№4 mongol aimguud

4,991 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
4,991
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1,003
Actions
Shares
0
Downloads
23
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

№4 mongol aimguud

  1. 1. Монгол аймаг,ханлигууд X-XII зууны vед монгол болон тvрэг угсааны олон ханлиг улсууд ємнє зvг Хятадын Цагаан хэрэмнээс умар зvг Байгаль нуур,ємнє зvг Балхаш нуураас дорно зvг Хянганы нуруу хvртэлх єргєн уудам газар нутаглаж байжээ. Тэдний аж ахуй, нийгмийн амьдрал харилцан адилгvй байлаа. Тал хээрээр нутагладаг малчин аймгуудын олонх нь тvрvv феодалын хєгжлийн шатанд дэвшсэн байв. Тэд нvvдлийн мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ ан агнуур, газар тариалан, гар урлал эрхлэн аж тєрж байсан байна. Харин ой тайгаар амьдардаг иргэдийн дунд овгийн байгуулал зонхилж ан агнуур эрхлэхийн хамт мал аж ахуйд шилжиж байсан байжээ. Монгол угсаатны дунд хамжлагын буюу феодлын харилцаа хєгжиж байх тэр vеэс сурвалжит язгууртнуудын эзэмшил нутгийг аймаг хэмээн нэрлэх болсон байна. Аймгийн цаашдын хєгжилд аймгийн холбоо чухал vvрэг гvйцэтгэх болсон vеэс тэдгээр аймгийн холбоодыг Ханлиг буюу бага хаант улс гэж нэрлэжээ. Энэ vед Хамаг монгол улс, хэрэйд ханлиг, найманы ханлиг, мэргид, татар, урианхай, хонгирад, барга, онгуд, ойрад, ойн иргэд зэрэг ханлиг аймгууд тус тус биеэ дааж тусгаар орших болсон байна. Хамаг Монгол ханлиг Хабул хаан нас барахдаа хаан ширээгээ тайчууд овгийн Сэнгvм Билэгийн хєвгvvн Амбагайд шилжvvлэхийг гэрээсэлжээ XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар тєвлєрсєн Хамаг Монгол хэмээх монгол туургатны улс байгуулагдсан юм. Энэ нь язгуурын монгол аймгуудын нэгдэл бєгєєд тvvхэнд Хамаг Монгол гэж нэрлэгджээ. 1130 онд гол гурван аймгийн хуралдайгаар Хабул Хамаг Монголын хаанд єргємжлєгджээ. Хамаг Монгол улсын нутаг дэвсгэр нь Онон, Хэрлэн, Туул гурван голын эх, Хэрлэн голын сав дагуух нутгийг хамарч байв. Хабул хаан улсаа тєв, баруун, зvvн хэсэгт хувааж, тэдгээрийг тус бvрт нь нэг нэг сурвалжтанд захируулж байсан байна. Хабул хаан улсыг байгуулж ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигоны угсаа залгамжлалыг бий болгосон нь тvvний гол гавьяа юм. Тэрээр Хамаг монголыг хурааж бусад монгол аймагтай холбоо тогтоож, дотоодын зєрчлийг зєєлрvvлж, нэгдлийг буй болгожээ. Vvний дараа Зvрчидийн Алтан улстай харилцах арга замыг янз бvрээр хайж эхэлжээ. Тэрээр мэргид, хэрэйд, найман зэрэг аймагтай зузаан холбоо тогтоож, Алтан улсын гар хєл болсон Татартай тэмцэл хийж, Зvрчидийн Алтан улсаас Монголын эсрэг явуулж байсан хєнєєлт бодлогоос улс орноо, удам угсаагаа, ард олноо сэргийлэн хамгаалах ажиллагааг тууштай явуулж байсан байна. Хабулын хаанчлалын vетэй Алтан улсын эхний гурван хаан холбоотой байсан байна. Тэд “монголын эсрэг цэргээр довтлон цохих”, ”монголчуудыг монголоор нь цохиулах”, ”идэрчvvдийг хороох”, ”ихэс дээдсийг нь модон илжгэнд хадаж цаазлах”, “Хамаг монгол улсыг улс гэж, хааныг хаан гэж vл хvлээн зєвшєєрєх” гэсэн бодлогыг
  2. 2. явуулж байсан хаад байжээ. Алтан улсын цэрэг Хамаг Монголд хэд хэдэн удаа довтолсон боловч ялагдал хvлээж, 1146 оны 8 дугаар сард Хамаг монголд найрамдалтай харилцах санал тавьж 1147 онд Хабул хаан єєрийн улсад ашигтай нєхцлєєр Алтан улстай гэрээ байгуулжээ. Гэвч Алтан улс хятадын Сvн улсын зvvн хойд мужуудыг эзлэн авч хvчирхэг болсон байна. Ингээд Хамаг монголтой байгуулсан гэрээгээ биелvvлэхгvй зєрчих болжээ. Улмаар Татарыг холбоотон болгож, Хамаг монголын эсрэг тэмцэх болов. Хабул хаан монголын тvvхэнд их гавьяа байгуулсан улс тєр, цэргийн том зvтгэлтэн байжээ. Алунгоогийн тэнгэрийн хєвгvvдээр овоглосон Боржигин овгийг тvvхийн тавцанд гаргаж, монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан яст хаадын удирдлага дор Хамаг монгол улсыг байгуулсан нь тvvний гол гавьяа юм. Хабул хаан долоон хvvтэй бєгєєд тэр дундаа хоѐрдугаар хєвгvvн Бартанбаатар, дєрєвдvгээр хєвгvvн Хотула, зургадугаар хєвгvvн Хадаан нар эцгийнхээ амьд сэрvvн ахуйд ухаан тєгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа хаан ширээгээ єєрийн хєвгvvдийн алинд ч биш тайчууд овгийн Сэнгvн Билэгийн хєвгvvн Амбагайд шилжvvлэхийг гэрээсэлжээ. Амбагай хаан суумагцаа “бvх хvчээ зузаатган Алтан улсаас сэрэмжлэх” гэдэг бодлогын дор тєрийн гадаад бодлогоо хєтлєн явуулж байлаа. Гэвч Хамаг монгол, Алтан улсын харилцаа улам хурцадсаар эцэст нь туйлын аюултай байдалд тулж очжээ. Амбагай угаас эвдрэлцэхээс эвлэхийг илvv хичээдэг хаан байжээ. Ялангуяа монголчууд бvгдээрээ хvчээ нэгтгэсэн цагт л Алтан улсыг ялан дийлж чадна. Тэгэхгvй бол цаг vргэлж хvч дутаж байх болно гэж тэрээр vздэг байжээ. Тvvний vед Хамаг монголын засаг захиргааны зохион байгуулалтад зарим нэгэн єєрчлєлт гарав. Тухайлбал, “тайш” гэдэг голдуу цэргийн хэргийг эрхэлсэн хааны дараагийн тушаалыг буй болгожээ. Амбагайн vед улсын тайш нь тvvний дунд хvv Хадаан байсан байна. Амбагай хаан Татарын хvчийг Алтан улсаас салган, нааш нь татах арга ухаан удаа дараа сvвэгчилсэн боловч бvтээгvй юм.Тэрээр татарт элч зарж, найрамдалтай байхыг уриалан, Алтан улсын хор хєнєєлт бодлогыг тайлбарлаж байжээ. Гэтэл Хабул хааны ууган хvv Охинбархагийг татарууд гэнэдvvлэн барьж аваад, Алтан улсад хvргvvлснийг эзэн хааны зарлигаар модон илжгэнд хадаж цаазалжээ. Амбагай хаан ураг барилдах замаар Хамаг монгол, Татарын хооронд найрсаг харилцаа тогтоох гэж оролдоод єєрєє баригдаж Алтан улсад хvргэгджээ. Амбагай vхэхээс ємнє нутагтаа нууц элч зарж ”Хабул хааны долоон хєвгvvний дундах Хотулад, миний арван хєвгvvний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо єєрєє vдэж хvргэхийг надаар цээрлэл бологтун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний єшєєг авахыг оролдогтун“ гэж хэлvvлжээ. Ийнхvv Амбагай хаан єєрийн амь насаа улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн тєлєє зориулжээ. Амбагай хаан Хотулыг хаан болохоор гэрээсэлсэн нь тvvний улс vндсээ бодсон ухаалаг бодлогын илрэл юм. Тэрээр єєрийн хєвгvvдийн эв нэгдэл тааруу, хаан болох дуртайг мэдэж байжээ. Тэд ангийн махаа булаацалдаж байсан удаа ч байна. Иймээс нэгэн хvн шиг эе эвийг хичээж чаддаг Хабул хааны хал vзэж, хашир суусан хєвгvvдийн нэгэнд хаан
  3. 3. ширээг залгамжлуулах нь Хамаг монголын эрх ашигт нийцнэ гэж vзсэн байна. Ийнхvv Хамаг монголын гурав дахь хаанаар Хотула єргємжлєгдєв. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “Хамаг монгол, Тайчууд нар Онон мєрний Хорхунагийн хєндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хотулаг хаанд єргємжлєв. Монголын жаргалан нь бvжиг хурим билээ. Хотулаг хаан єргємжлєхєд, Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, євдєг газрыг єлтєртєл дэвхцэн бvжиглэж хуримлав” гэжээ. Хотула хааны vед Хамаг монгол улсын бvрэлдхvvнд дарлигины 16 аймаг, нируны 16, тайчууд,жалайр зэрэг олон хvн амтай аймгийн холбоо багтан орсон байжээ.Тэрээр хаан суусан цагаасаа эхлэн татарыг байлдан номхотгохыг хамгийн гол зорилгоо болгосон байна. Тэрээр татартай байлдана гэдэг нь Алтан улстай тэмцэж байгаа хэрэг гэж ойлгож байжээ. Хотула хааны цэрэг Алтан улсын гурван удаагийн довтолгооныг ялж байсан нь Хамаг монгол улс цэргийн хvчирхэг зохион байгуулалттай улс байсныг нотлон харуулна. Хамаг монгол, Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол язгуур Монголын тєрийн тэргvvн, цэргийн жанжин нарын мэргэн ухаан, хvч чадлыг илтгэн харуулсан чухал баримт юм. Єєрєєр хэлбэл, энэ гэрээгээр Алтан улс Хамаг монгол улсыг хvлээн зєвшєєрсєн байна. 1150-иад оны эцсээр Хотула хаан гэрээслэл vлдээж чадалгvй нас барсан бєгєєд тvvний ойрын садан Есvхэй баатар “хаан” гэж єргємжлєгдєєгvй боловч Хамаг монгол улсын тєрийг залгамжлан барих болсон байна. Татарын ханлиг Татарчууд бол эртнээс Хєлєн, Буйр нуурын сав газарт монголын єргєн уудам нутагт мал маллан, бага сага газар тариалан эрхлэн амьдарч байсан эртний нэгэн аймаг юм. 1135-36 оноос эхлэн Хамаг Монгол, Алтан улс хоѐрын харилцаа хурцадсан цагаас эхлэн татарууд Алтан улсын тvлхээсээр монголчуудтай эвдрэлцэж эхэлсэн байна. Татарууд Монголыг илэрхий дайсагнасны эхлэл нь Хабул хааны ахмад хvv Охинбархагийг гэнэдvvлэн барьж Алтан улсын хаанд хvргэн цаазлуулсан явдал юм. 1162 оноос ємнєхєн Хамаг монголын хаан Амбагай ургийн хэргээр очиход нь татарууд барьж, мєн л Алтан улсад хvргэхэд, модон илжигт хадан хороосон байна. Иймээс Хамаг монгол татаруудыг олон удаа довтлон байлдаж ялж байжээ. Монгол татарын зєрчил нь зєвхєн овог аймгийн єшєє хонзонгийн илэрхийлэл биш байсан юм. Татарын нутаг, тухайлбал Хєлєн, Буйр хоѐр нуурын орчим нь мал сvрэг єсгєхєд нэн таатай бэлчээртэй байсан учраас монголчууд эзлэхийн тєлєє эрмэлзлээс дээр дурдсан тэмцэл тулааны ихэнх хэсэг нь vvсч байсан байна. Татарууд Хамаг монгол, Хэрэйд, Найман шиг нэгдмэл хvчирхэг ханлиг болж чадаагvй ч монголын нэгэн том аймаг байсан юм. Хэрэйдийн ханлиг Хэрэйд нь Хятан улс, Алтан улсын vед монгол нутагт оршиж байсан хvчирхэг ханлиг юм. Хэрэйдийн нутаг нь Заг Завхан, Туул, Сэлэнгэ, Элсэн говийн хооронд байж баруун талаараа наймантай зах нийлж, хойд талаараа мэргидтэй, зvvн талаараа тєв монголтой, ємнє талдаа тангудын Си Ся улстай хиллэж байжээ. XI-XII зууны vеэр хэрэйдийн ханлиг ихэд хvчтэй болжээ. Хэрэйдийн хаан Маркусыг тєр барьж байхад татаруудтай эв найрамдалгvй байжээ. Татарууд энэ хааныг мєн л Алтан улст
  4. 4. хvргvvлэн амийг нь хороолгожээ. XII зууны эхээр хэрэйдийн язгууртнуудын дотоод зєрчил ихэсч, хан ширээний тєлєєх тэмцэл єрнєжээ. “Хоёр наран ургаваас Худгийн усан ширгэюv Хоёр хаан сууваас Хамаг улсаа баръюу ” хэмээн Наймалчин гэгч эмгэн Тоорилд сургаж байжээ. Тийнхvv эрх мэдэл Тоорил, тvvний дvv Эрх Хар хоѐрын тэмцлийн дунд байж, хэрэйдийн ханлигийн хvч чадлыг ихээхэн доройтуулсан байна. Найманы ханлиг Монголын тал нутгийн баруун захад оршин нутаглаж амьдарч байсан томхон аймгийн нэг нь Найман аймаг юм. Найман нар VIII зууны vеэс Алтай, Хангайн уулсын завсарт оршин суусаар байжээ. Найман гэдэг нэр нь найман аймагтай гэсэн тооны нэрнээс vvсчээ. Найманы ханлиг XII зууны эхэн гэхэд байгуулагдсан бєгєєд XII зууны дунд vеэс Найманыг Наркыш-Даян толгойлж байжээ. XII зууны эцэст, найманы ханлигийн хvч нь эзэд ноѐдын хоорондын хямралд тарамдан сульдаад, цэрэг дайны хєл хєдєлгєєн ихтэй “тэнгис мэт долгилж”, “найманыг хэнд даалгаж єгєх вэ?” гэдэг асуудал тулгарсан цаг vе байжээ. Чингис хаан монгол аймгуудыг нэгтгэх vед хамгийн соѐлжсон, бичиг vсэгтэй нь Найман аймаг байсан байна.

×