээ тунгаан боддог. Дотоод сэтгэл нь зөв хүнийг зорьсондоо хүрэх замаас нь хэн ч юу ч хазайлгаж чадахгүй. Харин үйл хэргийнхээ үнэн зөвд итгэлгүй этгээдэд газар дэлхий дээр юу ч тусалж чадахгүй.Түүний хөвгүүд ч мөн адил эцгийнхээ энэ ажлыг өвлөж авах ёстой. Гэвч үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй ганц хүн бол түүний бага хүү Майкл юм. Майкл л төгс хүчит эцгийнхээ дур хүслийг биелүүлэхээс татгалзсан цорын ганц хүү нь бөгөөд гэр бүлийнхнийхээ дүр төрхийг ч дуурайгаагүй нэгэн. Гэвч төгсгөлд нь гэр бүлээ алдахгүйн тулд бохир цуст зам руу орж эцгийнхээ үйл ажлыг өвлөж авдаг. Энэ бол гашуун үнэн бас дуусашгүй,эцэс төгсгөлгүй хүний сүлжээ... Өвлөн өвлөгдсөөр л байх... Өдрөөс өдөрт давтагдан байдаг бидний багахан хичээл 35 35
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган зүтгэл хуран хурсаар АМЖИЛТ болдог билээ. Бид энэ амжилтыг бий болгохын тулд шинэ эрин зуундаа хүнийг хүнээр бус оюунаар цэнэглэж, итгэл найдварыг золиосоор бус сайхан сэтгэлээр олж авах тийм л шинэ үүд хаалгыг нээх шинэ зууны шилдэг удирдагчид билээ. Хүн бүр үүнийг дор бүрнээ ухамсарлан өнөөгийн нийгэмд тулгараад байгаа мафын аллага буюу хүний сүлжээг бус оюуны сүлжээг хөгжүүлэн дэлхийн 3-р дайныг цусан дайн биш оюуны дайн болгож, шинэ зууны төгс удирдагчдыг бэлтгэн өрсөлдөцгөөе. Би энэ зохиолоос эдгээр зүйлсийг маш сайн ойлгож авлаа. 36 36 Би ч бас оюуны дайнд өрсөлдөх шинэ зууны төгс удирдагч. Ном зүй: 1. Ц.Баатархүү “Ажил хэргийн гурвалжин” 2. Б. Ганбаатар “Удирдах чадварт суралцахуй” 3. Жо Витале “Түлхүүр” 4. Д. Намжав “Улс төрчдөд хэрэгтэй үгс” 5. А.Тогтоодулам “Оновчтой Уншлага”
    • Фото зураг Булган аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 3. Говь-Алтай аймгийн 3 дугаар цэцэрлэгийн дунд бүлэг. “Долоон бор оготно” Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуулийн 2а ангийн сурагч З.НандинЭрдэнэ Г.Уянга. Орос ардын үлгэр “Алтан өндөг” 4. Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуулийн 2а ангийн сурагч З.НандинЭрдэнэ Г.Уянга. Орос ардын үлгэр “Алтан өндөг” 37
    • ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ 99 Говь – Алтай аймаг. “Шарга” сумын дунд сургуулийн 10а ангийн сурагч С.Маралмаа: Өндөр их тавилан хайрласан ижий, ааваа хайрлаж яваарай 99 Говь-Алтай аймгийн 1дүгээр сургуулийн 10е ангийн сурагч Н.Мягмарсүх: Ном дор мөргөмү 99 Говь-Алтай аймгийн 1дүгээр сургуулийн 8г ангийн сурагч Д. Одгэрэл 99 Говь-Алтай аймгийн “Шарга” сумын дунд сургуулийн 10а ангийн сурагч С.Маралмаа: Монголын нууц товчоон 99 Говь-Алтай аймгийн Шарга сумын дунд сургуулийн сурагч Я. Доньдсүрэн: Л.Кэррол “Алиса гайхамшгийн оронд” Говь – Алтай аймаг. “Шарга” сумын дунд сургуулийн 10а ангийн сурагч С.Маралмаа Говь-Алтай аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Өндөр их тавилан хайрласан ижий, ааваа хайрлаж яваарай. “Устай чулуу тааралдвал үмхэж бүү тоглоорой,могойн өндөг байдаг юм гэнэ лээ…” гэх эртний нэгэн домог зохиолчийн сэтгэлд амилж, хайрлах, бахархах, жигших эмзэглэх сэтгэгдлийг төрүүлж, ямархан их сургаал, ухаарлыг бидэнд хайрланам бэ? Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэнгийн эх үрийн нандин холбоо, хайр энэрлийн талаар өгүүлсэн олон олон шүлэг найраглалыг нь бид сайн мэднэ. Уул нурж тал болсон ч, буян амлаж бурхан гуйсан ч үргэлжийн мөнхөд үрийнхээ төлөө амиа золин зогсох эх хүний далай их хайрыг яалтай билээ. Тэгвэл “Үр могой” зохиолд “Гурван шөнийн од дамжин, Гурван өдрийн үүл дамжин өвдсөний эцэст арай хийн гаргасан үр нь могой байсан тул эх үр хоёрыг омгийнхон нь, тэр бүү хэл хань нь хүртэл орхин нүүж одно. Хүйтэн цустай үр нь эхийгээ тоохгүй, харин нялх биетэй эх нь өлзий бус үрээ өсгөх гэсээр эцэстээ амиа алдаж байгаа тухай “ энэ зохиолд гарч байна. 38 Уг зохиолд ээжийн үрээ гэсэн сайхан хайрыг даадаггүй хүн дүрст үр могойнуудыг дүрсэлжээ. Зохиолч үр могойг “өлзий бус үр” хэмээн онцолсон бол харин би тэр хүн дүрст, хүйтэн цуст үр могойнуудыг “ үр араатан ” гэе. Арван сар хэвлийдээ тээж, хүн болгон өсгөж, хүмүүжүүлж халуун залуу нас, хайрын их сэтгэлээ харамгүй хайрласан ээжийнхээ ариун сэтгэл үрүү нь ус цацаж, өөрийгөө тэнгэрээс унасан мэт санаж тэнэглэн, залуу насныхаа аагаар ихэрхэн, өөрөөс нь өөр хүнгүй , өөрийнхөөс нь өөр зөвгүй мэт аашилж буй тэр хүний тэнэг үрсийг араатан гэхээс өөр юу гэх билээ. Сайн муугийн алинд ч үрийнхээ л дэргэд байж өргөж, дэмжиж, хайрлаж, харамлаж байдаг гэгээн бодь сэтгэлтэн ижийгээс өөр хэн байх билээ. Ээжийнхээ их хайрыг ихэнх хүн хожуу ухаардаг нь харамсалтай, зарим нь ухаарсан ч хэтэрхий оройтсон байдаг нь бүр ч харуусалтай байдаг. Ардын уран зохиолч П.Бадарч “Би
    • ээжийгээ мөнх юм шиг санаж, мөн ч их алдсан даа, миний муу ээж надад яасан их гомдоо бол оо” гэж уйлан хэлсэн байдаг. Мөн манай нэгэн нэрт зохиолч “Амьд бурханаа дэргэд минь байхад шүтээгүй байж, би одоо Буддаг шүтээд яах юм бэ?” гэж хэлжээ. Энэ мэтчилэн ээжийгээ амьдад нь хайрлаж чадаагүй байж хожим нь ээжтэйгээ байгаа нэгнийг харан халаглаж,харамсаж суудаг хүмүүс олон. Тиймээс ээжийгээ амьд ахуйд нь хайрыг нь хайрлаж,ачийг нь хариулж явалтай гэсэн гүн санааг уншигч бидэнд төрүүлсэнд энэ зохиолын үнэ цэнэ оршсоор байна. Энэ зохиолыг уншаад би “Үр хүүхэд нь зөв гишгэж, зөв амьдарч, сэтгэлийг нь зовоохгүй, итгэлийг нь алдахгүй байна гэдэг л ээжийнхээ хайрыг дааж, ачийг нь хариулахын нэр юм байна“ гэж ойлгосон. Иймээс эссегээ энэ хорвоод сайхан ээжийнхээ цагаан сэтгэлийг хөсөрдүүлсэн хүйтэн цэвдэг сэтгэлтэн үр могойгоор төгсгөл болохын ерөөл өргөж, “ ....Өнгө алаг энэ хорвоод Өөрийн сайндаа чи төрөөгүй ээ. Өдөр өдрийн нарыг үзэх Өндөр их тавилан хайрласан эжий ааваа хайрлаж яваарай. “ гэсэн үгээр төгсгөе. Говь-Алтай аймгийн 1дүгээр сургуулийн 10е ангийн сурагч Н.Мягмарсүх Ном дор мөргөмү Мэргэд цэцэлсэн далай их шастирын эзэн миний өвөг дээдэс дэндүү ухаантай. “Өлгийтэй үрсээ хөдсөнд өлгийддөг атлаа номыг харин торгонд баринтагладаг” хэмээн нэгэн найрагч дуу алдсан байдаг даа. Ийм гайхалтай ард түмний үр удам бид уншихгүй байхын аргагүй. Унших бүр номын цаглашгүй гэрэл сэтгэлийг минь гэгээрүүлсээр... Өдөр өдрөөр,хором хормоор үл мэдэхүйн хүлээсээс ангижирч, эрдмийн далай руу тэмүүлсээр... Энэ бүхэнтэй учирсан минь урьдын их хувь ерөөл билээ. Үе үеийн цэцэд мэргэдийн оюуны уурхай, үлэмж гэгээн оюуны түлхүүр ном дор мөргөмү. Энэхэн замбуулинд эрдэнэт хүний биеийг олон төрөөд бүтээх ёстой гурван их буяны нэг нь”Ном бүтээхүй” гэнэ билээ. Тэгэхээр номыг урлан бүтээгч нь дээдийн дээд буянтан болой. Бас номыг алтан эрдэнийн хуудас дээр мөнгөн эрдэнээр барлан бүтээж байсан Их Монголын өвөг дээдсийг бурхад гэхээс аргагүй. Номын цагаан буяныг дэлгэрүүлэн түгээж яваа эрдэмтэн багш нарыг бурхдын элч хэмээн магтъя. Хөлгөн судрыг бүтээж, гайхамшигт үгэн сондрыг хэлхсэн бүхний, хойч үедээ уламжилсан бүгдийн, ариун үйлс нь мөнхөд дэлгэрч, номын цагаан буян ивээх болтугай. Эх хэлний маань далай их утгад төр улсын маань сүлд хийморь оршиж, бичгийн мэргэдийнх нь бийр бэхсийн үзүүрт зон олны тань заяа тавилан заларч байдаг гэдгийг үр ач бид чинь ухаарсаар яваа шүү. 39
    • Говь-Алтай аймгийн 1дүгээр сургуулийн 8г ангийн сурагч Д. Одгэрэл Мэлмий баясган,сонор мялаах номын буян сүн далай мэт... Тэнгэрийн дор ариусахуйн судар уншин, гайхамшгийн үүдийг нээх нь ховор аз гэлтэй. Би бүхнийг уншсанаасаа л ухаардаг. Ном надад орчлонгийн өнгө бүхнийг харуулдаг, нууцлаг замбуулингийн оньсого бүхнийг тайлж тусалдаг. Зохиолч Ц.Дамдинсүрэн “Номын утга тэнгэр мэт агуу,далай мэт гүн,дэлхий мэт өргөн, номыг унших нь тэнгэрт нисэж, далайд шумбаж, дэлхийг тойрох мэт“ гэсэн Тийм ээ. Унших тусам цааш үргэлжлүүлэхийг хүсэн гэгээн шуналд хөтлөгддөг. Уншихдаа,сэтгэл 40 минь жигүүртэй мэт болж, сэрэл мэдрэхүй минь тэнгэрлэг сайхан мэдрэмжээр аялна. Яг л үлгэрийн бас диваажингийн ертөнцөд хөл тавих мэт... Миний сэтгэлийн гүнд од мэт гялалзах төсөөлөл, мөрөөдөл намайг хөглөсөөр, ном надад тэнгэрийн элч шиг ивээл хайраа харамгүй илгээсээр л ... Зовох үед сургамжит найз, жаргах цагт хань нөхөр, уйлах мөчид аав ээж минь болдог,ном дор мөргөмү,зүрхнийхээ угт шүтмү. Хүн төрөлхтний бүтээсэн гайхамшгийн дээдийг үеийн үед хүндэтгэн явах их үйлсийн зам мөнхөд гэрэлтэх болтугай.
    • С.Говь-Алтай аймгийн ЕБС-ийн ахлах Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрГовь-Алтай аймгийн “Шарга” сумын дунд би том болоод кино бүтээнэ. сургуулийн 10а ангийн ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн сурагч С.Маралмаа Э.Булган 1. Архангай 9а ангийн сурагч Монголын нууц товчоон “Монголын нууц товчоо” зохиол болон түүнийг нийтэд хүргэсэн зохиолчийн нөр их хөдөлмөрийг бусдад таниулах, хүүхдүүдэд түүхээрээ бахархах бахархал бий болгоход миний илтгэлийн зорилго оршино. Дундад зууны үеийн дэлхийн сор болсон бүтээлүүдтэй мөр зэрэгцэн оршиж өдгөө Монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтний оюуны үнэт сан хөмрөгүүдийн нэг болж чадсан, түүх соёлын гайхамшигт өв бол “Монголын нууц товчоон” гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Монголын нууц товчооны эх бичмэлийг монгол бичгээр, монгол газарт бичсэн байдагт түүхэн үнэн, мөн түүний үнэ цэнэ оршдог. Та нар “Монголын нууц товчоо”-г мэдэх үү? Бөртэ чоно Гоо Маралаас эхлэлтэй алтан ургийнхны угсаа гарал бөгөөд тэр дундаа суу билигт Эзэн Чингис хааны амьдрал болоод түүний монголын түүхэнд байгуулсан гавьяа, амжилт ололтынх талаар өгүүлсэн байдаг шүү дээ. Тэгвэл бидний өвөө эмээ,аав ээж нар маань хүүхэд байхдаа Монголын нууц товчооныг хэр сайн мэддэг байсан бол? 1940-өөд оны үед манай орны нийт иргэд төдийгүй мэргэжлийн сэхээтнүүд ч хүртэл Монголын нууц товчоог бараг мэддэггүй байсан гэнэ. Дөчөөд он гэхээр одоогоос 53-хан жилийн өмнө шүү дээ. Энэ нь магадгүй тухайн цаг үетэйгээ холбоотой ч байж мэдэх юм. Учир нь манай орон 1911 онд дөнгөж Манжийн дарлалаас гарч тусгаар улс болмогцоо дэлхийн дайнтай ээлж дараалан нүүр тулж, мөн энэ үед монголд их хэлмэгдүүлэлт өрнөж, хамаг л эрдэм мэдлэг авьяас чадвартай бүхнээ толгой дараалан хядсан байдаг. Энэ аюулын гайгаар монголчууд түүх мэдэх хүн бараг үгүй болж, мэддэг нь хэлж ярихаасаа зүрхшээж байсан цаг саяхан юм. Харин дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед эх оронч үзэл шингэсэн эрэлхэг баатарлаг дүрийг гаргасан урлаг, уран зохиолын бүтээл туурвих боломж үүлэн чөлөөний нар мэт бүрдэж, чухамхүү энэ завсарт академич Ц.Дамдинсүрэн гуай эрдэмтний соргог мэдрэмж, иргэний их зоригоор “Монголын нууц товчоо”-г уран яруу найруулан орчуулж, 1947 онд монгол бичгээр анх хэвлүүлсэн түүхтэй. Монгол хэлээс монгол хэлд орчуулна гэдэг хачин, бас амархан мэт сонсогдох авч тэртээ 13-р зууны үеийн монгол хэлнээс өнөөгийн монгол хэлд хөрвүүлнэ гэдэг бол амаргүй ажил юм. Энэ сайхан түүхийг бидэнд таниулах нөр их ажлыг зориглон хийсэн академич Ц.Дамдинсүрэнгийн гавьяаг бахдахгүй байхын аргагүй юм. Түүнээс хойш уг зохиол олон дахин хэвлэгдэж, үзэл суртлын тэр чанга хатуу нийгэмд ч мөн өдгөө бидний үед ч эзэн богд Чингис хааныхаа алдаа оноо алдар гавьяаных нь талаар хэн хүнгүй мэдэж болох цорын ганц бүтээл байсаар байна. Тэгэхээр түүхээ сайн мэдэж тэндээс өөртөө хэрэгтэйг нь сурч, хойч үедээ үлдээх хэрэгтэй байх нь байна шүү дээ. Хүүхдүүд та бүхнийг түүхээсээ суралцаж өөрсдөө хойч үеийнхээ өмнө нүүр бардам байх сайхан түүхийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Өвөг дээдсийн онго сүнс мөнх гал голомтоо хайрла юу Өтөг бууц бүхэнд шингэсэн өв эв эеийг нь хадгал юу Өрлөг их соёл удам түүхээ үрийн үрд хамгаал юу Өөрийн бий болгосон сайн сайхнаа хойч үедээ үлдээгээ юү Монгол хүн зорьсондоо заавал хүрдэг Эцэг өвгөдийн минь цус судсаар минь лугшиж байгаа цагт Монгол Монголоороо, бид үргэлж сайхнаараа байх болно. 41 41
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. Говь-Алтай аймгийн Шарга сумын дунд 1. Архангай аймаг, сургуулийн сурагч Я. Доньдсүрэн Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Л.Кэррол “Алиса гайхамшгийн оронд” Дэлхий дахинд хүүхдэд зориулагдсан атлаа монголчуудын сонирхон шимтэн уншдаг зохиол бол яах аргагүй “Алиса гайхамшгийн оронд” зохиол юм аа. Уг зохиолд өөрийнхөө аминаас илүү хайртай байсан охиндоо зориулж зохиосон явдал бөгөөд хожим нь хүүхэд багачуудыг араасаа дагуулж, хөлгүй цэнхэр огторгуйд хөтөлж чадсан байдаг. Зарим үед хүн болгон өөрийнхөө сэтгэхүйн хүрээгээр багахан хэмжээ, хүүрнэмж, эсээ, эргэцүүлэмж, дурдатгал бичдэг . Үүний нэгэн зэрэгцээ хүмүүс ном бичих арга ухаан, зохиолч болох ажилд сонирхлоор хөтлөгдөн орж тодорхой хугацаанд өөрийнхөө бүтээлүүдийг гарган уншигчдад толилуулан хөдөлмөрийн үр дүнгээ мэдэрдэг. Тэгвэл зохиол зохиолын дотроос хүүхдийн зохиол бичнэ гэдэг бол барагтай аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш тул энэ зохиолын талаар өөрийн санаа болон зохиолыг эх сурвалж баримтыг иш үндэс болгож илтгэл болгон та бүхэнд үнэн бодит мэдээлэл хүргэхийг зорилоо. Л.Кэррол “Алиса гайхамшгийн оронд” Дэлхийн түүхэнд хүүхэд багачуудын үзэх, унших дуртай бүтээл болж чадсан бөгөөд даяарчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд уншигчдаас нэлээдгүй үнэлгээ авч ямархуу хүүхдийн зохиол болсноо “Алиса гайхамшгийн орон” харуулж чадсан гэдэгт надтай маргах хүүхэд байхгүй гэдэгт би гүнээ итгэж байна. Би ер 42 42 нь хэдэн бээрийн гүнд яваа бол, дэлхийн төвд дөхөж яваа байх аа гэж зохиолын гол хэсэгт гардаг, эндээс харахад хүүхдийн хүсэл мөрөөдөл хязгааргүй, хэзээ ч мохошгүй няцашгүй зүйл гэдгийг хэн боловч хараад хэлж болохоор байна. “Би ингэж явсаар байгаад дэлхийн дундуур нэвт гарчихвал яана аа” гэж бодож яваа нь хүн өөрийнхөө хүсэл мөрөөдөлд сонирхлоороо хөтлөгдөн цаг ямагт түүнийгээ эргэцүүлэн бодож байгааг уран сайхнаар төсөөлүүлэн гаргажээ. Өгүүлэн буй үед хүн төрөлхтөн юм бүхнийг хийж байгаатай холбоотойгоор уг бүтээлийн үйл явдлууд хачирхалтайгаар өрнөж дэлхийн болон монголын үзэгчдийг байлдан дагуулж чадсан энэ цагийн эрэлхэг зохиолуудын нэг болж чадсан. Монголын хойч үеийн хөгжлийн мэлмий болсон хүүхэд багачууд цаг ямагт хүсэн мөрөөдөж, итгэж үнэмшин, унших тусам адал явдлаар дүүрэн тэдгээрийн гэнэн хонгор насны хүсэл мөрөөдлийг хязгааргүй далайд хөтөлж, гэрэлт энэ орчлонд ном хэмээх эрхэм багштай холбож байгаа мэт санагдсаныг хэлэх нь зүйтэй байх аа. Ганц энэ зохиол ч биш өөр зөндөө хүүхэд багачуудын унших дуртай монголын болон дэлхийн суут гүн ухаантан,сэтгэгчид, зохиолчдын бүтээлүүд өнөө үед үй олноороо байгаа нь бидний том аз гэж бодож байна.
    • Фото зураг Говь-Алтай аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 2. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын цэцэрлэгийн дунд бүлэг. “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” 1. Говь-Алтай аймгийн 5 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлэг. “Алтан загасны үлгэр” Говь-Алтайаймгийн 5 дугаар цэцэрлэгийн бэлтгэлцэцэрлэгийн үлгэр” 1. Говь-Алтай аймгийн 5 дугаар бүлэг. “Алтан загасны бэлтгэл бүлэг. “Алтан загасны үлгэр” 3. Говь-Алтай аймгийн 3 дугаар цэцэрлэгийн дунд бүлэг. “Долоон бор оготно” Говь-Алтай аймгийн 3 дугаар цэцэрлэгийн дунд бүлэг. “Долоон бор оготно” Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын цэцэрлэгийн дунд бүлэг. “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” 4. Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуулийн 2а ангийн сурагч З.НандинЭрдэнэ Г.Уянга. Орос ардын үлгэр “Алтан өндөг” 43
    • ГОВЬСҮМБЭР АЙМАГ 99 99 99 99 99 99 Говьсүмбэр аймаг. 5 дугаар сургуулийн 9б ангийн сурагч М.Ган-Ундрал: “Чонон сүлд”-ээс үүдсэн хайлан Говьсүмбэр аймаг, 5дугаар сургуулийн 9а ангийн сурагч Э.Үүрийнцолмон: ”Ламбугайн нулимс“ - аас үүдэхүй Говьсүмбэр аймаг, 5 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Э.Бэрцэцэг: “Хөдөө талын үзэсгэлэн”-г бахадмаар Говьсүмбэр аймгийн “Сүмбэр” сумын 1дүгээр сургуулийн 10а ангийн сурагч М.Гантулга: Үхэл амьдралын зааг Говьсүмбэр аймгийн “Сүмбэр” сумын 2дугаар сургуулийн 10а ангийн сурагч Д.Нансалмаа: С.Эрдэнэ “Хулан бид хоёр..” Говьсүмбэр аймаг, “Сүмбэр” сум, 1дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Н.Алтанхундага: Миний Монгол хэл Говьсүмбэр аймаг. 5 дугаар сургуулийн 9б ангийн сурагч М.Ган-Ундрал Говьсүмбэр аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ “Чонон сүлд”-ээс үүдсэн хайлан Ном унших сайхан ч тааралдсан болгоныг уншина гэвэл утгагүй биз. Багшийнхаа зөвлөсний дагуу хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романыг уншив. Тун шимтэн уншсаар дуусгав. Тэгээд бодлоо. Юу ч уншчихав даа, юуны тухай бичиж вэ? гэх мэтээр. Гуч гаруй хэлээр орчуулсан энэ бестселлер дэлхий дахинд танил болсон аж. Тэгээд зарим найз нөхөд болон хэд хэдэн хүнээс асуутал бүгдээрээ л уншаагүй байх юм. Уул нь санал бодлоо солилцох гэсэн юм л даа. Энэ ч бас нэгийг хэлээд байгаа хэрэг. Арга буюу багштайгаа уулзаж яривал “Чоно сүлд”-ийн шүүмж, судлалын материал өгч, чонын тухай ном зохиолыг уншиж, эрэл хайгуул хий гэв ээ. Багшийн даалгаврыг биелүүлэхээр санаа шуудрав. Ингээд би бараг л хоёр сар гаруй хугацаанд дан чоноор амьсгаллаа. Гадаадын болон монголын зохиолч, судлаачийн бичсэн зүйл тун олон байдаг юм байна. Монголын нууц товчоонд... 44 Чингис хааны язгуур,дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Гуамаралын хамт... гэж гардаг нь бидний өвөг дээдсийг чоно эцэгтэй буюу онгон шүтээнтэй гэж хэлсэн хэрэг. Ч. Лодойдамба “Малгайтай чоно” Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” Б. Бааст “Хангайн Бор”, Бэлтрэг Дорж” Д.Төрбат “Могойн чуулган” Дж.Лондон “Цагаан соёот” Ч. Айтматов “Цаазын тавцан” гэх мэт чоныг амьтных нь хувьд судалж бичсэн уран зохиолын олон ном байна. Цааш нь дурдвал, Ж.Мягмарсүрэн “Унагаа зуусан хулан буюу амьтдын тухай өгүүллэг” Ж. Дамдин “Буурал анчны тэмдэглэл” Г.Самдандовж “Тэнгэрлэг амьтан“ гэх мэтээр хөвөрч өгнө.
    • Зян Руны романд хэлэх гэсэн нэг санаа нь “Чоно бол байгалийн тэнцвэржүүлэгч” гэсэн бол, удаах санаа нь “Нүүдэлчид бол чоно. Чоно байгалийг тэнцвэржүүлэгч,нүүдэлчид хүн төрөлхтнийг тэнцвэржүүлэгч мөн” гэсэн утга юм. Энэ бол хүн төрөлхтний түүх судлалд урьд өмнө ч байсаар ирсэн “Тэнгэрийн элч, тэнгэрийн гэсгээл, тэнгэрийн ташуур” хэмээх ойлголтын шинэлэг хэлбэр юм. Аливаа ард түмэн,угсаатан,үндэстэн ямар нэгэн хэмжээгээр эрчимтэй байдаг. Л.Н Гумилёвын томьёолсон эрчимт үндэстний ангилалд багтах улс үндэстнийг Зян Рун “Чоно үндэстэн” гэжээ. Ийм үндэстэнд монголоос гадна япон багтаж байна. Гэхдээ монголыг нь талын чоно гэсэн бол японыг далайн чоно гэжээ. Эрчимт үндэстний тоонд бас эрт цагийн ромчууд орно. Зян Рун зохиолч тэднийг өрнийн чоно үндэстэн гэсэн юм. Ромул, Римулыг өлөгчин чоно тэжээгээ биз дээ. Утга агуулга, үзэл санаа нь хоёр зүйлд төвлөрч байх шиг. Нэг нь байгаль хамгаалах үзэл санаа бол нөгөө нь хүний нийгмийг хамгаалах үзэл санаа юм гэжээ. Та үүнтэй санал нийлэх биз ээ. Говьсүмбэр аймаг, 5дугаар сургуулийн 9а ангийн сурагч Э.Үүрийнцолмон ”Ламбугайн нулимс“ - аас үүдэхүй ”Ламбугайн нулимс“ зохиолын үйл явдал, өрнөл зэрэг нь нийгмийн бас нэгэн шийдвэрлэх ёстой асуудлуудыг хөндсөн учраас сонгон авлаа. Зохиолд гардаг Лодон хэмээх залуу нь чанд сахих дүрэм журам, ёс суртахуунтай лам хүн хэдий ч, эр хүн л бол эр хүн шүү дээ,хайр энхрийлэл,халамж анхаарал,энгийн амьдралыг сэтгэл дотроо сэмхэн хүсэмжилдэг. Түүний энэ нууцхан хүслийг мэдсэн юм шиг л Цэрэнлхам бүсгүй хайр энхрийлэл, халамж анхаарлыг диваажинд байгаа мэт элбэг баянаар түүнд өгснөөр: “Лодонгийн сэтгэлд: ертөнцийн манан бяцхан пур пураар үүсэж, ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж, ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй ертөнцийн цаламд нэгэнт урхилагдаж ертөнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулдаг” Бүсгүйн гоо үзэмж, арга зальд мэхлэгдсэнээ ухаарсан гэнэн ламд шаналан уйлахаас өөр чадах зүйл үлдсэнгүй. Лодон ламын энэ гэнэн,тэнэг үйлдэл нь яг л манай улсын өнөөгийн охид залуусыг дүрслэх мэт...Залуус маань архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэн, түр зуурын таашаалд автаж, донтон хамаг эд хөрөнгө, эрүүл биеэ үрж байна. Эдгээр залуусыг Лодон гэвшээс илүү гэнэн тэнэг гэж хэлэх гээд байгаа гол шалтгаан нь архи, тамхи, мансууруулах бодисын хувь хүнд, цаашлаад улс эх оронд учруулах хор хөнөөлийг нь 45
    • мэдсээр байж, улам улам шунан дурласаар байгаад л ийнхүү бодоход хүргээд байна. Тиймээс Лодон ламын дүрээс өөрсдийгөө олж хараасай, өчүүхэн ч болов ухаараасай гэсэндээ энэ зохиолыг сонгож, эргэцүүлэн бичлээ. “Ламбагуайн нулимс”-ийг уншаарай. Говьсүмбэр аймаг, 5 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Э.Бэрцэцэг “Хөдөө талын үзэсгэлэн”-г бахадмаар Ямар ч хүйтэн чулуун зүрхтэн тэнгэрлэг гоо сайхны өмнө өвдөг сөхөрдөг . Тиймээс ч “Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн үг гарсан болов уу? Гоо сайхан бүхний илэрхийлэл болсон Д.Нацагдорж “Хөдөө талын үзэсгэлэн” хэмээх өгүүллэгтээ хөдөө хээр талын үзэсгэлэн гоо, байгалийн сайхныг бишрэн магтан дуулсан байдаг. Түүгээр ч барахгүй хөдөө талын сайхан бүсгүй, түүний үнэнч нөхөр цагаан саарал морины гоо үзэсгэлэн, эрмэг бардам шинжийг тодоос тод өгүүлжээ. Зохиолд бүсгүйг “арван найм естэй гэмээр, зэрлэг бугын адил өнгөтэй ба цог заль гэрэлтэй, жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч зүрхийг чичрүүлэн догдлуулж, төв эрдэмтэн оюутны боловч хүслийг холбилзуулан татна” хэмээн дүрсэлсэн байна. “Эмээлт хүлэг эрийн чимэг Эм хүн гэрийн чимэг” гэгчээр хөдөө тал нутгийг үзэсгэлэн төгс бүсгүй, сүлд хийморьтой хүлэг морьдгүйгээр зүйрлэхийн аргагүй ажээ. Би хөдөө эмээ өвөөдөө туслахаас гадна энэхүү хөдөө нутгийнхаа цэнгэг агаар, уул ус, мал ахуйг бишрэн харах гэж явдаг. 46 Гэвч сүүлийн үед хөдөө талын байгаль, хүн ардын ахуй амьдралыг харж, биширч чаддаггүй зарим хүн алтын төлөө онгон зэлүүд байгалийг маань ухаж төнхчиж байна. Ингэж эрүүл сайхан цэвэр агаарыг маань хорт утаагаар, цэнгэг сайхан усыг маань бохир шалбаагаар солиод байхад, бид юугаа харан баясаж, юугаар сэтгэлээ цэнгүүлж, бахдан баясах билээ. Энэ бол одоогийн хамгийн том асуудлын нэг санагдана. Үүнийг эх болсон ногоон дэлхий, хөдөө хээр талаа үгүй болохоос нь өмнө бүгдээрээ ухаарах сан. Миний хэлэх үг бол “Хүмүүс ээ, эх дэлхий, ногоон байгаль, хөдөө хээр тал нутгийнхаа үзэсгэлэнг хайрлан, хамгаалцгаая” Хүн бүхэн өөрийн дотоод ертөнцдөө сэтгэлийн байгальтай буюу. Тэрхүү сэтгэлийн байгалиа “Хөдөө талын үзэсгэлэн” хэмээн эрхэмлэн дээдлээсэй билээ. Эрхэм та Монгол нутгийн уужим уудам,молор эрдэнэ морь, монгол бүсгүйн үзэсгэлэн гоо, монголчуудын жаргалтай амьдралд бахаддаг монгол хүн морьтой болоод завтай бол өөртөө зав гаргаж хөдөө нутгийг зориорой.
    • Говьсүмбэр аймгийн энэ ахлах С. Эрдэнэ гуайнЕБС-ийн өгүүллэгээрГовьсүмбэр аймгийн “Сүмбэр” сумын 1дүгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 10а ангийн сурагч М.Гантулга ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Үхэл амьдралын зааг Энэ илтгэлээрээ би та бүхэнд хүн амьдралынхаа төлөө өдөр шөнөгүй зүтгэж тэмцдэг шиг ,амьтан хүртэл хүнээс дутахгүй амьдралынхаа төлөө, үр удмаа үлдээхийн тулд хэрхэн тэмцдэг болохыг, мөн хүмүүст байгаль ээж харамгүй өгсөн зүйлээ он цаг улиран өнгөрөхөд хэрхэн хайр найргүй буцааж авдаг талаар өгүүлэхийг зорилоо. Хүмүүс бид байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ хэзээ нэгэн цагт байгаль ээжид буцаан өгөх тэр цагт хүний хамгийн гоё гоо үзэсгэлэн болох хүний сайхан ааш, сайхан сэтгэл эцсийн эцэст үлдэж, биднийг юунаас ч илүү чимдэг билээ. Мөн хүмүүс бид үр удмаа үлдээхийн тулд тэмцдэг шиг амьтан хүртэл бидэн шиг тэмцдэгийг Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” романд өгүүлсэн байдаг. Байгаль ээжийн өгсөн гоо үзэсгэлэн хэрхэн үгүй болдог вэ? Идэр залуудаа Чоно Нүдэндээ галтай, нуруу бөгс тэнэгэр, араа шүд нь яралзсан, хөл шулуун, тавхай том. Хүнтэй зүйрлэвэл: Цэх биетэй, өндөр, бяр чадалтай. Хөгшрөхдөө Бие нь сульдсан, шүд нь муудсан, арьс нь унжсан. Хүнтэй зүйрлэвэл хөгшин хүн шиг. Энэхүү романд “Дулаан “хэмээх хаданд төрж өссөн чоно том болж, нас бие гүйцсэн хойноо хүмүүсийн хараанд өртөж ,аюулд орсноо мэдэж, үр удмаа амьд үлдээхийн тулд тэднийгээ зугтаалгаж , өөрөө үлдэн амьдралын төлөө хэрхэн тэмцэж буй талаар өгүүлсэн байдаг. Судалгаа: Хэрвээ та хөгшин чонын оронд байсан бол... Үр дүн Хүмүүс рүү дайрна Үлдэнэ Үр дүн Цуг зугтаана 26 28 30 32 34 36 38 Судалгааны үр үр дүнд ”Үлдэнэ” гэдэг санал давамгай байна. Судалгааны дүнд ”Үлдэнэ” гэдэг санал давамгай байна. Мөн Яагаад? гэдэг а “Учир нь хүн бүр үр асуултад: “Учир нь хүн бүр үр удмаа үлдээдэг. Мөн Яагаад? гэдэг удмаа үлдээдэг. Хэрвээ цуг зугтвал, тэдэндээ тээр болох учраас шийдвэр гаргана” гэж хариулсан байна. Хэрвээ цуг зугтвал, тэдэндээ тээр болох учраас ухаалаг шийдвэр гаргана” гэж хариулсан байна. Орчин үеийн хүмүүс хэдий ухаалаг ч гэсэн цаг ньнь тулахад Орчин үеийн хүмүүс хэдий ухаалаг ч гэсэн цаг тулахад ихэнх нь амиа Амьдралд амиа боддог. Амьдралд болох гэр бүл зүйлсийн нэг ихэнх нь хамгийн чухал зүйлсийн нэгхамгийн чухалүр удмынхаа төлөө бүхнийг хий хүн амьдралд алддаггүй юм шүү. Монголчууд хийх долоон голтой амьтан болох гэр бүл үр удмынхаа төлөө бүхнийг чоныгийм л хүн амьдралд гэж ярьдаг. алддаггүйудмаашүү. Монголчууд чоныг долоон голтой амьтан гэж дүр надад таа Үр юм амьд үлдээхийн тулд үхэлтэй сөрөн тэмцэж, буй чонын ярьдаг. гэдэг их далайд хүмүүн биеийг олж төрсөн бид чоноос дор амьдралаар амь Амьдрал Үр удмаа амьд үлдээхийн тулд үхэлтэй сөрөн тэмцэж, буй байх уу?. Эргэцүүлж тунгаан бодоорой. Хүүхэд байхаасаа эхлэн бодоорой. чонын дүр надад таалагдсан. Амьдрал гэдэг их далайд хүмүүн биеийг олж төрсөн бид чоноос дор амьдралаар амьдрах гэж байх уу?. Эргэцүүлж тунгаан бодоорой. Хүүхэд байхаасаа эхлэн 16. Говьсүмбэр аймгийн “Сүмбэр” сумын 2дугаар сургуулийн бодоорой. 10а ангийн сурагч Д.На С.Эрдэнэ “Хулан бид хоёр..” 47 47 Уянга гэдэг бол хүмүүний сэтгэлийн гүнээс гардаг илрэл гэж би боддог. Иймдээ ч уран зохиолч Сэнгийн Эрдэнэ зохиолчийн маань олон олон уянгын өгүүллэгт бичсэнэ
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. Говьсүмбэр аймгийн “Сүмбэр” сумын 2дугаар 1. Архангай Д.Нансалмаа сургуулийн 10а ангийн сурагч аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган С.Эрдэнэ “Хулан бид хоёр..” Уянга гэдэг бол хүмүүний сэтгэлийн гүнээс гардаг илрэл гэж би боддог. Иймдээ ч Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ зохиолчийн маань олон олон уянгын өгүүллэгт бичсэнээр уянга гэх зүйлийг уншигч бидэндээ таниулж буй. С.Эрдэнэ “Хулан бид хоёр” өгүүллэг нь олны танил нэгэн зохиол болсон юм. Тиймдээ ч энэхүү илтгэлээс гарсан, өөрийн гаргасан дүгнэлт мөн орчин үеийн хүүхдүүд болон зохиолчийн үеийн хүүхдүүдийн талаар танин мэдүүлэхэд оршино. С.Эрдэнэ“Хулан бид хоёр” өгүүллэгийн Хулан болон бусад баатрын дүрүүдийг илтгэлдээ харуулахыг зорилоо. Судалгааг 9-11-р ангийн 76 сурагчийн дунд явуулсан. Асуулт 1. Уянгын өгүүллэг хэр зэрэг уншдаг вэ? А. Их унших сонирхолтой Б. Хааяа завтай үедээ В. Бараг уншдаггүй Судалгаанаас харахад сурагчид уянгын өгүүллэг унших дуртай нь харагдаж байна. Уянгын өгүүллэгээс С.Эрдэнийн өгүүллэгүүдийг унших дуртай сурагчид олон байна. Харин “Хулан 48 48 бид хоёр” өгүүллэгийг уншаад хайрын үнэ цэнийн талаар тодорхой ойлголттой болсон байна. Энэ өгүүллэгийн би баатар аймгийн төвийн сургуульд явахын өмнө өөрийн үерхдэг охин, нутаг ус, сумын төв, байгаль дэлхийтэй салах ёс гүйцэтгэж буй тухай гардаг. Зохиолоос үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ, хүүхдийн гэнэн томоогүй зан, байгалийн дүрслэл зэргийг мэдэж авсан. Ер нь хүүхэд гэдэг гэнэн томоогүй цайлган цагаан ертөнц юм. Тэр ертөнцийг нээн харуулж чадсан зохиолч бол С.Эрдэнэ мөн. Би С.Эрдэнийн олон уянгын өгүүллэгүүдийг уншсан. Өгүүллэг бүр хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан байдаг. Бидний үе тэнгийнхний хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэлийг нээн харуулж чадсан зохиол бол энэ зохиол билээ. Тэр үед хүн чанар хүнлэг ёс гэж байдаг байж. Харамсалтай нь одоо үед тэр зан чанар үгүй болж. Хүүхдийг ахуй амьдрал, эд хөрөнгө царай зүсээр нь ялгаварлан гадуурхаж хүүхдийн үерхэл нөхөрлөлиийн үнэ цэнэ алдагдагдаж буйд би их харамсдаг.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр Говьсүмбэр аймаг, “Сүмбэр” бүтээнэ. би том болоод кино сум, 1дүгээр 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын 11в ангийн 9а ангийн сурагч Э.Булган сургуулийн ЕБС-ийн сурагч Н.Алтанхундага Миний Монгол хэл Дэлхийн хүн төрөлхтөн 6000 орчим хэлээр ярьдаг гэдэг. Монголчууд бид түүхэндээ 10 гаруй бичиг үсэг хэрэглэж ирсэн агуу соёлтой ард түмэн. Гэтэл цахим ертөнц хөгжихийн хэрээр хүмүүс эх хэлээрээ зөв ярьж,бичих нь ховордсоор байгаад сэтгэл эмзэглэж явдаг . Эх хэлээ цахим ертөнц дэх хэлний алуурчдаас хамгаалах бас цахим ертөнцийг хяналтад байлгах нь маш чухал гэж бодож байна. Бас хойч үеийн хүүхдүүдийг мессежний хэлтэй болгочихгүйн төлөө тэмцэх хэрэгтэй. Эрдэмтэн зохиолч Б.Ренчин гуай “Чихний чимэг болсон ялгуу А сайхан Монгол хэл Чин зоригт өвөг дээдсийн минь Өв их эрдэнэ... “ гэж нэгэнтээ шүлэглэсэн байдгийг хүүхэд хүн бүр мэднэ. Харин энэ аялгуу сайхан Монгол хэлээ мэдэхгүй, буруу хазгай хэлтнүүд олширч байна. Яагаад вэ? гэвэл эх хэлээ хэрэглэж байхдаа санаатай санамсаргүй алдаа маш их гаргаж байна. Хамгийн түгээмэл алдаа нь хоорондоо ярихад, бичгээр харилцахад гарна. Жишээ нь : Албан бичгээ зүгээр л ярианыхаа хэлээр бичиж, харилцахдаа харин харь үгийг маш их хэрэглэж байна. Зар суртчилгаа нь маш их алдаатай. Жишээ нь:”Спортын мэдээгээр Испанийн теннисчин Раффел Надал гурван “set” ийн турш тэргүүлж яллаа гэх, “set” гэдэг үгийг орчуулаад”3 үеийн турш тэргүүлж ялалт байгууллаа”” гэж гадаад үгсийг орчуулаад хэрэглэж болмоор. Цахим ертөнц дэх Монгол хэл хэрэглэгчдийг мартаж болохгүй бөгөөд тэдэнд тавих хяналт сулаас эх хэлний сүйрэл болж байна. Замбараагүй хараалын үгс, дүрмийн алдаатай үгс, фэйсбүүк, твиттер орчимд маш их байдаг. Эх хэлний өвчлөлд нөлөөлөх зүйлс нь: - Харь хэлний нөлөөлөл буюу гадаад хүчин зүйлс. Бид зарим гадаад үгийг шууд галиглан авч хэрэглэж байна. Жишээ нь:company (хоршоолол,хамтрал), st andart(жишиг),system(тогтолцоо),international ( олон улсын),cafe(цайны газар),реклам (зар суртчилгаа),email(цахим шуудан),keyboard ( товчлуур) гэх мэт - Англи үгийг шууд хэрэглэж байна.Үүнд: cola,pub, star,Rokmon building,Max tower, Marshall town,party,freedom гэх мэт шууд ашигладаг үгс байдаг. - Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөлөл нь ард иргэдэд эх хэлний уран яруу байдлыг илтгэдэг хэрэгсэл. Гэвч найруулгын алдаатай эсвэл харь үг хэт их хэрэглэж байна. “New star” студиэс карераа эхлүүлсэн сингэл дуучин BX бие даасан CD-нийхээ сover-г Singapore-д хийлгэж фенүүддээ удахгүй бэлэг барина. ”Юү Би паласын шоунаас таксидаад Хай-фай Си Ди Шопоос Камертоны дабль Ви Си Ди авлаа” гэх мэт. Дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэсэн асуудал бидний өмнө зайлшгүй тулгарч байна. Энэ мэтээр өдөр тутмын амьдралд маань бид анзаарахгүй, анзаарсан ч тоохгүй байгаагаас болж эх хэл маань бохирдож, дархлаа нь суларч байна гэж бодож байна. Даяаршиж буй дэлхий ертөнцөд аливаа улс гүрнийг соёлынх нь хувьд нэгтгэх дайн өрнөж байна. Монголчууд бид хоёр том гүрний дунд оршдог.Тиймдээ ч даяаршлын эрин үед өөрийн түүх, ёс заншил, хэл соёлоо авч үлдэж чадаж гэмээн бид жинхэнэ тусгаар улс гэдэг утга чанараа авч үлдэж чадна. Хүүхэд багачууд аа, эх сайхан монгол хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж сурцгаая. 49 49
    • Фото зураг Говьсүмбэр аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 19. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Лхагважаргал “Тахиа ба нугасны 10 дэгдээхэй” Азарган тахиа 20. Говьсүмбэр аймгийн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд. “Манжин” үлгэр Говьсүмбэр аймгийн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд. “Манжин” үлгэр 50 21. Говьсүмбэр аймгийн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд “...........” үлгэр Говьсүмбэр аймгийн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд
    • ДАРХАН-УУЛ АЙМАГ 99 99 99 99 99 99 Дархан-Уул аймаг, 28дугаар сургууль, 9а анги Г.Мөнхдолгион: Хаан төрийн хатан ухаан Дархан-Уул аймаг. “Монгол Оюу” сургуулийн 7б ангийн сурагч М.Анужин: Амжилт- аз жаргал Дархан –Уул аймаг.18 дугаар сургуулийн 9в ангийн сурагч О.Өсөхбаяр: Агнуурын тэнгисээр аялсан нь Дархан-Уул аймгийн 18дүгээр сургуулийн 11г ангийн сурагч Ч.Эрдэнэчимэг: Насны наран мандаж, жаргахын хооронд Дархан-Уул аймгийн 4дүгээр сургуулийн 10г ангийн сурагч Ц.Ариунбаяр: Жинхэнэ удирдагч гэж хэн бэ? Дархан-Уул аймгийн “Дархан-Элит” 22 дугаар сургуулийн 10 ангийн сурагч Н.Батцоож: "Монголын нууц товчоо" дахь өөрийгөө хүмүүжүүлэх монгол ухаан Дархан-Уул аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Дархан-Уул аймаг, 28дугаар сургууль, 9а анги Г.Мөнхдолгион Хаан төрийн хатан ухаан Би өмнө нь “Монголын нууц товчоо”-г уншиж байсан ч төдийлөн сайн ойлгодоггүй байлаа. Нэгэн өдөр багш маань бидэнд “Сорхугтани хатан” хэмээх романы үйл явдлаас яриад орхисон нь уг номыг унших маш их хүслийг төрүүлсэн юм. 13-р зуунд Чингис хаан тал нутгийн монголчуудыг нэгтгэж, Их монгол улсыг байгуулав. Энэ үед Хэрэйдийн аймгийн удирдагч Ван ханы дүү Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан ахан дүүсээ аврахын тулд бага хүүтэй нь гэрлэж, эгч Ибага нь Чингис хааны бага хатан болдог. Удалгүй эцэг Жаха Хамбу хааны өмнөөс босож, хааны цэргүүдэд хороогддог. Нөхөр Тулуй нь дараагийн хаан болох төрсөн ахынхаа золиос болон тэнгэрт хальж, өнчин хөвүүдтэйгээ хагацал зовлон сөрж, ухааны хүчээр эх хүн,эмэгтэй хүн энэ орчлонд юу хийж чадахыг харуулсан түүхт хатан байв. Сорхугтани хатан: “Нар бүгдийн дээр тусаж, аз жаргалыг бидэнд өгдөг ч, бас гийгүүлэхгүй өдөр ч бий. Тэр мөнх тэнгэрийн хуулиар сануулга өгч,хур усаараа газар дэлхийг,аянга цахилгаанаар гэм нүглийг цээрлүүлдэг. Тэнгэрээс аянга цахилгаан буусны дараа нар мандан газар дэлхийг ээдэг шиг хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх учиртай” хэмээн өгүүлсэн нь хаан хүн хатуу зөөлнийг хослуулж эс чадваас ард түмэн амар тайвныг олж чадахгүй гэдгийг ойлгуулдаг. Сорхугтани хатан үр хүүхдүүддээ: - “Цээрлэл байх ёстой ч, нигүүлсэл байх хэрэгтэй. Хүний сэтгэлийг эд хөрөнгөөр нэг тогтооно, хүчээр нэлээд тогтооно, харин ухаанаар нэг насаар өөрийн дэргэд татдаг” хэмээн сургасан нь өнөөгийн монголын улс төрд ч чухал ухаан санагдана. Аливааг зөнгөөр нь хийж чаддаг хүн л удирдагч байж чадна гэдгийг хүн бүр ойлгоосой. Сорхугтани хатан үр хүүхдээ өсгөж,мөн төр улсын үйлд зүтгэхдээ эх хүний,хатан хүний ухаантай 51
    • байснаас “Дэлхий эх” гэж нэрлэгдэж байгаа болов уу? Чингис хаан Сорхугтани хатны үгийг сонсож, цэцэн мэргэн ухааныг нь дээдлэн “Бэхи”(Иш үзүүлэгч) хатан цолоор өргөмжлөн, хүндэтгэж явсан билээ. Өгөдэй хаан ч “Сорхугтани бэхи”- тэй зөвлөж,дайлаар мордох үедээ Хамаг монголын хаан төрийг барих эрхийг түүнд олгодог байжээ.. “Түүнд заяагдсан ухааныхаа хүчээр хөвгүүдээ үеэл ах дүүсийн тэргүүнд гаргаж,хааны зэрэгт хүргэж чадсан нь эргэлзээгүй” хэмээн Мелик Жувейни хэлжээ. “Ертөнцийн ард олны дунд Сорхугтани 52 бэхи шиг дахиад нэг л бүсгүй байх юм бол би эм хүйстнийг эр хүнээс дээд төрөлтөн хэмээн хүлээн зөвшөөрөх байсан” гэж Плано Карпини аян замын тэмдэглэлдээ онцолсон байдаг. “Бидний алхан буй газар шороон дээр ямархан үйл явдал өрнөж, бидний өвөг дээдэс хэрхэн гавьяа байгуулж явсныг бид үргэлжлүүлж эс чадлаа ч мартах учиргүй” хэмээх зохиогчийн дэвшүүлсэн гүн агуулгыг санаж явнам. Хаан төрийн хатан ухаан мөнх орших болтугай.
    • Дархан-Уул аймаг. “Монгол Оюу” сургуулийн 7б ангийн сурагч М.Анужин Амжилт- аз жаргал Та амжилтын амтыг мэдэрч үзсэн үү? Би богино хугацаанд амсаж, бүр амталж үзсэн. Амжилт бол яг л амтат бал бурам,хүслийн минь үзэсгэлэнт барби хүүхэлдэй шиг энгийн зүйл байлаа. Та амжилтыг өөрөө бүтээж аз жаргал, баяр баясгалан, инээд хөөр олдог. Би амжилтаас: Эелдэг харилцаа, зорилго, зорилгын хүч, хүсэлдээ хүрсэн жаргалын амт, дахин шинэ амт руу тэмүүлэх том бэлгийг хүртсэн. Энэ шидэт бэлэг бол Энэтхэгийн их зохиолч Ду Юүншигийн “Амжилтад хүрэх ийм амархан гэж үү?” нэртэй ном. Энэ ном өөрийгөө тольдох, ертөнцийг харах цонх болсон ном. Номд хүсэл мөрөөдөл, урам зориг, эрч хүч, чөлөөтэй зорчих зам бүгд нууцлагдан оршдог. Толинд өөрийгөө хараад зорилгогүй, залхуу, ууртай зэрэг ухаант хүнд баймгүй зан чанарууд, ашиглаж болох алтан боломжууд, өөрийгөө өөрчлөх ид шид, жинхэнэ дүр төрхөө, сайхан амжилтын нууцыг олж харсан. Ид шидийн толины нууц гэвэл өдөр бүр оюун ухааны дасгал хийж ном унших байсан гэдэгт та итгээрэй. Номын ертөнцөөр аялснаар - Японы эрдэмтэн Ни Еэн докторын өглөө эрт босож, ном худалдан авч,зорилго тавин,түүнийхээ төлөө тэмцсэнээр нэрт сэтгэл зүйч болж чадсан. - Америкийн нэрт эрдэмтний “Өглөө бүр толинд харж “Би хамгийн шилдэг нь” гэж хэлэх, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун, бардам явах жаргал зэргийг мэдэж амьдралдаа шинэ хуудас нээсэн. - Амжилт ойр байдгийн нууц нь: Өөрийгөө олж харах, өөрөөсөө олсон бүхэндээ дүгнэлт хийх, сайныг өнгөлж, мууг нь далдлах ухаанд суралцах, тасралтгүй суралцах, өөрийгөө удирдах зэрэг арга гэдгийг мэдсэн. Энэхүү номыг уншсанаар амжилт надад өөрөө ирсэн мэт сэргэж, өөдөө урагшаа тэмүүлэх их хүсэл оргилсон. Амжилтын оргил таны хажууд таныг байнга хүлээж, байн байн хаалгыг тань тогшиж байдаг. Хэн бэ… Амжилт уу? Аз жаргал уу? Үгүй ээ. Амжилт аз жаргал миний дотоод сэтгэл,бодол ухааралд байгааг би илүү мэдэрнэм. 53
    • Дархан –Уул аймаг.18 дугаар сургуулийн 9в ангийн сурагч О.Өсөхбаяр Агнуурын тэнгисээр аялсан нь (Ч.Айтматов “Далайн хөвөөний алаг хав толгой” тууж) Номын гэгээн ертөнц намайг хөтөлсөөр Агнуурын тэнгисийн эрэг дэх Нивхи омгийнхны сонин содон зан заншил, амьдрал ахуйг мэдэх хүслийг өөрийн эрхгүй төрүүлж, би номынхоо амтад улам шимтсээр... Эх газрын Монгол оронд төрсөн би Кириск хүүгийн аялалд сэтгэл зүрхээрээ багтан хамт явсан минь энэ билээ. ...”Газар дэлхий үүссэн цагаас л газар,ус хоёр тэмцэлдсээр иржээ” гэсэн домгоос улбаалсан “Амьдрал бол тэмцэл юм” гэдэг нь энэхүү зохиолын гол санаа гарна. Гэхдээ Хүн амьдрахын төлөө хэдий чинээ их тэмцэнэ Амьдрал түүнд төдий чинээ ихийг өгөх ажгуу. …Задгай тэнгист гарч, загасны агнуурт явна гэдэг нь Нивхи омгийн эрчүүдийн эр зориг, авхаалж самбааг сорьсон хүнд хэцүү алба бөгөөд анчдын эгнээнд орж далайн хав агнахаар анх удаа явах гэж буй Кириск хүүгийн сэтгэл нь догдолж, нойр нь хулжиж, хэмжээлшгүй их баяр хөөрөөр омог отгийнхноороо үдүүлэн,омгийн ахлагч өвгөн Орган, ах Мылгун,эцэг Эмрайн нарын хамт их тэнгист гарах бөлгөө. Гэтэл далайн агнуур хүүгийн санаснаар амар байсангүйгээр үл барам тэднийг далайн шуурга дайрснаас зүг чигээ алдан, усны гачигдалд орж, дашмагтай усаараа ээлжлэн уруулаа норгон явахдаа бүгд л амьдралын төлөө чадах бүхнээ хийж, зовж зүдэрч эцсийн мөчид гагцхүү “үр удмаа үлдээх юм сан” гэсэн бодол л бүгдийн сэтгэлийг эзэмдэн, ахмадууд нь уруул амаа норгохоо ч больж, улмаар ээлж дараагаар хорвоогоос одож, зөвхөн Кириск хүүг л ”үлдээж хайрлах”-ыг чин сэтгэлээсээ гуйн залбирч явцгаасны 54 хүчинд хүү амьд үлдэн, “Алаг хав толгой” доо эргээд ирж байгаа нь байгаль хэдий хүчтэй ч, хүн сэтгэлийнхээ агуу хүчээр ялан дийлж чаддагийн тод жишээ юм. Эндээс хүн ямар ч хэцүү үед газар дэлхий, од гараг, байгаль ертөнцтэйгээ харилцан шүтэлцээтэй байж, амьдрах чин хүсэл зорилготой, итгэл найдвараар дүүрэн байвал хүнд хэцүүг ялан дийлж чаддаг юм байна гэдгийг би сэтгэл зүрхэндээ гүн бат ойлгосон билээ. Далайн шуурганд ухаан нь орж, гарч явахдаа Кириск хүү өвөг дээдсийнхээ сургасныг ямагт санан,мөнхөд хүндэтгэн ”Органы салхи, Эмрайны од, Мылгун ахын давалгаа минь намайг эрэг рүү гаргаж өгөөч” гэж дуулсаар амьдрах шинэ итгэлийг олж,хүн зөвхөн өөрийнхөө төлөө бус, бусдын төлөө амьдрахын утга учрыг ойлгон, өөрийнх нь төлөө амиа өгсөн өвөг дээдсийнх нь үхэл хэчнээн их үнэ цэнэтэй болохыг ухаарч байгаа нь уншигч багачууд бидэнд ч нэгийг сэхээрүүлж, хоёрыг ойлгуулж байна. Ингээд зүүд мэт аюулыг ардаа орхин Далайн хөвөөний алаг хав толгойгоо алсаас харан, амьдрах шинэ эрч хүчээр жигүүрлэсэн Нивхи омгийн удам залгах зоригт хүү Кирискийн хамт энэ удаагийн аялал минь өндөрлөж, номын ертөнцөөр аялсан сэтгэл минь баяраар гийж билээ. Энэ аяллаас би ихийг мэдэж, алсыг харж чадах болсондоо сэтгэл өег байна. Хүн амьдрахын төлөө хэдий чинээ их тэмцэнэ Амьдрал түүнд төдий чинээ ихийг өгдөг ажээ.
    • Архангай гуайн энэ өгүүллэгээрДархан-Уул аймгийн 18дүгээр сургуулийн С. Эрдэнэаймгийн ЕБС-ийн ахлах би том болоод кино бүтээнэ. 11г ангийн сурагч Ч.Эрдэнэчимэг ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Насны наран мандаж, жаргахын хооронд Амьсгалах мөч бүр хэчнээн үнэтэй болохыг ойлгохгүй мунхаг залхуугийн манан дунд төөрч явахдаа бүхий л цаг үеийн суу билэгт мэргэдийн хэлсэн онч мэргэн үгсийн арвин их далайгаас шүр сувдан дээж болгон шүүн туурвисан “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” хэмээх номыг олж уншсанаараа амьдралдаа цоо шинэ өөрчлөлтийг хийлээ. Би зөвхөн өөрөө олж мэдээд зогсохыг хүссэнгүй. Өсөж яваа дүү нар болон үе тэнгийн нөхдөдөө амьдрал хэмээх алтан боломжийг бүү алдаасай гэсэн чин сэтгэлдээ дийлдэн энэхүү илтгэлээ бичлээ. 1. Би хүн, бид хүмүүс Хүн гэж хэн бэ? Клод Гельвеций хэмээх эрдэмтэн “Хүн төрдөг юм биш, буй болдог юм” хэмээжээ. Үүнээс үзэхэд хүн шиг хүнийг буй болгохын тулд, жинхэнэ хүн байхын тулд, хүн чанартай шударга байх хэрэгтэй. Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй. (Вовенарг) Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан байдаг аж. Манай үеийн залуус 21 дүгээр зуун гэдэг нэрийн дор их эвдэрч байна. Үүнийгээ нийгэмтэй холбон өөрсдийгөө өмөөрдөг болсон. Гэтэл нийгэм өөрөө бидний толь хүн төрөлхтөн бол толины тусгал гэдгийг анзаардаггүй. Би ч хүн,та ч хүн,бид бүгдээрээ хайрлаж, бүтээн бий болгож чадах цор ганц оюун ухаант амьд бие. Тиймээс та бүхнийг оюун ухаант хүн гэдгээ ухамсарлан хүнлэг байгаач хэмээн хүсье. мянга 2. Алдаа онооны дэнс буюу үнэн ганц, төөрөгдөл Бид яагаад алддаг вэ? Биднийг эхийн хэвлийгээс мэндлэх мөчөөс насны наран хэлбийж,ертөнцийн мөнх бусыг үзэх хүртэл өмнө минь олон мянган зам дурайн байдаг билээ. Тэр олон замаас зөв замыг олохын тулд тэмцэж явахдаа төөрдөг. Үүнийг алдаа гэж нэрлэдэг. Гэвч алдааг бүү дутуу үнэл. Алдаа нь амжилтаас ч илүү багш болж чаддаг. Хамгийн гол нь алдаанаасаа суралцах явдал юм. Цаг мөч бүр эргэж ирдэггүй болохоор алдлаа гэж гутралгүй, амьдралаас суралцлаа хэмээн омогшиж амьдралын хатуу шуургыг сөрөн амжилтад хүрнэ гэдэгт тань итгэж байна. Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж яваа хүн унадаггүй. (Плиний) 3. Нөхөд заримдаа ноход Хүний амьдралыг тэнгэр гэвэл, найз нөхөд бол түүнийг чимэх солонго нь юм. Гэтэл зөвхөн бороо орсны дараа л солонго гардаг. Бүүдгэр тэнгэрийг мишээлгэн туяарах солонго адил алдаж эндэж явахад тань засаж аваад жаргал уруу хөтлөх найз бол жинхэнэ нөхөр мөнөөсөө мөн. Өнөө үед жинхэнэ найз хэр олон байгаа билээ? Нөхөрлөл: Эхэлсэндээ биш, найзалж яваад хэрхэн дуусахдаа . 4. Хайрлан жаргахын учир хийгээд гэр бүл, гал голомт Хайр сэтгэлийн өмнө үхлийн хар айдас ч хүчин мөхөс. (Хенрик Ибсен) Хүн юуны төлөө амьдардаг вэ? Ганган машин, олон өрөө байр, зах хязгааргүй эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө юу? Би хувьдаа үгүй гэж хэлнэ. Бид хайрлаж, хайрлуулахын төлөө үр удмаа үлдээхийн тулд амьдардаг. Гэр бүлээ жаргалтай байлгаж, дутагдаж гачигдахгүй мөр бүтэн, гэдэс цатгалан яваасай гэсэндээ хөдөлмөрлөдөг. Амьдралын 55 55
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган хамгийн чухал зүйл нь гэр бүл. Гэр бүл бол нийгэм оршин тогтнохын эх үндэс. Гэр бүл бол байгалийн сор бүтээлүүдийн нэг.(Жорж Сантаяна) Хайраар уушгаа дүүргэж, талархлаар амьсгалаа гарга. Энэхүү ухаарлыг надад хайрлан уншигч танд хүргэх боломж олгосон (Цэцэн мэргэний нэвтэрхий толь) хэмээх номыг хэдээр ч үнэллээ гэсэн жинхэнэ үнэ цэнээсээ ямагт хямд байх болно. Дархан-Уул аймгийн 4дүгээр сургуулийн 10г ангийн сурагч Ц.Ариунбаяр Жинхэнэ удирдагч гэж хэн бэ? Энэ сэдвийг ярихаас өмнө удирдагч хүн хэрхэн яаж бий болдог талаар ярихыг хүсэж байна. Хорвоо дэлхий дээр өөрөө үүсэж бий болдог нэг ч зүйл үгүй. Жишээ нь: Хүн, амьтан бүгд л эцгээс үүсэж, эхээс төрдөг. Байгаль дэлхий гэхэд түүнийг тэжээн тэтгэдэг наран ижийгээс амьдралын эрчмийг авдаг билээ. Ургамал ногоо ч ялгаа байхгүй тэнгэр эцгээс хурын дуслаар газар ижийд ирсэн хайр ивээлээр л өсөн торнидог. Үүнээс гадна аливаа зүйлд өсч хөгжих цаг хугацаа, орчин нөхцөл гэж байна. Бас түүнд тохирсон сорилт бэрхшээл ч байдаг. Энэ бүхнийг даван туулж байж сая нэг төгс болно. Энэ бол байгалийн жам юм. Иймээс би бодохдоо: Аливаа хүн төрж, нийгэмд танигдан, агуу үйлийг бүтээхдээ өөрөө бүх зүйлээ хийж чадна гэдэгт итгэдэггүй. Харин байгалийн шалгуурын дагуу бүх зүйл явагдана гэж итгэдэг. Энэ итгэл үнэмшлээ энд батлахыг оролдъё. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Ер нь агуу их хүний амьдрал сорилт бэрхшээлээр дүүрэн 56 56 байдаг. Энэ бүхнийг даван туулах эрч хүчийг хаанаас олж авдаг вэ? гэвэл түүний хажууд үргэлж хамт ойр дотно байдаг эх хүнээс авдаг байна. Ийм ч учраас: “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг бол,эмэгтэй хүний дотор эмээл хазаартай морь эзэнтэйгээ багтдаг” гэх хэлц үг ард түмний дунд гарсан байсаар байна. Энэ нь эмэгтэй хүнийг эр хүнээс илүү уужим,ухаалаг болохыг баталж байгаа хэрэг. Учир нь энэ хорвоод үрээ хэвлийдээ тээж төрүүлээд зогсохгүй, цаашид хэн болж төлөвшихөд чухал нөлөөг үзүүлж чаддаг. Монголын түүхийн эгзэгтэй хатуу үед аугаа удирдагч нарын ард түүнийг засаж залруулах гайхалтай эмэгтэйчүүд байсаар иржээ. Үүнийг мэдээд сэтгэл хөдөлснөө нуух юун. Бид бүгдийн сайн мэдэх эзэн богд Чингис хаан 1162 онд төрөөд, агуу их хаан болоход бүх зүйл нь бэлэн байсан гэж та бүхэн бодож байна уу? Гэвч тэр үед бүх зүйл тийм сайхан байгаагүй юм. Энэ бэрх үед Есүхэйн хүү Тэмүүжин есөн насандаа эцгээс
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган өнчирч, хар бага наснаасаа амьдралын хүнд хэцүүг үзсэн байдаг. Гэхдээ түүний аз болоход ээж нь түүнд явах зам мөр бүхнийг заан чиглүүлж байсан байна. Мөн МНТ-д “Оюунтай төрсөн Өэлүн эх оёдолт дээлийг Огшуулан өмсөж, Огтор хормойг шуун бүсэлж Онон мөрнийг өгсөж, уруудаж Олирс мойлыг түүж явсаар Олон хөвгүүдээ хүн болгов” гэж Өэлүн эхийн гавьяаг тов тодорхой дүрсэлсэн байдаг. Тэмүжин Таргудай Хирилтугээс зугтааж, Бурхан халдун ууланд ес хонохдоо өлсөж цангахын зовлон эдлэвч түүнд ганц бодол байсан нь эхийн захиасыг биелүүлж,эцгийн өсийг авах байлаа. Тэгэхдээ тэр зөвхөн өс хонзонгийн төлөө амьдраагүй: Түүний ээждээ амласан нэг амлалт нь тэртээ нар ургах, шингэх газрын цаана юу байдгийг заавал мэдэж, бүхнийг эзэгнэх болно” гэдэг амлалт байв. Тэр энэ амлалтаа биелүүлж чаджээ. Тэр агуу хүнийг түүний эх, тухайн цаг үе, сорилт бэрхшээл гурав л бүтээсэн байна. Иймээс: Хатан ухаант Хайрт ээжийнхээ үгээс зөрөлгүй Хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд Тавьсан зорилго,тэсвэр тэвчээр Уужуу тайван Ухаан саруул байх нь удирдагч хүн болоход хамгийн их нөлөөлнө. Дархан-Уул аймгийн “Дархан-Элит” 22 дугаар сургуулийн 10 ангийн сурагч Н.Батцоож "Монголын нууц товчоо" дахь өөрийгөө хүмүүжүүлэх монгол ухаан МНТ-ны агуулгын ерөнхий хэсэг нь иргэний ёс, ардын сурган хүмүүжүүлэх ухааны өв, хүүхдийг амьдралд сургах ухааны толь болж байдаг. Өөрөөр хэлбэл, сурган хүмүүжүүлэх ухааны арга билгийн сургаалууд ихээхэн гүн гүнзий туссан байдаг. Хүүхдийг багаас сургаж, хүмүүжүүлэх арга ухаан Монголчуудын нүүдлийн соёлын доторх оюуны өвөрмөц нэгэн бүтээл,шилдэг уламжлал туршлагын нэг бол яах аргагүй сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний хөгжилт юм.Монголын төр, нийгмийн хамгийн хүчирхэг, давшингуй хөгжпийн үе бол олон монгол аймаг, улс нэгдэн, их цаазат төр улс тогтсон үе буюу XIII зуун болно. Тархай бутархай, өөр хоорондоо хямрал тэмцэлтэй байсан олон монгол аймгийг Чингис хаан хураан хумьж, нэгтгэн захирч, хүчирхэг нэгдмэл улс байгуулснаар барахгүй тухайн үеийн олон улсад хүрээ нөлөөгөө түгээж чадсан тэрхүү эзэнт гүрний үеэс Монгол үндэстний түүх эхэлдэг гэж зарим түүхчид үздэг. 57 57
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Эв нэгдэл түүний мөн чанарын ухаан Монголчууд домог яриа, ёгт үлгэр, ардын дуу зэргээс гадна зүйр цэцэн үг, билиг сургаалын үгс нь эв нэгдлийн тухай хүмүүжлийг олон талаар сурталчлан ухуулж байжээ. Жишээ нь: Нууц товчоонд: Алунгоо таван хөвгүүнээ сургаж өгүүлрүүн:" Та таван хөвгүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хүнд хялбархан дийлдэнэ. Та нар эв эе нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлдэхгүй болно" (Монголын нууц товчоо. УБ. 2005 он. 23-р тал) гэж үр хүүхдээ эе эвтэй болж, нэгдэн нягтрахыг хүмүүжүүлэн сургадаг билээ. Алунгоо эх бол таван хөвгүүн төрүүлж,тэднийгээ "хамт нэгэн эетэн" болгож, "хар тэргүүнт хүнтэй" адилтгашгүй, хамгийн хаадын залгамж болгон өсгөн хүмүүжүүлсэн алдарт эх болно. Өүлэн эх ч урьдын Алунгоо эхийн хүүхдээ сургасан 5 сумны үлгэрийг өгүүлж хавт Хасар, Тэмүүжин нарыг эвтэй найрамдалтай явахыг нэг бус удаа сануулан сургаж байжээ. Энэ үеэс Тэмүжин "хоёр хүн эвтэй бөгөөс төмөр хүрээ мэт бэх, хорин хүн эвгүй бөгөөс эвдэрхий хүрээ мэт хэврэг" гэсэн үзэл нь туйлбартай болж, дайсныг ялахад өөр зуураа эв эетэй байж, эв эеийг эвдсэн хэнийг ч болов үл өршөөх ёс журмыг насан туршдаа хатуу баримталсан билээ. Төрт ёсоо дээдлэн хүндэтгэх ухаан: Монголчуудын эрт дээдээс уламжлан ирсэн төрт ёсны илрэл нь юуны өмнө эзэн дээдэс,ах захаа хүндлэх ёсон билээ. МНТ-ны 2-р бүлгийн 96-р зүйлд Ван хан дурдсанаар "Бөөр нь бөгсөнд байг, цэр нь цээжинд байг" гэдэг үг үе үеийн монголчуудын ахас,дээдсийг хүндлэх сургамжийн үг буюу ардын цэцэн үг болсоор иржээ. 1. Өнгөрсөнд бол өвөг дээдсийн ач гавьяаг үл умартан захиа сургамжийг биелүүлэх, удам угсаагаа мэдэж, хүндлэн дээдлэх явдал байлаа. 2. Албат харьяат нь эзэндээ үнэнч байх, эзэд ноёд нь ард иргэддээ энэрэлтэй байхыг сургаж байв. 58 58 3. Төрт ёсыг эрхэмлэн дээдлэх үзэл сургаалаа үе улируулан хойч үед уламжлан үлдээхийг зарлиг болгож байв. Чингис хааны зарлигт "Алтан бие амусу хэмээвээс, Ахуй төр минь алдруузай, Бүтэн бие амусу хэмээвээс, Бүрэн улс минь сандруузай..." хэмээн айлдсан нь бутарсан улсаа бүртгэж,хагацсан улсаа хамтатгахын төлөө "Сур дөрөө сунатал, төмөр дөрөө дөлөртөл жийж" эсгий туургатныг нэгтгэсэн Их хаан Чингисийн амьдралын зорилго гэж үзэж болох юм. МНТ-оос үзэхэд Есүхэй баатарыг нас нөгчсөний дараа Тэмүжиний гэр бүл нэг үе хүнд хэцүү амьдралыг туулсан юм. Тэмүжин нэг удаа Тайчуудын Таргудай Хирилтуг нарын довтолгоонд учирч Бурхан халдуны ойд бие хоргодон дутаасан билээ. Битүү ойд дутаан орсноос хойш" Тэнгэр ятган аху юу" хэмээх шалтгаанаар есөн хоног идээ ундаагүй хоргодон суусан боловч эцэстээ "Нэр үгүй ингэж үхэх, гаръя" хэмээн шугуйгаас гарч Тайчуудад баригдсан байдаг. Өөрөөр хэлбэл, шугуйд хоргодож байгаад үхвэл ямар ч нэр төргүй, үнэ цэнэгүйгээр амь насаа алдах болно. Харин шугуйгаас гарвал ямар нэг амьдрах завшаан олдож, шинэ амьдралыг эхлүүлэх боломжтой байж мэднэ гэж ухамсарласны илрэл юм. Монголчуудын амьдралын үзэхүйд "Хүн нэрээ,тогос өдөө" гэх үзэл хандлага давамгайлж ирсэн байдаг. Энэ дашрамд хэлэхэд Тэмүжиний амьдралын тухай үзэл төлөвшихөд Өэлүн эх чухал нөлөө үзүүлсэн байдаг.Тэрээр Тэмүжин тэргүүтэй үр хүүхдээ төр засгийн тэргүүн сайд болгохоор эртний үгийг эш татаж, өвгөдийн сургаалыг үндэс болгон, сурган хүмүүжүүлж ирсэн. Эрдэм номыг дээдлэх ухаан "Эртний Монгол ухаан нь биднийг зөв ирээдүйд хөтлөх зам билээ".
    • Фото зураг Дархан-Уул аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ Дархан-Уул аймгийн 3 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд. “Манжин” орос ардын үлгэр 12. Дархан-Уул аймгийн 3 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд. “Манжин” орос ардын үлгэр Дархан-Уул аймгийн 12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд 13. Дархан-Уул аймгийн 12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд “Туулай лууванд дуртай “Туулай лууванд дуртай болсон нь” үлгэр болсон нь” үлгэр 59
    • ДОРНОГОВЬ АЙМАГ 99 Дорноговь аймаг. “Хатанбулаг” сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Д. Угтахжаргал: Монгол хүнд л байдаг байх гэмээр мундаг ухаан... 99 Дорноговь аймаг. “Даланжаргалан” сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Н. Ариунболор: Өвгөн шувууны ганганааг өөрийн сэтгэлээс сонсмуй. 99 Дорноговь аймаг. “Хатанбулаг” сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Д. Батзориг: Сооичира бид хоёр 99 Дорноговь аймгийн “Замын-Үүд “ сумын дунд сургуулийн 11 а ангийн сурагч Н.Бямбагарав: Хөгшин чоно ульсан нь 99 Дорноговь аймгийн 5дугаар сургуулийн 9а ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ: Сайн хүний нэрийг... 99 Дорноговь аймгийн “Сайншанд” сумын 1дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Булганхүү: Миний мэдэх Равжаа Дорноговь аймаг. “Хатанбулаг” сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Д. Угтахжаргал Дорноговь аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Монгол хүнд л байдаг байх гэмээр мундаг ухаан... Хүмүүн бид... Энэ хорвоо дээр төрөөд чухам яг яаж амьдардаг вэ? Хүний амьдрал гэгч ер нь юу юм? Энэ асуултын хариу нь энэхүү зохиолд байх шиг санагдана. С.Эрдэнийн “Өвгөн шувуу” хэмээх гайхамшигт өгүүллэгийн эцэст өвгөн Жав “Жаран хэдэн жил дэлхийн тоос хөдөлгөж их юм үзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хүүтэй, сайхан нөхөдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга”,“Хэчнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч Гэзэгтийн дуулдаг “Өвгөн шувуу” буцах цаг болжээ” хэмээн уужим ухаалгаар ертөнцийг орхиж байдаг. Энэ өгүүллэгийг уншсан ямар ч хүн Жав өвгөний уужуу тайвуу ухаан, сэтгэлийн тэнхээг бишрэх байх. Өвгөн Жав энэ хорвоод харамсахааргүй амьдарсан гэдгээ 60 ойлгосон. Тиймээс үхлээс айсангүй. Жав гуай амьдралынхаа туршид нөхөрлөсөн,ард нь үлдэх хэдэн найзаа дуудаж сэтгэлийг нь засаад амар тайвнаар энх амгалангийн орондоо заларч, энгэрээ түшиж байна. Тийм ээ,хүний төрөх үхэх гэдэг хорвоогийн жам. Хэн боловч энэ хатуу бөгөөд үнэн хуулийг дагах л болно. Хүний амьдралд сайн муу, сайхан муухай, алдаа оноо, жаргал зовлон ээлжилж байдаг ч “Тэхийн зогсоол”-оос амьдарснаа эргээд харахад “гансрах юмгүй” байна гэдэг бахархал. Жав гуай яг л ингэж амьдарчээ. Магадгүй зөвхөн Монгол хүнд л байдаг байх гэмээр тэр нэг мундаг ухааныг өгүүлснээрээ гайхалтай. Уншиж дуусаад сэтгэл нэг л тайван амгалан болсон. Яг л Жав өвгөн шиг.
    • Дорноговь аймаг. “Даланжаргалан” сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Н. Ариунболор Өвгөн шувууны ганганааг өөрийн сэтгэлээс сонсмуй. Гэнэт шувууд ганганалдан гунганалдах чимээ гарав. Яаран гарч харвал холын аянд ядарсан галуудын сүрэг тоонон дээгүүр дуулалдсаар айсуй... “Хонгор галуу зэлээ тат. Хоёр хүүхэд бойтгоо өмс....” гэж ерөөдөг өвөөгийн үг сэтгэлд ургаж амандаа аяархан шивнэлээ. Шувуудын сүрэг холдон одтол зогссон газраас үл хөдлөв. Цочсон мэт яаран гэртээ орж хичээлээ хийхээр номоо дэлгэтэл уран зохиолын хичээл дээр саяхан үзсэн С.Эрдэнэ зохиолчийн “Өвгөн шувуу” өгүүллэг гарч ирлээ. Бас л шувуу, дуу аялмаар санагдаад эхэлтэл “Дэлтэй шувуу” орж ирлээ. Зурагтаа нээтэл Түнхэл тосгоны хүүхдүүд “Салхич шувуу” бүжгээ бүжиж байна. Бас л шувуу. Бүр сэтгэл хүртэл шувууны өднөөс ч хөнгөн болчих шиг. Ямар сайхан өдөр вэ? Сэтгэлийг минь дэнслүүлэн хөөргөсөн олон шувуудын нэг “Өвгөн шувуу” өгүүллэгээ дахин шимтэн уншиж төрсөн сэтгэгдлээ бичихээр үгээ бодон үзгээ авлаа. Амьдралын үнэ цэнэ гэдэг хүн өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун,үр ач,эх орноо хайрлах хайраар төгөлдөр дүүрэн байхыг л хэлдэг болов уу гэж өөрийн эрхгүй бодогдсон. ... Нар ханын толгойд тусаж байхад Жав өвгөн нүдээ нээлээ... Сэтгэлийн их хат тэнхээгээр буцаж буй цагийг угтаж буйд хүндлэх сэтгэл төрлөө. Зохиолч С.Эрдэнэ “Амьдрал болоод хүний сэтгэхүйд аль болохоор гүн нэвтрэн орох нүх сүвийг эрэлхийлж, хүний сэтгэлийг бичих сэн гэхээс хорхой хүрнэ.” хэмээн бичсэн байдаг. Үнэхээр тийн бичиж чаджээ. Тэр нь “Өвгөн шувуу” өгүүллэгээс тод харагдана. Тэндээс зөөлөн сайхан сэтгэл мэдрэгдэж байлаа. “Өвгөн шувуу” Жав гуайн сэтгэлийн хат,тэсвэр тэвчээр үеийн үед биднийг ухаажуулсаар байх болно. Бидний сэтгэлийн дотор аль нэг шувуу нь дэвсээр байх болно. 61
    • Дорноговь аймаг. “Хатанбулаг” сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Д. Батзориг Сооичира бид хоёр Японы тэрбумтан, агуу зохион бүтээгч Хонда Сооичирагийн “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” хэмээх номыг уншлаа. Ямар мундаг вэ? Миний сэтгэл хөөрч байна. Агуу Хонда...”Хонда мотоцикл унаад цэлгэр тал нутгаар давхиж яваа юм шиг. Миний цамц салхинд дэрвээд л...нисэж явна...” Би ниснэ ээ, яг Хонда шиг ниснэ дээ, тэгээд ч би Сооичиратай яг адил засварын газар ажиллуулдаг юм чинь. Та нар гайхах хэрэггүй. Энэ нь ээж бид хоёрын ажиллуудаг тоглоомын засвар. Ээж намайг,дандаа “Тоглоомоо эвдлээ,энд тэндээс хэрэгтэй хэрэггүй юм цуглууллаа гэж зэмлэдэг юм. Харин би тоглоомнуудаа засах гэж, өөр болгох гэж оролддог. Ээжийн хувьд хэрэггүй тэр зүйлс,миний хувьд маш чухал юмнуудыг хаа нэгэн газар хадгалчихсан байдаг учраас бид хоёр хамтран ажилладаг хамтрагчид мөн 62 байгаа биз дээ. Тэгээд ч би Сооичиратай адил мөрөөдөлтэй. Ер нь хүүхэд болгонд л мөрөөдөл бий. Тэр нь маш гоё, үлгэр шиг мөрөөдлөө ярихаар яг биелэх юм шиг санагддаг. Тийм учраас би мөрөөдлөө ярих дуртай. Би том болоод бүхнийг чаддаг сайн хүн болох юм сан гэж мөрөөддөг. Харин хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилготой болдог юм байна гэдгийг энэ номыг уншаад ойлгож авлаа. Сооичира хүү мөрөөдлөө биелүүлж, зорьсондоо хүрэхийн тулд мятаршгүй байж чадсандаа гайхамшигтай. Би Сооичира хүүгээр ямар их бахархаж бас түүнд атаархаж байна гээч. Тэр чадсан шүү. Би бас чадна аа. Хонда мотоциклын сүнгэнэсэн зөөлөн дуу миний чихэнд сонсогдсоор л... би энэ дууг хэзээ ч мартахгүй байж зорьсондоо хүрч гайхамшгийг бүтээх болно. Би хичээнэ ээ.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрДорноговь аймгийн “Замын-Үүд “ бүтээнэ. би том болоод кино сумын дунд сургуулийн 11 а ангийн сурагч Н.Бямбагарав 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Хөгшин чоно ульсан нь Туужийн талаар зохиолч Цэнд-Аюушийн Буянзаяа, Хятадын нэрт зохиолч Зян Руны “Чонон сүлд” романтай харьцуулан үзэхдээ “ ...Энэ хоёр зохиолын үндсэн агуулга нь тал нутгийн чононы “сэтгэлгээний асуудал” бол тун төстэй юм. Эдгээр зохиолд байгальд дасан зохицож, байгалийн хүчинд өөрийн арга ухаанаараа амь зууж явдаг чонын амьдралыг хүний амьдралтай уялдуулан бичсэн нь,чонын амьдралаар дамжуулан монгол хүний байгалийн хуультай зохицон амьдардаг арга ухааныг нээн бичсэн нь нэг агуулгатай байгаа болно. Гол ялгаа нь “Чонон сүлд” хэмжээгээрээ том боловч өгүүлэмжээрээ гүехэн юм. Харин “Хөгшин чоно ульсан нь” тууж бол хэмжээгээрээ жижиг боловч өгүүлэмжээрээ гайхамшигтай гүнзгий юм” гэж дүгнэсэн байна. Энэхүү зохиолыг уншиж ойлгосноороо зөвхөн монгол чононд байдаг гайхамшигтай хурц оюун ухаан,арга заль,дээрэнгүй догшин боловч дайчин эрэмгий чанараас гадна чоно гэдэг амьтан амьдрахын төлөө хүнээс илүүтэйгээр тэмцдэгийг,мөн оршин тогтнох амьд явахын үнэ цэнийг ухаарах болно. Чоно бол байгальд эерэг нөлөөтэй амьтан. Гэвч өнөөгийн нийгэмд энэ ухаант хийморьлог амьтныг дуртай хүн болгон агнах болсон нь чонын тоо толгой цөөрөхөд хүргэж байна. Чоно амьтны сэг зэмээр хооллон, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг. Харин энэхүү зохиолыг уншсанаар чоныг эрхгүй хайрлан, биширч, өрөвдөн хамгаалах сэтгэл төрнө. Үндсэн хэсэг: Чоно бол гуних гутрах, айж сандрахыг мэддэггүй амьтан бөгөөд хардах хайрлах сэтгэл нь түүнд ямар ч амьтнаас илүүтэйгээр заяасан байдаг. Чонын амьдрал бүхэлдээ омог төгөлдөр хийморьлог бас үр зулзагаа өсгөх хоол ундны захад хүргэх, амьдралын төлөө зүтгэх, эрэгчин эмэгчнээ хайрлах зэрэг нь хүнийхтэй адил төстэй. Гэхдээ заримдаа хүнээс ч илүү дэндүү шударга, амьдралын төлөө хэзээ ч бууж өгөлгүй тэмцсээр дуусдаг. Ингэхдээ эр бяр, ов заль, арга ухаанаас өгсүүлээд байгалиас заяасан бүхнээ дайчилж амьдардаг амьтан бол чоно. Чоно хэдийгээр амьдрахын төлөө эмэгчнээ булаалдаж, хоорондоо өсөрхөж нэгийгээ үзэлцэж, нимгэн арьсаа уралцаж явсан ч хүчин мөхөстөж бууж өгсөн л бол хэзээ ч ахин хоорондоо тэмцэн хар буруу санадаггүй, басхүү ямар ч дайсны өөдөөс хамтдаа бат зогсож чаддаг шударга амьтан юм. Гэтэл хүн муугаа мэдэхгүй, үргэлж л хэн нэгэн надаас илүү болчих вий хэмээн атаархан жөтөөрхөж, бие хэл сэтгэлээ шунал, атаа, мунхаг гурваар хордуулж,бусдынхаа мууг шинжилж явдаг амьтан юм уу даа. Сайн муу хосолсон хорвоод хүн хүнээ хайрлан уучилж, өршөөж явбал амьдралыг илүү үнэ цэнэтэй болгохоос биш чононоос илүү ухаант хүн бие биенээ хайрлахгүй болчих вий. Ядаж, чононоос сургамж авцгаая. Ном зүй: С.Дулам “Уран зохиол” 10 анги сурах бичиг, Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь”, www.google.mn, “Хөгшин чоно ульсан нь” өгүүллэгийн тухай 63 63
    • Дорноговь аймгийн 5дугаар сургуулийн С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 9а ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Сайн хүний нэрийг... Би Д.Равжаа хутагтынхаа яруу найргийн цоморлигийг уншин судалж, үнэхээрийн гүн утгатай, гүнзгий сургамжтайг зах зухаас нь ойлголоо. Манай аймгийнхан өөрсдийгөө Ноён хутагтын нутгийн хүмүүс гэж бахархан нэрлэх дуртай. Тиймээс ч нутгийнхан маань бөхийн дэвжээгээ хүртэл “Хутагтын хүчтэнүүд” хэмээн нэрлэсэн бизээ. Энэ агуу хүний өв хөрөнгө, оюун бүтээлийнх нь багахан хэсэг нь ухаантай хүмүүсийн буянаар цөвүүн цагийг гэтлэн бидний үед өвлөгдөн ирсэн нь дэлхийн соёлт хүн төрөлхтний үнэт өвийн тоонд орох болжээ. Гэтэл үүнээс ч чухал зүйл болох ертөнцийг үзэх үзэл, амьдралын үнэ цэнийн тухай ойлголт бидний оюун санаанд хоёр зуун жил уламжлагдан үлдэж өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бий болгосныг ихэнх хүмүүс анзаардаггүй биз ээ. Ноён хутагтын маань та бидэнд үлдээсэн ямар өв байна вэ? Энэ бүгдийг би өөрийн чадлаар гарган ирэхийг зорьж энэхүү илтгэлийг бичлээ. Өнөөдөр нутгийнхаа хүмүүсийн зан заншил, хүмүүсийн хэв маягийг ажиглаад түүний зохиосон зохиол бүтээлийг түүхийн баримттай уялдуулан үзвэл Равжаа хутагт маань бидэнд дараах зүйлсийг юугаар ч сольшгүй оюуны өв болгон үлдээжээ. Боловсролын тогтолцоо: Нийтийг хамарсан иргэний боловсролын тогтолцоо XYII зуунаас анх европын орнуудад үүссэн гэдэг. Манай улсын хувьд 1911-1946 хүртэлх хугацаанд бүх нийтийн боловсролын тогтолцоог бий болгож чадсан. Гэтэл XIX зуунд Ноён хутагт маань өөрийн гэсэн боловсролын тогтолцоо, хичээлийн хөтөлбөр,зэрэг дэв,бүхэнд зөвшөөрөгдсөн боловсролын гэрчилгээ зэргийг бий болгон мөрдүүлж байсан нь гайхалтай. Монгол улсыг Манжаас тусгаарлахаас өмнө ийм боловсролын тогтолцоог хоёрхон хүн бий болгож чадсаны нэг нь манай Ноён хутагт,нөгөө нь түүнтэй нэгэн үед амьдарч асан Сэцэн хан аймгийн Илдэн засаг Б.Тогтохтөр ван юм. То ван, хутагтын маань үүсгэсэн 64 64 шашны боловсролын тогтолцоог иргэний хэлбэрт оруулснаас санаа авсан болов уу гэж би таамагладаг. Хутагтын байгуулсан сургуульд өөр аймаг хошуунаас олон хүн ирж суралцаж байсан нь тэрхүү боловсролын систем нийт Монгол үндэстэнд хүлээн зөвшөөрөгдөж байсны нэг гэрч биз. Ийм ч учраас манай нутгийн ард олон бусдаас түрүүлэн боловсролын үнэ цэнийг илүүтэй ойлгон ухаарсан биз ээ. Шашны олон ургальч үзэл: Хэдийгээр Равжаа хутагт маань шашны зүтгэлтэн хүн байсан ч гэлээ өөрийн шүтдэг шашин, шашны зарим нэгэн бүдүүлэг зан үйлд шүүмжлэлтэй ханддаг байжээ. Энэ байдал нь ард олонд үлгэр дуурайл болж манай нутгийнхан шашинд энгийн мухар сүсгийн үүднээс биш харин шашны мөн чанарыг олохыг эрхэмлэн гэгээрэх, боловсрох талаас нь ханддаг болсон байна. Эх оронч, үндэсний үзэл: XIX зуунд Манжийн хааны эсрэг үзэл бодолтой, үйл ажиллагаатай байна гэдэг үнэхээр зоригтой алхам байсан билээ. Хутагтын зохиол бүтээлд Манжийн төрийн бодлого, түүнийг аялдан дагалдагч нарыг шүүмжилсэн шинжтэй зүйл маш олон байдаг. Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар Төвөдөөс тодруулах болсон Богд Жавзандамба хутагтыг шүүмжилдэг байсан нь эх оронч үзэлтнүүдйиг баярлуулж харь элэгтнийг айж болгоомжлоход хүргэсэн байдаг. Тиймээс тэрээр Манжийн хаадын бодлогоор явдаг Их хүрээний соёл шашны нөлөөнөөс говь нутгаа холдуулж Хамарын хийд, Галбын хийд, Чойлингийн хийд зэрэг шинэ соёл, шашны төвүүдийг бий болгон “Говийн ноён хутагт”-ын гэх шашин соёлын дэг,хэв маягийг бий болгож чадсан юм. Энэхүү дэг нь коммунизмын жилүүдэд ч мартагдалгүй өнөөг хүртэл бидэнд уламжлагдан үлдсэн юм.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Байгаль орчноо хамгаалах үзэл: Монголчуудын уул усаа тахин дээдэлдэг үзлийг улам бүр хөгжүүлэн олон тооны уул усны магтаал зохион уул усны тахилгыг шинээр бий болгон ард түмэнд байгаль хамгаалах үзлийг сурталчилж чадсан билээ. Чухамдаа хоёр зуун жилийн өмнө өөд болсон энэ хүний буянаар одоо хүртэл Хан Баянзүрх уулын хэдэн аргаль, ятуу амьд яваа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Одоо ч бидэнд тэр агуу хүний хэлсэн үг, захисан захиас нөлөөлсөөр байна. Одоогоор Сайншанд хотыг Равжаа хутагт энд бий болно гэж зөгнөсөн гэдэг. Гэтэл би заримдаа Хутагтыг энд сайхан хот босно гэж хэлэхээр нь л энд Сайншандыг байгуулсан төв болно. Ямар нэгэн залгамж холбоо байгаа л байх... Энэ хүний нэр, алдар, шүтээн, бүтээсэн зохиол, тарьсан мод нь хүртэл Дорноговийн хүн амын ихэнхийг нь тэжээн тэтгэж байна. Манай гэр бүл ч эндээс орлогоо бүрдүүлдэг. Эцэст нь хэлэхэд Равжаа хутагт бол зохиол бүтээлээрээ говь нутгийнхны хувьд ЧИНГИС ХААНЫ дараа орох оюун санааны нь шүтээн, удирдагч. Равжаа хутагтаас өөр ямар ч хүчин зүйл говь нутгийнханд ингэтэл нөлөөлж чадаагүй юм шиг санагддаг. Тэртээ XVIII зуунд ингэж ардчилсан үзлийг ер нь сурталчлах нь бүү хэл, бодож явсан хүн байсан болов уу. Хүн төрөлхтөн жамаараа л хөгжиж байна. Гэтэл зарим сод хүмүүс өөрийн байсан үеэсээ байтугай ирээдүйгээсээ хүртэл түрүүлсэн байх юм даа. Бид хэддүгээр зуун гэхэд Равжаа хутагтаа бүрэн ойлгох бол доо... 65 65
    • Дорноговь аймгийн “Сайншанд” сумын 1дүгээр С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 11а ангийн сурагч Б.Булганхүү 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Миний мэдэх Равжаа Дорно дахины их яруу найрагч, суут соён гэгээрүүлэгч Говийн V ноён хутагт Равжаа нь байгалиас заяасан сод ухаан, суу билиг, эрдэм чадлаараа энэ уудам ертөнцийн бүхий л зүйлийн утга учрыг танин мэдэж, ард түмэн зөн олондоо түм буман жаргалын үүдийг нээж өгсөн аугаа хүн билээ. Энэ хүний тухай товч өгүүлбэл: Дулдуйтаар овоглосон Равжаа нь харагчин гахай жил буюу Сайшаалт ерөөлт хааны 8-р онд “1803” Зүүн Сөнөдийн хошууны ядуу харц Дулдуйтын гэрт хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутагт Дулаан харын баруун өмнө, Нарийн хараас эгц өмнө, Дэнгийн худгийн хойно Шувуун шанд хэмээх газарт мэндэлжээ. Д.Равжаагийн зохиол бүтээлийг авч үзэхэд ихэнх бүтээлээ 1819-1850-аад оны хооронд туурвиж байсан нь харагдаж байна. Д.Равжаагийн уран бүтээл нь цаг үеийн шалгуурыг даван туулж, олон түмний таашаалыг хүлээж бидний үед уламжлан ирснийг харахад Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” шүлгийн хэсэг санагднам. Равжаагийн амьдарч байсан 19-р зууны үед Монгол орон Манжийн харьяанд байж, ард түмэн дотоодын хар шар феодалуудаас гадна Манж Хятадын түрэмгийлэгчид, худалдаачид, мөнгө хүүлэгчдийн хэдэн давхар дарлалыг хүлээж,улс төр нийгмийн талаар эрх мэдэлгүй, эдийн засгийн тал дээр хоцрогдсон бөгөөд бүрэн хараат, үзэл суртал оюун санааны хувьд шарын шашны нөлөөнд бүрэн автсан байжээ. Цаг үеийн иймэрхүү зөрчилт нөхцөл нь Равжаагийн уран бүтээлд нөлөөлсөн байна. Равжаа, Өвөр Хамарын газрын нэрийг солин “Өвөр баясгалант” хийдийг байгуулж, мөн Чойлин хийдийн цогчин сүм, Лавран сүм, Дүйнхэр дацан, Галбын гурван хийд зэрэг олон сүм дуган байгуулж,Одсэргочоо бурхныг нээн тахиулах ажлыг гүйцэтгэж 66 66 байжээ. Туулай жил буюу 1831 онд анх “Саран хөхөө”- ний намтрыг залж, өөрөө жүжгийн зохиол болгон бичиж шавь нараараа жүжигчилсэн тоглолт хийлгэн эхэлжээ. Мөн цаашлаад Тулгатын хийд Хамрын хийдэд,Намтар дуулах театрыг бариулж жүжгээ тоглуулдаг байжээ. Равжаа “Тоглоом гэдэг хэтэрхий шинэ баясгалан оршвой” хэмээх шүлэгтээ: Арван долоон насан дээр шалтгаанаар сургагдан Аргагүй энэ орчлонд уйтгар төрлөө Арван найман насныхаа төмөр луу жилдээ Авир ёсыг урваж хөрвөдгийг тодорхой үзэв. Могой жилийн хавар сард үхсэнээс амьд хагацав Морин жил хорин нас хүрэх үест Манзушира богд эзэн хааны ордонд Манлай багш хоёр бурхантай уулзав. хэмээн буддын гүн ухаан, номлол сургаалтай танилцсан, ертөнцийн амьдралын эрээн барааны зах зухыг олж мэдсэн, эцэг Дулдуйт нь нас барсан зэрэг өөрийн амьдралын нэгээхэн хэсгийг харуулан бичжээ. Түүний зохиол бүтээлд гүн ухааны сэдэв чухал байрыг эзэлдэг нь үр хойч бидэндээ оюун санааны хөрөнгө оруулалт үлдээхийг чин сэтгэлээсээ хүссэн мэт. Гүн ухааны яруу найрагтаа байгаль ертөнц, ургамал бодис, хүний биеийн хувиралт өөрчлөлт, жам ёс, зүй тогтол, мөнх бус, биед баримтлах үзэл, хоосон чанар зэрэг олон нарийн асуудлын учир зүй, шалтгаан барилдлага, шинж чанарыг уран дүрслэлийн аргаар хүн, нийгмийн амьдрал ахуйтай холбон илэрхийлсэн байна. “Таван дохио”, “Дөрвөн улирал” зэрэг шүлэгтээ Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад Эгүүрд байгаа хэлбэртэй байдаг л Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч Элдэв наадам тохууныг дагаж явсаар Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л хэмээн хүний амьдралын үргэлжлэх байдлыг улирлын шинж чанартай дүйцүүлэн цаг үргэлж зунаараа байдаггүйтэй адил хүн үргэлж залуу сайхнаараа байж чадахгүй өөрчлөгддөг жамтайг харуулсан. Эдгээр зохиолуудыг сурагч бид дунд сургуульдаа судлан ойлгосноор Д.Равжаагийн ирээдүй хойч үе бидэндээ үлдээсэн сургамжийг ойлгож, түүний туйлын хүслэн болсон тэнцвэрт байдлыг хөгжил цэцэглэлттэй хослуулж чадна. 67 67
    • Фото зураг Дорноговь аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, 18. бүтээл: ДҮР БҮТЭЭХ цэцэрлэгийн хүүхдүүдийнДорноговь аймгийн Эрдэнэ сумын сургуулийн 1дүгээр ангийн сурагч Б.Өөсөхбаяр “Чингис” комикс Тэмүүжин 18. Дорноговь аймгийн Эрдэнэ Б.Өөсөхбаяр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын сургуулийн 1дүгээр ангийн сурагчДорноговь аймгийн Эрдэнэ сумын сумын “Чингис” комикс Тэмүүжин сургуулийн 1дүгээр ангийн сурагч сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Өөсөхбаяр “Чингис” комикс Тэмүүжин Б.Лхагважаргал “Тахиа ба нугасны 10 дэгдээхэй” Азарган тахиа 68
    • ДОРНОД АЙМАГ 99 99 99 99 99 99 Дорнод аймаг. “Дашбалбар” сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагч С.Соёлмаа: Хожуу ухаарал Дорнод аймаг. “Хэрлэн” сумын 4дүгээр сургуулийн 9б ангийн сурагч н.Отгонцэцэг: Байгаль эхтэйгээ хэрхэн харилцаж байна даа? Дорнод аймаг. “Хан-Уул” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Б.Бямбажаргал: Сүүдэр Дорнод аймгийн “Хэрлэн” сумын 2дугаар сургуулийн 11а ангийн сурагч С.Мягмарсүрэн: Бүтээлчээр уншиж, адилтган бичицгээе Дорнод аймгийн “Хэрлэн” сумын 12дугаар сургуулийн 10б ангийн сурагч Э. Батцэцэг: Өнгөрсөн, одоо, ирээдүй Дорнод аймгийн “Хэрлэн” сумын 1дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Ч. Ариун-Эрдэнэ: Зохиолыг зөвхөн томчуул бичдэг гэж үү? Дорнод аймаг. “Дашбалбар” сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагч С.Соёлмаа Дорнод аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Хожуу ухаарал С. Эрдэнэ “Өвгөн шувуу” өгүүллэгийг уншаад би өвөөгөө учиргүй ихээр санав. Өглөөний наран дээр мандан, цагийн зүү зүрхний хэмээр цохилж, өдөр шөнө ээлжлэн, цаг хугацаа нүд ирмэхийн зуур л өнгөрч байна даа. Хүн зовох үед нэг минут нэг жил шиг бодогддог бол, жаргах үед харин нэг жил, нэг секунд мэт санагдах энэ эрээнтэй бараантай хорвоо ээлжлэн үргэлжилсээр. Өдрөөс өдөрт миний өвөөгийн нас ахисаар л, тэргүүний үс нь бууралтсаар л. Өвөөг хөгшрөх тусам миний өвөөтэйгөө өнгөрүүлэх хугацаа багасаж байгаа мэт санагдана. Би жил бүрийн цагаан сараар өвөөдөө золгохоор очно. Намайг нүүр дүүрэн инээмсэглэлээр угтаж, өвөр дээрээ суулган эрхлүүлнэ. Тэгээд гэртээ харих болоход минь барби бэлэглэдэг сэн. Намайг буруу юм хийвэл огтоос “аа” ч гэж өмөөрч өмгөөлөхгүй, дув дуугүй л суудагт нь их гайхдаг байсан. Зарим айлын эмээ өвөөг харахад ач зээ нь буруу зүйл хийсэн ч ээж ааваас нь өмгөөлж байгаа харагддаг. Харин миний өвөө бол их өөр хүн. Би нэг өдөр ингэж асуув. Өвөө би нэг найзыгаа гомдоочихлоо доо. Би яах вэ? гэсэнд өвөө санаашран: “Амьд явах насандаа хэцүү бэрхийг өчнөөн үзэх учир миний охин найзыгаа гомдоосон бол уучлалт гуйж сурах хэрэгтэй. Хүний чин сэтгэл гэдэг юутай ч зүйрлэшгүй, юугаар ч сэвтээмгүй нандин зүйл юм шүү дээ” гэж билээ. Өвөөгийнхөө үгээс “Уучлал бол ухаарлын далай” юм гэсэн гүн хол утгыг ойлгох шиг болсон. Дэргэд минь байж, эрхэм бүхнийг зааж сургадаг өвөө маань нэг л өдөр Жав өвгөн шиг тэнгэрт одсон юм. Өвөөгөө өнгөрсний дараа сэтгэлд минь сүндэрлэх уул нурж, цээж минь хөндий хоосон оргиж, бодол санаа минь эзгүйрэх шиг санагдсан. Түүнээс хойш би өвөөгөө байх үед нь илүү олон зүйлийг сурч мэддэг байж хэмээн харамсах сэтгэл төрөх болсон. Мунхгийн санах нь хойноо гэгчээр, сэтгэл оюундаа тунгааж бодож яваагүйн учраар, би хэзээ сүүлд нь ухаарч гэмшиж явна даа. Тэгэхэд би даанч балчир байж дээ. 69
    • Дорнод аймаг. “Хэрлэн” сумын 4дүгээр сургуулийн 9б ангийн сурагч н.Отгонцэцэг Байгаль эхтэйгээ хэрхэн харилцаж байна даа? С.Эрдэнэ “Өвлийн ойд” Хүн төрөлхтөн эх дэлхийн байгаль өлгий, эжий шүтээний ариун өлгийг дамжсаар, зуун зуун жилийн цагийн хүрдэнг эргүүлсээр… ”Хүн хорвоо дээрх гайхамшгийг ойлгож, мэдэрч, хайрлаж чаддаг цор ганц амьтан. Хүн бол энэ хорвоогийн хамгийн дээд гайхамшиг” гэж нэгэн сэтгэгч хэлсэн байдаг. Гайхамшиг гэдгийг агуу том,аль эсвэл олдошгүй ховор зүйл гэж ойлгох хэрэггүй. Мөрөөдөл нь тэмүүлэл болох цагт амжилтад хүрнэ гэдэг шиг хүн бага зүйлийг ч гэсэн сэтгэл зүрхээрээ ойлгож, хайрлаж чадах юм бол тэр нь гайхамшиг болон хувирна. Энэхүү зохиолд өгүүлэгдэж байгаа гайхамшиг бол “Хүн байгалийн харилцаа” юм. Түүнчлэн Монголын эртний их цааз бичигт бидний өвөг дээдэс байгаль дэлхий, газар шороогоо гэмтээхгүй гэсэндээ ээтэн гутал өмсөх болсон гэж тэмдэглэгдсэн байдаг ба уламжлал ч өнөө үед байна даа гэж бодогдсон. Зохиолд: “Хүн өнгөн сайхныг амархан мэддэг. Гэтэл ойн амьдрал гэж хүний амьдралаас дутуугүй сонин юм. Ой мод өөрийн хэл дуутай. Үхэх төрөх байгалийн жам бий шүү” гэсэн нь байгаль бол амьтай бас мөнх бус юм гэсэн 70 санааг илтгэж байна. Байгалийн энэ жам ч мөн хүмүүс бидэнтэй холбоотой. Хүн байгаль эхээ хэрхэн хайрлаж, хамгаалж байгаагаас шалтгаална. Бидэнд Байгаль өлгийнхөө дайсан болох эрх байгаа гэж үү? Амин чухал эрхтэн болох зүрхгүйгээр амьсгалж чадахгүйтэй адил амьдралын эх булаг болсон байгаль эхгүйгээр амьдарч бас чадна гэж үү? Эх дэлхийгээ эвдэн сүйдлэх эрх хэнд ч байхгүй! Энэхүү зохиолд: “Буга согоо дайралдвал сайхан аа!... Хоёул, галаа цасаар унтраагаад цааш хөдөллөө...” гэж гардаг нь согоотой дайралдвал түүнийг барина, аль эсвэл агнана гэсэн үг ерөөсөө ч биш юм. Харин ч түүний сайхныг мэдэрч, нүдээ хужирлаж, сэтгэлээ баясгах, мөн байгалиа хайрлан хамгаалах санаа илэрч байна. Өнөөдрийн нэг сайн үйлээ ирээдүйн зөв хэвшил болгоцгооё. Хийж чадах зүйлээ хийхгүй өнгөрөөх шиг харамсалтай зүйл гэж байхгүй шүү дээ. “Байгаль эхтэйгээ хэрхэн харилцаж байгаадаа бага ч болов дүгнэлт хийгээсэй” гэсэн ухаарлыг зохиол та бидэнд өгүүлсээр байна. Цэцэг гэдэг зүгээр л цэцэг биш,мод гэдэг зүгээр л мод биш…
    • Дорнод аймаг. “Хан-Уул” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Б.Бямбажаргал Сүүдэр Хорвоо дээр нар тусахад миний сүүдэр нэг бус хоёр болон тодордог атлаа тунгалаг нарыг хөвөн цагаан үүл хаавал миний дүрс буцан нэг болно. Нартай үед эзнээ дагаж үйлдэл бүрийг нь харуулах толь мэт байдаг учир “СҮҮДЭР” миний бодлыг хуваах болсон. Энэ нь ч бас учиртай. Би ном унших дуртай, олон төрлийн сэдэвтэй, агуулгатай номоос сүүдрийн тухай уншсан маань санаанаас гарахгүй явсаар үүнийг бичихэд хүргэлээ. Ц.Түмэнбаярын “Сүүдэр” өгүүллэгт харанхуй булшинд орсон хойноо эзэнтэйгээ ярилцаж буй сүүдрийн тухай өгүүлдэг. Сүүдрүүд өөрийн дагаж явдаг эзэдтэйгээ харилцан ярилцахад: Нэгэн сүүдэр “...Эзэнтэн та минь сайн хүн байсан таны минь ачаар олон хүн нарны туяаг илүү ойроос хардаг болсон биз хэмээн эхэр татан уйлсаар эзэн таны минь сүнс диваажинд очсон юм чинь орчлонд сайн хүн болон мэндлэх биз, таныгаа хүн төрлийг олоход дахин сүүдэр тань болох сон хэмээн дотно яриа өрнүүлэх зуур бас нэгэн сүүдэр эзэн биедээ гомдож уурсан,...”босоод ир, амьд байхдаа сайн санаж сайхан амьдарсан бол эзэн чиний сүнс тамд очихгүй л байсан юм.” хэмээн ярилцаж буйгаас үзэхэд хүний сайн муу үйлийн үрийг харуулсан. Хорвоод хүн байхдаа сайн муу санааг өвөрлөсөн ч хорвоогоос халих үедээ энэ бүгдээс сална гэж боддог ч, тийм биш байдаг бололтой. Би энэ номыг уншсанаараа аль болох алдаа дутагдал бага гаргахыг эрмэлздэг болсон. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй ч заримдаа алдсан алдаагаа давтсаар хорвоог элээдэг хүн байхад бүдэрсэн газартаа ахиж бүдрэхгүйг хичээдэг хүн одоо цагт илүү их болсон юм шиг санагддаг. Сүүдэр,сүнс аль аль нь таныг,намайг алдаа гаргахад огт юм хэлдэггүй ч сүнс эзнээ орхин оддог бол сүүдэр танд гомдон цөхөрч, уйлж, хаяад явмаар санагдсан ч орхиж явж чаддаггүй үнэнч юм. Алдаагаа засаагүй хүнийг хүмүүс үхсэн ч муу чигээр нь сэтгэлдээ богинохон хугацаанд багахан орон зайг эзлүүлдэг бол ертөнцөд сайн үйлээрээ мөнхөрсөн хүнийг өнө хойчдоо дурсан санаж, хүн бүхний сэтгэлд тодоос тод үлдэж чаддаг. Сүүдэр баярлаж эзэнтэйгээ үлдээд, сүнс харин диваажинд очно. 71
    • Дорнод аймгийн энэ сумын 2дугаар Дорнод кино бүтээнэ. С. Эрдэнэ гуайн"Хэрлэн"өгүүллэгээр би том болоод аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сургуулийн 11а ангийн сурагч С.Мягмарсүрэн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Бүтээлчээр уншиж, адилтган бичицгээе Сайн байцгаана уу? Эх нутгийнхаа хөгжлийн эзэн галыг бадраах их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн ирээдүйн түүчээ болсон залуустаа тэнгэр заяат Дорнын их яруу найрагч Цэндийн Дамдинсүрэн, хэрсүү ухаанаар газар нутгаа хамгаалж авч үлдсэн Халхын хэцүү То Вангийн үргэлжлэл болсон Хэрлэн сумын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Сүхбаатарын Мягмарсүрэн миний бие энэ өдрийн гэгээн амар амгаланг айлтган мэндчилж байна. Тэртээ МЭӨ 1800 онд Эртний Египтэд дэлхий дээрх хамгийн анхны ном чулуун дээр сийлэгдэн бичигдсэнээс хойш даруй олон зуун өнгөрчээ. Энэ нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн том нээлт байв. Харин манай улсад 1200-аад онд анх судар бичгийн ид шидтэй танилцсан бөгөөд өдгөөг хүртэл түүний агуу их утга агуулгын шүр сувдаас бахдалтайяа хүртэж байна. Би 8-р ангид байхдаа Францын алдарт зохиолч Жюль Верний “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” зохиолыг хамгийн ихээр шимтэн уншиж байж билээ. Тиймээс л би энэхүү номыг сэтгэлдээ төсөөлөн зохиолын гол баатар капитан Немогийн оронд өөрийгөө орлуулан адал явдлын ертөнцөөр хийсэн гайхамшигтай аяллаасаа та бүхэнд сонирхуулъя. Цаг төрийн үймээний нүдгүй шуурганд өртөж эрх чөлөөгөө хасуулсан Немо өөрийн нэр хүнд, үзэл суртлынхаа төлөө хэрхэн тэмцэж байгаа, мөн өөрийн санаа нэгт нөхдийнхөө төлөө өөрийгөө ч золиослоход бэлхэн байгаа эр зориг,түүнчлэн дэлхий дахинаа хэний ч санаанд оромгүй гайхамшигт хөлөг бүтээсэн их сэтгэгч түүний талаарх зохиолыг уншсанаар надад хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол “Сэтгэлгээний хар цоож ба түлхүүр” гэсэн сэдэл орж ирж,уг зохиолыг уншаад өөрийн ойлгосон зүйлсээ түүнтэй нэгэн ижил адилтган зохион бичлэг хийх санаа гэнэт төрсөн юм. Тиймээс дээрх сэдвийн олон санаатай бүтээлч сэтгэхүйтэй хүн гэж хэн болох, бусдын сэтгээгүй зүйлийг сэтгэхийн ач холбогдол мөн түүнийгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар мөн хамгийн чухал нь өөрийн сэтгэлгээний цоожтой хаалгаа хэрхэн 72 72 онгойлгож шинийг санаачлагч болох талаар бяцхан төсөөлөл хийсэн минь тухайн зохиолыг уншаад түүнийгээ хэрхэн ойлгосоноо бататгаж амьдрал ахуйдаа хэрэглэн үр бүтээлтэй ном уншсан арга туршлага маань юм. Тэгвэл адилтган бичих гэж юу вэ? Энэ нь тухайн зохиолыг уншиж судлаад эцэст нь энэхүү зохиолын агуулгаар дамжуулан бидэнд юуг ойлгуулахыг зорьсон бэ? Түүнчлэн бид тэрхүү гол баатруудын оронд байсан бол яах байсан бэ? Ямар сонголт хийх байсан талаар өөрийн хувийн үзэл бодол, шүүмж санааг илэрхийлсэн утга, агуулга ойролцоо зохион бичлэг бичихийг хэлнэ гэж би боддог. Адилтган зохион бичих нь тухайн номыг уншиж гүйцсэний дараа зохиолоос өөрийн ойлгосон бодрол, үзэл бодол дээрээ тулгуурлан, найруулан бичих тул уншигчийн сэтгэн бодох, төсөөлөн зураглах чадварыг хөгжүүлж зохиолын утга санааг гүн бат ойлгох хөдөлгүүр болдог. Утгыг ойлгоогүй бүтээл нь дулимагхан мэт байдаг бол сэтгэн ойлгож санах нь хүлээн авсан мэдээллээ шүүж утгын гүн агуулгатай танилцдаг билээ. Эрдэмтдийн нотолсноор утгыг нь ойлголгүй санахаас, ойлгож санах буюу цаасан дээр зохиогчийн үзэл бодолтой өөрийн үзэл бодлоо харьцуулан сийлэх нь 100% үр бүтээлтэй байдаг гэж үзсэн. Хэрэв тухайн номыг уншаад адилтган зохион бичлэг хийхгүй бол уншигч өөрийн шүүмжлэлт үзэл санааг дэвшүүлэх чадваргүй болж зохиолчийн үзэл бодолд нэвт уусах буюу өөрийн гэсэн бодомжгүй болох үр дагавартай юм. Дэвшүүлж буй үзэл санаа буюу санал  Адилтган зохион бичлэг хийх нь мэдээллийг хэзээ ч мартагдахааргүй гүн бат ойлгож, сэтгэх чадвар тэлнэ.  Бүтээлчээр уншиж өөрийн үзэл бодлоо зохиогчийн үзэл бодолтой харьцуулан дүгнэлт хийнэ.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган  Зөв унших арга барилд суралцана. Зохиолын сонголтонд анхаарал хандуулж үр дүнтэй, ач холбогдолтой ном зохиол уншина.  Бусдын үзэл бодол, үзэл баримтлалд шүүмж хийж, хэрэгтэй, хэрэгцээтэй зүйлийг олж тодорхойлж сурна.  Ном уншиж, номтой нөхөрлөдөг хэсэг хүүхдүүд өөрийн үе тэнгийнхэндээ болон дүү нартаа нөлөөлж унших, мэдэх хүсэл сонирхлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бага насны хүүхдүүдэд номын ач холбогдлоос танин мэдүүлэх нь олон, олон номын анд бий болгох болно. Хүний хийж чадах зүйлд хязгаар байхгүй. Харин зохиогчийн илэрхийлсэн санааг сайн ойлгоогүйгээс зарим хүмүүс өөрт байгаа боломж чадавхиа бүрэн ашиглаж, үйл ажиллагааг төгс гүйцэтгэж  чадахгүйд хүрдгийг үгүйсгэх аргагүй. Тиймээс л үр бүтээлтэй унших мөн сэтгэлгээний хурдаа сайжруулах, зохиогчийн үзэл бодолтой өөрийн бодол санаагаа нийцэж буй зэрэгт дүгнэлт хийх, шинийг сэтгэгч болох зэрэгт адилтган зохион бичлэг бичих арга зүйн ид шид агуулагдаж байдаг. Би боддог юм: “Хүмүүний баялаг бол өөрт байгаа эрдэм мэдлэг, харин амьдралын баялаг бол цаг хугацаа тэгвэл улсын баялаг нь эх нутгаа гэсэн эрдэм боловсролтой, эрч хүчтэй залуус юм” гэж. Миний дотроо тээж явдаг өчүүхэн нэгэн бодол минь энэ. Надтай санал нийлэх хүн олон байгаа гэж итгэж байна. Ашигласан ном зохиол Б. Тогтохдулам “Оновчтой уншлага” 2010 он Д.Оюунцэцэг “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй” 2002 он Дейл Карнеги “Унших гэдэг урлаг” 2011 он 73 73
    • Дорнод аймгийн “Хэрлэн” сумын 12дугаар С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 10б ангийн сурагч Э. Батцэцэг 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Өнгөрсөн, одоо, ирээдүй Нам гүм дунд манан сарнисан уулын сэрүүн мухар шиг чив чимээгүй орь гансралын хэсэгхэн тайвшрал, өнөөгийн нийгмийн түм буман үймээн шуугиан дундаас ганц хором ч атугай холдон одох шиг хайрын нарсан төгөл рүү гүн шингэсэн тэр нэгэн мөч. Энэ дэлхийн бүх хүмүүст зориулан өнөөгийн нийгмийн үнэн бодитой алдааг,өнөөдрийн гэм бүхнийг зөгнөсөн мэт С.Эрдэнэ гуайн “Хайрын нарсан төгөл” хэмээх энгийн хэрнээ гүн ухаан шингээсэн яруу суугийн зохицол, хар бараан гэрэл сүүдрийн хослол, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээг гагнасан, өргөн дэлхийгээ хайрлах үзлийг сургамж болгон өгүүлсэн энэхүү гайхалтай бүтээлийг олж уншлаа. Зохиолын гүн гүнзгий аугаа их утга санааг нь өөрийн дүгнэлттэй нэгтгэн, унших зуурын бодол сарнихаас өмнө ухаант та бүхэнтэйгээ санал бодлоо солилцож өөрт төрсөн өчүүхэн санаагаа дэлгэюү гэж бодлоо. Хоолой арган бачуурах хорт утаан дунд хогон дотроо холбирох түмэндээ хандан зүрхнээс халих шахсан эх дэлхийгээ хайрлахсан, хамгаалахсан гэх өчүүхэн бодлоо энэ илтгэлээрээ дамжуулан хэлэх гэсэн юм. Үүнтэй нэгэн адил орчин үед байгалийн үгүйрлийн гол буруутан нь бүх хүмүүс биш гэдгийг л энд хэлэх гэсэн юм. Гол дүрийн Палам хайрт эхнэрээ дурсан харуусах зуур хайрын гүн холбоо шингэсэн тэр л мөчөө хүртэл дурсан санах нь энэ зохиолын уянгын хэсэг юм. “Намрын шар тунамал орой голын хавь газрын уулс шилмүүст ойгоор бүрхэгдсэн бөгөөд харин мужаан дархны хорхой хүргэм гоолиг шулуун нарс мод хээр талд сүрэглэн ургасан нь энэ Бөөрөлжийн төгөл билээ”. Нүдэнд харагдах мэт уран тансаг байгаль ээж. Хэдхэн жилийн өмнө гэхэд л “Бөөрөлжийн төгөл” шиг байгалийн унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт газар хаа сайгүй эх орон үлгэрийн мэт уран зураг шиг гоо үзэсгэлэнгийнхээ сайханд эрдэж, бардаж байсан нь саяхан бол одоо хайгаад ч бараг 74 74 олдохгүй болж. Ийн бухимдаж суухаар, үнэнд дүйцэх жишээ нэгийг татъя. Өнгөрсөн оны байдлаар гэхэд хүмүүс бидний санаатай болоод санамсаргүй байдлаас болж, 200-аад ой хээрийн түймэрт газар нутаг минь шатаж,20 гаруй гол горхи ширгэж,10 гаруй булаг шанд татарчээ. Хайран ч эх орон минь дээ. Энэ бүхнийг дааж чадахаа байх шахсан,тарчилж ядах эх нутаг минь. Зохиогч энэхүү зохиолыг бичихдээ эмзэглэлээрээ л бичсэн байх. Бид энэ зохиолоос эмзэглээд зогсохгүй эх орноо хамгаалж хайрлах хүсэл эрмэлзлэлийг олж ухаарах нь чухал юм шүү. Бидний өмнө боломж зөндөө байна. Хийж бүтээх чадал,нас,ухаан өвөг дээдсийн минь аугаа их сүр хүч, үүх түүх байхад бид хаана газардах билээ? Одоо л өсөж төрсөн эх орноо хайрлахгүй юм бол хэзээ гэж ... Бид л хайрлахгүй юм бол хэн хайрлах гэж… Дээр дурдсанчлан энэхүү зохиолыг олж уншсан минь аз шүү. Миний үеийнхэн,бидний залгамж дүү нар минь энэхүү зохиолыг тооны хүрд, эрдмийн цагаан толгой адил эрхэмлэн уншвал, байгаль орчныг хамгаалах тухай ном бэлтгэж хүүхдийг багаас нь эх орноо гэсэн үзлийг төлөвшүүлэхэд зориулсан тусгай хичээл орвол энэхүү зохиолч ,зохиол хоёрын үнэ цэнэ эгнэгт оршиж,утга учраа олохсон. Бидний ирээдүй ч гэрэлтэх сэн... Номын буян дэлгэрч , монгол хүний өндөр их удам судар үүрд мөнх мандаж, эх орны минь эрдэнэ болсон байгаль эх эсэн мэнд энх мөнх ногоон байх болтугай. Бид нийгмээрээ 1990 оны ардчиллыг өрнүүлсэн шигээ байгаль орчиндоо ээлтэй байх үүднээс өөрчлөлт хийвэл яасан юм бэ? гэсэн санааг дэвшүүлж байна.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр Дорнод аймгийн “Хэрлэн” сумын 1дүгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 10а ангийн сурагч Ч. Ариун-Эрдэнэ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган ЗОХИОЛЫГ ЗӨВХӨН ТОМЧУУЛ БИЧДЭГ ГЭЖ ҮҮ? Ном уншсанаар хүний оюун ухаан тэлэх,бусдын өмнө ярьж чаддаг болох, сэтгэх чадвар нь нэмэгдэх гэх мэтчилэн ашиг тус нь асар их. Хүүхэд биднийг ном уншихгүй байна гэж ярьдаг. Тэгвэл энэ байдлаас гарах гарцыг хэн яаж хэрхэн боддог вэ? Би энэ илтгэлээрээ хүүхэд хүүхдэдээ хэрхэн нөлөөлөх талаар бичье гэж бодлоо. Бид өөрсдөө зохиол бичиж чадна гэж бодож байна. Бас энэ зохиолыг маань үеийнхэн маань амтархан унших байх гэж найддаг. Ном бол олон төрөл янз байдаг. Хөгжилтэй,адал явдалт,аймшгийн гэх мэт. Харин энэ төрлүүдээс би ангийнхаа хүүхдүүдийн бичсэн зөгнөлт зохиолын төрлийг сонгож аван задлал хийснээ Та бүхэнд сонирхуулъя. Өөр улс /Харри Поттерийг дуурайн зохиосон 10б ангийн сурагч Г. Билгүүнбаатар/ Жаал хүүгийн эцэг эх нь гадаадад байдаг болохоор өөрийн эгчтэйгээ хамт амьдардаг... Эгч нь өөрөө акробатын багш. Багаасаа эгчтэйгээ хамт амьдарсан түүний хувьд өдөр болгон эгчийнхээ шаардлагаар дасгал хийдэг байлаа. Түрүү жилд болсон акробатын тэмцээнд эгч дүү хоёр оролцож эгч нь нэгдүгээр байр дүү нь хоёрдугаар байр эзэлсэн. Уурламаар ч юм шиг баярламаар ч юм шиг. Гэхдээ тэр шантрахыг хүссэнгүй. Ингээд зун дуусаж, намар айсуй Хичээлийн эхний өдөр... Баяр хөөртэйгөөр уулзаж буй найзууд, амралтаараа юу хийснээ их л ярилцаж байв. Түүний хажууд алхаж буй охин бол багын найз болох Жанна. Урьдных шигээ л энгийнээр ярилцаж байтал утас дуугарав. Хартал эгч нь залгаж байв Тэрээр хөдөө явах болсноо хэлэв Хичээл тарж сургуулиас гараад явж байтал газарт чинжал зоогдоостой байв. Сугалах гээд барьтал гэнэт өөр газар хүрээд ирэв. Уудам ногоон тал... гэнэт жаал хүүгийн өмнө хэдэн хүн цуглараад баатар минь гээд дөхөж ирэв. Хүн ч гэж дээ. Нохойн чих сүүлтэй, түүнээс биш хүнтэй төстэй. Гайхан юу вэ хэмээн уулга алдаж ухасхийв. Тэдний дундаас ягаан үстэй нохойны чих сүүлтэй ягаан даашинзтай охин надруу ойртов. Инээмсэглэн хажуунаас минь түшээд баатар минь гэв. Үг, үсгийн завдалгүй замдаа тайлбарлая гээд намайг сүйх тэргэнд суулгаад хамт явав . “Сайн байна уу намайг Роз гэдэг. Би энэ улсын гүнж. Та бидэнд хэрэгтэй байна баатар минь бид ойрын хэдэн тулаандаа ялагдаад байна Тиймээс бид нөгөө ертөнцөөс баатар дуудъя гэсэн юм Өнгөрсөн жилийн тэмцээний бичлэгийг тань үзээд таныг тохирох юм байна гэж бодсон тэгээд албатаа явуулж таныг дуудсан юм. Энэ ертөнцөд зөвхөн хоёр улс оршдог. Энх тайван элбэг дэлбэг амьдрал цогцлон бүрдсэн. Бид долоо хоног болгон тусгай талбайд тулалддаг тэр тусгай талбарт орсон хүн хэзээ ч үхдэггүй . Хоёр улс төрийн албан хэргээ зохицуулахын тулд тулалддаг улсын эзэн бууж өглөө гэх юм бол нөгөө улс нь ялдаг ялсан улс нь шагнал болох бооцооны мөнгөний далан хувийг авах ба тулаанд үүрэг гүйцэтгэсэн дайчдад шагналыг нь олгодог гучин хувийг нь ялагдсан улсад өгдөг. Хэдийгээр манай улсын амьдрал элбэг хангалуун ч гэсэн олон тулаанд дараалан ялагдсанаас болж сэтгэлээр уначхаад байнаа. Бидний төлөө тулалдаж биднийг ялуулаач” гэв. Тэр ч алдах юм байхгүй гээд зөвшөөрөв. Ингээд гүнж түүнийг цайз руугаа дагуулан очоод хувцсыг нь солив....(Үргэлжлэл бий) 75 75
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Энэхүү сурагчийн бүтээлийг зөгнөлт зохиол болохыг баталсан нь:  Ид шидийн тухай тусгаж өгсөн: “...Газарт чинжал зоогдоостой байв. Сугалах гээд барьтал гэнэт өөр газар хүрээд ирэв...”  Үлгэрийн амьтадтай: ...Хүн ч гэж дээ. Нохойн чих сүүлтэй түүнээс биш хүнтэй төстэй...  Фантастик ертөнцтэй: ...Уудам ногоон тал... Урд минь тоотой...  Ихэвчлэн он цаг алгасадаг: ...Сугалах гээд барьтал гэнэт өөр газар хүрээд ирэв....  Цайз ордон, агуй гэх мэт газраар үйл явдал нь өрнөдөг: ...Ингээд гүнж түүнийг цайз руугаа дагуулан очоод хувцсыг нь солив...  Бодит ертөнцөөс нөгөө ертөнц рүү шилждэг: ...Их завсарлагаанаар сургуулиас гараад явж байтал........ гэнэт өөр газар хүрээд ирэв.... Хүүхдүүд бид зохиол бичиж чадна гэж бодож байна, бас итгэдэг. Хүүхэд бидний бичсэн зохиолуудыг ном болгон бусдад түгээвэл хэрэгтэй юм болов уу? гэж бодлоо.Энэхүү бодлыг минь ажил болговол олон хүүхэд өөрсдийн үеийнхнээс үлгэр жишээ авч ном уншиж, уншсанаа баяжуулж өөрсдийн төсөөллөөр зохиол бичиж, өөрсдийн зохиолоор ном гаргаасай гэж хүсч байна. Гол нь энэ санааг минь улс эх орон маань дэмжиж туслаасай гэж хүсч 76 76 байна. Магадгүй өөрсдийн үеийнхний зохиолыг илүү сонирхож үзэх болов уу? Энэхүү илтгэлийн үр дүнд:  Ном уншихын ач тусыг мэдэх  Номын агуулгыг судлах  Хамгийн гол нь бид бие биедээ томчуулаас илүү нөлөөлж чадна. “Уншихаа боливол сэтгэхээ болино,Сэтгэхээ боливол хөгжил зогсоно, үндэстэн доройтно”. Номтой найзалсан хүн бүр түүнээс хэрэгтэйгээ олох, олсноо хэрэгжүүлэх дадлыг аяндаа чадамгай эзэмшинэ. “Ертөнцөд сайхан ном олон байдаг. Гэвч тэдгээр нь гагцхүү түүнийг уншиж чаддаг хүмүүст сайхан юм” Огторгуйгаас сацрагч шар сувдыг наран гэнэ. Оюунаас сацрагч шижир нарыг НОМ хэмээнэ. Ном зүй: 1. Нацагийн Багабанди-Титэм үг УБ 2011 2. J.K.Rowling-Harry Potter 3. “Өөр улс” -10а ангийн сурагч О.Билгүүнбаатарын зохиол Дорнод аймаг -2013 4. Д.Галбаатар-Уран зохиолын онолын үндсэн ойлголт, нэр томъёоны товч тайлбар толь Ховд 1990
    • Фото зураг Дорнод аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 6. Дорнод аймгийн 5 дугаар сургуулийн 5а ангийн сурагчид. Ч.Ло сургуулийнхан” тууж Дорнод аймгийн 5 дугаар сургуулийн 5а ангийн сурагчид. Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” тууж 7. Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн бага ангийн с Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн бага ангийн “Заан залуудай” роман залуудай” роман сурагчид. Б.Ренчин “Заан 6. Дорнод аймгийн 5 дугаар сургуулийн 5а ангийн сурагчид. Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” тууж 77
    • ДУНДГОВЬ АЙМАГ 99 Дундговь аймаг. “Сайнцагаан” сумын 4 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч У.Намчин: “Харри Поттер” ба миний дотоод ертөнц 99 Дундговь аймаг. “Сайнцагаан” сумын 3 дугаар сургуулийн 9а ангийн сурагч М.Ганбагана: “Тунгалаг тамир” романы хувьсгалч Эрдэнэ 99 Дундговь аймаг. “Луус” сумын 9 жилийн сургуулийн 8а ангийн сурагч Б.Санчирмаа: Алисагийн дүрд би 99 Дундговь аймгийн “Сайнцагаан” сумын 3дугаар сургуулийн 11б ангийн сурагч А.Түмэндэлгэр: Ч. Лодойдамба “Тунгалаг тамир” роман 99 Дундговь аймгийн “Говийн –Ирээдүй” сургуулийн 10а ангийн сурагч Э.Булган: Бүхнээ өгсөн хайрын төлөөс 99 Дундговь аймгийн “Сайнцагаан” сумын “Хүмүүнлиг” 3дугаар сургуулийн 11б ангийн сурагч Э.Энх-Эрдэнэ: “Тунгалаг тамир” роман Дундговь аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Дундговь аймаг. “Сайнцагаан” сумын 4 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч У.Намчин “Харри Поттер” ба миний дотоод ертөнц Харри Поттер зохиолыг уншаад надад маш гайхамшигтай сэтгэгдэл төрлөө. Энэ бол шидэт үлгэрийн кинонуудын хамгийн гайхамшигтай нь. Шидэт шившлэг болгоныг сонсвол сэтгэлд нэгэн бодлын гайхамшигт зүйл, ид шидийн хот боссон мэт. Тэр шидэт хотод би яг л Харри Поттер шиг олон сайн найзтай, ид шид заалгаж амьдарч байна. Харин Харригаас ялгаатай нь намайг өмөөрч хамгаалах аав ээж , ах дүү байгаа. “Харри Поттер” зохиолд гардаг шиг том өрсөлдөгч надад ч бий. Энэ зохиолыг, яаж өрнүүлэх, яаж төгсгөхийг би мэднэ. Би бол өөрийнхөө амьдралын бас өөрийнхөө сэтгэл доторх ертөнцийн гол баатар. Бодит амьдрал дээр би дураараа байж чадахгүй ч сэтгэлийн ертөнцдөө амар амгалан, атаа жөтөө, гутрал гуниг, хөөр баяслын дунд дураараа амьдардаг. Эргэн тойрноосоо олж чаддаггүй таашаалыг би тэндээс л авдаг. “Харри Поттер” гэгээлэг сайн зохиол болж чадсан бөгөөд энэ зохиолыг бичсэнээр зохиогч эмэгтэйн зүдүү амьдрал нь 78 орвонгоороо өөрчлөгдөн,тэрбум доллараар тоологдох хөрөнгөтэй болсон төдийгүй, сая сая хүний амьдралд хэчнээн ч доллараар үнэлэгдэхгүй баяр баясал авч ирснээрээ дэлхийн шилдэг зохиол болжээ гэж бодож байна. Харри Поттерийн найзууд бол түүний аав ээжийг орлох хүмүүс. Надад ч бас тийм найз олон байгаа. Бид ид шид, илбэ шившлэггүй ч гэсэн хайр халамж, үерхэл нөхөрлөлөөр хэзээ ч дутаж байгаагүй. Харри Поттерийн хамгийн сайн зан бол найз нөхдийнхөө төлөө амиа ч үл хайрлан тэмцдэгт байгаа юм. Би түүний оронд байсан бол тэр их гавьяаг байгуулж чадахгүй байсан байх. Магадгүй та өөрийгөө Харри Поттерийн оронд тавиад үзээрэй. Тэгээд өөрөөсөө “Би ойр дотны хүмүүсээ хамгаалан тэмцэж чадах уу?” гэсэн асуултыг л асуу. Энэ нь хүн бүрийн эргэлзээг төрүүлнэ. Манай монголын алдарт зохиолч О.Дашбалбарын бичсэнчлэн “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” гэдэг мөр бадаг санаанд орж билээ. Энэ зохиолыг бүгдээрээ уншиж, сэтгэл зүрхээ хайрын илчээр дулаацуулаарай гэж уриалмаар байна.
    • Дундговь аймаг. “Сайнцагаан” сумын 3 дугаар сургуулийн 9а ангийн сурагч М.Ганбагана “Тунгалаг тамир” романы хувьсгалч Эрдэнэ Тамирын гол урсдагаараа урсана. Тайхар чулуу мөнхөрдгөөрөө мөнхөрнө. Элдэв илүү дутуу зангүй эгэл даруухан Эрдэнэ гэдэг энэ хүн уг зохиолын гол дүрүүдийн нэг мөн. Олон олон дүрээс Эрдэнэ нь тэр үеийн дайны үймээн самуун, ардын хувьсгалын эхэн үед түүнийг бэхжүүлэхийн төлөө тэмцэн, хал үзэж хашир сууж яваа жирийн нэгэн монгол эрийн дүр тул би сонгосон юм. Тухайн нийгэмд зөрчил тэмцэл нь хэчнээн их байвч үнэхээр л хувьсгалч,шударга хүний үнэнч сэтгэлээр олон бэрхшээлийг даван туулж чадаж байгаа Эрдэнийн энэ сэтгэл одоо бол манай нийгэмд, манай эрчүүдэд дутагдаж байгаа зан чанарын нэг билээ. Үнэхээр ийм “хувьсгалчид” олон байдаг бол манай авилгалт нийгэм аажим аажмаар өөрчлөгдөж,Монгол улс минь илүү хурдан хөгжих болно. Хүүхэд бид хатуу хүтүүтэй таарах бүртээ шударга, зөв сэтгэлээр түүнийг даван туулах чадвартай байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, зоригтой, тэвчээртэй байвал юунд ч хүрч чадна, гагцхүү бусдын итгэлийг л хөсөрдүүлж болохгүй гэсэн үзэл бодлыг би энэ дүрээс олж авсандаа баяртай байна. Эрдэнэ бол Цахиур Төмөрийн төрсөн ах бөгөөд арга зальтай Луу Гүний Баян Итгэлтийнд ирж зарагдаж байгаад, бичиг сурсны ачаар түүнд ихэд үнэлэгддэг. Эрдэнэ нь алдаж эндэхээс ч тойроогүй хүний газарт эхнэр хүүхдээ үнсэнд хаясан шалз шиг үлдээгээд, цагаантны цэрэгт зүтгэж алдаж онож, төөрч будилж явсаар эцэст нь зөв замаа олсон төрөлхийн тэмцэгч хүн бөгөөд энэ чанар нь хошуу ноёнтойгоо заргалдаж нутгаасаа гарсанаас нь эхлээд олон зүйлд харагдаж байдаг. Эхнэр хүүхдээ хүний нутагт үнсэнд хаясан шалз шиг орхиод явж байгаа нь сөрөг дүр мэт боловч Итгэлтэд гаргасан уур бухимдлаа хань ижилдээ гаргасандаа байнга харамсаж, зохиолын төгсгөлд дахин амьдаръя хэмээн эр хүний уужуу ухаан гарган очиж байгаа нь түүний эерэг тал билээ. Түүний хүнд тусархаг, үнэнч, тайван, зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцэж чаддаг сайхан чанар нь Баян Павловын зарц Петртэй насан турш үерхэн нөхөрлөж, анд нөхрөө хүндэтгэн амьдарч буй зэрэг үйл явдлаар илэрч байгаа бөгөөд үүнээс нь болоод Эрдэнийн зан төрх бол тухайн үеийн төдийгүй өнөөдрийн нийгэмд байх ёстой эр хүний дүр гэж балчирхан би бодож явдаг юм. 79
    • Дундговь аймаг. “Луус” сумын 9 жилийн сургуулийн 8а ангийн сурагч Б.Санчирмаа Алисагийн дүрд би Өөрийн амьдардаг ертөнцөөс огт өөр ид шидийн ертөнцөд зүүдэндээ ч болов очихыг хүсдэг нь хүүхэд бидний мөрөөдөл байдаг. Үнсгэлжин, Цасан цагаан гүнж гээд л олон олон дүртэй ид шидийн үлгэрийг унших, киног үзэхээс татгалздаг охид байхгүй. Би бусад охидын адил ид шидийн үлгэрийг уншихаас үл татгалзагчдын нэг. Тиймээс зүүдэндээ тэр гайхамшигт ертөнцөөр аялан мөрөөдсөнөө энд бичье. Нэгэн удаа би зүүдэндээ “Алиса” охин болчихсон эгчийнхээ хажуугаас алдран бяцхан ярьдаг туулайны хойноос эрчээрээ гүйж байх юм. Яг л Алисагийн унасан уртаас урт хонгил руу унаж явна. Тэгээд хашгираад л мөчир дээр газардлаа даа гэтэл сэрчихсэн. Гэвч би амттай зүүдээ өөрийн төсөөлөлдөө үргэлжлүүлж “Хэрвээ би Алиса байсан бол” гээд л ургуулан бодож гарлаа. Өөрийн ертөнцөд цагаан хатан шиг,малгайчин шиг,өөрт тусалсан бүхэн шиг болохыг хүсэж, мөн хор хөнөөлтөн, хууран мэхлэгчдийг 80 үгүй болгохыг л хамгийн ихээр хүссэн. Бас хүүхдийг сонсдоггүй, хүндэлдэггүй, хайрлан хамгаалахыг хүсдэггүй хүн бүрийн өмнө шидэт жимсээс идэж томроод хүүхдийг “хүндэл” гээд л тушаамаар санагдлаа. Алисагийн оронд өөрийгөө тавиад ид шидийн ертөнцийн сайхан бүхнийг өөрийн ертөнцөд бүтээхийг хамгийн их хүссэн болохоороо би ирээдүйдээ зорилготой,тэмүүлэлтэй хүн болохын тулд хичээх хэрэгтэй гэдгийг ухаарсан юм. Гэхдээ би зүүднийхээ басхүү үлгэрийн ертөнцийн эгэлхэн баатраас ирээдүйн өөрийгөө болон “би”-гээ олж харан,хичээх зүтгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Иймээс сурагч дүү нартаа өмнөө тавьсан зорилготой, ирээдүйдээ биелүүлэх хүсэл мөрөөдөлтэй, өөрийгөө болон бусдыг хайрлан хүндэлдэг, зөв монгол хүүхэд болж төлөвшихийг уриалж байна.
    • С. Дундговь аймгийн ЕБС-ийн ахлах Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрДундговь аймгийн “Сайнцагаан” сумын 3дугаар би том болоод кино бүтээнэ. сургуулийн ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ аймаг, Цэцэрлэг сумын11б ангийн сурагч А.Түмэндэлгэр 1. Архангай ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Ч. Лодойдамба “Тунгалаг тамир” роман Намайг Аюушийн Түмэндэлгэр гэдэг. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн 11Б ангид суралцдаг. Тунгалаг тамир романы Эрдэнэ эерэг дүр үү?,эсрэг дүр үү? гэдгийг нотлохоор би хүрэлцэн ирээд байна. 1914-1932 он хүртэлх үеийн монголын ард түмний түүхийг харуулсан роман юм. XX-р зууны шилдэг бүтээл “Тунгалаг тамир роман“ нь орчин цагийн монгол романы сор болсон бүтээл гэдгийг бид сайн мэднэ. Зохиолч тэр үеийн монгол орны нийгмийн амьдрал, зөрчил тэмцэл, ард түмний хувь заяаг бүхэлд нь харуулж чадах тийм төлөөлөгчдийг зохиолын гол баатар болгон сонгож авсан бөгөөд романд 130 аад дүр гардаг. Дүр тус бүр нь өөр өөрийн гэсэн онцлогт шинжтэй. Шийдсэн нь: Эрдэнэ нь эерэг дүр гэдгийг батлахаар: Нотолгоо-1 Миний бодлоор Эрдэнэ бол ухаантай чадалтай гэхдээ амархан итгэмтгий шударга хүн юм. Иймээс Итгэлт түүнийг өөртөө үнэнч байлгахын тулд хүндэтгэн нөхөрлөж түүний дээр нь биш дэргэд нь байхыг хүсдэг. Нотолгоо-2 Эрдэнэ нь хүүхдэд ээлтэй хүн юм. - Нямаа гуай. Өглөө өрх татахад чинь аньсан нүдээ нээгээд хонины хишиг биш гэж бодохтой зэрэг дахиад тас аньж орхисон гэв. Тэр гурав гэрт орж айраг уув. Хултай айраг ууж байгаа Эрдэнийн өвөр дээр Солонго очиж суугаад модон тоглоом хийж өгөхийг гуйв. Итгэлтийн хоёр хүүхэд Эрдэнэд дасаж түүнийг “өндөр ах” гэж нэрлэжээ. Үүнээс үзэхэд Эрдэнэ нь Итгэлтийн хоёр хүүхдийг өөрийн хүүхэд мэт хайрладаг. Нотолгоо-3 Эрдэнэ Петр хоёр Итгэлтийн тогооны майханд нэрмэл архи хуваан ууж нэлээд юм ярилаа. Петр: намайг энд ирэхэд манайхан монголчуудын амьдрал нь ч,ухаан санаа нь ч уулын зэрлэг баавгай шиг гэдэг. Гэтэл та нартай танилцаад яг л бидэн шиг зовох цагтаа зовж, баярлах цагтаа баярлаж, сурсан улс байх юм. Би ч монголд ирээд 3 жил болоход их юм мэдлээ гэхэд - Манай улс сайхан улс шүү монгол цагаан санаатай, нөхөрсөг гэвэл монгол хүн ч олон янз сайн ч бий, муу ч бий гээд Петр зальтай нүдээр Эрдэнийг харж инээмсэглэв. - Олон хүн сайнтай муутай гэдэг болохоор аргагүй тийм дээ гэж Эрдэнэ хэлэв. Эрдэнэ нь хүн бүр сайнтай муутай байдаг учраас өөр өөрийн ааш араншинтай байдаг гэж үздэг. Нотолгоо-4 Эрдэнэ бол шийдгүй дуугүй суудаг хүн биш. Хэлсэн үг бүхэнд хариу өгч , өөрийн бодлыг угтуулан зөрж маргах буюу асууж, лавлах дуртай хүн. Эрдэнэ нь хэлэх гэсэн үгээ хэлж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг хүн юм. Нотолгоо-5 Эрдэнэ Долгорыг тийм завхайрч явах хүүхэн биш гэж бодож явдаг.Гэртээ замдаа Эрдэнэ Дулмаа хоёрын яриаг сонссон Долгор бутанд шахуулсан туулай шиг бүлтэлзэж, Эрдэнэ бүх нүүрийнхээ арьсыг хянган хамар дээрээ зангидаж байгаад гөлөлзөж: - Үнэн үү гэж Эрдэнэ хашгиран асуув. Худал гэж эхнэр нь хэлсэн бол Эрдэнэ энэ хорвоо дээр хамгийн жаргалтай хүн болон хувирах байсан. -Үнэн гээд Долгорын нүдэнд нулимс бүрхэв. Эрдэнийн нүдэнд хорсол, жигшил оволзсоноо “Бузар янхан” гээд алгадав. Долгор тулга татан өнхрөн унав. Миний бодлоор бол Эрдэнэ бүх юманд хүлээцтэй тайван хандаж, бүхнийг ойлгох хэрэгтэй байсан. 81 81
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Нотолгоо-6 Эрдэнэ уурласан бачимдсандаа адуу дайрч ганц морио унан хорвоогоос зугтах,тэгэхдээ хайчихаа мэдэхгүй явж байтал тэр өглөө Галсантай хамт хүрээ орж Итгэлттэй яг мөргөлдөв. Нотолгоо-7 Эрдэнэ Богдын хүрээ чиглэн явахдаа хамгийн дотно үнэнч гэж итгэж явсан Долгортоо ариун цагаан сэтгэл, гүн хайраа доромжлуулсандаа амьд бүхнийг жигшин занаж байлаа. Нэг нь нөгөөгөө мэхлэх, хүчтэй нь хүчгүйгээ идэх, бусдын чөмөг ташиж байгаад ч олз олох эрмэлзэл бол энэхэн хорвоогийн жам аж. 82 82 Энэ бүхнээс харахад Эрдэнэ өөрийнхөө амьдралд дүгнэлт хийж алдаагаа ухааран амьдралд улам ухаалаг ханддаг болсон юм. Дээрх нотолгоонуудаас харахад Эрдэнэ эерэг дүр болох нь батлагдаж байна. Ном зүй: - Тунгалаг тамир романы тухай тэмдэглэл Б.Ганбат Уб.,1980 - Монголын уран зохиолын дээжис Уб., 1997 - Мэтгэлцээнээр ертөнцийг таних нь УБ. - Монгол хэл Уб., 2006
    • Дундговь аймгийн “Говийн –Ирээдүй” С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 10а ангийн сурагч Э.Булган 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Бүхнээ өгсөн хайрын төлөөс Хэрэв танд огт танихгүй, мэдэхгүй хүн чинь захидал өгвөл танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Тэр тусмаа амьдралынхаа бүхий л цаг мөч хором бүрийг зөвхөн таны л төлөө зориулсан нэгэн хүн танд зориулж захидал бичсэн бол та яах вэ? Та энэ тухай үнэхээр юу ч мэдэхгүй байсан бол та яах вэ? Мэдээж хэрэг гайхаж, сандарч, тэвдэх нь бол тодорхой. Тэгвэл яг энэ сэдвээр Австрийн алдарт зохиолч Стефан Цвейг“ Танихгүй эмэгтэйн захидал”хэмээх гайхалтай сайхан зохиолыг бичжээ. Энхүү зохиолд хүний хайр дурлал, хүсэл мөрөөдлийг илүү ихээр тод томруун гаргажээ. Зохиолд гарч буй эмэгтэй хайртай залуугийнхаа төлөө бүхий л зүйлийг зориулж чадсан. Учир нь түүнийхээ төлөө ямагт санаа зовж, баяр баясгалантай үедээ ч түүнийгээ бодож, уйтгар гунигт автсан үедээ ч ганцхан хайрт залуугаа бодож байдаг байсан. Гэвч гай таарч түүний бас нэгэн хайртай хүн болох хүүг нь үхэл авч явахад ч мөн, тэрхүү эмэгтэй амьдралынх нь гэрэл гэгээ болж байдаг хайрт залуугаа хайрласаар л... байсан ба түүнийгээ үзэн ядаа ч үгүй, түүндээ үртсийн чинээ бурууг өгч байгаагүйд юм. Эмэгтэй хүн гэдэг тэр тусмаа эх хүн гэдэг бол юунаас ч илүү үр хүүхэд,ар гэрийнхнээ хайрладаг атал тэрхүү эмэгтэйн хувьд юунаас ч илүү дурласан залуугаа гэх сэтгэл зүрх нь илүү байв. Гэвч тэр хүүгээ амьд байхад ч гэсэн түүнээсээ баяр хөөр, аз жаргалыг мэдэрдэг байсан. Учир нь хүүгийнх нь судсаар хайртынх нь цус гүйж буйд юм. Хайрт залуудаа зориулсан хайрынхаа төлөө тэр эмэгтэй өөрийгөө золиосолсон. Гагцхүү тэр эмэгтэй юунаас ч үнэтэй агуу хайрынхаа төлөө бүхий л зүйлийг хийжээ. Эцэст нь тэр мөн л хайрынхаа төлөө юу юу ч үгүй, ор хоосон болсон юм. Тэр юу ч үгүй болсон байхдаа ч түүнийгээ орхиогүй. Бүр өөрөө амьсгал хураах гэж байсан тэр мөчдөө ч түүнийгээ бодсоор л... байсан. - Оросын алдарт зохиолч М.Горький энэхүү “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолыг уншсаныхаа дараа “Бүсгүй хүнд гойд энхрий хандсан, гоц сайхан сэдэвтэй, жинхэнэ уран бүтээлч хүнд заяасан дүрслэлийн шидэт чадлаар чин зүрхнээсээ бичсэн энэхүү өгүүллэг сэтгэлийг минь нэн их догдлууллаа” гэж бичжээ. Үнэхээр тэр зохиолын утга агууллга бүрэн төгс сайхан болжээ. Мөн энэхүү зохиолыг Монголын драмын театрын найруулагч Наранбаатар драмын театрын багийнхантай хамтран энэхүү зохиолоос сэдэвлэсэн кино бүтээжээ. Уг киноны нэр нь “ Үл таних эмэгтэй”. Энэхүү кино үзэгчдийг байлдан дагуулж, тэдний сэтгэлд нийцсэн үнэхээр сайхан бүтээл болжээ. Киноны гол дүрийн эмэгтэйг жүжигчин Долгор бүтээсэн ба үнэхээр дүр хувирал, жүжиглэлт гэх бүх зүйл нь сайн болжээ гэж үзсэн бүх хүмүүс хэлсэн. Энэ жүжигчин өөрөө ч амьдрал дээр сайхан,дуугүй,хайр сэтгэл нь дотроо байдаг, зүйрлэшгүй даруухан гэсэн билээ. 83 83
    • Дундговь аймгийн энэ өгүүллэгээр би С. Эрдэнэ гуайн“Сайнцагаан” сумын “Хүмүүнлиг” том болоод кино бүтээнэ. 3дугаар сургуулийн 11б ангийн сурагч Э.Энх-Эрдэнэ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган “Тунгалаг тамир” роман Юуны өмнө та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Тунгалаг тамир роман бол тухайн цагийн ард түмний бодол,аж амьдрал ,хайр сэтгэл,тэмцэл зэргийг маш тодоор дүрслэн харуулсан уран бүтээл юм. Уг романыг улс орон зах зээлд шилжихээс өмнөх үе хэдий ч шинэ хөрөнгөтөн бий болж буйг харуулснаараа онцлог зохиол юм. Зохиолч зохиолынхоо дүрүүдийг түүхэн цаг үед амьдартал нь маш сайхан бичсэн юм. Уг романаас амьдралыг ойлгох,юманд хүлээцтэй хандах,бусдыг хайрлах зэргийг сургамжилж байна. Эрдэмтэн Б.Ганбат уг романы өөр хоорондоо нарийн шижмээр холбогдсон 110 гаруй дүрээс голлох 20 гаруй дүрийг задлан бичсэний хамгийн гол дүр нь Итгэлт баяны дүр гэж үзжээ. Тиймээс ч би Итгэлт баяны дүрийн онцлогийг бичихээр шийдсэн юм. Итгэлт баяны дүр Ихэнх зохиолуудад дүрүүдийг нэг бол эерэг эсвэл сөрөг гэсэн аль нэг талаас нь харуулдаг байсан.Харин “Тунгалаг тамир” романы Итгэлтийн дүр бол аль аль шинжийг хадгалсан өвөрмөц дүр юм. Итгэлтийн дүрийн эерэг тал нь: Итгэлт бол ямар ч асуудлыг өөртөө ашигтай шийдэж чаддаг бас амьдралын ухаантай аливаа юмны цаад учрыг ойлгож чаддаг хүн. Нотолгоо 1: Өөрийн зарц нараараа өөртөө ашигтай ажил хийлгэдэг ба ингэхдээ Галсанг доромжлон сүрдүүлж, Нямыг егөөдөн шоолж харин Эрдэнийг хүндэтгэн нөхөрсөг дүр үзүүлж зарцалж байгаа юм. Итгэлт хүний мөн чанарыг таньж чаддаг хүн. 84 84 Нотолгоо 2: Өөрийн хүү Хонгорыг Бадарч тахарын охинтой гэрлүүлэхгүйгээр ядуу ардын охин Сүрэнтэй гэрлүүлсэн. Сүрэн харц гаралтай боловч ухаалаг, царайлаг бүсгүй юм. Итгэлт баян хэлэхдээ:Сүрэн шиг сайхан хүүхнийг миний хүү авч суухгүй юм бол өөр хэн авч суух юм.Миний хүү над шиг хөрөнгө харж суухгүй гэсэн байдаг. Итгэлт бол ажилсаг хүн Нотолгоо 3: Итгэлт үүрийн гэгээ цайхаас эхлээд үдшийн бүрий болтол борви бохис хийхгүй юм хийдэг. Хавь ойрын хүмүүсээ яг тийм байлгахыг хичээдэг гэж зохиолд бичжээ. Итгэлтийн сөрөг тал: Баяжихын тулд юу ч хийхээс буцахгүй. Нотолгоо 1: ”Эхнэр Должинг хөрөнгө чинээг нь бодож эхнэр болгон авсан”. Итгэлтийн гол зорилго нь нэгийг хоёр болгох хоёроос хонжоо олох юм. Нотолгоо 2: Эрдэнэ, Итгэлтийг ноёд тайж нарт атаархаж явдагийг мэдээд “тань шиг бэлтэй хүн бол.......” гэсэнд “өдөр шөнөгүй шогшиж өлбөрч үхэхийн даваан дээр байж хуримтлуулсан хөрөнгийг нэгийг гаргаад арвыг олохгүй юманд зориулж бас л болохгүй байна шүү” гэж хариулдаг. Итгэлтийн хөрөнгөжих шунал түүнийг маш ихээр эвдсэн. Нотолгоо 3: Эцэг нь өөд болохдоо хамгийн эрхэмлэж явдаг хутгаа хүүдээ өгчээ .Энэ хутгыг Итгэлтийн гурван үе зүүж байсан бөгөөд дөрөвдөх үе нь Итгэлт юм. Гэвч Итгэлт өнөөх хутгыг ламын
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган гэгээний догшин дүрийн ид шидтэй зэвсэг хэмээн өндөр үнээр худалдахдаа огтхон ч гэмшдэггүй. Итгэлт худалч, хулгайч, дээрэмчин хүн. Нотолгоо 4: Зуданд нэрвэгдэн Луу гүний нутагт ирсэн Өөлд бэйсийн албат нарыг тонох санааг Итгэлт баян сэдэж,Бадарч нартай хамт очоод зэрлэгээр авирлан дээрэм хийж байгаа тухай зохиолд өгүүлдэг. Итгэлт ухаантай сэргэлэн хүн мэт боловч бичиг үсэг мэдэхгүй. Монголын зүйр үг байдаг: “Улааныг харж урвах ,шарыг харж шарвах” гэж. Итгэлт бол яг л тийм хүн. Нотолгоо 5: ”Итгэлт баян хэрэгтэй үед юугаа ч өгөхөөс буцахгүй өглөгч, хэрэггүй бол сэтэрхий зүү ч хүнд өгөхгүй цэвдэг ажээ” гэж зохиолч тодорхойлжээ. Эрдэнийн гэр бүлийн амьдралыг бусниулдаг ч,хожим нь Эрдэнийг Луу гүний хошуунд ардын засгийн төлөөлөгчөөр ирэхэд нь “ардын засаг чинь үнэхээр ардын засаг юм” гэж тал засан, таван ханатай гэр , тавин лангийн ембүү өргөн барьж байгаагаар ил харагдаж байна. Итгэлтийн эерэг талууд нь зөвхөн өөрийнх нь хүсэл эрмэлзлээ биелүүлэхэд нь л зохилдсон.Бусдад туслах сэтгэл байхгүй.Дүгнээд үзэхэд Итгэлтийн дүр бол сөрөг дүр юм. Зохиолч уг романаа үргэлжлүүлэн 3 дугаар дэвтрийг нь бичнэ гэж байжээ. Ингэхдээ Итгэлтийг улсын сайн малчдын зөвлөгөөнд оролцоно гэж хэлж байжээ. Үүнээс үзэхэд 3 дугаар дэвтэртээ Итгэлтийг эерэг дүр болгон харуулах байсан байж ч магадгүй... 85 85
    • Фото зураг Дундговь аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 8. Дундговь аймгийн 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд. “Могжоохон даагатай жогжоохон хүү” үлгэр 9. Дундговь аймгийн 5 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд. “Долоон бор оготно” үлгэр 8.Дундговь аймгийн 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд. Дундговь аймгийн 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд. “Могжоохон даагатай жогжоохонДундговь аймгийн 5 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд. хүү” үлгэр “Могжоохон даагатай жогжоохон хүү” үлгэр “Долоон бор оготно” үлгэр 86
    • ЗАВХАН АЙМАГ 99 Завхан аймаг, “Шилүүстэй” сумын дунд сургуулийн 10а ангийн сурагч Ц.Насан-Өлзий: Номын гэгээ сэтгэлд тусвай... 99 Завхан аймаг. “Улиастай “ сумын 4дүгээр сургуулийн 11 а ангийн сурагч Р.Цүнрогжав: Д. Нацагдоржийн “Харанхуй хад“ буюу эрлээс олсон олз 99 Завхан аймаг. “Улиастай” сумын 4дүгээр сургуулийн сурагч Б.Давааням: Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлтэй хүн больё 99 Завхан аймгийн “Шилүүстэй “сумын дунд сургуулийн 10а, 10б ангийн сурагчид: Ч.Лодойдамба “Тунгалаг тамир” зохиолоос сэдэвлэсэн мэтгэлцээн 99 Завхан аймгийн “Улиастай” сумын 4дүгээр сургуулийн 11а ангийн сурагч М. Пүрэвням: Монголын нууц товчооны нууцад нэвтрэхүй 99 Завхан аймгийн “Шилүүстэй” сумын 4дүгээр сургуулийн 10а ангийн сурагч А.Нямбаяр, Б. Бямбасүрэн: Хэний ч анзаараагүй гоо сайхныг нээхүй Завхан аймаг, “Шилүүстэй” сумын дунд сургуулийн 10а ангийн сурагч Ц.Насан-Өлзий Завхан аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Номын гэгээ сэтгэлд тусвай... “...Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт. Ц.Дамдинсүрэн” гэсэн бичвэр бүхий коридороор наснаасаа олон орж гаравч түүний утгыг ухаж ядан явсан минь ер үгүйсэн. Сайн номын үг бүрийг шимтэн дурлаж, сүсэглэн уншиж, номон дотроо орж гэмээнэ холын газар Гулливерийг даган аялж, арга ухааныг Итгэлтээс сурч, ховор сонинг гайхамшгийн оронд үзэж,ид шидийг Харри Поттертой бүтээлцэх явцдаа өөрийгөө таньж эхэлсэн төдийгүй ер нь ертөнцийг ухаарахын тухайд ухаан тэлэх боломж нээгдсэнд юутай их олзуурхнам, би. Шимтэн унших тутам зохиолын баатрын өмнөөс баярлах, гомдох тэр бүү хэл баатрын оронд өөрийгөө тавьж, түүний хувь заяагаар амьдрах мэтээр мөрөөдөхийн сайхныг мэдэрч,богино хурц үйл зөрчилд тулгамдаж, урт түүх, олон дүрийн нарийн холбоонд нь орооцолдож, тэр бүхнийг тунгаах, таамаглах, зөрчилдөх бодолдоо урамшин, уншихын хүслэнд автаж явна аа, би. Тухайлбал: “Хоёр хүүд минь сайн юм аа” гэж элгэмсэх сэтгэлээр холын тууварчинд янагшин дассан “эх орчлон”-гийн дотоод сэтгэлийг С.Эрдэнийн “Малын хөлийн тоос” өгүүллэгээс уншаад, ижийгээ уясан бодохын сацуу баясгалант монгол бүсгүйн өнгө жавхаа, бодол санаа, алхаа гишгээ зугаа үгийн балмад салхинд хийсэн, хормын төдий хувирах нь харагдах мэт болж,зүрх шимширч,бүсгүй заяагаа өрөвдөн догдлох бодол төрсөн. Ийнхүү номоос хүний сэтгэлийг хүртэл тольдож болдог болохоор л “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэсэн ажээ. Харин одоо “...Номыг унших нь тэнгэрт нисэж,дэлхийг тойрч, далайд шумбах мэт. Ц.Дамдинсүрэн” гэсэн үгийн уртай бичвэр бүхий коридороороо өсвөр насандаа баймгүй буурьтайгаар бардам алхлаа. Төгсөхийн даваан дээр утгыг тайлсандаа баярланам. Сумын сургуулийн цагаахан өргөө минь – Судар номын ариухан далай минь. Амьдран ухаажнам. Амтлан шимтнэм. 87
    • Завхан аймаг. “Улиастай “ сумын 4дүгээр сургуулийн 11 а ангийн сурагч Р.Цүнрогжав Д. Нацагдоржийн “Харанхуй хад“ буюу эрлээс олсон олз Амьдрал бол оюун санааны мөнхийн эрэл ажгуу. “ Эрлийг сургаар, эрдмийг хичээлээр “ гэдэгчлэн хүний оюун санааны ертөнцөд эрлийн олон салаа зам сүүмийн үзэгдэж, амьдралд хөтлөх бамбар болон гэрэлтэж байдаг. Монголын уран үгийн мастер, их зохиолч Дашдоржийн Нацагдорж агсан 1930 – аад оны эхээр “ Харанхуй хад” хэмээх романтик зохиол бичиж,уран сайхны аргын эрэл хийжээ. Учир юу хэмээвээс, тэртээ зуны өглөө их зохиолч маань тэмдэглэлийн дэвтрээ сөхөхүй “8 сарын 30 - ны Бямба гараг. Харанхуй хад. Нина .” гэсэн үл мэдэгдэх утга бүхий хэдэн үг түүний бодол сэтгэлгээний ертөнцөд нэвтэрч, тайлагдашгүй эрлийн үзүүрт мордуулж байгаагаар зохиол эхэлж байна. Долоон жилийн тэртээ дотносон нөхөрлөсөн боловч сураг нь үл мэдэгдэх Нина бүсгүйн тухай бодол зохиолчийн сэтгэлд зурсхийн үзэгдэж, түүний уран санааг жигүүрлэж, сэтгэлийн хөдөлгөөний зөрчилт зургийг амилуулж байдаг. Үүгээрээ зохиолч бодол санааны ертөнцөд уншигчдыг аваачихыг хичээж, юмс үзэгдлийн шалтгаант чанар, гоо сайхны сэтгэлгээний бодит шинжийг илрүүлэхийг оролдсон байна. 88 …. “ Өгүүлэгч баатар маань хөөрч догдолсон сэтгэлээр чухам хаашаа аль зүгт явахаа үл мэдэн,гагцхүү омголон мориныхоо чиглэсэн баруун зүгт жолоог залан, өвс ногоо сахлаг ургасан хангай газрын тэртээ баруун хойд талд өндөр уулс ханаран байхын наагуур урт мөрөн урссан толгойг ороон,нэгэн хар овоохойд орж, “ Харанхуй хад “ гэгч газрыг сураглан түр саатав. Хэдийгээр зохиолч алтан дэлхийд “ Харанхуй хад” гэдэг газрыг,амьтан хүний дотор Нина бүсгүйг олж чадаагүй ч эрлийнхээ үзүүрт хүний оюун санааны ертөнцөд нэвтрэх бүтээлийн олзыг олсон юм. Зохиолчийн эрэл бол жирийн нэгэн зүйл биш. Энэ бол хүний сэтгэхүйн ертөнцөд мацаж, амьдралд нэвтрэх эрэл байсан ажгуу. “ Эрсэн эрэл болгон бодит байдалд биеллээ олж, олз болж чаддаггүй ч хожим хойчийн амьдралд ухаарал сургамж, эрлийн замд олз болдог” гэсэн сайхан сэтгэгдэл төрүүлснийг үгээр илэрхийлэхийн аргагүй санагдана. Үүнийг энэ зохиолоос ухаарч мэдсэнээрээ омогшин бахархнам, би.
    • Завхан аймаг. “Улиастай” сумын 4дүгээр сургуулийн сурагч Б.Давааням Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлтэй хүн больё. … Өөдөсхөн янзага хүний биш өөрийн хэлээр өр зүрхнийхээ гүнээс хүмүүс бидэнд хандан ийнхүү дуулж байна. “ Зөндөө олон ээжийн дундаас Зөвхөн миний ээж л алга уу даа Зүүдэнд ирдэг сайхан ээж минь Заяа түшээд хүрээд ирээч дээ Зөөлөн гараар чинь илүүлж үзье дээ Зуны нартай үнсүүлж угтъя даа “ гэвэл хүмүүс та нар итгэх үү? Өнгөт энэ орчлонд аав ээжийнхээ хайр энхрийллээс төрчхөөд,хэн нэгний буруутай үйлдлээр өнчрөлийн гашуун зовлонд унаж, шаналан зовж байгаа хүүхэд нялхас, ан амьтад өдөрт хэд хэдээр нэмэгдэж байгааг тэр бүр хэн ч мэдэхгүй шүү дээ. Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “ Шаргачин “ өгүүллэгийг уран зохиолын багшийнхаа уянгалуулан уншихыг сонсоод амьтны амьдрал ямар өрөвдөлтэй, хүмүүс биднийхээс огт ялгагдахгүй, эх хүн гэдэг үрийнхээ төлөө халуун амиараа дэнчин тавьдаг хэмжээлшгүй их ачтан болохыг ухаарсан. Хэн бүхэн хөөрхий шаргачинг өрөвдөн нулимс дуслуулж суусан нь “ Байгаль эх дэлхий,ан амьтныг яаж энэрэн хайрлах вэ? Тэдэнд өөрийн зүгээс яаж туслах вэ?” гэсэн түмэн асуулт тэдний тархинд надтай адил буусан болов уу. Тийм ээ,эх болсон унаган байгаль дэлхийг сүйтгэх,хорвоогийн чимэг болсон гэм зэмгүй амьтдыг хөнөөхийг хэн болиулж чадах вэ? Бид чинь “ Байгалиа хамгаалъя “, “ Дэлхийгээ хайрлая “ гэх мэт уриа лоозон, төсөл, илтгэл бичээд “ ОНЦ “ авч чаддаг ч бидний дунд идсэн чихрийнхээ цаасыг хогийн савандаа хэний ч шахалтгүйгээр хийчихдэг, гудамжинд дагжин чичирч байгаа бяцхан гөлгийг дулаан үүрэнд нь оруулчих хүнлэг сэтгэлтэй нь хэд билээ. “Энэ зохиолоос төрсөн сэтгэгдлээ хэрхэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэх вэ?“ гэсэн багшийнхаа асуултад бид өөр өөрийн үзэл бодлоороо эх үр хоёрыг өрөвдөн, хүйтэн цэвдэг тэр хүмүүсийг бяцхан чадлынхаа хэрээр буруутган жигшиж, олон сайхан бүтээлч ажил хийж чадахаа төлөвлөсөн. Зарим ажлаа ч биелүүлсэн. Тэр үед яагаад энэ зохиолыг хэвлүүлэхгүй хориглож байсан юм бол.... Мөрөн гол урсаж, цэцэг навч алагласан ногоон зүлгэн дээр шувуудын уянгат жиргээг чагнан, тарвага хошхирох, буга урамдах чимээнд сатаарч, олон хөөрхөн амьтдыг үр төлтэй нь харан сэтгэлээ баясган,алжаалаа тайлан сууж,элдвийг хөөрөлдөн суухыг хэн хүсэхгүй байх билээ. Энэ дүр зураг хүн бүхний эдлэх жаргал, хүсэл мөрөөдлийн нэг. Би өөрөөрөө бахархах, байгаль эх дэлхий, ан амьтнаа энэрэн хайрлах зүрх сэтгэлтэй “Зөв Монгол хүн “ болж хүмүүжихээ амлаж байна. Энэ сэтгэгдлийг төрүүлсэн зохиол чамдаа, зохиолч ахдаа Тандаа баярлалаа. 89
    • Завхан аймгийн “Шилүүстэй “сумын дунд Архангай кино бүтээнэ. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод аймгийн ЕБС-ийн ахлах сургуулийн 10а, 10б ангийн сурагчид ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Ч.Лодойдамба “Тунгалаг тамир” зохиолоос сэдэвлэсэн мэтгэлцээн Мэтгэлцээний зарчим нь: • Нотлох I/Эрдэнэ I/ ба няцаах I /Төмөр I/ гишүүдийн илтгэлүүдийг багаараа хамтран боловсруулна. • Няцаагч тал кейст сөргөлдөөн үүсгэх ба няцаах баримтлалаа танилцуулах; • 2 тал өөр өөрийн баримтлах зарчим болох дэмжих, эс дэмжих нотолгоог танилцуулахдаа илтгэх ба солбисон асуулт тавих маягаар ээлжлэн мэтгэлцэх; • Асуудалд тодорхой шийдэл дэвшүүлснээр мэтгэлцээний хүрээг тодорхойлох; Мэтгэлцээний зохион байгуулалт: • Сурагчид 3;3-аар баг болж оролцох; • Нийтдээ 40I-д багтаан мэтгэлцэх; Мэтгэлцэгчдийн баримтлах зарчим: • Суралцах нь ялахаасаа илүү чухал тул ялах гэхээсээ илүү суралцахын тулд маргах; • Хүмүүс зөвхөн үнэнийг мэдэхийг хүсэх тул шударга байх; • Өрсөлдөгчөө хүндэтгэх; • Дэвшүүлсэн шийдлээ зөв, үндэстэй жишээ баримттайгаар нотлохдоо шүүгчдэд давуу байдлаа үнэмшүүлж, тэдний саналыг өөрийн талд авахыг зорих. Мэтгэлцээний зорилго: “Ч. Лодойдамбын “Тунгалаг тамир” романы эерэг шилдэг эрэгтэй дүр хэн бэ?” гэсэн асуудлаар өөр өөрийн байр сууриас үзэл бодлоо уралдуулан мэтгэлцэх явцад хэл сэтгэлгээ, харилцааны соёлд суралцах Илтгэлийн төрөл: Баримтлалын илтгэл Бэлтгэх хугацаа: 3 хоног 90 90 Мэтгэлцээний сэдэв: Эрдэнэ ба Төмөрийн дүр Мэтгэлцээний явц буюу тоглолтын үеийн бүтэц, агуулга: Сөргөлдөгч 2 тал байр сууриа тодорхой бүтцийн дагуу ижил хугацаанд илэрхийлнэ. Нотлогч баг- Эрдэнэ Няцаагч баг- Төмөр 1. “Эрдэнэ I” багийн үзэл баримтлал болох “Эрдэнэ бол“Ч. Лодойдамбын “Тунгалаг тамир” романы эерэг эрэгтэй дүр мөн” гэсэн санааг 5I –д багтаан илтгэв. 2. “Төмөр III” нь “ЭрдэнэI”-ээс асуув. (Эрдэнэ Долгорыг хүний нутагт хаяад явсныг хэрхэн тайлбарлах вэ?) 3. Төмөр I “Төмөр нь эр хүний төгс манлайлал тул энэ романы шилдэг эрэгтэй дүр” гэсэн санааг 5I –д илтгэв. 4. ЭрдэнэIII ТөмөрI-ээс асуув? (Төмөр шилийн сайн эр болоод малын хулгай хийдэг. Энэ үйлийг хэрхэн зөвтгөж байна вэ?) 5. Эрдэнэ II “Эрдэнэ уншигчийн таашаалд нийцсэн дүр” гэсэн илтгэлийг 3I –д тавив. 6. ТөмөрI ЭрдэнэII-оос “Хүмүүсийн дунд цахиур Төмөр нэр хэллэг болтлоо алдаршсаныг уншигчийн таашаалд нийцсэн гэж үзэж болох уу? 7. ТөмөрII “Долгорыг орхисон ахынхаа талаар Төмөр юу гэж бодсон бэ?” гэсэн илтгэлийг 3I –д тавив. 8. ЭрдэнэI, ТөмөрII-оос асуув? (Төмөр Эрдэнийн оронд байсан бол Долгорыг орхих уу?) 9. ЭрдэнэIII “Зохиолч Ч. Лодойдамба Эрдэнийн дүрийн талаар...” илтгэлийг 3I –д тавив. 10. ТөмөрIII “Төмөр хүнлэг, эрэлхэг чанараараа төгс дүр” илтгэлийг 3I –д тавив.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Мэтгэлцээний шүүгчдийн шийдвэр: Нотлогч баг Эрдэнийн дүрийн талаар ном, мэдээллийн эх сурвалжаас олон сайхан ишлэл,баримтыг олж бэлдэж,баталгаа нотолгоот үнэн мэдээллийн чанарыг хангасан нь бахархууштай. Няцаагч баг Төмөрийн дүрийн талаар судалгаа хийж, зохиолоос ишлэл авч, өөрсдийн сэтгэмжээр тайлбарласан нь маш сонирхолтой хийгээд олны таашаалд нийцэж байлаа. Өөр өөрийн өвөрмөц чадвараараа ялгарч чадсан тул хоёр багт хоёуланд нь “гайхалтай” гэсэн үнэлгээг өгч байна. Шийдлийн хувьд эдгээр дүр нь өөр өөрийн өвөрмөц дүрслэлээр хэв шинжит дүр тул эерэг ба дутагдалтай тал, түүний шалтгааныг бид энэхүү мэтгэлцээнээс олж мэдлээ. Нотлогч багийн илтгэл: Нотлогч I: Утга зохиолын шүүмжлэгч, судлагчдын олонх нь Эрдэнийг уг зохиолын хамгийн хүнлэг, аятайхан дүр гэж үнэлж ирсэн тухай судлаач эрдэмтэн Г.Жамсранжав “Тунгалаг тамир” романы төгсгөлийн үгэнд бичсэн байдгаас санаа авч бид Эрдэнийн дүрийг уг романы эерэг эрэгтэй дүр мөн гэсэн баримтаар нотолсноо илтгэж байна. Эрдэнэд бидний нотолж байгаагаар дараах давуу чанарууд байгааг дурдвал: 1. Эрдэнэ ухаан сэргэлэн, эрдэм чадалтай. Баримт: Багадаа Доной тайжийн хонийг хариулж, хурдан морийг унадаг байхдаа хүү Чулууныг нь бичиг заалгах далимаар бичиг үсэг сурч, уулаас сэргэлэн болохоор олдсон юм бүхнийг уншин, гуйсан хүнд өргөдөл, захиа бичиж өгсөөр удалгүй “бичээч Эрдэнэ” гэж алдаршжээ. (1-р дэвтэр, 7-р тал) Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай. Баримт: Эрдэнэ “Эр бор харцага”-ыг дуулсанд Итгэлт хоолой нь цээлхэнийг магтаж таван түрлэг дахиулав. (Iдэвтэр, 80-р тал) Мөн хүрээ бүсгүйчүүл Чимэг, Гэрэл нар Эрдэнийг анхлан хараад, ямар сайхан эр вэ? гэж дуу алдаж байсан. 3. Эрдэнэ хүнлэг, тухайн цаг үеийн шилдэг дүрийн төлөөлөл. Баримт: Эрдэнэ бусад хүн шиг зовохдоо зовж, баярлахдаа баярлаад амьдарч болох байсан ч засагт хан Гомбожавын зан авир ширүүн,ард олныг зовоох нь хэмжээнээс хэтрэхэд чуулган даргаас, манж, монгол зургааныг дамжин заргалдсанаас Улиастайн Бат гүнд хоригдсон ч Богд Жавзандамбын өршөөлөөр суллагдав. гэсэн ч “Ноёнтой өстэй хүн толгойгүй” үлгэрээр нутаг орондоо байхын аргагүй болж, луу гүний нутаг Тамирын хөндийд иржээ. Хувь заяаны замаа өөрчлөн, хувьсгалч болж улс орон нийгмийн амьдралд тэргүүлэн орсон. Нотлогч II: дэмжих илтгэл 1938 онд Зөвлөлт Молдавын нийслэл Кишинев хот дахь тракторын заводын ажилчин: - Би танай зохиолч Ч. Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг уншсан. Эрдэнийн хэрсүү чанар, итгэл найдвар сэтгэлийг минь их хөдөлгөж билээ гэж ярьсан тухай баримт уг романы оршил хэсэгт байдгаас үзэхэд Эрдэнэ бол харийн хүнд хүртэл таалагдсан,онцлон дурдагдсан дүр мөн билээ. Нотлогч III: Зохиолч Ч. Лодойдамба гуай 1969 оны өвөл Цагаан 2. 91 91
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган толгойн САА-хантай уулзахдаа: - Би энэ зохиолын Эрдэнийн дүрээр аавыгаа мөнхжүүлэх гэж санаж бичсэн юм. Миний аав их л хэрсүү хүн байсан... гэжээ. Үүнээс үзэхэд Эрдэнийн дүр бол зохиолчийн хувьд ч хамгийн хайртай сайхан дүр нь байсан нь тодорхой. Нотлогч багийн хариулт: 1. Эрдэнэ Долгорыг хүний нутагт хаяад явсныг хэрхэн тайлбарлах вэ? Эрдэнэ өөрөө маш шударга хүн тул тийм үйлдлийг байж болшгүй гэж хатуугаар бодсоноос бас Долгорыг үнэлж итгэдгийнхээ хэрээр аймшигт цочролд орсноос яахаа ч мэдэхгүй давхин одсон. 2. Уншигчдын дунд ЦАХИУР ТӨМӨР нэр хэллэг болтлоо алдаршсаныг тэдний таашаалд нийцсэн гэж үзэж болох уу? Зохиол дээрээ ЦАХИУР ТӨМӨР ядуу ардад тусалснаар тэдний итгэлийг олж алдаршсан байдаг. Уншигчдын хувьд ардын дунд дээр үеэс алдартай сайн эрсийн хэв шинжийг харуулсан дүр болохоор таашаалтай хандсан байх. Эрдэнэ бол харин тийм уламжлалт суурь хандлагагүйгээр цэвэр энэ зохиолоос төрж, өөрийгөө бүтээж олонд хүрснээрээ онцгой гэж бодож байна. Няцаагч багийн илтгэл: Бид Төмөр бол Эрдэнээс дутуугүй хүнлэг шилдэг дүр болохыг нотлон илтгэхийг зорилоо. Төмөр нь Эрдэнэ,Итгэлт,Хонгорын адил хатуу зоригтой тэр мөртөө нинжин сэтгэлтэй хүнлэг шударга хүний дүр юм. Тэрээр хуучин цагт саваагүйдээ биш мөлжлөгийг үзэн ядахын эрхээр ахаасаа арай өөр тэмцлийн хэлбэрийг сонгож сайн эрийн замаар явж аймаг хошуу алгасан хулгай хийж,ядуусыг 92 92 тэтгэж явсан ч хожим шинэ цагийн бодлогыг ухаарч тэр явдлаа жигшин үзэх болжээ. Төмөрийн бусдыг уучилж хайрлаж чаддаг нинжин сэтгэлийн баталгаа бол Дулмаатай ханилан суусан явна. Дулмаа анх тахар Бадарчаас өөрийг нь өмгөөлсөн сайхан эрд дурласан ч хожим хүн чанарыг нь таньж амьдралынхаа жаргалыг олж байгаагаар зохиолд өгүүлдэг. Төмөр Долгорыг хүний нутагт хаяж, хүчинд автсан буурай ханийнхаа алдааг уучлалгүй түлхэж, усанд үйхэд хүргэсэн ахыгаа буруутгаж байгаагаараа Эрдэнээс илүү ууч ухаалаг ажээ. Няцаагч 3: Төмөр 16 насандаа шилийн эрчүүдтэй нийлж, эрмэг зориг, эр чадал, ухаан санаагаар гайхагдан засагт ханы Цахиур Төмөр гэж алдаршин халх 4 аймаг, шавь 5-д домог мэт яригддаг болжээ. /1-р дэвтэр 7-р тал/ Зохиолч Ч.Лодойдамба, Пүрэв тайж, Түгжил, Бадарч тахар, эсэргүү лам нарын эсрэг Төмөрийн дүрийг босгож ялагчаар тодруулж байсан нь Төмөр бол шударга үнэний голч дүр болохыг харуулж байна. Энэхүү Төмөрийн хүнлэг эрэлхэг чанар нь зохиолд ч тод томруун дүрслэгдэж уншигчдын тархинд ч тэр чинээгээр үлдсэн төгс дүр юм. Няцаагч багийн хариулт: 1. Төмөр шилийн сайн эр болж хулгай хийсэн үйлийг хэрхэн зөвтгөх вэ? - Дээр илтгэлд өгүүлсэнчлэн саваагүйдээ биш мөлжлөг дарлалыг эсэргүүцэж өөрийн тэмцлийн хэлбэрээ сонгосон нь тухайн үедээ ядууст ач буянаа өгч байсан амин хувийн ашиг хонжоо харж байсан үйл биш гэж үзэж болно. Хожим нь Төмөр өөрөө энэ хэрэгтээ гэмшиж байдаг. 2. Төмөр Эрдэний оронд байсан бол Долгортой хэрхэн харьцах вэ? - Энэ тухайд Төмөр Дулмааг хүнтэй суусан байхад нь өөрийн хүслээр болоогүй гэдгийг нь ойлгож, ядуу дорой эмэгтэйг уучилж чадаж байснаас харахад Эрдэнийн оронд байсан бол Долгорыг мөн уучилж чадах байсан гэж бодож байна.
    • Завхан аймгийн “Улиастай” сумын 4дүгээр С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 11а ангийн сурагч М. Пүрэвням 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Монголын нууц товчооны нууцад нэвтрэхүй “Эв нэгдэл”, “Хүсэл мөрөөдөл”, “Оюун ухаан”, “Түүх , уран зохиол”, “Ёс заншил”, “Даяаршил “, “Овог угсаатан“, “Монгол“ Эв нэгдэл бол Монгол түмний түүхэн тавцнаа манлайлах их хүч. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй“ Хүн өнгөрсөн түүхээ зөв ухаарч чадвал өнөөгөө ойлгож, тэр хэмжээгээр ирээдүйгээ зөв тодорхойлох боломжтой байдаг. Азийн цээжин дээр хүчирхэг хоёр үндэстний дунд оршин буй Монгол бид чухам юуны хүчээр өдий хүртэл өөр өөрийн түүх соёл, ёс заншил, хэл бичиг хийгээд үр удмаа бүтээн, олон зуун жилийг үдэж оршин амьдарсаар байна вэ? Утга учир нь чухам юунд байгааг тэр бүр хүн эргэцүүлж тунгаадаг болов уу. Яг одоо энэ асуудалд хариулах гээд үз дээ. Монголын эртний уран зохиолыг Гэсэр, Жангар, Монголын нууц товчоогүйгээр төсөөлөхийн аргагүй. Чингис хааны намтар, Монгол үндэстний бахархал, Монголчуудын түүх, соёл, уран зохиолын дурсгалт бичиг, Монголын эзэнт улсын их хаадын алтан ургийн түүх болсон “ Монголын нууц товчоо “ хэмээх сонгодог уран зохиолын ноён оргил алдарт бүтээлийг уншаагүй, мэдэхгүй, сургийг нь дуулаагүй Монгол хүнийг хаанаас ч олохгүй биз. Энэхүү агуу бүтээлийг яагаад нууц гэсэн мөртөө Монголчуудын түүх, овог удам, ёс заншил цөм ил байгаа нь сонирхолтой ажгуу. Хүмүүс бид далд байгаа зүйлээсээ ил байгаа зүйлийг хүн тэр бүр анзаарч хардаггүй, учир холбогдол өгдөггүй. Чухамдаа энэ нь Хажуудаа байгаа аз жаргалыг холоос хайгаад байдагтай агаар нэг ажгуу.Тиймээс уншигч миний бие энэ зохиолын чухам тэр нууц нь хаана, юундаа байгааг олж харахыг хичээсэн юм. Эрт эдүгээ түмэн зуун жилийн түүхийн шалгарлаас үзэхэд: Монголчууд бид “Эв нэгдэл” хэмээх энэ үгийг түүхтэйгээ холбон тайлбарлах төдийгүй уран зохиолоор бичиглэн үлдээх нь шинжлэх ухаан, түүх соёлын талаас бүрэн үндэслэлтэй ажгуу. Судар шастир, түүхэн өгүүлэл, үлгэр домгоос эхлээд нэрт бичгийн хүмүүс бүтээл туурвилдаа энэхүү асуудлыг хөндсөөр иржээ. Түүн лүгээ адил зохиолч уг зохиолоороо тархай бутархай монгол олон аймаг угсаатан нэгдсэн улс гэрээ байгуулахын утга учир,хувь заяаг гол санаандаа төлөөлүүлэн илэрхийлж,энэ тэмцлийн гол түлхүүр нь “ Эв нэгдэл “ гэгч болохыг уран сайхны аргаар гойд бөгөөд оновчтой тайлбарласан нь монголын төдийгүй дэлхий дахины хүн төрөлхтний оюуны сэтгэлгээ, амьдралын цаашдын замд нь томоохон хөрөнгө оруулалт болсон гэж би бодож байна. 21-р зуун бол даяаршлын эрин зуун. Бүх дэлхий нэг цул болох нь холгүй байгаа даяарчлагдсан дэлхийд монгол ухаанаар хэрхэн манлайлах вэ, өөрийн байр суурийг хэрхэн олох вэ? Үүний оньсон түлхүүр бол “ Эв нэгдэл " юм. Монгол түмэн бид эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний зан заншил, бичиг соёл , өв уламжлалаа орчин үеийн соёлтой нийцүүлэн хөгжүүлэх хадгалж, дэлхийн тавцнаа тэргүүлэгч манлайлагч байх ёстой. “Хэдийгээр чи хөх толбот Чингисийн удам гэж Хэнхдэг дэлдэн бардамнадаг ч Гэсэр, Жангар, Нууц товчоогоо мэдэхгүй бол Хэрхэвч чи Монгол хүн биш” гэсэн мөртийг сонссон хийгээд уншиж судалсан ямар ч Монгол хүний сэтгэл сэргэж, урам нь бадарч, зүрх нь омогшиж, нууц товчооны нууцад нэвтрэн энэ агуу 93 93
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган бүтээлийн нууц болох ил өгүүлсэн нууцын тайлал түлхүүрийг “ эв нэгдэл “ болохыг мэдэх болно. Энэ үг бол зөвхөн Монгол үндэстэн төдийгүй даяар дэлхийд илгээсэн тэнгэрийн зарлиг ажгуу. Иймд хүүхдүүд ээ, та нарын хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, эв нэгдлийн хүчээр Монгол улс төдийгүй Дэлхийд жигүүрлэнэ гэдэг хүслийг сэтгэлдээ асааж, “ Зөв Монгол хүн “ болон хүмүүжээрэй. Завхан аймгийн “Шилүүстэй” сумын 4дүгээр сургуулийн 10а ангийн сурагч А.Нямбаяр, Б. Бямбасүрэн Хэний ч анзаараагүй гоо сайхныг нээхүй Уянгын яруу найрагч В.Инжинаш, СЭРҮҮН НАМАР, авиан утга, анир дуурай, дотоод сэтгэл Уншаад анзаараагүй гоо сайхныг сонсоод мэдэрсэн тэр мөч гайхалтай. 1. Оршил: Хөнгөн гунигтай намрын жихүүн өдрийг хэн хүнгүй мэддэг атлаа дотоод сэтгэлдээ гүнзгий мэдэрч, ийм гайхалтай шүлэглэн хэлсэн нь хэд билээ гэж бахдахдаа урьд өмнө нь миний анзаараагүй гоо сайхан “Сэрүүн намар” гэдэг шүлэгт нуугдаж байж шүү дээ гэж дотроо дуу алдаж билээ.|Сэдэв юун тухай хийгээд бичигчид чухлаар нөлөөлснийг оршил болгон өгүүллээ| 2. Өгүүлэмж: Сэтгэлийг дүрсэлж,сэтгэлд нөлөөлж,мэлмийг нээсэн “Сэрүүн намар” шүлгийн зохиолч 19¬-р зууны Монголын их яруу найрагч соён гэгээрүүлэгч, уран зураач Ванчинбалын Инжинаш /Хасчулуу/ нэгэн сул шүлэгтээ:. “Хүсэлтэй сонин утга уянга хэмээгч 94 94 Хөх үүлэн салхинаа хөрвөх мэт Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй” гэж бардамхан өгүүлсэн нь аргагүй л юм даа.|Энд баримтат мэдээллийг өгүүлсэн| 3. Үндсэн хэсэг: Шүлгийг урнаар дуудан унш. 1-р бадгаас ямар өнгө аяс мэдрэгдэж байна вэ? Тэрхүү аясыг илрүүлэхэд юу нөлөөлөв? гэж багш асуусан сан. Сэрүүн намар авгайг мөрөөдөх шөнө Сиймхий цонхноо жихүүн салхи нэвт Сийрэг хулсны навч хийсэх үед Сэлгүүн хүн унтсан болов уу, үгүй юу? Хүүхэд бүр өөртөө урнаар дуудан уншаад,сэрүүн,сиймхий,шөнө,жихүүн,салхи, сийрэг, хийсэх гэсэн үгсийн утгаас хүйтэн ба гунигийг мэдэрснээ хэллээ. Багш маань биднийг нүдээ аниад сонсох /шүлгийн орчинд уусахын тулд бид ингэдэг заншилтай/-ыг захиад Сс-сэ-рүүн намар авгайг мөрөөдөх шөнө
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Сс-сииймхий цонхноо эжжихүүн ссалхи нэвт Ссиийрэг хулсны навч хийссэх үед Сс-сэлгүүн хүн унтсан болов уу, үгүй юу? гэж исгэрэх мэт сэнгэнүүлэн, сийгүүлэн бодлогоширонгуй уянгалаг дуугаар уншихад шүлгийн мөр шад амь орж, сийгэх салхины жихүүн амьсгалд ганцаардах сэтгэлийн сэрүүцлийг дотоодод дамжуулав. Сэр, сий, сий,сэл гэх шүлгийн толгой холбоц дахь с авианы шуугиант .исгэргэ э,и авианы эм сул шинжээр зөөллөгдсөнөөр сэрүүн тунгалаг амьсгал сэнгэнэж, гүн биш хөнгөн уйтгарыг төрүүлж, бодит үнэнийг дуу чимээгээр хэлж чадсан тэр найрагчтай буюу суу билигт Инжинаштай намайг номын садан болговой. Үгэнд төдийгүй өгүүлбэр,цаашлаад мөр шад,шүлэгт амь оруулсан авиан амин утга гайхмаар. Энэ л миний уншихдаа анзаараагүй гоо сайхан байсныг нуух юун.|Энэ хэсэгт хэлэх гэсэн санаа минь бүрнээ тайлбарлагдан бичигдлээ| 4. Шийдвэрлэх асуудал: Сонстох анир, үйл хөдлөлийн нөлөөгөөр хувирах яруу найрагчийн эмзэг сэтгэл,мэдэрхүйг ойлгох,ойлгуулахын тулд тайлбар чухал. Энэ нь яруу найргийн хэлний өвөрмөц онцлогтой холбоотой гэдэг. Мөн урнаар дуудан уншихад шүлэг жинхэнээ амьдардаг./гол санаагаа лавшрууллаа/ 5. Дүгнэлт Шүлгийг гүйлгэр уншиж, мөчид ухаарах, мэдэрч уншаад ойлгох хоёрт эс догдлох ба догдлохын ялгаа байгааг мэдсэндээ яруу найрагт чин сэтгэлээсээ дурлах болсон минь юутай завшаан. 95 95
    • Фото зураг Завхан аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн 38. Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэгийн хүүхдүүд. “Алт хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 39. Завхан аймгийн ЕБС-ийн сурагчид. Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэгийн “Алт, Мөнгө хоёр” үлгэр Завхан аймгийн ЕБС-ийн сурагчид. “Өвгөн “Өвгөн бар хоёр” үлгэр 38. Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэгийн хүүхдүүд. хүүхдүүд. “Алт, Мөнгө хоёр” үлгэр бар хоёр” үлгэр 96
    • ОРХОН АЙМАГ 99 99 99 99 99 99 Орхон аймаг. “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Г.Болор-Уянга: Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номын тухайд Орхон аймаг. “Ирээдүйн одод” сургуулийн 9а ангийн сурагч С.Дамбий: Итгэлт баян миний нүдээр Орхон аймаг. “Наран” цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Баттүвшин: Амьд байхын хүслэн Орхон аймгийн “Эрдэнэт цогцолбор” сургуулийн 11г ангийн сурагч Б.Золзаяа: Д.Мягмар “Үер” Орхон аймгийн “Наран” сургуулийн 10а ангийн сурагч Д.Оюунтунгалаг: “Хөгшин чоно ульсан нь” зохиолд хийсэн ажиглалт Орхон аймгийн 7дугаар сургуулийн 11а ангийн сурагч Г.Цэрэндэжид: Тунгалаг тамир Орхон аймаг. “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Г.Болор-Уянга Орхон аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номын тухайд Саяхан зохиолч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар ” намтарчилсан эсээний номыг уншлаа. Би анх энэ номын нэрэнд нь өөрийн эрхгүй татагдсан юм. “Үзэхийн хязгаар”... энэ сонин нэрийг сонсоод “үзэхийн хязгаар” гэж юу байдгийг мэдмээр санагдсан. Тэр тусмаа Л.Өлзийтөгс зохиолчийн сэтгэлийг хамгийн их татсан зүйл бол яахын аргагүй “Үзэхийн хязгаар” л байсан нь. “Би ч гэсэн өвөөгөө хамгийн сүүлд яг л долоон насандаа авсан дотор байхад нь харсан юм. Ээжтэйгээ хамт оюутан эгчийгээ эргээд хот уруу долоохон хоногоор явах гэхэд том гарынхаа алгаар хацрыг минь хашиж байгаад үнссэн өвөө минь. Үзсэн бүхэн нь нүүрэнд нь гүн үрчлээ болон тогтчихсон юм уу? гэмээр өвөө минь бурхан болчхоод байна гэж бодох байтугай зүүдлээ ч үгүй. Тэр шөнө аймшигтай салхи салхилан, шороон шуурга тавьж айлын тоононы салхивчийг авч чулуудаад хүргэн ах маань байн байн босож өрхөө татаж,чагтагатайгаа ноцолдоод тэр гэрт байсан хэн ч унтаж чадаагүй юм даг” Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар” эсээг уншаад ... Шатар даалуугаар нь өчнөөн юм өрж тоглочхоод, дараа иртэл яг хэвээр нь байлгах даалгавар өгөөд, тав хоноод ирэхэд ч “онц” дүн авахаар биелүүлж, үрчгэр нүүрэндээ түмэн гэрэл цацруулсаар мишээж угтдаг өвөө минь яагаад өр зүрхний минь гүнд надтай хамт амьдраад байдгийн учрыг олох шиг болсон . Үхэл бол хагацал биш ...Яаж ингэж онож хэлээ вэ? Тийм ээ, түүний хэлснээр өвөө минь тэнгэр болчхоод миний дээрээс хараад ивээгээд байгаа болохоор би хазгай гишгэхгүй, халтирч хэлтийхгүй, бурууг хийхгүй, бусармагийг үйлдэхгүй байгаа юм байна. Өвөөгийн хайртай охин алдах эрхгүй, алдаж гэмээ нь давтахгүй, үзэхийн хязгаар хүртлээ “хүн” шиг амьдрах ёстой юм байна. 97
    • Тийм ээ! Өлзийтөгс зохиолчийн хэлснээр “Үхэл хэн нэгийг авч одохдоо тэр хүний тухай дурсамжийг ой ухаанаас минь арчаад хаячихдаггүй” болохоор тэр төгсгөл биш ажээ. Хэрвээ төгсгөл байсан бол өвөөгөө тэгдэг байсан, ингэдэг байсан гэж дурсах юмгүй байх нь гэж бодохоор сэтгэлд 98 багтмааргүй аймшигтай санагдлаа...Тийм биш гэдэгт нь би ямар их баяртай байна гээч ... Үг бүхэн нь зүрхэнд шингэсэн Л.Өлзийтөгс таны номыг уншсан минь арван зургаахан насанд минь тохиолдсон бас нэгэн гайхамшиг буюу.
    • Орхон аймаг. “Ирээдүйн одод” сургуулийн 9а ангийн сурагч С.Дамбий Итгэлт баян миний нүдээр Уран зохиолын сор “Зууны шилдэг“ романы нэг “Тунгалаг Тамир“ хоймсон романыг бичсэн түүх сонин. Энэ тухайгаа зохиолч - “Миний эцэг их намтар түүхтэй хүн. Түүний надад ярьсан юм их. Нэлээд олон жил би энэ яриагаар тэтгэгдэж байна. Эцгийнхээ тухай би намтарчилсан роман буюу тууж бичнэ. Надад бодоод байх юм байхгүй гагцхүү уран зохиолын хэлбэрт л оруулах хэрэгтэй гэж хэлсэн байдаг”. Энэ мөрөөдлөө уг романаараа биелүүлсэн. Хүүгээ зохиолч болтол түүхээрээ тэтгэсэн аав агуу, аавыгаа түүхэнд мөнхөлсөн хүү агуугаас агуу гэлтэй. Энэ зохиолыг унших явцад миний өвөг дээдэс ямар хүнд бэрх амьдралыг туулж энэ их ялалтыг авч, үр ач бидэндээ эрх чөлөө, аз жаргалыг өгөө вэ гэж бахархах сэтгэл төрснөө нуух юун. Зохиолч романы эхэнд “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу? гэсэн асуулт тавиад түүндээ гадаад дотоодын давхар дарлалд хүндээр нэрвэгдсэн Монголын ард түмний амьдрал тэмцлээр зүй ёсны хариулт өгсөн өгүүлэмжтэй. Романд нийгмийн хамгийн эгзэгтэй үеийг сонгон авч Тамирын голын дэвсгэр дээр төвлөрүүлсэн байдаг. Итгэлт баян бол дотроо нэгийг санаж, гадаа өнгөндөө хэнд ч танигддаггүй, гэхдээ санаснаа биелүүлж чаддаг бөгөөд энэ хэрэгтээ хүний сэтгэлийг засаж, өөртөө татах, өөрийнхөө зөвд бусдыг итгүүлэх, өөртөө ашигтай бол яаж ч эвлэрч чадах, хэрэв зорьсон үйлийн эсрэг хүн зогсвол сүрдүүлж, хуурч, хахуульдаж, хүч түрэн бүхнийг гүйцээж чаддаг, энэ ч чанараараа олон түмнээр хонио хяргуулж, эсгийгээ хийлгэхдээ хонь гаргаж, ямаа боож, айраг сөгнөн, цадтал хооллож байгаа нь өглөгч сайндаа ч биш, өгснөөсөө илүү ашиг богино хугацаанд олж чаддагийн шинж юм. Итгэлт хөрөнгө зөөрөө арвижуулахын тулд “сохор зоосыг ч сэгсэрч байж төл авдаг “ гэж үздэг төдийгүй хулгай дээрмийн юмыг ч тоодоггүй, нөгөө талаар хэрэгтэй гэж үзвэл хэдэн ч мал хөрөнгө үрж зарж чадах зальтай хүн юм. Нэг үгээр хэлэхэд хүнд байдаг муу, сайн чанарууд бүгд түүнд цогцолжээ. Үүнийг өнөөгийн нийгэмд ийм нэгэн үлгэрийн дүрд буулган харж болно гэж бодож байна. Эрт цагт нэгэн голд зальтай, ухаантай, тэнэг гурван загас амьдарч байсан. Гэтэл нэг өдөр олон загасчин загас барих болоход тэнэг загас юу л болов гэж хэнэггүйтэхэд, ухаантай загас учрах зовлонг урдчилан харж, аль хэдийнээ шумбан алга болж, зальт загас бусдын аяыг харахаар шийдлээ. Удалгүй загасчид тор тавихад тэнэг загас баригдаж,зальт загас сиймхийгээр нь зугтсантай адил санагдана. Зохиолд Итгэлт нэгэн хөгшнийг аргагүй болж нэг төлөг идсэний төлөө “Ялихгүй зусар баяжихад саад” хэмээн хонио авч гуйлгачин болгож үхүүлсэн бол, Эрдэнийн бичиг үсэгтэйг мэдмэгц өөрийн гар хөл болгож авсан зэргээс харахад хэрэгтэй хүнээ ямар ч үнээр хамаагүй өөртөө татаж,хэрэггүй бол хэнийг ч үхсэнээс ч дор болгон орхиж чаддагт байгаа юм. Тийм хүмүүс битгий олшроосой. Хүмүүн бидэнд ялангуяа улс эх орны нүүр болсон төрийн түшээд минь ард түмнийхээ төлөө зүтгэхэд Итгэлт баяны ухаалаг, овжин зан хэрэгтэй ч алдсан нэгэнд гараа сунгаж, энэрэн хайрлах “хүн чанар” –аа бүү гээгээсэй гэж хүснэм. 99
    • Орхон аймаг. “Наран” цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Баттүвшин Амьд байхын хүслэн Амьд амьтан зүгээр л амьд арзайж, мэнд мэлтийхийн тулд амьдардаг уу? Аль эсвэл...? Зохиолч Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийг уншаад надад нэгэн зүйл бодогдсон юм. Амьдрал утга учиртай болоод амьдардаг уу? эсвэл зүгээр л амьд байх хэрэгтэй болоод амьдардаг юм уу? Амьдралын тухайд бол хэчнээн жаргалтай ба зовлон зүдгүүртэй, хувьтай болоод эмгэнэлт хувь тавиланд төрсөн хэн ч болов амьдрахын төлөө тэмцдэг. Эд мөнгө, хайр дурлал, эрх мэдлийн төлөө улайрч,түүнийгээ амьдралын гол зорилгоо болгодог нэгэн байхад, тартагтаа тултал зовж шаналж байсан ч амьд байхыг л эрхэм зорилгоо болгодог нөгөө нэгэн ч бий. “Хөгшин чоно ульсан нь” туужийн хэсэгт “Анчдын дуу ойртох тусам хөгшин чоно өлзий болсон хадныхаа мухарт улам шигдэнэ. Хүмүүсийн үнэр ой гутам бөгөөд тэсэхэд бэрх болов. Гэлээ ч хоншоороо хаданд улам шигтгэсээр бараг муужрах шахав...” Энэ хэсэгт аюул осолд орж , зовлон бэрхшээлийг даван туулах тусам амьд байх хүсэлд улам автагддаг нь харагдаж байна. Хөгшин чонын амьдралын арга туршлага мэдлэг нь амьд байхад нь тусалж, тэмцлийг улам өдөөдөг. Тэгвэл залуу насанд дураар туйлж, хайр дурлал, эрх мэдэл, эд баялаг гэх өөш хахуульд автах нь аливаа эрсдлийн эхлэл болдог. Энэ өчүүхэн тавиланд 100 хүн байгалийн жам ёсны өмнө өвдөг сөхрөгч туйлддаг. Бидний амьдралын гол утга учир юу юм бол . Хүн төрөлхтөн бид үүний хариултыг эртнээс хайх болсон. Аристотель хэлэхдээ: “Хүн цэнгэл жаргалын төлөө амьдардаг” гэжээ. Шилдэг сайн удирдагчид, суутнууд үүнтэй бараг л санал нэгдэж байсан. Харин шашны үзэлтнүүд “Бүгд бурханд үйлчлэх ёстой. Аврагч эзэнд амь насаа даатгах хэрэгтэй” гэдэг. Гэлээ ч энэ нь хуурамч сүсэг бишрэл гэдэг нь ойлгомжтой. Харин Аристотелийн хэлсэн үгний тухайд: Аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч сэтгэх чадвартай амьтад буюу “Хүн төрөлхтөнд л зориулагдсан мэт”. Тэгвэл амьтад үр удмаа үлдээхийг л эрхэм зорилгоо болгодог шүү дээ. Тэд хөшөө бунхан босгож нэрээ мөнхөлж чадахгүй шүү дээ. Байгалийн хэлэнд бүрэн захирагдаж, түүний таалалд бүрэн нийцүүлэх нь тэдний амьдралын эрхэм зорилго юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд: Амьдралын төлөө тэмцэл бол амьд байх эрхэм тэмүүлэл юм. Энэ нь үнэ цэнэтэй бөгөөд чухал. Харин залуу нас, эрч хүч, элдэв өөш хахуулиуд бол “Мөнгө, эрх мэдэл, хайр дурлал гэх мэт” түр зуурын зугаа цэнгэл бөгөөд үнэ цэнэгүй болоод хийсвэр зүйл. Тиймээс амьдрал, сэтгэл ханамж, эд баялаг, зугаа цэнгэл дээр тогтох бус амьд байх чин хүсэл дээр тогтдог.
    • Орхон аймгийн ЕБС-ийн ахлах ангийн С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрОрхон том болоод цогцолбор” сургуулийн би аймгийн “Эрдэнэт кино бүтээнэ. 11г сурагчдын бүтээл: 1. Архангай аймаг, Цэцэрлэг ангийн сурагч Б.Золзаяа ИЛТГЭЛ сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Д.Мягмар “Үер” Дэмбээгийн Мягмар зохиолч нь Монголын шинэ үеийн уран зохиолын тууж бичлэгт шинэ ахиц болсон утга уянгийн гайхалтай зохиолч билээ. Түүний уран бүтээл амжилтыг сурталчилан, үлгэр авах түүнчлэн “Үер” хэмээх туужийг сонгон авч задлан орчин цагийн залуу сэтгэгчдийн оюунд нь хөрөнгө оруулах хүсэл эрмэлзлэлээр үндэслэгдсэн болно. Үер ” тууж нь 11 жилийн сурагчдын заавал судлах ёстой туужийн тоонд зүй ёсоор ордог. Уг туужийг илүү гүн гүнзгий судлан, уншигчид болон сонсогчдын тэр тусмаа ахлах ангийн сурагчдын уран зохиолын мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэн, түүнээсээ хамтдаа суралцах,илтгэл бичих мөн тавих чадвараа хөгжүүлэх зорилгоор уг илтгэлийг бичиж байна. • Зохиогчийн намтар түүхтэй нь танилцах; • Зохиолыг бүрэн эхээр нь унших; • Зохиолын дүрийг задлан судлах; • Дүгнэлт гаргах. А.Дэнзэн өвгөний үг яриа нь: - “Үгүй дээ, ид иссэн намрын айраг л хөхүүрэндээ сагаран хөөрч ингэж шаагьж байдаг сан ” гээд нүдээ онийлгон инээмсэглэж, шүлсээ хүд хүд залгив. - “Муу алга маань нарны туяа ч хааж чадахгүй шүүрэн шанага шиг сад тавих болоо шив ” гэж шивнээд - “Тэр лав манай бирвааз мөн дөг өө. Монш чинь ханаад нь тасраад ... ” - “... гучин нэгэн алд гэж давтан хэлснээ “Дөчин жил усны эрэг сахисан гэхэд даан ч дээ. Бас л болоогүй байна. Усч хүн гэхэд усаа муу л мэдэж байна...” гэж урамгүйхэн өгүүлэх - “Сэлэнгэ ээж минь ингээд үерлэчхээд байхдаа нээрээ сүртэй шүү. Эр чадлаа багтааж ядсан амьтан шиг” -“Ээ хөөрхий, мөн ч олон хоног амьтны хөл хорих нь дээ” гэж уртаар санаа алдах - “Яадаг шүү юм билээ. Яах вэ, өөрсдөө сайн бодог. Зөнгөөрөө болог намайг ч гэсэн сайн харж аваг ... надад итгээд ... би юунд үгүй гэх билээ ” гэж бодлогошрох - “Гаргахыг л бодъё доо хүүхээ” Б.Дэнзэн өвгөний гадаад төрх - Нар шингэх модны хайлаас модны сүүдэр шиг тахир агаад нэн өндөр. - Нүцгэн хөлний нарийхан урт шилбэ голын эргээр загас жараахай шүүрдэн яваа хөх дэглийн мөч. - Урагш ягжийсан хөх эрүү нь он удаан жил элэгдэж, усанд байн байн бамбайтлаа хөөж, наранд ягиршан хатаж хөв хөх болсон завины эрүүтэй төстэй. - Салхинд сэрвэгэнэн хийсэх буурал үс нь хавар цагийн өлөн цагаан хагд өвсийг санагдуулна. - Өмнөөс үлээх сэвэлзүүр салхинд өвгөний шодон буурал гэзэг тугны хиур шиг намиран хийснэ. - Ясархаг тавхайтай. - Нүдний чалх муудсан, хүүхэн хараа нь цийдэмтэн цайж тунгалаг хар өнгөө алдсан. - Гар хуруу нь мойнийж тойнийгоод хоорондоо нийлэхээ больсон. - Гарын алга нь шүүрэн шанага шиг сад тавих болсон. - Аварга том зүрх ч энэ үерийн ус шиг булгилж байгаа юм билүү. - Далны нь маяа ээлжлэн хонхойж гуу жалга шиг харагдана. - Хүнхэр ухархайн дээрх өтгөн буурал хөмсөг нь сэрвэлзэнэ. - Янхигар цээжний хавирга, сүврэг арьсныхаа цаана 101 101
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган зуралзан хөдөлнө. - Суганы хонхорхой дахь урт шар үс - Үерийн усанд орвонгоороо булгаран ойчих хөгшин улиас мэт. В. Өмсөж эдэлсэн зүйл - Нар салхинд гандаж онгосон задгай энгэртэй даалимбан цамцны том том мөнгөн товчийг мултлах хүлхгэр цамц - Хуучирч онгосон хөх даалимбан өмд - Хоёр том гутал - Мод толгой - Майхан - Ганц хүрэгч үнээ - Элэгдэж хуучирсан завь Г. Дэнзэн өвгөний нас - Хүн орчлонг хэмжих дуртай тэгэхдээ янз бүрээр хэмжинэ. Харин энэ өвгөний хувьд бол алдлан хэмжиж явна. Орчлон энэ хүнийг жаран таван жилээр хэмжчихээд байгааг усч өвгөн ер анзаарахгүй зогсож байгаа нь энэ. Д. Дэнзэн өвгөний үйл байдал - Үнэт эрдэнэ гээчхээд эрж яваа юм шиг тонголзон холхино. - Тайрга тайрга бөгтгөнөн алхаж - Гучин нэгэн алд гэж амандаа бувтнаснаа - Шаваас давирхай гаргаж завиа хатгуурдан хурдлуулсаар - Цамцаа тайлан нямбайлан эвхээд ... “Үер” туужийн Дэнзэн өвгөний дүр Зохиолч Дэнзэн өвгөнийг “нүдний чалх муудсан, хүүхэн хараа нь цийдэмтэн цайж тунгалаг хар өнгөө алдсан”,“гар хуруу нь мойнийж тойнийгоод хоорондоо нийлэхээ больсон” хэмээн дүрслэн “үерийн усанд оронгоороо булгаран оочих хөгшин улиас мэт” гэж зүйрлэж, орчлон энэ хүнийг жаран таван жилээр хэмжчихээд 102 102 байгааг өгүүлсэн нь энэ их үерлэсэн мөрний усыг гэтлээд гурвын гурван хүний амь насыг аварч чадах тэнхэл, гаднаас нь харахад бас л эргэлзээтэй санагдахаар дүрсэлсэн байдаг. Гэтэл өвгөний дотоод сэтгэлийн тэр их эрч хүч, хүнд туслах гэсэн сайхан сэтгэл нь 31 алд үерлээд хүн завиар явах нь битгий хэл ойртон харахаас ч сүрдмээр их ус руу оруулж байгааг тодотгон өвгөний гадаад төрх, хэлэх үг, хийх үйлдлийг нэгд нэгэнгүй дүрсэлснээр Дэнзэн өвгөнийг улам хайрлах, өрөвдөх нинжин сэтгэлийн утсыг эрхгүй хөндөнө. “Үнэт эрдэнэ гээчхээд эрж яваа юм шиг тонголзон холхих ”, “Дөчин жил усны эрэг сахисан гэхэд даан ч дээ. Бас л болоогүй байна. Ус ч хүн гэхэд усаа муу л мэдэж байна...” гэсэн үйлээр нь өвгөнийг аливаад чин сэтгэлээсээ ханддаг болох нь гарна. Өмссөн эдэлснээр нь тэр үеийн хөдөөний өвгөдийн өдөр тутамдаа өмсдөг тэр л ажлын, энгийн хувцас байдал, Дориг мэтийн хүмүүс төрсөн дүүгээ ч эс хайхран олз ашгийг эрхэмд үзэж байгаатай эсрэгцүүлж , мөн хөөсрөн шуугих үерийн усны эсрэг хүний амь амьдралын төлөө өөрийгөө ч үл хайрлан зүтгэж явааг уншсан хүн бүр өөрийн эрхгүй бахдан биширнэ. Хэн нэгний жаргалын төлөө өөрийгөө зул болгон өргөсөн мянга мянган өвгөдийн дүр Дэнзэн өвгөний дүрээр амилах мэт санагдана. Дэмбээгийн Мягмар гуайн уран бүтээл нь Монголын орчин цагийн жүжгийн зохиол, театрын урын санд жинтэй хувь нэмэр оруулсан. “Үер” тууж нь эргэх хорвоогийн эгэл жирийн хэрнээ аугаа их сайхан сэтгэлт хүмүүний тухай өгүүлсэн. Тууж нь зөвхөн бодит дүрслэл болох үерлэсэн мөрөн ба үерийн тухайд ч бус амьдрал нь ямар нэгэн байдлаар үерийн ус юм, хүн гэгч дунд нь урсаж, сөрж, ялж, ялагдаж, хорвоогийн хоёр өнгөнд шингэж , үхэх төрөх мөнхийн хоёр үнэнд захирагдаж байдаг үүрдийн жам ёсны тухай далд бэлгэдэлт санааг илэрхийлсэн байна. Мөн зохиолын гол баатар болох Дэнзэн өвгөн нь хэдийгээр насны эрхээр хүч тамир нь
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган доройтсон ч олон жилийн туршлага, сэтгэлийн хат, тэвчээр, сайхан сэтгэлийнхээ хүчээр их мөрний усыг үертэй, үергүй аль ч цаг үед өдөр, шөнө гэлгүй хамаг л хүч тамираа барагдтал завиа сэлүүрдэн хүн зондоо тус болж явсаар нэгэн насаа барж байдаг. Ном зүй  Монголын уран зохиолын дээжис- 2 дахь боть   Уран зохиол-11 сурах бичиг Уран зохиолын хичээл дээр зохиож, найруулах чадвараа хөгжүүлэх нь  www.olloo.mn  www.gogo.mn Орхон аймгийн “Наран” сургуулийн 10а ангийн сурагч Д.Оюунтунгалаг “Хөгшин чоно ульсан нь” зохиолд хийсэн ажиглалт Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолд ажиглалт хийх явцдаа зохиолын утга санааг задлан, шинэлэг санаа хэрхэн гаргасныг судлан үзэл бодлоо уралдуулах; Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолд судалгаа хийж, шинэлэг арга барилыг эрэлхийлэх, зохиолын гүн утга санааг ойлгох; “Хөгшин чоно ульсан нь” зохиол бол тэр чигээрээ хүний амьдрал, тэмцэл, баяр бахдал болохыг тайлбарлан харуулах зорилго дэвшүүлж байна. Зохиолын эхнээс аваад төгсгөл хүртэл дүрслэгдсэн “Чоно” бол зохиолын өгүүлэмжүүдийн холбогч дүр юм. Зохиолч уг дүрийг урлахдаа хүншүүлж, хүнтэй адил боддог,ухаардаг, уярч хайрладаг, жигшин хорсдог гэх мэтээр хүний сэтгэл зүйн хувиралт өөрчлөлтүүдийг шингээн бичжээ. Үүний нэг жишээ нь уг чонын дүр байдлыг хүний байдлаар дүрсэлбэл гялалзсан царай,яралзсан шүд,гунхсан нуруу,суналзсан гэзэгтэй эрийн гурван наадамд очвоос түрүүлэх нь эс боловч үзүүр булаалдах тэнхэлтэй,хорвоод 20,30-аар биш хоёр гурвын төдийхөн байдаг сайхан эрсийн нэг гэлтэй. Өрнөл хэсэгт хөгшин чоно хэрхэн тэмцэж өөрийн хань болох өлөгчин чоныг өөрийн болгосныг дурсамжийн зохиомжоор тодотгон бичсэн. Эндээс цав цагаан тал дээрх уул ус нулимс баяр хөөр,атаа хорсол,ялалт,ялагдал үнэртсэн амьдралын төлөөх,оршин байхын төлөөх тэмцэл харагдана. 103 103
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Тэрээр түүнийхээ төлөө ширүүн тулалдаанд бэртэн олсон бүх шарх сорвио үл анзаарна.Зүрхний ширүүн цохилтонд халсан цус бүх биеийг нь бадайруулан лугших бөгөөд түүний аясаар толгой мансууран нүд эрээлжлэн өлсөж цангаж явсан хэдий ч мань эр гоо үзэсгэлэнгийн төлөө явах тул эс тоомсорлов. Мөнөөх чоно бүх зориг чадлаа дайчлан нэг үе айхтар хайр найргүй харайлгаж үзэв. Дараа нь хатирч үзэв. Дараа нь шогшиж үзэв. Үнэндээ аль нь ч үл болох тул арга барагдан нэг үе зогсов.Тэр зуураа сэтгэлд нь өнөөх л өлөгчин гэсэн өгүүлэмжүүдээр зохиолч хөгшин чонын зорилго тэмүүлэлдээ үнэнч ,эрэлхэг зоригтой, дайчин занг яруу тодоор харуулжээ. Өлөгчин чонын идэр залуугийн байдал,үйлдлүүд нь хөгшин чоно өгүүлэгийн зөрчилт тэмцэлийг бий болгох дэвсгэр мөн билээ. Ширүүн тэмцлийн гол баатар өлөгчинг зохиолд “Эцэж цуцахыг үл мэдэх нь ганцхан өлөгчин. Байгаль түүнд гоо сайхан бэлэглэхийн зэрэгцээгээр хүч чадлыг давхар хайрласан нь илэрхий....”гэсэн нь үнэхээр бахархал төрүүлэхээр гадаад гоо сайхан дотоод сэтгэлийн гоо сайхныг илэрхийлэх хийморилог хүчийг аль алиныг 104 104 шингээснээрээ онцлог дүр юм. Зохиолд гарч буй хөгшин чоно, өлөгчин чоно хоёр нь зохиолыг чимж буй зохиолчийн хайртай дүр юм. Тиймээс ч зохиолын төгсгөлд хоёр чоноо амьд үлдээсэн ба зохиолын зангилаа болсон өлөгчний дүрийг хоёрдугаар хэсэгт дүрслэхдээ зохиолч “Эднийг ийнхүү хэрэлдүүлэх боловч болиулахаа мөн чаддаг байна” өнөөдөр өлөгчин уралцах зав өгсөнгүй, жавар сөрөн давхиж гарлаа” гэж бичсэнээс гадна түүний дүр төрхийг хөгшин чоныг өөртөө ойртуулахгүй байгаа ихэмсэг төрхтэйгөөр бүтээснээс үзэхэд энэ дүр төгс төгөлдөр үзэсгэлэн гоогоос гадна ихэмсэг. Үнэхээр амьдрал гэдэг өөрийн хуультай. Байгаль “Өгье” гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайхныг хайр найргүй өгөөд эргээд хайр найргүй авдаг” ажээ. Өсөж өтөлдөг нь хорвоогийн жам. Гэхдээ энэхүү тэнгэрлэг хүний хорвоод зохиолын баатрууд шиг амьдралд тэнцэхийн тулд тэмцэж, бүх зүйлээс хашир туршлага авч амьдрах хэрэгтэй.
    • Орхон аймгийн 7дугаар кино бүтээнэ. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод сургуулийн 11а ангийн сурагч Г.Цэрэндэжид 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Тунгалаг тамир Орчин үеийн монголын уран зохиолыг “Тунгалаг тамир” романгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ романыг уншаагүй, киног үзээгүй монгол хүн байхгүй гэхэд хэлсдэхгүй. Тиймээс ч “Зууны мэдээ” сонин, “Монголын мэдээ” агентлагаас хамтран зохион байгуулсан “Зууны манлай” санал асуулгаар XXзууны шилдэг романаар түрүүлсэн нь чухамхүү нүдээ олсон хэрэг байсан юм. Энэхүү агуу бүтээлийг амь оруулж, чимсэн дүр бол Луу гүний баян Итгэлтийн дүр. “Эрэл нь хичнээн удаан хэцүү байна, сэтгэл нь төдий чинээн их байдаг” Түүний нэгэн адил миний бие энэхүү гайхамшигтай романыг уншаад чухамдаа өдгөө үед тэнхлүүн амьдарч чадах алсын хараатай жинхэнэ тэрбумтны дүр төрхийг Итгэлт баянаас олж харсан. Тэгвэл Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” роман нь мөчидхөн бодолтой, модон үг хэллэгтэй, болхи бичээч миний сэтгэлд үүлэн чөлөөнөөр нар тусах мэт, хөвч тайгад төөрөн, ангаж цангаж явахад хоржигнон урсах горхитой учран, цээж дэвтэх мэт тийм яруухан баяртай бодол төрүүлэн, баясгасан. Орчиндоо дасан зохицох,орчноо бий болгох Итгэлтийн чадвар. Хүн нийгмийн амьтан.Гагцхүү нийгмийн орчинд л хүн болон төлөвшдөг.Гэвч нийгмийн орчин хэмээгч нь дотроо өч төчнөөн орчныг агуулдаг нь: олон гол горхи нийлэн байж их мөрнийг үүсгэдэгтэй агаар нэг.Тиймийн тул хүн сайн сайхан амьдрахын тулд ямар ч орчинд дасан зохицох чадварыг эзэмших нь чухал. Тэгвэл Итгэлт баян ямар ч орчин нөхцөлд дасан зохицдог төдийгүй өөрийн амьдрах орон зайг буй болгож чаддаг нь түүний амжилтын нууц гэхэд эргэлзэх зүйл алга. Үүнийг хэд хэдэн баримтаас харж болно. 1. Итгэлт баян хэзээний овжин сэргэлэн зан, хэрсүү ухаанаараа шинэхэн тогтож байгаа засагт мөнгө хэрэгтэй гэдгийг олж харсан. Ардын засгийн төлөөлөгч Эрдэнийг ирээд нэг ч хоноогүй байхад Итгэлт “Би язгуур угсаагүй суман эр. Эрх ямбатныг үзэж чадахгүй жигшиж байсныг чи сайн мэднэ. Ардын засаг бол миний хүсэн мөрөөдөж байсан засаг мөн гээд Эрдэнэд урт хадаг 200 мөнгөн янчаан барьсан нь “Шинэ тогтож байгаа засаг төрд дэмжлэг хэрэгтэй. Ардын засгийн бодлогыг дэмжсэн бүхэн бидний нөхөр” гэж Сүхбаатарын хэлсэн үгтэй яв цав нийцсэн хэрэг байлаа. Энэ нь шинээр бий болсон ардын засагтай зохицон амьдрах гэсэн түүний нарийн ухаан байгаа оносныг илтгэж байна. Тунгалаг тамир роман хүн бүхний сэтгэлд нэгийг бодуулж, хоёрыг бодуулсан үргэлжилсэн үгийн гайхамшигтай бүтээл болж чадсан нь Ч.Лодойдамба зохиолчийн жинхэнэ монгол ахуйгаа мэдрэх мэдрэмж,эдийн засагч гүйлгээ ухаантай салшгүй холбоотой. Судлаачид зохиолч О.Бальзакийг “Гобсек” зохиолоороо эдийн засгийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан гэж үздэг бол Ч.Лодойдамба зах зээлийн нийгмийн үеийн хөдөөгийн жинхэнэ монгол хөрөнгөтний дүрийг Итгэлт баяны дүрээр чадварлаг гаргаж чадсан нь гайхалтай. Энэ утгаараа Тунгалаг Тамир романы ганган чимэг нь Лу гүний хошууны баян Итгэлт болж чаджээ. 105 105
    • Фото зураг Орхон аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 29. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЕБС-ийн 2 дугаар ангийн сурагчид. Үлгэрийн цомог 31. Орхон аймгийн 5 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ангийн Ч.Сувдмаа “Алтан за Орхон аймгийн дугаар сургуулийн 4б 4б Орхон аймгийн 30. Орхон аймгийн 1717 дугаар сургуулийн ангийн сурагчид. “Болдоггүй бор өвгөн” 5 дугаар цэцэрлэгийн бэлтгэл үлгэр” ангийн сурагчид. “Болдоггүй бор өвгөн” үлгэр ангийн Ч.Сувдмаа “Алтан загасны үлгэр” үлгэр 106
    • ӨВӨРХАНГАЙ АЙМАГ 99 99 99 99 99 99 Өвөрхангай аймаг. “Бүрд” сумын 7а ангийн сурагч Г.Мартцэцэг: Ухаарлын захидал Өвөрхангай аймаг. “Мэргэд” сургуулийн 9б ангийн сурагч Б.Бөртэ: Чоно борооноор буюу түүхээс суралцах нь Өвөрхангай аймаг. “Бүрд” сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч З.Хишигжаргал: Эр хүн эр хүндээ хайртай байдаг Өвөрхангай аймгийн “Баянгол” сумын дунд сургуулийн 11а ангийн сурагч Ч.Мягмарцэнд: Л.Түдэв “Оройгүй сүм” Өвөрхангай аймгийн “Хайрхандулаан” сумын 9а ангийн сурагч Г.Ганзаяа: Хөгшин чоно ульсан нь Өвөрхангай аймгийн “Сант“ сумын дунд сургуулийн 11а ангийн сурагч Д.Сувдаа: Чингис хаан ба андын харилцаа Өвөрхангай аймаг. “Бүрд” сумын 7а ангийн сурагч Г.Мартцэцэг Өвөрхангай аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Ухаарлын захидал Би Степан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолыг уншлаа. Нэгэнт өнгөрсөн зүйлийг буцааж болдоггүй нь амьдралын жам. Жаргал гэдэг зүйлд бүдрээд анзаарч харалгүй,алхаад гарчхаж байгаа нь дэндүү гэхэд дэндүү харамсалтайяа. Бүхнийг ухаараад эргээд нэг хартал дэндүү оройтсон байдаг. Нэг талаас хатуу мэт санагдав ч хорвоо ийм л байдаг. Ингэж хэлсний учир гэвэл бидний мэдэх гол дүрийн эмэгтэй захирч дийлэхгүй байгаа зүрх сэтгэлээ,тэр их агуу хайраа авч үлдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, аргаа тасартал зүтгэж үзсэн эмэгтэй. Түүний хайрыг гагцхүү дотоод сэтгэлийг нь таньж, хувийн ертөнц рүү орж үзсэн уншигч та л ойлгох байх. Энэ зүгээр л нэг хайр бус, юугаа ч золиход бэлэн тийм л хүчтэй халуун сэтгэл байлаа. Хорвоог зөөллөх гэж эх хүний уян, цагаахан, зөөлөн сэтгэлээр бишгүй л хичээсэн ч бурхан түүнд ийм л хатуу тавилан заяасан нь даанч харамсалтай. Амь тавин хайрласан хүнээсээ хайр амталж чадаагүй ч, элэг дэвтээх ганц үр мэндэлж, хатуу хорвоог гэгээн нүдээр харах хувь заяаж,шаналсан сэтгэлээ зогоож байна. Энэ бүхэн нэг талаас зовлон боловч нөгөө талаар түүнийгээ бодоход л аз жаргалыг мэдэрдэг хамгийн жаргалтай хүн болдог. Энэ бол хайр. Эндээс зарим хүнд хайр ийм гунигтай юм уу? гэж асуух хүсэл бас эргэлзээ,айдас төрж магад. Бүх юм хоёр талтай байдгийн нэг жишээ нь энэ бөлгөө. Хайр хамгийн сайхан ч бас хамгийн зовлонтой гэсэн энэ санаа гэнэн хонгор насныхаа цагаахан хүслээр бодон яваа тэдэнд бас сургамж болно. Хорвоогийн нар нь болж ирсэн үр нь нэг л өдөр насан өөд болоход эхийн хувьд гэрэл гэгээ бүрмөсөн үгүй болж, хорвоо утга учиргүй болдог. Шаналал зовлон нь хэтэрсэн хөөрхий бүсгүй сэтгэл шулуудан нэгэн замыг сонгоно. Эцэст нь өөрийг нь үл таних, харин өөрт нь бол эрхэм тэр хүндээ хожимдсон ч бүхнийг илчилж, 107
    • захидал бичнэ. Энэхүү захидал нэг талаас өөрийнхөө төлөө мэт боловч нууцын цаадах нууц нь захидал очих эрэгтэйгээ ахиж битгий алдаасай,амьдралд ийм том алдаа харуусал бүү байгаасай,үүгээр энэ явдал дуусаасай гэсэн ухаарлын хүсэл юм. Энэхүү сургамжийг биднээс өөр мянга мянган хүн олж ухаараасай. Өвөрхангай аймаг. “Мэргэд” сургуулийн 9б ангийн сурагч Б.Бөртэ Чоно борооноор буюу түүхээс суралцах нь XIII зууны үед дэлхийг донсолгосон Их Монгол улс хэмээн нэрлэгдэж, дэлхийн талыг эзлэн Монголын эзэнт гүрнээс ертөнц даяар дагжин чичирч байлаа. Гэвч дөрөвхөн зууны дараа буюу 1636 онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол, 1755 онд Зүүнгар улс тус тус Манжийн эрхшээлд /харьяат/ орсон явдал юм. Яагаад...? Миний уншиж мэдсэн ихэнх ном зохиолуудад Халх Монгол нь Манжид эзлэгдсэн хэмээн бичигдсэн байдаг. Энэ явдал нь Монголын болоод олон улсын түүхч, эрдэмтэдийн дунд ихээхэн маргаантай ажээ. Монголчууд Манжийн эрхшээлд орсон нь одоо бидний энэ цаг үеэс харахад үнэхээр том алдаа байсан мэт. Тухайн үед улс төрийн эгзэгтэй хүнд үеүд ар араасаа хөвөрч Монголын нэгдмэл байдал сулран бие даах үзэл хурцаар илэрч байжээ. ...Сэцэн хан аймгийн Шолой 1652 онд, Түшээт хан аймгийн Гомбодорж 1655 онд насан эцэслэв. Тэдний орыг Норов, Чахундорж нар залгамжилжээ. Шинэ залуу хангуудын бодлого үйл 108 ажиллагаа нь аймаг хоорондын зөрчилийг улам хурцдуулж байв. Үүний тод жишээ болох Засагт хан аймагт хан ширээний төлөөх тэмцэл өрнөж улмаар харъяат нарын асуудлаас болж Засагт хан, Түшээт хан хоорондоо эвдрэлцэхэд хүрсэн явдал байв. Энэхүү тэмцэл нь цааш хурцдан Халх, Ойрадыг хамрав. Чухам л энэ үед чоно борооноор гэгчээр Манж нар энэ Халхын дотоод асуудалд ил далдаар оролцож эвийг эвдэж байжээ. Энэ бүхний эцэст Манж нар санаснаа гүйцээсэн. Тухайн үедээ зөвхөн Халх Монголчууд бус нийт Монголчууд бүгд эв эеэ сахиж,Монголын нууц товчоон дээр тодоор дүрслэгддэг Чингис хааны өвөг эцэг болох Бодончар мунхагийн хэлсэнчлэн “Бие тэргүүтэй, дээл захтай “ суусан бол Монгол туургатан Манж Чин улсын харьяат буюу эрхшээлд орох цаг бус байсан ажээ. Мөн Манж Чин улсын дарлалд ороод удаагүй байх цаг үеийг харуулдаг Бямбын Ринчений “Нууцыг задруулсан захиа” тууль дээр гардаг Гөлөгдэй баатар шиг эцсийн мөчөө хүртэл эрх чөлөө, ард түмнийхээ төлөө тэмцсэн бол Монголчууд Манжид дагаар
    • орох бус эсрэгээрээ хүч чадлаа нэгтгэн дайлаар мордож Манж Чин улсыг дарах байсан бизээ. Хэрэв ингэсэн бол XIII зууны үе буюу Чингис хааны үед ямар байсан түүн шиг мандан бадрах байсан ажээ. Энэ бүхнээс үзэхэд Манж Чин улсад дагаар орж эзлэгдэн 220 гаруй жил дарлагдсан нь “Монгол туургатан”-ы хувьд том сургамж болсон билээ. “Эх түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэдгийн адилаар Монголчууд бид мандан бадарсан, балран доройтсон аль ч үеэсээ сургамж аван эе эвээ хичээж амьдрах чухал ажгуу. Өвөрхангай аймаг. “Бүрд” сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч З.Хишигжаргал Эр хүн эр хүндээ хайртай байдаг Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн байдал ороо бусгаа цагт... Лу гүний баян Итгэлтийн ганц хүүгийн зан байдал зан төрх, хүмүүжил, эр зориг, гаргах хатуу шийдвэрийг товчлон өгүүлэв. Цаг төр нь үймээн самуунтай, ард түмний маань амьдрал хүнд бэрх цэвүүн байсан цаг үед ихэс дээдсээс чинээлэг байгаагүй ч өөрийн ажилсаг чанар, шаргуу зан, хүч хөдөлмөрөөрөө баян чинээлэг амьдралыг бий болгосон, “Алтыг нь аваад Авдрыг нь хаяхгүй”, “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” ийм л аавын хүмүүжлээр өссөний зэрэгцээ юугаар ч дутахгүй чинээлэг ахуй амьдралд өссөн Хонгор хүүг багад нь “Хоовон хөх” гэдэг байжээ. Хоовон хөх” гэдэг нь угтаа говь нутгийн нэгэн сайн эрийн нэг ажгуу. Ямар ч зүйлийг сайн хийж сурсан нь сайн эцэг эхийн үлгэр дуурайл, мөн өөрийн авьяас чадвартай ч холбоотой. Ямартай ч шагай харвах, морь мал эзэмших, биеэ хамгаалах гээд монгол эрчүүдийн бахархаж байдаг бүх чанар түүнд шингэсэн ажээ. Эх нь түүнийг чинээлэг айлын хүргэн болгохыг хүсэвч Хонгор өөрийн дурлалдаа үнэнч үлдэж,ядуу Ням өвгөний ганц охин Сүрэнг гэргийгээ болгон авч байна. Хаврын нэгэн өдөр үнээндээ явсан Хонгор Засагт ханы Цахиур Төмөртэй тааралдаж хатуу ширэн боодлыг зүсэж их тус хүргэснээр “Эр хүн эр хүндээ хайртай байдаг”-ийн учрыг олж мэдсэнээс хойш түүний амьдрал үндсэндээ өөрчлөгджээ. Тэрээр Цахиур Төмөр шиг шилийн сайн эр болж, “Эрийн сайн, морины хурнаар” амьдрах гэсэн, “Эр хүн болох” гэсэн хүсэл нь өөрийг нь хязгааргүй жаргал, хязгааргүй зовлонд унагасан аж. Хонгор зөвхөн Цахиур Төмөр шиг ард олонд тустай, тэднийхээ итгэлийг хүлээсэн, амьдралд нь баяр баясал бэлэглэх нөгөөтэйгүүр Хонгор хүү ийм л эрэмгий, чадалтай монгол эр хүн 109
    • болохыг хүсэж тэмүүлнэ. Хэдий цаг үе өөрчлөгдөж “Сайн эрийн амьдрал утгагүй болсон” ч тэрээр эд мөнгө, эрх мэдэл, шунал хүсэл, алдар гавьяа, цол зэргийн төлөө явалгүй байсаар цагийн шуурганд элэгдэж байна. 110 Эндээс үзэхэд Хонгор хүүгийн дүрээр төлөөлүүлж хүний өөрийнх нь хүсэл мөрөөдөл юунд ч дийлдэхгүй бас өөрөө хүсвэл зөв буруу гэлтгүй юуг ч хийж болдог, хүний хүсэл мөрөөдөл бүхнээс хүчтэй гэдгийг харуулснаараа хүүхэд бидэнд маш сургамжтай дүр юм.
    • С. Өвөрхангай аймгийн ЕБС-ийн ахлах Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрӨвөрхангай аймгийн “Баянгол” сумын дунд би том болоод кино бүтээнэ. сургуулийн ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ аймаг, Цэцэрлэг сумын11а ангийн сурагч Ч.Мягмарцэнд 1. Архангай ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Л.Түдэв “Оройгүй сүм” Зохиолч Лодонгийн Түдэв нь “Оройгүй сүм” зохиолоо түүхэн баримтад тулгуурласан болох нь тухайн нутгийн буюу одоогийн Өмнөговь аймгийн иргэдийн яриа, зохиолд гарч буй үйл явдлаас тодорхой байна. Зохиолын гол баатар ядуу ардын хүү Санжийн туулж өнгөрүүлсэн амьдрал, хувь заяа нь түүнд дэндүү их хатуурхаж хандсан юм шиг. Тиймээс түүний хар бараан амьдрал нь Санж лам болоогүй байсан болбол яаж үргэлжлэх байсан бол? гэдэг бодол зохиолыг уншиж байхад өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун. Иймээс төрсөн бодлоо сурагчдын дунд тавин мэтгэлцээн явуулж саналыг нь авч дүгнэлт гаргах зорилго тавилаа. Энэхүү илтгэлд зохиолын баатар Санж хүүгийн туулж өнгөрүүлсэн амьдралыг тодотгон, түүнд буян үйлдэгч лам нар нь яагаад хатуурхан хандсаныг тодорхойлохын сацуу зохиолын баатрын хувь тавиланг өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, цаг үетэй нь дүйцүүлэн санал дэвшүүлэн дүгнэлт хийлээ. 1. Түүхэн баримт: Баянгол сумын ЕБС-ийн газарзүйн багш, магистр, АБТ-ий ажилтан Гүжирийн Дамбын ярианаас: 1982 оны үед МУИС-д сурч байхдаа экспедицийн ажлаар одоогийн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын “Ингэн хөөврийн булаг” гэдэг газар очиж үзлээ. Энэ газар эзгүй цөлд байдаг бөгөөд эрт үед хавтгайнуудын ундаалдаг оргилсон булаг байжээ. Одоогийн байдлаар булаг байсан газар нь дундаа бага зэрэг овойсон шавартай тойром болсон байна. Түүнийг тойроод баахан тэмээний яс байсан. Нутгийн хүмүүсийн яриагаар олон хавтгай ундаалдаг булаг нь ширгэж,хавтгайнууд сахисаар байгаад харангадаж үхсэн гэсэн домог, мөн зохиолын гол баатар Санж лам цөлөгдөж байсан түүхэн баримт байдаг. Иймээс энэ зохиол нь үйл явдалд тулгуурлан бичсэн зохиол юм. Зохиолд бичсэнээр булгаас ундаалдаг хавтгайнууд булгийн ойролцоох элсэн дээр хэвтээд дэлэн нь чинэрч сүү нь гоожоод элсэнд шингэн ааруул шиг болдог. Лам хавтгайн ааруулаар хооллон булгийн уснаас ундаалан амь зогоодог байсан байна. Гэтэл нэгэн өдөр сохор лам дээр 2 хүн ирж уулзсан. Тэр хүмүүс Санжийн бариулж байгаад дуусгаж чадаагүй сүмийн оройг хэрхэн барих талаар мэдэхийг хүсэж байлаа. Ойрд хүн амьтантай уулзаагүй хүү хүмүүс ирэхээр нь ихэд баярлаж, сүмийн оройг барих талаар ярьж, түүний яриаг сэм бичиж байсан хулсан үзэгний чихрах чимээгээр Санж мэдэж, яриагаа тасална. Ийнхүү Санж ламаас тэмдэглэж авсан хэсгээ хүртэл барьж, харин оройг нь яаж барих талаар хэлүүлж чадаагүй учир оройгүй сүм барьсан байна. Ийн учир романыг “Оройгүй сүм” гэж нэрлэсэн болов уу гэж би үзэж байна. Миний бодлоор Санж нь хүн л болсон хойно дурлаж хайрлаж болмоор санагдаж байна. Гэтэл Санж ламын ном эрдэмд атаархсан бусад лам нар нь Отгон хүүхэнд дурласан сэтгэлийг нь далимдуулан хорвоог харах нүдгүй болгож цөл газар цөлж, харгис хандсан байна гэж дүгнэж байна. Замын мянган барцад Завсар үгүй үргэлжлэвч Зугтах тавилан үгүйд Туулж л өнгөрөөх тавилан минь Энэ зохиолд гарч байгаа утга санааг тунгаан бодвол “Сайн явахад саад мундахгүй” гэсэн хэлц үгийн утгатай дүйх байх гэж бодлоо. Зохиогч анх аавынхаа ярьж өгсөн “Оройгүй сүмийн домог”-ийг дөчөөд жил сэтгэлдээ тээж, үйл явдал, үзэл санаа, дүр дүрслэлийг боловсруулсаар яваад энэхүү сэтгэхүйн романаа 111 111
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Ном зүй: 1. Л.Түдэв “Оройгүй сүм” Уб., 1985 2. “Уран зохиол - 10” Уб., 1993 3. Ц.Цэнд, Ц.Энхгэрэл “Уран зохиол – 10” Уб., 2000 4. Г.Жамсранжав “Роман түүх урлах эрдэм” – Уб., 1987 бичсэн байна. Зохиолч Л.Түдэв гуай “Оройгүй сүм” зохиолд эрдэм сурахад оройгүй гэдэг санааг давхар агуулжээ. Өвөрхангай аймгийн “Хайрхандулаан” сумын 9а ангийн сурагч Г.Ганзаяа Хөгшин чоно ульсан нь Манай нутгийн зохиолч Д.Намдагийн 1965 онд бичсэн “Хөгшин чоно ульсан нь” тууж нь сургуулийн сурагчдын заавал унших зохиолд багтсан байдаг билээ. Яагаад заавал унших ёстой гэж бодоход хариулт нь тов тодорхой мэт. Зохиолч Д.Намдаг хүний амьдралыг эгэл нэгэн чонын амьдралаар дүрслэн үзүүлж түүнчлэн түүгээр төлөөлүүлж сурагч, хүүхдүүдэд амьдралыг ухааруулан таниулж зөв бурууг ялган харуулсан зохиол учир уншихгүй байхын арга үгүй. Зохиолын гол дүр болох хөгшин чоно бол нийтлэг хүмүүсийн дүр төрхийг үзүүлсэн төлөөлөл агаад түүний туулсан тэрчлэн туулж буй амьдрал нь яг л хүмүүний амьдрал мэт. Д.Намдаг зохиолч туужийн эхэн хэсэгт “Төрж өссөн нутаг нь гэвэл энэ Дулаан хайрхан мөн. Анх төрөхдөө ар бэлд нь төрөв. Идэр залуудаа эгц цавчим ирмэгт нь орогноод эцсийн гурван жил арга буюу авирах хөлийн чадал доройтсон учир энгэрт нь хоргодох болжээ” хэмээн бичсэн байдаг нь ерөөс хүмүүний амьдралын залуу, идэр, өтөл үеийг өгүүлж буй ажээ. 112 112 Хоосон торх салхинд дуугарах мэт ёнгинон улих хөгшин чоно өнгөрсөн 7 жилийн тэртээх явдлаа хүүрнэн бодож буй нь уг туужийн гол зангилаа юм. Тамир тэнхээгүй хөгшин чоно бол эгээ л хийх бүхнээ хийгээд эцэст нь амар амгалан суух өвгөн хүн мэт. Өнгөцхөн бодоход хүний амьдрал чонын амьдралаас тэс өөр юм шиг боловч нөгөө талаар яг адил ажээ. Хүн гэдэг залуу насандаа эрч хүчтэй, ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явдаг. Энэ нь Дулаан хайрханы хүүгийн идэр залуу насандаа өлөгчин чонын араас өлсөх, ядрах, өвдөхийг умартан хөөцөлдөж, эцэст нь өөрийн болгож буйгаар илэрч байна. Тэрээр ийнхүү хөөцөлдөж явахдаа урд хөлийнх нь тавхай хагаран цусан зам татуулж гишгэхэд бэрх болж бутны ёроолд хэвтэхдээ төрсөн нутагтаа буцмаар санагдах авч зорьсон санасандаа хүрдэг эр хүн шиг өвдөтлөө шүд зуун тэсэн араас нь хөөн гүйцнэ. Энэ нь бидэнд тэмүүлсэн зорьсныхоо араас юунд ч ажралгүй
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган юуг ч даван туулж хөөцөлдөж чадвал эцэст нь амжилтад хүрдэг гэдгийг ойлгоорой хэмээн сургамж бас зөвөлгөө өгч буй мэт. Мөн түүнчлэн ахмадынхаа үгийг сонсож, сургаалыг нь дагах хэрэгтэйг сургамжилсан.Туужийн төгсгөл хэсэгт хөгшин чоно бороонд сүргийнхээ хамт явж байхдаа “ам тосдох юм аяндаа ирнэ” гэж итгэх авч залуу азарган чоно тэгж өөрөө орж ирдэг өөх тос гэж хаа байсан юм бэ хэмээн зөрж анчны суманд өртчих дөхнө. Ерөөс хөгшин чоно, хөгшин хүн хоёр адлагдах авч амьдрал гээчийг туулж элээж, хал үзсэн учир түүний үг, сургаал гэдэг юу юунаас үнэтэй байдаг билээ. 113 113
    • Өвөрхангай аймгийн өгүүллэгээр би С. Эрдэнэ гуайн энэ “Сант“ сумын дунд том болоод кино бүтээнэ. сургуулийн 11а ангийн сурагч Д.Сувдаа 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Чингис хаан ба андын харилцаа Түүхчид XIII зуунд монголчууд Дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй хүчирхэг Их Монгол Улсыг хэрхэн яаж байгуулж чадаа вэ? гэдэг асуултад хариулах гэж оролдохдоо ихэвчлэн цэргийн бүтэц зохион байгуулалттай холбон тайлбарласан байдаг. Гэвч үүний үндсийг Чингис хаан бүр өмнө нь тавьжээ? гэж бид үзэж байгаа юм. Энэ нь түүний зөв хүн олж нөхөрлөх, хамтран зүтгэгч анд нөхдийгөө өөртөө татах мөн тэдний харилцаатай нь холбоотой байжээ. Ингэж үзвээс андын харилцаа нь заавал мөрдөх нэг төрлийн хууль болсон тухай асуудал хөндөгдөнө. Юуны өмнө анд болж тангараг тавих нь Монгол аймгуудын дунд нэлээд эртнээс мөрдөгдөж байсан гэж үзэж болмоор байна. Яагаад гэвэл үүнийг нэгэн мэдээ баталж байгаа юм. Монголын Нууц Товчоонд Алунгуа эх өөрийн хөвүүддээ; ’’….Та таван хөвүүн ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл энэ багласан сум мэт бэх болж, хэнд ч дийлэгдэхгүй болно’’ хэмээн сургасан тухай өгүүлдэг. Үүнээс үзвэл, үүний дараа хөвгүүд нь эхдээ амлалт өгөх маягаар андгай тангараг өргөсөн бололтой байна. Монголын Нууц Товчоонд Тэмүжин, Жамуха хоёрын анд бололцсон тухай гардгийг бид сайн мэдэх бөгөөд тэр үед Тэмүжин 11 настай байсан. “Анд бололцох ёс” гэдэгт хүнд хэцүү үед бие биедээ тус дэм болохоо андгайлан тангараг тавих мөн анд бологсод бэлэг солилцох зан үйлүүд ордог байна. Олон жилийн хойно Тэмүжин өөрөө Тоорил ханы нөхөр болоод байсан үед Жамуха тэр хоёр улам дотносон найралдаж дахин анд бололцсон байдаг . Ийнхүү тэд ‘’Ахас дээдсийн үгийг сонсвол, Аливаа хүн харилцан,Анд нөхөр бололцвол,Амь биедээ,Арч болж,Аль алиндаа 114 114 түшиг болж, Амраглан ханилах ёстой хэмээн андгайлдаг бөлгөө хэмээн андгайлдаг. Харин өргөсөн Андын харилцаанаасаа няцвал няцсан үед нь өөрт оногдуулахаар түүнд дурьдсан ял шийтгэлийг ёсчлон гүйцэтгэдэг байв. Тухайлбал Тэмүжин андын харилцаанаасаа хожмоо ухарсан Сачабэхи, Тайчу хоёроос, ‘’Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?’’ хэмээн асуухад нөгөө хоёр нь, ‘’Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүргэ’’ гэсэн тухай гардаг. Ингээд Тэмүжин хоёуланг нь цаазалжээ. Ингээд Тэмүжиний харилцаа улам тэлэхийн хэрээр андын харилцаа ёс журмын талаасаа улам их нарийсч, ингэснээрээ тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч байхыг нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн эрхзүйн хэм хэмжээ болгож чадсан байна. Энэ бүхнээс үзэхэд Чингис хаан монгол туургатныг нэгтгэж, Их Монгол улсыг байгуулахад ‘’Андын харилцаа’’ чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хожим Чингис хааны гадаад харилцаанд ч гэсэн “Андын харилцаа”-ны ёс журам үйлчилж байсан нь тодорхой харагдаж байна. Тухайлбал: Алтан улс, Хар Кидан улс, Хорезм улс, Тангуд улстай харилцаж байсан Их Монгол улсын гадаад харилцааны бодлогод эн тэргүүнд эв найрсаг,энх тайван ч бодлогыг баримталж байсан явдал юм. Энэ нь Чингис хааны “Андын харилцаа”-г эрхэмлэн үзэж байсан бодлого, үйл ажиллагаатай шууд холбоо хамааралтай билээ. Андын харилцаа тогтоож эе эвийг эрмэлзэх хүсэл эрмэлзлэл нь эдүгээг хүртэл монголчууд бидний оршин тогтнохуйн үндэс болж ирсэн бөгөөд цаашид ч мөн хэвээр байх болно.
    • Фото зураг Өвөрхангай аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 36. Өвөрхангай аймгийн Уянга сумын ЕБС-ийн 5б ангийн сурагчид. “Өвгөн бар хоёр” үлгэр 36. Өвөрхангай аймгийн Уянга сумын ЕБС-ийн 5б ангийн сурагчид. “Өвгөн бар хоёр” үлгэр Өвөрхангай аймгийн Уянга сумын ЕБС-ийн 5б ангийн сурагчид. “Өвгөн бар хоёр” үлгэр Өвөрхангай аймгийн Баянтээг сумын цэцэрлэгийн бага 37. Өвөрхангай аймгийн Баянтээг сумын цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүд “Манжин” бүлгийн хүүхдүүд “Манжин” үлгэр үлгэр 115
    • ӨМНӨГОВЬ АЙМАГ 99 99 99 99 99 99 Өмнөговь аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Өмнөговь аймаг. “Даланзадгад” сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Т.Жаргал: Нууц Өмнөговь аймаг. 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Д.Зул: Хүнийг царайгаар нь угтаж, ухаанаар нь үддэг... Өмнөговь аймаг. “Даланзадгад” сумын 3дугаар сургуулийн 11а ангийн сурагч А.Хүслэн: Өнөөгийн Балбар Өмнөговь аймгийн “Даланзадгад” сумын 3дугаар сургуулийн 11а ангийн сурагч С. Намуундарь: Хүн чанар Өмнөговь аймгийн “Даланзадгад” сумын “Эрдмийн гэгээ” сургуулийн 10г ангийн сурагч О.Оюунханд: Тунгалаг тамир Өмнөговь аймгийн “Даланзадгад” сумын 3дугаар сургуулийн 11а ангийн сурагч Урантөгөлдөр: Анухатан Өмнөговь аймаг. “Даланзадгад” сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Т.Жаргал Нууц Энэхүү зохиолыг Рүнда Бёрн гэдэг хүн зохион бичиж, дэлхий даяар нийт гурван сая гаруй хувь болгон хэвлэж, хүмүүний дунд алдаршуулж чадсан билээ. Үнэхээр тийм болов уу гэмээр сүүлийн үед бараг миний таних, танихгүй бүхий л хүн “Нууц” буюу “таталцлын хууль” гэх болжээ. Үүний нэгэн адил би ч мөн энэ номыг уншиж таталцлын хууль гэдгийг мэддэг болсон. Энэ номыг унших болсон шалтгаан нь миний эгч надад энэ номыг өгч, намайг ном уншиж, өөртөө итгэлтэй байж амжилтад хүрэх хүслийг минь нэмэгдүүлж өгснөөр энэхүү номонд илүү их татагдсан. Мөн ном унших энэ аяны хүрээнд үүнээс өөр олон ном уншиж судалж байгаа билээ. Энэхүү номонд хүмүүс бидний амьдралын эргэн тойронд өдөр болгон болдог, бидний хийдэг бүхий л зүйлс энгийн хэрнээ ямар их гүн гүнзгий утга учир агуулдаг тухай, мөн татах хүчний талаар хүмүүсийн мэдэхгүй маш олон зүйл гардаг. Хүний санаа бодол, оюун ухаан ямар гайхамшигтай агуу болох, та бидний зүрхэндээ харж, зүүдэндээ мөрөөддөг тэр сайхан 116 амьдралдаа баян чинээлэг,хүрэхийг хүссэн амжилт, аз жаргалаа үнэхээр хүсэж чадах л юм бол таталцлын хууль танд үйлчилж, тэр бүхнийг тань өөрт чинь ойртуулж таньруу улам бүр татсаар байдаг. Харин та хүсэл мөрөөдөлдөө хүрэх саад хотгорыг үргэлж бодсоор байвал таталцлын хууль: “-Таны хүслээр болог” гээд л танд саад бэрхшээлийг тохиолдуулаад л эхэлнэ. Энэ нь та юу бодно таны хүслээр болог гэсэн таталцлын хуулийн зарчим юм. “Та хүсэж байвал тэр танд үйлчилнэ.” Энэ номны хамгийн гол агуулга нь хүн өөртөө итгэлтэй байж амьдралыг үргэлж сайхнаар харах ёстой гэдгийг уншигчдад ойлгуулсан гэж бодож байна. Миний хувьд энэ номыг уншсанаар миний өөртөө итгэх итгэлийг өгч мөн ухааруулж ихээхэн том шинэ мэдлэгийг олж чадсан юм. “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг шиг, бид номыг ойлгож ухаарч сонирхон шимтэн уншиж чадвал амжилтын хаалга үргэлж нээлттэй байдаг. Тиймээс хүүхэд бид амжилтын өөд тэмүүлэн номтой нөхөрлөж, түүнд бие сэтгэлээ зориулцгаая.
    • Өмнөговь аймаг. 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Д.Зул Хүнийг царайгаар нь угтаж, ухаанаар нь үддэг... Ухаан далай номоос эхтэй. Эрдэмтэн багш нарынхаа ачаар номын далайгаар амжилттай аялан яваадаа би баяртай байдаг. Саяхан уран зохиолын хичээлээр Ц.Дамдинсүрэнгийн “Хачин хурим” өгүүллэгт задлал хийж олон зүйлийг эргэцүүлснээ та бүхэнтэй хуваалцъя. Зохиолын төгсгөлд гол баатар Санжилыг “Сайн хүн болсон”-ы найр хийдэг. Миний бодлоор гол баатар Санжил нь анх муу хүн байснаа сүүлд нь ухаарч сайн хүн болсон биш юм. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шүү дээ. Түүний эх хүн үр хүүхдээсээ хагацаад яаж зовсон тухайгаа ярьж байхад өрөвдөж, ах дүүсийг хооронд нь хуримлуулж, цус ойртуулахгүй гэсэндээ залуу насныхаа алдааг хэлж буруугаа хүлээж байгаагаас харахад Санжил анх үнэхээр муу хүн байсан бол сүүлд нь тийм сайхан чанар гаргана гэж үү.Тэр зөвхөн үнэнээ хэлээд зогсохгүй амиа хорлох гээд явж байхдаа худаг усаа бузарлахгүй, ахмад настнаа айлгахгүй гэж бодож байгаа. Бас охин Олзвойгоо сайн өсгөж хүмүүжүүлсэн зэргээс нь тод харагдаж байна. Тэр үнэхээр муу хүн байсан бол цагдаагаас зугтаж амиа аврангуутаа гэр оронгүй тэнэж яваа ганц эр хүн байсан болохоор нялх охиныг хаячхаж болох байсан шүү дээ. Түүний хүнлэг чанар илэрч өөрийн охин мэт өсгөн ганц “эрдэнийнхээ” төлөө,сайн сайхан амьдрахын төлөө зүтгэснээс үзэхэд миний бодол андуураагүй гэж найдаж байна. Монголчууд хүнийг царайгаар нь угтаж ухаанаар нь үддэг гэж хэлдэг. Энэ нь эхлээд царай муутай хүн ухаантай болохоор аятайхан харагддаг гэсэн үг биш. Харин нөхрийн сайныг ханилан байж танина гэдэгтэй адил хүнийг анх хараад шууд дүгнэж болохгүй гэсэн үг юм. Тиймээс Санжилыг анх муу хүн байсан гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл хэрэг билээ. 117
    • Өмнөговь аймаг. “Даланзадгад” сумын 3дугаар сургуулийн 11а ангийн сурагч А.Хүслэн Өнөөгийн Балбар С.Эрдэнэ “Малын хөлийн тоос” өгүүллэгийг уншаад нэгийг бодож нөгөөг тунгаалаа. Гол баатар Балбарын өөртөө өгсөн дүгнэлтээр тэр бол “Малын хөлийн тоос”-д дарагдсан эгэл нэгэн ганц бие эр хүн юм. Зохиолд түүнийг “Улсын сайн тууварчин” зэрэг олон гавьяа шагналтай ажилсаг сайн хүн гэж өгүүлсэн байна.Тэгвэл би уншигч танаас Балбар үнэхээр “Сайн” хүн мөн үү? Яагаад? гэж асууна. Тийм ээ. Мэдээж дуу нэгтэй “Үгүй” гэж хариулна. Балбар тууврын малаасаа идэшний ганц хоёр юм илүүчилж аваад дарга даамалд өгч төрийн хуулийг завхруулж, ядарсан нэгнээ хохироож, алдар нэр, эд хөрөнгийн хойноос улайран яваа гэж Сугар өвгөн хэлж байгаа нь зөвхөн “Тоос”-д үл дарагдсан гутамшиг. “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэгчээр “Малын хөлийн тоос”-д дарагдсан хүн чанарын талаар хэлмээр санагдлаа. Энэ нь Балбарын өөрийн аав шигээ настан Сугар өвгөнд, сайхан сэтгэлт хүүхэн Чанцалд, амьдралын ээдрээ сайн муу юуг ч мэдэхгүй нялх хоёр хүүд гаргасан ааш авираас тодорхой харагдаж байна. “Малын хөлийн тоос“ хэр их нүглийг далдалж чадах вэ? Эцэг өвгөдөөс олон жил хариулж маллаж ирсэн хэдэн буянт 118 малын минь хөлийн тоос хэр их билээ? Үнэндээ хэдэн малын хөлийн тоос Балбарын үнэн нүүр царайг дарсан гэж үү? гэх мэтээр өөрөө өөрөөсөө асуугаад байвал дуусахгүй ээ. Гайхалтай нь энэ бүгдийн хариу ганц л “Үгүй” гэж байна. Зохиолоос үүдээд “Өнөөгийн Балбар гэж хэн бэ? Түүний нүглийг юуны тоос дарж байна вэ? гэдгээр өөрийн санаа бодлоо хэлье. Манай аймгийн Таван толгойд дөрвөн хөлтэй мал биш, хорин хоёр хөлтэй аварга “Мангас” олон явж байна. Тоос нь тоймгүй. Баргийн “Нүгэл”-ийг далдалчихна шүү. Гэтэл өнөөгийн “Балбар”-уудын нүгэл тэр их нүсэр тоосонд дарагдахаа болиод ил цагаандаа гарчээ. Хор уршиг нь ганц “Чанцал”-д биш нутаг орны ард иргэд,байгаль эхэд тусаад зогсохгүй Монголын ирээдүйг бүрхэг болгож байгаад хүүхдүүд бид их санаа зовж хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхийг хичээж явна. Тэд “Мангасынхаа хөлийн тоос”-д дарагдаж яваа гэж итгэдэг бололтой, хүүхэд биднийг ер сонсохгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ бид шантралгүй явж “Аварга тоос сорогч”-ийг олно оо.
    • Өмнөговь аймгийн “Даланзадгад” бүтээнэ. С.Өмнөговь аймгийн ЕБС-ийн ахлах Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод киносумын 3дугаар сургуулийн 11а ангийн сурагч С. Намуундарь ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган 1. Архангай Хүн чанар “Үр могой” домгоос сэдэвлэв. Нэг удаа миний анхаарлыг нэгэн сонин ойлголт татаж билээ. Тэр бол “Ном“ хөтөлбөрийн хүрээнд уншиж судалсан “Үр могой“ домгийн агуулга болох “Хүн чанар“ гэдэг үг миний мэдэхийг хүссэн ойлголт байв. “Хүн чанар“, “Хүний мөс” муудаж дээ хэмээн хэлэлцэж буй монгол хүнтэй хаана ч тохиолдож болно. Ардын дуунд, түүх намтарт, үлгэр домогт ч хүндтэй байр эзэлсэн “Хүн чанар“ гэдэг юу сан билээ? Миний балчир ухаандаа тунгааснаар гэрэлт орчлонд мэндэлсэн хүн болгонд тэнгэр бурхан хүн чанарыг дутаалгүйгээр ав адилхан хайрладаг. Хүндрэл бэрхшээл, зовлон гуниг, дутуу зүдүү, тогтворгүй цагийн ааш араншинг сэтгэлийн хатаар даван туулж, ямар ч үе, ямар ч нөхцөлд “Хугараагүй ноён нуруутай“ аж төрж, төрөлх хүн чанараа гээлгүй хүний хорвоог гийгүүлсээр утга төгөлдөр амьдрах сайн хүмүүс онцгой бахархам,олондоо үлгэртэй, амьдрахуйн арга ухааны уурхай болсон хүмүүс байдаг нь амьдралд нэгэнтээ батлагдсан ойлголт юм. Монголчууд зовсноо өрөвдөж,жаргалыг бэлгэдэн “Зовсон цагт нөхрийн чанар танигдана“, “Жаргал зовлонгоо хуваалц“ хэмээн хүн чанарыг уламжлал болгодог бол Адам Смит “Ёс зүйн гүн ухааны эхлэл суурь “- ийг “зовлонг хуваалцах“ гэж нэрлэсэн . Хатуу хөтүү, эрээн бараан амьдралын бартаат замыг бүдчин туулахдаа хүн чанараа дусал, дуслаар , ямх сөөмөөр хаяж гээн нөхөж авалгүй дутаасаар төрөлх чанар нь төрөл арилжиж, нүгэлт ертөнцийн сүүдэрт нуугдан хоргодон амьдрах дутуу тавилан цөөнгүй хүнд тохиодог. Энэ бол “Хүн чанар“ хэмээх, “шунал“ гэгч үр могой барьж идэхийн адил хүний амьдралын “Алтан луужин“ эвдэрсний баталгаа юм. Хүний мөс чанарыг алдагдуулах элдэв сорилтыг сөрөн зогсож, даван гарч чадсан нугаршгүй туйлбартай хүн л бусдын хайрыг хүлээж, хүндлэлийг олж, дуулим хорвоод дуурсах алдартай үлдэнэ. Амьдрал баян, жаргал зовлон хослон байдаг болохоор жаргалдаа ташуурч хүн чанараа алдах нэгэн байхад, зовлонд сохорч хүн чанараа баллах нөгөө нь тааралдана. Тэгэхдээ бүр арвич хямгач биш,тооцоотой ч биш,харин төрүүлсэн эхээ үр могойн адилаар залгиж , мөнгөний төлөө худалдаж ч чадах гаж шунал. Гагцхүү энэ л үзэгдэлтэй тэмцэх учраа олохгүй байгаа юм шиг ээ... ... Бурхад цөөрсөн газар Чөтгөр бүжиглэх гэж Буйлсан “ хар тамгат “ – нууд Чих залхтал хөгжимдөнө. Нар мандаж нялуурсан Насны совин алдуурсан өглөө Үлгэр домгийн үр могой Үмх ч хоолгүй өлсгөлөн могой Эрлэгийн элч шуналтай дэр хувааж Эвхсэн биеэ хилэнтэй задлан Эцсийн хоолондоо ам хүрч Эхийгээ хөлөөс нь залгин эхлэв. хэмээн Б. Лхагвасүрэнгийн “ Үр могой” домогт туульд хүн чанарын тухай яруу тодоор өгүүлсэн байдаг. Энэ бол миний эсээндээ өгүүлж буй хүн чанарын жишээ, баримт нотолгоо юм. Нийгмийн шударга ёс , ёс суртахуун, хүмүүнлэг ёс , тэгш эрхийг маань “шунал“ хэмээх махчин шувуу идчихжээ. Ичих ч үгүй түүгээрээ ангаахайнуудаа хооллоно гээч . Тэдэнд ичих ч гоёдох юм шиг. Ичих гэдэг нандин харагддаг, яг л төмсний улаан цэцэг дэлбээгээ нээх мэт. Хүн чанараа гээчихсэн хүмүүс “амташсан хэрээ“ шиг дахин дахин шунахайрна. Тийм болохоор л би “хүн чанар“–аа яасан ч сэвтүүлж болохгүй гэж хэлээд байгаа юм. 119 119
    • Өмнөговь аймгийн энэ өгүүллэгээр би С. Эрдэнэ гуайн “Даланзадгад” сумын “Эрдмийн том болоод кино бүтээнэ. гэгээ” сургуулийн 10г ангийн сурагч О.Оюунханд 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Тунгалаг тамир Нүүрэндээ галтай Нүдэндээ цогтой Нүүдэлчин ардын хойч болсон Өмнөговь аймгийн сурагчдын төлөөлөл миний бие та бүхний амар амгаланг эрэн мэндчилж байна. Би ном унших дуртай. Ялангуяа роман болон сургамжит өгүүллэгүүдийг унших дуртай. Хамгийн сүүлд ХХ-зууны Монголын шилдэг роман утга зохиолын оргил бүтээл болсон “Тунгалаг тамир” романыг уншсан. Яагаад ч юм энэхүү романыг бүхий л хүн уншаасай гэсэн бодол төрсөн. Хүүхдүүд энэ зохиолоос хүн амьдралынхаа төлөө хэрхэн тэмцдэг болохыг ухааран ойлгоосой гэж би хүсэж байна. Зохиолч бүтээлээ ширээний араас биш амьдралын гүнд орж, зохиолын хүүрнэл, хэллэг бүрийг далайгаас сувд эрдэнэ түүх мэт бодож,хэт бүдүүвчлэх ч юмуу,хялбарчлалгүй амьдралын урсгалд юм бүхэн хувьсан шинэчлэгдэж, үгүйсгэгдэж байдгийг дүрсэлсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй. Номынх нь хуудас бүрт, тэр ч байтугай мөр бүрт нь уян налархай, утга гүн, уянгалаг аясыг хөглөдөг. Зохиолын утга нь өнгөрсөн эдүгээг таниулж,өөдрөг үйлсэд 120 120 уриалсан шинжтэй. “Тунгалаг тамир”-ын олон арван дүр өөрийн гэсэн үзлээр явж, өөрийн амьдралаар амьдарсан юм. Романы дүр дүрслэл давтагдашгүй өвөрмөц бөгөөд уран дархнаар бол мужааны нарийн уран бүтээл,үйл мэтгэгчээр бол урнаар шагласан эд бүтээгч гэлтэй. Тамирын гол хэчнээн эрин зуун дамжин урссантай адил “Тунгалаг тамир” роман нэг зуунаар бус хэдэн зууны туршид гэрэл гэгээг авчрахыг хэн мэдлээ. Уг бүтээлд хүний хувь заяа,сэтгэхүйг нэгд нэгэнгүй харж, тэдний ая зан, бодол санаа, хэл ярианы өнгө ялгаа тод дүрслэгдсэн нь зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, оюуны ид шид, увдис билгийн нийлц гэлтэй. Хамгийн амархан өөрийгөө ухааруулах зүйл бол ном юм байна гэж би бодсон. Учир нь дээрх романаас надад бий болсон амьдралд тэмүүлэх их мөрөөдөл, миний нэгэн найзын ном уншсанаар буруу зүйлээ засан ухаарч ойлгосон үйлдлүүд зэрэг нь ном бол үнэхээр агуу зүйл юм гэдгийг ойлгосон. Ингээд үе тэнгийнхэндээ “Ном агуу хүмүүжүүлэгч, ухааруулагч юм шүү” гэсэн үгээр энэхүү илтгэлээ өндөрлөж байна.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрӨмнөговь аймгийн “Даланзадгад” сумын 3дугаар би том болоод кино бүтээнэ. сургуулийн 11а ангийн сурагч Урантөгөлдөр 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Анухатан Б.Ринченгийн “Ану хатан” зохиолоос сэдэвлэв. Өнөөдөр 21-р зуун хүн төрөлхтөн хөгжиж дэвшихийн хэрээр бидний өв уламжлал, түүх соёл мартагдаж, зарим нь үгүй болж байна. Тиймээс бид түүх соёлоо мэдэхийн тулд ном зохиол их унших хэрэгтэй юм. Энэ удаа би Б.Ринченгийн “Ану хатан” зохиолыг бүрэн эхээр нь уншлаа. Монгол улсын урт удаан жил тусгаар тогтнолоо хадгалан, оршин тогтнож ирсэн нэг нууц нь цэцэн мэргэн ухаант хатадтай байсанд юм. Эдгээр хатдын нэг нь Ану хатан билээ. Энэ зохиолд эмэгтэй хүний алсын хараа эрэмгий шийдмэг байдал,мэргэн ухаан, эх орноо гэсэн сайхан сэтгэл, тэвчээрийг харуулсан.Тухайн үеийн нийгмийн амьдралыг маш тод томруунаар өгүүлсэн төдийгүй зохиолын гол дүрийн баатрыг тодотгож өгч чадсан зохиол юм. Ану хатан нь хайртай хүн, эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн түүхэн хүн юм. Зохиолд монгол эмэгтэйн ухаан билиг, зөн совин, эрэмгий дайчин зан чанарын талаар тусган харуулсан ба Манжийн цэрэгтэй байлдахын өмнөх орой Ану хатан нь нэгэн учир битүүлэг зүүд зүүдэлдэг бөгөөд зориг шулуудан “Би маргааш тулалдана” гэж Галдан бошигтод хэлдэг. Галдан бошигт зогсоох гэж оролдсон боловч Ану хатан “Би өвгөд дээдсээс уламжлагдсан ёсыг зөрчиж үл болно” хэмээн хэлдэг. Энэ хэсэгт зүүдний тайлал нь хэрвээ маргааш Галдан бошигт тулалдвал үхнэ гэдгийг өөрийн совин зүүдээр мэдсэн бөгөөд хар багаас хамт өссөн тэд нэг багштай. Багш нь түүнд хайртай хүнийгээ насан туршид хайрлан хамгаалах сургаалыг хэлж сургадагтай холбоотой байсан юм. Ану хатан нь биеэр жижиг боловч ирт сэлэм,суманд мэргэн,ухаан төгс бүсгүй бөгөөд эд баялаг эрх мэдэлд дургүй алсын хараатай эрэмгий бүсгүй байсан юм. Энэ зохиолоос надад төрсөн сэтгэгдэл Монголын түүхэнд, Монголын төрд монгол хатад ямар их үүрэг гүйцэтгэсээр ирснийг мэдлээ Бас эмэгтэй хүмүүс ямар ихэр зоригтой, шийдмэг, сайхан сэтгэлтэйг ухаарлаа. Дүгнэхэд,Монголын үр сад бид бахархах хатадтай үндэстэн юм. Ану хатан төдийгүй Өүлэн үжин, Бөртэ, Мандухай, Алунгоо гээд Монголын түүхэнд улсынхаа бүрэн эрхийн төлөө тэмцэж,хойч үедээ гавьяа байгүүлсан түүхэн эмэгтэйчүүд олныг нэрлэж болно. Ийнхүү эмэгтэйчүүд нь айл гэр, улс үндэстний өөдлөн дэвжиж, өнгөжин бадрахад эрэгтэйчүүдээс дутуугүй үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Монгол хатдын түүхээр нотолж байна. 121 121
    • Фото зураг Өмнөговь аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 13. Дархан-Уул аймгийн 12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд “Туулай лууванд дуртай болсон нь” үлгэр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 18 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд “Ногооны зах дээр” 122 14. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 18 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд “Ногооны зах дээр” 15. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 18 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд “Ногооны зах дээр” Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 18 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд “Ногооны зах дээр”
    • СҮХБААТАР АЙМАГ 99 99 99 99 99 Сүхбаатар аймаг. “Уулбаян” сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Б.Мандухай: Эрдэнийн дүрийг эргэцүүлэхүй Сүхбаатар аймаг. 1дүгээр сургуулийн 10д ангийн сурагч Ж.Цэцэгээ: Эх орондоо би хайртай Сүхбаатар аймгийн “Түмэнцогт “ сумын дунд сургуулийн 11а ангийн сурагч Б.Мөнхбадрал: Ардчилсан хувьсгалын үнэ Сүхбаатар аймгийн “Мөнххаан“ сумын дунд сургуулийн 10б ангийн сурагч Г. Юмчинсүрэн: Д.Намдаг Хөгшин чоно ульсан нь Сүхбаатар аймгийн “Сайншанд” сумын 1дүгээр сургуулийн 11ё ангийн сурагч Д.Болорцэцэг: Аргамжаа Сүхбаатар аймаг. “Уулбаян” сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Б.Мандухай Сүхбаатар аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Эрдэнийн дүрийг эргэцүүлэхүй. Хүний нутагт “явгарсан” Эрдэнэ, “дуучин Эрдэнэ”, “бичээч Эрдэнэ”,“ядуу барлаг Эрдэнэ”,“данс хөтлөгч Эрдэнэ”,“хайр сэтгэлдээ үнэнч Эрдэнэ”, “ардын засгийн бие төлөөлөгч Эрдэнэ”... Та бүхний нүднээ монголын нэгэн алдарт зохиолын дүр бууж байгаа нь дамжиггүй. Ардын хувьсгал ялахаас өмнө монгол эрчүүд гэр бүл, үр хүүхдээ тэжээж тэтгэхийн төлөө хэрхэн доромжлогдон зүдэрч, тэмцэж явсныг илэрхийлжээ. Эрдэнийн ядуу барлаг ч бичиг үсэг мэддэг нь Итгэлтэд нэгэн олз, эхнэр Долгорын үзэсгэлэн гоо Итгэлтийн хоёр дахь олз болсон нь зохиолын нэгэн зангилаа байлаа. Хэрвээ 21-р зуунд Эрдэнэ амьдарч байсан бол энэ амьдралын зовлон ээдрээг тэсэж гарах болов уу гэсэн бодлыг би сэтгэлдээ тээсээр л... Дуучин Эрдэнэ: Уртын дууг ийм сайхан дуулдаг юм чинь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолыг төвөггүйхэн шиг хүртчихээд монгол ардын урлагаа дэлхийд сурталчилж явах болов уу? Бичээч Эрдэнэ: Бичиг үсэггүй хүн ховорхон болсон энэ үед Эрдэнэ цахим техникийн ховор мэргэжилтэн, ”Хакер” ч юм уу, эсвэл бүр Чоймаа багш шиг монгол бичгийн мундаг багш байх болов уу? Барлаг Эрдэнэ: Ядуу болсны зовлонгоо төр засгийн буруу, алдаатай бодлого хэмээн ойлгож, төрөөс хишиг горьдон ажил хөдөлмөр эрхлэхийг үл тоомсорлон суух болов уу? Данс хөтлөгч Эрдэнэ: Итгэлтийн дансыг үнэн зөв хөтөлж, татварын албанд татвар төлөх, Итгэлтээс авлига аван татварыг нь нуун дарагдуулах хоёрын аль замыг нь сонгох бол? Гомдол тээсэн Эрдэнэ: Эхнэртээ гомдсон гомдол нь Эрдэнийг амьдралын төлөөх тэмцэлд хүргэх үү?, архин далайд умбуулах болов уу? Засгийн бие төлөөлөгч Эрдэнэ: Аймаг, сумын Засаг даргын 123
    • алба хашин нутаг орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэх болов уу? аль эсвэл сонгуульд нэрээ дэвшүүлэх болов уу? гэсэн олон олон асуулт надаас хариу нэхнэ. Зохиолд нэг л Эрдэнийг олон талаас нь харуулдаг бол миний сэтгэлд олон олон Эрдэнүүд хариулт нэхэн эргэлдэнэ. Сүхбаатар аймаг. 1дүгээр сургуулийн 10д ангийн сурагч Ж.Цэцэгээ Эх орондоо би хайртай ...Харь нутгаас ирэхдээ хүмүүний үрс нулимс унагахад би гайхдаг сан. ...Хаврын усан зэрэглээнээр гүйгүүл морин нутгаа тэмцэхийг сонсоод сэтгэл өвддөг сөн. Яагаад..,бодлоо. Ургуулан бодсоор учрыг нь оллоо. Халуун хэвлийгээс унах тэр мөчид л хэзээ ч хагацаж салахааргүй хайртай бүхэн маань намайг тэврэн авдаг ажээ. Энэ л миний эх орон юм байна. Амьсгалсан агаар, униарт цэнхэр тал, уул ус, янцгаах хүлэг, жиргэх шувууд, бяцхан цох, эргэлдэн нисэх эрвээхэй гээд л бүгд миний эх орон ажгуу. Үүнийг би хэрхэн ойлгов оо? Хоёр жилийн өмнө уяач ах маань нэгэн хурдан азаргаа Өвөрхангай аймаг руу зарж билээ. Нөгөө азарга үргэлж зүүн өмнө зүг рүү хараад зогсчихдог, гурван ч удаа нутаг руугаа гүйсэн, 60 милийн хурдтай машины хажуугаар шудран давхиж байсан гэдгийг манай гэрийнхэн сонсоод бүгд нүдэндээ нулимстай байсан сан. Одоо тэр азарга алдартай хурдан хүлэг болсон... 124 Нүүрэндээ үстэй адгуус хүртэл нутаг усаа гэж тэмцэж байхад ухаант хүмүүн бидний дунд нутаг ус, эх орон, элгэн саднаа бодох нь бүү хэл,харь хүмүүстэй сүлбэлдэн эх орон,газар шороогоо худалдаж, эцэг эхээ асрамжийн газар үлдээн, үндэсний өв соёлоо үгүй хийгчид олширчээ. Ямар их харуусал вэ? Бид ямар бахархмаар түүх соёлтой, түүгээрээ дэлхийд танигдаж яваа улс билээ. Асайхан уртын дуу, морин хуур, хөөмий, ялгуут эрийн гурван наадам гээд юу эсийг хэлэх вэ? ...Хаа нэг таарах хөшөө чулууг сонирхохоор очиход “Хэдэн зуун жил байгаль эхийг байлгасаар ирсэн юмыг та нар битгий үгүй хийчих” гэж өвөөгийн зандрах, алсын нүүдэл наашлахад аягатай цай,тавагтай идээгээ бариад тосдог өвгөдийн ёс,эрдэнэт хүлэг,эмээл хазаараа энэ цагийн төмөр хүлгээс илүүд үздэг монгол жудаг... Энэ бүхэн эх орондоо хайртай байгаагийн илрэл, эгэл бидэнд эцэг өвгөдөөс үлдээсэн “Хөх толбо” ажгуу. Эх орон таныхаа төлөө бид юу хийх вэ? Би монголдоо хайртай гэж чээжээ дэлдэх үү, Таны төлөө одоо ч гэсэн үхье гэж
    • сүржигнэх үү. Үгүй ээ, хүн бүр өөрийн хийх ёстой зүйлээ л хийе. Малчин нь малаа сайн маллаж, эмч нь хүнээ эмчлэх шиг эмчилж, сурагч нь сайн сурч, удирдагч нь удирдах шиг удирдчихвал эх орон таны төлөө зүтгэж байна гэж би бодном. Монгол эх орон гэдэг санаагаа морьтой ч, явган ч зүрхэндээ тээж, төрсөн тоонотынхоо хоймрийг би эх орноо гэж ухаарна. Монгол хэл соёлоо, амин хүйтэй тусгаар тогтнолын алтан гэрэгээ хүн төрөлхтний соёлын өв залгах өмч хэмээн бахархана. Монгол нутгийнхаа хөх тэнгэрийн дор цэцэгсийн шүүдэр гишгэчин гүйж, Монгол хүн гэж өөрийгөө мэдрэх агшин бүхнээ би аз жаргалаа гэж омогшино. Би эх орондоо хайртай. “Эсгий туургатан Эвхмэл сууцтан Малын эзэд Талын баатрууд” өвгөдийн минь “Мөнх тэнгэрийн хүчин дор” хураан цуглуулж өгсөн монгол эх орон танаа өнө мөнхөд оршихын төлөө сэтгэл зүрхээ зориулах нь Монгол хүн миний үүрэг. Эх орон тандаа би хайртай. 125
    • Сүхбаатар аймгийн “Түмэнцогт “ сумын дунд Сүхбаатар кино ЕБС-ийн ахлах С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод аймгийн бүтээнэ. сургуулийн 11а ангийн сурагч Б.Мөнхбадрал ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Ардчилсан хувьсгалын үнэ Одоогоос 100 гаруй жилийн тэртээ АНУ анхны үндсэн хуулиа баталснаас хойш нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй гэдэг. Энэ нь дэлхийн улс орнуудын хамгийн анхны амьдралд нийцсэн үндсэн хууль төдийгүй АНУ хамгийн анхны ардчилсан улс болсныг харуулна. Гэтэл 100 гаруй жилийн дараа их гүрнүүдийн хавчлагад орж,өөрийн гэсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн үндэс суурьгүй, зөвхөн Зөвлөлт улсын дохио зангаагаар л бүхий л явц нь шийдэгдэж, дэлхийн ихэнх улс оронд танигдаагүй байсан талын бөглүү Монголд “Хонхны дуу” цуурайтаж айсуй сайн цагийн бүлээн салхи сэвэлзэж эхэлсэн түүхтэй. 20 гаруйхан жилийн өмнө социализмын гал тогооноос өөр ямар ч улс орон Монгол орныг мэддэггүй байлаа. Ямар сайндаа тухайн үед аз болж хөрөнгөтөн оронд очсон хүн өөрийгөө Монгол гэж танилцуулахад “Хятадын Монгол уу, Оросын Монгол уу” гэж асууж байсан гэдэг. Гэтэл нэгэн цаг үед монгол дэлхийн эзэн байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр Монгол улс дэлхийд танигдаж их эзэн Чингис маань мянганы хүнээр тодорч олимпийн аваргууд төрж, зөвхөн 2010 онд 20 дэлхийн аварга төрж түүхэнд үзэгдээгүй амжилт гарсан, их Нацагдоржийн хэлснээр Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсагдах боллоо. 20 гаруй жилийн өмнө дэлхийн аварга З.Ойдов гуайн өрсөлдөгч нь “Та хэдий хэмжээний эдлэн газар, орд, харш, ямар фирмийн машинтай вэ?” гэж асуухад нь Ойдов гуай сандарч “ Их олон адуутай” гэж хариулсан тухай хошин яриа байдаг. Үнэндээ хуучин тогтолцоонд “Том” алдар, гоёмсог одон медаль тэмдэг өгчхөөд л мартдаг. Тэр алдар хүндийнхээ хэрээр амьдралын баталгааг олж чаддаггүй байлаа. Нэгэн сэтгүүлч: Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяатын тэмдэг зүүсэн хөгшин гудамжид тамхи зараад зогсож 126 126 буйг хараад харамсан уйлснаа дурсан ярьсныг сонсоод сэтгэл ихэд эмзэглэж билээ. Дэлхийд боксоор ноёрхож байсан Кубын алдарт тамирчид хаачив. Энэ бол тоталитор дэглэм ард түмнээ сэтгэлгээ бүх зүйлээр нь боогдуулж, хөгжлөөс хоцроож, дэлхийд ганцаардан үлддэгийн тод жишээ юм. Монголчууд бид ардчилалтай золгоогүй бол энэ л жишгээр ганцаардан хоцрох байлаа. Судалгаа 1: Монголд социализм байгуулах гэж оролдсон 70 жилд Монгол орон дөнгөж 450 км урт засмал зам тавьжээ. 70 жилд шүү. Тэгвэл ардчилал үүсэж урт зам барьж чадсан байх юм. Хуучин хэвээр байсан бол бараа воомон автобусанд суудал ч байхгүй, 600 км замыг энхэл донхол шавартай замаар бүтэн хоног туулдаг байсан зүдэргээт аян минь хэвээр үлдэх байв. Одоо бол 24 цагийг 3 дахин хэмнэж Улаанбаатар хүртэл 8 цаг л явдаг болж. Энэ бол хөгжил дэвшил хүн үрүүгээ хандсан нийгмийн хэв шинж боловсронгуй болж буйн тод жишээ мөн. 20 жилийн өмнөх Баруун-Уртын дүр төрхийг эргэн саная. Харанхуй гудам, золбин нохой, шөнө дөлөөр нүүрс түрсэн тэрэгний түжигнээн давснаас өөр зүйлгүй хоосон лангуу, картын бараанд очерлосон хүүхэд хөгшид, цалингаа хүлээсэн төсвийхөн. Ийм л дүр зураг тэр үеийн амьдралыг биеэр туулсан хүмүүсийн сэтгэлд буух нь ойлгомжтой. Судалгаа 2: Тэгвэл 50 жилд хийгээгүй бүтээн байгуулалтыг сүүлийн 20 жилд тэр тусмаа бүр сүүлийн 2 жилд хийж чадсан нь үнэхээр бахархал. Ардчилал Монголд ялаагүй бол, ардчилсан хүчин аймагт ялаагүй бол бид хуучин дүр зурагтайгаа үлдсэн байж тун ч магадгүй юм. Гэрэл цацарсан гудамжаар сэтгэл дүүрэн алхаж, шинэхэн барилга байшин , зам талбай, ногоон цэцэрлэг, цэвэр сайхан гудамжинд сэтгэл тэнэгэр явах хүсэл мөрөөдөл хүн бүрийн мөрөөдөл. Энэ мөрөөдөл биелж байна. Бид азтай залуус юм.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Их хөгжил дэвшил мөн л их эрсдлийг дагуулдаг. Ардчиллын бүхий л явц бүрэн төгс шийдлийг авчирч чадаагүй. Хөгжил дагасан сөрөг нөлөөллүүд өнөөгийн нийгэмд асар их хор хөнөөл учруулж буйг бид мартаж болохгүй юм. Монгол хүн бүр хүн чанараа алдахгүй байж,Монгол газар шороо, Монгол угсаа гарвал, хаан ёс, хатан цусаа цэвэр ариун байлгаж, хайрлан хамгаалж байж л ардчилсан үр шимийг зүй ёсоор нь хүртэх ёстой юм. Эс тэгвээс хяналтгүй их эрх чөлөөтэй хоосон цээжтэй ард түмэн цөлжсөн газар нутаг дээр мянган ардчилал байсан ч Монгол улс орших хэцүү гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Сүхбаатар аймгийн “Мөнххаан“ сумын дунд сургуулийн 10б ангийн сурагч Г. Юмчинсүрэн Д.Намдаг Хөгшин чоно ульсан нь Сайн байцгаана уу? эрхэм хүндэт ах, эгч нар аа. Намайг Галсандоржийн Юмчинсүрэн гэдэг. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын М.Дугаржавын нэрэмжит ерөнхий боловсрорлын бүрэн дунд сургуулийн 10б ангид сурдаг. Монгол орон даяар “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд аймаг хот сум дүүргийн сургуулиудад “Ном” хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Миний бодлоор Ном хөтөлбар хэрэгжиж байгаа нь талархууштай явдал гэж бодож байна. Хүүхэд бид ном уншвал мэдлэг боловсрол маань дээшилж оюун ухаанаа цэнэглэнэ гэсэн үг. Сурагч бид өөрсдийн гар утсаа нэгжээр цэнэглэхгүй бол ашиглаж болдоггүйтэй адил бид оюун ухаанаа ч гэсэн үргэлж цэнэглэх хэрэгтэй. Би “Ном” хөтөлбөрийн хүрээнд уншсан зохиолуудаас алдарт зохиолч Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь ” хэмээх сайхан зохиолыг сонгон авч өөрийн бяцхан ухаанд тунгааснаа хүүрнэх гэж байна. Би энэ зохиолыг уншаад юу ойлгосон бэ? гэвэл энэ хорвоо ертөнц дээр хүн, адгуусан амьтан, араатан, жигүүртэн цөм л өөр өөрийн гэсэн амьдралын хэв маягтай байгалиас заяасан онцлог зан араншинтай гэхдээ бүгд л амьдрахын төлөө олон бэрхшээл зовлонг туулж мөн олон олон зол жаргалтай учирч хүмүүн бидий адил баярлах гомдох гэх зэргийг адилхан мэдэрч байдаг юм гэж бодож байна. Гэхдээ чоно хэмээх амьтан ямар их ухаантай, ямар их тэвчээртэй, ямар их шударга амьтан болохыг би энэ зохиолоос мэдэж авлаа. Харин одоо бидний амьдарч буй энэ нийгэмд зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил ховорхон хувь тохиолоор эрдэнэт хүний биеийг олж төрсөн дээд төрөлтөн гэгдэх хүмүүн бид хүний ёсоор амьдарч чадаж байна уу үгүй юу гэдэг эргэлзээтэй л санагдах юм. Яагаад гэвэл манай нийгэмд шударга ёс , хүн хүнээ хайрлах хайр зэрэг дутагдалтай л санагддаг. Жишээ нь одоогийн 127 127
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган зарим хүмүүсийн амьдралыг уг зохиолын баатар Дулаанхайрханы хүү хөгшин чонотой харьцуулахад мань чоно залуу зандан цагтаа ойр хавийн айлын малаас иддэггүй алс зайдуу гарч амиа тэжээдэг байсан гэж зохиолд гардаг энэ бол хүнээр бол ядаж хаяагаа хадардаггүй гэсэн үг шүү дээ. Харин манай монголын төрийн түшээд, баяд ноёдууд хаяагаа хадрахгүй байх байтугай төрөлх монгол нутгаа харийнханд худалдаж өөрсдөө л баяжиж, хөгжиж байвал эх орон ирээдүй хойч үеэ ч бодохгүй байгаа нь чоно 128 128 нохойноос ч доор арчаагүй увайгүй араншин гаргаж байгаа юм. За, энэ тухай яриагаа энд төгсгөл болгоё. Хүүхэд багачууд хүн ард минь монголын болон дэлхийн зохиолчдын ном зохиолыг уншиж өөрсдийгөө хөгжүүлэн төлөвшүүлж хүн бүр өөрөө өөртөө дүгнэлт хийж нэгийг бодож хоёрыг тунгаах болтугай . Насны багад эрдэм сурахад залхуугүй бол нэн сайн. Унш, унш, бас дахин унш.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр Сүхбаатар аймгийн “Сайншанд” сумын 1дүгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 11ё ангийн сурагч Д.Болорцэцэг 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Аргамжаа Би нэгэн өдөр гудамжаар алхаж явлаа. Тэгтэл нэг айлын гадаа өвс ч үгүй улаан шороон дээр нэг цагаан ботгыг аргамжчихсан байв. Ботго аяга шиг нүднээсээ дүүрэн дүүрэн нулимс унагаж, гадасаа татах нь эрх чөлөөгөө хүлүүлсэн хүн шиг харагдаж байлаа. Би өөрийн эрхгүй өрөвдөх зуураа олон зүйлийг толгойдоо эргэцүүлсэн юм. Үнэхээр л манай нийгэм дэх хүний эрх, эрх чөлөө шударга ёсыг аргамжаад байдаг нь алдарт авилгал ажээ. Тэгвэл авилгал хэмээх өргөст тор нь манай нийгмийг өөрчилж чадах аугаа их хүч үү. Аль эсвэл энгийн хүмүүсийг алхаж чадахгүй болтол нь аргамждаг аргамжаа юу? Тиймээ, хүнд суртал бол гадас нь болдог ажээ. Тэгвэл яагаад гадас авилгалаар цохиулан газарт шаагдчихаад эргэж мултрахад бэрхшээлтэй, амьдралын аз жаргалыг аргамждаг аргамжаа болдог юм болоо? Энэхүү элэг эмтэрч,энгэр цоолох шахан үнэний төлөө үгээ хэлж асуулт бүрийнхээ түлхүүрийг олж авилгалт авдрын цоожийг нээе. ... Оюун ухаан хүчгүйдэж, хөдөлмөр шулагдан, эрх чөлөө боймлогдсон газар ядуурал нүүрлэдэг. Тэр газраас оюун ухаантай түүндээ итгэж, эрх чөлөөгөө хулгайлуулж, хөдөлмөрөө дээрэмдүүлэхгүй гэсэн хэсэг хүмүүс нь дүрвэн зугтдаг. Энэ бол жам ёсны үзэгдэл бөгөөд үүнийг тархины гоожилт гэнэ” гэж АНУ-ын нэрт нийтлэгч Айн Рэнд өгүүлжээ. Бэхэн доороос урссан энэ үг манай нийгэмд таслал, цэггүй ноёрхох болжээ. Авилгал бол нийгэмд ургасан хорт ургамал. Өнөөгийн нийгэмд эрх мэдэл тархи нь болж, авилгал гар нь болж бүхнийг өөрийн хүссэнээр өөрчилж байна. Манай боловсон хүчнүүд нийгмийг өөрчилье. Эрс шинэчлэл хийе хэмээн ярьцгаадаг. Гэтэл үүний цаана хэчнээн аргамжаа үүсдгийг ард түмэн мэддэггүй. ОУ-ын албан ёсны судалгаанд оролцогчдын 94,2% нь өнөөгийн монголд авилгал хавтгайрсан гэж үзжээ. Тиймээ энэ бол Монголын хөрсөн дээр зоогдсон аргамжаа зуу зуун саяар өсч байгаагийн үр дүн юм. Энэхүү аргамжаа нь төрийн албан хаагчдын ёс суртахууны доройтлоос үүдэлтэй ажээ. Манай эрх мэдэлтнүүд ёс суртахуунгүй байж ард түмнийг удирдана гэж ярьдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Ёс суртахуунгүйн улмаас авилгал үүсч байна. Авилгалаар хөгжиж байгаа учир монголд ядуурал, гуйланчлал, ажилгүйдэл үүсээд байна хүмүүс ээ. Өнөөдөр хөгжилтэй орнуудад дээд зэргийн ёс суртахуунтай байж удирдан жолоодох эрхийг олж авдаг. Энэ нь манайхны хувьд үндсэн хуулиндаа оруулчихмаар үнэт санаа. Гэтэл эрх мэдэлтнүүд маань өөрсдөө авилгалыг атгачхаад “Авилгыг зогсооё” гэж хэлэхэд ямар нэгэн логик байна уу? Авилгал нь: Эрх мэдлийг дэмжиж, ялгарлыг үүсгэж, ядуурлыг бий болгож байдаг бөгөөд энэ нь хүсэшгүй төдийгүй хүлээн зөвшөөрөх аргагүй оюуны боолчлолд биднийг хүргэдэг. Тэгвэл тэрхүү аргамжаануудыг сугалж, өвөг дээдсийнхээ цусаараа өмөөрч, ясаараа хамгаалж үлдээсэн энэ хөрсөө яаж цэвэр ариун байлгах вэ? Юуны өмнө хэдийгээр авилгалд оролцсон 2 тал нууцлагдмал, хоёуланд нь ашигтай байдаг ч түүнийг нээн илрүүлж, шийтгэлээ чангатгаж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж үндсэн хуультай ойлголцон төрийн албан хаагчдын ёс суртахууныг засах нь зөв. Монголын чээжинд цоолсон энэхүү аргамжаануудыг хэсэгхэнийг нь ч болов сугалаад өгөөсэй хэмээн гуйлт болгон энэхүү эсээгээ бичлээ. Айлын гадаа аргамжуулаад өрөвдөлтэй нь аргагүй буйлж байгаа цагаан ботгыг аргамжаанаас нь суллан эрх чөлөөнийх нь замаар шогшуулахын төлөө та ч бас гар бие оролцохыг хичээгээрэй. Тормогор нүдэт ботго минь Түүхийн хуудсын эзэн болсон Монголчууд бид Аргамжуулаад байгаа эрх чөлөөг чинь Алтан шаргал говьтой нь хамт олж өгнө өө, чамд 129 129
    • Фото зураг 10. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЕБС-ийн 1 дүгэ сурагчид. “Зэрэг нэмэхийн өмнө” кино Сүхбаатар аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 10. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн бага ангийн Сүхбаатар нэмэхийн өмнө” кино Сүхбаатар аймгийн Наран сумын ЕБС-ийн бага 11. Сүхбаатар аймгийн Наран сумын ЕБС-ийн сурагчид. “Зэрэгаймгийн Баруун-Урт сумын ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн бага ангийн сурагчид. “Зэрэг нэмэхийн өмнө” кино 130 ангийн сурагчид. “Болдоггүй бор өвгөн” үлгэр өвгөн” үлгэр бага ангийн
    • СЭЛЭНГЭ АЙМАГ 99 99 99 99 99 Сэлэнгэ аймаг. “Баруунбүрэн” сумын 11а ангийн сурагч Ц.Тансаг- Ариунжаргал: “Чонон сүлд” роман ба Монгол улс Сэлэнгэ аймаг, “Жавхлант” сумын дунд сургуулийн 9а ангийн сурагч Ш. Энхчимэг: Хөгшин чоно ульсан нь Сэлэнгэ аймаг. “Сүхбаатар” сумын 2дугаар сургуулийн 10в ангийн сурагч Н.Ерэнзургаа: Алиса гайхамшгийн оронд Сэлэнгэ аймгийн “Мандал” сумын 2дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Саранчимэг: “Ном бидний найз” Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 2 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Н.Ерэнзургаа: “Алиса гайхамшгийн оронд” Сэлэнгэ аймаг. “Баруунбүрэн” сумын 11а ангийн сурагч Ц.Тансаг- Ариунжаргал Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ “Чонон сүлд” роман ба Монгол улс ...Энэ зохиолыг Өвөр Монголд олон жил амьдарч, чонын амьдралыг судлахад өөрийн биеэ зориулсан хятадын зохиолч Зян Рун гэгч бичжээ. Хэдийгээр чонын ухаан,тэсвэр тэвчээр,эр зоригийн гайхамшиг, байгалийн зохилдлогоог амьдрал дээр нүдээрээ үзэж, гараараа мэдэрч бичсэн нь уг зохиолыг нэрд гаргасан хэдий ч үүний цаана өнөөгийн нийгэм, хүний мөн чанарын доройтол, байгалийн хатуу хуулийг үнэнээр нь нээн үзүүлсэн билээ. Тэрчлэн өнөөгийн Өвөр Монголын байгаль орчин, хүн ардын амьдрал нь магадгүй, маргаашийн Монгол орны дүр зургийг дүрслэн санагдуулж байгаа цагт энэ зохиол нь бидэнд Монголчуудад маш сургамжтай юм. ... Дээд тэнгэрээс заяат Монголчууд Гоо марал,Бөртэ чоноос үүсэл гаралтай хэмээн ном сударт тэмдэглэсэн нь ор хоосон зүйл биш ээ. Бидний өвөг дээдэс үнэхээр чонын ухаан, суу заль, хийморь, эр зориг , тэсвэр тэвчээрээр нэгэн үе дэлхийн талыг захиран дагуулж, хүн төрөлхтний хөгжил, нийгмийн дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан нь түүхийн үнэн билээ. ...Гэвч өнөөдөр бид дэлхийн соёл иргэншлээс алхам хоцроод байна. Хэдийгээр сүүлийн 20 жилд хүн төрөлхтний жам ёсны хөгжилтэй хөл нийлүүлэх зам мөрөө олсон ч нэгэн зууны төөрөгдөл, сэтгэлгээ хуучин байдлаа тийм амар орвонгоор нь өөрчлөхгүй нь тодорхой, Хамгийн гол нь хүн хүний бодол, сэтгэлийг өөрчлөх нь шинэ барилга барихаас тэс өөр, маш хэцүү байдаг ажээ... Социализм хэмээх хуарангийн нийгэмд бид уламжлал, ёс заншил, шүтэн бишрэх, дээдлэн хүндлэх бүхнээ ул мөргүй орхисон нь хүний сэтгэлийг хоосолж орхижээ. Тэр үед чонын тухай ойлголт нэн өөр байжээ. ... Өнөө цагт чонын авын зорилго өөрчлөгдөж, арга ухаан нь улам нарийсчээ. Жийп хэмээх хүчирхэг машин хөлөглөж, нэг 131
    • удаа хэдэн зуун сум гаргах буугаар шүршиж, бараг л сансраас дурандан холбоо барьж, чонын сүргийг ёстой л хүйс тэмтэрч эхлэв. Чонын арьснаас гадна араа шүднээс нь эхлээд бөөр ходоод,бараг л өтгөн шингэнийг нь хүртэл авч наймаа арилжаа хийдэг, хэрэглэдэг болов. Чонон малгай, хүрэм өмсөж, чонын шагайгаар гангарч, чонын ходоод идчихвэл бараг л мөнхөрч, жинхэнэ Чингисийн Монгол болж байгаа нь тэр гэнэ. ... Өвс ногоо халиуран,тунгалаг ус мэлтэлзэн урсаж,ой мод нь шуугин, цэцэг жимс алаглаж, жигүүртэн шувууд гангар гунгар донгоддог хөдөө нутагтаа таван хошуу малаа тал дүүрэн бэлчээж байсан нь зүүд мэт хулжиж, харин одоо бордож ургуулсан өвс ургамал,хэмжиж торлосон хэсэг газартаа малаа хашиж,элс шороо бужигнасан тариа ногооны газрыг уйтайхан ширтэж сууна. 132 Бид чинь чонын удамтай, чонын хийморьтой Монголчууд шүү дээ. Ядахдаа байгаль дэлхийгээ хайрладаггүй юм аа гэхэд, өвөг дээдсээсээ уламжилж,шүтэж ирсэн зан заншил,ёс жудгаа бодмоор. Яаж мэдэх вэ, өнөөдөр бид уруудан доройтсоор байгаа нь домогт гоо марал, бөртэ чоноо хүйс тэмтрэн устгаж байгаа муу ёрын гэмээр ажил үйлстэй холбоотой ч байж мэдэх...Юм бүхэн учиртай... Төр засгийн эрхмүүд ч гэсэн нэгийг бодож, хоёрыг тунгаамаар. Монголчууд маань чоно мэт хийморьтой,чоно мэт ухаантай, чоно мэт эр зориг, хүч чадалтай байж, дэлхийн чихийг дэлдийтэл өндийж, хөгжил дэвшлийн оргилд хүрэх болтугай.
    • Сэлэнгэ аймаг, “Жавхлант” сумын дунд сургуулийн 9а ангийн сурагч Ш. Энхчимэг Хөгшин чоно ульсан нь …Зуны дунд сарын арван тавны үдэш өвс ургамал, навч, цэцэг,уул,толгод,дов сондуул бүгд нам гүм нойрссон шөнө. Дулаан Хайрхан хэмээх гурван хэсэг огцом оргилтой уулсын дундах уулын дор харанхуй нүхэнд нэгэн чоно амьдраад хэдэн жилийг үдсэнийг хэн ч анзаарсангүй. Үдшийн цагаан гэгээ тасармагц харанхуй нүхнээсээ сугаран гарлаа. Идэр залуу явсан үе аль хэдийн ард нь хоцорч хөл дээрээ тогтож ядсан, эцэж турсан ясан хэдрэг амьтан болжээ тэр … Зохиолч Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь“ номыг уншихад хүний амьдралын жам ёс, ээдрээт амьдрал, сайн муу юм бүхэн холилддог орчлонг ямар ч хүн тойрч гарахгүй туулж өнгөрүүлдэг. Үүний нэгэн адил энэхүү зохиолд Дулаан хайрхан толгодын дундах нэгэн чонын амьдралыг хүүрнэн бичсэн байдаг. Аав ээжээсээ өнчирч хоцорсон бэлтрэг, нас биед хүрч өөрийн амьдралыг шинээр зохиосон Дулаан хайрхан уулын хүү чонын амьдрал. Чоно хэдий араатан амьтан боловч, гэр бүл, хань ижлээ хайрлах сэтгэл тэдэнд бий. ”Хүн бүр үр хүүхдээ хөлий нь дөрөөнд, гары нь ганзганд хүргэх”-ийг зорьдог бол чоно бэлтрэгээ хөлий нь дөрөөнд, амы нь цусанд хүргэхийг эрхэмлэдэг ажээ. Үүний адилаар Хайрханы хүү өөрийн өлөгчинтэйгээ хамт үр хүүхдээ тэжээх, амьдрах үйл явцад сургах гээд зүтгэсний эцэст бэлтрэгнүүдээ бие даан амь зуухтай болгодог аж. Гэвч чоно “Амьдрах гэдэг алалцах дайснаас хэцүү” гэдэг хүний яриаг сонссон бол тэд “тийм тийм” гэж хариулах байсан байх. Тэд амьдралынхаа төлөө тэмцсэнийхээ шанд тэднийг гэр бүлээр нь сүйрүүлэх уршиг бий болдог. Тийм ээ. Чоно хэзээд малын дайсан болсоор ирсэн. Гэвч энэ нь хүнтэй адил амьдрахын төлөөх л тэмцэл байдаг ч... Хүн, чонын хооронд ширүүн тэмцэл үргэлжилсээр... Чоно мал идвэл алуурчин гэнэ. Хүн чоно албал агнуурчин гэнэ. 133
    • Сэлэнгэ аймаг. “Сүхбаатар” сумын 2дугаар сургуулийн 10в ангийн сурагч Н.Ерэнзургаа Алиса гайхамшгийн оронд Монголын залгамж халаа болсон залуус бид номыг уншиж, судалж түүнээс мэдлэг ухаарлыг олж авдаг. Номыг шимтэн уншдаг хүн дэлхий ертөнцийн юмс үзэгдлийг жинхэнэ утгаар нь таньж мэддэг. “Алиса гайхамшгийн оронд” хэмээх зохиолыг би уншлаа. Гол дүрийн баатар болох Алиса охины зан чанар,баатарлаг төрхийг зохиолч Л.Керроль гайхалтайгаар бүтээж чадсан нь хүүхэд багачуудын сонирхлыг татах гол түлхүүр нь болсон байх. Хүн маш олон гайхамшигтай зүйлийг зүүдэндээ үздэг. Алиса охин ч мөн ижил нэгэн ертөнцийн талаар зүүдэлнэ. Түүний зүүд нь хүмүүсийн үйлдэл бодол, санаа сэтгэлийг илтгэнэ. Үлгэрийн оронд сонирхом зүйлс маш их байсан бөгөөд зарим зүйл түүнд бага зэрэг аймшигтай болж эхэлдэг. Цусан улаан хатнаар: Хүний муу муухай үйлдэл, бодол сэтгэлийг харуулдаг. Цагаан хатнаар: Хүний сайхан сэтгэл,сайн үйл,сайн сайхан гэсэн бүхнийг илтгэн харуулдаг. Гэхдээ Алиса охин энэ бүхнээс айлгүй зоригтой байж чаддагийг харуулж байгаа нь бусад хүмүүст хэрхэн шийдвэр гаргах яаж 134 тэсвэр тэвчээртэй байх талаар сургаж байна гэж бодож байна. Сэтгэл зүрхээ нээгээд амьдралын талаар тунгаах хэрэгтэй. Алисаг тэрхүү хүмүүс чин сэтгэлээсээ хүлээн найдаж,итгэл хүлээлгэж байсан шиг хүн бүрд ч бас хаа нэг газраас итгэл тавиад хүлээн суугаа хүн байж л таараа. Зохиол Алиса гайхамшгийн орныг аварснаар төгсөнө. Хүүхдүүд бид өөртөө зориггүй, надад бусад шиг тэсвэр тэвчээр, гайхамшигтай авьяас чадвар байхгүй гэж хэлэх хэрэггүй. Хүн бүрийн цээжинд бяцхан Алиса луутай тэмцээд ялсан шиг тэр их хүч, тэсвэр тэвчээр, хүсэл эрмэлзэл, мөрөөдөл, гал халуун зориг буцалж байдаг. Бид бүгд авьяастай. Би чадахгүй гээд айж ухрах хэрэггүй. Алиса шиг унасан ч дахин босож чадвал амжилтад хүрнэ чадна гэдгийг ном надад ухааруулсан билээ.
    • Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн ахлах С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрСэлэнгэ аймгийн “Мандал” сумын 2дугаар би том болоод кино бүтээнэ. сургуулийн 11а ангийн сурагч Б.Саранчимэг ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган “Ном бидний найз” “Өвдөг сөхөрвөл босгож болно Ухаан сөхөрвөл босгох хэцүү” Орчин үеийн залуучууд ном бага унших болсон нь өнөөгийн нийгмийн байдал, хүмүүсийн аж төрөх шинэлэг ёс, мэдээллийн өндөр технологийн хөгжилтэй салшгүй холбоотой билээ. Ном унших нь нийгмийн амьдралыг тольдох энгийн арга бөгөөд хүний оюун санааг тэлж сэтгэх чадварыг өсгөх сайн талтай. Иймээс та бүхэнд “Ном-бидний дотны найз” сэдэвт илтгэлийг сонордуулья. Онц сонирхолтой зургуудтай үлгэрийн ном, онцгой сонин адал явдалтай зохиолын ном,түүх домгийг багтаасан тууж романууд, мэлмийг тань нээх сурах бичгүүд, муу ёр сүнснүүдтэй аймшгийн ном, уран яруу эгшиглэнт шүлгийн ном гээд бидний мэдэх олон ном бий. Бүр заавал унших ёстой арван ном бий. Ямар ухаантай хүү вэ? гэж та хэн нэгэнд магтуулахыг хүсдэг үү ? Тэгвэл та номтой нөхөрлөж найз нь байгаарай. Одоо таны мэдлэгт дусал нэмэхээр Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийг танилцуулья. Энэхүү зохиолд амьдрах арга ухаан сайтай он удаан жилийг элээсэн хөгшин чонийн амьдралаар төлөөлүүлэн хүмүүн бидний амьдрах арга, хайр сэтгэл, зовлон жаргал бүхий л зүйлсийг нээн үзүүлжээ. Зөвхөн хэд хэдэн чонийн амьдрал бус хүн төрөлхтний амьдралыг байгаль дэлхийтэй салшгүй холбож чадсан нь уг номыг заавал уншихад хүргэх шалтгаан биз ээ. Дан ганц энэ номыг уншиж үзэхэд л амьдралын арга туршлага,хайр сэтгэл гэх мэтчилэн учир зүй танин мэдэхүйн холбогдолтой мэдлэгийг үлдээж байна. Тэгвэл илүү олон ном уншвал илүү ихийг мэднэ гэсэн үг. Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” зохиолд тусгасан олон талт санаа байгаа бөгөөд Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийтэйгээ харилцан зохицож амьдардаг байсан тухай, амьтдын зан араншингийн эргэцүүлэл, агуу хайр дурлалын тухай, хэн нэгний төлөө, амьдралын төлөө уйгагүй тэмцэх тэмцлийн тухай хэрэг болно. Уг зохиолоос та бүхэн амьдрал гэж юу вэ? Яагаад бид урт удаан амьдарч цаг хугацааг элээдэг юм бол? Чухам юуны тулд...... энэ мэтчилэн олон бодол биднийг толгойг өөрийн эрхгүй эзэмдэх болно. Тиймээс Д.Намдаг зохиолчийн энэхүү зохиол хүний амьдралын хамгийн чухал нарийн мэдрэмжүүдийг ойлгуулахыг зорьсноороо онцлог юм. Ном уншихийн ашиг тусын талаар бүгд л сайн мэддэг шүү дээ . Гэвч хүүхдүүд багаасаа юмыг амар хялбар аргаар хийхийг илүүд үздэг болсон нь нийгмийн дийлэнх хэсэгт өргөн ажиглагддаг . Тэгвэл яаж “Ном” хөтөлбөрийн зорилтыг биелүүлэх вэ?  Хичээлийн саруудад анги бүр ангидаа номын сан байгуулах, номын нач холбогдлын талаар сургалт явуулах, уншсан номын сэтгэгдлийг бичиж танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохиож байх, номыг найз шигээ хайрлах зэргээр байнга номтой харилцаж байх хэрэгтэй.  Уншсан номныхоо доторх агуулга, утга санааг хамтран ярилцаж байх,чөлөөтэй илэрхийлэх,амьдралын бүхий л талын мэдлэгийг өөртөө зөвөөр хүлээн авч ухамсарлах,номын үр өгөөж юу болохыг ойлгох хэрэгтэй байна. Бага балчирхан наснаасаа номын ертөнцөд нэвтэрч гэгээрэл ухаарлыг авахыг та бүхнээс хүсье. “Өвдөг сөхөрвөл босгож болно Ухаан сөхөрвөл босгох хэцүү”. 135 135
    • Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 2 дугаар С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 10в ангийн сурагч Н.Ерэнзургаа 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган “ Алиса гайхамшгийн оронд ” Оршил Монголын залгамж халаа болсон залуус бид номыг уншиж, судалж түүнээс мэдлэг ухаарлыг олж авдаг. Номыг шимтэн уншдаг хүн дэлхий ертөнцийн юмс үзэгдлийг жинхэнэ утгаар нь таньж мэддэг. Энэ ном хөтөлбөрийн хүрээнд зохион явуулж буй заавал унших “10 номын ” нэг болох ‘Алиса гайхамшгийн оронд’ хэмээх алдарт зохиолч Э.Кэрол гуайн зохиолыг сонгосон. Гол дүрийн баатар болох Алиса охины зан чанар баатарлаг дүр төрхийг зохиолч Э.Кароль маш гайхалтайгаар бүтээж чадсан нь хүүхэд багачуудын сонирхлыг татах гол түлхүүр нь болж чадсан юм. Үндсэн хэсэг “Алиса гайхамшгийн оронд” хэмээх зохиолд хүн зүүдэндээ маш олон гайхамшигтай зүйлүүдийг төсөөлөн мөрөөддөг. Яг л үүнтэй ижилхэн Алиса гэдэг хэгэн охин зүүдэндээ гайхамшигт нэгэн ертөнцийн талаар зүүдэлдэг. Түүний зүүд нь бодит амьдрал дээрх хүмүүсийн үйлдэл бодол,санаа сэтгэлийг харуулсан. Үлгэрийн оронд Алисад сонирхом зүйлс маш их байсан бөгөөд зарим зүйл түүнд бага зэрэг аймшигтай болж эхэлдэг. Цус улаан хатнаар: Хүний муу муухай үйлдэл,бодол сэтгэлийг харуулдаг. Цагаан хатнаар: Хүний сайхан сэтгэл, сайн үйл сайн сайхан гэсэн бүхнийг илтгэн харуулдаг. Гэхдээ Алиса охин энэ бүхнээс айлгүй зоригтой байж чадна. Энэ зохиол нь бусад хүмүүст хэрхэн шийдвэр гаргах, яаж тэсвэр тэвчээртэй байх талаар өгүүлж байдаг. Бичих гэж буй энэ зохиол нь нийгэм дэх хүмүүсийн зан араншинг тусгаж өгсөнөөрөө илүү тустай. Сэтгэл зүрхээ нээгээд нийгэм дэх амьдралын талаар бодон, тэрхүү нийгмийн харилцаан дахь ёс суртахууныг тунгаах 136 136 хэрэгтэй. Алисаг тэрхүү хүмүүс чин сэтгэлээсээ хүлээн найдаж итгэл хүлээлгэж байсан шиг хүн бүрд ч бас хаа нэг газраас итгэл тавиад хүлээн суугаа хүн байж л таараа. Яг энэ үеэр гайхамшгийн оронд аюул учрах бөгөөд Алиса гайхамшгийн орныг аварснаар зохиол төгсдөг. Би зориггүй, надад бусад шиг тэсвэр тэвчээр гайхамшигтай авьяас чадварууд байхгүй гэж хэлэх хэрэггүй. Хүн бүрийн цээжинд гал халуун зориг буцалж байдаг. Мөн авьяас хүн бүрт байдаг юм. Бидний амьдрал энгийн, нэгэн замаар л замнаж буй амьдрал гэж бүү бодоорой! Хүн бүхний амьдрал дахин давтагдашгүй. Сайхан амьдрал үргэлж үргэлжилдэггүй, жаргал зовлон ээлжлэн байдаг. Бороо орсны дараа нар гардаг шиг зовсны эцэст жаргадаг. Алиса охин өөрийн ухаалаг, сэргэлэн, сайхан сэтгэлийн хүчээр бүх хүч чадлаа дайчлан тэрхүү луутай тэмцээд ялсан шиг энэ миний сүүлийн хүч дахиад хүч алга гэлгүй яг тэгэж бодохдоо дахиад илүү их хүч байгаа хэмээн бодвол та ялж чадна. Тэсвэр тэвчээр хүсэл эрмэлзэл мөрөөдөлтэй хүмүүс хэзээ ч ухарч няцдаггүй. Гайхамшигтай тэрхүү оронд Алиса очоод анхандаа зугтаж, айж чадахгүй гэж байсан ч буцаад эргэсэн шиг, унасан ч дахин босож чадвал илүү ихийг бүтээвэл дараа нь ч таны сэтгэлд харамсах зүйл үлдэхгүй байх болно. Иймээс амьдралдаа гаргасан таны зориг тэсвэр тэвчээр таныг бусдад хүндлүүлж амжилтанд хүргэж чаддаг. Явж явж, хамгийн зоригтой хүмүүс бол хүүхдүүд ч байж магадгүй.
    • Фото зураг Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 27. Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагчид “Муур хулгана хоёр” үлгэр 28. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ЕБС-ийн 4 дүгээр ангийн сурагч Б.Эрдэнэсүх “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэр ЕБС-ийн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар 2 29. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЕБС-ийнЕБС-ийнангийн сурагчид. Үлгэрийн 4 дүгээр ангийн сурагч Б.Эрдэнэсүх “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэр дугаар цомог ангийн сурагчид. Үлгэрийн цомог 137
    • ТӨВ АЙМАГ 99 99 99 99 99 Төв аймаг. “Баян” сумын 8б ангийн сурагч О.Оюунсүрэн, Ц.Насантогтох: “Тунгалаг тамир” зохиолыг уншаад... Төв аймгийн “Хүмүүн”цогцолбор дунд сургуулийн 9б ангийн сурагч М.Золзаяа: “Хүний үнэр” романаас ихийг ухаарлаа Төв аймаг. “Эрдэнэ” сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч н.Очгэрэл: Д. Намдаг “Хөгшин чоно ульсан нь” зохиол юу хэлэв? Төв аймгийн “Цээл” сумын дунд сургуулийн 11а ангийн сурагч сурагч Б.Есүхэн: Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” Төв аймгийн “Алтанбулаг” сумын дунд сургуулийн 11б ангийн сурагч н.Цацрал: П.Пүрэвсүрэн “Өшөө” Төв аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Төв аймаг. “Баян” сумын 8б ангийн сурагч О.Оюунсүрэн, Ц.Насантогтох “Тунгалаг тамир” зохиолыг уншаад... “Тунгалаг тамир” романы гол дүр нь хар багадаа аав ээжээсээ хагацаж, хавь ойрын айлдаа зарагдаж, шар өдөр, бор хоногийг өнгөрөөн Доной тайжийн хонь хариулж, хурдан морийг нь унаж байхдаа хүү Чулууны бичиг заалгахын далимд монгол бичиг сурч, уулаас ухаан сэргэлэн болохоор “Оюунтүлхүүр”, “Цаасан шувуу”,“Гурван улсын үлгэр”,“Алтан товч”-оос эхлэн олдсон бүхнийг уншин, гуйсан хүнд өргөдөл, захиа бичиж өгч, “бичээч” гэж нутаг усандаа алдаршсан Эрдэнэ ажээ. Ганц дүү Төмөр нь арван зургаан наснаасаа шилийн сайн эрчүүдтэй нийлж, удалгүй “Засагт ханы цахиур Төмөр” хэмээн алдаршиж, халх дөрвөн аймаг, шавь тавд домог болон яригдсан “Сайн эр” юм. Ах дүү хоёр баярлаж гунихдаа хамт баярлаж гуньж, амьдрал гэх хөлөг онгоцонд муу сайныг хамт туулж явсан 138 ч амьдралын тохиолоор салан оджээ. Аль аль нь амьдралын шуурганд алдаж онож явсаар зөв замаа олдог. Зохиолд гарах өөр нэг чухал дүр бол ардын баатар, Монгол түмний Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн олон зуун жилийн тэмцлийн шийдвэрлэх үед төрсөн Хатанбаатар Магсаржав юм. Хүрэл шиг гялалзсан царайтай, өргөн цээж, уужим магнайтай энэ хүн тусгаар улсаа байгуулах тэмцлийн түрүүнд явж, явсан газар бүхэн нь ялалтаар туяарч байсан түүхийг Ч.Лодойдамба зохиолч номдоо үнэн баримтаар үзүүлжээ. Хатанбаатар Магсаржав ван цэргүүдээ хайрлан, сэтгэл санааг нь засаж, ялалтад итгэлтэй болгохын тэдэнд унасан газар, угаасан ус, эх орноо хамгаалахын чухлыг ойлгуулан зарим үед тэдний сүсэг бишрэлийг төрүүлэн өөрөө чойжин буух зэргээр цэргийн дунд үлэмж алдар хүндийг
    • олж, гүн хайр, бат итгэлийг нь татжээ. Хатанбаатар ван Магсаржавын “Бид хийх бүхнээ хийсэн болохоор хойч үе талархан дурсаж түүх дэвтэртээ бичнэ.“Тусгаар тогтносон Монгол улс бат оршиг” гэсэн баатрын уухайг цэргүүд нэгэн зэрэг түрж, “хурай” гэж бахархалтайгаар хашхирав” гэсэн мөрүүд одоо ч сэтгэлд хоногшжээ . Энэхүү зохиолыг хичээнгүйлэн тунгаан бодож, мэдэрч, хуудас бүрийг нь цаашид юу болох бол гэж уншлаа. Эрдэнэ, Итгэлт, Төмөр, Дулмаа, Долгор, Хонгор яах бол гэсэн бодол төрж, сэтгэл татна. Долгорын амьд явахын хүслэн,түүний сэтгэлийн гүн дэх “Хорвоо, Чи хүний зовлонд цадах болоогүй юу”... хэмээх үг өөрийн эрхгүй санаа алдуулна. Эрдэнийн хэрсүү чанар, хурц ухаан, зориг хатуужил, Итгэлийн арга самбаа, гүйлгээ ухаан, Төмөрийн эр чадал, жинхэнэ монгол зан, Хонгорын хийморьтой сэргэлэн зан сэтгэлийг минь маш их хөдөлгөж, Хатанбаатар Магсаржавын эрх чөлөөний тунхаглал, тусгаар тогтнолынхоо төлөө амь хайргүй тэмцэх цэргүүд зэргээр бахархах сэтгэл... үнэхээрийн гайхалтай сайхан, үнэн цэцэн сургаалтай роман аж. 139
    • Төв аймгийн “Хүмүүн”цогцолбор дунд сургуулийн 9б ангийн сурагч М.Золзаяа “Хүний үнэр” романаас ихийг ухаарлаа Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод номын үзэсгэлэн үзэж байхад Ц.Насантогтох зохиолчийн “Хүний үнэр” номын нээлтийн үйл ажиллагаатай таарч билээ. Тэр үеэр уг номыг сонирхон, худалдан авч уншихад миний уншсан номуудаас хамгийн их таалагдаж, сэтгэлийн утсыг минь үнэхээр хөндөж чадсан ном байлаа. Зохиолч багадаа ээж ааваасаа өнчирч хоцрон, нэг сайн айлд өргөгдөн сайн ээж аавын ач буянд сайн зохиолч боллоо гэж ярьж байсан сан. Энэхүү номыг урьдын ядуу амьдралаасаа сэдэвлэн бичсэн байлаа. Уг зохиолд хатуу бэрх амьдралыг туулахад сэтгэлийн хаттай байж, зовлонг дагаж биш сөрж тэмцэж, шантралгүй туулах нь хожмын жаргалд хүргэдэг тухай өгүүлжээ. Ядуу айлын ганц охин болж мэндлэн, төрөхийн хүндрэлээс ээж нь өөд болж, мөн аав нь охиноо хаяад явснаас охин өнчирч нялх байхдаа эгчийнхээ гэрт байж, том болоход байнга хараан загнаж, зодож нүдэж гадаа хүртэл хонуулж байсанд охин 140 тэр бүхнийг үл тэвчин оргон зугтан, арван гуравхан насандаа асрамжийн газарт очин амьдарч байв. Удалгүй сайн санаат баян хүмүүс түүнийг өргөн авахад охин маш их баярлаж байсан гэдэг. Ингээд сайн сургуульд элсэн орж, сайн сайхан амьдрах замнал нь нээгджээ. Зохиолыг уншихад үнэхээр өрөвдөж уйлмаар ч юм шиг санагдаж, зовлонг нь биеэр амсах мэт мэдрэмж төрж билээ. Иймээс ч “Зовох цагт нь тусалбал, жаргал ирж сайхан амьдардаг” гэж номынхоо төгсгөлийн үгэнд бичсэн байдаг нь аргагүй л амьдрал үзсэн хүний үг билээ. Энэхүү “Хүний үнэр” зохиолыг уншсанаар би маш их зүйлийг ухаарч авсан. Хэн бүхэнд зовох цаг ч, жаргах цаг ч байдаг. Энэ үед сэтгэлийн хатуужил,тэсвэр тэвчээрээр бүхнийг даван туулна. Жаргах цагтаа ч гэсэн “Хүний үнэр”-ээ гээхгүй амьдрах сан гэж ухаарсан даа.
    • Төв аймаг. “Эрдэнэ” сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч н.Очгэрэл Д. Намдаг “Хөгшин чоно ульсан нь” зохиол юу хэлэв? Энэ зохиолыг уншихад чоныг хайрлах өрөвдөх сэтгэл төрлөө. Хүний амьдралд зовлон жаргал байдаг шиг чоно ч гэсэн зовж зүдэрч амьдардгийг ойлголоо. Хүмүүс бид чоно гэхээр л ад үзэж, алж хөөж тууж байдаг мөртлөө, чонотой таарахаараа хийморьтой явна гэж баярлаж бэлгэшээдэг нь үнэхээр сонин. Тэр ч байтугай гэр орондоо хүртэл чонын зураг байлгахгүй, эр хүнтэй хийморь сүлд булаалдана гэж ярих нь их. Чоныг ингэж хийморьтой гэж бэлгэшээх хэрнээ яагаад тэгтлээ үзэн яддаг юм бэ? Хүн өөрөө чонотой адил мах идэж,чоноос долоон дор авир зан гаргаж,төрсөн эцэг эх,үр хүүхдээ хөнөөдөг биз дээ. Гэтэл бидний тэгтлээ их үзэн ядаад байгаа тэр боохой гэдэг чинь хүн танаас илүү төрсөн үр, төрсөн эхээ хамгаас илүү хамгаалж хайрладаг юм. Хүн төрөлхтөн бид чинь араатан амьтнаас ухаанаараа ялгардаг гэх мөртөө, тийм ч ялгарч чадахгүй байгаа нь юуных вэ? гэсэн асуулт толгойд харван орж намайг үргэлж зовоох юм. Миний хувьд энэ асуултад нэг л хариу хэлж чадна. Энэ бол “ухамсаргүй тэнэг” гэсэн үг юм. Хүмүүс бид чинь дэндүү тэнэг байгаа болохоор л хайрлах юмаа хайрлахаа мэдэхгүй, хайрлахгүй юмаа хайрлаад байгаа юм шүү дээ. Бидний хүн ёсоор хайрлах ёстой юм бол газар нутаг, эх дэлхий, ус, агаар, эцэг эх, үр хүүхэд, хань ижил юм шүү дээ гэж хүн бүрт чангаас чанга хашгирмаар байна.. Харин тэгтлээ их хайрлаад байгаа алт эрдэнэс, мөнгө төгрөг, албан тушаал зүгээр л хий хоосон зүйл. Эцэст нь дүгнэхэд, зохиолч маань энэ зохиолоороо дамжуулж хүн та чононоос юугаараа ялгарах ёстойгоо л олж хар. Зөвхөн хоол олж идэх,үр төлөө үлдээх,орогнох байр сууцны төлөө амьдарвал чоноос дор байна гэдгийг л ойлгуулахыг зорьжээ. 141
    • Төв аймгийн “Цээл” сумын дунд сургуулийн Төв аймгийн ЕБС-ийн ахлах ангийн С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 11а ангийн сурагч сурагч Б.Есүхэн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” Тууж хэмээх нэр томьёо нь монголын уран зохиолд маш эртнээс улбаатай. Аман бичгийн аль ч уламжлалд гүнзгий хэвшсэн сонгодог ойлголт билээ. Нийгмийн хурц асуудлыг баатруудын амьдралын хувирал өөрчлөлт,зан төлвийн өсөлт зэрэгтэй уялдуулан өргөн хэмжээнд дүрсэлдэг хүүрнэл зохиолын тууж хэмээх төрөл зүйл 20-р зууны монголын уран зохиолд анх удаа Ц.Дамбадоржийн “Толбо нуур”-аар шангаа татжээ. 1960,1970 -аад оны үеийн туужийн дотроос Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” тууж онцгой юм. Зохиолч уг туужаа 1965 оны үед бичсэн гэдэг. Тэгэвч 1988 онд анх нийтлэгдэж уншигчдын хүртээл болсон юм. Хүний ухаанаас чонын ухаан хол давуу байгаагаар үзүүлсэн зохиолчийн гүн ухаан нь явж явж хүн хүнээ хайрлах хүний мэдлэг туршлагыг үнэн зөвөөр үнэлэх гэх мэт хүний зөв амьдралын жам ёстой холбогдож байна. Чонын тухай өгүүлсэн нь ямагт хүний тухай бодогдуулахаар байна. Хоёр хөлтэй хохимой толгойтой хүний бие, хэл, сэтгэлийн явдлыг аль нэг амьтнаар төлөөлүүлэн үзүүлсэн дэлхийн сонгодог зохиолын түвшинд дүйж очих монгол зохиолын нэг нь энэхүү “Хөгшин чоно ульсан нь” тууж яах аргагүй мөн. Зохиолд чонын тухай өгүүлснийг хүмүүсийн үзэл бодолтой харьцуулж үзье. 142 142 -Ан эргүүлэхдээ хажуу хавиргаа хадрахыг цээрлэдэг тул (сайн эрс ийм тангарагтай байсан) -Нэгийгээ үзэлцэж нимгэн арьсаа уралцах цаг иржээ. (хүмүүс нэгийгээ үзэлцэж нэхий дээлээ уралцах гэж ярьдаг) -Хоншоорынхоо нимгэн арьсыг хамар дээрээ тас зангидан атиралдуулж, урт урт соёо шүдээ яралзуулан архиралдана (хүн уурлахаараа гараа зангиддаг) -Дулаан хайрханы хүүд өшрөх сэтгэл хэнд ч төрсөнгүй. Энэчлэн өлөгчний хойноос ухаангүй давхилдаж байх зуураа бие биетэйгээ хэчнээн атаа жөтөө ,хэрүүл тэмцэл хийлцсэнээ эргэцүүлэн бодсонгүй. Үүгээрээ тэд ёстой чонын хөвгүүд бөгөөд үүгээрээ ч тэд ”Бид бол аль ч амьтнаас давуу шударга” гэж уг төрлөө бахаддаг байж мэднэ. (Хүн өшрөх сэтгэл ихтэй) -Энэ үедээ сайхь чоно: “Амьдрах гэдэг алалцах дайснаас хэцүү“ гэдэг хүн хоорондын яриаг сонссон бол өөрийн эрхгүй “Ээ, тийм, ёстой тийм “ гэж дуу алдах байсан биз. Гэвч тэрээр өмнөө тулгарсан үйл хэрэг бүхэнд хэдэн төрлийн арга ухааныг гаргаж чаддагаараа эргэх бүрдээ эрхгүй олз омогтой байдаг байлаа. (хүний тухайд эр хүний арван гурван мэх гэж ярьдаг) Туужид хөгшин чонын дүрээр ер алив хүн амьтны амьдралын төлөөх тэмцэл,даван туулах чадвар,туршлага,ухаарлыг тод томруун үзүүлсэн юм.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрТөв аймгийн “Алтанбулаг” сумын дунд сургуулийн би том болоод кино бүтээнэ. 11б ангийн сурагч н.Цацрал 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган П.Пүрэвсүрэн “Өшөө” Энэ зохиолын гол баатар Дорги аав, ээжийн хайртай хүү тэрээр өсөж том болоод эцэг,эхийнхээ итгэлийг алдан дээрэмчидтэй нийлэн хулгай хийнэ. Хамаг л муу бүхнийг хийж ааш зан нь эвдэрч, хүн бус чөтгөр шиг нэгэн болон нутагтаа ирж, нэр хүндгүй болсон Доригийн дүрийг би сонгон авлаа. Чойвоо хөгшний ганц хүү Дорги хил хайчийн харуулын албанд зургаан жил алба хааж халагдаад, гэртээ ирэлгүй хил дамнасан дээрэмчидтэй нийлж, өчнөөн жил тэнэхдээ хүн чанараа алдаж, нутагтаа ирсэн. Аав нь нутагтаа хүүгээ хүлээгээд байж байсан. Хөөрхий аав нь ч удалгүй Доригийг ирсний дараахан өөд болсонд Дорги огт гэмшсэн царайгүй байх нь түүний хатуу сэтгэлтэйг илтгэнэ. Түүний нэг эрдэм нь гэвэл нутагтаа ирэхдээ үүрч ирсэн, элэнхий бөгст хурдан буугаараа сахалтын дотор зайд гүйж яваа туулайг алдалгүй унагадаг нь байсан. Дорги өчнөөн жил тэнэхдээ хүн чанараа алдаж, нутагтаа ирсний дараа нэгэн удаа гичий чоно барьж нялх бэлтрэгийнх нь нүдэн дээр амьдаар нь арьсыг нь хуулж алан,өнөөх бэлтрэгээ тэжээж өсгөхөд бэлтрэг том болоод Доригийг өөрийг нь багалзуурдан хороож,эхийнхээ болон өөрийнхөө өшөөг авч байгаа эмгэнэлт явдал болдог. Ийнхүү харгис хэрцгий сэтгэлтэй Дорги үхсэн ч түүний сүнс үлдсэн гэж нутгийн хүмүүс ярина. Нутгийн хүн явж байхад чоно уливал “Доргийн сүнс” гэнэ. Энэ явдлаас хойш нутгийн хүмүүс энэ газрыг орхин нүүн явжээ. Хэрцгий, догшин, хатуу сэтгэлтэй Дорги тэрээр хэдэн жилийн өмнө гэрээсээ хол хил хайчийн албанд зургаан жил яваагүй байсан бол тэрээр сайн хүн болох байсан гэж би бодож байна. Айлын ганц хүү дутах зүйлгүй сайхан өссөн бөгөөд аав, ээж нь ганц хүүдээ бүхнээ зориулдаг. Дорги ч тэр үед аав ээжийнхээ хайранд юу ч бодох санах юмгүй сайхан амьдарч, хүнтэй сууж хүүхэдтэй болон эцэг эхээ асран бусдад үлгэр жишээ амьдарч болох байсан. Би хувьдаа зохиолч энэ зохиолоороо хүүхдүүд биднийг найз нөхдөө зөв сонгон Дорги шиг аав ээжээ гэх сэтгэлгүй хүн чанаргүй, харгис хэрцгий хүн битгий болоосой гэж хүссэн биз ээ. Бидний одоогийн амьдарч буй нийгэмд Дорги шиг хүмүүс хэр их байгаа бол тэр хүмүүс нэгэнт буруу зам уруу орж эргээд гарч чадахгүй болж, энэ яваа насандаа өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ зовоон амьдардаг байх даа. Гагцхүү хүнд зөөлөн сэтгэл гэж хамгийн хэрэгтэй зүйл байдгийг санаж явах хэрэгтэй юм даа. 143 143
    • Фото зураг Төв аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 25. Ховд аймгийн Мөнххайрхан сумын цэцэрлэгийн хүүхдүүд. “Үлгэрийн баатрууд амилсан нь” 26. Төв аймгийн Бүрэн сумын ЕБС-ийн сурагчид. “Монголын нууц товчоо” Төв аймгийн Бүрэн сумын ЕБС-ийн сурагчид. “Монголын нууц товчоо” 144 Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагчид “Муур хулгана хоёр” үлгэр 27. Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагчид “Муур хулгана хоёр” үлгэр
    • УВС АЙМАГ 99 Увс аймаг. “Зүүнхангай” сумын ахлах сургуулийн 9б ангийн сурагч С.Оюунбилэг: Нэг л их хөгшин хүн шиг жам ёсны тухай бодож... “Гарцаагүй” 99 Увс аймаг. “Зүүнхангай” сумын ЕБС-ийн 9дүгээр ангийн сурагч Д.Гантогтох: Бүсгүй хүнд гойд энхрий хандсан зохиол 99 Увс аймаг.1дүгээр сургуулийн 9е ангийн сурагч Г.Амартүвшин: Миний амьдралыг өөрчилсөн бяцхан шидтэн 99 Увс аймаг, “Зүүнхангай” сургуулийн 11-а ангийн “Номын хүрдэн” багийн сурагчид: Тунгалаг Тамир романы Итгэлт нь эерэг дүр 99 Увс аймгийн “Хяргас” сумын ахлах сургуулийн 11б ангийн сурагч Б.Цэнд-Аюуш: Өвгөн шувуу 99 Увс аймгийн “Улаангом” сумын 1дүгээр сургуулийн 10б ангийн сурагч М.Мөнхцэлмэг: С.Эрдэнэ “Хулан бид хоёр”өгүүллэг Увс аймаг. “Зүүнхангай” сумын ахлах сургуулийн 9б ангийн сурагч С.Оюунбилэг Архангай аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Нэг л их хөгшин хүн шиг жам ёсны тухай бодож... “Гарцаагүй” “Өтөлье гэж өтөлсөн ч үгүй Өнгөт ертөнцийнхөө жам ёсоор Орчлонгийн эрхийг ёсчлон дагаж Өвгөрөн харьж буцдаг ёстой л билээ дээ. Олон жигүүртэн та мину зээ” хэмээн өвгөн шувуу хоёрын яриа байдлаар дуулсан ардын уянгат сайхан уртын дуу байдаг. Ая нь аргадаж, үг нь зэмлэдэг ардын сайхан дуу нь орчлонгийн мөнх бусын тухай уянгалан өгүүлнэ. Аав маань “Цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэй” явахыг эрхэмлэн захидаг нь энэ хорвоо мөнх бусыг даруухнаар сануулах мэт. Би ингэхэд нэг л их хөгшин хүн шиг жам ёсны тухай бодож, бас бичиж суугаа минь юуных билээ. Уран зохиолын дугуйлан дээр багш маань бидэнд Монгол улсын төрийн шагналт,ардын уран зохиолч С.Эрдэнэ гуайн “Өвгөн шувуу” өгүүллэгийг уншихыг зөвлөв. Хэзээ ч хөгшрөх тухай, мөнх бусын тухай боддоггүй, бодохыг ч хүсдэггүй байсан би энэ л үеэс амьдралд төгсгөл бийг ухаарч, түүнээс хэн ч зугтаж чаддаггүйг ойлгож, битүүхэн гуниглаж бас шаналсан. Тийм ээ би ч бас Жав өвгөний амьдралыг туулна. Гэхдээ би түүн шиг байж чадах болов уу? Энэ өгүүллэгийг уншсанаас хойш ангид өлгөөтэй байдаг монгол дээлтэй, нуруугаа үүрэн алсыг харан зогсоо С.Эрдэнэ гуайн зураг бусад зохиолчдоос ч илүү дотно санагдах болов. Яагаад ч юм бэ? хайрламаар, биширмээр. Тэр өөрөө Жав өвгөн гэх бодол төрснийх. Ужиг өвчинд шаналсан Жав өвгөн гарцаагүй ирэх үхлээс айгаагүй. Харин ч үхэлтэй зоригтой тулж байгаа нь надад ихийг бодогдуулсан. “Гарцаагүй” бол гарцаагүй л зүйл байдаг ажээ. Түүнээс хэн ч зугтаж чаддаггүй. Энэ бол зөвхөн үхлийн өмнө биш юм. Хэн нэгэнд худал хэлээд баригдсан л бол үнэнийг хэлээд уучлалт 145
    • гуйх, ойр дотныхоо хүмүүсийг гомдоосон бол миний буруу биш гээд гүрийснээс бас л уучлалт гуйх ёстой гэдгийг энэ зохиол дахь “гарцаагүйн тухай” ойлголт надад ухааруулсан юм. “Гарцаагүй” гэдэг гарах гарцгүй гэсэн үг гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Өвгөн өөрт буй бүх зүйлээ ойр дотныхондоо хуваан өгөхдөө зүгээр л нэг аянд явах гэж буй хүн шиг санагдсан. Энгийн тайвнаар “Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу буцах болжээ” гэж хэлдэг нь харамсах зүйлгүй амьдарсан, хийх зүйлээ хийсэн ёстой л аавын минь хэлдгээр “Цасан дээр мөртэй,цаасан дээр нэртэй” явсан хүнээс л гарах үг биз ээ. Үүнийг уншсаны дараа “Өвгөн шувуу” ардын уртын дууг олж сонсоод өвгөн бол Жав гуай, шувуу бол би гэж бодох шиг болсон. Даль жигүүрээ дэлгэн алсыг зорихыг мөрөөдөгч бөгөөд үзэж туулсан минь хэдий бага ч алсын аянд их уртын зам 146 хүлээж буй гэдгээрээ даль жигүүр нь урган буй шувуухай билээ,би. Миний сэтгэлийн шувуухай хэр хол нисэхийг миний ухаан л шийдэх биз ээ. Харин яг түүн шиг харамсах зүйлгүй амьдрах сан. Харин нүүдэлчин монгол хүний сэтгэлгээнд хураах, хуримтлуулах сэтгэлгээ байгаагүй нь гайхамшиг юм. Нүүдэлчид эд хөрөнгө биш, амьдралын ухааныг үр хойчдоо өв болгон үлдээсээр иржээ. Үүнийг жирийн нэгэн өвгөний сүүлчийн тэрхүү үйлдлээс олж харж ухаарсан юм. Яг л уулс шиг ханхайсан, амьдралын ноён нуруутай, дээд сургууль төгсөөгүй ч, хэний ч өмнө толгой өндөр байж чаддаг сайхан өвгөд нутагт минь байдаг. Тэд санаснаараа амьдраад, санаснаараа буцна. Гарцаагүй.
    • Увс аймаг. “Зүүнхангай” сумын ЕБС-ийн 9дүгээр ангийн сурагч Д.Гантогтох Бүсгүй хүнд гойд энхрий хандсан зохиол “Танихгүй эмэгтэйн захидал” өгүүллэгээр манай ангийнхан энэ долоо хоногийн турш “амьсгалав”. Өгүүллэгийг уншсаны дараа зохиолчийг нь би эмэгтэй хүн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байсан ч таамаглал минь буруу байх нь тэр. Австрийн их бичгийн хүн С.Цвейг нь XIX зууны сүүл XX зууны эхэн үед амьдарч,тухайн үеийн баруун Европын сэхээтнүүдийн нэгэн адил Оросын утга зохиолын нөлөөгөөр уран бүтээлээ туурвисан байсан бөгөөд уран бүтээлд нь их нөлөөлсөн зохиолч бол Оросын сэтгэл зүйн зохиолын мастер Ф.Достоевский байсан байна. Мөн тэр эрэгтэй хүн байжээ. Бүсгүй хүнд гойд энхрий хандсан, гоц сайхан сэдэвтэй, жинхэнэ уран бүтээлч хүнд байх дүрслэхийн шидэт чадлаар, чин зүрхнээсээ бичсэн энэхүү өгүүллэгийг уншаад олон өдөр “яагаад?, яагаад?” гэж өөрөөсөө асуун гунигласан сан. Эмэгтэй хүн ямар үнэнч,ариухан нандин,бас эрчүүдээс ч дутахгүй сэтгэлийн тэнхээтэй, тэсвэр тэвчээртэй гэдгийг, тэрхүү хайрламаар, цав цагаахан сэтгэл дээгүүр эрчүүд эв хавгүйхэн, элдэв янзын мөрөөрөө гишгэчээд өнгөрдгийг ухаарлаа. “Танихгүй эмэгтэй” олон олон зүйлийг тэсэж давж чадсан атлаа хүүгийнхээ үхлийн өмнө л сөхөрсөн. “- Энэ аймшигт мөчид хамаг зовлонгоо чамаас өөр хэндээ тоочих билээ. Одоо ч санаж сарвайдаг минь чи шүү дээ.” ...Ямар гүн гүнзгий сэтгэл, итгэл хайр вэ? Бүсгүй зохиолчийн ялдамхан зөөлөн харц өөр дээр нь туссан цаг минутаас хойш түүнийг ийм л сэтгэлээр хайрлаж, ариун нандин бүхнээ зориулж,хүүг нь хүртэл төрүүлнэ. Болж буй бүх зүйлд бүсгүй өөрийгөө л буруутгана. “ –Хонгор минь чамайг би хэзээ ч буруутай гэж боддоггүй. Үгүй буруушаагаагүй шүү. Үгсийн минь завсар уй гашуу шүүрсэн байвал намайг өршөөгөөрэй.” ... Амьдралын бүр үлгэрийн гэмээр боломжуудаас,түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, хүүд нь халамжтай сайн эцэг болохыг хүссэн баян чинээлэг олон хүний сайхан сэтгэлээс татгалзаж, гагцхүү танихгүй зохиолчийг л хүлээсээр... Харин хариулт нь “Удахгүй Африкаар 2,3 сар аялна, тэгээд бүгдийг мартаад ирнэ дээ” гэсэн үг. Энэ бол зохиолч Р-ийн төрөлх араншин гэлтэй. Харин энэ уярч зөөлөрдөггүй сэтгэлийг бүсгүйн агуу хайр, хүүгийнх нь үхэл бага ч гэсэн гэсгээсэн биз ээ. Зохиолч захидлыг уншиж дуусаад бичгийн ширээн дээрх хөх вааранд харцаа тусгалаа. Төрсөн өдөр бүрээр нь цагаан сарнай байдаг энэ ваар энэ удаа хов хоосон байв. Айлын жаахан охин, дэлгүүрийн худалдагч, зуушны газраас дагуулж ирсэн бүсгүй, хүүгийн ээж, цэцгийн эзэн хөөрхий бүсгүй үгүй болсныг энэ ваар гэрчилж байлаа. Энэхүү өгүүллэгээр олон орны уран бүтээлчид кино бүтээсний нэг нь Монголын найруулагч Н.Наранбаатар бөгөөд “Ороо бусгаа энэ цаг үе, нийгэм маань эмэгтэйчүүдэд арай л хатуу хандаад байна уу даа. Үүнд л хүмүүсийг юм бодоосой гэсэндээ хийсэн юм” гэж хэлжээ. Сонгодог зохиолын утга санаа цаг хугацаа өнгөрөх тусам үнэн болдог,улам үнэ цэнэтэй болж амьдарч чаддаг гэсэн багшийн маань үг үнэн ажээ. Ангийн хөөрхөн охид минь ээ. Намайг уучлаарай. Би чин зүрхнээсээ өршөөл эрж байна. Та нарыгаа чөтгөр болон айлгаж, пүүзний үдээсээр үсийг чинь холбон тоглож,“тэмээ,ямаа,сармагчин” болгон шогчилж байсныг минь уучлаарай. Гар дээр суугаад нисэх эрвээхий шиг тунгалагхан ариухан, эмзэг нандин охидоо хайрлаарай. 147
    • Увс аймаг.1дүгээр сургуулийн 9е ангийн сурагч Г.Амартүвшин Миний амьдралыг өөрчилсөн бяцхан шидтэн Нэгэн үед би өөрийгөө азгүй тэнэг, аав ээжгүй, хэнд ч хэрэггүй амьтан гэж боддог байсан. Учир нь намайг 9 настай байхад аав ээж маань зуурдаар хорвоог орхиж, би хоёр жаахан охин дүүтэйгээ хамт өнчрөн үлдэж билээ. Өнчирч үлдсэн 2 дүүгээ харахаар үнэхээр өрөвдөлтэй, элэг эмтэрмээр, тэр тусмаа нэг дүү маань бүр нялх манцуйтай. “Өнчин хүн өөч” гэгчээр хэн хүний харилцаа, хандлага бүхнийг өөлөн, хэцүү бэрхэд бодож, амьдрал дэндүү хатуу, өнчин хоцорсон бид гуравт дэндүү шударга бус хандаж байгаа мэт санагдаж, аав ээжийнхээ араас явъя гэсэн бодол төрж билээ. Энэ үед хоёр бяцхан дүүгээ огт бодохгүй охор,сохор тэнэглэлээр зөвхөн өөрийгөө л бодож явж дээ гэж одоо боддог юм. Нэг өдөр ангийн найз Цогтгэрэлийнх рүүгээ явлаа. Гэрт нь ороход найз маань “Харри Поттер” гэдэг кино үзэж байлаа. Энэ киног үзээд хорвоо дэлхий уужим, хорвоод ганцхан жаргал 148 байдаггүй, хүн амьдрахын төлөө тэмцдэг, зовлонгүй жаргал гэж байдаггүй, зовлонг сэтгэлийн их хатаар давж, жаргалаа олдог гэдгийг гүнзгий ухаарсан. Тэгээд найзынхаа гэрээс гараад шууд л өвөө эмээ рүүгээ, хоёр хөөрхөн дүү рүүгээ яаран алхаж билээ. Одоо би ЕБС-ийн 9-р ангийг “Онц” дүнтэй төгсөж байгаа. Мөн “Харри Поттер”–ын номыг нь олж уншсан. Би зав л гарвал ном уншдаг. Ном унших нь миний амьдралын утга учир, чөлөөт цагаа өнгөрөөх ганц найз минь юм. Би хүний хайр, тэр тусмаа гэр бүлийн ариун нандин, халуун дотно тэр сайхан уур амьсгалыг удаан мэдрээгүй ч,хүүхэд биднийг энэ хорвоод төрүүлсэн үнэт эрдэнэ бол аав, ээж минь юм гэдгийг ойлгосон. Гэр бүлээрээ аз жаргалтай, сайхан амьдрах ёстойг ч ойлгосон. Тиймээс аав ээжийгээ амьдад нь хайрлаарай, асарч тэтгээрэй. Энэ бүхний эцэст хэлэхэд “Харри Поттер” ном миний амьдралыг үнэхээр өөрчилсөн юм шүү найзууд аа...
    • С.Увс аймгийн ЕБС-ийн ахлах ангийн Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрУвс аймаг, “Зүүнхангай” сургуулийн би том болоод кино бүтээнэ. 11-а ангийн “Номын хүрдэн” багийн сурагчид сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Тунгалаг Тамир романы Итгэлт нь эерэг дүр Нотлогч 1-р гишүүн А.Алтантуулын илтгэл Дэд сэдэв: Итгэлтийн дүр нь бодит амьдралаас урган гарсан дүр юм. Бид эхний илтгэлдээ Итгэлтийн дүрийн ерөнхий шинжийн талаар баримт болоод эрдэмтдийн дүгнэлтээс оруулахыг зорилоо. 20-р зууны манлай роман төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын түүх хувьсгалын сэдэвтэй, “Тунгалаг Тамир”-д нийт 60 гаруй дүр дүрслэгдсэнээс хамгийн онцгой нь Лу гүний баян Итгэлтийн дүр юм. Зохиолч энэхүү дүрийг өөрийн хань ардын жүжигчин Ч.Долгосүрэн гуайн аавын зан төрхөд тулгуурлан бичсэн гэдэг. Харин Эрдэнийн дүрийг өөрийн эцэг Чадраабалын зан төрх, амьдрал замналд тулгуурлан бичжээ. Итгэлт бол амьдрах ухаанд бүрэн суралцсан хүн юм. Түүнд эцэг эхээс өвлөсөн хөрөнгө үгүй ч гагцхүү хөдөлмөрөөрөө амьдралын ухаанаараа амжилтанд хүрсэн хэн бүхэнд сургамж болохуйц дүр юм. Түүний нэгийг олон болгох арга ухаан зах зээлийн өнөө цаг үед хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Ухаант туулай омогт арсланг дийлдэгийн адил хүнд амьдралын ухаан байж гэмээнэ амжилтанд хүрдэгийг энэ хүнээс харж болох юм. Няцаагч 1-р гишүүн Л.Элбэгийн илтгэл: Дэд сэдэв: Итгэлтийн дүр нь амиа бодсон, хүн чанаргүй хүмүүсийн төлөөлөл болсон дүр юм. Бид Итгэлтийн дүрийг эсрэг дүр болохыг түүний мөс чанар, амиа бодсон арчаагүй байдал, гэр бүл үймүүлэгч болох талаас нь батлахыг зорьсон юм. Ямар ч үед хүнийг жинхэнэ хүн байлгаж чаддаг зүйл бол хүний мөс чанар юм. Гэвч цаг үе бүхэнд хүн чанарыг уландаа гишгэсэн хүмүүс нийгэмд байсаар л байсан. Өнөөдөр ч гэсэн алдар нэр, албан тушаалыг хүн чанараас дээгүүр тавьсан хүмүүс олон байгаа нь хамарсалтай Итгэлт хэдий арга ухаан ихтэй, сэргэлэн боловч үүнийгээ зөвхөн өөрийнхөө төлөө хийсэн хүн юм. Иймээс бид түүнийг хүн чанаргүй хүн хэмээн дүгнэж байна. Энэ нь олон зүйл дээр харагддаг. Түүний эхнэр Должин Итгэлтэд бие сэтгэл, эд хөрөнгөө даатган зөвхөн түүний төлөө амьдарч яваа боловч эр нөхөр нь түүнийг халуун хайраар хэзээ ч хайрлаж үзээгүй юм. Түүнийг нь Должин мэддэг боловч нэгэнт түүний дэргэд насаа барахаас өөр гарцгүй болсон дүр юм. Тэрээр өнгөн дээрээ хэнд ч танигддаггүй боловч санасандаа ямар ч аргаар боловч хүрч чаддаг. Ганц хүү Хонгорыгоо өөртэйгөө адил хөрөнгө харж эхнэр авах ёсгүй гээд түүний сэтгэлт бүсгүй өөрийн зарц Ням өвгөний цэцэг шиг ганц охиныг эхнэр болгон авч өгч байгаа ч өвгөнийхийг хол нүүлгэдэг. Энэ нь охиныг аав ээждээ гэрээсээ юм зөөж мэднэ гэж болгоомжилсных юм. Зохиолоос ч харсан өнөөгийн нийгмийг ч харсан хүн баяжихын тулд юуг ч золиосолж чаддагийг бид харж байна. Тэд зөвхөн өөрсдөө л болж байвал бусад хүмүүс,улс орон яаж туульдаж зовох нь хамаагүй мэт аашилдаг. Энэ бол бидний туйлын зорилго биш. Нотлогч 2-р гишүүн Б.Буянхишигийн илтгэл Дэд сэдэв: Итгэлт нь аж ахуйч бөгөөд, нийгмээ мэдрэгч хүмүүсийн төлөөлөл юм. Итгэлт нь туйлын аж ахуйч зан төрхтэйгээс гадна, нийгмээ хамгийн сайн мэдрэгч хүмүүсийн төлөөлөл болсон дүр юм. Өнөөгийн нийгэмд ийм л хүмүүс хамгийн сайн зохицон амьдарч чадах биз ээ. 149 149
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Хошуу нутагт урьдын өшт Эрдэнийг ардын засгийн төлөөлөгчөөр ирэхэд тал засан, өөрийгөө жирийн ард, хувьсгалыг талархагчийн байрт тавиад үүнийгээ батлан таван ханатай гэр, тавин лангийн ембүү барин золгодог. Хувьсгалын эсэргүү хэрэг дэгдэхэд түүнийг дэмий хэрэг гэж үзэн Тамирын голын өмнө гарч буун өнчин ишигний ч гарзгүй өнгөрдөг. Мөн Хатанбаатарын цэрэгт ч ая тал засаж чаддаг. Энэ мэт олон жишээнээс харахад Итгэлт цаг үеэ хамгийн сайн мэдрэгч болох нь харагдаж байна. Өнөө цагийн лидер хүнд байх эрхэм чанарын нэг бол яах аргагүй цаг үеэ мэдрэх явдал юм. Үүнд Итгэлтийн дүр шилдэг жишээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн хэдий бичиг үсэг мэдэхгүй ч тэр олон мянган малын тооцоог гаргаж, орос болоод хятадын худалдаачидтай наймаа хийж байгаа нь түүний төрөлхийн оюуны чадвартай, сэргэлэн хүн болохыг баталж байна. Түүнээс суралцах зүйл хүүхдүүд бидэнд маш их байгаа нь зохиолын мөр бүрд тодорхой харагдаж байсан. Няцаагч 2-р гишүүн Л.Даваацэрэнгийн илтгэл Дэд сэдэв: Итгэлт бол хар амиа хичээгч, бусдын аз жаргалыг бусниулагчийн төлөөлөл болсон дүр юм. Итгэлтэд байдаг бас нэгэн таагүй шинж бол хар амиа бодох хийгээд гэр бүл үймүүлэх явдал юм. Тэрээр бусдын аз жаргалтай, элэг бүтэн амвдарлын тухай уужуу сэтгэл гарган бодолгүйгээр Эрдэнийн эхнэр Долгорыг гомдоож, улмаар тэр гэр бүлийн амьдралыг бусниулдаг. Нэг насныхаа жаргал зовлонг хуваалцсан эхнэрээ мэхлэн, өөрийн зарц Дулмааг хүртэл эрхэндээ оруулдаг. Эндээс баян хүн юуг ч хийсэн хуульгүй мэт аашилж байгаа нь харагдаж байна. Тэрээр бусдыг итгүүлэх, өөртөө ашигтай бол яаж ч эвлэрч чадах, хэрэв өөрийнх нь эсрэг хүн зогсвол сүрдүүлж хуурч, хахуульдаж хүч түрж бүхнийг гүйцээж чаддаг. 150 150 Энэ зохиолоос түүний жинхэнэ сайн нөхөр хэн байв аа гэж эргээд харахад тэр гээд оноож хэлэх хүн байсангүй. Тэр өөртөө ашигтай хэрэгтэй байж чадах хэнтэй ч нөхөрлөж чаддаг боловч чин зүрхний нэг ч найз нөхөргүй нь харагдсан. Эрдэнийг бичиг үсэг мэддэгт нь тулгуурлаж өөрийн хаяанд буулган нөхөрлөсөн боловч тэр өөрийн болчимгүй үйлдлээрээ түүнийг өөрөөсөө холтгосон. Энэ мэтээр түүний зөвхөн өөрийнхөө төлөө амьдарсан олон зүйлийг харж болно. Нотлогч 3-р гишүүн Ц.Бямбаярын илтгэл Дэд сэдэв: Дүгнэлт илтгэл Энэхүү романыг уншсан ангийнхаа болоод 10-р ангийн зарим сурагчдыг хамруулан нийт 34 сурагчаас дараах асуулгаар санал авлаа. 1. Аж ахуйч 31 2. Нийгмээ хамгийн сайн мэдэрдэг 24 3. Амьдралын ухаантай 27 4. Оюуны өндөр чадвартай 18 5. Ухаалаг 21
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Хамгийн олон хариултыг эдгээр асуулгууд авсан байсан. Үүнийг графикаар харуулбал: Итгэлтээс суралцах эерэг шинжүүдээс дурдана уу? 17% аж ахуйч 26% 15% 22% 20% нийгмээ хамгийн сайн мэдэрдэг амьдралын ухаантай оюуны өндөр чадвартай Бид дээрх хариултуудыг үндэслэл болгож энэхүү илтгэлээ бичсэн юм. Бид “Тунгалаг Тамир” романы талаар энэ мэтээр олон зүйл дээр мэтгэлцэж болно. Учир нь тэр сонгодог зохиол юм. Дүр бүр нь өвөрмөц нарийн хийцтэйн дээр Итгэлтийн дүрийн нэгэн адил бодит амьд дүрүүд юм. Итгэлтэд хэдий олон эсрэг шинж бий боловч тэр тухайн нийгмээ хамгийн сайн тодорхойлогч дүр билээ. Хувь хүн бусдад төвөг учруулахгүйгээр амьдарч чадаж гэмээнэ нийгэм төдий хэмжээгээр хөгжих нь гарцаагүй юм. Хүн бүрт л сайхан амьдрах чин хүсэл бий. Бидний өнөөдрийн хэмжүүрээр бол сайхан амьдрал гэдэгт баян чинээлэг биш юм аа гэхэд хэнээс ч гуйхгүй хөрөнгөтэй,амьдрах оронтой,унах унаатай байхыг хэлж байна. Тийм болохын тулд бидэнд Итгэлтийн ухаан хэрэгтэй. Түүний сайн чанаруудаас суралцах ёстой гэж үзэж байна. Түүний дүрийг ийм сайн урлаж бидэнд мэтгэлцэх боломжийг олгосон агуу зохиолчийг бишрэхгүй байхын аргагүй. Уг зохиолыг кино болгоход Итгэлтийн дүрд тоглосон О.Очирбат гуай энэ л дүрээрээ рекламанд тоглосоор байгаа нь түүний хэр амьд бодитой,уран нарийн урласныг гэрчилж байна. Ингэж олон зууны турш ард түмний дунд амьдарч чаддаг дүрийг хэв шинжит дүр гэж тодорхойлсон байдаг билээ. Няцаагч 3-р гишүүн Б.Балжинням Дэд сэдэв: Дүгнэлт Ч.Лодойдамба гуайн олон сайхан зохиолыг бид уншиж ярилцсан билээ. “Шаргачин”-г уншиж, ан амьтныг хайрлах ухаанд суралцаж,“Малгайтай чоно”-ыг уншиж мухар сүсэг юунд хүргэдгийг ухаарч,“Солонго”-г уншин битүүхэн гуниглаж байсан бол “Тунгалаг ИТГЭЛТИЙН ДҮР ЭСРЭГ ДҮР МӨН ҮҮ? 0% эерэг 44% эсрэг 56% Тамир”-ыг уншиж мэтгэлцлээ. Эндээс бид хүн зорьсон зорилгодоо заавал хүрэх ёстой ч бусдыг уландаа гишгэж, амжилтын төлөө араатан шиг зүтгэх ёсгүй гэдгийг л сайн ойлгож авлаа. Итгэлт хэдий амьдралын ухаантай ч гэлээ өөрийнхөө авах гэсэн бүхэндээ юуг ч золиослоод хамаагүй хүрдэг нь бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлээгүй. Уншигчид мөнгөтэй хүн юуг ч хийж чадна гэсэн ойлголт авах вий гэдгээс бид болгоомжилсон. 151 151
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Бид Итгэлт эсрэг дүр үү эерэг дүр үү гэдгээр уншигчдаас судалгаа авахад судалгаанд оролцосон 25 хүнээс (багш, эцэг эх) 14 нь эсрэг дүр гэж хариулсан байсан. Эндээс бидний дэвшүүлж буй санаа бодитой болох нь харагдаж байсан. Амьдралын үнэ цэнэ юу вэ гэдэгт аз жаргал, хайр гэж 18 хүн баян чинээлэг амьдрал гэж 7 хүн хариулсан байсан. Үүнийг графикаар харуулбал АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ ЮУ ВЭ? баян чинээлэг, амьдрал 28% 0% аз жаргал, хайр 72% 152 152 Эндээс харахад хүмүүс амьдралын үнэ цэнэ гэдэгт баян чинээлэг амьдралын бус аз жаргал, хайр сэтгэлийг эрхэмлэсэн бидний хэлэх гэсэн зүйлийг баталж байна. Ашигласан ном: 1. “Мэтгэлцээнээр ертөнцийг танихуй” Соросын сангаас эрхлэн гаргасан гарын авлага Улаанбаатар 1998 он 2. Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир” роман Улаанбаатар 2004 он эрхлэн гаргасан “Хүмүүс” сонин 3. Д.Оюунбадрах нар “Уран зохиол” 11 Улаанбаатар 2009 он
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрУвс аймгийн “Хяргас” сумын ахлахбүтээнэ. би том болоод кино сургуулийн 11б ангийн сурагч Б.Цэнд-Аюуш 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Өвгөн шувуу Үхэлтэй нүүр тулан учрах нь түүнийг хүлээхийн зовлон шаналлаас хавьгүй бага. /Латин үг/ Хорвоогийн юм бүхэн төгсгөлтэй. Төгсгөл үүссэн цэг дээрээ давхцана гэх найрагчийн шүлгийн мөр энэ мөчид санаанд орж байна. Монголчууд ямар агуу ард түмэн бэ гэдгийг хүний амьдралын сүүлчийн мөчийг харуулсан энэхүү өгүүлэгээс харж болно хэмээн гадаадын нэгэн судлаач хэлсэн байдаг. С.Эрдэнэ гуайн “Өвгөн шувуу” өгүүллэгээс Хүний амьдралын эцсийн мөч,хийгээд амьд байх түүнчлэн амьдралын утга учир юу юм бэ?, мөн үхэл тийм аймшигтай зүйл үү зэрэг олон асуултын хариуг уншиж тунгааж болно гэж боддог юм. Магадгүй хамгийн хулчгар хүмүүс үхлээс зугатдаг байх. Харин хийсэн зүйлтэй, утга учиртай амьдарч чадсан нэгний хувьд харин өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ч байж магадгүй. Энэ тухай энэхүү өгүүллэгт өгүүлсэн байдаг. Зохиолын гол дүр Жав хорвоогийн жамаар өтөлж лагшин нь чилээрхэн “тэнгэрийг тооноор газрыг үүдээр харах” төдий болсоор удсан 60 орчим насны өвгөн билээ. Тэрээр өглөө бүр сэрэхдээ “одоо ингээд зовлон дуусах цаг болоогүй юу” гэж горьдох боловч өдөр хоног өнгөрсөөр л байдаг. Тэрээр үхэхийн тухай бодож яваагүй боловч үхэхээс нэг их айхгүй хүн билээ. Эндээс амьдрал бол тэмцэл гэдгийг ойлгож болно. Нэгэн өглөө сэрэхэд өвдөх шаналах зүйл нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Тэгтэл төд удалгүй үнээгээ саагаад орж ирсэн хөгшиндөө хандан: Хажуу айлын хүүхдийг давхиулаад нутгийн өвгөчүүлийг ирээч гэж хэлүүл гэв. Үеийн гурван нөхөдтэйгөө бор идээг халаан ууж эрт эдүгээг хүүрнэлдэн залуу цагаа дурсан хөгжилдөн байхад Гэзэгт сөөнги боловч сүрхий эршүүд хоолойгоор “Өвгөн шувуу” хэмээх уртын дууг дуулдаг. Жав гуай нөхдөдөө хандан: Муу дэвхрэгийн / өөрийн нь хоч/ чинь амьд явах хоногийн тоо гүйцлээ. Үхэхийн өмнө та нартайгаа дуулж хуурдахыг хүсэн дуудуулсан юм хэмээгээд гүн санаа алддаг. Удалгүй нөхдийнхөө тусламжтайгаар ширдэг дээр өргүүлэн гарна. Нутгийн уул толгод гүн цэнхэртэн уужим үзэгдэх боловч хүний насан хязгаартай ямархан жамтай ертөнц вэ гэмээр. Жаран хэдэн жил амьдарсан нутаг ус уул толгод адуу малаа эцсийн удаа харж байна даа хэмээн Жав өвгөн бодох ажээ. Ертөнцийн бүх зүйлс хэзээ нэгэн цагт мөхөх жамтай. Оюун ухаант хүн төрөлхтөн ч гэсэн мөнхийн амьдралыг үл олох билээ. Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ганц ширхэг будаа тогтохын адил хувь төөрөг гэж үздэг. Тиймээс хүн ганц олдох энэ амьдралдаа утга учиртай амьдарч нэр хүнд эд баялаг гэх мэт өнгө зүсэнд хууртагдалгүй насны эцэст эргээд бодохын цагт харамсах зүйлгүйгээр амьдрах нь чухал гэдгийг Жав өвгөнөөр төлөөлүүлэн харуулжээ. Жав өвгөний хувьд жаран хэдэн жил амьдрахдаа туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн харамсах, дутагдах хоргодох зүйлгүй амар тайван амьсгал хураадаг билээ. Энд л хүн болж төрсний утга учир гэж уншигч миний бие тунгаан бодох авай. Эсээний нэрт мастер гэгддэг Мишель Де Монтены нэгэн эсээнд “Ийм хурдан жирэлзээд өнгөрөх амьдралд тийм их зүйлд шунахын хэрэг юун” гэдэг үг иш татагддаг. Тэгвэл зохиолчийн маань өгүүлэх гээд байгаа санаа үүнтэй агаар нэг юм. Алт мөнгө амьдралын баялаг уу?, алтан нарны дор аз жаргалтай орших нь амьдралын утга уу? Үүний хариултыг танд үлдээе. Тансаг найрнаас харьж яваа хүн шиг хорвоогоос буцаж яагаад болохгүй гэж /Латин онч үг/ гэсэн мэргэн үг бий. Тиймээ хүн утга учиртай амьдрах шиг эрхэм зүйл юу билээ. Энгийн бүхэн агуу байдаг. Тиймээс ганц олдох хүмүүн заяандаа сэтгэл хангалуун амьдарч өнгө мөнгөнд хуурталгүй амьдарсан шиг 153 153
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Ном зүй • М.Де Монтень “Сонгомол эсээнүүд” • С.Эрдэнийн уянгын өгүүллэгүүд • Онч мэргэн үгс товхимол • Багшийн арга зүй товхимол амьдрах л хамгийн чухал юм шүү. Амьддаа л бие биенээ хайрлая хүмүүс ээ. Увс аймгийн “Улаангом” сумын 1дүгээр сургуулийн 10б ангийн сурагч М.Мөнхцэлмэг С.Эрдэнэ “Хулан бид хоёр”өгүүллэг Оршил. Арван долоон нас ч дээ. Хөөрхий зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм... хэмээх зохиолын эхний өгүүлбэр өгүүллэгийг өрнүүлж, төгсгөж, нөгөөтэйгүүр гол утга санаагаа илэрхийлж байнам. Та энэ дэлхийд төрөөд хамгийн түрүүнд юуг мэдэрсэн бэ? Энэ асуултыг хүн бүрт тавьбал хүмүүн бүр санаа нэгтэйгээр “Би хайрыг мэдэрсэн” гэж хэлэх болов уу... Учир нь хүмүүс та бид хайраар эхийн хэвлийд бүрэлдэж хайрыг мэдэрсээр энэ ертөнцөд төрдөг билээ. Тиймээс л эгэл атлаа эгнэшгүй тайлагдашгүй нууц бол хайр юм. Энэ хорвоо дэлхийн хамгийн агуу хайр бол: Эхийн хайр Дараа нь: Ахан дүүс, анд нөхдийн хайр. Адгийн хайр нь: Эр эмийн хайр хэмээн хэлцдэг ч энэ л хайраар энэ ертөнцөд хүмүүн бий болж сайнтай, муутай энэ хорвоог баяжуулж амьдруулж байдаг бус уу. 154 154 Үндсэн хэсэг. Тиймээс С.Эрдэнийн “Хулан бид хоёр” хэмээх энэхүү өгүүллэг нь тэртээх 1980-аад оны үед зохиогдож хүмүүсийн сонорт хүрсэн ч одоог хүртэл бидэнд судлагдаж, бидний анхаарлыг татсаар л байна. Өгүүллэгийн үг бүрт зохиогчийн сэтгэл шингэж, өгүүлбэр бүрт хүмүүний амьдралын утгыг энгийн атлаа тансаг дүрсэлсэн байдаг учир зохиолын гол утга санаа цогцоороо энэхүү илтгэлийн ишлэл болж байгаа юм. Энэхүү өгүүллэг нь хүний сэтгэлийн нандин утсыг хөндөж, амьдралын бодит үнэн хайрын түүхийг өрнүүлсээр “Хулан, Цамба хоёр” , “Хулан бид хоёр гучин жилийн дараа” хэмээн үргэлжлэн туурвигдаж утга санаагаа бүрэн төгс буюу хүний амьдралыг он цагийн дараалалтай нь тольдон илэрхийлж чадсан бүтээл болсон юм. Ийм л учраас бидний сэтгэлийг соронз мэт татаж өөрийн эрхгүй өгөөш үмхэж уургалагдаж байсан бизээ.Тийм болохоор энэхүү өгүүллэг нь уран дүрслэл гол, утга санаа,зууныг дамжин өвлөгдөж,судлагдаж,
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган ирсэнээрээ шилдэг болох нь нотлогдож байна. Дэлхийн агуу суут хүн бүр хайрыг өөр өөрийн өнцгөөс мэдэрч онч мэргэн үг болгон тодорхойлсон байдаг. Магад С.Эрдэнэ зохиогч маань 17 настай жаалын анхны хайраар эхлүүлэн 30-н жилийн дараа ч хайрлаж, дурлалцаж чадсан тэр л сэтгэл дурсамжаар нь өгүүллэгүүдээ төгсгөж хайрыг тодорхойлсон мэт бодогдох юм... Дүгнэлт хэсэг. Хайрыг ойлгож ядан яваа энэ л насандаа энэхүү зохиолыг уншсанаар надад олон зүйлийг ухааруулж чадлаа. Хүссэн бүхнээ авч чаддаггүйг, хайр болгон бүтдэггүй, залуу насны алдаа оноо залуу настайгаа хамт өнгөрдөгийг энэ зохиолоос л ойлгосон. Залуу, Хулан хоёрыг хамт амьдраасай үнэнээсээ бодж байсан минь бүтээгүй ч, магадгүй ингэж төгссөнөөрөө илүү миний сэтгэлд хүрсэн байх. “Сонгодог зохиолын онцлог нь хүнд нас насанд өөр өөр мэдрэмж, бодол төрүүлдэгт оршдог юм” хэмээн уран зохиолын хичээл дээр багшийн хэлсэн үг санаанд минь орж байна. Хожим 10, 15 жилийн дараа уншихад ямар мэдрэмж, хүсэл тэмүүлэл төрөхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ л амьдралын нэгэн үнэнийг надад ойлгуулж чадсанаараа энэ зохиол одоо л лав үнэ цэнэтэй юм. 155 155
    • Фото зураг Увс аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 34. Увс үлгэр 33. Увс аймгийн 7 дугаар цэцэрлэг. О.Анхбаяр “Өнхрүүш” аймгийн Ховд сумын ЕБС-ийн сурагч Э.Уянга. “Алунгуа э 33. Увс аймгийн Увс аймгийн 7 7 дугаар цэцэрлэг. О.Анхбаяр “Өнхрүүш” үлгэр дугаар цэцэрлэг. Увс аймгийн Ховд сумын ЕБС-ийн О.Анхбаяр “Өнхрүүш” үлгэр сурагч Э.Уянга. “Алунгуа эх” 156 Увс аймгийн 8-р цэцэрлэг. 35. Увс аймгийн 8-р цэцэрлэг. Л.Баяржавхлан. “7 бор оготоно” үл Л.Баяржавхлан. “7 бор оготоно” үлгэр
    • БАГАНУУР ДҮҮРЭГ 99 Багануур дүүрэг. ”Гүн Галуутай” цогцолбор сургуулийн 8-5 ангийн сурагч Э.Жавзандулам: Даниель Дефогийн “Робинзон Крузо” зохиолыг уншаад... 99 Багануур дүүрэг. ”Гүн Галуутай“ цогцолбор сургуулийн 8-5 ангийн сурагч Б.Отгонжаргал: Энэ зохиол намайг хүн шиг хүн байхад сургасан 99 Багануур дүүрэг. “Боловсрол“ цогцолбор сургуулийн 8-4 ангийн сурагч З.Золзаяа: Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь” найраглалын тухай 99 Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 9-3 ангийн сурагч Б.Хулан: Төрөлх хэл-бидний бахархал 99 Багануур дүүргийн “Сод” ахлах сургуулийн 10дугаар ангийн сурагч Г.Бүжинлхам: PAINTING Багануур дүүрэг. ”Гүн Галуутай” цогцолбор сургуулийн 8-5 ангийн сурагч Э.Жавзандулам Багануур дүүргийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Даниель Дефогийн “Робинзон Крузо” зохиолыг уншаад... “Робинзон Крузогийн амьдрал ба гайхамшигт адал явдлууд “роман нь Даниель Дефог жинхэнэ алдрын оргилд хүргэсэн юм. Бид энэ зохиолыг уншиж, зурагтаар киног нь ч үзсэн. Энэ зохиолын гол баатар Робинзон бол хүүхэд бидний бахархал болсон дүр. Уран зохиолын багш энэ зохиолыг гэртээ унших даалгавар өгсөн бөгөөд манай ангийнхан гол дүрээр нь жүжигчилсэн тоглолт бэлдсэн. Робинзон эр зоригтой, тэвчээртэй, ажилсаг, өөрийгөө дайчилдаг, эзгүй хээр арал дээр өөрийгөө хөгжүүлж чадаж байдаг нь хүүхэд бидний сэтгэлд хоногшиж, түүнийг дуурайх хүсэл эрмэлзлийг төрүүлсэн юм. Монгол хэлний хичээлээр өдрийн тэмдэглэл хөтлөх хичээл орсон. Робинзон эзгүй арал дээр өдрийн тэмдэглэл хөтөлсөн, тэр нь өөрийгөө тайвшруулахад, сэтгэлээ шинжихэд, өөрийгөө зоригжуулахад, хань болоход нь хэчнээн тус болж байгааг мэдээд би ч өдрийн тэмдэглэл хөтөлдөг боллоо. Мөн би аялалд юу юу бэлдэж болох,ямар эрсдэлтэй тулгарч болох, яаж өөрийгөө эрсдэлээс хамгаалах, ирээдүйд айл гэрийн эзэгтэй болоод орчноо яаж тохижуулах, юмхнаар яаж юм хийж бүтээж болдог, насан туршдаа өдрийн тэмдэглэл хөтлөх, өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл амархан сурах, зэрэг энэ бүх боломжийг энэ зохиолоос уншиж ойлгосон шүү! Цорын ганцаараа эзгүй арал дээр айдас гутралд үл автан цуцалтгүй хөдөлмөрлөж, бэрхшээл бүхнийг даван туулж хорин найман жилийг ардаа орхин эх орондоо эргэж ирсэн Робинзоны энэ сайхан зан чанарыг биширч, өөртөө төлөвшүүлье гэсэн бодол надад төрсөн юм. 157
    • Багануур дүүрэг. ”Гүн Галуутай“ цогцолбор сургуулийн 8-5 ангийн сурагч Б.Отгонжаргал Энэ зохиол намайг хүн шиг хүн байхад сургасан Энэ хүн цэцэн ч биш Энэ хүн эрэлхэг ч биш Гэхдээ хүн шиг хүн Энэ учраас ёсол Хүний амьдрал өдийг хүртэл чухам юун дээр тогтож,хэрхэн яаж үргэлжилсээр ирсэн юм бол ?.... Энэ асуултын илэрхийлэл болсон “ Үер “ туужийг би хоёр удаа уншлаа. Надад хүн гэж ямар байх ёстой хийгээд хүний амьдрал чухам юу болохыг энэ зохиол хэлж өгсөн юм. Усч өвгөн Дэнзэн дал шахам наслахдаа дөчин жилийг нь ус сахиж яарч сандарсан, зовж зүдэрсэн хүмүүсийг баян ядуу, хөгшин залуу, хөрөнгө мөнгө ялгалгүй тус хүргэж хариу үл хүсэж байгаагаас хүний амьдралын утга учрыг ухаарч, уужуу ухаант өвгөдийнхөө холч хараа, уужим сэтгэлээс хүний амьдралын гэрэл гэгээг би мэдэрсэн билээ . Гэтэл Дэнзэн өвгөний ачаар усны үерээс амь гарсан Дориг гэгч “ Би хэрэв энэ өвгөн шиг усч бол үер болоход ёстой нэг баярлана ч, баяжина ч, ус татраасай гэж бодохын оронд ус нэмээсэй л гэж бодож сууна“ гэж их мөрний усыг даган олз хайн явж байгааг уншаад хүний мөс чанар, ёс суртахуун ямар цэвэр ариун байх ёстойг ойлгосон. Энэ зохиолыг уншаад эмээ өвөө, ахмад үеийнхээ үг 158 сургаалыг сонсож, их зүйл мэдэж сурч үлдэх ёстой юм байна гэдгийг ухаарсан нь надад их олз болсон юм. Гэтэл бид чинь бодит амьдрал дээр өвөө эмээ нартайгаа хэрхэн харилцаж, яаж ханддаг билээ дээ. Их мөрний усанд орвонгоороо булга татуулан унах гэж байгаа хөгшин улиастай усч Дэнзэн өвгөнийг адилтгасан нь яавч жирийн нэг хэрэг биш ээ. Ямар их зориг тэвчээр, хүч чадал, ухаалаг зангийн үрээр залуу хосыг үерийн их уснаас гарган, нялх үрийг нь эх барьж авч байгааг хараад бахархахгүй байхын аргагүй. Насны эрхээр хүч тамир нь доройтсон ч амьдралын туршлага, сэтгэлийн хат, тэвчээр, сайхан сэтгэлийнхээ хүчээр их мөрний усыг үертэй үергүй аль ч үед өдөр шөнө гэлтгүй хамаг л хүч тамираа барагдтал завиа сэлүүрдэн, насаараа хүнд тус болж явсаар нэгэн насаа барж байгаа Дэнзэн өвгөн шиг сайхан буурайнуудаараа хүүхэд бид бахархах ёстой. Тийм ээ, орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний эх төгсгөлгүй уудамд орших хүний ертөнцийн мөнх амьдралын “ өтгөсөө үдэж, нялхсаа угтах “ өөдлөн дэвжих жамт энэ орчлонд хүн хүнээ хайрлаж амьдарцгаая. Бид ахмад үеийн үргэлжлэл .... Бидний үргэлжлэл хойч үе .... ..... Амьдрал мөнхөд үргэлжилсээр .....
    • Багануур дүүрэг. “Боловсрол“ цогцолбор сургуулийн 8-4 ангийн сурагч З .Золзаяа Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь” найраглалын тухай Эх орныхоо байгалийн гоо сайхан,сүр жавхаа,уран тансгийг магтан дуулаагүй яруу найрагч уран бүтээлч ховор буй заа. Тэдний нэг болох их зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн энэхүү найраглал бол хангай говь,тал хээр хосолсон ханагар уудам нутгийнхаа үзэсгэлэн гоог уран бүтээлчийн билгийн нүдээр толилж, сэтгэл оюунаар тунгаан зурагласан сонгодог жишээ юм. Эх байгалийнхаа яруу дагшныг ажиглаж, улмаар мэдэрсэн, гоо сайхны яруу дуулал, уран сайхны нээлт болсон урлал, арга барил нь өвөрмөц байдлаар онц тодрон харагддаг. Тухайлбал, Хөх огторгуйн дунд хөвөлзөн наадагч үүлийг дүрслэхдээ Цав цагаан үүл, хаш цагаан үүл Цааш нааш давхцаж сүлжин ороон тогтоод Цаадах хөх огторгуйд цасан угалз болж Цагаан луу хээтэй хөх торгоны адил хэмээн зурагласан бол үүлний янз бүрийн хэлбэр тогтцыг тус тусад нь авч “ачаатай цагаан тэмээ” , “аргал үүрсэн эхнэр” гэх буюу алсад сүндэрлэх уулсын оргилыг “мөнх хөх тэнгэрийн мөнгөн цагаан багана“ гэж ургамал ногоог эрдэнийн унжлага,ус мөрөнг “далайд шунган наадаж байгаа хөх усан могой “ гэх зэргээр, байгалийн үзэгдэл юмсыг тайлбарлахдаа амьтан, бусад зүйлстэй адилтгаж, амьдчилж, мөн хүншүүлсэн нь уран тансаг болжээ. Байгальтай харьцах хүний хандлагыг, Мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргил Мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил Эртний өвгөдийн үед мөргөж биширсэн хайрхан Энэ бидний үед шинжилж үзэх нуруу хэмээн дүрсэлжээ. Ийнхүү монгол орныхоо байгалийн сайхныг нүдэнд харагдаж сэтгэлд буутал сайхан бичсэн нь их зохиолчийн маань бишрэм сайхан авьяасынх. Байгалийн дүр төрхийг ажиглаж, анзаарч чадвал биднийг хүрээлэн байгаа бүхэн үнэхээр яруу сайхан зүйлээр дүүрэн байдаг. Байгалийг хэчнээн мэдрэх тусам яруу сайхны агуу их нигүүлсэнгүй сэтгэлийг олж авдаг гэдэг. Үүнд л яруу найраг уншихын болон бичихийн учир утга орших байх даа. 159
    • Багануур дүүргийн “Гүн өгүүллэгээр Багануур кино ЕБС-ийн ахлах С. Эрдэнэ гуайн энэ галуутай” цогцолборби том болоод дүүргийн бүтээнэ. сургуулийн 9-3 ангийн сурагч Б.Хулан ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Төрөлх хэл-бидний бахархал Аливаа үндэстний оршин тогтнох,хөгжих гол үндэс нь өөрийн уламжлалт ёс заншлаа дээдлэх, хойч үедээ өвлүүлэх явдал байдаг. Энэ талаар манай монгол улс хоцрогдонгуй байгаа. Өөрийн ард түмний туулж ирсэн замнал үүх түүхээ мэдэж байж сая монгол хүн болсноороо бахархах,түүхэн уламжлалаа хөгжүүлэхийг хүсэх билээ. Хүнд хамгийн чухал зүйл бол төрөлх хэл байдаг. Монгол хэл бол эртгий уламжлалтай,өнөө хүртэл хөгжиж, ирсэн, одоо ч гэсэн хөгжиж байгаа хэл билээ. Тийм хэдий ч,хотод суурьших хүний тоо олширсноор, хүүхдүүд эх хэлээ муу мэддэг, зарим үгийн утгыг ойлгодоггүй, зөв ярьж чадахгүй байгаа тул тэдний хэлний баялгийг нэмэгдүүлэх, сэтгэхүйг нь хөгжүүлэхэд ардын аман зохиол /ААЗ/ чухал үүрэгтэй гэж би боддог. Өнөөгийн хүүхдүүд гадаад хэл гадаад хэл гээд л сүйд болдог. Эх хэлээ сайн сураагүй байж гадаад хэл сурах нь зөв гэж үү? Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт 7 хоногт гадаад хэл 3 цаг байхад монголхэл 2 цаг , монгол бичиг зарим ангид 1 цаг, ахлах ангид огт ордоггүй нь төр засаг өөрөө эх хэлээ мартчихсан юм шиг санагддаг. 13-р зууны үед монгол хэл сурах хүсэлтэй хүмүүс өнөөгийн манайхан англи хэл сурах гэж хошуурдаг шиг байсан байхдаа. Удахгүй тэр цаг ч эргэх юм билүү хэн мэдлээ. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ. Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж, Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би! хэмээн бичгийн их хүмүүн, гүүш Б.Ринчен гуай шүлэглэн үлдээжээ. “Улс оршин тогтнохын үндэс нь эх хэл соёл юм” гэсэн үг ч байдаг. Харийн хэлийг тахин шүтэж буй энэ нийгэмд эх хэлээ дээдэлдэг ганц ч болов хүн төрөөсэй гэх хүсэлд автсандаа энэхүү илтгэлийг 160 160 бичлээ. Гадаад хэл үү, төрөлх хэл үү? Эх хэлээ мэдэхгүй бол монгол хүн мөн гэж үү? Эх хэлний хичээлд сонирхолтой болгох, үгийн баялгийг нэмэгдүүлэх... 1. Оньсого,таавар,уран бодлого, үгэн тоглоомыг чээжлүүлэх; 2. Үгийн олон утгыг мэдүүлэх; 3. ААЗ-ыг үг хэллэгээр нь ярьж сургах; 4. Хүүхэд бүрийн өөрийгөө нээх, илэрхийлэх, ярих чадварыг нь дээшлүүлэх; 5. Эх хэлний хичээлд сонирхолтой болгох. Судалгааны хамрах хүрээ: Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 6-9р ангийн сурагчид Судалгааны арга: Ярилцлага, ажиглалт, туршилт, асуулна, эрэлт хайлт Судалгааны таамаглал: Оньсого,таавар,уран бодлого, үгэн тоглоомыг мэдүүлснээр эх хэлний хичээлд дуртай болж, үгийн баялаг нь нэмэгдэж, оюун ухаан нь задарна. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛ ХЭЛ БАЯЛАГ ХЭЛ БОЛОХ НЬ “Судалгаанаас харахад ЕБС-ийн сурагчдын хамгийн дургүй хичээлээр хөгжим, монгол хэлний хичээл орсон байна” гэснийг уншаад Монгол хэлдээ монгол хүүхэд дургүй болчихож гэх
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган эмзэг сэтгэл төрсөн л дөө. Бид эх хэлээ эрхэмлэх ёстой.Эх хэлээ эрхэмлэнэ гэдэг эх орон ч тодотгол шүү.. Монгол хэл нь нэн баялаг үгийн сантай дахин давтагдашгүй өөрийн гэсэн онцлог шинжийг агуулсан хэл юм. Монгол хэлээр орчуулах боломжгүй үг нэг ч байдаггүй.Өдөр тутам хэрэглэдэг үгсээ л харъя л даа. Бид өдөр бүр хэрэглэдэг үгсээ градус- хэм, дебют -анх гарах эхлэх үэсэн үг үүнийг анх удаа гээд орчуулж болно. Супермаркет – хүнсний их дэлгүүр, минимаркет – хүнсний мухлаг гэж орчуулаад хэрэглэвэл утга нь илүү тод болно. Төрөлх монгол хэл маань өөрөө ардын сурган хүмүүжүүлэх зүйн асар их өв бөгөөд хэл сэтгэхүй хоёр холбоотой болохоор хэлээ сайн мэддэг болбол сэтгэх чадвар нь хөгжинө гэсэн үг. Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинский “Эх хэл бол ард түмэндээ ном бичиг, сургууль ч үгүй байсан үеэс нь эхлэн багшилж ирсэн, түүхийн нь эцсийг хүртэл багшлах агуу их ардын багш мөн“ гэжээ. Эх хэл нь ихийг сургадгаас гадна хялбар дөхөм аргаар байгаль ертөнцтэй танилцуулдаг билээ. Монгол ухаан гэдэг барагдашгүй баян алттай авдар юм. Үүнийг л сөхөж үзэхийг хүссэн бөлгөө. Ээрдэг хүүхдийг голын ус харуулан суулгаад аманд нь голын жижигхэн эр чулуу үмхүүлээд “Билүү чулуу”гэж хэлүүлсээр засдаг. Яруу сайхан, хурц тод ярих нь уг зүйлийнхээ утга санааг бусдад бүрэн ойлгуулахад тустай. Монгол ардын аман тоглоомыг тоглож сурснаар ийм чадвартай болно. ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ХЭСЭГ Судалгаа Судалгаанд нийт хамрагдсан сурагчид-90 Үүнээс 9-р ангийн 45 сурагч, 7-р ангийн 20 сурагч.8-р ангийн 25. Судалгааны асуулга: 1. 2. 3. 4. 5. 6. Монгол хэлний хичээлд хэр сонирхолтой вэ? Цаашид монгол хэлний хичээлийг сонгон суралцах уу? ААЗ сонирхдог уу , ямар төрлийг мэддэг вэ? Ардын дуу сонирхдог уу, үгүй бол яагаад? Амьдралд монгол хэлний хичээл хэрэгтэй юу? Ардын тоглоомууд мэддэг үү? Хариулт: 1. Сонирхолтой – 3, үгүй - 60 /үгүй 66% / 2. Тэгнэ -10, үгүй -80./ сонгохгүй - 88% / 3. Оньсого мэддэг – 35,Үлгэр уншдаг – 20,үгүй 35./ үгүй 38,8 %/ 4. Монгол хэлээ мэддэг юм чинь хэрэггүй – 25, хэрэгтэй - 20, Мэдэхгүй - 45. 5. Мэддэг 45% үгүй 45% Энэ судалгаанаас үзэхэд хүүхдүүд монгол хэлний хичээлд төдийлөн дуртай биш байна. Би эх зохиох дуртай. Оньсого,таавар таах, шүлэг зохиох,үгэн тоглоомоор тоглох, дуртай. Харин өгүүлбэр зурах, тайлбарлах, олон нөхцөл цээжилж, өгүүлбэрт оруулахдаа тийм ч дуртай биш. Оньсого , таавар, дуурайлган зохиох дуртай .ААЗ-ыг тайлбарлах, зааж сургах,тоглоом тоглуулах,зохиолгох, үгийн утгыг мэдүүлэх хичээл их ороосой гэж боддог. ГУРАВДУГААР БҮЛЭГ. ТУРШИЛТ, ҮР ДҮН Бид монгол хэлний хичээлээр 8-р ангидаа “Сүмбэр уул”, Асуух нурууны үг, шатрын хожлын үг тоглоомоор сурсан юм. Их сонирхолтой байсан гэж ихэнх хүүхэд хариулсан байна. Үүнээс үзвэл: ардын аман зохиол, хэлний таавар, оньсого, ардын уран бодлого, монгол хэлний Q хөгжүүлэх сорил, дайралцаан, үгийн сүлжээ, үгэн тоглоомыг сурснаар хэлний 161 161
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган баялгийг нэмэгдүүлэх,өөртөө итгэлтэй болгох, зөв тод ярьж сурах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд тустай байна. Бас зөв бичүүлж сургахад ч тоглоомын арга үр дүнгээ өгч байна. Мөн өөрсдөө шинэ үгэн тоглоом зохиох, үгийг нь өөрчлөн дуурайлган зохиох нь сонирхолтой байдаг. Ингэвэл хүүхдүүд эх хэлний хичээлдээ илүү сонирхолтой болно наадгай,,монгол ардын аман зохиол, оньсого,дайралцаан, ертөнцийн гурав,дөрвүүд,ардын уран бодлого,монгол хэлний Q хөгжүүлэх сорил,дайралцаан,үгийн сүлжээ,сургаалын зохиолуудтай танилцуулах,шагайгаар тоглох олон төрлийн тоглоомууд, хөлөгт тоглоомуудаар тоглуулах, уран гогцоо гаргуулах зэргээр сонирхолтой болгож, хүүхдийг хөгжүүлэх. ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛ 1. Хичээлийн нэрээ “Төрөлх хэлний хичээл“, эсвэл “Эх хэлний хичээл гэж өөрчлөх; 2. Монгол хэл, монгол бичгийн хичээлийн цагийг нэмэх; 3. Монгол хэлний хичээлээр монгол ёс заншил, тоглоом НОМ ЗҮЙ 1. Х.Сампилдэндэв.Монгол ардын аман зохиолын дээжис, УБ., 2005 2. Л.Нямдаваа. Уншихгүй байхын аргагүй ном, УБ.,2009 3. Ардын жүжиг наадмын аман зохиол, УБ., 1979 162 162
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрБагануур дүүргийн “Сод”кино бүтээнэ. би том болоод ахлах сургуулийн 10дугаар ангийн сурагч Г.Бүжинлхам 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган PAINTING WHAT IS PAINTING? Painting is one of the form of visual art.Its developing rapidly over the world. Painting has large number of histor ies. Examples of cave painting. It’s the first painting from others. And this painting descr ibe their stone age. Painting has a lot of types. Every type is different from others. 1. Black picture Black picture is one of the type of painting and we cant imagine painting without black picture. If you draw black picture, you will just need pencil, eraser, and paper. Then you should use this 3 things with your feelings and talent to make black picture. There are some forms of black picture. Sum up: line drawing, pointed drawing…etc. • LANDSCAPE PICTURE • ABSTRACT • PHOTOGRAPH • ANECDOTE PICTURE • FIGURE PAINTING • CUBISM А) Portrait painting Portrait painting is painting that draw human or animal’s appearance of face. Its hard to draw portrait due to you need to draw each part of the face that eyes, nose, mouth, freckles, moustache,…etc. the most popular portrait of the world is Mona lisa by Leonardo da vinci. Naturmort Naturmort is descr ibing things pithily like truly draw the shape, corner, face,shadow,height,length,…etc. We can draw anything examples of food, cup, flower, games,…etc 2. Colored painting COLORED PAINTING IS THE MOST EXTENSIVE FORM OF THE PAINTING. COLORED PAINTING IS MADE BY LOT OF COLORS. AND HAS LARGE NUMBER OF TYPES. • PORTRAIT • NATURMORT PAINTING IS THE MOST AMAZING THAT CANT BE IMAGINE. PAINTING IS THE BEST THING THAT HUMAN BODY’S HAVE EVER MADE 163 163
    • Фото зураг Багануур дүүргийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 54. Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд. “Үлгэрийн баатрууд амилсан нь” Багануур дүүргийн 138-р цэцэрлэгийн ахлах “В” бүлгийн хүүхдүүд. “Гахайн 3 тоорой” үлгэр Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль бага 56. Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль бага ангийн сурагчид. ангийн сурагчид. “Цасангоо ба долоон одой” үлгэр 55. Багануур дүүргийн 138-р цэцэрлэгийн ахлах “В” бүлгийн хүүхдүүд. “Гахайн 3 тоорой” “Цасангоо ба долоон одой” үлгэр үлгэр 164
    • БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ 99 Багахангай дүүрэг. “Хангай” цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Н.Золзаяа: Анне Франк амьдралыг харах цонхыг минь арчиж өглөө 99 Багахангай дүүрэг. “Хангай” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч М.Балдан-Адшиа: Номын ач 99 Багахангай дүүрэг. “Хангай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Ж.Амартүвшин: Зүрхний хилэн 99 Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч н.Отгонбат: Монгол бөөгийн шашин 99 Багахангай дүүрэг,“Хангай” цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч О.Хулан: Хүүхэд гэж хэн бэ? Багахангай дүүрэг. “Хангай” цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Н.Золзаяа Багахангай дүүргийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Анне Франк амьдралыг харах цонхыг минь арчиж өглөө Би саяхан 13 нас хүрсэн. Нэг өдөр монгол хэлний хичээлээр “Өдрийн тэмдэглэл” ийн тухай орлоо. Сурах бичигт “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” гэсэн номны зураг,тэмдэглэлийн хэсэг байв. Түүнийг багш бидэнд уншиж охины амьдрал болоод тэр үеийн нийгмийн байдал, еврейчүүдийн талаар цухас ярьж өгөхөд надад тийм гэж хэлэхийн аргагүй маш сонин мэдрэмж төрж, тэр номыг заавал, бүр хурдхан олж унших хүсэл оргилсон юм. Уншлаа. Тэмдэглэл хөтлөгч охин ердөө 13-хан насандаа (надтай чацуу атлаа) амьдралыг ямар амттай, ямар үнэтэй, хэчнээн салж болмооргүй болохыг ойлгож ухаарч, тэмдэглэн үлдээж чаджээ. Тэрээр маш их айдас түгшүүр,зовлон гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед /Еврей хүмүүсийг барьж, хорьж, бөөнөөр нь хоморголон устгаж байсан дайны үед/ ам бүлээрээ нуувчинд амьдарч, өөрийн цус нэгт ахан дүүсээ хэрхэн баригдан зовж тарчлан тамлуулан хөнөөгдөж байгааг өдөр бүр харж, сонсож, мэдэрч, өрөвдөхийн зэрэгцээ айдас хүйдэс нөмөрсөн хүйтэн хатуу ертөнцийг хүүхдийн гэгээн цайлган сэтгэлдээ зөөлрүүлэн, агуу их зохиолч болох хүсэл мөрөөдөлдөө умбан бусад охидын адил анхны дурлалтай учирч, догдолж ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн амьдарч байлаа. Хүн ямар ч үед нөхцөл байдалдаа дасан зохицон амьдарч, амьдрал, амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэж чаддаг гэдгийг тэр охин харуулсан юм. Халуунд халж, хатаж сэнхийсэн байхдаа хүйтэн амттайхан зайрмаг идэхийг хэчнээн хүсэвч чадахгүй, хүнтэй ярьж хүсэл бодлоо солилцон хөгжилдмөөр байгаа ч дуугарч болохгүй хэцүү байдалд айж эмээн байшингийн дээврийн хонгилд өдөр хоногийг өнгөрүүлж байсан ч тэрээр бичсээр, тэмдэглэсээр л байжээ. Анне Франк хэдийгээр зовж зүдрэн байсан ч, ахархан 165
    • боловч амьдралдаа зорилготой, зоригтой, тууштай байж чадсан юм. Хүн насаараа нуугдан амьдарч чадахгүй тул хэн нэгэн тэднийг илчлэн фашистуудад баригдсанаар гэр бүлээрээ лагерьт хоригдон амьдарсаар,суллагдахаасаа хэдхэн долоо хоногийн өмнө 15-хан насандаа туйлын харамсалтайгаар хорвоог орхисон боловч тэрээр хүн ямар ч нөхцөлд өөдрөг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, утга төгөлдөр амьдарч болох гайхалтай жишээг хүн төрөлхтөнд 166 үзүүлж чаджээ. Гэтэл бид энэ сайхан цагт ээж аавын халамж хайранд өлгийдүүлэн,идэж уух өмсөж зүүхээр гачигдахгүй сурах боловсрох орчин нөхцөл бүрэн хангагдсан дутах гачигдах зүйлгүй,хүссэнээрээ амьдрах боломж бүрдсэн атал Анне Франк шиг амьдарч чадаж байгаа билүү гэхээс хариу олдохгүй юм. Би найз нөхдөө амьдралдаа утга учиртай, хүсэл мөрөөдөлтэй байхыг хүсэж, Аннегийн жишгээр амьдрах юмсан гэж бодолхийлэх болсон доо...
    • Багахангай дүүрэг. “Хангай” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч М.Балдан-Адшиа Номын ач Ном гэх үгийг сонсоод зарим хүн энгийн, олон хуудастай, хавтастай зүйл гэж боддог. Ихэнх хүн номыг нухацтай уншдаггүй. Энэ нь их буруу юм. Их зохиолч эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай: “Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн далай мэт гүн” хэмээсэн байдаг. Үнэхээр ч номд дэлхий ертөнц, гараг эрхэс, далай тэнгис гээд хүний ухаанд багтаж болох бүхий л зүйлийн талаар өгүүлсэн байдаг бөгөөд үүгээрээ хүмүүст шинэ сонин амьдрал, баяр баясгалан, хайр сэтгэл, зовлон гуниг гээд бүхий л зүйлийг мэдрүүлж чаддаг. Ингээд би та нартаа өөрийнхөө уншсан номын талаар товчхон өгүүлье. Саяхан би “Сургамжит өгүүллэг” хэмээх түүврийг уншсан бөгөөд тус номд хүний амьдралын утга учир хийгээд хайр гэдэг юу юунаас чухал эрхэм зүйл гэдгийг гаргаж өгчээ. Тухайлбал: Ганц хүүгээ дайнд явуулсан эцэг эх хоёр нь дайн дууссан тухай сонсоод сэтгэлээ чилээн, нүдээ хөхөртөл хүү минь ирнэ гэж найдан хүлээж байна. Эцэг эх хоёр нь унтах нойр, идэх хоолоо умартан хүүгээ хүлээсний эцэст харилцуур нь дуугарч сэтгэлийг нь амрааж, хүүгийнх нь хоолой гарах нь тэр. Тэрээр: -“Ээж ээ, аав аа, би нэг найзаа авч очиж болох уу? Тэр минь дэлбэрэлтэд өртөөд өрөөсөн гар хөлгүй болчихсон юм л даа. Аав ээж нь: “Хүү минь, ээж аав хоёр чинь амьдрах гэж ядаж байгаа энэ хүнд үед өөрийгөө ч авч явах чадваргүй тэр хүнээр яах нь вэ? гэвэл хүү нь “За,за” гэж гунигтайхан хэлээд утсаа салган хэд хоног сураг алдрав. Удалгүй хүү нь амиа хорлосон тухай мэдээ ирж, очвол өрөөсөн гар хөлөө дайнд алдчихсан байжээ. Ийнхүү өөрсдөө ч мэдэлгүй хайртай үрээ хөнөөчихсөн аав, ээж нь ихэд шаналж гашуудсаар удалгүй ээж нь хорвоог орхисон гэнэ. Амьдралд хүнд хэцүү үе маш олон тохиолдох агаад хүн энэ бүхэнд өвдөг сөхрөлгүй бууж өгөлгүй тэмцэх ёстой. Энэхүү өгүүллэгт гарч буй ээж хүүгээ ойлгож, дууных нь өнгийг мэдэрч чадсан бол, жаахан хүлээцтэй хандаж, хүүгээ ойлгож чадсансан бол өөрсдийг нь хамгаалж яваад шархадсан тэрхүү хөөрхий залууг өрөвдсөнсөн бол тэгтлээ их хүлээсэн ганц үрээ ийнхүү гашуунаар алдахгүй байсан болов уу? Нөгөө талаар хүү ээж, ааваа сорилгүй очсон бол тэд нь хүлээж авах л байсан шүү дээ. Хүн гэдэг эрхэм дээд төрлийг олоод энэ хорвоод мэндэлсэн атлаа амиа тэвчих нь байж болшгүй зүйл ээж,аавдаа дарамт болохоос айсан бол тэр аймшигт дайнаас мэнд үлдсэнээ их хувь заяад бодоод өөрийн хүчээр амь зууж болох л байсан болов уу? Мөн хүүхдээ гэсэн ээжүүдийн хайр ямар агуу болохыг, бидэнд олдож буй энэхүү хором хугацаа ямар үнэтэй болохыг, үнэнч ариун хайр сэтгэл гэдэг ямархан эмзэг нандин агаад хүний сэтгэл зүрх гэдэг ямар хэврэг болохыг энэхүү цуврал түүврүүдийг уншсанаараа ойлгож авлаа. 167
    • Багахангай дүүрэг. “Хангай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Ж.Амартүвшин Зүрхний хилэн “Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг. Тиймдээ ч “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян бэ? гэж зохиолч Зундуйн Дорж гуай нэгэнтээ асуусан байдаг. XVII зууны тархай бутархай, ороо бусгаа цагт элэг нэгт ахан дүүс,эх орон ард түмнийхээ төлөө халуун амь,бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан эрэлхэг цогтой, эх орончдын тухай үнэнийг өгүүлсэн нэгэн романыг уншлаа. Энэ бол Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” роман юм. Уг романы гол баатар Амарсанаа, Чингүнжав, Ренчиндорж нар эрх чөлөөний төлөө тэмцэл, нэгэнд нь тэтгэн туслах, нөгөөг нь илбэн тохинуулах нэрээр халх, ойрад ноёдын хоорондын харилцаанд ан цав суулгаж, нэг нэгээр нь даран авах манж хааны арга бодлого, монголын зоригт хөвгүүдийн амь хайргүй зүтгэлээр дамжуулан бидний өнөөгийн тусгаар тогтнол ямар их үнэтэйг хойч үедээ сануулж, эв нэгдлээ цаг ямагт эрхэмлэхийн захиас болжээ. Эдүгээ энэ бүхнийг эргэцүүлэн бодоход: Өвөг дээдсийнхээ гэрээслэн үлдээсэн энэ өргөн уудам, баян эх нутаг, тусгаар тогтнолдоо тоомсоргүй хандах нь зүйд үл нийцэх мэт санагдана. Цөөхүүлээ бүр дэндүү цөөхүүлээ /2,8-хан сая/ монголчууд бид өөрсдөө л энэ эх орноо авч үлдэхгүй бол устан үгүй болох нь! Дээр өгүүлсэнчлэн “Хэл хил мал гуравтайгаа байвал хэн баян?” Монгол баян байлаа. Гэтэл өнөөдөр мах нь тэнгэрт тулсан үнэтэй, монгол бичгээр нэрээ бичдэг хүн дөнгөж 12-хан %, хил 168 заагаар нь харь орны хорт бодисууд, ажиллах хүч гэсэн нэртэй харийн иргэд ихээр орж ирж байна. Ингээд бодохоор бидэнд өвлүүлэн үлдээж өгсөн энх тунх, эрүүл жаргалтай, дутаж гачих зүйлгүй бүтэн амьдралыг хайрлан хамгаалж, хойч үедээ уламжлуулан үлдээж чадахгүйд хүрч өвөг дээдсийнхээ өмнө уучилж болшгүй том алдаа хийж байна. Эцэст нь хэлэхэд: Эх орноо мартав уу? Эх хэлээ голов уу? Эцэг эхээ үл ойшоов уу? Эрдэм мэдлэг нь ихдэв үү? Өрөөлийн хэдэн ханз холбож сураад, Өөрийн монгол хэлээ мартав уу? Хөх тэнгэрийн босоо удам Ханзаар нэрээ бичих учиргүй Мэндлэхэд чинь өгсөн тэр нэрийг Мөнхрөхөд чинь Монголоор чулуун дээр сийлэн дэрлүүлж Эх нутгийн чинь нэгээхэн биед Элгийг нь цөмлөн оршуулахыг санаж яв... МИНИЙ МОНГОЛЧУУД АА!
    • С.Багахангай дүүргийн ЕБС-ийн ахлах Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрБагахангай дүүргийн “Хангай” цогцолбор би том болоод кино бүтээнэ. сургуулийн ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ аймаг, Цэцэрлэг сумын9б ангийн сурагч н.Отгонбат Э.Булган 1. Архангай ЕБС-ийн 9а ангийн сурагч Монгол бөөгийн шашин Монголчууд эр дээр үеэс хүн төрөлхтөний соёлын нэгэн чухал өв болох бөө мөргөлөө эдүгээ хүртэл хадгалсаар иржээ. Бөө мөргөл олон мянган жил хөгжин уламжилж ирэхдээ нэлээд олон шатыг дамжиж ирсэн байна. Бөө мөргөлийг хүй нэгдлийн үед үүссэн гэдэгтэй эрдэмтэд санал нэг байдаг ч чухам аль үед үүссэн талаар санал зөрөлдөөнтэй байна. Монголын эрдэмтдийн сүүлийн дөч гаруй жилийн судалгаагаар бөөгийн шашин нь эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэж үзэх болжээ. Энэ санаа нь 8-р зууны үед Монголчууд онгон сахиусаа “Эсгийгээр хүн дүрстэй эмгэлж хэмээх онгон хийж,түүндээ эсгийгээр хөх шиг юм хийж …сүсэглэн биширдэг байсан” гэсэн мэдээ болон олон газрын бөөгийн дээл хувцсанд эмэгтэй хүнийг дүрсэлсэн чимэглэл байдагтай холбон анхны бөө нар эмэгтэйчүүд байсан бололтой гэсэн дүгнэлт хийжээ. Бөө мөргөл 17 зууны үеэс уруудан нийгмийн оюун санааны шаардлагыг хангахаа больж буддын шашинд шахагдан мөхөж Хөвсгөлийн тайга, Байгаль нуур, Баргужин төхөм зэрэг бөглүү алс нутагт үлдэж хоцорсон байна. 1990 ээд оноос шашин шүтэх эрх чөлөөтэй болсонтой холбогдон бөө нар шинээр төрөх болсон. Чухамдаа хэн нь жинхэнэ бөө,хэн нь “сүлжээний” бөө болох талаар одоо ч маргаантай байна. Тэгтэл одоо бүүр гайхмаар,хүн болгон л гэр бүлээс нь төрж буй нэг, аягүй бол хоёр бөөгийн тухай ярих болж. Жинхэнэ бөөг яаж таних вэ? Бөө мөргөл судлаачид болон удам соёлоо хадгалж яваа зарим бөө нарын үзсэнээр: Сайн сонсох. Хүний ярьж байгааг анхааралтай сонсох төдийгүй түүнийг яаж ярьж байгааг нь сайтар анзаар. Хүмүүс голдуу ярьж байхдаа хүслээ илэрхийлдэг. Соргог ажиглах. Хүний биеийн хэлэмж, дохио, зангаа уг хүний санаа илэрхийллийн толь болдог. Бага ярих. Та бага ярьснаараа илүү их сонсож, бага алдаа гаргах болно. Та асуулт тавь, гэхдээ өөрөө хэзээ ч түрүүлж бүү хариул. Анхныхаа сэтгэгдлийг ахин үнэлэх. Ихэнх хүн анхны сэтгэгдлээ удирдамж болгодог. Гэхдээ сайтар дүгнэж шинжил. Олж мэдсэн зүйлээ ашиглахад цаг гарга. Хэрвээ та бөөтэй уулзах, ярилцах гэж байгаа бол ганцхан хором гаргаж та юу мэдэж байгаа, ямар хариу үйлдэлд найдаж байгаа талаараа бод. Негөө хүний талаар та юу мэдэж байгаа, хүлээсэн хариугаа авах магадлалаа нэмэгдүүлэхийн тулд яах ёстойгоо тодорхойл. Ухаалаг байх. Ухаалаг байдал бол хүмүүсийг унших үйл явцын хамгийн таатай хэсэг билээ. Биеэ барьж сур. Хэрвээ та арилжааны ямар нэг тодорхой нөхцөл байдалд,тэр дундаа байдал хурцдах үед биеэ барьж чаддаг бол таны ажигламтгай чанар өөрийн эрхгүй нэмэгдэж эхэлдэг. Бөөгийн онгодын түүх, домог бусад зүйлийг сонирх. Дараа та өөрийгөө сонсоорой. Танд юу бодогдож байна. 169 169
    • Багахангай дүүрэг,“Хангай” цогцолбор С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. сургуулийн 11г ангийн сурагч О.Хулан 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Хүүхэд гэж хэн бэ? Гэр бүл хүүхдийн анхны сургууль А. Хүүхэд гэр бүлээсээ яагаад хөндийрдөг вэ? Б. Хүүхэд хүмүүжүүлэх арга В. Сонирхолтой баримтууд Судалгааны хэсэг: Би гэр бүлээсээ үүнийг л хүсдэг. Дүгнэлт: Сайхан гэр бүлийг цогцлоох Сайн байцгаана уу? Юуны өмнө энд хуран цугласан эцэг эхчүүд, эрдэмтэн багш нар, хүүхэд багачууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үр хүүхэд ертөнцөд эцэг эхээ баярлуулан төрдөг. Халуун дулаан хайр энхрийллээр угжигдан өсөх ёстой үр хүүхэд маань насанд хүрэгчдийн амьдралын тоглоом, зугаа болж байгаа нь юутай харамсалтай. Тиймээс ч би хүүхдийн асуудлыг,тэр дундаа анхны сургууль болох гэр бүлийн талаарх асуудлыг авч үзлээ. Үүнээс голчлон эцэг эх, хүүхдийн харилцааг тодотгож энд илтгэнэ. Хүүхэд гэж хэн бэ? Эрдэмтэд маш олон янзаар үзсэн байдаг. Жишээ нь: “Бие бялдар, оюун ухааны хамгийн эрч хүчтэй хурдтай хөгжлийн үедээ байгаа хүн” гэсэн байхад судлаач Ц.Балхжав “Нууцаа тайлаагүй ертөнц” гэжээ. Би бол харин агуу их хайрыг, гэрэл гэгээг бэлэглэгч гэж хүүхдийг нэрлэмээр, бахархмаар санагдана. Гэр бүл хүүхдийн анхны сургууль: Гэр бүлийн харилцаа нь хайраар амилж, зүрх сэтгэлээр зохицуулагддаг харилцаа. Хүү нь аавыгаа, аав нь өвөөгөө үргэлжлүүлсэн он цагийн хэлхээс. Хүү байснаа аав болдог. Аав байснаа өвөө болдог байгалийн жам нь тэднийг амьд сэтгэлийн утсаар хүйн холбоогоор бат бэх холбодог. Хүүхдүүд гэр бүлээс амьдралын их сургуульд суралцдаг. Хүний боловсролын эхлэл гэр бүлээс эхэлнэ. Иймээс 170 170 сургуульдаа биеэ хэрхэн авч яваа,олон нийтийн газар хэр соёлтой байгаа, үзэгдэл юмст яаж хандаж байгаа байдал нь хүний гэр бүлийн соёлыг илтгэдэг. Хүний зан ааш гэр бүлийн хүмүүжлээс хамааран төлөвшдөг. Эцэг, эх нь төлөв түвшин, уур уцаар багатай, асуудлыг зөв шийддэг, хамтын шийдэлд хүрдэг гэр бүлд эрүүл харилцааны хичээл заагдаж байдаг. Хүүхдүүд ээж аавыгаа бусад хүмүүсийг дагаж дуурайх замаар сурдаг онцлогтой. А. Хүүхэд яагаад гэр бүлээсээ хөндийрдөг вэ? Гэр бүлийн салалт, тогтворгүй байдал, эцэг эхийн зан төрх, хайнга байдал дарамт зэргээс шалтгаалж өнөөдөр маш олон хүүхэд өлмөн зэлмэн, орох оронгүй, сурах сургуульгүй хүний хайр энхрийллээс гадуур, шоовдорлогдон хамгийн муухай доромжлолыг амсан амьдарч байгаа нь цөөнгүй. Тиймдээ ч, би энэхүү сэдвийг зориглон авч судалгаа хийн илтгэж байна. Б. Хүүхэд хүмүүжүүлэх арга. 1. Тэднийг битгий зодоорой. 2. Хүүхэдтэй харилцахдаа үг бүрээ цэгнээрэй. 3. Хамтдаа цагийг өнгөрөө. В. Сонирхолтой баримтууд Та бол хүүхдийнхээ хувьд: Амьд явахын баталгаа Өсөж торнихын үндэс Баяр баясгаланг бий болгогч Аз жаргалыг бий болгогч Өөрийг нь хайрлан энэрэгч Хамгийн дотны хүн
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган - - - - Урмаар дүүрэн амьдрал дунд хүүхэд итгэж сурдаг. Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг. Үнэнч шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг. Амгалан тайван амьдралд хүүхэд бусдыг хүндэтгэж сурдаг. Судалгааны хэсэг Судалгаанд “Хангай” цогцолбор сургуулийн ахлах, дунд, бага ангийн 60 сурагч оролцов. Үүнээс: Ахлах-20 сурагч: Биднийг дэмжээсэй- 15% Шийдвэр гаргах оролцоо- 30% Биднийг сонсооч- 20% Хамтдаа цагийг өнгөрөөх- 5% Архи уух- 15% Хайр-10% Амар тайван амьдрал- 5% - Дунд 20 сурагч: Хайр- 55% Ярилцах- 5% Хүссэн юм-40% - Бага 20 сурагч: Аз жаргал, сайн сайхан амьдрал- 35% Хайр- 20% Гэр бүлтэйгээ хамт байх- 20% Юу ч хүсдэггүй- 5% Хүссэн юм- 20% Жич: 28.3% нь хайрыг хүсэж байна. Хүүхэд бол гэр бүлийн гэрэл гэгээ. Тиймээс охиноо, хүүгээ хайрлаж, хамт цагийг өнгөрөөж байгаарай. Уурлаж бухимдан, зодож загнахүйгээр эелдгээр ярилцаж, дотно зөвлөх найз нөхөд нь байгаарай. Та хүүхдээ яаж хайрлана. Таны хүүхэд ч үр хүүхдээ тэгж хайрлана гэдгийг анхаараарай. Ирээдүйн хөгжлийн эзэд болсон таны бяцхан үрс нүдэндээ бүү нулимстай байг. Үр хүүхдээ хайрлаж яваарай. Ном зүй: “Эрүүл амьдарч урт наслах нууц”, “Хүүхэд хүмүүжил”, “Эрүүл мэнд” 10-11 анги. 171 171
    • Фото зураг 56. Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль бага ангийн сурагчид. “Цасангоо ба долоон одой” үлгэр Багахангай дүүргийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 57. Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 2б ангийн сурагчид. “Чон долоон ишиг” үлгэр Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 2б ангийн сурагчид. “Чоно ба долоон ишиг” үлгэр 172 58. Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 4а ангийн сурагчид. “101 Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 4а ангийн сурагчид. “101 гөлөг” гөлөг”
    • 99 99 99 99 99 БАЯНГОЛ ДҮҮРЭГ Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Б.Азжаргал: П.Бадарч гуайн “Тэмээ” шүлгийг уншаад Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч н.Сайханжаргал: Монгол цэргийн жавхаа Баянгол дүүрэг. 47дугаар сургуулийн 9г ангийн сурагч Д.Ану: Монгол мөрөөдөл Баянгол дүүргийн 47дугаар сургуулийн 11б ангийн сурагч М.Отгон-Үжин: УС Баянгол дүүргийн 77дугаар сургуулийн 11ж ангийн сурагч Б.Жавзмаа, А.Тунгалаг, З.Нарангарав, М.Энхтүвшин: “Монголын Нууц Товчоо” монгол хэлний дурсгал болох нь 99 Баянгол дүүрэг, 13 дугаар сургууль, 10а анги Б.Одмаа: Яруу найраг ба Би Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Б.Азжаргал Баянгол дүүргийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ П.Бадарч гуайн “Тэмээ” шүлгийг уншаад П.Бадарч гуайн “Тэмээ” шүлгийг уншаад надад яагаад ч юм “Сайн хүн байх хэцүү юу? гэсэн гүн ухаантан Питтакийн асуулт өөрийн эрхгүй санаанд орлоо. Та бас дараах мөрүүдийг уншаад ямар хүний дүр сэтгэлд тань бууж байгааг бодно уу. Туг ширээ бөхнөөс нь халуун илч дvvгээд Тууж явахад хvртэл дулаахан гэж жигтэйхэн Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагvй Унаган говио орхиж нутаг ердөө шилээгvй ...Авгай хvvхэд шаваад ноосы нь зулгааж байхад Ав ав гэх шиг гув гув дуугарч зогсох Ачаа бараа тэгнэж vйлий нь vзэх гэж байхад Арай өндөрдөөд байна уу гэх шиг өөрөө хэвтээд намсах... Хийсэн зүйлгүй, хийх ч юмгүй хэрэн хэсүүчилж, хэн хүнд нэмэргүй явснаас бурхан шийтгэе ч нүгэлгүй тэмээ болоод төрчихвөл хавьгүй илүү дээр ч юм уу даа. Ерөөс хүн байхын тулд хичээх хэрэггүй ч юм шиг, тэр нь туйлын энгийн, ёстой тэмээ шиг байх. Сэтгэлээс нь “халуун илч дvvгээд, дулаахан”, амьдралын урт аянд “эцэж цуцсан гэж” үгүй, унаган нутгаа орхиогүй гэрсэг гэдэг нь аргагүй, туждаа vнэнч, аль л хатуу хvтvvд дурлах, итгэмтгий, цайлган, өр зөөлөн... Энэ бүхэн “Яргуйт дэлхийд цөөрч байх нь харамсалтай” нь гунимаар ч юм шиг. Ялдамхан энэ орчлонд бусармаг зантай явснаас Ядахдаа тэмээ шиг явах сан гэж би л хувьдаа бодном. 173
    • Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч н.Сайханжаргал Монгол цэргийн жавхаа Монгол цэргийн жавхаа…Энэ үгийг сонсохоор миний нүдэнд цал буурал толгойтой, энгэрээрээ дүүрэн одон медальтай, хувцсаа толийтол индүүдэж, гутлаа гялалзтал тосолж, гартаа таяг тулсан өвгөн нүдэнд харагдах шиг. Өнөөдөр ийм сайхан харагдаж байгаа энэ буурай өдий зэрэгт хүрэх гэж яасан их тэсвэр тэвчээр гаргаж, хатуу хүтүүг туулсан бол? Хамаг Монголын хаан эзэн Чингисийн үед цэрэг эрс гэдэг тэсвэр тэвчээр, хатуужлын туйл байсан болов уу гэж бодогддог.Тэд хэзээ харьж,эцэг эх,хань ижил,үр хүүхдэдээ эсэн мэнд золгох эсэхээ ч мэдэхгүй,морин дэл дээр хооллон,унтаж,эх нутаг газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан дайтаж явсан гэдэг. Үнэхээр Монгол цэргийн жавхаа гэдэг эндээс бий болов юу? Цэрэг эрс нь энхийг сахиулах үйлст оролцож, Ирак, Афганистан гээд дайн дажин ард түмэнд нь заналхийлж байгаа 174 газарт очиж, энгийн ардын амь насыг сахин хамгаалж явна. Цэргийн алба хааж байхдаа залуус сахилга дэгтэй байх гэж юу болох, эх орон гэж ямар үнэтэй болохыг мэдэрч, хамгийн гол нь эх орноо хайрлах сэтгэлтэй болдог нь сайхан. Орчин үед залуучууд цэргийн алба хаахаас зайлсхийх нь их болж. Эрчүүд эх орноо сахихгүй бол хэн сахих вэ? Эрчүүд энх амьдралыг хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ? Чингисийн сүлдэн дор Монгол улсаа мандуулж,Лигдэн хаан, Цогт тайж, Амарсанаа, Чингүнжав, Магсаржав, Дамдинсүрэнгийн тугийн дор Манжийн эсрэг тэмцэж, Сүхбаатар, Чойбалсан, Лхагвасүрэн жанжны удирдлаган дор гамин, барон, японы түрэмгийлэгчидтэй халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж, бидний энэ эрх чөлөөт, сайн сайхан амьдралыг авч ирсэн билээ. Энэ бүхэн цэрэг эрсийн ялалтын цуурай билээ.
    • Баянгол дүүрэг. 47дугаар сургуулийн 9г ангийн сурагч Д.Ану Монгол мөрөөдөл Мөрөөдөл гэж юу юм бэ? Эхлээд энэ үгийн утгыг би өөрийнхөөрөө тайлбарлаж үзье. Мөр-зам мөр Өөд-өөдөө дээшээ. Нийлүүлээд хэлбэл мөр+өөд=Мөрөөд гэсэн үйл үг үүсэж байна. Энэ үйл үгэнд үйлээс нэр үг бүтээх “Л” дагаврыг запгавал “Мөрөөдөл” гэсэн үг үүслээ. Хэл зүйн үүднээс мөрөөдөл гэдэг үг ингэж л үүссэн байх. Харин утгын хувьд “мөр өөдөө тэмүүлэх” гэсэн утгатай байж болох. Иймд ирээдүйн тухай сайн сайхныг бодлыг мөрөөдөл гэж ойлгож болох юм. Хүүхэд дөнгөж хоёр настайгаас тоглоомоо таньж, яаж тоглoдгийг нь мэдэж,тоглож чаддаг болдог гэсэн судалгаанаас үзвэл бид энэ үеэс л мөрөөдөж эхэлдэг гэж хэлж болох юм. Яагаад гэвэл, тоглоомон машинаа түрээд,дүнгэнэн дугараад,"чагнaалдаад" мөлхөж яваа жаалхүү өөрийгөө жолооч болчихсон мэтээр төсөөлж бодож, мөрөөдөж байгаа нь тэр байх. Ийнхүү бага насны төсөөллөөс эхэлсэн мөрөөдөл маань нас нэмэх бүр баяжиж, өөрчлөгдөж, хөгжсөөр эцэст нь зорилготой, мөрөөдөлтэй хүн төлөвшдөг байх. Хүүхэд бүхний мөрөөдөл өөр өөр. Гэхдээ нэг л ижил тал бий. Тэр нь юу вэ? гэвэл бүгд л сайн сайхныг хүссэн байдаг. Улс эх орон маань хөгжлийн шинэ замд орж буй өнөө үед бидний үеийнхэн ирээдүйгээ мөрөөдөхөөс гадна эх орон, улс үндэстэн,удам угсаагаа гэсэн "Монгол мөрөөдөл”-ийг сэтгэлдээ тээн явах учиртай, Монгол орноо яавал илүү сайхан болгож, дэлхийд алдаршуулан хөгжүүлэх вэ? Монгол түмэн маань яавал сайн сайхан амьдралтай , өндөр боловсролтой, ажилтай, шударга, тусч сайхан сэтгэлтэй, эелдэг найрсаг харьцаатай, бие биеэ хүндэтгэж хайрладаг болох вэ? Энэ бол бидний" Монгол мөрөөдөл" байх ёстой Хий хоосон мөрөөдөл , эсвэл хувиа хичээсэн мөрөөдөл бол хэзээ ч биелэгдэхгүй, нэг л мэдэхэд замхраад алга болно. Иймээс бодитой, зорилготой мөрөөдөж чадваас сая "Монгол мөрөөдөл" биелэх хоёр дахь алхам болно. Үүний дүнд Монгол хүн гэдгээрээ бахархаж, хойшид ч дурсагдах болно. Энэ бол Монгол мөрөөдөл Энэ бол Монгол мөрөөдлийн биелэл "Монгол мөрөөдлөөр" жигүүрлэцгээе. 175
    • Баянгол дүүргийн 47дугаар сургуулийн Баянгол кино бүтээнэ. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болооддүүргийн ЕБС-ийн ахлах 11б ангийн сурагч М.Отгон-Үжин ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган УС Дэлхийг цэнхэр гариг гэдэг. Түүний гадаргуугийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн байдгаас ийнхүү нэрлэсэн аж. Энгийн хүний бодлоор, энэ их далай тэнгис байхад яагаад усаар дутах аж ? гэж бодох нь лавтай. Гэтэл өнөөдөр юуны учир дэлхий дээрх тэрбум гаруй хүн цэвэр усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна вэ? Усны нийт нөөцийн 97.4 хувийг далайн давстай ус эзэлж, үлдсэнийх нь талаас илүүг Гренландын арал, Гималай. Анд. Альп зэрэг өндөр уулын цас мөс эзэлдэг аж. Дөрвөн жилийн хугацаанд Монголын 2937 гол мөрөн ширгэсэн гэсэн тоог БОЯ усны тооцоогоор гаргасан. Манай улс усны нөөцөөр арвин мэт боловч. жил ирэх тусам хүний хүчин зүйлээс шалтгаалан цөлжилт нэмэгдэн. гол мөрөн ширгэсээр байгаа аж. Хүн усгүйгээр амьдарч чадахгүй Бидний хамгийн их гамгүй хэрэглэсэн нь Туул голын ус. Хөгшин залуугүй машин тэргээ угаана. Хог буртгаа хийнэ. Улаанбаатар хот даяараа энэ голын уснаас ууна. Гэтэл голын ус жил ирэх тусам татраад байна. 2003 оны гадаргын усны тоо бүртгэлээр нийт 5565 гол горхи тоологдсон. Үүнээс 683 нь, 9600 булаг шандын 1484 нь, 4193 нуур. тойрмоос 760 нь ширгэсэн байна. Энэ нь уур амьсгалын хуурайшилт өөрчлөлтөөс шалтгаалан голын сав газрын хөрс. ургамлын өөрчлөлт, аж ахуйн уйл ажиллагаанаас усны горим нөөц, чанарт нөлөөлж байна гэсэн үг. Бид улс орны эдийн засаг. нийгмийн хөгжил цэцэглэлтэд 176 176 сайн гэж газар доорх алтаа ухсаар байтал гол мөрөн ширгэж байна. Нэгийг нь ашиглах гэж нөгөөг нь устгаж болохгүй биз дээ. Ирээдүйд тэрнээсээ илүү зардал гарна шүү дээ. Бид үүнийг л ойлгох ёстой. Тэгээд ч алт их сонин л доо, ГҮний усны нөлөөгөөр явж байгаад яг голын дор тогтчихдог, Тэгэхээр яах аргагүй алтыг нь авахын тулд голын голдрилыг өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Голдрилыг нь өөрчлөөд эргээд байсан байранд нь оруулах гэж хэчнээн хичээсэн ч хөрсийг нь ухсан учраас ус нь доошоо шингэчихдэг. Өөрөөр хэлбэл, цонхтой болсон гэсэн үг л дээ. Усны тухай хууль 1995 онд гараад, 2005 онд дахин шинэчлэн баталсан юм. Үунээс гадна уул уурхайд хэрэглэж буй цианит натри, мөнгөн уснаас голыг хамгаалахын тулд тусгай уут дэвсэж, алтаа олборлох ёстой. Өнөөдөр "Айвенхоу майнз" л усан бассейн ашигладаг гэсэн. Манай орны гол мөрний урсац 2004 онд 63. 2005 онд 75 хувийн хангамжтай буюу олон жилийн дунджаас бага байсан. Өмнөх жилийн хатаж, ширгэсэн гол горхи. булаг, нуур сэргэж чадаагүй. Аажим нөхөгдөх нөөцийг шууд ашиглах нь ховор. Усны нөөцөө мэдэж. алт олборлох зөвшөөрөл өгөхийг хариуцсан байгууллага нь мэдэх байх Гэхдээ устай холбоотой уйл ажиллагаа явуулж буй 6ух л байгууллага хамтран ажиллаж байж ур дунд хүрнэ. Усгүй бол бид яах юм бэ?
    • Баянгол дүүргийн 77дугаар сургуулийн бүтээнэ. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино 11ж ангийн сурагч Б.Жавзмаа, А.Тунгалаг, З.Нарангарав, М.Энхтүвшин 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган “Монголын Нууц Товчоо” монгол хэлний дурсгал болох нь Монголын түүх соёлын дурсгал бичиг “Монголын нууц товчоо” нь Тогоон төмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч, Юань улсын төр мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын үед нууцыг нь задлаж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Мин улсын Хун Ү хааны 15 дугаар онд Нууц товчоог Ху юан хэ, Ма ша ихэ нар хятадын галигаар буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй агаад ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. МНТ-ноос өвөг дээдэс минь энэ газар шороог бидэнд үлдээж, монгол эх орныг дэлхийд цуурайтуулахын тулд амь биеэ үл хайрлан хэрхэн тэмцэж, олон жижиг овог аймаг, соёлжсон дэлхийн томоохон улс гүрнүүдийг эзлэн нэгтгэсэн түүхийг үнэн өгүүлэх ба Монгол үндэстний түүх, зан заншил, өв уламжлалын үнэт баримт болохоос гадна 13 дугаар зууны үеийн монгол хэлний лавлах болдог байна. Энэ талаар бид товч өгүүлэх гэсэн юм. МНТ-нд эдүгээ нэгэнт хэрэглэхээ больсон буюу мартагдсан олон үг гарч байна. Жишээлбэл: Нөтүн-нөж Эриглэх-ороох Эрүсэх-эрсдэх Шилүрдэх-сүлбэх Шихи хуруу-чигчий Чингүлдэх-цутгамал Цөх-буга Ёрчих-зорчих Дэлбэг-цулбуур Бусхажу-сүр сүлд үгүй болох Бүгдгэлдэх-бүтэн болгох Бүгдэдгэх-бүртгэх Билжигуур-болжмор Ашгидах-занчих Банланих-бантах Аху-байх Аху хайругана-суурин Амаръяа-нөхөрлөе Дэгэрмэ-дээрэмч Дэвэл-дээл Гэмүригүлэх-гомдоох Гэйт-орон гэр, гэр сууц Гонжиасун-гургалдай Гудусу-гутал Гуюух-гуйх Гэгэгэн-гэгээ Гашигу-гашуун Гил-гялбаа Говор-гөвөө Бэлчигэл-бэлчээр Амдурагдах-сандрах Айгаглазах-мэдүүлэх, дуулгах Алагтун-голомт Агуур- уур хилэн Аблин эм-авааль гэргий Агтлан суух-мордох Абалдугулах-барилдуулах Нэндэх-гэнэдэх Үүнээс гадна монголчуудын өвөрмөц хэлц, сургаал үг олныг бид мэдэж болно. Жишээ нь: Тураг ялгавар болох-түшиг болох; Тумдага ба агуулуя- бүрэн бүтэн байлгах; Тэрэг доях-Тэрэг тэгшилж засах; Эхийг нь дэлдэх-толгойг нь цохих; Гинцас хийх-хажуулдаж харах; Дэр авах-Хээр оршуулсан хүнийхээ толгой дор чулуу дэрлүүлэх; Дуран хайрлах-сэтгэлийг бодохгэх мэт. Энэ бүгдээс ажиглаж дүгнэвэл, “Монголын нууц товчоо” нь 13 дугаар зууны үеийн монголчуудын ярианы болон бичгийн хэлний онцлог, уран зохиолын баримт зэргийг үр хойчистоо хадгалан үлдээсэн үнэт өв буюу. 177 177
    • Баянгол дүүрэг, энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. С. Эрдэнэ гуайн 13 дугаар сургууль, 10а анги Б.Одмаа 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Яруу найраг ба Би Миний илтгэлийн сэдэв “Яруу найраг ба би” хэмээх хүний дотоод этгээд бодрол. Миний илтгэл үндсэн 3 хэсэгтэй болно. Үүнд: Оршил, яруу найргийн тухай миний бодол, дүгнэлт. Оршил Хүмүүний амьдрал урлаг яруу найраггүйсэн бол ямар уйтгартай,амтгүй байх сан бол? Та үүнийг бодож үзсэн үү? Миний хувьд яруу найраг хийгээд уран зохиол үгүйсэн бол хүмүүний мөн чанар болон амьдралын утга учрыг ухааран ойлгож, сэтгэлээ хөглөж чадахгүй байсан байх аа. Би урьд нь уран зохиолтой учраагүй байхдаа шүлэг унших цаашлаад үргэлжилсэн үгийн зохиол уншихаас төвөгшөөдөг байлаа. Энэ бүхэн минь түүнийг ойлгож мэдрээгүй байсных хэмээн хааяа бодогддог. Ингээд миний сэтгэл мэдрэмжийн хаалгаа тогшъё. ...Аагим халуун өдөр, дараа нь аадар бороо, дараа нь солонго, дараа нь чийгийн үнэр,… Юунд ч яарахгүй юунд ч санаа зовохгүй. Би жаргалтай байна... …Сэтгэлийн дотоод хямрал бие, сэтгэл, тархи бүх хэсгээр хүсэл мөрөөдөл,болгоомжлол,бардамнал,тэнэглэл болон урссаар... Би айж байна. Яруу найргийн тухай миний бодол Энэ бүхэн яруу найргаас мэдрэх миний мэдрэмж. Яруу найраг бол гэгээн догдлол юм байна. Шүлгийг би үнэн зүрхнээсээ 178 178 мэдрэн уншихад өвлийн шамарган дор бүлээхэн бороо шиврэхийг, тас хар шөнөөр цав цагаан цас будрахыг, саяхан унасан навчис шар цоохор эрвээхий болон нисэхийг, сүүмийн сүүмийх уулс намрын мананд уусан алдрахыг, шаргын шарга уулс сэтгэл дотор сүүмэлзэхийг,шар талын цэцэгс өвөр зуураа эрхлэлдэхийг,бороо ганц нэг дусахын сайхныг, хөлөрсөн гараараа цэцэг аргадахын, анирхан ахуйд цэцэг дохихын, нисээд явсан шувууны анир алдрахын, гэрийн хойморт аав суух, гэрэлтэй үүдээр ээж орж ирэхийн жаргалыг мэдэрнэ. Яруу найргийг би их энгийн зүйл гэж гэж боддог. Цас бударсан цав цагаан өглөө,хэн нэг бүсгүйн жаргалтай харц,хамгийн сүүлчийн унасан навч, хувь заяандаа гомдсон нэгний шаналал, бүүдгэр тэнгэр, хүйтэн зэврүүн өдөр, задгай салхи, найзуудын дотно яриа зэрэг бидний эргэн тойрон байгаа бүхэн яруу найраг. Яруу найргийг ойлгохоосоо мэдрэх нь илүү амар ч юм уу даа. Яруу найраг бол сэтгэлээс жигүүрээ дэлгэсэн бяцхан шувуухай. Жив жив хэмээн жиргэх тоолонд сэтгэл баясна. Магад яруу найргийн онгод жигүүрээ дэлгэсэн нь тэр биз. Яагаад заавал өнгө өнгийн алаг шувуу гэж... Учир нь амьдралын олон өнгийг найрагчид өөр өөрийхөөрөө зурна. Яруу найраг бол тархинд бус зүрхэнд, нүдэнд биш чихэнд илүү ойр бууна. Иймд яруу найраг бол зөвхөн зүрхтэй хүний дуулал. Нимазын хэлсэнчлэн зүрхнээс гарч зүрхэнд тусдаг. Шарласан цаасан дээр мутарласан найраг өрөөлийн сэтгэлийг нөхнө. Яруу найраг хаа нэгтэйгээс гэнэт ирдэггүй,хаа нэгтээ биднийг
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган хүлээгээд суудаггүй, чиний дотоод мэдрэмж, чи өөрөө яруу найраг. Чиний сэтгэл тэр чигтээ яруу найраг. Яруу найраг бол агшин. Навчсыг олноор нь авч буцхын цагт л Салхи олуул иржээ Намар хүв хүйтэн өрөө Өрөө шиг минь хоосон болж буй модод Модод шиг чичрэнги сэтгэл Саарал бороо Чи тэнд Би энд... Миний хувьд Л.Өлзийтөгсийн “Намрын сүүлчийн өдөр” гэсэн энэхүү шүлгийг уншингуут сэтгэл нэг их уйтгарлаж байсан юм. Хааяа би яруу найраг уншихаас эмээдэг. Учир нь яруу найраг уншихад сэтгэл дэнсэлж, гуньдаг. Гэхдээ ганцаараа байхдаа гуних сайхан. Дүгнэлт Одоо та бүхэнд өөрийн дуртай нэгэн шүлгийг уншиж өгөөд илтгэлээ өндөрлөе. Магадгүй...... Нар баруунаас мандвал ! Магадгүй......Нар баруунаас мандвал Тэр өглөө би сэрэлгүй үхэж Тэврээс алдуурсан сүнс минь Тэнэгүүдээс зугтаж, цэцэн цэлмэгийн зүг Тэнгэрт шувуу болчихсон нисэх байх Тэгээд хэзээ ч эргэж ирэхгүй Тэндээ үлдэх байх аа......... 179 179
    • Фото зураг Баянгол дүүргийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, бүтээл: ДҮР БҮТЭЭХ 41. Хэнтий аймгийн Дархан сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн ЕБС-ийн сурагчид 43. Баянгол дүүргийн 47-р сургуулийн 4г ангийн сурагч Д.Эрхэс “Emila” зохиол Баянгол дүүргийн 47-р сургуулийн 4г ангийн Баянгол дүүргийн 47-р сургуулийн 4г ангийн сурагч 47-р сургуулийн 4г ангийн сурагч Т.Номунбилэгт сурагч Д.Эрхэс “Emila” зохиол 42. Баянгол дүүргийн Т.Номунбилэгт “Harry Potter” “Harry Potter” 180
    • БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 99 Баянзүрх дүүргийн 33дугаар сургуулийн 9а ангийн сурагч Д. Батбилэг: Цахилж яваа гөрөөс 99 Баянзүрх дүүргийн 33дугаар сургуулийн 11ё ангийн сурагч Ц.Өнөр-Эрдэнэ: Үзэхийн хязгаар 99 Баянзүрх дүүргийн 79дүгээр сургуулийн 9а ангийн сурагч У. Лхагважаргал: “Үнэнч хайрын золиос” роман уншсан хийгээд надад төрсөн үзэл 99 Баянзүрх дүүргийн 21дүгээр сургуулийн 10г ангийн сурагч Ц.Билэгсайхан: Монгол яруу найраг ба байгаль, хүний шүтэлцээт дүрслэл 99 Баянзүрх дүүргийн 33дугаар сургуулийн 11в ангийн сурагч Г.Хулан: Миний мэдэх дэлхийн мэлмий 99 Баянзүрх дүүргийн 33дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б.Нинж: Миний ертөнц Баянзүрх дүүргийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Баянзүрх дүүргийн 33дугаар сургуулийн 9а ангийн сурагч Д. Батбилэг Цахилж яваа гөрөөс Цаг хугацаа гэгч ил бүхнийг далд,далд бүхнийг ил болгогч... Дамба Дэжид хоёрыг гал халуун явахад тэдний хайр дундаршгүй мэт дүүрэн цалгиж байсан. Гэтэл одоо ... гэтэл одоо Дамба Дэжидийн салъя гээд шулуухан хэлчихсэн үгэнд хорсон, түүнийг цаашаа гэж түлхдэггүй нутгийн бүсгүйн өвөрт шургаж, Дэжидийн сэтгэл ч амьдралынхаа галыг асаах шүдэнзийг гээчихсэн мэт... Он цаг тэдний жаргалыг холоос холд аваад нисчихсэн мэт... Эсвэл угаас хайр сэтгэл гэгч он цагтай цуг оддог юм гэж үү? Мориноосоо буугаагүй байхад нь тосон очиж, нар салхи ханхалсан даахиа үнэрлүүлдэг хүүгээ, он жилийн тоосонд хээ нь мэдэгдэхээ больсон алчуураа янзлан зогсдог эхнэрээ Дамба эзгүй говьд, эргүй амьдралд ингэж зовоохыг хүсээгүй...Дэжид ч Дамбыг өдөр нь айлын хатавчинд суулгаж, шөнө нь хүүгээ зүүдлэн сэрж, гэрээсээ төмрийн хайрцгаа хулгайлах хүртэл нь зовоохыг хүсээгүй.. Бид ер нь хорвоод өөрийнхөө дотор нуугдагч хэмжээлшгүй их хүслийг хангахын тулд л төрсөн үү... Бидний энэ хүсэл хяслын хязгаарыг зохицуулагч сэтгэл гэгч тайлан тайлбарлахад бэрх, салхис хийгээд давалгаа мэт бодол хяслын орон зайд хийсэн явагч холбиромтгой нэгэн аж ... Дамба дотогшоо өнгийтөл түүний сэтгэлд - Амьдрал гэж юу юм бэ? - Хүн ер нь яаж амьдрах ёстой юм бэ? - Оготно шиг намар хөеөгөө хурааж, өвөл ичиж, хавар нь үүр ноохойноосоо гарах нь амьдрал юм болов уу? Эсвэл болжмор шиг хооллохын тулд жиргэж нисэх нь амьдрал гэгч гэж үү? гэх мэт дандаа л асуулт, асуулт байдаг. Дамбын дүрээс би ганц л зүйлийг, ганцхан зүйлийг л гүнзгий ухсан. “Эр хүн дотроо асуулт бус хариулттай явах ёстойг... Аливаад таслал бус цэг тавих ухаан эр хүнд л байх учиртайг”, 181
    • эс тэгвээс амьдралын дунд, хоёр эмэгтэйн дунд бас л хариулт горьдсоор үлдэх болно гэдгийг л тод ухаарсан. Дамбыг явахад хойноос нь сүү өргөөд үлдэж байгаа Дэжидийн дүрээс монгол эмэгтэй хүний тийм нэг нинж зөөлөн сэтгэлийг мэдэрсэн. Дэжид нөхрөө ийнхүү явахад л урьд нь хэчнээн эгэл ,хэчнээн сайхан амьдарч байснаа, муу ижийнхээ хэчнээн их ганцаардаж байсныг амирлатал нь ойлгоогүйгээ сая л ухаарав. Гэлээ ч зүүдэндээ үзсэн хэзээ ч баригдахаасаа өнгөрсөн, цахилан цахилсаар алсад одож буй гөрөөс шиг, нэгэнт буцахгүй болсон Дамбын сэтгэлийг Дэжид бүр мөсөн тавьж явуулан , шинэхэн гэр бүл болж буй залуу айл Дамбынд ганц амин шүтээн хүрэл гөрөөсөө аваачиж өгдөг... Хүний сэтгэлийн ээдрээний тухай өгүүлсэн энэхүү зохиолд яагаад “Цахилж яваа гөрөөс” гэж нэр өгсөн юм бол оо гэж уншигч та бодож үзсэн үү? Олон уншиж,удаан бодсоны эцэст миний олсон хариу бол: Цахилж яваа гөрөөс гэж Дамба. Цахилж яваа гөрөөсийн 182 тухай бичнэ гэдэг нь Дамбын амьдралын талаар, нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ гэсэн санаа юм. Зохиолын төгсгөлд : - “Ээжээ ,эднийх манай гөрөөсийг тэр том толиныхоо өмнө тавих болов уу? - Мэдэхгүй л дээ үр минь яах бол” гэсэн хэсгийг өөрийнхөөрөө тайлбал: - Ээжээ , эднийх манай аавыг бид хоёр шиг хайрлаж чадах юм болов уу? - Мэдэхгүй л дээ үр минь яах юм бол” гэсэн санаа гарч байгаа юм. Дүгнэлт асуулт: Хүний амьдрал гэгч ээдрээтэй томилолтод зарим нэг нь нөгөөгөө “бурханы хүрэл гөрөөс” мэт тахин хайрлаж, зарим нэг нь бусдаас хариулт хайн амьдарч , зарим нэг нь бусдын бяцхан үрийн жаргалаас хумсалж, зарим нэг нь, өөр нэг нь , бусад нэг нь,... Зарим нэгийн, өөр нэгийн, бид бүгдийн амьдрал, хувь тавиланг зохицуулагч “Сэтгэл” гэж чи чухам юу юм бэ?
    • Баянзүрх дүүргийн 33дугаар сургуулийн 11ё ангийн сурагч Ц.Өнөр-Эрдэнэ Үзэхийн хязгаар Энэ сэдвээр бичихийн учир нь өнөө ч ширээнээс минь буух болоогүй,тэр “даварсан” ном болох Лувсандоржийн Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номыг уншсан явдал юм. Энэхүү ном нь “сэтгэлгээний” маш том үнэт бүтээл бөгөөд үсэг, үсэгнээс үг, үгнээс өгүүлбэр, өгүүлбэрээс утга, утгаас гүн утга, гүн утгаас эргэцүүлэл, эргэцүүллээс ухаарал, ухаарлаас гэгээрэл, эцэст нь энэ бүхнээс би их амар тайвныг олж авсан юм. Тиймдээ ч би энэ номыг хэн ч албадаагүй, тулгаагүй, хүчлээгүй ч дотоод сэтгэлийнхээ зөнгөөр дэндүү их татагдаж, салж чадалгүйгээр өөр ном уншиж байхдаа ч хажуугаар нь байнга уншсаар байгаа билээ. Надад “НОМ”-ын амтыг мэдрүүлж,ямар нэгэн сайхан зүйлд уусгах мэт улам бүр гүнд нь оруулсаар... Унших бүртээ хуудас бүрээс нь шинэ мэдрэмж авч, тэр хэрээрээ ном гэгчийн гайхамшгийг мэдэрнэ. “-Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа? Хэзээ харлаа? Хаана? Хэзээ? -Авсан дотор байхад нь... “ Уншихад нэлээн хатуухан эхлэл байгаа биз?...” Хэн нэгэн энэ хорвоод мэндлээд, тэр цагаасаа хойш амьдрал гэгчтэй танилцаж, түүнийг танин мэдэж, үзэж харан, туулж өнгөрөөдөг. Ямар ч зүйл мөнх бус болохоор хүн гэдэг амьтан ч мөн эцсийн эцэст,хэзээ нэгэн цагт өөрийн хязгаартаа хүрэх нь тодорхой. Бурхан хүн бүрийн амьдралд тус бүрт нь ямар нэг хугацаагаар хаалт, хязгаар тогтоосон, магадгүй эцсийн цэгтээ хүрэхээр нь чимээгүйхэн буцаагаад аваад явчихдаг ч байж болох юм. Хамгийн гол нь АМЬДАРЧ чадсан хүн л хорвоогоос буцахдаа хэзээ ч харамсдаггүй билээ. “Хүнд амьд явах шалтгаан бараг байхгүй, харин үхэх шалтгаан үй түмээрээ отож байдаг”Хамгийн гол нь юу ч тохиолдсон, амьдралын шалгуур, даваа, нугачааг ухаалгаар зөв давж чадсан нэгнийг бурхан эрт буцааж, харин даваа саадыг давах чадалгүй, сул дорой,эсвэл учрыг нь олохгүй,нэг байрандаа мунхаглан зогсоо нэгнийг, эсвэл бүр урсгалын дагуу хөвөн ийш тийш давалгаанд шидүүлэн бодлогогүй, хөнгөхөөн яваа нэгэнд нь илүү их даваа гарган “амьд явах хугацаа”-г нь уртасгадаг байж ч болох юм. 183
    • Баянзүрх дүүргийн 79дүгээр сургуулийн 9а ангийн сурагч У. Лхагважаргал “Үнэнч хайрын золиос” роман уншсан хийгээд надад төрсөн үзэл Би өмнө нь Ж. Барамсайн “Цүнхтэй инээд”-ээс авахуулаад нийгмийн амьдралын тухай хэд хэдэн ном уншсан л даа. Энэ удаа Д. Бадрангуйн “Үнэнч хайрын золиос” гэр бүлийн романыг уншиж, нийгэмд гэр бүлийн үүрэг хариуцлага ямар үнэ цэнэтэй болохыг дахин дахин уншиж эргэцүүлж ийм л байвал манай гэр, бусад айл тэр бүү хэл нийгэм маань сайн сайхан байхын ухааныг учиглаж,“Гэр бүлээ хэвийн түвшинд авч явах нь заримдаа муж улсыг удирдахаас ч амаргүй” гэж Тацит гэдэг хүний хэлсэнтэй дүйх ном даа. Би романыг түүхэн, нийгэм-аж байдлын, хошин, улс төрийн, адал явдлын, домгийн, өчил гэх мэт төрөл зүйл байдаг гэдгийг багшаасаа асууж мэдсэн болохоос биш гэр бүлийн гэх төрлийг анх удаа л уншиж байгаа юм. Миний уншиж байсан өмнөх зохиолууд эрэлхэг баатар, дэггүй багачууд, сайхан сэтгэл, муу сайн зүйл, адал явдалт зохиол байсан бол энэ зохиол нь гэр бүлийн халуун уур амьсгалыг сэтгэлд хадаж өгснөөрөө л давуу юм. Учир нь би үе тэнгийн охид хөвгүүд хэчнээн олноороо эцэг эхийнхээ зөвхөн нэгэнтэй амьдарч байгаад сэтгэл эмзэглэдэг. Хос баганын нэг л байхгүй бол хүүхэд сэтгэл дундуур өсдөг юм гэж өвөөгийн хэлсэн үгийг бодоход хосууд битгий л салж сарниасай, миний уншсан номын маань Боролзой Бүрэн жаргал хоёр арван жил ханилан суугаад дөчин насны босгон дээрээ ирсэн хойноо амьдралын эрхээр ч юм уу,хувь заяаны тохуурхлаар ч гэх юм уу даа дахин өөр сонголттой учирч байна. Өөрөөр хэлбэл Боролзой өөрөөсөө хорь дүү бүсгүйтэй гэрлэхээр шийдэн гэр бүлээ орхихоор болж байна. Харин Бүрэнжаргал анхны хайр,гэр бүл,үр хүүхэд,ханьдаа үнэнчээр үлдэхээр шийдэн өөрийгөө гаргуунд нь хаяж байна. Гэр бүлийн 184 амьдралын хувьд маш зөрчилтэй, ээдрээтэй, сургамжтай, санаа авууштай олон зүйлийг зохиолч уг романдаа нэмэр хачиргүйгээр ойлгомжтой дүрсэлсэн. Гэхдээ нэг зүйл байгаа юм. Хүний хамгийн сайн чанар нь тэвчээр юм уу даа. Учир нь “Тэвчээр бол тэвэрч авах ухаан” гэсэн ухаантны үг санаанд орж байгаа юм. Энд аль алиных нь буулт, тэвчээрээр гэр бүлээ бүтэн байлгаж байгаад баярладаг. Би хувьдаа энэ номыг амтархан уншихдаа өөрийгөө томчуулын асуудалд ердөө хутгалдаж байгаа гэж хараахан бодоогүй зөвхөн өөрийн ухаанаар хүүхдийн сэтгэлээр хандаж байгаа л хэрэг юм. Нэг гэр бүлийн аз жаргал бол нийгмийн бүрэн бүтэн байдал гэж боддог. Арван хоёр жил Боролзойг хүлээхдээ их шаналаагүй мөртөө ганц хоног алга болоход маш их шаналж байна. Гэхдээ энэ Бүрэнжаргал бүсгүйн сэтгэлийн хат алдраагүйн л шинж. Энэ романд сэтгэл зүйн тэвчээр, бодол, хүлээлт, хайр, хүүхдүүддээ хандах хандлага, биеийн болон сэтгэлийн хүч, асрал, энэрэл зэргийг сэтгэлийн угт шингэтэл дүрсэлсэн нь хамгийн чухал юм. Миний хувьд дүгнэж үзэхдээ “УУЧЛАЛ” гэж хамгийн том хүндлэл бөгөөд гэр бүлд зайлшгүй байх учиртай гэдгийг дүгнэж байна. “Хүн бүхэн төрөлхөөс заяагдсан нэг л алдаа бий. Тэр бол бид цөмөөрөө жаргах гэж төрсөн хэмээх эндүүрэл юм” гэж Шопенхауэр хэлсэн үг бий. Гэр бүлд эхнэр нөхөр хоёрын хэрүүл зөрчилд хүүхэд яах учраа мэдэхгүй шаналдаг л хамгийн муухай. Нийгэмд ч гэсэн хоёр нам эвдрэхэд ард олон шанална... Энэхүү романы үргэлжлэл болох хоёрдугаар дэвтрийг олж унших юм сан гэсэн сэтгэл тээж үлдлээ...
    • Баянзүрх дүүргийн 21дүгээр сургуулийн 10г С. Баянзүрх дүүргийн ЕБС-ийн ахлах Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. ангийн сурагч Ц.Билэгсайхан ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган 1. Архангай Монгол яруу найраг ба байгаль, хүний шүтэлцээт дүрслэл Д.Равжаа “Дөрвөн улирал”, Д.Нацагдорж “Дөрвөн цаг”, Д.Нямсүрэн “ Дөрвөн цаг” шүлэг дэх байгаль, хүн хоёрын харилцаа Хүний сэтгэлийн утсыг хөндөж гэмээнэ жинхэнэ яруу найраг гэж би боддог. Монголын алдарт зохиолчдын бүтээлүүд өнө мөнхөд оршсоор байгаа нь тэдгээр суут хүмүүсийн авьяас чадвар гайхамшигтайг илтгэж байна. Утга зохиолыг судалж буй бидний хувьд зохиолчдын зохиол бүтээлийг гүн гүнзгий судлах,цаашид уламжлуулан үлдээх нь түүнийг ойлгож мэдрэхэд чухал нөлөөтэй. Байгалийг бишрэн дээдлэх, магтан бахархах агуулга бол Монгол яруу найргийн төрөлд томоохон байр суурь эзэлдэг. Монголын үе үеийн алдарт яруу найрагч, зохиолчид дөрвөн улирлын ээлжлэх өнгө төрхийг хүний амьдралтай холбон харьцуулж, урнаар өгүүлсэн байдгийг бид мэдэх билээ. Түүний дотор XIX зууны монголын яруу найргийн төлөөлөгч болох Говийн Догшин Ноён хутагт Данзанравжаа, XX зууны нэрт яруу найрагч Д.Нацагдорж,XXI зууны яруу найргийн төлөөлөгч Д.Нямсүрэн нарын дөрвөн улирлын сэдэвт шүлгүүдийг хооронд нь харьцуулан үзсэнийг үндэслэн жишээ болгон энэхүү илтгэлийг бичсэн билээ. Байгаль, хүн, хорвоогийн жам ёсны xарьцуулсан шинжилгээ Монголын яруу найрагт хүний амьдралын утга учрыг цаг хугацаа, шалтгаан, үрийн холбоон дээр авч үзэхдээ жилийн дөрвөн улирлын дүр байдал түүнийг хүний амьдралын хувирал өөрчлөлт болон хорвоо ертөнцийн жам ёстой холбон дүрслэх уламжлал байдаг. Тэр дундаа дөрвөн улирлын сэдэв нь монгол яруу найргийн мөнхийн сэдэв байсаар ирсэн. Өгүүлэх нь: Асуудал 1. Д.Равжаа, Д.Нацагдорж, Д.Нямаа нарын шүлэгт байгалийг дүрсэлсэн байдал, арга хэрэглүүр Ерөөс байгаль эх өөрөө өөрийгөө удирдан зохион байгуулж, өөрийн гэсэн хууль ёсоор бүгдийг захирч байдаг. Энэ тухай зохиолч яруу найрагч В.Инжаннаши-ийн “Нэгэн давхар асар” романд нарийн дүрсэлсэн байгаа юм. Тэрээр байгалийн хуулийг дүрслэн хэлэхдээ “Өчүүхэн хувилгаан захирсан олон цэцгүүд хэмээгч дэлгэрэх зулгарах нь тус тусад цөм тогтоосон тоо бий... нэгэн салаа нэгэн хүжис боловч цөм тогтсон тоог дагаж дэлгэрнэ. Зарим урьд зарим хожид нь булт хугацсан болзоог нэрлэж хүлээнэ”1 хэмээн бүхий л амьтай зүйл байгалийн зүй тогтолд захирагдан, цэцэг навч дэлгэрч, ганддаг гэдгийг нарийн авч үзсэн байгаа юм. Харин Говийн догшин ноён хутагт Д.Равжаа эргэх дөрвөн улирлын тухай дүрслэхдээ шашны үзлийн үүднээс хүний амьдралыг байгалийн хувирал өөрчлөлт лугаа адилтган тайлбарлахыг зорьсон байна. Тэрээр хавар, зун, намар, өвлийн улирлыг өөр өөрийн өнгө төрхөөрөө өвөрмөц байдаг гэдгийг харуулж чадсан юм. Жишээ дурдах бөгөөс хавар цагийг тусгайлан авч үзвэл: Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд Эгшиглэн донгодогч олон шувууд жиргэлдэнэ / Равжаа “Яруу найргийн цоморлиг”/ хэмээн хавар зөөлөн дулаан цаг ирж буйг “эсэргэн хавар” (хаврыг эсэргэн цаг хэмээдэг)2 хэмээн нэрийдэж хаврын урин дулаан, налгар цагт уран дууч шувууд жиргэлдэн баясч байгаль төдийгүй амьтад хүртэл баярлаж байгааг “эгшиглэн донгодогч шувуу” гэж дүрсэлсэн байна. Харин XX зууны яруу найргийн төлөөлөгч Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлэгт хавар цагийн байдлыг: Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход 185 185
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Гэртээ суусан малчин дуугий нь чагнаад уярна гэсэн нь Д.Равжаагийн шүлгийн бүтцээс арай өөр болох нь ажиглагдаж байна. Д.Нацагдорж бол орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг бөгөөд баруун Европын оронд явж орчин цагийн соёл боловсролд суралцсан хүн тул хавар болсны дохиог “хээрийн галуу халуун орноосоо ирж” буйгаар дүрсэлсэн нь Энэтхэг,Төвдийн боловсрол олсон буддын шашны хутагт хувилгаан хүнээс ялгагдахуйц бодит байдалд ойртуулан үзүүлсэн байна. Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлэгт ертөнцийг үзэх үзэл, гүн ухаан, гоо зүйн ойлголт, аливаад хандах хандлага, зан суртлын төлөвшил цаашилбал зохиолчийн өөрийн үндэсний уламжлалт суурь сэтгэлгээ ойлголтууд илэрч байна. Түүний шүлгийн тухай доктор А.Мөнх-Оргил “Шинэчлэгчдийн тухай тэмдэглэл” номдоо: “Бороо ганц нэг дусах сайхан... Харанхуйн дунд гялбаа гялбах нь сайхан... Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан... Үе үе бороо амсхийх нь сайхан.. Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан... Өглөө болох сайхан... Цайран цайран бороо орох нь сайхан... Монголчууд газар орны онцлог нь хуурайшилт ихтэй, аж ахуйн үндсэн хэлбэр нь мал аж ахуй бөгөөд тэдний үржиж арвижих нь шууд байгальтай холбоотой гэдгийг нүүдэлчин ард түмэн хүслэн болсон нэгэн зүйл нь бороо”3 гэдгийг Д.Нямсүрэн нарийн ажиглаж дүрсэлсэн байна. Үнэхээр зохиолч монгол орны байгалийн өнгө төрхийг энгийнээс эхлээд ер бусын байдлыг хүртэл гүнзгийлэн авч ердийн зүйлсийг яруу найргийн айзам хэмнэлд оруулсан байна. Өгүүлэх нь: Асуудал 2. Д.Равжаа, Д.Нацагдорж, Д.Нямаа 186 186 нарын шүлэгт хүний амьдрал, хорвоогийн мөнх бусын тухай өгүүлсэн нь. Хүний амьдралын мөнх бусын тухайд гурван яруу найрагчийн шүлэгт гурван өөрөөр дүрслэн үзүүлсэн байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа “Дөрвөн улирал” шүлгийн төгсгөлдөө хүний амьдралын мөнх бусын тухай буддын гүн ухааны ойлголтод тулгуурлан шүлэглэсэн байна. Үүнээ: Амраглан ханилсан амь бие хоёрыг Аюултай эрлэгийн элч салгахын урьд Ачит лам багшийг дагаж Ариун нирвааныг олох болтугай. /Д.Равжаа “Дөрвөн улирал”/ хэмээн энэ ба хойт нас эрлэг тамын орон бурхан нирвааны ойлголттой холбон шүлэглэжээ. Хүний биеийг олон төрсөн атал хорвоогийн элдэв муу үйл хийсний харгайг “аюулт эрлэгийн элч салгахын урьд” хэмээн дүрсэлсэн байна. Хүн бүр өтгөсийн үдэж нялхсыг угтан Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй... /Д.Нацагдорж “Дөрвөн цаг”/ Алаг нүдний нулимсан дусал багтсан Ай миний эх орны дөрвөн цаг /Д.Нямсүрэн “Дөрвөн цаг”/ Д.Нацагдорж, Д.Нямсүрэн нарын шүлгийн төгсгөлд хорвоогийн мөнх бусыг төрөх, үхэхийн эргэлтэд багтаан дүрсэлсэн байна. Тэрээр энэхүү үнэнийг хэлэхдээ цаг хугацаа урсан өнгөрдгийн адилаар хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтдаг хэмээгээд энэ бол дөрвөн улирал ээлжлэхтэй адил хүний орчлонгийн жам ёс хэмээн дүгнэжээ.
    • Баянзүрх дүүргийн 33дугаар сургуулийн С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 11в ангийн сурагч Г.Хулан 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Миний мэдэх дэлхийн мэлмий Дэлхийн хэл олон ч бидний хөл богино. Харин энэ асуудалд ном уран зохиол бидэнд тусалдаг. Ийм ч учраас би илтгэлдээ зохиолч Стиг Ларсоны “Луун шивээст охин” номыг сонгон авсан юм. Мянга мянган зохиолууд сая сая романаас гагцхүү энэ зохиолыг уншин, сонгон бичих болсон нь зохиолын дундаас урган гарах зуу зуун асуулттай холбоотой ч байж магадгүй. - Михайл үнэнийг олох болов уу? - Саландерын дотор хэн нуугдаж байгаа вэ? - Харриет Вангер гэгч охин хэн бэ? - Хэргийг үргэлжлүүлэн мөрдөхийг хэн хүсэхгүй байна вэ? - Эцэст нь Харриет үхсэн үү? Эсвэл, .......................... Энэ олон асуултууд намайг гижигдсээр номоор аялах хүслийг минь төрүүлсэн юм. Хэн болгоны толгойд орж ирээд байдаггүй сэтгэлгээний энэ тоглоомыг цаасан дээр буулгасан зохиолчдоо хамгийн түрүүнд баярлалаа. Бид хичээл дээр уншсан номоо ханын сонин болгон гаргахаар болсон. Энэ ажилд би “Луун шивээст охин” номыг сонгон хийхгүй байж чадаагүй. Уншсан зүйлээ бусаддаа хуваалцахад минь тусалсанд Монгол хэлний Энхжаргал багшдаа баярлалаа. За ингээд өөрийн сэтгэгдэл мэдрэмжээ бусаддаа хуваалцъя. Салшгүй... Дурдахгүй байхын аргагүй Зохиолч бол ном Ном бол зохиолч./Г.Х/ Аливаа зохиолын зохиолч нь номтойгоо нэвт холбоотой байдаг гэж би боддог. Бүх алдартай цуутай номнуудыг уншихад тухайн зохиолч нь үзэл бодлоо ил ба далдаар тусгасан байдаг. Ер нь зохиолчын дотоод ертөнц зөн совин ба чөлөөт сэтгэлгээгээр бүтсэн тэр уран бүтээлийг зохиол ба түүнийг эвлүүлэн нэгтгэснийг ном гэдэг гэж би үздэг. Тийм ч учраас би зохиолчыг дурдахгүй байхын аргагүй юм. Энэхүү агуу зохиолчын бүтээл нь хожим нь алдарт хүрсэн нь тун харамсалтай. Энэ номыг сайн уншвал зохиолч өөрөө ч мөрдөгч юм шиг. Нөгөө талаас нь харахаар зохиолч шинэ дүрийг амилуулан сэтгүүлчийн, сэтгүүл зүйн эрх чөлөөг нэр хүндийг хамгаалахыг хүссэн ч юм шиг санагдана. Магадгүй зохиолч өөрийн амьдралыг уран сэтгэмжээрээ баяжуулан “Луун шивээст охин” номоо цохилох зүрхтэй болгосон ч байж болох юм. Сонирхолтой: Төгс ургуулан бодолт Нэг хэргээс нөгөө хэрэг урган гарч,түүнээс өөр нэг хэрэг мандана. Хүний атгаг санаа, мөс чанар гэдэг Хүний гүн дотор оршино /Г.Х/ Энэ роман бүхэлдээ ургуулан бодолт сэтгэлгээний оньсноос тогтсон гэж би бодож байна. Оньс эвлүүлэхэд хэцүү ч эвлүүлсний дараа дээд зэргийн сэтгэл ханамжыг өгдөг шүү дээ. Үүний адил энэ роман ч гэсэн надад оньс адил мэдрэмжийг төрүүлсэн. Гэмт хэрэг, авилга, гэр бүлийн дарамт гэх мэт хуулиас гадуурх бүх л зүйлсийг нэгэн цогц болгон харуулж чадсан нь үнэхээр сонирхолтой санагдсан. Гэмт хэрэгтэн гэдэг ямар ч хэлбэрээр нийгэмд оршин байж болно. Хүний атгаг санаа муу зүйлийг хийх сэтгэл гэдэг хүний царай зүс гадаад төрхөд биш харин дотоод сэтгэлд оршино гэдгийг гэмт хэрэгтэнээр харуулсан. Мөн хүний зүрхний гүн дэх шарх хэзээ ч арилж бүдгэрдэггүй гэдгийг Харриет Вангер гэгч эмэгтэйгээс би олж харсан. 187 187
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Тэдэнгүйгээр ном юу ч биш...... Хаягдал цааснаас ялгаагүй..... Тэд бол Луун шивээст охин номны амин сүнс цохилох зүрх юм./Г.Х/ Энэ зохиолд Микеал Бломквист гэгч сэтгүүлч гол дүрийн залуугаар гардаг. Тэр үнэний төлөө шаргуу тэмцэж өөрийгөөч үл хайрлан тэмцэж байгаа нь үнэхээр сэтгэл догдлуулам юм. Энэ дүрээр өнгө мөнгөнд биш хүний мөс чанарт хөтлөгдөх энгийн боловч баатарлаг дүрийг гаргаж өгсөн. Содон: Лизбэт Саландер гэгч бүсгүйг хэн ч гаднаас нь харсан энгийн биш зарим хүмүүс бүр гаж гэж хэлэхээр ч түүний дотор сайн хүн нуугдаж байдаг. Зан төлөвийн хувьд бага зэрэг доголдолтой ч түүний мэдлэг чадвар нь хэнээс ч дутахааргүй бөгөөд чамгүй сэргэлэн нэгэн юм. Түүний амссан болон одоо ч 188 188 гэсэн амсаж буй зовлон нь хэн хүнд тохиогоод байдаггүй ч тэр хэзээ ч шантардаггүй шаргуу, нөгөө талаас зөрүүд нэгэн юм. Нулимстай: Энэ роман дээр гарах хамгийн эмэгнэлтэй хэсэг нь мэдээж золиос юм. Буруу гартнуудын золиос болсон өч төчнөөн эмэгтэйчүүдийн хэсгийг уншаад өөрийн эрхгүй хоолой зангирч байсан. Эцэст нь өгүүлэхэд энэ зохиолыг уншаад би дахин дахин ном унших хүсэлтэй болж жинхэнэ шаргуу тэмцэл гэж юу болох бусдын төлөө хүн яаж хичээн зүтгэж болохыг мэдсэн. Үнэхээр л цэвэр агаар уушгинд дүүрч, зүрх рүү минь цутгана. Жинхэнэ хэрэг мөрдөлтийг хажуунаас нь харсан мэт шидтэй байлаа. Би гол дүрийн баатартай хамт уйлахдаа уйлж,инээхдээ инээж баярлахдаа баярлаж байсан. Энэ бол “Луун шивээст охин” роман байлаа. Та бүхэн ч мөн адил уншаад үзээрэй.
    • Баянзүрх дүүргийн 33дугаар сургуулийн С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 11В ангийн сурагч Б.Нинж 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Миний ертөнц Аливаа зүйлд эхлэл байдгийн нэгэн адил төгсгөл ч мөн оршин байна. Тиймээс илтгэлээ “Ертөнц” хэмээх үгийн утга учраар эхлэх нь зүйтэй болов уу. Ертөнцийг бид сав ба шим гэж авч үздэг бол нийгмийн талаас нь хүүхдийн ертөнц, амьтны ертөнц, цахим ертөнц мөн кино ертөнц гэх мэтээр ангилдаг. Энэхүү хоёр ангилал хэдий олон салаалж байгаа боловч аль аль нь хэмжээнийхээ хувьд хязгаарлагдмал зүйлс юм . Гагцхүү цор ганцхан хязгааргүй хийгээд төгсгөлгүй зүйл оршин байх бөгөөд тэр нь гариг эрхэсийн ертөнц билээ. Эдгээрийг дурдсан минь илтэлийн сэдэв болох миний ертөнцтэй салшгүй холбоотой учраас цухасхан өгүүллээ. Хүн яагаад агуу вэ?” гэж хэн нэгэн хүн надаас асуувал: "Хүний дотоод ертөнц гэдэг орчлон ертөнцийн нэгэн адил хязгаар нь үл олдох тийм л өргөн уудам учраас агуу" гэж хариулах байсан. Гэтэл эндээс "Яагаад хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл агуу чанараа илэрхийлж чадахгүй байна вэ ?" гэдэг асуулт гарч ирэх байх. “Хүсэл мөрөөдөл үгүй газар хүн өөрөө дуусдаг” Дийлэнх хүмүүс аажим аажмаар өөрсдийнхөө ертөнцийг аливаа нэг хүчин зүйлээс (бусдын үзэл бодол, массын хэв маяг, шинжлэх ухааны тодорхойлт г.м ) болоод хязгаарлаж байдаг бөгөөд энэ нь бидний агуу чанар болох хязгааргүй ертөнцийг үгүй хийдэг байна. Миний хувьд амжилтад хүрэх хамгийн том нууц бол өөрийнхөөрөө байх буюу өөрийнхөө ертөнцийг аливаа хоёрдогч зүйлсээс тусгаарлагдмал байлгах явдал юм. Хорвоо дээр яг адилхан хоёр зүйл гэж байдаггүй. Хэрэв байвал нэг нь үргэлж илүүдэж байдаг бөгөөд тэр илүүдлийг бид дуураймал гэж нэрлэдэг. Жишээ нь: Амжилтад хүрсэн гайхалтай эрдэмтэд үргэлж урьд өмнө нь хэний ч бодож олоогүй тийм л зүйлсийг сэтгэж,бүтээсээр ирсэн. Алдартай дуучид нэг нь нөгөөтэйгөө яг адилхан хоолойтой байдаггүй. Загварын чиг хандлага цаг үргэлж солигдон хувьсаж байдаг… Миний дотоод ертөнц бол яг тийм гэж би тодорхойлох дургүй . Тодорхойлно гэдэг бол хязгаарлахын нэрийдэл . Харин би илэрхийлж чадна. John Lennon-Imagine дуундаа : ”… Намайг та мөрөөдөгч гэж магадгүй . Гэхдээ би цор ганц нь биш ...”гэсэн байдаг. Энэ дууг сонсох тоолонд би дотоод ертөнцөө бусдад ч бас мэдрүүлэх юмсан гэж хүсдэг. Харин өнөөдөр надад илэрхийлэх боломж гарч байна. Гаднаа би бусад шиг л энгийн нэгэн. Гэхдээ нуулгүй хэлэхэд би дотоод ертөнцөө бусадтай адилхан байлгахыг хүсдэггүй. Би өдөр болгон уншдаг сурах бичгийн тодорхойлтуудад дургүй. Татах хүч яагаад заавал үйлчлэх ёстой гэж?... төсөөлөлд минь надад татах хууль үйлчилдэггүй. Дэлхий хөлд минь тулах цэг болж байгаа ч, төсөөлөлдөө харин дэлхийн тулах цэг нь би болдог. Бидний төсөөлөл, мөрөөдөл, бодол, сэтгэл гэдэг хий хоосон зүйлс ч гэлээ уг мөн чанартаа хамгийн үнэн хийгээд бодит зүйлс байдаг. Гаднаа бид инээж байгаа ч дотроо бид уурлаж байдаг . Гаднаа бид сул дорой харагдах боловч дотроо бид хүчтэй бадайг. Гаднаа бид баатарлаг ч дотроо бид доожоогүй байдаг. Хэрвээ бид цаг үргэлж дотогшоогоо бус гадагшаагаа чиглэж байвал,бид нийгмийн хар бараан хэсэгт бага багаар идэгдэж,өвчин тээгч болон өөр хэн нэгнийг өвчлүүлж эхэлнэ. Хүн гэдэг өгсөхөөсөө илүү уруудах нь амархан. Аз жаргал, сайн сайхныг бид хэзээ ч гаднаас мэдрэхгүй. Зөвхөн дотоод ертөнц л энийг мэдэрч чиглүүлэх чадвартай. Тиймээс надад асуудал тулгарвал өөрөөөөртөө бодох цаг гаргасан нь илүү хялбар байдаг. 189 189
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Albert Einstein хэлэхдээ : "Only two things are infinite,the universe and human stupidity, and I'm not sure about the former." (Хоёрхон зүйл л хязгааргүй. Огторгүй ертөнц тэгээд хүмүүний мунхаг явдал. Гэхдээ би эхнийхэд нь эргэлзэж байна.) Энэ зүйрлэл гадаад ертөнц чухал биш харин дотоод ертөнц ...гэсэн утгийг гаргаж өгч байна. Энэ үзэл нь л түүнийг оргилд хүргэсэн болов уу. 190 190 Хувь хүн байгаагийн минь гол шалтгаан дотоод ертөнц. Хэрэв миний дотоод ертөнцийг өөр хэн нэгэн хянан зохицуулдаг байсан бол би гэдэг хүн хэзээ ч байхгүй байх байсан. Гэвч тэгэх боломжгүй нь хамгийн сайхан. Хорвоо дээр шударга үнэн гэж байдаг. Гэхдээ гадаад ертөнцөд биш дотор минь бий. Миний ертөнц хязгааргүй. Эхлэл байгаагүй учраас төгсгөл ч бас оршин байхгүй…
    • Фото зураг Банязүрх дүүргийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 48. Баянзүрх дүү дүгээр сургуулийн с “Манжин” үлгэр 48. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагчид “Манжин” үлгэр Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагчид “Манжин” үлгэр Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагчид “Бардам туулай” үлгэр 49. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагчид “Бадам туулай” үлг 191
    • НАЛАЙХ ДҮҮРЭГ 99 Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Х.Булган-Эрдэнэ: “Цагийн аяс буюу Ариуханцэцэгт тохиолдсон явдал” романаас төрсөн бодрол 99 Налайх дүүргийн 119дүгээр сургуулийн 11-1 ангийн сурагч Г. Энхтүвшин: Монгол заншил 99 Налайх дүүргийн ”Чандмань” сургуулийн 10б ангийн сурагч Б.Уянга: Монгол миний эх орон 99 Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 8-2 ангийн сурагч Э.Мягмартуяа: Ардын аман зохиол монгол хүний ёс зүйн хэмжүүр болох нь 99 Налайх дүүрэг “Голомт” цогцолбор сургуулийн 114 ангийн сурагч Г. Пүрэвсүрэн: Ном уншихуй Налайх дүүргийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Х.Булган-Эрдэнэ “Цагийн аяс буюу Ариуханцэцэгт тохиолдсон явдал” романаас төрсөн бодрол “Ариуханцэцэгт тохиолдсон явдал” номын 1-р бүлэгт: Ариуханцэцэг Эрдэнэбал хоёр дөнгөж сургуульд ордог бөгөөд тэд тогоруунд үнэхээр хайртай. Нэгэн өдөр тэдний суманд гадаад хүн ирээд санамсаргүй буу алдаж хайртай тогоруудынх нь нэгний хөлийг оночихжээ. Томчууд “Хөөрхий тогорууг зовоож байхаар алъя” гэж ярилцаж байтал Ариуханцэцэг бусад хүүхдийн хамт ирж тогорууг алахгүй байхыг гуйжээ. Маргааш болтол харзная гэж шийджээ. Томчууд явсны дараа Ариуханцэцэг бусад хүүхэдтэй нийлж,чулуугаар хорго барьж түүндээ тогорууг нуув. Шархтай тогоруу алга болсонд бусад тогорууд нь уйлан хайлах мэт ганганан хэдэн өдөр энэ тэрүүгээр нисэж байгаад нэгэн шөнө буцах шувуудтай нийлж буцав. 192 Өвөлжингөө хүүхдүүд тогорууг асарч эдгээлээ. Ариуханцэцэг том хүний санаанд оромгүй ухаантай, сэргэлэн цовоо, тусч өгөөмөр, эелдэг дөлгөөн зантай ёстой нэр шигээ хүүхэд ажээ. Яаж ийм мундаг хүүхэд болсон юм бол оо. Хүмүүс хүүхдийг ээж аавынхаа тусгал толь гэж ярьдаг. Хүүхдээ сайн сайхан хэнээс ч дутахгүй хүн болгох нь хүмүүсийн ил ч биш далд ч биш мөрөөдөл байх. Хүүхдээ хүн шиг хүн болгохын тулд тэдний хүсэл мөрөөдлийг сонсож, тэднийг дүүрэх ёстой сав биш дүрэлзэх ёстой бамбар гэдгийг санах хэрэгтэй. Бас тэдэнд өөрсдөө үлгэр дуурайл болох ёстой гэж би боддог юм шүү. Тэгэхгүй бол Ариуханцэцэг зөвхөн номон дотроо үлдэнэ.
    • Налайх дүүргийн 119дүгээр сургуулийн 11-1 ангийн сурагч Г. Энхтүвшин Монгол заншил Зүүдэн дунд минь хэн нэгэн “Та сайн явж ирэв үү? Цай ууж идээ ид,одоо унтаж амар даа...” хэмээн хэлэх нь сонсогдож харвал эмээгээс минь өөр хүн алга. Гайхан харж байвал эмээ минь юу ч болоогүй мэт галын дэгээ төмрөөр үнсээ тарааж, аргалаа өрж, гал түлэв. Эмээгийнхээ ганцаараа ярьж байхыг нь сонсоод учрыг нь мэдэх сэн гэсэн хүсэл бадарсан ч эмээгийнхээ жирийн байдалд баригдаад юу ч асууж амжсангүй. Удалгүй цай унд ч бэлэн болоход би сэрж буй хүний дүр үзүүлж, сүртэй суниахад “Өө миний хүү сэрээ юу? Хичээлийн цаг нь боллоо, эмээ нь яг сэрээх гэж байлаа” гэж билээ. Цай ууж суухдаа “Эмээ! түрүүн та хэнтэй яриад байсан бэ?” гэж асуутал эмээгийн нүүрэнд үл мэдэг инээмсэглэл тодорч “Урьд манай нутагт нэгэн эхнэр галаа түлэх гэтэл үнсэн хүү байхад нь “Ямар гайтай нь ирж байгаа юм бол?” гээд тэр үнсэн хүүг түлхэж орхитол, газар дээрх ганц дүү нь холоос эгчийгээ зорьж айсуй зуураа осолдож сүйд болсон тухай ярьж билээ. Би “үнсэн хүү” гэж юу байдаг юм бэ? гэж гайхахад “Гал түлэхийн өмнө үнсийг сайн ажигла, хэрэв үнс нь босоо байвал түүнийг үнсэн хүү хэмээн хүндэтгэж, манайд хүн ирэх нь гэж мэддэг. Тэгээд чиний сонссоныг хүндлэн хэлж үгээ зөөлөн унагах хэрэгтэй, эс бөгөөс ирж буй тэр хүний замд саад тохиолддог гэж билээ. Тэрхэн зуур надад Алгаараа ярьдаг сүжхэн ээжтэй Алгаараа хэлдэг сүрлэгхэн аавтай Аашлангаа уйлдаг уймарган эмээтэй Азтай шүү, би ухаан тэгшлэх бурхадтай...гэсэн “Жирмийн сүлжээ” дөрвөн мөртийн хэсэг санаанд буулаа. Тэр өдөр ангийнхантайгаа ярилцаж суутал манай ангийн Болороо “Урьд Сэцэн Сартуулын нутагт нэгэн самган өглөө гал түлэхдээ “Үнсэн хүү” байхад нь, манайд ч хэн ирэх билээ дээ? гээд хэнэгч үгүй унагаж гэнэ. Гэтэл нөхөр нь Улиастайн гяндангаас оргож яваад замдаа осолдсон тухай гунигт түүх эмээгээсээ сонссоноо ярьсан юм. Холоос ирэх таних танихгүй айлчин гийчнээ хамгаалдаг монгол түмний минь энэ заншил олон мянганы тэртээгээс өчүүхэн ч өөрчлөгдөлгүй уламжлан ирж дээ” хэмээн бодож явсаар гэртээ ирэхэд, нээрээ л нагац эгч минь хөдөөнөөс ирсэн байлаа... Мөнхөд уламжлах ардын заншил мину... 193
    • Налайх дүүргийн "Чандмань" сургуулийн Налайх дүүргийн бүтээнэ. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод киноЕБС-ийн ахлах 10б ангийн сурагч Б.Уянга ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Монгол миний эх орон Эх орон гэдэг энэ эгэл бөгөөд аугаа үгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог байх аа. Миний хувьд эх орон надаас, миний хэн болон хүмүүжихээс эхэлнэ гэж бодож байна. Өнгөрсөн жил би монголын түүхийн хичээлээр шалгалт өгснөөр эх орон өвөг дээдсээрээ маш их бахархах сэтгэл төрж билээ. Өнөөдрийн энэ газар шороо, тусгаар тогтнол ямар их үнээр олдсоныг би өмнө нь төдийлөн ухаараагүй явсан юм билээ. Би бол мөнх хөх тэнгэртэй Мянга мянган жилийн түүх соёлтой Уртын дууны гайхамшигт шуранхайтай Нүд алдам уужим талтай Нүүдэлчин монголын Мянга мянган үрсийн нэг Ирээдүйг авч явах иргэн билээ. Биднийг тэнгэр заяат ард түмэн гэдэг учраас тэнгэрт тэтгэгдэж , газарт ивээгдэж, мандан бадарч явсан билээ. Өнөөгийн монгол цэцэглэн хөгжихөд бидний хичээл зүтгэл хэрэгтэй болохоос биш харийн хүний их мөнгө хэрэг болно гэж үү? Миний үеийн хүүхдүүдэд харь орны соёл илүү их таалагддаг болсон. Жишээ нь, хувцас үс засалтын хэв маяг, кино, дуу, бүжиг гээд олон зүйлийг нэрлэж болно. Гэтэл монголчууд дэлхийд өөр хаана ч байхгүй олон гайхамшигт зүйлийг бүтээсэн. Үүнд: Монгол дээл, хувцас, малгай, бүс, морин хуур, уран нугаралт, бүжиг, хөөмий, монгол гэр, мал маллах арга ухаан, оньсого таавар, эрийн гурван наадам,цээрлэх ёсон гээд л тоочоод барамгүй. Би ирээдүйд монгол хувцасны загвар зохион бүтээгч болно гэж бодож мөрөөдөж явдаг. 194 194 Дэлхийд гайхагдсан монгол хувцасны загварын бүхэл бүтэн цуглуулгатай болж, том загварын шоунд оролцоно гэж бодож байгаа. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд сайн суралцах хэрэгтэй гэдгээ ч ойлгосон. Монгол хөгжиж байна уу? гэж надаас хэн нэгэн асуувал “Тиймээ хөгжиж байна” гэж итгэлтэйгээр хариулах болно. Гэхдээ хүүхэд бидний буруу хүмүүжил төлөвшил, эх орноо гэх сэтгэл муу байгаагаа ч бас ухаарч, засаж залруулах хэрэгтэй. Саяхан би ээжтэйгээ Улаанбаатарын гудамжаар алхаж явтал, найм орчим насны болов уу гэмээр жаахан хүү цементен зам дээр хөлөө жийгээд, урдаа цаасан хайрцаг тавьсан байсанд зуут, тавьтын цөөхөн дэвсгэрт харагдав. Ээж маань багш хүн болохоор их л өрөвдсөн янзтай амандаа бувтнан түүнд 500 төгрөг өглөө. Баярлалаа, эгч ээ гэж, дээш харах нүд нь дүүрэн уйтгар гуниг байлаа. Энэ гунигтай харц миний санаанаас гарахгүй хэд хоносон юм. Эх орон чинийхээ жижигхэн тасархай, жирийн нэгэн сурагч би ээж аавдаа ачлалтай, элгэн садандаа тустай, найз нөхдөдөө түшигтэй хүн болно гэдгээ батлан тангараглаж байна. Эх орон эгэл надаас эхэлдэг,ижий ааваас эхэлдэг,энд тоглож байгаа миний бяцхан дүүгээс эхэлдэг. Бас тэр хүүгээс. Тэртээ цэнхэртэн байгаа аглаг уулсаас эхэлдэг, цавцайн цайж байгаа өвлийн талаас эхэлдэг. Дээр гялалзан байгаа одот тэнгэрээс эхэлдэг. Монголд би төрсөндөө азтай Монголоор би овоглодгоороо бахархдаг. Монгол миний амин эх орон.
    • С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрНалайхтом болоод кино цогцолбор би дүүргийн “Эрдмийн оргил” бүтээнэ. сургуулийн 8-2 ангийн сурагч Э.Мягмартуяа 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Ардын аман зохиол монгол хүний ёс зүйн хэмжүүр болох нь. Ардын аман зохиол нь эрт балар цагийн хүй нэгдлийн үед үүссэн бөгөөд цусан төрлийн холбоотой нэгэн овгийнхны ажил хөдөлмөр, ухамсар мэдлэг, зан үйлтэй холбоотой гарчээ. Ардын аман зохиолын гол шинж нь түүний хамт олны бүтээлийн шинжтэй байдагт оршино. Ард түмний дундын бүтээл учир тухайн ард олны аж байдал,ажил хөдөлмөрийн онцлог,хэл,соёлын түүхэн хөгжилтэй их холбоотой байна. Аман зохиол нь ардын гүн ухаан,байгаль ертөнцийн танин мэдэхүй, түүх, ёс суртахуун, зан заншил сурган хүмүүжил зэрэг маш олон зүйлийг өөртөө шингээсэн байдаг. Энэ цогц мэдлэг нь ард түмний өнө удаан түүхийн туршид зүлгэгдэн өө сэв нь арилж, сайжирч уламжлагдах бөгөөд шинэ үеийнхээ хүүхэд багчуудыг сурган хүмүүжүүлэх гол хэрэгсэл болдог байна. Би энэ илтгэлдээ зүйр цэцэн үгийн сурган хүмүүжүүлэх үүргийн талаар товч боловч хэлэх гэсэн юм. Зарим нэг жишээ авбал: “Цаг цагаараа байдаггүй Цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэсэн ардын үгэнд хорвоо дэлхий дээр буй юм бүхэн ямар нэгэн хөгжил хөдөлгөөнд орох бөгөөд мөнх зүйл гэж үгүй. Тэр ч байтугай бүхний багтаагч дэлхий хүртэл өөрөө үргэлж хөдөлж байдаг. Тэрэнтэй адил хүн хорвоогийн хувирал хөгжлийг хүлээн зөвшөөрч түүнд зохицон амьдрах ёстой гэсэн ардын гүн ухаан илэрч байгаа бол “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн үг өнгөн утгандаа адууны талаар ярьж байгаа мэт боловч эцэст нь аливаа зүйл цаанаа учир шалтгаантай, уг шалтгаан нь цаашдын үйлийн учир болж байдаг гэсэн санаа харагдаж байна. Нөгөө талаар мал аж ахуйгаа сайжруулах, эцэг мал, эх мал сонгох ардын мэдлэг шууд туссан байна. “Хүний эрээн дотроо Могойн эрээн гаднаа” хэмээх үгэнд хүн хүнийг танина гэдэг ээдрээтэй болохыг заагаад хүнийг өнгөц үнэлэх,сайн танихгүй байж нөхөрлөхийг сэрэмжлүүлэн сургасан бол нөгөө талаар хүнийг зөвхөн гадна байдлаар нь үнэлэн дүгнэхийг хориглож гаднаа хэдий муу муухай ч дотор сэтгэлдээ ариун сайхан байж болохыг “Зүс нь хар боловч Зүрх нь цагаан” гэдэг үгээр илэрхийлж болно. Эцэст хэлэхэд ардын зүйр цэцэн үг бол ард түмний нэвтэрхий толь юм шүү, найзууд аа. 195 195
    • Налайх дүүрэг “Голомт” цогцолбор сургуулийн С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 114 ангийн сурагч Г. Пүрэвсүрэн 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Ном уншихуй Ном унших ямар хэрэгтэй юм бэ? Зарим нэг нь цагийн гарз гэж үздэг ч бий. Амьдралын хамгийн сайхан үеийн нэг гэж хариулах нь ч бас бий. Эрс тэс хоёр ойлголт. Хэний нь зөв бэ? Өнөөдөр ахмад үеийнхэн маань бидний ном уншихаа болилоо гэж зэмлэх нь олонтоо. Энд ч үнэний ор бий. Гэхдээ ном унших дуртай ч уншсан номоо мэдлэг, чадвар болгож чадахгүй хүүхдүүд ч байдаг. Тиймээс энэ илтгэлдээ ном унших ямар хэрэгтэй талаар өөрийн бодлоо хэлье гэж шийдлээ. Ном унших ямар хэрэгтэй юм бэ? Энэ асуултад цөөн үгээр хариулбал: - “Ном бол цаг эрин гэгч давлагааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн” - Ном оюун ухааныг задалж, учир зүйт сэтгэлгээг хөгжүүлнэ. - Ном уншдаг хүн өргөн мэдлэгтэй болдог. Өргөн мэдлэгтэй хүн сонин сайхан зүйл ярьдаг. Уулзаад ярилцаж суухад урамтай хүмүүс байдаг. Тэдний нууц бол ном уншихтай л холбоотой. - Номоос хүн нинжин сэтгэл, хүнлэг ёсыг дээдлэх ухаан өөртөө төлөвшүүлнэ. Хүн төрөлхтөн эрт дээр цагаас хүнлэг нинжин сэтгэл, хүний сайхан сэтгэлийн хүчийг магтан дуулж,үүнийгээ номд бичиж 196 196 үлдээсээр ирсэн. Иймд номд дуртай хүн яав ч муу хүн байдаггүй гэж боддог. - Ном уншдаг хүн өөрийгөө төгс илэрхийлж чаддаг. - Шүүмжлэлт сэтгэхүй хөгжинө. Ном уншихад учир бий. Номыг зөв унших, буруу унших хоёр арга байна. Буруу унших нь хүнд ашиггүйгээр үл барам зарим талаар хортой. Буруу уншлага нь хүний махбодь болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, анхаарал төвлөрүүлэх чадвар, ой тогтоолтыг бууруулж, сэтгэх чадвар, хүсэл зориг бууруулж, заримдаа солиоруулж ч болно. Буруу уншсанаас С.И.Поварниний хэлснээр "хоосон цэцэрхэгч" ба "холион бантан хүн" гарна. "Хоосон цэцэрхэгч" гэдэг нь онч мэргэн үгс хэрэглэх дуртай боловч өөрийгөө үгтэйгээ нийцүүлдэггүй хүн юм. 'Холион бантан хүн" бол ном номоос хагас дутуу мэдлэгийг зулгаасан ч мэдлэг нь системгүй, боловсроогүй байдаг. Ном уншихад хэр зэрэг оюун ухаан зарцуулагдана тэр хэмжээгээр уншиж буй зүйлтэйгээ холбогддог. Гүнзгий уншсанаар номны агуулга "өөрийн болж", амьдралын маань нэгэн хэсэг болох ёстой. Ийм маягаар, баттай "өөрийн болгож" авсан ном уншигчийнхаа амьдралыг өөрчилдөг. Гүнзгий уншиж танилцсан, боловсруулсан, мэдэрсэн номныхоо ачаар өөрийнхөө бүхий л амьдралыг өөрчилсөн тохиолдол байдаг. Энэ бүгдийг өөртэйгээ холбож бодоорой найзууд аа!
    • Фото зураг Налайх дүүргийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ 52. Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн 4д ангийнсурагч П.Аззаяа “Алтан загасны үлгэр” 53. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид. “Бяцхан туулайн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 1 дүгээр Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэгийн 54. Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэгийн байшин” ангийн сурагчид. “Бяцхан туулайн байшин” хүүхдүүд. “Үлгэрийн баатрууд амилсан нь” хүүхдүүд. “Үлгэрийн баатр 197
    • СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 99 99 99 99 99 99 99 Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Э.Уранчимэг: Нэг хүний жаргал нөгөө хүний зовлон болдог Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор 1дүгээр сургуулийн 8в ангийн сурагч У.Номуун: Номын цагаан буян Сонгинохайрхан дүүргийн 106 дугаарсургуулийн 10в ангийн сурагч Э.Уранчимэг: Номын хуудас сөхөх тутам Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Мөнхдэлгэр: Чөтгөр Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуул