Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв

on

  • 20,097 views

Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв

Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв

Statistics

Views

Total Views
20,097
Views on SlideShare
19,676
Embed Views
421

Actions

Likes
8
Downloads
703
Comments
2

8 Embeds 421

http://uuu-3.blogspot.com 350
http://www.slideshare.net 25
http://niigemzahzeel.blogspot.com 18
http://fantasticlive.blog.gogo.mn 17
http://www.niigemzahzeel.blogspot.com 5
http://uuu-3.blogspot.ca 3
http://webcache.googleusercontent.com 2
http://blog.gogo.mn 1
More...

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Presentation Transcript

  • 2009 он http://www.gelegjamts.com/ Макро эдийн засаг хичээл А.Гэлэгжамц
  •  
  •  
  • Эдүгээ аж үйлдвэр хөгжсөн улс орнуудын төр үйлдвэрлэгдэж буй үндэсний орлогын 30-аас 40 хүртэл хувийг төвлөрүүлэн авч дахин хуваарилахын зэрэгцээ бие даан үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын эдийн засгийн амьдралын хэм хэмжээг зохицуулах, нийгэмд байгаа нөөцийг оновчтой, үр ашигтай хуваарилах, төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх зэргээр эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байна. Ө нөөгийн эдийн засгийн тогтолцоог танин мэдэхийн тулд бидэнд зөвхөн зах зээлийн механизмыг танин мэдэх төдийгүй төрөөс эдийн засгийг зохицуулах шаардлага, гүйцэтгэх үүрэг, зорилт, зохицуулалтын арга механизмыг ойлгож мэдэх нь ихээхэн чухал юм. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Төрөөс ЭЗ-ийг зохицуулах шаардлага Сонгодог эдийн засгийн онолыг үндэслэгч Английн нэрт эдийн засагч Адам Смит 1876 онд бичсэн "Ард түмний баялаг" гэдэг алдарт бүтээлдээ эдийн засгийн амьдрал, хүмүүсийн эдийн засгийн сонирхолд суурилсан "үл үзэгдэгч гар"-ын буюу бидний яриад байгаа зах зээлийн механизм болох эрэлт, нийлүүлэлт, үнийн механизмаар зохицуулагдаж байдгийг нээн харуулсан билээ. Гэхдээ энэхүү зах зээлийн механизм нь дангаараа эдийн засгийг бүрэн гүйцэт, үр ашигтай зохицуулах чадваргүй, ихээхэн учир дутагдалтай болохыг XX зууны эхээр цэвэр зах зээлийн зохицуулалттай улс орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн гүнзгий хямрал харуулж өгсөн. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Төрөөс ЭЗ-ийг зохицуулах шаардлага Сонгодог эдийн засгийн онолыг үндэслэгч Английн нэрт эдийн засагч Адам Смит 1876 онд бичсэн "Ард түмний баялаг" гэдэг алдарт бүтээлдээ эдийн засгийн амьдрал, хүмүүсийн эдийн засгийн сонирхолд суурилсан "үл үзэгдэгч гар"-ын буюу бидний яриад байгаа зах зээлийн механизм болох эрэлт, нийлүүлэлт, үнийн механизмаар зохицуулагдаж байдгийг нээн харуулсан билээ. Гэхдээ энэхүү зах зээлийн механизм нь дангаараа эдийн засгийг бүрэн гүйцэт, үр ашигтай зохицуулах чадваргүй, ихээхэн учир дутагдалтай болохыг XX зууны эхээр цэвэр зах зээлийн зохицуулалттай улс орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн гүнзгий хямрал харуулж өгсөн. Нийгэм-эдийн засгийн амьдралд байгаа зах зээлийн механизм зохицуулж чадахгүй тэр асуудлуудыг төр гүйцээн шийдвэрлэж өгдөг учраас сая эдийн засаг тогтвортой өсч хөгжих боломжтой болдог. Үүнд л төрийн эдийн засгийн зохицуулалтын зайлшгүй шаардлага, ач холбогдол оршино. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Ямар асуудлыг ЗЗ-ийн механизм шийдвэрлэхэд учир дутагдалтай вэ... Нэгдүгээрт, зах зээлийн механизм нийгмийн шинжтэй асуудлыг бүрэн гүйцэт шийдвэрлэж чаддаггүй. Хоёрдугаарт, нийгэмд зах зээлийн механизмын тусламжтайгаар нөөцийн хуваарилалт явагдаж байдаг боловч тэр бүр оновчтой байж чаддаггүй. Гуравдугаарт, зах зээлийн механизм нь үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг зохих хэмжээгээр өгч хараахан чаддаггүй. 2009 он http://www.gelegjamts.com/
  •  
  • Төрийн эдийн засгийн үүргүүд АНУ-ын нэрт эрдэмтэн, Нобелийн шагналт Леонтьев аливаа нийгмийг далайд хөвж яваа далбаат завьтай зүйрлүүлэн үзэж далбаат завь зорьсон газраа хүрэхэд түүнд салхи хэрэгтэйгээс гадна хад мөргөхгүйн тулд сайн жолоо хэрэгтэй байдгийн нэгэн адил эдийн засаг зорилгодоо хүрэхэд төрийн сайн зохицуулалт чухал юм гэж эдийн засаг дахь төрийн зохицуулалтын зайлшгүй шаардлага, ач холбогдлыг үнэлж хэлсэн байдаг. Төрийн зүтгэлтэн хүмүүс эдийн засгийг оновчтой, үр ашигтай зохицуулахын тулд чухам юуг, яаж хийх вэ? гэдгээ маш тодорхой мэдэж байх нь чухал байдаг. Төрөөс эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь асар өргөн хүрээтэй, олон талтай боловч үйл ажиллагааных нь зорилго, чиглэлээр 5 үндсэн төрөлд ангилан үзэж болох юм. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Үргэлжлэл...
    • Эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь;
    • Нөөцийг хуваарилах нь;
    • Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь;
    • Орлогыг дахин хуваарилах нь ;
    • Эдийн засгийг тогтворжуулах нь;
    Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд үйлдвэрлэгчид нь юуг, ямар хэмжээгээр, хэрхэн яаж, юугаар хийх, хэнд зориулж хийх, хаана, хэдийд, ямар үнээр борлуулах зэрэг үндсэн асуудлуудыг эрэлт, нийлүүлэлт, үнийн дохиог үндэслэн цэвэр бие даан шийдвэрлэх боловч энэ нь хязгааргүй эрх дарх эдлэнэ гэсэн үг хараахан биш юм. Өөрөөр хэлбэл, бусдын эрх ашгийг хөндсөн, хор хөнөөл учруулахаар эрх дарх эдлэх ёсгүй нь тодорхой. Тухайлбал, байгаль орчныг бохирдуулсан, бусдын эрх ашгийг хохироосон, хуурч мэхэлсэн, хэрэглэгчдийн эрүүл мэндэд хортой ажил үйлчилгээ эрхлэн явуулах гэх мэт. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Үргэлжлэл...
    • Эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь;
    • Нөөцийг хуваарилах нь;
    • Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь;
    • Орлогыг дахин хуваарилах нь ;
    • Эдийн засгийг тогтворжуулах нь;
    Нийгэмд нөөцийн хуваарилалт зах зээлийн механизмын тусламжтайгаар явагдах боловч тэр бүр оновчтой болж чаддаггүй. Энэ нь нэгдүгээрт, зарим бараа үйлчилгээ илүүдэл хэмжээгээр үйлдвэрлэгдэж байхад, нөгөө бараа үйлчилгээ хомсдолтой байх, хоёрдугаарт, нийгмээрээ хэрэглэдэг боловч зайлшгүй шаардлагатай зарим бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлд нөөц хүрэлцэхгүй болох зэргээр илэрдэг. 2009 он http://www.gelegjamts.com/
  •  
  • Үнэ Тоо хэмжээ D 1 S 1 P * Q * P * Q * = ∆ Q ∆ T ∆ T Үргэлжлэл...
    • Эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь;
    • Нөөцийг хуваарилах нь;
    • Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь;
    • Орлогыг дахин хуваарилах нь ;
    • Эдийн засгийг тогтворжуулах нь;
    2009 он http://www.gelegjamts.com/ http://gelegjamts.blogspot.com/
  • Үнэ Тоо хэмжээ D 1 S 1 P * Q * P * Q * = ∆ Q ∆ T ∆ T Үргэлжлэл...
    • Эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь;
    • Нөөцийг хуваарилах нь;
    • Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь;
    • Орлогыг дахин хуваарилах нь ;
    • Эдийн засгийг тогтворжуулах нь;
    2009 он http://www.gelegjamts.com/
  • Үнэ Тоо хэмжээ D 1 S 1 P * Q * P * Q * = ∆ Q ∆ T ∆ T Үргэлжлэл...
    • Эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь;
    • Нөөцийг хуваарилах нь;
    • Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь;
    • Орлогыг дахин хуваарилах нь ;
    • Эдийн засгийг тогтворжуулах нь;
    2009 он http://www.gelegjamts.com/
  •  
  • Үргэлжлэл...
    • Эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь;
    • Нөөцийг хуваарилах нь;
    • Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь;
    • Орлогыг дахин хуваарилах нь ;
    • Эдийн засгийг тогтворжуулах нь;
    Өрсөлдөөн нь аливаа нийгэм-эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болдог. Өрсөлдөөнт орчинд л зах зээлийн механизм жинхэнэ утгаараа үйлчилнэ. Бизнес эрхлэгч бүхэн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн үүднээс зах зээлд ноёрхлоо тогтоохыг ил далд ямар нэг хэлбэрээр байнга эрмэлзэж байдаг. Энэ нь эдийн засагт дангаар ноёрхох ноёрхол (монополь) үүсэх суурь болдог. Зах зээлийн механизм эдийн засгийн амьдралд монополь үүсэх үйл явцыг хязгаарлан барьж зохицуулж чаддаггүй. Харин ч монополь үүсч хөгжихийн хэрээр зах зээлийн механизмын үйлчлэл өөрөө суларч эхлэнэ. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Үргэлжлэл...
    • Эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь;
    • Нөөцийг хуваарилах нь;
    • Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь;
    • Орлогыг дахин хуваарилах нь ;
    • Эдийн засгийг тогтворжуулах нь;
    З ах зээлийн механизмын орлого хуваарилалт нь шударга шинжтэй боловч орлого дахь тэгш бус байдлыг эрс нэмэгдүүлдгээрээ эргээд нийгэмд олон сөрөг үр дагаврыг бий болгодгийн зэрэгцээ хүнлэг талаасаа ч ихээхэн учир дутагдалтай юм. Төр татвараараа дамжуулан орлогын тодорхой хэсгийг өөртөө төвлөрүүлэн орлого багатай, амьдралын түвшин доогуур давхрагад дахин хуваарилах замаар орлого дахь тэгш бус байдлыг зөөлрүүлэн багасгах, хүнлэг ёсыг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэдэг. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Үргэлжлэл...
    • Эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь;
    • Нөөцийг хуваарилах нь;
    • Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь;
    • Орлогыг дахин хуваарилах нь ;
    • Эдийн засгийг тогтворжуулах нь;
    Төрийн нэлээд шинэлэг бөгөөд ихээхэн чухал үүргийн нэг бол эдийн засгийг тогтворжуулах, өөрөөр хэлбэл, материалын болон хүний нөөцийн бүрэн ашиглалтыг хангаж, үнийн түвшинг тогтвортой байлгах явдал юм. Аливаа эдийн засаг өөрт байгаа материалын болон хөдөлмөрийн нөөцийг бүрэн ашигласан нөхцөлд сая хамгийн хурдацтай хөгжих боломжтой. 2009 он http://www.gelegjamts.com/
  •  
  • 2009 он http://www.gelegjamts.com/
  • 2009 он http://www.gelegjamts.com/ Татвар, төсвийн бодлогын тухай 1-р курсын эхний улиралд “Санхүү мөнгөний онол” хичээлээр судласан тул энэ хичээлээр хураангуй ойлголтыг өгөх болно.
  • Татвар гэж юу вэ? Татвар нь нийгэм задарч, хэсэг бүлэгт хуваагдаж, улс үүсч хөгжих үеэс бий болжээ. Улс байгуулагдаж төрөөс өөрийн үүргийг биелүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгийг улсын гарт төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд түүнийг албан журмаар дайчлах болсон байна. Тухайлбал улсын удирдлага, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн зэрэг зардлыг санхүүжүүлэх хөрөнгийн их үүсвэрийг төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ нь юм. татвар 2009 он http://www.gelegjamts.com/
  • Татварын ЭЗ дахь үүрэг Татвар нь эдийн засагт 3 үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
    • Улсын төсвийг бүрдүүлэгч үндсэн эх сурвалжийн;
    • Төрөөс эдийн засгийг зохицуулах гол хэрэгслийн;
    • Хүн ам, нийгмийн бүлгүүдийн орлого дахь тэгш бус байдлыг багасгах, амьдралын түвшинг ойртуулах хэрэгслүүдийн үүргийг тус тус гүйцэтгэнэ.
    2009 он http://www.gelegjamts.com/
  •  
  • Татварын ангилал Татварыг дотор нь ноогдуулж буй объект, авч буй арга, цаашдын зарцуулалтын зориулалт зэргээс нь шалтгаалуулан орлого ба өмч хөрөнгөнд ноогдуулах татвар, бараанд ноогдуулах татвар гэсэн 2 үндсэн төрөлд ангилж үздэг.
    • Орлого ба өмч хөрөнгөнд ноогдуулах татвар нь:
    • хүн амын орлогын татвар
    • нийгмийн даатгалын шимтгэл
    • аж ахуйн нэгжийн ашгийн татвар
    • өмч хөрөнгөнд ноогдуулах татвар
    • Бараанд ноогдуулах татвар нь:
    • Х удалдааны татвар
    • Гаалийн болон онцгой татвар зэргээс тус тус бүрдэнэ
    2009 он http://www.gelegjamts.com/
  • Татвар ба орлого хуваарилалт Хүн амын орлогод ноогдуулах татварыг орлогоос нь хамааруулан ялгавартай тогтоох замаар орлого дахь тэгш бус байдлыг багасгах боломжтой байдаг. Татварыг орлогоос нь хамааруулан ялгавартай тогтоох зарчмыг татварын өсгөн нэмэгдүүлэх зарчим гэнэ. Үүний үр дүнд татвар төлсний дараах орлого дахь ялгаа багасдаг. Нэрлэсэн орлогоос татвар төлөөд үлдэх орлого нь өрхийн худалдан авах чадварыг илэрхийлнэ. 2009 он http://www.gelegjamts.com/ Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ (тºгрºгººр) Албан татварын хувь хэмжээ 0-3,0 тэрбум 10% 3,0 тэрбум ₮-өөс дээш 300,0 сая + ( 3,0 тэрбум ₮- өөс дээш òºãðºãèéí орлогын д ї н )X 25 %
  • 2009 он http://www.gelegjamts.com/
  • 2009 он http://www.gelegjamts.com/ Татвар, төсвийн бодлогын тухай 1-р курсын эхний улиралд “Санхүү мөнгөний онол” хичээлээр судласан тул энэ хичээлээр хураангуй ойлголтыг өгөх болно.
  •  
  • Нийгмийн оршин тогтнохын үндэс болсон материаллаг үйлдвэрлэлийн явцад бий болсон ДНБ болон үндэсний орлого нь хуваарилалт, дахин хуваарилалтын бүх үе шатаар ээлж дараалалтай дамжин хуваарилагдаж, нийгмийн хүртэл болдог билээ. Үндэсний оролгыг хуваарилах, дахин хуваарилахад төсөв чухал үүргийг гүйцэтгэж иржээ. Дахин хуваарилалтын явцад үндэсний орлогын тодорхой хэсгийг мөнгөн хэлбэрээр улсын төсөвт төвлөрч, улсын санхүүгийн төвлөрсөн нөөцийг бүрдүүлдэг билээ. Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг ТӨСӨВ гэнэ. 2009 он http://www.gelegjamts.com/
  • 2009 он http://www.gelegjamts.com/ Өнөө үед төсвийн төлөвлөлт...
  • Төсөв Монгол улсад Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсөв гэнэ. Улсын төсөв нь улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хүн амын аж амьдралыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, орон нутгийг жигд хөгжүүлэх зорилгоор бүрдүүлэн ашиглаж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрсөн сан бөгөөд ДНБ-ийг дахин хуваарилах, эдийн засгийг төрөөс зохицуулах, урамшуулах, мөнгөн хөрөнгийн сангийн бүрдэлт, ашиглалтад хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг. 2009 он http://www.gelegjamts.com/
  •  
  • Үргэлжлэл... Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрдэл: + Монгол Улсын төсөв + Орон нутгийн төсөв + Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв + Нийгмийн даатгалын сангийн төсөв 2009 он http://www.gelegjamts.com/
  • Төсвийн орлого
    • Бүх төрлийн татварын орлого (орлого ба ашигт ноогдуулах татвар, худалдааны татвар, гаалийн татвар, үл хөдлөх хөрөнгөд ноогдуулах татвар г.м);
    • Татварын бус орлого буюу улсын өмч хөрөнгө, улсын үйлдвэрийн газрууд, улсын худалдаанаас орох орлого;
    • Үнэт цаас борлуулснаас олох орлогуудаас бүрдэнэ.
    2009 он http://www.gelegjamts.com/
  • 2009 он http://www.gelegjamts.com/ 2008 он www.gelegjamts.com
  • Үргэлжлэл... Монгол улсад Монгол улсад төсвийн орлого нь...
    • Урсгал орлого
    • Хөрөнгийн орлого
    • Тусламжийн орлого
    • гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.
    Урсгал орлого нь татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ. Төсвийн хөрөнгийн орлого нь өмч хувьчлалын орлого, төрийн өмчит ААН-ийн ногдол ашиг, үндсэн хөрөнгө борлуулсны орлого, газар худалдсаны орлого, барааны нөөцийн борлуулалтаас бүрдэнэ. олон улсын байгууллага, гадаад орны урсгал болон хөрөнгийн тусламж, Засгийн газар ба нутгийн захиргаадын хоорондын тусламжаас бүрдэнэ. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Төсвийн зарцуулалт
    • Нийгэм соёлын арга хэмжээг санхүүжүүлэх, эрүүл мэнд, соёл, боловсрол, нийгмийн халамж г.м;
    • Батлан хамгаалах, гадаад харилцаа, дипломат албыг санхүүжүүлэх;
    • Төр, засгийн удирдлагын аппаратыг санхүүжүүлэх;
    • Дэд бүтэц дэх хөрөнгө оруулалт болон нийгмийн шинжтэй улсын үйлдвэрийн газруудын алдагдлыг нөхөн санхүүжүүлэх;
    • Улсын гадаад, дотоод өрийг тус бүр санхүүжүүлэхэд гаргаж буй зардлуудаас бүрдэнэ.
    2009 он http://www.gelegjamts.com/
  •  
  • 2009 он http://www.gelegjamts.com/
  • Төсвийн зарлагыг... Үргэлжлэл... Монгол улсад
    • Урсгал зардал
    • Хөрөнгийн зардал
    • Эргэж төлөгдөх зээл гэж ангилна.
    Бараа үйлчилгээний зардал, татаас ба урсгал шилжүүлэг, зээлийн үйлчилгээний төлбөр Улсын төсвийн урсгал зардлын төсвийн төслийг төсвийн ерөнхийлөн захирагчид 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Сангийн яам)-д хүргүүлснээр энэхүү төсвийн төслийг Сангийн яам хянан үзэж 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Засгийн газар төсвийн төслийг ерөнхийлөн захирагч бүрээр хэлэлцэж 10 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, улмаар Улсын Их Хурал улсын төсвийг 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэлэлцэж батална. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Үргэлжлэл... Монгол улсад Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухай... Эдийн засаг, нийгмийн хөгжлийн цар хүрээ өргөжиж буйтай холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдэх боллоо. Өнөөдөр манай улсын нийт хөрөнгө оруулалтын 30 гаруй хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалт эзэлж байна. Улсын төсвөөс хөрөнгө оруулалтаар 2000-2004 онд нийт 204.4 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан бол 2005-2008 онд нийт 1130.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх жилүүдээс нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 5.5 дахин нэмэгдсэн байна. Улсын төсвөөс хөрөнгө оруулалтад 2005 онд 59.9 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан бол 2008 онд батлагдсан 571.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 2005 оноос 9.5 дахин өссөн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгө, тусгай зориулалтын сангаас бүрдэх бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын чуулганаар, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталдаг. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Төсвийн тэнцэл Төсвийн орлого, зарлага хоёр тэнцэж байгаа буюу эсвэл орлого нь зарлагаасаа давж байвал түүнийг тэнцвэржигдсэн төсөв гэнэ. Хэрэв орлого нь зарлагаасаа давж байвал үлдэгдлийг засгийн газар дараа жилийн төсвийн орлогод шилжүүлэх буюу урьдчилан өлөвлөгдөөгүй арга хэмжээнд зарцуулна. Төсвийн жилийн орлого, зарлагын тэнцвэрийг засгийн газраас зориудаар барих гэсэн оролдлого нь эдийн засгийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлдөг. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Төсвийн алдагдал ба улсын өр Төсвийн алдагдал гэдэг нь төсвийн зардлага нь орлогоосоо давах үзэгдэл юм. Алдагдлыг нэлээд хэдэн хэлбэрээр ангилдаг. Үүнд: урсгал тооцооноос гарах алдагдал, гадаад хүчин зүйлийн алдагдал, урсгал зарлагын өсөлтийн алдагдал, мөнгө зээлийн бодлогын алдагдал, субъектив хүчин зүйлийн алдагдал, хөрөнгө оруулалтын бодлогын алдагдал, урсгал орлогын алдагдал, санхүүгийн буруу бодлогын алдагдал зэрэг орно. 2009 он http://www.gelegjamts.com/ www.gelegjamts.com
  •  
  • Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болж өгдөг. 2009 он http://www.gelegjamts.com/
  • Төсвийн алдагдлыг нөхөх нь
    • Төсвийн алдагдлыг хорогдуулах замаар алдагдлыг нөхөх
    • Татварын хувь хэмжээг өсгөх замаар төсвийн алдагдлыг нөхөх
    • Төсвийн алдагдлыг улсын өр болгон хувиргаж нөхөх
    • Улсын мэдлийн хөрөнгийг арилжаалж нөхөх
    • Цаасан мөнгө гүйлгээнд нэмж гарган мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж улсын өрийг төлөх
    2009 он http://www.gelegjamts.com/
  • Төсвийн алдагдлыг бууруулах нь Төсвийн алдагдлыг арилгах зорилгоор сангийн бодлогыг авч явуулах нь эргээд эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлд өг. Иймд төсвийн алдагдлыг бууруулахын тулд засгийн газраас сангийн б одлогын бус арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. 2009 он http://www.gelegjamts.com/
  •  
  • Бид хамтдаа хөгжлийг бүтээнэ... Танд амжилт хүсье... Хүндэтгэсэн: Адилбишийн Гэлэгжамц
  •  
  • Хичээлийг бүрэн эхээр нь www.gelegjamts.com - - оос татаж авна уу !