“Хөдөлмөрийн салбарт
түгээмэл хэрэглэгддэг нэршил,
ойлголт, тодорхойлолтууд”
УЛААНБААТАР ХОТ
2014 ОН
Хянасан:
С.Чулуунцэцэг, Хөдөлмөрийн судалгааны институтын Хөдөлмөрийн
харилцааны судалгаа шинжилгээний секторын эрхлэгч
Хэ...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Гарчиг
Өмнөх үг................................
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Өмнөхүг
Хөдөлмөрийн судалгааны институтээс х...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
НЭГ. НЭР ТОМЬЁО, ОЙЛГОЛТ
ТОДОРХОЙЛОЛТ
1. Аж ...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
4. Ажилтан.
Employee
Ажил олгогчтой хөдөлмөр...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
7. Ажиллагсад.
Ex-employees
Гарлаас нь авч ү...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
11. Ажлын байр.
Work place
Иргэн, ажилтны гү...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
шийдвэрлэх зорилт, гүйцэтгэх үүрэг хүлээх ха...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны
да...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
21. Ажилгүйчүүд.
Unemployed people
Монгол ул...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн ...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
бусад өрхтэй хамтран эзэмшдэг үйлдвэрлэлийнх...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын ...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
36. Албан бус хөдөлмөр эрхлэгч.
Informal emp...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
39. Албан бус боловсрол.
Informal (Non-forma...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
42. Албан татвар.
Tax
Хууль тогтоомжийн дагу...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
46. Байнгын ажлын байр.
Fermanent job place
...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
49. Бизнес инкубацийн үйлчилгээ.
Business in...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Бага дунд боловсрол...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө х...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Гадаадын хөрөнгө
ор...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
62. Гэрээт ажиллагч.
Contract worker
Ажил гү...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
дээдсургуулийг1966оноосөмнө,Намындээдсургуул...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Нөхөрлөлийн тухай х...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Инновацийн тухай ху...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Магистрын сургалт 150 багц цагаас доошгүй ба...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
78. Мал бүхий этгээд.
Live-stock owner
Хувь ...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
82. Мэргэжлийн суурь чадвар.
Basic professio...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
86. Мэргэжлийн хөрвөх чадвар.
Transferable s...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсро...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын ...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;
...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
101. Нийгмийн даатгалын шимтгэл.
Social insu...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
105. Нэмэгдэл хөлс.
Increment
Нэмэгдэл хөлс ...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
107. Орон нутгийн өмчийн.
Urban property / H...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны
да...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
үнэлэлт өгөх эсвэл дүн шинжилгээ хийхэд чигл...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн боловсро...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш ху...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
126. Төсвийн байгууллага.
Budget organizatio...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Төрийн болон орон н...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистики...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
136. Төрийн үйлчилгээний алба.
Government se...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
139. Тэтгэвэрт гарсан.
Retired
Ажилтан 60 на...
“Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Эх сурвалж: Монгол улсын Үндэсний статистики...
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”
Upcoming SlideShare
Loading in...5
×

“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”

936
-1

Published on

“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
936
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
43
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

“Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд”

  1. 1. “Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” УЛААНБААТАР ХОТ 2014 ОН
  2. 2. Хянасан: С.Чулуунцэцэг, Хөдөлмөрийн судалгааны институтын Хөдөлмөрийн харилцааны судалгаа шинжилгээний секторын эрхлэгч Хэвлэлд бэлтгэсэн: Н.Жаргалсайхан, Г. Мягмардулам, Д.Нэргүй, Ш.Аззаяа, Хөдөлмөрийн судалгааны институтын Хөдөлмөрийн харилцааны судалгаа шинжилгээний эрдэм шинжилгээний ажилтан Боловсруулсан: Н.Жаргалсайхан, Хөдөлмөрийн судалгааны институтын Хөдөлмөрийн харилцааны судалгаа шинжилгээний эрдэм шинжилгээний ажилтан “Мөнхийн Үсэг” ХХК-д хэвлэв
  3. 3. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Гарчиг Өмнөх үг...........................................................................................4 НЭГ. НЭР ТОМЬЁО, ОЙЛГОЛТ,ТОДОРХОЙЛОЛТ...........................5 ХОЁР. ҮЗҮҮЛЭЛТ ТООЦОХ АРГА ЗҮЙ .........................................71 ГУРАВ. АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ ...................... 77 ДӨРӨВ. ЖАГСААЛТ ........................................................................ 80 3
  4. 4. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Өмнөхүг Хөдөлмөрийн судалгааны институтээс хөдөлмөрийн салбарт өргөн хэрэглэгддэг нэршил, ойлголтыг эмхтгэн “Хөдөлмөрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” товхимолыг хэрэглэгч таны гарт өргөн барьж байна. Энэхүү товхимолд хөдөлмөрийн салбарын нэр томьёо, тэдгээрийн товч ойлголт, тодорхойлолт, тайлбарыг цагаан толгойн үсгийн дарааллаар оруулсан болно. Уг товхимолыг хөдөлмөрийн салбарын үйл ажиллагаанд оролцдог, хөдөлмөрийн салбарт судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хүмүүс, түүнчлэн хөдөлмөрийн эдийн засаг, нийгмийн салбарт суралцаж байгаа оюутан залуусын дотны туслах байна гэдэгт итгэж байна. Бид ажил эрхлэлт, боловсрол, мэргэжил, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд гардаг олон талт асуудлын хүрээнд товч ойлголт, мэдээллийг оруулахыг хичээн ажиллалаа. Үүнд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, Монгол хэлний тайлбар толь зэрэг олон эх сурвалжуудыг ашиглав. Товхимолыг арга зүйн талаас хянаж, мэргэжлийн зөвлөлгөө өгч, товхимолыг бэлтгэх ажилд идэвх санаачлагатай ажилласан Хөдөлмөрийн харилцааны судалгаа шинжилгээний секторын хамт олонд талархал илэрхийлье. Мөн анх удаа хөдөлмөрийн салбарын нэр томъёо, ойлголт тодорхойлолтыг эмхтгэн гаргаж байгаа тул дадлага, туршлага дутагдсан, алдаа эндэгдэл гаргасан байх аваас цаашид улам сайжруулах, засаж залруулахад уншигч, хэрэглэгч таны санал бодол хамгаас чухал гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Та бүхэнд аливаа санал зөвлөмж байх аваас Хөдөлмөрийн судалгааны институтын info@labourinstitute.mn цахим хаягаар ирүүлнэ үү. ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ЗАХИРАЛ М. ЧИМЭДДОРЖ 4
  5. 5. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” НЭГ. НЭР ТОМЬЁО, ОЙЛГОЛТ ТОДОРХОЙЛОЛТ 1. Аж ахуйн нэгж. Enterprise Улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани,нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг; Тайлбар: Өөрийн нэрийн өмнөөс үйлдвэрлэл, үйлчилгээ тогтвортой эрхэлж, үйл ажиллагаатай холбогдон үүсэх үүргийг эд хөрөнгөөрөө хариуцаж байгаа этгээдийг аж ахуйн нэгж гэнэ. Эх сурвалж: Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 4.1.5 2006/06/29 2. Ажил олгогч. Employer Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 3.1.1 1999/05/14 3. Ажил олгогчийн төлөөлөгчид. Employer’s representatives Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 3.1.6 1999/05/14 5
  6. 6. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 4. Ажилтан. Employee Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг; Тайлбар: Монгол улсын “хөдөлмөрийн тухай хууль” –д нэр томьёоны хувьд “ажилчин” гэхийн оронд “ажилтан” гэж хэллэгшүүлэхээр оруулсан нь орчин үеийн хөдөлмөр эрхлэгч хүмүүс боловсрол, мэргэжлийн ямар нэг түвшнийг хангадаг болсныг харгалзсан байна. Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 3.1.2 1999/05/14 5. Ажилчин. Worker Бие булчингийн хүчээ үнэлэн хөлсний хөдөлмөр эрхлэх хүн. Эх сурвалж: Я. Цэвэл Монгол хэлний тайлбар толь. Нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэл. Улаанбаатар хот 2013 . 6. Ажиллагч. Worker Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн аль нэг статуст хамрагдаж буй иргэнийг хэлнэ. Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн долоо хоногт нэгээс дээш цагаар оролцсон бол ажиллагч гэж үзнэ. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.12 6
  7. 7. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 7. Ажиллагсад. Ex-employees Гарлаас нь авч үзвэл ажиллагсад нь өнгөрсөн цагийн утгатай буюу хуучин ажиллаж байсан , магадгүй тэтгэвэрт орсон буюу талийгаач болсон, одоо ажиллаагүй гэсэн утгатай. Эх сурвалж: Я. Цэвэл Монгол хэлний тайлбар толь. Нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэл. Улаанбаатар хот 2013 . 8. Ажиллагчид. Current employees Ажиллаж байгаа хүмүүс, одоо ажиллаж байгаа гэсэн утгатай. Эх сурвалж: Я. Цэвэл Монгол хэлний тайлбар толь. Нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэл. Улаанбаатар хот 2013 . 9. Ажилтны төлөөлөгчид. Employee’s representatives Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 3.1. 7 1999/05/14 10. Ажилд зуучлах. Employment service Ажил хайж байгаа иргэнд хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нь тохирсон ажил олоход, ажил олгогчид эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэх үйлчилгээг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.10 2011/05/14 7
  8. 8. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 11. Ажлын байр. Work place Иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг; Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хууль. 3.1.9 2008/05/22 12. Ажлын байран дахь эрсдэл. Worplace hazard Иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг; Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хууль. 3.1.7 2008/05/22 13. Ажлын шинэ байр. New Job place Эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох болон өргөтгөх замаар алба ба албан бус салбарт шинээр бий болсон ажил, үүрэг, албан тушаалыг хэлнэ. Ажиллагчдын шилжилт хөдөлгөөн, тухайлбал ажилтан тэтгэвэрт гарсны дараа орных нь хүнийг авах, ажлын байр/орон тоо шилжих, нэгтгэн зохион байгуулах зэрэг тохиолдлыг ажлын шинэ байранд тооцохгүй. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн01/68/94 тоот тушаалын хавсралт 2.15.1. 14. Ажлын байрны тодорхойлолт. Job description, job profile Байгууллагын дотор уг ажлын эзлэх байр суурь, байршил, 8
  9. 9. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” шийдвэрлэх зорилт, гүйцэтгэх үүрэг хүлээх хариуцлагыг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг. Эх сурвалж: Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал. 2001/09/18 15. Ахуйн байр. Changing room Иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох. Бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг; Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хууль. 3.1.15 2008/05/22 16. Ажилгүй. Unemployed, jobless Монгол улсын төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.3 2011/06/17 17. Ажилгүй байсан. Have been unemployed Сүүлийн долоо хоногт Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр болон ажил гүйцэтгэх гэрээгээр ямар нэг ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил үйлчилгээ эрхэлж орлого олоогүй байхыг; 9
  10. 10. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.18.1.а 18. Ажилгүйдэл. Unemployment Хөдөлмөрийн чадвартай хүн ажил хөдөлмөр эрхлэхийг хүсэж, түүнийг идэвхтэй эрж байгаа ч ажил олдохгүй байдал. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь. Улаанбаатар хот 2002 19. Ажилгүйдэлд өртөж болзошгүй болсон. (possible) layoff unemployment Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өөрчлөх шаардлагатай болсон, эрхэлж байсан хувийн аж ахуй нь эрсдэлд орсны улмаас сэргээх боломжгүй болсон тухайгаа аймаг, нийслэл дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид, мэдэгдэж бүртгүүлсэн иргэнийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.6 2011/06/17 20. Ажилгүйдлийн тэтгэмж. Unemployment relief Ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно. Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай 2-р зүйлийн 1 дэх хэсэг. 10
  11. 11. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 21. Ажилгүйчүүд. Unemployed people Монгол улсын хуулиар зөвшөөрөгдсөн хөдөлмөрлөх насны , хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй , тухайн үед ажиллахад бэлэн , цалин хөлстэй ажил идэвхтэй эрж хайж байгаа хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгүүлсэн хүмүүсийг ажилгүйчүүд гэнэ. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, Улаанбаатар хот, 2002 22. Ажилгүйдлийн бүтэц. Patterns of uneployment Ажилгүйдлийг тодорхой тохиолдлоос хамруулан бүс, орон нутгаар, оршин суугаа газар, ажилгүйчүүдийн урьдах ажил эрхлэлт, салбар, насны бүлэг, хүйс, мэргэжил, иргэншлийн байдлаар гаргасан ангилал. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, Улаанбаатар хот , 2002 23. Ажилгүй иргэн. Unemployed citizen Ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.2 2011/06/17 24. Ажил хайгч. Job seeker Ажилгүй эсхүл ажилтай боловч ажлын нөхцөлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж хөдөлмөр эрхлэлтийн 11
  12. 12. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн болон хандсан иргэнийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.1 2011/06/17 25. Ажил хийхэд бэлэн иргэн. Labour ready Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.4 2011/06/17 26. Ажил идэвхтэй хайж байгаа. Actively looking for a job Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлж ажлын байрны талаар мэдээлэл авах, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газрын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого хийснийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.5 2011/06/17 27. Ажил олоход хүндрэлтэй иргэн. People who have difficulties in finding a job Хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнболон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан иргэн, хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг; 12
  13. 13. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 2011/06/17 3.1.7 28. Ажлаас халагдах мэдэгдэл авсан. Got (job)warning Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан гэрээ дүгнэх үед хүндэтгэх шалтгаангүйгээр хийвэл зохих ажлынхаа үр дүнг хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 41.1.1 1999/05/14 29. Ажил хаялт. Labor strike Хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 3.1.13 2003/05/22 30. Аж ахуй эрхлэгч. Enterpriser Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хувь хүнийг; Эх сурвалж: Монгол улсын Өрсөлдөөний тухай хууль 4.1.3 2010/06/10 /Шинэчилсэн найруулга/ 31. Аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрт ороогүй. Don’t have an organized from of an entity Холбогдох хуулийн дагуу хоршоо, нөхөрлөл, компанийн хэлбэрээр аж ахуй эрхэлдэггүй, өрхийн нэг гишүүн эсвэл түүнээс дээш тооны өрхийн гишүүний эзэмшилд байдаг, тухайн өрх дангаараа эсвэл 13
  14. 14. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” бусад өрхтэй хамтран эзэмшдэг үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг зах зээлд борлуулдаг (бараа солилцоо хийдэг), аж ахуйн зохион байгуулалтад ороогүй өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжийг хэлнэ. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.13.4 32. Ажиллах хүч. Labour force Хөдөлмөрийн чадвартай ажил эрхэлж буй болон ажил идэвхтэй хайж буй насанд хүрсэн нийт хүмүүсийн тоо. Тайлбар: Энэ нэр томьёо нь хөдөлмөрийн чадвартай зарим хүмүүс ажилгүй байх болон зарим нь түр ажиллахыг илэрхийлдэг ажиллах хүчний эрэлт гэсэн нэр томьёоноос ялгаатай юм. Ажиллах хүч нь хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн насны хүн амаас дараах зарим зүйлээр ялгаатай. • Хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн насны зарим хүмүүс эчнээ суралцаж байгаа, гэрийн ажилтай, эрүүл мэндийн хувьд сул зэргээс шалтгаалан цалин хөлс бүхий хөдөлмөрийг гүйцэтгэж чадахгүй буюу бэлэн биш байдаг. • Албан ёсоор тэтгэвэрт гарсан хүмүүс ч ажлаа үргэлжлүүлэн хийх, ажиллахад бэлэн байдаг. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, Улаанбаатар хот 2002 33. Ажиллах хүчний илүүдэл. Surplus of labour force Ажилтны талаас ямар нэгэн гэм буруугүй ч гэрээгээр ажиллуулагч ажиллах хүчний тоог хязгаарласнаас гарах ажилгүйдэл. 14
  15. 15. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, Улаанбаатар хот, 2002 34. Ажиллах хүчний эрэлт. Labour force demand Ажил олгогчид хэрэгцээтэй хөдөлмөрийн үйлчилгээний хэмжээ. Тайлбар: Ажил олгогчийн авах хүсэлттэй хөдөлмөрийн үйлчилгээний бүтэц ба хэмжээ. Үүнд хөлсний хөдөлмөрийн үйлчилгээ ба хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажлын бусад үйлчилгээ багтана. Ажиллах хүчний эрэлт нь зөвхөн хөдөлмөрийн нэг л төрлийг эсвэл нэг дүүрэг, эсвэл үндэсний болон тивийг хамарсан байж болно. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, Улаанбаатар хот 2002 35. Ажиллах хүчний нийлүүлэлт. Labour force supply Ажиллах хүчний нийлүүлэлт оролцох хүмүүсийн санал ба тэдний өөрдсдийн нийлүүлэх хөдөлмөрийн хэмжээ. Тайлбар: Ажиллах хүчний нийлүүлэлтэд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийн үйлчилгээ болон ажил эрж буй хүмүүсийн хөдөлмөрийн үйлчилгээ багтана. Ажил эрж буй хүмүүсийн тоо бүтэц нь ажил олгогчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлснөөс мөн түүнчлэн хүн амын хөдөлгөөн, хүн ам зүй, нийгэм, соёлын шинж төлөвөөс хамааран өөрчлөгдөж байдаг. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, Улаанбаатар хот 2002 15
  16. 16. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 36. Албан бус хөдөлмөр эрхлэгч. Informal employee Албан ёсны бүртгэл, нийгмийн хамгаалалд бүрэн хамрагдаагүй, аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрт ороогүй, хөдөө аж ахуйн бус бөгөөд хуулиар хориглоогүй ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэдийг хамруулна. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009-06- 19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.13 37. Албан ёсны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлд бүрэн хамрагдаагүй иргэн. Citizen Not registered in employment registration Хөдөлмөр эрхлэлтийн статистик болон захиргааны бүртгэл, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлогын албан татварын талаарх мэдээлэлд хамрагдаагүй иргэнийг хэлнэ. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн01/68/94 тоот тушаалын хавсралт 2.13.1 38. Албан боловсрол. Formal education Боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж,суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих төвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг; Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай хууль 3.1.6 2002 /05/05 16
  17. 17. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 39. Албан бус боловсрол. Informal (Non-formal) education Боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг; Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай хууль 3.1.7 2002 /05/05 40. Албан ажлаа түр эрхлээгүй байгаа байнгын ажилтан. Temporary not working employee wits Ээлжийн амралтаа авсан, ажил хаясан, үйлдвэрлэлийн сул зогсолт гарч байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа түр хугацаагаар тасалдсан болон зургаан сар хүртэлх хугацаагаар өвчтөй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан, суралцах, жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй зэрэг шалтгаанаар ажлаа хийгээгүй боловч хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй бөгөөд ажлын байр нь хадгалагдаж эргэн ажиллах, байнгын ажлын байранд албан ёсны гэрээтэй иргэнийг хамааруулна. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн01/68/94 тоот тушаалын хавсралт 2.12.1.1.1 41. Албадан хөдөлмөр. Permanent job Хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль 2003/05/22 3.1.14 17
  18. 18. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 42. Албан татвар. Tax Хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд, хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө; Эх сурвалж: Монгол улсын Татварын тухай хууль 3.1 1992 43. Арга хэмжээ. Measure, action Хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтах, тоо хэмжээ, цаг хугацаа, чанарын шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил үйлчилгээг; Эх сурвалж: Монгол улсын Төсвийн тухай хууль 4.1.17 2011/12/23 44. Байгууллага. Organization Тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг; Эх сурвалж: Монгол улсын Байгууллагын нууцын тухай хууль 3.1.2 1995 45. Байгууллага татан буугдсан. Organization is liguidafed Үйл ажиллагааг нь зогсоон аж ахуй нэгжийг улсын бүртгэлээс хассанаар тухайн аж ахуйн нэгжийг татан буугдсанд тооцож, энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ. Эх сурвалж: Монгол улсын Аж ахуй нэгжийн тухай хууль 6.6. 1991/05/17 18
  19. 19. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 46. Байнгын ажлын байр. Fermanent job place Ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 3.1.15 1999/05/14 47. Байнгын ажилтан. Full time employee Байнгын ажлын байранд ажиллах албан ёсны гэрээтэй бөгөөд ажил олгогч нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг, хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн тухай болон төрийн албаны тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг иргэнийг хэлнэ. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн01/68/94 тоот тушаалын хавсралт 2.12.1.1 48. Бага боловсрол. Primary education Бага боловсролыг 6 жилд эзэмшүүлнэ. Тайлбар: 2006 ба түүнээс хойших онуудад 5-р ангийг төгссөн иргэдийг бага боловсрол эзэмшсэн гэж тооцно. Эх сурвалж: Монгол улсын Бага дунд боловсролын тухай хууль 7.2 2006/12/08 19
  20. 20. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 49. Бизнес инкубацийн үйлчилгээ. Business incubator service Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн, түүнчлэн малчинд мэдээлэл , мэргэжлийн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн байр түрээслэх зэргээр дэмжлэг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.11 2011/06/17 50. Боловсролын түвшин. Educational level Тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг; Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай хууль 3.1.4 2002 /05/05 51. Боловсролгүй. Uneducated 2006 ба түүнээс хойших онуудад 5-р ангийг төгсөөгүй; Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай Монгол улсын хууль 7.2 2006/12/08 52. Бүрэн дунд боловсрол. Completed seconday education Бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмшүүлнэ. Тайлбар: 2006 ба түүнээс хойших онуудад 11-р ангийг төгссөн иргэдийг Бүрэн дунд боловсролтой гэж тооцно. 20
  21. 21. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Бага дунд боловсролын тухай хууль 7.2 2006/12/08 53. Бүрэн бус цагаар ажиллагч. Part-time employee Хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн болон Иргэний хуулиар зохицуулагддаг боловч долоо хоногийн ажлыг цаг, ердийн өдрийн үргэлжлэлээс бага хугацаагаар ажиллаж, цалин хөлс, орлого олдог, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон өөрөө хариуцан төлдөг иргэнийг хамруулна.(Үүнд: цагийн ажил хийж буй хөдөлмөрийн насны суралцагчийг хамруулахгүй).Ажиллах хэлбэр, цагийг харгалзан бүрэн бус хөдөлмөр эрхлэлтэд хамааруулна. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.12.1.3 54. Бүрэн бус хөдөлмөр эрхлэлт. Part-time employment Тухайн хугацааны үндсэн үйл ажиллагаандаа ажлын цагийн тогтоосон доод хязгаараас бага цагаар ажилладаг эсхүл нэмэлт цагаар ажиллах хүсэлтэй бөгөөд ажиллахад бэлэн байгаа түүнчлэн тухайн хүний эзэмшсэн мэргэжил ур чадварыг бүрэн ашиглахгүй, бүтээмж доогуур байхыг хамруулна. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн01/68/94 тоот тушаалын хавсралт 2.16 55. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл. Total responsibility partnership Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд 21
  22. 22. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Эх сурвалж: Монгол улсын Нөхөрлөлийн тухай хууль 19.1 1999/07/16 56. Бүх нийтийн ерөнхий боловсрол. Public high school education Боловсрол гэж 12 жилийн сургалтын агуулгын төвшинг ойлгоно ;/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай хууль 3.1.1 2002 /05/05 57. Гадаад улсын хөрөнгө оруулалттай. With foreign investment Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгө нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш, түүний 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ./2002 оны 1 дүгээр сарын 3 –ны өдрийн хууль, 2008/05/29 өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Эх сурвалж: Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 –р бүлэг 11.1 2008/05/29 58. Гадаадын хөрөнгө оруулалт. Foreign investment Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхүл Монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас Монгол улсад оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт зүйлсийг хэлнэ; 22
  23. 23. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1 1993/05/10 59. Гадаадын хөрөнгө оруулагч. Foreign investor Монгол улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн / монгол улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харъяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол улсын иргэн/-ийг хэлнэ; Эх сурвалж: Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.2 1993/05/10 60. Гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй болсон. Didn’t qualify for job position due to lack of professional skill Ажилтан мэргэжил, ур чадварын, хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 40.1.2 1999/05/14 61. Гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон. Didn’t qualify for job position due to health condition Ажилтан эрүүл мэндийн, хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль 40.1.2 1999/05/14 23
  24. 24. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 62. Гэрээт ажиллагч. Contract worker Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан эсхүл аман гэрээ болон 2 талын тохиролцоогоор ажилладаг, хөдөлмөрийн харилцаа нь Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг, ажил олгогчдод ажил, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр цалин хөлс, урамшуулал авдаг иргэнийг хамруулна. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.12.1.4 63. Гэрийн ажилтай хүн ам. Housebound Хүүхэд өндөр настан, өвчтөн асардаг, гэр бүлийн хүний ажлын онцлогоос шалтгаалан хөдөлмөр эрхлээгүй зэрэг тухайн хугацааны үндсэн үйл ажиллагаанд тооцогдож буй хөдөлмөрийн насны хүн ам. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.10 64. Дипломын болон бакалаврын дээд. University diploma and bachelor Гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежийг өдөр, орой, эчнээгээр төгссөн, дипломын дээд, бакалавр, магистр, докторын зэргийн диплом болон түүнтэй адилтгах боловсролын баримт бичиг бүхий хүмүүсийг дээд боловсролтой гэж үзнэ. Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх төвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120 багц цагаас доошгүй байна. Түүнчлэн улсын багшийн их сургуулийг 1964 оноос өмнө 3 жилээр, Намын 24
  25. 25. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” дээдсургуулийг1966оноосөмнө,Намындээдсургуулийндэргэдэх 2 жилийн курс, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, Дорно дахины хөдөлмөрчдийн их сургууль (КУТВ) төгссөн хүнийг дипломын дээд боловсролтой гэж үзнэ; Эх сурвалж: Монгол улсын Дээд боловсролын тухай хууль 8.7 2002/05/03 65. Дундаж цалин. Average salary Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны сарын дундаж цалинг. Эх сурвалж: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын тушаал 2005/05/05 55 Дундаж цалин хөлс тодорхойлох журам 66. Даатгуулагч. Insured person Хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг; Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль 2.1.1 1994/05/31 67. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл. Partly responsibility partnership Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ; 25
  26. 26. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Нөхөрлөлийн тухай хууль 27.1 1999/07/16 68. Инноваци. Innovation Шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг. Тайлбар: “Innovation” гэдэг үгийг Д.Алтангэрэлийн толиноос харвал “шинэчлэл” гэсэн энгийн ойлголт гарна. Энэ нь шинэчлэх эсвэл өөрчлөхийг илэрхийлэх “innovates” (in- болгох+novus-шинэ) гэсэн латин үгнээс гаралтай. Тэгэхээр инноваци гэдгийг “шинэ санаа” гэж ойлгож болох нь. Өөрөөр хэлбэл шинэ санааг нийгэмд хэрэгцээтэй, зах зээлд хөлөө олох чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох үйл явц юм;. Эх сурвалж: Монгол улсын Инновацийн тухай хууль 3.1.1 2012/05/22 69. Инновацийн үйл ажиллагаа. Innovative activity Шинэ санаа шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил, үйлчилгээг бий болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ; Эх сурвалж: Монгол улсын Инновацийн тухай хууль 3.1.3 2012/05/22 70. Инновацийн бүтээгдэхүүн. Innovation production Хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг; 26
  27. 27. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Инновацийн тухай хууль 3.1.4 2012/05/22 71. Компани. Company Хувьцаа оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ; Эх сурвалж: Монгол улсын Иргэний тухай хууль 34 – р зүйл 1 2002/01/10 /Шинэчилсэн найруулга/ 72. Концесс. Concession Төрийн эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг; Эх сурвалж: Монгол улсын Концессын тухай хууль 3.1.1 2010/01/28 73. Концессын гэрээ. Concession contract Концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг; Эх сурвалж: Монгол улсын Концессын тухай хууль 3.1.3 2010/01/28 74. Магистр, доктор. Master, doctor /Phd/ Дээд боловсрол эзэмшсэний дээр гадаад, дотоодод магистрын зэрэг хамгаалсан, зохих баримт бичиг бүхий хүмүүсийг хамруулна. 27
  28. 28. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Магистрын сургалт 150 багц цагаас доошгүй байна. Мөн гадаад, дотоодод боловсролын (Ph.D) болон шинжлэх ухааны (Sc.D) докторын зэрэг хамгаалсан, түүнийг нотлох баримт бичиг бүхий хүмүүсийг хамруулна. Докторын сургалт 210 багц цагаас доошгүй байна; Эх сурвалж: Монгол улсын Дээд боловсролын тухай хууль 8.6 2002/05/03 75. Мал аж ахуй эрхлэгч. Live-stock breeder Жилийн дөрвөн улирлын туршид өөрийн мал аж ахуйг эрхэлж, түүний бүтээгдэхүүн, ашиг шимээр орлого олж, амьжиргааны эх үүсвэрээ хангаж буй иргэнийг хэлнэ. Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009-06- 19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.17.5 76. Малчин. Herder Мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 3.1.8 2011/06/17 77. Малчин өрх. Herder family / house hold Хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг; Эх сурвалж: Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 4.1.2 2006/06/14 28
  29. 29. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 78. Мал бүхий этгээд. Live-stock owner Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.2-т зааснаас бусад мал өмчилж байгаа хувь хүнийг; Эх сурвалж: Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 4.1.3 2006/06/14 79. Модуль. Modul Тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг; Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 4.1.4 2009/02/13 80. Монголын хөрөнгө оруулагч. Mongolian investor Хөрөнгө оруулалт хийж буй Монголын хуулийн этгээд, хувь хүн /Монгол улсын иргэн, Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийгхэлнэ;. Эх сурвалж: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол улсын хуулийн 1993/05/10 3.3 81. Мэргэжилтэй ажилтан. Professional employee Тодорхой ажил эрхлэх, мэдлэг ба зохих ур чадварыг зориулалтын сургалтаар олж авсан, эсвэл эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан мэргэжилтэй хүнийг хэлнэ. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол сургалтын үндсэн нэр томьёоны тайлбар толь 29
  30. 30. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 82. Мэргэжлийн суурь чадвар. Basic professional skill Нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг, чадвар төлөвшлийг; Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 4.1.6 2009/02/13 83. Мэргэжлийн үндсэн чадвар. Primary professoinal skill Аливаа ажил үүрэг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсөж хөгжих чадварыг; Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 4.1.7 2009/02/13 84. Мэргэжлийн ур чадвар. Professional skills Тодорхой ажил мэргэжлийн даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, туршлага, дадлага. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол сургалтын үндсэн нэр томьёоны тайлбар толь 85. Мэргэжлийн чиглэл. Major direction Тодорхой мэргэжил, мэргэшилд хамаарах ажил үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй хэрэгтэй мэдлэг, чадварын төрөл ба үүргийн цогц юм. Монгол улсын “Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтод” (ISCO -08 ҮAMAT – 08) ижил мэргэжлийг нарийн жагсаалтаар их бага бүлэг болгож мэргэжлийн чиглэлийг харуулсан байна. Эх сурвалж: Үндэсний ажил мэргэжлийн ангилал 2008 / YAMAT/ 30
  31. 31. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 86. Мэргэжлийн хөрвөх чадвар. Transferable skills, mobility within ahd between jobs Мэргэжлийн шинэ хүрээ, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлд хүний өсөж хөгжих, дасан зохицох чадвар. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол сургалтын үндсэн нэр томьёоны тайлбар толь 87. Мэргэжлийн сургалт. Vocational training Тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг ойлгоно; Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 10.1 2009/02/13 88. Мэргэжлийн боловсрол сургалтын стандарт. Vocatoinal and training standard Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, төлөвшүүлэх сургалтын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжил, сургалтын орчинд тавих үндсэн шаардлага; Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 4.1.4 2009/02/13 89. Мэргэжлийн сургалт үйлчилгээний төв. Technical vocational education and training /TVET/ Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь иргэний сонирхол, авьяас, чадварыг харгалзан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, техникийн боловсрол эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх үүрэг бүхий байгууллага мөн; 31
  32. 32. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 12.1 2009/02/13 90. Мэргэжил. Profession (major) Тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг хэлнэ; Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 4.1.1 2009/02/13 91. Мэргэшил. Qualification Тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын төвшинг; Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 4.1.5 2009/02/13 92. Мэргэжлийн стандарт. Frofessional standart Мэргэжлийн холбоод болон ажил олгогчдын байр сууриас эдийн засгийн тодорхой үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн үйл ажиллагааны агуулга болон ажилтнуудын мэргэшилд тавих шаардлагыг тодорхойлсон баримт бичиг. Эх сурвалж: Мэргэжлийн Боловсрол сургалтын үндсэн нэр томьёоны тайлбар толь 93. Мэргэжлийн чиг баримжаа ба зөвлөлгөө. Career guidance and counseling Иргэний хөдөлмөрийн зах зээлд гарахын өмнө мэргэжил сонгоход болонгарсныдараа хувь хүний хувьд хөгжихтэйхолбоотойшийдвэр гаргахад нь туслалцаа үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. 32
  33. 33. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томьёоны толь, Улаанбаатар хот, 2002 94. Мэргэжлийн боловсрол. Vocational education Тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг ойлгоно; Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль 4.1.2 2009/02/13 95. Мэргэжлээс шалтгаалсан өвчин. Work related injury Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 3.1.12 1999/05/14 96. Норм. Rate Ер энгийн гэсэн утга бүхий латин үг, хууль болгон тогтоосон, нийтээр дагаж журамлах хэв хэмжээ. Эх сурвалж: Я. Цэвэл Монгол хэлний тайлбар толь. Нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэл. Улаанбаатар хот 2013 97. Нийгмийн даатгалын байгууллага. Social insurance organization Ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл 33
  34. 34. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг; Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль 2.1.2 1994/05/31 98. Нөхөрлөл, хоршооны гишүүн. Member of partnership, cooperative Үйлдвэрлэл, үйлчилгээний нөхөрлөл, хоршоонд өөрийн эд хөрөнгө, хөдөлмөрөө сайн дураар нэгтгэж гишүүнээр элссэн, үйлдвэрлэл, борлуулалт зэрэг байгууллагын бусад ажлын зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болон гишүүдийн дунд ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхэд бусад гишүүдтэй адил тэгш оролцдог иргэнийг хэлнэ; Эх сурвалж: Монгол улсын Хоршооны тухай хууль 3.1 1998/01/18 99. Нөхөрлөл. Partnership Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ; Эх сурвалж: Монгол улсын Иргэний хууль 4-р бүлэг 2- р дэд бүлэг 35.1 2002/01/10 100. Нийгмийн даатгалын сан. Social insurance fund Ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг; Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль 2.1.3 1994/05/31 34
  35. 35. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 101. Нийгмийн даатгалын шимтгэл. Social insurance fee Нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг; Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль 2.1.4 1994/05/31 102. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа. Social insurance duration of payment Ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг; Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль 2.1.5 1994/05/31 103. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл. Individual safety equipment Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг; Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 3.1.12 2008/05/22 104. Нээлттэй хувьцаат компани. Publicly traded company Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ; Эх сурвалж: Монгол Улсын Компанийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 3.7 2012/10/06 35
  36. 36. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 105. Нэмэгдэл хөлс. Increment Нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлсөнд илүү болон шөнийн цагаар, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлс, ажил мэргэжил, албан тушаал хавсран болон хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй тэдгээртэй адилтгах нэмэгдэл хөлс хамаарна. Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал 2005/05/05 55 тоот 3.б 106. Нэмэгдэл. Addition, increment Нэмэгдэл гэж ажилтан, албан хаагчийг хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд болон ердийнхөөс илүү өндөр үүрэг хариуцлага хүлээлгэн ажиллуулсан, эсхүл мэргэжлийн өндөр ур чадвар, ажлын дадлага, туршлагыг нь ашигласны төлөө ажил олгогчоос үндсэн цалин дээр нь нэмж төлж буй хөлсийг хэлнэ. Нэмэгдэлд хөдөлмөрийн нөхцөлийн, ажилласан /төрийн алба хаасан хугацааны/ хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цол зэрэг дэвийн, мэргэжлийн ба эрдмийн зэргийн, ур чадварын нэмэгдэл, хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй тэдгээртэй адилтгах нэмэгдлүүд орно. Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал 2005/05/05 55 тоот 3.в 36
  37. 37. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 107. Орон нутгийн өмчийн. Urban property / Host country Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Эх сурвалж: Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74,1 108. Орон тооны цомхтголд орсон. Laid- off Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгжийг татан буулгасан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль 40.1.1 1999/05/14 109. Өөрийн хүсэлтээр халагдсан. Quit their job Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 39.1 1999/05/14 110. Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогч. Non salaried worker of production and service Мал аж ахуйгаас бусад өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд цалин хөлсгүй оролцон, хувийн хэрэглээгээ хангаж буй тухайн өрхийн гишүүн болон тухайн өрхөд хамт амьдрахгүйгээр аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд нь оролцож байгаа иргэнийг хэлнэ. 37
  38. 38. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.17.6 111. Өмчийн оролцоотой. Parastatal /Co-founder Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ; Эх сурвалж: Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21,1 112. Роялти. Royalty Оюуны өмчийг лицензийн гэрээгээр ашиглан олсон ашгаас лиценз түрээслүүлэгчид ногдох хувь хэмжээг; Эх сурвалж: Монгол улсын Инновацийн тухай хууль 3.1.10 2012/05/22 113. Сан. Fund Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай , нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ. Эх сурвалж: Монгол улсын Иргэний хууль 4-р бүлэг 2- р дэд бүлэг 36.2 2002/01/10 114. Стандарт. Standart Албан ёсоор зөвшөөрөгдсөн хэм хэмжээ. Тайлбар: Стандарт нь ямар нэг зүйлийн чанар, төвшинд 38
  39. 39. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” үнэлэлт өгөх эсвэл дүн шинжилгээ хийхэд чиглэнэ. Эх сурвалж: Хөдөлмөрийн зах зээл, сургалтын агуулгын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн холбогдолтой нэр томъёоны толь, Улаанбаатар хот 2002 115. Сургалтын байгууллага. Educational organization Боловсролын нэг буюу хэд хэдэн төвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг; Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай хууль 3.1.5 2002 /05/05 116. Сургалтын орчин. Education environment Боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг хэлнэ; Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай хууль 3.1.10 2002/05/03 /2006/12/08 өдрийн хуулиар нэмсэн/ 117. Суурь боловсрол. Basic education 2006 ба түүнээс хойших онуудад 9-р ангийг төгссөн. Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай ууль 7.2 2006/12/08 118. Техникийн боловсрол. Technical education Техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийлүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг; 39
  40. 40. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль 4.1.3 2009/02/13 119. Техникийн болон мэргэжлийн боловсрол. Technical and vocational education Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (хуучнаар техник, мэргэжлийн сургууль - ТМС) төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүсийг техникийн болон мэргэжлийн боловсролтой гэж үзнэ. Эх сурвалж: Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2006/09/01 1/103 тоот тушаалын 2-р хавсралт А8 120. Технологи. Technology Оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг хэлнэ. Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хууль. 3.1.1 1998/05/07 121. Тусгай мэргэжлийн дунд. Vocational school= college Гадаад, дотоодын тусгай мэргэжлийн дунд сургууль (хуучнаар техникум), түүнтэй адилтгах сургууль төгссөн, үнэмлэх, дипломтой хүмүүсийг тусгай мэргэжлийн дунд боловсролтой гэж үзнэ. Эх сурвалж: Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын 1/103 тоот тушаалын 2-р хавсралт А7 2006/09/01 122. Төлбөр. Payment Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 40
  41. 41. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг; Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль 2.1.10 1994/05/31 123. Төлөвшил. Behavior Суралцагчийн итгэл үнэмшлийн цогцыг хэлнэ; Эх сурвалж: Монгол улсын Боловсролын тухай хууль 3.1.11 2006/12/08 124. Төрийн өмчит хуулийн этгээдийн ойлголт, ангилал. State owned organization categories Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийгэдхөрөнгийнэрхийнбайдлаарньдордурдсанаарангилна 1/ төрийн байгууллага, албан газар 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар Эх сурвалж: Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 1996/05/27 125. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар. State owned self sustained organization Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ; Эх сурвалж: Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 15.2 1996/05/27 41
  42. 42. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 126. Төсвийн байгууллага. Budget organization Төрийн чиг үүрэгт хамаарах ажил , үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг; Эх сурвалж: Монгол улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль 4.1.4 2002/06/27 127. Төрийн бус байгууллага. Non-GovernmentalOrganization Иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийнболонөөрсдийнашигсонирхол,үзэлбодлынүүднээссайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг; Эх сурвалж: Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хууль 4.1 1997/01/31 128. Төрийн өмч. State property Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнд хуваагдана./Энэ зүйлд 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ Эх сурвалж: Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 1996/05/27 129. Төрийн өмчийн. State owned Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ 42
  43. 43. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 1996/05/27 130. Тусгай хувцас. Protective clothing Үйлдвэрлэлийн хортой , аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;. Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хууль. 3.1.11 2008/05/22 131. Түр ажлын байр. Temporary job Хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн болон иргэний хуулиар зохицуулагддаг тодорхой ажил, үйлчилгээг хөдөлмөрийн ба хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээг үйл ажиллагааны онцлогоос хамааран зургаан сар хүртэлх хугацаагаар байгуулж, тодорхой нэг ажил үүргийг гүйцэтгэснээр дуусгавар болдог, байнгын давтамжгүй, тохиолдлын шинж чанартай ажил үүрэг, албан тушаалыг тус тус ойлгоно. Эх сурвалж: Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Маягт, заавар баталж мөрдүүлэх тухай” тушаал 2011/05/10 А/67 132. Түр ажилтан. Temporary employee Хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн болон иргэний хуулиар зохицуулагддаг тодорхой ажил, үйлчилгээг хөдөлмөрийн ба хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээг үйл ажиллагааны онцлогоос хамааран зургаан сар хүртэлх хугацаагаар байгуулж, цалин хөлс, орлого олдог, эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө бие даан хариуцаж төлдөг иргэнийг хамруулна.(Цагийн ажил хийж буй хөдөлмөрийн насны суралцагчийг хамруулахгүй) 43
  44. 44. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.12.1.2 133. Төрийн алба. State department Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ. Эх сурвалж: Монгол улсын төрийн албаны тухай хууль 3.1 2002/06/28 134. Төрийн захиргааны алба. Administrative Office of the State Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий албан тушаал хамаарна. Эх сурвалж: Монгол улсын төрийн албаны тухай хууль 7.1 2002/06/28 135. Төрийн тусгай алба. Federal bureau of investigation Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал хамаарна. Эх сурвалж: Монгол улсын төрийн албаны тухай хууль 8.1 2002/06/28 44
  45. 45. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 136. Төрийн үйлчилгээний алба. Government service department Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарна. Эх сурвалж: Монгол улсын төрийн албаны тухай хууль 9.1 2002/06/28 137. Төрийн албан хаагч. State officials Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ. Эх сурвалж: Монгол улсын төрийн албаны тухай хууль 11.1 2002/06/28 138. Тэтгэвэр. Pension Даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл/-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг. Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль 2.1.8 1994/05/31 45
  46. 46. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” 139. Тэтгэвэрт гарсан. Retired Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн; Эх сурвалж: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 40.1.3 1999/05/14 140. Тэтгэмж. Benefit Хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг; Эх сурвалж: Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль 2.1.8 1994/05/31 141. Улирлын ажлын байр. Seasonal job Улирлын чанартай байнгын ажлын байранд ажиллах албан ёсны гэрээтэй бөгөөд ажил олгогч нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг ажил, үүрэг, албан тушаалыг; Эх сурвалж: Монгол улсын Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.15.1.2 142. Улирлын ажилтан. Seasonal employee Улирлын чанартай байнгын ажлын байранд ажиллах албан ёсны гэрээтэй бөгөөд ажил олгогч нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг иргэнийг хамааруулна. 46
  47. 47. “Хөдөлмөрийн салбарт түгэээмэл хэрэглэгддэг нэршил, ойлголт, тодорхойлолтууд” Эх сурвалж: Монгол улсын Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009/06/19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.12.1.1.2 143. Улсын төсөвт үйлдвэрийн газар. State owned enterprise Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ. Эх сурвалж: Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.3 1996/05/27 144. Улс төрийн алба. Political position Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна. Эх сурвалж: Монгол улсын төрийн албаны тухай 6.1 хууль 2002/06/28 145. Урт хугацаагаар ажилгүй байгаа иргэн. Long-term unemployed citizen Зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй иргэнийг хэлнэ. Эх сурвалж: Монгол улсын Үндэсний статистикийн хорооны дарга, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009-06-19,16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт 2.19 47

×