Хамгийн агуу зүйл энгийнээс эхэлдэг.     Улаан   тууз   эв   санааны   нэгдлийн   бэлэгдэл болсон   тухай   Нью   Иорк   х...
•Бэлгийн хавьтлыг тэвчсэнээр чмар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй•Бэлгийн хавьтлыг тэвчсэнээр хүсээгүй жирэмслэлтээс сэргийлнэ...
•Хэрэглэсэн   задалсан   зүү   тариурыг   ямар   ч   үед   дахин   хэрэглэхгүй байж хэвших•Согтууруулах   ундааг   хэтрүүл...
•Хэрэв   хүсээгүй   жирэмслэлт   тохиолдвол   яаж   даван   туулахаа   би мэдэх билүү?  /дээрх   асуултын   3­т   л   та  ...
Тэвчих аргаас суралцъя•Найз   нөхдийн   хамт   үдэшлэг   болон   бусад   арга   хэмжээнд   оролцох үед таныг хүсээгүй байх...
•Бэлгийн   харьцаанд   хэзээ   орох   талаар   найзтайгаа   урьдчилан тохирох, тэвших шийдвэрээ хэлдэг байх•Согтууруулах  ...
•Хамтдаа видео тоглоом тоглох•Түүнийг өдрийн болон оройн хоолонд тусгайлан урих•Гэрийн даалгавраа хамтдаа хийх •Хамтдаа би...
маш   бага  хэмжээгээр   агуулагддаг.   Иймд   ХДХВ­ын   халдвартай хүний биеийн шингэн өөр хүний биед орох үед вирус халд...
Upcoming SlideShare
Loading in...5
×

хдхв дох-ын аюул

3,249

Published on

ДОХ-н аюулын тухай

Published in: Lifestyle
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
3,249
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
75
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

хдхв дох-ын аюул

  1. 1. Хамгийн агуу зүйл энгийнээс эхэлдэг.  Улаан   тууз   эв   санааны   нэгдлийн   бэлэгдэл болсон   тухай   Нью   Иорк   хотын  Visual   AIDS байгууллага   ХДХВ/ДОХ­ын   эсрэг   тэмцлийн   дэлхий нийтийн   бэлэгдэл   бий   болгох   санаачлагыг   анх   1991 онд гаргажээ. ДОХ­ын улаан тууз ямар утгатай вэ?•Халдварт   өртөгсдөд   сэтгэлээ   харамгүй   хуваалцаж,   тэсвэр тэвчээртэй хандах хайр сэтгэлийн бэлэгдэл•ДОХ­ын  учруулж  буй гай гамшиг,  хагацлыг илэрхийлсэн цусны өнгө•Эдгээх   арга   зам   олдохгүй   байгаад   өвчилсөн   нэгнээ   алдах   үед сэтгэлийн маань зорох уур хилэн•Манай   эриний   хамгийн   том   ХДХВ­ын   нэг   ДОХ­ыг   үл тоомсорлохгүй байхыг анхааруулсан түгшүүрийн дохиоОхид ариун бол төр ариун.  Монгол   охидын   ¼   нь   19   насандаа   жирэмсэлж   эсвэл   хүүхэд төрүүлжээ. Энэ насны охидын 44% нь бэлгийн идэвхтэй харилцаанд байдаг.Залуу нас хүний амьдралд нэг л заяана.Улсын   хэмжээнд   бүртгэгдсэн   БЗДХ­ын   нийт   тохиолдлын   тал хувийг 25 хүртэлх насны залуучууд эзэлж байна.Ухаантай хүн тэвчээртэй.•Бэлгийн хавьтлыг тэвчих гэдэг нь чи сексийн дур хүсэлгүй гэсэн үг биш.•Бэлгийн хавьтлыг тэвчсэнээрээ бэлгийн дур хүслээ удирдаж чадаж байна гэсэн үг
  2. 2. •Бэлгийн хавьтлыг тэвчсэнээр чмар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй•Бэлгийн хавьтлыг тэвчсэнээр хүсээгүй жирэмслэлтээс сэргийлнэ•Бэлгийн   хавьтлыг   тэвчсэнээр   бэлгийн   замаар   дамжих халдваруудаас сэргийлнэ•Бэлгийн хавьтлыг тэвчсэнээр ХДХВ/ДОХ­оос сэргийлнэ•Бэлгийн   хавьтлыг   тэвчсэнээр   эмтэрсэн   зүрх   сэтгэлтэй   болохоос сэргийлнэ.Мэдлэг хүнд хэзээ ч илүүдэхгүй.  Тохиолдлын бэлгийн хавьталд орсноос үүдэж болох эрсдлийн талаар өсвөр үеийнхний мэдлэг тун хангалтгүй байна. Тэдний 68% нь   бэлгийн   замаар   дамжих   халдвар   /БЗДХ/,   түүнээс   урьдчилан сэргийлэх   аргын   талаар   өөрсдийн   мэдлэгээ   хангалтгүй   хэмээн дүгнэсэн байна.Хүний амь нас алтнаас ч илүү үнэ цэнэтэй.Эхийн эндэгдлийн 12%­ийг 20­оос доош насны эхчүүд эзэлж байна.Шийдвэр бол зориг.  “Үгүй” гэж хэлэхэд ямар ч төлбөр төлдөггүй.  Харин  “За” гэж хэлснийхээ төлөө өөрийгөө олон эрсдэлд оруулж болно.Бэлгийн аюулгүй харилцааны алхамууд.•Аюулгүй   харилцааны   талаар   зохих   мэдлэгтэй   байж   бэлгийн хавьтагчтайгаа чөлөөтэй ярьж чаддаг байх.•Бэлгийн зан үйлийн талаар зөв шийдвэр гаргах чадвартай байх•БЗДХ­аас   сэргийлэх   талын   мэдлэг,   дадлаа   бусадтай   хуваалцаж зохих ёсны шаардлага тавьдаг байх•Бэлгийн хавьталд орох тохиолдолд бэлгэвч зөв хэрэглэж сурах
  3. 3. •Хэрэглэсэн   задалсан   зүү   тариурыг   ямар   ч   үед   дахин   хэрэглэхгүй байж хэвших•Согтууруулах   ундааг   хэтрүүлэн   хэрэглэж   өөртөө   хяналт   тавих чадвараа алдахгүй байхБи хэзээ бэлгийн харилцаанд орох вэ?  Бэлгийн   харилцаанд   хэзээ   орохоо   зөвхөн  та   өөрөө   шийдэх  нь зүйтэй.   Бэлгийн   харилцаанд   ороход   хэн   нэгэн   дарамт   учруулах ёсгүй.   Бэлгийн   харьцаа   гэдэг   нь   хосуудын   аль   алинд   нь   сэтгэл санааны  бүрэн  таашаал  өгөхүйц  ая  тухтай,  баяр  хөөртэй,   мөн  хэн нэгнийгээ буруутгаагүй амьралын чухал мөч юм. Доорх асуултанд хариулаад үз:•Надад өөрийн найз, дотны нөхөд, бусад хүмүүсийн зүгээс бэлгийн хавьталд орох дарамт шахалт үзүүлж байна уу?•Бэлгийн хавьталд орох нь миний шашин шүтлэг, ёс суртахуунтай таарах уу?•Хэрэв би үүнийг хийвэл надад буруудах зүйл бий билүү?•Би бэлгийн харилцаанаас хайр энхрийлэл, эсвэл халамж анхаарал авахыг хүсч байна уу?•Би зөвхөн бэлгийн дур хүслээ хангахын тулд бэлгийн харьцаанд орохыг хүсч байна уу?•Бэлгийн харьцаанд орсноор миний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үү?•Бэлгийн   харьцаанд   орсноор   би   үерхдэг   найзтайгаа   илүү   дотно болж, бие сэтгэлийн хувьд улам ойртох уу?•Жирэмслэлтээс сэргийлэх талаар би үерхдэг найзтайгаа ярилцаж чадах билүү?•Өөрийн үерхдэг найзтайгаа БЗДХ ба түүнээс хамгаалах талаар би чөлөөтэй ярилцаж чадах уу?
  4. 4. •Хэрэв   хүсээгүй   жирэмслэлт   тохиолдвол   яаж   даван   туулахаа   би мэдэх билүү? /дээрх   асуултын   3­т   л   та   үгүй   гэсэн   хариулт   өгч   байвал   та  өөрийгөө бэлэн болоогүй гэж үзэж болно/ “Үгүй” гэдэг үг заримдаа амьдралыг авардаг.   Бэлгийн харьцаанд ороход бэлэн болоогүй үедээ “үгүй” гэж  хэлэх эрх танд байгаа. ҮГҮЙ гэж хэлэхийн давуу талууд: •Та   хүсээгүй   жирэмслэлт   болон   бэлгийн   замын   халдварт  өвчний тухайд санаа зовохгүй байж болно. •Үерхдэг найзтайгаа цаашдын харилцааныха талаар хамтран  ярилцаж, бодож тунгаах хугацаа танд байна. •Та ҮГҮЙ гэж хэлснийхээ шалтгааныг тайлбарлах албагүй. Хэрэв  таны   найз   бэлгийн   харьцаанд   орохыг   шаардсан   тохиолдолд  хэд хэдэн энгийн хариулт байж болох юм. Тухайлбал: “хэрэв чи  надад үнэн сэтгэлээсээ хайртай юм бол намайг шахахгүй байх  байсан”,   “хүн   бүр   л   үүнийг   хийдэг   шүү   дээ   гэвэл   хариуд   нь  тэгвэл хэн нэгнийг олоход чамд төвөгтэй биш байх”, “хэрэв чи  хүсэхгүй байгаа  бол би өөр  хүнийг хайх  болно  гэвэл,   чи  явж  болно, би чамайг хориглохгүй”   Та   өөрийгөө   хүндэтгэдэг   бол   юу   хүсч   байгаагаа   мэдэх   нь  чухал.   Чамд   үнэн   сэтгэлээсээ   сайн   л   бол   тэр   чамайг   хүлээх   л  болно. Хүн өөрийнхөө төлөө л тэвчдэг.   Бэлгийн хавьтлыг тэвчихдээ харилцан зөвшилцөж, хоёулаа  эсвэл хэн нэг нь шийдвэр гаргаж болно. Бэлгий хавьталд орох нь  2   хүний   хамтын   шийдвэр   байдаг   бөгөөд   хэн   нэгнийхээ   хүсэл  сонирхлыг   хүндэтгэх   ёстой.   Бэлгий   хавьтлыг   тэвчиж,   тууштай,  хатуужилтай   байснаар   алдах   юмгүй   харин   ч   хүсээгүй  жирэмслэлт, бэлгийн замын халдвараас 100% хамгаалагдана. 
  5. 5. Тэвчих аргаас суралцъя•Найз   нөхдийн   хамт   үдэшлэг   болон   бусад   арга   хэмжээнд   оролцох үед таныг хүсээгүй байхад бэлгийн хавьталд орохыг гуйж, шаардаж болох   хүмүүстэй   уулзах,   тэдэнтэй   ганцаараа   хамт   үлдэхээс зайлсхийх
  6. 6. •Бэлгийн   харьцаанд   хэзээ   орох   талаар   найзтайгаа   урьдчилан тохирох, тэвших шийдвэрээ хэлдэг байх•Согтууруулах   ундаа   болон   хар   тамхи   хэрэглэхгүй байх/мансууруулах бодис/•Сайхан үгэнд хууртагдахаас болгоомжлох•Бэлгийн   харилцаандаа   ямар   хязгаарлалт   тогтоохоо   урьдчилан төлөвлөх,   буруу   сэтгэгдэл   төрүүлэх   үйлдэл   хийхгүй   байх.   /хэт тачаангуй хувцас/•Бэлгийн   хавьталд   орохыг   хүсэхгүй   байгаагаа   өөрөө   өөртөө   хэлэх хэрэгтэй•Сайн   мэдэхгүй,   эсвэл   огт   танихгүй   хүнтэй   чатлах,   хоёулахнаа уулзах,  түүнтэй хамт зугаалах саналыг хүлээн авах хэрэггүй.•Сайн мэдэхгүй хүнээс мөнгө, эсвэл бэлэг авах хэрэггүй /бэлэг   эрхтэн   өвчилж   хөх   өнгөтэй   болдог,   бэлгийн   дур   хөрөх  байдал үүснэ гэдэг нь цуу яриа/ Та чөлөөт цагаа зөв өнгөрүүлээрэй   Чи   болон   чиний   найз   өөрсдийгөө   аюултай   байдалд  оруулахгүй, баримталж явдаг зарчмаа зөрчихгүйгээр бусад олон  зүйлийг   хамтдаа   хийж   бие   биендээ   баяр   баясгалан   өгч   чадна.  Хамгийн   энгийн   зүйлээр   ч   хайр   сэтгэлээ   илэрхийлж   болно.  Тухайлбал:•Би чамд хайртай гэж хэлэх•Хөнгөхөн эсвэл чанга тэврэх•Гарыг нь атган зугаалах•Түүний дуртай кино үзэх•Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх•Хамтдаа дэлгүүр хэсэх
  7. 7. •Хамтдаа видео тоглоом тоглох•Түүнийг өдрийн болон оройн хоолонд тусгайлан урих•Гэрийн даалгавраа хамтдаа хийх •Хамтдаа биеийн тамирын дасгал хийх•Хайрын шүлэг бичих•Бие биенийхээ дуртай зүйлийн жагсаалтыг гаргахХДХВ гэдэг нь Хүний Дархлал Хомсдлын Вирус  ДОХ   гэдэг   нь   Дархлал   Олдмол   Хомсдол   гэсэн   шинжлэх ухааны   нэр   томьёоны   товчлол   юм.   “Олдмол”   гэсний   учир   нь   хүн амьдралынхаа   турш   олж   болно   гэсэн   утгатай.   Дархлал   Хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болохыг хэлж байгаа юм. Хам шинж гэдэг нь аливаа нэг өвчний үед халуурах,   хоолонд   дургүй   болох   зэрэг   олон   тооны   шинж   тэмдэг, олон янзын байдлаар хавсарч илэрхийг хэлнэ. Эдгээр үгийг нийтэд нь хамтатган тайлбарлавал ХДХВ­ын халдвар авсан хүмүүст ДОХ­ын   эмгэг   илэрч   бие   махбодь   нь   аливаа   халдвартай   тэмцэх чадваргүй   болно   гэсэн   үг.   ДОХ­оор   өвчилсөн   хүмүүс   олон   янзын шинж тэмдэг, эмгэг байдал илэрдгийг эрдэмтэд, эмч нар тогтоосон. ХДХВ­ийн аюул хаалгыг чинь тогшиж байна.  ХДХВ   нь   Дархлалын   олдмол   хомсдол   өвчний   халдварыг үүсгэдэг. Уг вирусын халдварыг авснаас хойш хэдэн жилийн дараа хүний бие аливаа халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болдог бөгөөд энэ эмгэг байдлыг Дархлалын Олдмол Хомсдол /ДОХ/ гэнэ. Халдвар авснаас хойш ДОХ­оор өвчлөх хүртэл дундажаар 6­10 жил хүртэл явдаг. Халдварлах шингэнүүдээс болгоомжлоорой  ХДХВ   нь   хүний   биеийн   шингэн   болох   цусанд­100%,   үрийн шингэн­75%,   үтрээний   шүүрэлд­50%,  хөхний   сүү,   нулимс,   шүлсэнд 
  8. 8. маш   бага  хэмжээгээр   агуулагддаг.   Иймд   ХДХВ­ын   халдвартай хүний биеийн шингэн өөр хүний биед орох үед вирус халдварладаг. Агаарт тэсвэргүй юм гэж бий.   ХДХВ   нь   агаарт   удаан   хугацаагаар   амьд   байж   чадахгүй. Түүнчлэн   хүний   биеийн   гадна   байгаа   ХДХВ   нь   халаах,   хатаах, савантай   усаар   угаах.   Халдваргүйжүүлэх,   угаалгын   бодисоор цэвэрлэх   үед   гэмтэж   устана.   Асгарсан   цус,   үрийн   шингэн   болон биеийн   шингэн   нь   аюул   багатай   боловч   тэдгээрийг   маш   сайн цэвэрлэх хэрэгтэй. ДОХ­ын илрэн шинж тэмдгүүд  ДОХ­ын үед илрэх шинж тэмдэгт: ханиалгах, халуурах, турах, тунгалагийн булчирхайнууд томрох, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрхээс гадна нүдэнд харагдахгүй олон өөрчлөлт гардаг. Цонх үе гэж юу вэ?  Хүний   цусанд   эсрэг   бие   4­8   долоо   хоногийн   дараа   ихэвчлэн илэрдэг. 6 сар хүртэлх хугацаанд илрэхгүй байж ч болно. Халдвар авснаас цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “цонх үе” гэнэ. Энэ сорил нь халдвар авсан эсэхийг тодорхойлох цорын ганц арга юм. ХДХВ­ын   халдвар   авсан   хүн   удаан   хугацаагаар   өвчлөхгүй   явж байгаад ДОХ­ын онош тогтоосны дараа нэг юмуу эсвэл олон эмгэг байдал илэрч хүндэрсээр эцэстээ нас бардаг.  Үр дүнтэй урьдчилан сэргийлэлт бидэнд хэрэгтэй

×