Мөнгөний бодлого
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Мөнгөний бодлого

on

  • 28,287 views

Мөнгөний бодлого

Мөнгөний бодлого

Statistics

Views

Total Views
28,287
Views on SlideShare
28,195
Embed Views
92

Actions

Likes
11
Downloads
1,388
Comments
9

6 Embeds 92

http://www.slideshare.net 63
http://ushgug.blogspot.com 15
http://joky-9.blogspot.com 6
http://niigemzahzeel.blogspot.com 6
http://www.niigemzahzeel.blogspot.com 1
https://twitter.com 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • uuu yaaj bgaan be
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • wewer
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • Сайн байна уу? Таньд баярлаж явдгаа илэрхийлэх боломж олдсонд таатай байна
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • Sain baina uu? Setgegdel uldeesen buh humuust talarhal ilerhiilye. Ta buhendee surlagiin undur amjilt, sain saihniig husen eruue.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • medeelel oldohgui homs bsiin ashgui tus bolloo amjilt hvsie mongoliin oyunlag zaluus mash olon bolog
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Мөнгөний бодлого Мөнгөний бодлого Presentation Transcript

  • 2009 он Макро эдийн засаг хичээл А.Гэлэгжамц
  •  
  •  
  • Эдийн засаг цаашдаа тэнцвэртэй хөгжих үйл явцыг эдийн засгийн тогтворжилт гэнэ. Орчин үед эдийн засгийг тогтворжуулах үйл явц нь хоёр үндсэн хэлбэрээр хэрэгжиж байна. Эдгээр нь:
    • Мөнгөний бодлого болон сангийн бодлогыг ашиглан макро эдийн засгийн нөхцөлийг сайжруулах
    • Цалин үнийн түвшинд түр хугацааны хязгаарлалт, хяналт тавих хэлбэрүүд болно.
  • Дээрхи хоёр хөтөлбөрийн эцсийн зорилт нь ижил бөгөөд макро эдийн засгийн цогц зорилгуудыг хангахад чиглэгддэг. Эдгээр зорилгууд нь:
    • Инфляцийн түвшинг бууруулах буюу хамгийн боломжит түвшинд барьж байх
    • Төсвийн төлбөрийн балансын тэнцвэржилтийг хангах
    • Ажилгүйдлийг багасгах буюу ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх
    • Бодит орлогын өсөлтийг хангах зэрэг юм.
    • Эдгээрээс тогтворжилтын гол элемент нь инфляцыг бууруулах явдал бөгөөд энэ нь мөнгөний бодлогоор дамжин хэрэгждэг.
  • Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизм дээр суурилан хэрэгждэг онцлогтой.
  • Монетаристуудын мөнгөний бодлогын үндсэн зорилго нь ... Кейнсийн талынхан хүү болон зээлийн эх үүсвэрийн хүрэлцээний асуудалд илүү ач холбогдол өгдөг. Монетаристууд мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт нь үндэсний үйлдвэрлэлийн өсөлт, бууралтанд нөлөөлдөг гэж үзэж байхад Кейнсчүүд засгийн газрын төсөв, санхүүгийн бодлого нь эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө төв банкны бодлогоос давуутай гэж үздэг.
  •  
  • Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг МӨНГӨНИЙ БОДЛОГО гэнэ. Шилжилтийн эдийн засагтай орнуудад мөнгөний бодлого нь юуны өмнө үндэсний валютын худалдан авах чадварыг тогтворжуулахад чиглэгддэг. Хэрэв мөнгөний бодлогын зорилт нь олон хүчин зүйлд зэрэг чиглэгдвэл эцсийн эцэст нэг зорилтоос нөгөө зорилт руу шилжих улс төрийн шахалтад мөнгөний бодлого орох эрсдэл учирч болно.
  • Мөнгөний бодлогын зорилтыг хангах үүргийг төв банк, засгийн газар хоёр хувааж үүрүүлбэл эцэстээ аль аль нь хариуцлагагүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Иймээс ч ихэнх оронд хэрэгжүүлэх эрхийг тухайн Улсын Төв банк инд хуулиар олгосон байдаг.
  • Мөнгөний бодлогын зорилтыг хангах үүргийг төв банк, засгийн газар хоёр хувааж үүрүүлбэл эцэстээ аль аль нь хариуцлагагүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Иймээс ч ихэнх оронд хэрэгжүүлэх эрхийг тухайн Улсын Төв банк инд хуулиар олгосон байдаг. Манай улсын Төв банкны хуулинд “Төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал бол төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилт мөн” гэж заасан байдаг. Гэхдээ төв банк нь макро эдийн засгийн бусад зорилтыг хэрэгжүүлэх үүднээс өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
  •  
  • Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг өөрийн мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналтын үүргээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Учир нь төв банкны зорилтыг хэрэгжүүлэх болон эдийн засгийн тогтворжилтонд нөлөөлөх гол хүчин зүйл нь МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ болдог.
  • Төв банк нь мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөхдөө хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслүүдийг ашигладаг. Мөнгөний бодлого явуулах нь төрөөс баримтлаж байгаа мөнгөний бодлогын талаарх үндсэн чиглэл зорилгоос шалтгаалдаг. Үүнтэй холбоотойгоор төв банк нь мөнгөний:
    • Хатуу
    • Зөөлөн бодлгын аль нэгийг сонгож хэрэгжүүлдэг.
  • Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төв банкнаас явуулж буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой бодлогыг мөнгөний ЗӨӨЛӨН бодлого гэнэ. Зөөлөн бодлогын гол зорилго нь хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсгөх, банкны нөөцлөх хэрэгцээг бууруулж ажилгүйдлийг багасгахад чиглэгддэг. Гэхдээ энд үйлдвэрлэлийн бүтцийг шинэчлэх асуудлыг анхаарч үзэх ёстой. Эс тэгвэл нэгэнт техник технологи нь хуучирсан, өрсөлдөх чадвар үр ашиг муутай үйлдвэрт хичнээн зээл олгоод ч үйлдвэрлэлтийг ихэсгэх, улмаар үнийн өсөлтийг нэмэгдүүлэх шалтгаан болж байдаг.
  • Заавал байлгах нөөцийг ихэсгэх, зээлийн хүүг өндөрсгөх гэх мэт мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглан мөнгөний нийлүүлэлтийг багасгахад чиглэгдсэн Төв банкны үйл ажиллагааг мөнгөний ХАТУУ бодлого гэнэ. Уг бодлогын зорило нь дотоодын үнийн өсөлтийг бууруулж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтворжуулах буюу ханш уналтыг хязгаарлахад чиглэгддэг. Алийг нь сонгон хэрэгжүүлэх вэ?
  •  
  • Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөн мөнгөний зөөлөн бодлогыг авч хэрэгжүүлэх нь оновчтой байдаг. Эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн болон оргил үед үнийн ерөнхий түвшний өсөлтийг бууруулах, үнийн ерөнхий түвшний өсөлтөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор мөнгөний хатуу бодлогыг авч хэрэгжүүлдэг.
  •  
  • Төв банк нь мөнгөний бодлогын зорилготой уялдуулан мөнгөний нийлүүлэлтийн олон аргыг хэрэглэдэг. Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх байдлаар нь:
    • Шууд арга
    • Шууд бус арга
  •  
  • Шууд арга нь арилжааны банкны зээлийн үлдэгдэлд хязгаарлалт тогтоох, хүүгийн түвшин өөрчлөх зэрэг аргууд орох бөгөөд мөнгөний нийлүүлэлтийг богино хугацаанд багасгах зорилго тавьсан үед хэрэглэдэг. Төв банкнаас арилжааны банкны зээлийн үлдэгдлийн дээд хэмжээг тогтоон өгөх замаар мөнгөний нийлүүлэлтийг багасгах аргыг зээлийн зээлийн үлдэгдэлд хязгаар тогтоох арга гэнэ. Энэ нь гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг бууруулна.
  • Т ө л ө гд ө х хугацаа нь болоог ү й болон эргэн т ө л ө гд өө г ү й байгаа зээлийн хэмжээг зээлийн ү лдэгдэл гэнэ. Зээлийн ү лдэгдлийн хэмжээнд: • Нийт олгосон зээл • Зээлийн эргэн т ө л ө гд сө н хэмжээ н ө л өө лн ө .
    • Иймээс арилжааны банкууд зээлийн үлдэгдлээ төв банкнаас тогтоосон хязгаарт барьж байхын тулд :
    • Зээл олголтыг багасгах
    • Зээлийн эргэн төлөгдөх хугацааг богиносгох
    • Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах шаардлагатай болдог.
    Төв банкнаас арилжааны банкуудын албан ёсны хүүгийн хэмжээг тогтоож өгөх замаар мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх аргыг хүүгийн төвшинг тогтоох арга гэнэ
  • Банк санхүүгийн системийн хөгжил сул, зах зээлийн нөхцөлд ажиллах чадвар хангалтгүй нөхцөлд шууд аргыг хэрэглэх нь илүү тохиромжтой. Гэвч удаан хугацааны туршид захиргааны аргаар банкны үйл ажиллагаанд нөлөөлбөл дараах сөрөг үр дагаврыг авчирдаг, Үүнд:
    • Санхүүгийн эрүүл биш тогтолцоог бүрдүүлэх
    • Банкуудын төлбөрийн чадварт муугаар нөлөөлөх
    • Санхүүгийн капитал нь хуүгээрээ дамжин үр ашигтай хуваарилагдахад саад болох
    • Эдгээр нь эргээд мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх гэх мэт
    • Заавал байлгах нөөцийн арга
    • Нээлттэй зах зээлийн гүйлгээ
    • Хүүгийн нэгдсэн бодлого
    • Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
    Арилжааны банкуудын бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөсөө бэлэн нөөц хэлбэрээр байлгавал зохих хамгийн доод хэмжээг заавал байлгах нөөц гэнэ. Заавал байлгах нөөц нь мөнгөний нийлүүлэлт буюу эдийн засаг дахь мөнгөний хэмжээтэй урвуу хамааралтай үзүүлэлт юм.
  •  
    • Заавал байлгах нөөцийн арга
    • Нээлттэй зах зээлийн гүйлгээ
    • Хүүгийн нэгдсэн бодлого
    • Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
    Арилжааны банкуудын бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөсөө бэлэн нөөц хэлбэрээр байлгавал зохих хамгийн доод хэмжээг заавал байлгах нөөц гэнэ. Заавал байлгах нөөц нь мөнгөний нийлүүлэлт буюу эдийн засаг дахь мөнгөний хэмжээтэй урвуу хамааралтай үзүүлэлт юм. R s = R a – R t R s – Илүүдэл нөөц R a – Нийт нөөц R t - Зайлшгүй нөөц
    • Заавал байлгах нөөцийн арга
    • Нээлттэй зах зээлийн гүйлгээ
    • Хүүгийн нэгдсэн бодлого
    • Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
    Банкны нөөцийг удирдах зорилгоор төв банкнаас нэг жил хүртэл хугацаатай үнэт цаас гаргах, түүнийг худалдах болон худалдан авах, Засгийн газрын өрийн бичиг болоод төв банкнаас зөвшөөрсөн бусад үнэт цаасыг мөнгөний зах зээл дээр худалдах, худалдан авах үйл ажиллагааг нээлттэй зах зээлийн гүйлгээ гэнэ.
    • Заавал байлгах нөөцийн арга
    • Нээлттэй зах зээлийн гүйлгээ
    • Хүүгийн нэгдсэн бодлого
    • Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
    Төв банк өөрийн үнэт цаасны хүүгээр дамжуулан Засгийн газар болон арилжааны банкуудын зээл, хадгаламжийн хүүд нөлөөлөх замаар мөнгөний нийлүүлэлтийг хянах аргыг хүүгийн нэгдсэн бодлого гэнэ.
    • Заавал байлгах нөөцийн арга
    • Нээлттэй зах зээлийн гүйлгээ
    • Хүүгийн нэгдсэн бодлого
    • Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.
    Төв банк нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахдаа заавал байлгах нөөцийн аргаас гадна арилжааны банк болон засгийн газарт олгох зээлийн хэмжээнд тодорхой хяналт тогтоосноор өөрийн зорилтыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл зээлээр зохицуулалт хийх ерөнхий аргыг мөн ашигладаг.
  •  
  • www.gelegjamts.com Мөнгө ( Тэрбум.төг ) Зээлийн хүү 6% E 500 300 9% 3% M s 800 M d
  • Тэнцвэрт байдлаас дээгүүр зээлийн хүү тогтвол Мөнгөний нийлүүлэлтийн илүүдэл бий болно Бондын эрэлтийн илүүдэл бий болно Бонд худалдан авах сонирол нэмэгдэнэ Бондын үнэ өснө Зээлийн хүү буурдаг
  • Тэнцвэрт байдлаас доогуур зээлийн хүү тогтвол Мөнгөний эрэлтийн илүүдэл бий болно Бондын нийлүүлэл-тийн илүүдэл бий болно Бонд зарах сонирхол нэмэгдэнэ Бондын үнэ буурна Зээлийн хүүг өсгөдөг
  •  
  • Мөнгө ( тэрбум.төг ) Зээлийн хүү 6% 500 3% 800 www.gelegjamts.com M 1 s M 2 s M d E дээр мөнгөний зах зээлийн тэнцвэр тогтсон байна. Мөнгөний нийлүүлэлтийг 800 тэрбум.төг болгож өсгөвөл зээлийн хүү 3% болж байна. Шинэ тэнцвэр F дээр бий болж байна. Энэ тэнцвэрт байдал тогтоход юу нөлөөлсөн бэ? F E
  • Money ($ тэрбум.төг ) Зээлийн хүү 6% 500 3% 4.5% 800 (a) Бодит ДНБ ( триллион.төг ) Бодит нийт эрэлт буюу нийт зардал /триллион.төг/ 8 45º 10 (b) M Y = 8 триллион.төг d 1 M s AE r = 4.5% AE r = 6% M Y = $10 триллион.төг d E M 2 s H F E H
  •  
  • Мөнгө зээлийн бодлого нь сангийн бодлогыг бодвол илүү уян ха т ан шинжтэй. Өөрөөр хэлбэл, татварын хэмжээг хэн нэг нь дур мэдэн өөрчилж болдоггүй, улсын зардлыг өөрчлөх нь нөөцийн хуваарилалтанд шууд нөлөөлдөг зэргээс шалтгаална. Сангийн бодлогыг парламентаар хэлэлцэн шийдвэрлэдэг бол мөнгөний бодлогыг жишээ нь, үнэт цаас худалдах, худалдан авах шийдвэрийг өдөр бүр ч өөрчлөн мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлж болдог. Энэ бол мөнгөний бодлогын давуу тал юм .
    • Ханш бууруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого нь хөдөлмөрийн болон үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтын ихээхэн доогуур түвшинд нийлмэл эрэлтийг нэмэгдүүлэн улмаар, хөдөлмөр эрхлэлтийн түвшин болон үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлдэг боловч үйлдвэрлэлийн хүчин чадал бүрэн ашиглалттай, хөдөлмөр бүрэн эрхлэлтийн түвшинд ойртсон эдийн засагт үйлдвэрлэлийн бодит хэмжээг бус зөвхөн үнийн түвшинд нөлөөлж түүнийг өсгөхөд хүргэдэг.
    • Ханш бууруулах бодлогоор арилжааны банкуудын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх боловч арилжааны банкууд нь тэдгээрийг бүхэлд нь хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгоно гэж бүрэн баталгаатай үзэж болохгүй. Магадгүй арилжааны банкууд мөнгөний нөөцтэй байх сонирхлын үүднээс зээл олгохгүй байж болох талтай. Энэ үед ханш бууруулах бодлого нь үр дүнгүй болно.
    • Ханш бууруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого нь зээлийн хүүгийн түвшинг бууруулж хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх боловч ханш унаж магадгүй гэсэн хүмүүсийн таамаглал болон орцын үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсийн улмаас хөрөнгө оруулалт өсөхгүй байж болох юм.
  • Кейнсийн чиглэлийг баримтлагчид эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангахад сангийн бодлого мөнгө-зээлийн бодлогоос илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг гэж баталж байхад монетаристууд мөнгөний бодлого илүү хүчтэй нөлөөлдөг гэж үздэг.
  •  
  • Бодит үйлдвэрлэл , ДНБ D m ХО-ын эрэлт Зээлийн хүү , i 10 8 6 0 Мөнгөний хэмжээ /эрэлт, нийлүүлэлт/ Хөрөнгө оруулалт , i Мөнгөний бодлого ба тэнцвэрт ДНБ S m1 AS AD 1 P 1 10 8 6 0 S m2 AD 2 P 2 Үнийн түвшин Хэрвээ мөнөгний нийлүүлэлтийг ихэсгэвэл...
  • Бодит үйлдвэрлэл , ДНБ D m ХО-ын эрэлт Зээлийн хүү , i 10 8 6 0 Мөнгөний хэмжээ /эрэлт, нийлүүлэлт/ Хөрөнгө оруулалт , i Мөнгөний бодлого ба тэнцвэрт ДНБ S m1 AS AD 1 P 1 10 8 6 0 S m2 AD 2 P 2 Мөнгөний ихсэлт Зээлийн хүүгийн бууралт ХО нэмэгдэх AD болон ДНБ-ий тэнцвэр нь ялихгүй үнийн өсөлтийг бий болгоно. Үнийн түвшин
  •  
  • AD 3 D m Зээлийн хүү , i 10 8 6 0 S m1 AS AD 1 P 1 10 8 6 0 S m2 AD 2 P 2 S m3 P 3 Мөнгөний бодлого ба тэнцвэрт ДНБ Бодит үйлдвэрлэл , ДНБ ХО-ын эрэлт Мөнгөний хэмжээ /эрэлт, нийлүүлэлт/ Хөрөнгө оруулалт , i Үнийн түвшин www.gelegjamts.com Үргэлжлүүлэн мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэвэл...
  • AD 3 D m Зээлийн хүү , i 10 8 6 0 S m1 AS AD 1 P 1 10 8 6 0 S m2 AD 2 P 2 Мөнгөний их хэмжээний ихсэлт Хүүгийн бага түвшин Ихээхэн ХО-ын нөхцөл AD болон ДНБ-ий тэнцвэр нь үнийн хэт өсөлт хүртэл үргэлжилнэ S m3 P 3 Мөнгөний бодлого ба тэнцвэрт ДНБ Бодит үйлдвэрлэл , ДНБ ХО-ын эрэлт Мөнгөний хэмжээ /эрэлт, нийлүүлэлт/ Хөрөнгө оруулалт , i Үнийн түвшин www.gelegjamts.com
  •  
  • М өнгө ба банк “ ГЭЛЭГ-ХӨГЖИЛ” сан
  • Дараагийн лекц ... Сангийн бодлого Асжилт хүсье
  •  
  • Бид хамтдаа хөгжлийг бүтээнэ... Танд амжилт хүсье... Хүндэтгэсэн: Адилбишийн Гэлэгжамц
  •  
  • Хичээлийг бүрэн эхээр нь www.gelegjamts.com - - оос татаж авна уу !