Uploaded on

 

More in: Technology , Business
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
10,346
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
11
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Хурдан морь Хурдан морины шинжМонголчууд эрт цагаас эхлэн адуу малаа маллаж, агт морьдыг сонгон хурд, шандсыг нь сорьж ирсэн туршлагадаа тулгуурлан шандас сайт хурдан хүлгийг түмэн агтнаасаа сонгон олж, удам залган үржүүлэх шинжлэх ухааны үндэстэй мэдлэг ухааны цогцолборыг бий болгожээ. Манай монгол адуу нь дэлхийн бусад орны адуунаас өвөрмөц бие галбиртай, өөрийн нутаг орны уур амьсгал,   өвс   ургамал,   малч   монголчуудын   аж   төрөл,   ахуйн   хэрэгцээнд  сайтар  зохицсон   жич үүлдрийн   мал   юм.Монгол   адуу   бие   багатай   байдаг   нь   бэлчээр   тэжээлийн   хангамж   хүртэмж,   эрчим   хүчний хямгатай   зарцуулалттай   холбоотой   бөгөөд   энэ   харьцангуй   бага   биедээ   багтахгүй   хүчирхэг булчин шандастай, биелэг урт хөл, бахим чийрэг хүзүү, өргөн цээж, шулуун тавиу нуруу, тэгш сагаг, ирмүүн шөрмөс, шингэвтэр дэл сүүлтэйгээрээ манай нутгийн зэрлэг тахийг санагдуулах нэг   удмын   амьтан   юм.  Энэ онцлог нь эрс тэс уур амьсгалтай идэш бэлчээрийн өгөөж нь улирлын аясаар эрс хэлбэлздэг нутгийнхаа   нөхцөлд   харьцангуй   богино   хугацаанд   онгийн   хүч   авч,   тарга   тэвээргээ   удаан хадгалж чаддаг, өл сайн даадаг, холын аян, удаан эдэлгээг тэсвэрлэдэг, өлчир чийрэг бас өвчин эмгэгт   тэр   бүр   автдаггүй   зэрэг   олон   сайн   чанарыг   бүрдүүлдэг   байна.  Манай өвөг дээдэс энэ сайн удамт адуун сүргийнхээ дотроос удам гарал, хэлбэр галбир, алхаа гишгээ,  бие  цогцсын   дотоод,  гадаад  олон   шинжээр  нь хурдан   хүлгийг   шинжих   арга  ухааныг бүрдүүлжээ.   Монгол   малчид   малаа   гадаад   шинжээр   нь   сүү   шим,   үр   төл,   хурдан   хүчийг   нь илэрхий   мэддэг   төдийгүй   малын   галбир,   зүсээр   нь   түүний   олон   шинж   чанарыг   шууд   хэлж чаддаг.  Манай   малчид   хэзээнээсээ   ”холын   аян   эрэл   мэт   даацтай   явдалд   бараан   зүсмийн   морь   сайн, ойрын цочмог түргэн хэрэгт хөнгөн хөлтэй нимгэн арьстай, цайвар зүсмийн морь сайн” гэдгийг өсвөр   хойч   үедээ   хэлж   сургасаар   иржээ.  Монголчууд   морины   хурдны   шинжийг   илэрхийлсэн   маш   олон   нэр   томьёо,   ухагдахууныг хэрэглэдэг. Тэдгээр ойлголт ухагдахуун нь морь малын биеийн бүтэц, физиологийн чадвар, цаг улирлын байдал, нутаг орны онцлог зэрэг бодит зүйлтэй нягт холбоотой, үндэслэлтэй байдаг.Эртний нэгэн сударт дурдсанаар хурдан морийг гадар, дотор, нууц гурван зүйлээр шинжилнэ. Гадаад   хэвийгш   шинжихэд:Арван   гурван   их   хэрэгтэй.  Үүнд:   Манлай,  эрүү,  хөмсөг,  бүгд   яс,  нуруу,  гэдэс,  хөх мах,   булчин,  омруу,  дөрвөн   туурай эдгээр   болно.  
  • 2. Есөн   урт   хэрэгтэй.  Энэ   нь   дөрвөн   шилбэ,   нуруу,   хоншоор,   сагалдарга,   хэл,   чих   болно.  Зургаан бүдүүн хэрэгтэй. Энэ хоёр чихний уг,толгойн хэв, хөлийн уг, сүүлийн уг, умдаг болно. Зургаан нарийн хэрэгтэй.  Үүнд: Хүзүү моголцог нарийн хоншоор тэгш нарийн, хоёр чихний мөг,   хоёр   чихний   үзүүр   шовх   нарийн   эдгээр   билээ.  Есөн   агуу   хэрэгтэй.  Үүнд:   дөрвөн   туурай,   хамрын   нүх,   хоёр   чихний   хонхор,   омруу   салтаа эдгээр   агуу   байх   хэрэгтэй.  Таван   охор   хэрэгтэй.  Сүүл,   бугалага,   бэвэрхий,   хазлуур   болно.  Гурван   өндөр   хэрэгтэй.  Үүнд:   Дух   /овоо/,   мундаа,   харгам   эдгээр   болно.  Эдгээр 51 шинж моринд бүрэн төгс байх нь чухаг ховор бөгөөд хэрвээ бүрэн байвал, их хурдан хүлэг тэр мөн. Эдгээр шинж моринд хэдий олон байвал төдий хурдан байна гэж бичсэн байдаг. Мөн зүрхний тэмдэг нүдэнд гарах тул зүрх сайтай морины нүд хар улаан, хүрэн байх бөгөөд хол давхил   уул   бөглөсөн   бэрх   газраас   хашигнан   үл   айх   сайн   шинж   юм.  Уушигны тэмдэг хамрын самсааны хөндийд гарах тул хамрын нүх дүүрэн их бол уушги их сайн гэх   зэргээр   дурьдсан.  Гадаад шинжид бас ташаа агуу болоод өндөр, өнчин сүвээ нь ташаанаасаа агуу, үс нь эрчимт ёнхор   утас   мэт,   шөрмөс  нь  ончит   нумын  хөвч   мэт,   шүдний   цөгц  нь  гүн,  туурайн   гахай   гүн, сүүлийн ясны үзүүр, ташаан толгойноос 6­8 см илүү, соёо шүд хоёрын хооронд зай их бөгөөд соёо нь арааны зүг матигар, буйлны чиг мах 12 шүдний үзүүрт тулах шахсан биеийн булчин чийрэг,   хөл   толгой   хатангир   морь   хурдан”   байна.  Шинжний   сударт   бас   “угалзын   биетэй,   аргалын   бэрэвхийтэй,   өвөөлжин   овоотой,   бүдүүн борвитой, бөгс нь бөхийж ниссэн харцага мэт, зогсох нь мэлхий дүүхийх мэт хэлбэртэй морь хурдан   хүлэг”   гэжээ.  Дөрвөн өнцөг тэгш мурийгүй шулуун, нус шүлс, үүдэн шүд, араа соёо тэгш, төгрөг бөөрөнхий торгон өнгөтэй, соёоны үзүүрт хурц бат бөх тослог зөөлөн, хэл нимгэн улаан, нохойн хэл мэт өнгөтэй,   мөн   хэл   нь   өнгөргүй   морь   хурдан   сайн   байна.Мөн уруул зөөлөн эелдэг, мах дэлгэр сайхан, хамрын уг тэгш, хоншоор шулуун, хацар өндөр, хамар,   хацрын   арьс   нимгэн,   нүдний   цэцгий   тунгалаг   гэрэлтэй   бөгөөд   бал   мэт   цайвар   шар тогосын   ба   галбингаагийн   нүд   мэт   түүнчлэн   ангир,   гургуул,   ятуу,   заан,   арслан,   гөрөөс, богширгын нүд мэт нүдтэй, сормуус өтгөн, хөмсөг тэгшхэн, судас шөрмөс далд, магнай дэлгэр уудам, хацар өргөн, чихэндээ үс ихтэй, толгой тэгш урт, сүүл дунд зэрэг, үс нь буржгар, их биеийн үс зузаан, эелдэг тослог зөөлөн задгай, мах чанга, шанаа төгрөг бөгөөд найлзуурхайгүй, туурай  өндөр  цомбон   төгрөг,  ул   хатуу   дундаа  гүн,  гахай  их,   мөр  эгэм дэлгэр,  гэдэс  төгрөг гөрөөсөн хэлбэртэй, хондлой тэгш бөөрөнхий, бөхтрөг гол нуруунаас арай өндөр, салтаа агуу 
  • 3. морь   хурдан   хүлэг   байна.  Ташаан толгой өгзөгний шонтгор хоёрын хооронд 40 см хэрийн зайтай, урт хөлийн шөрмөс яс хоёрын   хооронд   2   см   гаруй   зайтай   босоо   богино   борвитой,   шилбэ   бүдүүн   туурай   хомбон ирмэгтэй бөгөөд ширхэг сайтай, сагагийн дотор эвэртэй, салтаа уужим зайтай, ухархай хонхор, толгой, чих нүд их, хамрын нүх агуу, чих хурц, үс тачир нимгэн, гэдэс сайтай, соёо хурц, ямаан толгойтой морь хурдан байна. Хурдан үрээг шүдлэнд нь хөнгөлбөл яс хөнгөн гоё үзэсгэлэнтэй, арьс   нимгэн   наранд   давхихад   боохгүй   байдаг.  Төв   аймагт   хурдан   морийг   шинжлэн   бичихдээ:  Хурдан   морь   биеийн   том   жижгээс   үл холбогдоно. Мундаа, сэрвээ өндөр, гурван овоо тэнцүү, хөх мах өргөн тэнэгэр, аман хүзүү урт амьсгал   аажим,   сүвээний   адгийн   хавирга   ташаан   толгой   хоёрын   хооронд   6   см   урт   зайтай, харвирганы үзүүр матлага сайтай бөөрөнхий, хошного цаана 5 см хэр хол байна гэж бичжээ.  Хэнтий   аймагт   хурдан   морины   шинжийг   тодорхойлохдоо:  Толгойн   мах   бага,   гурвалжин хөмсөгтэй, зузаан өндөр мундаатай, дөрвөн хөл шулуун, дэл, сүүл шингэн бөгөөд зөөлөн ширхэг нарийн   арьс   нимгэн   элбэг   бол   хурдан   байна.  Хөвсгөл аймагт хурдан морийг шинжлэн бичихдээ: Чих урт хурц, үнэгний чих мэт, магнай тэнүүн хошуу дөрвөлжин, хамрын нүх агуу, хүзүү богино, нүд хурц хар, ухархай өндөр зовхи зузаан, шүд соёо урт, хол ойрын зай тэгш, туурай хомбон, шөрмөс бүлхэнд хол зайтай, хавирга бөөрөнхий завсрын  зай дунд хавирга илүү,  арьс уудам элбэг,  зоо сэрвээ тэгш,  гоё  дугаргий, хошного   хол,   борви   шанд   хүртэл   махлаг   булчин   сайтай,   бие   зузаан   бөгөөд   тэгш,  өмнөөс   нь харвал   гэдгэр   хойноос   нь   харвал   бөгтөр   юм   шиг   морь   хурдан   байна.  Эдгээрээс үзэхэд хурдан морины шинж нь ерөнхийдөө адил боловч бага зэрэг зөрүү орон нутаг бүрд байгаа нь нутаг нутгийн морины удам ба дасгал хийж давхил сурсан зэргээс холбогдохын дээр газрын байдал, өндөр нам, ус өвс ялгавартай, уяж сойх арга ялгаатай нь харагдана. Хурдан морийг хуртай тарган оруулахгүйг хичээх боловч, өвлийн дүн хүйтэн, хаврын хавсарганд их унах муу болно.