№6 mongolian empire
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

№6 mongolian empire

on

  • 1,020 views

 

Statistics

Views

Total Views
1,020
Views on SlideShare
473
Embed Views
547

Actions

Likes
1
Downloads
4
Comments
0

3 Embeds 547

http://homework.blogmn.net 511
http://www.homework.blogmn.net 34
http://www.blogmn.net 2

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

№6 mongolian empire №6 mongolian empire Presentation Transcript

  • Монголын эзэнт гүрэн Монголын эзэнт гүрэн Э.Цэрэнбаатар
  • • • • • МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ЦАГААДАЙН ХААНТ УЛС ИЛЬ ХААДЫН ХААНТ УЛС АЛТАН ОРДНЫ ХААНТ УЛС ЮАНЬ УЛС
  • ―ПАКС МОНГОЛИКА‖ МОНГОЛЧУУДЫН ДЭГЛЭМ буюу ЭНХ ТАЙВАН ТОГТООЛТ 1. ХУУЛЬ ЭРХ. 2. ШАШИН ШҮТЛЭГИЙН ЧӨЛӨӨТ БАЙДАЛ. 3. СОЁЛЫН ЯЛГАА. 4. МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАЛТ 5. ХУДАЛДААНЫ ТОРГОН ЗАМ
  • ―ПАКС МОНГОЛИКА‖
  • Чингис хаан түүний залгамжлагч гурван их хаан Өгөөдэй (1229-1241), Гүюг (1246-1248), Мөнх (1251-1259) нар “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь, хол хэмээн бүү шантар, явбаас хүр юү, Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс дааюу” гэдэг Чингисийн билэг сургаалийн дагуу хүнд хүчир их аян дайнууд хийж Солонгосоос Адриатын тэнгис Альпийн нуруу хүртэлх өргөн уудам нутагт Монголчууд ноѐрхож эхэлжээ.
  • Цагаадайн хаант улс • Чингис хаан анх 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад хоёрдугаар хүү Цагаадайдаа дөрвөн мянган өрх хуваан өгчээ. Хожим нь дахиад 1225 онд дөрвөн хөвүүндээ нутаг хувиарлан өгөхдөө, Цагаадайд Уйгарын орноос Аму мөрөн хүртэлх өргөн уудам нутгийг хувь улс болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд хувилан өгсөн тэр газар нутаг дээр үндэслэн Цагаадайн хант улс бүрэлдэн тогтсон байна.
  • ЦАГААДАЙН УЛС Цагаадай угсааны хаадын бунхан – Бухар хот • Уг улсын түүх 1221 оноос эхэлдэг боловч 1227 он хүртэл Чингис хаанд итгэгдсэн Махмуд Ялавачи захирч байв. Чингис хааны хийсэн аян дайнуудаас ялах магадлал хамгийн бага, эрсдэл ихтэй дайн бол Сартуул иргэдийг дайлсан Их аян дайн байлаа. 120.000 цэрэг 5000 орчим км бартаат замыг туулж өөрсдөөсөө 100 дахин илүү хүчтэй тулалдана гэдэг бол Чингис хаанд маш хүнд байлаа. Хол замыг туулж их цэрэг Хорезмын нутагт орж ирэхэд Махмуд Ялавачи итгэлт нөхдүүдийг дагуулан Чингис хаанд дагаар оржээ. Энэ бол урвалт биш байлаа.
  • ЦАГААДАЙН УЛС Цагаадай Махмуд Ялавачийг замаасаа зайлуулсан боловч түүний хүү Масудбекийг Уйгараас Хорезм хүртэлх нутаг дахь тариалангийн газруудын захирагч болгосон бөгөөд тэрээр олон хаадын нүүрийг үзэн 1289 он хүртэл уг албыг хашиж байжээ. Цагаадай 1242 онд өөд болж түүний гэрээслэл ѐсоор бага хүү Хара Хүлэгү хаан болжээ Энэ үеэс нүүдэлчид өөрсдийгөө “Цагаадайнхан” гэж нэрлэсэн. Хара Хүлэгүгийн үед буюу 1251 онд Тулуйн хүү Мөнх, Батын шууд тусламжтайгаар Их хаан суусан үеэс эзэнт гүрэнд Цагаадайн улсын байр суурь үлэмж суларч худалдаа, эдийн засгийн томоохон бүс нутаг Мавереннахор муж Алтан ордны улсын мэдэлд шилжив..
  • 1227- Цагаадай 1242 - Цагаадайн хүү Хара Хүлэгү 1247- Есөнмөнх 1251 – Хар Үлэхү 1260 - Цагаадайн ач хүү Алгуй 1265 - Мубарек Шах 1271- Никпей 1274-1300- Бэхитөмөр 1300-1306 – Дува 1306-1307- Гончиг 1307-1309- Далиху 1309-1318 –Эсэн бух 1318 -1326- Кебек 1326-1331- Элжигдэй 1331-1334 - Дармашин 1334 -1346 Газан 1348 – 1353,1369 Туглуг Төмөр 1370-1405 – Доголон Төмөр
  • Цагаадай хан Сырдаръя мөрний зүүн эрэгт Кутлуг гэдэг хот, Алмалык гэдэг цэцэрлэг, зуслангийн газар байгуулсан нь олны сэтгэлийг татаж байжээ. Цагаадайн улсын Уйгарын хотуудыг өрнө дорныг холбосон худалдааны зам дайран гарч байлаа. Монголчууд Дундад Азийг Хорезмын хант улс буюу Сартул иргэн гэж нэрлэдэг байлаа.Эзлэн авсныхаа дараа Чингис хааны хоѐрдугаар хүү Цагаадайн нэрээр "Цагаадайн хант улс" гэж нэрлэх болжээ. 1330-д оноос эхэлж Цагаадайн хаант улс хоѐр хуваагдаж, түүний нэгийг нь Могол гэж нэрлэж Моголистан гэдэг шинэ улс буй болжээ. Мавернахор буюу Уйгарстан нь суурин соѐл иргэншилтэй болсон. Одоо хүртэл Монгол гэдгийг Могол гэж дуудсан хэвээр байна.
  • ЦАГААДАЙН УЛС ХУВААГДАЛ
  • ТӨМӨРИЙН ХААНТ УЛС Туглук Төмөрийг нас барсны дараа түүнд алба хашиж агсан Төмөр хүчирхэгжин 1370 онд цэргийнхээ хүчээр Моголстаны баруун хэсгийг таслан авч өөрийн эзэмшил болгожээ. Төмөр бол Барулас овгийн хүн бөгөөд тэр Чингис хаан шиг их хүн байж Их гүрнийг байгуулна хэмээн мөрөөдөж 1370-1405 онд Төмөр Алтан ордоны улсын хагас, Дундад ази, Иран, Гүрж, Өмнөд оросыг нэгтгэсэн эзэнт гүрнийг дан ганц зэвсгийн хүчээр байгуулжээ. Төмөр хаан 1370-1405
  • ТӨМӨРИЙН ХААНТ УЛС Харин ач хүү Улугбек нь (1394-1449) дайн байлдаанаас татгалзан эрдмийн мөр хөөж од гаригийн хөдөлгөөний том нээлт хийн дэлхийд алдаршжээ. Улугбекын байгуулсан Одон орны судалгааны төвийн туурь одоо хүртэл Туркменстанд байдаг.
  • Иль хаант улс • Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд суусны дараа өөрийн төрсөн дүү Хүлэгүг Иранд явуулж, Сири Рум, Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар өгчээ. Хүлэгү Иранд очиж, Ил хант улсыг үндэслэн байгуулаад, 9 жил (1256-1265) хан суусан байна. Тэрээр Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр Ил хант улсыг байгуулсан ажээ. Хүлэгүгийн улсын ханыг Ил Хан (Улсын хаан) гэж нэрлэдэг байсан тул түүхэнд Ил Хаант улс хэмээн алдаршжээ. Тус улсыг үндэслэн байгуулагчийнх нь нэрээр "Хүлэгүгийн улс" гэж нэрлэж байжээ. • Энэ улс Армяны хаан Гетум – Мөнх хаан нарыг 7 зүйлт гэрээний үндсэн дээр байгуулагдсан. • Исмаилууд буюу Уулын өвгөдийн нийгэмлэг. Нууцлагдмал МАФИ байгууллага • Багдад хотыг эзлэн авах. • Ариун газар Иерусалимыг чөлөөлөх.
  • Hayton of Corycus 1307 оны ном ТАТАРУУДЫН ТҮҮХ КАИР хот дахь БЕЙМБАРС СУЛТАНЫ БУНХАН 1260 — 1 июля 1277
  • Хүлэгү хаан • Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Хүлэгү хаан Сирийг байлдахдаа, Кит бух хэмээх Христосын шашинтай хүнээр цэргээ толгойлуулж байсан нь Христосынхноос дэмжлэг авах бодолтой байсны илрэл юм. 1260 онд Айн-Жамут, 1277 онд Аль-Бастанд Египедийнхэнтэй хийсэн тулалдаанд монгол цэрэг ялагдаж Сирээс шахагдаж гарсан байна. Хэдий тийм боловч Ил хаад Сирийг эзлэх зорилгоо орхиогүй юм. Газан хан хэдийгээр лалын шашинд орсон боловч Сирийг эзлэх зорилго тавьж, Гүрж, Арменийн цэргийн тусламжтайгаар Сирийг эзлэн аваад, 1303 онд дахин ялагдал хүлээжээ. Британы музейд хадлагдаж байгаа Хүлэгү хааны хөрөг
  • ИЛЬ ХААД - МАМЛЮКУУД • Китбухын захирсан түрэгүүд зонхилсон 10.000 гаруй цэрэг 1260 оны 9 сарын 3-нд Сирийн нутагт Мамлюкуудад бут цохигдсон. • Мамлюкууд Иерусалим хотыг шашны ариун хот учраас хамгаалсан. • 1277 онд дахин Мамлюкуудад ялагдсан
  • Иль хаант улс
  • Ил хаадын хаант улсын хаадууд 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 1256 – Хүлэг 1265 – Абага 1282 – Текулар Ахмед 1284 – Аргун 1291 – Гайхат 1294- Байду 1295 – Газан 1304 – Өлзийт 1316 – Абу сайд 1335 – Шейх Хасан Хүчү 1343- 1353 Туглуг Төмөр
  • Хүлэгү хаан
  • Абага хаан
  • Газан хаан Судрын чуулган зохиолын номын зураг Өгөөдэй хааныг хаан ширээнд өргөмжилсөн зураг.
  • Иль хаадын улсын мөхөл • Ил хаадын гадаад улс төрийн бодлогод Сири, Палестинийг байлдан дагуулах зорилго оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд нь хөндөлдөж байсан учир түүнтэй Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Египетийн Мампюкийн султанууд лалын шашныгулс төрийнхөө бодлогын түшиг тулгуур хэмээн үзэж байв. Монголын ил хаад Египетийн эсрэг дайнд Христосын шашны холбоотон улсууд болох Антиохийн вант улс, Триполийн гүнт улс, Иерусалим хант улс зэргийг ашиглаж байв. Мөн Киприйн хант улс, Киликийн Армен, Гүржийн газрын эздийг ч татан оролцуулж байжээ.
  • Jami' al-tawarikh СУДРЫН ЧУУЛГАН • 1310 онд бичигдсэн • Болд чинсан, Монголын түүхийн АЛТАН ДЭВТЭР судрыг ашигласан • Рашид ад Дин(1247-1318) Багдадын баян хүн, эмч, толь бичиг зохиогч. Ил хаадын улсын нөлөөтэй түшмэл.
  • ЗҮЧИ ХААН 1184—1227 Казахстанд хадгалагдаж байгаа Зүчи хааны бунхан
  • Алтан ордны улс • Орост энэ улсыг "Зүчийн улс" гэж нэрлэдэг байсан бөгөөд монгол сурвалжид ч тэгж нэрлэжээ. Зарим зохиолд "Хөх орд", "Цагаан орд", "Цагаан ордот улс" гэх зэргээр нэрлБат хан тэргүүтэй Монгол ноѐд баруун замын аян дайнаас буцаж ирээд Ижил мөрний доод урсгалд Сарай гэдэг нийслэл хот байгуулан суусан 1240-өөд оны эхэн үеэс эхлэн энэ улсыг "Алтан ордоны улс" хэмээн нэрлэх болсон
  • Алтан ордны улс
  • Алтан ордны улс
  • Бат хаан • Ууган хүү Зүчидээ Эрчис мөрнөөс баруун тийш, Хорезмээс хойш монгол цэргийн морины туурай хүрсэн газрыг өгчээ. Зүчи Урал мөрнөөс зүүн тийш Кипчакийн тал нутгийн зүүн хэсэг, Амур, Сыр-Даръяа мөрний доод урсгалын Хорезмийн нутгийг эзэмшиж байлаа. • Зүчийн хоёрдугаар хүү Бат 1236-1240 оны хооронд Урал мөрнөөс баруун тийш Волга мөрний дагуу. Кипчак, Болгарыг эзлэж Оросыг эрхшээлдээ оруулсан байна.
  • Алтан ордны улсын хаадууд 1. Зүчи хаан 1223-1227 2. 1227-1255 – Бат хаан 3. 1256 –1266 Бэрх 4. 1266 –1280 Мөнхтөр 5. 1280 – 1287 Тудамөнх 6. 1287 – 1290 Тула буха 7. 1290—1312 Тохта 8. ........_...... 13. 1382 –1317 Тогтомыш
  • 1341 оноос Алтан ордны хаант улс • Астрахань • Казань • Крым гэсэн 3-н хэсэг болон салсан
  • Алтан ордны улс
  • 1380 оны 9 сарын 8 нь Дон мөрний Куликовын талд Алтан Ордын Мамай, Москвагийн вант улсын ван Дмитрий нарын хооронд болж Оросууд асар их хохирол амсаж байж ялалт байгуулсан. .
  • Дүгнэлт • Цагаадай, Иль Хаад, Алтан ордоны улсуудын үед (XIII-XY зуун) Арабууд, Османы түрэгүүд Газарын дундад тэнгис, Улаан тэнгисийн холбоо болсон Синайн хойгийг хааж, ойрхи дорнодод ноѐрхож байсныг зогсоож олон жил дайн самуун, дээрэм тонуулаас болж тасалдсан “Өрнө дорнын их торгон зам”-ыг аюулгүй болгож Дэлхийн худалдаа, төрийн бодлого, гадаад харилцаа зэргийн үндсийг тавьжээ. Тэр үед Ертөнцийн эзэн, Аллах бурхантай дүйцэх нэр хүндтэй хүн нь Чингис хаан хэвээр байлаа. Одоо ч Дундад ази, Иран, Иракт Чингис хааны сүр хэвээрээ байна.