“Монгол” нэрийн гарал
үүслийн тухай
Э.Цэрэнбаатар
“Монгол” нэрийн тухай
• Аливаа угсаа удмын уг, овог аль нэгнийхээ
нэрийн дор нэгдэж, ямар нэгэн хугацаанд
тодорхой нэгэн н...
Дотоод, гадаадын олон судлаачид
“Монгол” хэмээх нэрийг:
• Нутаг ус
• Угсаа гарвал
• Бэлгэдэл
• Шашин шүтлэг
• Нийгэм түүхи...
• Монгол хэмээх нэр нь 3-р зуун, түүнээс
арай өмнөхөн үүсч, 3-р зууны үед анх
хятад сурвалжид тэмдэглэгдсэн
бололтой. Тэр ...
• Мөн эртний Хятадын түүхэн
зохиолуудад Хунну (зэрлэг
боолчууд), Гоужун (Нохой
эртэн), Дунху (Дорнодын
зэрлэгүүд), Жуань ж...
Монгол нэрийн талаар олон санал
байдгаас ерөнхийд нь нэгтгэн Үзвэл
• Зонхилох овгийн нэрнээс үүдэлтэй.
• Газар усны нэрнээ...
Зонхилох овгийн нэрнээс
үүдэлтэй
• Хятадын түүхийн эх сурвалжид Монгол гэдэгтэй
адил аялгуу ханз үсэг нь Тан улсын үед (61...
• Үүнийг батлах түүхэн эх сурвалжууд
байдгаас Рашпунцагийн “Болор эрхи”
зохиолд “.. Эх улсыг зовон зөхөж зонхилон
хураахад...
Газар усны нэрнээс үүдэлтэй
• Ихэнх судлаачид Монголын олон овог
аймгуудын нэрийн гарлыг тэдний
нутагладаг гол ус, уул нур...
• Үүнд Өвөрмонголд Мана болон Муна уул,
Хэнтийд Моен гол гэх мэтийг хэлж болно.
Өмнөд сүн улсын элч Пэн Дая “Хар татарын
т...
Хүний нэрнээс үүдэлтэй
• Монголийн нэрт түүхч Г.Сүхбаатар Монгол
гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан
Мугулюй /Мухар/ х...
Эдгээрээс гадна
• Монголын нэрт эрдэмтэн Х.Пэрлээ
“Монгол нэрийг газрын нэрнээс үүссэн
гэдэг саналыг залруулан, нийгэм олн...
• Түүхч Нагаанбуу: "Монгол гэдэг нэр
нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй.
Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй
гэсэн нийтлэл...
• Өвөрмонголын түүхч Гаваа Шинээр
орчуулсан дөт тайллагат монголын нууц
товчоондоо "Монгол гэдэг нь /мөнх
тэнгэрийн/ мөнх ...
Монгол нэрийн түүхэн хөгжлийг
дараах байдлаар харуулж болох юм.
• Нэгдүгээрт: МЭӨ VII-VI зууны үед
Эргүнэ-куны олон овог а...
• Дөрөвдүгээрт: Хабул, Амбагай хаадын
үед “Хамаг Монгол” хэмээн жинхэнэ
ханлигийн /улсын/ нэр болсон байна.
• Тавдугаарт: ...
• Зургаадугаарт: Хубилайн үеэс Юаны
Монгол гүрэн болон хүчирхэгжиж, бие
даан оршин тогтносоор
• Хятадын Мин улсын үед ар Ю...
Upcoming SlideShare
Loading in …5
×

№2 mongol neriin tuhai

7,866 views
7,318 views

Published on

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
7,866
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2,015
Actions
Shares
0
Downloads
78
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

№2 mongol neriin tuhai

  1. 1. “Монгол” нэрийн гарал үүслийн тухай Э.Цэрэнбаатар
  2. 2. “Монгол” нэрийн тухай • Аливаа угсаа удмын уг, овог аль нэгнийхээ нэрийн дор нэгдэж, ямар нэгэн хугацаанд тодорхой нэгэн нутагт шинэ овог аймаг болж бүрэлдэн тогтох хөгжлийн явцад ихэвчлэн өөрсдөө өгсөн буюу хөрш улс нь тэднийг нэрлэсэн нэртэй болдог билээ. Тэрхүү нэр нь аман болон бичмэл түүхнээ тэмдэглэж хоцрох эсэх нь тэр нэрийтгэлийг зүүгсэд тухайн цаг үедээ нийгмийн түүхэн хэрэг явдалд аль хир үүрэг гүйцэтгэж байсантай шууд холбоотой байдаг.
  3. 3. Дотоод, гадаадын олон судлаачид “Монгол” хэмээх нэрийг: • Нутаг ус • Угсаа гарвал • Бэлгэдэл • Шашин шүтлэг • Нийгэм түүхийн үйл явцын өвөрмөц үзэгдэл болохын үүднээс нь янз бүрээр тайлбарлаж ирсэн байна.
  4. 4. • Монгол хэмээх нэр нь 3-р зуун, түүнээс арай өмнөхөн үүсч, 3-р зууны үед анх хятад сурвалжид тэмдэглэгдсэн бололтой. Тэр цагаас хятад сурвалжид “Мын-у”, “Мын-ва”, “Мэ-гэ”, “Мон- гу-лин”, “Ман-гу-зы”, “Ман-ту”, “Мэн-гү” зэрэг олон янзын дүрс үсгийн дуудлагаар тэмдэглэгдэж байжээ. Дээрх үгсийг махчлан орчуулахад “хуучин бүдүүлэгчүүд” буюу “хэдийнээс мунгинагсад”гэсэн утгатай аж.
  5. 5. • Мөн эртний Хятадын түүхэн зохиолуудад Хунну (зэрлэг боолчууд), Гоужун (Нохой эртэн), Дунху (Дорнодын зэрлэгүүд), Жуань жуань (өт хорхой) гэх мэт нэрс олон тэмдэглэгдсэн байдаг.
  6. 6. Монгол нэрийн талаар олон санал байдгаас ерөнхийд нь нэгтгэн Үзвэл • Зонхилох овгийн нэрнээс үүдэлтэй. • Газар усны нэрнээс үүдэлтэй. • Хүний нэрнээс үүдэлтэй. Түүнчлэн Өрнөдөд биднийг Монгол гэхээсээ илүү Татарууд гэхэд ойлгомжтой байжээ. Учир нь Монгол, Татар хэмээх энэ хоѐр нэр нь нэг угсаатны нэрлэсэн хоѐр өөр салшгүй нэр юм. Татар гэдэг нэр нь гарлыг Жужан улсын хүчирхэг хаан Датанаас үүссэн ба Түрэг угсаатан Монголчуудыг уг хааны нэрээр Огуз Датань, Тонуз-Датань гэж нэрлэж байсныг Европууд шууд авч хэрэглэжээ. Ийм тохиолдол ганц бидэнд ч тохиолдоогүй Бирм, Солонгос, Хятадад ч байжээ.
  7. 7. Зонхилох овгийн нэрнээс үүдэлтэй • Хятадын түүхийн эх сурвалжид Монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тан улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан- шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна. • Мөн Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг-улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна.
  8. 8. • Үүнийг батлах түүхэн эх сурвалжууд байдгаас Рашпунцагийн “Болор эрхи” зохиолд “.. Эх улсыг зовон зөхөж зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн Молор эрдэнэ мэт бидний /Бида/ улсад Моен үзтэл зовоход нь ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол гэв” гэж дурьдсан байна. Хятадын эрдэмтэд Монгол хэмээх нэр нь “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган” зэрэг сурвалжид олонтоо тэмдэглэгдсэн нэгэн Ястан аймгийн нэр байж, тэр нь улирсаар нийт монголчуудын нэр болсон гэх зэргээр тайлбарласан байдаг.
  9. 9. Газар усны нэрнээс үүдэлтэй • Ихэнх судлаачид Монголын олон овог аймгуудын нэрийн гарлыг тэдний нутагладаг гол ус, уул нурууны нэрнээс мөшгөн хайх боломжтой хэмээн үздэг. Жишээлбэл: Акад Ч.Далай 10-11 зууны үед Мон гол буюу Мон голынхон гэдэг төв овог буюу Монгол хэмээх “гол аймаг” гурван голын эхээр нутаглаж байсан гэжээ. Тухайлбал, Улх голоос Улхнууд, Салж голоос Салжууд, Сяньби уулаас Сяньби үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн “Мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид эрж хайж чамгүй тийм нэр язгууртай уулс усны нэрсийг цуглуулжээ.
  10. 10. • Үүнд Өвөрмонголд Мана болон Муна уул, Хэнтийд Моен гол гэх мэтийг хэлж болно. Өмнөд сүн улсын элч Пэн Дая “Хар татарын тэмдэглэлдээ” говьд Монгол гэдэг уул бий. Татар хэлээр мөнгө гэсэн утгатай. Зүрчид өөрийн улсыг Ил Алтан улс гэж нэрлэсэн учир татар улс өөрийгөө мөнгө гэж нэрлэжээ. • Мөн 1300-1310 орчим жилийн өмнө Монгол нэрт аймаг оршин байсан тухай аман домгийн уламжлалыг дурьдаад тэрхүү Монгол хэмээгдэх аймаг нь Эргүнэ күнгээс гарч ирэхдээ Мон нэртэй гол аймаг нь их сульдаж зүдрэн урт замыг туулж явсаар Ононгийн эхэнд ирж, нэгэн жижиг салаа голын орчмоор нутагласан тухай өгүүлжээ
  11. 11. Хүний нэрнээс үүдэлтэй • Монголийн нэрт түүхч Г.Сүхбаатар Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан Мугулюй /Мухар/ хэмээх хүний нэрний үндэс байж болох юм гэж үзсэн ч энэ асуудлыг цааш нь нарийвчлан судалсан судлаачид одоогоор алга байна. Энэхүү саналыг энэ талаар дорвитой судалгаа хийсэн түүхч П.Дэлгэржаргал дэмжсэн байдаг ба овгийн толгойлогчийн нэрнээс угсаатны нэр болжээ хэмээн үзсэн байна. Иймэрхүү саналыг Н.Ишжамц, Сүрбадрах, К.Ширатори, Т.Фүзида зэрэг эрдэмтэд гаргасан байдаг
  12. 12. Эдгээрээс гадна • Монголын нэрт эрдэмтэн Х.Пэрлээ “Монгол нэрийг газрын нэрнээс үүссэн гэдэг саналыг залруулан, нийгэм олны амьдралын үзэгдлээс үүдэн гарсан гэж үзэх нь үнэний хувьд их л дөт болно.” гэж өмнөх олон судлаачаас өвөрмөц онцлог дүгнэлтийг хийжээ.
  13. 13. • Түүхч Нагаанбуу: "Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байдаг. • Түүхч Элдэнтэй, Ардаажав: "Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой" гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
  14. 14. • Өвөрмонголын түүхч Гаваа Шинээр орчуулсан дөт тайллагат монголын нууц товчоондоо "Монгол гэдэг нь /мөнх тэнгэрийн/ мөнх болон овогтон ба аймагтны удамшилт бэлэг дэмбэрэл болсон /гал тулгын/ гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой." гэсэн дүгнэлтүүдийг тус тус хийсэн байна.
  15. 15. Монгол нэрийн түүхэн хөгжлийг дараах байдлаар харуулж болох юм. • Нэгдүгээрт: МЭӨ VII-VI зууны үед Эргүнэ-куны олон овог аймгийн ерөнхий нэрийг Монгол гэх болж, тэр нэр нь сүүлдээ Монгол-дарлигин нэр болсон байна. • Хоѐрдугаарт: X-XI зууны үед Монгол нэр, мэнгу-шивэй, монголжин, монглу гэх мэтээр монголчуудын нэгэн хэсэг овог аймгийн нэр болсон байна. • Гуравдугаарт: XI-XII зууны эхэн үед монгол хэмээх нэр нь аймгийн холбоо, улсын нэр болсон юм.
  16. 16. • Дөрөвдүгээрт: Хабул, Амбагай хаадын үед “Хамаг Монгол” хэмээн жинхэнэ ханлигийн /улсын/ нэр болсон байна. • Тавдугаарт: XIII зууны эхэн хагаст Хамаг Монголын нэр нь Их монгол нэрээр солигдож, хааны цол нь Далай эзэн болжээ. Их Монгол нэр нь Их Юан нэрээр солигдох хүртлээ байсан бололтой.
  17. 17. • Зургаадугаарт: Хубилайн үеэс Юаны Монгол гүрэн болон хүчирхэгжиж, бие даан оршин тогтносоор • Хятадын Мин улсын үед ар Юаны Монгол буюу бага хаадын монгол гэдэг нэртэйгээр баахан тархай бутархай шинжтэй болжээ. • Манжийн ноѐрхолын үед монголчууд “Ар монгол”, “Өвөр монгол”, “Ойрад монгол” гурван хэсэгт хуваагдан тусгаар тогтнолоо алдсан юм.

×