• Like
Blog test
Upcoming SlideShare
Loading in...5
×
Uploaded on

 

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
783
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
5

Actions

Shares
Downloads
2
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. БНМАУ дахь үндэсний ардчилсан өөрчлөлт , алдаа гажуудал /1921-1939/ 1. 1921 оны 3-р сарын 18-нд ямар үйл явдал болсон бэ? А. Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлөв. В. Ардын журамт цэрэг Нийслэл Хүрээг чөлөөлөв . С. Хатанбаатар Магсаржавын цэрэг Улиастайг чөлөөлөв D. Цагаантны цэргийг бүр мөсөн дарав. 2. 1921 оны хувьсгал нь агуулга шинж чанараараа чухам ямар хувьсгал байв ? А. Социалист хувьсгал В. Хөрөнгөтний хувьсгал С. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн D. Үндэсний ардчилсан хувьсгал 3. Баруунтан нар ямар бодлогыг голлон барьж байв ? А. Хувьсгалыг яаравчлан түргэтгэх хэт хувьсгалч үзэлт В. Үндэсний ардчилсан чиг баримжааг тууштай баримтлагч С. Баячуудын хөрөнгийг хураах D. Шашин , сүсэг бишрэлийг үл хүндэтгэгч 4 . Коминтерний төлөөлөгчийн газрын гол зорилго нь юу байсан бэ? А. Үндэсний ардчилсан хөгжлийн чиг шугамыг баримтлан хөгжүүлэх В. Барон Унгерний нөлөөнөөс Монголыг хамгаалах С. Нэг хүнийг тахин шүтэх үзлийг дэвэргэх D. Баруунтантай тууштай тэмцэн тэдгээрийн монголд үзүүлэх аливаа нөлөөг зогсоох
  • 2. 5. Баруунтны үзэл бодолд аль хамаарахгүй вэ? А. Үндэсний онцлог уламжлалаа анхаарах В. Зөвхөн ЗХУ-тай ойр дотно харилцаа тогтоох С. Иргэн бүхэн аж байдлаа дээшлүүлж баян хүчирхэг улс болох D.Ардчилсан ѐс журмыг тогтоон иргэн бүр тэгш эрхтэй болох 6. Зүүнтнүүдийн эсрэг тэмцсэн бослогын удирдагч нар хэн бэ? А. Гэндэн , Бадрах В. Шижээ , Лааган С. Самбуу , Түгж D. Амар , Данзан 7. Коминтернээс монголын ардын аж ахуйтны талаар ямар бодлого явуулж байсан бэ? А. Чинээлэг аж ахуйтныг дэмжих В. Ядуу дунд аж ахуйтныг хавчин хязгаарлах С. Ард олныг ядуу баян гэлтгүй бүх талаар дэмжих 8. Хэдэн онд анхны үндэсний валют болох төгрөг нь гүйлгээнд гарсан бэ? А. 1923 он С. 1925 он В. 1924 он D. 1926 он 9. Сэхээтний төөрөгдөл гэгчийн уг мөн чанар нь юу байсан бэ? А. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зовнисон сэхээтнүүдийн эх оронч сэтгэлгээ В. Нам төрийн эсрэг чиглэсэн болчимгүй үг яриа С. Ардчилал социализмын эсрэг чиглэсэн явуулга 10. Ардын засгийн анхны ерөнхий сайд хэн байв? А.Бодоо В. Данзан С. Амар D. Цэрэндорж
  • 3. 11. Монгол улсын 2 дахь үндсэн хуулийг хэзээ баталсан бэ? А. 1939 он В. 1940 он С. 1960 он D. 1961 он 12. 1928-1932 оны хооронд ямар үйл явдал болсон бэ? А. Нийтээр хомроглон баривчилж , их хэлмэгдүүлэлт эхлэв В. Ардын засгийн газраас Данзан тэргүүтэй төлөөлөгчид Москваг зорив С. Зүүнтний алдаа завхрал бүхий үйл ажиллагаа өрнөв D. Хатанбаатар Магсаржав Улиастайг чөлөөлөв 13. 1929-1932 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан Хамтрал коммуны гол зорилго юу байсан бэ? А. Хувийн өмчийг устгах В. Улсын өмчийг хувьд шилжүүлэх С. Улсын үйлдвэрийн үйл ажиллагаанд саад хийх D. Чинээлэг ардыг хавчих явдлыг зогсоох 14. Монгол улсыг хэдэн оноос БНМАУ гэж нэрлэх болсон бэ? А. 1924 оноос С. 1911 оноос D. 1940 оноо В. 1921 оноос 15. 1921 оны хувьсгал ялсны дараа Ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар ямар албан тушаал эрхлэх болсон бэ? А. Ерөнхий сайд В. Гадаад яамны сайд , Бүх цэргийн жанжин С. Цэргийн яамны сайд , Бүх цэргийн жанжин D. Дотоод яамны сайд , МАН-ын дарга
  • 4. 16. Японы эрх баригчид азид түрэмгийллээ идэвхжүүлж азийн зарим хэсгийг эзлэн 1932 онд Манжго хэмээх улсыг байгуулжээ. Энэхүү улсад ямар газрууд хамрагдаж байв? А. Хятад, Төвд, Монгол В. Өмнөд хятад, Ар монгол, Төвд С. Зүүн хойд хятад, Өвөр монгол, Манжуур D. Шинжаан, Өвөр монгол, Манжуур 17. Сэхээтний төөрөгдөл гэгчийн уг мөн чанар нь юу байсан бэ? А. Ардчилал социализмын эсрэг чиглэсэн явуулга В. Нам төрийн эсрэг чиглэсэн болчимгүй үг яриа С.Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зовнисон сэхээтнүүдийн эх оронч сэтгэлгээ D. Нам төрийн удирдлагыг унагах гэсэн улс төрийн бүлэглэл 18. Шинэ эргэлтийн бодлого гэж юу вэ? А. Богд хаант монгол улсыг Дундад иргэн улстай нэгтгэх бодлого В. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын зорилтыг жинхэнэ утгаар нь үргэлжлүүлэх гэсэн цогц бодлого С. Зүүнтнүүдийн монголын хойчийг сайжруулан хөгжүүлэх бодлого D. МАХН-с богино хугацаанд нийгэм журмыг байгуулахдаа ЗХУ-ын туршлагыг хэрэглэх тухай бодлого 19. Баруунтан хэмээгдэгчдийн улс төрийн үзэл баримтлал. А. Монголд Зөвлөлт маягийн социалист нийгэм байгуулах. В. Үндэсний ардчилсан чиг баримжаатай шинэчлэлүүд хийх. С. Үндсэн хуульт хаант төр улсын “Хаанчил, харин удирдаж болохгүй” гэсэн зарчим. Д. Ямарч улс төрийн үзэл баримтлалгүй, “утсан хүүхэлдэйнүүд” байсан.
  • 5. 20.Улс төрийн хэлмэгдүүлэлтийг/Репрессия/ Монголд 1937-1939 онуудад гардан гүйцэтгэсэн байгууллага. А. Онцгой бүрэн эрхт комисс. В. МАХН-ын төв хороо. С. ЗХУ болон Коминтерн. Д. Зүүнтэнгүүд. 21. Цэгийн оронд тохирох үгийг нөх Зүүнтний удирдагчдын нэг Бадрах 1932 оны бослого хөдөлгөөнийг даруулахаар ЗХУ-аас ...........................илгээхийг хүсч ирүүлсэн нь бослогыг дарахад ихээхэн үүрэг гүйцэтгэв. А. Цэргийн нисэх анги В. Зэвсэгт цэргийн анги С. Галт зэвсэг D. Хуягт танкын анги 22. 1928 оны МАХН-ын VII БНМАУ-ын V их хурлаар үндэсний ардчилсан хөгжлийн чиг шугамыг баримтлагчдыг .........................хэмээн буруутгаж төрийн олон зүтгэлтнийг нам төрийн албанаас зайлуулжээ. А. Эсэргүү В. Цагаантан С. Зүүнтэн D. Баруунтан 23. Х.Чойбалсан нь 1939 онд ...............................-ын албан тушаалд томилогдон 1952 онд хүртэл ажиллажээ. А. Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд В. УБХ-ын тэргүүлэгдийн дарга С. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга D. Гадаад яамны сайд
  • 6. 24. Монголын засгийн газрын санаачилгаар цэргийн мөргөлдөөнийг өргөтгөхгүй байх , хилийн будлианыг хэлэлцээний замаар зохицуулах санал тавьж 1935 оны 6-р сард .................... гэдэг газар Монгол ба Япон Манжго-гын хэлэлцээр эхэлжээ. А. Чуулалт хаалга В. Манжуур өртөө С. Халхын сүм D. Булан дэрсний харуул 25. 1936 оны эхээр Дотоод Хэргийн газрыг/ДХГ/ Дотоод явдлын яам болгож , урьд нь ерөнхий сайдын орлогч байсан ………………….-г сайдаар нь томилжээ. А. Цэдэнбал В. Дэмид С. Чойбалсан D. Гэндэн 26. 1921 оны 7 сарын 20-нд .....................-д Хатанбаатар Магсаржав Вандановын цэргийг устган улмаар Зая гэгээний болон Жалханзын хүрээг чөлөөлсөн байна. А. Ховд В.Улиастай С.Хөвсгөл D. Нийслэл Хүрээ 27. Дараах үйл явдлуудыг он цагтай нь тохируул 1. Нийтээр хомроглон баривчилж , a . 1919 он их хэлмэгдүүлэлт эхлэв 2. Ардын журамт цэрэг Хиагтыг b. 1915 он чөлөөлөв 3. 3-н улсын гэрээ батлагдав c. 1921 он 4 . Монголын Автономит эрхийг Устгав d. 1937 он
  • 7. Социалист БНМАУ /1939-1990/ 28. БНХАУ-ын Засгийн газар хэдэн онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бэ? А. 1945 он В. 1937 он С. 1946 он D. 1961 он 29. Халх голын дайнд ямар ямар улсын цэрэг оролцсон бэ? А. Монгол Зөвлөлт Япон Манж-го В. Монгол Зөвлөлт Хятад Япон Манж-го С. Монгол Зөвлөлт Хятад Манж-го D. Монгол Зөвлөлт Япон 30. 1945 оны Ялтын бага хурал дээр ямар 3-н гүрэн *Ар монголын статус кво*-г хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн бэ? А. БНХАУ , ЗХУ ,Их Британи В. ЗХУ ,Их Британи ,Япон С. ЗХУ, АНУ, Их Британи D. ЗХУ, БНХАУ, АНУ 31. БНМАУ хэзээ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон бэ? А. 1945-12-10 В. 1961-10-27 С. 1960-07-11 D. 1948-12-10
  • 8. 32. 1940-1953 оны хооронд УИХ /АИХ/-ын тэргүүлэгчдийн даргаар хэн ажиллаж байв А. Ж.Самбуу В. Ж.Батмөнх С. Г.Бумцэнд D. Х.Чойбалсан 33. Улс орнуудын дипломат үйл ажиллагаа гэж юу тодорхойлж болох вэ? А. Тухайн улс орнуудын хоорондын харилцааг зохицуулна. В. Гадаад бодлогыг энхийн аргаар хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагаа С. Олон улсын харилцаан дахь улс түмний баримтлах ерөнхий чиг D. А болон В 34. Хүйтэн дайн гэж юу вэ? А. 1945 онд АНУ Японы Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн дайн В. 1941-06-22нд фашист Герман гэрээгээ зөрчин ЗХУ-д халдан довтолж эхлүүлсэн дайн С. Дэлхийн 2-р дайны дараа холбоотон гүрнүүд үзэл суртлын хувьд зөрчилдөн үүнээс улбаалж дэлхийн улсууд 2 хуваагдсан үе* D. 1914-1918 оны хооронд болсон нийт 8,5 сая хүний амь насыг авч одсон дайн 35. Социализмын үед Монгол улс социалист орнуудтай ямар харилцаатай байв ? А. Бүх талаар ойртон нягтрах В. Тун явцуу хүрээнд С. Нилээд цэрвүү байдлаар D. Үл итгэх байдлаар
  • 9. 36. Хятад улс ямар түүхэн үйл явдлын дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бэ? А. 3 Их гүрний 1943 оны Тегеран, 1945 оны Яалтын гэрээний дараа шахалтанд орж Монголыг хүлээн зөвшөөрсний дараа. В. Хятадын Гоминданы Засгийн газар 1945 оны 8-р сард Монгол улс Японд дайн зарлаж Өвөр монголыг эзэлсний дараа ... С. 1945 оны 10 сарын 20-ны өдөр БНМАУ-д бүх ард түмний санал хураалтын дараа ... Д. 1949 оны 10-р сард Хятадад Коммунист дэглэм ялж БНХАУ байгуулагдан 2 орон дипломат харилцаа тогтоосны дараа. 37. Монголын улсын тусгаар байдлыг Status-quo-н хэмжээнд Холбоотон гүрнүүд хэзээ хүлээн зөвшөөрсөн бэ? А. Дэлхийн 2-р дайн төгсгөлд Яалтад болсон 1945 оны 5-р сарын Холбоотон гүрнүүдийн гэрээгээр. В. Монголд болсон бүх нийтийн санал хураалтын дүнг харгалзан 1946 оны 1 сард Хятадад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. С. 1944 оны зун Монголд айлчилсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Уэлссын “Монгол саттилет улс боловч Төрийн зүтгэлтэнгүүд нь тусгаар байдлаа хадгалан үлдэх чадвартай хүмүүс юмаа” гэсэн дүгнэлтийн дараа. Д. 1945 оны 8-р сард Монголын засгийн газар Японд дайн зарлаж Дэлхийн 2-р дайны дарааа ялагч улсын нэг болсонд . 38. Цэгийн оронд тохирох үгийг нөх 1940 оны 6-р сарын 30-нд шинэ үндсэн хуулийг баталжээ.Тус үндсэн хууль нь 1924 оны Үндсэн хуулийг залгамжилсан ............................хэв маягийн улс орны хөгжлийн зорилтыг тодорхойлсон хөтөлбөрийн шинжтэй хууль юм. А.Коммунист В.Социалист С.Ардчилсан D.Уламжлалт
  • 10. 39.Фашист Герман ЗХУ-тай байгуулсан Харилцан үл довтлох гэрээг зөрчин .................. –нд ЗХУ-д гэнэт халдан довтолсноор Аугаа их эх орны дайн эхлэв. А. 1945-05-09 В. 1941-06-22 С. 1941-04-13 D. 1945-09-02 40 Дэлхийн 2-р дайны үед /1943 онд/ монголын ард түмнээс ЗХУ-д бэлэглэсэн танкын цувааг ................................. гэж нэрлэв . А. Дайчин Монгол В. Баатар Монгол С. Ард Монгол D. Хувьсгалт Монгол 41.Дараах үйл явдлууд хэдэн онд болсон бэ? 1. Фашист Герман ЗХУ-руу довтлов a. 1945 2. Халхын голын дайн эхлэв b. 1941 3. Их хэлмэгдүүлэлт эхлэв c. 1939 4. АНУ Японы хирошима хотод d. 1937 атомын бөмбөг хаяв 42. Дараах үйл явдлуудад харгалзах оныг тохируул 1. БНМАУ нь НҮБ-д гишүүнээр элсэв a. 1946 он 2. БНМАУ Японд дайн зарлав b. 1960 он 3. БНМАУ 3 дахь үндсэн хуулиа батлав c. 1961 он 4. БНМАУ-ын тугаар тогтнолыг Хятадын засгийн газар d 1945 он. зөвшөөрөв
  • 11. Өнөөгийн монгол улс /1990 оноос хойш / 43. 1992 оны үндсэн хуулинд Монгол улсын төрийн хэлбэрийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ? А. Ерөнхийлөгчийн БНУ В. Парламентын БНУ С. Парламентын болон ерөнхийлөгчийн БНУ D. Аль нь ч биш 44. Монголын уламжлалт соѐлд илүү хамааралтай зүйл аль нь вэ? А. Нүүдэлчдийн аж төрөх ѐсны соѐл В. Байлдан дагуулагчдын соѐл С. Буддын шашинтны соѐл D. Эх газарт оршин суугчдын соѐл 45. Хэний засгийн газрын үед Монголын эдийн засаг чөлөөт үнийн тогтолцоонд шилжсэн бэ? А. 1990-1992 онд Бямбасүрэнгийн тэргүүлсэн ЗГ В. 1992-1996 онд Жасрайн тэргүүлсэн ЗГ С. 1996-1998 онд Энхсайханы тэргүүлсэн ЗГ D. 2000-2004 онд Энхбаярын тэргүүлсэн ЗГ 46. 1990 оны хувьсгалын дүнд бий болсон ардчилалын ололтуудаас аль нь хамааралгүй вэ? А. Өмчийн олон хэлбэр бий болсон В. Төрийн хяналтаас үнийг чөлөөлсөн С.Шинэ үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийн нөлөөг хязгаарласан D. Олон ургальч үзэл бий болж , олон намын тогтолцоо бүрэлдэн төлөвшиж эхэлсэн
  • 12. 47. Өнөөгийн Монгол орны төрийн бодлогын нарийн нандин нууц асуудлыг хэлэлцдэг “Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл”-д ямар албан тушаалтнууд багтах вэ? А. Ерөнхий сайд , УИХ-ын дарга, Ерөнхий прокурор В. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд С. Тагнуулын Ерөнхий Газар , Засгийн газар, УИХ D. Ерөнхийлөгч. Хуульзүй дотоод хэргийн сайд, Тагнуулын ЕГ-ын дарга 48. Цэгийн оронд тохирох үгийг нөх 1989 оны 12-р сарын 10-нд Монголын нийгмийг ардчилах ,хуучин тогтолцоог халахад чиглэсэн ............................байгуулагдсаныг албан ѐсоор зарлажээ. А. Монголын Үндасний Ардчилсан нам В. Монголын Социал Демократ нам С. Монголын Ардчилсан Холбоо D. Ардчилсан Залуучуудын холбоо 49. Тохирох үгийг нөхөж бич Үнэ чөлөөлөх анхны зоримог алхмыг 1991 оны 1-р сард ....................-н тэргүүлсэн засгийн газар 20-р тогтоолоороо хийв А. Жасрайн ЗГ В. Энхсайханы ЗГ С. Бямбасүрэнгийн ЗГ D. Энхсайханы ЗГ 50. Цэгийн оронд тохирох үгийг нөх Иргэний ардчилсан нийгмийн удирдлагын шинэ өвөрмөц хэлбэр нь иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж сайн дураараа байгуулсан байгууллага бол ..............................юм А. Улс төрийн нам В. Төрийн бус байгууллага С. Аймаг , нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал D. Баг ,хорооны иргэдийн нийтийн хурал
  • 13. 51. Хүний эрхийн түгээмэл тунхагийг Монгол улс хэдэн оны үндсэн хуулиараа бүрэн баталгажуулсан бэ? А. 1924 оны Анхдугаар үндсэн хууль. В. 1940 оны хоѐрдугаар Үндсэн хууль. С. 1960 оны гутгаар Үндсэн хууль. Д . 1992 оны дөтгээр үндсэн хууль 52. Дараах засгийн газрууд хэдэн оны хооронд ажиллаж байсан бэ? Тохируул 1. Энхбаярын ЗГ a. 1992-1996 2. Жасрайн ЗГ b. 1990-1992 3.Энхсайханы ЗГ c. 2000-2004 4.Бямбасүрэнгийн ЗГ d. 1996-1998 53. Дараах ухагдахуунуудыг тохируул 1990-1992 оны үеийн БНМАУ-ын төрийн тогтолцоо. 1. Ардын Их Хурал /АИХ/ 2. Улсын Бага Хурал/УБХ/ а. Төрийн гүйцэтгэх дээд байгууллага b. БНМАУ-ын тусгаар тогтнол , Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа 3. Ерөнхийлөгч с. Монголын ард түмний төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага 4. Засгийн Газар/ ЗГ/ d. Хууль тогтоох , хянан шалгах , зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага