Your SlideShare is downloading. ×
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж

6,010

Published on

Компьютерт мэдээллийг дүрслэх, мэдээллийг хэмжих нэгж

Компьютерт мэдээллийг дүрслэх, мэдээллийг хэмжих нэгж

Published in: Education
1 Comment
3 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
6,010
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
249
Comments
1
Likes
3
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Мэргэжлийн удиртгалХоёрдугаар лекц
  • 2. Хоёрдугаар ëåêö M.EC100 Мэдээлэл, түүнийг хэмжих нэгж Мэдээлэл боловсруулах аргууд Энэ удаагийн лекцээр дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд:  Мэдээлэл ба түүний хэлбэрүүд  Мэдээллийг компьютерт илэрхийлэх  Мэдээллийг хэмжих нэгж зэрэг ойлголтууд багтана. Түлхүүр үгс Бит, байт, хэмжих нэгж, тооллын систем, хүчдэл, програм, дүрс, бичиг баримт, техник. Товч агуулга Мэргэжлийн удиртгал гэсэн энэ хичээлийн гол зорилго бол тухайн чиглэлийн мэргэжлийг сонгон авсан оюутанд сонгосон мэргэжлийн онцлогийг ойлгуулах, энэ чиглэлийн үндсэн мэдлэг ойлголтуудыг өгөхөд оршиж байдаг. Компьютерийн чиглэлийн мэргэжил сонгосон хэн ч бай мэдээлэл гэсэн үгтэй холбоотой явдаг. Компьютерийн чиглэлийн мэргэжилтэнгүүдийг англи хэлээр Information Technology (IT) гэсэн үгээр төлүүлэн ойлгох нь олонтаа. Ийм учраас “Компьютерийн техник” мэргэжлийг сонгон авсан эрхэм оюутан танд мэргэжлийн удиртгал хичээлийн эхний лекцээр мэдээллийн тухай ойлголтыг өгөх болно. -2-
  • 3. Хоёрдугаар ëåêö M.EC100 Мэдээлэл түүний хэлбэрүүд Компьютерийн шинжлэх ухааны хамгийн анхдагч язгуур ухагдахуун нь мэдээлэл юм. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйлс, тэдгээрийн шинж чанар, үзэгдэл, үйл явцыг илэрхийлсэн аливаа дохиог мэдээлэл хэмээн тооцдог. Ганц тэмдэгтээс авахуулаад зузаан боть ном, жижигхэн дүрснээс эхлүүлээд эргэн тойрны зураг дүрслэл, бяцхан анираас авахуулаад бүхэл бүтэн найрал хөгжим, эгэл үйлдлээс эхлээд иж бүрэн хувьсал хувирал хүртэл, бүхий л үнэр, өнгө, тоо, тэмдэгтийг хамарсан өргөн ойлголт бол мэдээлэл юм. "Хүний гадаад орчноос тусгагдаж мэдрэгдэж байгаа аливаа зүйл нь мэдээлэл болно. Тэрхүү мэдээллийг хүний хэл яриа, дохио зангаа, дуу авиа, зураг дүрслэлээр тодорхойлж байдаг. Зураг (зур. 1), дүрс, дуу, авиа, хөгжим (зур. 2), бичиг, тоо (зур. 2), үйл явдал, үзэгдэл, шинж чанар, хэмжээ хэлбэр бүгд л мэдээллийн дүрслэл юм. Тэр ч байтугай өнгө, үсэг, цифр, чимээ анир, зэргээс авахуулаад үүх түүх, байгаль дэлхий, цаг хугацаа, орон зай хүртэл мэдээлэл болно". Тэгвэл зарим ном товхимолд мэдээлэл нь өгөгдөл ба түүнийг хувиргах арга хоѐрын харилцан үйлчлэлийн үр дүн гэж тодорхойлсон байдаг1. Зураг 1. Мэдээллийн хэлбэр - 01 1 Medeelel.mn сайтаас -3-
  • 4. Хоёрдугаар ëåêö M.EC100 Зураг 2. Мэдээллийн хэлбэр - 02 Мэдээллийг компьютерт илэрхийлэх Мэдээллийг дүрслэх шаардлага техникт бас гарч ирнэ. Орчин үед мэдээлэл нь хүний амьдралын чухал хэсэг болсон бөгөөд мэдээлэлтэй ажилладаг маш олон техник хэрэгслүүд бий болжээ. Тэдгээр нь мэдээллийг дүрслэх өөрийн аргатай бөгөөд түүн дээрээ тулгуурлан мэдээллийг боловсруулж, хадгалж хувиргаж, дамжуулж байдаг. Мэдээллийг техникт дүрслэх маш олон аргууд байдаг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь хүн боловсруулан бий болгосон2. Ямар нэг байдлаар мэдээллийг дүрслэхийн тулд хүн үүсгэн бий болгож боловсруулсан системийг зохиомол хэл гэх бөгөөд, харин тухайн амьд организмд байгалиас заяагдсан бөгөөд мэдээллийг дүрслэх арга болж өгдөг чадварыг байгалийн хэл гэнэ. Тэгэхлээр бидний ярианы хэл, амьтдын хэл зэрэг нь байгалийн хэл, бүх төрлийн дохионы систем зэрэг нь зохиомол хэл болно. Амьтадын амьдралын явцад бүрэлдэн бий болсон болзолт дадлын сангууд нь мэдээллийг дүрслэх байгалийн хэл, техникт мэдээллийг дүрслэхэд зориулан зохиосон хэлнүүд зохиомол хэл болдог. 2 Medeelel.mn сайтаас -4-
  • 5. Хоёрдугаар ëåêö M.EC100 Бид компьютерт дуу, дүрс бичлэг, бичиг баримт, тоо зэргийг оруулдаг. Үнэн хэрэг дээрээ энэ бүгд компьютерт нэг л байдлаар төсөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл цахилгаан хүчдэл хэлбэрээр дүрслэгдэнэ. Тэгвэл компьютер яаж зургийн олон сайхан өнгийг гаргаж, дууны олон сайхан ялгаралыг сонсгуулж олон хэлбэрээр бичих боломж бидэнд олгодог юм болоо? Энэ үнэхээр сонирхолтой асуудал. Энэ асуудлыг ойлгохын тулд бид мэдээллийг компьютерт хэрхэн илэрхийлдэгийг энгийн байдлаар тайлбарлахыг хичээе. Дээр өгүүлэхдээ мэдээлэл компьютерт хүчдэл хэлбэрээр дамжуулагддаг гэсэн. Тэгвэл хүчдэл байх бас байхгүй байх төлөв байдлыг тоон хэрэгсэл буюу компьютерийн техник хэсэг хүлээн авч бүртгэж чадна. Иймд хүчдэл байгааг нэг янзаар байхгүй байгааг өөрөө тэмдэглэн дүрсэлж болно (зур. 3). Ийм хоѐрхон төлөв байдалд байгаа ойлголтыг илэрхийлэхийн тулд хоѐртын тооллын систем бий болсон юм. Зураг 3. Хүчдэлийг тоогоор илэрхийлэх Бид дунд сургуулийн хичээл дээрээс аравтын тооллын системийн тухай сайн мэдэх билээ. 0, 1 гэхчилэн 9 хүртлэх 10-н цифрээр илэрхийллэгдэг учир үүнийг Аравтын тооллын систем гэдэг. Тэгвэл 0 болон 1 гэсэн хоѐрхон цифрээр илэрхийлэгдэж байдаг тооллын системийг Хоѐртын тооллын систем гэнэ. Компьютерт мэдээллийг илэрхийлэх үндсэн арга бол хоѐртын тооллын систем юм. Мэдээллийг хэмжих нэгж Дээрх хэсгээс компьютерт мэдээлэл 0 эсвэл 1 гэсэн хэлбэрээр л илэрхийлэгддэг болохыг мэдэж авлаа. Одоо тэгвэл компьютерт байгаа мэдээллийг хэрхэн хэмжих гэдэг талаар ярилцъя. Шингэн зүйлийг литрээр, уртыг метрээр, жинг килограммаар хэмждэг. 1кг гурил аваад ир гэхэд ямар ч хүүхэд ямархуу зүйл дэлгүүрээс авахаа төсөөлж байдаг. Эсвэл 0,2л сүү уугаарай гэвэл ойролцоогоор нэг аяга сүү уух юм байнаа гэдгийг насанд хүрсэн хэн ч ойлгоно. Тэгвэл компьютерт байгаа мэдээллийг юугаар хэмждэг юм бол? -5-
  • 6. Хоёрдугаар ëåêö M.EC100 Мэдээж компьютерт мэдээлэл 2-хон ч гэлээ тоогоор хэмжигддэг бол бид энэ хоѐр тоог л ашиглах болно. Компьютерт мэлээлийг хэмжихдээ БИТ ба БАЙТ гэсэн ойлголтуудыг ашигладаг. БИТ. Энэ бол монгол үг биш. Цэвэр орос үг ч биш. Энэ нь bit гэсэн англи үгийг кирилл үсгээр бичсэн нь тэр юм. Нэг ширхэг 1 эсвэл 0-г бит хэмээн нэрлэнэ. Өөрөөр хэлбэл компьютерт хадгалагдаж байгаа мэдээллийг хэмжих цаашид үл хуваагдах хамгийн бага нэгжийг бит гэнэ. Зураг 4. Бит ба байт Манай монголын мөнгөний нэгж мөнгө боломч бид одоо ихэнхдээ мөнгөөр биш төгрөгөөр хэмжиж ярьдаг болоод байгаа билээ. Тэрэн шиг компьютер байгаа мэдээллийг битээр биш харин байтаар хэмждэг. Ингэхдээ бид өдөр дутам 1 төгрөгөөр юм огт авч чадахгүй байнга л хэдэн 10 эсвэл хэдэн 100-н төгрөгөөр авдаг шиг компьютер байгаа мэдээллийг килоБайт буюу 1000 байтаар эсвэл мегаБайт буюу 1 000 000 байтаар хэмжин үздэг (зур. 5). Зураг 5. Байт ба Терабайтын ялгаа -6-
  • 7. Хоёрдугаар ëåêö M.EC100 Мэдээллийн улам ихээр бүртгэгдэж байгаа учир мэдээллийг хэмждэг нэг улам л томорсоор байна. Дараах байдлаар мэдээллийг хэмждэг. 1 byte = 8 bits 1 kilobyte (K / Kb) = 2^10 bytes = 1,024 bytes 1 megabyte (M / MB) = 2^20 bytes = 1,048,576 bytes 1 gigabyte (G / GB) = 2^30 bytes = 1,073,741,824 bytes 1 terabyte (T / TB) = 2^40 bytes = 1,099,511,627,776 bytes 1 petabyte (P / PB) = 2^50 bytes = 1,125,899,906,842,624 bytes 1 exabyte (E / EB) = 2^60 bytes = 1,152,921,504,606,846,976 bytes Одоо энгийн компьютерийн санах ой гэхэд 2-4Гбайт байдаг болсон. Хатуу дискний хэмжээ бол бүүр 300Гбайтаас дээшээ яригдана. Энд дарж бит болоод байтын тухай дүрст хичээлийг интернэтээс үзэж болно. Мэдээллийг боловсруулах аргууд Нэгэнт компьютерт мэдээллийг бүртгэн оруулж болж байгаа хойно түүн дээр төрөл бүрийн боловсруулалт хийж болно. Компьютерийн хамгийн том давуу тал бол түүний хурд билээ. Өөрөөр хэлбэл бид мэдэхгүй болохоос биш компьютер нэг хоромын дотор та бидний төсөөлж ч чадахгүй тийм олон үйлдлийг хийж чадна. Бид асар урт жагсаалтнаас хэн нэгний нэрийг олох гэж хичнээн цаг зарах билээ?. Гэтэл энэ жагсаалтыг компьютерт оруулсны дараагаар хайхыг хүссэн хүнийхээ нэрийг бичээд хайх команд өгөхөд хэдхэн хоромын дотор тэр хүний нэрийг бусад хэрэгцээтэй мэдээллийн хамт гаргаж ирнэ. Энэ бол компьютер та бидний амьдралд өргөнөөр нэвтрэх болсон гол шалтгаануудын нэг билээ. Компьютерт мэдээллийг хэрхэн боловсруулах вэ? Боловсруулах гэж ер юуг хэлээд байна вэ? Гэсэн асуултууд урган гарч ирнэ. Жишээ татъя. Зураг байна гэж бодъѐ. Зургийг компьютерт оруулсны дараагаар түүнд гэрэл нэмэж, өнгө оруулж, ард нь гоѐ сайхан дэвсгэр тавьж төрөл бүрээр өөрчилж болно. Энэ бол зургийн мэдээлэл дээр ажиллаж байгаа боловсруулалт юм. Эсвэл энэ лекцийг байна гэж бодъѐ. Зарим хэсэг нь өөр өнгөтэй, том жижиг үсгээр бичигдсэн байна. Мөн хэрэггүй гэсэн зүйлээ устгаж харин шаардлагатай -7-
  • 8. Хоёрдугаар ëåêö M.EC100 зүйлүүдийг нэмэн оруулж болно. Энэ бол бичиг баримтыг боловсруулж байгаа хэлбэр юм. Хүмүүсийн компьютерийн хэрэглээ нэмэгдэх тусам компьютер дээр боловсруулагддаг мэдээллүүд төрөлжиж эхэлсэн бөгөөд тэдгээр мэдээллүүдийг боловсруулахад шаардагдах програм хангамжуудыг бүтээж эхэлсэн. Ийм нийтийн зориулалттай програм хангамжуудыг өргөн хэрэглээний програмууд гэдэг (applications). Ийм програмуудыг хэдэн арваар нь нэрлэж болно. Та бүхэнд ойлгомжтой байх үүднээс энгийн жишээ татахад гар утсан дээр байгаа хүмүүсийн дугаар хадгалдаг програм байна. Энэ бол програм юм. Үүнээс гадна төрөл бүрийн зургийн проаграм байна. Зургаа угаалгахаар авч очиход хаана ч тэр Photoshop, Picasa зэрэг ямар нэгэн зургийн програмыг ашиглан өөрчлөлт хийж эсвэл хэвлэж өгнө. Одоо энэхүү лекцийг боловсруулж байгаа Microsoft фирмийн Word програм бол бичиг баримт боловсруулагч өргөн хэрэглээний програм билээ. -8-
  • 9. Хоёрдугаар ëåêö M.EC100 Дүгнэлт Бид энэ удаагийн лекцээр мэдээллийн тухай ойлголт авч, мэдээлэл гэж юу болох, мэдээллийг хэрхэн илэрхийлдэг мөн компьютерт мэдээллийг хэрхэн дүрсэлдэгтэй товчхон танилцлаа. Лекцийн гол зорилго бол компьютерийн чиглэлийн мэргэжил сонгосон Оюутан Та дээрх лекцэнд тодоор болон өнгөөр ялган бичигдсэн ойлголтуудыг зайлшгүй мэдэж байж дараа дараагийн ойлголтуудыг бүрэн авч улмаар сонгосон мэргэжлээрээ юу хийж бүтээж, хэн болж болохоо ойлгоход оршиж байгаа билээ. Эндээс дүгнэн хэлэхэд Таны сонгосон мэргэжил ямагт хийсвэр зүйл дээр тулгуурласан ихээхэн хялбар биш мэргэжил гэдгийг олгох хэрэгтэй. Үүнээс гадна бусад шинжлэх ухаануудыг бодоход компьютерийн шинжлэх ухаан ихээхэн залуу учраас үг хэллэг нь тийм ч их тогтмолжиж чадаагүйтэй холбоотой нэг ойлголтыг орон орны хэл дээр өөр өөрөөр тайлбарлах тохиолдол бас байдаг нь анх судалж эхэлж байгаа хүмүүст зарим ойлголтуудыг буруу өгөх хандлага ч байдаг. Иймд мэргэжлийн англи хэлийг эхнээс нь сайн сурч мэргэжлийн хэллэгүүдийг англиар болон төрөлх хэлээрээ сайтар хослуулан тогтоох нь чухал. -9-
  • 10. Хоёрдугаар ëåêö M.EC100 Нэмэлт материал http://www.medeelel.mn – мэдээллийн тухай http://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BC%D0%BF%D1%8C%D1% 8E%D1%82%D0%B5%D1%80_%D0%B4%D0%B0%D1%85%D1%8C_%D1%82% D0%BE%D0%BE%D0%BD%D1%8B_%D0%B8%D0%BB%D1%8D%D1%80%D1 %85%D0%B8%D0%B9%D0%BB%D1%8D%D0%BB - Компьютер дахь тооны илэрхийлэл http://www.bbbaatar.hostei.com/index.php?option=com_content&view=article&id=52: 2009-10-26-04-21-24&catid=37:csc111&Itemid=40 - Компьютерийн тухай үндсэн ойголтууд http://t8m8r.wordpress.com/2008/01/02/proglang/ - програмчлалын хэл гэж юу вэ? http://uranchimeg.com/Education/?page_id=105 – компьютерийн хэрэглээний хичээлүүд http://www.youtube.com/watch?v=UmSelKbP4sc - бит ба байтын тухай дүрст хичээл http://www.comptechdoc.org/basic/basictut/hardwintro.html - мэдээлэл http://en.wikipedia.org/wiki/Data_%28computing%29 – өгөгдөл тодорхойлолт http://resources.kaboose.com/brain/comp_les3.html - компьютерт мэдээллийг дүрслэх http://www.gcflearnfree.org/computerbasics - компьютерийн тухай үндсэн ойлголт http://www.networkclue.com/hardware/computer/binary.aspx - бит ба байтын тухай хичээл - 10 -

×