Num

  • 748 views
Uploaded on

Oyunii erel students federation

Oyunii erel students federation

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
748
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
2
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. МУИС-ийн захирал, оюутны зөвлөлийн дарга нар оролцсон “Хүн байх” боловсролыг хамгаалан хөгжүүлэхүй уулзалт семинарын тайлан
  • 2. Өөрчлөгдөж буй нийгэмд өсвөр залуу үеийн “Хүн байх” боловсролыг хамгаалан хөгжүүлэхүй
    • Зохион байгуулагчид:
    • - МУИС-ийн захиргаа, ректор С.Төмөр-Очир
    • “ Оюуны Эрэл” Оюутны Холбоо
    • “ МУИС- Оюуны Эрэл” клуб
    • Хэзээ: 2011.03.26
    • Хаана: МУИС ЭЗСургуулийн хурлын танхим
    • Оролцогчид:
    • Захирал
    • Багш нар
    • Оюутны зөвлөлийн дарга нар
  • 3. цаг Хөтөлбөр Хариуцагч 10:00-10:30 Бүртгэл П.ДаваасүрэнМУИС-ГГС-3 Б.ЦэрэнгавааМУИС-ЭЗС-3 10:30-10:35 Нээлтийн үйл ажиллагаа Хөтлөгч Б.БатсүхМУИС-ЭЗС 4-р курсын оюутан 10:35-10:55 Нээлтийн үг МУИС-н сургалт хариуцсан дэд захирал Р.Ренчинбазар 11:00-12:20 Хүний хөгжлийн үнэ цэнэ, суурь үндэс ОЭОХ-тэргүүн, GPYC- н ерөнхийлөгч Б.Насанбаяр 12:20-12:40 Багаар ажиллах цаг Бүх оролцогчид 12:40-12:55 Туршилт, судалгаа Б.Насанбаяр 12:55-13:50 Өдрийн хоол, цай стафууд 13:50-14:05 “ МУИС-Оюуны Эрэл” клубын үйл ажиллагааны тайлан “ МУИС-Оюуны Эрэл” клуб 14:10-15:00 Хэлэлцүүлэг : Сэдэв: Багаараа 3 үе шатаар хийнэ. 15:00-15:20 Хэлэлцүүлгийн тайлан илтгэл Багийн төлөөлөл 3 хүн 15:20-15:35 Туршилт, судалгаа Б.Насанбаяр 15:35-15:45 Ерөнхий дүгнэлт Б.Насанбаяр 15:45-15:50 Хаалтын ажиллагаа зураг авхуулах Бүгдээрээ
  • 4. “ Өөрчлөгдөж буй нийгэмд өсвөр залуу үеийн хүн байх боловсролыг хамгаалан хөгжүүлэхүй” нээж МУИС-н сургалт хариуцсан тэргүүн дэд захирал , доктор профессор Р.Ринчинбазар үг хэллээ.
    • Тэрээр: ”Өнөөгийн хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд техник технологи, мэдлэг чадвараараа манай оюутнууд сайн байгаа гэж хэлж болохоор болжээ. Үүнээс ч илүү хамгийн ихээр анахаарвал зохих тэр зүйл бол гарцаагүй хүн байх боловсрол буюу ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээт боловсрол мөн юм.
    • Өнөөгийн нийгэмд гараад байгаа доголдлуудыг анзаараад үзвэл ихэнх нь хувь хүний гэр бүлийн хүмүүжил, хувийн ёс зүйтэй холбоотой асуудлууд гарч байна.
    • МУИС-н оюутан залуучуудыг дотоод хүн чанар сайтай, гадаад мэдлэг чадавараараа ч аль ч улсын ямар ч боловсон хүчнээс дутхааргүй болгохын тулд хүн бүрт хэрэгтэй суурь боловсрол болох хүн байх, ёс зүй, ёс суртахуунт харилцаа нь хамгийн чухал бөгөөд даруй шийдэх хэрэгтэй агуулга мөн билээ.
    • Бидний өнөөдрийн ярьж буй энэхүү сэдэв нь өнөөгийн нийгэмд тун чухал бөгөөд зөвхөн өнөөдөр яриад хэлэлцээд өнгөрөх бус, бодит ажил болгон цааш хийж шийдвэрлэвэл зохих ажил хэрэг юмаа. Та бүхэнд амжилт хүсье гэлээ.
  • 5. Илтгэл лекц “ Хүний хөгжлийн үнэ цэнэ, суурь үндэс” ОЭОХ-ны тэргүүн GPYC- н ерөнхийлөгч , гэр бүл судлаач , докторант Б.Насанбаяр
  • 6. Лекц илтгэл амьдралын үнэнд ойрхон, олон судалгаа бодит нотолгоо үндэслэлтэй , хүн бүхний санаа зорилготой нийцсэн, шийдлийг хайх арга замыг тодорхойлсон агуулга бүхий байсан нь онцлог байлаа.
  • 7. Туршилт судалгаа “ Бидний бий болгох ёстой соёл” Бид байгаа нөхцөл байдлаа өөрчлөх боломжгүй гэж бодох биш, зүгээр байдаг энгийн зүйл мэт хараад өнгөрөх биш өөрсдийн бодлоо өөрчлөөд өөр шиг бодолтой 2 хүнтэй хамтраад миний сургууль, миний хамт олон, миний эх орон гэх эзний сэтгэлээр өөрөө өөртөө үнэнч байж энгийн зүйлээс эхэлж сайн нөхцлийг бий болгож улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах онцгой үүрэг хариуцлага энд байгаа оюутан залуус, удирдагч нарт байгаа юм. 3 -ын хуулийн судалгаа Шинэ төрсөн хүүхэд яагаад уйлдаг вэ? Бидэд байгалиас заяасан бусдын төлөө гэх сэтгэл байдаг учраас тэр юм байна. Ухамсарт орчин хэрхэн нөлөөлдөг тухай бичлэгийг ч үзэж сонирхлоо.
  • 8. Багийн ажиллагааг дадлагажуулах цаг МУИС-ийн захирал, оюутнууд хамтдаа тус уулзалт семинарын үеэр сонирхолтой тоглоом тоглож багийн ажиллагааны үндсэн зарчим болох нийтийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөөх хүн нэг бүрийн үнэ цэнийг мэдрэх боломж байлаа. Тоглоомын даалгавар нь: нэг хадаасны таван дээр 10 хадаасыг өөр юм ашиглахгүйгээр тогтоох байлаа. Энэ боломжтой гэж үү? Хэмээх асуулт байсан ч үнэхээр сонирхолтой байлаа.
  • 9. 1 ширхэг хадаасны таван дээр 10 хадаас тогтоочихлоо шүү... Багаараа нэгэн зорилгыг төв болгоод нэгдэж, хичээл зүтгэл гаргаж чадвал боломжгүй мэт зүйлийг ч үр бүтээмжтэйгээр бүтээх боломжтой гэдгийг олж харсан тоглоом байлаа. “ Эвт шаазгай буга барина аа... гэж “
  • 10. Шударга, халуун дулаан ярианы хачиртай өдрийн зоог Өдрийн зоог амттай бас зарим хүмүүсийн тодорхойлсноор илүүдэх шахсан байлаа. Үйл ажиллагааны ач холбогдол цаашид зорьж буй үр дүнгийн талаар нээлттэй ярилцсан цаг хугацаа байлаа. Мөн У.Айбек багш “зөвхөн яриад л бие биенийгээ нүүрэн дээр нь магтахаас илүүтэй энд ярьсан зүйлээ бодит ажил болгох нь өнөөдрийн үйл ажиллагааны үр дүн ба энд байгаа оюутнууд, ОЗ-н дарга нарын хамтдаа хийх ажил юм” гэдгийг ч сануулж байсан. Талархал, боломж, шүүмжлэл багтсан халуун ярианы эцэст нэгдэн хөдөлвөөс бүтэхгүй, болохгүй зүйл үгүй юм гэдэгтэй хүн бүхэн санал нийлж байлаа
  • 11. Хэлэлцүүлэгийн цагаар 3 үндсэн асуудлаар ярилцаж нэгдсэн шийдэлд хүрэхийг зорилоо. 1. Нийгэм хөгжихийн тулд ямар боловсон хүчнийг шаардаж байна бэ? 2.Их дээд сургууль төгсөгчдийн түвшин ямар байна бэ? 3. Одоогийн байгаагаас илүү сайн хөгжлийн түвшинд хүрэхэд шаардлагатай арга замыг тодорхойлно уу?
  • 12. № Нийгэм хөгжихийн тулд ямар боловсон хүчнийг шаардаж байна вэ? 1 Зорилго, хүсэл мөрөөдөлтэй , зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй байх 2 Ёс зүйтэй, ёс зүйг эрхэмлэдэг байх, бие хүн болсон байх, нийгмийн идэвхтэй байх 3 Багаар ажилладаг чадвартай байх 4 Эрүүл байх 5 Өндөр мэдлэг боловсролтой байх
  • 13. № Давуу тал 1 Онолын мэдлэг сайтай 2 Эрхээ мэддэг, хүнд шаардлага тавьж чаддаг 3 Сүүлийн үеийн техник технологитой харьцаж сурч байна 4 Соёлч боловсон биеэ зөв авч явдаг 5 Хөрвөх чадвартай № Сул тал 1 Сул мэргэжилтэн, практик дутмаг 2 Хувиа хичээгч, аялдан дагалдагч 3 Сургалтын орчин муу, нийгмийн идэвхи муу 4 Сургалтын орчин муу, нийгмийн идэвхи муу 5 Үүргээ мэдэхгүй
  • 14. Хэлэлцүүлгийн 3-р шат № Одоогийн байгаа байдлаасаа гарахын тулд юу хийж чадах вэ? 1 Багаар ажиллах чадварт сургах 2 Дунд сургуулиас хүүхдийг төлөвшүүлэх 3 Ёс зүйн хичээлийг оюутнуудад кредит тооцож хичээл оруулахонол биш 4 Мэргэжлээ зөв сонгоход нь тус болох боловсролыг ЕБС-д байхад нь өгөх 5 Мэргэжилтэнүүдээ дэлхийн стандартад хүргэх
  • 15. Оролцогчдын сэтгэгдэл
    • МУИС-ХХИС Б.Дөлгөөн
    • Энэ семинарын үр дүнг та юу гэж үнэлэх вэ?
    • Хүн байхын утга учрын талаар мэдэж авсандаа баяртай байна.
    • Их ажлын эхлэл
    • Бодож байснаас тэс өөр, үр дүн, өөрчлөлт гарч болох үйл ажиллагаа боллоо.
    • МУИС-ГГС- Сумъяадорж
    • Хүн байх боловсролыг хөгжүүлэхийн тулд та сургууль дээрээ юу хийх вэ?
    • Насанбаяр багшийг сургууль дээрээ урьж оюутнууддаа лекц оруулмаар байна.
    • Үе шаттай лекц, үйл ажиллагаа явуулж байж үр дүн гарна
    • Хамтдаа хийх
    • Ангийн цаг, багш оюутны уулзалт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх талаар сургууль дээрээ ажил зохионо.
  • 16. Дүгнэлт
    • Семинарын давуу тал
    • Семинарын сэдэв нь маш оновчтой цагаа олсон чухал сэдэв байсан
    • Захирлууд, багш нар цаг зав гарган ирж анхаарч оролцсон
    • Оюутнуудын манлайлал болох цөөн ч гэсэн хүмүүсийн ухамсрыг өөрчилж, харах харааг бага ч болов тодорхой болгож чадлаа
    • Бодит ажил болгон хамтран хийхээр боллоо
    • Оюутнуудад хүн байх боловсролыг илүү өргөн хүрээтэйгээр хийхээр боллоо
    • Семинарын сул тал
    • Оролцогчид болохгүй байгаагаа мэдэж байгаа ч яг яаж шийдэх арга зам шийдлийг олж харахгүй байсан явдал
    • Захиралууд дуустал байгаагүй, өөрөөр хэлбэл семинарын эцсийн дүгнэлтийг харж чадаагүй
    • Захиралуудын оролцоо бага байсан.
  • 17. МУИС-Оюуны Эрэл клубтэй 4,5 сард хамтарч хийж болох ажлууд
    • Сургууль дээр
    • Сургууль бүр оюутнуудын ёс зүйд чиглэсэн бодит аяныг хийх
    • Хүн байх боловсролын мөн чанарын лекц өгөх
    • Ёс зүйн хичээлийн судалгаа хийх, хөтөлбөртэй танилцах
    • Оюутны дотуур байранд
    • - МУИС-Оюуны Эрэл клубээс санаачлан хийж буй “Манай байр-миний гэр” ёс зүй, зорилготой амьдралыг бүтээхийн төлөөх сарын аян МУИС-н 4-р дотруурбайраас бусад бүх байранд явагдана
    Оюутны Зөвлөлүүдийн анхааралд
  • 18.
    • Хамтран ажилласан хүндэт багш нар, оюутан залуучууддаа баярлалаа.
    • 2011.03.26
    Улс орныхоо ирээдүйн төлөө хамтдаа бодитой ажлыг хийцгээе !
  • 19. “ МУИС-Оюуны Эрэл” клуб There is no such thing as number two , Only number one