МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)

5,166 views

Published on

Монгол хэлний үгийн сан утга судлал суралцагч оюутан нарт зориулсан хувилбар

Published in: Education
0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,166
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
40
Actions
Shares
0
Downloads
22
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ (шинэчилсэн нь)

  1. 1. ТОВЧ ТАНИЛЦУУЛГА • • • • • • • • • Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ, Профессор PhD д-р, 1995, шинжлэх ухааны д-р, 2004 Сэдэв: “МХ-ний ойролцоо утгын тогтолцоо” Утас: + 99105206, 98110192, 89515206, E-mail: info@batireedui.com, iregedui@gmail.com, batireeduij@yahoo.com Twitter: iregedui Facebook: iregedui Website: www.batireedui.com Slideshare.net: iregedui
  2. 2. ХИЧЭЭЛИЙН БОЛЗОЛ/SYLLABUS • • • • • • Хичээлийн ирц: 25% Явцын шалгалт 1: 10% Явцын шалгалт 2: 15% Хичээлийн оролцоо: 15% Шалгалт: 35% Асуудлыг зөвхөн онлайнаар урьдчилан шийдэж явна. • Хичээл дээр гар утас, ipad гм хэрэглэхгүй.
  3. 3. МОНГОЛ ХЭЛНИЙ НЭРЗҮЙ СУДЛАЛ Dr Sc. Ж.Бат-Ирээдүй E-mail: info@batireedui.com www.batireedui.com 2014/02/20
  4. 4. НЭР ЗҮЙН СУДЛАХ ЗҮЙЛ • Үгийн сангийн бүх үгийг нэрийтгэл нэр, оноосон нэр гэж 2 хувааж болно. • Нэрийтгэл нэр гэдэг нь үгийн сангийн үндсэн үг буюу бүх үг юм. • Харин нэг төрлийн олон зүйлийг ялгаж өгсөн нэрийг оноосон нэр гэнэ. • Аливаа оноосон нэрийн бүтэц, гарал үүсэл, түүхэн өөрчлөлт, хэрэглээ, нийгмийн үүргийг судалдаг шинжлэх ухааныг нэр зүй (ономастика) буюу нэр судлал (ономасиология) гэнэ.
  5. 5. Оноосон нэрийн онцлог • Тухайн үгийн сангийн нөөцөөс үүдэлтэй. • Нэгж ухагдахуун тэмдэглэх учир нэгж утгатай байна. • Мэдээлэхээс илүү нэрлэх утгатай байдаг. • Нэг хэлнээс нөгөө хэлэнд орчуулж болохгүй. • Бэлгэдэл, зөн билгийн нэмэлт утга агуулга илэрхийлж байдаг. • Үйл үг, тэмдэг үг, нэр үгийн алинаар ч байж болохоос гадна залгавар бүтээвэртэй байж болно.
  6. 6. Оноосон нэрийн судалгаа • Ц.Өнөрбаян, “Нэгэн зүйлийг нэрлэсэн оноосон нэр нөгөө нэг зүйлийн оноосон нэр болж шилжих үзэгдэл түгээмэл байдаг. Ж нь: Сүхбаатар, Сэлэнгэ, Арвайхээр, Туул гм. • Р.Батаахүү, “Хэрлэн гэдэг үг дангаараа байхад голын нэр, хүний нэр, дууны нэр, үүлдрийн нэрийн алиныг ч ялгах боломжгүй бөгөөд бусад үг, өгүүлбэрийн дотор бол сая нэгж ухагдахуунтай байна.”
  7. 7. Асуулт: • Та бүхний мэдэх хамгийн олон хувилбартай оноосон нэр юу вэ? • Жишээлбэл: Улаанбаатар, Чингис,
  8. 8. Дэвсгэр нэр гэж юу вэ? • Монгол хэлний оноосон нэрийн дараа байрладаг, оноосон нэрээ ялган тодотгох утга илэрхийлэх, хэлж хэвшсэн, ерийн нэрийг дэвсгэр нэр гэнэ. Жишээ нь: Бурхан багш, Чингис хаан, Сэлэнгэ мөрөн, Онон гол, Заг гол, Монгол Улс гэх мэт. • Дэвсгэр нэр бол оноосон ба ерийн нэр нэг дор хамжиж, нэгэн ухагдахуун илэрхийлж, нэгэн зүйлийг оноож нэрлэсэн байх учир үгийн сангийн нийлмэл үгийн хүрээнд багтана. • Дэвсгэр нэр монгол хэлэнд нэлээд эртнээс тогтсон. Сэнгүм анд, Тэмүжин анд, Балж арал, Хөдөө арал ...
  9. 9. Л.А.Новиков • “Харилцах үйл ажиллагааг авч үзвэл яригч этгээд утгаас тэмдэг рүү, сонсогч этгээд тэмдгээс утга руу хандах бөгөөд харилцан яриа болоход яригч сонсогч хоёр үүргээ солилцоно.”
  10. 10. Ямар ямар оноосон нэр байдаг вэ? • • • • • • • • • • Хүний нэр Овгийн нэр Гол мөрний нэр Газар нутгийн нэр Хот суурины нэр Гудамж талбайн нэр Амьтны нэр Ургамлын нэр Тэнгэрийн эрхэсийн нэр Ястан, үндэстний нэр • • • • • • • Тэнгэр бурхадын нэр Гудамж талбайн нэр Орон байрын нэр Компанийн нэр Аж ахуйн газрын нэр Үйлдвэрийн нэр Бүтээгдэхүүний нэр
  11. 11. Судалгааны талаас нь • • • • • • • Хүний нэр зүй Нутгийн нэр зүй Сансрын нэр зүй Амьтны нэр зүй Бурханы нэр зүй Ургамлын нэр зүй Угсаатны нэр зүй • Он цагийн нэр зүй • Усны нэр зүй • Газрын нэр зүй
  12. 12. Оноосон нэрийн үүрэг • Нэрийтгэл ба оноосон нэр аль аль нь нэрлэн заах үүрэгтэй. • Энэ хоёрын хооронд чанарын ялгаа бий. Тухайлбал, цэцэг гэдэг нэрийтгэл нэрийг ЦЭЦЭГ хэмээх оноосон нэр болгож өөрчилж буй чанарын ялгаа гарна. Энд байгалийн цэцэг, хүүхдийн нэр, цэцэгний тухай ухагдахуун 3-ын гурвалсан холбоо үүсч цэцэг хэмээх үгийн сангийн үндсэн утгаа алдаж, хүнийг төлөөлнө.
  13. 13. Нэрийтгэл ба оноосон нэрийн харьцаа • • • • • Нэрийтгэл нэр нь ерөнхий, оноосон нэр тусгай. Нэрийтгэл нэр оноосон нэрээсээ цөөн. Нэрийтгэл нэр юмыг ерөнхийд нь нэрлэнэ. Оноосон нэр бол ялгаж зааж нэрлэнэ. Нэрийтгэл нэр нь ухамсарт тодорхой төсөөлөл бий болгоно. • Нэрийтгэл өөртөө тодорхой мэдээллийг агуулдаг. • Нэрийтгэл нэрийг хэн нэгний дураар өөрчилж болдоггүй.
  14. 14. Үргэлжлэл • Гарлын хувьд нэрийтгэл нэр нь анхдагч, оноосон нэр нь хоёрдогч болно. • Хоёулаа тухайн хэлний хэлзүйн хууль журмын дагуу бүтэж бий болно. • Оноосон нэр нэр, үйл, тэмдэг үгээр байж болох боловч нэршиж тогтдог. • Нэрийтгэл нэртэй бүхэн оноосон нэртэй байх албагүй. • Нэрийтгэл нэр хэлний нэгж бол, оноосон нэр бол хэлэхүйн нэгж юм.
  15. 15. Тооны харьцаанд авч үзвэл • Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичигт 80,000 толгой үгтэй толинд 120,000 үг хэллэг багтаж байна. • 2.9 сая хүний 83,000 нэр, 1200 орчим овгийн нэр бүртгэгдээд байна. • Монгол хүний нэрийн сан 80550 нэртэй. • Түгээмэл хэрэглэдэг 450, дундаж хэрэглээтэй 1850, цөөн хэрэглээтэй 78250 • 220,000 газар нутгийн нэр бүртгэгдээд бна.
  16. 16. Оноосон нэрийн үүсэл • Үгэнд утга, нэрэнд учир бий гэж хэлцдэг. • Монгол оноосон нэрээс гадна гадаад нэр бий. • Оноосон нэр нэрийтгэл нэрээс, мөн оноосон нэрээс үүсэх хоёр замтай. • Нэрийтгэл нэрээс оноосон нэр үүсгэхдээ нэг үгээр эсвэл нийлэмж үгээр нэрлэх гэсэн хоёр үндсэн аргаар үүсдэг.
  17. 17. Нэр үгээр нэрлэх нь • Оноосон нэр нь ард түмний ахуй амьдрал, зан заншил, соёл, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэгээс хамаарч өөр өөр байдаг. • Монголчуудын хувьд бэлгэдлийн зарчим хамгийн гол зарчим болно. • Үүнд эрүүл энх, сайн, сайхан, хүч чадал, элбэг баян, аз жаргалтай, урт удаан амьдрахыг бэлгэдэж өгдөг. • Бат, Энх, Жаргал, Элбэг, Баян, Баяр, баян, жаргалан, Өлзийт, Өгөөмөр, Буянт, Бүрэн гм.
  18. 18. Нийлэмж үгээр илрэх нь • Нийлэмж үгээр нэрлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарчээ. • Хүний нэр үүсэх: Уулын нэрээр, ус мөрний нэрээр, аймаг, сум, хотын нэрээр, ястан, үндэстэн улсын нэрээр, овгийн нэрээр, • Газар нутгийн нэр үүсэх: бурхадын нэрээр, үлгэрийн баатруудын нэрээр, домогт хүний нэрээр, жирийн хүний нэрээр гэх мэт.
  19. 19. Монгол хүний нэр • Ер нь хүний нэр МЭӨ 50-12000 жилийн хооронд үүсчээ. • Монгол хүний нэр олон мянган жилийг хамарсан хэлний түүхэн үзэгдэл юм. • Тухайн цаг үеийнхээ ахуй амьдрал, шашин шүтлэг, зан заншил, соёл, нийгэм, улс төр, боловсролын төвшингөөс шалтгаалан аажим хувьсан өөрчлөгдсөөр иржээ.
  20. 20. Судалсан байдал • • • • • • • • • Ф.Кливиз, АНУ, 1949, Нууц товчооны хүний нэр П.Поуха, Чех, 1956 “МНТовчооны хүний нэр” И.Шуберт, ХБНГУ, 1960, Ж.Кругер, АНУ, 1962, Н.Поппе, АНУ, 1975, МНТ-ны хүний нэр Л.Бэшэ, МНТовчооны хүний нэр, 1978 Ч.Содном, “Монгол хүний нэрийн тухай” 1964 П.Бямбасан, “Оноосон нэрийн тухай”, 1969 Н.Жамбалсүрэн, “Монгол хүний нэрзүйн асуудалд”, 1970 • Д.Энхбат, “Монгол хүний нэрийн хувьсал, өөрчлөлт” • Д.Энхбат, “Хүмүүний зохист нэр”
  21. 21. Хүний нэрийн утга • Монгол хүн бүр өөрийн үндсэн нэрээс гадна овгийн болон хоч нэртэй байдаг. • Монгол хүн нэр өгөхдөө сайн сайхны бэлгэдэл буюу симболизм, цээрлэл буюу эфимизм хоёрыг бодож өгдөг. • Бэлгэдэл нь хүүхдийн ирээдүйн сайн сайхан, аз жаргал, эрүүл энх, амар тайвныг илэрхийлсэн утгатай буй.
  22. 22. Нэр өгөх утга чанар • Төрсөн газар орон, нутаг усаар нь бэлгэдэх: Алтай, Хангай, Отгонтэнгэр, Дарханбаатар • Усны нэрээр: Мөрөн, Байгаль, Хөвсгөл гм • Од эрхэсийн нэрээр: Наран, Саран, Цолмон • Эрүүл энхийн бэлгэдлээр: Энх, Мэнд, Амар • Тооны нэрээр: Жарантай, Зууннаст, Түмэн • Эр зоригийн утгат: Баатарзориг, Арслан гм. • Ургамлын нэрээр: Цэцэгээ, Хонгорзул, Удвал
  23. 23. Үргэлжлэл • Үзэсгэлэн гоо, цэвэр ариуны бэлгэдлээр: Урангоо, Алтан, Мөнгөн, Шүр, Сувд, • Элбэг дэлбэг баян явахын бэлгэдэл: Баянбадрах, Баянбат, Баянбилэг, • Төр улсын хүндэтгэлт утга: Төрмөнх, Баттөр • Эрдэм номтой хүн болох бэлгэдэл: Оюут, Эрдэмт, Оюунбилэг, • Учрал ерөөлийн утга: Мөнгөнхөлөг, Март • Ихэр хүүхдийн нэр нэг өөр: Нум, Сум, Онч, Мэргэн
  24. 24. Үргэлжлэл 2 • Цээрлэлийн утга: • Зориуд муу нэр өгөх: Энэбиш, Хүнбиш, Оргодол, Басбиш, Тэрбиш, Гөлөг, Муунохой • Хүйс сольж нэрлэх: Охин, Гэзэгт, Хүүхэнхүү, • Эцэг эхийн нэр болон Чингис хаан, Хувилай, Богд гэгээн гэх мэт хүндтэй нэрийг тэр бүр өгдөггүй.
  25. 25. Бичил нэр буюу дэвсгэр нэр • Өргөмжилсөн нэр: Чингис хаан, Гоо ван, Ерөнхийлөгч гэх мэт • Нууц нэр: Улс төрийн зорилго бусад: Иван, Улаан оточ, Шүүдэрц. • Овгийн нэр: Эцгийн шугам буюу ясан төрлийг баримтлан өгөх нэр Онход Жамъян, Боржигин Нацагдорж, Хатагин Аким, • Авгайлга нэр: Жаажаа, Адиа, Аниа, Жүүжээ, Амбаа гм • Хоч нэр: Жож Сэрээнэн, хэнхэг Бумаа, Халзан Тавхай, Том Дорж • Цол нэр: гавьяат, ардын зураач, арслан, гарьд, академич, д-р • Хүндэтгэл нэр: багштан, ноёнтон, хатагтай, гуай, авга, нагац гм • Эцгийн нэр: Найдангийн , Халтмаагийн Баттулга, • Өхөөрдөл нэр: Маамуу, Дугуйцагаан, Улаан, Даадий, Өөдөс • Этгээд нэр: Мөөгий, Төөгөө, Оюука, Ээрка, Чуука, Дууяа гм • Мэргэжлийн нэр: Үсчин Дулмаа, саальчин Бурмаа гуай, • Цээр нэр: Аавын нэрт, хэцүү нэрт, ээжийн нэрт,
  26. 26. Хүний нэрийн бүтэц • • • • • • Дан үгээр: Алтан, Баясгалан, Бадрах, Аз Хоршоо үгээр: Аззаяа, Ганцог, Галбаяр Холбоог үгээр: Үүрцайх, Мэргэнбаатар Нийлмэл үгээр: Алтайхүү, Үнэнхүү, Соёлмаа Өгүүлбэрээр: Нарангарав, Энэбиш, Хүнбиш Зарим нэр эр эмийг ялгана.
  27. 27. Оноосон нэрийг зөв бичих • • • • Оноосон нэр нэг мөр байх Ямар ч алдаагүй зөв бичих Толь бичгээр зохицуулах ёстой зүйл Ц.Дамдинсүрэн гуайн 1983 оны “Монгол хэлний үсгийн дүрэм”-д хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. гэсэн ганцхан дүрэм буй.
  28. 28. Хүний нэрийг зөв бичих • Хүний овог нэр бол тухайн хүнийг нийгэмд ялгаж заах тэмдэг мөн. • Хүний нэр хуулийн этгээдэд тухайн хүнээ төлөөлдөг. Олон янз бичих явдал их бий: • Дагва, Даваг, Давга; Төвшин, Түвшин, • Агваан, Агван, Авгаан; Банди, Бандь, Баньд • Пагма, Пагам; Гарид, Гардь, Гарди, Гард • Ганжуур, Гаанжуур; Банди, Баньд, Бандь
  29. 29. Газрын нэрийг зөв бичих • Газрын нэр судалгааны ном бүтээл, газрын зураг, бусад бичиг баримтад мөн адил элдэв алдаа мадагтай бичигдсээр л байна. • Нутгийн аялгууны нөлөөгөөр эгшиг болон гийгүүлэгч авиа сэлгэх нь их байна. • Нэг нэрийг бүр өөр нэр болгон бичих. • Тийн ялгалын нөхцөлтэй, нөхцөлгүй бичих • Дэвсгэр нэртэй бичигдэж хэлэгдэж байна.
  30. 30. УНШИХ МАТЕРИАЛ • “Орчин цагийн монгол хэлний оноосон нэрийн судалгаа”, Ж.Сэржээ, Уб., 2010 • “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Д.Бадамдорж, 2006 • “Орчин цагийн монгол хэлний үгийн сан судлал” Ж.Төмөрцэрэн, • “Монгол хэлний утгазүйн шинжилгээ” Д.Бадамдорж, Уб., 2007 • “Монгол хэлний утга, соёл, хэрэглээ” Ж.Бат-Ирээдүй, Уб., 2013 • “Монгол хэлний онол, бүтцийн асуудалд”, П.Бямбасан, Уб., 2006 • “Хүмүүний зохист нэр” Д.Энхбат, Уб., 2004 • “Хорьдугаар зууны монгол хүний нэр, нэрийн давтамж, гарал, утга, бүтэц”, Ц.Сувд, 2010

×