монгол улсын зам тээвэр-9-р анги

6,615 views

Published on

Published in: Education
0 Comments
6 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
6,615
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
6
Embeds 0
No embeds

No notes for slide

монгол улсын зам тээвэр-9-р анги

  1. 1. Монгол улсын зам тээвэр Төмөр замынтээвэр үүссэннь 1930-аад оны сүүлийн хагаст улсын эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтүүд, ялангуяа 1934 онд Улаанбаатар хотод Аж үйлдвэрийн комбинат, төв цахилгаан станц зэрэг том үйлдвэрийн газрууд байгуулагдсанаас хойш дотоодын төмөр зам тавих онц шаардлагатай болжээ. 1936.10.09-нд УБ-Налайх хооронд нарийн төмөр зам байгуулах тухай тогтоол гарсан. 1937 оны зунаас төмөр зам барих ажлыг зөвлөлтийн цэргийн барилгачид эхэлжээ. Манай улсын анхны төмөр замаар галт тэрэгний хөдөлгөөнийг 1938 оны зун Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулж нээсэн байна. Энэ замыг тавьснаар УБ-Налайхын хооронд нүүрс тээвэрлэж байсан олон тооны автомашиныг чөлөөлж улс ардын аж ахуй, батлан хамгаалахын хэрэгцээнд шилжүүлэх бололцоо гарчээ. Анхны төмөр зам нь 43км байсан бөгөөд манай улсын тээврийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Төмөр замыг барьж байгуулах ба ажиллагааны эхний жилүүдэд зөвлөлтийн мэргэжилтэн А.Ф.Чайковский, А.Н.Кудряшов, А.М.Кузнецов, И.Н.Коновалов нар удирдаж байсан бөгөөд ЗХУ-ын төмөр замын нэг жилийн курст 1938 онд 50 хүн, 1939 онд 63 хүнийг явуулан сургаж бэлтгэсэн байна. 1939 онд Соловьевск-Баянтүмэнгийн хооронд 237 км урт анхны өргөн төмөр замыг зөвлөлтийн цэргийн барилгачид барьж ашиглалтанд оруулжээ. Наушкаас УБ хүртэлх өргөн төмөр зам барих ажил 1947 оны 9 сараас эхэлсэн. Энэ ажил 2 жил үргэлжилж 400км замыг барьж дуусгасан байна. 1949 оны 11-р сарын 7-нд хуучнаар октябрын баярын өдөр анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж ёслол төгөлдөр хүлээн авчээ. Энэ замыг зөвлөлтийн инженер Ф.А.Потемкин, Н.А.Жамойда нарын удирдлагаар барьж байгуулжээ.
  2. 2. 1953 оны 2-р сарын 8-нд Зөвлөлт-Монголын засгийн газрын хоорондын хэлэлцээрээр УБ-аас Замын Үүд хүртэл төмөр замыг ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулахаар тохиролцсон байна. Энэ ажил 1953 оноос эхэлж 1955 оны эцсээр дуусч 700 гаруй км урт төмөр замыг хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү Монголын умард хилээс өмнөд хил хүртэл 1115км өргөн төмөр замтай болжээ. Уг замын туршид 508 гүүр, 35 өртөө зөрлөг, 5 депо, Улаанбаатарт төв буудал барьснаас гадна, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, гуанз, дэлгүүр, клуб бүхий олон тосгон суурин бий болсон. 1958 онд Хонхор Налайхын 13,5км, мТөв цахилгаан комбинат, Мах комбинатын 5,9км салаа зам ашиглалтанд орсон. 1963 онд Дархан Шарын голын 63км төмөр зам ашиглалтанд орсон. 1973 онд Салхит-Эрдэнэтийн зэс молибдений уурхай хүртэл 200 шахам км шинэ төмөр замыг барьж байгуулсан. Олон улсын галт тэрэгний үйлчилгээ бий болсон. Усан замын тээвэр 1923-1925 онуудад Сэлэнгэ, Орхон, Ерөө голуудад зөвлөлтийн байгууллагуудаас санаачлан хайгуулын онгоц, завь олон зуун км явуулан судалгаа хийжээ. Улмаар 2 улсын засгийн газрын хооронд Сэлэнгэ мөрнийг усан замын тээвэрт ашиглах 10 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулагдан1926.06.08-аас үйл ажиллагаагаа эхэлжээ. 1930 онд засгийн газраас ЗХУ-д хүсэлт тавьсаны дагуу Хөвсгөл нуурт усан замын газрыг байгуулахаар тохиролцжээ. 1931 онд эрхүүгийн усан замын газраас “Монгол улсын 10 жилийн ой” гэдэг нэртэй 100 морины хүчин чадалтай 100тн ачааны даацтай дизель хөдөлгүүртэй усан онгоц үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан байна. 1932-34 онуудад “Сүхбаатар” нэртэй шинэ хөлөг онгоцыг 2 чиргүүлийн хамт Туртын төвд угсран ашиглалтанд оруулжээ. Энэ үеэс усан онгоцны нарийн мэргэжилд зөвлөлтийн хүмүүсийг дагалдуулан үндэсний боловсон хүчнийг бэлтгэх ажил эхэлжээ. Хөвсгөл нуурын усан замын тээвэр өргөжсөнөөр ойр хавийн аймгуудын экспорт, импортын ачааг хатгалын боомтоор дамжуулан тээвэрлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Хөвсгөлийн усан зам нь 127км урт бөгөөд жилийн 6-р сараас 11-р сар дуустал хөлөг онгоцоор тээвэр хийж, өвөл морин чаргаар мөсөн дээгүүр тээвэрлэдэг байв. 1936 онд 2 улсын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн хугацаа дууссан тул Сэлэнгэ, Орхоны усан замын хөдлөх бүрэлдэхүүн, барилга байгууламжийг манай улсын засгийн газрын комиссоос эрхлэн хүлээж авснаар гол мөрний тээврийн үндэсний байгууллага бий болсон. Агаарын тээврийн үүсэл 1924 онд хуралдсан МАХН-н 3 их хурлаас ардын армийг нисэх онгоцтой болгохоор заасныг нийт ард түмнээрээ дэмжиж үлэмж хэмжээний хөрөнгө хуримтлуулжээ. Улмаар засгийн газар ард түмний хүсэлтийг ЗХУ хүлээн авч 1925 оны 5-р сарын 25-нд “Ю-33” маркийн тээврийн 3-н нисэхонгоцыг Улаан-Үүдээс Улаанбаатарт нисгэн ирүүлжээ. Зөвлөлтийн алдарт нисгэгч Н.Лапин 1926 онд Баянтүмэний хошуу, дараа нь зүүн хязгаар хүртэл нисэж монголын анхны агаарын замыг нээжээ. 1927 оны эхээр нисэхийн сургуулийг нисгэгч, хянагч, моторчны 3 ангитайгаар байгуулснаас гадна 1930 оноос ЗХУ-н нисэхийн дунд сургуульд хүмүүс явуулан сургажээ. 1932 онд Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн, Н.Жамбаа нарын 10 нисгэгч төгсөж ирсэн байна. Тэд эх орныхоо агаарын шинэ шинэ замуудыг нээсэн нислэг хийсэн. Халх голын байлдаанд манай нисгэгчид ЗХУ-н нисгэгчдийн хамт оролцож эрэлхэг гавъяа байгуулжээ. Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нар БНМАУ-н баатар цол хүртжээ. Ичинхорлоо, Цэрэндолгор, Надя нарын анхны эмэгтэй нисгэгчид төрөн гарсан. 1935 онд Очир, Загдхорлоо (эмэгтэй) нар “У-2” онгоцноос анх удаа шүхрээр буужээ. Монголын иргэний нисэхийн үүсч хөгжсөн түүх нь цэргийн нисэххүчнийхээ түүхтэй салшгүй холбоотой. 1945. 11. 7-нд МАХЦ-ийн нисэх дивизийг татан буулгаж нисэх 5 дугаар холимог хороо болгон зохион байгуулж, орон тоог 355 хүн, байлдааны болон сургууль дадлагын 72 нисэх онгоцтойгоор батлажээ. Шинэ байгууллагын нисгэгч техникчид байлдааны болон өдөр шөнийн дадлага нислэгийг тогтмол хийж байсан бөгөөд энэ нь 1950 он
  3. 3. хүртэл жилээс жилд нэмэгдэж байжээ. Цэргийн нисэх хүчин эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ иргэний зориулалтаар шуудан хүргэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, онц чухал албаны хүмүүсийг хүргэх, байгалийн гамшигтай тэмцэх, агаарын спортыг хөгжүүлэхтэй холбогдсон нислэгийг хийсээр иржээ. 1946. 3. 7-нд аймгийн төвүүдтэй харилцах, Засгийн газар ба иргэний шууданг түргэн хүргэх, тэрчлэн хүн эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх зорилгоор цэргийн яамны шууд харьяанд иргэний нисэх онгоцны отрядыг сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулсан байна. ПО-2 онгоцоор гүйцэтгэж байв. 1947.7.19 нд холимог 5 дугаар хорооны нислэгийн туслах (нислэг эрхэлсэн орлогч) -аар ажиллаж байсан Дугарын Гунгааг дээрхи "Иргэний нисэх онгоцны отряд"-ын даргаар томилжээ. Улс төрийн орлогчоор нь нисгэгч О.Лүндэн, штабын дарга бөгөөд штурманаар Д.Банзрагч, ахлах техникчээр С.Нэргүй нар томилогдсон байна. Энэхүү анхны иргэний нисэхонгоцны отрядын нисгэгчид нь дайн самуунтай байсан өмнөх жилүүдэд төрөл бүрийн онгоцоор нислэгийн үүрэг гүйцэтгэж, өндөр дадлага туршлагатай болчихсон нисгэгч Д.Гунгаа, У.Даравгар, Н.Нэмэх, Д.Жамбалдорж, Б.Бямбаа, М.Осор, У.Нацагдорж, С.Сандагдорж, Д.Хандаахүү, Д.Жигжид, Ц.Шагдар, Ө.Жагварал нар байв. 1947 онд тээврийн нисэхонгоцны таних ба ялгах тэмдгийг баталжээ. Таних тэмдэг нь цагаан өнгөтэй "Соёмбо", улсын товчилсон нэр нь "БНМАУ" мөн онгоцны дугаар байна. Соёмбо үсгийг онгоцны сүүл ангийн баруун, зүүн талд, дугаарыг их биений баруун талд тавина гэж заажээ. 1948 онд Иргэний тээврийн тусгай отряд Р-5 онгоц 4, По-2 онгоц 2, Як-9у онгоц 1, Супер онгоц 2, нийт 10 орчим онгоцтой, 68 хүнтэйгээр агаарын тээврийн үүрэг гүйцэтгэж байв. 1946-1948 онд зөвхөн эмнэлгийн түргэн тусламжийн ба эмчилгээ үйлчилгээний зориулалттай яаралтай нислэг 320 удаа орон нутагт хийжээ. 1946-1955 онд Монголын нисэх хүчин хязгаарлагдмал хүрээтэй иргэний нислэгийн үйл ажиллагаа явуулж байхдаа олон аймаг, орон нутагт агаарын шинэ зам нээж, аэродром сонгож, "Иргэний агаарын тээвэр" гэсэн биеэ даасан нэг чухал салбар бий болгон хөгжүүлэх бэлтгэлийг хангажээ. Иргэний агаарын тээврийн хөгжлийн эхлэл, үе шат 1956 оны 6 дугаар сарын 1-нд Бөхөг цагаан толгойн аэродром дээр нийслэлийн хөдөлмөрчид, нисэх 5 дугаар хорооны нийт бүрэлдэхүүний цуглаан болж, иргэний агаарын тээврийн тогтмол нислэгийг тус улсад эхлүүлэхээр болжээ. Тухайн үеийн Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Дангаа цуглааныг нээж, Холбооны Яамны сайд Л.Дамдинжав, нисгэгч Л.Лхамсүрэн нар үг хэлж, нисэх холимог 5 дугаар хорооны дарга хурандаа Д.Гунгаа цагаан пуужингаар тэнгэр өөд буудаж дохио өгөхөд онгоцондоо бэлэн суусан байсан нисгэх багийнхан 3 онгоцоо зэрэг асааж Цагаан толгойнхөндийг нүргээн цувран нисэн оджээ. Нисгэгч Д.Цэрэндорж, Л.Лхамсүрэн, техникч М.Муухай нарын багийн онгоц Булган, Хөвсгөлийн чиглэлд, Т.Бадарч, У.Даравгар, Ц.Даш нарын баг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховдын чиглэлд, Б.Нэмэх, Ж.Рэнцэндорж, Д.Дашдэндэв нарын баг Хэнтий, Чойбалсангийн чиглэлд тус тус нисч Монгол улсын түүхэнд иргэний агаарын тээврийн анхны байнгын нислэгийн үүргийг нэр төртэй биелүүлжээ. Анхны энэ нислэгийн онгоц очиход Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий,Чойбалсан, Хөвсгөл, Булган аймгийн хөдөлмөрчид баяртай угтаж байжээ. 1957 оны 2 дугаар сарын 22-нд "Агаарын харилцааны газар" -ыг байгуулж, анхны даргаар нь Цэрэг ба НАХХЭЯ- ны ардын цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд Б.Цогийг хавсруулан ажиллуулахаар томилжээ. 1957 оны 2 дугаар сарын 19-нд АХГ-ын нислэг эрхэлсэн орлогч даргаар Д.Цэрэндорж (хожим БНМАУ-ын гавъяат нисгэгч), Ерөнхий инженерээр Т.Самдан, Материал хангалтын албаны даргаар С.Очирдорж нар томилогдсон байна. 1957 оны 2 дугаар сарын 18-нд Бөхөг цагаан толгойн нисэх буудлыг Морингийн хөндий дэхь Зөвлөлтийн эзэмшлийн цэргийн "Добр" нэртэй нисэх буудалд шилжүүлэн нүүлгэхээр шийдвэрлэжээ. "Добр" нэртэй нисэх буудалын нэрийг солихоор тэр үеийн дарга нар хэлэлцэж байгаад ардын хувьсгалаас хойш төрийнхөө наадмыг хийж ирсэн дэнжийнхээ нэрээр "Буянт-Ухаа" нисэх буудал гэж нэрлэхээр тогтжээ.
  4. 4. 1930-аад оны дунд үеэс ЗХУ-ын "Добролет" байгууллага Улаан Үд-Улаанбаатарын хооронд агаарын тээврийн нислэг хийх зориулалтаар манай улсаас газрын зөвшөөрөл авч Морингийн хөндийд өөрийн хөрөнгөөр шороон зурвастай аэродром, нисэх буудал (1936 онд барьсан) орон сууцны дан байшингууд 3, гуанз, худаг, дэлгүүр, халуун ус, клуб, зэрэг барилгуудтай нисэх буудалбайгуулж "Добр" гэж нэрлэх болжээ. Энэ нисэх буудал дээр мөн маршалын онгоц, Б.Дагва даргатай И-15сөнөөгч онгоцны хороо байрладаг байжээ. Мөн гадаадаас нисэх онгоцоор ирэх зочин төлөөлөгчдийг "Добр"-т хүлээж авдаг байв. Тухайлбал 1944 оны 7 дугаар сард БНХАУ-аас манай оронд хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд ерөнхийлөгч О.Үэлс энэ буудалд бууж,маршал Чойбалсан угтан авсан байдаг. Тэр үед Ли-2, Ил-12, Ил-14, Дуглас гэх мэтийн дунд оврын онгоцууд нисч ирдэг байсан байна. 1956 онд байгуулсан Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр "Добр" нисэх буудлыг 1957 оны 3-р сарын 1 -нд Монгол улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгчээ. 1957 оны 2 дугаар сарын 19-нд "Буянт-Ухаа" нисэх төв буудлын анхны даргаар нисгэгч Г.Раднаа, инженерээр Ч.Цэрэндорж, диспетчер(нислэгийн удирдагчаар)-аар П.Загд, Б.Надя нар,буудлын холбооны даргаар Б. Лувсандорж, аж ахуйн даргаар Г.Гомбыг тус тус томилжээ. 1957.11.28-нд ЗХУ-аас манай улсад бэлэглэсэн ИЛ-14 маркийн таван онгоцыг Буянт Ухаагийн нисэх онгоцны буудал дээр хүлээн авсан байна. 1958 оны 11 -р сард "БНМАУ-ын Агаарын зайн тухай хууль"-ийг батлан гаргажээ. Монголын иргэний агаарын тээвэр "МИАТ" нь орон нутгийн агаарын шугамд үйлчлэхээс гадна олон улсын агаарын шугамд тогтмол нислэг хийх болсон тул АХГ-ын тусгай далбаатай байхыг энэхүү хуулиар баталж өгчээ. 1958 оны эхээр Улаанбаатар-Москва-Улаанбаатар шугамд ачааны Ил-14 онгоцоор экипажийн дарга нисгэгч Борын Дашдорж, хоёрдугаар нисгэгч Дашжамцын Даваадорж, нисгэх механикч Гонгорын Цэрэндорж, нисгэх холбоочин Цагааны Өлзийтогтох нар анх удаа олон улсын алсын нислэг хийж, 10 мянга гаруй км зайд нислэгийн үүргийг амжилттай гүйцэтгэжээ. 1959 оны 1. 31-нээс Улаанбаатараас аймгуудын төвийн чиглэлд агаарын тээврийн нислэгийг тогтмолжуулж, өдөр бүр нисэх болов. 1960 оны 1 сараас Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн нисэх буудалд АН-2 онгоц тус бүр нэгийг хуваарилан өгч аймгийн төвөөс алслагдсан сумдад нисдэг болсоноор агаарын тээврийн үйлчилгээнд шинэ ахиц гарч хөдөөгийнхний талархлыг ихээр хүлээж авав. 1960 оны эцэст ИЛ-14 онгоцоор 15 аймгийн төвд, АН-2 онгоцоор алслагдсан 10 гаруй суманд тогтмол нисдэг болов. 1961 оны 3-р улиралд Завхан, Баянхонгор, Дорнод, Хэнтий аймгуудад АН-2 онгоц байнга ажиллуулах болж сумдад тогтмол нисэх болов. 1962 оны 6-р сараас Ховд аймгийн Мөст, Хөвсгөл аймгийн Хатгал, Их жаргалант, Эрдэнэ-булган, Галт, Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Байдраг, Баянбулаг, Баянговь, Шинэжинст, Баянцагаан суманд орон нутгийн агаарын тээврийн тогтмол нислэг нээв. 1963 онд Дорнод аймагт АН-2 онгоц суурьшуулж сумдад тогтмол нислэг нээв. 1961 оны 5-р сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Рэнцэнлхүмбэ, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-2 онгоцоор анхны шуудан тээврийн нислэг хийв. 1962 оны 6-р сард Ховд аймгийн Мөст, Хөвсгөл аймгийн Хатгал, Ихжаргалант, Эрдэнэбулган, Галт, Цагаан нуур, Баянхонгор аймгийн Байдраг, Бууцагаан, Баянбулаг, Баянговь, Шинэжинст, Баянцагаан суманд агаарын тогтмол нислэг нээжээ. 1963 онд Өвөрхангай аймгийн нисэх буудал шөнийн гэрэл суултын системтэй болж МИАТ-ийн шөнийн нислэгийн эрх авсан нисгэгчид аймагт шөнөөр нисч эхлэжээ. 1964 онд Буянт Ухаа нисэх буудлын аэродромд шөнийн гэрэл суултын систем тавигдаж уг оны 12 сарын19-нд анхны шалгалтын шөнийн нислэгийг АН-24 онгоцоор амжилттай хийжээ.
  5. 5. 1965 оны 2. 9-нд шөнийн 21-22 цагийн хооронд Г.Раднаа даргатай АН-24 онгоц Ховд-Говь-Алтайн чиглэлээс, Д. Гунгаа даргатай ИЛ-14 онгоц Баянхонгор-Өвөрхангайн чиглэлээс ирж шөнийн нислэгээс амжилттай бууцгааснаар МИАТ-ын шөнийн нислэг эхэлсэн түүхтэй. 1966 онд 2 хүний суудалтай ЯК-18 хэмээх онгоц худалдан авч нисэх клубээр нисгэгчид бэлтгэх болов. 1969 оноос Хөвсгөл аймагт шөнийн нислэгээр нисдэг болов. 1970 оноос АН-2 онгоцонд зунд засвар хийж, АН-24 онгоцнуудын хөдөлгүүр солих болон цаг үеийн үйлчилгээг бие даан өөрсдөө хийдэг болов. 1970 оноос Ан-2 онгоцонд их засвар хийх бүх бэлтгэлийг хангаж, 1971 оноос их засвар хийдэг болов. Энэ үед Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудлуудыг шөнийн гэрэл суултын системээр тоноглож, өдөр шөнөөр онгоц хүлээн авдаг болжээ. Инженер техникийн нийт ажилтнуудын 80% нь нисэхийн тусгай мэргэжлийн дунд, дээд боловсролтой болжээ. ЗХУ, БНХАУ-ын иргэний нисэх компани Ил-14 онгоцоор Улаанбаатарт тогтмол нисэхээс гадна БНАГУ, БНБАУ, БНЧСУ, Румын улсын Ил-14 онгоцууд Буянт-Ухаагаар дайрч Бээжин нисдэг байсан байна. Буянт-Ухаа нисэх буудал 1958 оны хоёрдугаар хагасаас олон улсын нисэх буудлын статустай болжээ. 1984 онд ЗХУ, Монголын барилгачдын хүчээр 1986 оны 6 дугаар сард ашиглалтад хүлээж авсан орчин үеийн шинэ нисэх буудал нь "Буянт-Ухаа" болжээ. 1994-1996 онд БуянтУхаад Азийн хөгжлийн банкны урт хугацаатай зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгджээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын засгийн газрын 2005 оны тогтоолоор "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг Буянт-Ухаа дахь "Чингис-Хаан " олон улсын нисэх буудал гэж нэрлэх болжээ. Гадаад нислэг 1958 оны 11 сараас Улаан Тугийн одонт нисэх отряд Ил-14 онгоцоор УБ-Эрхүү-УБ-Бээжин-УБ чиглэлд олон улсын нислэг хийх болжээ. Уртын аялал гэдэг байж. 1961.06.28-нд ЗХУ-ын баатар нисгэгч К.Ф.Соболевийн жолоодсон ИЛ-18 маркийн суудлын агаарын том онгоцыг Буянт Ухаагийн буудалд хүлээн авч буулгажээ. Тэр цагаас эхлэн орчин үеийн сэнст тийрэлтэт хүнд онгоц Буянт Ухаагийн нисэх буудалд бууж нисдэг болжээ. 1964 оны 10 сарын 15-нд Ан-24 анхныхаа олон улсын тогтмол нислэгийг УБ-Эрхүүгийн чиглэлд хийж улмаар одоог хүртэл байнга нисч байгаагаас гадна 1989 оноос Бээжинд тогтмол нисч эхэлжээ. Мөн Ан-24 онгоцоор Москва, Киев, Ташкент, Алма-Ата, Ханой, Пхеньян, Прага, Берлин, Варшава, Кабул зэрэг хотуудад тусгай үүргийн нислэгүүдийг хийж байв. 1975 оны 2. 18-ны өдөр Аэрофлот Москва-Улаанбаатарын хооронд Ил-18 онгоцоор хийдэг байсан тогтмол нислэгээ ТУ-154 онгоцоор анх хийжээ. 1956 оны 7 сарын 7-нд Дорнод, Ховд, Хөвсгөл аймгуудын чиглэлд АН-2 онгоцоор тогтмол нислэгийн анхны рейсийг хийжээ. Иргэний агаарын тээврийн анхны гавъяатууд бол гавъяат нисгэгч Д.Гунгаа, У.Даравгар, Г.Радио, гавъяат техникч Г.Шагдар нар юм. 1970-аад оноос хот хоорондын нислэгийг АН-24 онгоцоор гүйцэтгэх болжээ. АВТО ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ — 1922 оны эцсээр Засгийн газраас шийдвэр гаргасны дагуу Цэргийн яамны дэргэд 10 гаруй авто машинтай анхны авто гарааш 1923 онд байгуулагдаж тээвэр хийх болсноор үндэсний тээврийн байгууллагын суурь тавигджээ.
  6. 6. — 1925.07.15-нд “Монгол улсын тээх, нэвтрүүлэх газар” байгуулснаар авто тээврийн салбар үүсч, 1929 онд Монгол улс, хуучнаар ЗХУ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хувь нийлүүлсэн тээх нэвтрүүлэх газар “Монгол транс”-ыг 20 машинтайгаар байгуулсан ба 1936 онд “Монгол транс”-ын үндсэн хөрөнгийг манай улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлж, үндэсний бие даасан байгууллага “Монгол тээх”-ийн ерөнхий газрыг байгуулсан. — 1940 онд Зам, тээврийн яам байгуулагдаж “Монгол тээхийн ерөнхий хороо”-г “Авто тээврийн хэрэг эрхлэх газар”, 1942 онд “Ачаа тээврийн шалган бүртгэх товчоо” — 1966 онд СНЗ-ийн 60 дугаар тогтоолоор “ Улсын авто тээврийн хэргийг бүртгэх газар”, “Авто тээврийн төв диспетчерийн удирдах газар”, аймгийн шалган бүртгэх товчоог “Аймгийн тээврийг удирдах газар” — 1975 онд СНЗ-ийн 44 дүгээр тогтоолоор “Авто тээврийн төв диспетчерийн удирдах газар”-ыг “Ачаа тээврийн удирдах газар”, “Зорчигч тээврийн үйлчилгээний төв” гэсэн 2 байгууллага — 1990 оны 12 дугаар сард Зам тээврийн ерөнхий газрын даргын тушаалаар “Ачаа тээврийг удирдах газар”, “Зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг “Авто тээврийн нэгтгэл”, “Хот хоорондын тээвэрчид, зорчигчдод үйлчлэх төв” гэсэн 2 байгууллага — 1991 оны Засгийн газрын 330 тоот тогтоолоор Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу Засгийн газрын “Авто тээврийн нэгтгэл”-ийг татан буулгаж, “Тээврийн бирж”,”Буудлын үйлчилгээний компани”
  7. 7. — 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар “Тээврийн бирж”, ”Буудлын үйлчилгээний компани”-ийг өөрчилж “Авто тээврийн газар” — 1996 онд Монгол Улсын Их Хурлын 40, Засгийн газрын 300 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Авто тээврийн газар” — 2002 онд Монгол Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолоор “Тээврийн газар” — 2004 онд ЗТАЖЯам байгуулагдсанаар “Тээврийн газар”-ыг “Тээврийн үйлчилгээний төв” — 2008 онд Монгол Улсын Их Хурлын 43, Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Авто тээврийн газар” болгон шинэчлэн баталсан.

×