Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн үүрэг, удирдлагын зарчим, менежерийн түвшин, менежерийн ур чад

77,084 views

Published on

Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн үүрэг, удирдлагын зарчим, менежерийн түвшин, менежерийн ур чадвар ...

Published in: Technology, Business
23 Comments
44 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
77,084
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2,883
Actions
Shares
0
Downloads
2,822
Comments
23
Likes
44
Embeds 0
No embeds

No notes for slide

Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн үүрэг, удирдлагын зарчим, менежерийн түвшин, менежерийн ур чад

  1. 1. Энх-Орчлон дээд сургууль Менежментийн үйл явц ба менежерийн ажил Лекц 2009 он http://gelegjamts.blogspot.com/
  2. 2. Менежмент гэж юу вэ? Энх-Орчлон дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
  3. 3. Энх-Орчлон дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
  4. 4. Менежмент гэж юу вэ? Менежментийг тодорхойлохын тулд дараах асуудлуудыг авч үзэх хэрэгтэй. 1. Менежмент нь урлаг шинжлэх ухаан 2. Менежмент бол мэргэжил 3. Менежмент гэдэг нь бизнесмен, ажил хэрэгч хүн гэдгээс ялгаатай утга санааг илтгэдэг 4. Менежмент гэдэг үгийг олон янзаар хэрэглэдэг. http://gelegjamts.blogspot.com/
  5. 5. Менежмент гэж юу вэ? Ер нь хорвоод удирдлагагүй юм гэж үгүй бөгөөд түүнээс нийгэм, түүний бүлгийн удирдлагын тухай ярихын тулд байгууллага, менежмент, менежер гэсэн З ойлголтыг харилцан уялдаатай авч үзэх хэрэгтэй болно гэдгийг менежментийн ухаан баталсан юм. Англи хэлний quot;to managequot; quot;менежментquot; гэдэг үг боловсрол олсон болон түүний төлөв тэмцэж буй бүх хүнд амьдрал практик дээр дэндүү ойлгомжтой болсоор удлаа. Дэлхийн улс орнуудад менежментийн ач тусыг 1930-аад оноос тодорхой мэдэрч эхэлсэн бөгөөд тэр үеэс удирдах урлагийг мэргэжил хэмээн үзэх болсон байна. http://gelegjamts.blogspot.com/
  6. 6. Чухал суурь ойлголт Энх-Орчлон дээд сургууль Менежмент Байгууллага Менежер http://gelegjamts.blogspot.com/
  7. 7. Менежмент гэж юу вэ? Дэлхийн улс орнуудад менежментийн ач тусыг 1930-аад оноос тодорхой мэдэрч эхэлсэн бөгөөд тэр үеэс удирдах урлагийг мэргэжил хэмээн үээх болсон байна. Хүмүүс хамтарч ажиллах нь ганц нэгээр хүч бололцоогоо дайчилснаас илүү ашигтай гэдгийг эртнээс мэдэрч байна. Өрх гэрийн амьдралаас эхлээд байгууллага, төр улсын үйл ажиллагаанд удирдагч, жолоодогч, чиглүүлэн хошуучлагчийн хэрэгцээг бий болгожээ. Менежмент бол аливаа байгууллагын өмнө тавигдсан зорилт хэрэгжүүлэх зарчим, арга барилыг багтаасан цогц асуудал юм. http://gelegjamts.blogspot.com/
  8. 8. Менежмент гэж юу вэ? Менежмент гэдэг нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдийг үр ашигтай, үр дүнтэй арга замаар төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл мөн. http://gelegjamts.blogspot.com/
  9. 9. Энх-Орчлон дээд сургууль Байгууллага байгууллагын хэлбэрүүд, байгууллагын нийтлэг хүчин зүйлүүд http://gelegjamts.blogspot.com/
  10. 10. Байгууллага нь менежерүүдийн ертөнцййн үндсийг бүрдүүлдэг ба менежментийн оршин тогтнох шалтгаан болдог. Иймээс байгууллага гэж юу вэ, байгууллагыг яагаад удирдах хэрэгтэй вэ? гэдэг асуудлаас эхэлж менежментийг судалъя. http://gelegjamts.blogspot.com/
  11. 11. Байгууллага гэдэг нь нэгэн зорилгод хүрэхийн тулд зохион байгуулагдсан хамтран ажиллаж буй хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн нэгдэл мөн. Албан ёсны байгууллага Байгууллага Нийлмэл байгууллага Албан ёсны бус байгууллага http://gelegjamts.blogspot.com/
  12. 12. Ямар ч байгууллагын зорилгын ерөнхий шинж нь үр дүнд хүрэхийн тулд нөөцүүдийг хувиргах юм. Байгууллагын ашигладаг үндсэн нөөцийн тоонд хүмүүс, санхүү, биет нөөц болон мэдээлэл ордог. Энх-Орчлон дээд сургууль Санхүүгийн Мэдээллийн Байгууллага Хүний нөөц Биет нөөц нөөц нөөц Үйлдвэрийн тоног Ашиг, Борлуулалтын Удирдлагын Нэхий ХК хөрөнгө таамаглал, зах төхөөрөмж баг, ажилчид оруулалт зээлийн судалгаа барилга байгууламж Судалгааны Багш нар, Хандив, Компьютер, Энх-Орчлон илтгэл, захиргааны оюутны сургалтын хичээлийн ДС ажилтангууд төлбөр хэрэгсэл хөтөлбөр Татварын Барилга ЭЗ-ийн Аймгийн Төрийн албан орлого, байшин, үзүүлэлтүүд, хаагчид ЗДТГ тасаас техник статистик мэдээ Ашиг, өөрийн Байшин, Үнийн жагсаалт, Хүсний хөрөнгө бараа бэлтгэн Худалдагч дэлгүүр оруулалт материал нийлүүлэгч http://gelegjamts.blogspot.com/
  13. 13. Төлөвлөлт ба Зохион шийдвэр гаргалт Энх-Орчлон дээд сургууль байгуулалт Менежментийн үйл явц Хяналт Манлайлал http://gelegjamts.blogspot.com/
  14. 14. Менежментийн үүрэг Аливаа байгууллагын менежмент тодорхой үүрэгтэй. Энэ үүргийг менежер хүн хариуцаж мэргэжил мэдлэгийнхээ ур чадварын дагуу хэрэгжүүлнэ. Францын эрдэмтэн А.Файоль менежмент төлөвлөх, зохион байгуулах, захирах, зохицуулах, хянах гэсэн таван үүрэгтэй гэж үзжээ. Эдгээр үүрэг нь менежерийн үүрэгтэй давхцан менежментийн функциональ тодорхойлолтонд орж байдаг. Дараагийн хичээлүүдэд дээрх үүргүүдийг тодорхой авч үзэх болно. Удирдлагад нөлөөлөх олон Зохион хүчин зүйлсийг харгалзан үзэх Төлөвлөлт байгуулалт зарчмуудыг А.Файоль, У.Тейлор, М.Вебер нарын зэрэг судлаачид боловсруулсан нь Зохицуулалт өнөө хүртэл удирдлагын янз бүрийн түвшинд тэдгээрийг хэрэгжүүлэх онолын үндэслэл Хяналт Захирах болж байна. http://gelegjamts.blogspot.com/
  15. 15. Энх-Орчлон дээд сургууль Менежерүүд, тэдний гүйцэтгэх үүргүүд, удирдлагын үе шатууд http://gelegjamts.blogspot.com/
  16. 16. Менежмент-менежер Ганц нэгээрээ хэрэгжүүлэх боломжгүй зорилгод хүрэхийн тулд хүмүүс хамтран ажиллаж эхэлсэн тэр үеэс менежмент үүссэн түүхтэй. Менежмент, менежер гэсэн ойлголт нь удирдах, жолоодох, манлайлах гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай, менежментийг үйл ажиллагаа болох талаас нь хялбаршуулан авч үзвэл энэ нь хүмүүсээр ашигтай үйл бүтээлгэх, ажил хэрэг өрнүүлэх урлаг юм. http://gelegjamts.blogspot.com/
  17. 17. Удирдагч, менежер, манлайлагч... Удирдагч- шинэ жанжин шугам, алсын хараа, зорилго, зарчим, үнэт зүйлс, чиглэлийг тодорхойлогч, түүндээ бусдыг зоригжуулан удирддаг хүн. Менежер- Байгууллага, группын хүний болон бусад нөөцийг тогтсон журам, дүрэм, зарчмын дагуу захирдаг, зохицуулдаг хүн. Манлайлагч- Ажил үйлс, үг яриа, үйл хөдлөлөөрөө бусдыг үлгэрлэн манлайлагч. Менежер юмыг зөв хийдэг хүн. Удирдагч бол зөв юм хийдэг хүн. http://gelegjamts.blogspot.com/
  18. 18. Удирдлага Удирдлага бол баигууллагын зорилтуудыг томъёолж түүнд хүрэхийн тулд зайлшгүй төлөвлөх, зохион байгуулах, идэвхижүүлэх, хянах үйл явц юм. Зохион байгуулалт болон удирдлагын салбарын тэргүүний онолч Питер Ф. Друкер удирдлагыг дараах байдлаар тодорхойлжээ. quot;Удирдлага гэдэг нь зохион байгуулалтгүй бөөгнөрсөн хүмүүсийг үр ашигтай, бүтээмжтэй бүлэг болгон өөрчлөх үйл ажиллагааны онцгой хэлбэр юмquot; http://gelegjamts.blogspot.com/
  19. 19. Үргэлжлэл... (Удирдлагын үе шатууд) Хөдөлмөрийн хуваарилалт Захирал Генерал Энх-Орчлон дээд сургууль Дэд хурандаа Босоо Хөндлөн захирал Сургалтын Хошууч алба Захирал Тэнхимийн Ахмад Санхүү Үйлдвэрлэл Маркетинг эрхлэгч Цэргийн Их дээд байгууллагад сургуульд http://gelegjamts.blogspot.com/
  20. 20. Үргэлжлэл... Удирдлагын зарчим гэдэг нь аливаа үйлдэл хийх, шийдвэр гаргах ажилд зайлшгүй мөрдөх чиг баримтлал, зүй тогтол юм. Хүн төрөлхтний хөгжлийн үеэс үед амьдарч байсан олон эрдэмтэд удирдлагын зарчмуудыг янз бүрээр тодорхойлж байжээ. Үүнд: Г.Эмерсоны (1853-1931) удирдлагын зарчим А.Файоль (1841-1925) -ын удирдлагын зарчим 1. Тодорхой зорилго 1. Хөдөлмөрийн хуваарь 2. Эдийн засгийн чиг хандлага 2. Эрх хариуцлага 3. Мэргэжилтний сонирхол татах 3. Сахилга бат 4. Хяналт 4. Захирах, захирагдах ёс 5. Удирдлагын нэгдсэн чиглэл 5. Үйл ажиллагааг зохицуулах 6. Оновчтой норматив хэрэглэх 6. Байгууллагын сонирхолыг хувь хүнийхээс илүү 7. Ажиллах нөхцөл бололцоогоор хангах үзэх 8. Үйл ажиллагаа (үйлдэл)-г стандартчилах 7. Цалин урамшил 8. Төвлөрсөн шийдвэр 9. Урамшуулах 9. Шатлан захирамжлах 10. Дэг журам 11. Шударга журам 12. Боловсон хүчний тогтвор суурьшил 3. Федрик, Ц.Тейлор (1815-1915)-ын удирдлагын 13. Санаачлага 14. Нэр хүнд зарчим 1. Ажилчдыг ШУ-ы үндэслэлээр сонгох М.Вебер (1864-1920)-ийн удирдлагын зарчим 2. Ажилчдыг шинжлэх ухааны үндэстэй сургах 1.Нарийн мэргэшсэн мэргэжилтэн 3. Ажлыг мэргэшүүлэх 2.3ахирах, захирагдах ёс, удирдлагын хяналт 4. Цалинг ажилдаа шинэ зүйл сэдсэнээр нь 3. Ажил үүргийн функциональ хуваарь, стандарт урамшуулах 4. Субъектив алдаа гарахаас сэргийлэх 5. Удирдлага, ажиллагсдын хооронд хариуцлагын 5. Ажлын хөлс төлөлт тогтолцоог зөв хуваарилах http://gelegjamts.blogspot.com/
  21. 21. Менежерийн үүрэг Менежерийн ажил байгууллагын өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхэд бүх хүмүүсийн хүчийг нэгтгэн зохион байгуулах чадвараас нь хамаардаг. Менежерүүдийн ажлын агуулга ойролцоо боловч, чиг үүрэг, арга нь өөр өөр байна. Менежерийн ерөнхий үүрэг юу болох нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн холбогдож чадах вэ гэдгээр тодорхойлогдоно. Менежерийн ерөнхий үүрэг юу болох нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн холбогдож чадах вэ гэдгээр тодорхойлогдоно. Менежерийн үүрэг. Үүнд: •Төлөвлөлт •Зохион байгуулалт •Хүн хүчний сонголт, хуваарилалт •Идэвхжүүлэлт •Хяналт •Шийдвэр http://gelegjamts.blogspot.com/
  22. 22. Менежментийн түвшин Менежерүүд нь дээд, дунд, анхан шатны гэсэн үндсэн 3 түвшинд хуваагдаж болно. Хамрах хүрээ Дээд Энх-Орчлон дээд сургууль Дунд Анхан шатны Менежерийн бус http://gelegjamts.blogspot.com/
  23. 23. Менежерийн ур чадвар Менежерүүд амжилттай ажиллахад хэд хэдэн онцлог бүхий дор дурдсан ур чадвартай байх хэрэгтэй. Үүнд: техникийн, харилцааны, шийдвэр гаргах, сэтгэн бодох, оношлогоо шинжилгээний гэх мэт... Оношлогоо Техникийн Сэтгэн бодох Харилцааны сэтгэлгээний Дээд шат Дунд Энх-Орчлон дээд сургууль шат Анхан шат Оношлогоо Сэтгэн Техникийн http://gelegjamts.blogspot.com/ Харилцааны сэтгэлгээний бодох
  24. 24. Үргэлжлэл... Менежментийн ур чадварыг хэрхэн эзэмших вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. Тухайн ур чадваруудыг өөр хоорондоо уялдаатай байж болох үндсэн хоёр эх үүсвэрээс эзэмшиж болно. Үүнд: Боловсрол Туршлага Энх-Орчлон дээд сургууль http://gelegjamts.blogspot.com/
  25. 25. Энх-Орчлон дээд сургууль Менежментийн онолын үүсэл, хөгжил http://gelegjamts.blogspot.com/
  26. 26. Яагаад онол ба түүхийг судлах хэрэгтэй вэ? Зарим хүмүүс түүх ба онолын үнэ цэнэ чухам юу болох талаар асуудаг. Учир нь онол бол хийсвэр, бодит амьдралд нийцдэггүй бөгөөд өнгөрсөн түүх орчин үеийн нийгэмтэй уялдаа холбоогүй гэж үздэгтэй холбоотой. Тэгэхлээр мэнежментийн түүхийн болон онолын мэдлэг нь менежерүүдэд хэрхэн чухал болохыг бид мэдэх болно. Онол бол аливаа зүйлийг хэрхэн хийх вэ? Мэдсэн сурснаа хэрхэн ашиглах вэ? гэдэгт хариу өгөх сэтгэлгээний хэрэгсэл, арга зам мөн. Менежментийн ухаан бодит амьдралд шаардагдан, хэрэглэгдэх болсон үеэс түүний онолыг бий болгож иржээ. Менежментийн онолуудыг үйл ажиллагааны загвар боловсруулах мэдээллийг зохион байгуулахад тусламж болон ашиглагддаг. http://gelegjamts.blogspot.com/
  27. 27. ШУ-нч менежментээс өмнөх үеийн удирдлага ба байгууллага Удирдлагын практик нь байгууллагатай нэгэн адил өнө эртний түүхтэй юм. Гэхдээ, удирдлага нь чухал бөгөөд биеэ даасан шинжлэх ухааны мэдлэгийн салбар, мэргэжил байх ёстойг 1910 оноос л сая хүлээн зөвшөөрөх болжээ. Хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас байгууллага бий болсон боловч XX зуун хүртэл хэн ч түүнийг тууштай, системтэй яаж удирдахыг шинжлэх ухаанчаар сэдэж бодож байгаагүй ажээ. Байгууллага хэрхэн ажиллаж, их орлого олох, эсвэл улс төрийн зрх мэдлийг олж авахыг хүмүүс сонирхож байснаас биш, харин яаж удирдахыг тэр бүр сонирхдоггүй байжээ. Байгууллагыг үр ашигтай удирдах ёстой гэсэн эрмэлзлэл, түүний арга хэрэгслийг боловсронгуй болгох гэсэн анхны сонирхол XIX зууны эхнээс бий болсон гэж үздэг. Тэр үед Роберт Оуэн, бусад хүмүүсийн тусламжтайгаар байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх асуудалд ихээхэн анхаарч ажилчдад орон сууц олгох, ажлын нөхцлийг нь сайжруулах, ажиллагсдыг ил тод шударга үнэлэх, материаллаг урамшуулал хэрэглэх зэрэг систем боловсруулж удирдлагыг үр дүнтэй болгохыг чармайж байжээ. Тухайн үедээ шинэчлэлийн шинжтэй байсан энэ үйл ажиллагаа нь уг чанартаа бодит байдлыг хүн хэрхэн тусгаж мэдрэх, удирдагч хүн ямар үүрэгтэй болохыг анх мэдэрч сэдсэн хэрэг байв. http://gelegjamts.blogspot.com/
  28. 28. Удирдлагад системтэй хандах болсон нь АНУ-ын бизнесмэн Фредрик У.Тейлор 1911 онд quot;Шинжлэх ухааны удирдлагын зарчмуудquot; хэмээх номоо хэвлүүлснээр удирдлагын шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрч энэ талаар бие даасан судалгаа эхэлсэн гэж үздэг. АНУ-д XIX зууны сүүлч гэхэд эл тивийн хуурай газрыг хэрэн хамарсан төмөр зам байгуулагдан дуусч, дэлхийд хамгийн том нэгдмэл зах зээл үүсчээ. Тэр үед бизнесийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцдоггүй байсан тул үйлдвэрийн эзэд /бүр эхнээсээ/ бне даан бизнесээ хөгжүүлж монополистууд болжээ. Том үйлдвэрүүд хөгжсөн нь удирдлагыг оновчтой, үр дүнтэй болгохыг шаардах болсон. Өөрөөр хэлбэл, том бизнесийн хэрэгцээ, шаардлага нь удирдлагын шинжлэх ухаан үүсэх энэ талаар судалгаа, шинжилгээ хийхийг зайлшгүй болгожээ. http://gelegjamts.blogspot.com/
  29. 29. Удирдлагын ШУ-н үүсч хөгжсөн үе шатууд Орчин Хугацаа 1885 1920 1930 1940 1950 1960 үе Удирдлага дахь чиглэлүүд: • ШУ-нч удирдлагын • Захиргааны /сонгодог/ • Хүмүүлэг харилцааны Энх-Орчлон дээд сургууль • Зан үйлийн • Тоон хамаарлын Удирдлагын үйл явцын хандлага Системийн хандлага Нөхцөл байдлын хандлага Шинжлэх ухааны мэдлэгийн биеэ даасан төрөл болон удирдлагад гарсан дээрх өөрчлелт нь удирдлагад хандах янз бүрийн чиглэл заримдаа давхцаж, заримдаа зөрж байдгийг харуулж байна. Удирдлагын обьект нь хүн, техник хоёр юм. Иймд удирдлагын онолын хөгжил, амжилт нь удирдлагатай холбоо бүхий бусад салбарын ололтоос, тухайлбал: ..... http://gelegjamts.blogspot.com/ Өмнөх хуудас Дараагийн хуудас
  30. 30. Үргэлжлэл... Энх-Орчлон дээд сургууль Нийгэм Улс төр Сэтгэл судлал МЕНЕЖМЕНТ ШУ, Техникийн Эдийн засаг ололт Хүн судлал ......зэргийн ололтоос ихээхэн шалтгаалж иржээ. http://gelegjamts.blogspot.com/
  31. 31. Удирдахуйн сэтгэлгээний хөгжлийн янз бүрийн чиглэл /сургууль/ ба хандлагууд Орчин үеийн удирдлагын онол, практикийн хөгжилд гүнзгий хувь нэмэр оруулсан дөрвөн гол чиглэл, гурван чухал хандлага байдаг бөгөөд тэдгээрийг слайд-29 тусгагдсан түүхэн дэс дарааллаарнь авч үзэх болно. Шинжлэх ухаанч чиглэл (1885-1920) Энэ чиглэлийг Ф.Тейлор, Френк ба Лилиан Гилбрет, Генри Гантт нар боловсруулсан байна. Тэд ажиглалт, хэмжилт, логик болон задлан шинжлэлийн үндсэн дээр хөдөлмөрийн олон үйлдлийг боловсронгуй болгон байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд үр ашигтай хэрэглэж болно гэж үзжээ. Ф.Тейлорыг quot;шинжлэх ухаанч менежментийн эцэгquot; гэж нэрлэдэг. Ажилчдын хүч чармайлтыг төдий л их шахалгүйгээр хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж болно гэдгийг тэр өерийн судалгаагаар нотолжээ. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд саад болж буй гол зүйл нь менежер болон ажилчдын аль алины нь мэдлэг нимгэн байгаа явдал юм гэж Ф.Тейлор үзэж байв. Тэрбээр бас хоцрогдсон уламжлал, захиргаадалтын оронд шинжлэх ухааны аргыг үйлдвэрлэлд хэрэглэх нь онцын хүч чармайлт гаргалгүйгээр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх бололцоог олгоно гэж үзэж байв. http://gelegjamts.blogspot.com/
  32. 32. Үргэлжлэл... Судалгааныхаа үндсэн дээр Ф.Тейлор, менежментэд хандах шинжлэх ухаанч хандлагын дараахь зарчмуудыг боловсруулжээ. Үүнд: 1/захиргаадалтыг шинжлэх ухаанаар /удирдан зохион байгуулах мэдлэг чадвараар солих; 2/ хамтын үйл ажиллагаанд зөрөлдөөн бус, харилцан зохицох уур амьсгалыг бий болгох; 3/бодьгал хүмүүсийн саланги тасархай, аминчирхаг байдлын оронд хамтын ажиллагааг хөгжүүлэх; 4/хязгаарлагдмал хомс бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн оронд, хамгийн их бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллах; 5/өөрийгөө болон пүүсээ дээд зэргээр хөгжүүлж цэцэглүүлэхэд бүх ажилчдын мэдлэг, чадварыг бүрэлдүүлэн дайчилж хэрэгжүүлэх зэрэг болна. Шинжлэх ухаанч удирдлага нь хүний хүчин зүйлийг анхаараагүй юм. Энэ чиглэлийн гол хувь нэмэр нь хөдөлмерийн бүтээмж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд ажиллагсдын сонирхлыг урамшуулах, бас түр амсхийх, тодорхой үүрэг даалгавар биелүүлэхэд зарцуулах цаг хугацааг байнга тогтоох системиийг боловсруулсанд оршино. Ийнхүү үйлдвэрлэлийн төлөвлөгөөг оновчтой боловсруулж түүнийг давуулж биелүүлсэн нөхцөлд нэмэгдэл хөлс төлөх /урамшуулах/ боломжийг удирдлагад бий болгосон юм. Удирдлага нь шинжилгээ, судалгааны бие даасан салбар гэдгийг зөвшөөрөхүйц болгосон нь шинжлэх ухаанч удирдлагын чиглэлийн бас нэг гол ололт мөн. http://gelegjamts.blogspot.com/
  33. 33. Удирдахуйн захиргааны чиглэл /1920-1950/ Шинжлэх ухаанч чиглэлийг үндэслэхдээ гол нь үйлдвэрлэлийн удирдлагад анхаарлаа төвлөрүүлж удирдлагын доод түвшинд /нэгжид/ үр ашгийг дээшлүүлэхийг чухалчилсан бол захиргааны чиглэл бий болсноор мэргэжилтнүүд, байгууллагын удирдлагыг бүхэлд нь боловсронгуй болгох боломж бүрдсэн байна. Энэ чиглэлийг үндэслэгч нь Францын нүүрс олборлодог том компанийн удирдагч Анри Файоль бөгөөд заримдаа түүнийг quot;орчин үеийн менежментийн эцэгquot; ч гэж нэрлэдэг. Түүнчлэн энэ чиглэлийг үндэслэгчид, Линдалл Урвик-Английн удирдлагын асуудлаархи зөвлөгч, Джеймс Д.Муни, А.К.Рейли, Алфред П.Слоун нар quot;Женерал Моторсquot; компанийн удирдах ажилтнууд байсан бөгөөд тэд байгууллагын удирдлагыг бүхэлд нь төгелдөржүүлэх асуудлыг онцгойлон анхаарч байлаа. http://gelegjamts.blogspot.com/
  34. 34. Үргэлжлэл... Захиргааны чиглэлийг үндэслэгчид шинжлэх ухаанч чиглэлийнхний нэгэн адил удирдлагын нийгмийн асуудалд онцгой анхаараагүй байна. Тэр тусмаа тэдний ажил шинжлэх ухааны арга зүйд биш, гол нь хувийн ажиглалтад тулгуурласнаараа гүнзгий биш, өрөөсгөл талтай гэдэг. Гэхдээ тэд байгууллага гэдэг ойлголтыг нилээд өргөн хүрээтэй авч үзэж түүний шинжүүд болон зүй тогтоолуудыг тодорхойлохыг оролдсон нь нэн чухал байлаа. Ер нь удардлагын нийтлэг зарчмуудыг бий болгох нь байгууллагыг амжилтанд хүргэнэ гэж үзэж тэдгээр зарчмыг тодорхойлохыг гол зорилгоо болгож байжээ. Удирдлагын нийтлэг зарчим нь хоёр үндсэн хэсгээсбүрдэнэ гэж тэд үзсэн байна: нэгдэх нь: Байгууллагын удирдлагын системийг боловсронгуй болгох. Санхүү, үйлдвэрлэл, маркетинг зэрэг бизнесийн үндсэн чиг үүргүүдийг тодорхойлсноор байгууллагыг салбар, хэсгүүдэд буюу ажлын бүлгүүдэд хувааж болно гэж үзсэн. Дээрхтэй нягт уялдаатайгаар удирдлагын үндсэн чиг үүргүүдийг тодорхойлжээ. А.Файоль, удирдлага бол нийтлэг үйл явц бөгөөд тэр нь төлөвлөлт, зохион байгуулалт гэх мэт хоорондоо холбоо уялдаа бүхий хэд хэдэн чиг үүргээс бүрдэнэ гэж тодорхойлсоныг түүний удирдлагын онолд оруулсан гол хувь нэмэр гэж үздэг. http://gelegjamts.blogspot.com/
  35. 35. Үргэлжлэл... хоёрдох нь: Байгууллагын бүтцийн зохион байгуулалт болон ажиллагсдыг удирдах.Тухайлбал, нэг хүний удирдлагын зарчмын үед нэг л хүн тушаал, заавар өгч, бусад нь зөвхөн түүнд захирагдах ёстой. А.Файоль удирдлагын слайд-20д дурьдсан 14 зарчмыг тодорхойлсон бөгөөд тэдгээрийн зарим нь одоо ч удирдлагьн практикт ашиглагдсаар байна: http://gelegjamts.blogspot.com/
  36. 36. Хүмүүнлэг харилцааны /1930-1950/ ба зан үйлийн /1950 оноос өнөөг хүртэл/ чиглэл Шинжлэх ухаанч болон захиргааны удирдлагын чиглэлийг үндэслэгчид хүний хүчин зүйлийн үүргийг анхаараагүйг дээр дурьдсан билээ. Гэхдээ тэд хөдөлмөрийн хөлсийг шударга төлөх, урамшуулж хөхүүлэх, албан ёсны чиг үүргүүдийн харилцааг хүмүүсийн хооронд хэрэгжүүлэх явдлаар хязгаарлаж байжээ. Хүний хүчин зүйлийг хүмүүсийн харилцааны өргөн хүрээнд авч үзэх шинэ чиглэл XX зууны эхээр гарч иржээ. Энэ чиглэлийн гол төлөөлөгчид нь Мери Паркер Фоллетт, Элтон Мэйо хоёр юм. Мери П.Фоллетт, бусад хүмүүсийн тусламжтайгаар ажлыг гүйцэтгүүлэх нөхцөлийг хангах нь менежмент мөн гэдгийг анх тодорхойлжээ. /ЖИШЭЭ: Эльтон Мэйо, Уэстерн Электрик завод дээрх туршилт/ Дэлхийн 2-р дайны дараа сэтгэл судлал, нийгэм судлал зэрэг хүмүүсийн зан үйлийг илэрхийлэгч шинжлэх ухааны судадгааны арга барилыг боловсронгуй болгоход ихээхэн анхаарах болсон. Энэ чиглэл баримтлагчдыг зан үйлийн буюу бихевиорист чиглэлийнхэн гэдэг бөгөөд тэдгээр нь нийгмийн харилцан үйлдэл, урамшуулал, эрх мэдэл, хариуцлага, нэр хүнд, зохион байгуулалтын бүтэц, байгууллага доторхи харилцаа холбоо, манлайлал, ажлын агуулга, хөдөлмөрийн чанарын өөрчлөлт гэх мэт асуудлуудад онцгой анхаарах болжээ. http://gelegjamts.blogspot.com/
  37. 37. Үргэлжлэл... Зан үйлийг судлагч шинжлэх ухаануудыг зөв хэрэглэх нь хүн бүрийн ч, бүхэл бүтэн байгууллагын ч үйл ажиллагааны үр дүнг ямагт дээшлүүлдэг гэж үздэг. 1960-аад оны үед энэ чиглэл ихээхэн хөгжиж удирдлагын асуудлыг шийдвэрлэхэд хүний нөөц, чадавхийг л илрүүлэн ашиглах нь чухал гэж үзэж байв. Энэ чиглэлийн гол төлөөлөгчид нь Криса Арджириса, Рехис Лайкерт, Дуглас Мак Грегори, Фредерик Герцберг нар юм. http://gelegjamts.blogspot.com/
  38. 38. Удирдахуйн ухааны тоон хамаарлын чиглэл /1950 оноос эдүгээ хүртэл/ Математик, статистик, инженерийн ухаан, тэдгээртэй холбоо бүхий бусад шинжлэх ухаанууд удирдлагын онолд бодитой хувь нэмэр оруулсан гэж үздэг. Фредрик У.Тейлор ажлын зохион байгуулалт, арга барилыг шинжлэхэд дээрх шинжлэх ухаануудыг ашигласан байв. Харин тооны аргыг дэлхийн хоёрдугаар дайн хүртэл харьцангуй бага хэрэглэж байжээ. Энэ чиглэл нь ажлын үйлдэл, ажилбарыг шинжлэн нөхцөл байдлын загвар боловсруулахад ихээхэн анхаардаг. http://gelegjamts.blogspot.com/
  39. 39. Удирдахуйн ухаанд янз бүрийн чиглэлийн оруулсан хувь нэмэр Удирдахуйн шинжлэх ухаанч чиглэл /1885-1920/ Зорилтыг /даалгаврыг/ гүйцэтгэх илүү сайн аргыг тодорхойлохын тулд шинжлэх ухааны шинжилгээг ашигласан Зорилтыг гүйцэтгүүлэхэд илүү тохирох ажилчдыг сонгон тэдгээрийг сургадаг болсон Тавигдсан зорилтуудыг үр өгөөжтэй гүйцэтгүүлэхинн тулд шаардагдах нөөцүүдээр ажиллагсдыг хангадаг болсон Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд материаллаг урамшууллыг тогтмол, зөв ашигладаг болсон Төлөвлөлтийг уг ажлын бодлоос салгасан Удирдахуйн захиргааны /сонгодог/ чиглэл /1920-1950/ Удирдлагын зарчмуудыг үндэслэн хөгжүүлсэн Удирдлагын чиг үүргүүдийг тодорхойлсон Байгууллагыг удирдахад бүхэлд нь систсмтэй ханддаг болсои. http://gelegjamts.blogspot.com/
  40. 40. Үргэлжлэл... Хүмүүнлэг харилцааны /1930-1950/ба зан үйлийн чиглэл /1950-иас өнөө хүртэл/ Ажиапагсдын сэтгэл ханамж ба бүтээмжийг дээшлүүлэхэд хүмүүсийн харилцааг удирдах арга барилыг үүсгэн ашигласан. Ажиллагч бүр чадавхиа бүрэн дайчилж гаргахуйцаар хүний зан үйлийн талаархи шннжлэх ухаануудыг удирдлага болон байгууллагыг төлөвшүүлэхэд ашиглах эхлэлийг тавьсан. Удирдахуйн ухааны тоон хамаарлын чиглэл /1920-1950/ Загваруудыг /янз бүрийн/ боловсруулж хэрэглэснээр удирдахуйн нарийн ээдрээтэй асуудлуудыг гүнзгий ойлгох болсон Ээдрээтэй нарийн өхцөлд шийдвэр гаргахад удирдагч хүн л тус хүргэдэг тооны аргуудыг хөгжүүлсэн http://gelegjamts.blogspot.com/
  41. 41. Үйл явцын хандлага Энэ хандлага удирдлагын талаархи сэтгэлгээнд эргэлт гаргасан гэж үздэг. Түүнийг удирдлагын захиргааны чиглэлийн талынхан менежерийн үүргийг тодорхойлох оролдлого хийж байхдаа анх сэдэж гаргажээ. Гэвч тэд менежерийн гүйцэтгэвэл зохих үүргүүдийг бие биенээс нь салангид авч үзэж байснаараа учир дутагдалтай байв. Тэгвэл үйл явцьн хандлагын онолчид удирдлага бол хоорондоо харилцан холбогдсон чиг үүрэг бүхий үйл ажиллагааны бүрдэл болдог тасралтгүй явагддаг үйл явц бөгөөд үйлдэл, ажиллагаа тус бүрдээ биеэ даасан үйл явц болж байгууллагын амжилтад маш чухал үүрэгтэй гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, удирдлагын үйл явц гэдэг нь түүний бүх чиг үүргийн нийлбэр цогцюм. Удирдлагын талаархи өнөөгийн ном, зохиолуудад удирдлагын үүрэгт төлөвлөлт, зохион байгуулалт, захирамжлал, идэвхжүүлэлт, манлайлал /жолоодлого/, уялдуулалт, хяналт, харилцаа холбоо, шинжилгээ, үнэлэлт, шийдвэр гаргалт, ажиллагсадын шилэн сонголт, төлөөлөл, гэрээ, хэлэлцээр зэрэг маш олон зүйлийг хамааруулсан байдаг. Гэхдээ энэ олон ухагдахуунаас аливаа байгууллагад хэрэглэгдэхүйц, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн чиг үүрэг байдаг. Слайд-21д харуулав. http://gelegjamts.blogspot.com/
  42. 42. Системийн хандлага Системийн онолыг удирдлагад хэрэглэснээр байгууллага нь гадаад орчинтойгоо салшгүй холбогдсон олон хэсгээс бүрдсэн нэгдэл гэж ойлгох боломж олгожээ. Системийн онол, түүхийн урт хугацаанд удирдлагын онол, практикт зонхилж байсан чиглэлүүдийн оруулсан хувь нэмрийг нэгтгэн үзэх өргөн боломжийг нээсэнбайна. http://gelegjamts.blogspot.com/
  43. 43. Нөхцөл байдлын хандлага Удирдлагын талаархи уламжлалт чиглэлүүд удирдлагын чиг үүрэгт хамаарах зарчмуудыг тодорхойлж удирдагч хүн яаж ажиллах ёстойд ихээхэн анхаарч тийм зарчмуудыг практикт хэрэглэх нь уг чанартаа урлаг хэмээн үзэж, тавьсан зорилгодоо гагцхүү туршлага, алдаж онох аргаар хүрэхийг чухалчилж байсан. Тэгвэл нөхдөл байдлын хандлага нь шинжлэх ухааныг шууд тодорхой нөхцөл байдалд хэрэглэх боломжийг эрж зохих хэмжээгээр шийдвэрлэснээрээ удирдлагын онолд чухал хувь нэмэр оруулжээ. http://gelegjamts.blogspot.com/
  44. 44. Үргэлжлэл... Энэхүү чиглэлийн гол зүйл нь тухайн тодорхой цаг хугацаанд, байгууллагад нөлөөлж буй нөхцөл байдлыг тодорхой бүрдэл юм. Үүнээс үндэслэн quot;нөхцөл бандлын сэтгэлгээтэйquot; байх нь удирдагч хүний гол чанар гэж үздэг байна. 1960- аад оны сүүлчээс бий болсон энэхүү чиглэл удирдлагын уламжлалт онол, зан үйлийн болон шинжлэх ухаанч удирдлагын чиглэлүүдийн үзэл баримтлалыг буруу гэдэггүй, удирдлагын чиг үүргүүдийг бие биенээс нь салгадаггүй, харин ч системийн онолтой нягт холбоотой энэ чиглэл янз бүрийн саланги чиглэлүүдийг нэгтэхийгоролдсоноорооонцлогтой юм. Бүр эрт 1920-иод оны үед Мери П.Фоллетт нөхцөл байдлын хуулийн тухай өгүүлж байжээ. Тэрээр “янз бүрийн нөхцөл байдал нь мэдлэгийн янз бүрийн төрлийг шаардана. Зөвхөн ганцхан нөхцөл байдалд хэрэглэж болох мэдлэгийг эзэмшсэн хүн өөр байгууллагын удирдагч болохыг тэмүүлэх аваас ганцхан цагт л сөнөнө” гэжээ. http://gelegjamts.blogspot.com/
  45. 45. Үргэлжлэл... Энэ чиглэл, байгууллага хоорондын болон түүний дотоод дахь нөхцөл байдал янз бүр байдгийг онцгой анхаарахыг чухал гэж үздэг. Нөхцөл байдлын хандлагын aprа зүйг дөрвөн шатлал бүхий үйл явц гэж тайлбарлажболдог: 1. Удирдагч хүн үр ашигтай гэдгээ нэгэнт нотолсон мэргэжлийн удирдлагын аргахэрэгслүүдийг мэдэж байх ёстой. 2. Удирдлагын үзэл баримтлал, аргачлал бүхэн тодорхой нөхцөлд хэрэглэхэд эерэг, сөрөг талтай байдаг. Иймд удирдагч хүн тухайн үзэл баримтлал, аргачлалыг хэрэглэснээр ямар үр дагавар гарахыг урьдчилан харж чаддаг байх ёстой. 3. Удирдагч хүн нөхцөл байдлыг үнэн мөнөөр тайлбарлаж чаддаг байх ёстой. Тухайн нөхцөл байдалд ямар хүчин зүйлүүд нэн чухлыг, нэг буюу хэд хэдэн хувьсагчийг өөрчилснөөр ямар үр дүнд хүрэхийг зөв тодорхойлж чаддаг байх шаардлагатай. 4. Удирдагч хүн сөрөг үр дагавар багатай байж болох тодорхой арга барилуудыг тодорхой нөхцөл байдалтай уялдуулж чаддаг байх нь чухал. Нөхцөл байдлын хувьсагчид... Үр дүн http://gelegjamts.blogspot.com/
  46. 46. X, Y, Z, M онолууд Хүний мөн чанарын тухай үзлийг 1960-аад онд АНУ-ын эрдэмтэн Дуглас Макгрегорийн боловсруулсныг X ба У онолын цогц нэгдлээр илэрхийлж болно. Тэрээр удирдагч хүн өөрийн удирдлагад байгаа хүмүүстэйгээ харилцахдаа тэдний хөдөлмөрт хандах хандлагыг ямар байдлаар төсөөлж өөрсдийн үүргээ хэрхэн ойлгодгийг тодорхойлсон X ба У гэсэн хоёр онолыг дэвшүүлсэн юм. Үүний нэг нь Ф.Тейлорын сургаал дээр үндэслэгдсэн үйлдвэрийн газрын эзэд, менежерүүдийн үзэл бодлыг илэрхийлдэг. Энэ онолоо Д.Макгрегор X буюу автократ онол гэж нэрлэжээ. “X” онолын үндсэн санааг илэрхийлбэл: 1/ дундаж хүн бол угаас ажилд дургүй бөгөөд болж өгвөл ажлаас зайлсхийхийг хичээнэ; 2/ ажилд дургүй, ажил хийхийг хүсдэггүй хүмүүс байдаг болохоор зохион байгуулалтын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн хүчин чармайлтыг зохих хэмжээгээр дайчлах зорилгоор тэднийг хүчилж сүрдүүлэх, албадах, хянах, удирдан чиглүүлэх хэрэгтэй болдог; 3/ дундаж хүн хариуцлагаас зайлсхийхийг хичээдэг. Уг онолд ажилчин хүнийг угийн идэвхгүй, хариуцлагагүй, зөвхөн өөрийн материаллаг хэрэгцээг хангахыг хүсдэг гэж үздэг. http://gelegjamts.blogspot.com/
  47. 47. Үргэлжлэл... Удирдлагын У онольш гол утга санааг илэрхийлбэл: 1. Ажилчид угаасаа ажилд дургүй биш, ажлын сайн нөхцөл хандлагад л илүү дуртай ажилладаг; 2. Хатуу чанд хяналт, шийтгэл, сүрдүүлэг зэрэг нь зохион байгуулалтын зорилтыг хэрэгжүүлэх цорын ганц арга биш. Хэрэв аливаа хүн ямар нэгэн зорилгод хүрэх эрмэлзэлтэй бол тэр өөрийгөө хянан шалгах чадвартай байдаг 3. Өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд зарцуулсан хүч чармайлт нь түүнийг хэрэгжүүлсний төлөө олгох шагнал урамшилтай шууд хамааралтай байх ёстой 4. Дундаж хүн тодорхой нөхцөлд хариуцлага хүлээдэг төдийгүй тэгэх эрмэлзэлтэй байдаг 5. Зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд бүтээлч чанар, овсгоо, сэтгэн бодох харьцангуй өндөр түвшин шаардлагатай бөгөөд тийм чадвартай хүн олон байдаг 6. Өнөөгийн үйлдвэржсэн ннйгмийн нөхцөлд дундаж хүний оюун ухааны чадавхи нь бүрэн бус ашиглагдаж байна. Уг онолд ажилтан хүнийг эрчтэй, санаачлагатай, хөдөлмөрийн үйл ажиллагааныхаа явцад зөвхөн эд материалын бус бас оюун санааныхаа хэрэгцээ; хангах, нэр төрөө хамгаалах, өөрийгөө илтгэн харуулахыг эрмэлздэг гэж үздэг. Тэгэхээр хүний авьяас чадварыг нээн гаргахын тулд удирдлагын зүгээс ажилтанд итгэл хүлээлгэх, ажил үйлдлийг нь бүтээлч болгох, эрхэлсэн ажил үүргийх нь хүрээнд эрх чөлөө, биеэ даасан байдал олгох хэрэгтэй гэж үздэг http://gelegjamts.blogspot.com/ байна.
  48. 48. X, Y онолуудын харьцуулалт Х онол (үйлдвэрлэлд хандсан) дээд сургууль (хүнд хандсан) Энх-Орчлон У онол • Дундаж хүн угаасаа ажилд дургүй • Ажилчид угаасаа ажилд дургүй ба ажлын бөгөөдболж өгвөл ажлаас зайлсхийнэ. сайн нөхцөл, зөв хандлагад илүү • Хувь хүн ажилд дургүй учраас тэдэнд хүч ажиллана. хэрэглэн сүрдүүлж, албадан хянаж байж • Байнгын зорилгод хүрэхийн тулд хүмүүс удирдан чиглүүлнэ. өөрсдөө үндэслэл бий болгон, өөрийгөө • Дундаж хүн хариуцлагаас зайлсхийхийг хянан жолооддог. хичээдэг. Тэдэнд юу хийхийг нь хэлж өгч • Дундаж хүнийг тодорхой нөхцөлд байхад дуртай идэвхи санаачлагагүй хариуцлага хүлээхэд сургаж болно. Тэд • Цөөн хүн л үнэн санаанаасаа идэвхи ингэх ч эрмэлзэлтэй байдаг. зүтгэлтэй ажилладаг. • Ихэнх хүмүүс бүтээлч чадварлаг байж, • Жирийн ажилчны ухааны хязгаарлагдмал овсгоо гаргаж, ухаан сийлэх чадвартай чадвар нь орчин үеийн ажлын зохион • Дундаж хүний хувийн ухаан чадварыг байгуулалтанд бэрхшээл учруулдаг. орчин үеийн үйлдвэржсэн нийгэмд бүрэн ашиглаж чаддаггүй. http://gelegjamts.blogspot.com/
  49. 49. Z онол Калифорны их сургуулийн дэргэдэх Удирдлагын дээд сургуулийн багш профессор Уилъям, Г.Оучи энэ онолыг боловсруулсан. Тэрээр ажиллагсдад ёс суртахууны буюу сэтгэл зүйн талаар нөлөөлөх замаар удирдлагын системийг боловсронгуй болгож болно гэж үзсэн ба энэ үзэл баримтлалаа Х,У онолтой холбоотойгоор Z онол гэж нэрлэжээ. Японы уламжлалт удирдлагыг Америкийн өнөөгийн удирдлагатай жиших замаар Z онолоо гаргаж ирсэн. Америк, Япон байгууллагыг харьцуулан авч үзье “А” маягийн байгууллага “J” маягийн байгууллага 1. Богино хугацаанд хөлслөх 1. Бүх насаар нь хөлслөх 2. Хувийн шийдвэр гаргах 2. Хамтийн шийдвэр гаргах 3. Хувийн хариуцлага хүлээх 3. Хамтын хариуцлага хүлээх 4. Ажлыг богино хугацаанд үнэлэн 4. Ажилтныг аажмаар үнэлж дэвшүүлэх дэвшүүлэх 5. Энгийн хэрэгжихүйц хяналтын систем 5. Нарийн хяналтын систем 6. Төрөл бүрийн өргөн хүрээтэй ажил 6. Төрөлжсөн ажил албан тушаал зрхлэх эрхлэх 7. Ажилчдад хүн бүрт ижил хандаж 7. Ажилчдад ялагвартай хандан анхаарал халамж тавих анхаарал халамж тавих http://gelegjamts.blogspot.com/
  50. 50. Үргэлжлэл... “Z” маягийн байгууллага 1. Урт хугацаагаар хөлслөх Хамтын шийдвзр гаргах сургууль Энх-Орчлон дээд 2. 3. Хувийн хариуцлага хүлээх 4. Ажилтныг аажмаар үнэлж дэвшүүлэх 5. Тодорхой албан ёсны үзүүлэлт бүхий энгийн хяналтын систем 6. Бага зэрэг төрөлжсөэ ажил, албан тушаал эрхлэх 7. Гэр бүлийг оролцуулсан ажилчдад жигд анхаарал тавих Z онол нь хүний авъяас чадварыг нээн илрүүлэхийн тулд удирдлагын зүгээс ажилчдад итгэл хүлээлгэх, үйл ажиллагааг нь бүтээлч болгох, эрхэлсэн ажил үүргийнхээ хүрээнд эрх чөлөө, бие даасан байдлыг нь хангах, хүний авъяас чадвар хүмүүсийн харьцааг дэвшлийн гол эх сурвалж гэж үзсэн байдаг. http://gelegjamts.blogspot.com/
  51. 51. М онол Энх-Орчлон дээд сургууль quot;Биеэ зас, биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө засquot; гэсэн билэг сургааль нь... М онол нь нүүдлийн соёл иргэншилтэй манай орны нөхцөлд зохицсон онол бөгөөд дараах онцлогтой. quot;Мquot; онол 1. Богино, дунд хугацаатайгаар ажил эрхлэл 2. Хувь хүн зөвлөлдөх замаар шийдвэр гаргах 3. Хувь хүн өөрөө хариуцлага хүлээх 4. Нэр хүнд олуут шууд ажилтныг үнэлж дэвшүүлэх 5. Дотоодын энгийн хяналтаас гадна, хэрэгжүүлэх албан ёсны арга хэмжээний хамт хяналт тавих 6. Олон талын мэдлэг чадварыг харгалзан албан тушаал дэвшүүлэх 7. Гэр бүлийг нь оролцуулан бүхэлд нь анхаархад сонирхолтой. http://gelegjamts.blogspot.com/
  52. 52. Энх-Орчлон дээд сургууль ЛЕКЦ-2 Байгууллага, түүний үйл ажиллагааны удирдлага ба Харилцаа холбоо... http://gelegjamts.blogspot.com/

×