компьютерийн

9,546
-1

Published on

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
9,546
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
243
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

компьютерийн

  1. 1. Компьютерийн аюулгүй хэрэглээний сургалт 1. Компьютерийн техник хангамж, үндэс (Хугацаа: 20 мин) 2. Компьютер худалдан авахдаа анхаарах зүйлс, сонголт хийх (Хугацаа: 20 мин) 3. Компьютерийн хэрэглээний соёл, арчилгаа (Хугацаа: 20 мин) 4. Short key болон Сонирхолтой тохиргоо (Хугацаа: 20 мин) Icon • Folder wallpaper • Genuine logo 5. Компьютерээ ажиллагаанд бэлдэх (Хугацаа: 2 цаг) • өгөгдөл, мэдээлэл болон хуучин тохиргоогоо хуулбарлаж авах, хуучин системээ арилгах, дискээ форматлах, • Үйлдлийн систем суулгах, Драйвер таниулах, хэрэглээний програмууд суулгаж тохируулах (Зөв сонголт) • Windows-ийн тохиргоонууд, Msconfig, startup, shortcut • Нэмэлт асуудлууд, суралцагчийн санал хүсэлт, практик хэрэглээний жишээнээс 6. Вирусын эсрэг програм хангамж, Internet security програмууд, Spy removal програмууд, тэдгээрийн тохиргоо, ашиглалт. (Хугацаа: 4 цаг) 7. Элбэг тохиолддог хортой кодууд, вирус, өт, Троян, системийн гэмтэл (Хугацаа: 4 цаг) • Хортой кодуудыг (Вирус, Троян, Өт, Спайвэйр, Адвэйр) илрүүлэх, устгах, тусгаарлах
  2. 2. • Register-бүртгэлийн файлууд, хэрэгцээгүй зүйлсийг цэвэрлэх, тохиргоо хийх • Folder Option, Taskbar, Run гэх мэт нуугддаг зүйлсийг сэргээн гаргах • ERD commander, password, repair, Recent, Temp, Prefetch, Temp, Disk cleanup, Disk Defragment-ийг ашиглах • Төрөл бүрийн гацаа арилгах, Uninstall – суулгасан програмыг арилгах, • CTRL+ALT+DELETE • Нэмэлт асуудлууд, суралцагчийн санал хүсэлт 8. Vista хэрэглэгчдэд зориулсан сэдвүүд (Хугацаа: 1 цаг) 9. Сүлжээний үндсэн ойлголт, дотоод сүлжээнд аюулгүй ажиллах, холбох, тохиргоо хийх (Хугацаа: 1 цаг) 10. Крэк , Сериал , Keygen-ийг зөв ашиглах, хавтас (folder) -ны аюулгүй байдал (Хугацаа: 1 цаг) 11. Интернэт (Хугацаа: 4 цаг) • E- mail, messenger буюу цахим шуудан, шууд харилцах програмуудаа тохируулах • Интернэтэд холбох, холболтын тохируулга хийх • Web Browser буюу Интернеттэй ажиллах хөтөч програмуудтай зөв ажиллах • Төрөл бүрийн програмыг download хийх (татаж авах), Татах програмууд ашиглах • Интернетэд ажиллах үед анхаарах аюулгүй байдлын асуудлууд • Search engine – хайлтын механизмтай зөв ажиллах, хэрэгтэй мэдээллээ олж авах
  3. 3. • Интернэтэд зөв ажиллах, хортой сайтуудыг ялган таних, компьютерээ халдлагаас хамгаалах • Нэмэлт асуудлууд, суралцагчийн санал хүсэлт НИЙТ 17 цаг Найдвартай үйлдлийн систем, хэрэглээний зарим програм, компьютер засварын хэрэгсэл, сургалтанд ашиглагдсан материал, гарын авлагыг DVD-д бичиж суралцагчдад өгнө.Та манай сургалтанд хамрагдсанаар компьютертээ учирсан ихэнх хүндрэл бэрхшээл, эвдрэл, гэмтэл, системийн алдаагаа засах, вирусаа устгах, firewall-галт ханаа тохируулах, компьютерээ хамгаалах, гацааг арилгах, програмуудаа сайн гүйцэтгэлтэй, зөв тохируулах мэдлэг чадвар эзэмшинэ. Энэ сургалтын бусдаас ялгаатай давуу тал нь компьютерийн хэрэглэгч төдийгүй засварчин болгодогт оршино. Жич: Таны компьютер гацаж, саатаж, эвдэрч гэмтсэн бол сургалтанд суухдаа авч ирээд багшийн зааварчлагаар өөрөө засаж янзалж болно СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ Сүлжээний аюулгүй байдлын орчин үеийн бүх хандлага, шийдлийг тусгасан, дэлхийн түвшний 1 сарын сургалт 2009 оны 11-р сард дахин явагдах гэж байна. Дэлхийн түвшний хамгийн орчин үеийн мэдлэгийг 10 дахин бага үнээр Монголдоо эзэмших хосгүй боломжийг Секьюрити Солюшн Сервис ХХК санал болгож байна. Энэ сургалт нь: • Сүлжээний аюулгүй байдлын ойлголт, стандарт, зохицуулалт. • Сүлжээний халдлага, довтолгоон, хакерын арга • Хакерын аргууд, Хууль зүйн асуудлууд • САБ-ын бодлого, эрсдлийн удирдлага, САБ-ын хангах үйл явц, ажиллагаа • Аюулгүй архитектур, шилдэг туршлагууд • Аюулгүй байдлын технологиуд: VPN, DMZ, Firewall, шифрлэлт, IDS, IDPS, түүний тохиргоо • Практик асуудлууд: UNIX-ийн аюулгүй байдал, Системийн удирдлага, Windows-ийн аюулгүй байдал, Интернетийн архитектур, • Утасгүй сүлжээний аюулгүй байдал гэсэн модультай. Төлбөр 350000 төгрөг. Оролцох модуль, төлбөрөө өөрөө зохицуулах боломжтой.
  4. 4. Сургалтыг АНУ, Япон, ОХУ, ХБНГУ-д эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлаар мэргэшсэн доктор, магистр зэрэгтэй, профессор, ахлах багш цолтой хүмүүс удирдан явуулна. Сургалтын хуваарь ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ЦАГ Сүлжээний аюулгүй байдлын ойлголт, стандарт, зохицуулалт (Т.Халтар) 4 цаг Сүлжээний халдлага, довтолгоон (Т.Халтар) 2 цаг Хакерын аргууд, Хууль зүйн асуудлууд (Т.Халтар) 4 цаг САБ-ын бодлого, эрсдлийн удирдлага, САБ-ын хангах үйл явц, ажиллагаа (Т.Халтар) 4 цаг Аюулгүй байдлын технологиуд: Firewall (С.Анар) 8 цаг Firewall (С.Анар) 8 цаг VPN (С.Анар) 8 цаг IDS, IPS (Ө.Эсболд) 4 цаг Практик асуудлууд: Энкрипшион технологи (Ө.Эсболд) 2 цаг Утасгүй сүлжээний аюулгүй байдал (Ө.Эсболд) 2 цаг UNIX-ийн аюулгүй байдал (Ц.Ганболд) 4 цаг Нийт 50 цаг Аюулгүй байдлын орчин үеийн шаардлага хангасан найдвартай сүлжээ зохиох, төлөвлөх, суурилуулах, одоо байгаа сүлжээг шинэчлэн сайжруулах Сүлжээний төрөл бүрийн халдлага довтолгоон, хууль бус хандалт, нэвтрэлтээс бүрэн хамгаалагдсан, тасралтгүй найдвартай, DMZ, VPN, VAN, IDPS бүхий хамгийн орчин үеийн сүлжээг зохиож, төлөвлөж суурилуулж өгөх, одоо байгаа сүлжээг шинэчлэн сайжруулах үйлчилгээг бид анх удаа санал болгож байна. Манай суурилуулсан сүлжээ нь мэдээллийн аюулгүй байдлын хамгийн өндөр шаардлагыг бүрэн хангаж чадна. Захиалагчтай тохиролцсон нөхцлийн дагуу аюулгүй байдлын орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан мэдээллийн сүлжээ, системийн архитектурыг зохиох, суурилуулах, үйл ажиллагаанд нь сургах цогц үйлчилгээг манай компани үзүүлнэ. Манай мэргэжилтнүүд сүлжээний аюулгүй байдлын үнэлгээний стандарт болох “Оранж бүүк”-ийн ангиллаар A, B1, B2 (нийт A, B1, B2, C1, C2, C3, D1, D2 гэсэн ангилалтай) зэрэглэлийн сүлжээний архитектурыг зохиож, суурилуулж, тохируулах туршлага, чадварыг эзэмшсэн болно. Мэдээллийн аюулгүй байдлын багц сургалт зохиох Сургалт нь манай компаний консалтинг, зөвлөгөөний үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. Байгууллагуудын МАБ-ын хүрээнд үүсэж буй тодорхой асуудлуудыг шийдэх нь манай тактикийн зорилго болохын зэрэгцээ олон түмэн, байгууллагын ажиллагсдын мэдээллийн аюулгүй
  5. 5. байдлын ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, чадварыг нь дээшлүүлэх, туршлагажуулах стратеги зорилгыг бид өмнөө тавьдаг. Ажиллагсдын МАБ-ын ойлголт мэдлэг байхгүй бол МАБ хангагдахгүй, удирдлага хэрэгжихгүй, дэг мөрдөгдөхгүй, эрсдлүүд ихэссээр байх болно. МАБ-ын үйл явцад мэдээллийн нөөцтэй харьцаж буй бүх ажилтнуудыг – “захирлаа эхлээд цэвэрлэгч хүртэл” татан оролцуулах, тэдний хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарлуулан ойлгуулах нь аюулгүй байдлын удирдлагын үндсэн зарчим юм. Мэдээлэлтэй харьцаж буй аль нэг ажилтан ойлголтгүй байх, сургалтын хөтөлбөргүй байх нь удирдлагын тогтолцооны үр нөлөөгүй байдал, МАБ-ын эрсдэл ихсэхийн нэг үндсэн шалтгаан болдог. МАБ-ын ойлголттой хэдхэн хүн нь Мэдээллийн Аюулгүй Байдлын удирдлагын тогтолцоог (МАБУТ) хэрэгжүүлж чадахгүй. Байгууллагын бүх ажилтан тодорхой ойлголт мэдлэгтэй, сэдэл, тэмүүлэлтэй, мэдээлэлтэй харилцах, боловсруулах, хамгаалах дадал, туршлагатай байсан тохиолдолд л МАБУТ хэрэгждэг. Бид аливаа байгууллагын захиалгаар сургалтын семинар, хамтын сургалт, нарийн мэргэшсэн сургалтыг зохион байгуулах үйлчилгээг санал болгож байна. Сургалтыг дүүргэсэн ажилтнуудад СХЗҮТ-тэй хамтарсан гэрчилгээ олгоно. Семинар, сургалтын сэдвийг доороос үзнэ үү. Сургалтын төлөвлөгөөг “ССС” ХХК-ийн мэргэжилтнүүд боловсруулсан болно: • IS001 - МАБ-ын үндэс (Удирдах ажилтнуудад зориулсан). Энэ сургалт нь 2-4 цагийн багц семинараас бүрдэх 32 цагийн хөтөлбөртэй ба МАБ-ын удирдлагыг зохион байгуулах талаар байгууллагын удирдах ажилтнуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой. • IS002 - МАБ-ын үндсэн ойлголт, бүрдэл хэсэг (Ажилтнуудад зориулсан). нэ сургалт нь 26 цагийн хөтөлбөртэй ба МАБ-ын үндсэн ойлголт, бүрдэл хэсэг, ач холбогдол, мэдээллийн нөөц, түүний ангилал, хандах зэрэглэл, ажилтан бүрийн хүлээх үүрэг, хариуцлага, аюулгүй байдлын дэгүүд, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, ойлголт өгөх зорилготой. • IS003 - Сүлжээний аюулгүй байдлын удирдлага Энэ сургалт нь 48 цагийн хөтөлбөртэй ба Сүлжээний архитектур, зохион байгуулалт, аюулгүй байдлын шийдлүүд, бүрдэл хэсэг, хэрэгслүүдийн талаар үндсэн мэдлэгийг олгох зориулалттай. Найдвартай сүлжээ, систем төлөвлөж, хэрэгжүүлэх, сүлжээгээ сайжруулах гэж буй байгууллагын систем администратор, техникийн ажилтан, менежерүүд зориулагдсан. • IS004 - МАБ-ын дотоод аудит Монголд анхны энэ сургалтаар МАБ-ын аудитын үндсэн ойлголт, онолын үзэл баримтлал, хандлагууд, аудит хэрэгжүүлэх практик арга, аргачлал, хэрэгслүүдийн тухай мэдлэг олгоно. Мөн аудитын үндсэн шалгуурууд, стандарт, өгөгдөл цуглуулах арга, эрсдлийг үнэлэх, хамгаалагдсан байдлыг үнэлэх аргачлал, аудитын үйл явцыг зохион байгуулах зарчмууд, тайлан бэлтгэх талаар мэдлэгийг олгоно. Аудит хийхэд ашигладаг програмын хэрэгслүүдийг бодитойгоор үзүүлж, ажиллах дадлага олгоно. Сургалт 26 цагийн хөтөлбөртэй ба дотоод аудитор менежерүүд, администраторуудад зориулагдсан болно. • IS005 - МАБ-ын эрсдлийн удирдлага Энэ төрлийн хичээлийг Монголд анх удаа санал болгож байгаа бөгөөд удирдах ажилтан, менежерүүдэд зориулагдсан учир олон янзын математик загвар, програмын хэрэгслээр толгой эргүүлэлгүй жинхэнэ амьдралд хэрэглэгдэх загвар, хандлага, эрсдэл
  6. 6. үнэлэх арга, аргачлалыг энгийн ойлгомжтой хэлээр тайлбарлан, бодит дасгалууд хийнэ. Сургалтын хөтөлбөр 16 цаг бөгөөд 4 цагаар таслан 4 долоо хоногт хичээллэх боломжтой. • IS006 - MNS 27001/2009, MNS 27002/2007 стандартын нийцэл” СХЗҮТ-тэй хамтарсан гэрчилгээ олгох энэ сургалтыг уг стандартуудыг боловсруулсан эрдэмтэн хөтлөн явуулах бөгөөд 16 цагийн хөтөлбөртэй. Сургалтыг дуусгасан сонсогчдод СХЗҮТ болон МШХХТГ-ын хамтарсан албан ёсны гэрчилгээ олгоно. Сургалтаар МАБ-ын олон улсын үндсэн стандартууд дээр тулгуурлан боловсруулсан MNS 27001/2009, MNS 27002/2007 стандартын талаарх үндсэн мэдлэг, МАБ-ын удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлагыг тодорхойлох, ашиглаж буй хяналт, арга хэмжээг зохион байгуулах суурь мэдлэг олгоно. Байгууллагын удирдах ажилтнууд, менежерүүд, МТ-ийн менежерүүдэд зориулагдсан болно. • IS007 - “MNS 27001/2009 стандартад нийцсэн МАБУТ-г хэрэгжүүлэх” Энэ сургалтаар BSI-ийн боловсруулсан МАБ-ын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх 10 модультай аргачлалыг зааж сургана. Сургалтын 32 цагийн багагүй хэсэг нь МАБУТ-г хэрэгжүүлэх үе шат бүрийн практик ажилбаруудыг бие даан гүйцэтгэхэд зориулагдана. Өмнөх сургалтын шууд үргэлжлэл болдог учир дэс дараалсан байдлаар суралцахад зориулагдсан. • IS008 - Сүлжээний мониторинг 10 цагийн хөтөлбөртэй, сүлжээний администратор, МАБ-ын мэргэжилтнүүдэд зориулсан энэ сургалтаар байгууллагын дотоод сүлжээнд орж буй, дотоод сүлжээнээс гарч буй мэдээллийн урсгалыг тандан тодруулах, халдлага довтолгоон, хууль бус аливаа үйлдлийг илрүүлэх арга, аргачлал, програмын хэрэгслүүдийн тухай мэдлэг олгож, хэрэгслүүд дээр ажиллах практик дадлагууд хийлгэнэ. • IS009 - Бүртгэлийн файл, мэдээллийн шинжилгээ 8 цагийн хөтөлбөртэй, сүлжээний администратор, МТ-ийн менежер, МАБ-ын мэргэжилтнүүдэд зориулсан энэ сургалтаар системийн хяналтын болон бүртгэлийн файлуудын бичлэгийг задлан шинжлэх, хууль бус үйлдэл, халдлагыг уг бичлэгийн дагуу тодруулах, шинжлэх, эх сурвалжыг тогтоох практик чадвар олгоно. • IS013 - МАБ-ын будлианы удирдлага МАБ-ын аливаа будлиан, учрал, тохиолдол, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, боловсруулах, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх, ноцтой, өөрсдөө боловсруулах боломжгүй тохиолдолд Кибер Довтолгоонтой Тэмцэх багт шилжүүлэн өгөх дэг, журам, арга, аргачлалыг 16 цагийн хөтөлбөртэй энэ сургалтаар зааж сургана. Энэ удирдлагыг байгууллагад хэрэгжүүлснээр төрөл бүрийн алдагдал, хор хохирлоос урьдчилан сэргийлэх, будлианы улмаас учрах хохирлыг багасгах, дахин будлиан үүсэхээс сэргийлэх, аюулгүй байдлын хандлагыг тодорхойлох бүрэн боломжтой болдог. • IS014 - Системийн болон сүлжээний администраторуудын аюулгүй байдлын мэдлэг чадвар Сүлжээний болон системийн администраторуудад зориулсан 16 цагийн энэ сургалтаар .....................................................................................................................чадвар олгоно. Сургалтын хуваарь Код Хөтөлбөрийн нэр Хугацаа Үнэ Зохиогдох огноо Тайлбар IS001 МАБ-ын үндэс (Удирдах ажилтнуудад зориулсан) 32 цаг 350000₮ Захиалгаар 6-аас доошгүй хүнд IS002 МАБ-ын үндсэн ойлголт, бүрдэл хэсэг 26 цаг 279000₮ Анги бүрэлдэх (Ажилтнуудад зориулсан). тохиолдолд сар бүр
  7. 7. IS003 Сүлжээний аюулгүй байдлын удирдлага 48 цаг 350000₮ Сургалтын анги бүрэлдсэнээр IS004 МАБ-ын дотоод аудит 26 цаг 299000₮ Сургалтын анги бүрэлдсэнээр IS005 МАБ-ын эрсдлийн удирдлага 16 цаг 199000₮ Сургалтын анги бүрэлдсэнээр IS006 MNS 27001/2009, MNS 27002/2007 стандартын 16 цаг 219000₮ Сургалтын анги Гэрчилгээний үнэ багтсан нийцэл бүрэлдсэнээр IS007 MNS 27001/2009 стандартад нийцсэн МАБУТ-г 32 цаг 419000₮ Сургалтын анги Гэрчилгээний үнэ багтсан хэрэгжүүлэх бүрэлдсэнээр IS008 Сүлжээний мониторинг 10 цаг 199900₮ Сургалтын анги бүрэлдсэнээр IS009 Бүртгэлийн файл, мэдээллийн шинжилгээ 8 цаг 219900₮ Сургалтын анги бүрэлдсэнээр IS013 МАБ-ын будлианы удирдлага 16 цаг 219900₮ Сургалтын анги бүрэлдсэнээр IS014 Системийн болон сүлжээний 32 цаг 449000₮ Сургалтын анги Суралцагчийн эзэмшихийг хүсч буй администраторуудын аюулгүй байдлын мэдлэг бүрэлдсэнээр мэдлэг сонирхолоос хамааран... чадвар Тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгох, хувийн түлхүүр үүсгэж өгөх Дэлхийн улсуудад нийгмийн бүх салбарт тоон гарын үсэг, биометр гарын үсгүүд өргөн ашигладаг, хуулиуд, зохицуулалт батлагдан гарсан боловч Монгол улсад одоо болтол тоон гарын үсгийн хууль батлагдан гараагүй байна. Гэтэл нийгмийн хөгжлийн дагуу мэдээлэл илгээх, хүлээн авах, солилцох харилцааны аюулгүй байдлыг хангахын тулд тоон гарын үсэг ашиглах зайлшгүй шаардлага тулгараад байна. Монгол улсын хууль тогтоомжоор тоон гарын үсгийг хориглосон ямар ч заалт байхгүй байгаа, эрх зүйн онолын “Хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөнө” гэсэн зарчмын дагуу тодорхой байгууллагын хэмжээнд болон бүлэг байгууллагын хэмжээнд тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц (PKI) байгуулж өгөх, эсхүл тоон гарын үсгийн хувийн түлхүүр үүсгэж, гэрчилгээжүүлэх үйлчилгээг санал болгож байна. Сүлжээний аюулгүй байдлын шийдлүүд Мэдээллийн аюулгүй байдлын эрсдлүүд хурдтай нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд байгууллагын сүлжээний хамгаалалт, аюулгүй байдлын шийдлүүд онцгой чухал үүрэгтэй болж байна. Гэтэл Монгол улсын байгууллагууд сүлжээний аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй, орчин үеийн шийдлүүд, төхөөрөмж байхгүй, өндөр эрсдэлд ороод байна. Үүний улмаас сүлжээгээр дамжин орж ирсэн халдлага, довтолгоонд өртөх, өгөгдөл, мэдээллээ алдах өндөр магадлалтай байна. Манай компани аюулгүй байдлын өндөр шаардлага хангасан сервер, чиглүүлэгч – router, холбогч -switch, галт хана, сүлжээ дундын дэлгэц - Firewall, хувийн виртуаль сүлжээ - VPN, нэмэлт үйлчилгээтэй сүлжээ –VAN-ний төхөөрөмжүүд болон бусад төрөл бүрийн төхөөрөмжийг шаардлагатай програм хангамжийн хамт нийлүүлэхээр санал болгож байна Үүрэн телефоны яриа шифрлэгч
  8. 8. GSM стандартын гар утаснаас ярьж буй яриаг замаас барьж авах, сонсох эрсдлээс хамгаалах төхөөрөмжийг бид санал болгож байна. Манай санал болгож буй төхөөрөмжийг гар утсанд залган ажиллуулах ба гарч буй яриаг өндөр түвшинд шифрлэх замаар тайлж унших боломжгүй болгодог. Телефоны шугаманд хууль бусаар холбогдох, телефон яриаг замаас нь барьж авахыг илрүүлэх, таслан зогсоох хэрэгсэл. Манай компани телефон яриаг бүрэн хамгаалах зориулалттай antifly төхөөрөмжийг санал болгож байна. Энэ төхөөрөмж нь шугаманд хууль бусаар холбогдсоныг илрүүлэх, яриа бичиж авах төхөөрөмж, дамжуулагч “цох”ыг илрүүлж анхааруулахаас гадна тэдгээрийг үйл ажиллагааг дарж чадна. Мөн уг төхөөрөмжүүдийг хий ажиллуулах замаар тээгчийг дүүргэх, лентийг дуусгах, тэжээлийг дуусгах үйлдэл хийж чадна. Мөн утсаар яриагүй үед өрөөнд яригдаж буй зүйлийг бичиж авдаг төхөөрөмжүүдийг илрүүлдэг төрөл бүрийн хэрэгслүүдийг санал болгож байна.
  9. 9. Мэдээлэл хамгаалах хэрэгслүүд Телефон утасны суваг ашиглан тагнахаас хамгаалах хэрэгсэл Манай компани GSM-900/1800, E-GSM, AMPS/DAMPS, CDMA, NMT-450 стандартын үүрэн телефоны сувгийг ашигладаг чагнах, сонсох хэрэгслүүдийн ажиллагааг дарах Moziak серийн хэрэгслүүдийг санал болгож байна. Дээрх төхөөрөмжүүдийн зургийг доороос харна уу:
  10. 10. Гар утасны хүлээн авах зурвасыг дарах шуугиан үүсгэх зарчмаар ажилладаг Орон зайд шуугиан үүсгэгч, дуу авиа болон доргион-дуу авианы шуугиан үүсгэгч генератор Шуугиан үүсгэгч. Байшин, барилга, өрөө тасалгаанд явагдаж буй яриаг зайнаас бичиж авдаг төхөөрөмжүүдийн ажиллагааг дарах зориулалттай шуугиан үүсгэгч, дуу авиа болон доргион-дуу авианы шуугиан үүсгэгч генератор VNG-012GL –ийг манай компани санал болгож байна. Энэ төхөөрөмжийг тодорхой барилга байгууламжид байнга суурилуулан ажиллуулдаг, гэхдээ зөөвөрлөн ажиллуулах бүрэн боломжтой.
  11. 11. Гар утасны яриа хаагч. Мөн түүнчлэн нууц яриа явагдаж байх үед гар утсаар дамжуулан яриа сонсох, эсхүл гадагш холбоо барих, мэдээлэл гаргах боломжийг хаах зориулалттай “Хөшиг” хэмээх энгийн төхөөрөмжийг бид санал болгож байна. Уг төхөөрөмж маш энгийн ажиллагаатай бөгөөд GSM, CDMA, DAMPS стандартаар ажилладаг гар утасны яриаг боломжгүй болгох зориулалттай. Шуугиан үүсгэгч генератор “Купол” Мэдээллийг хууль бусаар хуулах, алсын зайнаас радио долгионоор удирдах техник хэрэгслийн үйл ажиллагааг дардаг шуугиан үүсгэгч генераторыг манай комани санал болгож байна. Энэ генератор нь электрон тагнуулын хэрэгслүүдийн эсрэг үйлчлэхээс гадна радио удирдлагатай төхөөрөмжүүдийг, тухайлбал тэсрэх төхөөрөмжийн удирдлагыг хааж чадна.  Диктофоны бичлэгийг дарах төхөөрөмжүүд  Цахилгаан сүлжээний генераторууд, сүлжээний шүүгчид  Мэдээллийг нууцаар барьж авах хэрэгслүүдийг илрүүлэх иж бүрдэл болон төхөөрөмжүүд  Шугамын бус локаторууд Лорнет Хагас дамжуулагч бүхий аливаа тагнуулын электрон хэрэгслийг ямар ч газарт илрүүлэх чадвартай, авч явахад хялбар шугамын бус локаторууд “Лорнет”-ийг манай компани санал болгож байна. Жижиг батерейгаар ажиллана.

×