Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөлвлөлтийн үе шат ...
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөлвлөлтийн үе шат ...

on

  • 27,303 views

Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөлвлөлтийн үе шат ...

Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөлвлөлтийн үе шат ...

Statistics

Views

Total Views
27,303
Views on SlideShare
27,256
Embed Views
47

Actions

Likes
11
Downloads
1,434
Comments
5

1 Embed 47

http://organik-chem.blogspot.com 47

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөлвлөлтийн үе шат ... Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөлвлөлтийн үе шат ... Presentation Transcript

  • Байгууллага дахь төлөвлөлт Менежментийн үндэс хичээл А.Гэлэгжамц 2009 он
  • АгуулгаТөлөвлөлтийн чиг үүрэг: Төлөвлөлтийн мөн чанар, ач холбогдол Төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал Төлөвлөх үйл ажиллагаа, үе шат Үйл ажиллагаа, тактик болон стратегийн төлөвлөлтийн агуулга, мөн чанар
  • Төлөвлөлтийн чиг үүрэг
  • Төлөвлөлтийн мөн чанар, ач холбогдолНэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өндөр үр дүн гаргах орчныгбүрдүүлэхийн тулд хамт олны зорилго, зорилтууд түүнд хүрэх арга замыгхүн бүр ойлгосон байх явдал нэн чухал. Өөрөөр хэлбэл хүмүүс чухам юухийхээ (ойлгосон) мэдэж байх ёстой. Үүний тулд төлөвлөлт хийгддэг.Төлөвлөлт бол өнөөгийн байдал хүрэх гэж хүсч буйбайдал хоёрыг холбогч гүүр юм. Тэгвэл төлөвлөгөөзохиох хариуцлагыг менежерүүд хүлээдэг.Төлөвлөлт бол аливаа байгууллага өмнөө тавьсанзорилгодоо хамгийн хэмнэлттэй ямар арга замаархүрэх вэ? Гэдгийг шийдвэрлэх үйл явц юм. Харинтөлөвлөгөө нь тэрхүү үйл явцыг удирдан зохионбайгуулж буй субьектийн гаргасан шийдвэрүүдийгтусгасан албан ёсны баримт бичиг.
  • Үргэлжлэл... Төлөвлөтийн ажиллагаагаар ирээдүйд юуг, хэрхэн гүйцэтгэх вэ? гэдэг гол асуудлаа хандуулдаг ба дараах 3 асуудалд хариу өгдөг. 1. Одоо бид хаана хүрээд байна вэ? 2. Бид хаана хаашаа явахыг хүсэж байна вэ? 3. Үүний тулд /зорилгодоо хүрэхийн тулд / юу хийх вэ? Төлөвлөлтийн функц нь зорилтууд дэвшүүлж, эдгээр зорилтуудад хүрэх зохих арга хэрэгслүүдийг тодорхойлох удирлагын ажиллагаа байдаг ба төлөвлөлтийн функцийн дагуу менежерүүд төлөвлөгөөний үндсэн бүрэлдэхүүн болох зорилгууд, үйл ажиллагаа, нөөцүүд, хэрэгжүүлэлтийн талаар шийдвэр гаргах хэрэгтэй болдог.
  • Үргэлжлэл... Төлөвлөлт ерөнхий утгаараа дараах зүйлсийг агуулдаг. Байгууллагын зорилго болон стратеги /Зорилгууд нь менежерүүдийн хүрэхийг зорьсон ирээдүйн байдал/ Зорилгоо биелүүлэх арга зам, шийдвэрүүд /Үйл ажиллагаа нь зорилтод хүрэхийн тулд төлөвлөсөн арга хэрэгсэлүүд юм/ Үйл ажиллагааны оновчтой зохион байгуулалт /төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүмүүст үүрэг даалгавар өгөх/ Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр түүнийг олж бэлтгэх Төлөвлөлт нь аливаа асуудал, бэрхшээлийг тунгаан бодож, тэдгээрийг давах боломж, хувилбаруудыг боловсруулахад менежерүүдэд туслах ухаан болно. Төлөвлөлт бол байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг оновчтой, зүй зохистой, нарийн утга агуулга, уялдаа холбоотой тогтооход шаардагдах удирдлагын чухал хэрэгсэл юм.
  • Үргэлжлэл... Төлөвлөлтийг дараах хэд хэдэн шалтгааны улмаас хийдэг. Тодорхой бус байдлыг багасгах Зорилтыг нэрийвчлан гаргах Үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах Хяналт шалгалт хийхэд хялбар болгох Төлөвлөгөө зохиох үндэс нь таамаглал бөгөөд энэ нь өнгөрсөн үеийн мэдээ, өөрийн бодит туршлага, зөн билэг дээр үндэслэн ирээдүйн байдлыг урьд төсөөлөх арга юм. Төлөвлөлтийн ач холбогдол: Төлөвлөлт нь хүмүүсийн хүчийг нэгтгэх чухал хэрэгсэл бөгөөд сайн зохиогдсон төлөвлөгөө нь байгууллагыг бүхэлд нь удирдан чиглүүлж чаддаг. Үйл ажиллагааны сайтар боловсруулсан төлөвлөгөө нь байгууллагад өөрчлөлт хийх бололцоог олгодог. Төлөвлөгөө нь хүлээгдэж буй үр дүнг тодорхойлдог ба ажилтны ажлыг үнэлж гүйцэтгэлийн стандартуудыг бий болгодог. Тодорхой оноосон үүрэг даалгаварууд нь тэдний ажлыг үнэлэх стандартууд болдог. Төлөвлөгөө хийхийн тулд оюуны үйл ажиллагааны өндөр түвшин шаардагдах тул менежерүүдээс сэтгэн бодох чадвараа хөгжүүлэхийг шаарддаг.
  • Үргэлжлэл... Төлөвлөгөөг хэрэглэх зориулалтаар нь дотоод, гадаад гэж ангилдаг. Дотоод хэрэглээний үр өгөөж нь: 1. Байгууллагын давуу сул тал, дотоод нөөц, байгууллагын өмнө тулгарч буй асуудлуудыг тодотгох замаар гүйцэтгэлийг сайжруулах нөхцөл болдог. 2. Үйл ажиллагааны үр дүнгийн талаархи урьдчилсан таамаглалыг удирдлага болон ажилчдад мэдүүлдэг. 3. Олон салбар нэгжтэй байгууллагын хувьд тэдгээр нэгж хэсгүүдийг хооронд нь холбож, үйл ажиллагааг нь тогтвортой уялдуулан зохицуулдаг. 4. Үйл ажиллагааны үр дүнг хэмжих бодит үндэслэлийг тогтоож өгдөг. 5. Удирдах ажилтануудын идэвхи санаачлагыг өрнүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Гадаад хэрэглээний үр өгөөж нь: 1. Гадны харилцагчидад байгууллагын зорилго, зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгдөг. 2. Хөрөнгө оруулагчдын хөрөнгийг баталгаажуулахаас гадна хөрөнгө оруулах боломжтой бусад этгээдүүдийг мэдээллээр хангана. 3. Төлөвлөгөөг нийтийн дунд нэр нөлөө бүхий хүмүүст танилцуулж, тэдний тус дэмжлэгийг авснаар тохиолдож болзошгүй зарим сөрөг нөлөөлөөс хамгаалж чадна.
  • Төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал Төлөвлөгөөг цаг хугацааны хувьд урт, богино гэж хуваадаг. Байгууллага дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд богино хугацааны төлөлөгөөг хэрэгжүүсний үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөөг биелүүлдэг. Энэ утгаараа төлөвлөгөө нь түүний асуудлын цар хүрээ шинж чанар , цаг хугацааны янз бүрийн түвшинтэй байна. Төлөвлөлтийн дараах 3 түвшин байна. Стратегийн төлөвлөлт Тактикийн төлөвлөлт Үйл ажиллагааны төлөвлөлт
  • Үргэлжлэл... 1. Үил ажиллагааы төлөвлөгөө: Цаг хугацааны хувьд богино, үзүүлэлтүүд нь гүнзгий нарийвчлалтай нилээд үнэн бодит байдаг бөгөөд доод түвшний менежерүүдийн үйл ажиллагааны удирдамж болдог. 2. Тактикийн төлөвлөгөө: Урт хугацааны төлөвлөгөөний үр дүнд хүрэхийн тулд ямар тодорхой ажил хийх ёстой вэ? Дунд түвшний менежерт хамаардаг. • Байгууллагын бүтцийг тодорхойлох • Богино дунд хугацааны борлуулалтын төлөвлөгөө боловсруулах • Санхүүгийн төсөв, ажиллах хүчний төлөвлөгөө боловсруулах гэх мэт. Энэ төлөвлөгөө нь жил хүртлэх хугацааг хамрах бөгөөд үзүүлэлтийн нарийвчлал нь дунд зэрэг байна. 3. Стратегийн төлөвлөгөө: Урт хугацааны орчил, цаг хугацааг шаардах бөгөөд байгууллагын ерөнхий зорилгын үүднээс ирээдүйг хардаг Төлөөлөгөөний хугацаа урт байх тусам ирээдүйн нарийвчлал тооцох боломж бага, шаардлага төдий чинээ багасдаг. Төлөвлөлтийн энэ түвшин хамгийн ерөнхий асуудлыг авч үзэж сонгосон чиг хандлага бодитой болсон эсэхийг батлах зорилгоор гаднах орчинг судлан байгууллагын ерөнхий өргөн чиглэлийг тодорхойлж өгдөг.
  • Төлөвлөлтийг хэлбэрийнх хувьд Байгууллагын төлөвлөгөөБайнгын төлөвлөгөө Нэг удаагийн төлөвлөгөө Стратеги Хөтөлбөр Бодлого Төсөв Дэг Журам
  • Үргэлжлэл... Стратеги: гэдэг нь байгууллагын өөрийн эрхэм зорилгодоо хүрэхийн тулд зорилтуудыг хангах бүр талыг хамарсан бүрэн урт хугацааны төлөвлөгөө юм. Бодлого: бол төлөвлөгөө юм. Бодлого бол гаргах шийдвэрийн хүрээг тодорхойлж, шийдвэр нь тууштай болохыг бататгаж өгдөг бие даасан зүйл юм. Дэг: нь тодорхой үйл ажиллагаа явуулах аргыг дэлгэрэнгүй зааж өгдөг. Энэ нь хэрэгжүүлэх арга хэмжээг ямар дэс дараалалаар гүйцэтгэхийг тодорхойлно. Журам: төлөвлөлтийн хамгийн энгийн хэлбэр юм. Энэ нь аливаа шаардлагатай арга хэмжээг авах, эс авахыг ямар нэгэн хувийн сонирхолд тохируулахгүйгээр журамлан тодорхойлно. Хөтөлбөр: нь эорилт, бодлого, дэг журам, заавар арга хэмжээний алхамууд, ашиглах нөөцүүд болон шаардлагатай бусад элементүүдийн цогцолбор юм. Төсөв: нь гарах үр дүнг тоогоор илэрхийлсэн төлөвлөгөө юм. Төсөвийг тоон үзүүлэлтээр илэрхийлсэн хөтөлбөр ч гэдэг.
  • Төлөвлөлтийн үе шат Нөхцөл байдлыг шинжлэхГадаад орчны Дотоод орчны шинжилгээ шинжилгээ Зорилго ба төлөвлөгөөний хувилбарыг боловсруулах Зорилго ба төлөвлөгөөг үнэлэх Зорилго ба төлөвлөгөөг сонгох Төлөвлөгөөг хэрэгжүүлэх Төлөвлөгөөг хянах, дүгнэх
  • Стратегийн төлөвлөлт Стратеги гэдэг нь Strategos буюу бүрэн эрх олгогдсон удирдагч гэсэн утгатай Грек гаралтай үг юм.Үйлдвэрлэл, маркетинг, хүний нөөцийн менежерүүдэд өөрийн хариуцсанхэлтсийн төлөвлөгөөг зохиох даалгавар өгөхийн өмнө удирлага бүхбайгууллагын хувьд ерөнхий төлөвлөгөө бий болгох ёстой. Стратегитөлөвлөлтийн хүрээнд удирдлагын үйл ажиллагааны үндсэн 4 хэлбэр байдаг гэжПитер Лоранж үзжээ. Үүнд: 1. Нөөцүүдийг хуваарилах 2. Гадаад орчинтой зохицох 3. Дотооддоо зохицуулалт хийх 4. Байгууллагын стратеги төсөөлөл хийхМөн АНУ-ын эрдэмтэн 1. Стратеги бол төлөвлөгөө (Plan)Х.Минцберг стратегийн 5 шинж 2. Стратеги бол зарчим (Principle )тэдгээр нь буюу байгууллагыг үр 3. Стратеги бол байр суурь (Position )дүнтэй удирдахад гүйцэтгэхүүргээр нь тодорхойлж болно гээд 4. Стратеги бол хэтийн төлөвлөлт (Persective )стратегийн "5Р" хэмээх 5. Стратеги бол уран арга уян маневр (Pace )тодорхойлолт гаргасан байна. http://gelegjamts.blogspot.com/
  • Үргэлжлэл... Стратеги нь байгууллагын эрхэм зорилго, зорилтуудад хүрэхийн тулд боловсруулагдсан иж бүрэн урт хугацааны төлөвлвгөө юм. Мөн байгууллагын үйл ажиллагааг урт хугацаанд чиглүүлсэн хөтөлбөр болдог. Стратеги төлөвлөгөө зохиоход дээд шатны удирдагчид оролцдог боловч түүнийг хэрэгжүүлэхэд удирдлагын бүх түвшин, байгууллагын нийт ажилчдын идэвхи оролцоо чухал байдаг. Стратегийн төлөвлөгөө нь олон талын судалгаа, бодит өгөгдөл дээр үндэслэсэн байх ёстой. Ялангуяа өнөөгийн бизнесийн орчинд зах зээл, өрсөлдөөний талаар маш их мэдээлэл цуглуулж байж оновчтой шийдэлд хүрч чадна.
  • Стратегийн төлөвлөлтийн үе шат Эрхэм Байгууллагын Гадаад орчны Давуу, сул талын зорилго зорилтууд шинжилгээ шинжилгээСтратегийн Стратегийн Стратегийн Стратегийн хувилбарыг үнэлгээ хэрэгжүүлэлт сонголт шинжлэхЭРХЭМ ЗОРИЛГО: Байгууллагын ерөнхий, үндсэн зорилго бөгөөдирээдүйд хүрэх эцсийн үр дүнг харуулдаг. Байгууллагын эрхэмзорилго нь дараах зүйлсийг агуулсан байдаг.A. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа буюу бүтээгдэхүүн үйлчилгээ юу вэ?B. Байгууллагын ажлын зарчмуудыг тодорхойлдог гадаад орчинC. Байгууллагын соёл /Байгууллагын доторхи ажлын уур амьсгал/
  • Стратегийн төлөвлөлтийн үе шат Эрхэм Байгууллагын Гадаад орчны Давуу, сул талын зорилго зорилтууд шинжилгээ шинжилгээСтратегийн Стратегийн Стратегийн Стратегийн хувилбарыг үнэлгээ хэрэгжүүлэлт сонголт шинжлэх
  • Стратегийн төлөвлөлтийн үе шат Эрхэм Байгууллагын Гадаад орчны Давуу, сул талын зорилго зорилтууд шинжилгээ шинжилгээ Стратегийн Стратегийн Стратегийн Стратегийн хувилбарыг үнэлгээ хэрэгжүүлэлт сонголт шинжлэхБайгууллага эрхэм зорилго, зорилтуудаа тодорхойлсоны дараа стратегитөлөвлөлтийн оношлолын үйл ажиллагааг эхэлнэ. Үүний хамгийн эхнийалхам нь гадаад орчны шинжилгээ юм. Удирдагчид гадаад орчныг дараах 3параметраар үнэлдэг. 1.Өнөөгийн стратегид нөлөөлж байгаа өөрчлөлтүүдийг үнэлэх. 2.Байууллагын стратегид ямар хүчин зүйлүүд аюул учруулж болох вэ гэдгийг тодорхойлох. 3.Ямар хүчин зүйлүүд тавьсан зорилгодоо хүрэхэд тааламжтай /боломжийн/ байгааг тодорхойлох.
  • Стратегийн төлөвлөлтийн үе шат Эрхэм Байгууллагын Гадаад орчны Давуу, сул талын зорилго зорилтууд шинжилгээ шинжилгээСтратегийн Стратегийн Стратегийн Стратегийн хувилбарыг үнэлгээ хэрэгжүүлэлт сонголт шинжлэхБайгууллага эрхэм зорилго, түүн дээр үндэслэн зорилгоотодорхойлосны дараа удирдлага нь гадаад орчныхоо боломжийгашиглахын тулд байгууллагад ямар дотоод хүч бололцоо байна вэ?Гэдгийг тодорхойлох ёстой. дотоод орчны шинжилгээнд 5 функц авчүздэг. Үүнд : 1. Маркетинг 2. Санхүү, ня-бо бүртгэл 3. Үйлдвэрлэл 4. Хүний нөөц 5. Байгууллагын соёл ба дүр төрх http://gelegjamts.blogspot.com/
  • Стратегийн төлөвлөлтийн үе шат Эрхэм Байгууллагын Гадаад орчны Давуу, сул талын зорилго зорилтууд шинжилгээ шинжилгээСтратегийн Стратегийн Стратегийн Стратегийн хувилбарыг үнэлгээ хэрэгжүүлэлт сонголт шинжлэхБайгууллага гадаад орчны аюул боломж, дотоод хүчтэй,сул талуудаа харьцуулж үзсэний дараа стратегийнчиглэлээ тодорхойлдог. Энд “одоо бид хаашаа явж байна,түүнд хүрэхийн тулд юу хийх вэ?” гэдэгт хариу өгнө.Байгууллагад стратегийн сонголт хийх 4 хувилбар байдаг. 1. Хязгаарлагдмал өсөлт 2. Өсөлт 3. Хорогдуулалт 4. Хосмол
  • Үргэлжлэл... Хязгаарлагдмал өсөлт Ихэнх байгууллага энэ хувилбарын баримталдаг. Энэ харицангуй гадаад орчин нь тогтвортой үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгддэг ба энгийн, хялбар, аз туршилт багатай байдаг онцлогтой. Өсөлт Энэ хувилбарыг технологи түргэн өөрчлөгддөг салбарт үйл ажиллагаа явуулж буй пүүс ихэвлэн сонгодог. Өсөлт нь дотоод, гадаад гэж 2 янд байдаг. Дотоод өсөлт нь бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах замаар хийгддэг. Харин гадаад өсөлт нь үйлдвэрлэлийн салбартай холбоотой босоо, хэлбэртэй байж болно. Жишээ нь корпорациуд нэгдэх хэлбэр бол гадаад өсөлтийн нэг хэлбэр юм. Хорогдуулалт Энэ хувилбарыг удирдагчид харьцангуй бага сонгодог ба ихэвчлэн байгууллагын зорилгыг урьд хүрсэн амжилтын түвшингээс доогуур тавьдаг стратеги юм. Хорогдуулалтын хэд хэдэн хувилбар байж болно. Үүнд: 1. Татан буулгах: Материалын нөөц ба байгууллагын хөрөнгийг бүрэн борлуулах явдлыг авч үздэг. 2. Хэсэгчлэн тусгаарлах. Зарим дохиолдолд пүүс өөрийн салбарын зарим хэсгийн бие даалган тусгаардах нь ашигтай гэж үздэг. 3. Багасгах. Эдийн засгийн уналтын үед ихэнх пүүсүүд үр ашгаа дээшлүүлэх зорилгоор өөрийн үйл ажиллгааны зарим хэсгийг багасгах шаардлагатай гэж үздэг. Хослол Хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа том пүүсүүд нь хослолын стратегийн хэрэгжүүлдэг. Энэ нь дээрх 3 стратегийн дурын хослол юм.
  • Стратегийн төлөвлөлтийн үе шат Эрхэм Байгууллагын Гадаад орчны Давуу, сул талын зорилго зорилтууд шинжилгээ шинжилгээСтратегийн Стратегийн Стратегийн Стратегийн хувилбарыг үнэлгээ хэрэгжүүлэлт сонголт шинжлэхСтратегийн хувилбаруудыг шинжилсний дараа удирдлага тодорхой нэгстратеги руу хандах ёстой. Үүний зорилго нь байгууллагын ур ашгийгхамгийн их байлгах хувилбарыг сонгох явдаг. юм. Үүний шийдэхэдбайгууллагын байрлалыг салбарын боломжийн хувьд тодорхойлонхялбаршуулсан Бостоны зөвлөгөө өгөх матриц буюу Портфейло матрицтусалдаг. Бостоны матриц нь хөрөнгө оруулалтын шинжилгээ хийхдээпүүсийн зах зээлд эзлэх хувийг салбарын үйл ажиллагааны өсөлтийнтүвшинтэй харьцуулдаг. Тухайлбал: Хэрэв танай пүүсийн бүтээгдэхүүнүйлчилгээ зах зээлийн ихэнх хувийг эзэлдэг, өсөлтийн өндөр хурдацтай/од/ байвал өсөтийн стратеги, харин бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлийнбага хувийг эзэлдэг. өсөлтийн хурдац доогуур /нохой/ бол хорогдуулалтынстратегийг баримталвал зохино.
  • Үргэлжлэл... Зах зээлд эзлэх харьцангуй хувь Их Бага Өндөр Зах зээлийн өсөлт Удаан
  • Стратегийн төлөвлөлтийн үе шат Эрхэм Байгууллагын Гадаад орчны Давуу, сул талын зорилго зорилтууд шинжилгээ шинжилгээСтратегийн Стратегийн Стратегийн Стратегийн хувилбарыг үнэлгээ хэрэгжүүлэлт сонголт шинжлэхСтратегийг хэрэгжүүлэхдээ стратегитөлөвлөгөөний чухал хэсэг болох тактик,бодлого, дэг журмыг боловсруулаххэрэгтэй.
  • Стратегийн төлөвлөлтийн үе шат Эрхэм Байгууллагын Гадаад орчны Давуу, сул талын зорилго зорилтууд шинжилгээ шинжилгээСтратегийн Стратегийн Стратегийн Стратегийн хувилбарыг үнэлгээ хэрэгжүүлэлт сонголт шинжлэхСтратеги төлөвлөгөөг дүгнэх явдал ньажлын үр дүнг зорилготой харицуулахзамаар явагддаг. Дүгнэх үйл явцад тоон бачанарын үнэлгээг хэрэглэдэг.
  • АргачлалуудСтратеги төлөвлөгөө боловсруулахад дараахаргачлалуудыг хэрэглэнэ. Үүнд:1. Шат дараалсан үйл ажиллагааны арга: Шат дараалсан үйп ажиллагааны арга нь амжилтанд хүрэх учир зүйн хамаарал бүхий үйл ажиллагаа юм.2. Хүсэл болон боломжийг харьцуулах арга. Хүсэл эрмэлзэл энэ нь хувь хүний хандлагыг харуулсан сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр. Боломж тухайн нөхцал байдал болон хэрэгсэл юм. /мэдлэг, цаг хугацаа, эд хөрөнгө мэт/3. Багаас томруу зөөлөн гулгах арга. Үйл явцад бэлтгэх, жижиг бизнес дэх үйл ажиллагааны эрчимжилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, “бизнес төр” гэсэн холбоонд нэвтрэн орох.
  • Стратегийн зарчмууд• Жигд өсөлтийн онол: Байгууллага туршилтын бага алхмууд гадаад орчны нөхцөл байдалд аажмаар дасан зохицох.• Уян хатан хандлага: Тухайн нөхцөл байдлаас болж үйл ажиллагаагаа түргэн өөрчлөх, төлөвлөх арга.• Бүтээлч хандлага: Одоогийн болон ирээдүйн боломжид асуудлыг дэмжих, оновчтой таамаглал
  • Стратегийн төлөвлөлтийн зайлшгүй нөхцөл Стратегийн төлөвлөлтийн зайлшгүй нөхцөл1. Үйлдвэрлэлийн бүхий л хүрээг хангах2. Гадаад орчинтой сайтар уялдуулах3. Нөөцийг зөв зарцуулах4. Байгууллагыг хөгжүүлэх удаан хугацааны чиг хандлагыг тогтоох5. Байгууллага дахь дотоод зорилго ба бодлогыг урьдчилан тооцох6. Гаргасан шийдвэр зөвлөмж бодитой биелэгдэхүйц байх
  • Стратеги төлөвлөлтөнд тавигдах шаардлага1. Стратеги төлөвлөлтийн тогтолцооны бүрэн бүтэн байдал2. Стратеги төлөвлөлт өнөөгийн удирдлагын хооронд зөрчилгүй байх3. Үнэн зөв, бүрэн мэдээлэлтэй байх4. Стратеги төлөвлөлтийн удирдлагын зохих шаардлагатай байх5. Стратеги төлевлөлтөнд хандах ажилтнуудын тэмүүлэл байх6. Стратеги төлөвлөлтөнд шаардагдах нөөцтэй байх7. Өндөр ур чадвартай, мэргэжлийн ажилтануудыг татан оролцуулах8. Стратеги төлөвлөлтөнд зарцуулах удирдлагын цаг хугацааг уртасгах зэрэг юм.
  • Менежментийн үндэс хичээл 1-р курс Ашигласан ном Заавал судлах ном:•Н.Цэнд ба бус Менежмент. УБ.: 2005., 497 хууд.•Т.Дорж, Ү.Чимэд Менежемент. УБ.: 2000., 325 хууд.•Д.Болормаа Менежмент. УБ.: 2001, 2008., 247 хууд•Б.Мөнхжаргал, Б.Амаржаргал Менемент. УБ.: 2002., 323 хууд.•Ю.Адъяа Менежментийн ухаан. УБ.: 2002., 291 хууд.•Н.Отгонбаяр Менежмент. УБ.: 2006., 123 хууд.•П.Наранцэцэг Монгол менежмент. уб.: 2003., 98 хууд.•Ч. Пүрэвдорж Менежментийн удиртгал. УБ.: 2002., 291 хууд.•К.Боуман, М.Жаррет Менежмент практикт. уб.: 2002., 271 хууд.•Менежментийн шинэ парадигма. уб.: 2005., 262 хууд.•Х.Пүрэвдагва Менежерийн арга барил. УБ.: 1994., 147 хууд.•П. Мөнх, Б.Норжваанчиг Менежмент. УБ.: 1997., 239 хууд.•Х.Лутчимэг Менежмент менежерийн арга барил. УБ.: 2005., 217 хууд.
  • ДАРААГИЙН ЛЕКЦ-9Удирдлагын шийдвэр гаргалт...