• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
цахилгаан
 

цахилгаан

on

  • 7,209 views

 

Statistics

Views

Total Views
7,209
Views on SlideShare
7,209
Embed Views
0

Actions

Likes
5
Downloads
250
Comments
4

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel

14 of 4 previous next Post a comment

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • энэ ер нь дажгүй дажгүй зүйл байдаг болхоор хая мартсан зүйлээ уншиж сэргээдэг.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • goyo hicheel bna yaj tatah u
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • Хүний юм ашиглаж болно л доо. Гэхдээ автортай slide-ийг оруулахгүй.
    Эрдэнэт үйлдвэр ХХК 2009 оны ХАБЭА-н Бүх нийтийн сургалт Цахилгааны аюулгүй ажиллагааны баг
    Зохиогч Т.Лхагважав
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • Баярлалаа.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    цахилгаан цахилгаан Presentation Transcript

    • МАНАЙ УРИА:Ажилдаа эрч хүчтэй ирж,Ар гэртээ эрүүл саруул харина. АЖИЛЧИН ТА:Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй нөхцөлөөрхангагдах ЭРХТЭЙ.Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааныдүрэм, журам, заавруудыг сахин мөрдөж,биелүүлэх ҮҮРЭГТЭЙ.
    • ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:№ Дэд сэдвийн нэр Орох цаг1 Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж юуг хэлэх вэ? 5мин2 Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс 5мин Цахилгаан гүйдэлд хүн өртөх аюултай, онцгой аюултай, аюул багатай3 нөхцөлүүд 5мин4 Цахилгаан хэлхээнд хүн холбогдох нөхцөл 5мин5 Цахилгаан гүйдэлд нэрвэгдэх үндсэн шалтгаанууд 5мин6 Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд 10мин7 Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгсэдэд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж 5мин8 Эрчим хүчний хууль, дүрэм, журам 10мин9 Томилолтоор яваа хүмүүсийн ажил 5 мин Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион10 байгуулах 15 мин Ажиллагаатай байгаа цахилгаан байгууламжид болон цахилгаан дамжуулах11 агаарын болон кабель шугамын хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэхэд ажилд 5 мин оруулах Цахилгааны осолд өртсөн тохиолдлуудын нөхцөл байдлыг жишээн дээр12 тайлбарлах нь: (Сургамж мэдээлэл) 10мин
    • 1.Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж юуг хэлэх вэ ? Цахилгааны аюулгүй ажиллагаа:Цахилгаан орон, соронзон орон, цахилгаан нум, цахилгаангүйдлийн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулаххортой, аюултай үйлчлэлээс хүмүүсийг хамгаалах зохионбайгуулалт, техникийн арга хэмжээ, болон техник хэрэгсэлийннэгдсэн системийг цахилгааны аюулгүй ажиллагаа гэнэ.
    • 1.Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж 1.Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж юуг хэлэх вэ ? юуг хэлэх вэ ?Цахилгаан хэрэглэхийн аюул юу вэ ? Хэрэглэж байгаа хувь хүнд аюултай Хэрэглэгдэж байгаа технологийн процесс техник хэрэгсэлд өөрт нь аюултай.
    • 1.Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж 1.Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж юуг хэлэх вэ ? юуг хэлэх вэ ? ХҮЧДЭЛТЭЙ БАЙГАА ГҮЙДЭЛ ДАМЖУУЛАХ ХЭСЭГТ ОЙРТОЖ БОЛОХ ЗАЙ ХЭМЖЭЭ Хүмүүс ба тэдний Машин, ачаа хэрэглэж байгаа өргөх кран, -Гэр хороолол, тосгон, багаж хэрэгслэл оосорлох говилд 380В (220В)-ын ба түр хаалт хэрэгслэл ба АШ их байна. Хүчдэл /кВ/ -Эрдэнэт үйлдвэрийн хашилт хүртэл зай ачааны ойртож районд агаарын 6,3кВ-ын /м/ болох зай /м/ шугам байдаг. Агаарын - ХИУ, ДС, ЗМЗ, Эрдэнэт 0,6 1 хот, цэвэрлэх байгууламж шугамд 1кВ хүртэл 35кВ-ын АШ Бусад Норм тогтоохгүй байна.хүртэ цахилгаан хавирч шүргэж 1 -БФ-ын ГК, КСИ, л подьёмын станцууд байгууламжид болохгүй. хүртэл 110кВ-ын АШ 1-35 кВ 0,6 1 байна. 110 кВ 1 1,5 220 кВ 2 2,5
    • 1.Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж 1.Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж юуг хэлэх вэ ? юуг хэлэх вэ ? ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС Цахилгаан дамжуулах Агаарын шугам /шугамын захын утаснаас хоёр Дэд станц агаарын шугам тийш/ хувиарлах Хүн оршин суудаг байгууламж /тал Хүн оршин суудаггүй газар бүр тийш/ газар а/ 1кВ хүртэл - 1-1,5 м - /127, 220 380, 660 В/ 10 м 2м 10 м б/ 1-20 кВ хүртэл 15 м 4м 15 м в/ 35 кВ 20 м 5м 20 м г/ 110 кВ 25 м 10 м 25 м д/ 220 кВХориглох зүйлс:•Дэд станц, хувиарлах байгууламж нь ой, тариа, ногооны талбайд байрласан тохиолдолдтүүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс хүнсний ногоо тариалахыг.•Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, хашаа гэр барихыг.•Шугам сууц эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг.•Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн горим, ажиллагааг алдагдуулахүйл ажиллагаа явуулахыг.
    • 2. Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс1. Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл: Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл нь биеийн дотоод эрхтэн (эд эс) ба арьсны эсэргүүцлээс бүрэлдэнэ. Хүний биеийн эсэргүүцлийг тооцоонд Rхүн = 1000 Ом гэж үздэг2. Гүйдлийн хүч . Энэ нь осол гэмтлийн эцсийн үр дүнд нөлөөлөх үндсэн хүчин зүйл. lхүн =U/R
    • 2. Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс 3. Цахилгаан гүйдлийн нөлөө:Дараах 3 нөлөөлөл үзүүлнэ: а/ Мэдрэх гүйдэл (дулаан мэдрэгдэх, хуруу ирвэгнэх зэрэг  Хувьсах гүйдлийн хувьд 0,5-1,5мА, байдал мэрдэгдэнэ.Цахилгаан хэлхээнээс  Тогтмол гүйдлийн хувьд 5-7мА байна. өөрийн хүчээр салж чадна.) (гарын сарвуу, хурууны бүх булчин б/ Зуурах гүйдэл шөрмөс татаж агшина. Осолдогч тусламж  Хувьсах гүйдлийн хувьд 3-10мА гуйн үг хэлж, хашгирч чадахгүй. Өөрийн  Тогтмол гүйдлийн хувьд 50-80мА хүчээр цахилгаан хэлхээнээс салж чадахгүй.) в/ Фибрилляцийн гүйдэл (Зүрхний булчин эмх замбараагүй,  Хувьсах гүйдлийн хувьд 100 мА, тодорхой хугацаагүй агшилтанд орно.)  Тогтмол гүйдлийн хувьд 300мА5 А –аас илүү гарвал зүрхний фибрилляц үүсэхгүй. Зүрх тэр дороо шууд огцом зогсоно.
    • 2. Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс4. Гүйдлийн үргэлжлэх хугацаа: Хугацаа их байх тусам аюул төдий чинээ өндөр байна 0,1-0,2 секунд байхад аюулгүй ажиллагаа хангагддаг гэж үзэж болно5. Гүйдлийн төрөл: Хувьсах (~42В ) Тогтмол (=110В) -Ижил нөхцөлд 400В-оос бага хүчдэлтэй үед хувьсах гүйдэл нь илүү их аюултай. -Хүчдэл 400-500В орчим байхад хувьсах ба тогтмол гүйдлийн хүний бие махбодид үзүүлэх нөлөө адилхан . -Харин 500В-оос дээш хүчдэлд тогтмол гүйдэл илүү их аюултай.
    • 2. Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс6. Сүлжээний хүчдэл: 6-36В (бага хүчдэл) 127В,220В (гэр ахуйн хэрэгсэл) 380В, 660В, 3кВ, 6,3кВ, 35кВ, 110кВ, 150кВ, 500кВ, 750кВ, (үйлдвэрлэл, алсын цахилгаан дамжуулалт) Аюулгүй хүчдэл нь: 12В7. Гүйдлийн давтамж: 20 Гц -100 Гц – аюултай ‹20 Гц, ›100 Гц - харьцангуй аюул бага › 500 Гц үед цахилгаан цохилт (ниргэлгэ) үүсдэггүй, харин түлэгдэлт их байх магадлалтай.
    • 2. Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс8. Гүйдэл гүйх зам: Ямар ч зам аюултайАюул ихтэй нь:  Толгой-гарууд  Толгой-хөлнүүд  Гар- гарАюул багатай нь: Хөл-хөл
    • 2. Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс9. Зүрхний үйл ажиллагааны хэмнэл: Т- үед хүний зүрх тайвширсан, амарсан, агшиж суларсан байдалд оршдог. Энэ үед цахилгаан гүйдэлд нэрвэгдэх магадлал хамгийн их байна. Цахилгаан гүйдэл таслах хамгаалалтын бүх төхөөрөмжүүд 0,2 секунд хугацаанаас бага хугацаанд ажиллах ёстой.
    • 2. Цахилгааны ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлс10. Бие махбодийн төлөв байдал: Биеийн төлөв байдал (ядарсан, хөлөрсөн г.м) Сэтгэл санааны байдал (хэт баярласан, гуньсан г.м) Өвчтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэл санааны гажиг Хүйс, нас (эр, эм, хүүхэд, хөгшин, залуу г.м)Дүгнэлт: Бие махбодийн төлөв байдлаас болж биеийн цахилгаан эсэргүүцэл өөрчлөгдөнө.
    • 3. Цахилгаан гүйдэлд хүн өртөх аюултай, онцгой аюултай, аюул багатай нөхцөлүүда) Цахилгаан гүйдэлд хүн өртөх аюултай нөхцөл:- Чийг, ууртай, АХЧ нь 75%-с илүү гарсан- Галын ба тэсрэх аюул үүсгэдэг гүйдэл дамжуулах тоостой- Гүйдэл дамжуулдаг шал, суурьтай- Агаарын температур байнга +35°С-с ихэсдэг- Газартай холбогдсон металл хийцүүд болон ЦТТ-н металл их биед хүн нэгэн зэрэг хүрэх боломжтой б) Цахилгаан гүйдэлд хүн өртөх онцгой аюултай нөхцөл: - Цас, бороотой эсвэл хөлөрдөг онцгой чийгтэй - Хорт чанартай уур, хий, шингэн байнга эсвэл удаан хугацаанд ялгардаг химийн идэвхитэй орчин - Аюултай нөхцөлийн 2 түүнээс дээш нөхцөл зэрэг бүрдсэн - Ил ХБ, тоног төхөөрөмж, трансформаторын дэд станц в) Цахилгаан гүйдэлд хүн өртөх аюул багатай нөхцөл: - Аюултай болон онцгой аюултай нөхцөлийг бүрдүүлээгүй бусад нөхцөл багтана.
    • 4. Цахилгаан хэлхээнд хүн холбогдох нөхцөл1. Хүрэх хүчдэл: Хүн хүчдэлтэй тоног төхөөрөмжтэй харьцсан цэг, зогсож буй цэг хоёрын хоорондхи потенциалын ялгаврыг хүрэх хүчдэл гэнэ.  Хоёр фазд хүрэх (хүн хэлхээний хоёр утсанд зэрэг хүрнэ)lхүн=Uш/Rхүн=380/1000=0.38A=380mAДүгнэлт: Cүлжээний схем, саармагийн горим болон бусад хүчин зүйлээс үл хамааран хамгийн их утгатай байна.
    • 4. Цахилгаан хэлхээнд хүн холбогдох нөхцөлНэг фазад хүрэх: lхүн =Uф/Rхүн =220В/1000Ом== 0,22А=220мА
    • 4. Цахилгаан хэлхээнд хүн холбогдох нөхцөлДүгнэлт: Хоёр фазад хүрэх нь нэг фазд хүрэхээс илүү аюултай.. (380мА›220мА) Нэг фазад хүрэх нь сүлжээний схем ба горимоос (хэвийн ба аваарийн ) хамаарч аюул нь өөр өөр байна. 1000В-с дээш хүчдэлийн үед аль нэг фазд хүрэх нь сүлжээний горимоос үл хамааран ижилхэн аюултай байна.
    • 4. Цахилгаан хэлхээнд хүн холбогдох нөхцөл2. Алхамын хүчдэл: Хүний 2 хөлийн хоорондхи потенциалын ялгавар буюу хүний биеийн эсэргүүцэл дээр унах хүчдэлийн уналт юм. Үүсэх нөхцөл нь:Гүйдэл дамжуулах утас газарт унасан үедГүйдэл дамжуулах утас газартай холбогдсон үед R -20м – алхамын хүчдэлийн үйлчлэх хүрээ  R – 8м – онц аюултай хүрээ  R – 5м – амь насанд аюултай хүрээ
    • 5. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэх үндсэн шалтгаануудХүрэх хүчдэл үүссэн:  Ажил гүйцэтгэх явцад буруу үйлдэл хийх,  Гүйдэл дамжуулах хэсэгт хүрэлцсэн хамгаалах үндсэн хэрэгсэл гэмтэлтэйТоног төхөөрөмжийн их бие хүчдэлтэй болсон:  Хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулагч хэсгийн тусгаарлага гэмтсэн,  Сүлжээний аль нэг фаз газартай холбогдсон,  Хүчдэлтэй байгаа шугамын утас цахилгаан тоног төхөөрөмжийн хийц хэсэг дээр унасан, шүргэж хүрсэнДавагдашгүй хүчин зүйл:  Хүчдэлээс таслагдсан цахилгаан тоног төхөөрөмжийг санамсаргүйгээр залгасан  Салгагдсан болон хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулагч хэсгүүд хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдсон  Цахилгаан тоног төхөөрөмж дээр аянгын хүчдэл буусан.Алхамын хүчдэл үүссэн:  Хамгаалах газардуулгын төхөөрөмж гэмтэлтэй байсан  Сүлжээний фаз газардсан  Хэтэрхий урт гүйдэл дамжуулах биетүүд (труба хоолой, төмөр замын рельс төмөр гэх мэт)-ээс болж цахилгаан потенциал шилжсэн.
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд1. Хамгаалах газардуулга2. Нойлтуулга3. Потенциал тэгшитгэх4. Бага хүчдэл хэрэглэх5. Хамгаалах таслалт6. Гүйдэл дамжуулах хэсгийн тусгаарлага7. Цахилгаан тоног төхөө- рөмжийн хуяг, хамгаалалт8. Анхааруулах дохиолол, хориг түгжээ, аюулгүй ажиллагааны тэмдэгүүд9. Хамгаалах хэрэгсэл:
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд10. Зохион байгуулалтын арга хэмжээ:11. Техникийн арга хэмжээ:12. Цахилгаан цэнэгжилтээс хамгаалах:13. Аянгын хамгаалалт:14. Тусгаарлах (разделительный) трансформатор15. Пайз-цоожны систем хэрэг- лэх журам
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд 1. Хамгаалах газардуулга: Тоног төхөөрөмжийн их биеийг газардуулагч байгууламжтай эртнээс урьдчилан холбож өгөхийг хэлнэ.
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд2. Цахилгааны аюул ослоос урьдчилан сэргийлэх тэмдэгүүд : Анхааруулах тэмдэг Байнгын Зөөврийн Хуваарилах байгууламж, дэд Ажлын байрыг хязгаарлах станцын хаалганы болон бүх төрлийн хаалт хашилт хашааны гадна талд дээр тавина. байрлуулна. 1000В-оос дээш хүчдлийн Өндөрт байрлалтай ажлын АШ-ын тулгуурт газраас дээш байрны зэргэлдээх хийц 2,5-3м өндөрт байрлуулна. хэсэг бүр дээр нүдэнд Хээрийн шугамд нэг тулгуур харагдахуйцаар тавина. алгасаад, төв суурин газарт тулгуур болгонд, замын хажуу талын тулгуур дээр зам руу 1000В хүртэл хүчдлийн харуулж байрлуулна. цахилгаан тоног төхөөрөм- жийн их бие, тэдгээрийн хаалтан дээр ажлын байрыг хязгаарлахад хэрэглэнэ.
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд 2. Цахилгааны аюул ослоос урьдчилан сэргийлэх тэмдэг :Хориглох тэмдэг /зөөврийн / Зөвшөөрөх тэмдэг /зөөврийн / Таслах, залгах аппаратуудын залгуур, Ажил гүйцэтгэхээр дамжуулга дээр томыг; алсын бэлтгэсэн хэсэгт тавина. удирдлагын түлхүүр, унтраалга, бариул дээр жижгийг тавина. Ажил гүйцэтгэхээр Технологийн удирдлагын болон хий бэлтгэсэн байрны зөвхөн шингэний шугам хоолойн хаасан дээш авирч болох тоног хаалтууд дээр бичгээр нь ажлын байр төхөөрөмж, хийц хэсэг дээр руу харуулж тавих ба жижгийг алсын тавина. удирдлагын түлхүүр, бариул, унтраалга зэрэг дээр тавина. Сануулах тэмдэг /зөөврийн / Таслах, залгах аппаратуудын залгуур Газардуулга тавьсан дамжуулга зэргийн бариул дээр хэсэг рүү хүчдэл өгч томыг; алсын удирдлагын түлхүүр, болох бүх цэг дээр товчлуур, унтраалга, бариул дээр тавина. жижгийг тавина.
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд 3. Хамгаалах хэрэгсэл 1. Үндсэн хамгаалах хэрэгсэл 2. Туслах хамгаалах хэрэгсэл 1000В- оос 1000В 1000В- оос 1000В дээш хүртэл дээш хүртэл 1. Резинэн бээлий1. Хөндийрүүлэх штанг 2. Хөндийрүүлэгч штанг 1. Резинэн бээлий2. Хөндийрүүлэгч бахь 1. Резинэн шаахай 3. Хөндийрүүлэгч бахь 2. Резинэн гутал 3. Хэмжилтийн бахь 2. Резинэн дэвсгэр 4. Хэмжилтийн бахь 3. Резинэн дэвсгэр 4. Хүчдэл заагч 3. Тусгаарлах тавиур 5. Хүчдэл заагч 4. Тусгаарлах тавиур 5. Монтёрийн багаж 6. Монтёрийн багаж
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд 4. Цахилгаан цэнэгжилтээс хамгаалах: Цэнэгжилт гэж юу вэ ?Цахилгаан цэнэг үүсэж хуримтлагдах процессийг цахилгаан цэнэгжилт гэж нэрлэнэЦэнэгжилт үүсэх нөхцөлүүд:Резинэн лент эргэлдэгч гол дээр үрэлцэхУулын чулуулгийг бутлах, шигшихПластмассан эдлэлийг боловсруулахКеросин, бензин гэх мэт диэлектрик шингэнийг зөөж тээвэрлэхРезервуар битүү саванд хий, шингэнийг хүчтэй шахаж оруулахҮс самнах, нейлон материалаар хийсэн цамц, өмд, цув ашиглах, хивсэн дээр гутлаа чирч явах, аянгын цахилгаанжсан бөмбөлөгт өртөх
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд 4. Цахилгаан цэнэгжилтээс хамгаалах: Цэнэгжилтийн аюул:Өндөр хүчдэл үүсэж цахилалт болж оч үүсэн шатах тослох материал асч, дэлбэрэлт үүсч болноХүмүүсийн гутал хувцас цахилгаанжвал гүйдэл дамжуулах материалтай (төмөр, металл гэх мэт) хүргэж харьцах үед цэнэг шавхагдан айж цочих байдал үүсгэж болно
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд4. Цахилгаан цэнэгжилтээс хамгаалах:Цахилгаан цэнэгжилтээс хамгаалах үндсэн хоёр чиглэл байдаг: а) Цахилгаан цэнэг үүсч, хуримтлагдахаас сэргийлэх. (Цахилгаанждаггүй эсвэл бага цахилгаанждаг материал ашиглах, хүрч шүргэлцэж байгаа гадаргуунуудын үрэлтийн хүчийг багасгах, шатамхай хий болон шингэн материалуудыг цэвэрлэх, боловсруулах болон тээвэрлэх хурдыг хязгаарлах, цахилгаан орны нөлөөллийн бүс дотор машин механизмыг шатах, тослох материалаар цэнэглэхийг хориглох.) б) Үүсч, хуримтлагдсан цэнэгийг шавхах. (Тоног төхөөрөмж, шугам хоолойг газардуулах, тухайлбал: цахилгаан орны нөлөөлийн бүсэд байгаа хийн дугуйт машин механизмыг шилжин явахад нөлөөлж бий болох потенциалыг арилгахын тулд тэвшийг төмөр гинжээр газардуулах.)
    • 6. Цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах зарим арга хэмжээнүүд5. Аянгын хамгаалалт: Аянга гэж юу вэ ?Барилга байгууламж, газар болон аянгын үүлнийхооронд алс зайнд цахилгаан цэнэгжилт үүсэхийгаянга гэдэг. Аянгын аюул:•Аянгын шууд цохилт үүсгэнэ.•Металл хийц, шугам хоолой, барилгабайгууламжийн дотор гадна талд өндөр потенциалүүснэ.•Аянгын хэт хүчдэл агаарын ба кабель шугамднэвтэрнэ. Хамгаалах арга нь:Газардуулга ашиглаж аянга зайлуулагч хийж өгнө.
    • ВИДЕО №1
    • ВИДЕО №2
    • ВИДЕО №3
    • ВИДЕО №4
    • ВИДЕО №5
    • ВИДЕО №6
    • 7.Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгсэдэд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж Анхны тусламж үзүүлэхэд бүрдүүлсэн байх нөхцөлүүд Анхны тусламж үзүүлэхэд зориулагдсан шаардлагатай эм, багаж хэрэгслийн цуглуулга (эмийн сан). Анхны тусламж үзүүлэх дүрмийг тайлбарласан нүдэнд үзэгдэх газар өлгөсөн хиймэл амьсгал, зүрхний гадаад иллэг хэрхэн хийх талаар харуулсан зураг, өнгөт плакат, хуудсууд. ЦТТ дээр ажилладаг, засвар, үйлчилгээ эрхэлдэг бүх ажилчид анхны тусламж үзүүлэх талаар тогтмол хугацаанд зааварчлага авч, цахилгаан гүйдлээс чөлөөлөх, хиймэл амьсгал, зүрхний гадаад иллэг хийх дадлага, сургалтанд хамрагдах ёстой. Дадлагыг зохих туршлагатай эмнэлгийн ажилтан, эсвэл сургалт явуулах эрх бүхий тусгай бэлтгэл хийсэн үйлдвэрийн ажилтан, ХХ-ын инженер явуулна. Сургалт зохион байгуулах үүрэг хариуцлагыг үйлдвэрийн удирдагч хүлээнэ.
    • 8. Эрчим хүчний хууль, дүрэм журам1. Монгол улсын эрчим хүчний тухай хууль. 2001.02.01. 6 бүлэгтэй, 38 зүйлтэй: 1. Нийтлэг үндэслэл 2.Эрчим хүчний талаархи төрийн байгууллагын бүрэн эрх 3. Тусгай зөвшөөрөрл 4. Үнэ, тариф 5. Хангагч, хэрэглэгчийн харилцаа 6. Хяналт, хариуцлага2. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм. 2001.12.05. Монгол улсын засгийн газрын 263-р тогтоол: 1. Нийтлэг үндэслэл 2. Хэрэглэгчийг цахилгаан сүлжээнд холбох зөвшөөрөл олгох. 3. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ 4. Хэрэглэгчийг цахилгаан шугам сүлжээнд холбох 5. Хэрэглэгчийн эрх, үүрэг 6. Тооцооны хэмжих хэрэгслийн ашиглалт 7. Төлбөр тооцооны журам 8. Хэрэглэгчийн реактив (хуурмаг) чадлын зохицуулалт 9. Хангагчийн эрх, үүрэг 10. Хохиролыг тооцох, төлөх
    • 8. Эрчим хүчний хууль, дүрэм журам3. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм. МУЗГ-ын 2001 оны 263-р тогтоолын 3-р хавсралт: 1. Нийтлэг үндэслэл 2. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас 3. Хамгаалалтын зурваст ажил, үйлчилгээ явуулах 4. Эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигчийн үүрэг 5. Дүрмийн биелэлтэнд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага4. Компанийн цахилгаан аж ахуйг хариуцагч хүмүүсийг томилох тухай. “Эрдэнэт- үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2010.05.13-ны өдрийн 144-р тушаал5. Цахилгаан аж ахуйн эзэмшлийн хил хязгаарын зааг. “Эрдэнэт- үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2010.05.21-ны өдрийн 286/А-р тушаал6. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм. УБ. 2004он7. Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм. 2007 он8. Цахилгаан байгууламжийн дүрэм. БД. 43-101-03 УБ.2003он
    • 9. Томилолтоор яваа хүмүүсийн ажилАжилд оруулах.ААД-ын шалгалтыг өөрийн үндсэн байгууллагад өгч ЦАА-ны батлагдсан загварын үнэмлэхтэй байх ёстой.Хариуцлагатай удирдагч, ажил гүйцэтгэгч, хянагч, бригадын гишүүнээр ажиллах хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг албан бичгээр өгөх ёстой.Ажил гүйцэтгэхийн өмнө зааварчилга авсан байх ёстой.Ашиглагч байгууллага нь томилсон газрын ирүүлсэн албан бичиг дээр цохилт хийж, эсвэл өөрийн тушаал шийдвэр гаргаж хүн нэг бүрийн эрх үүргийг тогтоосон байх ёстой.Хариуцлагын хуваарилалтӨөрийн хүмүүсийн ЦАА-ны групп, мэдлэг чадвар болон ЦАА- ны дүрмийг биелүүлэх талаархи хариуцлагыг томилсон байгууллага хариуцна.Ашиглагч байгууллага нь томилолтоор яваа хүмүүсийн аюулгүй ажиллагааг хариуцна.
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулахЕрөнхий шаардлага: Хэрэглэгчдийн Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын дүрэм-ийн шаардлагын дагуу явагдана. Дүрэм нь ЦТТ-ийг аюулгүй, найдвартай, үр ашигтай ашиглах ба тэдгээрийн бүрэн бүтэн гэмтэлгүй байдлыг хангуулах зорилготой, 12 В-оос 220кВ хүртэлх хүчдэлтэй ажиллагаатай байгаа ЦТТ-ийг ашиглаж байгаа эрчим хүчний хэрэглэгчдэд зориулагдсан, өмчийн эзэмшил, яам тамгын газрын харьяалал түүний дотор хувийн гэр бүлийн, жижиг үйлдвэрлэлийн, хоршооны ба аж ахуйн зэрэг хувьчлагдсан, түрээслэгдсэн, гадны байгууллагатай хамтарсан зэргээс үл хамааран үйлчилдэг. Хэрэглэгч ба эрчим хүчээр хангагч байгууллага нь “ Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм” ба цахилгаан эрчим хүч ашиглах гэрээний дагуу харилцана. Цахилгаан эрчим хүчний тасралт саатал гэмтлийг цахилгаан ба дулааны эрчим хүч хэрэглэгчдийн эрчим хүчний обьектийн ажиллагаан дахь тасралт саатал гэмтлийг судлах тооцох зааврын дагуу явуулна. Үйлдвэрлэлийн нөхцөл дахь ахуйн цахилгааны хэрэгслийн ашиглалт нь үйлдвэрлэсэн завод болон ЦТТ-ийн ашиглалтын дүрмийн дагуу явагдана.
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах Дүрмийн биелэлтийг хангах үүрэг хариуцлага.Хэрэглэгчдийн ЦТТ-ийн ашиглалт, үйлчилгээг тусгай бэлтгэгдсэн цахилгаан техникийн мэргэжлийн ажилтан хариуцан гүйцэтгэх ёстой.Үйлдвэр албан газар дээр эрчим хүчний албыг заавал зохион байгуулсан байх ёстой.Хэрэглэгчдийн ЦТТ-ийн үйлчилгээг тусгай байгууллага, эсвэл бусад өөр үйлдвэрийн цахилгаан техникийн ажилтан гэрээгээр гүйцэтгэж болно.
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулахҮйлдвэрийн удирдагч нь:Цахилгаан ба цахилгаан технологийн тоног төхөөрөмж болон сүлжээний ажлын бэлэн байдлыг хангах, тэдгээрийн ашиглалтыг дүрмийн шаардлагын дагуу зохион байгуулах.Эрчим хүчний тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх ажил, засвар үйлчилгээ, шинэчлэл, сайжруулалтыг цаг хугацаанд нь чанартай явуулж гүйцэтгэх.Цахилгаан техникийн ажилтаны сургалт, ашиглалтын болоод аюулгүй ажиллагааны мэдлэгийн шалгалт үйлдвэрлэлийн ба албан тушаалын /ажлын байрны/ зааварчлага явуулах, шинэчлэн боловсруулах.ЦТТ-ийн ажиллагааны найдвартай байдал тэдгээрийн аюул осолгүй үзлэг үйлчилгээг хангах.Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх технологи буюу ажлын арга барил ашиглахгүй байх.ЦТТ-ийн ажлын саатал, аваарь осолд дүн шинжилгээ хийж дор бүр нь тооцож тэдгээрийн шалтаг шалтгааныг устган арилгах арга хэмжээ авах.Улсын /аймаг, нийслэлийн/ эрчим хүчний хяналтын газрын шаардлагыг биелүүлэх.
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах Цахилгаан аж ахуйг хариуцагч хүнийг томилох нь.• ЦТТ-ийн ашиглалтыг зохион байгуулах өөрийн үүргийг шууд биелүүлэх зорилгоор үйлдвэрийн удирдагч нь цахилгаан аж ахуйг хариуцах хүн түүнчлэн түүний эзгүйд орлох хүнийг томилох ёстой. - Жижиг өөрийн үйл ажиллагаанд зөвхөн -хувийн гэрэлтүүлэг, цахилгаан гар багаж болон 400 В -гэр бүлийн хүртэлх хүчдлийн машин хэрэглэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол -хоршоолол ЦААхуй хариуцагч болон гэрээгээр - нөхөрлөл, ажиллагчийг олох боломжгүй тохиолдолд -түрээс эрчим хүчний хяналтын орон нутгийн газартай бичгэн хэлбэрээр зохицсоны үндсэн дээр -тариачны хувийн үйлдвэрийн удирдагч болон аж ахуй, хоршоо аж ахуйд нөхөрлөлийн эзэнд уг үүргийг ноогдуулж болно Энэ тохиолдолд үйлдвэр аж ахуйн удирдагч /эзэн/ хоршоо нөхөрлөлийн дарга нарт ЦАА-ны харгалзсан групп олгодоггүй.
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах Цахилгаан аж ахуйг хариуцагч хүнийг томилох нь.• х аж ахуй аж ахуй зориулалт зориулалт сургалт сургалт эрх эрх -үйлдвэрлэлд -үйлдвэрлэлд ЦАА-ны III групп ЦАА-ны III групп -хувийн -хувийн үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн -эрчим хүчний -эрчим хүчний олгож /бичгээр олгож /бичгээр -гэр бүлийн -гэр бүлийн зориулалтаар 1000В зориулалтаар 1000В хяналтын газар хяналтын газар зөвшөөрал авсан зөвшөөрал авсан --тариачны тариачны хүртэлх ЦТТ хүртэлх ЦТТ -тусгай албан газар -тусгай албан газар байх / / байх• Бусад тохиолдолд Бусад тохиолдолд -хувийн -хувийн 11.хэрэглэгчдийн тооцооны . хэрэглэгчдийн тооцооны ЭХХ-н орон ЭХХ-н орон -тариачны -тариачны 400В хүчдэл 400В хүчдэл журналд журналд нутгийн нутгийн -фермерийн -фермерийн хүртлэх ЦТТ хүртлэх ЦТТ 2. эзэмшигчийн үүргийн 2. эзэмшигчийн үүргийн байгууллага дээр байгууллага дээр тухай мэдэгдэл хүснэгтэнд тухай мэдэгдэл хүснэгтэнд АА-ны зааварчилгаа, ашиглалтын АА-ны зааварчилгаа, ашиглалтын тэмдэглэгээ хөтлөнө. заавар тэмдэглэгээ хөтлөнө. заавар
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах Цахилгаан аж ахуйг хариуцагч хүнийг томилох нь. Үйлдвэрийн захирал,• ЦАА ЦАА Үйлдвэрийн захирал, Тийм хүн томилоогүй бол Тийм хүн томилоогүй бол рхариуцагч удирдагч нь хариуцагч удирдагч нь Цех, хэсэгтээ Цех, хэсэгтээ Цех, хэсгийн ЦАА-г Цех, хэсгийн ЦАА-г Өргөн Өргөн үүйлдвэрийнЦАА йлдвэрийн ЦАА ЦАА хариуцагч ЦАА хариуцагч мэдүүлбэл мэдүүлбэл хариуцагч шууд хариуцна томилж болно. томилж болно. хариуцагч шууд хариуцна Тэдгээрийн ажлын Тэдгээрийн ажлын Үйлдвэрийн Үйлдвэрийн Цех, хэсгийн Цех, хэсгийн байрны байрны ЦАА-г ЦАА-г ЦАА-г ЦАА-г тодорхойлолтонд• о хариуцагч хариуцагч х хариуцагч хариуцагч тодорхойлолтонд тусгагдсан байна. тусгагдсан байна.
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах Цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллагаанд гарсан саатал, гэмтлийн хариуцах эзэд нь:• г эвдрэл саатлыг Шууд үйлчилгээ өөрсдийн буруугаар арилгахдаа буруу үйлдэл хийдэг ажилтан гарсан хийсэн.• гг Засварын Засварын чанар муугаас болсон бол ажилтан тэдгээрийн Техникийн үйлчилгээг:• р Удирдагч 1. Цаг хугацаанд хийгээгүй буруугаас болж мэргэжилтнүүд 2. Чанаргүй зохион байгуулсан гарсан эвдрэл 3. АЭДСургууль явуулаагүй Цахилгаан техникийн• р ажилтнуудын хүлээх Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байх хариуцлага Хүлээх 1. Сахилга бат Цахилгаан техникийн хариуцлага 2. Захиргаа• ражилтнууд ТАД зөрчвөл 3. Эрүүгийн
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулахЦахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтанд хүлээн авахЦТТ-н тодорхой Туршилт 1. ашиглалт тохируулга хэсгийн 2. ашиглалтанд хүлээлгэн өгөх, авах Хүлээн авалт 1. Угсралт-Барилга 2. далд ажил-Байгууламж 3. завсарын тодорхой хэсгийн  ЦТТ-н угсралтын А. Барих, угсрах явцад (байгууламжийн) -гарсан гэмтэл дүрэм -дутуу хийгдсэн зүйлс  стандарт, норм Б. хүлээлгэн өгөх ба авах үеийн туршилт  ХАА-ны стандарт В. асаах туршилт  улсын хяналтын Г. тохируулгын үед илэрсэн гэмтэл байгууллагын дүрэм  үйлдвэрлэлийн Арилгаж зассан байх ёстой. ариун цэвэр  АА-ны дүрэм хүлээн авахын өмнө  заводын заалт 1.барилга, угсралтын байгууллага 2. үйлдвэрлэгч завод биелэлтийг шалгах
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах Цахилгаан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхийн өмнө түүний ашиглалтын найдвартай аюулгүй нөхцөлийг бэлтгэн өгөх процесс ньАшиглалтын ажилтанг бүрдүүлж, сургасан, мэдлэгийг нь шалгасан байх.Ашиглалтын зааврууд, шуурхай үйлчилгээний схем, техникийн бичиг баримтуудыг боловсруулсан байх.Хамгаалах хэрэгслүүдийг бэлтгэж туршсан, сэлбэг хэрэгсэл, материал, багаж бэлдсэн байх.Холбооны дохиоллын ба гал унтраах хэрэгсэл,, аваарийн гэрэлтүүлэг болон салхижуулалт ажилласан байх.Гүйцэтгэгч байгууллага нь ЦТТ-г хэрэглэгч буюу захиалагч байгууллагад актаар хүлээлгэн өгсөн байх.Хэрэглэгч (захиалагч) нь ЭХХУГ-т төслийн болоод техникийн бичиг баримтыг зохих тооны дагуу өгч тухайн ЦТТ-д үзлэг хийлгүүлэн ашиглах зөвшөөрөл авна.Гэмтэлтэй болон хагас дутуу хийгдсэн ЦТТ-ыг ашиглалтанд хүлээн авахыг хориглоно.
    • 10. Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах Ажилтанг бэлтгэх түүнд тавих шаардлага:А. Цахилгаан техникийн ажилтанг дараах байдлаар ангилна. 1 Шуурхай сэлгэн залгалт, засвар угсралт тохируулгын ажлыг зохион байгуулдаг эдгээр ажилд шууд биечлэн оролцдог захиргаа-техникийн ажилтан /энэ ажилтан нь шуурхай ажиллагаа, засварын болон шуурхай ажиллагаа-засварын ажилтны эрхтэй байна./ 2 Үйлдвэр цехийн ЦАА-ны шуурхай удирдлагыг хангадаг ЦТТ-нд шуурхай үйлчилгээ /үзлэг шалгалт, техник үйлчилгээ, шуурхай сэлгэн залгалт явуулах, ажлын байр бэлтгэх, ажилд оруулах, ажиллагсадад хяналт тавих/ шуурхай үйлчилгээний ажилтан. 3 ЦТТ-ын засвар, тохируулга болон угсралтын бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, туршилт, хэмжилт, тохируулга зэргийг гүйцэтгэх засварын ажилтан. 4 Шууд хариуцуулан өгсөн тухайн ЦТТ-нд шуурхай ажиллагаа явуулах зорилгоор тусгайлан сургаж бэлтгэгдсэн шуурхай алба-засварын ажилтан. 5 Үйлдвэр, хэсгүүдийн эрчим хүчний албанд багтаж ордоггүй боловч цахилгаан технологийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг ЦАА-ны II ба түүнээс дээш групптэй үйлдвэрийн цахилгаан технологийн ажилтныг өөрсдийнх нь эрх үүргийн хувьд цахилгаан техникийн ажилтантай адилтган үздэг ба техникийн удирдлагын хувьд үйлдвэрийн эрчим хүчний албанд захирагддаг. 6 Ажиллах явцад нь цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюул үүсч болох үйлдвэрлэлийн цахилгаан техникийн бус ажилтанд захиргааны ажилтан ЦАА-гын I групп олгодог.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулахБ. Ажилтан бэлдэх түүнд тавих шаардлага: 1. ЦТТ-ын ашиглалтыг сургаж бэлтгэгдсэн цахилгаан техникийн ажилтан авч явуулах ёстой. 2. 18 нас хүрээгүй цахилгаан техникийн ажилтныг ЦТТ-нд ажиллуулахыг хориглоно. 3. ЦТАжилтан үйлдвэрлэлийн ажил явуулахад саад болох хүнд хэлбэрийн өвчин эмгэггүй байх ёстой. Ажилтан нь ажилд орохын өмнө, цаашид тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт орсон байх ёстой . 4. Шаардлагатай тохиолдолд дээд сургууль, текникум, техник мэрэгжлийн сургуулийн 18 нас хүрээгүй сонсогчдыг 1000 В хүртэл ЦТТ-нд ЦАА-ны 3, 1000В дээш ЦТТ-нд 4-өөс доошгүй групптэй ЦТА- ны байнгын хяналтан дор байлгахын зөвшөөрнө.В. Үйлдвэрлэлийн сургалтанд хамрагдсан байх ёстой. 1. Бие даасан ажилд томилогдохын өмнө 2. ЦТТ-ын ашиглалттай холбоотой өөр ажилд шилжихийн өмнө 3. ЦТА-наар 1 жилээс дээш хугацаанд ажиллаагүй завсардсан бол
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийнашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулахГ. Үйлдвэрлэлийн сургалтанд анхаарах зүйлс:1. Тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, шуурхай ажиллагааны схемтэй танилцах хангалттай хугацаа олгох ёстой.2. Дараах бичиг баримт дүрмийг судлуулсан байх ёстой. Үүнд:  ЦТТ-ын ашиглалтын үеийн ААД  ЦТТ-ын техник ашиглалтын дүрэм  ЦЭХ ашиглах дүрэм  ЦТТ-ын угсралтын /байгууламжийн/ дүрэм  Албан тушаалын /ажлын байрны тодорхойлолт/ ба үйлдвэрлэлийн заавар  Хөдөлмөр хамгаалалын заавар  Тухайн үйлдвэр дээр ашиглагддаг бусад дүрэм норм болон ашиглалтын бичиг баримт3. Үйлдвэрлэл сургалтын программыг цех, хэсгийн ЦАА хариуцсан ажилтан боловсруулж үйлдвэрийн ЦАА хариуцсан ажилтан батлана.4. Тушаал гарч , туршлагатай ажилтанд даалган хариуцуулна.5. Сургалт дууссаны дараа дүрэм, заавар, ЦТТ-ын талаарх мэдлэгийн шалгалт авч ЦАА- ны зохих групп олгоно.6. Шуурхай үйлчилгээний ажилтны хувьд туршлагатай ажилтны удирдлага дор 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар ажлын байран дээр дагалдуулан ажиллуулах бөгөөд энэ хугацааны дараа түүнийг бие даалган ажиллуулж болно. Дадлага хийлгэх болон бие даасан ажилд томилохдоо тушаалаар гүйцэтгэнэ.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийнашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах Д. Цахилгааны дүрэм, аюулгүй ажиллагааны ба үйлдвэрлэлийн заавруудын мэдлэг шалгах 1. Шалгалтын хэлбэр - Анхдагч -Ээлжит - Ээлжит бус 2. Хэрэв үнэмлэхийн хугацаа нь уг ажилтны амралт, өвчтэй байсан үе давхцвал ажилдаа орсноос хойш нэг сар сунгахыг зөвшөөрнө. 3. Ээлжит шалгалтандаа хангалтгүй дүн үзүүлсэн ажилтанд шалгалтын комисс дахин шалгалт өгүүлэхээр 2 долоо хоногоос багагүй гэхдээ сүүлчийн шалгалт өгсөнөөс хойш нэг сараас илүүгүй хугацаа олгоно. 4. Ажилтны үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа комиссоос олгосон дахин шалгалт өгөх хугацаа хүртэл автоматаар сунгагдана. Хэрэв комисс тухайн хүнийг дахин шалгалт өгөх хүртэл нь ажиллуулахгүй байх тусгай шийдвэр гаргасан бол энэ тухайгаа бичиж тэмдэглэнэ.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах5. Гуравдахь удаагаа ээлжит шалгалтаа өгч чадаагүй бол өөр ажилд шилжүүлэх , хөдөлмөрийн гэрээг цуцална.6. Комисс нь 3-аас багагүй хүнтэй байх, шалгуулж буй хүний удирдагч нь комиссын бүрэлдэхүүнд орох.7. Комиссгүй үйлдвэр, аж ахуйн ЦАА хариуцсан хүний шалгалтыг ЭХХА-ны байгуулсан комисс авна. Тийм комисст тухайн ажилтны үйлдвэрийн удирдлага оролцож болно.8. Жижиг хувийн, гэр бүлийн үйлдвэр, үйлдвэрлэл, орон сууц, гараж болон барилга хоршоолол, цэцэг ногоо, хүлэмжийн нөхөрлөл, түрээсийн, тариачны фермерийн зэрэг хувийн аж ахуйн ЦАА-н хариуцсан ажилтны мэдлэгийн шалгалтыг эрх бүхий харъяа удирдах үйлдвэрийн шалгалтын комисст эрчим хүчний байцаагчийг оролцуулан авч болно.9. Хүн бүрт протокол бичин тусгай журналд тэмдэглэн комиссын гишүүд гарын үсгээ зурна.10. Анхдагч шалгалтыг компьютер ашиглаж авч болохгүй.11. Шалгалтаа амжилттай өгсөн хүнд тогтоосон загварын үнэмлэх олгоно.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах ТЕХНИКИЙН БИЧИГ БАРИМТ1. ЦТТ-г ашиглалтад хүлээн авсныг гэрчлэх ямартехникийн бичиг баримт үйлдвэр, албан байгууллага бүхэнд байх ёстой вэ? Цахилгаан техникийн газрын доорхи сүлжээ болон тэдгээрийн байрласан барилга байгууламжийг тусгасан ерөнхий төлөвлөгөө (генплан). Бүх өөрчлөлтийг тусгасан батлагдсан төслийн (проект) бичиг баримт (зураг, тайлбар г.м). Далд ажлын хүлээлгэн өгсөн акт, ЦТТ-г туршиж тохируулсан, ашиглалтанд хүлээн авсан акт. Анхдагч, хоёрдогч цахилгаан хэлхээний гүйцэтгэлийн ажлын схем, бүдүүвч. Үндсэн ЦТТ-н техникийн паспорт. ЦТТ-г үйлчлэх заавар, ажлын байрны тодорхойлолт, ХХАА-ны зааврууд.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах2. Үйлдвэрлэлийн заавар, ХХАА-ны заавар цахилгааны схем, бүдүүвч зургуудын нэрсийн жагсаалт нь. Үйлдвэр бүрт, үйлдвэрлэлийн нэгж бүрээр (цех, хэсэг, дэд станц, лаборатори г.м ) үйлдвэрийн ерөнхий инженерээр батлагдаж гарсан байх ёстой. Энэ нэрсийн жагсаалтыг 3 жилд 1-ээс доошгүй удаа хянаж байх ёстой.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах3. Нэрсийн жагсаалтанд ямар баримт бичиг орсон байх ёстой вэ?  ЦТТ болон хамгаалах хэрэгсэл тэдгээрийн техникийн үзүүлэлтүүдийг тусгасан паспортын карт эсвэл журнал.  Эдгээр карт, журналд тэдгээрийн бүртгэлийн номер, тоног төхөөрөмжийг туршсан, засвар хийсэн тухай актыг хавсаргасан байна.  Цахилгаан байгууламж, ЦТТ, Барилга байшингийн зураг, сэлбэг хэрэгслийн иж бүрэн бүдүүвч, агаарын болон кабель шугамын ажлын гүйцэтгэлийн зураг, кабелийн журнал.  Газар доорхи КШ болон газардуулагч төхөөрөмжийн бүдүүвч зураг тэдгээрийн барилга байшинд хэрхэн холбогдсон тухай бүдүүвч, түүнчлэн холбогч муфт байрлуулсан газрын тэмдэглэл, бусад инженерийн шугам хоолойнуудтай зөрсөн, огтлолцсон тухай тэмдэглэл.  Үйлдвэрийн болон цех, нэгж хэсгийн цахилгаан хангамжийн ерөнхий зураг.  Цех, нэгж хэсгийн ЦТТ-г үйлчлэх ашиглалтын иж бүрэн заавар, ажлын байр бүрийн албан тушаалын заавар, ХХАА-ны заавар.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах4. Ашиглалтын явцад зураг схем бүдүүвчийг хэрхэн хянаж байх ёстой вэ?  ЦТТ-д ашиглалтын явцад хийгдсэн бүх өөрчлөлтүүдийг дор бүр нь зураг, схем бүдүүвчид тусгаж ЦАА-г хариуцсан хүн гарын үсэг зурж албан тушаал, өөрчлөлт оруулсан цаг, хугацаа, өдөр, он сараа тэмдэглэж үлдээнэ.  Зураг, схем, бүдүүвчид хийгдсэн өөрчлөлтийн талаарх мэдээллийг уг өөрчлөлт оруулсныг мэдэж байх үүрэгтэй бүх ажилтанд хүргэж шийдвэр захирамжийн журналд тэмдэглэн бичсэн байх ёстой.  Схем зураг, бүдүүвч дахь тэмдэглэгээ, дугаартай тохирч байх ёстой.  Цахилгаан (технологийн) зураг бүдүүвч нь бодит байдал дээрээ таарч тохирч байгаа эсэхийг ашиглалтын ажилтан 2 жилд 1-ээс цөөнгүй удаа шалгаж байх ёстой.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах5. Цахилгаан хангамжийн схем, зураг бүдүүвчийг ямар газар байрлуулах ёстой вэ? Цахилгаан хангамжийн иж бүрэн зураг бүдүүвч нь ЦАА хариуцсан хүний ажлын байранд байх ёстой. Тухайн цех, хэсгийн ЦТТ, тэдгээртэй холбогдсон бусад цахилгааны хэсгийн иж бүрэн шуурхай үйлчилгээний зураг бүдүүвч нь нэгж хэсгийн жижүүрийн албаны хүнд байх ёстой. Тухайн цахилгаан байгууламжийн үндсэн зураг бүдүүвчийг тэдгээрийн байрласан өрөөнд нүдэнд харагдахуйц газар өлгөсөн байх ёстой. Ажлын бүх байр ашиглалтын завар, албан тушаалын заавар (ажлын байрны тодорхойлолт), ХХАА-ны заавруудаар хангагдсан байх ёстой.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах6. Ашиглалтын заавруудыг хэрхэн боловсруулдаг вэ?а. Ашиглалтын дүрмийн шаардлага  Заводын болон төслийн үзүүлэлтүүд  Нэгэн төрлийн (нэг маягийн) түгээмэл заавар  Норматив техникийн бусад баримт  Туршилтын үр дүн  Ашиглалтын туршлага  Тухайн газрын онцлог зэргийг тусгаж ашиглалтын заавруудыг боловсруулан зохих нэгж хэсгийн (цех, дэд станц, хэсэг, лаборатори, алба) удирдлага гарын үсэг зурж ерөнхий инженер эсвэл ЦАА-г хариуцсан хүн батална.б. Ашиглалтын хил хязгаар дээрээ эрчим хүчээр хангагч байгууллагатай шууд холбоо бүхий ЦТТ-н ашиглалтын журам, шуурхай үйлчилгээний харьцах харьцааг тогтоосон ашиглалтын зааврыг эрчим хүчээр хангагч байгууллагатай (ЭХХБ) зөвшөөрөлцөж ЭХХБ-н ерөнхий инженер баталсан байх ёстой.в. Үйлдвэрлэлийн онцгой нөхцөл бүхий хэрэглэгч үйлдвэрлэлийн шинж чанар, тоног төхөөрөмж технологийн онцлогоо харгалзан тусгасан ашиглалтын тусгай зааврыг цахилгаан техникийн ажилтандаа зориулж боловсруулан ерөнхий инженерээрээ батлуулан мөрдөж болно.г. Ашиглалтын заавруудыг 3 жилд 1-ээс доошгүй удаа үзэж шалган өөрчилж байх ёстой.
    • 10.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг зохион байгуулах7. Шуурхай ажилтны ажлын байранд дэд станц, хувиарлах байгууламж эсвэл ЦТТ-г үйлчлэх ажилтанд гаргаж өгсөн байранд ямар бичиг баримтыг хөтлөх ёстой вэ?  Шуурхай ажиллагааны бүдүүвч, зураг эсвэл схем макет  Шуурхай ажиллагааны журнал.  ЦТТ-д ажил гүйцэтгэх, ажилд оруулах нарядын хуудас.  Шуурхай сэлгэн залгалт явуулах хуудас.  ЦТТ-н эвдрэл, гэмтлийн журнал.  Хэмжих хянах хэрэгсэл, цахилгаан тоолуурын заалтын хуудас.  Хариуцсан хэсэг дээрээ (цех, хэсэг, нэгж) шуурхай үйлчилгээ бие даан авч явуулах ажлын нэрсийн жагсаалт.  Шийдвэрээр хийгдэх ажлын нэрсийн жагсаалт.  Үйлдвэрлэлийн зааварчлага явуулж бүртгэх журнал.  Аваарь эсэргүүцэх дасгал сургууль явуулж бүртгэх журнал.  Үйлчилж байгаа наряд, хугацаа нь дууссан наряд хадгалах хавтас.  ЦТТ-д бие дааж үзлэг хийх эрх бүхий хүмүүс, шийдвэр наряд өгөх эрх бүхий хүмүүс, ажил гүйцэтгэгч, ажлын хариуцлагатай удирдагч, хянагч, ажилд оруулагч, бригадын гишүүнээр ажиллах эрх бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалт.  РХА ба телемеханикийн журнал, РХА-ийн табилын карт.  Захирамж шийдвэрийн журнал.  Наряд, шийдвэр бүртгэх журнал.  Зөөврийн газардуулга тооцох журнал.
    • 11.Ажиллагаатай байгаа цахилгаан байгууламжид болон цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэхэд ажилд оруулах Ажиллагаатай байгаа цахилгаан байгууламжид хүмүүсийг ажилд оруулах.1. Ерөнхий шаардлага  Ажил гүйцэтгэх буюу наряд олгох, хариуцлагатай удирдагчаар, гүйцэтгэх ажлын агуулга, хэмжээ, ажил хариуцан гүйцэтгэгч хийх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цахилгаан байгууламжийн ашиглалтын байгууллагад өгсөн байх.  Хамгаалалтын бүсэд ажиллахдаа ашиглагч байгууллагаас бичгээр зөвшөөрөл авсан байх. Зөвшөөрөлд: -Ажиллагаатай байгаа цахилгаан байгууламжийн хэсгийн нэр, хаяг, дугаар, -ХБ, АШ, КШ-ын нэр, тулгуурын ба хэлхээний дугаар, -ажил эхлэх ба дуусах хугацаа,- ашиглагч байгууллагын хариуцдаг хүний нэр, албан тушаал,- аюултай болон хортой нөхцөлийн тодорхойлолт, -цахилгаан ба соронзон орон, нөлөөллийн хүчдэл зэргийг тодорхой дурдсан байх ёстой.  Ашиглагч байгууллага нь ажил гүйцэтгэх хэсгийн дэвсгэр зургийг зурж, цахилгаан байгууламж, шугам хүртэлх зай, хаалт хашилт, орц гарц, ажлыг аюулгүй гүйцэтгэх арга хэмжээг тодорхой заасан, гарын үсэг бүхий акт үйлдэн газар дээр нь зааж өгөх ёстой.  Ажилд оруулахын өмнө зааварчилга өгнө. Ашиглагч байгууллагын хариуцлагатай хүн ажилд оруулна.  Өөрийн хүмүүсийн ЦАА-ны групп, мэдлэг чадвар, ажилд оруулагчийн өгсөн зааврыг биелүүлэх асуудлыг БУЗ болон бусад байгууллага удирдан хариуцна.  Бригад бүрийг тус тусад нь ажилд оуулна.
    • 11.Ажиллагаатай байгаа цахилгаан байгууламжид болон цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэхэд ажилд оруулах2. АШ болон КШ-д ажилд оруулах  АШ-д ажилд оруулахдаа ажил гүйцэтгэх хэсэгт газардуулга тавина.  КШ-ын хамгаалалтын бүсэд ажил явуулахад ажил гүйцэтгэх зөвшөөрөл (ажилд оруулсан акт)-д кабелийн байрлал, түүний байрлах гүний хэмжээг нарийвчлан заана.  Хяналтын хөндлөн шуудуу ухаж кабелийн байршилт, гүнийг нарийвчлан тогтооно.  Газар ухах машины ажиллах хэсгийг хаалт хашилтаар хязгаарлаж өгнө.  Кабелийн трассын дагуу 5м-с дотогш газарт цохиж ухах механизм хэрэглэх, кабелийн хамгаалалтын бүсэд газар ухах машин хэрэглэхийг хориглоно.  Кабелийн байршил, гүн нь тодорхой үед КШ хүртэл 20см зузаан хөрс үлдэх хүртэл бутлах хийн алх хэрэглэхийг зөвшөөрнө.  Газар шорооны ажлын явцад баримт бичиг, зурагт тусгагдаагүй кабель илэрвэл ажилд орох АК өгсөн байгууллагад мэдээлэх ёстой.  Аваарийн үед КШ ашиглагч байгууллагын төлөөлөгчийн хяналтын дор газар шорооны ажлыг явуулж болно.  КШ дээр ажил гүйцэтгэх явцад түүнд ажлын хүчдэл залгахгүй байх хариуцлагыг ашиглалтын байгууллага хүлээнэ.
    • 12. Цахилгааны осолд өртсөн тохиолдлуудын нөхцөл байдлыг жишээн дээр тайлбарлах нь: (Сургамж мэдээлэл)а). “Эрдэнэт” -үйлдвэрт:1. 1982.08.10 Ф... /оросын мэрэгжилтэн/ Цахилгаан цехийн цахилгааны слесарь 15 жил. ТП-217 трансформаторын дэд станц дээр ажиллах үедээ хүчдэлд нэрвэгдэн амь нас хохирсон. Зөвхөн 6кВ-ийн шин дээр түр зуур ажиллах даалгавартай байсан. Бригадыг ажилд оруулахдаа 6 кВ хүчдэлийн шинийн хүчдэлийг салгасан байсан боловч нөгөө талын ТП-ээс ирсэн кабелийн оруулга хүчдэлтэй үлдсэн байсан. Ф шин дээр ажиллахдаа түлхүүрээ доош унагаж түүний араас буун түлхүүрээ авахдаа хүчдэлтэй үлдсэн байсан 6 кВ хүчдэлийн кабелийн үзүүр дээр дарж хүчдэлд нэрвэгдсэн. Гол шалтгаан нь бригадыг ажилд оруулахдаа: а/ Шаардлагатай таслалтыг бүрэн хийгээгүй. б/ Буцах хүчдэлийг хаагаагүй. в/ Хүчдэл ирж болох бүх талаас таслалтыг хийгээгүй. Хүрэх хүчдэлд өртсөн.
    • нөхцөл байдлыг жишээн дээр тайлбарлах нь: (Сургамж мэдээлэл)
    • 12. Цахилгааны осолд өртсөн тохиолдлуудын нөхцөл байдлыг жишээн дээр тайлбарлах нь: (Сургамж мэдээлэл)Дүгнэлт: Хамтарсан “Эрдэнэт- үйлдвэр” байгуулагдсан цагаас хойшхи энэ 31 жил цахилгааны осол, гэмтэлд 21 хүн өртсөнөөс амь нас хохирсон 3 тохиолдол нийт 4 хүн байна. Энэ нь нийт осолд өртсөн хүний бараг 1/5 буюу 20% болж байна.
    • 12. Цахилгааны осолд өртсөн тохиолдлуудын нөхцөл байдлыг жишээн дээр тайлбарлах нь: (Сургамж мэдээлэл)б). Эрдэнэт хот дахь цахилгааны ослын мэдээ.1. Эрдэнэт үйлдвэрийн цахилгааны ослын тооцоонд ороогүй боловч оросын барилга угсралтын байгууллагын ажилчин /орос хүн/ манай үйлдвэрт томилолтоор ажиллаж байх үедээ 6 кВ-ийн шинд хүрч цахилгаан хүчдэлд өртсөн боловч азаар амьд үлдсэн. Хүрэх хүчдэл2. Эрдэнэт хотын 2-р хороололд цоожгүй цахилгааны дэд станцад хүүхэд орж амь нас хохирсон Хүрэх хүчдэл3. Тосгонд мэргэжлийн цахилгааны хүн хүчдэлд нэрвэгдэн мөн амь насаараа хохирсон ч байдаг. Хүрэх хүчдэл
    • 12. Цахилгааны осолд өртсөн тохиолдлуудын нөхцөл байдлыг жишээн дээр тайлбарлах нь: (Сургамж мэдээлэл) в). Гадаад орнуудад:1. Нэгэн оёдолчин бүсгүйг ажилдаа явах замд бороо оржээ. Ажилдаа ирээд норсон гутлаа тайлж нойтон оймстой нэг хөлөө бетон шалан дээр, нөгөөг нь оёдлын машиныхаа металл суурин дээр тавиад баруун гараараа машинаа хүчдэлд залган зүүн гараараа 12В-ын гэрэлтүүлгийн бүрхүүлээс барьтал гэрэлтүүлгийн тусгаарлагч гэмтэлтэй байж бүсгүй 12В-ын хүчдэлд өртөн амь насаа алдсан байна. Гүйдэл тархсан зам нь: зүүн гар- хөл байжээ Шалтгаан нь: Тоног төхөөрөмжийн их бие хүчдэлтэй болсон. Хүрэх хүчдэл
    • 12. Цахилгааны осолд өртсөн тохиолдлуудын нөхцөл байдлыг жишээн дээр тайлбарлах нь: (Сургамж мэдээлэл)2. 26 настай слесарь өргөгч цамхаг засварлаж байгаа мастерт туслан металл троссноос хоёр гараараа барин зогсож байгаад санамсаргүйгээр унтраалга руу явсан бүрхэвчгүй 220В-ын цахилгааны утсанд хөлөөрөө хүрч амь насаа алдсан байна. Шалтгаан: Хүрэх хүчдэл3. Нэгэн бүсгүй индүү залгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж нас баржээ. Шалтгаан нь индүүний фазын утас их биендээ шүргэснээс болсон байжээ. Цахилгаан хэлхээ хохирогчийн бие, нойтон шалаар дамжин үүссэн байна. Шалтгаан: Их бие хүчдэлтэй болсон. Хүрэх хүчдэл
    • 12. Цахилгааны осолд өртсөн тохиолдлуудын нөхцөл байдлыг жишээн дээр тайлбарлах нь: (Сургамж мэдээлэл)4. Өндөр хүчдэлийн дэд станцаас гэмтэлтэй трансформатор гаргах болжээ. Инженер нь шаардлагатай таслалтыг хийж хуурай салгуурыг салгасан боловч хориг түгжээг түгжээгүй, шаардлагатай плакатуудыг өлгөөгүй, жолоочдоо анхааруулсан зааварчилга өгөөгүй байна. Жолооч ямарч зорилгогүйгээр шатыг нааш цааш хөдөлгөж байгаад хуурай салгуурыг санамсаргүй залгаснаар шинд хүрч байсан инженер өндөр хүчдэлд цохиулж нас баржээ. Шалтгаан: Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл.
    • ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА АШИГЛАСАН НОМ, МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:1. Ч.Авдай нар. “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”. УБ. 2009он2. Ш.Дуламсүрэн “Цахилгаан тоноглолын аюулгүй ажиллагааны онолын үндэс”. 2004он3. Долин П.А. “Основы техники безопасности в электрических установках”. Москва. Энергия 1979г4. Найфельд М.Р. “Заземление, защитные меры электробезопасности”. Москва. Энергия 1979г5. Манойлов В.Е. “Основы электробезопасности”Ленинград 1976г6. Т.Лхагважав “Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерүүдэд зориулсан цахилгааны аюулгүй ажиллагааны талаархи зөвлөмж”. Эрдэнэт 2007он
    • Анхаарал тавьсанд баярлалаа.“Эрдэнэт үйлдвэр” ХХК Т. Лхагважав ахлагчтай “Цахилгааны аюулгүй ажиллагаа” баг. Эрдэнэт хот 2010.09.10