гэр бүлийн сэтгэл судлал

20,494 views
19,812 views

Published on

0 Comments
4 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
20,494
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
16
Actions
Shares
0
Downloads
292
Comments
0
Likes
4
Embeds 0
No embeds

No notes for slide

гэр бүлийн сэтгэл судлал

  1. 1. Гэр бүлийн сэтгэл судлал нийгмийн сэтгэл судлалын салбар болох нь Б.Тунгалаг /сэтгэл судлал 2/
  2. 2. Гэр бүлийн сэтгэл судлал Гэр бүл нь сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг нийгмийн олон төрлийн харилцааг өөртөө багтаасан өвөрмөц орчин гэдгийг хүн бүр мэднэ. Гэр бүлийн үүсэл, хөгжил, тулгамдсан асуудалд хариулт өгөх зорилготой бий болсон сэтгэл судлалын шинжлэх ухааны нэгэн салбар. Гэр бүлийн тухай асуудал аль эртний үеэс яригдаж ном зохиолуудад бичигдсэн байдаг. Жишээ нь: Ф.Энгельс “Гэр бүл, өмч хөрөнгө, төрийн үүсэл”, Шопенгауэр “Амьдрах ухаанд суралцах”, Аристотель “Засаглал” г.м. 1960 оны сүүл 1970 оны эхнээс гэр бүл, гэрлэлт зэрэг нь шинжлэх ухаан тэр дундаа сэтгэл судлалын судлах гол зүйл болсон.
  3. 3. Гэр бүл Гэр бүл нь эхнэр нөхрийн харьцаан дээр суурилсан сэтгэл санаа, ураг төрөл, эдийн засгийн хувьд бие биеэсээ харилцан хамааралтай төрөл садангийн хүмүүс нэг орчинд хамтдаа амьдарч, харьцангуй тогтвортой харилцаанд орж байдгаараа нийгмийн тодорхой зохион байгуулалт бүхий бичил систем юм. Гэр бүлийн гишүүдийн ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөний нэгэн адил хууль тогтоомж, төрийн бодлогоор хүлээн зөвшөөрөгдөж, хамгаалагдаж байж хүн бүрт адил тэгш хүртээлтэй, үнэ цэнэтэй, ач холбогдолтой болдог. Нийгмийн с.с нь гэр бүлийн хөгжил, түүний үүрэг эрх мэдлийн тогтолцоо, гэр бүлийн тогтвортой харилцаа, гэр бүлийн нийгэмд эзлэх байр суурийг судалдаг.
  4. 4. Нийгмийн сэтгэл судлалд “анхдагч бүлэг” гэсэн ойлголт байдаг. Энэ нь гэр бүл юм. Бага бүлэг буюу Гэр бүл нь зүгээр нэг хүмүүс хоорондын харьцаа бус харин нийгмийн тодорхой холбоосоор бүрэлдсэн мөн хоорондын хамтын үйл ажиллагаатай харилцаа юм. Мөн гэр бүл нь нийгмийн бага бүлгийн хувьд хэд хэдэн сэтгэл зүйн онцлогтой билээ:  Гэр бүлийн хөгжлийн явцад өөрчлөгдөж болохуйц хүн тус бүрийн бус харин ерөнхий нэг зорилготой.  Гэр бүлийн гишүүдэд зарим нэг сонирхолын ялгаа байдаг  Бусад бүлгийг бодвол илүү бие биесээ урт хугацаагаар мэдсэн дотно харьцаатай  Маш нээлттэй
  5. 5. Гэр бүлийн асуудлыг судлахад чиглэсэн хэд хэдэн урсгал гарч ирсэн: 1. Улиран хувьсах И.Я.Баховены 1861 онд хэвлүүлсэн “Эхийн эрхт ёс”, Дж.Ф.Макленнан “Хүй нэглийн гэрлэлт” (1865) зэрэг бүтээлүүдэд тусгагдсан. Тэд гэрлэлтийн хэлбэр өөрчлөгдөн хувьсдаг гэсэн санааг илэрхийлсэн. 2. Функционал урсгал Э.Дюркгейм-тэрээр гэр бүлийн гишүүдийн эзлэх байр суурь тус бүрийн үүрэг зэрэг дээр гол анхаарлаа хандуулан судалсан. Мөн салалт амиа хорлолт зэргийн харилцан нөлөөлөлд анхаарлаа хандуулан, хотжилтын нөлөөллөөр гэр бүлийн үүрэг, үйл ажиллагаа алдагдаж алга болж байна хэмээн үзсэн. 3. Этологийн урсгал Гэр бүлийн хэв маягуудын (полигини, полиандри, моногам ) онцлог үүсэл хөгжил өөрчлөлтийг судлахад оршино. 4. Эмпирик урсгал Энэ урсгалын үүднээс гэр бүл нь нийгмийн нэг жижиг бүлэг, өөрийн түүх, хөгжил, үүрэг мөн уналттай гэж үзсэн. Үндэслэгч нь Ф.Ле Пле. 5. Шинжлэх ухааны урсгал Энэ урсгалын төлөөлөгчид У. Джеймс, Ч.Кули, У. Томас, Ж. Пиаже зэрэг хүмүүс хамаарагдана. Гишүүдийн хоорондын харилцаа, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн үнэ цэнэ, зэрэг нь гол түлхүүр ойлголтууд гэж үзсэн.
  6. 6. Судлах зүйл  Гэр бүлийн харилцаа  Гэрлэлт  Гишүүдийн үүрэг хариуцлагын асуудал  Хайр ба үзэн ядалт  Гэр бүлийн уламжлал, ёс журам  Эцэг эх үр хүүхдийн хоорон дахь харилцаа  Гэр бүлийн амьдралын мөчлөг  Хүүхдийн хүмүүжил  Гэр бүлийн хэлбэр түүний онцлог
  7. 7. Гэр бүлийн сэтгэл судлалын хүрээнд тулгарч байгаа асуудал  Гэрлэлтэнд орж байгаа аль аль талын эрх ашиг хүсэл эрмэлзэлийг илрүүлэх  Гэр бүлийн харилцаа бүтэлгүй байгаа шалтгааныг олох  Гэр бүлийн амьдралд тэр хүн хэрхэн дасан зохицож өөрчлөгдөж байгааг тодорхойлох  Гэр бүл цуцлалт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг үйлдэлд хүргэж буй шалтгааныг олох хэрхэн шийдвэрлэхэд туслах  Гэр бүлийн боловсрол олгох шаардлагатай. Мөн хүүхдийн онцлог болоод сэтгэл зүйн талаар эцэг эхчүүдэд мэдээлэлтэй болгох нь чухал байна. Учир нь эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах аргаа мэдэхгүй, хүүхдийнхээ нийгэм сэтгэлзүйн онцлог хөгжлийн талаар мэдлэг мэдээлэлгүй байна.  Гэр бүлийн амьдралд бэлдэх  Гэр бүл нийгэмд эзлэх байр суурийг илрүүлэх
  8. 8. Судалгааны арга СтатистикАнализ АсуулгаАжиглалт Туршилт Тухайн гэр бүлийн нөхцөлд яаж хандаж байгаа ямар авир гаргаж байгааг с.с- ч өөрөө оролцохгүй ажиглана Хамгийн зохимжтой бөгөөд шалтгааныг тодорхойлхо д дөхөм арга. Математик аргыг хэрэглэн тоон үр дүнг гарган авахын тулд Бүх гишүүдтэй ярилцах боломжгүй тул хэн нэгнийг сонгон ярилцана Бүх талын судалгаа (тест, намтар, ярилцлага) хийсний үр дүнд дүгнэлт хийнэ
  9. 9. Аливаа гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны тогтвортой байдал, орчин тойрондоо хандах хандлага, ажилын онцлог зэрэг нь тухайн гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгал нь тухайн гэр бүлийн ёс суртахууны үнэт зүйл, уламжилал, гэр бүл бүрэлдэн бий болсоноос эхлээд өнөөг хүртэлх түүх зэрэгтэй нягт холбоотой байдаг. Гэр бүлийн гишүүдийн нийцэл ямар байгаагаас уг гэр бүлийн уур амьсгал ихээхэн шалтгаалдаг. Гэр бүлийн нэгдэл нягтралд дэмжлэг болох буюу саад болж байгаа сэтгэл зүйн цогц нөхцлүүдийг түүний уур амьсгал гэнэ. Гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгал нь түүний гишүүдийн харилцаанаас ихээхэн шалтгаална. Үүнд: гишүүн бүр өөр өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулж байдаг. Гэхдээ энэ нь уян хатан буюу дахин өөрчлөгдөх шинж чанартай байдаг.
  10. 10. • Дарамт /шинэ гишүүн гэр бүлд нэмэгдэх үед/ • Нягтрал: -үйл ажиллагааны нэгдмэл байдал /зөвшилцөл, хамтран ажиллах/ -ёс суртахуун ба сэтгэл зүйн нэгдмэл байдал /хувийн болон гэр бүлийн эрмэлзэлийн таарамж, үзэл бодолын тохиромж, үнэт зүйл хэм хэмжээний ижил төстэй байдал/ -хувь хүний зан чанарын хөгжлийн түвшин /холбоо, стрессийг өртдөггүй байдал/ -нийгэм-сэтгэл зүйн уур амьсгал /бие биедээ буулт хийх байдал, итгэл найдвар, бие биедээ анхаарал халамж тавих/ Гэр бүлийн нягтралын түвшинг үнэлэн цэгнэхэд гол шалгуур болдог юм.
  11. 11. Гэр бүл Функциональ Дисфункциональ
  12. 12. Гэр бүлийн үүрэг: /И.В. Гребенникова/ 1. Үр удмаа үлдээх 2. Эдийн засаг 3. Хүмүүжил 4. Харилцаа М.С. Мацковский: 1. Үр удмаа үлдээх 2. Эдийн засаг 3. Хүмүүжил 4. Харилцаа 5. Аж ахуй 6. Нийгмийн статус 7. Сэтгэл хөдлөл 8. Нийгмийн хяналт
  13. 13. Грегори Бейтсон гэр бүл хөгжих үе шатуудыг гаргаж ирсэн: 1. Монад үе шат – гэрлэлтийн өмнөх шат. 2. Диадын үе шат – Цуг амьдарч асуудал, бэрхшээлүүдтэй тулгарах. 3. Триад – хүүхэд төрөх үе. 4. Квадрат – 2дахь хүүхэд төрнө. / Синдром детронизации – ууган хүүхэд эрх мэдэлгүй болох/ 5. Хүүхэд гадаад ертөнцөд гарах – Хүмүүжлийн шалгуур. 6. Өсвөр насны хүүхэд. 7. Ахимаг насны диад – хүүхдүүд бүгд тусда гарах /хоосон үүрийн синдром / 8. Ахимаш насны монад – аль нэг нь нас барсан.
  14. 14. Ном зүй: 1. http://psylist.net/family/ 2. Г.М.Андреева - Социальная психология 1994 3. Л.Б.Шнейдер – Семейная психология 2006

×