Your SlideShare is downloading. ×
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
лекц 2
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

лекц 2

1,616

Published on

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,616
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
66
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Лекц №2. ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ 2.1. Төсөл боловсруулах үе шат Төсөл боловсруулах ажил нь дараах үндсэн 9-н үе шатаас бүрдэнэ. Үүнд: 1. Санаа төрөх 2. Зорилгоо тодорхойлох 3. Судалгаа хийх 4. Шинжилгээ хийх 5. Тодорхойлох 6. Төлөвлөх 7. Илэрхийлэх, дэмжүүлэх 8. Хэрэгжүүлэх 9. Дүгнэх Эдгээр үө шат нь нийтлэг бөгөөд тухайн төслийн онцлогоос шалтгаалан хийгдэх ажил, хамрах хүрээ, цаг хугацаа, оролцогчид өөр өөр байдаг.1. Санаа төрөх-Тухайн ажил, салбарын хувьд амжилтанд хүргэхүйц оновчтой, дэвшилтэт санааг илрүүлэх, хөгжүүлэх, боловсруулах үе шат юм. Энэ үе шатанд оролцогчдод шаардлагатай мэдээллийг өгч, тэдний идэвхи оролцоог дээд зэргээр өрнүүлэх нь санаа гарах урьдач нөхцөл болдог. Оюуны довтолгоо болон сэтгэлгээний чадвар хөгжүүлэх аргуудыг хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.2. Зорилгоо тодорхойлох-“Байгууллагын ерөнхий болон салбар" нэгжийн зорилготой дэвшилтэт санааг уялдуулан, түүнийхээ үндсэн дээр төслийнхөө зорилгыг тодорхойлно. Төслийн зорилго:  Ойлгомжтой буюу оролцогчдод мэдээлэл хангалттай байх  Хэмжигдэх тодорхой нөхцөлтэй байх  Бодит байдлаас үндэслэсэн байх  Биелэгдэх боломжтой байх  Байгууллагын зорилготой нийцсэн, биелэлтэд тодорхой хувь нэмэр болж байх шинжүүдийг агуулна. Зорилго нь хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, бодитой, өвөрмөц, хугацаатай байхын зэрэгцээ товч бөгөөд тодорхой, хоѐрдмол утга санаагүй байна. Дээрх шалгуурт нийцэхээр зорилго, зорилт тавьж асуудлыг шийдвэрлэж эхэлнэ гэдэг нь зарим тохиолдолд болж бүтдэггүй. 1
  • 2. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Зорилтоо тодорхойлно гэдэг нь дэвшүүлсэн санаа хир зэрэг оновчтой вэ? Бидний хүсэн хүлээж байсан, бидний тэмүүлж байгаа нөхцөл байдал мөн үү? гэдгийг магадлан шалгаж түүнийгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.3. Судалгаа хийх. Өвөрмөц санаа, их тэмүүлэлтэй зорилго байх нь төслийн анхдагч нөхцөл боловч түүнийг хэрэгжүүлэхийн тулд сайн төлөвлөгдсөн судалгааны ажил шаардлагатай байдаг. Төсөл хэрэгжүүлэх гадаад орчин, нөхцөл байдлыг судлах, хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц боломж, арга замыг тодруулах нь энэ үе шатны онцлог юм. Судалгааг нөхцөл байдлын, урьдчилсан, үндсэн судалгааны хэлбэрээр хийдэг. Судлахын тулд юуг яагаад судлах болсон шалтгаан, ямар аргаар хэн хэзээ ямар зохион байгуулалтаар хэрэгжүүлэх гэж байгаагаа төлөвлөсөн хөтөлбөр, удирдамжийн дагуу хэрэгжүүлдэг.4. Шинжилгээ хийх. Судалгааны анхдагч болон хоѐрдогч чанарын болон тоон шинжилгээ хийж, хүчин зүйлүүдийн хоорондын уялдаа хамаарлыг тодорхойлох, төсөл хэрэгжүүлэх арга замын хувилбаруудыг үнэлэх үе шат юм.5. Тодорхойлох. Төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга зам, стратегийг судалгаа шинжилгээнд тулгуурлан нарийвчлан тодорхойлж, хэрэгцээт нөөцөө бүрдүүлэх үе шат юм. Зарим тохиолдолд судалгааг тодруулах, шинжилгээг дахин хийх гэх мэтээр 3, 4 дүгээр үе шатны ажилд эргэж орж болдог. Энэ үе шатанд логик бүтцийн шинжилгээ хийх нь оновчтой байдаг. Дэвшүүлсэн санаа бүхэн оновчтой, амжилтанд хүрэхүйц байдаггүй. Тиймээс түүнийг нягтлан үзэж бид чухам яах гэж байгаа, асуудал нь чухам юундаа байна гэдгийг тогтоох хэрэггэй. Энэ үйл явцыг зорилтоо хүлээн зөвшөөрөх ба асуудлаа тодорхойлох үе шат гэж тодорхойлдог.6. Төлөвлөх. 3, 4, 5 дугаар үе шатанд төслийн урьдчилсан нөхцөл, гол зорилтууд, арга замаа тодорхойлсоноор түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий болон дэд хэсгүүдийн ажлыг төлөвлөх үе шат эхэлнэ. Энэ үе шатанд технологи, техник, хүн хүч, мэдлэг мэдээлэл, хугацаа, санхүү эдийн засгийн бүхий л ажлыг нэгтгэн төлөвлөдөг.7. Илэрхийлэх Төсөл нь төлөвлөлтийн нэг арга болохын хувьд бусдад ойлгомжтой, хэрэгжүүлэхэд дөхөмтэй байдлаар илэрхийлэгдэх учиртай байдаг. Нөгөө талаар төслүүд нь байгууллагын дотоод баримт бичиг төдийгүй ихэвчлэн хамтран хэрэгжүүлэгч, хандивлагч, санхүүжүүлэгчид шийдвэр гаргах баримт бичиг болох тул 2
  • 3. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун түүний боловсруулалт, илэрхийлэлт нь чанартай, бичгийн соѐлтой хийгдэх шаардлага тавигддаг.8. Хэрэгжүүлэх. Сайтар төлөвлөгдсөн төсөл нь хэрэгжүүлэхэд дөхөмтэй бөгөөд төслийн хэрэгжилт түүнд оролцогчдын мэдлэг, чадвар, хамтарч ажиллах арга, удирдагчийн чадвараас ихээхэн шалтгаалдаг.9. Дүгнэх. Төслийн гүйцэтгэлийн үнэлгээ хийж, сайжруулах, үр дүнг тооцох үе шат юм. Хэрэгжүүлэх нь төслийн гол зорилго үр дүнд чиглэгдэх боловч төслийн орц буюу урьдчилсан, үйл явцын буюу гүйцэтгэл, гарцын буюу үр дүнгийн үнэлгээг ямар хэлбэрээр аль үе шатанд ямар аргаар хийхийг төлөвлөж, үүнийхээ дагуу үнэлэн сайжруулж, зохицуулалт хийхэд анхаарах хэрэгтэй юм. 2.2. Амжилтанд хүргэхүйц бүтээлч санаа Бүтээлч санаа. Байгууллагын өмнө тулгарч болох хийгээд тулгарсан бэрхшээл, эрсдэлтэйасуудлыг шийдэхэд чиглэсэн шийдвэрийн таамаглал, асуудлыг шийдэх арга замын талаархтөсөөлөл, шийдлийн тодорхой хувилбар гэж бүтээлч санааг тодорхойлж болох юм. Бүтээлчсанаа нь байгууллага ямар нэгэн асуудалтай тулгарсаны дараа түүнийг шийдвэрлэх арга замыгхайх эрлийн эхний гараа ч гэж ойлгож болно. “Миний алхам тутамд мөнгө таардаг. Тэр бол ажил хэрэгч санаа юм." “DAEWOO” компанийг үндэслэгч Ким Ү Жин Бүтээлч санааг хэн ч гаргаж болно. Гүйцэтгэх ажиллагсдаасаа эхлээд удирдлага ажилхэргийн болон тохиолдлын яриа маргаан, тэр ч байтугай гудамжинд ярилцан зогсож байгаахүмүүсээс ч бүтээлч санааг олж болдог. Японы хөгжлийн амжилтын нэг нууц нь санаагхөгжүүлсэнд орших бөгөөд "Хүний санаа зуны ялаатай адил" хэмээн хэлэлццэг. Хүнд өдөртутам, алхам тутамд үй түмэн санаа төрж байдаг. Түүнийг ашиглан хэрэгжүүлэх арга ухаанюм. Бизнес санаа. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнүйлчилгээг хүргэх зорилготой, өөртөө ашиг олох боломжтой оюун ухааны идэвхитэй үйлажиллагааны үр дүн юм. Санаа бүхэн амжилттай хэрэгждэггүй. Олон санаанаас хэрэгжиж буй бүтээлч, ажилхэрэгч санааг бизнес санаа гэнэ. Санааг хэрэгжүүлэх буюу бизнес санаа болгох аргууд:1. Хуулбарлах-Бусдыг даган дууриах, санаа болон аргыг хуулбарлах нь зах зээлд түгээмэл байдаг арга.2. Худалдан авах-Бусдын санааг зохиогчийн зөвшөөрлөөр хэрэгжүүлэх, мөн гадаад оронд хэрэгжиж байгаа санааг экспортлох арга. 3
  • 4. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун3. Боловсронгуй болгох-Амжилттай хэрэгжиж байгаа санааг боловсронгуй болгох замаар хэрэгжүүлж болно.4. Шинэ санаа-Уйгагүй зүтгэл, хичээл хөдөлмөрийн үр дүнгээр хаана ч байхгүй санааг олж хэрэгжүүлэх арга.5. Үйл явцад суралцах-Бүтээлч хамтын үйл ажиллагаа, идэвхтэй харилцааны үр дүнд сургамж авч шинээр үүсэх аргуудыг түгээмэл хэрэглэдэг. Хэрэгжих санааны үндсэн шинжүүд1. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, хүсэл, мөрөөдөл, эрэлтэд нийцсэн, тэдэнд тулгарсан хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэсэн;2. Хэрэглэгчийн хэрэглээний болон худалдан авах түвшин, үнэлэмжтэй зохицсон байх;3. Зах зээлд хэрэгжиж байгаа бизнес санааны ямар нэг хувилбар байх;4. Өрсөлдөгчөөсөө илт содон, онцгой шинжээр ялгарч, тодорч энэ чанараараа давтагдашгүй байх;5. Бизнес эрхлэгчийн мэргэжлийн ур чадвар, овсгоо самбаанд тулгуурласан байх; 2.3. Төслийн хөтөлбөр ба баримт бичиг Санаа, зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төслийн хөтөлбөр боловсруулж, түүнийгмөрдөж ажилладаг. Хөтөлбөр нь төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд захиалагч, гүйцэтгэгчталууд үйл ажиллагаагаа харилцан тохиролцож, тохиолдож болох бэрхшээлийг давантуулах арга хэрэгсэл, цаашид удирдлага болгон ажиллах гол баримт бичиг юм.  Төслийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц;  Төслийн стратеги болон тактикийн төлөвлөлт;  Төслийн үйл ажиллагааны төлөвлөлт;  Хугацааны төлөвлөлт;  Ажил, үүргийн хуваарь ба гүйцэтгэх хугацаа;  Төслийн төсөв зэргээс бүрдэнэ.Хөтөлбөр нь:  Үүрэг даалгаврын үндэслэл;  Захиалагчаас тавьж буй хүсэлт, шаардлага;  Төслийг хэрэгжүүлэх нөөц;  Мэдээллийн цар хүрээ;  Бусад үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨР яагаад хэрэгтэй вэ?  Төслийг хэрэгжүүлэхэд: 4
  • 5. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун  Оролцогч талууд шинэ үүрэг, даалгавар хүлээдэг  Төслийн боловсруулалтанд шинэ бүлэг хүмүүс татагдан оролцдог  Төслийн гүйцэтгэгч нэгж нь багийн зарчмаар, шинэ дэг журмаар ажилладаг учир сайн тохиролцсон ХӨТӨЛБӨР шаардагддаг.  Хөтөлбөрийг төслийн баг боловсруулдаг. ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАГВАР  Үндэслэл хэрэгцээ шаардлага  Зорилго  Зорилт  Арга барил /Шийдэл/  Хамрах цар хүрээ  Зорилтот бүлэг /Үр дүнг хүртэгч/  Оролцогч /Хэрэгжүүлэгч, Хөрөнгө оруулагч, Зохицуулагч/  Хугацаа /Эхлэх, үргэлжлэх/  Санхүүжилт /Хэмжээ, эх сурвалж/  Хүлээгдэж байгаа үр дүнгийн тойм  Үр дүн Төслийн баримт бичгийн агуулга. Хувилбар-А.  Нийтлэг агуулга  Удирдамж буюу Оршил  Шийдвэрлэх зорилго, зорилтууд  Үйл ажиллагааны төлөвлөлт  Төслийг хэрэгжүүлэх хугацааны төлөвлөлт  Төслийн хөрөнгийн хуваарилалт  Төслийг хэрэгжүүлэх ажил, үүргийн хуваарь  Төслийн хяналт ба үнэлгээний аргачлал  Төслийн төсөв  Хавсралтууд Хувилбар - Б. Арван жилийн дунд сургуулийн жишээгээр Танилцуулга Удирдамж I. Байгууллагын өнөөгийн байдалд хийсэн судалгаа II. Тулгарч байгаа бэрхшээл 5
  • 6. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун III. Удирдах байгууллагаас баримталж буй бодлого IV. Стратеги буюу бодлогын төлөвлөгөө V. Тактикийн буюу зохион байгуулалтын төлөвлөгөө 1. Зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2. Нөөц, боломжуудыг ашиглах арга замууд 3. Үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө 4. Орлого, зардлын төсөв VI. 2005-2006 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 1. Сургалтын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө 2. Багш нарын хөгжлийн талаар 3. Сурагчдын эрүүл мэнд, хүмүүжлийн талаар 4. Санхүү, аж ахуйн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа 5. Орлого, зардлын төсөв VII. Төлөвлөгөөнд хийсэн дүгнэлт, тодотгол, санал VIII. Хамтран хэрэгжүүлэх төслийн санаа, үйл ажиллагаа IX. ХавсралтТөслийн тайлангийн агуулга Төслийн багийн танилцуулга Төслийн үндэслэл, судалгааны арга зүй Судалгааны хэсэг Дүгнэлт болон санал Хэрэгжүүлэх төлөвлөгөө Санхүүгийн тооцоо ХавсралтуудТөслийн явцын тайлангийн агуулга (Мilestоnе) Төслийн нэр буюу тухайн үе шатны ажлын нэр Гүйцэтгэгчийн нэр Тайлангийн утга Хи й гд сэн а жл ууд (судалгаа, шинжилгээ, боловсруулалт, бэлтгэл ажил, зохион байгуулалт гэх мэт) Гарсан үр дүн (Боловсруулсан баримт бичиг, тайлан, дүгнэлт) 6
  • 7. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун ЖИШЭЭ. ТӨСЛИЙН БАРИМТ БИЧГИЙН АГУУЛГА I. Төслийн хураангуй/Товчоо. Энэ хэсэгт төслийн нэр, хэрэгжүүлэгч байгууллагын хаяг, хариуцагч удирдагчын нэр, санхүүжилтын хэмжээ, оролцогч байгууллагуудын нэр, төслийн хугацаа зэргийг товчоолсон буюу хүснэгтээр бичнэ.II. Төслийн санал/Оршил. Энэ хэсэг нь оролцогчдын сонирхлыг татах, шийдвэр гаргагчдын түвшинд хэрэглэгддэг гол баримт бичиг юм. Энэ хэсэгт: 1. Төслийн хэрэгцээ шаардлага, онцлог 2. Төслийн үндсэн санаа, арга шийдэл 3. Хэрэгжүүлэгч байгууллагын танилцуулга 4. Оролцогчдын үүрэг, сонирхол. 5. Хамрах хүрээ a) Цаг хугацаа b) Хэнд, ямар орон зайд үйлчлэх c) Бусдыг татан оролцуулах арга замIII. Судалгаа, шинжилгээ. Энэ нь төслийн чухал хэсэг бөгөөл оролцогчдод итгэл үнэмшил төрүүлэхүйц шинжтэй байх ба мэргэжилтнүүдэд зориулсан хэсэг юм. A. Гадаад ерөнхий /макро/ орчны судалгаа 1. Эдийн засаг 2. Хүн ам, нийгэм соѐл. 3. Технологи, техник 4. Экологи 5. Эрх зүй 6. Хөгжлийн хандлага B. Шууд /микро/ орчны судалгаа 1. Зорилтот хэрэглэгч 2. Хөрөнгө оруулагч 3. Түүхий эд материал нийлүүлэлт 4. Хамтын ажиллагаа түншлэл 5. Өрсөлдөөн 6. Дэмжлэг, зохицуулалтIV. Төслийн хэсэг буюу санаа. Хэрэгжүүлэх үеийн үйл ажиллагааны цогц төлөвлөгөөний хэсэг юм. A. Маркетинг 1. Бүгээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, ангилал 7
  • 8. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 2. Үнэ, чанар, хүртээмж 3. Байршил, байрлал 4. Судалдаа, сурталчилгаа, суваг B. Үйлдвэрлэл, үйлчилгээ 1. Технологи, техникийн сонголт, бүрдүүлэлт 2. Хүчин чадлын ашиглалт, боломж 3. Нөөцийн эх сурвалж, хангамж 4. Нэгж хэсгийн зохион байгуулалт C. Ажиллах бүрэлдэхүүн 1. Удирдлагын баг 2. Ажиллах бүрэлдэхүүн чадвар 3. Идэвхжүүлэх, дэмжих арга ажиллагаа D. Санхүү, эдийн засаг 1. Хөрөнгө оруулалт, эргэн төлөгдөх 2. Орлого зарлагын төсөв 3. Хөрөнгө өр зээлийн харьцаа 4. Өртөг зардлын шинжилгээ. /Хугарлын цэгийн шинжилгээ/ 5. Ашгийн хуримтлалV. Шинжилгээний хэсэг. Энэ хэсэг нь төслийн хэрэгжилтийн баталгаа дүн, үрдагаврыг харуулсан мэргэжлийн хэсэг юм. Энэ хэсгийг томоохон төсөл эсвэл байгальорчин, нийгэм соѐл ихээхэн нөлөө бүхий төсөлд бие даасан хэсгээр хийдэг. Хөрөнгөоруулалтын төслийн хувьд санхүүгийн шинжилгээг хийнэ.VI. Хавсралт /Албан бичиг, Зураг, Хүснэгт/ 2.4. Төсөл бичих аргачлал Бүтээлч санаагаа бусдаар дэмжүүлэхийн тулд, бусадтай хамтран ажиллахын тулд төслөөболовсруулан бичих нь судалгааны дараах томоохон ажил байдаг. 1. Төслийн бүтэц Төслийн баримт бичиг нь доор дурьдсан бүрэлдэхүүнтэй байвал оновчтой байдаг. Төслийн баримт бичгийн хавтас 1. Төслийн хураангуй буюу товчоо 2. Танилцуулга 3. Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал 4. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм 5. Аргачлал, үйл ажиллагаа 8
  • 9. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 6. Үнэлгээ дүгнэлт, тайлан 7. Төслийн баталгаат байдал 8. Төсөв 9. Хавсралт дагалдах материал зэрэг болно. Төслийн баримт бичгийн хавтас Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаарөнгө үзэмж, хийц загвартай байвал зохино. I. Төслийн хураангуй буюу товчоо Энэ хэсэгт төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгөоруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих бөгөөд нэгхуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараах асуултанд хариу өгөхүйц нэгээс хоѐрөгүүлбэр байхад хангалттай. Үүнд: Төслийн нэр Төслийг хэрэгжүүлэгч Төслийн зориулалт, хэрэгцээ Төслөөс гарах үр дүнгийн тойм Төслийг хэрэгжүүлэх арга зам Оролцогчид (Төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллага, мэргэжилтэн, санхүүжүүлэгч, хандивлагч, нийлүүлэгчид, түншүүд) Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт II. Танилцуулга Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай мэдээллийгагуулдаг. Үүнд төслийг хэрэгжүүлэхэд оролцох хүмүүсийн мэргэжил, мэргэшил, урчадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэхчадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ. Захиалагч, санхүүжүүлэгч, хамтрагч түншүүд зэрэг оролцогчдын итгэл төрүүлэхутгыг илэрхийлсэн байна.III. Үндэслэл буюу хэрэгцээ, шаардлага Энэ хэсэгт тухайн төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохын зэрэгцээтулгамдсан бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон, төслийн гол зорилго ньбайгууллагын зорилго, зорилттой уялдаж буй тухай өгүүлнэ.IV. Зорилго, зорилт, үр дүнгийн тойм 9
  • 10. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Оролцогчид энэ хэсгээс төслийн гол зорилго, түүнийг хэрэгжүүлэх зорилтууд, үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Төслийн зорилго нь чухам юуны төлөө энэ ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болсон хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөх агуулгатай юм. Төслийн зорилт нь төслийг хэрхэн гүйцэтгэх үйл ажиллагааны хамрах хүрээний талаар мэдээлэл өгдөг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдалд ямар өөрчлөлт бий болох вэ? гэдэг нь энэ хэсгээс тодорхой харагдаж байх ѐстой. V. Аргачлал, үйл ажиллагаа Энэ хэсэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулах аргачлал, ажлын төлөвлөгөөг энд оруулна. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? хэн, хэзээ ямар хугацаанд энэ ажлыг хэрхэн, ямар дарааллаар гүйцэтгэх вэ? Ямар нөөц бололцоог ашиглах вэ? гэдгийгойлгомжтой, тодорхой бичнэ. VI. Үнэлгээ дүгнэлт, тайлан Энэ хэсэгт төслийн үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ѐстой.VII. Төслийн баталгаат байдал Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий, бас цаашид ч олдоно гэдгийг нотлох ѐстой.VIII. Төсөв Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тухай бүх мэдээллийг энэ хэсэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараах асуултын хариултыг бэлтгэсэн байвал зохино.Үүнд:  Ямар хэмжээний санхүүжилт хэрэгцээтэй байгаа  Санхүүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох  Хөрөнгө чухам юунд зарцуулагдах тухай мэдээлэл байна. IX. Хавсралт Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна. 2. Төслийн баримт бичгийн хавтас Хавтсанд байгууллагын тухай санхүүжүүлэгчид шаардлагатай мэдээллийг багтаана. Хавтас хэт эрээн мяраан бус, нүдэнд тусахаар аятайхан байх нь дээр. Зарим сан, 10
  • 11. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуунбайгууллага өөрийн тусгай хэлбэр захиалгын хуудас, тусгай хүснэгт гэх мэтийг ашигладаг.Энэ тохиолдолд түүнийг анхааралтай, нямбай бөглөсөн байхад хангалттай. Хавтас доорхмэдээллийг агуулсан байх учиртай.Үүнд: Төслийн нэр ойлгомжтой товч тодорхой анхаарал татахаар байвал зохино. Төслийн нэрийг ерөнхий болон тухайлсан нэрээр давхар бичиж болно. Захиалагч байгууллагын нэр, шуудан, утас, факс, электрон шуудангийн хаяг, банк, дансны дугаарыг багтаасан байна. Захиалагч байгууллага төслийг хамтран хэрэгжүүлэх түнш байгууллагатай бол түүнийгээ дурьдана. Мөн засгийн газар, нэр цуутай олон улсын байгууллага, аль нэг төрийн бус байгууллага тухайн төслийг дэмжиж байгаа бол түүнийхээ нэр, хаягийг дурьдана. Тухайн байгууллагын удирдлагатай урьдчилан тохиролцсон нөхцөлд л нэрийг нь дурьдана. Төслийн удирдагчийн овог нэр, албан тушаал, хаяг, утас, факсын дугаар, электрон шуудангийн хаягийг дурьдсан байна. Хэрэв тухайн төслийн баримт бичгийг төслийн удирдагч бус өөр хүн бэлтгэсэн бол түүний нэрийг тусад нь заавал бичсэн байх шаардлагатай. Харин төслийн удирдагчаар нэг л хүн ажиллавал зохино. Байршил-Тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг сум, улсын нэрийг заасан байх ѐстой. Төсөл хэрэгжих хугацааг гол төлөв оноор бус сараар бичдэг. Төсвийн нийт дүн гэдэг нь төслийн бүх хугацаанд шаардлагатай санхүүжилтийн хэмжээ юм. Зарим үед эхний жилд шаардагдах хөрөнгийн хэмжээг ихэвчлэн валютаар тооцоолж бичдэг. Европын холбоонд илгээх төсөлд мөнгөний дүнг еврогоор илэрхийлсэн байвал зохино. Үүнд төсвийн нийт дүнг тухайн байгууллагаас болон өөр бусад эх үүсвэрээс гарах хөрөнгийг оролцуулан бичнэ. 3. Хураангуй Энэ бол танай төслийн баримт бичгийн нэг чухал хэсэг бөгөөд төслийн бүх агуулгыгтовчлон нэг хуудсанд багтаасан ерөнхий танилцуулга юм. Санхүүжүүлэгчид, эрхбүхий байгууллагууд, шинжээчид эхлээд товч танилцуулгыг уншиж танилцдаг. Товч танилцуулга тэдний санаанд нийцсэн бол төслийн баримт бичгийг цааш ньуншиж эхэлнэ. Иймээс товч танилцуулгыг ойлгомжтой, хураангуй, бас агуулга, санаагаатуйлын тодорхой илэрхийлж бичсэн байх ѐстой. 11
  • 12. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Хэрэв тухайн төсөл авсаархан баримт бичиг нь багавтар бол товч танилцуулгыг нэгөгүүлбэрт багтаан хавтсандаа оруулж бичиж болох талтай. Үүнийг хураангуй гэжнэрлэдэг. Товч танилцуулга буюу хураангуй нь төсөл, төсвийн тухай анхны мэдээлэл өгөхучиртай. Мөн төслийн зорилго, зорилт, хийх ажил, хугацааг тодорхой бичнэ. Товч танилцуулга, хураангуйг төслөө эхлэхийн өмнө удирдамж, таамаглалынчанартайгаар боловсруулж, мөрдөж, төслөө бүрэн боловсруулж дууссаны дараа дахиншинэчлэн бичих нь зохимжтой байдаг. Энэ нь төслийн хураангуй дээд зэргээр товчлон,хураангуйлан бичих боломж олгоно. 12

×