Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай

on

  • 7,561 views

Токиогийг гадаад судлалын их сургуульд уншсан лекцийн товчлол

Токиогийг гадаад судлалын их сургуульд уншсан лекцийн товчлол

Statistics

Views

Total Views
7,561
Views on SlideShare
7,494
Embed Views
67

Actions

Likes
2
Downloads
89
Comments
0

1 Embed 67

http://bistudent7.blogspot.com 67

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай Presentation Transcript

  • Ж.Бат-ИрээдүйМОНГОЛ ХЭЛНИЙҮГИЙН САНГИЙН СУДАЛГАА (2006-2011)
  • Монгол хэлний үгийн сан Ойролцоо үг хэллэг  Хэмт үг хэллэг Эсрэг үг хэллэг  Сэкс үг хэллэг Хэлц үг хэллэг  Гадаад үг хэллэг Хоршоо үг хэллэг  Товчилсон үг Давтмал үг хэллэг  Хэвшмэл үг Хүний нэр,  Ижил үг Хүний хоч нэр  Хүндэтгэл үг Газар, усны нэр  Этгээд үг Тооны үг хэллэг
  • Ойролцоо үг гэж юу вэ? Дуудлага, бичлэг өөр зөрөөтэй боловч, утгын хувьд ойролцоо буюу адил үгсийг ойролцоо үг гэнэ. Жишээ нь: итгэх, найдах, итгэмжлэх, үнэмших, бишрэх; мэдэх, ойлгох, ухах, таних, сэнхрэх, гадарлах; 3
  • Ойролцоо үгийн жишээ: Болзоо, хугацаа: “Бороотой боловч болзоондоо, цастай боловч хугацаандаа.” Багадах, цөөдөх, дундрах: “Өгөх юм багадахгүй, өших юм цөөдөхгүй.”, “Авдар дүүрэн алт боловч дундардаг.” Алалдах, тулалдах: “Ардын төлөө алалдах, олоны төлөө тулалдах.” Бултайх, дардайх: “Булавч бултайна, даравч дардайна.” “
  • Эсрэг үг гэж юу вэ? Эсрэг ухагдахуун илэрхийлэх, утгаараа харилцан эсрэг тэсрэг үгийг эсрэг үг гэнэ. Жишээ нь: амсар ≠ ёроол, анд ≠ дайсан, асах ≠ бөхөх, баян ≠ ядуу, далд ≠ ил, дордох ≠ сэхэх, залуу ≠ хөгшин, гм.
  • Эсрэг үгийн жишээ Авна гэвэл алгаа тосох, өгнө гэвэл өрцөө татах. “Арга эр мэт, билиг эм мэт” “Багаас их болно, балчираас том болно” “Найман настай багш, наян настай шавь” “Босоо хүний борвин доогуур, суугаа хүний суган доогуур.” “Даарвал хувцас, халууцвал сүүдэр” “Муу нуухаар , сайн илчил.”
  • Хоршоо үг гэж юу вэ? Хоршоо үг гэдэг бол хоёр үг хэм тэгш цувран хэлэгдэж, дан үгээс өргөн дэлгэр утга илэрхийлж хэвшсэн үгийн сангийн нэгж юм. Жишээ нь: ааг амт, аарц цагаа, ааш авир, бараа сүр, басах доромжлох, буруу зөрүү, бүдэг бадаг, ана мана, гэдэс гүзээ, гялс манс, даавуу даалимба, дорой буурай, жам ёс, жолоо цулбуур, зав гол, зай завсар,
  • Хоршоо үгийн жишээ “Таана хөмлийн ааг амт ханхалсан үнэр хамарт хадлаа.” А.Д “Та нар хорин мөнгө өг, би ааруул хурууд өгье.” Б.Р. “Амбагай хааны арван хөвүүд авир зан тань муу.” АТ “Зүйр үгэнд худалгүй, зүй ёсонд буруугүй.” хэвш. “Эцгээсээ өв хөрөнгө нэлээд хэдэн малтай үлдсэн юм.” Ц.Д. “Түүний үүх түүх, удаа дараа үйлдсэн хэргийг дэс дараалан судалжээ.” Б.Б
  • Хоршоо үгийн бүтэц Хоршоо үг: амь амьсгаа, гэр орон, гэр өргөө, уулзаж учрах, уур манан, уураг сүү, хараа бараа, хадлан тариалан, Хоршоо хэллэг: хар ч гэсэн хааны хишиг, бор ч гэсэн богдын хишиг, хар шөнөөр нөхөр хийх, харанхуй ойгоор гэр хийх, Замын хүзүү урт, зааны хүзүү богино; од харан хонох, орчлон дэрлэн унтах
  • Хэлц үг гэж юу вэ? Хэлц үг бол бүрэлдэхүүний үгийнх нь цөм утга алдарч, бүгд нийлэн нэгдэж, тухайн ард түмний сэтгэхүй, сэтгэлгээ нэвт шингэсэн нэгэн цул ухагдахуун, утга санаа илэрхийлсэн, шилжмэл утгатай нэгж юм. Жишээ нь: магнай тэнхийх, цагаан сэтгэл, нүдний гэм, нүд булаах, нохойн наадам, ямаан омог, гар зөрүүлэх, хуруу дарам, айрагдах, гм.
  • Хэлцийг ангилсан нь Нэр хэлц: аавын цээж, ам зөөлөн, арын хаалга, бялзуухай зүрхтэй, гар хоосон, дотуур тамиртай, есөн сүв, зөөлөн бөх; Үйл хэлц: үзэх: ад үзэх, алаг үзэх, алганы амт үзэх, газар үзэх, голио азаа үзэх, гэрийн утаа үзэх, ертөнцийн мөнх бусыг үзэх, жор үзэх, илүү үзэх, мөрөө үзэх, муугаа үзэх, нар үзэх, нохой тавьж үзэх, нүдний цагаанаар үзэх, Хоршоо хэлц: мөр нимгэн, бяр шингэн ; ногоон хурганы арьс, нохойн битүү туурай, хөл хэрээтэй, хүзүү холбоотой, алтан араат, мөнгөн бөгст, хөлтэй нь мөлхөх, хөлгүй нь мөлхөх ; шар нь буцалж, хор нь хөөрөх ; Жиших хэлц: шагайн чинээ; цацсан шагай шиг, хазааргүй морь мэт, хурын дараах цэцэг мэт; Хэлц үгүүлбэр: Хүний хүүхэд хүрэн бөөртэй, Зуун ямаанд жаран ухна, олон хавар нэгэндээ, тормонд тооно ачих, хар хүний төлөө шар хүн.
  • Давтмал үг Олон тоо заах: айл айл, гэр гэр, дугуй дугуй, юм юм Үргэлжлэх утга заах: байлдуулж байлдуулж, явж явж Дүр байдал, хөдөлгөөн заах: бөг бөг, дүүрэн дүүрэн, лүг лүг, өмөр өмөр, таахаг таахаг, хотос хотос, Чимээ авиа заах: байн байн, гуд гуд, гүд гүд, дүнгэр дүнгэр, пид пид, түг түг, шир шир, Цаг хугацаа заах: намар намрын, нэг үе... нэг үе, хэзээ хэзээгүй, юу юугүй, Үгүйсгэх утга заах: очиж очиж, явж явж,
  • Хүний нэр гэж юу вэ? Монголчууд хүний нэрийг ерөнхийд нь нэгдүгээрт бэлгэдэх, хоёрдугаарт цээрлэх байдлаар өгдөг. Төрсөн газрын нэрээр: Хангай, Отгонтэнгэр, Төрсөн газрын гол усны нэрээр: Туул, Хөвсгөл Од эрхэсийн нэрээр: Наран, Саран, Цолмон Тооны нэрээр: Жарантай, Далантай, Наянжин, Учрал бэлгэшээлээр: Мөнгөнхөлөг, Ганзам Зориуд муу муухай нэр өгөх: Энэбиш, Тэрбиш, Хүнбиш, Муунохой , Идэш гм.
  • Хүний нэр Аз жаргал, баяр бахдал бэлгэдсэн: Баяр, Ерөөлт, Амар амгалан эрүүл энхийг бэлгэдсэн: Амгалан, Цог золбоо, эрэлхэг зориг бэлгэдсэн: Цогт, Цолмон, Ажил амьдралын сайн сайхан бэлгэдсэн: Жаргал, Дөлгөөн, Урт насалж, бат бэх байхыг бэлгэдсэн: Уртнасан, Мөнхдэлгэр, Мэнд, Ачлал энэрэлтэй байхыг бэлгэдсэн: Буянт, Түмэн бодисын нэрээр нэрлэж бэлгэдсэн: Алтан, Баавгай, Болормаа, Чулуун, Сувд,
  • Хоч нэр Зан аалиар нь хочлох: Алиа Петр, дэвхрэг Жав, мангар Сүхээ, хагархай Гомбо, Биеийн элдэв согогоор нь хочлох: Алцгар Чойндон, Бух Гомбо, гилжгий Жалбуу, дүнсий Түвдэн, дэлдэн Дэрмээ, ногоон Самдан, өндөр Лувсан, тойдон Товуу, Муу зан суртахуунаар нь хочлох: боохой Нацаг, буруу Цолмон, Хөрөнгө чинээгээр нь хочлох: баян Болд, бээжин Даш, Ажил мэргэжлээр нь хочлох: Анжаа дархан, бичээч Эрдэнэ, дархан Цэнд, Ёндон панз, Ижил нэртэй хүмүүсийг ялган хочлох: данхар Далхаа, цагаан Очир, гм.
  • Газрын нэр Монгол газрын нэрийг их нэр буюу Алтай, Хангай, Хэнтий гэх мэт том уулсын нэрс, бичил нэр буюу энгийн уул, толгод, гүвээний нэр гэж хоёр үндсэн ангилна. “Монгол газар усны нэрийн сан” хэмээх энэ номд бол голдуу бичил нэр орсон бөгөөд эдгээр нь ихэнхи нь монголын уран зохиолын бүтээлүүдэд байдаг нэр юм. Газрын нэрийг 1-рт тогтоц байдал шинжээр, 2-рт тэнд байгаа баялгаар өгдөг байна. Жишээ нь: Оюу толгой, Бугат, Сонгинот, Баян нуруу, гм.
  • Усны нэр Усны арвин байдлаар: Баяннуур, Байгаль далай, Тэнгис гол, Гүн нуур гм. Тэр орчим юу байгаагаар: Ангирт нуур, Галуутын гол, Минж гол, Могойт гол, Тогтоцоор нь: Гурван нуур, Холбоо нуур, Зүүн нуур, Усны урсгал урсац байдлаар: Дөлгөөн нуур, Хархираа гол, Улаан цутгалан, Хүрхрээ гм.
  • Тооны үг Монгол хэлний тооны үг бол утга зохиолын төрөл бүрийн найруулгад өргөн хэрэглэгддэг билээ. Харин хэрэглээний байдлаас үүдээд хэлц ба хэлц бус тооны үг гэж ангилж болно. Жишээ нь: хэлц тооны үг гэвэл: арав үхэх, арав таван үг солих, улаан аравт, арваараа барих, арван там, арван нүдтэй, арван наймт шиг, хэлц бус тооны үг гэвэл: арван гурван нас, арван долоотой, арван тавны сар, арван зүг,
  • Хэмт үг гэж юу вэ? Хэмт үг гэдэг бол цаг хугацааны болон орон зайн тодорхой хэм хэмжээ заадаг үгсийг хэлж байгаа юм. Жишээ нь: айраг найрын цаг, алга дарам, бага саахалт, бага үдийн үе, барц цаг, бор гэгээ татах үе, гурван хуруу, жин үд, жирэмсэн эмийн шээсний бэлчээр, зун намрын зургаан сар, идэр гурван ес, морины аргамжааны зай, найман сар дундаа орох гм.
  • Өршөөл залбиралын үгхэллэг Байгаль эх, араатан амьтанд хандсан үг: Алтай минь, Алтан овооны сахиус минь, атаа таван тэнгэр минь, Хувь хүний хандлагатай: Буруу хойшоо гэж, бурхан минь, Буянаараа бол,
  • •Төр ёсны: Бат орших болтугай,•Хувь хүний: Бурхан өршөөг, ерөөлөөрболог. Насаа нэм.•Нийгэм орчны: Хайч нь хурц, ахар нь арвинболог.•Байгаль орчинд хандсан: Овооны ихтаньд, олзны их маньд. Онон хатан ижийминь, огторгуйн мянган бурхан сөөг сөөг.
  • Хараал зүхлийн үг хэллэг Хүнд хандсан: битгий хуц, галзуу золиг Ан амьтан, малд хандсан: муу хар сөлөр, адсага,
  • Баярлалаа