Монгол хэлний
үгийн сангийн утга
Ж.Бат-Ирээдүй
МУИС, МХХШТэнхим
2014.02.27
Үгийн сангийн нэгжүүд
• Аливаа хэл нь агуулга хэлбэрийн нэгдэл , авианы
бүрхүүл, утгын хязгаар бүхий хэл, хэлэхүйн нэгжтэй...
Үгийн сангийн нэгж гэж юу вэ?
• Монгол хэлний бүх үг, хэлц бол манай
хэлний үгийн сан болно. Энэ үг, болон хэлц
нь ухагдах...
Үг буюу үглэвэр гэж юу вэ?
• Үгийн сангийн цөм утгатай нэгжийг үг буюу
үглэвэр гэнэ. Энэ утга нь хүний сэтгэхүйд
төсөөлөгд...
Хоршоо үг
• Хос үгийнх нь дан утгын хүрээ бүдгэрч
хосоороо хоршин нийлж нэгэн цөм утга
тэмдэглэх, нэг үгийн утгаас илүү хи...
Нийлмэл үг
• Бүрдүүлж байгаа үгийн утгын нэгдлээрээ
ялгаатай тогтвортой шинжтэй үгийг нийлмэл үг
гэнэ.
• Нийлмэл үг ихэнхи...
Өвөрмөц хэлц буюу хэлц үг
• Бүлэг үгсийг бүрдүүлж байгаа үг тус бүрийн
үгийн сангийн утга нэгэнт алдарч, бүлгээрээ
нэгэн ц...
Хэвшмэл хэлц буюу хэллэг
• Бүхэл цогцоороо нэгдмэл нэгэн олдмол утга
илэрхийлэх үгийг хэвшмэл хэлц буюу хэллэг
гэнэ. Хэвшм...
Шууд ба шууд бус нэрлэлт
• Ийнхүү монгол хэлний үгийн сангийн
нэгжүүдийг 5 ангилахаас гадна утга
илэрхийлэх аргаас үүтгэж ...
Уншиж ашиглах хэрэглэгдэхүүн
• “Монгол хэлний үгийн сангийн судлал”,
Ж.Төмөрцэрэн, Уб., 15-47 дах тал
• “Монгол хэлний үги...
Upcoming SlideShare
Loading in...5
×

үгийн сангийн утга

2,289

Published on

Монгол хэлний үгийн сангийн судалгааны нэгж,

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
2,289
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
24
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

үгийн сангийн утга

  1. 1. Монгол хэлний үгийн сангийн утга Ж.Бат-Ирээдүй МУИС, МХХШТэнхим 2014.02.27
  2. 2. Үгийн сангийн нэгжүүд • Аливаа хэл нь агуулга хэлбэрийн нэгдэл , авианы бүрхүүл, утгын хязгаар бүхий хэл, хэлэхүйн нэгжтэй байна. • 1. Үг: хонь, ямаа • 2. Хоршоо үг: хонь мал; ямаа мал • 3. Нийлмэл үг: хонин арц; ямаан арц • 4. Өвөрмөц хэлц буюу хэлц үг: хонь чоно хоёр; тэмээ ямаа шиг, ямаан зантай, • 5. Хэвшмэл хэлц буюу хэллэг: хонины толгой өлгөөд нохойн мах зарах; зуун ямаанд жаран ухна.
  3. 3. Үгийн сангийн нэгж гэж юу вэ? • Монгол хэлний бүх үг, хэлц бол манай хэлний үгийн сан болно. Энэ үг, болон хэлц нь ухагдахуун илэрхийлж байвал нэгж гэж үзнэ. Энэ нэгжийг зарим эрдэмтэд үглэвэр буюу лексема, lexeme гэж нэрлэдэг. • Агуулга, утга, гүн бүтцээрээ өөр өөр хоршоо үг, нийлмэл үг, өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц бол бие даасан нэгж юм.
  4. 4. Үг буюу үглэвэр гэж юу вэ? • Үгийн сангийн цөм утгатай нэгжийг үг буюу үглэвэр гэнэ. Энэ утга нь хүний сэтгэхүйд төсөөлөгдөн тэмдэглэгдэж байж үглэвэр болно. Жишээ нь: нохой – а. амьтан, б. тэжээвэр, золбин, в. Эр, эм, г. Хөхөөр тэжээгч гэсэн утгууд нийлээд хөхөөр тэжээгч, тэжээвэр, эр буюу эм амьтанг нохой гэнэ гэсэн сэтгэлгээ буюу ойлголт хүнд бууна, тогтоно гэсэн үг.
  5. 5. Хоршоо үг • Хос үгийнх нь дан утгын хүрээ бүдгэрч хосоороо хоршин нийлж нэгэн цөм утга тэмдэглэх, нэг үгийн утгаас илүү хийсвэр утга илэрхийлэх үгийг хоршоо үг гэнэ. Жишээ нь: нохой гахай, чоно нохой, нохой шувуу, нохой мохой гэх мэт. • Үг хоршиж утга хувираад олдмол утгатай болох үзэгдэл байна. Жишээ нь: Нохой гахайдаа хүрэх, морь нохой мэт зүтгэх гм.
  6. 6. Нийлмэл үг • Бүрдүүлж байгаа үгийн утгын нэгдлээрээ ялгаатай тогтвортой шинжтэй үгийг нийлмэл үг гэнэ. • Нийлмэл үг ихэнхидээ нэр томьёо болж тогтох шинжтэй байдаг. • Нийлмэл үгийн хэрэглээ улам их болж, улам олширч байдаг. Жишээ нь МУИС гэх мэт. • Нийлмэл үг бол ямар нэгэн салаа утга, далд утга заадаггүй. Жишээ нь: нохой зээх, нохойн сургууль, нохойн хошуу, нохой зангуу, гэх мэт.
  7. 7. Өвөрмөц хэлц буюу хэлц үг • Бүлэг үгсийг бүрдүүлж байгаа үг тус бүрийн үгийн сангийн утга нэгэнт алдарч, бүлгээрээ нэгэн цогц утга буюу олдмол утга илэрхийлж байгаа үгсийг өвөрмөц хэлц буюу хэлц үг гэнэ. Жишээ нь: нохой амь, нохой гаслам, нохой заль, нохой нүүртэй, нохойн наадам, нохойн зам, морь нохой мэт зүтгэх, нохойн битүү туурай, нохойн хороо, нохойн гуяар даллах, нохой хуцсан дай,
  8. 8. Хэвшмэл хэлц буюу хэллэг • Бүхэл цогцоороо нэгдмэл нэгэн олдмол утга илэрхийлэх үгийг хэвшмэл хэлц буюу хэллэг гэнэ. Хэвшмэл хэллэг ихэнхидээ сургаал сургамжийн чанартай байдаг. Жишээ нь: Ноён урваач, нохой шарваач, Нохойн гөлөг архирна, ноёдын зулзага хэхэрнэ, нохойн дуу тэнгэрт хүрдэггүй, нохойн мөр дээр шээстэй, чонын мөр дээр сэгтэй., нохойн мөрөөр чоно гүйнэ.
  9. 9. Шууд ба шууд бус нэрлэлт • Ийнхүү монгол хэлний үгийн сангийн нэгжүүдийг 5 ангилахаас гадна утга илэрхийлэх аргаас үүтгэж ШУУД ба ШУУД БУС НЭРЛЭЛТ (Direct and undirect) гэж ангилдаг. • Үүнд үг, хоршоо үг, нийлмэл үгийг шууд нэрлэлт гээд, өвөрмөц хэлц, хэвшмэл хэлцийг шууд бус нэрлэлт гэж нэрлэж байна.
  10. 10. Уншиж ашиглах хэрэглэгдэхүүн • “Монгол хэлний үгийн сангийн судлал”, Ж.Төмөрцэрэн, Уб., 15-47 дах тал • “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Д.Бадамдорж, Уб., 2006, 8-70 дах тал • “Монгол хэл бичиг: утга, соёл, хэрэглээ” Ж.БатИрээдүй, Уб., 2013 • “Монгол хэлний хэлц үгийн сан”, Ж.Бат-Ирээдүй, Уб., 2009 • “Монгол хэлний үгийн сангийн шинжилгээ”, Д.Баатар, Бээжин, 1988, 205-238 дах тал • “Монгол хэлшинжлэлийн өгүүлэлзүй”, Ж.БатИрээдүй нар, Уб., 2012
  1. A particular slide catching your eye?

    Clipping is a handy way to collect important slides you want to go back to later.

×